19
1 Хөргөгч хөлдөөгч гарын авлага AK210MH, AK210iMH AK210M, AK210iM AK210XM, AK210iXM AK260MH, AK260iMH AK260M, AK260iM AK260XM, AK260iXM AK310MH, AK310iMH AK310M, AK310iM AK310XM, AK310iXM AK310MW, AK310iMW, AK310XMW, AK310iXMW, AK313MH, AK313iMH AK313M, AK313iM AK313XM, AK313iXM IOALR-584

hurgugch

Embed Size (px)

Citation preview

Page 1: hurgugch

1

Хөргөгч хөлдөөгч гарын авлага

AK210MH, AK210iMH

AK210M, AK210iM

AK210XM, AK210iXM

AK260MH, AK260iMH

AK260M, AK260iM

AK260XM, AK260iXM

AK310MH, AK310iMH

AK310M, AK310iM

AK310XM, AK310iXM

AK310MW, AK310iMW,

AK310XMW, AK310iXMW,

AK313MH, AK313iMH

AK313M, AK313iM

AK313XM, AK313iXM

IOALR-584

Page 2: hurgugch

2

Аюулгүй ажиллагааны заавар . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 4

Бараа бүтээгдэхүүний тодорхойлолт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 5

Ашиглалтад бэлтгэх . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 8

Бараа бүтээгдэхүүний ашиглалт . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 9

Засвар ба арчилгаа . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 13

Хаалганы онгойх чиглэлийг өөрчлөх . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 14

Хуучирсан төхөөрөмжийг хаяж устгах

Ашиглалтын хугацаа дууссанаар тухайн бүтээгдэхүүнийг ердийн ахуйн хяагдалтай хамт

хаяж болохгүй, харин цахилгаан тоног төхөөрөмжийг авдаг, устгадаг цэгт өгөх хэрэгтэй.

Бүтээгдэхүүний савлагаа, хэрэглээний заавар дээрхи тэмдэглэгээ нь энэ тухай мэдээллийг

өгнө. Тус бүтээгдэхүүнд хэрэглэсэн хуванцрыг дахин ашиглах боломжтой. Тус материалыг

дахин ашиглаж, хуучирсан эд зүйлээ хэрэглэж байгаагаараа та хүрээлэн буй орчныг

хамгаалах үйлсэд зохих хувь нэмэр оруулж байгаа юм.

Page 3: hurgugch

3

Хүндэт худалдан авагч танаа!

Таны авсан энэхүү бүтээгдэхүүн нь хөргөгчийн шинэчлэгдсэн загварт хамаарна. Эдгээр нь

хэрэглээний орчин үеийн үйлдэл, нарийн дизайны шийдлээрээ бусдаас ялгаатай.

Бүтээгдэхүүний зааварчилгаа болон бүтээгдэхүүнтэй танилцах явцад шинэ чиглэлийн хөргөгчний

давуу талыг үнэлж, хийсэн сонголт тань зөв гэдэгт итгэлтэй байхын тулд таныг тус танилцуулгыг

сайтар уншиж танилцахыг хүсэж байна.

Манай бүтээгдэхүүн чанартай гэдгийг батлах техникийн шинэ шийдлүүд нь:

Экологийн цэвэр бүтээгдэхүүн – түүний хөргөх агент, угсралтын материалууд, үйлдвэрлэлийн

технологи зэрэг нь хүрээлэн буй орчинд хортой ямар ч бодис агуулаагүй

Alfa line чиглэл – энэ чиглэлийн бүтээгдэхүүн нь тансаг чамин төдийгүй хөргөгчийг цэвэр

байдалд байлгах ямар нэг бактери мөөгөнцрийн голомтгүй байлгахад нөлөөлдөг.

Volta системээр өндрийг тохируулах нь доторхи бүтээгдэхүүнүүдийн өндөрт тавиуруудыг

тохируулах боломж олгодог.

Хаалганы бат бэх зохиомж угсралт – багтаамж бүхий хаалганы тавиурууд нь их хэмжээний

бүтээгдэхүүн тавих боломж олгодог.

Хөргөгчний дулаан тусгаарлагч нь эрчим хүч бага хэрэглэн эрчим хүчний өндөр үр ашиг гаргах

боломж олгодог.

Автоматаар хайлуулах систем нь цэвэрлэгээний үйл ажиллагаа тасалгаануудыг үе шаттайгаар

угаахаар зохицуулагдсан байдаг.

Бэхжүүлэгчтэй шилэн тавиур нь түүний гадаргууг бүрэн ашиглах боломжийг олгодог бөгөөд

жинхэнэ хээ чимэглэлтэй.

Ногооны савнууд нь маш багтаамжтай бөгөөд налуу хэлбэр нь цэвэр байлгах зориулалттай.

Хөлдөөгч доторхи савнууд нь хөлдсөн бүтээгдэхүүнийг савнаас гаргахад ямар ч саад

учруулахгүй байх баталгаа болдог

Хаалганы эргоном бариул нь том бөгөөд хурц ирмэггүй хаалгыг амархан нээнэ

Гэрэлтүүлгийн тохиромжтой байрлал нь хөргөгчийн дотор талыг бүхэлд нь гэрэлтүүлж,

ашиглаж буй хүнд ямар саад учруулахгүй.

