33
Lecture 16

Lecture 16

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lecture 16

Lecture 16

Page 2: Lecture 16

Гадаад худалдааны онолууд Худалдаанаас олох ашиг хожоо Гадаад худалдааны бодлого Валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлт Валютын ханш түүнд нөлөөлөх хүчин зүйлс

Page 3: Lecture 16

XVIII зууны эцсээр чөлөөт худалдааны үзэл гарч ирсэн.Дэлхийн улс орнуудын газарзүйн байршил эдийн засгийн нөөцүүдийн ялгаатай байдал нь тухайн улс оронд тодорхой хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж олгодог. Тэгвэл зарим үед боломжгүй байдаг. Энэ бүхэн нь дэлхийн улс орнууд хоорондоо худалдаа хийх шаардлагыг бий болгодог.

Page 4: Lecture 16

• Хямд зардлаар хэрэгцээгээ хангах• Өөрийн зах зээлийн боломжоо өргөтгөх • Ховор хоомс нөөцөө дэлхийн зах зээл

дээрээс олж авах• Бага зардлаар ихийг үйлдвэрлэж,

үйлдвэрлэлийнхээ хэмжээг нэмэгдүүлэх зэрэг боломжийг олж авдаг.

Page 5: Lecture 16

Туйлын давуу талын онол- А.Смит Харьцангуй давуу талын онол- Д.Рикардо

Page 6: Lecture 16

Сонгодог онолын анхны төлөөлөгч А.Смит туйлын давуу талын онолыг анх үндэслэж, улс орнуудын хоорондох гадаад худалдааг тайлбарласан.

Page 7: Lecture 16

Аливаа улс орон тухайн орны нөөц, баялаг, газарзүйн байрлал, уламжилж ирсэн аж ахуй, цаг агаарын нөхцөл байдлаасаа хамааран зарим бүтээгдэхүүний үйлдвэрлэлд бусдаасаа туйлын давуу талтай байдаг. Жишээ нь:А улс гутал, хивсний аль алиныг нь Б улсаас бага зардлаар үйлдвэрлэж байгаа бол А улс Б улсаас туйлын давуу талтай гэж үзнэ.

Page 8: Lecture 16

Харьцангуй давуу талын онол Д.Рикардо XIX зууны эхээр өөрийн харьцангуй онолоо боловсруулж, туйлын давуу талын онолын тайлбарлаж чадаагүй тодорхой асуултанд хариулт өгсөн байдаг.

Харьцангуй давуу талын онолоор ямар ч бүтээгдэхүүнээр туйлын давуу талгүй улс олон улсын худалдаанаас ашиг олж болохыг тайлбарласан байдаг.

Page 9: Lecture 16

Энэхүү онол нь тухайн улс тодорхой бүтээгдэхүүнийг бусад улсаас бага алдагдсан боломжийн өртгөөр үйлдвэрлэж байгаа бол энэ улсыг тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд харьцангуй давуу талтай гэнэ. Жишээ нь:Англи, Монгол улсын нэг ажилчны үйлдвэрлэх өдрийн дундаж бүтээгдэхүүний тоог харууллаа.

Page 10: Lecture 16

Англи Монгол

Хувцас 16 2

Хүнс 8 4

Англи улсын хувьд Монгол улсаас 2 бүтээгдэхүүнээрээ туйлын давуу талтай байна. Өөрөөр хэлбэл Англи улс Монголоос бага зардлаар энэ 2 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

Page 11: Lecture 16

Монгол улс хүнсний үйлдвэрлэлээрээ Англи улсаас харьцангуй давуу талтай байна. Өөрөөр хэлбэл Англи улсад 1 нэгж хүнсний бүтээгдэхүүний алдагдсан боломж нь 2 (16/8=2) хувцастай тэнцэнэ. Харин Монгол улсын хувьд 1 нэгж хүнсний бүтээгдэхүүний алдагдсан боломж нь ½ (2/4=1/2) хувцастай тэнцэж байна.

