2
Healy-тэй цуг таны эхний алхмууд! Шинэ Healy-тэй болсонд баяр хүргэе! Өнөөдрөөс эхлээд та эрүүл мэнд ба эрүүл оршихуйд хүрэх шинэ замд ирлээ. Одооноос эхлэн таны бие махбод, бодол санаа болон эрүүл мэндийн зорилтыг дэмжих танд хэрэгтэй бүх давтамж үргэлж таны гар доор байх болно. Санаа амар байгтун: Healy-г ашиглах үед та хэзээ ч алдахгүй (гарын авлагын зааварчилгааг дагаж, эсрэг заалтыг зөрчихгүй байхад болно!) Та жижигхэн туслагчийнхаа үндсэн ажиллагаатай танилцангуут анх хэрэглэж үзэхэд тааламжтай байх болно. Healy- тэйгээ цуг таны хүлээн авсан, богино таван видео агуулах видео брюшер нь хэрхэн Healy-гээ удирдаж ажиллуулах, аппыг нь татах, суулгах болон ашиглах тухай таны мэдэх ёстой бүгдийг танд тайлбарлана. Хэрхэн зөв Healy хөтөлбөрийг сонгох вэ? Эхлээд, таны мэдэх хэрэгтэй зүйл: Healy-н ямар ч хөтөлбөр нь "буруу биш" – тэд бүгд зөв! Таны хувьд хамгийн тохиромжтой хөтөлбөрийг олохын тулд та дараах гурван алхмыг хийх хэрэгтэй: HEALY БОЛ ЭНГИЙН! Редактор: Healy World GmbH Постдамер платз 1 | 10785 Берлин хот Герман улс | [email protected] Хувилбар: 2019/11/13

Healy-тэй цуг таны эхний алхмууд! · Эхлээд, таны мэдэх хэрэгтэй зүйл: Healy-н ямар ч хөтөлбөр нь "буруу биш"

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Healy-тэй цуг таны эхний алхмууд! · Эхлээд, таны мэдэх хэрэгтэй зүйл: Healy-н ямар ч хөтөлбөр нь "буруу биш"

Healy-тэй цуг таны эхний алхмууд!Шинэ Healy-тэй болсонд баяр хүргэе! Өнөөдрөөс эхлээд та эрүүл мэнд ба эрүүл оршихуйд хүрэх шинэ замд ирлээ. Одооноос эхлэн таны бие махбод, бодол санаа болон эрүүл мэндийн зорилтыг дэмжих танд хэрэгтэй бүх давтамж үргэлж таны гар доор байх болно.

Санаа амар байгтун: Healy-г ашиглах үед та хэзээ ч алдахгүй (гарын авлагын зааварчилгааг дагаж, эсрэг заалтыг зөрчихгүй байхад болно!) Та жижигхэн туслагчийнхаа үндсэн ажиллагаатай танилцангуут анх хэрэглэж үзэхэд тааламжтай байх болно. Healy-тэйгээ цуг таны хүлээн авсан, богино таван видео агуулах видео брюшер нь хэрхэн Healy-гээ удирдаж ажиллуулах, аппыг нь татах, суулгах болон ашиглах тухай таны мэдэх ёстой бүгдийг танд тайлбарлана.

Хэрхэн зөв Healy хөтөлбөрийг сонгох вэ?

Эхлээд, таны мэдэх хэрэгтэй зүйл: Healy-н ямар ч хөтөлбөр нь "буруу биш" – тэд бүгд зөв! Таны хувьд хамгийн тохиромжтой хөтөлбөрийг олохын тулд та дараах гурван алхмыг хийх хэрэгтэй:

HEALY БОЛ ЭНГИЙН!

Редактор: Healy World GmbH

Постдамер платз 1 | 10785 Берлин хот

Герман улс | [email protected]

Хуви

лбар

: 201

9/11

/13

Page 2: Healy-тэй цуг таны эхний алхмууд! · Эхлээд, таны мэдэх хэрэгтэй зүйл: Healy-н ямар ч хөтөлбөр нь "буруу биш"

Ихэнх тохиолдолд, таны хувьд эрүүл оршихуй болон зорилтоо дэмжихэд Healy-н үзүүлэх эерэг нөлөөг мэдрэхэд эхний хоёр алхам нь хангалттай байдаг. Үүнээс с илүү: HealAdvisor апп нь манай мэргэжилтний баг болон Healy-н мянга мянган хэрэглээний хуримтлуулсан туршлагад хандах боломжийг олгодог. HealAd-visor апп нь танд тохирох Healy хөтөлбөрийг олохын тулд богинохон цуврал асуулт тавина; та мөн тохиромжтой, цогц хайлтын функцээр эдгээрийг олж болно. Хэрэгтэй зүйлээ олж чадахгүй бол HealAdvisor аппаас шууд манай мэргэжилтний багт хүсэлт илгээх бас боломжтой.

