51
Сурган хүмүүжүүлэх харилцаа

Comm 121025213351-phpapp01

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Comm 121025213351-phpapp01

Сурган хүмүүжүүлэх харилцаа

Page 2: Comm 121025213351-phpapp01

Харилцаа = өргөн агуулгатай ойлголт• хүмүүс хоорондоо харилцан үйлчлэлд орох,• мэдээлэл дамжуулан солилцох,• харилцан бие биендээ нөлөөлөх,• хэн хэнийхээ сэтгэл санааны байдлыг мэдэрч

хуваалцах,• харилцан ойлголцох зэрэг олон асуудлыг нэгэн

зэрэг илэрхийлж байдаг ойлголт

Харилцаа бол бие хүн оршин тогтнох, нийгэмших зайлшгүй нөхцөл

Page 3: Comm 121025213351-phpapp01

Сурган хүмүүжүүлэх харилцаа = сургалт-хүмүүжлийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн сурган-хүмүүжүүлэх тодорхой үүрэг бүхий багш- суралцагчдын харилцан үйлчлэл

Сургалт-хүмүүжлийн үйл явцыг хэрэгжүүлэх үндсэн хэлбэр бол харилцаа

Page 4: Comm 121025213351-phpapp01

Сурган хүмүүжүүлэх харилцааны үүрэг• суралцагчдад нийгмийн болон

мэргэжлийн туршлага дамжуулах• суралцагчдын сурах идэвх, сонирхлыг

өдөөх• төлөвшүүлэх, хөгжүүлэх• мэдээлэл, үзэл бодлоо солилцох• суралцагчдад өөрийгөө илэрхийлэх

боломж олгох

Page 5: Comm 121025213351-phpapp01

Сурган хүмүүжүүлэх харилцааны үнэт зүйл:

• багшийн нэр хүнд, эрхэм чанар• суралцагчийн нэр хүнд , эрхэм чанар

Үр өгөөжтэй харилцаанд:

шударга чанар, нээлттэй байх чанар, итгэл, хүмүүнлэг хандлага, суралцагчдад туслахад бэлэн байх чанар зэрэг ёс зүйн чанарууд чухал

Page 6: Comm 121025213351-phpapp01

• Багшийн харилцааны хэв маяг ямар байхаас сургах, хүмүүжүүлэх үйл явцын үр өгөөж, суралцагчдын хөгжил төлөвшил ихээхэн хэмжээгээр шалтгаалах болно.

• Розенталь-ийн туршилт (эффект Пигмалиона)

1968, Розенталь, Л.Якобсон

Сурагчдын оюун ухааны судалгаа

Page 7: Comm 121025213351-phpapp01

Сурган хүмүүжүүлэх харилцаа нь харилцаанд оролцогч субъектуудын нийгмийн, үүргийн өөр өөр байр сууриар тодорхойлогддог.

XXI зууны багш:

Сургагч -> зөвлөгч, туслагч, хамтрагч, чиглүүлэгч

Мэдээлэл дамжуулагч -> суралцах боломж олгодог (мэдлэг бүтээлгэх арга технологи)

Page 8: Comm 121025213351-phpapp01

Конструктив хандлага (Дж.Брунер, Ж.Пиаже г.м.)

• “Хүн ертөнцийн тухай төсөөллийг өөрөө идэвхтэй бүтээдэг”

• “Багш аргаа зөв сонгох тохиолдолд аль ч насны хүнийг аль ч шинжлэх ухаан, аль ч мэдлэгт сургах боломжтой”

Page 9: Comm 121025213351-phpapp01

Багш• өөрөө тасралтгүй суралцагч• үлгэр жишээч, манлайлагч• суралцагчдын суралцах ялгааг илрүүлж,

харгалзах чадвартай (суралцах хэв маяг г.м.)• суралцагчдын амьдралд эерэг нөлөө үзүүлэх,

тэдэнд туслах эрмэлзлэлтэй• суралцагч бүр өсөж хөгжих нөөц боломжтой

гэсэн өөдрөг итгэлтэй• судалгаанд тулгуурласан г.м.

