142
Гарчиг Бүлэг 1 Оршил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 2 Системийн танилцуулга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 3 Програм дээр ажиллах ерөнхий зааварчилгаа . . . . . . . . . . . . Бүлэг 4 Баазтай ажиллах. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 5 Лавлах мэдээлэл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 6 Ерөнхий журнал. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 7 Мөнгөн хөрөнгийн бүртгэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 8 Авлагын бүртгэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 9 Өглөгийн бүртгэл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Гарчиг

Бүлэг 1 Оршил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 2 Системийн танилцуулга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 3 Програм дээр ажиллах ерөнхий зааварчилгаа . . . . . . . . . . . .Бүлэг 4 Баазтай ажиллах. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 5 Лавлах мэдээлэл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 6 Ерөнхий журнал. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 7 Мөнгөн хөрөнгийн бүртгэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 8 Авлагын бүртгэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 9 Өглөгийн бүртгэл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 10 Бараа материал. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 11 Үндсэн хөрөнгө. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 12 Ханшийн тэгштгэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 13 Анхан шатны баримтууд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 14 Тохиргоо . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Page 2: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Бүлэг 1 Оршил . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 2 Системийн танилцуулга . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бүлэг 3 Програм дээр ажиллах ерөнхий зааварчилгаа . . . . . . . . . . . .

Үндсэн ойлголт үг хэллэгүүд

Програм суурилуулах

Програм дээр ажиллах аргачилал

Бүлэг 4 Баазтай ажиллах. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Импорт

Бизнесс процесс

Эхний үлдэгдэл

Өндөрлөх

Архивлах

Бүлэг 5 Лавлах мэдээлэл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Лавлах цэсний тухайСалбар нэгжийн мэдээлэлБанкны мэдээлэлХарилцагчийн бүртгэл

Харилцагчийн бүлгийн мэдээлэлХарилцагчийн кодын бүртгэл

Валютын мэдээлэлДинамик мэдээлэлХамжих нэгжийн бүртгэл

Хэмжих нэгжийн бүлгийн мэдээлэлХэмжих нэгжийн кодын бүртгэл

Татварын мэдээлэлГүйлгээний симболУлсын мэдээлэлХэрэглэгчийн бүртгэл

Хэрэглэгчийн бүлгийн мэдээлэлХэрэглэгчийн кодын бүртгэл

Үйл ажиллагааны чиглэлДансны сегментБарааны сегментНӨАТ-ын үзүүлэлийн мэдээлэлААНАОТ-ын үзүүлэлт

Бүлэг 6 Ерөнхий журнал. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Ерөнхий журналын бүртгэл модулийн танилцуулгаЕрөнхий журнал ба Interactive Diamond ERPЕрөнхий журналДансны нэгдсэн төлөвлөгөөДансны бүлэг

Page 3: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Дансны мэдээлэлДансны төсөвГүйлгээний постГүйлгээний бүртгэлЖурнал хэвлэхТатварын тайлан хэвлэхСанхүүгийн тайлан хэвлэхНэгдсэн тайлангийн дүнГүйлгээний жагсаалтХаалтын гүйлгээ

Бүлэг 7 Мөнгөн хөрөнгийн бүртгэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Мөнгөн хөрөнгийн модулийн танилцуулгазорилго, боломжууд

Мөнгөн хөрөнгө ба Interactive Diamond ERPСистемийн эхлэлтийн тохиргоо Баримт гүйлгээний бүртгэл

Бэлэн мөнгөний орлогоБэлэн мөнгөний зарлагаБанкин дахь харилцахын орлогоБанкин дахь харилцахын зарлага

Гүйлгээ баримтын ерөнхий жагсаалтТайлан мэдээ боловсруулахНярвын гүйлгээГарах анхааруулга сануулга

Бүлэг 8 Авлагын бүртгэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Авлагын бүртгэл модулийн танилцуулгаАвлагын бүртгэл ба Interactive Diamond 5.0 ERP системБаримт гүйлгээний бүртгэл

Эхний үлдэгдэл оруулахАвлагын тооцоо үүсгэхАвлагын тооцоо хаах

Олон харилцагчтай авлагын тооцоо НӨАТ-ын авлагаТайлан мэдээ боловсруулахАвлагын баримтын жагсаалт

Бүлэг 9 Өглөгийн бүртгэл. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Өр төлбөрийн бүртгэл модулийн танилцуулгаӨр төлбөрийн бүртгэл ба Interactive Diamond 5.0 ERP системӨглөгийн баримт гүйлгээний бүртгэл

Эхний үлдэгдэл оруулахӨглөгийн тооцоо үүсгэхӨглөгийн тооцоо хаах

Олон харилцагчтай өглөгийн тооцоо НӨАТ-ын өглөгТайлан мэдээ боловсруулахӨглөгийн баримтын жагсаалт

Бүлэг 10 Бараа материал. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Бараа материал ба Интерактив Diamond ERP системБараа материалын бүртгэл

Модулийн тохиргоонуудКодчлолын лавлах жагсаалтуудБүлгийн бүртгэл

Page 4: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Кодын бүртгэлБайршлын бүртгэл

Эхний үлдэгдэл оруулахБаримт гүйлгээний бүртгэл

ОрлогоБусад орлогоХудалдан авалтДуусаагүй үйлдвэрээс орлогоЗарлагаБусад зарлагаБорлуулалтЗардалд

Хөдөлгөөн Шилжүүлэх хөдөлгөөнХангамж тавьж олгох

Нярав бүртгэлБусад орлогоХудалдан авалтБусад зарлагаБорлуулалтЗарлага зардалд бичих

Зардал тооцохТооллогоБаримтын жагсаалтТайлан мэдээ боловсруулахТайлан хэвлэхАналитик тайлан хэвлэхХэрэгсэл

Бүлэг солих Код нэгтгэх

Бүлэг 11 Үндсэн хөрөнгө. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Үндсэн хөрөнгийн модулийн танилцуулга, зорилго, боломжуудҮндсэн хөрөнгө ба Interactive Diamond ERP

Кодчлолын лавлах жагсаалтууд

Бүлгийн бүртгэл

Үндсэн хөрөнгө кодлох

Байршлын бүртгэл

Үндсэн хөрөнгийн нярвын бүртгэл

Эхний үлдэгдэл оруулах

Баримт гүйлгээний бүртгэл

Орлого

Зарлага

Хөдөлгөөн

Дотоод хөдөлгөөн

Эзэмшил шилжүүлэх

Элэгдэл тооцох

Биет хөрөнгийн элэгдэл тооцох

Page 5: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Биет бус хөрөнгийн элэгдэл тооцох

Дахин үнэлгээ

Засварын зардал

Актлалт

Баримтын жагсаалт

Тайлан мэдээ боловсруулах

Гарах анхааруулга, сануулгын тайлбар

Бүлэг 12 Ханшийн тэгштгэл . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Ханшийн тэгштгэл Ханшийн бүртгэл

Бүлэг 13 Анхан шатны баримтууд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Бүлэг 14 Тохиргоо . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Програмын тохиргооСистемийн тохиргооТүлхүүр үг өөрчилөх Баримтын дугаарлалт Постын тохиргоо Дүнгийн бодолтын бүлэг Бизнес процессБайгууллагын мэдээлэлСегментийн болон кодын уртын тохиргооТайлангийн эрхКодын эрхТатварын тайлангийн тохиргооБусадАлдаа хйагч

Page 6: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Бүлэг 1 Оршил

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Үндсэн ойлголт үг хэллэгүүд

Програм суурилуулах

Програм дээр ажиллах аргачилал

Page 7: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Бүлэг 2

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Системийн танилцуулга

Page 8: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

эглэгчийн гарын авлагаХэрэглэгчийн гарын авлага

Бүлэг 3

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Үндсэн ойлголт үг хэллэгүүд

Програм суурилуулах

Програм дээр ажиллах аргачилал

Програм дээр ажиллах ерөнхий зааварчилгаа

Page 9: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

ҮНДСЭН ОЙЛГОЛТ, ҮГ ХЭЛЛЭГҮҮД

Энэхүү гарын авлагыг унших явцад гарах програмын зарим нэг үг хэллэгийг тайлбарлан бичлээ. Эдгээр хэллэгүүд нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэллэгүүд биш бөгөөд энэхүү гарын авлагыг унших явцад зайлшгүй хэрэглэгддэг хэллэгүүд болно.

Diamond ERP- Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж юм. Одоо үед дан ганц санхүүгийн програм нь аж ахуйн нэгж байгууллагуудын бизнесийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй болоод байна. Иймд байгууллагын үйл ажиллагааг цогцоор нь програмчилах шаардлага бий болж байна. Diamond ERP нь байгууллагын үл ажиллагааг бүрэн хэмжээнд програмчилж, хүний гар ажиллагааг хөнгөвчилж, боловсронгуй болгох зорилготой юм. Доорхи програмууд Diamond ERP системүүдийг бүрдүүлэгч дэд системүүд юм: Diamond 5.0 – Энэ нь байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэмжээнд програмчилж анхан шатны санхүүгийн баримт оруулахаас эхлээд балансын, татварын гэх мэт тайлан мэдээг боловсруулах хүртэл үйл ажиллагааг програмчилана.Payroll- Энэ байгууллагын цалингийн системийг боловсронгуй болгож хүнд, хөнгөн үйлдвэрийн, худалдааны, төсвийн, гадаадын хөрөнгө оруулалттай гэх мэт бүх газрууд ажлын нярад, ээлжийн цалин, тогтмол цалин, гадаадын ажиллагсадын цалин, амралт, жирэмсний мөнгө, актны мөнгө гэх мэт бүх төрлийн цалингууудыг чөлөөтэй бодож боловсруулах ба та зөвхөн өөрийн байгууллагын онцлог тохиргоог л програмдаа эхний удаад тохируулж өгнө. MagicFinger- Хүний хуруны хээ нь хэзээ ч хоорондоо давтагдахгүй онцлог юм. Иймээс ажиллагсадынхаа хурууны хээгээр ирсэн явсан ирц, чөлөөтэй, амралттай цагуудыг бүртгэж түүнийгээ програмд оруулж боловсруулаад хэрэгтэй мэдээллээ харах болон цалин бодоход Payroll програм руугаа цагийн бүртгэлийн мэдээллээ дамжуулана.HRM- Хүний нөөцийн удирдлагын энэ систем нь ажиллагсадын анкет дээр үндэслэгдэн ажилд жинхэлэх, зэрэг дэв, албан тушаал ахиулах, бууруулах, амралтын хугацаа, гээд бүх төрлийн мэдээллийг боловсруулан гаргаж ирч болох юм. Мөн MagicFinger –ийн програмаасаа ажилагсадын цагийн бүртгэлийг авч боловруулан Payroll-ийн програмруугаа мэдээлэл дамжуулж болно.

Доорх олон төрлийн дэд системүүд нь Diamond ERP системийг бүрдүүлэгч юм.

Page 10: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Дэд систем- Дээрх Diamond ERP-г бүрдүүлэгч програмуудыг дэд систем гэж нэрэлж байгаа бөгөөд хэд хэдэн дэд системүүд нийлж байж санхүүгийн тайлан мэдээг бүрэн хэмжээнд боловсруулж болох ба тухайн дэд систем тус бүр нь бие даан ажиллах чадвартай юм.

Модуль –Дэд систем дотор байрлах нэг төрлийн боловч дотороо өөр өөр үүрэг гүйцэтгэдэг функцуудыг агуулдаг програмын хэсгийг модуль гэнэ.

Функц- Энэ нь модулыг бүрдүүлэгч тухайн модуль дотороо бие даан тооцоолол хийдэг хэсгүүд юм.Жишээ нь: Бараа материалын дотоод хөдөлгөөн, бараа материалын татан авалт гэх мэт.Эдгээр нь тус бүрдээ 3-4 цонхноос бүрдэх ба бараа материалын модуль дотор тодорхой үүргүүдийг гүйцэтгэнэ.

Цонх – 1 буюу түүнээс дээш цонхнууд нийлж модуль доторх функцыг үүсгэнэ. Дээрх жишээн дээр тайлбарласанаар Бараа материалын дотоод хөдөлгөөны функцыг бүрдүүлэгч цонхнууд нь: Дотоод хөдөлгөөн, Хангамж тавьж олгох, эзэмшил шилжүүлэх цонхнууд юм.

Модуль Функц ЦонхМөнгөн хөрөнгө Касс, харилцах Кассын орлого, зарлага, харилцахын

орлого, зарлага, баримтын жагсалтууд гэх мэт

Бараа матриал Бараа материалын орлого, зарлага, татан авалт, хөдөлгөөн

Бм орлого, худалдан авалт, зарлага, борлуулалт, дотоод хөдөлгөн, эзэмшил шилжүүлэх гэх мэт

Авлага, Өглөг Тооцоо үүсгэх, хаах, тооцоо нэгтгэх, жагсаалт, тайлан мэдээ

Авлагын тооцоо үүсгэх, хаах, өглөгийн тооцоо үүсгэх, хаах, тооцоо нэгтгэх,

Page 11: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

баримтын жагсаалтууд гэх мэтҮндсэн хөрөнгө Үндсэн хөрөнгийн орлого, зарлага,

элэгдэл тооцох, эзэмшил шилжүүлэх,

Үндсэн хөрөнгийн орлого, зарлага, хөдөлгөөн, биет, биет бус хөрөнгийн хөдөлгөөний цонхнууд гэх мэт

Ерөнхий журнал Ханшийн тэгштгэл, татварын тайлангууд, санхүүгийн тайлангууд, журналын тайлангууд,

Ханшийн тэгштгэл, ханшийн бүртгэл, тайлангуудын цонхнууд, постын цонхнууд гэх мэт

Дээрх ойлголтуудаас гадна модуль тус бүр дээр зарим нэгэн үг хэллэгийн тайлбар байгаа ба эдгээр тайлбарыг модулийн гарчиг уншиж эхлэх үед тодорхой тайлбарласан болно.

ПРОГРАМ СУУРИЛУУЛАХ Прогармыг суурилуулахад :

- Техникийн бэлэн байдал- Програм суурилуулах CD хэрэгтэй юм.

Доор үзүүлсэн нөхцөлөөр програм суурилулах нөхцөлөө хангах ба програмтай СD-г Интерактив компаниас худалдан авна.

Техникийн нөхцөл

Diamond 5.0 програмыг суурилуулан ажиллуулахын тулд дараах техникийн үзүүлэлтийг заавал хангасан байх шаардлагатай юм.

1.1 Хэрэглэгчийн компьютерийн үзүүлэлтCPU 2.4 GHzСанах ойн хэмжээ 512MBХатуу диск 40GB

1.2 Сервер компьютерын үзүүлэлтCPU 2.8 GHzСанах ойн хэмжээ 1 GBХатуу диск 80GB

1.3 Дотоод сүлжээний үзүүлэлт

Хурд 10/100/1000 Mbps

Дээрх үзүүлэлт нь орчин үед тийм ч өндөр үзүүлэлт биш болсон тул програм суурилуулахад техникийн талаасаа асуудал бараг байхгүй боломжийн юм. Дээрх үзүүлэлтээс доош үзүүлэлтэй компьютер байсан ч програм суух боломжтой юм. Гэхдээ таны хүссэн үр дүнг харуулах боломжгүй ба програм дээр хадгалах, шүүх гэх мэт үйлдлүүдийг хийхэд удах, гацах, хатуу диск хурдан дүүрэх гэх хүндрэлүүд гарч болзошгүй.

Програм суурилуулах

Page 12: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Програмыг суурилуулахын тулд сервер компьютер болон хэрэглэгч компьютер 2 дээр тус бүрд нь програм суурилуулна.

1. Сервер компьютер дээр ServerInstall гэсэн хавтасыг задалж ServerInstaller –ийг гүйлгэнэ. ServerInstaller дотор програмыг суулгахад шаардлагатай бүх Install- ууд бэлтгэгдэн хийгдсэн бөгөөд зааварчилгаа нь монгол хэл дээр учир програм суулгахад амар хялбар юм.

2. Хэрэглэгч компьютер дээр DiamondInstall хавтасыг задалж DiamondInstaller-ийг гүйлгэх ба мөн адил монгол хэл дээр ба програм суулгахад шаардлагатай бүх Install –уудыг дотор нь багатаасан болно.

Програмыг суулгасаны дараа компьютерийн дэлгэц дээр суулгасан програмынхаа тоогоор айконууд үүсэнэ. Үүнээс Diamod гэсэн нэртэй айкон дээр дарахад доорх цонх гарч ирэх ба энэ цонх нь програмыг эхлүүлэх цонх юм.

Програмыг эхлүүлэхдээ :

Сервер: Бааз байрлаж байгаа компьютер буюу сервер компьютерийнхаа нэрийг бичнэ.

Бааз: ServerInstaller ачаалах үед баазын нэр асуудаг ба тэр нэр нь тухайн байгууллагын санхүүгийн програмын баазын нэр болно. Тэр нэрээ бичнэ. Гол төлөв эхлээд байгууллагын нэрээ бичээд зай авахгүй шууд Diamond гэж бичнэ.

Хэрэглэгч: Програм руу Admin эрхээр орж хэрэглэгч нарын мэдээллийг лавлах цэсий хэрэглэгчийн мэдээлэл цонхоор оруулж өгөх ба хэрэглэгч тус бүр тухайн үүсгэсэн нэрээрээ програмд хандан ажиллана. Тухайн програм дээр ажиллах буюу бааз руу хандах хэрэглэгчийн нэрээ бичиж өгнө. Хэрэглэгч бүр өөрсдөө зориулж нээж өгсөн нэрээр орох ба нэг хэрэглэгчэр нэг компьютераас орсон байх үед өөр компьютераас зэрэг орох боломжгй юм. Харин нэг хэрэглэгчээр нэг компьютараас давхардаж орж болно. Жишээ нь: Admin хэрэглэгчийн эрхээр нэг компьютер дээр даврахдан олон удаа орж болно гэсэн үг юм.

Түлхүүр үг: Хэрэглэгчийн мэдээллээс анх хэрэглэгч нарыг үүсгэхдээ түлхүүр үгийг нь хамт үүсгэж өгнө. Гэхдээ түлхүүр үгийг нь үүсгэлгүйгээр мөн хэрэглэгч үүсгэж болох ба энэ тохиолдолд хэрэглэгч өөрөө тохиргоо цэсээр ороод өөрийнхөө түлхүүр үгийг шинээр үүсгэх, өөр үгээр солих боломжтой юм.

Програм суулгахын өмнө сервер компьютер дээр DAS, хэрэглэгч компьютер дээр DAC гэсэн өөр нэг програмыг заавал эхлүүлнэ. Энэ нь програм InterActive DiamondERP системийг бүрэлдэхүүн хэсэг болох дэд системүүд дээр ажиллах бүх компьютеруудад хамаатай юм. Data Access Server/DAS/, Data Access Client /DAC/ гэсэн утгатай үгнүүд юм. Энэ DAS, DAC-ийн програм нь он-

Page 13: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

лайн, мессеж буюу алертийн асуудлуудыг шийдвэрлэх, бусад олон асуудлыг хялбар шийдэж байдаг програм юм. Жишээ нь:- Програм дээр ажиллаж байгаа хүмүүс хоорондоо зар мэдээ болон бусад мессежүүдийг илгээх- Бааз харьцуулах/шинэчилэгдсэн мэдээллүүдийг харьцуулалтаар оруулдаг./- Интернэт сайт руу орж 10 mb-гээс дээш хэмжээтэй файлыг байршуулах.- MSSQL 2005 програмын query analyzer дээр ажиллах гэх мэт олон ач холбогдолтой.

Програмд ороход доор мессежүүд гарч байвал зааварчилгааны дагуу шалгаж үзнэ:

Уг системийг ашиглахын тулд эхлээд "Interactive Messenger" - т бүртгүүлсэн байх шаардлагатай. Гэсэн мессеж гарч байвал таны компьютерийн DAC эхлээгүй байна гэсэн үг. Иймд компьютераа restart хийгээд хэсэг хүлээх хэрэгтэй. Доорх дүрс гарсны дараа дэлгэцийн баруун дээд хэсэгт хэрэглэгч нарын жагсаалт гарсан бол таны компьютер Diamond 5.0 програм дээр ажиллахад бэлэн болж байна гэсэн үг юм.

Server not responding………. Гэсэн мессеж өгвөл сервер компьютерийн DAS эхлээгүй байна гэсэн үг ба та серверээ асахаас өмнө програмд орох гээд байна гэсэн үг юм. Энэ тохиолдолд дэлгэцийн баруун дээр гарч ирсэн цонхоо түр доош буулгаад сервер ассаны дараа нээж системд бүртгүүлэх гэсэн товчийг дарж програм дээр ажиллахад бэлэн болно.

Page 14: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

ПРОГРАМ ДЭЭР АЖИЛЛАХ АРГАЧИЛАЛ

Энэ сэдвийг уншиж судалснаар програм дээр ажиллах ерөнхий зарчмуудтай танилцаж цаашид програм дээр ажиллахад тань хялбар дөхөм болно. Жагсаалтын цонх, тайлангийн цонх зэрэг модуль болгонд байдаг, нэг ижил загвараар ажилладаг, ажиллагаатай цонхны тайлбарыг энэ сэдэвт тайлбарласан болно.

Тайлан

Бүх тайлангийн цонхны баруун талд тайлангийн дээд, доод, хоёр талын хэмжээгээ гараар тохируулах боломжтой байна.

Хуудасны тохиргоо

-Байрлал гэсэн нөхцөл дээр тайлангаа ямар хэлбэрээр авах нөхцөлөө сонгоно. -Хоосон зай /инч/ гэсэн нөхцөлөөр тайлангийн цаасан дээрх дээр, доор, хоёр талын

тохиргоонуудыг мм-ээр тохируулж өгнө.

Тайлангийн толгой

Бүх тохиргоо нөхцөлүүдийг хийсний дараа тайлан гэсэн товчийг дарж тайлангаа харна. Бүх модулийн тайлангийн дээд хэсэгт дараах толгой байна.

Page 15: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Дээрх тэмдэгтүүдийг дэлгэрэнгүй тайлбарлавал:

-Тайлан дээрээс тоон мэдээлэл юм уу үгэн мэдээлэл хайна.

- Хуудас, принтер зааж хэвлэнэ

- Шууд тохирогдсон принтерээр бүх хуудсыг хэвлэнэ.

- Хуудасны тохиргоо хийнэ.

- Хуудсыг дээш, доош, хоёр тийш нь хөдөлгөж харна.

- Хуудасны хэмжээ том бол жижиг, жижиг бол том болгож харуулна.

- Хуудасны хэмжээг ихэсгэж багасгана.

- Дараагийн хуудас юм уу өмнөх хуудас руугаа шилжинэ.

- Бүх хуудсыг харуулна.

- Хуудсыг өнгөөр ялгаж будна.

- Хуудас дээр зураг тавих болон текстэн мэдээллүүдийг хэлбэржүүлнэ.

- EXEL болон бусад програм руу хөрвүүлнэ.

- тайлангаас гарна.

Баримтын жагсаалт

Мөн бүх модулиудын баримтын жагсаалтууд дээр доорх дүрсүүд байх ба ажиллахад ижил байна.

- Баримтын жагсаалт дээрх бүх үгийг англи, орос хэл рүү хөрвүүлэхэд бэлэн болгоно.

- Жагсаалтад бүлэглэх боломжийг бий болгоно.

Page 16: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

- Жагсаалтын доод хэсэгт багана дахь дүнгийн нийлбэр гарна.

- Багана тус бүрийн хувьд шүүлтийн талбарыг харуулна.

- Баганын ижил утгуудыг нэгтгэн харуулна.

- Баримтын жагсаалтыг хэвлэнэ.

- Жагсаалтыг нэмэлт шүүлтийн горимд орно.

- Баримтын жагсаалтыг EXEL програм руу хөрвүүлнэ.

- Жагсаалтаас нэг мөр сонгон засварлах товчийг дарахад тухайн гүйлгээний баримт дуудагдан гарч ирж засварлахад бэлэн болно.

- Баримтын жагсаалтаас нэг мөр буюу гүйлгээ сонгож устгах товчийг дарахад тухайн гүйлгээ устана.

- Баримтын жагсаалтаас гарна.

- Програмын хувилбар нь байнга өөрчлөгдөн шинэчлэгдэж сайжирч байдаг ба энд харагдаж байгаа огноо нь програмын хамгийн сүүлийн өөрчлөлтийн огноог харуулна.

Шүүлтийн нөхцөлүүд

Модуль болгоны баримтын жагсаалт нь Баримтын жагсаалтын

Багана болгоны баруун буланд жижиг сумаар илэрхийлсэн тэмдэгт байх бөгөөд энэ тэмдэгт дээр дарахад зөвхөн тухайн баганын хувьд шүүх шүүлтүүрийн нөхцөлүүд гарч ирнэ. Энэ нөхцөлүүдээс сонгон тухайн багана дээрээс хэрэгтэй мэдээллээ олж авч болно.

Page 17: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Баганын нэрэн дээр дарахад тухайн багануудын мэдээлэл өсөх буурах эрэмбээр эрэмбэлэгдэнэ. Өсөх, буурах нь зөвхөн нэг баганаар эрэмбэлэгдэнэ.

Мөн багана нэрэн дээр очоод хулганынхаа баруун товчийг дарахад баганын тохиргоотой холбоотой бүх мэдээлэл гарч ирэх ба өсөх буурах эрэмбээр эрэмбэлэгдэх, эрэмбэ болиулах, баганаар бүлэглэх, цонхоор бүлэглэх, тухайн баган бүрийн өргөн нарийныг тохируулах гэх мэт бүх үзүүлэлтээр эрэмбэлэх болно.

Бусад шүүлтүүр нь давхар хийгдэж болно. Бүлэглэгдсэн багана нь жагсаалтын дээд хэсэгт ил гарна. Багануудыг тохируулах товчийг дарахад цонх гарч ирэх ба тэр цонхонд тэр цонхонд Жагсаалтад заавал харагдах шаардлагагүй баганыг зөөж оруулж болно. Энэ үед тухайн баганын мэдээлэл ил харагдахгүй болно. Байрыг нь солих багана дээрээ очоод хулганынхаа зүүн товчийг дарсан чигээрээ зөөж баганын байрыг солино.

Page 18: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Бүлэг 4

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Импорт

Бизнесс процесс

Эхний үлдэгдэл

Өндөрлөх

Архивлах

Баазтай ажиллах

Page 19: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

БААЗПрограм дээр ажиллах явцад шивж оруулж байгаа бүх мэдээлэл тань толгой компьютер буюу сервер компьютерийн мэдээллийн баазад хадгалагдаж байдаг. Тухайн бааз дээр хадгалагдсан мэдээллүүд боловсруулагдаж тайлан мэдээ болон танд харуулна. Сүлжээний горим ашиглан нэг толгой компьютер луу хэдэн ч хэрэглэгч хандан ажиллаж болно. Хэрэглэгч болгоны шивсэн гүйлгээ, бусад мэдээлэлүүд нь толгой компьютер дээрээ хадгалагддаг. Бааз нь нэг тайлант үеэс нөгөө тайлант үеийн хооронд ажил гүйлгээнүүд нэмэгдэх тусам үргэлж томорч, тэлж мэдээлэл нь ихсэж байдаг тул толгой буюу сервер компьютерийн хатуу дискэнд (Hard disk) их хэмжээний зай эзэлж байдаг.Мөн мэдээлэлийн баазыг хатуу диск дүүрэх, балансын үе дуусах, тодорхой хугацаагаар баазынхаа мэдээллийг хуулж авч байх зэрэг шалтгаанаар баазаа архивлах, өндөрлөх шаардлага байнга гардаг. Иймээс эдгээр үйлдлүүдийг бааз гэсэн цэсыг ашиглан хийнэ.Мөн бааз руу XML файл , EXEL файлаас мэдээлэл татаж оруулах, тайлант үеийн хаалт хийх гэх мэт үйлдлүүдийг хийнэ.

Зураг 0

ИМПОРТЭхний үлдэгдэлПрограмд анх орж байгаа газрууд нь бараа материал, үндсэн хөрөнгө, дансаа кодолж програмд шивж оруулах зайлшгүй шаардлага гардаг. Энэ ажил нь хэдийгээр нэг л удаа хийгдэх ажил боловч програм дээр дөнгөж ажиллаж сурч байгаа хүмүүсийн хувьд цаг хугацаа их шаарддаг үр дүн нь бага харагддаг ажил юм. Гэвч энэ ажил нь цаашид програм дээр ажиллахад цаг хугацаа хэмнэсэн, байгууллагын бүртгэлийг нарийн ойлгомжтой байлгахад ач холбогдолтой, янз бүрийн мэдээ тайлан авах, шүүлтүүрийн олон нөхцөлөөр харахад амар, гэх мэт олон давуу талуудтай. Иймээс програмаас бэлдэж өгсөн Exel-ийн файлын дагуу кодын мэдээлэлээ шивээд тэр шивсэн exсel файлаа програмтай холбон импорт хийнэ. Зөвхөн кодын мэдээлэлээс гадна бараа материал, үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг ч програм луу татан оруулна. Энэ нь маш хурдан, амархан ажил болох бөгөөд үр дүн нь ч хурдан харагдаж та зөвхөн гүйлгээгээ оруулж эхлэхэд бэлэн болно.

Зураг 1

Бизнесс процесс

Мөн Diamond ERP програмын дэд системүүд нь хоорондоо мэдээллээ солилцож, импорт хийдэг. Энэ тохиолдолд програмаас тохиргоо цэсэн дээр тохируулсан зам дээр XML файлууд бэлтгэгдэх бөгөөд тухайн заасан зам дээрээс XML файлыг авч мэдээллээ өөртөө оруулна. Заавал тохиргоо хийсэн зам гэхгүйгээр файл байгаа замаа гараараа зааж өгч ч болно. Жишээ нь:Програм дээр өдөр тутмын гардаг гүйлгээний бизнес процессийг зохиож оруулсан байгаа. Гэвч зарим онцлог гүйлгээнүүд гардаг байгууллагын хувьд гардаг гүйлгээнийхээ дансны харьцааг

Page 20: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

бидэнд тайлбарлаж өгөөд шинээр бизнес процесс зохиолгуулж болох юм. Энэ тохиолдолд зохиож өгсөн бизнес процессийг энэ цонхыг ашиглан бааз руугаа оруулж өгнө.

Зураг 2

ӨНДӨРЛӨХ, АРХИВЛАХ

Програм дээр ажиллаад тодорхой хугацаа өнгөрсний дараа баазын мэдээллийг өндөрлөх, архивлах гэсэн ойлголтууд гарч ирнэ. Энэ хоёр үйлдлийг тайлбарлая:

Өндөрлөх: -Өндөрлөх: - Бааз нь маш их томорсон, , их хэмжээний мэдээлэл агуулсан, олон хэрэглэгчтэй байгууллагуудын хувьд баазын мэдээллийг өндөрлөх шаардлага гардаг. Баазын мэдээлэл нь хэтэрхий том болсон бол програм дээр ажиллах хурд эрс багасдаг. Баазын мэдээллийг жилд нэгээс дөрвөн удаа өндөрлөж болно. Өндөрлөнө гэдэг нь баазын гүйлгээ болон баримтуудыг таслан авч хэмжээг нь хэдэн зуу дахин багасгаад архив бааз үүсгэн хадгална гэсэн үг юм. Энэ тохиолдолд зөвхөн гүйлгээ ба баримтуудыг баазаас салгаж авч байгаа учраас кодын мэдээллүүд болон тохиргоонууд хэвээрээ үлдэнэ. Бааз өндөрлөхөд програм дээр ажиллах, бааз руу хандаж мэдээлэл татах зэрэг үйлдлүүд нь хурдан болно. Баазыг өндөрлөсний дараа ажиллаж байх явцад өндөрлөсөн баазаас мэдээлэл шүүж харах хэрэг гарч болох ба энэ нь ямар ч асуудал байхгүйгээр шууд шүүж харах боломжтой юм. Өөрөөр хэлбэл өндөрлөсөн баазаас мэдээллийг шүүн харж болно, харин засвар хийх боломжгүй. Тиймээс хаалтын гүйлгээ хийж тайлан баланс гарсны дараа баазаа өндөрлөх нь зүйтэй юм.

Архивлах:- Архивлах:- Архивлах гэдэг нь тодорхой хугацааны хооронд ажиллаж байгаа баазаа хуулж аваад хэмжээг нь хэдэн зуу дахин бага болгож файл болгон хадгална гэсэн үг юм. Ингэснээр баазын аюулгүй байдал, ямарваа нэгэн гарч болох болзошгүй санаатай болон санаандгүй аюулаас урьдчилан сэргийлж байгаа хэрэг юм. Архивласан баазыг сэргээж ажиллаж болох ба сэргээхэд тухайн архив авах үед хийж байсан хамгийн сүүлийн гүйлгээ хүртэл орсон байна. SQL гэмтэх, баазын зөрчил үүсэх, үйлдлийн систем доголдох, санаатай болон санамсаргүй ямар нэгэн байдлаар баазад гэмтэл үүсэх гэх мэт байдалд орсон үед архивласан баазаа сэргээж цааш үргэлжлүүлэн ажиллах юм. Жишээ нь :Архивыг 7 хоногийн өмнө авсан бөгөөд 2 хоногийн өмнө компьютерийн үйлдлийн системд вирус орж үйлдлийн системийг гэмтээсэн. Компьютерийн үйлдлийн системийг ахиж суулгасан ба тухайн ажиллаж байсан баазыг ахиж холбох боломжгүй болсон тул архив баазыг сэргээх хэрэг гарсан гэж үзвэл 7 хоногийн өмнө авсан архив баазыг сэргээнэ. Ингээд архив авснаас хойш компьютерт гэмтэл гарсан өдөр хүртэлх 5 хоногийн л мэдээллийг ахиж оруулна. Хэрэв огт архив аваагүй тохиолдолд таны хийсэн хэдэн сар, жилийн мэдээлэл устаж үгүй болох бөгөөд байгууллагын санхүүгийн хувьд энэ маш хүндрэлтэй асуудал юм. Архивыг заавал сараар юм уу 7 хоногоор авах албагүй ба өдөр болгон ч авч болно. Гэхдээ өдөр болгон авах нь толгой компьютерийн хатуу дискний багтаамжид нөлөөлнө гэдгийг санах хэрэгтэй. Мөн архивыг гараар болон автоматаар авч болно. Автоматаар авах бол архив гэсэн цонхон дээрээ ямар давтамжаар авахаа тохируулж өгнө. Гараар авах бол тухайн авах явцдаа програмын цонхон дээр зааснаар архив авах замаа заагаад архивлах гэсэн товчийг дараад архивлана. Мөн архивласан баазаа СD дээр бичиж хадгалаж байвал бүр сайн бөгөөд энэ ч мөн адил найдвартай арга юм.Архив авах үед заавал тайлант үе хаасний дараа байх албагүй бөгөөд хүссэн үедээ архивыг авч болно. Архив авах нь баазын хэмжээ, програм дээр ажиллах хурданд нөлөөлөхгүй.

Page 21: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

ТАЙЛАНТ ҮЕИЙН ХААЛТ

Монгол улсын санхүүгийн жил нь 4 улиралд хуваагддаг бөгөөд жилд 4 удаа тайлан баланс гаргаж улсад тушаадаг. Нэгэнт гараад тушаагдсан тайлан балансад хөдөлгөөн оруулж засвар хийх боломжгүй болдог. Иймээс тайлан баланс гарсны дараа өмнөх сарын гүйлгээгээ засвар хийлгэхгүйн тулд ерөнхий болон ахлах нягтлангууд нь тайлант үеийн хаалтыг програм дээрээ хийж өгөх хэрэгтэй байдаг. Энэ нь хэн нэгэн хэрэглэгчийн санаатай болон санаандгүй үйлдлээс болж тайлан балансад хөдөлгөөн оруулахаас сэргийлж байгаа юм. Гэхдээ ингэж хаалт хийгээд хатуу байна гэсэн үг биш юм. Ерөнхий болон ахлах нягтлангийн зөвшөөрлөөр тайлан балансад хөдөлгөөн орох шаардлага гарсан тохиолдолд администратор эрхтэй хэрэглэгчээр тайлант үеийг сэргээж болно. Сэргээсэн тайлант үе дээрээ засвараа хийгээд дахин тайлант үеийн хаалтаа ахин хийж болно.

Зураг 3

Тайлант үеийн хаалт хийж байгаа огноо нь програмын цэсний доор байгаа тайлант үе гэсэн нүдэнд харагдаж байгаа огноог авч харуулна. Тайлант үеийн хаалтыг заавал улирлаар гэхгүй хэрэв сараар гээд тохируулсан бол тайлант үеийн хаалтаа ч гэсэн сараар хийнэ. Тайлант үеийн хаалтыг сараар болгож тохируулахыг програмын ерөнхий зааварчилгаа гэсэн гарчигнаас уншина уу. Мөн хаалт хийх үед тухайн хаалтнаас өмнөх хаагдаагүй улирал (сар) байвал хаалтыг хийхгүй заавал өмнөх улиралаа хаасан байх шаардлагатай. Мөн хаалт хийсэн тайлант үеүдийн голоор нь сэргээж засвар хийнэ гэсэн ойлголт байхгүй. Хамгийн сүүлийн хаалтаасаа хөөж сэргээгээд засвараа хийнэ.

Page 22: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Бүлэг 5

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Лавлах цэсний тухайСалбар нэгжийн мэдээлэлБанкны мэдээлэлХарилцагчийн бүртгэл

Харилцагчийн бүлгийн мэдээлэлХарилцагчийн кодын бүртгэл

Валютын мэдээлэлДинамик мэдээлэлХамжих нэгжийн бүртгэл

Хэмжих нэгжийн бүлгийн мэдээлэлХэмжих нэгжийн кодын бүртгэл

Татварын мэдээлэлГүйлгээний симболУлсын мэдээлэлХэрэглэгчийн бүртгэл

Хэрэглэгчийн бүлгийн мэдээлэлХэрэглэгчийн кодын бүртгэл

Үйл ажиллагааны чиглэлДансны сегментБарааны сегментНӨАТ-ын үзүүлэлийн мэдээлэлААНАОТ-ын үзүүлэлт

Лавлах мэдээлэл

Page 23: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

ЛАВЛАХ ЦЭС

Лавлах цэсний тухай

Програм дээр ажиллахад бүх мэдээллүүдээ кодчилон оруулах шаардлагатай болдог. Энэ нь програмын ажиллагаанд хялбар дөхөм, мэдээлэл боловсруулахад чухал шаардлагатай юм. Тиймээс програм дээр ажиллах явцад байнга хэрэглэгддэг мэдээллүүдийг урьдчилан оруулсан байх ба цаашид суурь мэдээллээ болгон ашиглана. Лавлах цэснүүд нь өөр өөр мэдээллийг оруулж байгаа боловч ихэнх нь нэг загварын цонхнууд байна. Нэг загварынх гэдэг нь мэдээллээ оруулах, засах, устгах,хадгалах, гарах гэх мэт үйлдлүүд нь адилхан байна. Иймээс та жишээ болгон нэг л цонхон дээр ажиллаад үзэхэд хангалттай юм. Ихэнх мэдээллүүдээ оруулахдаа бүлэглэн оруулж байгаа. Иймээс эхлээд бүлгийн мэдээлэл дараа нь тухайн оруулж байгаа мэдээллийнхээ задаргааг оруулж өгнө.

Цонхнууд дээр ажиллах ерөнхий зааварчилгаа:

Нэмэх - товчийг дарахад бүлгийн цонх цэвэрлэгдэж шинээр бүлэг нэмэхэд бэлэн болно.Устгах – Устгах шаардлагатай байгаа мэдээллээ дуудаад устгах товчийг дарахад тухайн мэдээлэл устана. Засах - Шууд дуудаад гаргаад ирсэн нэрэн дээрээ үг үсгийг нь өөрчлөх гэх мэт засварыг хийнэ.Хадгалах - Мэдээллээ оруулаад хадгалах товчийг даран бааз руу мэдээллээ хадгална, цонхон дээр ажиллаж дуусаад гарах болон баруун дээд буланд байгаа чагт товчыг даран цонхноос гарна.

Салбар нэгжийн мэдээлэл

Энэ цонхоор өөрийн байгууллагын салбар нэгжийн мэдээллийн дэлгэрэнгүйг оруулж өгнө. Энэ нь дансны сегмент (Ерөнхий журнал цэсний –Дансны мэдээлэл гарчигнаас уншина уу.) , цалингийн програм дээр хэлтэс тасаг болон ашиглагдана.Жишээ нь: А компани Улаанбаатарт төв нь байрладаг Дархан, Эрдэнэтэд тус тус нэг салбартай бол эхэлж Улаанбаатар дахь төвийн мэдээллээ оруулна. Төвийн мэдээллийг оруулахдаа харьяалах салбар/хэлтэс гэсэн мөрөнд ямар нэгэн сонголт хийхгүй ба бусад мэдээллийг бөглөөд хадгалана. Харин аль нэг салбар нэгжийн мэдээллээ оруулах гэж байгаа бол шинээр код үүсгээд салбар нэгжийнхээ нэрийг оруулаад харьяалах салбар/хэлтэс гэсэн мөрөнд эхэлж оруулж өгсөн төвийн код буюу Улаанбаатар гэсэн сонголтоо хийнэ.

Бие даасан салбар эсэхХэрэв салбар нэгж нь бие дааж тайлан тооцоогоо гаргаж санхүүгийн тайлан мэдээгээ харьяалах аймаг дүүргийнхээ татварын хэлтэст тушаадаг бол энэ тэмдэглэгээг хийнэ. Тайлан тооцоогоо тусдаа хөтөлдөг ч гэсэн байгууллагынхаа хэмжээнд нэгдсэн нэг тайлан гаргаж ашиг алдагдлаа тооцох шаардлага зайлшгүй байдаг. Салбар нэгжүүдийн тайлан тооцоог тус тусд нь хөтөлж өөр өөр баазтай ажиллана гэвэл энэ тэмдэглэгээг хийх шаардлагагүй юм.

Page 24: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Данс нээх бол тэмдэглэ

Салбар нэгжийн мэдээллийг дансны сегментэд оролцуулан угсарч болно. Ингэснээр тухайн салбар нэгжтэй холбоотой гүйлгээ баримт, борлуулалт, зардал, төсөв гэх мэтчилэн маш олон асуудлуудыг шийдэж болно. Иймээс энэ тэмдэглэгээг хийснээр тухайн салбар нэгжийн код нь дансны бүтцэд оролцох боломжтой болж байгаа юм. Данс нээх үед зөвхөн энэ тэмдэглэгээг хийсэн салбар нэгжийн кодууд шүүгдэн гарч ирнэ.

Богино нэрСалбар нэгжүүдийнхээ богино нэрийг оруулж өгнө.

ONLINE эсэхӨөр газруудад үйл ажиллагаагаа явуулдаг салбартай газрууд хоорондоо он-лайнаар тайлан мэдээгээ солилцох бол энэ тэмдэглэгээг хийнэ.

Зураг 4

Банкны мэдээлэл

Банкны мэдээллийн бүртгэл гэдэг нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх банкуудын мэдээллийг салбар нэгжтэй нь хамт кодлон оруулсан байгаа. Мөнгөн хөрөнгийн банкин дах харилцахын цонх, жагсаалтууд болон харилцахын төлбөрийн даалгавар бичихэд хэрэглэнэ.