Дизайны шийдлийн сонголт, үйлдвэрлэлийн загвар нь гадаад байдлын эерэг мэдрэмжийг төрүүлж,

техникийн болон угсралтын давуу тал нь бүтээгдэхүүнийг ашигтай байдлаар хэрэглэх боломжийг

олгоно.

Таныг сэтгэл ханамжтай байна гэдэг найдаж байна.

Page 4: hurgugch

4

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ЗААВАР

Хөргөгч хөлдөөгчийг асаахын өмнө өгөх зөвлөмж:

Хөргөгчийг суурилуулах, өргөх, байрыг нь солихдоо хаалганы бариулаас хэрхэвч өргөж болохгүй,

компрессорын хэлхээнд хүрч болохгүй.

Хөргөгч хөлдөөгч нь хүрээлэн буй орчны +16 - +32 хэмд /AK313 IMH. AK313 IXM. AK313 IXM “A+”

+16 - +43 хэм/ зөв ажиллана. Намар, өвөл, галлаагүй зуслан болон өвс, зооринд ажиллуулж

болохгүй.

Хөргөгчөө байрлуулсаны дараагаар 2 цагийн дараа асааж болно.

Дүрэм зааврыг мөрдөөгүйн улмаас гарсан хохирлыг үйлдвэрлэгч хүлээхгүй тул аюулгүй

ажиллагаа, хэрэглээ, арчилгааны заавар, материалтай анхааралтай танилцах хэрэгтэй.

Цаашид заавраа ашиглаж, дараагийн хэрэглэгчид дамжуулж өгөхийн тулд энэ заавар

удирдамжийг хадгална уу.

Хараа хяналтгүй орхисон хүүхэд төхөөрөмжөөр оролдохгүй байхад онцгой анхаарна уу.

Хүүхдүүдийг тоног төхөөрөмжтэй тоглох, хаалганд дүүжлэгдэх, хөдөлгөөнт хэсгүүд дээр нь сууж

тоглохыг хориглоно.

Температурын өөрчлөлтийн улмаас элементүүдийн агшилт тэлэлтийн үзэгдлээс болж доргих мэт

чимээ гарч болно.

Арчилгаа цэвэрлэгээ хийх бүртээ разеткаас сэрээг салгана.

Аюулгүй байдлын үүднээс төхөөрөмжийг өөрөө засах хэрэггүй. Зохих мэргэжлийг эзэмшээгүй хүн

засах нь тухайн хэрэглэгчид хор хохирол учруулж болзошгүй.

Аливаа бүтээгдэхүүнийг дахин хөлдөөхийг хориглоно.

Хөлдөөгчид нүүрстөрөгчийн давхар ислээр хийжүүлсэн ундааны зүйлийг хадгалахыг хориглоно.

Шил сав нь хагарч болзошгүй.

Хөлдөөгчөөс зайрмаг, мөс гэх бүтээгдэхүүнийг шууд авч ам руугаа хийж болохгүй. Учир нь хэт

хөлдүү тул хайрч болзошгүй.

Төхөөрөмжийг дахин ажлуулахгүй болсон үедээ тэжээлийн утсыг салгах ѐстой.

Сав баглаа боодлыг нь хүүхдээс хол байлга.

Хөргөлтийг системтэй холбоотой эвдрэл гарсан тохиолдолд хөргөгч байгаа өрөөнд хэдэн минутын

турш агаар оруулах хэрэгтэй.

Хөргөлтийн системийн бүрэлдэхүүнд ордог элементүүд, трубкыг хурц үзүүртэй зүйлээр гэмтээхгүй

байх, хавчиж шахахгүй байх, гадаргуугаас мөсийг ховхолж салгахгүй байхад анхаарч хамгаалах.

Төхөөрөмжийг хэвтээ байдлаар тээвэрлэж болохгүй, тээвэрлэх, суурилуулах, зөөх үедээ градусын

өнцгөөр налуулж болно. Түүнийг байрлуулнаас хойш цагийн дараа ажиллуулж болно.

Page 5: hurgugch

5

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТОДОРХОЙЛОЛТ

Нэг компрессор бүхий хөргөгч хөлдөөгч нь /зураг1/ гэр ахуйн хэрэглээнд зориулагдсан цахилгаан

хэрэгсэл төхөөрөмж юм. Хөргөгчийг шинэхэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах, хөлдөөгчийг шинэхэн

бүтээгдэхүүнийг хөлдөөх, хөлдсөн бүтээгдэхүүнээ хадгалах, мөс хөлдөөж бэлтгэх зэрэгт хэрэглэнэ.

Хөргөгч хөлдөөгч нь хүрээлэн буй орчны +16-+32 (AK313iMH,AK313iM,AK313iXM „A+”+ 160С - +

430С)градус цельст ажиллахад тохиромжтой.