Page 10: Comm 121025213351-phpapp01

Сурган хүмүүжүүлэх харилцааны хэв маяг

Туршилт: К.Левин, 1938

3 бүлэгo 10 настай сурагчидo бие бялдар болон оюун ухааны хөгжлийн үзүүлэлтүүд ойролцооo ижил нөхцөлд, ижил хөтөлбөрөөр, нэг төрлийн үйл ажиллагаа

(тоглоом наадгай урлах)o нэг л ялгаа: багшийн харилцааны хэв маяг (захиран тушаах,

ардчилсан, үл ойшоох)o багш бүр нэг бүлэгтэй 6 долоо хоног ажиллаж, дараа нь солигдож

байсанo Энэ нь туршилтын “цэвэр” байдлыг хангасан: бүлгүүд анхдагч

үзүүлэлтүүдээрээ ижил төстэй байхын хамт өөр өөр харилцаатай багш нартай ажилласан

Page 11: Comm 121025213351-phpapp01

Бүлгийн хүчин зүйл тэглэж байгаагийн улмаас

багшийн харилцааны хэв маяг суралцагчдын харилцаа, үйл ажиллагааны сэдэл, үр дүн, багш-сурагчдын харилцаа, бүлгийн уур амьсгалд хэрхэн нөлөөөлөхийг мэдэх боломжтой.

Page 12: Comm 121025213351-phpapp01

Харилцааны хэв маяг• ардчилсан хүмүүнлэг• захиран тушаах • үл ойшоох

Page 13: Comm 121025213351-phpapp01

Сурган хүүмүүжүүлэх харилцааны 3 тал:• мэдээлэл дамжуулах• хүн хүнээ тусгаж ойлгох• хамтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх

Page 14: Comm 121025213351-phpapp01

Багш суралцагчдын харилцаа зөвхөн мэдээлэл дамжуулах үйл явцаар хязгаарлагдахгүй. Багшийн дамжуулсан мэдээллийг суралцагч зөв ойлгосон байх шаардлагатай.

Page 15: Comm 121025213351-phpapp01

Мэдээллийг зөвхөн нэг хүнээс нөгөө хүнд хандсан өрөөсгөл үйл явц гэж үзэж болохгүй. Харилцаа бол мэдээлэл солилцох хоёр талт үйл явц юм.

Мэдээлэгч мэдээлэл хүлээн авагч

Page 16: Comm 121025213351-phpapp01

• Мэдээлэл эзэндээ хүрсэн эсэх, түүнийг хэрхэн хүлээн авч ойлгосныг тайлбарлахад урвуу холбоо чухал

Урвуу холбоо үндсэн 2 үүрэгтэй• Өгч байгаа мэдээллээ харилцагчдаа зөв

ойлгуулсан эсэхээ тодорхойлох• Өөрийнх нь байр байдал харилцагч

хүнд ямар сэтгэгдэл төрүүлснийг мэдэх

Page 17: Comm 121025213351-phpapp01

• Сургалтын мэдээллийг зохистой хүртэх нь юунаас хамаарах вэ? Мэдээллийг бүрэн зөв дамжуулах ба хүлээн авах замд тохиолдох сэтгэл зүйн бэрхшээл тотгор

Page 18: Comm 121025213351-phpapp01

Саад тотгор үүсэх тохиолдолд сургалтын мэдээлэл гажиж өөрчлөгдөх, анхдагч агуулгаа алдаж гээж болно.

Сурган хүмүүжүүлэх харилцааны саад• хувийн• нийгэм-сэтгэл зүйн• гадаад орчны

Page 19: Comm 121025213351-phpapp01

Хувийн• сэтгэлгээний тогтсон хандлага• бие биенээ анхаарахгүй сонирхохгүй байх• баримтыг үл хайхрах• сэтгэл санааны байдал• хэл ярианы саад• харилцааны ач холбогдлыг дутуу

ойлгосноос үүсэх саад

Page 20: Comm 121025213351-phpapp01

Тогтсон хандлага (туршилт: хүний фото зураг)• анхны сэтгэгдэл• гадаад төрхөөр нь хүнийг тусгаж хүртэх

(хүний гадаад төрх байдал нь анхны сэтгэгдэл үүсэхэд нөлөөлдөг нэг хүчин зүйл; хүний гадаад төрх байдлыг бусад олон шинжтэй хослуулахын ач холбогдол)