Өөрөөр хэлбэл Монгол улсын хувьд алдагдсан боломжийн зардал нь бага байна.

Page 12: Lecture 16

Туйлын давуу талын онолоор тухайн улс туйлын давуу талтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дагнаж олон улсын худалдаанд оролцсоноор хожоо олох бол, туйлын давуу талгүй улс хожоо олох боломжгүй гэж тайлбарладаг.

Харьцангуй давуу талын онолоор бол тухайн улс туйлын давуу талгүй ч, харьцангуй давуу талтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дагнаж худалдаанд ороцсоноор хожоо олох боломжтой гэж үздэг. Ингэснээр 2 улс хоёулаа худалдаанаас хожоо олох болно гэж үздэг.

Page 13: Lecture 16

Олон улсын худалдаанд оролцсоноор тухайн улс нийт үйлдвэрлэл, орлогоо өсгөх боломжтой.

Жишээ нь: Монгол улс 800,0 ажиллагсадтай, Англи улс 200,0

ажиллагсадтай гэж үзвэл өмнөх жишээн дээрээ тулгуурлаад тайлбарлая.

Монгол улсын үйлдвэрлэлийн боломж 1,6 сая нэгж хувцас, 3,2 сая хүнс, эсвэл үүний завсрын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ.

Англи улсын хувьд 3,2 сая хувцас, 1,6 сая хүнсний бүтээгдэхүүн үйлдвэр боломжтой байна. Графикаар харуулбал:

Page 14: Lecture 16

Монгол АнглиХувцас Хувцас 3,2

1,6

3,2 Хүнс 1,6 Хүнс

Page 15: Lecture 16

2 улс харьцангуй давуу талтай буву Монгол хүнсний бүтээгдэхүүнээр дагнаж, Англи хувцас үйлдвэрлэлээ дагнаж тус тус 3,2 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Тухайлбал Монгол улс 3,2 сая бүтээгдэхүүн үйлдвэрлээд 1,6 саяыг нь хэрэглээд 1,6 саяыг нь дэлхийн зах зээл дээр худалдаж оронд нь 1,6 сая хувцас авч болно. Өгөгдлийг хялбарчлахын тулд нэг хувцасны үнэ нэг хүнсний үнэтэй тэнцүү гэж үзсэн.

Page 16: Lecture 16

Монгол АнглиХувцас Хувцас 3,2 A1,6 A

1,6 3,2 Хүнс 1,6 3,2 Хүнс Монголын экспорт Английн импорт

Монголын импорт Английн экспорт

Page 17: Lecture 16

Тухайн улсын экспорт, импортын хэмжээг өөрчлөх замаар эдийн засгийн төлөв байдалд нөлөөлөхөд чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөр, үйл ажиллагааг гадаад (олон улсын) худалдааны бодлого гэнэ.

Гадаад худалдааны бодлогыг ерөнхийд нь чөлөөт худалдааг дэмждэг бодлого болон протекционист бодлого гэж 2 ангилдаг.

Page 18: Lecture 16

Чөлөөт худалдааг дэмжигчид олон улсын худалдаанд төрөөс аливаа саад хориг тавих ёсгүй гэж үздэг.

Page 19: Lecture 16

Протекционист бодлогыг дэмжигчид гадаад худалдаанд ямар нэгэн хориг саад байх нь зөв гэж үздэг. Тэд гаалийн татварын бодлого, импортын квот тогтоох болон бусад хориг саад тавихыг санал болгодог.

Page 20: Lecture 16

Гаалийн татварын боодлого нь импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнд тариф тогтоодог. Ингэснээр тухайн бүтээгдэхүүн дотоодын зах зээлд дэлхийн зах зээлийн үнээс өндөр борлогдох бөгөөд импортын барааны дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар буурна. Гаалийн тариф өндөр байна импортлох сонирхол буурна.

