42
Эрүү, хоншоорын ясны үрэвсэл, шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ Ө.Эрдэнэтулга АУ-ны магистр

Эрүү, хоншоорын ясны үрэвсэл, шалтгаан, эмгэг жам

  • Upload
    others

  • View
    48

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Эрүү, хоншоорын ясны үрэвсэл,

шалтгаан, эмгэг жам, эмнэлзүй,

оношлогоо, эмчилгээ

Ө.Эрдэнэтулга АУ-ны магистр

Тодорхойлолт: Osteomielitis:

Эрүү, хоншоорын ясны хурц

үрэвсэл нь ясны эдийн

халдварт идээт үхжилт үрэвсэл

юм.

Шүдний гаралтай энэ

үрэвслээр 20-40 насны

эрэгтэйтэйчүүд ихэвчлэн

өвчлөх ба эрүүний үрэвсэл нь

хоншоорынхоос илүүтэй

тохиолдоно.

Шалтгаан:

Эрүү, хоншоорын ясны

хурц идээт үрэвсэл нь

шүдний гаралтай янз

бүрийн халдвар яс руу

тархсанааас үүснэ.

Ясны үрэвслийн идээт

голомтон дох өвчин үүсгэгч

нян дотроос алтлаг болон

цагаан стафилококк,

стрептококк болон бусад

коккууд байна. Зарим хүнд

тохиолдолд агааргүйтэн

нянгаар үүсгэгдсэн байдаг.

Шалтгаан:

Эмгэг жам:

X-ray

Цорго үүссэн байдал

Эмгэг жам:

Эрүүний ясны үрэвсэл үүсэхэд нөлөөлөх гол халдварын голомт

нь шүдний сурвалжийн оройн халдвар, хааяа шүдний тойрон

эдийн үрэвсэл байдаг байна. Мөн шүдний сурвалжийн оройн

идээлсэн уйланхай, амны идээт халдваруудаас үүсч болно.

Эрүүний ясны хурц үрэвсэл нь нэгдүгээр их араа, агт арааны,

хоншоорын ясны үрэвсэл нэгдүгээр их арааны холбоос эдийн

архаг үрэвслээс үүсдэг байна.Эрүү хоншоорын ясны үрэвсэл

үүсэх эмгэг жамыг дараах онолуудаар тайлбарладаг.

Онолууд:

Халдвар харшлын онол: Энэ онол нь Г.А.Васильев,

Я.М.Семешко нарын туршлага дээр үндэслэн Г.П.Сахаров,

С.М.Держанов зэрэг эрдэмтэд ясны эдэд гадны цоцроогчийн

нөлөөн дор биеийн эсэргүүцэл суларч, хэт мэдрэгшилт

ихэссэнээр үрэвсэл үүснэ гэсэн онол юм. Ихэнх өвчтөнүүдэд

шүдний холбоосын архаг үрэвсэл олон дахин сэдэрсний улмаас

ясны үрэвсэл үүсч байснаар энэ онол батлагдсан байна.

Мэдрэл тэжээлийн онол: Г.И.Семенченко ясны үрэвсэл үүсэхэд

ясны эдийн мэдрэлжилт алдагдсаны улмаас тэжээлийн дутагдалд

орж энэ нь үрэвсэл үүсдэгийг баталсан онол юм.

Онолууд:

Халдварт бүлэнгийн онол: А.А.Лексор-Бобров халдварлагдсан

бүлэн цусаар зөөгдөж хялгасан судасны төгсгөлд

хуримтлагдсанаар цусны эргэлт алдагдан тэжээлийн дутагдалд

орсоноор ясны эдэд үхжил үүсч улмаар идээт үрэвсэл үүсч байна

гэсэн онол юм. Энэхүү онол нь ургийн ясанд хийсэн туршлага

дээр тулгуурласан тул учир дутагдалтай онол гэж эрдэмтэд үздэг

байна.

