26
1 НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ 2019 оны 11-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хот Төлөвлөөгөөний заалтууд Төлөвлөгөөний дагуу хийсэн ажлууд Биелэлтийн хувь Нэг: Нийслэлийн эдийн засаг, ниймгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлт тусгагдсан үйл ажиллагаа 1 Иргэдийг чихрийн шижин, цусны даралт ихсэх, хорт хавдар зэрэг зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй хамруулах, өвчнийг хянах цогц арга хэмжээ хэрэгжүүлэх Төвийн нийт ажилчдыг болон шинээр ажилд буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гепатитын В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах Тус төвийн нийт 73 ажилчдын тэр дундаа шинээр ажилд орж буй их эмч 3, сувилагч 2, шүдний техникч 3 буюу шинээр ажилд орсон 8 хүнд гепатит В,С вирүсын илрүүлэг шинжилгээнд хамруулсан. Хамрагдалтын хувь 98%-тай байна. Биелэлт 100% 2 Байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах Байгууллагын ажилчдын 2019 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг БЗД-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан. Сүрьеэгийн флюрографи, арьсны халдварт өвчнүүд, хамар залгиурын арчдас, цагаан хорхойн шинжилгээ гэсэн 4 чиглэлээр эмчилгээ үйлчилгээний нийт 60 ажилтанг хамруулсан. Биелэлт 100%

НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

  • Upload
    others

  • View
    2

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

1

НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

2019 оны 11-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хот

№ Төлөвлөөгөөний заалтууд Төлөвлөгөөний дагуу хийсэн ажлууд Биелэлтийн хувь

Нэг: Нийслэлийн эдийн засаг, ниймгийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлт тусгагдсан үйл ажиллагаа

1

Иргэдийг чихрийн шижин, цусны даралт ихсэх, хорт хавдар зэрэг зонхилон тохиолдох халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй хамруулах, өвчнийг хянах цогц арга хэмжээ хэрэгжүүлэх

Төвийн нийт ажилчдыг болон шинээр ажилд буй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг гепатитын В,С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах

Тус төвийн нийт 73 ажилчдын тэр дундаа шинээр ажилд орж буй их эмч 3, сувилагч 2, шүдний техникч 3 буюу шинээр ажилд орсон 8 хүнд гепатит В,С вирүсын илрүүлэг шинжилгээнд хамруулсан. Хамрагдалтын хувь 98%-тай байна.

Биелэлт 100%

2

Байгууллагын ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах

Байгууллагын ажилчдын 2019 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг БЗД-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулсан. Сүрьеэгийн флюрографи, арьсны халдварт өвчнүүд, хамар залгиурын арчдас, цагаан хорхойн шинжилгээ гэсэн 4 чиглэлээр эмчилгээ үйлчилгээний нийт 60 ажилтанг хамруулсан.

Биелэлт 100%

Page 2: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

2

3

"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүлжүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулах

"Шүд Угаах Аварга Шалгаруулах Тэмцээн

- 2019" анхдугаар олимпиадыг Налайх дүүргийн хэмжээнд зохион байгуулах

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, түүний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор Нийслэлийн Шүд эрүү нүүрний төвөөс санаачлан НДЗДТГ, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран, “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг тус оны 5 дугаар сарын 4, 30-ны өдрүүдэд 2 шаттай зохион байгуулсан. Налайх дүүргийн ЕБС-иудын 9-12 насны сурагчдын дунд анх удаа зохион байгуулсан тус тэмцээнд 109 дүгээр сургуулийн 3 баг, 119 дүгээр сургуулийн 5 баг, 103 дугаар сургуулийн 3 баг, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулийн 5 баг, “Голомт” цогцолбор сургуулийн 4 баг, Албан бус насан туршийн боловсролын төвийн 1 баг, “Чандмань-Эрдэнэ” шашны бүрэн дунд сургуулийн 1 баг, “Хос-Уянга” сургуулийн 1 багийн нийт 184 хүүхэд оролцсон. Тэмцээнд түрүүлсэн “Танан цагаан” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ, 2 багшийнхаа хамтаар 9-р сарын 27-ны өдрөөс 10-р сарын 01-ний өдрүүдэд Тайваны “Шүд угаах улсын аварга шалгаруулах тэмцээн”-д эх орноо төлөөлөн, амжилттай оролцоод ирсэн.

Биелэлт 100%

4

ОУ-н байгууллагуудтай хамтран зорилтот бүлгийн хүүхдүүдийг эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох “Тайван Инээмсэглэл” төслийг хэрэгжүүлэх

“Тайван Инээмсэглэл” төслийн хүрээнд “Тайваний гэр бүл, хүүхдийг дэмжих сан”, Тайваний Шүдний Холбооны эмч мэргэжилтнүүдтэй хамтран, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 80-р цэцэрлэгийн 3-5 насны нийт 423 хүүхдэд нүүр амны урьдчилан сэргийлэх үзлэг хийж, фторт түрхлэг түрхэн, шүд угаахын ач холбогдлыг үлгэрт хэлбэрээр хүүхдүүдэд заасан ба сургагч багш нарыг амны хөндийн арчилгааны талаар нэг өдрийн сургалтанд хамруулсан.

Биелэлт 100%

Page 3: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

3

5

Шүдний тухай дуу бичүүлэх, кино зөвлөмж боловсруулах, товхимол бэлтгэн хэвлүүлэх, ханын плакат боловсруулан хэвлүүлэх

2019 оны 3 сард Шүд арчилгааны зөвлөмж ном болон шүд, амны хөндийн арчилгааны кино зөвлөмж, видео хичээлийг боловсруулан хэвлэсэн, энэ номны болон видео хичээлийн дагуу сургалт сурталчилгааг явуулж байна. Мөн ханын плакат боловсруулан хэвлүүлсэн.

Биелэлт 100%

6

Сургалтын хөтөлбөрт тусгагдсан эмч эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадваржуулах ажлын хүрээнд хийх

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ байгууллагын дотоод сургалт, богино болон дунд хугацааны сургалтуудад хамруулах

ЭМХТ-өөс зохион байгуулсан “Ёсзүй ба эрхзүй” сэдэвт сургалтанд тус төвийн захирал Л.Хэнтий хамрагдсан. ЭМЯ-аас зохиож байгуулсан эмнэлгийн удирдах албан тушаалтанд зориулсан “Инээмсэглэл-эерэг хандлага” 2 өдрийн сургалтанд тус төвийн захирал Л. Хэнтий хамрагдсан. НЭМҮТ-ээс зохион байгуулсан “Нийгмийн эрүүл мэнд” сэдэвт 14 хоногийн сургалтанд их эмч Ц.Байгаль 2019 оны 4-р сард оролцсон. 2019 оны 5-р сарын 31-нд Интермед эмнэлгийн зохион байгуулсан “Эмнэлгийн сувилахуйн тусламжийн зохион байгуулалт” сэдэвт сургалтанд Чанарын менежер Б. Отгонсайхан, Сувилахуйн албаны дарга Х.Оюунцэцэг нар хамрагдсан. “Витамин Д-ийн нөлөө дэлхийн эрүүл мэндэд” сэдэвт сургалтанд НЭМОрлогч Ц.Байгаль, ХНМ Д.Сансар, их эмч Д.Санжаа нар хамрагдсан. НЭМГ-аас зохион байгуулсан “Эрүүл мэндийн байгууллагын нотолгоонд суурилсан шийдвэр