Healy нь маш хялбар, та алдана гэсэн зүйл байхгүй болохыг та ойлгоно! Дахин хэлэхэд,

та гарын авлагын зааварчилгааг дагаж, эсрэг заалтыг зөрчихгүй байхад л болно. Гурван алхмын нэг эсвэл түүнээс олныг даган, дуртай Healy хөтөлбөрөө олсон бол та хэрэгтэй үедээ эсвэл байнга тэдгээрийг (дурын дараалалд) ашиглах боломжтой. Дараах зөвлөмжид анхаарал хандуулна уу:

• Нэг өдөрт хамгийн ихдээ Healy-н гурван хөтөлбөрийг ашиглаарай: өглөө хоёрыг, үдээс хойш эсвэл орой нэгийг хэрэглэх нь хамгийн сайн.

• Healy-г ашиглах үед хангалттай ус уугаарай. Бид давтамжийн үр дүнг сайжруулахын тулд нэг өдөрт, ялангуяа өглөөгүүр, 1.5-с 2 литр ус уухыг зөвлөж байна.

• Ямар нэгэн тааламжгүй эсвэл цочрол үүсгэх мэдрэмж төрүүлэхгүйгээр, давтамжийн зөөлөн мэдрэмжийг авахын тулд ухаалаг утасныхаа аппыг ашиглан хөтөлбөрийн хүч чадлыг тохируулаарай. Энэ тохиолдолд арай бага нь илүү байна!

• Та хөтөлбөр ажиллангуут ухаалаг утсаа холдуулж, нислэгийн горимд тавих эсвэл бүрмөсөн унтрааж болно; Healy үргэлжлүүлэн ажиллах болно! Та шинэ хөтөлбөр сонгох эсвэл эхлүүлэхийг хүсэх эсвэл хүч чадлыг өөрчлөх хэрэгтэй үед танд таны утас л хэрэгтэй.

• Чихний электрод нь хангалттай чийгтэй мэдрэгдэх эсэхийг шалгаарай.

• Healy хэрэглэх үеэр та, магадгүй дуртай хөгжмөө сонсч, амрах хэрэгтэй. Хэрэв ийм боломжгүй бол та бусад дасгал хөдөлгөөний үеэр Healy-г ашиглах боломжтой; гэсэн хэдий ч машин эсвэл бусад тээврийн хэрэгсэл жолоодох эсвэл машин механиз ажиллах үед та Healy-г ашиглах хэрэггүй.

Дээр дурдсан з ө в л ө м ж и й г ашиглан тохирсон хөтөлбөрөө олсон эсвэл олоогүйгээс үл хамааран: аливаа тохиолдолд та ойлгомжтой шалтгааны улмаас Healy-н хувилбар бүрт багтаасан "Алтан Мөчлөг"

хөтөлбөрийг ашиглах хэрэгтэй. Алтан Мөчлөгийн долоон хөтөлбөрийн тайлбарыг уншаад нөхцөл байдалдаа тохирох нэгийг нь сонгоорой. Хэрэв та ядарсан бол "Энерги", хэрэв стресст автсан бол "Амрах" горимыг сонгоорой. Аливаа тохиолдолд Алтан Мөчлөгийн "Тэнцвэр" болон "Оршихуй" хөтөлбөрийг ашиглахыг бид зөвлөж байна. Дурын нөхцөлд хэрэглэх боломжтой давтамжийг агуулдаг тэдгээр хөтөлбөрийг бие махбод болон оюун санааны тэнцвэрт байдлыг хангаж бататгахын тулд зохиосон. Хэрэв өдөр тутам хэрэгтэй бол та эдгээр (дандаа бугуйвчин электродоор дамжуулан хэрэглэдэг) хөтөлбөрийг тогтмол хэрэглэх боломжтой!

Нэр болон тайлбарын дагуу таны одоогийн сонирхол, хэрэгцээнд тохирох хөтөлбөрийг сонгоорой. Тодорхойлолтыг гарын авлага эсвэл хавсаргасан эвхмэлээс үзээрэй.

Жишээ нь, хэрэв таныг стресс зовоож байгаа бол тохирох нэртэй х ө т ө л б ө р и й г сонгоно уу: хэрэв таны стресс архаг маягийнх бол Хурц стресс" гэдгийг с о н г о о р о й . Хэрэв нэр эсвэл тайлбарын дагуу

тохирохуйц хэд хэдэн хөтөлбөр байвал та тэдгээрийг ээлжлэн эсвэл нэгийн дараа нөгөөг нь хэрэглэх боломжтой.

Өөр нэг жишээ: та жингийн тал дээр ажиллахыг хүсвэл "Фитнес" бүлгээс "Жин" хөтөлбөрийг эсвэл сэтгэцийн хувьд тогтвортой бус, тэнцвэрээ алдсан санагдвал "Сэтгэцийн тэгцвэр" хөтөлбөрийг сонгоорой.

АЛХАМ 3АЛХАМ 2АЛХАМ 1

Ингээд л боллоо. Одоо бидний хэлэх гэсэн зүйлс: танд хамгийн сайн сайхныг болон шинэ Healy-тэйгээ илүү их амжилт олохыг хүсэе!