18
МУИС-ийн номын сан Коха гарын авлага МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 1 Коха программын танилцуулга Коха бол Шинэ Зеландын Katipo Communications Ltd-ээс анх 2000 оны 1 сард Horowhenua номын санд зориулж гаргасан нээлттэй эх бүхий програм Integrated Library System (ILS) юм. Коха-г дэлхийн маш олон орны номын сангууд хэрэглэж байна. Коха нь дараах модультай. Ном уншлаганд гаргах, буцаалт хийх (Circulation) Ном зүйн мэдээллийг каталогчлах-(Cataloging) Номын захиалга-Items hold Бэлтгэн нийлүүлэгчдийг зохицуулах-(Acquisition) Тогтмол хэвлэлийн захиалга-(Serials) Хэрэглэгчийн менежмент-User management Номын сангийн салбар зохицуулалт-Branch management OPAC (Online Public Access Catalog) Олон хэл дээр зэрэг ашиглах боломжтой-Multi language support Коха програмын давуу тал Хосолсон өгөгдлийн сантай. Koхa нь текстэд суурилсан болон холбоост өгөгдлийн сангийн загварыг ашигладаг нь ямар ч хэмжээний номын сангийн шаардлагыг хангах боломжтой. Номын сангийн олон улсын стандартыг дэмждэг. Олон улсын номын сангийн нэгдсэн стандарт болох MARC21 -ийг дэмждэг учраас бусад ямар ч төрлийн системүүдтэй зохицож ажиллах боломжтой. Вэбэд суурилсан хэрэглэгчийн интерфэйс. Хэрэглэгчид нэмэлт програм хангамж суулгахгүйгээр цахим хөтөчөөр дамжуулан харьцдаг. Номын сангийн бусад салбаруудын хувьд нэмэлт суурилуулалт хийлгүйгээр ашиглах давуу талтай. Зохиогчоос хамаарсан нууцлал болон хөгжүүлэлтийн хориггүй. Энэхүү систем нь төлбөргүй, нээлттэй эх бүхий програм хангамж учраас номын сангуудад суурилуулж хөгжүүлэхэд ямар нэгэн хязгаарлалт байдаггүй.

Handbook of Koha

  • Upload
    -

  • View
    172

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 1

Коха программын танилцуулга

Коха бол Шинэ Зеландын Katipo Communications Ltd-ээс анх 2000 оны 1 сард Horowhenua номын санд

зориулж гаргасан нээлттэй эх бүхий програм Integrated Library System (ILS) юм. Коха-г дэлхийн маш

олон орны номын сангууд хэрэглэж байна.

Коха нь дараах модультай.

Ном уншлаганд гаргах, буцаалт хийх (Circulation)

Ном зүйн мэдээллийг каталогчлах-(Cataloging)

Номын захиалга-Items hold

Бэлтгэн нийлүүлэгчдийг зохицуулах-(Acquisition)

Тогтмол хэвлэлийн захиалга-(Serials)

Хэрэглэгчийн менежмент-User management

Номын сангийн салбар зохицуулалт-Branch management

OPAC (Online Public Access Catalog)

Олон хэл дээр зэрэг ашиглах боломжтой-Multi language support

Коха програмын давуу тал

Хосолсон өгөгдлийн сантай. Koхa нь текстэд суурилсан болон холбоост өгөгдлийн сангийн

загварыг ашигладаг нь ямар ч хэмжээний номын сангийн шаардлагыг хангах боломжтой.

Номын сангийн олон улсын стандартыг дэмждэг. Олон улсын номын сангийн нэгдсэн

стандарт болох MARC21 -ийг дэмждэг учраас бусад ямар ч төрлийн системүүдтэй зохицож

ажиллах боломжтой.

Вэбэд суурилсан хэрэглэгчийн интерфэйс. Хэрэглэгчид нэмэлт програм хангамж суулгахгүйгээр

цахим хөтөчөөр дамжуулан харьцдаг. Номын сангийн бусад салбаруудын хувьд нэмэлт

суурилуулалт хийлгүйгээр ашиглах давуу талтай.

Зохиогчоос хамаарсан нууцлал болон хөгжүүлэлтийн хориггүй. Энэхүү систем нь төлбөргүй,

нээлттэй эх бүхий програм хангамж учраас номын сангуудад суурилуулж хөгжүүлэхэд ямар

нэгэн хязгаарлалт байдаггүй.

Page 2: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 2

Тэмдэглэгээ 3

оронтой тоо байна.