Ар талын хананд хөргөх системийн элементүүд нь байрласан байдэг нь ашигтай зай талбайг нэмэгдүүлсэний зэрэгцээ хөргөх системийн ажиллах чадварыг нэмэгдүүлж байна. Тавиурууд нь аюулгүй бэхжүүлсэн шилээр хийгдсэн /зураг2/. Тэдгээрийг уламжлалт аргаар болон аяга сав угаах машинд ч угааж болно. Шилэн тавиуруудын хүрээний зохион байгуулалт нь зэргэлдээх тавиуруудын хоорондын зайг

тохируулахад зохицсон байдаг. Хэрэв бид тавиур хоорондын зайг өөрчлөх:

тавиураа аваад

хүрээг нь салгаж

хэрэгцээндээ нийцүүлэн зэргэлдээх тавиураас ойр хол ямар зайд байхыг тооцоолон хүрээг нь

хийж өгнө. Зураг 3,4-т хөргөгчинд тавиуруудыг тогтоох 2 боломжийг үзүүлсэн болно.

Зураг 3 нь тавиур хоорондын зайг багасгах

Зураг 4 тавиур хоорондын зайг ихэсгэх

Тавиурыг авч суурилуулах

Тавиуруудыг салгаж авахын тулд баруун гараараа тавиурын баруун талаас барьж зүүн гараараа

тавиурын зүүн талаас 45 градусын өнцгөөр өргөж сугалж авна./ зур 5/

Тавиурыг угаахаар авахдаа хамгийн дээд талаас нь эхлээд суурилуулахдаа хамгийн доод

талаас эхэлнэ.

Тавиурыг дараахи байдлаар тогтоон суурилуулна:

- Тавиурыг сугалж авсаны адилаар 45 градусын өнцгөөр налуулан суурилуулна.

- Тавиурын хүрээнд байх илүү гарсан хушуу нь хөргөгчний хананд байрлах ховилд орно.

Page 6: hurgugch

6

Тоног төхөөрөмж

ACZ210MH, ACZ210M, ACZ210XM, ACZ210iMH, ACZ210iM, ACZ210iXM

ACZ260MH, ACZ260M, ACZ260XM ACZ260iMH, ACZ260iM,

ACZ313MH, ACZ313M, ACZ313XM, ACZ313iMH (A+), ACZ313iM (A+), ACZ313iXM (A+)

ACZ310MH, ACZ310M, ACZ310XM, ACZ310MW, ACZ310XMW ACZ310iMH, ACZ310iM, ACZ310iXM, ACZ310iMW, ACZ310iXMW

Хөргөгчний: Хүрээтэй шилэн тавиур Лонх шилний тавиур Шилэн тавиур Хүнсний ногооны хайрцаг Хаалган дахь тавиур Хаалганы тавиурын хаалт өндөгний суурь тавиур Хөлдөөгчний: Том хайрцаг Жижиг хайрцаг Хөлдөөсөн жимсний тавиур тавцан Түргэн хөлдөөгчний хаалга Мөсний гялгар уут

3 ш. --- 1 ш. 2 ш. 3 ш. 1 ш. 2 ш. 1 ш. 1 1 ш. --- 1 комплекс

3 ш. --- 1 ш. 2 ш. 3 ш. 1 ш. 2 ш. 1 ш. 1 ш. 1 ш. 1 ш. 1 комплекс

4 ш. (нерж 3 ш.) нерж - 1 ш. 1 ш. 2 ш. 4 ш. 1 ш. 2 ш. 1 ш. 1 ш. 1 ш. / (---) 1 ш. 1 комплекс

4 шт.(нерж 3 ш.) нерж - 1 ш. 1 ш. 2 ш. 4 ш. 1 ш. 2 ш. 1 ш. 1 ш. 1 ш. 1 ш. 1 комплекс

Page 7: hurgugch

7

Техникийн үзүүлэлтүүд:

ACZ210MH, ACZ210iMH, ACZ210M, ACZ210iM, ACZ210XM, ACZ210iXM

ACZ260MH, ACZ260iMH, ACZ260M, ACZ260iM, ACZ260XM, ACZ260iXM

ACZ313MH, ACZ313iMH ACZ313M, ACZ313iM, ACZ313XM ACZ313iXM

ACZ310MH, ACZ310iMH, ACZ310M, ACZ310iM, ACZ310XM, ACZ310iXM, ACZ310MW, ACZ310iMW, ACZ310XMW, ACZ310iXMW

өндөр өргөн гүн ашигтай багтаамж цэвэр жин: дүүрэн хөргөгчний хөлдөөгчний жин хөлдөөх чадал тэжээлийн ачаалал нэрлэсэн бүтэн хүчин чадал компрессор гэсгээх удирдлага: хөргөгчний хөлдөөгчний

1495 мм 600 мм 605 мм 218 л 163 л 55 л / (A+) 50 л 68 кг 6 кг\уут 230В ~50 Гц 140 Вт 1 автомат гар удирдлагаар

1595 мм 558 мм 550 мм 231 л 152 л 79 л 68 кг 8 кг\ уут 230В ~50 Гц 120/122 Вт 1 автомат гар удирдлагаар

1795 мм 600 мм 600 мм 266 л 196 л 70 л / (A+) 67 л 77 кг 8 кг\ уут 230В ~50 Гц 140/134 Вт 1 автомат гар удирдлагаар

1795 мм 558 мм 600 мм 275 л 196 л 79 л 72 кг 8 кг\ уут 230В ~50 Гц 140/134 Вт 1 автомат гар удирдлагаар

Page 8: hurgugch

8

АШИГЛАЛТАД БЭЛТГЭХ

Баглаа боодлыг нь авч, хамгаалалтын туузыг салгана. Цавууны үлдэгдлийг угаагч бодисын тусламжтайгаар арилгана.

