16
МОНГОЛ УЛС ЕАБХАБ-ЫН ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД КОМИССАРЫН (ЕАБХАБ-ЫН ҮЦАЭДК) ТӨВ АЗИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН ОРЛОО Олон хэлт боловсролын асуудлаар Казахстан улсын Шымкент хотод 2017 оны арван хоёрдугаар сард зохион байгуулсан олон улсын сургалтад ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын зүгээс Монголын төлөөлөгчдийг урьснаар бидний хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм. Төв Ази, Өмнөд Кавказ болон Зүүн Европын орнуудын олон хэлт болон олон соёлт боловсролын чиглэлээр урагшилж буй туршлагатай танилцсанаар нийгмийг интеграцчилах боловсролын бодлогыг хэрэгжүүлж буй арга барилыг газар дээр нь үзэж судлах боломж олдсоныг Монголын төлөөлөгчдийн зүгээс тэмдэглэн хэлж байв. Монгол улсын Боловсрол, Cоёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны харьяа Боловсролын хүрээлэнгээс 2018 оны дөрөвдүгээр сард ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-д хамтран ажиллах санал тавьсан юм. (Дэлгэрэнгүйг 4 дүгээр нүүрээс) Төв Азийн орнууд дахь олон хэлт болон олон соёлт боловсролын мэдээлэл-арга зүйн хөтөч #17 2018 он. наймдугаар сар – арван нэгдүгээр сар АГУУЛГА ШИНЭ МЭДЭЭ.......................3 СТРАТЕГИ, ХАНДЛАГА, ИННОВАЦИ...........................7 ШИНЭ НОМ............................9 САЙН ТУРШЛАГА .............. 10 ДУГААРЫН ЗОЧИН............ 14 ХЭРЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖ....15

DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

МОНГОЛ УЛС ЕАБХАБ-ЫН ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД КОМИССАРЫН (ЕАБХАБ-ЫН

ҮЦАЭДК) ТӨВ АЗИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН ОРЛОО

Олон хэлт боловсролын асуудлаар Казахстан улсын Шымкент хотод 2017 оны арван хоёрдугаар сард зохион байгуулсан олон улсын сургалтад ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын зүгээс Монголын төлөөлөгчдийг урьснаар бидний хамтын ажиллагааны эхлэл тавигдсан юм. Төв Ази, Өмнөд Кавказ болон Зүүн Европын орнуудын олон хэлт болон олон соёлт боловсролын чиглэлээр урагшилж буй туршлагатай танилцсанаар нийгмийг интеграцчилах боловсролын бодлогыг хэрэгжүүлж буй арга барилыг газар дээр нь үзэж судлах боломж олдсоныг Монголын төлөөлөгчдийн зүгээс тэмдэглэн хэлж байв.Монгол улсын Боловсрол, Cоёл, Шинжлэх ухаан, Спортын Яамны харьяа Боловсролын хүрээлэнгээс 2018 оны дөрөвдүгээр сард ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-д хамтран ажиллах санал тавьсан юм.

(Дэлгэрэнгүйг 4 дүгээр нүүрээс)

Төв Азийн орнууд дахь олон хэлт болон олон соёлт боловсролын мэдээлэл-арга зүйн хөтөч

#17

2018 он. наймдугаар сар – арван нэгдүгээр сар

АГУУЛГА

ШИНЭ МЭДЭЭ.......................3

СТРАТЕГИ, ХАНДЛАГА,

ИННОВАЦИ...........................7

ШИНЭ НОМ............................9

САЙН ТУРШЛАГА .............. 10

ДУГААРЫН ЗОЧИН............ 14

ХЭРЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖ....15

Page 2: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛЫН 70 ЖИЛИЙН ТЭГШ ОЙН БАЯР

1948 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэлхийн олон хэл дээр орчуулсан, хамгийн нөлөө бүхий бичиг баримт байж ч болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан өдөр буюу жил бүрийн арван хоёрдугаар сарын 10-нд "Хүний эрхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг.Түгээмэл тунхаглалыг дайнд гүн шархадсан дэлхий ертөнц, дэлхийн бүх тивийн төлөөлөгчид хамтран боловсруулж, орон орны удирдагчид дэмжсэн бөгөөд Тунхаглалын өмнөх үгэнд “хүний эрхийг үл томсорлож, доромжлон уландаа гишгэсэн нь хүн төрлөхтний дургүйцлийг төрүүлсэн зэрлэг балмад явдалд хүргэснийг хожуу ухаарсан нь эмгэнэлтэй.Энэ нь Холокостын санах ой болон мэдлэгээс бүрддэг. Түүнчлэн тэрхүү боломжийг бий болгосон болон түүнд саад болоогүй хүмүүсийн ухамсарт үлдсэн зан байдал ба улс төрийн шийдвэр, практикийн цуглуулга юм” гэжээ.

НҮБ-ийн Хүний эрхийн дээд комиссар Зейда Раада аль Хусейны мэдэгдлээс. 2017 оны арван

хоёрдугаар сарын 10. Парис“Эрхэм чанар ба эрхийн хувьд бүх хүн эрх чөлөөтэй, тэгш эрхтэй төрдөг” гэсэн нь олон улсын бүх гэрээ хэлэлцээр [тунхаглал] дотроос хамгийн гайхалтай бөгөөд сайхан үг байж болох юм. Хүний эрх гэдэг бол үлгэр жишээ зан байдлын төлөө олгосон шагнал биш, тодорхой нэгэн улс орон, эрин үе эсвэл нийгмийн бүлэгт хамааралгүй. Энэ бол арьс өнгө, угсаатны бүлэг, нас, хүйс, давхарга, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээл, бэлгийн чиг баримжаа, иргэншлээс үл хамааран бүхий л цаг хугацаанд, бүхий л газар нутагт амьдарч байсан бүхий л хүний салшгүй дархан эрх юм.Түгээмэл тунхаглал батлагдсан өдрөөс эхлэн олон хүмүүс илүү их эрх чөлөөг олж авсан юм. Зөрчлөөс сэргийлж чадсан. Хувь хүний болон хамтын бие даасан байдал, тусгаар тогтнолыг олж авсан. [...]Ахиц дэвшилд чиглэсэн энэхүү хөдөлгөөн амар хялбар байгаагүй. ... Хүний эрх хаана ч үг дуугүй хангагдаж байгаагүй юм.Зөвхөн шударга ёсыг бий болгох замаар улс доторх болон улс хоорондын тогтвортой энх тайвныг бүтээн байгуулж болно. Энэ бол дайны гамшиг, мөлжлөгийн хор уршгаас бидний өмнөх үеийнхний авсан гашуун сургамж бөгөөд тэдний дунд олон ухаалаг эрчүүд, эмэгтэйчүүд байсан ...Энэхүү эрх нь дэндүү үнэ цэнтэй бөгөөд түүнийг зөвхөн төр хариуцах нь туйлын хангалтгүй юм. Хүний эрхийн төлөө түүхэн тулалдаан явуулсан бидний өмнөх үеийн үй олон эрчүүд болон эмэгтэйчүүд боолчлол, колончлол, салан тусгаарлалт, арьс өнгөөр ялгаварлах болон бусад олон шударга бусын эсрэг тэмцсэн. Тэд өөрсдийн баримталсан зарчмын төлөө өдөр тутам маш олон төрлийн арга замыг хэрэглэж, улс төрийн идэвх, эдийн засгийн хөшүүргийг зөв ашиглаж байж зорилгодоо хүрсэн билээ.Одоо бидний ээлж ирж байна. Энэ бол надаас, энэ танхимд сууж буй та нар болон аль улсад амьдардгаас үл хамааран үзэл бодлоо илэрхийлж, шийдвэр гаргахад оролцож, өөрийн санаагаа хэлдэг хүн бүхнээс хамаарна. Бид хүний эрхийг дээдэлсэн тогтолцоо болон энх тайвныг баталгаажуулахын төлөө тэмцэх ёстой.

Мэдэгдэлийн бүрэн эх нь: https://www.ohchr.org/RU/NewsEvents/Pages/

DisplayNews.aspx?NewsID=22518&LangID=R

ЭНЭ ДУГААРТ

2

Казахстанд ”Гурван хэлт боловсрол: Эрэл хайгуул, асуудал ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулав.3 дахь нүүр

Монгол улс ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын Төв Азийн боловсролын хөтөлбөрт элсэн орлоо.Гульназ Саирова, ЕАБХАБ-ын ҮЦАЭД-ын Төв Азийн боловсролын хөтөлбөрийн бүсийн менежер4 дэх нүүр

Хоёр талт ачаалал бүхий хичээлийг төлөвлөх нь.Америкийн сургуулиудад хоёр талт ачаалал бүхий хөтөлбөрийг (TWI) хэрэгжүүлж буй туршлагаас6 дахь нүүр

Хоёр дахь хэлний хичээлд видео хэрэглэгдэхүүнтэй ажиллах нь.Виктория Булатова, Төв Азийн Олон улсын их сургууль, Бишкек, Киргизстан10 дахь нүүр

Дугаарын зочинХуан Пабло Мартинес КортесСарагосын Их сургуулийн Инженерийн сургуулийн мэдээлэл-харилцаа холбооны технологийн сургуулийн дэд профессор 14 дэх нүүр

Page 3: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

3

ШИНЭ МЭДЭЭКазахстанд “Гурван хэлт боловсрол: Эрэл хайгуул, асуудал ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.

2018 оны есдүгээр сарын 27-нд Алматы хотын Багш нарын мэргэжлийг дээшлүүлэх институтээс зохион байгуулсан “Гурван хэлт боловсрол: Эрэл хайгуул, бэрхшээл ба хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын онол-практикийн эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө.Казахстан улс боловсролын хөтөлбөрийн агуулгаа шинэчилж буй өнөөгийн нөхцөлд гурван хэлт боловсролын хөгжлийн стратегийг тодорхойлох нь бага хурлын зорилго байсан. Бага хурлын үйл ажиллагаанд Казахстан улсын А.Байтурсыновын нэрэмжит Нийгмийн шинжлэх ухааны академийн төлөөлөгчид, АНУ-ын Элчин Сайдын Яам, ЕАБХАБ-ын бүсийн шинжээчид, Их Британийн Зөвлөлийн бүсийн зохицуулагч, боловсролын байгууллагын эрдэм шинжилгээний ажилтнууд, багш нар болон “Өрлеу” БМДҮТЭ ХК-ны салбарын төлөөлөгчид тус тус оролцов.Бага хурлын үйл ажиллагааны хүрээнд дараах таван салбар хуралдааныг зохион байгуулав.1. Гурван хэлт боловсрол бол дэлхийн боловсролын орон зайд олон соёлт хувь хүнийг төлөвшүүлэх үндэс мөн. 2. Гурван хэлт боловсролын үзэл баримтлал нь өндөр хөгжилтэй улс оронд өрсөлдөх чадвартай мэргэжилтнийг бэлтгэх хүчтэй, үр дүнтэй хэрэгсэл болох нь.3. Гурван хэлт боловсролын орчинд багш нарын мэргэшлийн хэлний чадамжийг хөгжүүлэхэд мэргэжил дээшлүүлэх тогтолцооны гүйцэтгэх үүрэг.4. Ерөнхий боловсролын сургуулийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд гурван хэлт боловсролыг үр ашигтай нэвтрүүлэх арга зам.5. Агуулга ба хэлийг интеграцчилж заах (CLIL) аргад үндэслэн байгалийн ухааны хичээлүүдийг англи хэлээр заах арга зүй.Бага хурлын үйл ажиллагааны төгсгөлд “Өрлеу” БМДҮТ ХК-ын удирдлага нь Оренбургийн Улсын Багшийн их сургууль, БНХАУ-ын Күнзийн институттай харилцан хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Дэлгэрэнгүйг: http://zanmedia.kz/2018/10/08/trehyazychnoe-obrazovanie-poisk-problemy-i-

perspektivy-razvitiya/

Бишкек хотод Тусгаар Улсуудын хамтын ажиллагааны орнуудын байгууллагын (ТУХАБ) гишүүн орнуудын багш, боловсролын ажилтнуудын V их хурал болж өнгөрлөө.