Биелэлт 100%

Page 4: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

4

гаргалт” сэдэвт сургалтанд НЭМОрлогч Ц.Байгаль, ХНМ Д.Сансар, Чанарын менежер Б. Отгонсайхан нар хамрагдсан. НЭМГ-аас зохион байгуулсан Гамшгийн төлөвлөгөө боловсруулах аргачлал сургалтанд НЭМОрлогч Ц.Байгаль, ХНМ Д.Сансар нар хамрагдсан. 2019.05.05-нд “The second orthodontic course in Mongolia jointly organized by Kori and Mori” сэдэвт Tweed course-н сургалтанд НАГЗ-ын их эмч Э.Баярмаа, Т.Уянга, Ч.Энхжин, Б.Дэлгэржаргал нар Улаанбаатар хотод хамрагдсан. ЭМЯ-аас дэвшүүлсэн “1:2” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НЭМГ-ын харъяа байгууллагуудын дунд зохион байгуулсан сургалт хэлэлцүүлэгт Сургалтын албаны дарга Х.Оюунцэцэг оролцсон. “ОУ-ын өвчний ангилал ICD10” сургалтанд статистикч Л.Оюунчимэг хамрагдсан. ТБЗГ-н худалдан авах ажиллагааны хэлтсээс зохион байгуулсан сургалтанд статистикч бага эмч Л.Оюунчимэг хамрагдсан. Сургалтын тоо: 11

7

3 сарын шүдний сувилагч бэлтгэх сургалт явуулах

2019 оны хагас жилийн байдлаар Нүүр амны сувилахуйн чиглэлээр алслагдсан дүүрэг, хөдөө орон нутаг болон хувийн хэвшлийн байгууллагын 7 мэргэжилтнийг сургалтанд хамруулж төгсөлтийг зохион байгуулсан. Тус оны 9-р сарын байдлаар 12 сувилагч элсэж, 10-р сарын эхний долоо хоногт багтаан элсэлт томилолтыг хүлээн авч, сургалтыг эхлүүлэх ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Биелэлт 100%

Хоёр: Дүрмээр хүлээсэн чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

8

Тус төвөөр үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн эрүүлжүүлэлтийн хувийг өмнөх түвшинд

хадгалах

2019 оны 9 сарын байдлаар нийт 75764 үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээ авснаас нийт эрүүлжүүлэлт 25.1%-тай байна.

1. НАЭ-ний тасаг 2019 оны 9 сарын байдлаар нийт

Биелэлт 100%

Page 5: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

5

30766 хүн үзэж, анхан ирэлтийн түвшинд эрүүлжүүлэлт нь 18.1%-тай байна.

2. НАМЗ-ын тасагт нийт 15065 үйлчлүүлэгч шүд авахуулах болон амбулаторийн хагалгаа хийлгэсэн байна. Эрүүлжүүлэлтийн хувь 20% байна.

3. НАСГЗ-ын тасагт нийт 13182 үйлчлүүлэгчдэд авагддаг, авагддаггүй хиймэл шүдэлбэр болон төрөл бүрийн гажиг заслын зэмсгүүдээр үйлчилсэн байна. Эрүүлжүүлэлтийн хувь 37.2%-тай байна.

4.Хөдөө орон нутаг, захын хорооллын явуулын эмнэлгээр нийт 4000 орчим хүүхдийг үзэж эмчилсэн байгаа нь өмнөх оны тус үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа харагдаж байна.

9 Чанарын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх

2017.12.01-2020.12.01-ний өдрийн хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжих Чанарын хөгжлийн хөтөлбөрийг ЭМЯ-аар батлуулан, 6 зорилтын хүрээнд 23 үйл ажиллагаа хийхээр төлөвлөж, 2019 оны байдлаар хэрэгжилт 85% байна.

Биелэлт 100%

10

Чанарын Алба, багийн сайн туршлагын аргачлал бүхий мэдээллийн сан байгуулах, сайн туршлага дэлгэрүүлэх цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал шалгах ATP хяналтын системийн үр дүнг байгууллагын Онол практикийн бага хуралд хэлэлцүүлж, шүдний эмнэлгийн халдвар хамгааллын семинаруудад танилцуулах, шүдний эмч мэргэжилтнүүдийн клиникийн хяналтын хуудсыг боловсронгуй болгож хувийн хэвшлийн болон бусад эмнэлгүүдэд танилцуулах ажлыг хэрэгжүүлэх, хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагчийн тоог нэмэгдүүлэх, бусад хүүхдийн шүдний эмнэлгүүдэд сурталчилах

-Тус төв нь сайн туршлагын аргачлал бүхий мэдээллийн санг 2016 оноос эхлэн бүрдүүлж, 15 бүтээлээр НЭМГ-ын “Сайн туршлагын аян”-нд оролцож 1 бүтээл шилдгээр шалгарч, 1 бүтээл гэрчилгээ авсан. Сайн туршлага дэлгэрүүлэх цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал шалгах ATP хяналтын системийг ашиглан улирал бүр хяналтыг хийсэн. Үр дүнг тооцоход санхүүгийн бэрхшээл тулгарсан тул тус оны 4-р улиралд тооцохоор ажиллаж байна.

--Хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагчийн тоог 2 байсныг 2019 онд 9 болгож, хүртээмжийг 4,5 дахин нэмэгдүүлсэн.

Биелэлт 60%

Page 6: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

6

11

Тусламж үйлчилгээг НАМЗ-ын тасагт 2, НАЭ-ний тасагт 2, НАСГЗ-ын тасагт 3 нэр төрлийн эмчилгээ үйлчилгээг үе шаттайгаар шинээр нэвтрүүлэх

Бүх тасгуудад Handpiece ариутгалын зориулалтын автоклавыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ингэснээр эмнэлгээс гаралтай халдвар буурч, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж эрс сайжирч, хандалт ихэссэн. Орчин үеийн шинэ өндөр хүчин чадал бүхий дижитал рентген хувиргагч цогц PSP төхөөрөмж, өндөр хүчин чадал бүхий шинэ периапикал рентген аппаратыг ашиглалтанд оруулж, байгууллагын рентген оношлогоо 100% цахим хэлбэрт шилжсэн. Ингэснээр дотоод сүлжээнд рентген зургийг ашиглан, өөрийн сан үүсгэж, ажилчид болон үйлчлүүлэгч нарт чирэгдэлгүй, түргэн шуурхай, хүртээмжтэй болж, хяналт сайжирсан.

НАМЗ-ын тасагт 2 нэр төрлийн эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөгдсөнөөс:

1. Мэс ажилбарын чанарыг сайжруулан электрокоагуляци ашиглан, шинэлэг арга хэрэгжүүлэн дээд уруулын үүдэвчийг гүнзгийрүүлэх мэс ажилбарыг хийж байна.

2. Тус тасгийн эмч нар шүдний сурвалжийн орой тайран МТА-р сурвалжийн оройгоос ломбодох мэс ажилбарыг 11 хүнд хийн үр дүнг хянаж ажиллаж байна.