• нийгмийн статус• буруу мэдээлэл

Page 21: Comm 121025213351-phpapp01

Хүн хүнээ хүртэх механизмууд:• Өөрийн сэдэл, мэдрэмж, сэтгэл хөдлөлөө бусдад

буулгах механизм• Децентраци= өөрийн байр сууринаас тусгаарлаж,

бусад хүмүүсийн байр суурийг хүлээж авах, ойлгох чадвар

• Адилтгал = үл ухамсарлагдахуйн төвшинд өөрийгөө бусадтай адилтгах, эсвэл өөрийгөө бусдын байр сууринд ухамсартайгаар тавих чадвар

• Эмпати = бусад хүмүүсийн сэтгэл хөдлөлийг ойлгох, хуваалцах чадвар

• Хэвшсэн хандлага

Page 22: Comm 121025213351-phpapp01

Харилцааны синтони загвар

• “синтони” өөртэйгээ болон бусад хүмүүстэй зохистой харилцаа холбоотой байх

• Нейролингвистик программчлалын (НЛП) хүрээнд боловсруулсан загвар

• НЛП = сэтгэл судлал, хэл шинжлэл, математикийн шинжлэх ухааны уулзвар

Page 23: Comm 121025213351-phpapp01

Харилцаа = хүртэхүй + сэтгэхүй

• Харилцаа нь хүртэхүйгээс эхэлнэ.• Хүртэхүйн тусламжтайгаар хүн ертөнц болон бусад

хүмүүстэй холбоо тогтоодог.• Бидний мэдрэхүйн эрхтэн= таван үүд хаалга• Хүрээлж буй бодит байдлын талаар мэдээлэл олж

авахын тулд энэ таван үүд хаалгаа нээдэг• Ухамсар эдгээр үүд хаалгыг дарааллаар нээдэг. Хүн

бүр “хүртэхүйн өөр өөрийн үүд хаалгатай”.• Үл ухамсарлагдахуй: бүх таван сувгаар нэгэн зэрэг

мэдээллийг хүлээж авдаг бөгөөд ухамсартай харьцуулахад илүү их хэмжээний мэдээлэл хүлээж авах чадвартай

Page 24: Comm 121025213351-phpapp01

Харилцааны үндсэн чадвар

• зорилго• мэдрэхүйн хурц чанар (торгон мэдрэмж)• уян хатан чанар• конгруэнт чанар• раппорт• ресурс байдал

Хүмүүстэй амжилттай харилцахын тулд эдгээр чадварыг эзэмшсэн байх хэрэгтэй

Page 25: Comm 121025213351-phpapp01

Зорилго =хүлээгдэж буй үр дүн

Үр дүнгүй харилцаа нь зорилгогүй аялалтай адил. Үр дүн гэдэг нь таны харах, сонсох, мэдрэхийг хүсэж байгаа зүйл

Page 26: Comm 121025213351-phpapp01

Мэдрэхүйн хурц чанар (торгон мэдрэмж)• Харилцагч хүнийхээ зан үйл дэхь өөрчлөлтийг

харах, сонсох, мэдрэх чадвар.• Харилцааг хянахад чухал ач холбогдолтой• Хүний бодол санаа, сэтгэл мэдрэмж нь гадаад

зан үйлээр илэрдэг (нүүр царайны хувирал өөрчлөлт, биеийн хөдөлгөөн, дохио зангаа, арьсны өнгө, доод уруулын хөдөлгөөн, амьсгалын хэм г.м.)

Page 27: Comm 121025213351-phpapp01

Мэдрэхүйн хурц чанарыг хөгжүүлэх 3 алхам• Өдөр тутам хүмүүсийг ажиглах, хүний зан

үйл дэхь өөрчлөлтийг өөртөө тэмдэглэх• Хүний зан үйлд давтагдах онцлогийг ялгах

(уурласан үе дэхь хүний гадаад төрх, )• Үгэн бус дохиогоор (нүүр царайны хувирал,

биеийн хөдөлгөөн, дохио зангаа г.м.) хүний байдлыг таних

Page 28: Comm 121025213351-phpapp01

Уян хатан чанар= нөхцөл байдлаас хамаарч зан үйлээ өөрчлөх чадвар

Дүрэм: Таны үйл үйлдэл амжилтанд хүргэхгүй тохиолдолд зан үйлээ өөрчлөх оролдлого хий