2018 оны аравдугаар сарын 11-12-нд Бишкек хотод Тусгаар Улсуудын хамтын ажиллагааны орнуудын багш нар болон боловсролын ажилтнуудын V их хурал болж өнгөрлөө.Их хурал “Тусгаар Улсуудын Хамтын Ажиллагааны Байгууллагын (ТУХАБ) гишүүн орнуудын боловсролын тогтолцоог тогтвортой боловсролын зорилтод нийцүүлэн хөгжүүлэх нь” гэсэн сэдвийн доор зохион байгуулав.Их хурлын арга хэмжээнд 450 гаруй хүн оролцов.ТУХАБ-ын гишүүн орнуудын шилдэг багш нар болон боловсролын ажилтнууд “Тусгаар Улсуудын Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнуудын боловсролын тэргүүний ажилтан” тэмдгээр энгэрээ мялаав.Их хурлаас ТУХАБ-ын гишүүн орнууд боловсролын салбарт хамтран ажиллах шинэ хэлбэр ба хөшүүргийг идэвхтэй эрэлхийлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөл бололцоо бүрдүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалав.

Дэлгэрэнгүйг: http://edu.gov.kg/ru/news/bishkekte-kmshnyn-mugalimderinin-zhana-bilim-ber-

kyzmatkerlerinin-v-sezdi-450-adamdyn-katyshuusunda-tp-zhatat/

Тажикстанд “Орчин үеийн олон хэлт болон олон соёлт боловсролын орчинд хэлүүдийг судлах ба заах аргын тулгамдсан асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Бага хурлыг 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд Душанбе хотод зохион байгуулав. Бага хурлын үйл ажиллагаа нь дараах таван чиглэлээр өрнөлөө.1. Олон соёлт болон олон хэлт боловсролын орон зайд төрийн албан ёсны хэл (тажик) ба орос, англи хэлийг заах орчин үеийн арга, технологи.2. Орчин үеийн боловсролын талбарт төрийн албан ёсны хэл болон орос, англи хэлийг интеграцчилан заах сургалтын агуулга.3. Тажикстан улсын боловсролын байгууллагуудад төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах арга зүйг хэрэглээний чиглэлээр боловсронгуй болгох нь.4. Соёл хоорондын харилцааг төлөвшүүлэх орчин үеийн парадигм дахь хэл ба соёлын зөвшилцөл.

Дэлгэрэнгүйг: http://www.aot.tj/ru/index/index/page-Id/364/

Page 4: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

4

Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэргэдэх Боловсролын хүрээлэн болон ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын Төв Азийн Боловсролын хөтөлбөр хамтран хэд хэдэн танилцах үйл ажиллагаа зохион байгууллаа. Үүнд:

2018 оны аравдугаар сарын 15-нд Улаанбаатарт хоёр тал хамтран олон хэлт боловсролын асуудлаар зохион байгуулсан дугуй ширээний ярилцлагыг нэрлэж болно. Дугуй ширээний ярилцлагад Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, Боловсролын хүрээлэн, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв болон Баян-Өлгий, Хөвсгөл аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын төлөөлөгчид оролцов.

Дугуй ширээний ярилцлагад ҮЦГМХБССектороос Боловсролын Яам ба НҮБ-ийн Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийсэн хоёр судалгааны үр дүнг танилцуулсан юм. Судалгааг казах, тува хэлээр сургалт явуулдаг сургуулиудад 2013 онд хийсэн бол, 2017 онд казах, тува хэлний мэдлэг, чадварт ямар ахиц гарсныг илрүүлэх нөлөөллийн судалгааг хийжээ.

Дээрх судалгаагаар нэг талаас багш, сурагчдын эх хэлний чадвар бага зэрэг ахисан бол нөгөө талд төрийн албан ёсны хэлний чадвар буурсан үр дүн гарсан байна.Тухайн үр дүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг задлан шинжилж үзэхэд багш нарын мэргэжлийн мэдлэг дутмаг, эх хэл болон хоёр дахь хэлийг заах арга зүйн мэдлэг, чадвар хязгаарлагдмал, хос хэлт сургуулийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх шаардлага, сурах бичгийн хүрэлцээгүй байдал гэх мэт олон асуудал байгааг илэрүүлжээ.Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн илтгэл нь дугуй ширээний ярилцлагад оролцогчдын дунд халуун маргаан өрнүүлсэн юм. Хэлний бодлогод онцгой анхаарал хандуулж байгаа хэдий ч өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа сургалтын хөтөлбөр нь хос/олон хэлт боловсролыг жинхэнэ утгаар нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж чадахгүй байгааг оролцогчид хүлээн зөвшөөрч байв.

Оролцогчид өнөөгийн хэрэгжүүлж буй хос хэлний хөтөлбөрийг дахин авч үзэж, угсаатны цөөнхийн хүүхдийн ялгаатай хэрэгцээг хангасан байдлаар сайжруулан боловсруулах шаардлагатайг дурдаж байлаа. Багш нар одоогоор олон хэлт болон олон соёлт боловсролын үр дүнтэй арга зүйд суралцаагүй байгаа нь нэгэнт тодорхой болохоор багш бэлтгэх болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрийг сайжруулах шаардлагатай байна.

МОНГОЛ УЛС ЕАБХАБ-ЫН ҮНДЭСТНИЙ ЦӨӨНХИЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ДЭЭД

КОМИССАРЫН ТӨВ АЗИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭН ОРЛОО

(үргэлжлэл, түрүүч нт 1 дүгээр нүүрт)

Гульназ Саирова,ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын

ТАБХ-ийн бүсийн менежер

Монгол улсын Засгийн газар нь үндэстний цөөнхийг амьдарч буй орчинтой интеграцчилахад (хос хэлтэн болгох) хувь нэмэр болохуйц хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байгааг цохон тэмдэглэх хэрэгтэй.

Баян-Өлгий аймагт монгол, казах, тува сургалттай 43 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулиуд 5-р анги хүртэл сургалтаа эх хэл дээр зохион байгуулж, 2 дугаар ангиас монгол хэлийг тусгайлсан судлагдахуун болгож заадаг бөгөөд сурагчид 6 дугаар ангиас эхлэн бүх хичээлийг монгол хэлээр судалдаг байна.

2007 онд угсаатны цөөнх болох казах хүүхдийн боловсролыг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр батлагдаж, Баян-Өлгий аймгийн боловсрол, соёлын үйлчилгээг сайжруулахад чиглэсэн Засгийн газрын тогтоол гарчээ. Үндэстний цөөнхийн хүүхдийн чанартай боловсрол эзэмших нөхцөл боломжийг бүрдүүлэх заалтыг Боловсролын тухай багц хууль (2012) болон Төрийн хэлний тухай (2016) хуульд тусгасан байна.

2011 онд Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны харьяа Боловсролын хүрээлэнгийн бүтцэд Үндэстний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор байгуулсан байна. Энэхүү секторынн төлөөлөгчид олон хэлт болон олон соёлт боловсролын асуудлаар зохион байгуулсан олон улсын сургалт семинарт оролцсон юм.

Ойртон нягтрах боловсролын бодлогыг урагшлуулах хамтын ажиллагааны эхний алхам болгож Боловсрол,

Page 5: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

5

Мөн түүнчлэн олон хэлт боловсролын тогтвортой байдлыг хангах тогтолцооны хандлага, олон хэлт боловсролын зорилго ба олон хэлт боловсролыг боловсролын янз бүрийн түвшинд нэвтрүүлэх хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, боловсон хүчин, сургалт-арга зүйн орчныг зохицуулсан албаны баримт бичгүүдийг хэрэглэгчидтэй тохиролцож батлах нь нэн чухал гэдэгт оролцогчдын анхаарлыг хандуулав.Энэхүү бүх арга хэмжээнд Алматы хотын №153 гимнази сургуулийн захирал Шавкат Умаров оролцсон нь Улаанбаатар болон Баян-Өлгийд зохион байгуулсан арга хэмжээнүүд амжилттай болоход зохих хувь нэмэр оруулсан юм. Олон хэлт боловсролыг уйгур, казах, орос хэлээр, зарим ангид англи хэлээр зохион байгуулж буй түүний удирдсан сургуулийн туршлага болон олон хэлт боловсролыг сургуулийн түвшинд зохион байгуулахад тулгарах тодорхой бэрхшээлүүдийг ойлгож, зөв шийдвэрлэх асуудлаар орос, казах хэлээр тавьсан түүний илтгэл оролцогчдын анхаарлыг ихэд татаж Казахстан ба Киргизстаны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааны талаар сонирхоход хүргэв. Энэхүү арга хэмжээнүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсан бөгөөд Баян-Өлгий аймагт бүтэн цагийн дүрс бичлэг хийсэн юм.Дугуй ширээний ярилцлага ба сургалт-семинарт оролцогчид хэлэлцүүлэг болон интерактив дадлага ажилд идэвхтэй оролцож, өөрсдийн сонирхсон олон төрлийн асуулт асууж, ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын ТАБХ-ийн хүрээнд хуримтлагдсан туршлагыг ихэд сонирхож байлаа. Мөн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах сургалт-семинарт оролцож, олон хэлт боловсролын арга зүй, технологид суралцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.Танилцах айлчлалын хүрээнд Баян-Өлгий аймгийн төв болон төвд ойрхон сумын хэд хэдэн сургуульд зочлох боломж олдсон юм.Сургуулиудаар орж, удирдах бүрэлдэхүүн, арга зүйчидтэй уулзаж, хичээлд суух явцдаа сургуулийн баг, боловсролын байгууллага, удирдах бүрэлдэхүүнд олон хэлт боловсролыг нарийвчлан төлөвлөх, шатлан хэрэгжүүлэх талаар шинжээчийн дэмжлэг шаардлагатай байгаа нь батлагдсан.Бидний хамтын ажиллагааны энэхүү урам зоригтой, сонирхолтой эхлэл нь амжилттай үргэлжлэх болно гэдэгт итгэж байгаа ба танилцах айлчлалыг амжилттай зохион байгуулж, түүнийг үр өгөөжтэй болгоход маш их хөрөнгө, хүчин чармайлт гаргасан Монголын талын бүх түншүүдэд баярлаж талархснаа илэрхийлье.

ТАБХ ба Боловсролын хүрээлэнгээс aравдугаар cарын 16-нд Улаанбаатар хотод олон хэлт боловсролын төлөвлөлт ба хэрэгжүүлэлтийн асуудлаар сургалт-семинар зохион байгуулав. Сургалт-семинарт Боловсролын хүрээлэнгийн судлаачдын зэрэгцээ Багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны харьяа байгууллагууд болон хос/олон хэлний сургалтыг практик хэрэгжүүлж буй багш нарын төлөөлөл оролцсон юм.