НАЭ-ний 2 нэр төрлийн эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөгдсөнөөс:

1. Тус тасагт “Dental Isolation” хөтөлбөрийн хүрээнд “Rubber dam” болон “Nystrom matrix”, “4 hand system” зэрэг системүүдийг клиникийн үйл ажиллагаандаа хэрэглэж занших үйл ажиллагааны бэлтгэлүүдийг бүрэн хангаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

2. Шүдний сувгийн эмчилгээний аюулгүй байдалд онцгой чухал нөлөөтэй орчин үеийн

Биелэлт 100%

Page 7: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

7

“Apexlocator” болон Эндомотор аргачлалыг бүх эмч нарт эзэмшүүлэн, техникийн хангалтыг бүрэн ханган ажиллаж байна.

НАСГЗ-ын тасагт 3 нэр төрлийн эмчилгээ үйлчилгээг шинээр нэвтрүүлэхээр төлөвлөгдсөнөөс:

1. НАГЗ-ын их эмч Ч.Энхжин техникч Түвшинжаргалын хамт Активатор зэмсгийг хялбаршуулсан “Clear inclined plan”-г эмчилгээндээ шинээр нэвтрүүлэн үр дүнг хянаж байна.

2. НАГЗ-ын авагддаг болон авагдаагүй зэмсгийн төрлийг нэмэх, гажиг заслын эмчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор НАГЗ-ын авагддаггүй зэмсгийн төрөл өөрөө түгжэээт брекет системийг шинээр хэрэглэж эхэлж байна.

3. НАГЗ-ын эмчилгээний үр дүнг сайжруулах, хугацааг богиносгох, өвчтөнд ээлтэй байх зорилгоор Mini-implant зэмсгийг нэвтрүүлэхэд шаардлагатай зэмсэг, тоног төхөөрөмжийн хангалт бүрэн хийгдсэн.

Шинээр нэвтрүүлсэн тусламж үйлчилгээний нэр төрлийн тоо: 7

12

"Дүүрэн инээмсэглэл", "Тайван инээмсэглэл", "Монгол хүн монголынхоо төлөө" зэрэг төслүүдийн хүрээнд хамтран ажиллаж, шүдний тусламж үйлчилгээг авч чаддаггүй бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхдүүд, алслагдсан хөдөө орон нутаг, захын хорооллуудын 0-16 насны нийт хүүхдүүдэд шүд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүлжүүлэлтийг хийж гүйцэтгэх

Монгол гол улсын гэр бүл хүүхэд хөгжлийн “Өнөр Бүл Төв”-д Улаанбаатар хотод үйл

ажиллагаа явуулж буй 33 асрамжийн төвийн хүүхдүүдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх “Дүүрэн Инээмсэглэл” төслийн ажлын хүрээнд “GCR Mongolia” ХХК, “Хаппи Фамили” эмнэлэг, “Дижитал Дент” эмнэлэг, “Сайхан Дент” эмнэлгүүдтэй хамтран “Дүүрэн Инээмсэглэл” төслийг хэрэгжүүлэн нийт 60 сая төгрөгийн өртөг бүхий иж бүрэн шүдний эмнэлгийг хүлээлгэн өгсөн. 2019 оноос эхлэн хуваарь гарган 33 асрамжийн төвийн нийт 2000 орчим

Биелэлт 100%

Page 8: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

8

хүүхдийн 10,000 шүдийг эрүүлжүүлэх ажлыг 3-н жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар 5-16 насны 170 хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, сургалт, хичээл явуулж, шүд амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг их эмч Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо, эрүүл ахуйч Эрдэнэсайхан нар зохион байгуулав. Мөн бүх хүүхдүүдийн амны хөндийг эрүүлжүүлэх ажлын хүрээнд НАЭ болон НАМЗ-н тасгийн эмч, сувилагч нар хамрагдан тус төвийн хүүхдүүдийг эрүүлжүүлж диспансерын хяналтанд авсан.

2019 оны 1-ээс 5 саруудад Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 103, 109, 119, Хос уянга сургууль, Эрдмийн оргил цогцолбор, Голомт цогцолбор, Албан бус насан туршийн боловсролын төв зэрэг нийт 8 сургуулийн 4-өөс 6-р ангийн 500 сургачдад их эмч Ц.Байгаль, их эмч Б.Отгонсайхан, амны хөндийн эрүүл ахуйч Б.Эрдэнэсайхан, их эмч Н.Халиун нар урьдчилан сэргийлэх үзлэг хийж, амны хөндийн арчилгаа, шүдэнд ээлтэй хоолны талаар гардантай цуврал хичээл орсон.

ЧД-ийн 2, 24-р сургуулийн 2-р ангийн 163 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж, сургалт зохион байгуулсан. /2019.05 сард/

2019.03.25 нд ХУД-ийн 109-р цэцэрлэгийн ахлах бүлгийн 100 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийж Фторт гель түрхсэн.

“Тайваний гэр бүл, хүүхдийг дэмжих сан”, Тайваний шүдний Холбоотой хамтран Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 80-р цэцэрлэгийн 3-5 насны нийт 423 хүүхдэд нүүр амны урьдчилан сэргийлэх үзлэг хийж, фторт

Page 9: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

9

түрхлэг түрхэн, шүд угаахын ач холбогдлыг үлгэрт хэлбэрээр хүүхдүүдэд заасан ба сургагч багш нарыг амны хөндийн арчилгааны талаар нэг өдрийн сургалтанд хамруулсан.

Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан болон Эх Нялхсын Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй хамтран хөдөө алслагдсан аймгуудын уруул тагнайн сэтэрхийн төрөлхийн гажигтай хүүхдүүдийг мэс заслын болон гажиг засал, хэл заслын аргаар цогц эмчлэх “Талын Инээмсэглэл” төслийн хүрээнд 2019 оны 2-р улиралд Дорнод аймагт их эмч Т.Уянга, шүдний техникч С.Түвшинжаргал Уруул тагнайн сэтэрхийтэй нярайн хагалгааны өмнөх шүдний эмчилгээг 110 хүүхдэд болон гажиг заслын үзлэг хийж, НАМ-н эмчилгээг 15-н эмзэг бүлгийн хүүхдэд хийсэн.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ-тай хамтран, Баянхонгор аймгийн 7 сум, Сэлэнгэ аймгийн 12 сумдын нийт 1100 хүүхэд, иргэдэд тус төвийн НАЭ-ний тасгийн их эмч С. Үзмээ шүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж, амны хөндийн боловсрол олгох сургалтыг бүс нутгийн эмнэлгийн ажилчдад болон ард иргэдэд зориулан зохиож байгуулсан.

13

Өндөр хөгжилтэй орнуудын эмнэлэг, сан, ТББ-тай хамтран ажиллах, туслалцаа дэмжлэгийг авах

1. Өндөр хөгжилтэй улсуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний тусламж үйлчилгээний мэргэжилтнүүдийн үйлчлэх суралцах эрхзүй, сургалтыг American with Disabilities Act-н тодорхойлсон “A Guide to Disablity Rights Law”, American dental Association-н “DENTAL MANAGEMENT OF A CHILD WITH DISABILITIES” удирдамжуудын хүрээнд эмч, сувилагч нарыг тусгай баг болгон 3 үечлэл бүхий (1. Basic management, 2. Upper-intermiadate programme, 3. Advanced

Биелэлт 100%

Page 10: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

10

management) сургалтаар 1-3 жил бэлтгэн сургадаг байна. Энэ үүднээс НЗДТГ болон НЭМГ-тай хамтран “Тайван Инээмсэглэл” төслийг боловсруулж 2018 оноос АНУ-н Minnesota Dental Association, Federally Qualified Health Center байгууллагуудтай эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх гэрээ хэлэлцээр байгуулах, тус төвүүдийн ХБИ-д үйлчлэх Шүдний Тасгуудтай танилцах, туршлага судлах ажлыг эхлүүлээд байна.