Хүн өөрийн үг яриа, сэтгэхүй, хүртэхүй, зан үйлийн хүрээнд уян хатан байх нь үр өгөөжтэй харилцахад чухал

(Мэдрэхүйн хурц чанар: зөвхөн хүртэхүйн уян хатан чанар)

Page 29: Comm 121025213351-phpapp01

Уян хатан чанар эзэмших 3 алхам:• Зан үйлийн өмнөх хэв маягаас татгалзах

(ажилдаа очих замаа өөрчлөх г.м.)• Зан үйлийн шинэ боломж, шинэ арга барил

эрэлхийлэх (өөрийгөө 16 настай гэж төсөөлөх, ертөнцийг 16 настай хүүхдийн байр сууринаас харах, ойлгох гэж оролдох)

• Шинэ сонголтоо амьдралд хэрэгжүүлэх

Page 30: Comm 121025213351-phpapp01

Конгруэнт чанар=бие хүний хэсгүүд нэгдэж, гол зорилгодоо хүрэхэд хүч боломжоо чиглүүлэх чадвар

• Бие хүний хэсгүүд: аав, ээж, эхнэр, нөхөр, багш, шүүмжлэгч г.м.

• Хүн нэг зүйл ярьж, өөр зүйл хийж, өөр зүйл хүсэж байвал конгруэнт биш

Page 31: Comm 121025213351-phpapp01

Конгруэнт байх алхмууд:• өөртэйгээ танилцах (бие хүний хэсгүүд)• хэсэг тус бүрийн зорилго, хэрэгцээ,

хүсэл тэмүүллийг илрүүлэх• амьдралынхаа гол зорилгыг

тодорхойлох• бие хүний хэсгүүд гол зорилгыг хүлээн

зөвшөөрөх

Page 32: Comm 121025213351-phpapp01

Раппорт=хүмүүс хоорондын нэгдэл, нийцэл, дотоод холбоо

• Харилцагч хүндээ итгэж байгаагаа хянах

• Харилцагч хүн танд итгэж байгаа эсэхийг хянах (“Харилцагч надад итгэж байна уу? Энэ асуултанд хариулахад мэдрэхүйн хурц чанар туслах болно”)

Page 33: Comm 121025213351-phpapp01

Ресурс байдал= хүний хамгийн зохистой дотоод байдал

Ийм байдлыг бий болгоход:• Амьдралынхаа таатай мөч, үйл явдал,

дурсамжаа эргэн санах

Page 34: Comm 121025213351-phpapp01

Харилцааны трансакт загвар

3 байр суурь:• Эцэг эх• Насанд хүрэгчид• Хүүхэд

Page 35: Comm 121025213351-phpapp01

Харилцааны явцад үүсэх зөрчил, шийдвэрлэх арга зам

Зөрчил = харилцан үйлчлэлд оролцож буй субъектуудын эсрэг тэсрэг чиглэл бүхий зорилго, сонирхол, байр суурь, үзэл бодлын мөргөлдөөн

Аль ч зөрчлийн үндэс бол ямар нэг асуудлаархи • эсрэг байр суурь, • эсрэг зорилго • зорилгодоо хүрэхэд хэрэглэх эсрэг тэсрэг

хэрэгсэл• харилцагчдын сонирхол хүсэл тэмүүллийн

зөрөлдөөн

Page 36: Comm 121025213351-phpapp01

Зөрчлийг бүлэг, байгууллагын үйл ажиллагаа, хувь хүмүүст нөлөөлөх нөлөөллөөр нь

• конструктив (бүтээлч, хамтын үйл ажиллагааг цааш хөгжүүлсэн, асуудлын оновчтой шийдлийг олоход туслах)

• деструктив (хүмүүсийн харилцаа, хамтын үйл ажиллагаа задрах)

Page 37: Comm 121025213351-phpapp01

Зөрчлийн бүтэц

• Зөрчилт нөхцлийн объект (зохион байгуулалтын асуудал, бэрхшээл, хөдөлмөрийн хөлс, бүлгийн гишүүдийн ажил хэргийн болон хувийн харилцаа)

• Зорилго (зөрчилд оролцогчдын субъектив сэдэл)• Зөрчилд оролцогч хүмүүс• Зөрчил явагдах нөхцөл (цаг хугацаа, орон зай)• Зөрчилт нөхцөлд үзүүлэх хариу үйлдэл

(хамгаалах, дайрч давшлах, төвийг сахисан, идэвхтэй/идэвхгүй)

• Зөрчлийн тайлал

Page 38: Comm 121025213351-phpapp01

Зөрчилт нөхцөл дэхь зан үйлийн стратеги.