Сургалт-семинарын үйл ажиллагаанд БСШУС-ын сайд хатагтай Ж.Цогзолмаа оролцож, өөрийн амьдралд тохиолдсон олон хэлний боловсролтой холбоотой нэгэн жишээ татаж, сонирхолтой яриа өрнүүлсэн нь оролцогчдын хувьд гэнэтийн бэлэг болсон юм. Тэрээр хамтын ажиллагааны эхлэл болох энэхүү арга хэмжээнд баяр хүргэж, үндэстний цөөнхийн боловсролын бодлого нь ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын дэмжлэгтэйгээр боловсронгуй болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.

Аравдугаар сарын 18-нд Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран ижил агуулга бүхий сургалт-семинарыг Ховд их сургуулийн Баян-Өлгий аймгийн салбар сургуульд зохион байгуулав. Баян-Өлгий аймагт зохион байгуулсан сургалт-семинарт боловсролын асуудал хариуцсан яамны харьяа байгууллагуудын төлөөллийн зэрэгцээ казах хэлээр сургалт явуулдаг сургуулийн захирлууд болон багш нарын төлөөлөл оролцсон юм.

Энэхүү гурван арга хэмжээнд ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын Төв Ази болон Өмнөд Кавказын төслийн зохицуулагч Михаэль Ангерманн оролцож, Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн Дээд Комиссарын бүрэн эрх, эрхэлсэн ажлын хүрээ болон Өмнөд Кавказ, Дорнод Европ, Төв Азийн институтийн хандлага ба туршлагын талаар илтгэл тавилаа.ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын Төв Азийн боловсролын хөтөлбөрийн менежер Гульназ Саирова Төв Азийн орнуудын туршлагын талаар илтгэв.

ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын боловсрол асуудал хариуцсан шинжээч Атанасия Стоянова олон хэлт боловсролын үндсэн зарчмууд, эх хэлд суурилсан олон хэлт боловсролын давуу талууд, олон хэлт боловсролын төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний асуудлууд болон хэл ба судлагдахууныг интеграцчилж заах (CLIL) арга зүйн гол аспектийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Page 6: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

6

90/10 хөтөлбөрт хамаарах зүйл 50/50 хөтөлбөрт төдийлөн тохиромжтой байдаггүй. Энэ нь ялангуяа, эх хэл болон хоёрдогч хэлний хэрэглээний түвшин эрс ялгаатай бага ангид хамааралтай.

Хэл, соёлын ялгаатай сурагчдад зориулагдсан хэд хэдэн хичээлийн загвар байдаг.

Сургалтын төлөвлөгөөг хос хэлээр суралцах хөтөлбөрийн туршлагатай багш нар боловсруулж, туршсан байна. Тэд өөр өөр хэлээр, өөр өөр орчинд янз бүрийн үе шатад хос хэлээр ярьдаг хөтөлбөрүүдэд хэрхэн суралцах тухай тодорхой ойлголт өгдөг. Анхааруулж хэлэхэд, эдгээр төлөвлөгөөнүүд нь ганцхан (хувь) хичээлд зориулагдсан байна. Түүнийг боловсруулсан багш нар хичээлийн жилийн туршид уг хичээлүүдийн хэл болон суралцахуйн хэрэглэгдэхүүнийг байнга эргэн харж байдаг.

Сургалтын төлөвлөгөө бүрийн эхэнд сургуулийн тухай мэдээлэл болон тухайн хичээлийн хэсгээс урьдчилан танилцуулна. Бараг бүх хичээлийн төлөвлөгөө нь TWI хөтөлбөрийн дагуу хичээл явуулахад чухал ач холбогдолтой асуудлуудыг онцлон авч үздэг "Хичээлийн менежмент" хэсгээр дуусна. Тус хэсэгт сургалтын хэрэглэгдэхүүн болон сурагчдын мэдлэгийг дэмжихэд туслах үйл ажиллагааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн хамт сурагчдын хэрэгцээг хангахын тулд хийх шаардлагатай төлөвлөгөөний өөрчлөлтүүдийн тухай, суралцагчдын өндөр түвшинд сэтгэх сэтгэлгээ болон тэдний сургуульд сурч байх үеийн, мөн сургуулийн гаднах амьдрал гэх мэт төлөвшлийн замналын тухай өргөн хүрээний харилцаа холбоог бий болгоход туслах арга замууд багтдаг. Мөн энэ хэсэг нь төлөвлөгөөний хэрэгжилтийн агуулгыг ойлгоход туслах зорилготой бөгөөд төлөвлөгөөний үндсэн дээр тулгуурласан заах аргын онолын мэдлэгийг өргөжүүлэх зорилготой юм.

ТАНГРАМЫН ГЕОМЕТР

Michael Ilan Loeb, the Cypress Hills Community School

TWI хөтөлбөрийн тодорхойлолтХөтөлбөрийн загвар: 50/50.Хэл: Англи, испани.Анхан шатны (бага) боловсролын хэл: Бүх сурагчид англи, испани хэлээр зэрэг суралцдаг.TWI хөтөлбөрт хамрагдсан сурагчдын талаарх мэдээлэлХэлний дүр зураг: Сургуульд 2004 онд 246 сурагч хамрагдсанаас, барагцаагаар 3 сурагчийн нэг нь гэртээ зөвхөн англи хэлээр, гуравдагч сурагч бүр испани хэлээр ярьдаг байв. Мөн олон сурагч (гуравны нэг нь) гэртээ хоёр хэлээр ярьдаг байсан.

Угсаатны дүр зураг: Сурагчдын олонх нь (71%) Бүгд Найрамдах Доминикан Улс, Пуэрто Рико, Мексик, Эквадор, Эль Сальвадор, Гондурас, Колумб, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд болон бусад орнуудаас гаралтай латин америк гэр бүлийн хүүхдүүд байна, харин 27 хувь нь Карибын тэнгисийн англи хэлтнүүд болох афроамерикан гаралтай юм. Үлдсэн 2 хувийг ази, европчууд бүрдүүлдэг.

ХОЁР ТАЛТ АЧААЛАЛ БҮХИЙ ХИЧЭЭЛИЙГ ТӨЛӨВЛӨХ НЬ

Англи хэлнээс орчуулсан: Наталья Цуканова;редактор: Лариса Гарающенко

Энэхүү материалыг АНУ-ын сургуулиудад хоёр талт ачаалал бүхий сургалтын хөтөлбөрүүдийн (TWI) хэрэгжилтийн талаар хэвлэгдсэн эх сурвалжуудыг үндэслэн бэлтгэв: Elizabeth Howard, Julie Sugarman, Marleny Perdomo, and CarolynTemple Adger, “TheTwo-WayImmersion Toolkit”, The Education Allience, Brown University, 2005.

Хэлний орчинд хоёр талт ачаалал бүхий сургалтын хөтөлбөрийг(TWI) боловсруулахад ялангуяа залуу багш нарын хувьд зохих хэмжээний хүндрэл учирдаг. TWI хөтөлбөрийн багш нар суралцагчдын сурлагын амжилт, сонирхол, сурах арга барилын ялгаатай байдал гэх мэт багш болгоны тулгарч болох зүйлсээс гадна, хэлний ялгаатай байдлыг харгалзан үзэх ёстой. TWI хөтөлбөрт хамрагдсан сурагчид анхны болон хоёрдогч хэлийг янз бүрийн түвшинд эзэмшсэн байж болно. Тийм учраас багш хичээлээ төлөвлөхдөө хэл эзэмшигчид өөрийн мэддэг хэлээ улам сайн эзэмшиж, мэдлэг, ур чадвараа маш өндөр түвшинд дээшлүүлэхээр, харин өөрийн эх хэлнээс өөр хэлийг шинээр суралцагчдын хувьд ямар ч хүндрэл, бэрхшээлгүйгээр хэл эзэмших нөхцөл, бололцоогоор хангахаар төлөвлөх хэрэгтэй. Түүнчлэн TWI хөтөлбөрийн багш нар сурагчдын бичиг үсгийн болон хэлний ур чадварыг хоёр хэл дээр зэрэг хөгжүүлэх ёстой.Хоёр талт ачаалал бүхий хөтөлбөрүүдэд үр дүнтэй суралцах нь цогц арга барил, тодорхой стратегийг шаарддаг. Хичээлийн болон хэлний зорилгыг хэрэгжүүлэхийн тулд TWI хөтөлбөрийн туршлагатай багш, сурагчдын мэдлэгийг идэвхжүүлж, тэдний сэтгэх болон ярианы үйл ажиллагааг урамшуулж дэмжихийн хамт суралцах практик аргыг хэрэглэж, мэдлэгийн практик хэрэглээг үнэн зөв үнэлэх бодит аргыг ашиглана. Багшийн яриа болон хичээлийн материалыг бүхэлд нь ойлгохын тулд янз бүрийн арга хэрэглэнэ. Жишээ нь, скаффолдинг буюу “шат” арга нь (сурахад дэмжлэг, туслалцаа үзүүлэх- суралцагсдыг аль хэдийн сурсан, мэддэг зүйл болон шинээр сурч буй мэдлэг хоорондын ялгааг олж, эзэмшихэд нь туслах, зохих дэмжлэгээр хангах арга) сурагчдад тайлбар өгөх боломж олгодог, мөн хариултаа бэлтгэх хугацаа өгдөг, хэлний хүрээг бий болгодгоороо онцлогтой.Эдгээр бүх стратеги нь өндөр түвшний академик зорилгод хүрэхийн тулд сургалт явуулж буй хэлнээс үл хамааран стандартад тодорхойлсон бүх хөтөлбөр, заавруудыг дагаж мөрдөх ёстой.Өөр өөр хөтөлбөрийн багш нар хичээлийн стандартын шаардлагын дагуу сурагчдын хөгжлийн түвшин, сургалтын хөтөлбөр зэргийг анхаарч, өөр өөр стратеги болон сэдвүүдийг сонгож авна.TWI хөтөлбөрийн багш нарт тулгардаг бас нэг хүндрэл нь хичээлийн хэлний зорилго нь хөтөлбөрийн загварт нийцэхтэй холбоотой байдаг.

СТРАТЕГИ, ХАНДЛАГА, ИННОВАЦИ

Page 7: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

7

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан сурагчдын хувьд хоёрдогч хэл болох англи хэлний стандартЗорилго 2. Хичээлийг судлахад (сургалтын хэл) хэрэглэх хэл.Стандарт 1. Сурагчид хичээл дээр харилцах хэлийг ашиглах болно.Гол асуултууд− Танграм гэж юу вэ?− Ерөнхий дүрсүүдийн хоорондох геометр харьцаа гэж юу вэ?− Дүрсүүд хөдөлж, эргэлдэж байх үед юу болдог вэ?− Танграм дүрсүүдийг ашиглан ямар төслүүдийг хийж болох вэ?− Хэд хэдэн танграмыг хослуулан нийлүүлэх замаар ямар шинэ дүрсүүдийг зохиож болох вэ?Үндсэн ойлголтууд− Дүрсүүдийг зөөх, шилжүүлэх эсвэл эргүүлэх боломжтой.− Танграмын хэсгүүдийг нэгтгэж стандарт геометр дүрс эсвэл уран сайхны дүрсийг бүтээж болно.− Геометрийн ойлголт нь уран сайхны сэтгэлгээг илэрхийлэхэд чухал ач холбогдолтой.Хэлний ур чадварСэдэвтэй холбоотой толь бичигTangram/Tan (танграм/тан, оригами)Triangle, square, rectangle, parallelogram, trapezoid (гурвалжин, квадрат, тэгш өнцөгт, параллелограмм, трапеци)Rightangle (зөв өнцөг)Flop, slide, rotate (солих, шилжүүлэх, эргүүлэх, хөдөлгөх)Small, medium, large (бага, дунд, том)Fold, cut (нугалах, тайрах, зүсэх)Pattern (загвар)Clockwise, counterclockwise (цагийн зүүний дагуу, цагийн зүүний эсрэг)Congruent, similar (зохих, тохирох, ижил төстэй)Сонсох- Аман зааварыг ойлгох.- Асуулт болон хариултыг хамт боловсруулах- Тусламж, мэдээлэл авах хүсэлтээ илэрхийлэх.Ярих− Хэрэв шаардлагатай бол, захирах хүсэх төлөвт байгаа үйл үгийг хэрэглэн, нэмэлт тайлбар өгч тодорхой зааврыг томьёолох.− Нэмэлт тодруулга хүсэх тухай хүсэлтээ илэрхийлэх.− Анги бүлгээрээ, багаараа, эсвэл хосоороо ярилцлага, хэлэлцүүлэгт оролцох.Практик үйл ажиллагаа

Хятад таавар болон танграмтай танилцаж, Танга өвөөгийн тухай түүхийг уншина (чимээгүй эсвэл чанга дуугаар).