Баглаа боодлын элементүүдийг хаяж болохгүй. Дахин тээвэрлэх шаардлага гарвал хөргөгчөө дахин гялгар цаас, боодлын элементүүдээр боож баглаж наалддаг туузаар нааж хамгаална

Хөргөөгч хөлдөөгчний дотор тал болон тоног төхөөрөмжийн элементүүдийг сав суулга угаах шингэн бүхий усаар угааж арчаад хатаана

Хөргөгчийг хуурай, агаар салхи ордог нарны туяанд шууд өртөхгүй, гал тогооны плитка, дулаан хангамжийн эх үүсвэрээс хол газар байрлуулна. Хэрэв зай хангалтгүй бол зохих дулаан тусгаарлагч болон дараахи зайг баримтлан байрлуулна:

- Цахилгаан болон хийн плитканаас 3 см-т - Пийшингээс 30 см-т

Өөр хөргөгч хөлдөөгчтэй зэрэгцээ байрлуулах тохиолдолд хажуугийн хамгийн бага зай нь 2 см байна.

Байрлуулсны дараагаар тэжээлийн утсан дээр дарсан эсэхийг нь шалгана Хөргөгч хөлдөөгч нь ар талаасаа 2 роликоор тоноглогдсон байдаг. Хөргөгчийг бага зэрэг өргөж

бага зайнд шилжүүлэхэд энэ ролик дугуй нь өргөлтийг хялбар болгож өгнө. Компрессорын элементүүдтэй ямар нэг байдлаар оролдохыг хориглоно.

Компрессорын хоногонд тогтоосон капилляр хоолойг гэмтээхгүй байхад онцгой анхаарна. Хоолойг нугалах, тэгшлэх, мушгихыг хориглоно.

Капилляр хоолойг гэмтээсэн бол үйлчлүүлэгч баталгаат хугацааны эрхээ эдэлж чадахгүй болно.

Хаалгыг чөлөөтэй онгойлгож байхын тулд хөргөгч хажуу хана хоѐрын хоорондох зай 5 см байх ѐстой. хана агаарын урсгал 2-ын хооронд зохих зайтай байлгахын тулд тулгуураар тоноглогдсон байдаг. Тулгуур нь ууршуулагчийн доор хоѐр захад нь байрласан байдаг (зур. 7). - Нимгэн төмрөн конденсатортой бүтээгдэхүүнд тулгуур хэрэглэж болдоггүй. (AK210MH, AK210iMH, AK210M, AK210iM, AK210XM, AK210iXM, AK313MH, AK313iMH, AK313M, AK313iM, AK313XM, AK313iXM) Цахилгаан гүйдэлд холбох нь

тэжээл өгөхийн өмнө дулаан тохируулагчийн товчлуурыг 0 дээр тохируулах ѐстой 10 амперын хамгаалагчаар хамгаалагдсан штифт бүхий зөв суурилуулсан разеткны

тусламжтайгаар 230 в/ 50гц -ын хувьсах гүйдлийн хэлхээнд холбоно. Төхөөрөмж журам ѐсоор газардуулга хийх ѐстой.энэ журманд тусгагдсан үүргээ биелүүлээгүй

тохиолдолд үйлдвэрлэгч гарсан хохирлыг хариуцахгүй. Олон залгууртай уртасгагч болон салаалсан залгуур, адаптер хэрэглэхийг хориглоно.

Зайлшгүй уртасгагч хэрэглэх шаардлага гарвал аюулгүй ажиллагааны сертификат бүхий уртасгагч хэрэглэж болно.

Уртасгагч хэрэглэсэн тохиолдолд залгуураа угаадас, асгарсан ус, угаалтуур зэргээс хол аюулгүй газарт байлгана.

Утас нь гэмтсэн тохиолдолд мэргэжлийн цахилгаанчин шинэ утсаар солих ѐстой. Дотор хананы доод хэсэгт байрлуулсан үйлдвэрийн самбар дээр хүчин чадал, ачаалалтай

холбоотой үзүүлэлтүүдийг өгсөн байдаг. Цахилгаан гүйдлээс салгах нь

хоѐр туйлт унтраалгын тусламжтайгаар унтраах буюу сэрээг салгах замаар цахилгаан хэлхээнээс төхөөрөмжийг салгах боломжтой.

Page 9: hurgugch

9

БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АШИГЛАЛТ Температурыг тохируулах нь Товчлуурыг эргүүлж сонгосон барлалд тавьснаар хөргөх болон нам температурыг автоматаар тодорхойлно. өгөгдсөн 8 байрлалын аль нэг рүү дулаан тохируулагчийг эргүүлж болно:

“0” - төхөөрөмж унтарна “1” - хөргөх болон нам температур нь хамгийн өндөр түвшинд буюу хамгийн дулаан

температурт байна гэсэн үг “2”–“6” - шууд бус дам байрлал “7” - хөргөх ба нам температурын хамгийн нам буюу хамгийн хүйтэн температур

Хөргөгч өөрөө хөрөхөөс нь өмнө дотор нь бүтээгдэхүүн хийж болохгүй.