X-ray

Шалтгаан:

Орчин үед ясны үрэвслийн эмгэг жамыг нян судлал, биохими,

дархлал судлал, эмгэг физиологи зэрэгт тулгуурлан тайлбарлаж

байна.

Ясны идээт үхжилт үрэвсэл үүсэхэд биеийн эсэргүүцэл чухал

нөлөөтэй байдаг байна. Энэ нь хэт даарах, ядрах, стресс,

амьсгалын замын хурц үрэвсэл, аденовирусын болон бусад

халдварууд, архаг өвчнүүд болон эмийн буруу эмчилгээнээс

үүдэлтэй биеийн өвөрмөц бус хамгаалах механизм суларсан нь

нөлөөлнө.

Үргэлжлэл:

Мөн ясны идээт үхжилт үрэвсэл үүсэхэд дархлаа чухал үүрэг

гүйцэтгэнэ.Шүдний гаралтай архаг идээт голомт болон түүний

сэдрэлт нь дархлааны урвалыг алдагдуулсанаар ясны үрэвсэл

үүснэ. Өвчин үүсгэгч нян ба түүний задралын бүтээгдэхүүн

эндотоксин нь биеийн хэт мэдрэгшилтийг ихэсгэснээр дархлаа

суларч үрэвсэл үүсгэдэг байна.

Эрүүний ясны үрэвсэл үүсэхэд чихрийн шижин, цусны өвчин,

сэтгэцийн өвчин, ревматизм, үений үрэвсэл, элэг, бөөрний өвчтэй

хүмүүсийн дархлааны төрөлхийн болон олдмол алдагдал

нөлөөлдөг байна.

Үргэлжлэл:

Ясны үрэвсэл үүсэхэд хэсгийн дархлааны өөрчлөлт чухал үүрэг

гүйцэтгэдэг байна. Энэ нь шүдний архаг голомт, түүний олон

удаагийн сэдрэлт нь хэсгийн өвөрмөц ба өвөрмөц бус эсийн

болон шингэний урвалыг байнга алдагдуулна. Нянгийн ба

түүний задралын бүтээгдэхүүний байнгын үйлчлэл нь амны

шингэн, холбоос эдийн болон ясны чөмөгний бүтэц, хамгаалах

урвалын идэвхжлийг алдагдуулснаар халдварын эсрэг үйлчлэл

багасч улмаар халдвар яс руу тархдаг байна. Шүдний холбоос

эдийн архаг голомтоос халдвар түүшин сэртэн, яс, түүшийн

ханан дах жижиг нүхнүүд, цус болон тунгалгийн судас түүнчлэн

мэдрэлийн ширхэгийг даган тархана.

Үргэлжлэл:

Эрүүний ясны үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг нэг гол хүчин зүйл бол

цусны эргэлтийн алдагдал юм. Үрэвслийн шингэн яс руу

нэвтэрснээр ясны чөмөгний цусан хангамж алдагдана:

1.Эсрэг төрөгч эсрэг биетэй нэгдсэнээр судасны урвал бий болно.

2. Эсрэг төрөгч, эсрэг биеийн харилцан үйлчлэлийн улмаас эс

эдийн мембран дээр эсийн хорлогийн урвал үүснэ.

3. Эсрэг төрөгч, эсрэг биеийн нэгдэл үүснэ.

4. Хэт мэдрэгшилт удаашрах урвал явагдана. Эдгээр механизмын

үндсэн дээр судасны хананы нэвчимтгий чанар ихэсч цус

бүлэгнэх чанар ихсэн улмаар судсанд бүлэн үүсч ясыг

халдварлуулснаар үрэвсэл үүсдэг байна.

Эмгэг бүтэц зүй:

Ясны хурц үрэвслийн эхний үед ясны чөмөг хүрэн

улаан өнгөтэй байх ба цаашид энэ нь шаравтар

голомтуудтай болж эдгээр нь хоорондоо нийлэн

идээт голомт болон тархдаг байна.