Багшийн аман зааврыг даган бие даан 7 дүрсээс бүрдсэн танграм (оригами) зохионо.

Багшийн зааврын тусламжтайгаар 7 дүрс танграмаас танил хэлбэр, загвар зохиож будна.

Анги: Гурав.Судлагдахуун: МатематикСэдвийг заах хугацаа: 5 цаг.Хичээл заах хэл: Англи.

Хичээлийн сэдэв: “Геометрийн ерөнхий мэдлэгийг гүнзгийрүүлэхэд хятад танграммыг хэрэглэх нь”

Агуулгын стандарт: Математикийн багш нарын Төрийн зөвлөлөөс боловсруулсан 3-5 дугаар ангийн геометрийн хичээлийн үндэсний стандарт.

Сургалтын үр дүн Шалгуур үзүүлэлтүүд

Хоёр ба гурван хэмжээст геометр дүрсийн ерөнхий шинж болон чанарыг задлан шинжлэх ба геометрийн холболтын талаар математик бататгалыг хөгжүүлэх.

Сурагчид хоёр ба гурван хэмжээст дүрсийг шинж чанараар нь хэрхэн ангилах, мөн гурвалжин болон пирамид зэрэг биетийг хэрхэн яаж ангилах талаарх мэдлэгээ харуулах болно.Сурагчид дүрс, хэлбэрүүдийг нэгтгэх, хувиргах, салгах учир шалтгаан болон өөрчлөхөд гарах үр дүнг хэрхэн тайлбарлаж сурснаа харуулах болно.Сурагчид иймэрхүү адил, ижил төстэй шинжтэй үзэгдлүүдтэй танилцах болно.

Математикийн нөхцөлд дүн шинжилгээ хийхэд тэгш хэмийг ашиглах, хувиргах хэрэглээ.

Сурагчид хоёр хэмжээст дүрсийг солих,(хөдөлгөх) эргүүлэх үр дүнг хэрхэн урьдчилан таамаглаж, тайлбарлаж сурснаа харуулах болно.

Асуудлыг шийдэхийн тулд орон зайн сэтгэлгээ, геометр загварчлалыг хэрэглэх.

Сурагчид геометр объектуудыг хэрхэн бүтээх, зурах болон объектуудын таамагласан зураг, бүтцийг хэрхэн үүсгэж, тайлбарлаж сурснаа харуулах болно.

Хэлний стандарт: Англи хэлний багш нарын Төрийнзөвлөл болон Олон улсын уншлагын нийгэмлэгээс боловсруулсан англи хэлний стандартууд.

Стандарт 4. Сурагчид янз бүрийн орчинд үр дүнтэй харилцаж, өөр өөрийн тавьсанзорилгод хүрэхийн тулд ярианы, бичгийн болон харааны харилцааны хэлийг (Жишээ нь: Конвенц, загвар, үгсийн сан) хэрэглэнэ.

Стандарт 12. Сурагчид зорилгодоо хүрэхийн тулд ярианы, бичгийн болон харааны харилцааны хэлийг хэрэглэнэ (Тухайлбал, сургалт явуулах, баяр баясгалан, итгэл үнэмшил, мэдээлэл солилцох).

Page 8: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

8

Танграмын 2, 3, 5 дүрсээр, эсвэл 7 дүрсийг бүгдийг ашиглаж, квадрат, гурвалжин, параллелограмм, трапеци үүсгэх шийдлийг олж зурна.Танграмын дүрсүүдийг ашиглан шинэ уран сайхны хэлбэр, дүрс бүтээнэ.Ашигласан материал, эх сурвалжууд:Burns, M. (2000). About teaching mathematics: A K-8 resource. Sausalito: Math Solutions.Tompert, A. (1990). NewYork: CrownPublishers.Танграм: Хятадын тааварт Танграм (соронзон дүрсүүд, самбарууд, мөн 21 хуудас дээр янз бүрийн хэлбэр, дүрс бүтээх заавар). Үйлдвэрлэгч: Selchow болон Righter.6 инч хэмжээтэй хатуу цаасан дүрсийн багц, цуглуулга.Хуванцар танграм дүрсийн багц, цуглуулга (сурагч бүрийн тоогоор эсвэл хоёр сурагчийн дунд нэг багц).

Ажиглалт ба үнэлгээСурагчдын танграм дүрсүүдийг яаж зүсэж (хайчилж) байгааг ажиглаарай. Тэд таны зааврыг ойлгож байна уу? Дүрсээ зөв нугалж, зөв эсгэж, зүсэж чадаж байна уу? Хэрэв тэд зааврын нэг алхмыг дутуу хийсэн юм уу, орхисон бол, эсвэл дараа нь юу хийхээ мэдэхгүй байгаа бол тэд даалгавраа бие дааж гүйцэтгэж чадах уу? Сурагчдын гүйцэтгэсэн ажлыг шалгаарай. Тэдний 7 дүрсийг зөв гаргасныг, мөн бүх өнцөг, булангуудыг зөв эсгэж, зүссэн эсэхийг хянаарай.

Сурагчид дүрсүүдтэй ажиллаж байх үед тэд нартай хамт байж, дүрсээ эргүүлж, хөдөлгөж, шилжүүлэн сольж чадаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулаарай. Хэрэв сурагчдад асуудал тулгарвал, тусламж хүсэх үү? Даалгавар, үйлдлийг тайлбарлахдаа сурагчид математик нэр томьёонуудыг хэрэглэдэг үү?

Сурагчид дүрсүүдийг физик хөдөлгөөнд оруулахад зайлшгүй зааврын дагуу ажиллах хэрэгтэй юү, эсвэл тэд зааваргүй ажиллаж, үүнийг оюун ухаандаа бүтээж чадах уу? Тэд аль хэсгүүдийг нь зөөх, эргүүлэх хэрэгтэйг тодорхойлж чадах уу? Тэд өмнөх хэлбэрээ (дүрс) яаж байгуулснаа санадаг уу?

Сурагчдын хийсэн танграм дүрс, хэлбэрүүдийг хадгалж, өөрсдийн математик багцад байрлуулаарай, эсвэл ангидаа бүтээлийн үзэсгэлэн гаргаарай.

Сурагчдын хосоороо дүрс бүтээхийг ажиглаарай. Тэд хосоороо ажиллахын хамт математик нэр томьёог хэрэглэж чадаж байна уу? Сурагчдын бүтээсэн хэлбэр, дүрс нь өгөгдсөн загварт тохирч байгаа эсэхийг шалгаарай. Анги дотор явж, сурагч бүр дүрсийг хөдөлгөх, эргүүлэх даалгавраа хэрхэн гүйцэтгэж байгааг ажиглаарай.

Хэрэв сурагчдад хүндрэл тулгарвал, тэд ангийнхаа сурагчдын тайлбарыг дагах уу? Сурагчид хосоороо ажиллах үед шаардлагатай нэр томьёо, үг хэллэгийг ашиглан бие биедээ заавар өгч чадах уу? Сурагчид өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэхдээ зорилтот хэл болон судлагдахууны хэлийг хэрэглэдэг үү?

"Taнграмууд" сэдэв нь математик, дүрслэх урлаг, хэл бичгийн хичээлүүдийн үндэс суурь юм. Жишээ нь, сурагчид Танга өвөөгийн түүхтэй төстэй түүх зохион бичиж, түүнийг танграм дүрсээр дүрсэлж болно.

Танграм дүрслэл нь дөрвөлжин (квадрат) болон бусад геометр дүрсүүдийн талбайг олох зэрэг математикийн асуудлыг шийдэхэд хэрэглэгддэг. Сурагчид тaнграм тааврыг цуглуулж, "Taнга өвөөгийн түүх - танграмын түүх" номноос дахин дүрс бүтээж болно, эсвэл өөрийн сонирхлоор өөр нэг дүрс зохиож болно.Taнграмын тухай хичээл нь анхандаа "Өдөр тутмын Математик" курсийн хоёр хэмжээст дүрсүүдийн тухай цуврал хичээлийн үргэлжлэл байсан бөгөөд Азид хэд хэдэн хичээлийн цуврал хэсэг болон хөгжиж байна.Энэхүү хичээл нь урлаг болон хэлний хичээлүүдтэй холбоотой."Taнга өвөөгийн түүх - танграмын түүх" ном нь интеграцийн (хичээл хоорондын холбоо) нөөц юм. Энэ нь нөхөрсөг өрсөлдөөний тухай өгүүлдэг сонирхолтой үлгэр бөгөөд сурагчдад таамаг дэвшүүлэхийг заадаг.Үүний зэрэгцээ, сурагчид тус үлгэрээр дамжуулан танграмын 7 дүрстэй танилцана. Түүнчлэн энэхүү номонд танграмын гарал үүслийн талаар, хамгийн чухал нь танграмуудыг ашиглаж, ямар зүйлс, амьтдын хэлбэр дүрсийг бүтээж болох талаар яригдана. Энэ нь хоёр дахь хэлтэй сурагчидтай ажиллахад маш чухал, учир нь тэд дараа нь юу хийх ёстойг харах боломжтой байдаг. Тус номонд танграмыг ашиглах боломжуудыг тодорхой харуулсан бөгөөд сурагчдад өөрсдийн түүхийг бичих сэдлийг нэмэгдүүлэх, танграм геометр болон Хятадын соёлыг шууд холбож сурах боломжийг олгодог.Мэдээжийн хэрэг, сурагчдад үндсэн болон өөрийн гэсэн дүрсүүдийг багшийн удирдамжгүйгээр бий болгох, бүтээх хэцүү байх болно. Сурагчид дүрсээ хөдөлгөж, эргүүлэх хэрэгтэй гэдгийг мартаж магадгүй. Ийм тохиолдолд багш сурагчдад туслах хэрэгтэй. Багш, нэгдүгээрт, өөр өөр заавар бэлдэж болно. Үүний үр дүнд нэг ба түүнээс дээш дүрс бүтээнэ. Ийм аргаар сурагчдын хичээлийн материалыг ойлгож, сурахад нь тусална. Хоёрдугаарт, багш сурагчдад хичээлийн сэдэвтэй холбоотой шаардлагатай нэр томьёо, үг хэллэгүүдийн жагсаалтыг өгч, түүнийг хэрхэн ашиглаж болохыг жишээгээр харуулснаар сурагчид хэлний зорилгоо биелүүлэх боломжтой болно.Сурагч бүрийн хэлний ур чадварын түвшин өөр өөр байдаг учраас, ялангуяа TWI хөтөлбөрийн хичээлүүдэд ийм төрлийн тусламж хэрэгтэй.Багшийн анхааралд:Сургалтын төлөвлөгөө нь судлагдахууны хэл, анги, хичээлийн онцлогоос шалтгаалж өөрчлөгдөж байдаг.