Найр тавих: шаргуу зүтгэх хандлагын сул, хорших хандлагын хүчтэй илрэл.• зөрчлийг шийдвэрлэхээсээ илүү тайван,

тогтвортой байдлыг хадгалах нь ихэд чухал• зөрчил зөрөлдөөнийг бий болгосон асуудал таны

хувьд чухал биш• өөрийн байр суурийг хамгаалахаасаа илүү бусад

хүмүүстэй эерэг харилцаагаа хадгалах нь таны хувьд чухал

• та өөрийн бурууг ойлгосон• ялан дийлэх магадлал бага

Page 39: Comm 121025213351-phpapp01

Зайлсхийх: шаргуу зүтгэх ба хорших хандлагын хүч султай илрэл

Дараахь нөхцөлд хэрэглэх нь тохиромжтой:• зөрчил зөрөлдөөнийг бий болгосон асуудал таны хувьд

тийм ч чухал биш• өөрт ашигтай хувилбараар асуудлыг шийдэх боломжгүй• өөрт ашигтайгаар асуудлыг шийдэх эрх мэдэлгүй байх• шийдвэр гаргахын өмнө нөхцөл байдлыг нарийвчлан

судлах, нэмэлт мэдээлэл хайх хугацаа хожих• асуудлыг нэн даруй шийдвэрлэх нь эрсдэлтэй,

Page 40: Comm 121025213351-phpapp01

Буулт хийх: шаргуу зүтгэх ба хорших хандлагын дундаж илрэл• хоёр тал хоёулаа ижил үндэслэлтэй, аль

аль нь шаардлагатай эрх мэдэлтэй• асуудал нь таны хувьд чухал биш• бүх зүйлээ алдсанаас бага зэрэг зүйлтэйгээ

байх нь дээр

Page 41: Comm 121025213351-phpapp01

Сөргөлдөх: шаргуу зүтгэх хандлагын хүчтэй, хорших хандлагын сул илрэл

• асуудлын шийдэл таны хувьд ихэд ач холбогдолтой

• таны санал болгосон шийдэл хамгийн тохиромжтой гэдэгт итгэлтэй байх, та эрх мэдэлтэй, нэр хүндтэй

• өөр сонголт байхгүй

Page 42: Comm 121025213351-phpapp01

Хамтран ажиллах: шаргуу зүтгэх болох хорших хандлагын хүчтэй илрэл

• бүгдийг хамарсан шийдвэр гаргах• эсрэг талтай удаан хугацааны, тогтвортой

харилцаа тогтсон• гол зорилго хамтын туршлага эзэмших• аль аль тал бие биенээ сонсох, өөрийн ашиг

сонирхлыг илэрхийлэх чадвартай

Page 43: Comm 121025213351-phpapp01

Зөрчлийн карт

• Зөрчлийг амжилттай шийдвэрлэхэд зөрчлийн карт боловсруулах нь ихэд өгөөжтэй (Х.Корнелиус, Ш.Фэйр). Зөрчлийн картын мөн чанар:

• Зөрчлийг ерөнхийд нь томьёолох. Тухайлбал, гүйцэтгэж буй ажлын хэмжээнээс үүссэн зөрчлийн үед ачааллын хуваарилалтын диаграмм зохиож болно

• Зөрчилд оролцож буй хүмүүс (ажилчид, бүлэг, хэлтэс, байгууллага), нөөц боломж

• Зөрчилд оролцогч тус бүрийн үндсэн хэрэгцээ, түгшүүр зовнилыг тодорхойлох

Page 44: Comm 121025213351-phpapp01

Ийм карт зохиосноор

• Карт зохиох үед хүмүүс харьцангүй биеэ барьдаг учраас албан ёсны хүрээнд асуудлыг хэлэлцэх явдлыг хязгаарлаж ингэснээр сэтгэл хөдлөлийн хэт хүчтэй илрэлээс зайлсхийх боломжтой