Ясны үрэвслийн үед үрэвсэлт процесс ясны хальс,

эрүү орчмын зөөлөн эд, тунгалгийн булчирхай руу

тархаж хажуугийн хаван үүсгэнэ. Ясны хальс

гэмтсэний улмаас улайж хавагнан, зузаарна.

Үрэвслийн шүүдэст шингэн идээ болж ясны эргэн

тойрны ясны хальсыг яснаас салган ясны хальсан

доорх идээт голомтыг бий болгоно.

X-ray

Эмгэг бүтэц зүй:

Эрүү, хоншоорын ясны хальсны их бие, салаанаас халдвар

зэргэлдээх зөөлөн эд рүү тархаж буглаа нэвчээсийг үүсгэж энэ нь

ясны үрэвслийн эмнэл зүйн явцыг улам хүндрүүлнэ. Судасны

өөрчлөлт гүнзгийрнэ. Ясан доторх ба ясны зэргэлдээх цусны

эргэлт болон цусны бүлэгнэлт алдагдсаны улмаас ясны

хальс,эрүү орчмын зөөлөн эдийн цусан хангамж өөрчлөгдөн

ясны тэжээл алдагдаж ясны эд үхэжсэнээр мөхмөл яс /секвестр/

үүснэ Ясанд үхжил үүссэний дараагаар идээ гадагшилж

үрэвслийн процесс намдан эмнэл зүйн хурцавтар хэлбэрт

шилжинэ. Энэ үед үхэжсэн ясны эргэн тойронд судсаар баялаг

мөхлөнгөр эд бий болно. Улмаар ясны үхэжсэн эд нь шимэгдэж

эрүүл эдээсээ салдаг байна.

CT:

Эмгэг бүтэц зүй:

Үрэвслийн процесс архаг хэлбэрт шилжих үед үрэвслийн голомт

хязгаарлагдан, мөхмөл яс салж хөдөлгөөнтэй болохын зэрэгцээ

шинэ яс ургаж аажмаар эрүүний яс зузаарна. Өөрөө аяндаа

гарсан буюу мэс заслаар авсан мөхмөл яс тэгш бус ирмэгтэй,

бохир саарал өнгөтэй байна. Мөхмөл яс байсан хөндийд

аажмаар мөхлөнгөр эд ба ясны залуу эдээр дүүрч цаашдаа ясны

эд болон хувирна.

Мөн ясны зарим хэсэгт жижиг мөхмөл яснууд үүсэх ба энэ нь

шимэгдэж үлдсэн хөндий нь мөхлөнгөр эд,нянгаар дүүрч архаг

голомтыг үүсгэнэ. Энэ нь үрэвсэл сэдэрч удаан хугацаагаар

үргэлжлэх шалтгаан болдог байна.

Эмнэл зүй:

Эрүү, хоншоорын ясны шүдний гаралтай хурц үрэвслийн эмнэл

зүй нь хурц, хурцавтар, архаг гэсэн гурван үе шатаар явагдана.

Мөн хязгаарлагдмал / түүшийн сэртэн, их биений 3-4 шүдийг

хамарсан/, тархмал / эрүүний талыг буюу бүхэлд нь хамарсан/

гэж ангилна.

Эмнэл зүйн явц нь үүсгэгч нянгийн шинж чанар, өвөрмөц ба

өвөрмөц бус дархлааны байдал, үрэвслийн байрлал, тархалт, үе

шатаас хамаарч харилцан адилгүй явагдана. Эдгээр хүчин зүйл

нь үрэвслийн хэвийн, хэт мэдрэг, бага мэдрэг зэрэг урвалуудыг

илтгэдэг байна.+++

Үргэлжлэл:

Ясны үрэвсэл үүсэхэд анатомын бүтэц тодорхой ач холбогдолтой

байдаг байна. Хоншоор яс нь хэмт бодис бага,олон тооны нүх

сүвтэй байдаг тул шүдний холбоос эдийн голомтоос болон яснаас

үрэвслийн шингэн амархан гадагшилдаг тул хоншоор ясны

үрэвсэл ховор тохиолддог ба хязгаарлагдмал хэлбэрээр явагддаг

байна.