Зураг 5

Харилцагчий бүлгийн мэдээлэл

Ихэнх компаниуд бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч, импортлогч, экпортлогч, хувь хүмүүс гэх мэт маш олон бусад компаниуд болон хувь хүмүүстэй бизнесийн харилцаатай байдаг. Програм дээр ажиллах явцад эдгээр олон харилцагч нартай холбоотой гүйлгээ хийх, харилцагчаар тайлан мэдээ авах зэрэгт хялбар дөхөм болгох зорилгоор харилцагчдынхаа нэрийг програмд нэг удаа кодлон оруулаад цаашдаа тухайн кодоо ашиглан дээрх үйлдлүүдийг хийнэ. Харилцагчдынхаа мэдээллийг оруулахдаа хоорондоо төстэй төрлөөр нь ялган бүлэглэж оруулна. Жишээ нь:

- Байгууллагаo Гадаадын байгууллага

Орос Хятад Солонгос

o Дотоодын байгууллага Төсвийн байгууллага Улсын байгууллага Хувийн хэвшил Бэлтгэн нийлүүлэгч Худалдан авагч

- Хүмүүсo Ажиллагсад

1-р хэлтэс 2-р хэлтэс

Page 25: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

o Хувь хүмүүс Бэлтгэн нийлүүлэгч Худалдан авагч Үйлчилгээ үзүүлэгч

Байгууллага бүр өөрийн онцлогоос хамааран өөр өөрөөр бүлэглэнэ. Ингэж бүлэглэх нь харилцагчдын кодын цэгцтэй байдал, тайлан мэдээ, жагсаалтын шүүлтүүр, хэрэгтэй харилцагчаа хурдан олох зэрэг давуу талуудтай юм.

Зураг 6

Харилцагчийн кодын бүртгэл

Энэ цонхоор харилцагч нэг бүрийг кодлон бүртгэнэ. Бүртгэхдээ дээрх бүлгийн аль нэгэнд харьяалуулан бүртгэнэ. Нэмэх засах устгах товчийг бүлгийн мэдээлэл цонхтой ижил зарчмаар ашиглана.

Овог - Хүмүүсийн нэрийг кодолж оруулах үед Овог гэдэг нүдэнд тухайн хүний эцгийн нэрийг бичнэ.НӨТ төлөгчийн дугаар – Байгууллагуудын нэрийг кодлох үед тухайн байгууллагын НӨТ төлөгчийн дугаарыг оруулна.

Эдгээр мэдээллийг ерөнхий мэдээлэл дээр бөглөхөөс гадна төрөл, харилцагчийн данс гэсэн хавтасууд руу орж мэдээлэл оруулна.

<Төрөл> гэдэг хавтсанд харилцагчдыг бэлтгэн нийлүүлэгч , худалдан авагч , харилцагч, борлуулагч, ажиллагсад гэсэн төрлүүдийн аль нэгэнд харъяалуулан тэмдэглэгээ хийнэ. Ажиллагсад гэсэн төрөлд харъяалагдаж байгаа харилцагчдын нэрсийн жагсаалт нь цалингийн програмд шууд татагдан орно. Худалдан авагч, борлуулагч нар нь борлуулалтын програмд гэх мэтээр бусад дэд системүүдтэй холбогдох, тайлан мэдээг шүүж гаргах гэх мэт үүрэгтэй юм.<Харилцагчийн данс> энэ хавтсанд тухайн харилцагчийн банк, дансны дугаарыг оруулна. Нэг харилцагч хэдэн ч банк, данстай байж болно. Төлбөрийн даалгавар хэвлэх, нэхэмжлэх хэвлэх үед харилцагчийнхаа кодыг дуудахад хамт данс нь гарч ирэн бөглөх үүрэгтэй юм.

Зураг 7

Валютын мэдээлэл

Аж ахуйн нэгж байгууллагууд олон төрлийн валютыг ашиглан гүйлгээ хийж, бүртгэлээ хөтөлж болох юм. Энэ тохиолдолд ашиглагдах валютын мэдээллийг энэ цонхоор оруулж өгнө. Програмаас тараагдсан валютын мэдээллээс гадна өөр хэдэн ч төрлийн валютын мэдээллийг нэмж оруулж болох ба энэ цонхонд байгаа валютын төрлүүдийг данс нээх, тайлан, жагсаалтуудын шүүлтүүд дээр ашиглана.

Зураг 8

Динамик мэдээлэл

Байгууллага бүр өөрийн хүссэн үзүүлэлтээрээ бүртгэлээ хөтөлж түүнийхээ тайлан мэдээг авахыг хүсдэг. Жишээ нь: аль машин хэдэн төгрөгийн шатахуун хэрэглэж байна, хэзээ хэдэн төгрөгөөр сэлбэг авсан, ямар өнгийн цамц хэд зарагдсан гэх мэтчилэн. Ямар байгууллага дээр ямар

Page 26: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

тайлангаа нарийн үзүүлэлтээр шүүж харах шаардлагатайг програм урьдчилан тооцоолоход хэцүү байдаг. Энэ асуудлыг програм динамик үзүүлэлт гэсэн цонхоороо шийдэж байгаа юм.Програмд ороогүй үзүүлэлт болон тайлан мэдээг кодчлон оруулаад, задаргаа тайлан орох мэдээллийг Үзүүлэлт гэсэн баганад гараар нэмж өгнө. Үүний дараа энэ үзүүлэлтийн мэдээллийг ямар модуль юм уу цонхноос бөглөхийг нь Модуль гэсэн багана дээр тохируулж өгнө. Ингэснээр тохиргоо хийгдсэн модуль дээр гүйлгээ хийхэд хажууд нь Динамик үзүүлэлт гэсэн багана гарч ирж шаардлагатай мэдээлэлээ оруулна. Оруулсан нэмэлт мэдээллээрээ тайлан болон баримтын жагсаалтаа шүүж харах боломжтой болж байна.

Зураг 9

Хэмжих нэгжийн бүлгийн мэдээлэл

Энэ цонхоор ихэнх хэмжих нэгжийн мэдээлэлийг кодчлон оруулсан байгаа. Энэ нь бараа материал, үндсэн хөрөнгийн код оруулах, гүйлгээ хийх зэрэгт шаардлагатай бөгөөд энд байхгүй хэмжих нэгжийг гараар нэмж оруулж өгч болно. Хэмжих нэгжийг оруулахдаа эхлээд төрөл төрлөөр нь бүлэглэж оруулна. Бүлгийн мэдээлэлийг энэ цонхоор оруулна. Жишээ нь: Шингэн, урт, хурд, хүнд гэх мэт

Зураг 10

Хэмжих нэгжийн бүртгэл

Энэ цонхоор хэмжих нэгж нэг бүрээ кодлон оруулж өгнө. Кодолж оруулж байгаа хэмжих нэгж нь заавал хэмжих нэгжийн бүлэгт харъяалагдсан байна.

Зураг 11

Татварын мэдээлэл

Татварын мэдээлэл цонхоор гаалийн татварын хувь, НӨАТ-ын татварын хувь гэх мэтчилэн татвар тооцох аргыг оруулж өгнө. Өгөгдсөн мэдээллээс гадна мэдээлэл нэмж оруулах шаардлагатай бол зөвхөн ИнтерАктив ХХК-ийн программистууд оруулж өгнө. Яагаад гэвэл татварын хувь хэмжээ оруулна гэдэг нь програм дээр тухайн мэдээллийг ашиглан хийгдэх тооцооллууд болон гүйлгээнүүдийн тооцоолох тооцоолол томьёонууд давхар тооцогддог. Татварын мэдээлэлийг 2 янзаар оруулж өгч болно. Мөнгөн дүнгээр ногдох татвар, бараа материал эд хөрөнгөнийн тоо ширхэг хэмжих нэгжээс хамааран мөнгөн дүн нь тодорхойлогддог татвар гэсэн хоёр төрлөөр оруулж өгнө. Нэгэнт оруулсан татварын мэдээллийн хувьд бол хуулиа дагаад хувь хэмжээ өөрчлөгдөхөд хэрэглэгч нар өөрсдөө засаж өгч болно.

Зураг 12

Гүйлгээний симбол

Энэ цонхоор тухайн байгууллага, компанид гарах бүх гүйлгээний утгуудыг кодлон оруулж өгнө. Ингэснээр байнга хэрэглэгддэг болон бусад гүйлгээний утгыг дахин дахин гараараа бичээд байхгүйгээр код дуудаад гүйлгээний утгаа гаргаад ирж болно. Энэ оруулсан гүйлгээний утгаа гүйлгээ хийж байгаа бүх цонхнууд дээр ашиглаж болно. Гүйлгээ хийхдээ хэдийгээр код ашиглан гүйлгээний утгаа гаргаад ирсэн ч гэсэн тухайн гүйлгээний утга дээрээ нэмэлт тодруулга хийн хадгалж болно.

Page 27: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Зураг 13

Улсын мэдээлэл

Энэ цонхоор дэлхийн 82 орны зип код, бүсийн кодийг оруулсан байгаа.

Зураг 14

Хэрэглэгчийн бүлгийн мэдээлэл

Бүлгийн мэдээлэл хавтас руу ороод нэмэх товчийг дарж шинээр бүлэг үүсгэнэ. Бүлэг нь тухайн байгууллагын аль ч хэлтэс тасаг нь байж болох бөгөөд заавал албад, хэлтсээр хуваагдах албагүй санхүүгийн алба байсан ч дотроо бүлэг болгон хувааж өгч болно. Бүлгийн эрхийн тохиргоо гэсэн товчийг дарахад програмын цэснүүд гарч ирэх ба тухайн бүлэг нь ямар ямар цонхруу орж харах болон ажиллах вэ гэсэн эрхийг тохируулж өгнө. Жишээ нь: Маркетингийн алба гэсэн бүлэгт харьяалагдаж байгаа хэрэглэгч нар нь зөвхөн тайлан мэдээ хардаг програм дээр ажиллах эрхгүй гэх мэт тохиргоог хийж өгнө.

Зураг 15

Хэрэглэгчийн бүртгэл

Хэрэглэгчийн бүртгэл цонхоор програм руу хандаж ажиллах бүх хэрэглэгчийг бүртгэнэ. Нэг хэрэглэгчийн нэрээр аль нэг компьютераас хандаад ажиллаж байвал тухайн хэрэглэгчээр ахиж өөр компьютераас хандан ажиллах боломжгүй. Нэг хэрэглэгч нэг л комьютераас хандах эрхтэй. Гэхдээ тухайн хэрэглэгч нь заавал өөрийн компьютер дээрээсээ орно гэсэн юм байхгүй ба програмаас гарсан байгаа л бол өөр компьютер дээр суугаад өөрийнхөө эрхээр програм руу хандаж болно.Хэрэглэгч шинээр бүртгэхэд код нэр гэсэн мөрийг бөглөнө. Код нь үсэг болон тоогоор байж болно.

Ерөнхий мэдээлэл Салбар нэгж гэсэн мөрөнд шинээр үүсгэж байгаа хэрэглэгчийн харьяалагдах салбар нэгжийг сонгож өгнө.

Түлхүүр үгШинээр нээж байгаа хэрэглэгчийн програм руу хандах түлхүүр үгийг оруулж өгөөд түлхүүр үгээ баталгаажуулах гэсэн мөрөнд оруулсан түлхүүр үгээ ахиж оруулж өгч баталгаажуулна. Түлхүүр үг оруулахгүйгээр хэрэглэгч үүсгэж бас болно.

Системийг ашиглах хэлПрограм ашиглаж байгаа компани нь орос, англи гэх мэт гадаадын өөр ямар нэгэн хэл дээр програмаа орчуулан ашиглах боломжтой юм. Энэ тохиодолд тухайн хэрэглэгчийн ашиглах хэлийг сонгож өгнө.

Харъяалагдах бүлэгЭнэ нь тухайн хэрэглэгч ямар хэлтэс тасагт харъяалалтайг тохируулж өгнө. Бүлгийн мэдээлэл цонхон дээр эрхийн тохиргоог нь тохируулж өгсөн бүлэгт харъяалагдаж байгаа бол бүлгээсээ эрхийн тохиргоогоо авч тохирогдоно. Гэхдээ тухайн бүлгээсээ дангаараа өөр эрхтэй байж болох ба түүнийг эрхийн тохиргоо гэсэн хавтас руу орж тохируулж өгнө.

Төлөв

Page 28: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Төлөв гэдэг нь тухайн хэрэглэгч нь идэвхитэй идэвхигүй байгааг тохируулна. Жишээ нь: тухайн хэрэглэгч амралтаа авсан, чөлөөтэй, бусад шалтгаануудаар програмд хандах шаардлагагүй бол өөр хүнийг тухайн хэрэглэгчийн эрхээр програмд хандуулахгүйн тулд идэвхгүй болгож өгнө.

Зураг 16

Үйл ажиллагааны чиглэл

Манай компани нь Сангийн яамтай байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд нийслэл, дүүрэг, хөдөө орон нутгийн санхүүгийн хэлтсийн програм хангамжийг хариуцан амжилттай ажиллаад тодорхой хугацааг өнгөрөөж байна. Иймд аж ахуйн нэгж болон бусад салбарын санхүүгийн улирал, жилийн эцсийн тайлан балансыг манай програмыг ашиглан гаргаж байгаа байгууллагуудын хувьд он-лайнаар татан харьяалах газрынхаа санхүүгийн албанд өгөх боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Үйл ажиллагааны чиглэл гэсэн цонхоор өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг тохируулж өгсөнөөр харьяалах газрын тань санхүүгийн албанд очих мэдээ, тайлан эмх цэгцтэйгээр нэгтгэгдэх юм. Энэ зорилго маань ойрын ирээдүйд амжилттай хэрэгжих болно.

Зураг 17

НӨАТ-ын үзүүлэлт

Энэ цонхоор НӨАТ-ын тайлангийн бүх үзүүлэлтийг оруулж өгсөн байгаа. Танай байгууллага хэрэв НӨАТ төлөгч бол програмын системийн тохиргоонд тийм гэсэн тохиргоог хийж өгнө. Ингэснээр гүйлгээ хийх явцад чинь НӨАТ-тэй гүйлгээн дээр НӨАТ-тэй бол тэмдэглэ, НӨАТ-ын үзүүлэлт сонго гэсэн сануулага мессежүүд гарч ирнэ. НӨАТ-ын үзүүлэлтийг сонгон гүйлгээ хийсэн тохиолдолд таны сонгосон үзүүлэлт дээр тухайн гүйлгээний дүнгүүд нэмэгдэн НӨАТ-ын тайлан дээр гарч ирнэ. Мөн худалдан авалт, борлуулалтын журналууд адил гарна.

Зураг 18

Үзүүлэлтүүдийн мэдээллийг нэмж оруулах шаардлагагүй бөгөөд зөвхөн татварын албанаас тайлангийн маягт өөрчлөгдсөн үед засвар хийж болно. Засварыг хэрэглэгч нар өөрсдөө хийж болно.

Дансны сегмент

Дансны сегмент гэж юуг хэлэх болон дансны сегментийг хэрхэн угсарч дансаа нээх тухай Ерөнхий журналын - Дансны мэдээлэл, Тохиргоо цэсний - Сегментийн кодын уртын тохиргоо зэрэг гарчигуудад маш тодорхой бичсэн байгаа билээ. Тиймээс энд дансны сегмент гэдэг дотор тухайн дансыг угсархад хэрэгтэй мэдээллүүдийг оруулж өгнө. Дансны сегмент гэсэн цэсэнд байгаа 5 цонх бүгд адил үүрэгтэй бөгөөд гэхдээ дансны хувьд өөр өөр мэдээллүүдийг агуулна.

Зураг 19

Жишээ нь: Зардлын бүртгэл гэхээр тухайн байгууллага дээр гардаг бүх төрлийн зардлуудыг кодлон оруулна.

- 001 - Цалин хөлс- 002 - Нийгмийн даатгал- 003 - Засвар үйлчилгээ- 004 - Албан томилолт- 005 - Бичиг хэрэг гэх мэт.

Page 29: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Дансаа угсрахдаа энэ мэдээлэлээ ашиглан оруулах ба бүх хэлтсийн цалингийн дүн хэд вэ гэх мэт мэдээллүүдийг авах зорилготой юм.

Барааны кодын сегмент

Барааны кодын сегмент гэдэг нь дансны кодын сегменттэй мөн ижил утга агуулгатай юм. Барааны кодын сегмент гэж юу болох, хэрхэн сегмент ашиглан кодоо угсрах тухай Бараа материал - Кодын мэдээлэл гэсэн хэсгээс уншина уу.Энд бараа материалын кодын сегмент гэдэг хэсэгт зөвхөн тухайн кодыг угсрахад шаардлагатай мэдээллүүдийг оруулж өгнө.Зураг 20

Жишээ нь: Ноолууран цамцны үйлдвэр байлаа гэхэд цамцныхаа загвар, өнгө, ноолуур бэлтгэн нийлүүлэгч, ноолуурын төрөл гэх мэт ер нь юугаар ч ангилан мэдээлэлээ оруулж болно. Ингэж ялгаж оруулсны дараа бараа материалын кодоосоо дан улаан өнгөтэй, дан эрэгтэй цамц хэдийг орлого авсан, хэдийг үйлдвэрлэсэн, хэд үлдэгдэлтэй гэх мэт нарийн мэдээллүүдийг авч байх юм.

Барааны кодын сегмент цэсэнд байгаа бүх цонхууд өөр өөр мэдээллийг агуулах боловч ижил үүрэгтэй юм.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт

Энэ цонхны үүрэг нь НӨАТ-ын тайлангийн үүрэгтэй адил бөгөөд ААНОАТ-ын бүх үзүүлэлтүүдийг оруулсан байгаа. Гэхдээ гүйлгээ хийх бүрдээ сонгох шаардлага байхгүй бөгөөд орлого, зарлагын дансаа нээхдээ дансны мэдээлэл цонхны орлогын албан татвар гэсэн хавтсанд тохиргоог нь тохируулж өгнө. Жишээ нь: 5101-00 Үндсэн үйл ажиллагааны борлуулалт гэсэн дансыг нээхдээ доорх үзүүлэлтүүдээс 07 гэсэн үзүүлэлтийг тохируулсан. Тэгвэл тайлант хугацааны хооронд 5101-00 дансанд бүртгэгдсэн орлогын бүх дүн нь ААНОАТ-ын тайлангийн 07 гэсэн үзүүлэлт дээр гарна. Энэ тохиргоог нь данс нээхдээ нэг л удаа тохируулна.

Зураг 21

Page 30: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Бүлэг 6

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Ерөнхий журналын бүртгэл модулийн танилцуулгаЕрөнхий журнал ба Interactive Diamond ERPЕрөнхий журналДансны нэгдсэн төлөвлөгөөДансны бүлэгДансны мэдээлэлДансны төсөвГүйлгээний постГүйлгээний бүртгэлЖурнал хэвлэхТатварын тайлан хэвлэхСанхүүгийн тайлан хэвлэхНэгдсэн тайлангийн дүнГүйлгээний жагсаалтХаалтын гүйлгээ

© 1996-2007 Interactive Co.,Ltd All rights reserved

ЕРӨНХИЙ ЖУРНАЛЫН БҮРТГЭЛ

Хэрэглэгчийн гарын авлага

Page 31: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Ерөнхий журналын бүртгэл модулийн танилцуулга

Интерактив компаниас боловсруулан гаргаж буй дунд болон том бизнесийн байгууллагуудад зориулсан Interactive Diamond ERP систем нь хэрэглэгчдэд бизнесийн үйл ажиллагаагаа удирдан хянах маш өргөн боломжийг олгож байгаа билээ. Энэхүү систем нь олон төрлийн дэд модуль, дэд системүүдээс бүрдэх бөгөөд тэдгээрийн дотроос Ерөнхий журналын бүртгэлийн энэхүү модуль нь бусад бүх модуль, дэд системүүдээс нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг төвлөрүүлэн бүртгэж, санхүү нягтлан бодох бүртгэлийн журнал, тайлан балансыг бэлтгэдэг хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Өөрөөр хэлбэл, хугацааны дурын эгшинд та энэхүү модулиас санхүүгийн шаардлагатай мэдээллийг боловсруулан авч, бизнесийн шийдвэр гаргахдаа ашиглах боломжтой гэсэн үг юм. Мөн гүйлгээний дэлгэрэнгүй мэдээлэл, орлого зардлын төсөв, гүйцэтгэлийг харьцуулан харах, хянах боломж нь бизнесийн үйл ажиллагаандаа дүн шинжилгээ хийхэд тань хамгийн ойрын туслагч чинь байж чадна. Мөн дансны бүртгэл, түүний төрөл, мэдээлэлд хандах, ашиглах эрх зэрэг нь танд мэдээллийн нууцлал, хяналтын олон боломжийг нээж өгөх болно.

Энэ бүлэгт бид Ерөнхий журналын бүртгэл модулын доорх боломжуудтай танилцах болно. Үүнд:

Ерөнхий журнал ба Interactive Diamond ERP

Энэ хэсэгт бид уламжлалт нягтлан бодох бүртгэлийн ойлголт, зарчмуудыг Interactive Diamond ERP систем хэрхэн хэрэгжүүлсэн талаар товч танилцуулах болно. Хэдийгээр энэхүү гарын авлага нь бүртгэлийн мэдлэг олгох зорилготой биш боловч програмын ажиллагааг сайтар ойлгуулах үүднээс зарим үндсэн зарчмуудын талаар товч танилцуулах болно.

Ерөнхий журналын Энэ нь дансаар хийгддэг ажил гүйлгээний хамгийн сүүлийн тодорхойлолт боловсруулалт юм. Өөрөөр хэлбэл, энэ бүхний өмнө дансны эхний

үлдэгдэл суулгах, төсөв оруулах, баримт падаан шивэх, тохируулга хийх гэх зэрэг олон боловсруулалт хийгддэг ба журналын гүйлгээнээс цааш гараар оруулах мэдээлэл байхгүй гэсэн үг юм.

Ерөнхий журналын үүрэг Энэ нь дансан дээр гарсан ажил гүйлгээг бүртгэх хамгийн сүүлийн дамжлага бөгөөд бодит баримтууд дээр үндэслэн хийгдэнэ. Мэдээж ерөнхий журналд гүйлгээ бүртгэхийн өмнө бүх мэдээллүүд үнэн зөв орсон байх шаардлагатай. Энэ модулийн хамгийн чухал үүрэг бол өөрийн болон бусад модулиудаас хийгдсэн нягтлан бодох бүртгэлийн ажил гүйлгээг төвлөрүүлэн бүртгэж нэгдсэн байдлаар боловсруулалт хийх явдал юм. Ерөнхий журналын нэгдсэн гүйлгээнээс бүх төрлийн тайлан товчоо, журналын тайлан, балансыг бэлтгэх боломжтой бөгөөд бүртгэлтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагааг нягтлан хянаж үзэх боломжтой юм.

Page 32: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive Diamond ERP систем нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн зарчмуудыг баримтлан боловсруулагдсан юм. Ерөнхий журналын гүйлгээний хувьд, нягтлан бодох бүртгэлийн үндсэн тэнцэтгэл болох

Хөрөнгө = Өр төлбөр + Эзэмшигчийн өмчНөхцлийг цаг үргэлж хангаж байхаар боловсруулагдсан болно. Гэхдээ өмнөх хувилбарын хувьд гүйлгээний дебет, кредит гүйлгээнд хязгаарлалт тавьдаг байсан бол энэ хувилбарт та олон дебет, олон кредит бүхий гүйлгээг нэг дор хийх боломжтой болсон. Гагцхүү гүйлгээний нийт дебет болон кредит дүн нь тэнцүү байх байх ёстой. Энэ нь бүртгэлийн мэдээлэл боловсруулах хамгийн гол хэсэг болдог.Програм дээр НББ-ийн мэдээллийг аль болох дэлгэрэнгүй боловсруулах, хэрэглэгчдийн санал хүсэлтийг багтаасан дэлгэрэнгүй мэдээллийг боловсруулын тулд зарим нэгэн мэдээллийг програм дээр хэрэглэгч гараараа нэмж бүртгэх шаардлага гардаг. Энэ анх бүртгэх үед жаахан хэцүү, онцын шаардлагагүй, цаг их авсан зүйл мэт санагдаж байвч дараа нь үр дүнг нь үзэхэд сайхан байдаг. Одоо ерөнхий журналын зарим цонх, данс нээх үед гарах үг хэллэгүүдийг тайлбарлан бичье:Ерөнхий жуналын модуль руу ороход дансны төлөвлөгөө, дансны бүлэг, дансны мэдээлэл гэх мэт цонхнуудын гарч ирнэ. Ихэнх нягтлангуудын хувьд бол данс гэдэг нь нэг л ойлголт ба данс нээх явцад ашиглагдах эдгээр цонхнууд ямар ач холбогдолтой юм гэх хандлага гарч магадгүй тул цонхнуудын үүрэг ач холбогдлыг тайлбарлая:Дансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний 2 оронгийн үлгэрчилсэн загварын дагуу хийгдсэн бөгөөд програмд 4 оронгоор дансны төлөвлөгөө оруулж байгаа юм. Ихэнх байгууллагуудад дансны эхний орон нь 4 байх нь илүү тохиромжтой байдаг. Энд оруулж байгаа төлөвлөгөөг аж ахуйн нэгжүүд нь өөрийн байгууллагын онцлогоос хамаарч өөрчилж болно.Дансны төлөвлөгөө цонхны тайлбар:Дансны шинж: Дансыг ерөнхий шинжээр нь актив шинжтэй данс, пассив шинжтэй данс гэж ангилдаг. Пассив шинжтэй дансууд нь хөрөнгийг олж бэлтгэхэд зориулагдсан эх үүсвэрийн данс байдаг. Харин актив дансууд нь эдийн засгийн үр өгөөжийг бий болгох зорилгоор ашиглагдаж байгаа дансууд юм. Дансны энэ шинжээ тохируулж өгнө.Дансны төрөл: Програмаас данснуудаар тайлан авах, бизнесс процессоор гүйлгээ хийх, бусад дэд системүүдтэй холбогдох, зэрэгт дансыг ашиглахдаа дараах төрлүүдийг ашглана.Тиймээс дансны төлөвлөгөөг нэмж зохиох болгондоо холбогдох төрлийг заавал сонгож өгнө. Програм дээр дансыг туслах журнал хөтөлнө, хөтлөхгүй гэсэн 2 янзаар явна. Тухайн данс нь туслах журнал хөтлөх үү үгүй юу гэдгийг дансны төрлөө хэрхэн сонгохоос хамаарна. Доорх хүснэгтэнд дансны төрлийн жагсаалтуудыг харуулсан ба цэнхэр өнгөөр бичсэн нь туслах журнал хөтөлдөг төрлүүд юм.

Авлага Авлага Туслахгүй//Банкин дахь харилцахБараа материалБиет бус хөрөнгөБогино хугацаат өглөгБогино хугацаат өглөгийн хасагдуулгаБогино хугацаат хөрөнгө оруулалтБорлуулалтаар гарах зардалБорлуулалтын буцаалт,хорогдолБорлуулалтын орлогоБорлуулалтын хөнгөлөлтБорлуулсан бүтээгдэхүүний өртөгБусад зардалБусад орлогоБусад өмчВалютын ханшийн зөрүүний бодит бус ашиг

Валютын ханшийн зөрүүний бодит бус алдагдалДараа тооцооны авлагаДараа тооцооны өглөгДахин үнэлгээний нэмэгдэлДотоодын дансДуусаагүй үйлдвэрлэл /Нэгтгэл зардал/Дуусаагүй үйлдвэрлэл /Нэмэгдэл зардал/Дуусаагүй үйлдвэрлэл /Шууд материал/Дуусаагүй үйлдвэрлэл /Шууд хөдөлмөр/Ерөнхий удирдлагын зардалЗамд яваа бэлэн мөнгөКасс дахь бэлэн мөнгөМатериалын үнэлгээний хасагдуулгаНайдваргүй авлагын нөөцНийгмийн даатгалын шимтгэлийн өглөг

НӨТ авлагаНӨТ өглөгНэмж төлөгдсөн капиталОнцгой шинжтэй зардалОнцгой шинжтэй орлогоОрлого зарлагын нэгдсэн дансОрлогын татварын зардалОрлогын татварын өглөгӨглөгӨглөг /Туслахгүй/Сав баглаа боодолСалбар хоорондын тооцооСистемийн зардал (дансны төрөл биш)Системийн орлого (дансны төрөл биш)Тайлант үеийн ашигТатан авалтын зардалҮзүүлсэн ажил үйлчилгээний өртөг

Page 33: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Үйл ажиллагааны бус зардалҮйл ажиллагааны бус орлогоҮндсэн хөрөнгөҮндсэн хөрөнгө данснаас хассаны гарзҮндсэн хөрөнгө данснаас хассаны олзҮндсэн хөрөнгө худалдсаны алдагдалҮндсэн хөрөнгө худалдсаны ашигҮнэлгээний хасагдуулга /БХХО/Үнэлгээний хасагдуулга /УХХО/Урт хугацаат өглөгУрт хугацаат өглөгийн хасагдуулгаУрт хугацаат хөрөнгө оруулалтУрьдчилж гарсан зардалУрьдчилж орсон орлогоУрьдчилж төлсөн тооцооХалаасны хувьцааХангамжинд байгаа материалХаншийн тэгшитгэлийн алдагдалХаншийн тэгшитгэлийн ашигХарилцахын хүүгийн орлогоХувь нийлүүлэгчХувьцааХувьцаат капиталХүн амын орлогын албан татварын өглөгХуримтлагдсан ашигХуримтлагдсан элэгдэлХүүгийн авлагаХүүгийн өглөгЦалингийн өглөгЭзэмшигчдийн өмч

Page 34: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Жишээ нь: Авлага, өглөгийн дансны хувьд туслах журнал хөтөлнө гэдэг нь тухайн дансан дээр авлага, өглөгийн бүртгэлийг дэлгэрэнгүйгээр харилцагч тус бүрээр хөтөлж явна, туслахгүй данс гэдэг нь заавал харилцагчийн үлдэгдлийг хөтлөхгүйгээр зөвхөн тухайн дансны дебет, кредит 2 талд л гүйлгээ хийж өглөг авлагаа хөтөлдөг данс гэж ойлгоно. Туслах хөтлөх бол Авлага, туслах хөтлөхгүй бол Авлага/ туслахгүй/ гэсэн дансны төрлийг сонгоно. Дансны бүлэг : Сангийн яамнаас баталсан дансны үлгэрчилсэн загвар нь дансаа тодорхой бүлгүүдэд хувааж, данс тус бүр нь ямар нэгэн бүлэгт харьяалагдсан байдаг. Энэ загварын дагуу програм дээр ч гэсэн данс болгоныг тодорхой бүлгүүдэд хувааж харъяалуулж өгсөн юм. Бүлгийн мэдээллийг шинээр нэмж мөн шаардлагагүй бол устгаж болно. Энэ тухай энэ сэдвийн Дансны бүлэг гэсэн сэдвээс тодорхой уншина уу. Сангийн яамнаас баталсан дансны төлөвлөгөө: Байгууллага бүр өөрийн дансны нэгдсэн төлөвлөгөөг оруулахаас гадна програмаас тараагдаж байгаа дансны төлөвлөгөөг сонгох шаардлагатай юм. Програмаас тараагдаж байгаа төлөвлөгөөг бид юунд ашигладаг вэ ? – Програмаас тараагдаж байгаа төлөвлөгөөний код, нэрүүд нь санхүүгийн 4 тайлан, тодруулгын тайлан, ААНОАТ тайлангууд дээр байдаг үзүүлэлтүүдийн дагуу кодчилсон бөгөөд эдгээр тайланг програмаас төвөггүй гаргаж авахын тулд давхар сонгуулж байгаа юм. Эдгээр тайлангууд нь байнга биш ч гэсэн 2-3 жилд байнга ОУС-ын дагуу шинчлэгдэн өөрчилөгдөж байдаг. Иймээс програм энэ өөрчлөлтөнд бэлэн уян хатан байх, өөрчлөлтийг цаг алдалгүй хэрэглэгч нартаа хүргэх үүднээс томьёог гараар тохируулдаг шийдэл нь оновчтой юм. Иймээс өөрийн байгууллагын зохиосон дансны төлөвлөгөөгөө заавал сангийн яамны дансны төлөвлөгөөтэй уялдуулж сонгож өгөх хэрэгтэй юм. Энэ хоёр нь хоорондоо адилхан байж болно, мөн өөр өөр сонгогдсон байж болно.Байгууллагын өөрийн зохиох дансны төлөвлөгөө

Зураг 22

Програмаас сонгогдох сангийн яамны баталсан дансны төлөвлөгөөЕр нь бол програмаас дансны нэгдсэн төлөвлөгөөний загвар тараагдсан ба дээрх тохиргоо, тайлбарууд нь тохируулагдан тараагдаж байгаа юм. Харин дансны төлөвлөгөөг нэмж зохиож байгаа нягтлангуудын хувьд дээрх тайлбарыг сайн уншиж байгаад тохируулвал танай байгууллагын дансууд зөв цэгцтэй зохиогдоно.

Бүлгийн төрөл : Дансны бүлэг цонхонд бүлгийн мэдээллийг нэмэх, хасах, засах үед энэ төрлийг сонгох хэрэг гарах ба энэ нь бүлгээ ерөнхий 3 хэсэгт хувааж авч үзсэн юм.

- Хөрөнгө- Эх үүсвэр- Үр дүн ингэж төрөлжүүлэх нь хаалтын гүйлгээ хийх, данснуудаа бүлэглэн харуулах гэх

мэт програмын шуурхай ажиллагаанд хэрэгтэй юм.

34

Page 35: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

ЕРӨНХИЙ ЖУРНАЛ Ерөнхий журнал модуль нь дансны бүлэг, ангилал, сегментийг тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд уялдуулан уян хатан зохиож, дотоод бүтэц зохион байгуулалтаар нь төрөлжүүлэн бүртгэснээр санхүүгийн тайланд тусдаггүй боловч удирдлагын шийдвэр гаргахад чухал нөлөөтэй, төрөл бүрийн эдийн засгийн шинжилгээ, анализ хийх боломжийг бий болгоно. Ингэснээр ерөнхий журналын талаарх бүрэн хэмжээний мэдээлэл дээрээ үндэслэн орлого, зарлагын журнал, санхүүгийн тайлангийн талаарх бүрэн хэмжээний цогц мэдээллээр удирдлагыг хангана. Interactive Diamond 5.0 санхүү, нягтлан бодох бүртгэлийн програмын ерөнхий журнал модуль нь бусад бүх модуль болох мөнгөн хөрөнгө, бараа материал, авлага, өглөг, үндсэн хөрөнгө, зардал, ханшийн тэгшитгэл болон лавлах цэстэй нягт холбогдон ажиллах бөгөөд харгалзах модуль болон лавлах цэсийн ажиллагааг энэхүү гарын авлагын харгалзах бүлгүүдээс үзэж танилцах боломжтой. Өмнөх гарчиг болох Ерөнхий журнал ба Interactive програм сэдэвт энэ модулийн үг хэллэг, зорилго, боломжуудыг тайлбарласан тул цаашдаа цонхнууд дээр хэрхэн ажиллах тухай тайлбарлая.

Зураг 23

35

Page 36: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

ДАНСНЫ НЭГДСЭН ТӨЛӨВЛӨГӨӨ

Дансны нэгдсэн төлөвлөгөө гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн дансны жагсаалтын зохион байгуулалт юм. Энэ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны онцлогийг бүрэн тусгасан, нягтлан бодох бүртгэлээр дамжуулан хүлээн авах мэдээллийн хэрэгцээг бүрэн хангах, ялангуяа нягтлан бодох бүртгэлийг комьпютерийн тусламжтайгаар боловсруулахад чиглэгдэнэ.Interactive Diamond 5.0 програмын Дансны нэгдсэн төлөвлөгөө цонх нь аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн дансны төлөвлөгөө бүхий мэдээллийг агуулдаг. Энэхүү үндсэн дансны төлөвлөгөөг Сангийн яамнаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу эмх цэгцтэй кодлоход чухал ач холбогдолтой.

Зураг 24

Дансны нэгдсэн төлөвлөгөө цонхоор дансны кодыг оруулахдааЕрөнхий мэдээлэл

1. Код гэсэн мөрөнд Сангийн яамнаас баталсан аж ахуйн нэгж байгууллагуудын мөрдлөг болгодог дансын кодын эхний дөрвөн оронг оруулж өгнө. Энэхүү оруулж өгсөн дөрвөн оронгоо ашиглан дансаа программ руугаа оруулж өгөх бөгөөд данс шинээр нээж үүсгэх аргачлалыг дансны мэдээлэл хэсгээс уншина уу.

2. Нэр гэсэн мөрөнд код оруулсан 4 оронтой кодын харгалзах нэрийг оруулж өгнө.3. Зүүн доод талын орчуулга гэсэн товчинд дарахаар гарч ирэх цонхонд хоёрдогч хэлийг

ашигладаг бол тухайн хэл рүүгээ хөрвүүлсэн үгээ бичнэ.4. Дансны шинж гэсэн мөрөнд балансын болон орлогын тайлангийн данснуудын ерөнхий шинж

болох актив пассив шинжийг нь тухайн нээж байгаа дансны кодон дээрээ тусгаж өгнө. Хэрэв дансны шинжийг буруу хийсэн тохиолдолд гүйлгээ баланс болон ерөнхий журналын бусад тайлангууд дээр үлдэгдэл болон гүйлгээний мэдээллүүд тань зөрж харагдана гэдгийг анхаарна уу

5. Дансны төрөл гэсэн мөрөнд тухайн нээж байгаа дансны кодын төрлийг сонгож өгнө. Дансны төрөл гэдэг нь аж ахуйн нэгж байгууллагын дансуудыг шинж чанараар нь ангилан хувааж төрөлжүүлсэн юм.

6. Дансны бүлэг гэсэн мөрөнд тухайн нээж байгаа дансны код нь тайлан балансын бүлэгт харъяалагдахыг сонгож өгөх бөгөөд харъяалагдах бүлгийг татан авахад тухайн харъяалагдах бүлгийн мэдээлэл татагдан орно. Дансны бүлгийн талаар гарын авлагын дансны бүлэг хэсгээс уншина уу.

7. Дансны нэгдсэн төлөвлөгөө гэсэн мөрөнд тухайн нээж байгаа дансны кодын харгалзах дансны төлөвлөгөөг татан оруулна.

Дансны нэгдсэн төлөвлөгөө цонхоор Дансны код нээхдээ ерөнхий мэдээлэл хэсгийн дээрх мэдээллүүдийг заавал бөглөх шаардлагатай. Хэрэв дутуу юмуу бөглөөгүй хадгалах юм бол тухайн дансны кодонд харъяалагдах дансны мэдээлэл нь ерөнхий журналд болон тайлан балансанд орохгүй байх, тайлан дээрх мэдээллүүд зөрж харагдах зэрэг сөрөг нөлөөллүүд гарна.

Дансны нэгдсэн төлөвлөгөө цонхоор дансны код шинээр оруулахдаа нэмэх гэсэн товчийг заавал дарна. Хэрэв ямар нэг дансны код гарч ирсэн бол түүн дээр мэдээлэл оруулаад хадгалах юм бол хуучин байсан мэдээлэл дээр тухайн шинээр нээсэн дансны кодон дээр мэдээлэл хадгалагдана. Тийм болохоор заавал нэмэх товчийг дарна. Хэрэв хуучин байсан дансны код болон мэдээллийг засна гэвэл код гэсэн мөрнөөс тухайн засах кодтой дансыг татаж аваад гарч ирэх мэдээллээс харгалзах мэдээллийг засаад хадгалах товчийг дарахаар таны засварлаж өөрчилсөн мэдээлэл хадгалагдана. Хэрэв устгах бол код гэсэн мөрнөөс устгах данс болон кодыг татаж аваад устгах

36

Page 37: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

товчийг дарна. Дансны нэгдсэн төлөвлөгөө цонхоор зохих үйлдлийг хийсний дараа уг цонхноос гарна гэвэл гарах товчийг дарна.

ДАНСНЫ БҮЛЭГ

Дансны бүлэг цонхоор аж ахуйн нэгж байгууллагуудын үндсэн дансны бүлгүүдийн мэдээллийг оруулна. Эдгээр дансны бүлгүүд нь Монгол улсын Санхүү эдийн засгийн яамнаас батлан гаргасан санхүүгийн тайлангийн дансны дагуу төлөвлөгдөнө. Дансны бүлэг цонхоор оруулсан мэдээлэл нь дансны төлөвлөгөө цонхонд харагдах бөгөөд тухайн дансны кодонд харгалзах дансны бүлгийг тохируулж өгнө.

Зураг 25

Дансны нэгдсэн төлөвлөгөө цонхоор дансны кодыг оруулахдаа:Ерөнхий мэдээлэл

1. Нэр гэсэн мөрөнд шинээр нэмэх гэж байгаа бүлгийн нэрийг оруулж өгөх бөгөөд аль болох товчлоогүй дэлгэрэнгүй ойлгомжтой байна.

2. Орчуулга гэсэн мөрөнд шинээр оруулж өгсөн бүлгийн нэрийг 2дагч хэлийг ашигладаг бол тухайн хэл рүүгээ хөрвүүлсэн үгээ бичнэ.

3. Харъяалах бүлэг гэсэн мөрөнд шинээр нэмж оруулж байгаа бүлгийг аль бүлэгт харъяалагдахыг сонгож оруулж өгнө. Жишээлбэл: Касс дахь бэлэн мөнгө гэсэн бүлэг шинээр нэмнэ гэвэл нэр гэсэн мөрөнд нэрээ бичээд харъяалагдах бүлэг мөрөнд эргэлтийн хөрөнгийн Мөнгөн хөрөнгө бүлэгт харъяалагдах тул мөнгөн хөрөнгө гэсэн бүлгийг татаж оруулж өгнө.

4. Бүлгийн төрөл гэсэн мөрөнд тухайн бүлэг нь аль бүлгийн төрөлд харъяалагдахыг сонгож өгнө. Дээрхийн жишээн дээр авч үзэхэд мөнгөн хөрөнгө нь эргэлтийн хөрөнгө бөгөөд хөрөнгө бүлэгт харъяалагдана. Тиймээс бүлгийн төрөл мөрөнд хөрөнгө гэж татаж оруулж өгнө.

Дансны бүлгийн бүртгэл цонхоор дансны бүлэг шинээр оруулахдаа нэмэх гэсэн товчийг заавал дарна. Хэрэв ямар нэг дансны бүлэг гарч ирсэн байгаад түүн дээрх мэдээллийг өөрчлөөд хадгалах юм бол хуучин байсан мэдээлэл дээр тухайн шинээр нээсэн дансны бүлгийн мэдээлэл дээр өөрчилсөн мэдээлэл хадгалагдана. Тийм болохоор заавал нэмэх товчийг дарна. Хэрэв хуучин байсан дансны бүлэг болон бүлгийн мэдээллийг засна гэвэл нэр гэсэн мөрнөөс тухайн засах бүлгийн нэрийг татаж аваад гарч ирэх мэдээллээс харгалзах мэдээллийг засаад хадгалах товчийг дарахаар таны засварлаж өөрчилсөн мэдээлэл хадгалагдана. Хэрэв устгах бол нэр гэсэн мөрнөөс устгах бүлгийн нэрийг татаж аваад устгах товчийг дарна. Дансны бүлгийн бүртгэл цонхоор зохих үйлдлийг хийсний дараа уг цонхноос гарна гэвэл гарах товчийг дарна.