2. 2019 оны эхний 5-н сарын байдлаар нийт 9 эмч, мэргэжилтнүүд Тайвань, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй улсуудад мэргэжил мэдлэгээ дээшлүүлснээс гадна бусад улсын эмнэлэгүүдийн нүүр амны эмч, мэргэжилтнүүддээ “Dental Isolation”, “Dental Infection Control”, “Dental 4 and 6 hands system”, “Oral health education”, “Modern Endodontic Treatment”, “Нүүр амны гажиг заслын оношлогоо, урьдчилан сэргийлэлт”, “Шүдний тулгуур эдийн оношлогоо эмчилгээ”, “Шүдний хэт мэдрэгшлийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлт”, “Авагддаг шүдэлбэрийн тогтоц” зэрэг сэдвүүдээр сургалтуудыг явуулсан.

3. 2019 ондоо багтан тус төвийн 5 их эмчийг Тайваны Cathay General Hospital-д мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт сургалтанд суралцуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

4. Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан болон Тайваний Элэг Судлалын Академи, Тайваний CDC байгууллагууд НШЭНТ-д зориулан шүдний тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай нийт 30,000,000 төгрөгийн үнэ бүхий шүдний иж бүрэн хүүхдийн креслийг дагалдах хэрэгслэлүүдийн хамт хандивлаж хүлээлгэн өгсөн.

Page 11: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

11

5. 2019 оны 4-р сард Туркийн TIKА ТББ-тай тус төвийн эмч мэргэжилтний чадавхийг сайжруулж, тасралтгүй сургалтанд хамрагдах болон тус төвд нэн шаардлагатай байгаа мэс заслын тоног төхөөрөмжийг хангах хандивийн ажил эхлүүлэн ажиллаж байна.

14

Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетуудын эмч мэргэжилтнүүдэд орчин үеийн шүдний эмчилгээ, зохион байгуулалт, халдвар хамгааллын чиглэлээр сургалт зохион байгуулах

Дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетэд ажилладаг эмч, сувилагч болон дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагын төлөөлөл болох чанарын менежер, тархвар судлаач нарт үе шаттайгаар туршлага судлах танилцуулга болон ажлын байран дээрх богино сургалтыг зохион байгуулж, мэргэжил аргазүйгээр хангаж ажилласан. 2019 оны эхний хагас жилийн байдлаар ялангуяа алслагдсан Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн шүдний кабинетэд ажилладаг эмч, сувилагч нарыг чадавхжуулах ажлыг түлхүү хийсэн.

Биелэлт 100%

15

Халдвараас сэргийлэх дотоод хяналтыг улирал бүр хийж, хяналтаар илэрсэн зөрчлийг тухай бүрт нь шийдвэрлэж, мэдээлэл хийж байх

Төвийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх журамд хяналт тавьж, халдварын сэргийлэлт хяналтын багийн хурлаар сард нэг удаа хэлэлцэж, урамшуулал олгох болон шийтгэлийг хариуцлага алдсан холбогдох хүнтэй уулзаж, үр дүнг захирлын зөвлөлийн хуралд танилцуулж хэвшсэн. Тухайлбал тус төвийн барилга байгууламжтай холбоотой эрүүл аюулгүй орчинд ажиллах талаар халдварын сэргийлэлт хяналтын багийн дүгнэлт гаргасан.

2019 оны 1 сарын 14-ны өдөр МХЕГ-ын Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Лавлагаа Лабораторитой гэрээ хийсэн.

2019 оны 3 сарын 13-ны өдөр МХЕГ-ын хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораториийн ЭАНСХЛ-ийн шинжээч Ц.Чулуунбаатар шинжээчийн хамт байгууллага

Page 12: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

12

дээр агаар арчдасын шинжилгээг хийсэн. Хариу эерэг гарсан.

Эрүүл ахуйн хяналтыг агаар 8, ариун материал 4, арчдас 40, ундны усны шинжилгээ 1-ийг тус тус өгсөн. Хариу эерэг гарсан.

16

МУ-ын “Шилэн дансны тухай” хуулийн хүрээнд байгууллагын вэб сайтанд санхүүгийн мэдээлэл, тайлан, төсөв, худалдан авах ажиллагааны тендерийг ил тод мэдээлж байх

2019 онд байгууллагын вэб сайтын үйл ажиллагааг бүрэн шинэчилж, санхүүгийн мэдээлэл, тайлан, төсөв, худалдан авах ажиллагааны тендерийн холбогдолтой мэдээллийг тухай бүрт байршуулан ажилладаг.

Тус төвийн худалдан авах ажиллагааны тендерийн урилга, тендер шалгаруулалтын мэдээллийг 2019 оны туршид тухай бүрт зарыг байгууллагын цахим хуудас болон tender.mn-нд байршуулан ил тод мэдээлэн ажилладаг.

Биелэлт 100%

17

Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг БЗД-ийн ОБХ-ээр батлуулах, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтанд бэлтгэн, бэлэн байдлыг хангаж ажиллах

Байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг БЗД-ын ОБХ-ийн орлогч, ГХТББХ ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, ахмад Р.Баянжаргалаар хянуулан, 2019.04.03-нд батлуулсан.

НШЭНТ-ийн нийт эмч, ажилтнууд 2019 оны 03 дугаар сарын 21-ний 4 дэх 7 хоногийн пүрэв гарагт 16.00 цагт гамшгаас хамгаалах сургуулилт гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэх дохиогоор төвийн нийт 60 ажилтан оролцсон.

2019 оны 04-р сарын 26-ны өдөр Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн танхимын команд штабын дадлага сургуулилтын ажлын хүрээнд Хүй долоон худагт НЭМГ-ын харъяа байгууллагуудын удирдлагуудыг НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар хүлээн авч гамшгийн нөхцөл байдлыг танилцуулав. Тус ажиллагаанд 2, 3-р шатлалын нэгдсэн эмнэлгүүд хээрийн төв эмнэлэг дэлгэн ажиллуулж, гамшигт өртсөн иргэдийг эрэмбэлэн ангилах,

Биелэлт 100%

Page 13: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

13

эрчимт эмчилгээ хийх, мэс засал, осол гэмтлийн үед хэвлийн болон мөчдийн хагалгаа хийх, дотор ба мэдрэлийн өвчин, халдварт өвчний чиглэлээр иргэдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар тодорхой нөхцөлд дадлага сургууль хийхэд оролцоход тус төвөөс НЭМОрлогч Ц.Байгаль, ХНМенежер Д.Сансар нар оролцож, туршлага судалсан.