Мөн хос хэлээр боловсрол олгох янз бүрийн стратеги, бүрэлдэхүүнийг ашиглах туршлагаасаа тусгана.

Багш нарт өгөгдсөн сургалтын төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийнхөө багшлах үйл ажиллагаанд хэрэгжүүлж болох хэсгээ сонгохын хамт өөрийн гэсэн ямар нэгэн заах аргатай болохыг бодохыг, мөн боловсруулагчдын зөвлөмжийг ашиглахыг, эсвэл түүнийг өөрийн зааж буй судлагдахуунд, ангийнхаа сурагчдын хэлний цогцолборт, бэлтгэлийн түвшинд тохируулж хялбаршуулан хэрэглэж болохыг зөвлөж байна.

Англи хэл дээрх нийтлэл бүрэн эхээр:

https://www.brown.edu/academics/education-alliance/sites/brown.../toolkit_all.pdf

Page 9: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

9

Кудрявцева Е.Л., Чибисова М.Ю., Мартинкова А.А., Кулькова Р.А. В лабиринтах многоязычия, или Образование успешного ребенка. − Москва, Линка-Пресс, 2018.

Энэхүү ном нь гэртээ болон цэцэрлэг дээрээ хоёр болон хэд хэдэн хэл (хэл соёл)-ээр харилцдаг хүүхдийн хүмүүжил болон хос хэлний асуудлыг хөнджээ. Уг номонд хос хэлтэй хүүхдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх болон өөр өөр соёлд дасан зохицох нөхцөлийн талаар, тэднийг сургах, хүмүүжүүлэх арга барилын талаар өгүүлсний зэрэгцээ хос хэлтэй бага насны хүүхдүүдтэй ажиллахдаа

гаргадаг нийтлэг алдаанаас урьдчилан сэргийлэхэд маш их анхаарах хэрэгтэйг онцолсон байна.Ялангуяа, электрон хэлбэрээр СӨБ-ын сургалтын хэрэглэгдэхүүн, болон орчинг бүхэлд нь олон хэл соёлын орчин тусган бүрдүүлэх цогц зөвлөмж, "Хос хэлний замын зураглал" болон 3-14 насны хүүхдийн хос хэлний тэцвэртэй байдал, түвшинг оношлоход зориулсан оношилгооны тест, хос болон олон хэл дээр тоглоом тоглох арга, технологи, СӨБ-ын бүхий л орчин, орон зайг хос хэлний онцлогийг харуулсан байдлаар зохион байгуулахад ашиглах интерактив зурагт хуудас, сэтгэхүй хөгжүүлэх картууд, багш нарт зориулсан багийн ажлыг зохион байгуулах зааварчилга зэрэг олон зүйлсийг тусгасан байна.Эдгээр материалуудыг дараах холбоос болон номын 238 талаас үзэх боломжтой.Энэхүү ном нь багш нар, сэтгэл судлаачид, эцэг эхчүүд болон олон хэл соёлын орчинд өсч буй хүүхдүүдийн сурч боловсрох асуудлын талаар сонирхож буй бүх хүмүүст зориулагдсан болно.Дэлгэрүүлж үзнэ үү:

http://bilingual-online.net/index.php?option=com_c o n t e n t & v i e w = a r t i c l e & i d = 2 0 9 7 % 3 A b i l i n g ua l -on l i ne -koud r j av t seva&ca t i d=35%3Atema-mesyaca&Itemid=6&lang=de

Многоязычное образование: научно-методический журнал. – 2018 – №2, №3.

Нарва коллеж шинжлэх ухааны болон арга зүйн "Олон хэлний боловсрол" сэтгүүлийн 2 ба 3 дахь дугаарыг гаргалаа. Тус сэтгүүл нь боловсролын инноваци болон орчин үеийн сурган хүмүүжүүлэх сорилтуудад анхаарлаа хандуулдаг бөгөөд олон хэлний боловсролын үзэл баримтлал, үзэл санааг танилцуулах зорилготой.Сэтгүүлийн 2 дахь дугаар нь үндэсний соёлын онцлог, өөрийгөө тодорхойлоход хэлний гүйцэтгэх үүргийн талаарх асуудалд зориулагдсан байна. Харин 3 дахь дугаарт боломжийг бодит байдал болгон хамтран суралцах асуудлыг авч үзжээ.Сэтгүүл эстон, орос, англи хэлээр хэвлэгдсэн.

ШИНЭ НОМ

Дэлгэрүүлж үзнэ үү: https://www.narva.ut.ee/sites/default/files/nc/mitm_haridus_lopp2027.03.2018.pdf

Национально-культурная идентичность и роль языка в самоопределении: специальный номер // Многоязычное образование: научно-методический журнал. – 2018 – №2 – 53 х.

Дэлгэрүүлж үзнэ үү: https://www.narva.ut.ee/sites/de-fault/files/nc/mitmekeelne_haridus._nr_3._koosope_-_voim-aluste_teostamine.pdf

Взаимное обучение: реализация возможностей: специальный номер // Многоязычное образование: научно-методический журнал. – 2018 – №3 – 71 х.

Eli Moe, Marita Härmälä, Paula Lee Kristmanson, José Pascoal. Meiluté Ramoniené Language skills for successful subject learning. CEFR-linked descriptors for mathematics and history/civics. − Council of Europe, 2015.

“Албан боловсрол дахь цөөнхийн сурагчдын амжилт болон цагаачдын хэлийг тайлбарлах нь” төслийн хүрээнд “Хэлний чадвар ба амжилттай суралцахуй” номыг хэвлэн гаргажээ. Уг төслийг Европын орчин цагийн хэлний төвөөс хэрэгжүүлдэг байна. Уг номонд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн дараах үйл ажиллагааны талаар танилцуулсан

байна. Үүнд:- Хичээл заахад хоёр дахь хэлний гүйцэтгэх үүрэг;- Сонсох, унших, ярих үйлийн тодорхойлолтууд;- Түүх, нийгмийн ухаан, математикийн хичээлийн жишээн дээр, А2-В2 хүртэлх түвшний гадаад хэл судалж буй сурагчдын бичсэн захиа;- Хичээл дээр сурагчдад хэлний дэмжлэг үзүүлэх арга хэрэгслүүд;- Багш, сурагчийн хэлний хэрэгцээг тодорхойлохын тулд эдгээр хэрэгслийг ашиглах боломж зэрэг болно.

Дэлгэрүүлж үзнэ үү (англи хэл дээрх эх):ht tps:/ /www.ecml.at /Portals/1/mtp4/ language_descriptors/documents/language-descriptors-EN.pdf

Page 10: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

10

ХОЁР ДАХЬ ХЭЛНИЙ ХИЧЭЭЛДДҮРС БИЧЛЭГҮҮДТЭЙ АЖИЛЛАХ НЬ

Виктория Булатова, Төв Ази дахь Олон Улсын их сургууль,

Бишкек хот, Кыргызстан

Багшид сурагчдыг хэлэнд сонирхолтой болгодог олон төрлийн стандарт бус аргууд байдаг. Түүний нэг нь дүрс бичлэг ашиглах арга юм. Сургалтын энэхүү үр дүнтэй хэлбэр нь суралцагчдын анхаарлыг төвлөрүүлж, идэвхжүүлэхээс гадна, тэдний сонсох, ярих чадварыг хөгжүүлэх ба дэлгэцийн дууг сонсох нь хоёр дахь хэл дээр түүний утгыг бүрэн дүүрэн ойлгоход тусалдаг.

Илүү мэдээлэл, боловсрол, хөгжлийн үнэ цэнийг агуулсан хэвлэмэл эхээс видео эх нь ярианы харилцан үйлчлэлийн янз бүрийн талыг хослуулдгаараа давуу талтай юм. Харилцааны агуулгаас гадна видео эх нь хувь хүний шинж чанар, нас, хүйс, сэтгэл зүйн шинж чанараас шалтгаалан тодорхой нөхцөл байдалд оролцож буй оролцогчдын үйл явдал, гадаад төрх байдал, үзэл санааны байршлын талаарх харааны мэдээллийг өгдөг юм.

Видео хэрэглэгдэхүүн нь өөрийн онцлог шинж чанартай.

Нэгдүгээрт, видео ашиглах нь суралцагчдыг идэвхжүүлж, сонирхлыг төрүүлнэ.

Хоёрдугаарт, багш, суралцагчдад бүтээлч чадварыг олж нээх, жинхэнэ хэлний харилцааны уур амьсгалыг бүрдүүлэхэд тусалдаг.

Гуравдугаарт, видео хэрэглэгдэхүүн ашиглах нь судалж буй сэдвийн хүрээг томсгох бөгөөд ингэснээр суралцаж буй хэлээр илүү идэвхтэй харилцах боломжоор хангадаг.

Кинонд хамтран ажиллах нь суралцагчдын харилцан яриаг зөв зохион байгуулах, асуултад дэлгэрэнгүй хариулт өгөх, өөрийн бодол санаагаа илэрхийлэх, мөн суралцагчдын үгсийн санг баяжуулах, үг хэллэгийн дуудлага, дүрмийг сайжруулах, харилцан ойлголцох ур чадварыг дээшлүүлэх, харилцан ярианы чадварыг дээшлүүлэхэд тусалдаг.

Энэ бүхэн нь бүх төрлийн ярианы харилцан уялдаа холбоог бий болгоход тусалдаг бөгөөд ингэснээр хэлний сургалтын үндсэн зорилгод хүрэх боломжийг олгодог. Энэ тохиолдолд суралцагчид үг хэллэг, дүрмээ сайжруулахаас гадна тухайн нөхцөл байдалд тохируулан үгийн боломжит хувилбарыг олж харна.Ямар ч бүтцийг хүмүүс харилцан ярианы явцад сайн эзэмшдэг ба үүнд нүүрний илэрхийлэл, дохио зангаа чухал үүрэг гүйцэтгэдэг.

Хамгийн үр дүнтэй нь хүүхэлдэйн кинотой ажиллах юм. Үргэлжлэх хугацаа нь нэг биш бөгөөд та хүүхэлдэйн киног үзэж, багшийн удирдамжийн дагуу ангид шууд шаардлагатай ажил хийлгэх боломжийг олгодог.Хичээлийг амжилттай явуулахад чухал ач холбогдол өгөх харилцан хамааралтай хоёр хүчин зүйл бий. Үүнд: идэвхтэй хэлэлцэх сэдэвтэй холбоотой оюутнуудын сонирхол, оролцоо.Амьдралын бодит жишээнээс үзэхэд сурагчдын санал болгож буй асуудлыг шийдвэрлэх арга замыг харьцуулах нь чухал юм.Үүнийг хийхийн тулд видео хэрэглэгдэхүүнтэй ажиллах явцад сургалтын орчинд бодит харилцаа холбоог бий болгох янз бүрийн арга техникийг ашиглах шаардлагатай. Үүнд: Асуудлын зорилтуудыг шийдвэрлэх, хэлэлцүүлэг хийх, харилцан яриа өрнүүлэх, жүжигчилсэн тоглолт хийх зэрэг болно.Хүүхэлдэйн кино нь ихэнх сурагчдад танил тодорхой нөхцөл байдал мөн асуудал нь байдаг. Жишээлбэл, Гарри Бардины "Нисдэг онгоц” (1979) нь цогц асуудлыг илэрхийлдэг бөгөөд янз бүрийн асуудлын нөхцөл байдлыг танилцуулж, сурагчид аливааг харьцуулах явцад санал бодлоо илэрхийлэх, санал хүсэлт гаргах, харьцуулах, бусадтай зөвшилцөх, эсрэг санал хэлэх зэрэгт шинэ болон урьд өмнө суралцсан үгсийн санг ашиглаж байдаг.Сурагчдын сэтгэхүйн ур чадварыг хөгжүүлэх хэд хэдэн жишээг “Нисдэг онгоц” хүүхэлдэйн кино-үлгэрээр доор танилцуулж байна.