Эрүү нь хэмт бодисоор баялаг, давхарга нь зузаан, нягт, нүх сүв

багатай тул үрэвслийн шингэн гадагшилж чадахгүй хэмт бодис

руу тархсанаас эрүүний ясны үрэвсэл хоншоорынхыг бодвол

хүнд явцтай, тархмал хэлбэрээр явагддаг.

Үргэлжлэл:

Ясны хурц үрэвслийн үе. Өвчтөн эхний үед шалтгаан болж буй

шүдний цаашид зэргэлдээх шүдний ойролцоо маш хүчтэй,

хурцаар өвдөнө, энэ өвдөлт нь эрүү нүүр, толгой руу дамжина,

бие суларна, хоол нойронд муудна гэж зовиурлана.

Энэ үед өвчтөний ерөнхий байдал дунд буюу хөнгөн, зарим

өвчтөнд хүнд байна. Өвчтөний царай цонхийсон, ухамсарт

ухаан саруул, хордлого ихтэй үед дэмийрч болно. Зүрхний авиа

бүдэг, судасны лугшилт хурассан, хэм алдагдалтай байна.

Өвчтөн хөдөлгөөн хийх үед цонхийж, хүйтэн хөлс дааварлан,

толгой эргэх, бие сулрах шинж илрэнэ.

Үргэлжлэл:

Хязгаарлагдмал үрэвслийн үед биеийн халуун бага зэрэг

нэмэгдэх ба 1-3 хоног 39-40о С хүртэл нэмэгдэж, чичрүүдэс

хүрэн хүйтэн хөлс цутгах ба тархмал хэлбэрийн үед биеийн

халуун 39.5-40оС хүрч 2-3 оС –аар хэлбэлзэн чичрүүдэс хүрэх,

хүйтэн хөлс цутгах шинж тод илрэнэ.

Хэсэг газрын үзлэгээр өвчний эхний үед өөрчлөлт төдийлэн

илрэхгүй ба зөвхөн үрэвслийн голомтны гадна талд

эмзэглэлтэй байна. 2-3 хоногоос эрүү орчмын зөөлөн эдэд

хажуугийн хаван үүсэх ба дараагийн өдрүүдэд ялангуяа их бие

рүү үрэвсэл тархсан бол эмзэглэл ихсэх ба яс зузаарна.

Үргэлжлэл:

Ясны тархмал үрэвслийн үед халдвар зэргэлдээх зөөлөн эд рүү

тархаж буглаа нэвчээс үүсгэх ба энэ нь эмнэл зүйн явцыг

хүндрүүлнэ.

Эрүүн доорх, оочин доорх, заримдаа хүзүүний өмнөд

тунгалгийн булчирхай томорч,эмзэглэлтэй болно.

Аман доторх үзлэгээр үрэвсэл зажлууур булчин, далавч төст

дотор булчин руу тархсан бол ам ангайлт хязгаарлагдсан байна.

Хэл өнгөртэй, шүлс зунгааралдсан, амнаас эвгүй үнэр гарна.

Юм идэх, залгих үйл алдагдана. Түүшийн сэртэнгийн салст хоѐр

талдаа улайж хавагнасан, тэмтрэхэд эмзэглэлтэй байх ба 3-4 дэх

хоногоос буйл цайж хаван нэмэгдэн түүшийн яснаас салан

тэмтрэхэд идээ гадагшилна.

Үргэлжлэл:

Тогшиход шалтгаан болж буй болон зэргэлдээх шүднүүд

хөдөлгөөнтэй, тогшилтын дуу бүдгэрсэн, эмзэглэлтэй болсон

байна.

Хоншоор болон эрүүний ясны үрэвслийн эмнэл зүйн шинж

харилцан адилгүй явагдана. Хоншоор ясны хурц үрэвслийн

эмнэл зүйн шинж нь эрүүнийхээс харьцангуй хөнгөн байна.