18 Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах

2019 оны 5-р сарын 24-ний өдөр “НШЭНТ-ийн Онол-практикийн бага хурал-2019”-ийг тус төвийн хурлын зааланд зохиож байгуулсан. Нийт 12 аман илтгэл тавигдсанаас 3 шүүгч Эмч нарын шилдэг илтгэлээр тус төвийн Чанарын менежер Б.Отгонсайханы “2016-2018 онуудад эмнэлзүйн болон бусад эрсдлийг НШЭНТөвд буурулсан байдал”, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн шилдэг илтгэлээр тус төвийн амны хөндийн эрүүл ахуйч Б.Эрдэнэсайханы “Налайх дүүргийн ЕБС-ын 9-12 настай сурагчдад Шүд угаах арга заах арга барилын судалгаа” хоёр шилдэг хоёр илтгэлийг шалгаруулан, мөнгөн шагналаар урамшуулсан.

Биелэлт 100%

Гурав: Нийслэлийн эрүүл мэнд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

19

Эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тэргүүлэх чиглэлээр гадаад улсад сургах, гадаадын эмч, мэргэжилтнийг урьж, ажлын байранд сургалт зохион байгуулах

1. Тайванд:

Дэлхийд эмнэлгийн чанар, үйлчилгээ, хүртээмжээр тэргүүлэгч Тайваний шилдэг эмнэлэгүүд болох National Chang Gung Memorial Hospital (CGMH), Cathay General Hospital (CGH), Taiwan International Health Training Center (TIHTC) зэрэг эмнэлэгүүдтэй хамтран ажиллах урт хугацааны гэрээг байгуулсны дагуу 2019 оны байдлаар нийт 10 эмчийг 1-2 сарын хугацаатайгаар тухайлсан нарийн мэргэжлийн сэдвээр клиникийн дадлага хийх 100%-н тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаар болсноос:

•2019 оны 1-р сард Тайваний CATHAY GENERAL

Биелэлт 100%

Page 14: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

14

HOSPITAL (CGH)-т тус төвөөс их эмч Б. Отгонсайхан, амны хөндийн эрүүл ахуйч Б. Эрдэнэсайхан, их эмч П. Зөнбилэгт нар /нийт 3 ажилтан/, 4-р сард их эмч Б.Өнөрбилэг, М.Ганхуяг, Г.Мишээл, Ц.Эрдэнэ нар /нийт 4 эмч/ 1-2 сарын бүрэн тэтгэлэгт сургалтанд хамрагдан тус төвд нэн тулгамдаад буй “Орчин үеийн авагддаггүй хиймэл шүдэлбэр”, “Эмнэлгийн чанар, халдвар хамгаалал, удирдлага”, “Орчин үеийн сувгийн эмчилгээ”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн шүдний эмчилгээ”, “Шүдний тулгуур эд болон имплантын сонгомол эмчилгээ”, “Амны хөндийн мэс заслын эмчилгээ”, “Орчин үеийн шүдний рентген оношлогоо”, “Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт” зэрэг сэдвүүдээр 2-3 сарын өндөр түвшний клиникийн тэтгэлэгт сургалтанд амжилттай хамрагдаж, сурсан мэдсэнээ өдөр тутмын клиникийн үйл ажиллагаандаа хэрэглэж байна.

•2019 ондоо багтан тус төвийн 5 их эмчийг Тайваны Cathay General Hospital-д мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт сургалтанд суралцуулахаар бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна.

2. БНСУлсад:

•ЭМХТ, НЭМГ-тай хамтран эмчийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Нүүр амны гажиг заслын их эмч Б.Дэлгэржаргал Солонгос улсын Сөүл хотын “Korean orthodontic research institute” Tweed course-д /14 хоног/ сургалтанд хамрагдсан.

3. Вьетнам улсад:

•Тархвар судлаач эмч Ш.Ганчимэг Ази номхон далайн тархвар судлаач нарын 7 хоногийн ээлжит чуулга уулзалтанд оролцсон.

4. ОХУ-д:

Page 15: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

15

•9-р сард ОХУ-ын Москва хотноо зохиогдсон Шүд эрүү нүүрний өвчний эмчилгээ оношилгооны орчин үеийн техник технологийн үзэсгэлэнгийн хүрээнд зохиогдсон эрдэм шинжилгээний хуралд оролцож, богино хугацааны сургалтанд хамрагдсан.

20

Эм, материалуудын зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтыг эмч, эм зүйчдэд, мэдээлэл, сургалт, сурталчилгааг олон нийтэд шинэлэг арга барилаар явуулах

Эм, материалуудын зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтыг эмч, эм зүйчдэд, мэдээлэл, сургалт, сурталчилгааг олон нийтэд шинэлэг арга барилаар явуулах

1. “Медклин” ХХК-аас шинээр шүдний өрмийн хошууны бариул халдваргүйжүүлэгч бодисыг шинээр тусламж үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилгоор тусламж, үйлчилгээний нийт ажилчдад тус компанийн мэргэжилтнээр сургалт хийлгэсэн. Хамрагдсан хүний тоо: 60.

2. “Оюудент” ХХК-аас зохион байгуулсан орчин үеийн шинэ дэвшилтэт технологи болох шүдний бүрээсийн гардан болон лекцийн сургалтанд 1 эмчийг хамруулсан. Хамрагдсан хүний тоо: 1.

3. “ДЕС” ХХК-аас зохион байгуулсан “Сувгийн эмчилгээний төгс шийдэл” сургалтанд тус төвийн 28 их эмч хамрагдсан.

4. “Дентал мед трейд” ХХК-аас зохион байгуулсан “Нүүр амны мэс заслын хагалгаанд хэрэглэгдэж байгаа сүүлийн үеийн лазер эмчилгээний аппарат”-ын танилцуулга сургалтанд НАМЗ-ын тасгийн 3 их эмч оролцсон.

Биелэлт 100%

21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг оновчтой зохион байгуулах

1. Тус оны 1-р сард хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, иргэдэд зориулсан шүдний кабинетийг тус төвд зохион байгуулах ажлын хүрээнд НИТХ-ын дарга /Улаанбаатар хотын захирагч / С.Амарсайхан, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, хурал дах МАН-ын бүлгийн дарга

Биелэлт 100%

Page 16: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

16

Р.Дагва, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл Мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нарт тус төв эмнэлгийн дарга Л.Хэнтий, орлогч дарга Б.Өнөрбилэг, НЭМорлогч Ц. Байгаль нар Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүст эмнэлгийн талаарх товч мэдээлэл хүргэж, үйл ажиллагаа, нөхцөл байдалтайгаа танилцуулсан. Тус ажлын дараачаар Улаанбаатар хотын засаг даргын дэмжлэгтэйгээр нийт 88 сая төгрөгний өртөг бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан хагас унтуулагтай иж бүрэн кабинет байгуулагдахаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан. Тус кабинетэд шаардлагатай бүх тоног төхөөрөмжийг тендерт шалгарсан компани нь хүлээлгэж өгсөн.

2. Их эмч Д.Эрдэнэтөгс, сувилагч Х.Оуюнцэцэг нар тус оны эхний 9 сарын байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 112 үйлчлүүлэгч үзсэнээс /тархины саажилттай-30, харааны бэрхшээлтэй-5, хэл ярианы бэрхшээлтэй-35, ДЦП-15, Даун-12, Аутизм-8, гэмтэл авсан -8 / Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шүдний нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна.

22

Эмнэлгийн мэргэжлийн алдаа, зөрчлийг үнэн зөв бүртгэж, урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулах

Алдаа зөрчлийг 7 хоног бүр бүртгэн, шийдвэрлэн ажиллаж байна. 2019.10.01- ний байдлаар 58 алдаа зөрчил бүртгэгдсэнээс 54 асуудлыг шийдвэрлэсэн. 9 эрсдэл үүсч 5-ийг шийдвэрлээд байна. “Алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх” талаар нийт ажилчдад мэдээлэл хийсэн.

