40
БҮЛЭГ 2 Бизнесийн үйл ажиллагааг бүртгэх үйл явц ЛЕКЦ ¹ 5,6,7,8 Дансны тухай ойлголт ба дансны давхар бичилт Ажил гүйлгээг шинжилж бүртгэх ба журналд ажил гүйлгээг тусгах Ерөнхий болон туслах дэвтэрт бичилт хийх

Lecture №5,6,7,8

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lecture №5,6,7,8

БҮЛЭГ 2Бизнесийн үйл ажиллагааг

бүртгэх үйл явцЛЕКЦ ¹ 5,6,7,8

Дансны тухай ойлголт ба дансны давхар бичилт

Ажил гүйлгээг шинжилж бүртгэх ба журналд ажил гүйлгээг тусгах

Ерөнхий болон туслах дэвтэрт бичилт хийх

Page 2: Lecture №5,6,7,8

2.1 Дансны тухай ойлголт ба дансны давхар бичилт

Дансны систем бол НББ-ийн үндсэн арга зүй юм. Бизнесийн үйл ажиллагааны хувьд маш олон төрлийн хөдөлгөөн өөрчлөлтүүд гардаг. Эдгээр нь өдөр бүр гарч байгаа ажил гүйлгээний өөрчлөлтийг баланс дээр шууд тусгахад төвөгтэй байдаг. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд дансны системийг ашигладаг.

НББ-ийн данс нь утга агуулгаараа баланстайгаа нягт уялдаа холбоотой байдаг. Данс гэдэг нь аж ахуйн үйл явдыг ангилан нэгтгэх, тэдгээрийн хооронд харилцан уялдаа бий болгоход зориулагдсан мэдээлэл бүрэлдүүлэх систем юм.

Page 3: Lecture №5,6,7,8

НББ-д дансны хялбарчлан ойлгуулах үүднээс сургалтанд чагтан дансыг хэрэглэдэг.

НББ-ийн данс нь үндсэндээ 3 элементээс бүрдэнэ.

Дансны нэр Дебет тал ба зүүн тал Кредит тал ба баруун тал

Page 4: Lecture №5,6,7,8

Дансыг 2 талтай болгодог нь ажил гүйлгээ тэмдгэлэх дансанд бичигдсэн тоог дүгнэх бололцоог олгож байгаа бөгөөд дансны 1 талд нэмэгдэх тэмдэглэл хийж байхад нөгөө талд нь заавал хасагдуулах тэмдэглэгээ хийж байдаг.

Жишээ нь мөнгөн хөрөнгө гэдэг дансыг авч үзье.

Дт Мөнгөн хөрөнгө Кр Дт Үйлч.О Кр Дт Цалингийн зар Кр

С1 4350 10-15нд1400 2670 1400

10-12нд 2670 10-29нд 700 1360

10-25нд1360

C2 6280

Дт Түрээс.зар Кр

700

Page 5: Lecture №5,6,7,8

Үйлчилгээ үзүүлсэн орлого тухайн сард 2 удаа орж ирсэн ба үлдэгдэлийг тооцохдоо эхний үлдэгдэл дээр Дт талын гүйлгээний дүнг нэмээд Кт талын гүйлгээний дүнг хасаад эцсийн үлдэгдэл гарна.

Ажил гүйлгээг өдөр тутам дансанд тэмдэглэн хуримтлуулж улмаар сар улирал жилийн эцэст дүгнэн нэгтгэж НББ-ийн балансад тусгана. Өөрөөр хэлбэл дансанд ажил гүйлгээг тусгагдаж байж бий болно.

Page 6: Lecture №5,6,7,8

Эндээс үзэхэд баланс нь данстайгаа нягт уялдаа холбоотой байдаг. Энэ уялдаа холбоо нь дараах байдлаар илэрнэ. Үүнд :

Балансад зүйл, анги болон бичигдэх хөрөнгө эх үүсвэр нэг бүрээр ижил нэртэй данс хөтөлнө.

Балансын зүйл ангиуд заавал холбогдох данстайгаа тохирч байх

Данс бүр дебет кредит 2 талтай байдаг. Дебет гэдэг нь дансны зүүн талд, кредит гэдэг нь дансны баруун гар талд бичилт хийхэд хэрэглэгддэг нэр томъёо юм. Өөрөөр хэлбэл дт, кт-ийг ямар нэг орлого зарлага нэмэгдэх хорогдох гэсэн утгаар ойлгож болохгүй. Энэ нь зөвхөн дансны зүүн баруун талыг тэмдэглэдэг энгийн тэмдэглэгээ юм.

Page 7: Lecture №5,6,7,8

Бүх дансыг дотор нь 2 хувааж үздэг. Активын дансПассивын данс

Хөрөнгө буюу зардалын дансныг активын данс гэнэ. Хөрөнгийн данс заавал дт талдаа үлдэгдэлтэй байдаг. Хөрөнгийн данс нь дт талдаа нэмэгдэж, кт талдаа хасагдаж байдаг.

Ж нь

Дт Бараа материал Кт Дт Мөнгө Кт Дт Борлуулалтын орлого Кт

С1- 1000 10-10нд 1500 С1- 5000 2000 150010-8нд2000

С2 -1500

Балансад бараа материал 1500 –р тусгагдана.

Page 8: Lecture №5,6,7,8

-Пассивын данс-Хөрөнгийн эх үүсвэр буюу орлогын дансныг пассивын данс гэнэ.

Пассивын дансны эхний үлдэгдэл заавал кт талдаа үлдэгдэлтэй байна. Мөн пассивын дансны кт тал нэмэгдэж, дт талдаа хасагдаж байдаг. Эцсийн үлдэгдэл нь кт талдаа байна.