Талбарын нэр

Индикатор, 2 ширхэг

байна. Тус бүрийн утга

нь 0-9 тоо байна.

Дэд талбарын код.

Өмнөө тусгаарлагчтай

доод регистрын нэг

байна.

Marc21-ийн нэр томъёо, тэдгээрийн

Тодорхойлолтууд

MARC(Machine Readable Cataloging reocord) бичлэг бол машинаар унших каталогчлалын бичлэг юм.

Талбар: Ном зүйн бичлэг нэг бүр талбаруудад хуваагдана. Зохиогчид зориулсан талбар, гарчгийн тухай

мэдээллийн талбар г.м байна. Эдгээр талбарууд нэг буюу хэд хэдэн дэд талбаруудад хуваагдана.

Тэмдэглээ: Талбар бүр тэмдэглээ гэж нэрлэсэн гурван оронтой тоогоор илэрхийлэгдэнэ. Тэмдэглээ нь

тэмдэглээний дараах талбарыг(өгөгдлийн төрөл) адилтгана. Тэмдэглээ үргэлж эхний 3 тоо байна. Хэрэв

тэмдэглэгээ нэгээс илүү удаа ном зүйн бичлэгт давтагдах бол түүнийг давтагдах(R) гэж заана. Хэрэв

тэмдэглэгээ бичлэгт зөвхөн нэг удаа ашиглагдах бол түүнийг үл давтагдах(NR) гэж заана.

Индикатор: Талбарын тэмдэглээ бүрийн дараа тэмдэгтийн 2 байрлал байна. (001-009 талбаруудаас

бусад). Индикаторуудад тэмдэгтийн дан ганц буюу 2 байрлал ашиглагдаж болно. Талбарын онцлогоос

хамаарч 1-р байрлал, 2-р байрлал эсвэл 2байрлал хоѐулаа ч хэрэглэгдэхгүй байж болно. Хэрэв

индикаторын байрлал ашиглагдахгүй бол ‘тодорхойгүй’ гэдгийг хоосон эсвэл # тэмдэгтээр заана.

Индикатор тус бүрийн утга нь 0-9 хүртэлх тоо байна.(Цөөн тохиолдолд үсэг байдаг.)

Дэд талбар: Дийлэнх талбарууд хэд хэдэн тусгай харилцан холбоотой өгөгдлүүдийг агуулна. Талбар

дахь өгөгдлийн төрөл тус бүрийн дэд талбар, дэд талбар бүрт дэд талбарын код байна. 001-009 хүртэлх

талбарууд дэд талбаргүй.

Дэд талбарын код: Дэд талбарын код нь өмнөө дэд талбарын тусгаарлагчтай доод регистрын нэг үсэг

байна. Дэд талбарын код тус бүр түүний дараа ямар төрлийн өгөгдлүүд гарч ирэхийг заана. Тусгаарлагч

нь ихэвчлэн $ тэмдэгт байна.

Page 3: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 3

Marc21-ийн тогтмол хэрэглэгддэг талбаруудын

товч тодорхойлолт

020 ISBN - Олон улсын стандартчлагдсан номын дугаар

( R - өөрөөр хэлбэл давтагдах ) индикаторууд үл тодорхойлов.

$a Олон улсын стандартчлагдсан номын дугаар

$c Худалдан авах нөхцөл (Тогтмол үнэ)

084 Other Classification Number (R) – Ангилалын шифр. Индикаторууд үл тодорхойлов.

$a Classification number (R) – Ангилалын дугаар (Шифр. Жнь: ББК22.19/Ж-27)

$b Item number (NR) – Код (Жнь: 72333)

100 Main entry – Personal name (NR) – Зохиогчийн нэр

Индикатор1: оролтын элемент болох хүний нэрийн төрөл

0 – Хувь хүний өөрийн нэр

1 – Энгийн овог

2 – Нийлмэл овог

3 – Удамын нэр

Индикатор2: тодорхойлоогүй.

$a Хүний нэр

$b Дугаарлалт

$c Цол ба хүний нэртэй холбогдох бусад үгс

$d Хүний нэртэй холбоотой огноо(гол төлөв – төрсөн он)

245 Title statement (NR) – Гарчгийн тухай мэдээ

Индикатор1: Гарчигт зориулсан ном зүйн нэмэлт бичлэг

0 – Зохиогчгүй үндсэн бичлэг үйлдэхийг заана.

1- Зохиогч 100 талбарт байгаа тохиолдолд индикаторыг ашиглана.