ШҮҮМЖЛЭЛТТЭЙ СЭТГЭХ ЧАДВАРЫГ "НИСДЭГ ОНГОЦ" ХҮҮХЭЛДЭЙН КИНОНЫ ЖИШЭЭН ДЭЭР

ХӨГЖҮҮЛЭХ НЬ Энэхүү үйл ажиллагааг ахлах ангид явуулахыг санал болгож байна. Үйл ажиллагаа нь хүүхэлдэйн киноны эхлэл, өрнөл, төгсгөлийн бүлгүүдээс бүрдэнэ.ЭХЛЭЛ БҮЛЭГ. Хүүхэлдэйн киноны нэр, дүр төрхтэй танилцахЭнэ бүлэгт шаардлагатай үг хэллэгийг оруулна. Жишээлбэл, үлгэр, нисэх онгоц, нисдэг тэрэг, аз жаргал, нөхөрт гарах, гэрлэх (хайр дурлалаар, тооцооллоор), Баба Яга, Водя, хаан, хатан, хоолой цэвэрлэгч. Үг хэллэгийг танилцуулахад хүүхэлдэйн киноны баатруудын зураг (слайд), тайлбарыг ашиглах нь зүйтэй.

САЙН ТУРШЛАГА

Page 11: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

11

ӨРНӨЛ БҮЛЭГЭнэхүү бүлэгт асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажил гүйцэтгэхийг санал болгож байна. Хүүхэлдэйн кино нь ямар нэгэн асуудалтай нөхцөл байдлыг агуулсан төгсөх утга бүхий хэсгүүдэд хуваагддаг. Хэсгүүдийг харж ажигласны дараа харсан зүйлийг ойлгохын тулд багшийн дэвшүүлсэн асуудлын талаар ярилцана.Оюутнууд өөрсдийн соёл, зан заншлын талаарх үнэт зүйлс, санаанууд дээр үндэслэн нөхцөл байдлын талаар санал бодлоо илэрхийлдэг. Үйл ажиллагааны хэлбэр нь голдуу харилцан яриа.Түүнчлэн яриандаа дараах жишиг үг хэллэгийг ашиглахыг зөвлөж байна.

СЭТГЭГДЛЭЭ ХЭРХЭН ИЛЭРХИЙЛЭХ:Минийхээр бол... Надад ... санагдаж/бодогдож байна.Миний бодлоор бол ...Би ... гэж бодож байна (итгэх, бодох).Надад өөр бодол (өөр, эсрэг) үзэл бодол / өөр санал байна ... Би үүнийг хэлж чадахгүй ...Миний хувьд гэвэл, би өөрөөр бодож байна (өөрөөр хэлбэл)...

Энэ түвшинд дараах асуудалтай нөхцөл байдлыг хэлэлцэнэ:1) Асуудал “Эцэг болон хүүхдүүд”. (Хэсгийг хэлэлцэх хугацаа: 1 мин. Забава эцэг).

Асуултууд:1. Үлгэрийн баатар хэн бэ? (нэр, гадаад төрх, зан ааш)2. Тэдний мэргэжил, тэд юу хийдэг вэ?3. Тэд баян уу, ядуу юу?4. Танд Полкан таалагддаг уу? Яагаад? Тэр сайн уу, муу юу?5. Эцэг нь юу хүсдэг вэ? Охин нь юу хүсэж байна вэ? Полкан юу хүсэж байна вэ?6. Охин эцгээ сонсдог уу? Энэ асуудал уу, эсвэл асуудал биш үү? 7. Хүүхдүүд өөрсдөө эхнэр нөхрөө сонгож болох уу, эсвэл эцэг эх нь үүнийг хийх ёстой юу? 2) Асуудал: Хайр дурлалаар гэрлэх / тооцооллоор гэрлэх, анхны харцаар дурлах, домог эсвэл бодит байдал (Хэлэлцэх хугацаа: 2 мин 30 сек. Забава болон хоолой цэвэрлэгчийн уулзалт).

Асуултууд:1. Гүнж гэрлэхийг хүсэж байна уу?2. Түүнд юу чухал байна вэ? Хайр дурлал уу эсвэл мөнгө үү? Яагаад?3. Анхны харцаар дурлаж болох уу?4. Та анхны харцаар дурласан дурлалд итгэдэг үү?

3) Асуудал: Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүсийн хоорондын хайр дурлал (Хэлэлцэх хугацаа: 4 мин 40 сек. Хайр дурлалын эхлэл).

Асуултууд:

1. Шинэ баатрын нэр нь хэн бэ?2. Тэр ямар хүн бэ? (гадаад төрх, зан ааш)3. Түүний сэтгэл санаа ямар байна вэ?4. Тэр юу хийдэг вэ? Ямар ажил хийдэг вэ?5. Та юу гэж бодож байна вэ? Тэр баян уу, ядуу юу? Үүнийг асуудал гэж үзэх үү?6. Иван гүнжид юу гэж хэлсэн бэ?7. Гүнжид түүний хэлсэн үг таалагдсан уу?8. Тэдний хооронд ямар мэдрэмж төрдөг вэ?9. Иван юу хийхээр шийдэв, Забавагын аав тэднийг гэрлэхийг зөвшөөрөх үү?10. Полкан хаанд юу гэж хариулсан бэ? Яагаад тэр ингэж хариулав?

4) Амьдралд аз жаргалыг олох гэсэн асуудал: “Аз жаргал гэж юу вэ, би аз жаргалтай юу?” (Хэсгийг хэлэлцэх хугацаа: 8 мин 12 сек. Аз жаргалын тухай дуу).

Page 12: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

12

1. Иван нисдэг онгоц бүтээсэн үү?2. Тэр яагаад нисдэг онгоц бүтээсэн юм бэ?3. Иван шиг хүний тухай оросууд: "Тэр алтан гартай." гэдэг. Энэ үгийг та хэрхэн ойлгож байна вэ?

7) Зовлон зүдгүүр, зориг, хүч чадал, сул дорой байдал, сонгох эрх чөлөөний асуудал.Асуултууд:1. Хаан титмийг яагаад Полканд өгсөн бэ?2. Тэр хүчтэй юу эсвэл хулчгар уу? Хүчтэй юу эсвэл сул уу?3. Иван хүчтэй юу эсвэл сул дорой юу? Түүний хүч чадал юу вэ?4. Яагаад Иван болон Забава нар ордонд үлдэхгүй нисчихсэн бэ?

ТӨГСГӨЛИЙН БҮЛЭГБагш янз бүрийн асуудалтай сэдвийг тайлбарлана, слайд дээр схемээр харуулна. Ганцаардлын асуудал, эцэг ба хүүхдүүд, хайр дурлал эсвэл мөнгө, анхны харцаар дурлах боломжтой эсэх, хайр дурлалаар гэрлэх эсвэл тооцооллоор гэрлэх, аз жаргал гэж юу вэ?. Сурагчид өөрсдийн саналаа хэлж, дүгнэлт гаргана. Гэрийн даалгавар нь сэдвүүдээс аль нэгийг сонгож эсээ бичих ба дараах бүтэцтэй байна: Сэдэв - баримт нотолгоо - дүгнэлт

Олон үндэстнээс бүрдсэн бүлгүүдэд сонирхолтой байх үүднээс “Танайд ямар байдаг вэ?” дүрийн тоглолтыг зөвлөдөг. Сурагчид эцэг ба охин, Забава ба хоолой цэвэрлэгч, Полкан ба Забава нарын хоорондын харилцааг харилцан яриагаар үзүүлэх бөгөөд үүнийг зан заншил, зан үйлийн хандлагад тулгуурлана.

Ийнхүү дүрс бичлэгүүд нь хэл эзэмшихэд үнэ цэнтэй сургалтын хэрэглэгдэхүүн болдог. Үүний тусламжтайгаар сургалт арга зүйн олон асуудлыг шийдэж болдог. Мөн өөр соёл бүхий сурагчийн ярих чадварыг хөгжүүлэхэд судлагдахуун тус бүрд асуудалтай нөхцөл байдлыг боловсруулахад тус дэм болдог.

Дараах материалуудыг ашиглан бэлтгэв: 1. Мельник Ю. Мультфильм-сказка на занятии по русскому языку как иностранному: проблемный подход // URL: http://philology-and-culture.kpfu.ru/?q=system/files/32_17.pdf2. Кряхтунова О.В. Смотрим! Слушаем! Говорим! (на материале художественных, научно-популярных и мультипликационных фильмов на русском языке) // URL: www.astu.org/Content/Page/34893. Мультфильм "Летучий корабль" (1979 г) // https://www.youtube.com/watch?v=Zv5lIQPRCPY

Асуултууд:1. Гүнжийн аз жаргал гэж юу вэ? Тэр юуны тухай мөрөөддөг вэ?2. Хаан аав нь юуны тухай мөрөөддөг вэ?3. Полкан юу мөрөөддөг вэ?4. “Шаварнаас хаанд” гэдэг нь юуг илэрхийлж байна гэж та бодож байна вэ?5. Хоолой цэвэрлэгч юу мөрөөддөг вэ? Түүний аз жаргал юу вэ?

5) Ганцаардлын асуудал / сонголт хийх эрх чөлөө дутмаг (Хэлэлцэх хугацаа: 9 мин 50 сек. Водягийн дуу).

Асуултууд:

1. Энэ хэн бэ? Үүнийг тайлбарла.2. Тэр юу мөрөөддөг вэ?3. Ганцаараа байх хэцүү юу, эсвэл Водя өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг уу?4. Тэр Ваняд тусалдаг уу? Яаж? Яагаад?

6) Хүнд хөдөлмөрийн асуудал (Хэлэлцэх хугацаа: 9 мин 50 сек. Хөлөг онгоцны барилга).

Асуултууд:

Page 13: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

13

Даалгавар 5. Тухайн хэсгийн агуулгад холбоотой асуултад хариул.Даалгавар 6. Асуултуудад хариул (суралцагчид ижил төстэй нөхцөлд өөрсдөө хэрхэн харилцах, ямар зан аягтай байх, ямар үйлдэл хийх туршлагаа хуваалцана гэж үзнэ).Тухайн хэсгийн агуулгаас хамааран баатрын тухайн үйлдлийг дуурайж тоглох даалгавар санал болгоно. Жишээ нь: Анд нөхдөө хайх тухай Гена матрын бичсэнтэй төстэй зарлал бич; Шапокляк эмгэний нэрийн өмнөөс уучлал хүссэн зурвас бич; “Намайг ... (пионерт, сансрын нисэгчид, жүжигчинд) аваагүй” гэсэн товчхон өгүүлэл бичээд түүнийгээ унш; радио руу “утасдаж”, та яаж хамгийн сайн найзтайгаа танилцсанаа ярь гэх мэт.Нэг хэсэг асуулт материалыг нэгтгэн дүгнэх, өөрийн ярианы болон зан аягийн туршлагыг ашиглах чадварыг хөгжүүлэх санааг агуулна. Жишээ нь:Чухам яагаад Чебурашка Оросын тамирчдын Олимпын наадмын бэлгэдэл болсон бэ? Үлгэрийн баатруудад зориулсан ямар хөшөө дурсгалыг та мэдэх вэ? Яагаад бүх хүн Чебурашкаг шинжлэх ухаанд мэдэгдээгүй амьтан гэж үздэг вэ? Танд хайртай тоглоом байсан уу? Түүнийхээ дүр зургийг тодорхойлон ярина уу. Шапокляк эмгэн Чебурашкад: “Эр хүн, өвгөөн! Анд нөхрөө орхисонгүй!” гэж хэлж байна. Эмгэн “өвгөн” гэдэг үгийг ямар утгаар хэрэглэж байна? Залуучуудын хэллэг гэж юу вэ? Орос залуучууд хүнд хандахдаа өөр ямар үг хэрэглэдгийг хэлнэ үү.Тус гарын авлага нь “Каравай” (тойрон бүжиг, тоглох үйлдэл, тэдгээрийн тодорхойлолт байгаа), “Голубой вагон”, “День рождения” зэрэг хүүхэлдэйн киноны хэдэн дууг ашиглан хөгжмийн аялгуут хичээл зохион байгуулах боломж олгоно.