2019 оны 9 сард үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 1 сарын аян зохион байгуулж дараах ажлыг хийсэн. Үүнд:

1.Үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой

Биелэлт 100%

Page 17: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

17

мэдээллийг байгууллагын цахим хуудсанд байршуулсан.

2. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийн хүрээнд иргэдийн дуу хоолойг сонсох өдөрлөгийг 9 сарын 23-ны даваа гарагт зохион байгуулж, 30 гаруй иргэдийн санал хүсэлтийг сонссон.

3. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийн хүрээнд үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах талаар нийт эмч мэргэжилтнүүдэд онлайн хэлбэрээр 2 удаа мэдээлэл хийсэн.

4. Тус төвийн чанарын менежер Б.Отгонсайхан 2019 оны 9-р сарын 23-ны өдөр ЭМЯ-аас зохион байгуулагдсан “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” арга хэмжээнд байгууллагаа төлөөлөн оролцсон.

Алдаа зөрчлийн шийдвэрлэлтийн хувь 93%.

23

Байгууллагын удирдлага, эмч, эмнэлгийн ажилчдыг тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн менежмент, алдаанаас суралцах чиглэлээр сургах

Эмчилгээ үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор чанарын албанаас 2 өдөрлөг, 2 удаа иргэдтэй уулзах өдөрлөг, 1-2 сарын хугацаатай 2 аян, 3 судалгааны ажлыг хийсэн.

2019 оны 5-р сарын 24-нд НШЭНТ-д зохион байгуулагдсан онол практикийн бага хуралд “НШЭНТөвд 2016-2018 онуудад эмнэл зүйн болон бусад эрсдлийг бууруулсан байдал” сэдэвт илтгэлээр оролцон тэргүүн байр эзэлсэн.

“НШЭНТ-д тусламж үйлчилгээний чанарыг сайжруулсан арга замууд” сэдвээр судалгаа хийн үр дүнг нийт ажилчдад танилцуулсан.

Нийт эмнэлгийн үзлэгийн мэдээнд судалгаа хийн үр дүнг тооцож, чанарын хурлаар авч хэлэлцсэн.

Эмч нарын үзлэгийн цаг ашиглалт, цагийн

Биелэлт 100%

Page 18: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

18

алдагдалд хяналт тавин судалгаа хийн үр дүнг захиргааны зөвлөлд танилцуулсан ба үзлэгийн цагийг үр бүтээлтэй ашиглах талаар ажил зохион байгуулж байна.

Эрсдлийн удирдлагын багаар хуралдан 2019 оны эрсдлийн матриц гарган бууруулах шаардлагатай 11 эрсдлийг сонгон бууруулахаар ажиллаж байна.

Дараах чиглэлээр сургалт зохион байгуулсан.

1.Эрсдлийн удирдлагын талаар сургалт зохион байгуулж, шинээр үүсч болзошгүй эрслүүдээ тодорхойлж, эрэмбэлэсэн.

2.“Шүдний эмнэлгийн дотоод хяналт, баримтлах зарчим, илэрч буй зөрчлүүд” сэдвээр сургалт хийсэн.

3.“Шүдний эмнэлгийн чанарын тухай ойлголт, халдвар хамгааллын ерөнхий зарчим” сэдвээр сургалт явуулсан.

4.“Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт бүтээлч ажлын хүрээнд сургалт хийн, тараах матриалаар хангасан.

5.Ижил мэргэжилтний үзлэг хийх аргачилал, ач холбогдол

6.“Алдаа зөрчлийг бүртгэх, мэдээлэх” талаар мэдээлэл хийсэн.

Сургалтын тоо: 6, сургалтанд хамрагдсан хүний тоо: 360.

Дөрөв: Иргэдийн оролцоотой хөгжлийн жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

24

Ажиллагсдын хандлага-харилцаа, ёс зүйг дээшлүүлэх, соён гэрээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах, дэмжлэгт удирдлагаар хангах

Ажиллагсдын хандлага- харилцаа, ёс зүйг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр НШЭНТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооноос дараах сургалтуудыг зохион байгуулсан.

Биелэлт 100%

Page 19: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

19

1. 2019 оны 2-р сарын 19-ны өдөр “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн суурь ухагдахуун“ сэдэвт сургалтыг Б.Сосорбурам багш удирдан явуулсан. Сургалтын агуулга нь: Ёс зүй, ёс суртахуун, зан суртахууны тухай үндсэн ойлголт, Анагаахын ба сувилахуйн мэргэжилтний ёс зүйн тулгуур ойлголт, Мэргэжлийн ёс зүй, анагаах ухааны ёс зүйн онцлог /”Гиппократын тангараг” МУ-ын хүний их эмчийн болон сувилагчийн тангарагийн уламжлал, агуулга/, Эерэг хандлага инээмсэглэл. Сургалт нийт 60 минут үргэлжилсэн ба 4 тасгийн 62 эмч мэргэжилтнүүд хамрагдсан.

2. 2019 оны 3-р сарын 30-ны өдөр “Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах асуудал”, “Эрх зүйт анагаах ухаан“ сэдэвт сургалтыг Э.Ганбат багш удирдан лекц, дадлага, харилцан ярилцах хэлбэрээр явуулсан. Сургалт нийт 4 цаг үргэлжилсэн ба 4 тасгийн 60 эмч мэргэжилтнүүд хамрагдсан.

3. 2019 оны 4-р сарын 17-ны өдөр “Мэргэжилтний ёс зүй: харилцааны ур чадвар“ сэдэвт сургалтыг АУ-ны доктор, профессор АШУҮИС–ийн Биоанагаахын сургуулийн Харилцааны ур чадварын тэнхмийн эрхлэгч С.Наранчимэг удирдан явуулсан. Сургалтанд нийт 61 эмч мэргэжилтэн хамрагдсан.

4. 2019 оны 5-р сарын 21-ний өдөр “Эмч эмнэлгийн мэргэжилтнүүд ба Эерэг хандлага“ сэдэвт сургалтыг НЭМГ-ын ёс зүйн салбар хорооны дарга хүний их эмч, эрх зйүч, хууль зүйн ухааны доктор Г.Одгэрэл, сэтгэл судлаач Г.Наранбаатар нар удирдан явуулсан. Сургалтанд нийт 63 эмч мэргэжилтэн

Page 20: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

20

хамрагдсан.

5. 2019 оны 9-р сарын 11-ний өдөр “Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй“ сэдэвт сургалтыг НАЭ-ний тасгийн их эмч Э.Мөнхзаяа, сувилагч Н.Навчаа нар зохион байгуулсан. Хамрагдсан хүний тоо 54.

6. 2019 оны 9-р сарын 12-ний өдөр Нийслэлийн иргэдийн хэргэлээний боловсролын газраас “Эрүүл амьдралын зөв дадал зуршил“ сэдэвт сургалт зохион байгуулсан. Хамрагдсан хүний тоо 50.

7. Цаашид АШУҮИС-ийн багш Наранчимэгтэй хамтран “Үйлчлүүлэгчийн ёс зүй, харилцаа”-нд чиглэсэн ажиллагааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хийгдсэн ажлын тоо: 6.