Түүшийн сэртэнгээс идээ хоншоорын хөндий рүү тархсанаас

өвдөлт нэмэгдэж хамраас идээт ялгадас гарна. Хэрэв төвгөр

орчим байрласан үрэвслийн үед халдвар чамархайн доод хонхор

цааш чамархайн хонхор луу тархах ба далавч төст дотор болон

гадна булчин руу тархсан бол ам ангайлт хязгаарлагдана.

Үргэлжлэл:

Эрүүний нэгдүгээр их араа, хоѐрдугаар бага араа, их бие орчим

байрласан үрэвслийн үед үрэвсэл доод түүшийн мэдрэлийг

хамарсанаас доод уруул, ооч орчим мэдээгүйжих шинж /

Венсаны шинж / илэрнэ.

Эрүүний хурц үрэвслийн үед цусны болон шээсний ерөнхий

шинжилгээний үзүүлэлтүүд өөрчлөгдөнө.

Хэвиийн явцтай үрэвслийн үед цагаан эсийн тоо10-15 х109

/л, нейтрофил эс 70-80% олширч, УЭТУ 15- 40 мм/ц хурдсана.

Шээсэнд уургийн үлдэгдэл 0.033 , цагаан эс харах талбайд 20-

25 байна.

Тархмал үрэвслийн үед гемоглобин болон улаан эс багасч ,

цагаан эсийн тоо18-209 /л, нейтрофилын залуу эс үүсч зүүн

тийш хазайн, УЭТУ 50-60 мм/ц хурдсана. Шээсний

шинжилгээнд уургийн үлдэгдэл 0.033-3г/л, улаан эс,цлиндр эс

харагдана.

Үргэлжлэл: Хэт мэдрэг хэлбэрийн үрэвслийн үед гемоглобин ба улаан эс

багасч, цагаан эс хэвийн буюу багасах /4.0 х109 /л /, хандлагатай

байна. УЭТУ хэвэндээ буюу ахимаг насны хүмүүст багассан

байна.

Ясны хурц үрэвслийн эхний үед рентген зурагт ясанд

өөрчлөлтгүй, харин шүдний сурвалжийн оройд эмгэг өөрчлөлт

харагдана. Хурц үрэвсэл эхэлснээс хойш 10-14 хоногт ясанд

өөрчлөлт харагдаж эхлэх ба ясны хальс зузаарсан байна.

Ясны хурцавтар үрэвслийн үе. Хурц үрэвслийн үе нь 12

хоногоос 2 долоо хоног, тархмал үрэвсэл 3 долоо хоног

үргэлжилнэ.

Хурцавтар үрэвслийн үед өвчтөний биеийн байдал сайжирч,

нойр хоолондоо хэвийн болон биеийн халуун буурна.

Үргэлжлэл:

Үрэвслийн процесс намдан зүслэгийн шархны ирмэг мөхлөнгөр

эдээр түрж голдоо цорго хэлбэржиж эхлэх ба түүгээр бага зэрэг

үнэр багатай өтгөн идээт ялгадас гадагшилна. Томорсон

тунгалгийн булчирхайнууд жижгэрч хатуу хөдөлгөөнтэй байна.

Ам ангайлт хэвийн харин булан салаанд үрэвсэл байрласан бол

хязгаарлагдсан байна.

Амны салст хавантай, хөхөлбөр өнгөтэй, зүслэгийн шархаар бага

зэрэг идээ гадагшлах ба шүд авсан ормоор мөхлөнгөр эд ургасан,

үрэвссэн ясны ойролцоох шүднүүд хөдөлгөөнтэй байна.

Цусны ерөнхий шинжилгээний үзүүлэлтүүд хэвийн болсон байх

ба тархмал үрэвслийн үед цагаан эсийн тоо12-15 х109 /л байна.

Шээсэнд уураг, цагаан эсийн өөрчлөлт хадгалагдсан хэвээр

байна.

Үргэлжлэл:

Рентгенд ясны гэмтсэн хэсэгт хил хязгаар тодорхой бус

сийрэгжилт харагдана.