ДАНСНЫ МЭДЭЭЛЭЛДансны мэдээлэл цонхоор аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон дансуудыг харъяалагдах бүлгүүдээр нь, үндсэн дансны сегментдээ уялдуулан нээж өгнө.

Зураг 26

Дугаар: Дугаар гэсэн мөрний ард байрлах цонхонд шинээр нэмэх гэж байгаа дансны кодыг оруулж өгнө. Уг дансны дугаар нь хэдэн ч оронтой код байж болно. Дээрх зурган жишээн дээр 9 оронтой код байна. Эхний 4 орон нь Санхүү эдийн засгийн яамнаас баталсан дансны код буюу өмнөх бүлэгт үзсэн дансны нэгдсэн төлөвлөгөө цонхоор бүртгэсэн кодууд байна. Дансны кодын эхний 4 оронг угсрахдаа түүнд агуулагдах мэдээллээс хамаарах хэсгийн кодын хуулж авах, эсвэл курсороо хамгийн эхний сегмент дээр байрлуулаад Shift товчийг F4 товчийн хамт дарахад гарч ирэх цонхноос хамаарах утга

37

Page 38: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

бүхий кодыг сонгоод хулганыхаа зүүн товчийг 2 товшиход уг сонгосон 4 оронтой код нь татагдан орж ирнэ. Дансны төлөвлөгөөний сегментийг угсрах үед ерөнхий мэдээлэл хавтасны бүх мэдээллүүд хуулагдана. Дараачийн 2 орон бүхий тоо нь тухайн данс аль салбар нэгжид хамаарч байгааг илтгэх код байна. Энэ 2 оронтой кодыг мөн дээрхийн адилаар үүсгэнэ. Ингэж үүсгэхдээ Лавлах модулийн Салбар нэгжийн мэдээлэл цонхыг дуудан түүнээс хамаарах утга бүхий кодыг хуулж тавих буюу эсвэл 2 орон бүхий кодын сегментийн эхэнд курсороо байрлуулж байгаад Shift товчийг F4 товчийн хамт дарахад гарч ирэх цонхноос хамарах утга бүхий мэдээллийн кодыг сонгоод хулганыхаа зүүн товчийг 2 товшиход уг сонгосон 2 оронтой код нь татагдан орж ирнэ. Сүүлийн 3 орон нь нэрийн сегмент буюу гараас кодоо оруулна. Ингэж дансаа кодолсны дараа хадгалах товчийг дарж хадгална. Бусад хэрэглэгчийн комьютераас оруулсан дансныг цонхноосоо гараагүй байхдаа татаж харах хэрэг гарвал сэргээх товчийг дарна.Орчуулга: Дансны мэдээлэл цонхны зүүн доод талын орчуулга гэсэн товчинд дарахаар гарч ирэх цонхонд хоёрдогч хэлийг ашигладаг бол тухайн хэл рүүгээ хөрвүүлсэн үгээ бичнэ.Ерөнхий мэдээлэл: Дансны нэгдсэн төлөвлөгөөг нээхэд оруулсан мэдээллүүд татагдан орж ирэх ба бөглөгдөөгүй мөрүүдийг гараас бөгөлж өгнө. Дансны дүрэм: Дансны дүрэм хавтсанд гурван үзүүлэлт байгаа бөгөөд шинээр нээсэн дансандаа тохируулан уг үзүүлэлтүүдийг чеклэнэ.

Тухайн данс үлдэгдэл нь улайсан гэдгийг сануулахаар бол дансны улайлтыг шалгах эсэхийг чеклэнэ.

Тухайн данс нь валютын данс бөгөөд ханшийн тэгшитгэл хийх бол ханшийн тэгшитгэл хийх эсэхийг чеклэнэ. Ер нь бол мөнгөн хөрөнгө болон авлага, өглөгийн валютын дансанд ханшнийн тэгшитгэл хийх ба ханшийн тэгштгэл хийх бүх данснуудыг чеклэнэ.

Гүйлгээний цонхонд дансыг сонгоно гэдэг нь тухайн данс нь туслах хөтөлдөг эс хөтөлдөгөөс хамааран чеклэнэ. Туслах хөтөлдөг бол чекгүй байна, хөтөлдөггүй бол чектэй байна. Гэхдээ ихэнх дансны хувьд энэ тохиргоо нь дансны төрлөө хэрхэн сонгосоноос хамаарах ба тохиргоог сэдвийн эхэнд тайлбарласан билээ.

Эхний үлдэгдэл: Эхний үлдэгдэл хавтсанд тухайн дансны эхний үлдэгдлийг оруулах бөгөөд нэг л удаа оруулж өгнө. Энд анхаарах юм нь гэвэл бараа материал, авлага, өглөг, үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг тухайн модуль дээрээ харилцагч тус бүрээр болон код тус бүрээр оруулж өгөх бөгөөд үлдэгдлийн дүнгээ данс руугаа шууд татан харуулна. Жишээ нь: Авлага, өглөгийн модулийн эхний үлдэгдэл нь тухайн модуль дээрээ харилцагч болгоноо данстайгаа холбон оруулахад нийт үлдэгдэл нь өөрөө автоматаар татагдан орно. Өссөн дүн Тайлант үеийн дундуур програмд ороход санхүүгийн тайлангаа авахдаа өссөн дүнгээр авахад хүндрэлтэй болдог. Иймээс оны эхнээс үлдэгдэл оруулах хүртэлх орлого зарлагын гүйлгээний мэдээллийг оруулж өгсөнөөр дээрх хүндрэлийг хялбархан шийдвэрлэнэ. Өссөн дүнгээ өмнөх үеийн гүйлгээ балансаас харан оруулж өгнө.

Данс бөөнөөр нээхДансны дугаарын ард байгаа тэмдэглэгээн дээр дарахад доорх цонх гарах ба энэ нь дансыг бөөнөөр нээх зориулалттай цонх юм.

Зураг 27 зураг дээрээ тайлбараа бичнэ.

Жишээ нь: 10 Салбар нэгж, хэлтэстэй байгууллагын цалин хөлсний данснуудыг нээх шаардлага гарсан байна гэж үзье. Энэ тохиолдолд дансны сегментээ 10 удаа угсарч данс нээхэд цаг их орох ба нэг төрлийн үйлдлээ олон удаа давтах шаардлага гарна. Иймээс данс бөөнөөр нээх цонхыг ашигласанаар 10 удаа хийх үйлдлээ нэг удаагийн үйлдлээр хялбарчилж болох юм. Энэ нь олон салбар нэгжтэй дансны орон нь урт байгууллагуудын хувьд чухал ач холбогдолтой юм.

38

Page 39: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

7001- Ерөнхий удирдлагын цалингийн дансыг салбар нэгж болгон дээрээ нээх үед Үндсэн данс- 7001 кодоо

Салбар нэгж гэдэг дээр -бүх

Нэр гэсэн хэсэг дээр тухайн данснуудын кодтой хамт байдаг нэрнүүд нь давхар угсрагдана. Өөрөөр хэлбэл 7001-00-000 кодтой буюу Цалин хөлс, шагнал-салбарын нэр гэсэн нэртэй данс нээгдэнэ.

Мөн шинээр нэг салбар нэгж нээх үед тухайн салбар дээр бүх дансыг гараар нээхгүйгээр энэ цонхыг ашиглан нээж болно. Мөн нэг төрлийн олон дансыг бөөнөөр устгах буруу нээсэн дансуудаа устгах зэрэгт энэ цонхыг ашиглана.Харах, байрлал гэсэн 2 багана нь яг энэ данс бөөнөөр нээх үед ямар нэг байдлаар ашиглагдахгүй юм.

Дансны мэдээлэл цонхоор дансыг шинээр оруулахдаа нэмэх гэсэн товчийг заавал дарна. Хэрэв ямар нэг дансны мэдээллийн мэдээлэл гарч ирсэн байгаа12341д түүн дээрх мэдээллийг өөрчлөөд хадгалах юм бол хуучин байсан мэдээлэл дээр тухайн өөрчилсөн дансны мэдээлэл хадгалагдана. Өөрөөр хэлбэл цонхонд дуудагдсан данс нь засах горимд бэлэн байна гэсэн үг юм. Тийм болохоор шинэ үйлдэл хийхийн өмнө заавал нэмэх товчийг дарна. Хэрэв устгах бол дугаар гэсэн мөрнөөс устгах дансны дугаар болон нэрийг татаж аваад устгах товчийг дарна. Дансны мэдээлэл цонхоор зохих үйлдлийг хийсний дараа уг цонхноос гарна гэвэл гарах товчийг дарна.

ДАНСНЫ ТӨСӨВДансны төсөв цонх нь аж ахуй нэгж байгууллагын жилийн төсөв төлөвлөгөөг дансны түвшинд оруулж төлөвлөх ба төлөвлөсөн төсвийн гүйцэтгэлийг хянана. Жилээр оруулсан төсвийн төлөвлөгөөг улирлаар болон сараар хуваарилж болдог.

Зураг 28

Дансны төсөв цонхоор дансны төсөв оруулахдаа:

Ерөнхий мэдээлэлОн: Дансны төсвийг оруулах оныг он гэсэн мөрөнд тохируулж өгөөд тухайн оны

төсвийг шүүх гэсэн товчийг дарснаар ерөнхий мэдээлэл гэсэн хавтсанд шилжинэ.

Дансны сегмент: Тухайн оны төсвийг шүүх гэсэн товчийг дарахаар дансны сегмент гэсэн мөрөнд дансны сегментүүд болох дансны дугаарууд гарч ирнэ.

Нэр: Нэр гэсэн баганад тухайн дансны сегмент болон дансны дугаарт харгалзах нэр нь гарч ирнэ.

Төсвийн дүн: Төсвийн дүн гэсэн баганад тухайн дансны жилийн төсвийн төлөвлөгөөг оруулж өгнө.

Оны дүнг улирал болон сард хуваарилнаОны дүнг улирал болон сард хуваарилна - Төсвийн дүн гэсэн багананд оруулсан дүнг улирал болон сард хуваарилах тэнцүү хуваарилна. Улирал болон сар сард нь хуваарилсан дүнг харъяа гэвэл дансны сегмент баганад тухайн дансны зүүн талд байгаа нэмэх тэмдэг дээр даран задлан харж болно. Хэрэв тэнцүү биш дүнгээр хуваарилна гэвэл тухайн дүнг гараар оруулж өгнө. Сараар оруулсан дүн улирлын, улирлаар оруулсан дүн жилийн бөгөөд төсвийн дүн баганад оруулсан дүнтэй тэнцүү байх ёстой. Гараар болон программ автоматаар

39

Page 40: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

хуваарилан оруулсан дүнг тэнцүү эсэхийг шалгахын тулд доод талд байгаа дүнг зөв хувиарилагдсан эсэхийг шалгах гэсэн ногоон жижиг дугуй дүрс бүхий товчин дээр дарна.

Улирлын дүнг сараар хуваарилахУлирлын дүнг сараар хуваарилах- Улирлын дүнг сар сард нь ижил хуваан оруулахаар бол энэ товчин дээр дарна.

Дүн зөв хуваарилагдсан эсэхийг шалгахДүн зөв хуваарилагдсан эсэхийг шалгах- Хуваарилсан дүн зөв бодогдон орсон эсэхийг шалгана.

Төсвийн дүнг хуваарилж дууссан бол хадгалах ба дансны төсөв цонхноос гарахдаа гарах товчин дээр дарна.Ерөнхий мэдээлэл хавтсанд тухайн оны төсвийн төлөвлөгөөг бүх дансанд хуваарилж байсан бол одоо зөвхөн тухайн заасан дансанд төсвийн төлөвлөгөөг оруулна гэвэл тохиргоо хавтсанд орно. Тохиргоо хавтсанд тухайн төсөвлөх дансууд болон сегментүүдийг тохируулж өгнө. Дээрх сонголтуудаас төсвийн төлөвлөгөөг тохируулах данс болон сегментүүдийг тохируулсны дараа ерөнхий мэдээлэл хавтсанд орж төсвийг хуваарилснаар таны тохиргоо хавтсаар тохируулсан данс болон сегментүүдэд төсөв хуваарилагдана. Төсвийн төлөвлөгөөг хуваарилж дууссаны дараа хадгалах товчийг дарж төсвийн төлөвлөгөөг хадгална.

ГҮЙЛГЭЭНИЙ ПОСТГүйлгээний пост цонхыг аж ахуйн нэгж байгууллагуудын ерөнхий болон ахлах нягтлан бодогч нар ашиглана. Энэ нь тооцооны нягтлан бүрийн хийсэн гүйлгээг ерөнхий журнал руу бичилт хийхийн өмнө хянаж, шалгаад бичилт хийх зөвшөөрлийг өгч байна гэсэн үг юм. Гэхдээ энэ цонхоор бүх гүйлгээнүүдийг оруулж шалгах уу үгүй юу гэдгийг програм ашиглаж байгаа ерөнхий /ахлах/ нягтлангууд шийдэх ба, заавал шалгах албагүй бол Тохиргоо цэсээр орж хийсэн бүх гүйлгээг ерөнхий журнал руу бичнэ гэсэн тохиргоог хийж өгнө. Энэ тухай Тохиргоо цэсийг тайлбарласан сэдвээс дэлгэрэнгүй уншина уу.

Зураг 29

Гүйлгээний пост цэсээр дуудагдах цонхонд тухайн байгууллагын тодорхой цаг хугацааны интервалд хийгдсэн бүх гүйлгээг хийсэн хэрэглэгч, гүйлгээ хийсэн огноо, ашигласан бизнес процессын утга нь жагсаалт байдлаар гарч ирнэ. Гарч ирэх гүйлгээний жагсаалтыг бүгдийг нь постлох бол /энэ нь хийгдсэн бүх гүйлгээг баримт болон тайланд тусгана гэсэн үг/ цонхны баруун дээд хэсэгт байрлах Бүх гэсэн тэмдэглэгээг тэмдэглэхэд хангалттай. Хэрэв бүх гүйлгээг баримт болон тайланд тусгахгүй зарим гүйлгээг шалгах шаардлага гарвал зөвхөн зөвшөөрөх гүйлгээнүүдийнхээ ард байх пост гэсэн багананд тэмдэглэгээ хийнэ. Мөн татагдсан гүйлгээний дэлгэрэнгүйг харах шаардлагатай бол тухайн гүйлгээний өмнөх нэмэх тэмдгийг задлахад гүйлгээ хийсэн дансны харьцаа харагдах болно. Постын тохиргоог хийсний дараа хадгалах товчийг даран хадгалах ба гүйлгээний пост цонхноос гарахдаа гарах товчин дээр дарж гарна.

ГҮЙЛГЭЭНИЙ БҮРТГЭЛГүйлгээний бүртгэл цонхоор туслах журнал хөтөлдөггүй, нэг дансны дебет нөгөө дансны кредит дүнтэй харьцсан гүйлгээг бүртгэнэ.

Зураг 30Гүйлгээний бүртгэл цонхоор хийсэн гүйлгээ нь ямар нэгэн задаргаа тайлангаар харах боломжгүй гүйлгээ байна. Жишээ нь: тайлант үеийн ашиг руу хаах хаалтын гүйлгээ байж болно. Уг гүйлгээг хийхийн тулд

Дт Орлого зардлын нэгдсэн данс ххх

40

Page 41: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Кт Тайлант үеийн хуримтлагдсан ашиг ххх

Гэсэн гүйлгээ хийнэ. Энэ гүйлгээг оруулахын тулд:

Ерөнхий мэдээлэлОгноо: Тухайн гүйлгээг хийж буй огноог оруулж өгнө.Данс: Дебет талдаа Орлого зардлын нэгдсэн данс, кредит талдаа тайлант үеийн

хуримтлагдсан ашиг дансыг татаж авна. Гүйлгээний дүн: Тухайн орлого зардлын нэгдсэн дансыг хаахад гарсан ашиг адлагдлын дүнг

бичнэ. Хэрэв алдагдалтай байсан бол данс гэсэн хэсэгт дебет талдаа хуримтлагдсан ашгийн данс, кредит талдаа орлого зардлан нэгдсэн дансыг татаж авна.

Гүйлгээний утга: тухайн хийж байгаа гүйлгээ нь ямар гүйлгээ болохыг гүйлгээний утга гэсэн мөрөнд бичиж өгнө. Дээрхийн жишээн дээр хаалтын гүйлгээ гэж бичнэ.

Хэрэв дээрх дансууд нь үлдэгдэлтэй байсан бол харгалзах дансуудын доор үлдэгдэл гэсэн мөрөнд үлдэгдлүүд нь гарч ирнэ. Гүйлгээг хийж дууссаны дараа хадгалах гэсэн товчин дээр дарж гүйлгээг хадгалах ба гүйлгээний бүртгэл цонхноос гарахдаа гарах гэсэн товчин дээр дарна.

ЖУРНАЛ ХЭВЛЭХЭнэ цонхоор аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглэдэг журналын тайлангуудыг харна. Хийсэн гүйлгээ баримтуудаа ерөнхий журналын тайлангуудаар харахад энэ цонхоор харна.

Зураг 31

Журнал хэвлэх цонхыг дуудахад цонхны зүүн талын тайлан гэсэн хэсэгт байрлах тайлангуудын жагсаалтаас харах тайлангынхаа нэрийг сонгоход баруун талд байгаа шүүлт хийх нөхцөлүүдээс хэрэгтэй нөхцөлүүд нь идэвхжинэ. Тухайн идэвхижсэн нөхцлүүдээс ажиллаж байгаа сонголтуудаас зохих нөхцлүүдийг тодорхойлоод, хуудасны тохиргоо хэсгийн байрлал мөрөнд тайлангаа хэвтээ эсвэл босоо авахаа тохируулна. Хоосон зай (инч) гэсэн хэсэгт тайлангын дээд, доод, хоёр хажуу талын тохиргоонууд нь мм-ийн хэмжээсээр хэмжигдэхээр тохируулагдана. Нэг тохируулсан хэмжээснүүд нь уг тайланг дараа авахад дахин өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл тайлан болгонд тохиргоонуудыг нэг л удаа тохируулж өгнө. Тайлангаа авах тохиргоог хийсний дараа тайлан гэсэн товчин дээр дарахад таны авах тайлан гарч ирнэ. Тайлан хэвлэх цонхноос гарахдаа гарах гэсэн товчин дээр дарснаар цонхноос гарна.

ТАТВАРЫН ТАЙЛАН ХЭВЛЭХ

Татварын тайлан хэвлэх цонхоор аж ахуйн нэгж байгууллагын татварын тайлан, тодруулга тайлангууд гарна.

Зураг 32

Татварын тайлан хэвлэх цонхыг дуудахад гарч ирэх цонхны зүүн талд тайлан гэсэн хэсэгт татварын тайлангуудын тодруулга тайлангуудын жагсаалт гарч ирнэ. Татварын тайлан цонхыг дуудахад гарч ирэх цонхны зүүн талын тайлан гэсэн хэсэгт байрлах тайлангуудын жагсаалтаас харах тодруулга тайлангынхаа нэрийг сонгоход баруун талд байгаа дүн бодох гэсэн хэсэгт салбар нэгж болон огноог

41

Page 42: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

тодорхойлно. Шүүлт хийх нөхцөл гэсэн хэсэгт тухайн идэвхжсэн нөхцлүүдээс ажиллаж байгаа сонголтуудаас зохих нөхцлүүдийг тодорхойлоод, хуудасны тохиргоо хэсгийн байрлал мөрөнд тайлангаа хэвтээ эсвэл босоо авахаа тохируулна. Тайлан авах тохиргоог бусад тайлангын цонхтой адил байна. Тайлангаа авах тохиргоог хийсний дараа тайлан гэсэн товчин дээр дарахад таны авах тайлан гарч ирнэ. Тайлан хэвлэх цонхноос гарахдаа гарах гэсэн товчин дээр дарснаар цонхноос гарна.

САНХҮҮГИЙН ТАЙЛАН ХЭВЛЭХ

Санхүүгийн тайлангийн зорилго нь гадны болон дотоодын хэрэглэгчдийг эдийн засгийн шийдвэр гаргахад нь шаардагдах, тухайн байгууллагын санхүүгийн байдал (хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч), санхүүгийн үр дүн (орлого, үр дүн), санхүүгийн байдалд гарсан өөрчлөлт (мөнгөн гүйлгээний) -ийн талаарх мэдээллээр хангахад чиглэгдэнэ.

Зураг 33

Санхүүгийн тайлангийн хэрэглэгчид гэдэгт хөрөнгө оруулагчид, албан хаагчид, зээлдэгчид, бэлтгэн нийлүүлэгч болон худалдааны бусад зээлдүүлэгчид, мөн худалдан авагчид, засгийн газар, олон нийтийн байгууллагууд хамаарна. Санхүүгийн тайлангийн нэрийг сонгоод дүн бодох гэсэн хэсэгт салбар нэгж болон огноог тодорхойлно. Шүүлт хийх нөхцөл гэсэн хэсэгт тухайн идэвхжсэн нөхцлүүдээс ажиллаж байгаа сонголтуудаас зохих нөхцлүүдийг тодорхойлоод, хуудасны тохиргоо хэсгийн байрлал мөрөнд тайлангаа хэвтээ эсвэл босоо авахаа тохируулна. Хоосон зай (инч) гэсэн хэсэгт тайлангийн дээд, доод, хоёр хажуу талын тохиргоонууд нь мм-ийн хэмжээсээр хэмжигдэхээр тохируулагдана. Нэг тохируулсан хэмжээснүүд нь уг тайланг дараа авахад дахин өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл тайлан болгонд тохиргоонуудыг нэг л удаа тохируулж өгнө. Тайлангаа авах тохиргоог хийсний дараа тайлан гэсэн товчин дээр дарахад таны авах тайлан гарч ирнэ. Тайлан хэвлэх цонхноос гарахдаа гарах гэсэн товчин дээр дарснаар цонхноос гарна.

НЭГДСЭН ТАЙЛАНГИЙН ДҮННэгдсэн тайлангийн дүн цонхоор тухайн байгууллагын өмнөх оны үлдэгдэл буюу тайлант хугацаанд ашиглагдах мэдээллүүдийг оруулж өгнө. Тодруулж хэлбэл уг программыг шинээр ашиглаж эхэлж байгаа байгууллагуудын хувьд өмнөх оны мэдээллийг оруулж өгөх шаардлагатай болно. Ингэж оруулж өгөх нь санхүүгийн тайлангуудын өмнөх оны мэдээлэл гэсэн баганыг бөглөх, өмнөх оны үзүүлэлтүүдтэй харьцуулан санхүүгийн шинжилгээ хийх зэрэгт ашиглана.

Зураг 34Тиймээс уг программыг ашиглаж эхэлсэн хугацааанаас өмнөх тайлангуудын дүнг нэгдсэн тайлангийн дүн цонхоор хандан өссөн дүнг оруулж өгнө. Уг цонхыг дуудахад гарч ирэх цонхны өмнөх он гэсэн цонхонд оруулах мэдээллийн огноог, тайлан гэсэн цонхноос тухайн мэдээлэл оруулах гэж буй тайлангаа дуудаж өгнө. Ингэснээр үзүүлэлт гэсэн баганад тухайн дүнг оруулах гэсэн тайлангийн үзүүлэлтүүд гарч ирэх бөгөөд дүн гэсэн баганад тухайн үзүүлэлтэд харгалзах дүнг оруулж өгнө. Ингэж мэдээлэл оруулсны дараа хадгалах товчийг дарж оруулсан мэдээллээ хадгалж өгөх ба нэгдсэн тайлангийн дүн цонхноос гарах бол гарах товчин дээр дарна.

ГҮЙЛГЭЭНИЙ ЖАГСААЛТГүйлгээний жагсаалт цонхоор тухайн байгууллагуудын хувьд гарсан бүх гүйлгээг жагсаалт хэлбэрээр огноо болон бусад дурын үзүүлэлтээр шүүн харуулна.Гүйлгээний жагсаалт цонхыг дуудахад гарч ирэх цонхны доод хэсэгт байрлах Шүүлт гэсэн хэсгийн шүүлтийн нөхцлүүдээс өөрийн хэрэгтэй мэдээллийн нөхцлүүдийг оруулсаны дараа шүүх гэсэн

42

Page 43: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

дурангийн зураг бүхий товчийг дарж оруулсан шүүлтийн нөхцлийг хангасан гүйлгээнүүдээ жагсаалт байдлаар гарна. Шүүлт Тайлбар

Данс Бүх, тухайн, сонголт, бүлэг, сегмент, нэрээр гэх мэт сонголтуудаас сонгoсон дансны шүүлтүүрүүдийг тавьж өгнө.

Огноо Тухайн, хугацааны хооронд, жил, сар, улирал, нөхцөлт гэх мэт сонголтуудаас сонгон огнооны шүүлтүүрүүдийг тавьж өгнө.

Харьцсан данс Харьцсан данстай нь шүүнэ гэвэл бүх, тухайн, сонголт, бүлэг, сегмент, нэрээр гэх мэт сонголтуудаас сонгон харьцсан дансыг сонгож өгнө. ямар ч байдлаар харьцсан дансны мэдээлийг авч болно.

Жагсаалт цонхон дээр ажиллах тухай ерөнхий зааварчилгааг програмын ерөнхий зааварчилгаа гарчигнаас уншина уу.

ХААЛТЫН ГҮЙЛГЭЭХаалтын гүйлгээ цонхоор тайлант хугацааны орлого, зардлын дансуудын бүх үлдэгдлийг орлого зардлын нэгдсэн данс руу автоматаар хаалт хийнэ.

Зураг 36

Хаалтын цонхон дээр ажиллахдаа: Ерөнхий журнал-хаалтын гүйлгээ

Огноо: Хаалт хийх тайлант үеийн огноог оруулна Салбар нэгж: Салбар нэгжээр татах бол уг мөрөнд салбар нэгжийн мэдээллийг тохируулна Шүүх товч: Тухайн тайлант үед гарсан орлого зардлын дансны бичилтүүдийг дуудна.

Шүүх товчийг дарахаар гарч ирэх орлого зардлын дансдын мэдээллийн дебет болон кредит талын нийт дүн тэнцсэн байх ба гүйлгээний мэдээлэл хавтас руу шилжинэ. Гүйлгээний мэдээлэл хавтас руу шилжихэд хадгалах товчийг дарснаар орлого, зарлагын данснууд автоматаар орлого зардлын нэгдсэн данс руу хаагдана. Гүйлгээ хийсний дараа гарах товчийг дарж хаалтын гүйлгээ цонхноос гарна.

43

Page 44: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бүлэг 7

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Мөнгөн хөрөнгийн модулийн танилцуулгазорилго, боломжуудМөнгөн хөрөнгө ба Interactive Diamond ERPСистемийн эхлэлтийн тохиргоо Баримт гүйлгээний бүртгэл

Бэлэн мөнгөний орлогоБэлэн мөнгөний зарлагаБанкин дахь харилцахын орлогоБанкин дахь харилцахын зарлага

Гүйлгээ баримтын ерөнхий жагсаалтТайлан мэдээ боловсруулахНярвын гүйлгээГарах анхааруулга сануулга

44

Мөнгөн хөрөнгийн бүртгэл

Page 45: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

МӨНГӨН ХӨРӨНГИЙН МОДУЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЗОРИЛГО, БОЛОМЖУУД

Мөнгөн хөрөнгийн модуль нь Интерактив компаниас боловсруулан гаргаж буй ERP системийн нэгээхэн хэсэг юм. Мөнгөн хөрөнгө нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг, маш түргэн хугацаанд өөр илүү ашигтай таваар болон төлбөрийн хэлбэрт шилжих чадвартай, байгууллагын эргэлтийн хөрөнгө хэсэгт гол бүрэлдэхүүн хэсэг нь юм. Иймээс байгууллагын мөнгөн хөрөнгийн бүртгэл, хяналт, шалгалт, орлого, зарлага зэрэг нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын чухал хэсэг юм. Diamond 5.0 програм дээр эдгээр асуудлыг бүрэн хэмжээгээр нь шийдэж програмчиллах нь гол зорилго маань юм.Мөнгөн хөрөнгийн модулийг ашигласнаар касс, харилцахын орлого, зарлагын ордер, төлбөрийн даалгавар зэрэг баримтуудаа өөрийн байгууллагын онцлогт тохируулж өөрчлүүлэх, бизнесс процесс тус бүрээр өөр өөр баримтууд хэвлэн авах, мөн зөвхөн өөрийн байгууллагад тохирсон тайлангууд хийлгэх, нярвуудын гүйлгээг өөр цонхоор хийж нягтлан хянаж гүйлгээнд холбох, кассын нярав, нягтлан нарын эрхийн хязгаарлалт зэрэг боломжуудыг ашиглах боломжтой юм.

МӨНГӨН ХӨРӨНГӨ БА INTERACTIVE DIAMOND ERP

Байгууллагын хөрөнгийг эргэлтийн хөрөнгө, эргэлтийн бус хөрөнгө гэж 2 ангилдаг ба мөнгөн хөрөнгө нь эргэлтийн хөрөнгө гэсэн ангилалд нь багтддаг. Мөнгөн хөрөнгийг дотор нь дараах 2 хэсэгт хуваана :

Касс дахь бэлэн мөнгө – Байгууллага өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулахад заавал бэлэн мөнгөний хэрэгцээ гарч байдаг ба хэрэгцээндээ зориулж байгууллагадаа бэлэн мөнгийг байршуулж байдаг. Харилцахаасаа болон бэлнээрх борлуулалтаар кассаа санхүүжүүлж байдаг.

Харилцахад байгаа мөнгө – Мөн банкуудад мөнгөө байршуулж орлого болон төлбөр тооцоогоо бэлэн бусаар хийдэг. Мөн богино хугацаат хадагламж, түргэн борлогдох үнэт цаас зэрэг байж болно.

----------------------------------------------------------------------------------------------------------------------

45

Page 46: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Мөнгөн хөрөнгийн тодорхойлолт: Мөнгөн хөрөнгө нь эргэлтийн хөрөнгө дотроо хамгийн түргэн хөрвөх чадвартай бөгөөд, гүйлгээний хэрэгслийн хэмжүүр нь болж өгдөг. Мөнгөн хөрөнгийн бүртгэлийн үүрэг: Бизнессийн байгууллага нь үйл ажиллагаа явуулсныхаа үр дүнд олсон орлого, зарлага, өглөг, авлагаа тодорхойлохын тулд мөнгийг гол хэмжүүрээ болгон ашигладаг. Тиймээс түүний хадаглалт, хамгаалалт, нөөц бололцоо, захиран зарцуулалт нь ямар хэмжээнд байгаа болон үр дүн нь юунд хүрсэн тухай мэдээллийг мөнгөн хөрөнгийн бүртгэлээр харуулдаг.----------------------------------------------------------------------------------------------------------------------Дээрх ойлголтууд нь НББ-ийн ерөнхий ойлголтууд юм. Програм дээр ч гэсэн дээрх ойлголт адил юм.

Эхлээд кассыг хэрхэн програм дээр хөтөлж явах вэ гэдгийг тайлбарлая:Кассын бүртгэлБайгууллагын кассан дахь мөнгийг кассын нярав бүртгэж орлого, зарлага, эцсийн үлдэгдлээ хөтөлж явдаг. Програм дээр ч мөн адил. Кассын нярвыг нээхийн өмнө кассын данснууд нээгдсэн байх ёстой. Данснууд гэдэг нь нэг байгууллага нь кассын төгрөгийн болон бусад гадаад валютын хэд хэдэн данснуудыг бүртгэлдээ зэрэг ашигладаг байж болох юм. Энэ тохиолдолд кассын олон данснуудаа эхлээд нээх шаардлагатай болно. Дансаа нээхдээ ерөнхий журналын дансны мэдээлэл цонхоор нээх ба яаж нээх дарааллыг ерөнхий журналын бүлгээс уншина. Үүний дараа мөнгөн хөрөнгийн модулиараа орж кассын няравын мэдээлэл гэснийг сонгож няраваа нээнэ. Хэрхэн нээх дарааллийг мөн энэ сэдвийн кассын няравын мэдээлэл гэсэн гарчигаас уншина уу. Програм дээр нэг данс харьцах нь нэг нярав гэсэн зарчимтай байна. Өөрөөр хэлбэл данс болгон харгалзах нэг няравтай байна гэсэн үг юм. Жишээ нь: Кассын няраваар Оюун гэдэг нэг хүн ажилладаг, кассын - төгрөгийн нэг , долларын хоёр, еврогийн нэг дансуудыг тус тус хөтөлдөг гэвэл нярав болон данснууд нь дараах байдалтай байна:

Нярав ДансОюун –кассын нярав /төгрөг/ 1001-00Оюун –кассын нярав /доллар/ 1002-01Оюун –кассын нярав /доллар карт/ 1002-02Оюун –кассын нярав /евро/ 1002-03

Няравын мэдээлэл цонхоор нярав нээх үед дуудаж тохируулсан данс нь ямар валютын төрөлтэй байна тэр төрлийн валют нь тухайн нээгдэж байгаа нярав дээр тохирогдож байна гэсэн үг юм.Мөн дансны мэдээлэл дээр зоосон эхний үлдэгдэл тань тухайн нярав дээр данс тохируулах үед эхний үлдэгдэл нь хамт татагдан орж ирнэ. Дахин бичих шаардлагагүй.

Банкин дахь харилцахБанкин дахь харилцахын мэдээллийг оруулах нь кассын няравын мэдээллийг оруулахтай адил юм. Эхлээд харилцахын дансуудаа нээсний дараа мөнгөн хөрөнгийн модулиараа орж банкин дахь харилцахын мэдээллээ оруулж өгнө. Мөн нэг данс нэг банк гэсэн харьцаатай байна. Банкин дахь харилцахын зарлага бичихэд төлбөрийн даалгавар хэвлэгдэн гарна. Банкин дахь харилцахын мэдээллээ оруулах үед өөрийн данс, банк зэрэг мэдээллийг оруулах нүднүүд байгаа ба энэ мэдээллүүд нь төлбөрийн даалгавар дээр бөглөгдөн гарч ирнэ. Харилцагч байгууллагынхаа мэдээллийг бол лавлах цэсээр ороод харилцагчийн кодыг мэдээллийг оруулахдаа оруулсан банк, дансны мэдээлэл зэргийг татан авч төлбөрийн даалгавар дээр гарна.

Касс харилцахын гүйлгээг хийхдээ орлого, зарлагын ордеруудаар ороод бизнес процессоо дуудаж гүйлгээгээ хийх ба ямар бизнес процесс дуудсанаас хамаараад гүйлгээний цонхнууд өөр өөрөөр гарч ирнэ. Жишээ нь: Кассын зарлага авлага хаав гэдэг бизнесс процессоор гүйлгээ хийх үе кассын зарлага, авлага хаах гэсэн 2 цонх дуудагдан гарч ирэх ба энэ гүйлгээ хийж дууссаны дараа авлагын модуль талаасаа дахин гүйлгээ хийх хэрэггүй бөгөөд кассаас бичсэн гүйлгээ тань авлагын дансан дээр гүйлгээ болон очсон байна.

46

Page 47: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

СИСТЕМИЙН ЭХЛЭЛТИЙН ТОХИРГООӨмнөх гарчиг дээр Кассын няравын мэдээлэл

Мөнгөн хөрөнгийн модуль дээр ажиллахын тулд эхлээд ерөнхий журналын Дансны мэдээлэл цонхоор орж мөнгөн хөрөнгийн дансдуудаа нээж өгсөн байх шаардлагатай. Үүний дараа мөнгөн хөрөнгийн Кассын мэдээлэл цонхоор орж кассын няравын мэдээллээ оруулна.

Зураг 37

Данс: Ерөнхий журналын дансны мэдээлэл дээр оруулсан дансаа дуудаж өгч няравын мэдээлэлтэйгээ холбоно.Кассын няравын цонхны ерөнхий мэдээллээ оруулж өгсний дараа Эхний үлдэгдэл хавтас руу шилжин орж тухайн тайлант үеийн огнооны эхний үлдэгдлийг оруулж өгнө. Жишээ нь: Танай байгууллага 2007-01-01-ны өдрөөс эхэлж програмд орсон гэвэл 2006-12-31-ны орой тоолсон няравынхаа эцсийн үлдэгдлийг оруулж өгнө.Хэрэв тухайн нярав нь төгрөгийн данснаас гадна гадаад валютын данс хөтөлдөг бол данс тус бүрээрээ няраваа нээж өгнө.Зураг 38Гадаад валютын нярвыг нээхдээ тухайн валютын төрлөөр нь үлдэгдлээ оруулж өгнө. Зураг 3912/31-ны үлдэгдлийн ханшийн мэдээллийг ерөнхий журналын ханшийн бүртгэл цонхонд эхний удаа оруулж өгнө. Өөрөөр хэлбэл гадаад валютын нярав болон дансны ханшийн мэдээллийг заавал энэ цонхоор эхэлж ханшаа оруулж өгснөөр ханш нь дуудагдан ирнэ. Зураг 40Банкин дахь харилцахын мэдээлэл

Ихэнх аж ахуйн нэгж, байгууллага нь 1 буюу түүнээс дээш хэд хэдэн Банкинд мөнгөө байршуулсан байдаг. Байршуулсан мөнгө нь валютын янз янзын төрлөөр оршин байдаг. Тиймээс Банкин дахь мөнгөнийхөө данс тус бүрээр кодолж банкныхаа мэдээллийг энэ цонхоор оруулж өгнө.

Банкны харилцагчийг кодлохдоо банк тус бүр дээр , байршиж байгаа мөнгөний хэлбэр болгоноор салгаж кодолж өгнө.

Жишээ нь: “АА” байгууллага голомт Банкинд төгрөг, долларын нэг нэг данстай, Худалдаа хөгжилийн Банкинд төгрөгийн, еврогийн нэг нэг данстай гэвэл. Энэ тохиолдолд :

101- Голомт төгрөг данс102- Голомт долларын данс201- ХХБ төгрөгийн данс202- ХХБ еврогийн данс гэж тус тусад нь кодолж өгнө.

Банкны код Банкны нэр

Зураг 41

Ерөнхий мэдээлэл Банк- Код, нэрээ оруулсны дараа банк гэсэн цонх руу орж банкны мэдээлэл дотроос өөрийн харилцагч банкаа дуудан тохируулж өгнө.Данс- гэсэн нүдэнд ерөнхий журналын дансны мэдээллээр нээж өгсөн дансаа дуудан тохируулна.

47

Page 48: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Валют- гэсэн мөрөнд бол данс нээхдээ тохируулж өгсөн валютын төрөл тохирогдон гарч ирнэ. Банкин дахь харилцах данс- гэсэн нүдэнд тухайн байгууллагын банктай харьцдаг дансаа гараар хийж өгнө. Ингэснээр төлбөрийн даалгавар бичихэд тухайн данс баримтан дээрээ татагдан орж ирнэ.

Эхний үлдэгдэл гэсэн цонх руу орж кассын няравын эхний үлдэгдэл зоосонтой адил зарчмаар эхний үлдэгдлээ оруулж өгнө.

БАРИМТ ГҮЙЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ

Бэлэн мөнгөний бүртгэл

Бэлэн мөнгөний орлогоЭнэ хэсэгт касс дахь бэлэн мөнгөний орлого зарлагыг програм дээр хэрхэн хөтлөх тухай ярих болно. Кассын орлогын баримтыг програмд оруулахдаа Бүртгэл Мөнгөн хөрөнгө Кассын орлого гэсэн цэсээр орж кассын орлогын цонхыг нээнэ. Энэ цонх нь ерөнхийдөө аж ахуйн нэгж байгууллагын кассын орлогын ордерын баримттай төстэй болохоор ажиллахад амар юм.

Зураг 42

Цонхон дээр ажиллаж эхлэхийн өмнө хийгдэх гүйлгээндээ тохирох Бизнес процессын кодоо сонгоно. Ямар Бизнес процесс сонгосноос хамааран цонхны зүүн талд байрлах хавтаснууд өөрчлөгдөнө. Жишээ нь: - 101201-Кассын орлого-Авлага хаав гэсэн бизнес процессыг сонговол Бэлэн мөнгөний орлого, Авлагын хаах хоёр цонх гарч ирнэ.

- 101101-Кассын орлого-Банкин дахь харилцахаас гэсэн бизнес процессыг сонговол Кассын орлогын цонх, Харилцахын зарлагын цонх хоёр гарч ирнэ. Гүйлгээний мэдээлэл гэсэн цонх бол ямар ч бизнес процесс сонгоход заавал байдаг.Үүний дараа он, сар, өдрөө оруулаад кассын нярваа сонгоно. Кассын нярав сонгох үед баримтын дугаарлалт нь хийгдэнэ. Баримтын дугаарлалт нь системийн тохиргоон дээр ямар тохиргоо хийснээс хамааран автоматаар дугаарлагдана. Мөн заавал автоматаар дугаарлахгүй гараараа баримтын дугаараа хөтлөн явж болно. Энэ тохиолдолд системийн тохиргоон дээр ямар нэгэн тохиргоо хийхгүй. Данс: Нярав сонгоход няравын мэдээлэл дээр тохируулсан данс дуудагдана.Гүйлгээний утга: Гүйлгээний утгыг гараар бичиж оруулж өгнө. Байнга давтагддаг гүйлгээний утгуудаа Лавлах- Симболын мэдээлэл цонхоор орж кодлон бүртгүүлээд, гүйлгээ хийхдээ кодоо дуудан гүйлгээний утгаа оруулж өгч болно. Гүйлгээний дүн: Орлого авах дүнгээ оруулна. Хэрэв орлого авах нярав маань гадаад валютын данс хөтөлдөг бол гүйлгээний дүнгийн MNT гэсэн дээр тухайн валютын код гарч ирээд ханш гэсэн мөрөнд тухайн огноогоор тухайн дансан дээр хөтлөгдөж байгаа ханш дуудагдан гарч ирнэ. Доор байгаа саарал өнгөтэй мөрөнд монгол төгрөгт шилжигдэн төгрөгөөр тооцогдох дүн гарч ирнэ.Мөнгө тушаагч: Мөнгө тушааж байгаа харилцагчийн нэрийг бичиж өгөх ба байнгын харилцагчийн мэдээллийг Лавлах-Харилцагчийн мэдээлэл цонхоор орж кодлон оруулж өгнө. Бичиг баримт, хавсралт баримт, Регистрийн дугаар: зэрэг дээр шаардлагатай бол мэдээллүүдийг оруулж өгнө.НӨАТ: гэсний урьд чагт тавибал НӨАТ-ын үзүүлэлт гэсэн цонх идэвхжинэ. Цонхыг нээж үзвэл НӨАТ-ын тайлангийн үзүүлэлтүүд байх бөгөөд таны сонгосон үзүүлэлтээс хамаарч НӨАТ-ын тайлан дээр харгалзах борлуулалтын хэсгийн дүнгүүд дээр очно.