25

Ёс зүйн зөрчлийн талаарх гомдол тухайлбал албан үүргээ биелүүлэхдээ иргэд үйлчлүүлэгчтэй эелдэг бус харьцсан, гадуурхсан, хүнд суртал гаргасан талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийг байгууллагын ёс зүйн хэсгийн хорооноос шалган тогтоох

Тус оны эхний 9 сарын байдлаар иргэдээс ирсэн санал гомдол талархал өргөдлийг харахад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой талархал – 6, гомдол – 13, санал – 8, хүсэлт-2 тус тус тус төвийн үйлчлүүлэгчдээс ирсэн бөгөөд өргөдөл гомдол саналыг хүлээн авч цаг тухай бүрд нь шийдвэрлэн ажиллаж байна.

-Тухай бүрд нь иргэдэд тайлбарлан ойлгуулсан, эмч ажилтнуудад анхааруулга сануулга өгсөн.

Ёс зүйн хэсгийн хорооноос ёсзүйн зөрчил гарч буйг тухай бүрт нь шалган тогтоодог. 2019 оны байдлаар эмч, үйлчлүүлэгчийг хооронд нь эвлэрүүлэн зуучилсан тохиолдлын тоо 11 байна. Ёсзүйн зөрчил гаргасан эмч, ажилчдидтай ганцаарчилсан уулзалт, фокус ярилцлагыг хийж, зөрчил гаргасан ажилчдаар өөрсдөөр нь ёсзүйн сургалтыг заалгаж, зөрчлийг арилгуулж, иргэд

Биелэлт 100%

Page 21: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

21

үйлчлүүлэгчтэй эелдэг бус харьцсан, гадуурхсан, хүнд суртал гаргасан талаарх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

26

Эрүүл мэндийн байгууллага, ажилчдын нийгэмд болон иргэдэд үзүүлж байгаа эерэг сайн туршлага, үйлчилгээг олон нийтэд мэдээлэх

1. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан “”Их хотын бүсгүйчүүд 2019” хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй "Нэг зүрх-нэг Нийслэл" аяныг өрнүүлж, хандивын хайрцаг аялуулсан. Тус төвд ажилладаг өрх толгойлсон олон хүүхэдтэй, халамж шаардлагатай, зорилтод бүлгийн 4 бүсгүйд зориулахаар байгууллага хамт олноороо хандивын арга хэмжээнд цугларсан 450.000 төгрөгийг хандивласан.

2. 2019 оны 3-р сарын 20-ны өдөр Олон улсын Амны Хөндийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан НШЭНТ-д “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тасаг нэгжүүд хамтран зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийт 450 гаруй үйлчлүүлэгч хамрагдсан ба амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт зөвөлгөө болон шүд амны хөндийн арчилгааны зөвлөмжийг иргэдэд тараасан.

3. 2019 оны 4-р сарын 15-нд “Өдөр бүрийг тамхигүй өдөр болгоцгооё” уриан дор “Дэлхийн тамхигүй өдөр”-ийг угтсан арга хэмжээг Хүний нөөцийн менежер Д. Сансар болон “Нийгмийн эрүүл мэндэд сувилагч бидний оролцоо” сэдэвт танилцуулга хичээл, өдөрлөгийг НЭМОрлогч Ц. Байгаль, Сувилахуйн албаны дарга Х. Оюунцэцэг нар хамтран тус тус зохион байгуулсан. Нийт

4. 2019 оны 06-р сарын 03-ны НШЭНТ-ийн захиралын зөвөлөлөөс шинэ байр танилцуулах өдөрлөгийн хүрээнд “Чанарын өдөрлөг”-ыг зохион байгуулсан. Өдөрлөгт АШУҮС, НАСС,

Биелэлт 100%

Page 22: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

22

Тайвань улсын “Cathay general hospital”-ийн удирдлагууд оролцсон. “Чанарын өдөрлөг”-т оролцон иргэдэд НШЭНТ-ийн үйл ажиллагаа, чанарын үззлэлт, ачаалал, хүний нөөц, очер дугаар авах журам зэрэг мэдээлэл өгөхөөс гадна, нүүр амны мэс заслын үед анхаарах зүйлс, шүд амны хөндийн өвчин, нүүр амны согог, гажгаас урьдчилан сэргийлэх талаар зөвөлгөө, шинэлэг мэдээлэл өгсөн ба амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт зөвлөгөө болон шүд амны хөндийн арчилгааны зөвлөмжийг иргэдэд тараасан.

5. 2019 оны 9-р сарын 18-ны өдөр Чингисийн талбайд НЗДТГазар, НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Захирал Л. Хэнтий, ЭЭОД Б. Өнөрбилэг, НАЭ-ний тасгийнхан оролцож, иргэдэд шүд амны хөндийн өвчин, нүүр амны согог, гажгаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, шинэлэг мэдээлэл өгсөн ба амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн, шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт зөвлөгөө болон шүд амны хөндийн арчилгааны зөвлөмжийг иргэдэд тараасан.

6. 2019 оны 9-р сарын 23-ны өдөр Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын Дэлхийн өдрийн хүрээнд иргэдийн дуу хоолойг сонсох өдөрлөгийг зохион байгуулж, 30 гаруй иргэдийн санал хүсэлтийг сонссон. Иргэдийн санал хүсэлтийн дийлэнхийг шинэ байранд орсонтой холбоотойгоор талархал эзэлж байсан.

7. 2019 оны 9-р сарын 27-ны өдөр ОУ-ын ахмадын баяр тохиож буйтай холбогдуулан НАСГЗ-ын тасаг “Ахмадад ээлтэй өдөрлөг”-ийг GSK ХХК-тай хамтран зохион байгуулж, ахмадуудад гарын авлага, шүд арчилгааны бүтээгдэхүүн, зөвлөмжийг тарааж, үнэ төлбөргүй зөвлөгөө,

Page 23: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

23

мэдээлэл өгсөн. 8. Соён гэгээрүүлэх, эерэг сайн туршлага,

үйлчилгээг олон нийтэд мэдээлэх зорилгоор хэвлэл мэдээллийг ажилтан Ц. Байгаль хариуцан ажилладаг. Тус оны эхний хагас жилийн байдлаар нийт 14 ажил хийгдсэн бөгөөд телевизийн эрүүл мэндийн нэвтрүүлэг, сонингийн ярилцлага, зурагт хуудас тараах материалын эх бэлтгэл, тв-зөвлөгөө, цахим хуудсан дахь эрүүл мэнпийн буланд зөвлөгөө өгөх, цаг үеийн мэдээ өгөх байдлаар ажилласан.

Хийгдсэн ажлын тоо: 7

Тав: Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах үйл ажиллагаа

27

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацааг 9 хоног 23 цаг 59 минутаас бага болгон бууруулах

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт 100%. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн дундаж хугацааг 9 хоног 23 цаг 59 минутаас бага болгон бууруулж, дунджаар 3-5 хоногт шуурхай шийдвэрлэж байна.