Индикатор2: Тогтмол 0 байхад болно.

$a Title – Үнэдсэн гарчиг

$c Statement of responsibility, etc - нүүр хуудаснаас хуулбарласан бусад мэдээ, хариуцлагын

мэдээ(Жнь: редактор, спонсор)

246 Varying form of title (R) – Гарчгийн өөр хэлбэр

Индикатор1:

Индикатор2: Индикатор үл тодорхойлов.

Page 4: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 4

$a Title proper/Short title – Богино гарчиг (Жнь: Түлхүүр үг, Ерөнхий нэр)

250 Edition statement (NR) – хэвлэлийн тухай мэдээлэл. Индикаторууд үл тодорхойлов.

$a Edition statement – Хэвлэлийн тухай мэдээлэл. (Жнь: imprint)

260 Publication, Distribution, etc (NR) – Хэвлэл нийтлэл, түгээлт г.м. Индикаторууд үл тодорхойлов.

$a Place of publication – Хэвлэлийн газар

$b Name of publisher – Хэвлэгчийн нэр

$c Date of publication – Хэвлэгдсэн огноо

300 Physical description (R) – Биет тодорхойлолт. Индикаторууд үл тодорхойлов.

$a Extent- Хуудасны тоо

$b Other physical details – Бусад биет шинжүүд (Зургийн биет шинж)

$c Dimensions – хэмжээнүүд (см)

500 General note (R) – Ерөнхий тайлбар. Индикаторууд үл тодорхойлов.

$a General note – Ерөнхий тайлбар (Жнь: Note – Дансны дугаар)

520 Summary, etc (R) – Товч тайлбар. Индикаторууд үл тодорхойлов.

$a Summary - Товч тайлбар (Жнь: AccountPointer - Данс заагч)

650 Subject added entry (R) – Сэдэвчилсэн, зүйлчилсэн гарчиг

Индикатор1: Индикатор үл тодорхойлов.

Индикатор2: Зүйлчилсэн гарчгийн систем.

0 – Конгрессын номын сангийн зүйлчилсэн гарчгууд

1 – Хүүхдийн уран зохиолд зориулсан КНС-н зүйлчилсэн гарчгууд

2 – Анагаах ухааны зүйлчилсэн гарчгууд

3 – Үнэсний хөдөө аж ахуйн номын сангийн зүйлчилсэн албан ѐсны файл

4 – Үүсвэр тодорхой биш

5 – Канадын номын сангийн зүйлчилсэн гарчиг

$a Topical term or geometric name as entry element – Сэдэвчилсэн нэр томъѐо (Жнь: title)

Page 5: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 5

Коха программын гарын авлага

Ном зүйн мэдээллийг каталогичлах

Шинээр ирсэн номоо урд нь орсон эсэхийг каталогиос хайна.

Хэрэв хайлтын үр дүнд энэ ном байхгүй гэж гарвал гэсэн товчин дээр дарж уг

номын мэдээллийг шинээр каталогид нэмж оруулна.

Ном зүйн мэдээллийг коталогичлахад 0-9 хоорондох талбаруудад харгалзах бичлэгүүдийг оруулж өгнө.

Мэдээллийг бүрэн оруулж дууссаны дараа цонхны дээд хэсэгт харагдаж байгаа Хадгалах товчин дээр

дарж хадгална.

Page 6: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 6

MARC бичлэгийг нэмэх

0-р талбар:

000-Удирдлага: Талбар дээр курсороор дарахад автомаатаар үүснэ.

008-Ерөнхий мэдээлэл: ... цэгээр тэмдгэлсэн хэсэг дээр дарахад дараах цонх гарч ирнэ.

Page 7: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 7

15-17 талбар: дээр улсын код. /MARC Code List for Countries/ гэсэн цэнхэр бичгэн дээр дарж улсын

кодоо харна. Тухайн кодоо харгалзах нүдэнд бичиж өгнө.

35-37 талбар: дээр хэлний код. /MARC Code List for Languages/ гэсэн цэнхэр бичгэн дээр дарж хэлний

кодоо харна. Тухайн кодоо харгалзах нүдэнд бичиж өгнө.

041-Хэл:

а. Бичвэрийн хэл – тухайн ном ямар хэл дээр байгааг заана

h. Орчуулагдсан хэл – Орчуулгын ном. Орос – Монгол хэлрүү орчуулсан бол Орос гэж бөглөнө.