48

Page 49: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Баримтын хувь: гэсэн цонхон дээр тухайн цонхноос хэвлэх баримтынхаа хувийг тоогоор тавьж өгнө. Баримтын жагсаалт: Мөнгөн хөрөнгийн цонхоор хийгдсэн баримтын жагсаалтуудыг дуудан үзнэ. Энэ цонхоор үзэх нь заавал мөнгөн хөрөнгийн баримтын жагсаалтаар орж дуудахаас амар гүйлгээ хийх явцдаа жагсаалтаа дуудан гүйлгээгээ үзэж болох юм.Бэлэн мөнгөний орлогын цонхон дээр ажиллаж дууссаны дараа дараагийн цонх руу шилжин шаардлагатай мэдээллүүдийг оруулж өгнө. Хамгийн сүүлд гүйлгээний мэдээлэл цонхоор гүйлгээгээ шалгаж болно. Бэлэн мөнгөний зарлагаКассын бэлэн мөнгөний орлогын цонхон дээр хэрхэн ажиллах тухай түрүүчийн бүлэг дээр үзсэн бол одоо кассын зарлагын цонхон дээр ажиллах тухай ярья. Кассын зарлагын цонхон дээр ажиллах нь ерөнхийдөө кассын орлогын цонхтой адил зарчмаар ажиллана. Бүртгэл-Мөнгөн хөрөнгө- Кассын зарлага гэсэн цэсээр орж кассын зарлагын цонхыг нээнэ.

Зураг43

Кассын зарлагын цонхон дээр ажиллахын өмнө хийх гүйлгээнийхээ утгыг илэрхийлэх Бизнес процессоо сонгоно. Ер нь гүйлгээ хийхээсээ өмнө бизнес процессоо зөв сонгож өгөх шаардлагатай. Буруу бизнес процессоор гүйлгээ хийсэн тохиолдолд хийсэн гүйлгээ нь буруу данстай холбогдох, ерөнхий журналын дансанд гүйлгээ буруу орох зэрэг сөрөг үрдагаврууд ихтэй тул дахин гүйлгээгээ хийх, хийсэн гүйлгээндээ засвар оруулах, залруулга өөр бичилтүүд гарах зэрэг асуудлууд гарна гэдгийг анхаарах хэрэгтэй. Бизнес процессоо сонгосны дараа он, сар, өдрөө оруулаад кассын зарлага хийх няраваа сонгож өгнө. Кассын нярав сонгох үед баримтын дугаарлалт нь хийгдэнэ. Баримтын дугаарлалт нь системийн тохиргоон дээр ямар тохиргоо хийснээс хамааран автоматаар дугаарлагдана. Мөн заавал автоматаар дугаарлахгүй гараараа баримтын дугаараа хөтлөн явж болно. Энэ тохиолдолд системийн тохиргоон дээр ямар нэгэн тохиргоо хийхгүй. Данс: Нярав сонгоход няравын мэдээлэл дээр тохируулсан данс дуудагдана.Гүйлгээний утга: Гүйлгээний утгыг гараар бичиж оруулж өгнө. Байнга давтагддаг гүйлгээний утгуудаа Лавлах- Симболын мэдээлэл цонхоор орж кодлон бүртгүүлээд, гүйлгээ хийхдээ кодоо дуудан гүйлгээний утгаа оруулж өгч болно. Гүйлгээний дүн: Зарлага гаргах дүнгээ оруулна. Хэрэв зарлага хийх нярав маань гадаад валютын данс хөтөлдөг бол гүйлгээний дүнгийн MNT гэсэн дээр тухайн валютын код гарч ирээд валютын дүнгээ оруулахад ханш гэсэн мөрөнд тухайн огноогоор тухайн дансан дээр хөтлөгдөж байгаа ханш дуудагдан гарч ирнэ. MNT гэсэн дээр ба монгол төгрөгөөр тооцогдсон дүн гарч ирнэ.Мөнгө тушаагч: Мөнгө тушааж байгаа харилцагчийн нэрийг бичиж өгөх ба байнгын харилцагчийн мэдээллийг Лавлах-Харилцагчийн мэдээлэл цонхоор орж кодлон оруулж өгнө. Бичиг баримт, хавсралт баримт, Регистрийн дугаар: зэрэг дээр шаардлагатай мэдээллүүдийг оруулж өгөх ба энэ мэдээллүүдийг оруулаагүй байсан цонх ажиллаж гүйлгээгээ хадгална.НӨАТ: гэсний урьд чагт тавивал НӨАТ-ын үзүүлэлт гэсэн цонх идэвхижинэ. Цонхыг нээж үзвэл НӨАТ-ын тайлангийн үзүүлэлтүүд байх бөгөөд таны сонгосон үзүүлэлтээс хамаарч НӨАТ-ын тайлангийн худалдан валют хэсэгт очно. Баримтын хувь: гэсэн цонхон дээр тухайн цонхноос хэвлэх баримтынхаа хувийг тоогоор тавьж өгнө. Баримтын жагсаалт: Мөнгөн хөрөнгийн цонхоор хийгдсэн баримтын жагсаалтуудыг дуудан үзнэ. Энэ цонхоор үзэх нь заавал мөнгөн хөрөнгийн баримтын жагсаалтаар орж дуудахаас амар гүйлгээ хийх явцдаа жагсаалтаа дуудан гүйлгээгээ үзэж болох юм.Бэлэн мөнгөний зарлагын цонхон дээр ажиллаж дууссаны дараа дараагийн цонх руу шилжин шаардлагатай мэдээллүүдийг оруулж өгнө. Хамгийн сүүлд гүйлгээний мэдээлэл цонхоор гүйлгээгээ шалгаад хадгална. Банкин дахь харилцахын гүйлгээний бүртгэл

Банкин дахь харилцахын орлого

49

Page 50: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Аж ахуйн нэгж байгууллагын Банкин дахь харилцахад байгаа дансны орлогын гүйлгээг хийхдээ бүртгэл цэсний мөнгөн хөрөнгө хэсгийг задалж Банкин дахь харилцахын зарлага гэсэн цонхоор орж хийнэ.

Зураг 44Цонхоо дуудаж гаргаж ирсний дараа хийх гүйлгээнийхээ утгыг илэрхийлэх бизнес процессоо сонгож өгнө. Хэрэв бизнес процессоо буруу сонгон гүйлгээгээ хийсэн тохиолдолд хийсэн гүйлгээгээ шууд засах боломжгүй тул буруу гүйлгээгээ устгаж шинээр зөв бизнес процессоо сонгох хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу. Энэ нь таны програм дээр ажиллах явцад бүртгэлийн бодлого талаасаа алдаагүй үнэн зөв бүртгэл хөтөлж санхүүгийн тайлан балансаа зөв гаргахад тань хэрэгтэй юм.Огноо:- Бизнес процессоо сонгосны дараа гүйлгээ хийх огноогоо оруулж өгнө.Банкин дахь харилцах:- Банкин дахь харилцахаа сонгоход баримтын дугаарлалт автомат тохиргоотой үед тохиргооны дагуу дугаарлагдана.Данс: - Энэ мөрөнд гүйлгээ хийгдэх данс нь саарал өнгөтэй идэвхгүйгээр дуудагдан гарч ирнэ. Дансыг тохируулахдаа банкны мэдээллийг анх нээхэд тохируулж өгсөн байна.Гүйлгээний утга: - Олон давтагддаг гүйлгээний утгаа лавлахын симболын мэдээлэл цонхоор кодчлон оруулж өгч болох бөгөөд гүйлгээгээ хийхдээ тухайн кодоо дуудахад гүйлгээний утга орж ирнэ. Гарч ирсэн гүйлгээний утга дээрээ нэмэлт тодотгол хийж болох бөгөөд ерөөсөө гүйлгээний утга сонгохгүйгээр гараараа шууд бичиж болно. Гүйлгээний дүн:- Энэ хэсэгт гүйлгээ хийх дүнгээ оруулж өгнө. Гадаад валютаар гүйлгээ хийх гэж байгаа тохиолдолд ханш гэсэн мөрөнд ханшийн мэдээлэл хамгийн сүүлийн огноогоор татаж харуулна.Мөнгө тушаагч:- Энэ хэсэгт мөнгө тушаагчийн нэрийг оруулж өгөх ба лавлахын харилцагчийн мэдээллээр оруулж өгсөн кодоор харилцагчийн нэрээ дуудаж өгөхөд аль банкнаас, данс, регистрийн дугаар зэрэг мэдээллүүд шууд бөглөгдөнө. Харилцагчийн мэдээлэлд оруулж өгөөгүй үед гараараа бөглөж болно.НӨАТ:- Орлогоосоо НӨАТ-өө салгаж байгаа тохиолдолд тэмдэглэнэ. Тэмдэглэгээ хийгдсэн үед НӨАТ- тайлангийн үзүүлэлтээс сонгож өгнө. Таны сонгосон НӨАТ-ын үзүүлэлтээр НӨАТ-ын тайлан гарах болно. Баримтын хувь:- Гэдэг хэсэгт энэ цонхноос хэвлэх баримтынхаа хувийг оруулаад гүйлгээг хийж дуусаад хадгалсан үед таны өгсөн хувиар баримт хэвлэгдэнэ.Харилцахын орлогын цонхон дээрээ ажиллаж дууссаны дараа дараагийн цонх руу орж шаардлагатай мэдээллийг бөглөж өгнө. Цонхнууд дээрээ ажиллаж дууссаны дараа Гүйлгээний мэдээлэл цонх руу орж хийсэн гүйлгээний данснуудаа шалгаж болно.

Банкин дахь харилцахын зарлага

Энэ цонхоор Банкин дахь харилцах дансны зарлага хэсгийн гүйлгээг хийх ба банктай харилцах төлбөрийн даалгавраа энэ цонхноос хэвлэж авна.Цонхон дээр ажиллах ерөнхий зарчим өмнөх хэсгүүдэд тайлбарласан кассын орлого зарлага, харилцахын орлоготой адил байна.

Зураг 45

Хийх гүйлгээнийхээ утгыг илэрхийлэх бизнес процессоо сонгож өгнө. Хэрэв бизнес процессоо буруу сонгон гүйлгээгээ хийсэн тохиолдолд хийсэн гүйлгээгээ шууд засах боломжгүй тул буруу гүйлгээгээ устгаж шинээр зөв бизнес процессоо сонгох хэрэгтэй болно гэдгийг анхаарна уу. Энэ нь таны програм дээр ажиллах явцад бүртгэлийн бодлого талаасаа алдаагүй үнэн зөв бүртгэл хөтөлж санхүүгийн тайлан балансаа зөв гаргахад тань хэрэгтэй юм.Огноо:- Бизнес процессоо сонгосны дараа гүйлгээ хийх огноогоо оруулж өгнө.Банкин дахь харилцах:- Банкин дахь харилцахаа сонгоход баримтын дугаарлалт автомат тохиргоотой үед тохиргооны дагуу дугаарлагдана.Данс: - Энэ мөрөнд гүйлгээ хийгдэх данс нь саарал өнгөтэй идэвхгүйгээр дуудагдан гарч ирнэ. Дансыг тохируулахдаа банкны мэдээллийг анх нээхэд тохируулж өгсөн байна.

50

Page 51: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Гүйлгээний утга: - Олон давтагддаг гүйлгээний утгаа лавлахын симболын мэдээлэл цонхоор кодчлон оруулж өгч болох бөгөөд гүйлгээгээ хийхдээ тухайн кодоо дуудахад гүйлгээний утга орж ирнэ. Гарч ирсэн гүйлгээний утга дээрээ нэмэлт тодотгол хийж болох бөгөөд ерөөсөө гүйлгээний утга сонгохгүйгээр гараараа шууд бичиж болно. Гүйлгээний дүн:- Энэ хэсэгт гүйлгээ хийх дүнгээ оруулж өгнө. Гадаад валютаар гүйлгээ хийх гэж байгаа тохиолдолд ханш гэсэн мөрөнд ханшийн мэдээлэл хамгийн сүүлийн огноогоор татаж харуулна.Мөнгө тушаагч:- Энэ хэсэгт мөнгө тушаагчийн нэрийг оруулж өгөх ба лавлах цэсэнд байгаа харилцагчийн мэдээллийн цонхоор мэдээллээ оруулж өгсөн үед харилцагчийн кодоо дуудаж өгөхөд аль банк руу, данс, регистрийн дугаар зэрэг мэдээллүүд шууд бөглөгдөнө. Харилцагчийн мэдээллээ оруулаагүй үед гараараа бөглөж болно. Энэ оруулж өгсөн мэдээллүүд нь төлбөрийн даалгавар дээр татагдан гарч ирнэ.НӨАТ:- Орлогоосоо НӨАТ-өө салгаж байгаа тохиолдолд тэмдэглэнэ. Тэмдэглэгээ хийгдсэн үед НӨАТ- тайлангийн үзүүлэлтээс сонгоно. НӨАТ-ын тайлан дээр таны сонгосон НӨАТ-ын үзүүлэлт дээр дүнгүүд гарна.Баримтын хувь:- Гэдэг хэсэгт энэ цонхноос хэвлэх баримтынхаа хувийг оруулаад гүйлгээг хийж дуусаад хадгалсан үед таны өгсөн хувиар баримт хэвлэгдэнэ.Харилцахын зарлагын цонхон дээрээ ажиллаж дууссаны дараа дараагийн цонх руу орж мэдээллүүдээ бөглөж өгнө. Цонхнууд дээрээ ажиллаж дууссаны дараа гүйлгээний мэдээлэл цонх руу орж хийсэн гүйлгээний данснуудаа шалгаж болно. Хийсэн гүйлгээгээ Банкин дахь харилцахын жагсаалт цонх болон тайлан цэсний харилцахын тайлан гэсэн тайлангаар харж болно.

ГҮЙЛГЭЭ БАРИМТЫН ЕРӨНХИЙ ЖАГСААЛТ

Энэ хэсэгт бэлэн мөнгөний гүйлгээний жагсаалт, Банкин дахь харилцахын гүйлгээний жагсаалт цонхнуудыг тайлбарлана. Энэ 2 цонх нь ажиллах зарчим, хийх шүүлтүүр, гээд ихэнх зүйлүүдээрээ адил байна. Ялгаа нь гэвэл:- Бэлэн мөнгөний жагсаалтын цонхоор бэлэн мөнгөтэй холбоотой хийсэн гүйлгээнүүдээ шүүж харна. -Банкин дахь харилцахын жагсаалтаар харилцахын орлого зарлагын цонхоор хийсэн гүйлгээнүүдээ шүүж харна.

Зураг 46

Шүүлт гэсэн хавтас дотор байгаа нөхцөлүүд дээр харгалзах нөхцөлүүдийг тавьж шүүх гэсэн товчийг дарна. Шүүлтийн нөхцөлүүдийг тайлбарлавал:

Огноо- Он сарын хувьд өөр өөр өдрүүдээр гарсан гүйлгээнүүдийг тодорхой хугацааны хооронд шүүж харах мөн нэг өдөр, сар, улирал, жил гэх мэт бүх нөхцөлөөр шүүж харж болно.Нярав- Нярав тус бүрээр нь шүүж харна. Бүх гэсэн нөхцөлийг тавьсан тохиолдолд бүх нярвуудын гүйлгээг зэрэг харна. Тухайн гэсэн нөхцөлөөр зөвхөн нэг няравын кодоо оруулан шүүж гүйлгээг харна. Сонголт гэсэн 2-с дээш нярвуудын гүйлгээг нийлүүлж харна. Энэ тохиолдолд тухайн сонгох нярвуудаа Ctrl товчны тусламжтайгаар сонголт хийн Enter дарж сонгоно. Харилцахын жагсаалтын цонхны хувьд Банкин дахь харилцах гэсэн шүүлтүүр байх бөгөөд харилцагч банкуудаараа шүүж харна шүүж харах нөхцөл нь кассын баримтын жагсаалтын шүүлтийн нөхцөлтэй адил шүүнэ.

- орлого, зарлага зэрэг харуулна. - зөвхөн зарлага шүүж харуулна. - зөвхөн орлого шүүж харуулна.

Баримтын жагсаалт дээр ажиллах ерөнхий аргачлал нь бусад модулиудийн баримтын жагсаалттай адил байх бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй тайлбарыг програм дээр ажиллах ерөнхий зааварчилгаанаас уншина уу.

51

Page 52: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

ТАЙЛАН МЭДЭЭ БОЛОВСРУУЛАХ

Мөнгөн хөрөнгийн тайлангийн жагсаалт нь мөнгөний орлого, зарлага, хөдөлгөөн, зэрэг гүйлгээний мэдээллүүдийг тайлан хэлбэрт оруулан касс, харилцах, он сараар нь ялган харж, тайлан авч үйл ажиллагаандаа болон санхүүгийн дотоод, гадаад хэрэгцээгээ хангахад чухал ач холбогдолтой юм.

Зураг 47

Тайлан Програмаар авч болох тайлангуудын нэрсийн жагсаалтаас сонгоно. Ямар тайлан сонгохоос хамаараад шүүлт хийх нөхцөлүүд идэвхжинэ. Шүүлт хийх нөхцөл:

-кассир гэсэн нөхцөлөөс зөвхөн бэлэн мөнгөний буюу кассын няравтай холбоотой тайлангуудыг харна,

-харилцах гэсэн нөхцөлөөс Банкин дахь харилцахын данснаас сонгон харна.Огноо тайлан авах он сар өдрөө оруулж өгнө.Тайланг нээсний дараа хэрхэн түүн дээр ажиллах тухай зааварчилгааг програмын ерөнхий зааварчилгаа сэдвээс ушина уу.

НЯРАВЫН ГҮЙЛГЭЭЭнэ цонхоор байгууллагын кассын нярвууд орлого зарлагын гүйлгээгээ шивж оруулна. Зөвхөн орсон орлого, гаргасан зарлагаа бичиж хөтөлнө. Үүний дараа нягтлан кассын орлого, кассын зарлага цонхоор няравын шивсэн гүйлгээнүүдийг дуудаж дансанд холбоно.

Кассын орлого, зарлагын ордерКассын няравын орлого, зарлага цонхнууд нь адилхан зарчмаар ажилладаг тул нэг цонхон дээр тайлбарлаж бичлээ.

Зураг 48

Огноо: Орлого зарлага хийх огноогоо оруулна.Нярав: Тухайн касс хариуцаж байгаа нярав нь төгрөгийн нэг болон хэд хэдэн кассыг зэрэг хөтөлдөг мөн төрөл бүрийн валютын касс хөтөлдөг байж болно. Энэ бүгдээр нь ялгаж програмд оруулсан байх бөгөөд яг аль касс дээрээ гүйлгээ хийх гэж байгаагаа сонгоно. Шивсэн орлого, зарлагын гүйлгээ нь тухайн сонгосон няравын үлдэгдэл дээр нэмэгдэж хасагдана. Гүйлгээний утга: Орлого, зарлагынхаа гүйлгээний утгыг бичнэ. Ерөнхий олон давтагддаг Гүйлгээний утгаа лавлах цэсээр ороод симболын утга гэсэн цонхоор код өгч оруулаад дараа нь энэ цонхон дээрээ ажиллахдаа заавал үг бичихгүйгээр хэрэгтэй кодоороо дуудаад гүйлгээний утгаа гаргаад ирж болно. Энэ нь ажиллахад амар цаг хугацаа хэмнэсэн арга юм. Кодоор дуудаад гаргаж ирсэн утга дээрээ тодруулж нэмж бичиж бас болно.Гүйлгээний дүн: Орлого, зарлагынхаа валютын дүнг бичнэ. Төгрөг, гадаад валют аль алийг нь бичнэ. Гадаад валютаар гүйлгээ хийх бол ямар нярав сонгосноос нь хамаараад MNT гэдэг нь USD, CNY, EUR гэх мэт гарна. Ханш гэсэн дээр нь ханш нь гараад MNT дээр монгол мөнгөнд шилжсэн дүн нь харагдана.Мөнгө тушаагч: Кассын орлогын ордер дээр бол касст мөнгө тушааж байгаа, зарлагын ордер дээр мөнгө хүлээн авч байгаа хүн болон байгууллагын нэрийг сонгоно. Сонгоно гэдэг нь харилцагчийн мэдээлэл цонхонд оруулж өгсөн коднуудаас дуудаж оруулна гэсэн үг юм. Олон дахин харилцдаггүй

52

Page 53: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

харилцагчийн хувьд заавал харилцагчийн мэдээлэлд нэрийг оруулж өгөх шаардлагагүй зүгээр нэр гэсэн хэсэгт нь нэрийг нь бичиж болно. Үүний дараа хавсаргах бичиг баримт, регистрийн дугаар гэх мэт мэдээллүүдээ оруулна.НӨАТ : гэсэн үгний урьдах чекийг чеклэхэд НӨАТ-ын тайлангийн үзүүлэлтүүд идэвхжих бөгөөд тэндээс тайланд тусгах үзүүлэлтээ сонгоно. НӨАТ хэрхэн салж байгааг харах хэрэгтэй бол арын 3 цэгтэй товчин дээр дарж харна. Тухайн кассын нярав ямар НӨАТ-ын үзүүлэлт сонгохоо мэдэхгүй бол заавал сонгох шаардлагагүй нягтлан гүйлгээнд холбохдоо НӨАТ-ын үзүүлэлтээ сонгоод гүйлгээгээ хийж болно.Баримтын хувь: гэдэг дээр хэвлэх баримтынхаа тоог өгөөд Баримтуудыг хэвлэх товчийг дарах буюу шууд хадгалахад баримт хэвлэгдэнэ. Кассын орлого, зарлагын ордер анх програмаас тараагдсан баримтууд байх бөгөөд байгууллага захиалгаар өөрийн компанийн үйл ажиллагааны онцлогийг тусгасан баримтуудыг нэмж зуруулж болно. Баримтын жагсаалт: Энэ товчийг дарахад баримтын орлого, зарлагын жагсаалтууд гарч ирнэ. Гэхдээ зөвхөн энэ цонхоор шивсэн баримтуудын жагсаалт гарах ба засах, устгах, шүүлтүүрийн бүх нөхцөлд ажиллана. Харилцахын орлого, зарлагын ордерБанкин дахь харилцахын орлого, зарлагын ордер нь кассын орлого, зарлагын ордертой адил байгууллагын нярав нь гүйлгээгээ шивж оруулахад хэрэглэх цонх юм. Цонхон дээр ажиллах зарчим нь кассын орлого, зарлагын ордертой адил юм.

Зураг 49

Энэ хэсэгт зөвхөн зарим ялгаатай хэсгийг тайлбарлан бичсэн бөгөөд цонхон дээр ажиллах дэлгэрэнгүй тайлбар нь өмнөх гарчиг буюу кассын орлого, зарлагын ордер гэсэн хэсгээс уншиж болох юм. Харилцахын зарлагын ордер цонхноос банктай гүйлгээ хийдэг төлбөрийн даалгавар хэвлэгдэн гарна.Мөнгө тушаагч: Энэ нүдэнд лавлах цэсний харилцачийн мэдээлэл цонхоор бүртгэсэн харилцагчдын код дуудагдан гарч ирнэ. Харилцагчийн мэдээллийг оруулахдаа харилцагчийн данс гэсэн хавтасанд тухайн харилцагчтай харилцах банк, данс, валютын мэдээллийг оруулж өгсөн байх юм. Энэ нь төлбөрийн даалгавар бичих үед харилцагчийн код дуудахад цонхны мэдээллүүд бөглөгдөнө.

Зураг 50Ингэсэнээр төлбөрийн даалгавар бичих болгондоо банкны нэр, данс тавихгүй шууд хурдан төлбөрийн даалгавараа бичдэг болоход дөхөм болж байгаа юм. Нэг байгууллага хоёроос дээш данстай тохиолдолд Аль банк руу гүйлгээ гаргах вэ гэдгээ аль банк руу гэдгийн ард байгаа хавтас барьсан гарны хэлбэртэй товчийг дарахад бусад данс, банкууд гарч ирж түүнээсээ сонголтоо хийнэ.

ГАРАХ АНХААРУУЛГА, САНУУЛГЫН ТАЙЛБАР

Мөнгөн хөрөнгийн модуль дээр ажиллах үед зарим ойлгомжгүй анхааруулга, сануулга, алдаанууд гарвал ямар арга хэмжээ авах тухай энд тайлбарлая. Кассын нярав, банкны мэдээлэл оруулах үед Банк тодорхойлогдоогүй байна.- Энэ анхааруулга нь харилцахын мэдээлэл оруулах үед дансаа оруулсан боловч өөрийн харилцагч банкаа сонгож оруулаагүй үед гарна. Эсвэл данс оруулаагүй бол гарна. Гэхдээ аль мөрөн дээрх мэдээллийг бөглөөгүй орхигдуулсныг улаан өнгийн анхаарлын тэмдгээр харуулна.

Зураг 51

Кассын орлого, зарлага

53

Page 54: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

НӨАТ сонгогдсон тул мөнгө тушаагч заавал сонгох шаардлагатай!- Хэрэв тухайн зарлага юм уу орлого нь НӨАТ-ын тооцоололтой бол цонхон дээр байгаа НӨАТ гэсэн хэсэг дээр тэмдэглэгээ хийсэн байх шаардлагатай. Энэ тохиолдолд заавал НӨАТ-тэй гүйлгээ хийж байгаа харилцагчийн нэрийг оруулж өгсөн байх ёстой. Энэ дараа нь НӨАТ-ын худалдан авалт, борлуулалтын тайланг харилцагч тус бүрээр гаргаж авахад хялбар болох юм. Энэ мессеж нь НӨАТ гэснийг тэмдгэлсэн мөртлөө харилцагч сонгоогүй үед гарна.

Зураг 52

Тухайн няраваар гүйлгээнд холбогдоогүй кассын орлогын ордер байна - Энэ анхааруулга нь гүйлгээ хийж эхлэх үед кассын нярав сонгоход гарч ирнэ. Тухайн сонгосон кассын нярав дээр няравын цонхоор хийсэн гүйлгээг нягтлан татаж дансанд холбоогүй баримтууд байна шүү гэсэн утгатай анхааруулга юм. Ингэж анхааруулга өгөх нь нягтлан нь няравын шивсэн гүйлгээг анзаарахгүй юм уу, ямар нэгэн байдлаар давхардуулахгүй, мөн гүйлгээнд холбоогүй баримт үлдээхгүй байлгах зорилготой юм.

Зураг 53

54

Page 55: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бүлэг 8

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Авлагын бүртгэл модулийн танилцуулгаАвлагын бүртгэл ба Interactive Diamond 5.0 ERP системБаримт гүйлгээний бүртгэл

Эхний үлдэгдэл оруулахАвлагын тооцоо үүсгэхАвлагын тооцоо хаах

Олон харилцагчтай авлагын тооцоо НӨАТ-ын авлагаТайлан мэдээ боловсруулахАвлагын баримтын жагсаалт

55

Авлагын бүртгэл

Page 56: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

АВЛАГЫН БҮРТГЭЛ МОДУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Интерактив компаниас боловсруулан гаргаж байгаа Diamond 5.0 ERP систем нь олон төрлийн дэд

модуль, дэд системүүдээс бүрдэх бөгөөд тэдгээрийн дотроос тэдний нэг болох авлагын модулийг

энэ хэсэгт тайлбарлах юм. Бизнесийн байгууллагын хувьд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ

зээлээр борлуулах нь хэвийн үзэгдэл юм. Иймээс эдгээр ажил гүйлгээтэй холбоотойгоор гарч байгаа

гүйлгээнүүдийг авлагын бүртгэлээр хөтөлнө.

Авлагын модуль нь зээлээр борлуулсан болон дараа тооцоогоор үүссэн бүх төрлийн гүйлгээг

боловсруулах ба дараах давуу талуудыг хэрэглэгчдэд бий болгоно.

Төлөгдөх хугацаа дуусаж буй болон төлөх график зөрчигдөж буй тооцооны талаар сануулга

өгөх, авлага барагдуулалтын хугацааг богиносгох

Эргэн төлөлтийн график мэдээллийн бүртгэлтэй

Хугацаа дуусаж буй тооцооны нэхэмжлэхийг автоматаар явуулах

Авлагын дуусах хугацааг ашиглан мөнгөн орлогын төлөвлөлт хийх, авлагын насжилтын

тайлан боловсруулах

Авлагатай холбоотой зээлийн гэрээг хадгалах

Дурын валютаар Авлагын тооцоог үүсгэж болох бөгөөд Ханшын тэгшитгэлээр тооцооны

ханшийг тэгшитгэх

Харилцагч, худалдан авагчдад зээлийн эрх тогтоох, ингэснээр болзошгүй эрсдэл, хэт өндөр,

найдваргүй авлага үүсэхээс сэргийлэх

Ойрхон давтамжтай болон өндөр дүн бүхий тооцоо үүсгэж буй харилцагчдын судалгаа авах,

анхааруулга өгөх

АВЛАГЫН БҮРТГЭЛ БА

INTERACTIVE DIAMOND 5.0 ERP СИСТЕМ

56

Page 57: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Энэ хэсэгт нягтлан бодох бүртгэлд авлага гэдэг нь юу гэсэн ойлголт болох түүнийг програмд хэрхэн тусгасан болохыг тайлбарлана.

Авлагын тодорхойлолт Авлага гэдэг нь бараа, бэлэн бүтээгдэхүүн болон ажил үйлчилгээгээ зээлээр борлуулсныхаа төлөө худалдан авагчаас авах нийт мөнгөн дүн юм. Авлага нь худалдан авагчдаа бараа бүтээгдэхүүнээ өгснөөр тодорхой болох ба авлага барагдаж мөнгө орж ирснээр орлого тодорхой болно.

Авлагын бүртгэлийн үүрэг Худалдан авагч нь авлагаа тохиролцсон хугацаанд буюу гэрээнийхээ дагуу төлөх үүрэгтэй. Авлагын бүртгэл хөтлөх нь эдгээр авлагууд нь төлөгдөх хугацаандаа төлөгдөж байна уу, үгүй юу мөн ямар газраас ямар хэмжээний, ямар хугацаатай авлага байгаа гэх мэт бүртгэлийг харах, мэдээллийг өгөх үүрэгтэй юм. Авлагыг төлөгдөх хугацаагаар нь жилийн дотор төлөх бол богино хугацаат авлага гээд эргэлтийн хөрөнгө хэсэгт, жилээс дээш хугацаанд төлөх бол урт хугацаат авлага гээд эргэлтийн бус хөрөнгөд бүртгэнэ.

Авлага нь тухайн аж ахуйн нэгжийн худалдан авагч болон бусдаас цуглуулж авах дүнг илэрхийлдэг.Програмд авлагын бүртгэлийг бүртгэхдээ авлагын дансыг:

- Туслах журнал хөтөлдөг- Туслах журнал хөтөлдөггүй гэж ангилсан

Туслах журнал хөтөлдөг- Авлагын данс нь туслах журнал хөтлөнө гэдэг нь тухайн авлагын дансаар гүйлгээ хийж, авлагаа үүсгэхдээ харилцагч тус бүрээр авлагын бүртгэлээ дэлгэрэнгүй бүртгэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тайлан мэдээгээ харилцагчаар болон дансаар хоёулангаар нь шүүж харах, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. Тайлан болон гүйлгээгээ авлагын өөрийн модулиас дансаар болон харилцагчаар шүүж харна, ерөнхий журналаас зөвхөн дансаар нь шүүж харна. Жишээ нь: Хүмүүстэй хийх тооцоо, байгууллагатай хийх тооцоо, дансны авлага.

Туслах журнал хөтөлдөггүй- Авлагын данс үүсгэн авлагаа бүртгэх ба заавал харилцагч сонгохгүйгээр зөвхөн дансыхаа 2 талд л бичилт хийнэ. Авлагын модуль ашиглахгүйгээр ерөнхий журналын дансан дээр шууд гүйлгээ хийж байна гэсэн үг юм. Тиймээс авлагын модулиас ямар ч гүйлгээ болон тайланг шүүж харах боломжгүй зөвхөн ерөнхий журналаас зөвхөн дансны хэмжээнд гүйлгээгээ харна Жишээ нь: авлагын түр данс, тохируулах данс .

Програм дээр авлагаа туслах журнал хөтөлж бүртгэх үү хөтлөхгүй бүртгэх үү гэдгээ дансны мэдээллээр авлагын данс үүсгэхдээ тохируулж өгнө. Данс үүсгэхэд дансны төрлийг тохируулахдаа :

Туслах журнал хөтөлдөг –АвлагаТуслах журнал хөтөлдөггүй – Авлага/туслахгүй/ гэсэн төрлүүдийг тохируулж өгнө.

Нэгэнт тохируулаад гүйлгээгээ хийсэн бол дансны төрлөө хооронд өөрчилж сольж болохгүй. Энэ нь баазын зөрчил үүсгэх ба програмаас сольж болохгүй шалгуурыг тавьсан байгаа. Нэг авлагын дансан дээр хэдэн ч харилцагчийн тооцоо байж болох бөгөөд нэг харилцагч нь бас өөрөө хэдэн ч дансан дээр үлдэгдэлтэй байж болно.

57

Page 58: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

БАРИМТ ГҮЙЛГЭЭНИЙ БҮРТГЭЛАвлагын модулиар бүртгэл хөтлөхөөс өмнө Лавлах цэсний харилцагчийн мэдээллийг кодлон оруулсан байх шардлагатай. Тэдгээр харилцагчийн мэдээллийг авлага, өглөгийн бүртгэлд байнга хэрэглэнэ. Харилцагчийн мэдээллийг хэрхэн оруулах тухай Лавлах цэсний харилцагчийн мэдээлэл гарчигнаас уншина уу.

Эхний үлдэгдэл суулгах

Шинээр програмд орж байгаа байгууллагууд авлагын дансны эхний үлдэгдлийн дэлгэрэнгүй мэдээллээ харилцагч тус бүрээр эхний үлдэгдэл цонхоор оруулж өгнө. Эхний үлдэгдлийн дэлгэрэнгүй бүртгэлийн нийт дүн нь ерөнхий журналын дансны үлдэгдэл болж татагдан орно. Бүх модуль дээр эхний үлдэгдлийг оруулахдаа модуль тус бүр дээр болон дансан дээр гэсэн 2 янзаар хоёулангаар нь зоодог. Авлага, өглөгийн хувьд бол модуль дээрээ дэлгэрэнгүй мэдээллийг оруулж өгсөн бол давхар дансан дээрээ оруулна гэсэн зүйл байхгүй юм.

Зураг54

Эхний үлдэгдэлтэй дансаа дуудаад тухайн дансан дээр үлдэгдэлтэй байгаа харилцагч тус бүр дээр үлдэгдлийг нь оруулж өгнө. Харилцагч тус бүр дээр харилцагчийн эхний үлдэгдэлтэй холбоотой бүх мэдээлэл оруулсны дараа баталгаажуулах гэсэн товчийг дарна. Шинэ тооцоо нэмэх (F3) товчоор харилцагчаа нэмж оруулна. Тухайн тооцоог хадгалах буюу F2 товчийг дарна.

Авлагын тооцоо үүсгэх

Авлагын тооцоо үүсгэх гэдэг нь тухайн байгууллагаас мөнгөн хөрөнгө, бараа материал болон үндсэн хөрөнгө гэх мэт бусад хэлбэрийн зээлийг харилцагч нартаа хүүтэй, хүүгүй зээлүүдүүлэхэд үүсч байгаа тооцоо юм. Авлагын тооцоонууд нь гол төлөв касс, харилцах, бараа материал, үндсэн хөрөнгө гэх мэт бие даасан модультай цонхнуудаас тооцоо үүсгэдэг. Өөрөөр хэлбэл бусад модулиас авлагын тооцоог үүсгэчихдэг. Авлагын өөрийнх нь модулиас бие даасан модульгүй туслах журнал хөтөлдөггүй дансдтай холбоотой гүйлгээнүүдийн тооцоо үүсч байгаа юм. Ер нь ихэнх тохиолдолд мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгөтэй холбоогүй ажил гүйлгээнээс шалтгаалж үүссэн тооцоог авлагын өөрийнх нь модулиас хийнэ.

Авлагын тооцоо үүсгэх цонх руу ороод авлагын тооцоо нь ямар ажил гүйлгээний тооцоо үүсч байгаагаас шалтгаалан тохирох бизнесс процессоо сонгоно. Нэгдүгээр цонх нь авлагын тооцооны өөрийнх нь цонх байна. Ерөнхий мэдээлэл дээрх мөрнүүдийг тайлбарлавал:

Огноо Авлагын тооцоо үүсгэж байгаа огноогоо оруулна.

Харилцагч Харилцагч цонхыг дуудахад лавлах цэсээр оруулсан харилцагчийн мэдээллүүд гарч ирэх ба энэ жагсаалтаас тухайн тооцоо үүсгэж байгаа харилцагчаа сонгоно. Цонхонд тухайн харилцагчийн үлдэгдэл дуудагдан гарч инэ. Хэрэв жагсаалтанд харилцагчийн нэр байхгүй бол шинээр үссгэж оруулна. Шинээр үүсгэхдээ заавал лавлах цэсээр биш гүйлгээ хийж байх явцдаа ч шинээр нэмж болно.

58

Page 59: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Данс Энэ мөрөнд харилцагчаа дуудахад тухайн харилцагчийн хамгийн сүүлд тооцоо үүсгэсэн авлагын данс дуудагдан гарч ирнэ. Нэмж тооцоо үүсгэх бол тооцооны утга дүнгээ оруулаад баталгаажуулна. Мн өөр данс дуудан тооцоо үүсгэж болно.

Цонхны мэдээллийг оруулж дууссан тохиолдолд баталгаажуулах товчийг дарж баталгаажуулаад дараагийн цонх руу шилжиж тухайн цонхон дээрх мэдээллүүдийг бөглөнө. Үүний дараа гүйлгээний мэдээлэл цонх руу орж гүйлгээ баланс дээр очих дүнг болон дансаа шалгана. Гүйлгээний мэдээлэл зөв болсон тохиолдолд хадгалах буюу F2 товчийг дарна.

Авлагын тооцоо хаах

Үүссэн авлагын тооцоогоо хаахад энэ цонхыг ашиглана. Гэхдээ авлагын тооцоо үүсэхтэй адил бие даасан модульгүй данснуудтай харьцах гүйлгээг авлагын тооцоо хаах цонхоор хийнэ. Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө зэрэг модулиас хийгдэх гүйлгээ нь эдгээр дансдын өөрсдынх нь цонхноос буюу модулиас хийгдэнэ. Харин бусад тохиолдолд авлагын тооцоо хаах цонхоор гүйлгээ хийгдэнэ.

Авлагын тооцоо хаахдаа тооцоотой харилцагчийн кодыг дуудаж тооцоог хаах дүнгээ оруулна.Харилцагч гэсэн мөрөнд тооцоог нь хаах гэж байгаа харилцагчаа дуудахад тооцооны мэдээлэл гэсэн цонхон дотор тухайн харилцагчийн тооцоонуудын жагсаалт гарна. Тухайн жагсаалтаас аль тооцоог нь хаах гэж байгаа тэр тооцоогоо сонгоод хамгийн арын дүн гэдэг баганын валют гэдэш баганад тооцоог нь хаах дүнгийнхээ ард хаах түнгээ оруулна. Мөн бөглөсөний дараа баталгаажуулах буюу F2 товчийг дарна.Хэрэв гадаад валютаарх тооцоо бол валютын дүнгээ оруулна.Хэрэв дуудсан харилцагч дээр тооцооны жагсаалт гарч ирэхгүй бол тухайн харилцагч дээр дээрх

огноогоос өмнө тооцоо үүсээгүй байна гэсэн үг юм. Энэ тохиолдолд нэмэх товчийг ашиглан тооцоо үүсээгүй байхад кт-д нь тооцоо үүгэгарч ирэх цонхноос шаардлагатай мэдээллийг Ингээд тооцоо хаах дүнгээ оруулсаны дараа дараагийн цонх руу орж шаардлагатай мэдээллийг бөглөөд гүйлгээний мэдээлэл цонх руугаа орж гүйлгээгээ шалгаад Хадгалах буюу F2 товч дарж хадлана.

ОЛОН ХАРИЛЦАГЧТАЙ АВЛАГЫН ТООЦОО

Авлагын тооцоогоо үүсгэхдээ нэг харилцагчтай, олон харилцагчтай гэж 2 төрлөөр үүсгэнэ. Өмнөх сэдэв дээр дандаа нэг харилцагчтай гүйлгээ хийх цонхнуудын талаар үзсэн. Олон харилцагчтай цонх нь нэг харилцагчтай цонхноосоо ялгаатай нь гэвэл хоёроос дээш хэд хэдэн харилцагчийг сонгон тооцоог зэрэг хаах, үүсгэх боломжтой юм.

59

Page 60: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Харилцагч Энэ нүдэнд гүйлгээ хийх гэж байгаа харилцагчийн кодоо дуудахад үлдэгдэл тооцоонуудын жагсаалт гарч ирнэ. Эндээс хаах тооцооныхоо ард нь Дүн гэдэг баганад нь хаах дүнгээ гараар оруулж өгнө. Мөн цонхны баруун доод буланд байгаа нэмэх товчийг дарахад жижиг цонх гарч ирэх бөгөөд энэ цонхоор ч гүйлгээний мэдээлэлээ оруулж өгч болно. Энэ цонхыг ихэнхдээ өөр гүйлгээний утга ашиглах, авлага, өглөгийн дансны эсрэг талд нь гүйлгээ хийх шаардлагатай болсон үед ашиглана.

Ингээд тооцоо хаах дүнгээ оруулсаны дараа дараагийн цонх руу орж шаардлагатай мэдээллийг бөглөөд гүйлгээний мэдээлэл цонх руугаа орж гүйлгээгээ шалгаад Хадгалах буюу F2 товч дарж хадлана.

Олон харилцагчтай авлагын цонхны үүсгэх, хаах цонхнууд нэг ижил цонх байх бөгөөд үүсгэх цонхоор хийсэн гүйлгээний авлагын Дт талд, хаах цонхоор хийсэн гүйлгээ нь авлагын Кт талд бичилт хийдэгээрээ ялгаатай юм.

НӨАТ-ЫН ҮЗҮҮЛЭЛТ

Diamond 5.0 програмаас хэрэглэгчийн хүсэлтийн дагуу НӨАТатварын тайлан, ААНОАТ-ыг тайлан, ХАОАТ-ын тайлан, тодоруулгын тайлангууд зэрэг тайлангуудыг авдаг болсон юм. Үүнтэй холбоотойгоор бүх модулийн НӨАТ-тэй гүйлгээ болгон дээр НӨАТ-ын үзүүлэлтийн цонх байгаа бөгөөд хийсэн гүйлгээний НӨАТ-ын дүн нь шууд НӨАТ-ын үзүүлэлт сонгосноор НӨАТ-ын тайлан гарах юм.

НӨАТ-ын дебит, НӨАТ-ын кридет

НӨАТ төлөгч байгууллагууд нь НӨАТ-ын тайлангаа сар бүр харьяалах татварын газраа тушаадаг. Татварын байцаагчын хянаж баталгаажуулсанаар тухайн тайлан үнэн зөв болж эхний үлдэгдэлээ авдаг. Зарим тохиолдолд НӨАТ-ын тайлан дээрх дүнгүүд татварын байцаагчийн дүнгээс зөрүүтэйгээр баталгааждаг. Энэ тохиолдолд програмаар тайлан авч байгаа газрууд нь эхний эцсийн үлдэгдлээ мөн тааруулах хэрэг гарна. Иймд энэ цонхыг ашиглаж НӨАТ-ын илүү дутуу зөрүүгээ гаргана.

Энэ хоёр цонх тус бүрдээ НӨАТ-ын дибет дотоодын данстай , НӨАТ-ын Кридет дотоодын данстай гэсэн ганц ганцхан төрлийн бизнесс процесс байгаа тул сонгосон бизнесс процесс дээр огноо болон НӨАТ-ын зөрүү дүнгийн мэдээллээ оруулаад гүйлгээний мэдээлэл цонхруу орж тухайн мөрний мэдээлэл дотор байгаа данс гэсэн мөрөнд гүйлгээ хийх дансаа оруулан баталгаажуулах товчийг дарж баталгаажуулаад хадгална.