Бататгах даалгавруудыг (хүүхэлдэйн кинотой бүхэлдээ ажиллахад) дараах байдалтай томьёолж болно. Үүнд:Даалгавар 1. Зохиолын баатруудын нэрсийг унш. Дүрүүдийн хэн нь хүн, хэн нь бишийг хэлнэ үү? Амьтан баатарт хүний ямар шинж байна?Даалгавар 2. Асуултуудад хариул (үгсийн сангаас “будаа” идэж, эс идэж).Даалгавар 3. Таодоо худалдагч. Чебурашкаг яаж олсон, дараа нь түүнд ажил, орон сууц яаж олсноо ярина уу?Даалгавар 4. Шапокляк эмгэн юуны учраас найз нараасаа уучлалт гуйсан бэ? Үүнийг тайлбарлана уу.Даалгавар 5. Хүүхэлдэйн киног үзээгүй найздаа Гена матар найз нөхдөө яаж хайсан тухай ярьж өг.Даалгавар 6. Хүүхэлдэйн киногоо дахин үз. Бүлэг дотроо дүрүүдээ хуваарилж аваад, сэдвийг тоглоцгоо. Даалгаврыг биелүүлэх явцдаа яриа, дууны өнгө аяс, сэтгэл санааны байдлын онцлог чухлыг сана, тэр бүхэн бол таны жүжиглэх төрх!Даалгавар 7. Та радиогийн “Үнэнч анд нөхөд” студи руу утасдаж байна гэж төсөөлөн бод, яагаад гэвэл та ирээдүйдээ таны жинхэнэ анд нөхөр болсон хүний тухай ярихыг хүсч байна. Та нэвтрүүлэгт орчихсон байна шүү!

Дэлгэрэнгүй мэдээлэл авах холбоос:https: //cyber-leninka.ru/article/n/annotatsiya-uchebnogo-posobiya-cheburashka-i-ego-druzya-posobie-po-razvitiyu-rechi-s-ispolzovaniem-multfilmov-russkiyyyyk-ka

“ГЕНА МАТАР”, “ЧЕБУРАШКА”, “ШАПОКЛЯК”, “ЧЕБУРАШКА СУРГУУЛЬД ОРОВ” ЗЭРЭГ

ХҮҮХЭЛДЭЙН КИНОН ДЭЭР АЖИЛЛАХ ДААЛГАВРЫН ЖИШЭЭ

“Гена матар”, “Чебурашка”, “Шапокляк”, “Чебурашка сургуульд оров” зэрэг хүүхэлдэйн киноны сэдэв нь Н.Е.Барышникова, А.А. Денисова нарын “Чебурашка ба түүний найзууд” хүүхэлдэйн кино ашиглан ярианы хэлийг хөгжүүлэх гарын авлага” гэдэг лавлахад орсон сургалтын материалын үндэс болжээ. Энэ гарын авлага нь орос хэлийг гадаад буюу төрөлх бус хэлнийх нь хувьд үздэг сурагч, оюутны ярианы хэлийг хөгжүүлэхэд зориулагдсан байна.Түүнчлэн гарын авлагад зохиолч Э. Успенскийн тухай, зураач Л.Шварцман тэр хоёрын хүүхдүүд төдийгүй томчуудын дунд ч ер бусын цуутай Чебурашка, Гена матар хоёрын алдартай дүрүүдийг хэрхэн бүтээсэн тухай бичвэрүүд орсон байна.Сургалтын материалын зохион байгуулалт, тус гарын авлагын дасгалын систем нь сонсох, ярих, харилцах чадварыг хөгжүүлэхэд чиглэгджээ. Тэрхүү системийг ойлгох, дараа нь буцааж ярих үзэл баримтлалын дагуу зохиосон байна. Уг үйлдлийг хийхийн тулд тусгаж авах, ухаарах, тогтоох хэрэгтэй, дараа нь тэрхүү авсан мэдээллээ орос хэлний ярианы болон найруулгын хэм хэмжээг эвдэхгүйгээр буцааж ярих шаардлагатай. Ярих чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн дасгалуудад магадлал бүхий таамаглах, мэдээллийг шахах, мэдээлийг агуулгаар нь томсгох, шуурхай болон удаан хугацаанд санаж байх механизмыг идэвхжүүлсэн байна.Хүүхэлдэйн кино бүртэй ажиллах нь зохиолын баатруудтай танилцахаас эхэлнэ. Зохиолын баатруудын нэрс дээр ажиллах нь үгсийн сангийн бэрхшээлийг арилгахад чиглэсэн байна. Хүүхэлдэйн киноны тодорхой хэсэгтэй ажиллахын өмнө нэлээд хэдэн даалгаврыг биелүүлнэ. Үүнд:

Даалгавар 1. Хүүхэлдэйн киногоо үз. Түүний үндсэн агуулгыг ойлгохыг хичээ.Даалгавар 2. Дүрүүдийн харилцан яриаг унш.Даалгавар 3. Харилцан ярианы орхигдсон хэсгийг дуудаж унш.Даалгавар 4. Та нар бол хүүхэлдэйн киног бүтээхэр оролцож буй жүжигчид. Дүрүүдэд гарч буй хэсэг бүрээр нь дуу оруул. Дүрүүдийн сэтгэл санааны байдлыг тусгахыг хичээ. Эсвэл Дүрүүдийг өөр хоорондоо хуваарилж ав. Тухайн хэсгээ харж, дуу оруул. Дүр болгоны зан араншингийн онцлогийг тусгаж харуул.

Page 14: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

14

мэдээлэл-харилцааны технологийн нөлөөлөлд анализ хийх явдал юм. Энэхүү зорилтод хүрэхийн тулд хэлийг тээгчдийн интернет орчинд хэл сурах сэдлийг судлах нь маш чухал. Энэ нь хэлийг дахин сэргээхэд технологийг үр бүтээлтэй ашиглах олон аргыг бий болгоход тус болно.Таны одоо ажиллаж байгаа асуудал эсвэл төслүүдээс аль нь таны сонирхлыг илүү их татаж байна вэ?Би шинэ технологийн орчинд арагон хэлний хэрэглээг хөнгөвчлөхийг зорьж буй сайн дурынхны хэд хэдэн багтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж байна. Шинэ төслийн нэг нь гар утсанд арагон хэл бүхий эхийг бичих (жишээ нь, эхийг мэдрэмжээр хялбархан сонгох) үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн байдаг. Үүнээс гадна Сантьяго Парисиотой хамтран арагон хэл болон технологийн хэрэглээг хооронд нь холбосон урсгал бий болгох гэж оролдож байна. Энэ нь интернетэд арагон хэлийг хэрэглэдэг янз бүрийн хүмүүсийн хэлний тооны нөөцийн ашиглалт, давтамж, хэрэглэх сэдэл, хэрэглэж буй амьдралын талбар болон нийгмийн сүлжээнд хэлийг ашиглаж байгаа байдал (жишээ нь, тэд арагон хэлийг хэзээ, хэнтэй харилцахад хэрэглэж байна, бусад хүмүүсийн шийдвэрийг дагагсдын хувьд хэлний үүрэг ба сэдэл) зэргийг тодорхойлох замаар хэрэгжинэ.Таны зүгээс уншихыг санал болгох эрдэм шинжилгээний өгүүлэл, эшлэл гэх мэт ямар нэгэн чухал эх сурвалжууд бий юу?Сантьяго Парисио Мартин и Хуан Пабло Мартинес Кортес (2010). Новые способы возрождения языков меньшинств: влияние Интернета на примере арагонского языка в Digithum, 12. Университет Оберта-де-Каталония (UniversitaObertadeCatalunya).Цөөнхийн хэлийг дахин сэргээх шинэ аргууд: Digithum дахь Интернетийн нөлөө арагон хэлний жишээн дээрДаниэль Кунлифф Р. Херринг (2005). Содействие применению языка меньшинства в двуязычном онлайн-сообществе. Новый обзор в Hypermedia и Multimedia, Vol. 11. № 2. Стр. 157-179. Тейлор и Фрэнсис Лтд.Хос хэлт онлайн-нийгэмлэгт цөөнхийн хэлийг хэрэглэхэд дэмжлэг үзүүлэх. Hypermedia и Multimedia-ийн шинэ тойм. Кэндис К. Галла (2009). Возрождение языков коренных народов и использование технологий – от традиционных до современных доменов. В J. Reyhner&L. Lockard (ред.).Уугуул үндэстний хэлний дахин сэргэлт ба уламжлалт айгаас орчин үеийн ай хүртэлх технологийг ашиглах нь.Патрик Эйзенлох. (2004) Возрождение языка и новые технологии: культура электронного посредничества и перестройки общин. Ежегодный обзор антропологии, 33, 21-45.Хэлний дахин сэргэлт ба шинэ технологи: Электрон зуучлалын соёл ба олон нийтийн бүтцийн өөрчлөлт хийх. Антропологийн жил тутмын тойм.Моринг, Т. (2013).“Медиарынки и языки меньшинств в эпоху цифровых технологий”. Журнал этнополитики и меньшинств в Европе, т. 12, № 4, стр. 34-53.“Медиа зах зээл ба тоон технологийн эриний цөөнхийн хэл”, Европ дахь цөөнх ба угсаатны бодлогын сэтгүүл

Ярилцлагын англи хэл дээрх бүрэн эх нь:https://www.mercator-research.eu/en/network/expert-in-the-spotlight/march-2015-juan-pablo-martinez-cortes/

ДУГААРЫН ЗОЧИН

Хуан Пабло Мартинес Кортес, Сарагосын Их сургуулийн Инженерийн сургуулийн мэдээлэл-харилцаа холбооны технологийн сургуулийн дэд профессор (EngineeringScho-oloftheUniversityof Zaragoza).

Хуан Пабло Мартинес Кортес нь “Меркатор” судалгааны төвд удахгүй хэвлэгдэн гарах гэж байгаа Испаны Арогон хэлний бүсийн мэдээллийн сангийн хамтран зохиогч юм.