Page 8: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 8

1-р талбар:

100- Зохиогч: Номын үндсэн зохиогчийг бичнэ. Олон зохиогчтой бол үндсэн зохиогчийг 100 талбарт

бичээд үлдсэн зохиогчдыг 700 талбар дээр оруулж өгнө. Зохиогчтой бол индикаторыг бөглөх

шаардлагатай.

-хувь хүн -энгийн овог -нийлмэл овог

2-р талбар:

0 1 2

Page 9: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 9

240- Шифр: Уг талбарын мэдээлэл нь баркод, формуляр, цаасан карт гаргахад хэрэглэгдэнэ. Индикатор

нь тогтмол байна. Тодруулга: ангилалаа бичээд хоѐр хоосон зай авсны дараа зохиогчийн гурван

тэмдэгтээ бичнэ.

245- Үндсэн гарчиг:

а. Номын нэр- заавал бөглөх шаардлагатай бөгөөд индикатор нь

-зохиогчтой -зохиогчгүй

с. Оролцогчдын тухай мэдээ- Орчуулагч, редактор, эмхэтгэгч г.м

жнь: Ред Даваа Г, Болор Ц; Орч Ганбаатар Т.

/олон байвал ,-р тусгаарлана харин өөр тодорхойлолтыг ; -р тусгаарлана/

n. Ботийн дугаар- Жнь: 2-р боть

р. Ботийн нэр- Жнь: Л-М

3-р талбар:

4-р талбар:

1 0

1 0

Page 10: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 10

5-р талбар:

500-Тайлбар: ЭШ фондны номын данс. Номын захиалга хийхэд хэрэглэгдэнэ.

520- Данс заагч: Ямар хэл дээрх ном бэ гэдгийг торхойлно.

o Монгол – bkmon

o Англи – Eng

o Орос – Рус /Рус-Б, Рус-С, Рус-М/

6-р талбар:

Түлхүүр үгийг нэмж оруулах шаардлагатай бол + тэмдэгэн дээр дарахад түлхүүр үгийн шинэ талбар

нээгдэнэ. Хэрвээ хасах бол – тэмдэгэн дээр дарна. Номын гарчигууд талбарт мөн адил.

Page 11: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 11

7-р талбар:

700- Зохиогчид: Олон зохиогчтой номны бусад зохиолчдыг бичнэ. Олон байвал , тусгаарлана.

9-р талбар:

Оруулж буй зүйлийн төрлөө сонгоно.

Номзүйн бичлэгээ оруулж дууссан бол Хадгалах товчин дээр дарж хадгална. Ингэхэд зүйл нэмэх цонх

гарч ирнэ.

Page 12: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 12

Санамж: номын зүйлүүд нэмэгдэж орох бөгөөд Дансны дугаар нь нэг үүсдэг тул тус тусад нь орж

дансаа засах хэрэгтэй.

Ангилалаа сонгоно

DDC, ББК

Аль номын сан,

уншлагын танхимд

нэмж байгааг заана

Үнэ оруулах Формуляр дээр харагдана

р- баркод гэсэн

талбар дээр

курсороор дарахад

автомаатаар үүснэ зураасан код

Олон хувьтай

номны тоог бичээд

Add товчин дээр

дарна

Page 13: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 13

Энгийн талбарт номын мэдээлэл дээрхи байдлаар харагдах бөгөөд шинэ зүйл нэмэх, MARC бичлэгийг

засварлах, зүйлийг засварлах, шинэ хуулбар болгон засварлах/ижил мэдээлэл бүхий номыг дахин

шивэхийн оронд хуулбарлан авч болно. Өөрөөр хэлбэл он ахиж орж ирсэн ном г.м/ боломжтой.

Номын баркод, формуляр гаргах

Илүү их -> Хэрэгсэл дээр дарахад гарч

ирэх цонхны Тууз үүсгэх гэсэн үгэн дээр

дарж орно.

Шинэ багц үүсгэх, хэрвээ урьд нь багц

үүсгэсэн бол багцыг зохицуулах

боломжтой.

Page 14: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 14

Нэгэнт багцаа үүсгэсэн бол одоо номоо нэмнэ.

Хэвлэх бүх номоо сагсанд нэмсэн бол Багцыг хэвлэх гэсэн бичиг дээр дар. Хэвлэх багц болон хэвлэх

төрлөө сонгон чактлаад хэвлэх товчин

дээр дарна. Хэвлэхдээ File -> Print Preview

урьдчилан харж хэмжээгээ тохируулна.