Тайлан мэдээ боловсруулах

Авлагын модулийн тайлангийн жагсаалт нь авлагын дебит, кредит,НӨАТ-ыг тайлан, зэрэг гүйлгээний мэдээллүүдийг тайлан хэлбэрт оруулан он сар, харилцагчаар нь ялган харж, тайлан авч үйл ажиллагаандаа болон санхүүгийн дотоод, гадаад хэрэгцээгээ хангахад чухал ач холбогдолтой юм.

ОгнооТайлангуудыг дурын огноогоор шүүж харна.

60

Page 61: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Харилцагч Тайлангуудыг тооцоо үүссэн бүх харицагчаар шүүж харна.Салбар нэгж Тухайн салбар нэгжээр шүүж харна

Хуудасны тохиргооБайрлал: гэсэн нөхцөл дээр тайлангаа ямар хэлбэрээр авах нөхцөлөө сонгоно.

Хоосон зай /инч/ гэсэн нөхцөлөөр тайлангийн цаасан дээрх дээрээс, доороос, зүүн баруун талын тохиргоонуудыг мм-ээр тохируулж өгнө.

Бүх тохиргоо нөхцлүүдийг хийсний дараа гэсэн товчийг дарж тайлангаа харна.

Баримтын жагсаалт

Авлагын баримт, гүйлгээний жагсаалтыг нэгдсэн байдлаар гаргах ба шүүлт, хайлтын тусламжтайгаар шаардлагатай баримт, падааныг сонгон үзэх, дуудаж засварлах боломжтой юм.

Огноо Тодорхой хугацааны хооронд болон өдөр, сар,улирал, жилээр шүүж харах боломжтой

Харилцагч Ямар нэгэн байдлаар тооцоо үүссэн харилцагчийн кодыг дуудаж тухайн харилцагчийн гүйлгээг шүүж харна.

- Дебит, Кридет бүх гүйлгээ шүүгдэж гарна.

- зөвхөн Дебит гүйлгээ шүүгдэж гарна.

- зөвхөн Кредит гүйлгээ шүүгдэж гарна.

61

Page 62: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бүлэг 9

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Өр төлбөрийн бүртгэл модулийн танилцуулгаӨр төлбөрийн бүртгэл ба Interactive Diamond 5.0 ERP системӨглөгийн баримт гүйлгээний бүртгэл

Эхний үлдэгдэл оруулахӨглөгийн тооцоо үүсгэхӨглөгийн тооцоо хаах

Олон харилцагчтай өглөгийн тооцоо НӨАТ-ын өглөгТайлан мэдээ боловсруулахӨглөгийн баримтын жагсаалт

62

Өглөгийн бүртгэл

Page 63: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

ӨР ТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ МОДУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

Интерактив компаниас боловсруулан гаргаж байгаа Diamond 5.0 ERP систем нь олон төрлийн дэд

модуль, дэд системүүдээс бүрдэх бөгөөд тэдгээрийн дотроос тэдний нэг болох өглөгийн модулийг

энэ хэсэгт тайлбарлах юм. Бизнесийн байгууллагын хувьд харилцагч байгууллага болон хувь

хүмүүсээс бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээгээ зээлээр авах нь хэвийн ажил гүйлгээний нэг хэсэг

юм. Иймээс эдгээр ажил гүйлгээтэй холбоотойгоор гарч байгаа гүйлгээнүүдийг өглөгийн бүртгэлээр

хөтөлнө.

Төлөгдөх хугацаа дөхөж буй болон төлөх график зөрчигдөж буй тооцооны талаар сануулга

өгөх, төлбөр төлөх хугацааг богиносгох

Өглөгийн төлөх хугацааг ашиглан мөнгөн зарлагын төлөвлөлт хийх

Өглөгтэй холбоотой зээлийн гэрээг хадгалах

Дурын валютаар өглөгийн тооцоог үүсгэж болох бөгөөд Ханшын тэгшитгэлээр тооцооны

ханшийг тэгшитгэх

ӨР ТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ БА

INTERACTIVE DIAMOND 5.0 ERP СИСТЕМЭнэ хэсэгт өр төлбөрийн тухай нягтлан бодох бүртгэлийн бодлогын ойлголт түүнийг програмд хэрхэн тусгасан болохыг тайлбарлана.

Өр төлбөрийн тодорхойлолт Өглөг гэдэг нь тухайн бизнесийн байгууллагын бусдын өмнө хүлээсэн санхүүгийн хариуцлага юм. Өөрөөр хэлбэл бизнесийн байгууллага нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хөрөнгийн эх үүсвэр болгон ашиглаж байгаа түр хугацааны зээл, цалингийн өглөг, төлөөгүй байгаа татвар гэх мэт юм.

Өр төлбөрийн бүртгэлийн үүрэг Өр төлбөрийг төлөгдөх хугацаагаар нь

- Богино хугацаат өр төлбөр- Урт хугацаат өр төлбөр гэж ангилна.

Богино хугацаат өр төлбөрийг эргэлтийн хөрөнгийг нөхөх буюу бий болгоход урт хугацаат өр төлбөр нь эргэлтийн бус хөрөнгө буюу үндсэн хөрөнгө бий болгох санхүүжилтанд зориулагдан үүсдэг.

63

Page 64: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Өр төлбөрт бусдад өгөх төрөл бүрийн өглөг болон ирээдүйд үзүүлэх үйлчилгээний урьдчилж авсан төлбөр зэргийг бүртгэн харуулна.

Програм дээр бэлтгэн нийлүүлэгчдээс зээлээр авсан бараа, ажил үйлчилгээ болон банкны зээлийг өглөгийн бүртгэл дээр харилцагч тус бүрээр дэлгэрэнгүй бүртгэн харуулна. Өглөгийн дансыг нээхдээ авлагатай адил

- Туслах журнал хөтөлдөг- Туслах журнал хөтөлдөггүй гэж ангилсан

Туслах журнал хөтөлдөг- Өглөгийн данс нь туслах журнал хөтлөнө гэдэг нь тухайн өглөгийн дансаар гүйлгээ хийж, өглөг үүсгэхдээ харилцагч тус бүрээр өглөгийн бүртгэлээ дэлгэрэнгүй бүртгэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл тайлан мэдээгээ харилцагчаар болон дансаар хоёулангаар нь шүүж харах, дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой юм. Тайлан болон гүйлгээгээ өглөгийн өөрийн молуиас дансаар болон харилцагчаар шүүж харна, ерөнхий журналаас зөвхөн дансаар нь шүүж харна. Жишээ нь: Хүмүүстэй хийх тооцоо, байгууллагатай хийх тооцоо, дансны өглөг, банкны зээл гэх мэт

Туслах журнал хөтөлдөггүй- Өглөгийн данс үүсгэн өглөгөө бүртгэхдээ заавал харилцагч сонгохгүйгээр зөвхөн дансыхаа 2 талд л бичилт хийнэ. Энэ тохиолдолд өглөгийн модуль ашиглахгүйгээр ерөнхий журналын дансан дээр шууд гүйлгээ хийж байна гэсэн үг юм. Тиймээс өглөгийн модулиас ямар ч гүйлгээ болон тайланг шүүж харах боломжгүй зөвхөн ерөнхий журналаас зөвхөн дансны хэмжээнд гүйлгээгээ харна Жишээ нь: Татварын өглөгүүд, НДШ-ийн өглөг гэх мэт.Програм дээр өглөгөө туслах журнал хөтөлж бүртгэх үү хөтлөхгүй бүртгэх үү гэдгээ дансны мэдээллээр өглөгийн дансаа анханээхдээ тохируулж өгнө. Данс үүсгэхэд дансны төрлийг тохируулахдаа :

Туслах журнал хөтөлдөг –ӨглөгТуслах журнал хөтөлдөггүй – Өглөг /туслахгүй/ гэсэн төрлүүдийг тохируулж өгнө.

Нэгэнт тохируулаад гүйлгээгээ хийсэн бол дансны төрлөө хооронд өөрчилж сольж болохгүй. Энэ нь баазын зөрчил үүсгэх ба програмаас сольж болохгүй шалгуурыг тавьсан байгаа. Нэг өглөгийн дансан дээр хэдэн ч харилцагчийн тооцоо байж болох бөгөөд нэг харилцагч нь бас өөрөө хэдэн ч дансан дээр үлдэгдэлтэй байж болно.

ӨГЛӨГИЙН БАРИМТ ГҮЙЛГЭЭНИЙ БҮРТГЭЛӨглөгийн модулаар бүртгэл хөтлөхөөс өмнө Лавлах цэсний харилцагчийн мэдээллийг кодлон оруулсан байх шардлагатай. Тэдгээр харилцагчийн мэдээллийг авлага, өглөгийн бүртгэлд байнга хэрэглэнэ. Харилцагчийн мэдээллийг хэрхэн оруулах тухай Лавлах цэсний харилцагчийн мэдээлэл гарчигнаас уншина уу.

Эхний үлдэгдэл суулгах

Шинээр програмд орж байгаа байгууллагууд өглөгийн дансны эхний үлдэгдлийн дэлгэрэнгүй мэдээллээ харилцагч тус бүрээр модуль дээрх эхний үлдэгдэл цонхоор оруулж өгнө. Эхний үлдэгдлийн дэлгэрэнгүй бүртгэлийн нийт дүн нь ерөнхий журналын дансны үлдэгдэл болж татагдан орно. Бүх модуль дээр эхний үлдэгдлийг оруулахдаа модуль тус бүр дээр болон дансан дээр гэсэн 2 янзаар хоёулангаар нь зоодог. Авлага, өглөгийн хувьд бол модуль дээрээ дэлгэрэнггүй мэдээллийг оруулж өгсөн бол давхар дансан дээрээ оруулна гэсэн зүйл байхгүй юм. Дансны мэдээлэл рүүгээ эхний үлдэгдэл дээр зоосон дансны үлдэгдлийг шууд татан оруулна.

64

Page 65: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Данс Эхний үлдэгдэл оруулах дансаа сонгоно.Харилцагч Тухайн дансан дээр үлдэгдэлтэй харилцагчаа сонгоно. Эхний үлдэгдлийн утга, дүнгээ оруулаад хадгалана. Төлөгдөж дуусах хугацаа Энд оруулсан огноогоор өглөгүүдийн төлөгдөх огноогоорх тайлан мэдээ, алертийн системд ашиглана.

Өглөгийн тооцоо үүсгэх

Өглөгийн тооцоо үүсэх гэдэг нь тухайн байгууллагаас мөнгөн хөрөнгө, бараа материал болон үндсэн хөрөнгө гэх мэт бусад хэлбэрийн зээлийг харилцагч нартаа хүүтэй, хүүгүй зээлүүдүүлэхэд үүсч байгаа тооцоо юм. Өглөгийн тооцоонууд нь гол төлөв касс, харилцах, бараа материал, үндсэн хөрөнгө гэх мэт бие даасан модультай цонхнуудаас тооцоо үүсгэж байгаа бөгөөд өглөгийн өөрийнх нь цонхноос бие даасан модульгүй туслах журнал хөтлөдөггүй дансдтай холбоотой гүйлгээнүүдийн тооцоо үүсч байгаа юм. Жишээ нь: Өглөгөө хааж зардал руу бичих, өглөгөө хааж авлага руу шилжүүлэх гэх мэт.Бараа материал зээлээр авсан бол бараа материалын орлого цонхноос бизнесс процессоо дуудаад барааны орлого авч , өглөгөө үүсгэнэ.

65

Page 66: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Огноо Өглөгийн тооцоо үүсч байгаа он сараа оруулна.

Харилцагч Харилцагч цонхыг дуудахад лавлах цэсээр оруулсан харилцагчийн мэдээллүүд гарч ирэх ба энэ жагсаалтаас тухайн тооцоо үүсгэж байгаа харилцагчаа сонгоно. Хэрэв жагсаалтанд харилцагчийн нэр байхгүй бол шинээр үссгэж оруулна.

Тооцоо Тооцоо цонхыг нээхэд нэмэх товч идэвхтэй байх ба шинээр үүсч байгаа тооцоогоо нээнэ.

Дүн Тооцоо үүсч байгаа дүнгээ оруулна

Цонхны мэдээллийг оруулж дууссан тохиолдолд баталгаажуулах товчийг дарж баталгаажуулаад дараагийн цонх руу шилжиж тухайн цонхон дээрх мэдээллүүдийг бөглөнө. Үүний дараа гүйлгээний мэдээлэл цонх руу орж гүйлгээ баланс дээр очих дүнг болон дансаа шалгана. Гүйлгээний мэдээлэл зөв болсон тохиолдолд хадгалах буюу F2 товчийг дарна.

Өглөгийн тооцоо хаах

Үүссэн өглөгийн тооцоогоо хаахад энэ цонхыг ашиглана. Мөн өглөгийн тооцоо үүсэхтэй адил бие даасан модульгүй данснуудтай харьцах гүйлгээг Өглөгийн тооцоо хаах цонхоор хийнэ. Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө зэрэг модулиас хийгдэх гүйлгээ нь эдгээр дансдын өөрсдынх нь цонхноос буюу модулиас хийгдэнэ. Харин бусад өглөгийн тооцоог хаахад өглөгийн тооцоо хаах цонхоор гүйлгээ хийгдэнэ.

66

Page 67: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Өглөгийн тооцоо хаахад тооцоо нээж байгаа шиг шинээр тооцоо үүсгэхгүй. Тооцоотой харилцагчийн кодыг дуудахад тухайн харилцагч дээр байгаа үлдэгдлүүд харагдана. Тэндээс сонгож тооцоог хаах дүнгээ гараараа оруулж өгнө. Тооцоо хаах гүйлгээний утга нь Тооуооны утга баганын хаах гэсэн багананд оруулж өгнө. Хэрэв дуудсан харилцагч дээр тооцооны жагсаалт гарч ирэхгүй бол тухайн харилцагч нь дээрх огноогоор тооцоогүй байна гэсэн үг юм. Гэхдээ зарим тохиолдолд өглөг үүгсгэж амжаагүй байхад өглөгийн Дт-д түрүүлж бичилт гарах шаардлага гардаг. Энэ тохиолдолд цонхны зүүн доор байгаа ногоон өнгөтэй нэмэх товчыг ашиглан гүйлгээгээ хийнэ. Мөн үүссэн тооцооны дүнгээс илүү дүнгээр өглөгийн Дт –д бичилт гарах хэрэг гарвал энэ цонхыг ашиглана. Ингээд тооцоо хаах дүнгээ оруулсаны дараа дараагийн цонх руу орж шаардлагатай мэдээллийг бөглөөд гүйлгээний мэдээлэл цонх руугаа орж гүйлгээгээ шалгаад хадгалах буюу F2 товч дарж хадлана.

НӨАТ-ЫН ӨГЛӨГ

67

Page 68: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

ИнтерАктив Diamond 5.0 програмаас хэрэглэгчийн хүсэлтийн дагуу НӨАТатварын тайлан, ААНОАТ-ыг тайлан, ХАОАТ-ын тайлан, тодоруулгын тайлангууд зэрэг тайлангуудыг авдаг болсон юм. Үүнтэй холбоотойгоор бүх модулын НӨАТ-тэй гүйлгээ болгон дээр НӨАТ-ын үзүүлэлтийн цонх байгаа бөгөөд хийсэн гүйлгээний НӨАТ-ын дүн нь шууд НӨАТ-ын үзүүлэлт сонгосоноор НӨАТ-ын тайлан гарах юм. НӨТ-ын дебит, кридетийн цонх нь авлага мөн адил үүрэгтэй юм.

НӨАТ-ын дебит, НӨАТ-ын кридет

НӨАТ төлөгч байгууллагууд нь НӨАТ-ын тайлангаа сар бүр харьяалах татварын газраа тушаадаг. Татварын байцаагчын хянаж баталгаажуулсанаар тухайн тайлан үнэн зөв болж эхний үлдэгдэлээ авдаг. Зарим тохиолдолд НӨАТ-ын тайлан дээрх дүнгүүд татварын байцаагчын дүнгээс зөрүүтэйгээр баталгааждаг. Энэ тохиолдолд програмаар тайлан авч байгаа газрууд нь эхний эцсийн үлдэгдэлээ мөн тааруулах хэрэг гарна. Иймд энэ цонхыг ашиглаж НӨАТ-ын илүү дутуу зөрүүгээ гаргана.

Энэ хоёр цонх тус бүрдээ НӨАТ-ын дибет дотоодын данстай , НӨАТ-ын Кридет дотоодын данстай гэсэн ганц ганцхан төрлийн бизнесс процесс байгаа тул сонгосон бизнесс процесс дээр огноо болон НӨАТ-ын зөрүү дүнгийн мэдээллээ оруулаад гүйлгээний мэдээлэл цонхруу орж тухайн мөрний мэдээлэл дотор байгаа данс гэсэн мөрөнд гүйлгээ хийх дансаа оруулан баталгаажуулах товчийг дарж баталгаажуулаад хадгалана.

68

Page 69: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

БАРИМТЫН ЖАГСААЛТ

Өглөгийн баримтын жагсаалт цонхоор өглөгтэй холбоотой хийгдсэн бүх гүйлгээний жагсаалт шүүгдэн гарч ирнэ. Жагсаалтанд бусад цонхноос хийсэн гүйлгээнүүд мөн шүүгдэн гарна.

Огноо Тодорхой хугацааны хооронд болон өдөр, сар,улирал, жилээр шүүж харах боломжтой

Харилцагч Ямар нэгэн байдлаар тооцоо үүссэн харилцагчийн кодыг дуудаж тухайн харилцагчийн гүйлгээг шүүж харна.

- Дебит, Кридет бүх гүйлгээ шүүгдэж гарна.

- зөвхөн Дебит гүйлгээ шүүгдэж гарна.

- зөвхөн Кредит гүйлгээ шүүгдэж гарна.

Бусад тэмдэглэгээнүүд нь бүсад моуль дээрх баримтын жагсаалттай адил үүрэгтэй байх юм. Жишээ нь: Бараа материалын баримтын жагсаалт, Мөнгөн хөрөнгийн баримтын жагсаалт гэх мэт.

69

Page 70: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

ТАЙЛАН МЭДЭЭ БОЛОВСРУУЛАХӨглөгийн модулийн тайлангийн жагсаалт нь өглөгийн модуль дээр хийсэн бүх гүйлгээний мэдээллүүдийг тайлан хэлбэрт оруулан он сар, харилцагчаар нь нь ялган харж, тайлан авч үйл ажиллагаандаа болон санхүүгийн дотоод, гадаад хэрэгцээгээ хангахад чухал ач холбогдолтой юм. Бусад модулиас өглөгтэй харьцан хийсэн гүйлгээнүүдийг дүн мөн тайлан болон жагсаалтанд шүүж харуулна.

ОгнооТайлангуудыг дурын огноогоор шүүж харна.

Харилцагч Тайлангуудыг тооцоо үүссэн бүх харицагчаар шүүж харна.

Хуудасны тохиргоо Байрлал гэсэн нөхцөл дээр тайлангаа ямар хэлбэрээр авах нөхцөлөө сонгоно.

Хоосон зай /инч/ гэсэн нөхцөлөөр тайлангийн цаасан дээрх дээр, доор, хоёр талын тохиргоонуудыг мм-ээр тохируулж өгнө.

Тайлан Бүх тохиргоо нөхцөлүүдийг хийсний дараа тайлан гэсэн товчийг дарж тайлангаа харна.

Бүх модулийн тайлангийн дээд хэсэгт дараах толгой байна.

70

Page 71: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бүлэг 10

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Бараа материал ба Интерактив Diamond ERP системБараа материалын бүртгэл

Модулийн тохиргоонуудКодчлолын лавлах жагсаалтуудБүлгийн бүртгэлКодын бүртгэлБайршлын бүртгэл

Эхний үлдэгдэл оруулахБаримт гүйлгээний бүртгэл

ОрлогоБусад орлогоХудалдан авалтДуусаагүй үйлдвэрээс орлогоЗарлагаБусад зарлагаБорлуулалтЗардалд

Хөдөлгөөн Шилжүүлэх хөдөлгөөнХангамж тавьж олгох

Нярав бүртгэлБусад орлогоХудалдан авалтБусад зарлагаБорлуулалтЗарлага зардалд бичих

Зардал тооцохТооллогоБаримтын жагсаалтТайлан мэдээ боловсруулахТайлан хэвлэхАналитик тайлан хэвлэхХэрэгсэл

Бүлэг солих Код нэгтгэх

71

Бараа материалын бүртгэл

Page 72: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

БАРАА МАТЕРИАЛЫН МОДУЛИЙН ТАНИЛЦУУЛГА,

ЗОРИЛГО, БОЛОМЖУУДInteractive DIAMOND ERP програмын Нягтлан Бодох Бүртгэлийн систем дэх Бараа материалын модуль нь агуулах (түүнийг хариуцсан эд хариуцагчийн бүртгэл хамт хийгдэнэ) дээр бараа материалын үлдэгдлийг төвлөрүүлэн бүртгэх зарчмаар ямар ч төрлийн байгууллагын хувьд бие даан ажиллах, хэрэглэхэд энгийн хялбар, уян хатан ажиллагаатай, хэдэн ч бүлэг, ангилал үүсгэн бараа материалыг төрөлжүүлэн бүртгэх боломжтой, барааны өртгийг Дундаж болон FIFO, LIFO аргаар тооцдог, цуврал болон Серийн дугаараар үлдэгдлийг ялган бүртгэдэг бөгөөд бараа материалын кодын мэдээлэлд хэрэглэгчээс дурын үзүүлэлт нэмэх, фото зургийг нь оруулах, үнийн бодлого боловсруулах, үлдэгдлийн доод хязгаар, дахин захиалах түвшин болон автоматаар захиалах тоог хөтлөх зэрэг боломжийг бий болгосон боловсронгуй хэрэгсэл юм. Энэ модуль нь Бараа материалын талаарх бүрэн хэмжээний мэдээлэл дээрээ үндэслэн орлого, зарлага, хөдөлгөөн, тооллого, дахин үнэлгээ зэрэг материалын анхан шатны бүх бүртгэл тооцоог хийх бөгөөд Борлуулалтын, Татан авалт нийлүүлэлтийн, Дэлгүүрийн, Рестораны, Захиалгын, Өглөгийн, Авлагын, Ерөнхий журналын зэрэг модулиудтай нягт уялдан ажиллаж, байгууллагын барааны эргэлт, нөөц, үлдэгдэл, захиалга, борлуулалт, худалдан авалтын талаарх цогц мэдээллээр удирдлагыг хангана. Interactive DIAMOND ERP програмын модулиуд нь бие даан ажиллах чадвартай бөгөөд бүх төрлийн гүйлгээ нь Бизнес процессын дагуу хийгдэнэ. (Бизнес процессын бүртгэлийн талаар Системийн ерөнхий ажиллагааны гарын авлагаас уншина уу) Өөрөөр хэлбэл, Бусад зарлага, Борлуулалт, Актлалт, Хөдөлгөөн зэрэг зарлагын бүх гүйлгээнд Бараа материалын зарлага хийдэг үндсэн цонх л ашиглагдана. Харин гүйлгээний төрөл буюу Бизнес процессоос хамаараад холбогдох данс, баримтууд нь өөр өөр байх жишээтэй. Иймээс энэхүү гарын авлага нь олон удаа давтагдах, үндсэн баримтын цонхны ажиллагааг л тайлбарлах бөгөөд тэдгээр цонх нь Бизнес процесст оролцож байгаа бусад баримтын цонхтой холбогдон, бүрэн зохицож ажиллах тул харгалзах модулийн гарын авлагаас тэрхүү бусад цонхнуудын ажиллагаатай танилцах боломжтой юм.

БАРАА МАТЕРИАЛ БА INTERACTIVE

DIAMOND ERP СИСТЕМ

Энэ хэсэгт бид бараа материалын талаарх нягтлан бодох бүртгэлийн ойлголт, зарчмууд нь юу гэж байдаг түүнийг программд хэрхэн уялдуулан оруулсан ба зарим ойлгомжгүй байж мэдэх нэр томьёонуудыг тайлбарласан юм. Энэ нь бид нэг талаасаа бүртгэлийн мэдлэг болон програмын мэдлэг хоёрыг хослуулан ойлгуулах зорилготой юм.------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Бараа материалын тодорхойлолт Бараа материал гэдэг нь худалдан борлуулах зориулалтаар олж бэлтгэж авсан болон өөрөө үйлдвэрлэн бий болгосон биет хөрөнгийг хэлнэ. Бараа материалыг байгууллагууд нь бизнесийн мөн чанараасаа хамааран худалдааных бол- бараа, үйлдвэрийнх бол-бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд материал, дуусаагүй үйлдвэрлэл, үйлчилгээний

72

Page 73: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

газар бол -хангамжийн материал, сэлбэг хэрэгсэл гэх мэтээр нэрлэдэг. Бараа материал нь мөнгө болон хөрвөх чадвараараа эргэлтийн хөрөнгө гэсэн хэсэгт хамрагддаг.Бараа материалын үүрэг Бараа материал нь үйлдвэрийн болон худалдааны чиглэлтэй

бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ашиг, орлогынх нь эх сурвалж болдог. Бараа материалыг худалдан авах, үйлдвэрлэх, зарж борлуулах, худалдан авах, үйлдвэрлэх гэх мэтээр тасралтгүй цикльд орж байдаг. Тиймээс бараа материалын орлого, зарлага, хөдөлгөөнийг нарийн тооцох зайлшгүй шаардлагатай юм.

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Бараа материалыг орлого болгон авахдаа байнгын болон цаг үеийн системийн аль нэгийг ашиглан бүртгэдэг бол зарлага болгон бүртгэхдээ өртгийн гурван аргыг хэрэглэдэг .

FIFO - Эхэлж авсанаа эхэлж зарлагдах арга

LIFO - Сүүлд авсанаа эхэлж зарлагдах

Дундаж өртөг – Нэгжийн жигнэсэн дундаж өртгийг бодож олоод зарлагдана.

Энэ 3 аргын аль ч аргаар нь программ дээр бодож болно. Мөн эдгээр аргуудаас гадна бид бараа материалын модуль дээрээ аж ахуйн нэгж байгууллагуудын өргөн хэрэглэгддэг бүртгэлийн хэрэгцээ шаардлагуудыг цогцоор нь шийдэж өгөх зорилгыг тавьсан юм.Үүнд:

Татан авалтын тооцоо

Дахин үнэлгээ

Цувралаар бүртгэх

Серийн дугаараар бүртгэх

Хадгалах хугацаагаар бүртгэж, тайлан авах болон анхааруулах алертийн систем

Борлуулалтын буцаалт

Худалдан авалтын буцаалт

БҮТЭЗ-ийн зардлыг сар сараар хуваарилах

Гаалийн татан авалт

Эквивалент нэгжийн тооцоолол

Сегментийн кодчилол гэх мэтээр маш олон зүйлүүдийг шийдэж өгсөн болно.

Дээрх шийдлүүд нь бүртгэл талаасаа чухал ач холбогдоолтой бол мөн бараа матриалын хяналт талаасаа ч бид анхааран ажилласан болно.Үүнд:

Бараа материалын зургийг оруулах

Материалын урт, өргөн, өнгө, загвар, брэнд, бэлтгэн нийлүүлэгч зэргийн мэдээллийг оруулах

Худалдах үнэ, орлогод авах үнэ

Эдгээр мэдээллүүдийг оруулснаар тухайн барааны талаарх мэдээлэл дэлгэрэнгүй болж барааны татан авалт, борлуулалт, эргэцийн талаарх мэдэллийг олж авахад шаардлагатай юм.

73

Page 74: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

БайршилБайршил: Энэ бараа материалын агуулах болон нярвыг нэрлэж байгаа юм. Нэг байршил - Нэг данс гэсэн зарчимаар явна. Хэрэв нэг нярав 2 агуулах хариуцдаг тэр 2 агуулах нь тус тусдаа данс хөтөлж явдаг бол 2 байршил - 2 данс нээнэ. Нэг байршил дээр хэд хэдэн бараа материалуудын бүлэг байж болно. Нэг бүлгийн бараа материал нь хэд хэдэн байршилд зэрэг харъяалагдаж болно. Жишээ нь : ААА материал нь 1000 ш үлдэгдэлтэй 600 ш нь Батын агуулахад, 400ш нь Оюуны агуулахад байдаг. Энэ тохиолдолд тухайн бараанд нэг л код үүсгэх ба байршлаар нь ялгаад бүртгэлдээ тусгана.Бараа материалын бүлэгБараа материалын бүлэг: Материалынхаа кодуудыг онцлог шинж, төстэй байдлаар нь хооронд ялгаж бүлэг үүсгэж түүндээ тухайн материалуудыг харъяалуулж байгаа юм. Жишээ нь:Бэлэн бүтээгдэхүүн- Зарж борлуулахад бэлэн агуулахад байгаа материалТүүхий эд материал- Бэлэн бүтээгдэхүүнийг бий болгохын тулд шууд оролцдог материалуудСэлбэг хэрэгсэл- Компаний хэмжээнд ашиглаж байгаа машин, тоног төхөөрөмж, компьютер зэрэгт засвар үйлчилгээ хийхийн тулд цуглуулсан материалуудХангамжийн материал- Үйлдвэрлэл, үйлчилгээний гэх мэтээр бараа материалуудаа бүлэглэсэн юм. ЭквивалентЭквивалент: Бараа материалын эхний үлдэгдэл, орлого, зарлагыг бүртгэхдээ тоо хэмжээ гэсэн нүдний доор эквивалент тоо хэмжээ гэсэн тоо хэмжээний нэг үзүүлэлт байгаа. Энэ нэг бараа материал мөртлөө 2 өөр хэмжих нэгжээр тооцоо нь хийгдэж явдаг бараа материалууд дээр хэрэглэгдэх юм. Жишээ нь: Арьс ширний үйлдвэр дээр боловсруулаад гарсан арьсийг ширхэгээр тоолоод бүртгэдэг бол боловсруулсан арьс болгон нэг хэмжээтэй байдаггүй болохоор дм2 гэсэн хэмжигдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй болдог. Ингээд 10 ш арьс боловсрууллаа гэхэд тэдгээрийн дм2 нь хэд болсон бэ гэдгийг заавал давхар хэмжиж явах хэрэгтэй болдог. Энэ бараа материал дээр эквивалент нэгж давхар хөтөлж явна гэдгийг кодын мэдээллээр бараа материалаа кодолж оруулахдаа тохируулж өгнө. Тохиргоо хийгдээгүй кодоор гүйлгээ хийх үед эквивалент нэгж нь идэвхгүй байна. Кодоо үүсгэхдээ хэрхэн тохируулах тухай кодын мэдээлэл гарчигнаас уншина уу.

Өссөн дүнӨссөн дүн: Дансны эхний үлдэгдэл оруулж өгөхдөө өмнөх улирлын өссөн дүнгээ оруулж өссөн дүнгээр тайлан балансаа гаргаж авдаг. Бараа материалын хувьд ч гэсэн мөн адил тухайн кодны орлого, зарлага өссөн дүнг оруулж өгвөл оны эхнээс өссөн дүнгээрээ бараа материалын тайлангуудаа харж болно.Жишээ нь: АА компани 200-07-01-ны өдрөөс эхэлж програмд үлдэгдлээ оруулж байгаа тохиолдолд ерөнхий мэдээлэл хавтасанд 2007-01-01-ний эхний үлдэгдлээ оруулах ба өссөн дүн Дт гэдэг талд нь тухайн барааны 2007-01-01-нээс 2007-06-30 нийт орлогын тоо хэмжээ үнийн дүнгээ, Кт гэдэг хэсэгт нь мөн тоо ширхэг үнийн дүнгээ бичнэ. Цувралын дугаарЦувралын дугаар: Бараа материалын орлого, зарлага, үлдэгдэлээ цувралаар ялгаж бүртгэнэ гэдэг нь эмийн үйлдвэр, эмийн сан гэх мэт газруудад чухал хэрэгтэй юм. Жишээ нь: эмийн үйлдвэрээс АА эмийг нэг удаа гаргахдаа 1000 таблитикийг гаргадаг эд нар нь нэг удаагийн зуурмаг учраас нэг цувралын дугаартай байна. Дараагийн удаа гаргахдаа дараагийн зуурмаг нь нэг адил АА эм боловч өөр цувралын дугаар авна. Энэ нь бусад эмийн сангуудаар тараагдахдаа болон, нэг төрлийн боловч өөр өөр цувралын дугаартай эмүүд тараагдах ба энэ цувралын дугаарыг ашиглаж бүртгэлээ хөтөлж болохюм .Серийн дугаарСерийн дугаар: Нэг төрлийн бараа материал боловч хоорондоо давхцахгүй дугаартай бараа материалуудын серийн дугаарыг ашиглаж програмдаа бүртгэл хөтөлнө. Жишээ нь: Компьютерийн хулгана, гар гэх мэт. Энэ эргээд хангамжийн материал дээр тооллого хийх хоорондоо солигдож, холигдохгүй байх зэрэг ач холбогдолтой юм.Бараа материалын цонх болгон дээр ажиллах дэлгэрэнгүй зааварчилгааг цонхнуудын тайлбар дээрээс уншина уу

БАРАА МАТЕРИАЛЫН БҮРТГЭЛБараа материалын модулийг ашиглаж эхлэхийн тулд шаардлагатай тохиргоонуудыг хийж, кодчлол бүхий лавлах жагсаалтуудыг урьдчилан оруулах шаардлагатай болно. Кодчлолын лавлах жагсаалтЭнэ нь системийн ажиллагааг хэвийн явуулах, баримт гүйлгээ оруулах явцыг хялбарчлах, байгууллагын бараа материалын бүртгэлд стандарт тогтоох зэрэг зайлшгүй шаардлагын үүднээс системд урьдчилан суулгаж өгдөг мэдээллийн жагсаалт юм. Өөрөөр хэлбэл, системд нэг удаа бүрэн

74

Page 75: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

мэдээллийг нь оруулж, тодорхой код олгосны дараа баримт гүйлгээний явцад тэрхүү кодоор нь төлөөлүүлж, олон удаа ашигладаг мэдээллийн жагсаалт гэж ойлгож болно. Бараа материалын модульд нь дараах кодчлолын жагсаалт ашиглагдана.

Бүлгийн кодчлолБүлгийн кодчлол

Байршлын бүртгэлБайршлын бүртгэл

Кодын бүртгэлКодын бүртгэл

үлгийн мэдээлэл

Бараа материалын хоорондоо ялгагдах шинж чанар, төрлөөр нь бүлэглэн ангилж түүнийгээ програмд бүлгийн мэдээлэл болгон оруулна. Бараа материалыг кодчлон бүртгэх явцдаа харьяалах бүлгийг сонгож өгөх ба бараа материалууд нь адил шинжээрээ эмх цэгцтэй кодчилогдоход чухал ач холбогдолтой юм. Бүлгийн мэдээллийг оруулахдаа:Ерөнхий мэдээлэл

Шинээр нээж байгаа бүлгийнхээ нэрийг Код гэсэн мөрөнд бичээд Харьяалах бүлэг мөрөнд ямар бүлэгт харьяалагдаж байгааг сонгон тохируулж өгнө. Орчуулга гэсэн мөрөнд 2дагч хэлийг ашигладаг бол тухайн хэл рүүгээ хөрвүүлсэн үгээ бичнэ.Тухайн бүлгийн бараа материалууд өртгийн ямар арга хэрэглэхийг сонгон тохируулж өгнө. Энэ нь код тус бүр дээр өртгийн арга тохируулах ажлыг хөнгөвчлөх бөгөөд харьяалагдах бүлэг дээр тохируулсан өртөг бодох аргыг кодын мэдээлэл оруулахад уламжлан авна.Бараа материалуудыг Серийн дугаараар, Цувралын дугаараар, Хадгалах хугацаагаар ялган бүртгэх шаардлагатай бол харгалзах тэмдэглэгээнүүдийг сонгох хэрэгтэй бөгөөд эдгээр тохиргоонууд нь барааны кодын мэдээлэл нээхэд мөн уламжлагдан орж ирнэ. Байршлын бүртгэл Бараа материал гэдэг нь биет хэлбэрээр оршдог, материаллаг шинж чанартай матери бөгөөд байгууллагын хувьд бараа материал нь хаа нэгэн агуулах юм уу өрөө тасалгаа, өөрөөр хэлбэл тодорхой орон зай, байршилд, тодорхой тоо хэмжээ буюу үлдэгдэлтэйгээр оршин хадгалагдаж байдаг. Иймээс байршил гэдэг нь бараа материалыг агуулж буй агуулах гэж ойлгож болох юм. Байршил нь дараах төрөлтэй байж болно. Төрөл Тайлбар

Агуулах Барааг агуулж буй агуулах, складаар үлдэгдэл хөтлөх үед ашигланаТасаг Үлдэгдлийг дэлгүүрийн тасгаар ялган бүртгэх үед энэ төрөл бүхий байршлыг нээж ашигланаЭд хариуцагч Бодит агуулахгүй мөртлөө барааны үлдэгдлийг нярав буюу хэн нэгэн ажилтан хариуцдаг тохиолдолд энэ төрлийг ашиглана.

Бараа материалын кодын бүртгэлБараа материалын бүлэг, байршил зэрэг лавлах жагсаалтыг оруулсны дараа тухайн бараа материалыг өөрийг нь кодлон бүртгэх ажиллагаа хийгдэнэ. Барааг кодлон бүртгэх процесс нь зөвхөн барааг кодлох төдийгүй барааны физик химийн болон баримт, гүйлгээ бүртгэлийн, статистикийн, хяналтын, төлөвлөлтийн зэрэг бүхий л шаардлагатай мэдээллийг бүрдүүлэн оруулдаг, бараа материалын модулийн хэвийн ажиллагааг хангах хамгийн чухал үе шат юм. Барааны кодыг байгууллагын хувьд нэгдсэн журмын дагуу кодлох нь баримт бүртгэл болоод тайлан мэдээ боловсруулахад болон олон салбар нэгж, охин компани бүхий томоохон байгууллагуудын хувьд нэгдсэн бодлого явуулахад туйлын чухал ач холбогдолтой. Иймээс их хэмжээний бараа материалын тооцоо хөтөлдөг ялангуяа дэлгүүр, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг компани, байгууллагуудад барааны нэгдсэн кодчлолын системийг бий болгон мөрдүүлэх нь зүйтэй.

75

Page 76: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бараа материалыг кодлохдоо жирийн кодоор кодлохоос гадна дансны код шиг сегментчилэн кодолж болно. Энэ тохиолдолд бараа материалынхаа ерөнхий шинж чанараар нь ангилж тодорхой сегментүүдэд хуваана. Жишээ нь:

-Түүхий эд материалын төрөл-Загвар зохиогдсон огноо- Брэнд- Бэлтгэн нийлүүлэгч- Өнгө загвар- Бүтээгдэхүүний хэмжээ гэх мэт

Энэ тохиолдолд Тохиргоо цэсэнд байгаа сегментийн кодын уртын тохиргоо цонхоор орж бараа материал гэсэн хавтсаар орж кодын сегментийн тохиргоо хийнэ. Кодын сегментэд оролцох бүх цонхнуудыг угсарч өгнө. Цонхоо угсарсны дараа сегмент гэдэг хавтас руу орж бараа материал гэсэн хэсгийг задалж сегмент тус бүрийн кодын уртыг тохируулна. Жишээ нь:

- Түүхий эд материалын төрөл -2 оронтой-Загвар зохиогдсон огноо -1 оронтой- Брэнд -3 оронтой- Бэлтгэн нийлүүлэгч - 4 оронтой- Өнгө загвар -2 оронтой- Бүтээгдэхүүний хэмжээ -1 оронтой нийт 13 оронтой код байна гэх мэт.

Мөн код нь тоогоор байхаас гадна латин болон крилл үсгээр байж болно.Дээрх кодын бүтцэд оролцож байгаа сегмент тус бүрийн мэдээллийг Лавлах цэсний Барааны кодын сегмент гэсэн хавтсанд байгаа цонхнуудаар оруулна. Энэ дансны кодын сегментийн мэдээлэл оруулахтай адил байна.

Одоо кодын мэдээлэл оруулдаг цонхон дээрээ код яаж оруулах тухай тайлбарлая:<Ерөнхий мэдээлэл> хавтасЭнэ хэсэгт бараа материалын талаарх анхан шатны мэдээллийг оруулна. Үүнд: харьяалагдах бүлэг, өртгийн бодолт, үнийн мэдээлэл, баталгааны, төлөвлөлтийн зэрэг мэдээлэл багтана. Харьяалах бүлэгТухайн бараа материал нь ямар нэгэн бүлэгт харьяалагдах бөгөөд үүний тулд Харьяалах бүлэг сонголтоос бүлгийг сонгоно. Бараа материалын гүйлгээ хийх үед барааны кодыг сонгохдоо энд тохируулж буй бүлгээр шүүж сонгох боломжийг олгодог бөгөөд мөн энэ бүлгийг тайлан мэдээ гаргахад ашиглаж болно. Харьяалах барааЗарим барааны ганц нэгхэн үзүүлэлт өөр боловч өөр өөрөөр кодлох шаардлага гардаг. Жишээ болгон эрэгтэй срочкин цамцыг авч үзье. Борлуулалтын хэлтсийн хувьд цамцны нийт борлуулалт ямар түвшинд байгаа болон хэдэн ширхэг үлдэгдэлтэй байгааг мэдэж байх нь чухал бол Маркетинг, судалгааны хэлтсийн хувьд хэдэн размерын, ямар өнгөтэй цамц нь илүү зарагдаж байгааг мэдэх нь чухал байсан гэе. Энэ тохиолдолд бид цамцны кодонд өнгө болон размерыг шингээж болох юм. Хэрэв тухайн төрлийн цамцнаас олон размер, олон өнгөөр татан авалт хийсэн бол өөр өөр код бүхий маш олон цамцны код үүсэх бөгөөд бараг бүх үзүүлэлт нь ижилхэн тэдгээр цамцыг бүртгэх гэж их хугацаа зарцуулна. Мөн Борлуулалтын хэлтсийн нэгдсэн тайланг хэрхэн гаргаж өгөх вэ гэдэг дээр бэрхшээл үүснэ. Энэ хүндрэлийг шийдэхийн тулд ЦамцА гэдэг код үүсгээд бүх мэдээллийг нь оруулж хадгална. Үүний дараа ЦамцАНогоон39, ЦамцАНогоон40, ЦамцАЦагаан41 зэргээр код үүсгэн бүртгэхдээ Харьяалах бараа сонголтыг тэмдэглэн, тус бүрт нь ЦамцА кодыг сонгож өгнө. Ингэснээр ЦамцА кодны бүх мэдээлэл тухайн кодонд хуулагдах ба бүх цамцны борлуулалт, үлдэгдлийг ЦамцА кодоор харах, хянах боломжтой бол ЦамцАНогоон39, ЦамцАНогоон40, ЦамцАЦагаан41 зэрэг кодуудаар нь Маркетинг, судалгааны хэлтсийн тайланг гаргах боломжтой болно. Өртөг бодолт

76

Page 77: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бараа материалын зарлагадах өртгийг дараах 3 аргын аль нэгийг сонгон тохируулна. ҮүндӨртгийн арга ТайлбарДундаж Өөр өөр үнээр авсан орлогын дунджаар зарлага хийнэ

FIFO Эхэлж авсан барааг эхэнд нь зарлагадах. Ихэвчлэн дуусах хугацаа болон чанар нь мууддаг бараа материалын хувьд ашиглагдана.