Дохиоллын пульт

Дохиоллын пультын элементүүд: 1- хөргөгчний хаалга онгойсон буюу холбогчид гэмтэл гарсныг дохиолох улаан диод 2- термостат ассаныг дохиолох шар диод 3- цахилгаан хэлхээнд холбогдсон дохио өгөх ногоон диод. Ногоон диод нь цахилгаанд холбогдсоныг төдийгүй ажлын горимд орсныг илтгэнэ. Улаан диод нь хаалга онгойход асч хаахад унтарна. Агааржуулагч Хөргөх камерын дотор талд агаарын урсгалыг хангаж байдаг агааржуулагч байдаг. Хөргөгчний хаалга хаалттай нөхцөлд агааржуулагч ажилладаг, харин компрессор өөрийн ажлаа гүйцэтгэж байдаг. Хөргөгчинд бүтээгдэхүүнийг хадгалах бүтээгдэхүүнийг тавганд, хайрцганд эсвэл хүнсний цаасанд боосон байдлаар хадгалах ѐстой.

Бүтээгдэхүүнийг тавиурууд дээр тэнцүүхэн тараан байрлуулна. Бүтээгдээхүүн арын хананд хүрч байгаа эсэхийг анхаарна. Эс тэгвээс бүтээгдэхүүн чийг, цангаар бүрхэгдэхэд хүрнэ.

Халуун зүйл хийсэн сав хөргөгчинд хийж болохгүй Цөцгийн тос, сүү, аарц г.м бусад зүйлийн үнэрийг амархан шингээдэг бүтээгдэхүүн болон загас,

хиам, өндөг г.м хурц үнэртэй зүйлсийг сайн таглаатай хайрцаг болон гялгар цаасан боодолд боож хадгална.

Хүнсний бүтээгдэхүүнүүдийг тэдгээрийн төрөл чанараас нь хамаруулан хөргөөлтийн зохих бүсэд хадгална. Бүтээгдэхүүнүүдээ ангилахдаа зургийг удирдамж болгоорой.

Хүнсний ногоог хөргөгчинд хийхийн өмнө сайтар хатаана. Хэт их чийгтэй байх нь ногооны хадгалагдах хугацааг багасгана.

Ногоогоо угаахгүйгээр хадгална. Угааснаар өөрийнх нь байгалийн хамгаалалтыг үгүй болгодог тул хэрэглэхийн өмнөхөн угаах нь зүйтэй.

Page 10: hurgugch

10

Ус их агуулсан хүнсний ногоо хадгалах нь ногооны хайрцаганд ус ууршин тогтоход хүргэдэг хэдий ч хөргөгчийг зөв ажиллахад саад болдоггүй.

Уух зүйлийг сайтар тагласан шилэнд хадгална. Анхаарах зүйл: хуванцраар хийгдсэн элементүүд болон хаалганы жийргэвчинд тос масло хүргэхийг

хориглоно. Бүтээгдэхүүнийг хөлдөөх нь Ногоон салаат г.м түүхийгээр нь хэрэглэдэг ногоо болон хүнсний ногооноос бусад бүх

бүтээгдэхүүнийг хөлдөөж болно. Бүтээгдэхүүнээ үнэргүй, агаар, чийг нэвтрэхэд тэсвэртэй материалд боох хэрэгтэй. Хамгийн сайн материал бол уут, полиэтилен болон хөнгөн цагаан боодол юм. Боодол нь хөлдөөсөн бүтээгдэхүүндээ нягт сайн наалдсан байх ѐстой. Шилэн сав хэрэглэж болохгүй. АК260МН г.м төрлийн хөргөгчүүдэд хоногт нэг удаад 8 кг-аас илүү шинэхэн бүтээгдэхүүн хийж

болохгүй (AK260MH, AK260iMH, AK260M, AK260iM, AK260XM, AK260iXM, AK310MH, AK310iMH, AK310M, AK310iM, AK310XM, AK310iXM, AK310MW, AK310iMW, AK310XMW, AK310iXMW, AK313MH, AK313iMH, AK313M, AK313iM, AK313XM, AK313iXM), АК210МН г.м төрлийн хөргөгчинд хоногт нэг удаадаа 6 кг-аас илүү бүтээгдэхүүн хийж болохгүй (AK210MH, AK210iMH, AK210M, AK210iM, AK210XM, AK210iXM).

Хөлдсөн бүтээгдэхүүний чанарыг хадгалахын тулд хөлдөөгүй бүтээгдэхүүнд хүрэхээргүй байхаар байрлуулах хэрэгтэй.

Хөлдөөх хүнсний бүтээгдэхүүнүүд нь дээд зэргийн чанартай бага хэмжээгээр савласан нэг удаагийн хэрэглээнд зориулагдсан байх нь зүйтэй.