Биелэлт 100%

Зургаа: Архив албан хэрэг хөтлөлтийг сайжруулах хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

28

Edoc систем дээр ирсэн, явсан бичгийг хүлээн авч, хариутай бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах

Албан хэрэг хөтлөлтийн заавар, журмыг мөрдөн ажиллаж хэрэгжилтийн тайланг гаргаж хэвших

Edoc системээр ирсэн бичгийг хүлээн авч бүртгэлийн дэвтэрт бүртгэн шилжүүлж шийдвэрлэлтэнд бичиг хэргийн ажилтан хяналтыг тавьж ажиллаж байна. Цаасаар ирсэн бичгийг бүртгэн edpc системд бүртгэн оруулж шийдвэрлэж байна. Явсан бичгийг сканердан цахим бүртгэл болон бүртгэлийн дэвтэрт бүртгэн мөн edoc системээр байгууллагууд руу илгээдэг. Байгууллагаас боловсруулагдан гарч буй албан бичиг, бусад тайлан төлөвлөгөөг албан хэрэг хөтлөлтийн заавар журам, стандартыг мөрдөн хяналтыг тухай бүр тавин ажиллаж байна.

Биелэлт 100%

29 Архивын улсын үзлэгт бэлтгэх, комисс томилон үзлэгт амжилттай бэлтгэх

Архивын улсын үзлэгт бэлтгэх комиссыг төвийн захирлын 2019.06.26-ны өдрийн А/35 дугаар тушаалаар 9 хүний бүрэлдэхүүнтэй томилон бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Биелэлт 100%

Page 24: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

24

Комиссын даргаар тус төвийн ЭЭОД Б. Өнөрбилэгийг томилогдож ажилласан. Архивын улсын үзлэгт бэлтгэх, комисс томилон үзлэгт амжилттай бэлтгэх талаар удирдлагын долоо хоног бүрийн шуурхай хурлаар 2 удаа, Захирлын зөвлөлийн хурлаар 1 удаа тус тус хэлэлцэж, нийт 3 удаа хэрэгжилт, бэлтгэл ажлыг хянан ажилласан.

Долоо: Байгууллагын албан хаагчдын сургалтын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

30

Төвийн үйлчилгээний ажилчдыг эмнэлгийн байгууллагын үйлчилгээний соёлд сургах, сургалтанд хамруулах

-Байгууллагын үйлчилгээний соёлыг сайжруулах зорилгоор тус төвийн албадууд бие даасан болон хамтарсан хэлбэрээр сургалт, аянг зарлаж, ажилчдын мэндлэх хүндлэх ёс, үйлчлүүлэгчидтэй эелдэг, энэрэнгүй харилцах, хүүхдэд ээлтэй байх зэрэг харилцааны ур чадварт ЁХХороо, Чанарын алба, Сургалтын алба, Сувилахуйн алба, Захиргааны тасаг болон тасгийн эрхлэгч нар онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

- 2019 оны 9 сарын байдлаар ЁХХ-оос нийт 4 сургалт хийж, тус сургалтанд давхардсан тоогоор нийт 256 хүн хамрагдсан.

-Сургалтын албанаас нийт 5 сургалт хийж, тус сургалтанд давхардсан тоогоор нийт 360 хүн хамрагдсан.

-Хандивлагч гадаадын байгууллагуудтай өргөн хүрээний харилцаатай байдаг ба 2019 оны байдлаар гадаадын өндөр хөгжилтэй орны ижил төстэй байгууллагын үйлчилгээний соёлоос тус төвийн 10 эмч, мэргэжилтэн туршлага солилцон суралцаж, байгууллагынхаа үйлчилгээний соёлыг сайжруулахад өөрсдөөрөө үлгэрлэн ажиллаж байна.

-Ажиллагсад хувцаслалтын болон харьцаа, хандлагын батлагдсан журмыг мөрдөн ажилладаг. Эмч, ажиллагсдад жил бүр шинэ дүрэмт хувцас

Биелэлт 100%

Page 25: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

25

олгодог.

-Улирал бүр үйлчлүүлэгчдэд зориулсан “Нээлттэй хаалга”-ны өдрийг зохион байгуулдаг.

31 Төрөлжсөн нарийн мэргэжлээр эмч мэргэжилтнүүдээ сургах

2019 онд төрөлжсөн нарийн мэргэжлээр Тайванд 7 эмч мэргэжилтэн, БНСУлсад 1 эмч тус тус сурч мэргэшсэн.

Биелэлт 100%

Найм: Байгууллагын ажилчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

32

Байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор зэргийн нэмэгдэл, цалин хөлс, үр дүнгийн урамшлыг тогтмол олгох

Байгууллагын дотоод журам, хамтын гэрээний дагуу эмч, ажилтнуудын нийгмийн баталгааг хангаж сургалтын 156 хоногийн чөлөө, 1.090.000 төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт, ар гэрийн гачигдал жаргал зовлон хуваалцахад 96 хоногийн чөлөө цалинтай, цалингүй чөлөө, 600.000 төгрөгийн тусламж, 13 хүнд цалингийн хувиар 7.460.347 төгрөгийн урамшуулал олгосон байна.

МУ-ын “Зөвлөх” зэрэгтэй 2, “Тэргүүлэх” зэрэгтэй 6, “Ахлах” зэрэгтэй 29 эмч сувилагч нарт, /Архив бичиг хэргийн эрхлэгч “Ахлах ” зэрэг/ зэргийн нэмэгдэл үндсэн цалингийн 10-20 хувиар 4 сая гаруй төгрөг сар бүр цалин дээр нь өгч ажилладаг.

МУЗГ-ын 2019 оны 05 дугаар тогтоолыг үндэслэн “Үр дүнгийн мөнгөн урамшуулал”-ын улирал бүр олгодолг ба 1-р улиралд 11.221.483 төгрөг, 2-р улиралд 14.008.667 төгрөг нийт 25.230.150 төгрөгийн урамшуулал олгосон байна. МУЗГ-ын 150-р тогтоолын үр дүнгийн урамшууллыг чанарын албаны урамшуулалтай уялдуулан олгож эхлээд байна. Ингэснээр ажилчдын идэвхи хариуцлага дээшлэж байна. Мөн шилдэг эмч мэргэжилтэнгүүдийг гадаад улсад суралцах эрхээр тухайн жилд нь урамшуулдаг.

Биелэлт 100%

Ес: Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа

33 Зөөврийн шүдний эмнэлгээр захын хорооллын хүүхдүүдийн амны хөндийн

ХБНГУ-н “Хил хязгааргүй шүдний эмч нарын холбоо”-той хамтран “Бавари инээмсэглэл” төслийг

Биелэлт 100%

Page 26: НИЙСЛЭЛИЙН ШҮД ЭРҮҮ НҮҮРНИЙ ТӨВИЙН 2019 ОНЫ …shud.ub.gov.mn/storage/transparency/December2020/B...Д.Гиймаа, сувилагч Х.Хорлоо,

26

урьдчилан сэргийлэх үзлэг хийх, амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, алслагдсан дүүрэгт Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах

зохион байгуулах хүрээнд зөөврийн шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжийг хандиваар хүлээн авсан бөгөөд 2016 оноос тасралтгүй хотын алслагдсан дүүрэг, хөдөө орож нутгийн иргэд, хүүхдүүдэд шүдний нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн 2019 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 заалт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 заалт бүхий нийт 33 ажил тусгагдсанаас 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн байдлаар хэрэгжилт 100 %-тай байна.

ХЯНАСАН: ЗАХИРАЛ Л.ХЭНТИЙ БОЛОВСРУУЛСАН: ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕР Г.УЛЗМАА