LIFO Сүүлд авсан барааг эхэлж зарлагадах.

Өртгийн аргыг Бараа материалын бүлэг дээр тохируулсан байх тул шинэ код нээх үед Харьяалах бүлгийг сонгоход бүлгийн өртгийн арга барааны хувьд хуулагдан тавигдана. Хэрэв тухайн барааны өртгийг бүлэг дээр тохируулснаас өөрөөр тооцох шаардлагатай бол сольж болно. Үнийн мэдээлэлКод нээх үед барааны Худалдан авах болон Худалдах гэсэн 2 үнийг тохируулан суулгах боломжтой. Зарим байгууллагын хувьд бараа материалын худалдах, худалдан авах үнэ нь бодлогын чанартай, нэгдсэн журмаар зохицуулагддаг бөгөөд ийм үед зохих эрх бүхий ажилтан эдгээр үнийн бодлогыг оруулах, засах ба эрх олгогдоогүй бол засах боломжгүй байх жишээтэй. Худалдах, худалдан авах үнийг хэрхэн тогтоох талаар нарийвчлан судлахыг хүсвэл Худалдан авалт, бэлтгэн нийлүүлэлтийн модулийн гарын авлагыг үзнэ үү.ТөлөвлөлтБараа материалын кодыг нээх явцад борлуулалт, татан авалт болон ашгийн тооцоотой холбоотой зарим мэдээллийг бүртгэх боломжтой. Хэдийгээр энэ чиглэлийн тооцоолол, үйл ажиллагаанууд нь Борлуулалтын, Төлөвлөлтийн, Агуулахын гэх мэт системүүдэд илүү нарийн тусгагдсан байдаг боловч тухайн бараа материалын кодыг нээх үедээ ихэнх мэдээллийг нэг мөр оруулж, ажиллагааг хөнгөвчлөх үүднээс энд оруулна. Энд тохируулсан утгууд нь гүйлгээний явцад автоматаар шалгагдан, шийдвэр гаргах процессыг дэмжинэ. Жишээ нь, дахин захиалах доод хэмжээг 50 гэж тохируулсан бол тухайн барааны үлдэгдэл 50 буюу түүнээс доош орсон тохиолдолд автоматаар тухайн барааг захиалах сануулга юмуу анхааруулга өгнө. БаталгааБараа материалыг нийлүүлж буй бэлтгэн нийлүүлэгч болон тэднийхээс тухайн бараанд өгч байгаа баталгаат хугацааг бүртгэнэ. Мөн тодорхой хугацааны дотор хэрэглэх ёстой барааны хувьд хадгалах хугацааг тодорхойлж өгнө. Жишээ нь, түргэн мууддаг хүнсний бүтээгдэхүүн болох савласан шингэн сүүний кодыг нээхдээ энэ хугацааг 2 хоног гэж оруулна. Ингэснээр хоёроос дээш хонож байгаа сүүний үлдэгдлийг тодорхойлох, буцаалт хийх барааны жагсаалтыг цаг алдалгүй боловсруулахад чухал ач холбогдолтой. Хадгалах хугацаа дуусах огноогоор шүүнэ гэсэн сонголтыг тэмдэглэсэн тохиолдолд тухайн бараа материалын эхний үлдэгдэл зоох болон орлого авах үед хадгалах хугацааг оруулах бөгөөд ингэснээр тухайн бараа материалыг хадгалах хугацаагаар нь ялган зарлагадах, хөдөлгөөн хийх, актлах гэх мэт асуудлыг хялбархан шийдэх боломжтой болно.

БусадТухайн бараа материалыг олж нийлүүлсэн болон нийлүүлэлтийг хариуцаж буй ажилтан, менежер нь барааны үйлдвэрлэгч болон түүнийг хэрэглэх заавар, ашиглалтын журам, барааны товч нэр, тээвэрлэх хэлбэр зэрэг мэдээллийг бүртгэснээр агуулахын бусад нярав, нягтлан болон энгийн худалдан авагч нарт барааны талаарх дэлгэрэнгүй ойлголтыг өгөх боломжтой болно.

<Төрөл> хавтасБараа материал нь тодорхой төрөлтэй байх агаад нэг бараа хэд хэдэн төрөлд харьяалагдаж болно. Төрлийг сонгохдоо жагсаалтын хойно орших тэмдэглэгээг тэмдэглэнэ. <Шинж чанар> хавтасБарааны талаарх бүх төрлийн танилцуулга, зураг болон физик шинж чанарын талаарх мэдээллийг энэ хэсэгт оруулна. Зургийг оруулахын тулд Зураггүй байна гэсэн хэсэгт хулганы баруун товчийг дарах ба Load цэсийг ашиглан зургийн файлыг сонгоно.<Хэмжих нэгж> хавтасХэмжих нэгж нь бараа материалын хувьд зайлшгүй байх ёстой үзүүлэлт бөгөөд үндсэн болон эквивалент нэгж гэсэн ойлголт байна. Ихэнх барааны хувьд үндсэн нэгж хангалттай байдаг бөгөөд

77

Page 78: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

зарим онцлог бараа материалын хувьд худалдах болон худалдан авахдаа өөр өөр нэгж ашиглах боломжтой байдаг. Жишээ нь, шатахуун импорлогч байгууллагын хувьд бензинийг тонн гэсэн нэгжээр худалдан авах ба литр гэсэн нэгжээр худалдан борлуулна. Мөн барааны үндсэн хэмжих нэгж нь хэд хэдэн дэд нэгж рүү хөрвөж болох бөгөөд тодорхой итгэлцүүрийн үндсэн дээр тохируулагдана. Жишээ нь: Рестораны барааны хувьд, лаазтай кетчуп гэдэг барааг ширхгээр бүртгэн орлого авах боловч лаазандаа 450 грамм байдаг түүнийг хоолны орцонд зарлагадахдаа граммаар зарлагадана.

Орлуулах бараа, Багц зэрэг хавтсанд ихэвчлэн Дэлгүүр, Рестораны модульд ашиглагдах тохиргоонууд байх бөгөөд ажиллагааны хувьд энгийн, ойлгомжтой тул энд дэлгэрэнгүй тайлбар шаардлагагүй гэж үзлээ. Бэлтгэн нийлүүлэгч хавтсанд тухайн бараа материалыг нийлүүлдэг харилцагчдын код нэрсийг сонгон оруулах ба ингэснээр захиалгын модулиас тухайн харилцагч руу автоматаар захиалгын баримт үүсгэхэд ашиглагдана. <Бусад> хавтасЭнэ хэсэгт бараа материалтай холбоотой өмнө нь тодорхойлогдоогүй тохируулга, сонголтуудыг тохируулна. Буцаалтыг зөвшөөрөх эсэхБорлуулсан буюу шилжүүлсэн бараа материалыг буцаах шаардлага зарим үед тохиолддог. Хэдийгээр ихэнх тохиолдолд энэ төрлийн гүйлгээг хийж болох боловч зарим барааны онцлог шинж болон байгууллагад мөрддөг дүрэм журмаас хамааран буцаалтын гүйлгээг хориглох тохиолдол гардаг. Энэ үед уг сонголтыг тэмдэглэхгүй байхад л хангалттай. Цувралаар ялгана Олноор үйлдвэрлэгддэг эм гэх мэт бараанд цувралын дугаар гэсэн ойлголт байдаг. Хэдийгээр бүх үзүүлэлт, шинж чанар нь ижил боловч цувралаар нь ялгаж үлдэгдлийг хөтлөх тохиолдолд энэ сонголтыг тэмдэглэнэ. Сонголтыг тэмдэглэсэн тохиолдолд энэ кодоор гүйлгээ хийх үед цувралын дугаарыг заавал оруулахыг шаардана. Серийн дугаараар ялганаСэлбэг хэрэгсэл болон машин, техник технологийн тоног төхөөрөмжийн эд ангиуд дээр ихэвчлэн серийн дугаар байдаг. Серийн дугаараар тухайн барааны хэн, хэзээ, яаж үйлдвэрлэсэн, хаана хэнд борлуулсан гэх мэт хяналтын маш олон боломжийг бий болгодог. Жишээ нь, компьютерийн хатуу диск, машины мотор, гар утас зэрэг нь серийн дугаартай байдаг бөгөөд серийн дугаараар нь ялган барааны үлдэгдлийг хөтлөхийг шаардана. Ийм барааны хувьд энэ сонголтыг тэмдэглэх бөгөөд ийм кодоор гүйлгээ гарах үед серийн дугаарыг заавал оруулахыг шаардана. Материалын төлөвТухайн кодоор ямар нэгэн гүйлгээ хийх, сонголт хийх боломжгүй болгох бол Идэвхгүй гэсэн төлвийг сонгон тохируулна.

ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ ОРУУЛАХШинээр програм суурилуулж байгаа харилцагчийн хувьд тодорхой хугацаагаар тасалбар болгон бараа материалын үлдэгдлийг програмд оруулах шаардлагатай болдог. Үүний тулд барааны код, үлдэгдэл, өртгийн мэдээллийг агуулах тус бүрээр ялган, нэг бүрчлэн оруулна. Байршил (агуулах) буюу нярваа сонгоно.Тухайн байршилд бүртгэлтэй бараа материалын дансыг сонгоно.Эхний үлдэгдлийг оруулж байгаа огноо харагдах бөгөөд түүнийг системийн ерөнхий тохиргоогоор нэг удаа оруулна. Бараа материалын код-ыг сонгоход тухайн барааны өртөг бодох арга хамт гарч ирнэ.Огнооны доор Үлдэгдэл гэдэг дээр бараа материалын дансан дээр зоосон эхний үлдэгдлийн дүн татагдан гарна.Бараа материалын нэг байршил дээр хэд хэдэн бүлэгт хамрагдах бараа материалуудын үлдэгдэл байж болно.

78

Page 79: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Өртгийн аргаас хамааран үлдэгдлийг хэд хэдэн янзаар оруулж болно. Үүнд:Дундаж өртөгБарааны үлдэгдлийн нэг л мөр оруулна. Өөрөөр хэлбэл, тухайн үед барааны үлдэгдлийн өртгийг дундажлан бодож, нийт үлдэгдэл ба дундаж өртгийг оруулна. Програмд орох үед нэг бараа хэдэн хэдэн янзаар кодлогдон өөр өөр өртгөөр тооцогддог боловч бүгд дундаж өртгийн аргыг ашигладаг бол энэ цонхыг ашиглан кодоо нэгтгэн оруулна.FIFO, LIFOОрлого авсан хугацааны дараалал тус бүрээр барааны үлдэгдлийг оруулна. Өөрөөр хэлбэл, үлдэгдлийг хугацаагаар ялган оруулна. Хугацаагаар нь ялгасан үлдэгдлийг тодорхойлох боломжгүй бол дундаж өртгийг нь бодож нэг үлдэгдэл байдлаар оруулж болох юм. Ашиглалтад байгаа хангамжийн материалын үлдэгдлийг оруулж байгаа бол эд хариуцагч тус бүрээр нь тухайн барааны үлдэгдлийг зооно.Эдгээрээс харахад нэг бараанд нэг буюу түүнээс дээш тооны үлдэгдэл байх боломжтой гэдэг нь харагдаж байна. Өссөн дүнБараа материалын эхний үлдэгдлийг ямар нэгэн тайлант үе эхлэх үеийн байдлаар оруулах нь тохиромжтой байдаг. Гэхдээ жилийн дундуур аль нэг улирал эхлэх үеийн үлдэгдлийг оруулсан бол жилийн эхнээс өссөн дүнгээр тайлан авах үед хүндрэл үүсдэг. Иймээс үлдэгдэл оруулах хүртэлх хийгдсэн бараа материалын орлого зарлагын гүйлгээний мэдээллийг оруулж өгснөөр тайлан мэдээгээ өссөн дүнгээр авах, судалгаа шинжилгээ хийх зэрэгт хэрэгтэй юм.Сонгосон бараа материалын үлдэгдлийг оруулж дууссан гэж үзвэл F2 товчийг дарах буюу Тухайн барааг хадгалах товчийг дарна. Оруулсан гүйлгээгээ засах болон устгах шаардлагатай үед:Засах - Тухайн засах барааны кодон дээрээ курсороо байрлуулаад дэлгэрэнгүй товчийг дарахад Ерөнхий хавтас руу дундаж өртөг хэрэглэдэг бараа бол нэг мөр, өртгийн бусад арга хэрэглэдэг барааны хувьд ялгаатай оруулсан бүх үлдэгдлүүд дуудагдан орж ирнэ. Үүнээс засах үлдэгдэл дээрээ мөн курсороо байрлуулж засах товчийг дарж засах горимд бэлэн болж мөр мөрөн дээр нь очиж засвараа хийнэ. Устгах - Тухайн устгах барааны кодон дээрээ курсороо байрлуулаад цонхны доор байрлах устгах товчийг дарна. Хэрэв FiFO, LIFO аргын үед нэг бараан дундаас сонгож устгах бол засах горимтой адил зарчмаар ажиллаж устгах товчийг дарна.

БАРИМТ ГҮЙЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ

Системийн эхлэлтийн тохиргоо бүртгэлийг хийж дууссан бол одоо гүйлгээ, баримтаа хийх цаг болсон байна. Бараа материалын бусад орлого

Бараа материалын бусад орлого гэдэг нь бараа материалыг худалдан авалтаас бусад буюу дотоод хэрэгцээндээ гэх мэтээр орлого болгон авч бүртгэлд тусгах үйлдлүүдийг хэлэх ба эдгээр гүйлгээний дүнд үүсэх баримт, гүйлгээний дараалал нь програмд бизнес процесс байдлаар бүртгэгдсэн байна. Бараа материалын орлогыг авахдаа падааны огноо болон барааны өртгийг үнэн зөв тусгах нь цаашид бараа материалын өртгийн бодолт зөв бодогдоход шууд хамаатай гэдгийг анхаарна уу.Бараа материалын Орлогын цонхыг нээгээд хамгийн түрүүнд бизнес процессоо сонгоно. Сонгосон бизнес процессын бүтцээс шалтгаалан уг процесст бүртгэл хийгдэх анхан шатны баримтын цонхнууд гарч ирнэ. Бараа материалын орлогын цонх нь үндсэн цонх байдлаар буюу хамгийн эхний цонх байдлаар дүрслэгдэнэ. Баримтын огноо болон гүйлгээний утга нь дараагийн баримтын цонхнуудад автоматаар хуулагдах бөгөөд баримт бүрийн хувьд өөр өөр байна гэвэл хуулагдсан огноо гүйлгээний утгыг засаж болно. Баримтын дугаарыг автоматаар болон гараар дугаарлаж болох бөгөөд автоматаар дугаарлахдаа мөн дотор нь орлого, зарлага, байршил гэх мэтчилэн салган дугаарлаж болно. Хэрхэн дугаарлах тохиргоог ТОхиргоо цэсний баримтын дугаарлалт цонхоор хийнэ. Орлогын баримтыг оруулахын тулд эхлээд байршил буюу агуулахыг сонгох бөгөөд падаан дээрх Нэмэх товч ашиглан бараануудыг нэг бүрчлэн оруулна. Нэмэх товчийг дарж, шинээр нэмэгдэх барааны код, үнэ, тоо хэмжээ зэрэг мэдээллийг оруулах ба Баталгаажуулах товчоор жагсаалт руу баталгаажуулан нэмнэ.

79

Page 80: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Нярав орлого товчийг дарахад бараа материалын Нярав орлого цонхоор шивсэн баримтуудын жагсаалт дуудагдан гарч ирнэ. Жагсаалтаас нягтлан баримтаа дуудан гүйлгээнд холбоно.Баримтын жагсаалт товчийг дарахад уг цонхоор хийсэн бүх баримт, гүйлгээнүүд гарч ирэх ба шаардлагатай бол тэдгээрээс сонгон засах, устгах боломжтой. Сонгогдсон Бизнес процессоос хамааран бараа материалын данстай холбогдох баримтын цонхнууд угсрагдан гарах бөгөөд тухайн цонхнууд дээрх шаардлагатай мэдээллийг оруулсны дараа Гүйлгээний мэдээлэл цонх руу орж хийгдэх Ерөнхий журналын гүйлгээ болон дансдыг шалгаад хадгалах буюу F2 товч дарж гүйлгээг хадгална.

Бараа материалын худалдан авалтБараа материалын худалдан авалт гэдэг нь бараа материалыг цааш нь зарж борлуулах зорилгоор НӨАТ-тэй, НӨАТ-гүй үнээр бэлтгэн нийлүүлэгчээс бараа материалыг худалдан авах, зээлээр авах, авлага барагдуулан авч бүртгэлд тусгах үйлдлүүдийг хэлэх ба эдгээр гүйлгээний дүнд үүсэх баримт, гүйлгээний дараалал нь програмд бизнес процесс байдлаар бүртгэгдсэн байна. Бараа материалын худалдан авалтыг хийхдээ падааны огноо болон барааны өртгийг үнэн зөв тусгах нь цаашид бараа материалын өртгийн бодолт зөв бодогдоход шууд хамаатай гэдгийг анхаарна уу.Тухайн барааны хамгийн сүүлд худалдаж авсан үнийг харуулна.Тухайн барааны үлдэгдлийг дээрх огноогоор шүүж харуулна.Нярав худалдан авалт цонхоор хийсэн гүйлгээг шүүж харуулна. Нягтлан жагсаалтаас гүйлгээг дуудан дансанд холбоно.Энэ товчийг дарахад Бараа материалын татан авалт цонхоор өртөг тооцогдсон материалуудын жагсаалт гарч ирнэ.Гарсан жагсаалтаас дуудан гүйлгээнд холбоно.Бараа материалын худалдан авалт хийхдээ эхлээд хийх гүйлгээтэйгээ холбоотой бизнес процессоо сонгоно. Ямар бизнес процесс сонгосноос хамаараад дэлгэцийн зүүн талд байгаа цонхнууд өөрчлөгдөнө. Үүний дараа огноогоо өгөх ба бараа материалын өртгийн бодолт үнэн зөв бодогдоход орлогын огноо нь хамгийн чухал ач холбогдолтой гэдгийг анхаарна уу. Баримтын дугаар гүйлгээний утгаа оруулсны дараа курсор цонхны зүүн доор байрлах барааны код гэдэг мөрөнд дээр очно. Тэндээс орлого авах барааныхаа кодыг сонгож оруулж өгнө. Үүний дараа тоо хэмжээ болон нэгжийн үнээ оруулна. Нэгжийн үнийг оруулахдаа НӨТ тооцно гэсэн чагтыг тавьбал тухайн бараан дээр НӨТ-тэй орлого авч дансны бичилт нь НӨАТ-ын авлагын данс руу автоматаар бичигдсэн бичилт гарна. НӨТ тооцно гэсэн чагтыг авбал тухайн барааг НӨТ-гүй үнээр орлого авна. Данс гэсэн мөрөнд тухайн бараа материалын орлого авах данс харагдах ба өмнө нь уг байршил кодон дээр орлого авч байгаагүй бол данс хоосон гарч ирэх ба дансаа дуудаж оруулна. Үүний дараа дараагийн цонхнууд руу орж холбогдох мэдээллийг оруулж өгнө.

Бараа материалын НӨАТ-тэй худалдан авалтын гүйлгээ нь:

Бараа материал ххххНӨАТ-ын авлага ххххМөнгөн хөрөнгө(авлага, өглөг) хххх

гэсэн бичилт гарна .Мэдээллүүдийг оруулсны дараа гүйлгээний мэдээллээр орж харьцаж байгаа данснуудаа шалгаад Хадгалах товчийг дарна. Бэлэн бүтээгдэхүүн дуусаагүй үйлдвэрээс орлого авах

Энэ цонхыг гол төлөв үйлдвэрийн газрууд хэрэглэнэ. Гол санаа нь хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гаргасан нийт зардлуудаа нэгтгэл зардлын данснаас бүтээгдэхүүн болгоны төсөвт өртөгтэй харьцуулан нэгжийн өртөг тооцон бэлэн бүтээгдэхүүнийхээ орлогыг авах юм. Энэ цонхон дээр бизнес процессын сонголт байхгүй шууд бараа материалын орлого авах байршил аа дуудаж өгнө. (Энэ цонхны дэлгэрэнгүй тайлбарыг Зардал цэснээс уншина уу)Бараа материалын зарлага

80

Page 81: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бараа материалыг дотоодын хэрэгцээнд болон үйл ажиллагааны үндсэн чиглэлээр зарлагадах, дараа тооцоогоор авлага үүсгэх, өглөг хаах, актлаж устгах зэрэг үйлдлүүдийг энэ цонхоор хийнэ. Уг цонхоор хийсэн гүйлгээний бичилтүүд нь ерөнхий журналд автоматаар бичигдэнэ.Бизнес процессЗарлагын цонхыг дуудаж ороод хамгийн түрүүнд шаардлагатай бизнес процессыг эхлээд дуудах ба дуудагдсан бизнес процессын бүтцээс хамааран нэг болон түүнээс дээш тооны анхан шатны баримтын цонхнууд гарч ирнэ. Бараа материалын зарлагын цонх нь хамгийн эхний үндсэн цонх болон гарч ирэх ба уг цонхон дээр эхлээд огноо, баримтын дугаар, гүйлгээний утга зэргийг оруулахаар байрлуулсан байгаа. Уг цонхны ажиллах зарчим нь бараа материалын орлогын цонхтой яг адил тул энд зөвхөн арай онцлог байдлыг тайлбарласан болно.Бараа материалын зарлага хийхэд тухайн барааны өртөг нь шууд тооцогдон бодогдож зарлагдана. Тиймээс бараа материалын зарлагаа хийхдээ огноогоо зөв сонгох гүйлгээ хийж байгаа огнооноос өмнөх орлого зарлагын гүйлгээнүүд гүйцэд зөв шивэгдсэн байх шаардлагатай. Өртгийг аль аргыг хэрэглэж байгаа нь өртөг бодолт гэдэг хэсэгт саарал өнгөтэй харагдана. Мөн цонхноосоо гүйлгээ хийхдээ материалын үлдэгдлээ хянах боломжтой юм. Бараа материалын зарлага дээр данс гэсэн мөр нь өөрчлөх боломжгүй байх ба тухайн кодоор тухайн байршил дээр орлого авсан дансаа шууд гаргаж харуулна.

Бараа материалын орлого, зарлага цонхон дээражиллахад адил ба ялгаатай тал

Материалын орлого Материалын зарлага

Бизнес процесс сонгох Огноо оруулах Баримтын дугаар Гүйлгээний утга Байршил Хэнээс –Борлуулагч – Хэнд – Нэмэх, засах, устгах Код дуудах Баар код оруулах Данс тохируулах Анх орлого авахад дансаа дуудаж өгнө. –Баталгаажуулах, болих Тоо хэмжээ Нэгжийн өртөг орлого авах өртгөө оруулна програмаас нэгжийн өртөг тооцноНийт дүн F1- Үлдэгдэл Үнэ хамгийн сүүлд орлого авсан үнээ харна. –Нярав орлого Нярав шивсэн орлогын жагсаалт гарна. –Нярав зарлага – Нярав шивсэн зарлагын жагсаалт гарна.Баримтын хувь Баримтын жагсаалт Баримтуудыг хэвлэх Хадгалах, гарах

Бараа материалын борлуулалт

81

Page 82: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Ашиг олох зорилгоор худалдаж авсан юм уу үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтын баримтыг энэ цонхоор оруулж гүйлгээ хийнэ. Бараа материалын борлуулалтыг бэлэн болон бэлэн бус зээлээр гэх мэт ямар ч хувилбараар худалдан борлуулж болох бөгөөд энэ бүх ажил үйлчилгээ нь бизнес процесс болон програм руу орсон байна. Бараа материалын борлуулалтыг НӨАТ-тэй болон НӨАТ-гүй дүнгээр борлуулж болно. Энэ цонхон дээр ажиллах зарчим нь бараа материалын худалдан авалт цонхтой адил зарчмаар ажиллана.Борлуулалтын падааныг шивэхийн тулд эхлээд бизнес процессоо сонгож өгөх шаардлагатай. Сонгосон бизнес процессоос хамаараад дэлгэцийн зүүн хэсэгт байрлах цонхнууд өөр өөрөөр гарч ирнэ. Дараа нь борлуулалт хийгдэх огноо, баримтын дугаарлалт, гүйлгээний утгуудаа оруулж өгнө. Байршил гэдэг мөрөнд тухайн борлуулалт хийгдэж байгаа материалын байгаа агуулах болон няравын байршлыг дуудаж оруулж өгнө. Хэнд гэдэг мөрөнд тухайн барааг худалдаж авч байгаа байгууллага болон хүмүүсийн кодыг харилцагчийн мэдээллээс татан оруулж өгнө. Тухайн борлуулалтын гүйлгээ нь авлага өглөгийн тооцоо үүсгэж байгаа бол хэнд гэсэн мөрөнд бөглөгдөж байгаа харилцагчийн код нь авлага өглөгийн цонхонд хуулагдан орно. Падааны толгой мэдээллүүдийг оруулж дууссаны дараа доод хэсэгт байгаа барааны код гэсэн мөр идэвхжих ба энэ хэсэгт борлуулалт хийх барааныхаа код, тоо ширхэг, борлуулж байгаа үнэ, зэргээ оруулж өгнө. Барааны кодыг дуудахад өртөг бодолт гэдэг мөрөнд тухайн бараа ямар өртгийн арга хэрэглэдэг, үлдэгдэл гэсэн товчин дээр дарахад падааны дээр байгаа огноогоор үлдэгдлийн тоо ширхэг нийт үнийн дүн гарна. Борлуулах барааныхаа тоо хэмжээ нэгжийн үнийн дүнг оруулсны дараа дараагийн цонхнуудын мэдээллийг оруулж өгнө. НӨТ тооцно гэсэн чагтыг тавихад нэгжийн үнийн арын 2 багана идэвхтэй болох ба НӨАТ-тэй дүнгээ оруулж өгнө. Оруулсан мэдээллээ баталгаажуулах товчийг дарж үндсэн цонх руу оруулна. Үүний дараа дараагийн цонхнууд руу шилжин орж тухайн гүйлгээтэй холбоотой мэдээллүүдийг оруулж өгнө.

Энэ цонхоор хийсэн гүйлгээ нь худалдах үнээрээ :Борлуулалт хххххМөнгөн хөрөнгө(авлага, өглөг) ххххНӨАТ-ын өглөг ххххгэсэн бичилт гарахаас гадна.

Бараа материалын өртгөөрөө:Бараа материал хххххБорлуулсан барааны өртөг хххх

гэсэн бичилт нь гүйлгээний мэдээлэл цонхон дээр зэрэг гарсан байна. Өөрөөр хэлбэл 5 мөртэй, 2 гүйлгээ гарна.Нярав зарлага гэсэн товч нь бараа материалын зарлагын цонхтой адил үүрэг гүйцэтгэнэ.Тухайн гүйлгээтэй холбоотой мэдээллүүдийг оруулж дууссаны дараа Гүйлгээний мэдээлэл цонх руу ерөнхий журнал дээр очих дүн болон дансаа шалгаад хадгалах буюу F2 товчийг дарж хадгална.

Бараа материал зардалд бичих

Энэ цонх нь байгууллагын бараа материалаас зөвхөн зардал руу бичих зориулалттай цонх юм. Байршил код гэх мэт мэдээллүүдээ оруулаад зардлын данс гэсэн хэсэгт зардлын дансаа оруулж өгнө. Бараа материалын хөдөлгөөнБайршлаар өөр өөр агуулахад буюу нярав дээр байрлах бараа материалуудыг хооронд нь шилжүүлэх хөдөлгөөнийг энэ цонхоор хийнэ. Хөдөлгөөн нь зөвхөн байгууллагын дотоод салбар нэгж, компаниудын хооронд хийгдэнэ. Барааны код нь хэмжих нэгжийн өөр өөр хэлбэрүүдээр Барааны үлдэгдэлхэмжигдэж орлого авах зарлага гарах тохиолдолд хэмжих тоо хэмжээ дүн

82

Page 83: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

нэгжийн хөрвүүлэлтийг ашиглана. харагдана.Хөдөлгөөн хийхийн тулд эхлээд гүйлгээний огноо, баримтын дугаар, гүйлгээний утга зэрэг мэдээллийг оруулна. Баримтыг автоматаар дугаарлах горим идэвхэжсэн бол дугаарыг гараас оруулах шаардлагагүй. Хөдөлгөөний Бизнес процесс нь системээс тогтоогддог тул хэрэглэгч Бизнес процесс сонгох шаардлагагүй ба гүйлгээний утгыг мөн тохируулсан байх тул заавал утгыг гараас оруулалгүй харин байгаа утгыг нь дэлгэрүүлэн, өөртөө ойлгомжтой байдлаар нэмж тайлбарлавал зохимжтой юм. Зарлагын байршил Энэ нь бараа материалыг аль агуулах буюу нярваас шилжүүлэх гэж байгааг илэрхийлсэн мэдээлэл юм.

Орлогын байршил Зарлагын байршил нүдэнд сонгогдсон агуулахаас шилжүүлсэн бараа материалыг хүлээн авч байгаа агуулах юм уу няравын код энэ нүдэнд сонгогдоно. Шилжүүлэх барааны код болон тоо хэмжээг Нэмэх товчийг ашиглан жагсаалт руу нэмж оруулж өгнө. Зарлагын данс орлогын данс гэсэн мөрөнд хөдөлгөөн хийгдэх байршил дээр тохируулсан орлого зарлагын дансны мэдээлэл харагдана. Хэрэв тухайн байршлууд дээр данс тохируулаагүй бол дансны арын 3 цэг дээр дарж дансны тохиргооны цонхыг дуудан дансаа тохируулж өгнө.Баталгаажуулах товчоор мөрийн мэдээллийг хадгалах бөгөөд шилжүүлэх жагсаалтыг оруулж дууссаны дараа Гүйлгээний мэдээлэл хавтаснаас хийгдэх гэж буй Ерөнхий журналын гүйлгээг харж хянана. Хэрэв ямар нэгэн алдаа байхгүй бол F2 товч юмуу Хадгалах товчийг дарж гүйлгээг бааз руу хадгална. Хангамж тавьж олгохБараа материалыг байгууллагын дотоод хэрэгцээнд буюу эд хариуцагчид тавьж олгон хариуцуулж, Ашиглалтад байгаа хангамжийн материал болгон бүртгэх гүйлгээг энэ цонхоор хийнэ.Бараа материалын хангамж тавьж олгох цонх нь хөдөлгөөний цонхноосоо ялгаатай тал нь гэвэл эд хариуцагчийн байршил, эд хариуцагч, ашиглах сар оруулах юм

Эд хариуцагчийн байршил Ашиглалтанд байгаа хангамжийн материалыг бүртгэхэд ямар нэгэн агуулах, нярав хэрэггүй, учир нь тэдгээр бараа материал нь олон хүмүүст тарсан байдаг. Хэдий тийм боловч нийт хангамжийн материалыг хийсвэр байршил буюу агуулах үүсгэн бүртгэнэ. Магадгүй энэ агуулахын нэр нь Ашиглалтад буй хангамжийн материалын агуулах гэсэн нэртэй байж болох юм. Эд хариуцагчТухайн бараа материалыг хариуцан хүлээн авч буй ажилтны нэрийг энэ нүдэнд оруулна. Ажилтны нэрийг F4 товч дарж жагсаалтаас сонгох боломжтой. Ашиглах сарАшиглах сар гэдэг нь тухайн бараа материалын хангамжид тарааж өгсөнөөс хойш тодорхой хугацааны дараа элэгдэж дуусах хугацаа юм.Цонхон дээр ажиллах бусад зарчмууд нь адилхан юм.

83

Page 84: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

БАРАА МАТЕРИАЛЫН НЯРАВ БҮРТГЭЛ

Бараа материалын Нярав бусад орлого, зарлагаЭнэ бүлэгт байгууллагын бараа материалын нярвуудын орлого зарлагын падааныг програмд шивж мэдээллийг оруулах тухай тайлбарлана. Бараа материалын нярвууд нь 4 янзын цонхоор гүйлгээгээ шивнэ. Энэ цонхнууд нь хоорондоо мэдээлэл оруулах хэлбэр нь адил бөгөөд орлогын баримт болон зарлагын баримт оруулж байгаа болон цонх тус бүрээс хэвлэж гарах Нярав орлого зарлагын падаанаараа хоорондоо ялгаатай юм. Жишээ нь: Нярав бусад орлого цонхноос – Орлогын падаан

Нярав бусад зарлага цонхноос – Зарлагын падаанНярав орлого зарлагын падаанаар шивсэн баримтуудыг нягтлан бараа материалын орлого , зарлагын цонхоор орж Нярав орлого, Нярав зарлага гэсэн туслах цонхноос баримтын жагсаалтаар дуудаж гүйлгээнд холбоно. Энэ цонхоор хийсэн гүйлгээнүүд нь бараа материалын тоо ширхэг, үнийн дүн дээр гүйлгээ хийгдсэн огноо байх бөгөөд ерөнхий журналын дансдууд дээр гүйлгээ болж очоогүй байна. Нягтлан дуудаж гүйлгээнд холбосны дараа ерөнхий журналын тайлангууд дээр очно. Гүйлгээнүүдээс дансанд холбоогүй гүйлгээ байга үед гүйлгээнд холбогдоогүй баримтын дүнгээрээ ерөнхий журнал, бараа материалын тайлангууд хоорондоо зөрөөтэй байна. Бараа материалын Нярав худалдан авалт, борлуулалтын цонхЭнэ цонхоор тухайн байгууллагын нярав нь худалдан авалтаа шивж оруулж өгнө. Энэ цонхны Нярав бусад орлого, зарлага цонхноос ялгаатай тал нь гэвэл НӨАТ тооцдог, тооцсон НӨАТ-ын дүнгээ НӨАТ-ын тайлангийн үзүүлэлт сонгон баталгаажуулж өгдөг үйлдэл юм. Мөн НӨАТ-ын падаан хэвлэдэгт байгаа юм.Нярав худалдан авалт цонх нь Нярав борлуулалт цонхтой мөн адил зарчмаар ажиллана. Доор ялгаатай талыг дурьдвал:

Нярав худалдан авалт цонхноос – НӨАТ-ын худалдан авалтын падаанНярав борлуулалт цонхноос – НӨАТ-ын борлуулалт падаан тус бүр хэвлэгдэн гарна.

Нийлүүлэгч гэдгийн оронд худалдан авагч гэсэн цонх байна.Нярав бүртгэл цонхоор хийсэн гүйлгээнүүдийг нягтлан бараа материалын худалдан авалт, борлуулалтын цонхнуудаас дуудан гаргаж ирж гүйлгээнд холбоно. Гүйлгээнд холбогдохоос өмнөх бичилтүүд нь дансны үлдэгдэлд нөлөөлөхгүй зөвхөн бараа материалын үлдэгдэлд нөлөөлнө. Тиймээс ерөнхий журналын бараа материалын дансаарх тайлан, бараа материалын тайлан 2 хоорондоо зөрөөтэй байвал хамгийн түрүүнд гүйлгээнүүдээ гүйцэд холбосон эсэхийг шалгана. Бараа материалын бусад орлого цонхоор хийсэн гүйлгээг худалдан авалт цонхоор, эсвэл худалдан авалт цонхоор хийсэн гүйлгээг бусад орлого цонхоор татаж гүйлгээнд холбоно гэсэн зүйл байхгүй бөгөөд няравын худалдан авалт цонхоор хийсэн гүйлгээг нягтлангийн худалдан авалат, бусад орлогоо бусад орлогын цонхоор татаж гүялгээнд холбоно. Хангамжийн бараа материалыг зардалд тооцохАшиглалтанд байгаа хангамжийн материал нь ашиглалтын явцад элэгдэж хорогдох бөгөөд энэхүү элэгдэл хорогдлын тухайн тайлант хугацаанд хамрагдах хэсгийг зардалд бичих үед энэ цонхыг ашиглана. Хангамж тавьж олгох цонхоор гүйлгээ хийсэн кодууд энэ цонхоор дуудагдан гарч ирнэ.

Эхлээд зардал тооцох байршил буюу Ашиглалтад байгаа хангамжийн материалын агуулахыг сонгон оруулна. Зардал тооцох огноо буюу тухайн барааг зардалд бичих огноог оруулсны дараа Шүүх

84

Page 85: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

товчийг дарахад Ашиглалтад байгаа хангамжийн материалуудын жагсаалт гарч ирнэ. Ашиглалтад байгаа хангамжийн материал Зардал тооцох товчийг дарахад Тооцсон зардал баганад зардлын дүн бодогдож бөглөгдөнө. Зардлыг тооцохдоо хангамж тавьж олгох цонхоор мэдээлэл оруулахад оруулсан ашиглах сар гэсэн нүдэнд тавьсан сараар зардал тооцогдоно.Хэрэв зарим бараа материалын зардлыг тооцохгүй бол тэр мөрийг сонгоод Жагсаалтаас хасах товчийг дарж жагсаалаас хасна. Зардлыг тооцож дууссаны дараа Гүйлгээний мэдээлэл хавтаснаас хийгдэх гэж буй Ерөнхий журналын гүйлгээг харж хянана. Хэрэв ямар нэгэн алдаа байхгүй бол F2 товч юмуу Хадгалах товчийг дарж гүйлгээг хадгална.

Бараа материалын тооллогоЭнэ цонх нь байгууллагын бараа материалыг хариуцаж байгаа эд хариуцагч нарын бараа материалын үлдэгдлийг тооллогын комисс томилогдон тоолж шалгасан дүнг оруулж өгнө. Эхлээд Байршил нүдэнд тухайн тооллого хийсэн Агуулах буюу нярвыг сонгон оруулна. Данс гэдэг нь тухайн байршил дээр байгаа барааны харьяалагдах дансыг оруулж өгнө. Тооллогын огноо гэдэг нь тооллогод хамрагдах хугацааны завсар бөгөөд хэднээс хэдний хооронд хийгдсэн орлого зарлагын хөдөлгөөнийг хамруулан тооцож байгааг илэрхийлнэ. Тооллогын огноог оруулаад Шүүх товчийг дарахад жагсаалтад эхлэх, дуусах огнооны хооронд дахь эхний үлдэгдэл, орлого, зарлага, эцсийн үлдэгдэл гарч ирнэ. Тоолсон баганад тооллогын дүнг оруулахад Илүүдсэн болон Дутсан барааны зөрүү тодорхойлогдоно. Тооллогын цонхонд байгаа барааны жагсаалтуудаас аль нэг мөрийг сонгож Жагсаалтаас хасах товчийг дарахад тухайн сонгосон мөр жагсаалтаас хасагдана. Өөрөөр хэлбэл тооллогод хамрагдаагүй буюу тоолж чадаагүй барааг ийн хасч болох юм. Зөрүүтэй бараагаар шүүхБарааны эцсийн үлдэгдэл нь тооллогын тоо хэмжээтэй тохироогүй мөрүүдийг тусад нь шүүж харах шаардлагатай тохиолдолд энэ сонголтыг тэмдэглэнэ. <Авлага Дебет> хавтас Тооллогоор дутсан болон илүүдсэн барааны тооцоог тухайн байршил буюу агуулахыг хариуцаж байгаа хүний нэр дээр тооцоо үүсгэнэ. Тооцоо үүсгэх хүний нэр нь Лавлах→ Харилцагчийн мэдээлэл цонхоор эхлээд бүртгэгдсэн байх ёстой. Эд хариуцагчийн нэр дээр үүсч байгаа тооцоо дутсан дүнгээрээ авлагын дансны дебитэд тооцоо үүсгэж, илүүдсэн дүнгээрээ авлагын дансны кретидэт тооцоо хаасан бичилт хийгдэнэ. Авлагын дансны дебит, кредитэд бичигдсэн дүнгийн зөрүүгээр эд хариуцагчын тооцоо үүснэ.Гүйлгээний мэдээлэл цонхоор гүйлгээ гарч байгаа дансдыг шалгаж хянаад F2 товчийг буюу Хадгалах товчийг дарж гүйлгээг хадгална. Тооллого хийсэн үр дүнгээр дараах бичилт гарна. Бараа материалын илүүдэл, дутагдал гарна гэдэг нь борлуулсан барааны өртөг нэмэгдүүлж, бууруулж байна гэсэн утгаараа өртгийн дансны 2 талд бичилт хийж өгнө.

Бараа материалын тайлан Тайлан гэдэг нь байгууллагын бараа материалын орлого, зарлага, хөдөлгөөнийг тайлан хэлбэрт оруулж боловсруулан харах, бараа материалыг агуулах, нэр төрлөөр болон эд хариуцагч бүрээр ангилан ялгаж харах, мөн өртөг эсвэл худалдах үнээр нь тайлан мэдээ авах зэргээр байгууллагын бараа материалын нөөц, хөдөлгөөн, татан авалт, зарцуулалт зэргийг хянахад чухал ач холбогдолтой хэрэгсэл юм. Цонхны зүүн талд байрлах тайлангуудын нэрнээс харах гэж байгаа тайлангийнхаа нэрийг сонгоход цонхны баруун талд байгаа шүүлтүүдээс шаардлагатай үзүүлэлт нь идэвхжинэ. Тухайн идэвхижсэн үзүүлэлтүүдийн утгыг бөглөөд Тайлан товчийг дарж тайланг бэлтгэж авна. Хуудасны тохиргоо хэсэгт байгаа байрлал мөрөнд тайлангаа хэвтээ эсвэл босоо хэлбэртэй авахаа тохируулна. Хоосон зай(инч) хэсэгт хуудасны дээр, доор, баруун, зүүн хэсгүүдэд үлдээх зайны мм-ийн хэмжээг оруулж өгнө. Нэг тохируулсан хэмжээ нь дараагийн удаад тухайн тайланг

85

Page 86: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

дахин харахад хэвээр байна. Өөрөөр хэлбэл, тайлан болгонд тохиргоог нэг удаа л тохируулж өгнө. Тайлан авах, гаргасан тайлан дээрээ ажиллах, exel програм руу хөрвүүлэлт хийх зэрэг нь програмын хэмжээнд нэгдсэн нэг зохион байгуулалттай юм.

Бараа материалын баримтын жагсаалтБараа материалын модуль дээр хийсэн бүх гүйлгээний жагсаалтыг нэг дор татаж харна. Жагсаалтаас хүссэн нөхцлөөрөө шүүлтүүр тавьж хэрэгтэй мэдээллээ авч болно.Жагсаалтыг дуудаад Шүүлт хэсэгт байгаа огноо, байршил, код, данс нүднүүдийг бөглөсний дараа Шүүх товчийг дарж, тодорхойлсон нөхцлийн дагуух баримтын жагсаалтыг бүрдүүлж авна.Энэ бүх нөхцөлүүдээр зэрэг шүүж болох ба мөн нэг нэгээр нь, хэсэг хэсгээр нь шүүж болно. Шүүлтийн утгуудын зориулалтыг тайлбарлавал:Үзүүлэлт ТайлбарОгноо Тухайн, хугацааны хооронд, жил, сар, улирал, нөхцөлт гэх мэт сонголтуудаас сонгон

огнооны шүүлтүүрүүдийг тавьж өгнө. Байршил Мөн тухайн агуулахын, сонголтоор, бүх Байршлын хувьд шүүж харна.Код Тухайн, бүх , сонголт, бүлэг зэрэг шүүлтүүрүүд нь бараа материалын кодын хувьд шүүх нөхцөлүүд юм.Данс Бараа материалуудын данснуудаар шүүнэ.