Ясны архаг үрэвслийн үе. Аажим 4-5 долоо хоногт архаг

хэлбэрт шилжинэ. Энэ үед өвчтөний биеийн байдал сайжирсан

биеийн халуун хэвийн болсон байна.

Үзлэгээр өвчтөний нүүрний тэгш хэм алдагдсан. Үрэвсэлт

нэвчдэс дээрх арьс нимгэрч татагдсан байдалтай байна. Хэрэв

эрүүний салааг гэмтээсэн бол зажлуурын булчин зузаарсанаас

ам ангайлт хязгаарлагдана.

Үргэлжлэл:

Архаг үрэвслийн үед зүслэгийн шарх эдгэрч гол хэсэгтээ цорго

үүсэн түүгээр идээ гадагшлах ба түүний амсраар амархан цус

гарамтгай мөхлөнгөр эд түрж гарсан харагдана. Энэ цорго нь

сорвижиж дотогш татагдсан байна.

Аман доторх үзлэгээр түүшийн сэртэн, их биеийг хучсан салст

зузаарч, улайсан буюу хөхөлбөр өнгөтэй болсон байна.

Архаг үрэвсэл нь цорго хаагдсаны улмаас идээ гадагшилж

чадахгүй болж сэдрэсний улмаас өвчтөний биеийн байдал

муудаж, биеийн халуун нэмэгдэн хурц болон хурцавтар

үрэвслийн шинж илрэнэ.

Үргэлжлэл:

Сүүлийн жилүүдэд эмнэл зүйн өвөрмөц хэлбэрийн архаг үрэвсэл

тохиолдох нь ажиглагдаж байна. Ихэнхдээ үүрэн хэлбэрийн

архаг үрэвсэл ажиглагдаж байгаа ба энэ үед жижиг хэмжээний

сийрэгжилтийн голомт үүсч удаан хугацаагаар үргэлжилдэг

байна. Эмнэл зүй нь эрүүний аль нэг хэсэгт яс зузаарч түүн

дээрх зөөлөн эд наалдацгүй байдаг ба цорго үүссэн тохиолдолд

сорвижиж ястайгаа наалдсан байдалтай байна. Аман дотор

түүшийн сэртэнгийн ясны хальс зузаарсан, шүдний талаас

өөрчлөлт харагдахгүй байна.

Үргэлжлэл: Өвчтөний биеийн байдал, нас, дархлааны байдал, үхжсэн ясны

байрлал зэргээс хамаарч янз бүрийн хугацаанд мөхмөл яс үүснэ.

Хоншоор ясанд 3-4 долоо хоногт үүсдэг бол эрүүний их бие

орчим 6-7 долоо хоног, зарим тохиолдолд 12-14 долоо хоног

түүнээс цааш үүсч болдог байна.

Жижиг мөхмөл яс нь шимэгдэж идээтэй хамт цоргоор

гадагшилна. Хоншоорын үрэвслийн үед ихэнхдээ ясны

хязгаарлагдмал эд болон түүшийн сэртэн сулардаг бол их биений

мөхмөл яс нь нимгэн ялтас хэлбэртэй байна.

Үргэлжлэл:

Эрүүний хязгаарлагдмал хэлбэрийн үрэвслийн үед шүдний

оромны хана, түүшийн сэртэн,их биений том бус хэсэг үхжиж

сулардаг бол тархмал хэлбэрийн үед их бие, салааны томоохон

хэсгүүд суларч мөхмөл яс болдог байна.

Рентген зурагт нэг буюу хэд хэдэн ясны сийрэгжсэн голомтууд

харагдах ба ихэнхдээ зөв бус хэлбэртэй, төвдөө суларсан яс

харагддаг.

Ялгах онош: Ясны хурц, хурцавтар болон архаг үрэвслийг

шүдний гаралтай, өвөрмөц үрэвсэлт өвчнүүд,хавдар ба хавдар

төст эмгэгүүдээс ялгана.