• Хамтарч асуудлыг шийдвэрлэх, хүмүүст өөрийн шаардлага, хүслийг илэрхийлэх боломж олгодог

• Өөрийн байр суурь болон бусад хүмүүсийн байр суурийг тодруулах боломжтой

• Эмпатийн уур амьсгал бүрддэг сайн талтай, өөрөөр хэлбэл асуудлыг өөр хүний нүдээр харах

• Өмнө нь ойлгомжгүй байсан үзэл бодлыг ойлгох• Зөрчлийг шийдвэрлэх шинэ арга зам сонгох

Page 45: Comm 121025213351-phpapp01

Зөрчлийг бүтээлчээр шийдвэрлэхэд дараах хүчин зүйл чухал ач холбогдолтой

• Зөрчлийг зөв хүртэж ойлгох

Зөрчилт нөхцөлд хүмүүс өөрийн үйлдэл, зорилго байр суурь болон зөрчилдөгч талын байр суурийг буруу хүртэх нь элбэг.

“Зөвхөн миний зөв”

Page 46: Comm 121025213351-phpapp01

• Зөрчилдөж байгаа талуудын нээлттэй, үр өгөөжтэй харилцаа

Зөрчлийг бүтээлчээр шийдвэрлэх гол нөхцөл бол харилцаа. Харамсалтай нь зөрчилт нөхцөлд харилцаа мууддаг. Эсрэг талууд бие биенээ хөндөж, өөрсдөө өөрсдийн талаархи мэдээллийг нууж хамгаалах байр суурьтай байдаг. Гэтэл хоёр тал харилцан ойлголцолд хүрэх арга замыг хайх тохиолдолд харилцаа нь зөрчлийг шийдвэрлэхэд тус болох болно.

• Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны уур амьсгал бүрдүүлэх

• Зөрчлийн мөн чанарыг тодорхойлох

Page 47: Comm 121025213351-phpapp01

Багш өөртөө асуулт тавих• Би оюутнуудтайгаа чөлөөтэй харилцаж чаддаг

уу?• Би оюутнууддаа ямар сэтгэгдэл төрүүлдэг бол?• Надтай харилцахаас зайлсхийдэг оюутнууд

байдаг уу?• Надад хошин шогийн мэдрэмж хэр хөгжсөн бэ?• Хичээл дээр найрсаг, хамтын үйл ажиллагааны

уур амьсгал бүрдүүлж чаддаг уу?

Page 48: Comm 121025213351-phpapp01

Зөрчил Харилцагч Зөрчил үүсэн шалтгаан

Зөрчлийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

Цаашид харилцааны алдаанаас зайлхийхийн тулд юу хийх вэ?

Өнөөдөр би ямар алхам хийсэн бэ?

Page 49: Comm 121025213351-phpapp01

Сурган хүмүүжүүлэх харилцааны үе шат• бэлтгэл үе шат: багш сурган хүмүүжүүлэх үйл

ажиллагаанд бэлтгэх, анги бүлэг, суралцагчидтай харилцах харилцааны үйл явцыг загварчлах төлөвлөх үе шат

Анхаарах асуудал• сурган хүмүүжүүлэх зорилго, зорилтууд• анги бүлгийн сэтгэл зүйн онцлог• суралцагчдын хувийн онцлог• сургалтын арга технологи

Page 50: Comm 121025213351-phpapp01

• харилцааны эхний үе шат: анги танхимд сэтгэл хөдлөлийн нэгдэл, танин мэдэх хамтын эрэл хайгуулын уур амьсгал бүрдүүлэх

• өрнөл: суралцагчдын танин мэдэх үйл ажиллагааг удирдах

Анхаарах асуудал:• хамтын эрэл хайлтын уур амьсгал• суралцагчдад өөрийгөө илэрхийлэх боломж

олгох

Page 51: Comm 121025213351-phpapp01

• дүн шинжилгээ хийх: багш харилцаандаа дүн шинжилгээ хийж, давуу тал, ололт амжилт болон цаашид анхаарах асуудлаа тодорхойлж, дараагийн харилцааны хэлбэрийг загварчилах