Жагсаалт дээр ажиллах зарчим нь мөн програмын хувьд ижил байна.

ХЭРЭГСЭЛ

Бараа материалын хэрэгслийг ашиглаад бөөнөөр нь код нэгтгэх, бүлэг солих гэх мэт үйлдлүүдийг хийхэд амар болгож өгсөн юм.

Бүлэг солих

Энэ цонхны барааны бүлэг гэсэн хэсэгт бүлгийг нь өөрчлөх гэж байгаа барааныхаа харьяалагдах бүлгийг сонгоно. Тухайн сонгосон бүлэгт харьяалагдаж байгаа бүх кодууд гарч ирэхэд бүлгийг нь солих кодуудаа тэмдэглээд шинэ бүлгээ цонхны доор байгаа бүлгийн мэдээлэл дээрээс солино. Ингэж бүлгийг солиход өмнө нь хийсэн гүйлгээнд ямарч нөлөө байхгүй өмнөх тохируулагдсан данснууд өөрчлөгдөхгүй юм. Харин бүлэг сольсноос хойш хийгдэх гүйлгээнүүд хийхэд данс асууж дансаа гараас оруулж өгнө. Код нэгтгэхБараа материалын хэд хэдэн код нь хоорондоо адилхан шинж чанартай заавал өөр өөр кодоор бүртгэж явуулах шаардлагагүй болсон, нэг кодыг санаандгүй болон санаатай тохиолдлоор өөр өөр код дээр бүртгээд явсан, гүйлгээ хийх явцад 2 өөр кодыг нэгтгэж цаашид нэг кодоор хөтлөх шаардлагатай болсон гэх мэт тохиолдлуудад бараа материалын код нэгтгэх гэсэн цонхыг ашиглаж кодуудыг нэгтгэж болно.

Кодыг нэгтгэхдээ код нэгтгэх огноогоо оруулаад байршлаа сонгож өгнө. Огноо оруулна гэдэг нь тухайн нэгтгэгдсэн кодууд нь энэ огнооноос хойш шинэ кодоороо явна гэсэн үг юм. Цонх маань ерөнхийдөө 2 хэсэгт хуваагдана. Зүүн гар талд байгаа хэсэгт байршил сонгоход одоо байгаа кодуудын жагсаалт гарч ирнэ. Баруун тал руу нэгтгэх кодуудаа 2 цонхны голд байгаа сумын тусламжтайгаар зөөж оруулна. Нэг буюу түүнээс олон тооны кодыг шинэ код үүсгэн нэгтгэх, мөн аль нэг код руугаа нэгтгэж болно. Нэгтгэх кодоо зөөсний дараа код нэгтгэх товчийг дарж кодоо нэгтгэнэ. Код нэгтгэсний дараа хуучин кодоор хийсэн гүйлгээнүүд нь хэвээр хадгалагдах бөгөөд нэгтгэсэн огнооноос хойш бол шинэ кодоороо гүйлгээ хийнэ хуучин код нь харагдахгүй болсон байна.

86

Page 87: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бүлэг 11

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Үндсэн хөрөнгийн модулийн танилцуулга, зорилго, боломжуудҮндсэн хөрөнгө ба Interactive Diamond ERP

Кодчлолын лавлах жагсаалтууд

Бүлгийн бүртгэл

Үндсэн хөрөнгө кодлох

Байршлын бүртгэл

Үндсэн хөрөнгийн нярвын бүртгэл

Эхний үлдэгдэл оруулах

Баримт гүйлгээний бүртгэл

Орлого

Зарлага

Хөдөлгөөн

Дотоод хөдөлгөөн

Эзэмшил шилжүүлэх

Элэгдэл тооцох

Биет хөрөнгийн элэгдэл тооцох

87

Үндсэн хөрөнгийн бүртгэл

Page 88: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Биет бус хөрөнгийн элэгдэл тооцох

Дахин үнэлгээ

Засварын зардал

Актлалт

Баримтын жагсаалт

Тайлан мэдээ боловсруулах

Гарах анхааруулга, сануулгын тайлбар

ҮНДСЭН ХӨРӨНГИЙН МОДУЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ЗОРИЛГО, БОЛОМЖУУД

Үндсэн хөрөнгийн модуль нь Интерактив компаниас боловсруулан гаргаж буй ERP системийн нэгээхэн хэсэг бөгөөд энэ хэсэгт та бүхэн байгууллагынхаа үндсэн хөрөнгийн бүртгэлийг програм дээр хэрхэн хөтөлж явах тухай дэлгэрэнгүй танилцах юм. Байгууллагын үндсэн хөрөнгийн ангилал, ашиглалт, хөрөнгийн шинэтгэл, өргөтгөл, засвар, ашиглалтаас хасах, элэгдлийн тооцоог цаг тухай бүрд нь зөв хийх, хөрөнгийн дахин үнэлгээ болон мөн дотоод хяналтын гэх мэт бүх асуудлуудыг тусгасан болно. Үндсэн хөрөнгийн модулийн гол зорилго нь хөрөнгийн ашиглалтын хугацаа, түүнийг хариуцаж буй эд хариуцагч, хөрөнгийн дансны үнэ ба хүлээн зөвшөөрч буй элэгдэл, шимтгэлийг тооцон үнэн зөв бүртгэхэд оршино. Манай програмын үндсэн хөрөнгийн модулийг авч бүртгэлдээ ашигласнаар танд үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлоо хоногоор тооцох, эд хариуцагч тус бүр дээр програмаар хөрөнгийн карт хөтлөх, хөрөнгийн иж бүрдлийг задлан бүртгэх, үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргуудаас сонгон хэрэглэх, зэрэг олон програмын давуу тал боломжуудыг ашиглах боломж нээгдэж байгаа юм.

ҮНДСЭН ХӨРӨНГӨ БА INTERACTIVE DIAMOND ERP

Энэ хэсэгт бид өмнөх бүлгүүдийн адил уламжлалт бүртгэлд үндсэн хөрөнгийг хэрхэн тусгаж бүртгэдэг болон тэр нь програм яаж зохицсон, үндсэн хөрөнгийн бүртгэлийн ойлголтыг програмд хэрхэн тусгасан талаар ярилцах болно. Програм, үндсэн хөрөнгийн бүртгэл 2 хоорондоо хэрхэн зохицож байгааг харуулах үүднээс энэ сэдэвт бүртгэлийн бодлого нь програм дээр ямар зарчмаар явж байгааг тайлбарлах гэж оролдсон болно.-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

--Үндсэн хөрөнгийн тодорхойлолт: Бизнесийн байгууллага бүр нь үйл ажиллагаагаа явуулахын тулд тодорхой хэмжээний хөрөнгөтэй байдаг. Хөрөнгийг мөнгөн хэлбэрт хөрвөх хугацаагаар нь эргэлтийн ба эргэлтийн бус гэж ангилах ба эргэлтийн бус хөрөнгөнд нь үндсэн хөрөнгө багтах юм. Үндсэн хөрөнгийг үйлдвэрлэл, үйлчилгээ, бусдад түрээслэх болон захиргааны зориулалтаар ашиглах явцдаа өртгөө аажмаар нөхдөг, нэгээс дээш хугацаанд ашигладаг, тухайн байгууллагын эзэмшилд байгаа

88

Page 89: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

байгууллагын эдийн засгийн үнэ цэнэтэй зүйлс юм. Мөн үндсэн хөрөнгө нь одоо болон ирээдүйд байгууллагад ашиг орлого авчирна.Үндсэн хөрөнгийн бүртгэлийн үүрэг: Энэ байгууллагын үнэ цэнэтэй зүйлсийг бүртгэн авч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтад, хяналт тавих, цаг тухай бүрт нь элэгдэл хорогдлыг нь тооцож байх, хөрөнгийн ашиглалтыг хугацаанд барих зэрэг олон үүрэгтэй юм. --------------------------------------------------------------------------------------------------------------------------------------Тэгэхээр програм дээрх үндсэн хөрөнгийн нэр томьёоноос нь эхлэн тайлбарлая:

Үндсэн хөрөнгийн бүлэг :- Аливаа сурах бичгүүд дээр болон нягтлан нарын ойлголтод

хөрөнгийн ангилал гэж байдаг тэр ангиллыг програм дээр бүлэг гэсэн ойлголтоор авч

үзсэн юм. Жишээ нь:

Газар

Барилга байгууламж

Машин тоног төхөөрөмж

Тавилга эд хогшил гэх мэт

эдгээр ангиллууд нь програмд орохдоо бүлэг гэдэг нэртэй орсон бөгөөд дотроо улам нарийвчлагдан дэд бүлгүүдийг үүсгэсэн байгаа болно. Мөн Програмаас тараагдсанаас өөр нэмэлт бүлгүүдийг нэмж оруулж болно. Хэрхэн шинэ бүлэг нэмэх тухай цонхны тайлбар дээрээс дэлгэрэнгүй уншина уу.Үндсэн хөрөнгийн код: - Энэ нь өмнө нь ямар нэгэн програм ашиглалгүй тайлан мэдээгээ боловсруулдаг байсан аж ахуйн нэгжүүдийн хувьд шинэ ойлголт гарч ирж байгаа бөгөөд байгууллагынхаа эзэмшилд байгаа бүх үндсэн хөрөнгийг нэг бүрчлэн кодлон програмд оруулна гэсэн үг юм. Жишээ нь:Хөрөнгийн код Хөрөнгийн нэр10-001 Захиргааны байшин20-001 Конторын ширээ30-001 Сервер комьютер

Хөрөнгийн ерөнхий ангиллаар Кодны эхний оронгоо ялгаатайгаар кодолж болох юм. Програм дээр кодыг 30 хүртэл оронгоор кодлох боломжтой байгаа. Цаашид үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах, орлого, зарлага хийхдээ байнга код дуудаж гүйлгээгээ хийнэ. Олон ширхэгтэй ч нэг төрлийн хөрөнгө нь өөр өөр эд хариуцагч дээр байдаг үед яах вэ гэсэн асуулт гардаг . Жишээ нь: комьютер,ширээ, сандал гэх мэт. Энэ тохиолдолд тухайн хөрөнгөдөө нэг л код өгөх эд хариуцагч, тус бүр дээр нь бүртгэлийн дугаараар нь ялган бүртгэж авна. Жишээ нь: Конторын ширээ 5 ширхэг, 5 өөр хүн хариуцан суудаг.Хөрөнгийн код Хөрөнгийн нэр Бүртгэлийн дугаар Эд хариуцагчийн нэр

20-001 Конторын ширээ 21001 Бат 21002 Баярт21003 Оюун21004 Гантөгс21005 Гэрэлт

89

Page 90: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Үндсэн хөрөнгийн байршил:- Байршил гэдэг нь тухайн хөрөнгийн одоо байгаа байршлыг зааж өгч байгаа хэсэг юм. Үндсэн хөрөнгийн нярав, эд хариуцагч нараас ялгаатай нь гэвэл тухайн хөрөнгө нь Монгол улсын болон гадаад улсын аль хэсэгт байгаа вэ гэдгийг байршлаараа зааж өгч болно гэсэн үг юм. Жишээ нь:

Хөрөнгийн код Хөрөнгийн нэр Байршил10-001 Захиргааны байшин Сүхбаатар дүүрэг20-001 Конторын ширээ 1-р салбар дэлгүүр30-001 Сервер комьютер Төв оффис

Кодчлолын лавлах жагсаалтууд

КОДЧЛОЛЫН ЛАВЛАХ ЖАГСААЛТУУД

Ингээд бид өмнөх сэдвээр үндсэн хөрөнгийн бүртгэл хөтлөхийн тулд шаардлагатай мэдээллүүдийг хэрхэн оруулах тухай тайлбарласан тул одоо үндсэн хөрөнгийн модулийн ажил гүйлгээн дээрээ ажиллацгаая Үндсэн хөрөнгийн бүртгэлийг бүртгэж эхлэхээс өмнө дараах мэдээллүүдийг заавал оруулсан байх шаардлагатай. Үүнд:

Бүлгийн мэдээлэл Кодны мэдээлэл Байршлын мэдээлэл Үндсэн хөрөнгийн болон элэгдлийн дансдууд Харилцагчийн мэдээлэл (лавлах цэсээр орж эхлээд оруулсан байна) Няравын мэдээлэл

Бүлгийн мэдээлэлБайгууллагын бүртгэлд байгаа биет хөрөнгүүдийг онцлог шинж, ялгаатай чанараар нь ангилан бүлэг үүсгэж бүртгэнэ.Үндсэн хөрөнгийн бүлгийн мэдээллийг оруулахдаа нэр гэсэн мөрөнд тухайн бүлгийн нэрийг оруулж өгнө. Орчуулга гэсэн мөрөнд хэрэв тайлангаа үндсэн хэлнээс өөр хэл дээр авах бол тухайн хэлнийхээ орчуулгыг бичиж өгнө. Үүний дараа ерөнхий мэдээлэл гэсэн хавтсанд байгаа мэдээллүүдийг бөглөнө. Харьяалах бүлэг гэсэн мөрөнд шинээр нээж байгаа бүлэг нь дэд бүлэг бол түүний харъяалагдах үндсэн бүлгийг сонгож өгнө. Жишээ нь: Ширээ гэсэн дэд бүлэг нэмж байгаа бол нэр гэсэн мөрөнд Ширээ, харъяалах бүлэг мөрөнд Тавилга эд хогшил гэсэн бүлгийг сонгоно. Доорх жишээнд Тавилга эд хогшил гэсэн бүлэг үүсгэснийг харуулав. Тавилга эд хогшил гэсэн бүлэг нь шууд Биет хөрөнгөд харъяалагдаж байгаа учраас харъяалах бүлэг нь Биет хөрөнгө, ( харъяалах бүлэг мөрний харалдаах жижиг цонхны баруун талд хулганаар дарахад сонгох боломжтой бүлгүүдийн мэдээлэл гарна.)Хэмжих нэгж нь ширхэг, (хэмжих нэгж мөрний харалзах жижиг цонхны баруун талд хулганаар дарахад сонгох боломжтой хэмжих нэгжийн жагсаалт гарна.) Элэгдэл бодох арга шулуун шугамын арга. (Элэгдэл бодох арга мөрний харалдаах жижиг цонхны баруун талд хулганаар дарахад элэгдэл бодох аргуудын жагсаалт) 10-н жил ашиглана элэгдлийн хувь жилд 10 хувь (ашиглах жилээс хамаарч жилд элэгдэх элэгдлийн хувь тооцогдоно.) гэсэн мэдээллүүдийг оруулж өгч хадгалах товчоор хадгална. Гэхдээ энэ мэдээлэл нь тухайн бүлэгт харьяалагдах хөрөнгүүдийн ерөнхий хэв шинж бөгөөд үндсэн хөрөнгө тус бүр дээр нь код нээхдээ ерөнхий бүлгийн шинжээс өөр шинжийг оруулж өгч болно. Шинээр бүлэг үүсгэх бол нэмэх товчийг дарахад, цонх мэдээлэл оруулахад бэлэн болно. Устгах товчоор үүсгэсэн бүлгийн мэдээллийг устгах ба хэрэв тухайн үндсэн хөрөнгийн бүлгийн мэдээллийг ашигласан бол устгах боломжгүй. Зайлшгүй устгах шаардлагатай тохиолдолд уг үндсэн хөрөнгийн бүлгийн мэдээллийг ашигласан бүх модулиас мэдээллийг устгах ёстой!Үндсэн хөрөнгө кодлох.

90

Page 91: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Үндсэн хөрөнгийг кодолно гэдэг нь тухайн байгууллагын хөрөнгийг эмх цэгцтэй болгож байгууллагын хэмжээнд хөрөнгүүдээ нэгдсэн нэг кодоор бүртгэж авах, мөн бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх гэх мэт олон ач холбогдолтой юм. Цонхны код гэсэн мөрөнд тухайн хөрөнгийн кодыг, нэр гэсэн мөрөнд тухайн хөрөнгийн нэрийг оруулж өгнө.

Ерөнхий мэдээлэл - хавтасЭнэ хэсэгт үндсэн хөрөнгийн талаарх анхан шатны мэдээллийг оруулж өгнө. Үүнд харьяалах бүлэг, хөрөнгийн хэмжих нэгж, элэгдлийн арга, ашиглах жил, норм, марк гэх мэт мэдээллүүд багтана. Харьяалах бүлэг Тухайн хөрөнгө нь ямар нэгэн бүлэгт харъяалагдах бөгөөд тэр бүлгийг энэ цонхоор сонгож өгнө. Цонхны баруун талд хулганаар дарахад харъяалах бүлгийн жагсаалт гарч ирж сонгох боломжтой болно. Харьяалах бүлгийг сонгосны дараа тухайн бүлгийг үүсгэхэд оруулсан мэдээллүүд автоматаар Кодны бүртгэлд бөглөгдөж гарч ирнэ. Жишээ нь: Харьяалах бүлгийг Тавилга эд хогшил гэж сонгоход энэ бүлгийг үүсгэхэд оруулсан хэмжих нэгж, элэгдлийг арга, ашиглах жил, элэгдлийн хувь гэсэн мэдээллүүд тухайн бүлэгт харьяалагдаж байгаа бүх коднуудад автоматаар бөглөгдөнө. Энэ нь хөрөнгө болгон дээр тохиргоо хийхгүй хялбарчилж байгаа юм. Гэхдээ нийт кодуудаас нэг буюу хэсэг кодууд нь өөр тохиргоотой байж бас болно.Харьяалах хөрөнгө Энэ хэсэгт ганц нэгхэн үзүүлэлтээрээ өөр боловч ерөнхий шинж чанар үзүүлэлтүүдээрээ адил хөрөнгийг өөр өөр кодоор бүртгэж болно. Жишээ нь: Уулзалтын ширээ нь адил үнэ, адил хэлбэр дүрстэй, нэг үйлдвэрийнх боловч хурлын өрөөнийх улаан өнгөтэй, том заалных хүрэн өнгөтэй гэх мэт хоорондоо зөвхөн өнгөөрөө өөр тохиолдолд 169Хүрэн, 169Улаан гэсэн код нээгээд харьяалах бүлэг нь 169 буюу Уулзалтын ширээ байна. Ингэж адил төстэй хөрөнгөд харьяалуулан кодолж өгөх нь дараа нь тайлан мэдээ авах болон адил төстэй хөрөнгийг хооронд нь бүртгэл дээрээ ялгаж бүртгэх зэрэг давуу талтай юм.Төрөл Тухайн хөрөнгө нь биет хөрөнгө үү эсвэл биет бус хөрөнгө үү гэдгийг сонгож өгнө. Хэмжих нэгж Тухайн хөрөнгө ямар нэгжээр хэмжигдэн бүртгэгдэж байгааг сонгож өгнө. Жишээ нь: барилга байшин - метрквадратаар, эд хогшил – ширхгээр, газар – га, гэх мэт хэмжигдэхүүнийг оруулж өгнө. Элэгдэл бодох арга Ер нь үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох олон арга байдаг бөгөөд Diamond 5.0 програм дээр доорх 4 арыг хэрэглэж байна.

- Шулуун шугамын арга (хоногоор)

- Шулуун шугамын арга (ашигласан хугацаагаар)

- Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний аргаар

- Давхар бууруулалтын арга

Ашиглах жил Үндсэн хөрөнгийн ашиглах жилийг Монгол улсын Засгийн газрын тогтоолыг үндэслэн оруулж өгнө. Авч болох үнэ Тухайн хөрөнгийг худалдан авах үнийг эрх бүхий ерөнхий нягтлан юм уу дарга захирал нар хязгаар тавьж өгч болох юм. Авч болох үнээс бага хэмжээний илүү юмуу дутуу үнээр хэлбэлзэн авах эрхийг Үнийн хэлбэлзэл-ээр хязгаарлаж өгнө. Жишээ нь: Уулзалтын ширээг худалдан авч болох хамгийн дээд үнэ нь 450 000 төгрөг. авч болох ба энэ үнээс дээш буюу доош зөвхөн 5 хувийн хэлбэлзэлтэйгээр л авч болох эрхийг олгож байгаа юм. Ашиглах норм Тухайн хөрөнгийн ашиглах нормыг оруулж өгнө. Энэ оруулж өгсөн норм нь Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний аргаар элэгдэл тооцоход хэрэглэнэ.Шимтгэлийн хувь Үл хөдлөх хөрөнгө бол тэмдэглэ гэсэн тэмдэглэгээг хийсэн тохиолдолд Шимтгэлийн хувь дээр хувь тооцох процент гарч ирнэ. Энэ нь үл хөдлөх хөрөнгө худалдсаны дараа татварт төлдөг хувийг харуулж байна гэсэн үг юм. Кодны мэдээллийн доод хэсэгт байрлах Марк, Богино нэр, Ашиглах заавар зэрэг мөрүүдэд тухайн хөрөнгийн нэмэлт мэдээллүүдийг оруулж өгнө. Байршлын мэдээлэл

91

Page 92: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Хөрөнгийн байршил нь тухайн хөрөнгийн байршиж байгаа байршлаар нь ангилан харуулж байгаа юм. Жишээ нь: Агуулахад байгаа үндсэн хөрөнгө, захиргаанд байгаа үндсэн хөрөнгө, 1-р дэлгүүрийн үндсэн хөрөнгө, гэх мэт. Нэмэх товчоор хөрөнгийн шинэ байршил үүсгэнэ, Код гэсэн мөрөнд тухайн хөрөнгийн байршиж байгаа байршлыг кодолж тоо болон үсгээр бичиж оруулаад Нэр гэсэн мөрөнд тухайн кодолсон байршлын нэрийг бичиж бүртгэж авна. Хадгалах товчоор шинээр үүсгэсэн байршлаа хадгална. Устгах товчоор тухайн байршил дээр гүйлгээ гараагүй, данс тохируулаагүй үед устгана, Байршлын кодыг дуудахад тухайн байршил нь засварын горимд орох бөгөөд код ба нэрийг засаад дахин хадгалж болно.Үндсэн хөрөнгийн няравын бүртгэлЭнэхүү цонхоор үндсэн хөрөнгийн няравын бүртгэлийг оруулах ба тухайн байгууллагын онцлогоос шалтгаалж хэдэн ч няравтай байж болох буюу үндсэн хөрөнгийн гүйлгээнд энэхүү няравын мэдээллийг ашиглан ямар няравын аль байршилд байгаа үндсэн хөрөнгийн гүйлгээ хийж байгааг харуулдаг. Мөн нярав нь эд хариуцагчаас өөр ойлголт гэдгийг анхаарах хэрэгтэй. Эд хариуцагч нь яг тухайн нэг хөрөнгийн хувьд эзэмшигч болдог бол няравт ерөнхий утгаараа олон эд хариуцагчийн хөрөнгийн бүртгэл хариуцдаг гэсэн үг. Цонхон дээр ажиллах зарчим нь Байршлын мэдээлэл оруулах цонхтой адил юм.

БАРИМТ ГҮЙЛГЭЭНИЙ БҮРТГЭЛ

Эхний үлдэгдэл оруулахШинээр програм суулгаж байгаа газрууд тодорхой тайлант хугацаагаар тасалбар болгон үндсэн хөрөнгийнхөө эхний үлдэгдлийг оруулж өгөх шаардлагатай болдог. Иймээс үндсэн хөрөнгийг кодолж, дараа нь тухайн байршилд эхний үлдэгдлийг оруулж өгнө. Эхний үлдэгдэл оруулахын тулдНярав - Тухайн хөрөнгийн няраваа сонгоно.Данс - Тухайн хөрөнгийн данс болон элэгдлийн дансыг сонгоно. Энэхүү харгалзах элэгдлийн

дансыг ганцхан удаа дуудаж өгөх ба ингэснээр дараагийн гүйлгээ болон эхний үлдэгдэл цонхонд ямар ч тохиолдолд харгалзах зөв элэгдлийн данс нь гарч ирэх болно. Өөрөөр хэлбэл энэ хэсэг нь энэ үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийн данс нь энэ юм аа гэсэн тохиргоо хийгдэж байна гэсэн үг юм.

Код- Хөрөнгийн код гэсэн мөрөнд үндсэн хөрөнгийн кодоо сонгоно. Ингэснээр тухайн хөрөнгийн эхний үлдэгдлийн талаарх мэдээллүүдийг оруулах мөрүүд идэвхижинэ. Үлдэгдлийг оруулахдаа бүртгэлийн №-ийг оруулж өгөх ба энэ нь тухайн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн хэдэн ч оронтой байж болох дугаар юм.

Ашиглаж эхэлсэнболон,үйлвэрлэсэногноо: Тухайн хөрөнгийн ашиглаж эхэлсэн огноог оруулж өгөх ба тухайн оруулах огноо нь

эхний үлдэгдлийн огнооноос бага буюу тэнцүү байх ёстой.Эд хариуцагч: Тухайн хөрөнгийг хариуцаж байгаа эд хариуцагч тус бүрийг оруулж өгнө. Нэг төрлийн

үндсэн хөрөнгө тус бүр өөр өөр эд хариуцагчтай байж болох ба энэ тохиолдолд эд хариуцагч бүрийг нэг бүрчлэн оруулж өгнө.

Байршил: Тухайн хөрөнгийн байршлыг оруулж өгнө. Жишээ нь: Улаанбаатар, Дархан, Захиргаа гэх мэт.

Анхны өртөг: Дараа нь хөрөнгийн баланс дээр тусгагдсан үнэ болон элэгдлийн дүнг оруулж өгнө. Өссөн дүн: Аливаа байгууллага нь шинээр програм авах буюу өөр програм руу шилжиж байгаа

үед жилийн эхнээс эхлэн эхний үлдэгдлээ оруулан тайлангаа өссөн дүнгээр авах нь хамгийн тохиромжтой байдаг. Гэвч заавал жилийн эхэн гэлгүйгээр аль ч тайлангийн үед хамаагүй програмд орох нь амьдралд элбэг байдаг. Энэ тохиолдолд тайлангаа өссөн дүнгээр авахад хүндрэлтэй асуудал болдог. Иймээс үлдэгдэл оруулах хүртэл хийгдсэн тухайн хөрөнгийн нийт орлого зарлагын мэдээллийг энэ цонхонд оруулж өгснөөр энэ хүндрэлийг хялбархан шийдэж байгаа юм.

92

Page 93: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Эхний үлдэгдэл оруулах цонх нь нэг цонх боловч дотороо 2 хэсэгт хуваагдана. 1. Хөрөнгийн кодыг эд хариуцагч нэг бүрээр салгаж бүртгэж баталгаажуулах

Энэ нь нэг кодтой олон тоо ширхэгтэй хөрөнгийн үлдэгдлийг эд хариуцагч тус бүрээр салгаж бүртгэнэ гэсэн үг. Жишээ нь: 3 ширхэг ширээ нь нэг бүрийн үнэ нь 15000 төгрөг, ширээний үнэ, өнгө марк бүгд адил. Гэхдээ 3 өөр эд хариуцагч ширээг ашигладаг.

2. Баталгаажуулсан хөрөнгөө бааз руу хадгалахИнгэж хөрөнгөө эд хариуцагч тус бүрээр нь бүртгэсний дараа хадгалах буюу F2 дарж бааз руу хадгална. Энэ нь эхний үлдэгдэл цонхны дунд талын хэсэгт байсан хөрөнгө нь дээшээ цонх шилжин орно. Баталгаажуулах гэдэг товч нь зөвхөн мэдээллийг бааз руу хадгалахад бэлэн болгож байна гэсэн утгатай ба хадгалах товчийг дараагүй програмаас гарсан буюу тог тасарсан гэх нөхцөлүүдэд хийж байсан үйлдэл чинь бааз руугаа хадгалагдаагүй болохыг анхааран уу .

Эхний үлдэгдэл оруулах огноо нь Тохиргоо цэсний→ Системийн тохиргоонд тохируулсан үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийн огноог автоматаар авсан байна.

Үндсэн хөрөнгийн орлогоТухайн компани, аж ахуйн нэгж нь үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалтаар үндсэн

хөрөнгийг бэлэн болон бэлэн бусаар худалдаж авах, мөн зээлээр болон авлагын тооцоо хааж авах, дотооддоо шилжүүлэх,бараа материалаас үндсэн хөрөнгөд орлого авах гэх мэтээр үндсэн хөрөнгийг орлогод авч бүртгэлд тусгадаг. Эдгээр баримт болон ажил гүйлгээнүүдийг програмд Бизнес процесс илэрхийлдэг.Энд НӨАТ-ын тайлангийн үзүүлэлтүүд байдаг бөгөөд ямар үзүүлэлт сонгосноос НӨАТ-ынтайлан дээр гарах дүнгүүд шууд хамааралтай.

Тухайн хөрөнгийн дансанд харьяалагдах элэгдлийн данс юм. Хөрөнгийн орлого авахад эхний удаа элэгдлийн дансыг дуудаж тохируулж өгнө.

НӨАТ тооцно гэсэн энэ чекийг тавихад НӨАТ-ийн үзүүлэлт цонх нь идвэхижинэ.Үндсэн хөрөнгийн орлого цонхны Бизнес процесс мөрнөөс хийх гэж байгаа гүйлгээгээ илэрхийлж чадах бизнес процессыг сонгоно. Сонгосон бизнес процессоос шалтгаалан бүртгэл хийгдэх анхан шатны баримтуудыг оруулах цонхнууд дэлгэцийн зүүн талд гарч ирнэ. Үндсэн хөрөнгийн орлогын цонх нь өөрөө үндсэн цонх буюу хамгийн эхэнд байна. Энд бөглөгдөх баримтын огноо, гүйлгээний утга, дүн нь дараагийн цонх руу автоматаар хуулагдана.Баримтын дугаар гэдэг нь хөрөнгийн орлогын падаан дээрх дугаар бөгөөд түүнийг автоматаар болон гараар дугаарлаж болох юм. Орлогын баримтыг оруулахдаа эхлээд бизнес процесс болон няраваа сонгоно. Дараа нь нэмэх товч дээр дарахад үндсэн хөрөнгийн код сонгох мөр идэвхижинэ. Орлого авах хөрөнгийнхөө кодыг сонгоод тухайн хөрөнгөтэй холбоотой мэдээллүүдийг оруулж өгөөд баталгаажуулна. Энэ мэтээр хэдэн ч үндсэн хөрөнгийг нэг падаанаар орлого авч болно. Өөрөөр хэлбэл хэдэн ч дебет данс нь хэдэн ч кретид дансдтай харьцсан гүйлгээг хийж болно гэсэн үг юм.Үндсэн хөрөнгийн орлогын падаантай холбоотой бүх мэдээлэл орж дууссаны дараа дараагийн цонх руугаа шилжинэ. Нэмэх, засах, устгах товчнуудыг ашиглаж буруу оруулсан мэдээллүүдийг өөрчилж болно. Дараагийн цонх гэдэг нь Үндсэн хөрөнгийн дебит-ээс кредитлэгдэж байгаа дансны цонх юм. Жишээ нь: Бэлэн мөнгө, харилцах, авлага, өглөг гэх мэт цонхнууд юм. Энэ цонх болон бусад цонхнуудын шаардлагатай мэдээллүүдийг оруулж өгөөд гүйлгээний мэдээлэл гэсэн цонх руу орж гүйлгээ баланс дээрх дүн болон харьцаж байгаа дансдаа шалгана. Үүний дараа Хадгалах буюу F2 товчийг дарж тухайн гүйлгээг хадгална. Баримтын жагсаалт Товчийг дарахад уг орлогын цонхоор хийсэн бүх гүйлгээнүүд жагсаалт болон гарч ирнэ. Жагсаалтуудыг дурын нөхцөлүүдийг өгөн шүүж харах болон устгах үйлдлүүдийг хийж болно.

93

Page 94: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Жишээ нь: 001 байршил дээр 2007/01/18-д 174, 175 кодтой шинэ үндсэн хөрөнгүүдийг орлогод авсан байна. Огноо, гүйлгээний утга, салбар нэгж, байршлын кодоо оруулсны дараа нэмэх товчин дээр дарахад мэдээлэл оруулах цонхнууд идэвхижинэ. Үндсэн хөрөнгө мөрөнд 174 кодоо оруулна. Хэрэв шинээр орлого авч байгаа хөрөнгөө кодолж бүртгээгүй бол энэ баримтан дээрээс кодолж бүртгэж болно. Үндсэн хөрөнгө мөрний баруун талд хулганаар дарж нэмэх товчоор дамжин Кодны бүртгэлийг хийнэ. Кодоо оруулсны дараа шинээр орлогод авч байгаа учраас бүртгэлийн №, ашиглаж эхэлсэн үйлдвэрлэсэн огноо, эд хариуцагч өртөг, тоо хэмжээг оруулж баталгаажуулна. Дараа нь 175 кодтой шилэн тавиур гэсэн хөрөнгийн мэдээллүүдийг дээрхтэй адил оруулж баталгаажуулсны дараа дараагийн баримт руу шилжинэ. Энэ цонхны шаардлагатай мэдээллүүдийг оруулаад гүйлгээний мэдээлэл гэсэн цонх руу орж гүйлгээ баланс дээрх дүн болон харьцаж байгаа дансдаа шалгана. Үүний дараа Хадгалах буюу F2 товчийг дарж тухайн гүйлгээг хадгална. Үндсэн хөрөнгийн зарлагаБайгууллага аж ахуйн нэгж нь өөрийн бүртгэлд байгаа үндсэн хөрөнгөө бусдад зарж борлуулах, зээлээр өгөх, ашиглалтын хугацаа дууссан бол устгах, зарах гэх мэт зарцуулалтыг хийдэг . Энэ бүх үндсэн хөрөнгийн зарлагын гүйлгээнүүдийг доорх цэсний дагуу хийнэ. Үндсэн хөрөнгийн зарлага цонхны Бизнес процесс мөрнөөс хийх гэж байгаа гүйлгээгээ илэрхийлж чадах бизнес процессыг сонгоно. Сонгосон бизнес процессоос шалтгаалан бүртгэл хийгдэх анхан шатны баримтуудыг оруулах цонхнууд дэлгэцийн зүүн талд гарч ирнэ. Үндсэн хөрөнгийн зарлагын цонх нь өөрөө үндсэн цонх буюу хамгийн эхэнд байна. Энд бөглөгдөх баримтын огноо, гүйлгээний утга, дүн нь дараагийн цонх руу автоматаар хуулагдана.Үндсэн хөрөнгийг зарлагадахдаа өөрийн анхны өртөг болон үлдэх өртөг аль алинаас нь өөр үнээр зарлагадаж болох бөгөөд энэ тохиолдолд програм өөрөө үндсэн хөрөнгө худалдсаны олз гарзыг тооцож дүнгийн зөрүүгээ гүйлгээний мэдээлэл цонхон дээр бодогдон гарч ирнэ. Гүйлгээ хийж байгаа нягтлан Шинэ мөр нэмэх гэсэн товчийг дарж үндсэн хөрөнгө худалдсаны олз, гарз данснаас дуудаж оруулж өгнө. Баримтын жагсаалт Товчийг дарахад уг зарлагын цонхоор хийсэн бүх гүйлгээнүүд жагсаалт болон гарч ирнэ. Жагсаалтуудыг дурын нөхцөлүүдийг өгөн шүүж харах болон устгах үйлдлүүдийг хийж болно.

ҮНДСЭН ХӨРӨНГИЙН ХӨДӨЛГӨӨН

Өөр байршил болон салбарууд дээр байршиж байгаа үндсэн хөрөнгүүдийг хооронд нь шилжүүлэх, зөвхөн эзэмшигч солигдох гэх мэт гүйлгээнүүдийг энэ цонхоор хийнэ. Гэхдээ энэ гүйлгээнүүд нь зөвхөн тухайн байгууллагын дотоод хооронд хийгдэх юм. Дотоод хөдөлгөөн Хөдөлгөөн хийхдээ эхлээд огноо, баримтын дугаар, гүйлгээний утгаа тохируулна. Дараа нь цонхны зүүн дээд хэсэгт хөрөнгийн одоо бүртгэлтэй байгаа салбар нэгж, байршлыг сонгоно. Цонхны баруун дээд хэсэгт хөрөнгийг шинээр бүртгэж байгаа салбар нэгж, байршлыг тохируулна. Салбар нэгж, байршлаа тохируулсны дараа нэмэх товч идэвхижих ба нэмэх товчийг дарахад шилжүүлэх хөрөнгө буюу кодоо сонгон оруулахад бэлэн болно. Ингээд код сонгосны дараа шилжүүлэх тоо, тухайн хөрөнгийг хүлээн авч байгаа эд хариуцагчийн кодыг оруулж өгснөөр энэ цонхон дээр ажиллах ажиллагаа дуусна. Мэдээллээ бүрэн оруулж дууссан гэж үзсэн тохиолдолд Гүйлгээний мэдээлэл гэсэн дараагийн цонхруу орж харьцаж байгаа данс, гүйлгээ баланс дээрх дүнг шалгаад Хадгалах буюу F2 товчийг дарна Эзэмшил шилжүүлэхҮндсэн хөрөнгийн эзэмшил шилжүүлнэ гэдэг нь ямар нэгэн дансдын хооронд гүйлгээ хийхгүйгээр зөвхөн тухайн хөрөнгийн эд хариуцагчийн нэрийг л сольж байгаа юм. Эд хариуцагч ажлаас гарсан, өөр салбар нэгж рүү шилжин явсан, өөр албан тушаалд очсон гэх мэт хөрөнгө нь хөдлөөгүй боловч эд хариуцагч нь хөдөлгөөнд орсон тохиолдолд энэ цонхыг ашиглан нэрийг солино. Эхлээд он сараа оруулаад нэмэх товчийг дараад эд хариуцагч нь солигдож байгаа хөрөнгийн кодыг дуудаж оруулна. Дараа нь шилжүүлэх тоо, шилжүүлэх эд хариуцагчийн кодыг оруулж өгнө. Мэдээллийг бүрэн оруулсан гэж үзсэн тохиолдолд хадгалах буюу F2 товчийг дарна. Эд хариуцагч

94

Page 95: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

солигдсон эсэхийг Үндсэн хөрөнгийн тайлан цэс рүү ороод Үндсэн хөрөнгийн үлдэгдэл эд хариуцагчаар гэсэн тайланг сонгон үзэж шалгана.

ЭЛЭГДЭЛ ТООЦОХҮндсэн хөрөнгийг ашиглах явцад түүний эд ангиуд хуучирч муудаж элэгдэж байдаг. Энэ элэгдэж байгаа зардлыг бүтээгдэхүүний өртөгт шингээх болон зардалд тооцож өртгөө нөхөх шаардлага гардаг. Энэ зардал руу бичиж байгаа элэгдлийг тооцох олон арга байдаг. Diamond 5.0 програмыг хэрэглэж байгаа байгууллагуудад үндсэн хөрөнгөө үнэн зөв бүртгэж элэгдэл хорогдлоо үнэн зөв байгуулах нөхцөлийг бүрдүүлж өгөх үүднээс үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын 4 аргыг хэрэглэх боломжтой бөгөөд үйл ажиллагаандаа ашиглах боломжтой юм. Мөн Diamond 5.0 програм дээр элэгдэл байгуулах давуу тал нь

1. Үндсэн хөрөнгийн элэгдлийг сараар биш өдрөөр нарийвчлан тооцож элэгдүүлж, хорогдуулах боломжтой. Өөрөөр хэлбэл сарын дундуур аваад ашиглаж эхэлсэн үндсэн хөрөнгийн элэгдлийг ашигласан хоногоор нь тооцож элэгдүүлэн зардалд үнэн зөв шингээх боломжтой болж байна.

2. Элэгдлийн зардлыг хувь тооцож өөр зардалд шингээж өгөх боломжтой. Үндсэн хөрөнгө тус бүр дээр гарсан элэгдлийн зардлыг 100 хувь гэж үзвэл тэр гарсан зардлыг хувилаад зөвхөн элэгдлийн зардлын данс руу биш бусад зардлуудад шингээн өгч болно. (ерөнхий удирдлага, борлуулалт, дуусаагүй үйлдвэрлэл, УГЗ-д гэх мэт). Энэ нь үйлдвэрийн газруудад чухал шаардлагатай юм.

Биет хөрөнгийн элэгдлийн програм дээр 4 аргаар бодож байгаа болно .

1. Шулуун шугам /ашигласан хоногоор/

Тухайн хөрөнгийн ашиглаж эхэлсэн огнооноос эхэлж элэгдэл тооцох ба өмнөх хуримтлагдсан элэгдлийн дүнг хасаж тухайн тайлант үеийн элэгдлийг гаргаж авна. Энэ Хөрөнгийн ашиглах жил өөрчлөгдөх, хөрөнгийн элэгдэл байгуулахтай холбогдон гарсан хууль, тогтоомжид өөрчлөлт орох зэрэг үед хуримтлагдсан элэгдлээ зөв тооцоолоход хялбар юм. Тооцоолол хийхдээ: 0202 кодтой ширээ 10 жил ашиглана. Хөрөнгийн анхны өртөг 150 000 төгрөг, үлдэх өртөг 5000 төгрөг , ашиглалтад орсон огноо нь 2006.06.16 , хуримтлагдсан элэгдэл – 7864,75 Одоо элэгдэл байгуулах хугацаа нь 2007.06.30

150000 - 5000 / 3650 * 379 = 14539,98 – 7864.75 =6673.26

2. Шулуун шугам /хоногоор/

Үндсэн хөрөнгийг тайлант хугацааны дундуур болон сарын дундуур орлого авсан, зарсан тохиолдолд элэгдэл нь мөн тэр хугацааг мэдэрч зөв тооцоологдох хэрэгтэй болдог. Тиймээс шулуун шугамын аргыг хоногоор байгуулах нь хамгийн оновчтой шийдэл юм. Тооцоолол хийхдээ: 0202 кодтой ширээ 10 жил ашиглана. Хөрөнгийн анхны өртөг 150 000 төгрөг, үлдэх өртөг 5000 төгрөг элэгдэл байгуулах хугацаа нь 1,01-03,31

95

Page 96: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

хооронд буюу 91 хоног гэвэл 10 жил*365= 3650 хоног 150 000-5000 / 3650 * 181 =

7190,41 төгрөг

Хэрэв нийт хөрөнгийн элэгдэл байгуулах хоногийг 181 хоног гэж өгсөн боловч элэгдэл байгуулах хөрөнгүүд дунд сарын сүүлийн хагаст орлого авсан хөрөнгө байвал програм шалгаад автоматаар 15 хоногоор элэгдлийг бодно.

3. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэгжид ногдох арга

Энэ арга нь гол төлөв үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн элэгдлийг тооцох үед хэрэглэнэ. Аливаа машин тоног төхөөрөмжийг ашиглах хугацааных нь хооронд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээг урьдчилан тооцоолсон байна. Тэгвэл тухайн тайлант хугацааны үед хэдийг нь үйлдвэрлэснээр нь элэгдлээ ногдуулж өгнө. Тооцоолол хийхдээ: WE2101 кодтой төмөр таслагч машин цагт 150 өдөрт 1200 төмөр таслах хүчин чадалтай. Ажлын өдрүүдэд 8 цаг ажиллана гэвэл нийт жилд 316800 ширхэг төмөр тасална. Машиныг 10 жил ашиглана. Машины өртөг 2 890 000 төгрөг. Нэгдүгээр улиралд 79000 ширхэг төмөр тасалсан гэж гүйцэтгэлээр гарсан гэвэл:2 890 000/ 3 168 000 *79 000 = 72067,55 төгрөгийн элэгдэл байгуулна.