4 ба 5 гэсэн товчлуур дээр 2 хүртэл кг жинтэй бага хэмжээний бүтээгдэхүүнийг хөлдөөнө. Хоногт 8 кг ба 6 кг-аас илүүгүй бүтээгдэхүүнийг хөлдөөхөөсөө 3 цагийн өмнө товчлуурыг 7 дээр

тохируулна (AK260MH, AK260iMH, AK260M, AK260iM, AK260XM, AK260iXM, AK310MH, AK310iMH, AK310M, AK310iM, AK310XM, AK310iXM, AK310MW, AK310iMW, AK310XMW, AK310iXMW, AK313MH, AK313iMH, AK313M, AK313iM, AK313XM, AK313iXM). Хөлдсөнийх нь дараа товчлуурыг 4 ба 5 дээр буцааж тавина.

Бүтээгдэхүүн хөлдөөх явцад хөргөгчний температур тэгээс доош буурсан тохиолдолд дулаан тохируулагчийг 2 ба 3 дээр тохируулна . ингэхэд компрессор хэсэг хугацаанд сална.2-3 цаг өнгөрсний дараа дулаан тохируулагчийг хэвийн ажиллагааны байрлалд нь оруулах хэрэгтэй. Өндөг, шилэн савтай шингэн гэх мэт бүтээгдэхүүнийг хадгалахад энэ маш чухал.

Хөлдөөгчний температурт хүрээлэн буй орчны температур, бүтээгдэхүүнээр хэр их дүүргэсэн бана, хаалга онгойх давтамж, хөргөх элементүүдийн цангаар бүрхэгдсэн байдал зэрэг нөлөөлнө.

Хөлдөөгчийг хаасны дараа хаалгыг нь шууд онгойлгож болохгүй 1-2 мин хүлээх хэрэгтэй.

Хөлдсөн бүтээгдэхүүнийг хадгалах хугацаа 18 градус цельсээс доош температурт хадгалалтын дараахи үе шатыг мөрдөхийг зөвлөж

байна. Бүтээгдэхүүн: сар: Гахайн мах 6-8 Тугалын мах 3-6 Дотор мах 1-2 Гахайн мах 3-6 Шувуу 6-8 Өндөг 3-6 Загас 3-6 Ногоо 10-12 Жимс 0-12

Page 11: hurgugch

11

Жимсийг хөлдөөх нь Хөлдөөгчинд жимс хөлдөөдөг тавиур байдаг.Түүнийг ашиглан:

гүзээлзгэнэ г.м жижиг жимсийг хөлдөөнө мөс хөлдөөх хүүдийг ашиглан хүнсний хэрэгцээнд бага хэмжээний мөс хөлдөөнө. Буцалсан ус

хөлдөөвөл мөс нь тунгалаг болно. Жимсийг хөлдөөснийхөө дараа гялгар уутанд хийж хөлдөөгчний хайрцганд цаашид хадгална.

Бүтээгдэхүүнийг гэсгээх нь

- Бүтээгдэхүүнийг төрөл зориулалтаас нь хамааруулан өндөр давтамжийн плитка, цахилгаан зуух, тасалгааны температур зэрэгт гэсгээж болно.

- чанадаг жимс ногоог гэсгээх хэрэггүй - гэсгээсэн бүтээгдэхүүнээ гэсгээсэн өдөртөө юмуу дараа өдрөөс нь хэтрүүлэлгүй хөргөгчинд

хадгалан хэрэглэх - хэрэгтэй. Давтан гэсгээсэн тохиолдолд дахин хөлдөөж болохгүй. Гэсгээсэн бүтээгдэхүүн орсон хоолыг хөлдөөж болно.

Хөргөгчөө гэсгээх нь Хөргөгчний арын хананд цан мөс үүсээд автомат горимоор хайлдаг. Ингэж хайлах үед хайрцаг дахь нүхэнд бохир зүйл орж болзошгүй тул цэвэрлэх хэрэгтэй. Төхөөрөмж нь үе шаттай ажилладаг: хөргөөнө дараа нь хайлуулна.

- угаахын өмнө термостатыг “0” байрлалд тавиад дараа нь залгуурыг розеткаас салгана. - удирдлагын болон гэрэлтүүлгийн самбарыг усаар дүүргэж болохгүй - гэсгээхийн тулд шүршдэг бодис хэрэглэж болохгүй - Учир нь тэдгээрт хуванцар элементүүдийг гэмтээж, эрүүл мэндэд хор учруулж болзошгүй

уусгагч агуулагдаж байж болох юм. - Нойтон алчуур болон угаагч ашиглан угааж уурших нүхэнд ус оруулахгүй байх талаар анхаарах

хэрэгтэй - Хаалганы зөөлөвчнөөс бусдыг угаагч шингэнээр угааж болно. Хаалганы зөөлөвчийг цэвэр

усаар угаагаад хаттал арчина. Хөлдөөгчийг гэсгээх нь

- Зузаан мөсөн бүрхүүл тогтох нь төхөөрмжийн ажлын үр ашгийг бууруулж их эрчим хүч зарцуулахад хүргэдэг.