Нэвчээсээр хүндэрсэн ясны үрэвслийг буглаа, нэвчээсээс ялгах

хэрэгтэй.

Ясны архаг үрэвслийг өвөрмөц үрэвсэл / сүрьеэ, тэмбүү, цацраг

мөөгөнцөртөл/, ясны хавдар төст эмгэг / фиброз дисплази/ ба

хавдар / сарком/ аас ялгана.

Эмчилгээ:

Эрүүний ясны хурц үрэвслийн үед эрүү нүүрний тасагт

хэвтүүлэн хавсарсан эмчилгээ хийнэ. Энэ нь мэс заслын болон

эмийн / шалтгааны эсрэг, үрэвслийн эсрэг, хордлогын эсрэг,

биеийн эсэргүүцэл сайжруулах, шинж тэмдгийн / болон физик

эмчилгээнээс тогтоно.

Хэсгийн эмчилгээнд яаралтайгаар идээт голомтыг нээх / ясны

хальс зүсэх, шүд авах, буглаа, нэвчээсийг нээх/ угаах,

урсгуурдана.

Ясны хурц үрэвслийн эхний үед шалтгаан болж буй шүдийг авч

идээг гадагшлуулна. Хэдий чинээ эрт шүд авна төдий чинээ

үрэвслийн процесс намдаж цааш тархах нь багасна. Шүд авсаны

дараа ясны хальсыг зүсэх, буглаа нэвчээсийг нээх мэс ажилбарыг

хэсгийн болон ерөнхий мэдээ алдуулалтын дор хийнэ.

Зүслэгийн дараа идээт шархыг антисептик

уусмалууд,нитрофуран, антибиотик, дархлаа сайжруулах

эмүүдээр угаах нь шархны эдгэрэлтэнд чухал ач холбогдолтой

байдаг.

Хэвийн явцтай үрэвслийн үед шалтгааны эсрэг / антибиотик,

сульфаниламид, нитрофуран/, хэт мэдрэгшилтийг багасгах,

биеийн эсэргүүцэл сайжруулах, хордлого тайлах, шинж

тэмдгийн эмийн эмчилгээг булчинд буюу судсаар явуулна.

Хэт мэдрэг үрэвслийн үед яс ихээр үхжиж цааш хүндрэх

хандлагатай байдаг тул эрчимтэй эмчилгээ хийх шаардлагатай.

Үүнд антибиотик, сульфаниламид, нитрофуран, хэт

мэдрэгшилтийг бууруулах эмүүдийг цусны эргэлтийн алдагдал,

бодисын солилцооны алдагдлыг зохицуулах, биеийн эрхтэн

системийн үйл ажиллагааг хэвийн болгоход чиглэгдсэн

эмчилгээтэй хавсран хэрэглэнэ.

Өвчтөнг эмнэлэгт хандсан эхний өдөр өргөн хүрээтэй

антибиотикийг нянгийн шинжилгээний хариу гартал хэрэглэх

хэрэгтэй.

Ясны хурц үрэвслийн үед гентомицин, цефалоспорины бүлгийн

эмүүд, линкомицин, фузидин натри ихээхэн үр дүнтэй байдаг,

Антибиотикийг булчинд, венийн судсаар хүнд тохиолдолд

артерийн судсаар хэрэглэнэ. Антибиотиктой сульфаниламид,

нитрофуран болон ферментийг хэрэглэх үр дүнтэй байдаг.

Шалтгааны эсрэг эмийг хязгаарлагдмал хэлбэрийн үед 8-10

хоног, тархмал хэлбэрийн үед 2 долоо хоног ба хурц үрэвслийн

процесс намдтал хэрэглэх нь зүйтэй. Удаан хугацаагаар

антибиотик хэрэглэж байгаа үед мөөгөнцрийн эсрэг нистатин,

леворин зэрэг эмүүд хэрэглэнэ.

Хэрэв агааргүйтэн нянгаар үүсгэгдсэн бол метронидазол

/метрогил/ хэрэглэх шаардлагатай.