Олон хэлт боловсролын орчинд цөөнхийн хэл болон бүсийн хэлний хүрээнд хийж буй ажлынхаа талаар ярьж өгнө үү.Би Сарагосын Их сургуулийн Инженерийн сургуулийн мэдээлэл-харилцаа холбооны технологийн сургуулийн дэд профессор хүн. Миний судалгааны ажлын чиглэл бол биологийн дохиололд хэрэглэдэг дохионуудыг дахин боловсруулах зорилготой болохоор цөөнхийн хэл болон бүсийн хэлэнд шууд хамааралгүй юм. Гэвч арагон хэлийг тээгч, түүнийгээ болон олон хэлт боловсролыг сурталчлагчийн хувьд мэдээлэл, харилцааны технологийн талбарт эзэмшсэн туршлагадаа тулгуурлан шинэ технологийг цөөнхийн хэл ба арагон хэл шиг устаж байгаа хэлийг зааж сургахад ашиглах боломжийг олж харсан юм. Үүнээс гадна, арваад жилийн өмнө би арагон хэлний хэрэглээг сэргээх, мэдээлэл-харилцааны технологийг ашиглан түгээн дэлгэрүүлэх, идэвхжүүлэхийг дэмжсэн хэд хэдэн төслийг санаачлан, үйл ажиллагаанд нь оролцож байсан. Эдгээр төслүүд үнэгүй контент үүсгэх ба солилцох (Жишээ нь, Арагоны Википеди), алсын зайны сургалт эсвэл программ хангамжийг нутагшуулах зэрэг агуулгуудыг багтаасан болно. Мөн түүнчлэн арагон хэлэнд зориулсан эх рүү хөрвүүлэгч дуу хоолой оруулах, зөв бичгийн дүрмийн алдааг шалгах, машины орчуулга хийх зэрэг нээлттэй эх сурвалж ашиглан тооцоолох хэлийг боловсруулахад идэвхтэй оролцсонТаны үзэж буйгаар танай ажлын талбарын үндсэн зорилт нь юу вэ? Арагон хэлний хувьд гол зорилтуудын нэг нь зөвхөн хэлийг тээгчид бус тухайн хэлийг сурч эхэлж байгаа хүмүүс болон “хэлний идэвхтнүүдийн” дунд түүний хэрэглээг шинэ технологийн дагуу албажуулах эсвэл стандартчлахыг нэрлэж болно. Үүнийгээ нийгмийн сүлжээнд өргөн түгээснээр хэлийг тээгчдийн дээрх хоёр төрлийнхөн хоорондоо харилцан ойлголцох, харилцан хамтран ажиллах онлайн нийгэмлэгүүд бий болж, хурдацтай өсөн нэмэгдсэн ба энэ нь хэлийг сэргээхэд эерэг нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч хэлний оршин тогтнох ба дахин сэргэх нь зөвхөн үе хоорондын харилцааг сэргээсэн нөхцөлд амжилттай болно. Цөөнхийн хэлийг дэмжсэн нийгмийн хэл шинжлэлийн маш чухал зорилт нь нийгмийн сүлжээ ба тоон нөөцүүд (программ хангамжийг нутагшуулах, Википеди, зөв бичгийн дүрмийн алдааг шалгах, машины орчуулга г.м) нь хэлийг хадгалах болон дамжуулахад эерэг нөлөө үзүүлж чадаж буй эсэхийг судлах замаар

Page 15: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

#17 #17

15

Цахим хичээл ”Олон хэлтний лабиринтэд. Гадаад дахь “орос сургууль” төслүүд”

Энэхүү цахим хичээлийн хүрээнд дараах асуудлыг авч үзсэн байна. Үүнд:Та олон нийтийн байгууллага болохоор өөрийнхөө үйл ажиллагаанд санхүүгийн шинэ эх үүсвэр байнга хайж байдаг уу? Та одоохондоо хуулийн этгээдэд бүртгүүлээгүй ба шаардлагатай эсэхэд эргэлзэж байна уу? Та хүсэлт гаргасан боловч шалгаруулалтад тэнцээгүй юу? Та грант авсан боловч төслийг авч явж чадна гэдэгт итгэл муутай байна уу?

Уншаарай: https://www.youtube.com/watch?v=2PZMOLvXPok

Цахим хичээл "Олон хэлтний лабиринтэд. Яаж сонирхолтой унших вэ?"

Энэхүү цахим хичээлийн хүрээнд дараах асуудлыг авч үзсэн байна. Үүнд: Унших бүтээлийг хэрхэн сонгож авах вэ? Оросын Холбооны Улсаас гадна ажиллаж, амьдарч байгаа бол оросын хөтөлбөрийг мөрдөх шаардлага байна уу? Ойлгомжгүйг хэрхэн ойлгомжтой болгож, хүүхдэд уйтгартайг хэрхэн сонирхолтой болгох бэ? “Хам сэдвийн шат” гэж юу вэ, найдвартай уншихын тулд түүгээр хэрхэн өгсөх вэ? Уншлагад хурд гол биш, ойлгож унших нь чухал гэдгийг багш, эцэг эхчүүд хэрхэн ойлгож байна вэ?

Уншаарай: https://youtu.be/0apKJWx6MnU

Цахим хичээлийн зохиогч:

Кудрявцева Екатерина Львовна, “Олон соёлт боловсролын орчин дахь инноваци технологи” олон улсын лабораторын сүлжээний эрдэм шинжилгээний удирдагч, боловсрол судлалын доктор.

ГАДААД ДАХЬ ОРОС СУРГУУЛИУДАД ТУСЛАМЖ БОЛОХУЙЦ 4 ЦАХИМ ХИЧЭЭЛ

Цахим хичээл “Олон хэлтний лабиринтэд. Хос хэлт боловсролын оршил”

Энэхүү цахим хичээлийн хүрээнд дараах асуудлыг авч үзсэн байна. Үүнд: Ердийн хос хэлтэн гэдэг хэн болох? Тэд дан хэлт үе тэнгийнхнээс юугаар ялгаатай вэ? Хос хэлийг хөгжүүлж байгаа үед юунд анхаарал хандуулах ёстой юм вэ? Хэл яагаад соёлоос гадна оршин тогтнож чадахгүй вэ? Хос хэлтний хувьд үндсэн үүрэг, хариуцлага яагаад эцэг эхэд нь оногдох вэ? Хос хэлтнийг сургахад ямар материалыг, яагаад санал болгож, ямар материалыг яагаад зөвшөөрч болохгүй вэ? Орос хэлийг эх хэлний хувьд болон гадаад хэлний хувьд заах хоёр тустаа сурах бичиг яагаад байдаггүй вэ? Хос хэлтэнд зориулсан сорил боловсруулахдаа юунд анхаарал хандуулах ёстой вэ?Уншаарай: https://youtu.be/ToLjlQKW90g

Цахим хичээл “Олон хэлтний лабиринтэд. Холимог ба урвуу сургалтын орчин дахь холимог анги”

Энэхүү цахим хичээлийн хүрээнд дараах асуудлыг авч үзсэн байна. Үүнд: "Гадаад дахь орос сургуульд” төсөл болон туршилт явуулахад үргэлж цаг хүрэлцдэггүй. Хэрэв өнөөгийн анги-цагийн сургалтыг халж бүх сургалтыг төсөлт хичээл болговол яах бол? Хэрэв насан туршдаа боловсрол эзэмших явцад 60%-д нь хүүхэд өөрөө өөрийгөө хөгжүүлдэг гэдэг Болоны үйл явцын логикийг дагаж хүүхдийг бие дааж сэдэл олж, мэдлэг бүтээхэд сургавал яах бол? Өмнө нь багшийн зажилж өгдөг байсан мэдлэгийг хүүхдийн өөрөөр нь эрэл хайгуул хийлгэж, өөрөөр нь мэдлэг бүтээдэг болговол яах бол? Хичээлийг үл мэдэгдэх зүйлийг танин мэдэх сонирхолтой судалгааны орчин болговол яах бол? ЯАЖ? Цахим хичээл мань энэ тухай. Уншаарай: https://youtu.be/tcg4O51YHAM

ХЭРЭГТЭЙ ЭХ СУРВАЛЖ

Page 16: DIALOG 17 MGL (2)edu.bo.gov.mn/files/DIALOG-17.-MGL.-FINAL-1.pdf · төрийн албан ёсны хэл (тажик) болон орос, англи хэлийг заах, сурах

РЕДАКЦИЙН ЗӨВЛӨЛ:Стоянова А. П.Глушкова М.Ю.Саирова Г.А.Ангерманн М.Булатова В.А. (дугаар эрхэлсэн редактор)

Та хөтчийг цахим хэлбэрээр захиалж болох ба өөрийн санал хүсэлтээ хаягаар илгээх боломж-той: [email protected]

Приглашаем Вас к сотрудничеству и обмену инфор-мацией.

Та бүхнийг мэдээлэл солилцож хамтран ажил-лахыг урьж байна: http://edu-resource.net

Зохиогчийн болон сонины нэрээр эшлэл авч хөтчийн агуулгыг боловсролын болон арилжаа-ны бус зорилгоор чөлөөтэй ашиглаж болно.

Хөтчийг ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын Төв Азийн Бо-ловсролын хөтөлбөрийн хүрээнд Норвегийн Ха-тан хааны санхүүгийн дэмжлэгтэйгээр, оролцогч орнуудын боловсролын яамд; Киргизстан дахь НҮБ-ийн Хүүхдийн сан болон Бишкек хотын Нийгмийн интеграцийн төвтэй хамтран хэвлэн нийтэлж байна.

ЕАБХАБ-ын ҮЦАЭДК болон сонины редакц нь зохиогчдын хэвлэн нийтлүүлсэн материалын агуулгын өмнөөс хариуцлага хүлээхгүй.

Дугаарыг орос хэлнээс орчуулж хэвлэв.

2018 он.наймдугаар сар – арван нэгдүгээр сар #17 ЕАБХАБ-ЫН ҮЦАЭДК-ЫН ТӨВ АЗИЙН

БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-ын Төв Азийн боловсролын хөтөлбөр нь нийгмийн интеграцийн төлөөх улс хоорондын хэлэлцүүлэг болон ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-аас 2006 оноос хойш баримталж байгаа Төв Азийн үндэстний цөөнхийн олон хэлт ба олон соёлт боловсролыг хөгжүүлэхэд гарч буй санал санаачилгыг дэмжихэд үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

Энэ он жилүүдэд улс хоорондын хэлэлцүүлэг нь боловсролын салбарт бүсийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлал боллоо. Хэлэлцүүлгийн хүрээнд шинжээчдийн боловсруулсан зөвлөмжүүд амьдралд хэрэгжснээр Төв Азийн улс орнуудын нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нөлөөлж байна.

Төв Азийн Боловсролын хөтөлбөр нь харилцан туршлага солилцох, үндэстний цөөнхийн боловсролын чадамжийг бэхжүүлэхэд улс орнуудад туслах зэрэг тодорхой арга хэмжээг төлөвлөхийн зэрэгцээ хоёр талын хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогч орнуудын онцлог хэрэгцээг хангасан үр бүтээлтэй хамтын ажиллагааг хангахад тухайн улсын Боловсролын Яамнаас томилсон үндэсний зохицуулагчдаас бүрдсэн Хөтөлбөрийн зөвлөл чухал үүрэг гүйцэтгэдэг.

2017 оноос эхлэн ЕАБХАБ-ын ҮЦАЭДК-аас Төв Азийн боловсролын хөтөлбөрийн гурав дахь шатны үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Эгнээндээ Төв Азийн зургаан орон болох Казахстан, Киргизстан, Монгол, Узбекстан, Тажикстан, Туркменстан улсыг багтаасан тус хөтөлбөр нь 2019 оны эцэс хүртэл үргэлжилнэ.

Төв Азийн орнууд дахь олон хэлт болон олон соёлт боловсролын мэдээлэл-арга зүйн хөтөч

ХАВТАСНЫ ЗУРАГ:Михаэль Ангерманны хувийн архиваас