Page 15: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 15

Уншигч бүртгэх

Уншигч бүртгэхдээ үндсэн нүүрний үйлчлүүлэгч хэсэг дээр дарж гарч ирэх цонхон дээр уншигчаа

хайна. Хэрвээ тухайн уншигчийн бүртгэл байхгүй бол шинээр бүртгэнэ.

Уншигчийн холбогдох мэдээллийг бөглөнө.

o Картын дугаар – Оюутны үнэмлэхний дугаар

o OPAC нэвтрэх – Оюутны үнэмлэхний дугаар /энэ дугаараар үндэслэн уншигчийн

үнэмлэхний бар код үүснэ/

o Нууц үг- ОРАС хандах хэсгээр ороход хэрэгтэй

Уншигчийн зургийг оруулахдаа Browse товчин дээр даран файлынхаа замыг зааж өгнө.

Page 16: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 16

Уншигчийн үнэмлэх хэвлэх

Үндсэн нүүр -> Хэрэгсэлүүд эсвэл үндсэн

нүүр хэсгийн Илүү их -> Хэрэгсэл хэсэгт орно.

Гарч ирэх цонхны Үйлчлүүлэгчийн карт

үүсгэх гэсэн үгэн дээр дарахад гарч ирэх

цонхноос шинэ багц үүсгэж, тухайн багцандаа

шинээр бүртгэсэн уншигчийн мэдээллийг хайж

олно.

Санамж: Уншигчийн ID кодоор хайвал илүү

оновчтой байх болно.

Гарч ирэх мэдээллээс нэмэх уншигчийг чактлаад сонгосныг нэмэх товчин дээр дарна

эсвэл тухайн уншигчид харгалзах Нэмэх дээр дарна.

Тухайн багцыг хэвлэхдээ зүүн талд байрлах Багцыг зохион байгуулах гэсэн үгэн дээр

дарах бөгөөд гарч ирэх цонхноос хэвлэх багцаа сонгон Багцыг хэвлэх гэсэн үгэн дээр

дарна. Уншигчийн үнэмлэх хэвлэхдээ File хэсэгт орж хэмжээгээ тохируулж өгөх

хэрэгтэй.

Page 17: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 17

Үйлчилгээ

Номын санчийн үндсэн нүүр хэсэгт байрлах Үйлчилгээ хэсэгт орж уншигчийн үнэмлэхээ уншуулахад

дараах тухайн уншигчийн мэдээлэл бүхий цонх гарч ирнэ.

Ном олголт

Тодруулсан хэсэгт номын

баркодоо уншуулна. Тухайн

уншигчид хэдэн ном авсан

талаарх мэдээлэл нь

Уншлаганд гарсан хэсэгт

харагдана.

Жич: үйлчилгээ үзүүлэхдээ

хугацааг тохируулж өгөх

ѐстой.

Ном буцаалт

Үндсэн нүүрний Буцаалт

хэсэгт болон энэхүү зурган

дээр үзүүсэнчлэн Буцаах

хэсэгт орж номын бар кодыг уншуулна. Номын бар код уншуулахад тухайн ном аль уншигчид байгаа

мэдээлэл нь харагдах бөгөөд тухайн уншигчаас хасах бол Зүйлийн бар код оруулах талбарт дахин

уншуулна. Өөрөөр хэлбэл уншигчаас ном хасахад хоѐр уншуулах шаардлагатай гэсэн үг.

Page 18: Handbook of Koha

МУИС-ийн номын сан Коха гарын авлага

МУИС Дижитал номын сан төсөл Хуудас 18

Уншигчийн эрх хасах

Номын сангийн дүрэм зөрчсөн уншигчийг

номын сангаар үйлчлүүлэх хугацааг түр

хасахдаа тухайн уншигчийн мэдээллийг

харгаж ирээд товчин дээр

дарна. Ингэхэд тухайн уншичгийн

бүртгэлийн мэдээллийн хэсэгт шилжинэ.

OPAC санамж – ямар шалтгаанаар эрх

хаасан тухай бичих бөгөөд энэхүү

мэдээллийг уншигч өөрийн эрхээр OPAC-т

хандаж үзэх боломжтой.

Түгээлийн санамж - ямар шалтгаанаар эрх

хаасан тухай бичих бөгөөд энэхүү мэдээлэл

нь номын санчидад харагдана.

Дээрх талбарт санамжаа бичээд

Хориглогдсон: хэсгийн Yes тэмдэглээд

хадгална.