Мөн эмийн хавсарсан эмчилгээнд гистамины эсрэг / димедрол,

тавегил, супрастин/, үрэвслийн эсрэг / ацетил салицилын

хүчилын бүлгийн эмүүд/, хэт мэдрэгшилтийг бууруулах /

кальцийн бэлдмэлүүд, 40%- ийн глюкозийн уусмал/ хэрэглэнэ.

Мөн В,С аминдэм, антигены стимулятор / метилурацил,

пентоксил, оротат натри, продигизон/, адаптоген / дибазол,

женьшень/, цусны эргэлтийг сайжруулахын тулд /

реополиглюкин, Рингер-Локкагийн уусмал/, цусны бүлэгнэлтийг

хэвийн болгох / гепарин/, биеийн эсэргүүцэл сайжруулах / цус

солих, цус юүлэх, цус орлогч, сийвэн, улаан эсийн масс юүлэх/,

зүрх судасны тогтолцоог сайжруулах / кордиамин,

кокарбоксилоз/, өвдөлт намдаах / анальгин, баралгин,

парацетамол/ зэргийг хэрэглэх хэрэгтэй.

Эмийн эмчилгээний зэрэгцээ шингэн зүйл сайн уулгах, уураг

аминдэм ихээр агуулсан илчлэг сайтай хоол идүүлэх, хэрэв ам

ангайлт хязгаарлагдсан бол шингэн /каш, шөл, бантан/ хоол

идүүлэх ба хооллосны дараа амыг цэвэрлэх шаардлагатай.

Ясны архаг үрэвслийн үед шалтгаан болж буй шүд авагдаагүй

бол шүдийг авах, цорго битүүрч идээт ялгадас гадагшилж

чадахгүй байгаа үед цоргыг өргөсгөх, шархыг угаах, урсгуурдан

боолт хийнэ.

Биеийн эсэргүүцэл сайжруулах, хэт мэдрэгшилтийг бууруулах

эмчилгээг мөхмөл ясыг хусах / секвестрэктомия/мэс заслын

өмнө хийнэ.

Архаг үрэвслийн үндсэн эмчилгээ бол мөхмөл яс хусах мэс

засал юм.

Үргэлжлэл:

Хоншоор болон эрүүний түүшийн сэртэнгийн мөхмөл яс хусах мэс

заслыг аман дотуур хийнэ.

Хоншоорын их биений үрэвслийн үед мэс заслыг аман дотуур

хийж хамт хоншоорын хөндийг цэвэрлэх мэс заслыг хийх нь

зүйтэй байдаг.

Эрүүний их бие, салааны үрэвслийн үед мэс заслыг амны гадна

талаас хийнэ.

Хагалгааны дараах үед өвчин намдаах, хэт мэдрэгшилтийг

бууруулах, яс үүсэлтийг сайжруулах, кальциар хангах эмчилгээг

хийнэ.

Тавилан:

Эрүү, хоншоорын ясны хурц үрэвслийн үед эмчилгээг цаг

хугацаанд нь зөв хийвэл тавилан сайн байна.

Хэт мэдрэг хэлбэрийн хурц үрэвслийн үед үжлийн шок,

амьсгалын хурц дутагдлаар хүндрэх хандлагатай. Мөн идээт

процесс цааш тархсанаас нүүрний хөх судасны бүлэнт

үрэвсэл,тархины хальсны идээт үрэвсэл, тархины буглаа,

тархины үрэвсэлээр, халдвар доош тархвал голтын үрэвсэл,

цусан үжлээр хүндэрч болно.

Үүнээс гадна ясыг их хэмжээгээр гэмтээснээс эмгэг хугарал,

хуурамч үе үүсч болно. Эрүүний ясны тархмал хэлбэрийн

үрэвслийн улмаас эрүүний хэлбэр алдагдах, эрүү чамархайн

үений бороо, зажлуур булчингийн сорвижилт контрактур үүсдэг

байна.

Анхаарал хандуулсанд

баярлалаа