4. Давхар бууруулах арга

Энэ нь хөрөнгийн элэгдлийг байгуулах хурдавчилсан арга юм. Тооцоолол хийвэл: 0202 кодтой ширээ 5 жил ашиглана. Хөрөнгийн анхны өртөг 150 000 төгрөг, үлдэх өртөг 5000 төгрөг элэгдэл байгуулах хугацаа

Ашиглах жил

Элэгдэл тооцох өртөг

Нийт ашиглах хоног

Элэгдэл байгуулах хувь

Нийт элэгдэл

1 жил 150 000 1825 20 % 60 0002 жил 90 000 1825 20 % 36 0003 жил 54000 1825 20 % 21 6004 жил 32 400 1825 20 % 12 9605 жил 19 440 1825 20 % 2776

Дээрх аргууд нь програм дээр элэгдэл байгуулах үед цаанаа бодогдож байгаа аргууд юм. Ямар аргаар бодохоо хөрөнгийн кодыг анх үүсгэхдээ тохируулж өгнө. Нэг удаагийн элэгдэл бодох үед нэгээс дээш хэд хэдэн аргуудыг ашиглаж байгаа хөрөнгүүдийг зэрэг бодох боломжтой юм.

96

Page 97: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Биет хөрөнгийн элэгдэл тооцохДээрх 4 аргын аль аргыг нь хэрэглэхийг хөрөнгийн кодыг анх кодлож оруулахдаа тохируулж өгнө. Ингээд тайлант үе дуусахад хөрөнгийн элэгдлийг энэ цонхоор байгуулна. Огноо - Элэгдлийн цонхоо гаргаад эхлээд элэгдэл байгуулах гэж байгаа огноогоо оруулж өгнө. Нярав – Элэгдлийг нь байгуулах гэж байгаа няраваа сонгоно.

Хөрөнгийн бүлэг- Хөрөнгийн жагсаалтаа бүлгээр шүүж харж болно. Зөвхөн тодорхой бүлэгт харьяалагдах хөрөнгийн элэгдлийг байгуулж болно. Дээрх мэдээллүүдийг оруулаад татах товчийг дарахад элэгдэл байгуулах хөрөнгийн жагсаалт гарч ирнэ. Үүний дараа :

Байгуулсан элэгдлээ зардлын дансанд бичихдээ ямар дансанд бичих вэ гэдгээ тохируулж өгнө. Зардлын дансыг тохируулахдаа зөвхөн нэг хөрөнгийн хувьд болон нийт хөрөнгийн хувьд тохируулж болно. Хөрөнгийн жагсаалтын өмнө байгаа нэмэх товчийг задлахад зардлын данс тохируулахад бэлэн болно. Хэрэв нийтээр нь тохируулна гэвэл цонхны зүүн доод хэсэгт байгаа 2 хуудасны зургийг дарахад цонх гарч ирэх ба зардлын дансаа сонгоод хуваарилах процентоо оруулаад нэмэх товчийг дарна. 100 хувь нэг данс руу бичих бол хувь гэдэг дээр тоо тавихгүй шууд нэмэх товч дарна.

Дансаа тохируулсны дараа элэгдэл тооцох хоногоо оруулаад элэгдэл тооцох гэсэн товчийг дарахад оруулсан хоногоор элэгдэл автоматаар бодогдоно. Жилд 365- с илүү хоногоор элэгдэл байгуулах боломжгүй юм. Энэ нь байгууллагын элэгдэл санаатай болон санамсаргүй тохиолдлоор илүү дүнгээр элэгдэл тооцуулахгүй элэгдлийн зардал нь өссөн дүнгээрээ зөв тооцоологдсон байхад хэрэгтэй юм.Мөн дансаар болон байршлаар шүүж хөрөнгийн жагсалтыг харах элэгдэл байгуулах боломжтой.

Биет бус хөрөнгийн элэгдэл тооцохБиет бус хөрөнгийн элэгдлийн цонхон дээр ажиллах нь биет хөрөнгийн цонхон дээр ажиллахтай адилхан юм. Ялгаа нь:

1. Биет бус хөрөнгийн элэгдлийн цонхон дээр хөрөнгийн кодыг анх үүсгэхэд Кодны мэдээлэл дээр биет бус хөрөнгө гэж сонгосон хөрөнгүүдийн жагсаалт гарах юм.

2. Хуримтлагдсан элэгдлийн дансны оронд биет бус хөрөнгийн өөрийнх дансны кредит руу бичилт хийнэ.

Дахин үнэлгээҮндсэн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ихэссэн болон багассан мөн бусад шалтгааны улмаас хөрөнгийн бүртгэлд тусгасан үнэ нь зах зээлийн үнээс хэт их болон бага үед зах зээлийнх нь үнэтэй ойртуулан хөрөнгийг дахин үнэлэх шаардлагатай болсон үед энэ цонхыг ашиглаж гүйлгээг бүртгэлд тусгана.

97

Page 98: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Дахин үнэлгээг хийхдээ эхлээд огноо, баримтын дугаар, гүйлгээний утгынхаа мэдээллийг оруулж өгнө. Үүний дараа салбар нэгж, тухайн хөрөнгө байршиж байгаа байршлын кодоо оруулаад нэмэх товчийг дарж дахин үнэлэх хөрөнгийнхөө кодыг сонгож өгнө. Шинэ өртөг гэсэн мөрөнд тухайн хөрөнгийг дахин үнэлж байгаа шинэ өртгөө оруулж өгнө. Ингээд баталгаажуулах товчийг дарж мөрийг шилжүүлнэ. Үүний дараа гүйлгээний мэдээлэл цонх руу орж гүйлгээ баланс дээр очих дансны бичилт, дүнгүүдээ шалгана. Ингээд дансны бичилт болон дүнгүүд зөв гэж үзсэн тохиолдолд хадгалах буюу F2 товчийг дарна. Засварын зардалҮндсэн хөрөнгийн их засварын зардлыг тухайн хөрөнгийн өртөгт шингээж өгөх юм уу элэгдлийг бууруулах бичилт хийдэг. Энэ гүйлгээг хийхэд үндсэн хөрөнгийн засварын зардал цонхыг ашиглана.

Хөрөнгийн засварын зардлыг бүртгэхдээ эхлээд хөрөнгийн засварын зардал ямар данснаас бичилт хийхээс хамааран тохирох бизнес процессоо сонгоно. Үүний дараа огноо, баримтын дугаар, гүйлгээний утгаа оруулаад салбар нэгжийн кодоо оруулж өгнө. Засвар хийх хөрөнгийн кодоо оруулахад тухайн хөрөнгөтэй холбоотой мэдээллүүд гарч ирнэ. Зардлын дүн мөрөнд засварын зардлын дүнгээ оруулж өгнө. Зардлын төрөл гэдэг нь үндсэн хөрөнгийг засварлахтай холбоотой гарсан зардлыг Зардлын төрөл ТайлбарӨртөг нэмэгдэнэ Тухайн хөрөнгийн өөрийн өртөгт шингээж өртөг нэмэгдүүлэхЭлэгдэл буурна Тухайн хөрөнгийн ашиглах жил нь нэмэгдэж байгаа гэдэг

утгаар хуримтлагдсан элэгдлийг бууруулсан бичилт хийх. Дээрх хоёр төрлөөр хөрөнгө засварлахтай гарсан зардлыг бүртгэж авна. Үүний дараа гүйлгээний мэдээлэл рүү орж гүйлгээ баланс дээр очих дүн болон дансны харьцаагаа шалгаад хадгалах буюу F2 товчийг дарна.

АктлалтҮндсэн хөрөнгийн ашиглалтын хугацаа дууссан болон үндсэн хөрөнгө нь эвдэрч муудсан ашиглах боломжгүй болсон үед тухайн хөрөнгийг данснаас хасч өгнө.Бусад цонхнуудын адил огноо, баримтын дугаар, гүйлгээний утга, салбар нэгж байршлаа оруулсны дараа нэмэх товчийг дарж актлах хөрөнгийнхөө кодыг сонгож өгнө. Хөрөнгийн кодыг сонгоход тухайн хөрөнгөтэй холбоотой бүх мэдээллүүд гарч ирнэ. Олон тоо ширхэгтэй хөрөнгнөөс тодорхой тоо ширхгийг сонгож актлах бол актлах тоо хэмжээ мөрөнд тоо хэмжээгээ оруулахад тухайн хөрөнгийн одоогийн байгаа үнийн дүн, элэгдлийн хамт гарч ирнэ. Оруулсан мэдээллээ баталгаажуулаад гүйлгээний мэдээлэл цонх руу орж гүйлгээ баланс дээр очих дансны бичилт болон дүнг шалгана. Үүний дараа хадгалах буюу F2 товчийг дарна. Баримтын жагсаалтҮндсэн хөрөнгийн модуль дээр хийгдсэн бүх гүйлгээнүүдийг уг баримтын жагсаалт цонхоор нэг дороос харж болно.Үндсэн хөрөнгийн баримтын жагсаалтаар үндсэн хөрөнгөтэй холбоотой гарсан бүх гүйлгээнүүдийн жагсаалт гарна. Баримтуудаас хэрэгтэй мэдээллээ шүүж авч харж болно. Байршил, хөрөнгийн код, огноо, салбар нэгжээр ялган шүүж харах боломжтой юм. Шүүлтийн утгуудыг зориулалтаар нь тайлбарлавал:

98

Page 99: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Үзүүлэлт Тайлбар

Байршил Тухайн байгууллагын хөрөнгө байршиж байгаа бүх байршлаар шүүн харуулна. Хөрөнгө Гүйлгээ гарсан хөрөнгийн кодоор шүүн харуулна.Огноо Гүйлгээнүүдийг тодорхой хугацааны хооронд, сар, жил, өдрөөр

шүүн харуулна Салбар нэгж Байгууллагын салбар нэгжүүдээр шүүн харуулна.

Үндсэн хөрөнгийн тайланҮндсэн хөрөнгийн тайлангийн жагсаалт нь хөрөнгийн орлого, зарлага, хөдөлгөөн, зэрэг гүйлгээний мэдээллүүдийг тайлан хэлбэрт оруулан байршил, код, харилцагч он сараар нь ялган харж, тайлан авч үйл ажиллагаандаа болон санхүүгийн дотоод, гадаад хэрэгцээгээ хангахад чухал ач холбогдолтой юм. Цонхны зүүн талд байрлах тайлангуудын цэснээс харах тайлангынхаа нэрийг сонгоход баруун талд байгаа үзүүлэлт, нөхцөлүүдээс хэрэгтэй нөхцөл нь идэвхижинэ. Тухайн идэвхижсэн нөхцөлүүдийг бөглөөд тайлан гэсэн товчийг дарж тайланг бэлдэж авна.Хуудасны тохиргоо хэсэгт байрлал мөрөнд тайлангаа хэвтээ эсвэл босоо авахаа тохируулна. Хоосон зай (инч) гэсэн хэсэгт тайлангийн дээд, доод, хоёр хажуу талын тохиргоонууд нь мм-ийн хэмжээсээр хэмжигдэхээр тохируулагдана. Нэг тохируулсан хэмжээснүүд нь уг тайланг дараа авахад дахин өөрчлөгдөхгүй. Өөрөөр хэлбэл тайлан болгонд тохиргоонуудыг нэг л удаа тохируулж өгнө.

ГАРАХ АНХААРУУЛГА, САНУУЛГЫН ТАЙЛБАР

Энэ хэсэгт бид програм дээр ажиллах үед гарах зарим ойлгомжгүй байж мэдэх анхааруулга, сануулга, алдаануудыг тайлбарлан бичсэн юм. Анхааруулга, сануулгууд нь шар цонхонд ямар нэгэн алдаатай үйлдлүүд нь улаан цонхонд монгол бичигтэйгээр гарнаБүлгийн бүртгэлҮндсэн хөрөнгийн бүлгийн харъяалах мэдээлэл олдсонгүй!.- Энэ нь та бүлгийн мэдээллээ оруулахдаа үүсгэж байгаа бүлгийнхээ харъяалагдах бүлгийг сонгоогүй байна гэсэн үг юм.Кодны бүртгэлХэмжих нэгж тодорхойгүй байна!- Энэ нь хэмжих нэгжээ оруулаад хадгалана гэсэн үг юм.Ер нь кодны мэдээлэл дээр иймэрхүү анхааруулгууд гарч байвал заавал бөглөх ёстой мөрнүүдээс үлдээсэн байна гэсэн үг ба дутуу бөгөлсөн мөрний хажууд улаан өнгөтэй анхааруулгын тэмдэг анивчиж байна.

Орлого,Зарлага

99

Page 100: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

НӨАТ-ийн үзүүлэлт тодорхойгүй байна.- Энэ анхааруулга нь НӨАТ тооцно гэсэн чектэй байгаа барааны хувьд НӨАТ-ын үзүүлэлтийг заавал оруулах ёстой ба олон бараа шивэх үд нэг л удаа оруулаад баталгаажуулсан бол бараа болгон дээр оруулах шаардлагага байхгүй юм.

Засварын зардалЭлэгдэл бууруулж байгаа үед засварын зардал хуримтлагдсан элэгдлээс их байх боломжгүй.- Энэ нь элэгдэл бууруулах аргыг хэрэглэж байгаа бол засвар хийж байгаа дүн нь хуримтлагдсан элэгдлээсээ илүү байж болохгүй гэсэн үг юм. Хэрэв нөгөө арга буюу өртөг нэмэгдүүлэх арга хэрэглэж байгаа бол энэ нь хамааралгүй юм.

Элэгдэл тооцохХэрэв элэгдэл тооцоолоод гүйлгээний мэдээлэл рүүгээ орох үедалдаа гарвал энэ нь зардлын дансны тохиргоогоо хийгээгүй байгаа гэсэн үг ба нэг удаа тохиргоогоо хийсэн бол дараа сарынхаа элэгдлийг байгуулахдаа дахиж тохиргоо хийх шаардлагагүй юм.Тохиргоог хэрхэн хийх тухай дэлгэрэнгүйг энэ сэдвийн элэгдэл тооцох гарчигнаас уншина уу.

100

Page 101: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Бүлэг 12

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Ханшийн тэгштгэл Ханшийн бүртгэл

101

Ханшийн тэгштгэл

Page 102: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

ХАНШИЙН ТЭГШТГЭЛ Мөнгөн хөрөнгө болон дансаарх авлага, өглөгийн дансыг гадаад валютаар хөтөлж байгаа тохиолдолд тайлант үеийн дундуур болон эцэст тайланд тусгасан ханшаас ялгаатай ханшаар хөтөлсөн ханшинд ханшийн зөрүүний ашиг, алдагдлыг тооцдог. Програм дээр энэ зөрүүг автоматаар тооцож валютын зөрүүний ашиг, алдагдал данс руу хийнэ.Ханшийн тэгштгэлийг гадаад валютаар хөтөлдөг касс, харилцах, авлага, өглөгийн дансууд дээр хийх ба данс тус бүр дээр хийнэ. Тухайн өдрөөр Монгол банкны ханш хэдийгээр нэг байдаг боловч бодитоор данс болгон дээр ханш өөр өөр хөтлөгдөх хэрэг гардаг. Энэ тохиолдолд зөвхөн тухайн дансан дээр ханшаа тэгшитгээд байж болох юм.

Ханшийн тэгшитгэл цонхон дээр ажиллах заварчилгаа:

<Балансын>

Огноо Тухайн ханш тэгштгэх гэж байгаа огноогоо оруулна.Валют Валютын ямар ч төрлөөр дансаа хөтөлж болох бөгөөд тухайн тэгшитгэх гэж байгаа дансныхаа валютын төрлийг сонгоно. Валют сонгоход тухайн валютаар хөтлөгдөж байгаа бүх дансуудын жагсаалт гарч ирнэ. Шинэ ханш Шинээр тэгшитгэх гэж байгаа ханшаа оруулна.Бүх дансдыг тэгштгэх Энэ тэмдэглэгээг хийснээр жагсаалтанд байгаа бүх данснууд тэгшитгэгдэнэ. Гарч ирсэн бүх дансан дээр ханш тэгшитгэх албагүй бөгөөд зөвхөн ханшийг нь тэгшитгэх дансаа тэгштгэх гэсэн багананд тэмдэглэж тэгшитгэнэ.

Цонхны зүүн доод хэсэгт курсор байгаа мөрийн дансны нэр харагдана.

<Тохиргоо>

102

Page 103: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Данс Энэ хэсэгт тэгштгэл хийсний дүнд гарсан валютын ханшийн ашиг, алдагдлын дүнг бичих дансыг тохируулна.

Гүйлгээний утга Ханшийн тэгтштгэлийн ашигтай гүйлгээний утга, алдашдалтай гүйлгээний утгыг тохируулна. Энэ тохируулсан гүйлгээний утга нь гүйлгээний жагсаалт болон, тайлангууд дээр харагдана.

Ашиг алдагдал тооцох хэлбэр Ханшийн тэгштгэлийг 2 төрлийн томьёоноос сонгон хийж болно. Эхнийх нь тухайн өдрийн үлдэгдлийг шүүж аваад түүнээсээ шууд ханшаа тэгштгэнэ. Дараагийнх нь ханшийн зөрүүнээс тэгштгэх дүнгээ олоод валютын үлдэгдлээ үржүүлж ашиг, алдагдлаа тооцно. Эхний томьёо нь тухайн өдрийнхөө орой үлдэгдэлээсээ, хоёр дахь нь өглөө гүйлгээ эхэлэхээс өмнө ханшаа тэгшитгэхэд ашиглавал зохимжтой.

Ханш Тэгштгэж байгаа ханшаа ханшийн бүртгэл гэсэн цонхруу бүртгэн оруулж болно. Ханшийн бүртгэл цонхны тухай дараагийн гарчигнаас дэлгэрэнгүй уншина уу.

Тохиргоо хавтасанд байгаа мэдээллийг нэг л удаа тохируулж өгөх ба зөвхөн өөрчлөх шаардлагатай үед л тухайн хавтсан доторх тохиргоонуудыг өөрчилж болох юм.

Ханшаа тэгшитгээд дууссан бол гүйлээний мэдээлэл цонхыг нээж хийгдэж байгаа гүйлгээнийхээ дансны бичилтийг шалгаж болно.

Ханшийн тэгштгэлтэй холбоотой гарах сануулга мессежүүд:

1. Доорхи сануулга нь ханшийн тэгтштгэл цонхны тохиргоо хавтасанд байгаа томьёоны 2 дахь томьёог ашиглаж байгаа тохиолдолд тухайн ханш тэгштгэх өдрөөр гүйлгээ гарсан үед гарна. Жишээ нь : Ханшаа нөхөж тэгштгэж байгаа тохиолдолд 2007-04-01-р долларын ханш тэгштгэх гэтэл 04-01-нийхээ өдөр долларын аль нэг дансыг ашиглах гүйлгээ хийсэн байна гэсэн үг юм. Ханшийн зөрүүнээс дүнгээ авч ханшаа тэгшитгэдэг, өглөө гүйлгээ эхлэхээс өмнө энэ томьёог ашиглан ханш тэгшитгэдэг учир.

2. Энэ нь тухайн өдрөөр үлдэгдлийг нь тооцоод ханшаа тэгшитгэчихээд байхад голоор гүйлгээ нэмэх буюу хасах гэсэн тохиолдолд доорх цонх гарч ирнэ. Ханшийн тэгшитгэл цонхны тохиргоо хавтсанд байгаа томьёоны 1 дахь томьёог ашиглаж байгаа тохиолдолд гарч ирнэ. Жишээ нь: 2007-04-01 ний өдрийн 1002-017 долларын данс нь 1850 ам.долл үлдэгдэлтэй байхад ханш тэгштгэсэн байсан. Гэтэл 4,01-ний өдөр тухайн дансан дээр 650 $-ийн орлогын гүйлгээг орхиж шивсэн байсан тул нөхөж шивэх хэрэг гарсан. Гэтэл 1850 долларын үлдэгдэлээс тооцсон ашиг, алдагдлын дүн 2500 доллараас тооцсон ашиг, алдагдлын дүн 2 хоорондоо эрс тэс зөрүүтэй болно. Өөрөөр хэлбэл ашиг алдагдлын дүн буруу тооцогдсон гэсэн үг юм. Тиймээс ханшийн тэгштгэлээ устгаж байгаад гүйлгээгээ нөхөж шивсний дараа дахин ханшаа тэгшитгэх нь зөв арга юм.

Програм дээр олон сануулга алертийн систем байх нь нягтлан таны тухайн байгууллагын санхүү бүртгэлийг үнэн зөв, цэгцтэй, хянамгай хөтөлж байхад нэн чухал ач холбогдолтой юм.

Ханшийн бүртгэл

103

Page 104: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Ханшийн тэгшитгэл хийдэг цонхоор тэгшитгэсэн ханш нь автоматаар энэ цонхонд бүртгэгдэнэ. Ингэж бүртгүүлснээр сонгосон валютаар ханш тэгшитгэсэн огноо болон, ханшийн тухай мэдээллээ энэ цонхноос авч болно. Энэ цонхоор хийх хамгийн гол үйлдэл бол тухайн програмд орох үеийн хамгийн эхний ханшийг гараар бүртгэнэ. Гараар бүртгүүлсэн ханшийг эхний удаа тухайн валютын төрлөөр нээсэн данс нь эхний үлдэгдэл рүүгээ татан авна. Цаашид ханш тэгшитгэлээр дансаа тэгштгэж явна.

Ханш тэгшитгэл цонхоор өөрчилсөн ханш нь ханшийн бүртгэл цонхонд бүртгүүлж валютын дансаар гүйлгээ хийхдээ ханшийн бүртгэл цонхноос ханшаа авч гүйлгээгээ хийдэг.

Бүлэг 13

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

104

Анхан шатны баримт

Page 105: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

АНХАН ШАТНЫ БАРИМТ

Анхан шатны баримт гэдэг нь ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн нотолгоог хэлдэг. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээг үнэн зөв гаргахад гол үндэслэл болдог. Diamond 5.0 програмаас бүх төрлийн анхан шатны баримтууд нь Санхүү, Эдийн засгийн сайдын 171/111 дахь тушаалаар батлагдсан загварын дагуу хэвлэгдэж байгаа болно.

Анхан шатны баримтууд нь дараах цонхнуудаас хэвлэгдэн гарна.

Хэвлэгдэх баримт Цонхны нэр

Бэлэн мөнгөний орлогоКассын орлого, Кассын орлогын ордер

Бэлэн мөнгөний зарлагаКассын зарлага, Кассын зарлагын ордер

Төлбөрийн даалгавар Харилцахын зарлага, Банкин дахь харилцахын зарлагын ордер

Бараа материалын орлогын падаан Бараа материалын бусад зарлага

Бараа материалын зарлагын падаан Бараа материалын бусад орлого

НӨАТ-ын падаан Бараа материалын борлуулалт, худалдан авалт

105

Page 106: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Үндсэн хөрөнгийн орлогын ордер Үндсэн хөрөнгийн орлого

Үндсэн хөрөнгийн зарлагын ордер Үндсэн хөрөнгийн зарлага

Бэлэн мөнгө хүссэн өрөгдөл Анхан шатны баримт

Шаардах Анхан шатны баримт

Бараа материалыг гаргах зөвшөөрөл Анхан шатны баримт

Нэхэмжлэх Анхан шатны баримт

Анхан шатны баримт цонхоор шивэгдэж байгаа баримтууд нь цааш боловсруулагдан бүх шатны тайлан мэдээ, санхүүгийн 4 тайлан, тайлангийн шинжилгээнүүд зэрэг мэдээллүүдийг гаргаж авах гол суурь нь болдог.

Бүлэг 14

INTERACTIVE DIAMOND ERP Бизнесийн байгууллагын Санхүүгийн удирдлага, Нягтлан бодох бүртгэл, Нөөц төлөвлөлтийн цогц програм хангамж

Програмын тохиргооСистемийн тохиргооТүлхүүр үг өөрчилөх

106

Тохиргоо

Page 107: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Баримтын дугаарлалт Постын тохиргоо Дүнгийн бодолтын бүлэг Бизнес процессБайгууллагын мэдээлэлСегментийн болон кодын уртын тохиргооТайлангийн эрхКодын эрхТатварын тайлангийн тохиргооБусадАлдаа хйагч

ПРОГРАМЫН ТОХИРГООСанхүүгийн програм хангамж гэдэг нь аж ахуйн нэгж, компаниудын хувьд маш чухал ажлын хэрэгсэл болдог. Байгууллага бүр өөр өөрийн онцлогтой түүндээ тохирсон санхүү бүртгэлийг хөтлөн явуулдаг. Гэтэл тэр болгонд байгууллага бүр хоорондоо ялгаатай програм хангамжуудыг ашиглана гэвэл нэн хүндрэлтэй ер нь боломжгүй асуудал юм. Тиймээс санхүүгийн нэгдсэн нэг том програм хангамж харин тэр програмыг байгууллага бүр өөрийн онцлогт тохируулан ашиглаж чаддаг, програм хангамжийн газрууд нь тухайн нөхцөл бололцоог нь пррограмдаа дээд зэргээр уян хатанаар шийдэж өгсөн байх ёстой юм. Ингэж шийдэхэд програмын тохиргоо цэс маш чухал бөгөөд эдгээр асуудлыг шийдэх зориулалттай юм.Жишээ нь: Баримтын дугаарлалт гэхэд зарим байгууллага баримт дугаарлаж явдаг, зарим нь дугаарлах шаардлагаггүй байдаг. Дугаарлахдаа автоматаар, гарааг дугаарлана, орлого зарлагаар нь ялгаж дугаарлана, ялгахгүй дугаарлана, орлого зарлагаа нь ялгахдаа жилээр, улирлаар, хагас жилээр, сараар дугаарладаг, орлого нь өөр оронгоор, зарлага нь өөр орон, өөр кодоор дугаарлана, үсгээр, тоогоор дугаарлах гэх мэт байгууллага болгоны онцлог өөр өөр байдаг эдгээр онцлогын аль ч хувилбарт програм нь уян хатан байх нь чухал юм.

СИСТЕМИЙН ТОХИРГОО

Энэ цонхоор тухайн байгууллагын салбар нэгж болон газар хэлтсийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэж мөнгөн хөрөнгө, авлага, өглөг, үндсэн хөрөнгө, ерөнхий журнал, системийн тохиргоонуудыг хийнэ. Системийн тохиргооны Бусад мэдээлэл хавтсанд тухайн байгууллагын болон салбар нэгжүүдийн програмд анх оруулах эхний үлдэгдэл болон гүйлгээ эхлэх огноог тохируулж өгнө. Эхний үлдэгдэл болон гүйлгээ эхлэх огноо ижил огноотой байж болохгүй. Эхний үлдэгдлийн огноог тухайн гүйлгээ эхэлж байгаа тайлант үеэс бага огноогоор тохируулна. Бүх салбар -аар тохируулбал бүх салбар нэгжүүд адил огноогоор тохирогдох болно. Харин салбар нэгж гэсэн цонхыг задалж тухайн аль нэг хэлтэс тасгаар огнооны тохиргоог хийж болно.

Огноо тохируулах зааварчилга

107

Page 108: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Эхний үлдэгдлийн огноо гэдэгт эхний үлдэгдлээ оруулах огноогоо оруулаад гэсэн товчийг дарахад энэхүү цонх нээгдэнэ. гэсэн товч

дээр дарж идэвхжүүлнэ. Гүйлгээ эхлэх огноог мөн адил тохируулж хадгална. Ерөнхий мэдээлэл хавтас руу ороход эхний үлдэгдэл болон гүйлгээ эхлэх огноо бүх модуль дээр тохирогдсон байна. Мөн модуль тус бүр дээр бусад шаардлагатай тохиргоонуудыг хийнэ. Системийн тохиргоон доторх доорх хэсэгт байгууллагын мэдээллийг оруулахаас гадна санхүүгийн тайлангууд, баримт дээр баталгаажуулах 1, 2-р албан тушаалын болон тушаалтны нэрийг оруулж өгнө. Мөн санхүүгийн тайлангуудын дизайн файлуудын байрлах замыг зааж өгнө.

ТҮЛХҮҮР ҮГ ӨӨРЧЛӨХ

Програм руу ордог хэрэглэгчийн түлхүүр үгийг энэ цонхыг ашиглаж солино. Шинэ түлхүүр үг: гэсэн цонх дээр нууц үгээ оруулаад Баталгаажуулах: гэдэг дээр дахин бичиж өгч хадгална.

БАРИМТЫН ДУГААРЛАЛТ

Гүйлгээний баримтыг автоматаар болон гараар дугаарлаж болно. Баримтыг автоматаар дугаарлах зааварчилгаа

Баримтын дугаарлалт нь сонгосон санхүүгийн тайлант үеэр үргэлжилнэ. Тухайн модулиас хамаараад баримтын дугаарлалтыг ялгах нөхцөлүүд өөрчилөгдөнө. Жишээ нь кассын баримтын дугаарлалтыг хэрэглэгч, нярав, орлого зарлага, валютаар нь ялгаж дугаарлах боломжтой. Хэрэглэгч болон няраваар ялгаж дугаарлаж байгаа нөхцөлд тухайн хэрэглэгч няраваа сонгож баталгаажуулж хадгална.Системийн тохиргоо хэсэгт модулиудад

гэсэн тохиргоо бий. Үүнийг сонгож тохируулсан үед баримтыг зөвхөн тоон утгаар дугаарлах боломжтой. Сонгоогүй тохиолдолд тоон болон бусад тэмдэгтээр дугаарлах боломжтой юм.

ПОСТЫН ТОХИРГОО

Постын тохиргоо гэдэг нь хийгдсэн гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрч журнал бичилт болон тайлангуудад холбогдох эсэхийг тодорхойлно. Ерөнхий журналын гүйлгээний пост цонхоор постлогдоогүй хийгдсэн гүйлгээнүүдийг постолдог бол тохиргоо цэсний постын тохиргоо цонхоор модулиудын цонх тус бүр дээр постын тохиргоог тохируулна. Жишээ нь: Бараа материал модулийн Бараа материалын бусад зарлага гэсэн цонхыг постгүйгээр тохируулбал тухайн цонхны бизнес процесуудыг ашиглан хийсэн гүйлгээнүүд журнал болон тайлангуудад холбогдохгүй. Энэ үед хийгдсэн гүйлгээг Ерөнхий журналын гүйлгээний постоор постолж болно.

БИЗНЕС ПРОЦЕСС

Бизнес процес: /тодорхойлолт бичнэ./Ашиглагдах бизнес процесс Хэвлэх баримт

108

Page 109: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Хэвлэх баримтын тохиргоог хийхдээ тухайн бизнес процессоо сонгоод хэвлэх баримт гэсэн баганаас баримтын нэрийг сонгож хадгална. Жишээ нь: 10010000 кодтой Кассын орлого-дотоодын данснаас гэсэн бизнес процессын кассын орлогын баримтыг fact2- Кассын орлогын баримт гэж тохируулна.

Хэрэглэгчийн тохиргоо

Хэрэглэгчийн тохиргоо цонхны хэрэглэгч хавтсаар тухайн хэрэглэгчээр ашиглах бизнес процессүүдийг, бизнес процесс хавтсаар тухайн бизнес процессийг ашиглах хэрэглэгчдийг тохируулна

БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ

Байгууллагын мэдээллийг энэ цонхоор бөглөж хадгална. Эдгээр мэдээлэл нь програмд ААОАТТ, ХХОАТ, НӨАТ-ын тайлангуудын толгой мэдээлэлд ашиглагдахаас гадна бусад тайлан, мэдээнүүдэд ашиглагдах боломжтой юм.

СЕГМЕНТ БОЛОН КОДЫН УРТЫН ТОХИРГОО

Системийн тохиргооны энэ хэсэгт дансны кодны сегмент угсрах,тэдгээрийн болон бусад кодуудын уртыг тохируулна. Дансны код нь хэд хэдэн сегментээс бүрдэж байгаа. Данс нь 30 хүртлэх оронтой байж болох бөгөөд дараах сегментүүдээс бүрдэнэ.1-р сегмент Үндсэн данс 4 оронтой байх бөгөөд Сангийн яамнаас баталсан дансны нэгдсэн төлөвлөгөөний дагуу кодолно. Жишээ нь: Касс /төгрөг, валют /-1001,1002, Банкин дахь харилцах /төгрөг, валют /-1101,1102, Дансны авлага-1201, 7001-Цалингийн зардал, 7015-Бусад зардал гэх мэт.2-р сегмент Салбар нэгжЛавлах цэсний салбар нэгжийн мэдээлэл гэсэн цонхоор оруулсан салбар нэгжүүдийн кодуудыг энэ сегментэд ашиглана.Тухайн байгууллагын болон бие даан санхүүгийн тайлан гаргадаг салбар нэгжүүдийн код юм. Жишээ нь: 00-Интерактив ХХК. 7001-00- ...3-р сегмент Өртгийн төв Лавлах цэсний өртгийн төвийн мэдээлэл гэсэн цонхоор оруулсан өртгийн төвүүдийн кодуудыг энэ сегментэд ашиглана.Тухайн салбар нэгж доторх хэлтэс тасаг, цех, үйлдвэрлэл, үйл ажиллагааны чиглэлүүдийг кодолж оруулна. Өртгийн төвийн кодыг дансны сегментэд оруулснаар өртгийн төвүүдийн үйл ажиллагааг тус туст нь бүртгэж орлого зарлагыг хянан тайлан мэдээ гаргахад чухал ач холбогдолтой. Жишээ нь: 01-Төслийн хэлтэс. 02-Програмын хэлтэс. Дансны кодонд 01 гэсэн сегментээр Төслийн хэлтэсийн, 02 гэсэн сегментээр Програмын хэлтсийн бүх ажил гүйлгээг бүртгэн хөтлөх боломжтой болох юм. 7001-00-01- ... 7001-00-02- ... 4-р сегмент ЗардалЛавлах цэсний Дансны сегментийн Зардал гэсэн цонхоор оруулсан зардлын кодуудыг энэ сегментэд ашиглана. Байгууллагын хэмжээнд гарч байгаа зардлуудыг дансны кодонд сегмент болгон оруулснаар тухайн салбар нэгж болон өртгийн төвүүдийн тухайн зардлын зарцуулалтыг хянах, ашиг алдагдлын тооцоо гаргах болон тайлан мэдээнүүдэд ашиглах чухал ач холбогдолтой. Жишээ нь: 001-Цалингийн зардал 008-Бичиг хэргийн зардал 7001-00-01-001- ... 7001-00-02-008- ...5-р сегмент Нэрийн сегментИжил кодуудтай дансдыг давхардуулахгүйн тулд нэрийн сегментийг ашиглана. Дансны кодонд хамгийн сүүлд байрлана.Жишээ нь: 1001-00-00-000-000 Ерөнхий касс 1001-00-00-000-001 Аж ахуйн кассДээрх дансны кодын сегметийг ашиглаж нээсэн Цалингийн зардлын данс дараах кодтой болно.Дансны код: 7001-00-01-001-000 Дансны нэр: Төслийн хэлтэсийн цалингийн зардалДансны код: 7001-00-02-001-000 Дансны нэр: Програмын хэлтэсийн цалингийн зардал

109

Page 110: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

Дансны код: 7015-00-02-008-000 Дансны нэр: Програмын хэлтэсийн бичиг хэргийн зардал

Үндсэн данс Салбар нэгж Өртгийн төв Зардал Нэрийн сегмент

Бусад зардал Интерактив Програмын хэлтэс Бичиг хэргийн зардал Нэрийн сегментДансны сегмент угсрах тэдгээрийн болон бусад кодуудын уртын тохиргоог Сегмент болон кодын уртын тохиргоо цонхоор хийнэ. Энэ цонх нь дансны тохиргоо, сегмент, код гэсэн бүтэцтэй.

Дансны тохиргоо

Данс угсрах зааварчилгаа

Тухайн аж ахуйн нэгжийн дансны кодны бүтцэд үндсэн данс ,салбар нэгж, нэрийн данс гэсэн сегментүүд зайлшгүй байна. Өртгийн төв, зардлын сегментүүдийг шаардлагатай гэж үзвэл нэмж оруулж болно. Цонхны доод хэсэгт байгаа Дансны сегмент гэсэн жижиг цонхноос нэмж байгаа сегментээ дансны кодонд байршуулах дарааллын дагуу сонгож баталгаажуулна. Дансны кодын сегментийн уртын тохиргоог сегмент хавтасруу орж өөрчилнө.

Сегмент

Кассын няравын бүртгэлээр мөнгөн хөрөнгийн кассын няравын кодын уртын тохиргоог хийнэ. Кассын няравын бүртгэлийн код нь салбар нэгж, нэрийн сегмент гэсэн хоёр сегменттэй. Дансны сегментийг угсарсны дараа Сегмент хавтасны Дансны бүртгэлээр үндсэн данснаас /4 оронтой/ бусад сегментүүдийн уртыг тохируулж хадгална. Дансны кодын нийт урт 30 хүртлэх оронтой байж болно.

ТАЙЛАНГИЙН ЭРХ

Програмыг хэрэглэж байгаа хэрэглэгчдийн тайлан харах эрхийг энэ цонхоор хийнэ. Тайлан гэсэн багананд бүх модулиудын тайлангууд арын багануудад хэрэглэгчид байна. Тайлангийн бүх хэрэглэгчийг сонгох бол тухайн тайлан дээрээ хулганы баруун товчийг даран All Select-г ашиглана. Тухайн хэрэглэгч дээр бүх тайланг харуулах бол хэрэглэгчийн багана дээрээ хулганы баруун товчийг даран All Select-г ашиглана.

КОДЫН ЭРХ

Кодын эрхийн тохиргоо цонхоор данс, бараа материал, үндсэн хөрөнгө, харилцагчийн кодуудыг устгах, засах, сонгох, үлдэгдэл харах, тайланд харуулах гэсэн үзүүлэлтүүдээр хэрэглэгч тус бүрийн эрхийг тохируулна. Хэрэглэгч нарт кодын эрхийн тохиргоо хийснээр мэдээллийн нууц болон хэрэглэгч хоорондын үл ойлголцол, санамсаргүй үйл ажиллагааны эрсдлээс хамгаална. Эрхийн төрөл гэсэн цонхноос дансны эрх, бараа материалын эрх, үндсэн хөрөнгийн эрх, харилцагчийн эрх гэсэн үзүүлэлтүүдийг сонгож тухайн кодоор хэрэглэгчдийн эрхийг , тухайн хэрэглэгчээр кодуудын эрхийг гэсэн хоёр нөхцөлөөр эрхийн тохиргоонуудыг хийнэ. Дансны эрхийн тохиргоо дээр жишээ авч үзье. 1. Дансны эрхийг тухайн кодоор хэрэглэгчдийн эрхийг тохируулна гэсэн нөхцөлөөр хийвэл, код гэсэн цонх идэвхжих ба тэндээс тухайн дансны кодоо сонгож эрхийн тохиргоог харах гэсэн товчийг дарна. Энэ тохиолдолд цонхны талбарт хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт гарч ирнэ. Эрхийн үзүүлэлтүүдээр эрхийн тохиргоог хийж хадгална.

110

7015 00 02 008 000

Page 111: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

2. Дансны эрхийг тухайн кодоор хэрэглэгчдийн эрхийг тохируулна гэснийг бүлэг гэсэн нөхцөлийн хамт хийвэл бүлэг гэсэн цонх идэвхжих ба тэндээс дансны бүлгээ /Бараа бэлэн бүтээгдэхүүн/ сонгож эрхийн тохиргоог харах гэсэн товчийг дарна. Энэ тохиолдолд цонхны талбарт бараа бэлэн бүтээгдэхүүн гэсэн бүлгийн дансдууд болон хэрэглэгчдийн нэрсийн жагсаалт гарч ирнэ. Эрхийн үзүүлэлтүүдээр эрхийн тохиргоог хийж хадгална.3. Дансны эрхийг тухайн хэрэглэгчээр кодуудын эрхийг тохируулна гэсэн нөхцөлөөр хийвэл, хэрэглэгч гэсэн цонх идэвхжих ба тэндээс тухайн хэрэглэгчийн кодоо сонгож эрхийн тохиргоог харах гэсэн товчийг дарна. Энэ тохиолдолд цонхны талбарт бүх дансны жагсаалт гарч ирнэ. Эрхийн үзүүлэлтүүдээр эрхийн тохиргоог хийж хадгална.4.Дансны эрхийг тухайн хэрэглэгчээр кодуудын эрхийг тохируулна гэснийг Хэрэглэгчийн бүлэг гэсэн нөхцөлийн хамт хийвэл, Х.бүлэг гэсэн цонх идэвхжих ба тэндээс тухайн хэрэглэгчийн бүлгээ сонгож эрхийн тохиргоог харах гэсэн товчийг дарна. Энэ тохиолдолд цонхны талбарт тухайн бүлгийн бүх хэрэглэгчид болон бүх дансны жагсаалт гарч ирнэ. Эрхийн үзүүлэлтүүдээр эрхийн тохиргоог хийж хадгална.

ТАТВАРЫН ТАЙЛАНГИЙН ТОХИРГОО

Аж ахуйн нэгж байгууллагын татварын тайлангууд дээр програмаас тооцооллох боломжгүй үзүүлэлтийг энэ цонхоор оруулна. Жишээ нь: ААНОАТайлангийн 74,75-р мөрөнд зааснаар бол:

19,2-Т ЗААСНААР БОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР БҮРТГЭСЭН НИЙТ ХӨРӨНГӨ ОРУЛАЛТЫН ЯГ АЛИЙГ НЬ МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ АЧ ХОЛБОГДОЛ БҮХИЙ САЛБАРТ ВЭ ГЭДЭГ МЭДЭЭЛЛИЙГ ПРОГРАМААС АВАХАД ХҮНДРЭЛ УЧИРДАГ. ИЙМЭЭС ЭДГЭЭР МЭДЭЭЛЛЭЭ ХЭРЭГЛЭГЧ ӨӨРӨӨ ГАРААРАА ТООН ДҮНГЭЭР ОРУУЛААД ТАЙЛАН ЛУУ ТАТАХ НЬ ИЛҮҮ ХЯЛБАР ЮМ.

БУСАД АЛДАА ХАЙГЧ

Гадаад болон дотоод ямар нэгэн хүчин зүйлээс шалтгаалан системд мэдээлэл буруу орох магадлалтай байдаг. Энэхүү цонхыг ашиглан системд буруу зөрүү бүртгэгдсэн мэдээллүүдийг тодорхой заагдсан шалгууруудыг ашиглан шалгана. Ерөнхий мэдээлэл хавтаснаас шалгах гэж байгаа шалгуураа сонгоод огноогоо өгөөд шалгах товчийг дарна. Үр дүн хавтасанд зөрчилтэй гүйлгээнүүд шүүгдэн гарч ирнэ. Voucher № гэсэн мөрний доор шүүгдэн гарч ирсэн дугаарууд нь зөрчилтэй гүйлгээнүүдийн гүйлгээний багцын дугаарууд юм. Эдгээр зөрчилтэй гүйлгээнүүдийг засахын тулд тухайн гүйлгээний багцыг ашиглан ерөнхий журналын гүйлгээний жагсаалтаас шүүн авч засаж хадгална

111

Page 112: file.sanhuu.mnfile.sanhuu.mn/10W5/6OLK/Gariin avlaga.doc · Web viewДансны төлөвлөгөө: Энэ нь сангийн яамнаас баталсан дансны эхний

Interactive ERP Diamond ERP system

112