- Төхөөрөмжөө жилдээ ядаж 1-2 удаа гэсгээж цэвэрлэх хэрэгтэй. - Ингэхдээ хөлдсөн зүйлүүдээ савтай нь авч хэдэн давхар сонингоор бүрхээд хүйтэн газар

тавина. - Нам температурын камер бүтээгдэхүүн ихтэй байвал гэсгээхээсээ 4 цагийн өмнө түргэн

хөлдөөх хэсгийг асаавал орчны температурт бүтээгдэхүүн арай хурдан хадгалагдана. - Хөлдөөгчийн гэсгээлтийг боломжоороо аль болох хурдан гүйцэтгэх хэрэгтэй. Орчны

температурт хүнсний бүтээгдэхүүнийг удаан байлгах нь ашиглах хугацааг нь багасгана. - Хөлдөөгчний тавиуруудын нэг дээр нь хуванцар савтай халуун ус тавих юм бол хурдан хайлна. - ямар ч тохиолдолд цахилгаан халаагуур, хатаагч, сэнс зэргийг тавьж болохгүй.

Хөлдөөгчөө гэсгээхийн тулд

- дулаан тохируулагчийг “0” байрлалд тохируулж цахилгаан хэлхэнээс залгуурыг салгана - хөлдөөгний хаалгыг нээж , хөдөлгөөнт хайрцгууд болон жимсний тавиурыг гаргана. Хажуу

хананд нь тавиурыг санамсаргүй ухахаас хамгаалсан хбайдаг тул хайрцгийн урд талыг өргөж өөр рүүгээ татаж авна

- мөсөн давхарга хайлж дуустал хаалгыг нээлттэй орхино - мөсийг авахын тулд хурц үзүүртэй зүйл ашиглаж болохгүй - хөлдөөгчөө угаасны дараа сайтар хатаана

Page 12: hurgugch

12

- төхөөрөмжийг удирдлагын зохих функц дээр тавина Эрчим хүчийг хэрхэн хэмнэх вэ? хөргөгчөө дулааны эх үүсвэрээс хол байлгана хөргөгч хөлдөөгчний эргэн тойронд агаарын урсгалаар хангаж өгнө хоолыг хөргөгчинд хадгалахын өмнө тасалгааны температурт хөргөөнө гэсгээх үедээ хөлдөөсөн бүтээгдэхүүнээ өөр хөргөгчинд хадгалж болно мөстсөн үед нь гэсгээж хайлуулж байхгүй бол зузаан мөс хүйтэн нэтрэхэд саад болж цахилгаан

энергийн хэрэглээг нэмэгдүүлдэг. Бүтээгдэхүүн авах хийхдээ хаалгыг нь бага онгойлгоно. Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа " хадгалах хугацаа" гэсэн хэсэгт өгөгдсөн утгаас доогуур

байвал дулаан тохируулагчийн “2” ба “4” гэсэн арай бага утгыг ашиглаж болно. Хөргөгчийг бүтээгдэхүүнэр дүүргэх бүртээ температурыг өөрчлөн тохируулж байх хэрэгтэй. Хөргөгч- хөлдөөгчийн ажиллагааг төлөвлөсөн хугацаанд завсарлуулах үедээ: дулаан тохируулагчийг 0 байрлалд тохируулаад цахилгаан сүлжээнээс сэрээг салгана хөргөгч- хөлдөөгчний дотор талыг суллана дотор талыг нь бүх бүрдэл хэсгүүд элементүүдийн хамтаар сайтар угааж хатаана эвгүй үнэрээс сэргийлэхийн тулд хаалгыг нь онгорхой орхино. Жилдээ 1-2 удаа хөргөгч- хөлдөөгчний ар талын тоосыг тоос сорогчоор соруулж цэвэрлэнэ.

Соруулахын өмнө тохируулагчийг “0” дээр тавьж цахилгааныг салгана. Цахилгааны утас, капилляр хоолой, хамгаалалтын хайрцаг зэргийг цэвэрлэгээний үед гэмтээхгүй байх тал дээр анхаарна

Гэрлийн ламп солих нь термостатын товчлуурыг “0” дээр тохируулаад цахилгааныг салгана + отверткоор лампны бүрхүүл хаалтыг эргүүлж авна Дараахи параметрын дагуу лампыг шинээр солино: хүчдэл 220-240В, хүчин чадал хамгийн ихдээ

15 Вт, патрон Е14. диаметр 26 мм, урт 55 мм Суурилуулаад лампны бүрхүүлийг чангалж тогтооно (зур.12) Дээр өгөгдсөн параметрыг зөрчин их, бага хэмжээтэй ламп хэрэглэж болохгүй Хүснэгтэд өгөгдсөнөөс гадуур бие даан засварлавал баталгаат хугацаагаа алдахад хүрнэ.