Page 21: Lecture 16

P S

Pw+t Тарифын дараах импорт

Pw a b c d D

Q1 Q2 Q3 Q4 Q

тарифгүй үеийн нөлөө

Page 22: Lecture 16

Гаалийн тариф тогтоосноор дотоодын үйлдвэрлэл илүү өсч, импортын хэмжээ багасдаг. Хэрэглэгчид Pw үнээр тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах байсан бол татвар тогтоосноор Pw+t үнээр тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах бөгөөд энэ үед дотоодын үйлдвэрлэл нэмэгдсэнээр дотоодын үйлдвэрлэгчдийн орлого өснө.

Page 23: Lecture 16

Дотоодын зах зээлээ хамгаалах зорилгоор импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүний импортын тоо хэмжээнд хязгаарлалт тавихыг квот гэнэ.

Page 24: Lecture 16

P S

Pq Импортын квот

Pw a b c d D

Q1 Q2 Q3 Q4 Q

квотгүй үеийн нөлөө

Page 25: Lecture 16

Квот тогтоогүй байхад хэрэглэгчид Pw гэсэн үнээр тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах байсан бол квот тогтоосноор Pq гэсэн үнээр худалдан авч байна. ингэснээр хэрэглэгчийн зардал (a+b+c+d) хэмжээгээр өсч байна. Квот тогтоосон зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах нь үйлдвэрлэгчдэд ялангуяа гадаадын үйлдвэрлэгчдэд илүү ашигтай байдаг.

Page 26: Lecture 16

Олон улсын худалдаа нь валютаар хийгдэж байдаг тул валютын ханш, түүний нөлөөллийг судлах нь чухал юм. Нэг улсын валютыг нөгөө улсын валютаар илэрхийлсэн үнийг валютын ханш гэнэ. Валютын ханш нь гадаад валютын зах зээл дээр тодорхойлогддог. Гэхдээ валютын ханш хэрхэн тогтох, хэр зэрэг уян хатан байх нь валютын ханшны тогтолцооноос хамаарна.

Page 27: Lecture 16

Төв банкнаас дотоодын валютын ханшны бусадтай харьцах ханшийг тогтмол түвшинд барьдаг тогтолцоог валютын тогтмол ханшны тогтолцоо гэнэ. Ийм тогтолцоонд төв банк валютын ханшийг интервенц хийх замаар тогтмол түвшинд барьдаг.

Page 28: Lecture 16

Валютын интервенц гэдэг нь төь банкнаас валютын ханшийг тогтмол барих зорилгооор их хэмжээний валют худалдах, худалдан авах үйл ажиллагааг хэлнэ.

Монгол улс 1993 онд валютын тогтмол ханшны тогтолцооноосоо уян хатан валютын ханшны системд шилжсэн.

Валютын тогтмол ханшны тогтолцоотой үед ханшийг зориудаар унагаах үзэгдлийг девальваци, валютын ханшийг өсгөх үзэгдлийг ревальваци гэнэ.

Page 29: Lecture 16

Валютын ханш нь валютын зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдож байгаа тогтолцоог хэлнэ. Энэ тогтолцоог цэвэр хөвөгч ханш ба бохир хөвөгч ханшны тогтолцоо гэж ангилдаг.

Page 30: Lecture 16

Бохир хөвөгч ханшны тогтолцоонд төв банк валютын ханшийг тодорхой заагдсан дээд, доод хязгаарын дотор чөлөөтэй байлгадаг.

Page 31: Lecture 16

Цэвэр хөвөгч ханшны тогтолцоонд валютын ханш нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрээр тодорхойлогдоно.

Гадаад валютын эрэлт = импорт + капиталын гадагшлах урсгал

Гадаад валютын нийлүүлэлт = экспорт + капиталын дотогшлох урсгал

Page 32: Lecture 16

P S

е D

Q Q

Р- гадаад валютын төгрөгөөр илэрхийлсэн ханш

Page 33: Lecture 16

Валютын зах зээл тэнцвэртэй байвал дараах тэнцэтгэл биелнэ.

импорт + капиталын гадагшлах урсгал = экспорт + капиталын дотогшлох урсгал

Цэвэр экспорт = капиталын гадагшлах урсгал – капиталын дотогшлох урсгал