Page 13: hurgugch

13

ЗАСВАР БА АРЧИЛГАА

Шинж тэмдэг Шалтгаан Эвдрэл гэмтлийг засах арга

Төхөөрөмж ажиллахгүй байх

Цахилгаан дамжуулагч ажиллахгүй байх

- розетканд зөв залгасан эсэхийг шалгах

- шөнийн ламп залгаж розеткны хүчдэлийг шалгах

- тэжээлийн дамжуулагчийн бүрэн бүтэн байдлыг шалгах

Хааяа компрессор нь асах - орчны температур +16 градус цельсээс доош орсон эсэхийг шалгах

Дотор гэрэл ажиллахгүй байх

Ламп нь суларсан эсвэл шатсан

- эхлээд дээр дурдсан гэмтлүүд гарсан эсэхийг шалгана

- чангалах юмуу шатсан лампыг солино

Доторхи температур зохих түвшинд хүрэхгүй байх /компрессор удаан ажиллах/

Хаалга нь хаагдахгүй байх эсвэл хэт олон дахин онгойлгох

- Доторхи зүилсииг хаалга нээхэд саад болохгүй байдлаар байрлуулах хаалга нээх хугацааг багасгах

Орчны температур +32 градусаас дээш байх

- төхөөрөмж нь +16-+32 градуст ажиллахад зориулагдсан

Төхөөрөмжийн ар хэсгийн агаар солилцоонд хүндрэл гарах

- төхөөрөмжийг хананаас холдуулах

Төхөөрөмж наранд буюу дулааны эх үүсвэрт ойр байх

- хөргөгчний байрлалыг солих

Хөргөгчний доор ус хуримтлагдах

Доторхи зүйлс нь арын ханандаа хүрч байна гэсэн үг юүлдэг нүх нь бөглөрөх

- Тухаин зүилсииг арын хананаас хөндийрүүл

- конденсатын нүхийг цэвэрлэх

Төхөөрөмж хэт чимээтэй ажиллах

Төхөөрөмжийн босоо байдал мөрдөгдөхгүй байна

- Төхөөрөмжийг эгц босоо байдлаар байрлуул

Төхөөрөмж нь тавилга болон бусад зүйлд шүргэж байна

- өөр гадны биеттэй шүргэлцэхгүй байхаар байрлуул

Page 14: hurgugch

14

ХААЛГАНЫ ОНГОЙХ ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ Хаалганы онгойх чиглэлийг өөрчлөхдөө

1. Дулаан тохируулагчийг “0” дээр тохируулж розеткнаас сэрээг салгах 2. Хүнсний зүйлсийг хөргөгчнөөс гаргах 3. Хөргөгч- хөлдөөгчийг урагш нь 45 градусаар налуулах 4. Тохируулгын 2 хөлийг тайлах 5. + отверткаар доод товчийг тогтоосон 3 боолтыг тайлах /зур13/ 6. Хөргөгчний хаалгаа аваад хажуу тийш унахааргүй тавих 7. Хөл бэхлэх элементийг тогтоосон 3 боолтыг суллаж аваад хөргөгчний баруун талаас товчлуур

байсан гадарт тэрхүү боолтоороо бэхэлж өгнө /зур14/ 8. Доод талаас гайкийг суллаад нүхнээс хурууг сугалж аваад эсрэг талынхаднь боож хурууг

гайкаар хамгаална 9. + отверткоор дунд товчийг бэжхэлсэн 2 боолтыг эргүүлж авна /зур15/. хөргөгчний хаалгаа

унахгүйгээр хажуу тийш нь авч тавиад 2 нүхээ бөглөнө. 10. - отверткоор хөргөгчний баруун талын удирдлагын самбар доор тогтоосон боолтыг суллаж

аваад зүүн талын нүхэнд тулгуурт хүртэл нь эргүүлж чангална /зур16/. 11. хаалганы дээд талын втулканд дээд хурууг тогтоож хөргөгчний хаалгыг суурилуулна 12. хаалгааны доод хаалтны втулканд дунд товчны хурууг тогтоож + отверткаар тулгуур хүртэл нь

чангална. 13. хаалганы дээд хаалтны втулканд дунд товчны хурууг тогтоогод хөлдөөгчний хаалгыг

угсарна. 14. + отверткоор доод хаалганы хаалтны втулканд доод товчны хурууг тогтоож өгнө. 15. тохируулагч хөлнүүдийг бэхлэх 16. Хөргөгчний хаалганы бариулыг тогтоосон боолтуудыг суллах /зур 17/. 17. нөгөө талаас нь авсан заглушкийн тусламжтайгаар нүхийг нь бөглөх 18. хаалганы нөгөө талд бариулыг тогтоох 19. ашиглалтын зааврын дагуу 2 тасалгаат хөргөгчөө асаана.

Ашиглалтын явцад хөргөгч зөв ажиллахад ямар ч муу нөлөө үзүүлэхгүй дуу чимээ хөргөгчнеөс гарч болно. Хялбар арилгаж болох дуу чимээ: хөргөгчний босоо байрлал алдагдах. Энэ тохиолдолд урд нь байдаг хөлний тусламжтайгаар

босоо байрлалыг нь тохируулж болно. Шал керамик плитагаар хийгдсэн бол хойд талын ролик дор зөөлөн материал ивж өгч болно.

Хажуу тавилгадаа шүргэж дуугараад байвал хөдөлгөж холдуул Хайрцаг тавиурууд нь дуугараад байвал сугалж аваад дахин байрлуул Шил лонхнууд шүргэлцэж дуугараад байвал хөдөлгөж холдуул

Page 15: hurgugch

15

Зураг 1.

Page 16: hurgugch

16

Page 17: hurgugch

17

Page 18: hurgugch

18

Page 19: hurgugch

19