Äò ªð òºëáºð Êò Äò ̺íãºí õºðºí㺠Êò Äò Áàðàà Êò 10-15íä 1500 Ñ11000 Ñ1-4000 1500 3000

10-10íä 3000

Ñ2 2500 Ñ1-2500

Ñ2=Ñ1+3000-1500=2500

Page 9: Lecture №5,6,7,8

Дансныг:

Байнгын буюу балансын данс, Түр данс гэж ангилдаг

Байнгын буюу балансын данс гэдэгт зөвхөн хөрөнгө түүний эх үүсвэрийн үйл ажиллагааг бүртгэдэг дансууд орно.

Page 10: Lecture №5,6,7,8

Түр данс гэдэг нь тухайн хугацааны эцэст орлого зарлагын нэгдсэн дансанд хаагдсан дансуудыг хэлнэ. Түр данс нь хөрөнгө хөрөнгийн эх үүсвэрээс бусад бүртгэлийн объектын өөрчлөлтийг тусгадаг данс юмв

Олон улсын практикт бизнес байгууллагын эцсийн үр дүнг тодорхойлохын тулд орлого зарлагын нэгдсэн дансыг хэрэглэдэг.

Page 11: Lecture №5,6,7,8

Хөрөнгийн дансанд:

Мөнгөн хөрөнгө Богино хугацаат хөрөнгө оруулалт Авлага Урьдчилан гарсан зардал Бараа материал Тоног төхөөрөмж Газар, барилга

Page 12: Lecture №5,6,7,8

Олон улсын практикт бизнес байгууллагын эцсийн үр дүнг тодорхойлохын тулд орлого зарлагын нэгдсэн дансыг хэрэглэдэг.

Хөрөнгийн данс: Энэ нь хөрөнгийн өсөлт, багасалтыг харуулдаг. Байнга хэрэглэгддэг зарим хөрөнгийн дансыг авч үзье.

Мөнгөн хөрөнгө: Энэ дансанд мөнгөн хөрөнгийн хөдөлгөөнийг харуулдаг. Мөнгөн хөрөнгө гэдэг ойлголтод бэлэн мөнгө, гадаад валют, чек, банкны хадгаламж болон түүнтэй адилтгах бусад зүйлүүдийг хамруулна.

Page 13: Lecture №5,6,7,8

Авлагын данс: Энэ нь худалдан авагч, үйлчлүүлэгч нь худалдан авсан бараа, үйлчлүүлснийхээ хөлсийг дараа төлөхөөр амласан тооцоог бүртгэх зориулалттай данс юм.

Урьдчилан гарсан зардал: Тухайн үедээ зарлагадсан боловч өнөөг хүртэл үнэ бүхий хөрөнгө гэж тооцогддог бараа үйлчилгээний төлбөрийг хэлнэ. Урьдчилан гарсан зардлын төрөл тус бүр дээр данс нээх ёстой. Тухайлбал:

1. Урьдчилсан гарсан даатгалын зардал 2. Урьдчилсан гарсан түрээсийн зардал

Page 14: Lecture №5,6,7,8

Газар: А.А.Н-ийн үндсэн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа газрыг худалдан авах, худалдах тохиолдолд энэ дансын хэрэглэнэ.

Барилга: Мөн энэ дансыг худалдан авах ба худалдах тохиолдолд хэрэглэнэ. Газар бол элэгдээгүй хөрөнгө харин барилга барилга нь ашиглалтын явцад элэгддэг хөрөнгө юм.

Тоног төхөөрөмж: Дансны төрөл тус бүр дээр нээж болно. Жнь: Конторын тоног төхөөрөмж, ачааны машин гэх мэт.

Page 15: Lecture №5,6,7,8

Өр төлбөрийн дансууд

Богино хугацаат өр төлбөрийн дансанд цалингийн өглөг, татварыг өглөг, түрээсийн өглөг, хүүгийн өглөг зэрэг дансууд хамаарна.

Урт хугацаат өр төлбөр дансны 1 жилээс дээш хугацаанд төлөх вексел, бондын өр төлбөр болон барьцаат зээлийн өр төлбөр өөрчлөлтийг харуулахад ашиглана.

Page 16: Lecture №5,6,7,8

Эзэмшигчийн өмчийн болон Капиталын данс: Эзний өмчийн дансанд эзэмшигчийн байгууллагад анх оруулсан хөрөнгийг бүртгэдэг. Капиталын татан авалт дансанд эзэмшигчийн байгууллагаас буцааж авсан хөрөнгийг тусгадаг.

Орлого ба зарлагын данс: Ашгийг тодорхойлох, санхүүгийн тайлан гаргах, капиталын ихсэлт багасалтыг тооцох зорилгоор орлого зарлагын дансыг тусад нь авч үздэг. Орлого ба зарлага нь а.а.н-ийн эзний өмчийн хэмжээг өөрчилнө. Орлого нь зарлагаасаа их байвал ашигтай, бага байвал алдагдалтай ажиллана гэсэн үг.

Page 17: Lecture №5,6,7,8

НББ-ийн дансны давхар бичилт:

Дансны давхар бичилт гэдэг нь гарч байгаа ажил гүйлгээг эдийн засгийн уялдаа бүхий 2 дансанд, 1 дансны Дт-д нөгөө дансны Кт-с нэгэн ижил дүнгээр тусгахыг хэлнэ.

2 данс зөвхөн Дт талаараа эсвэл зөвхөн Кт талаараа харилцаж болохгүй. Учир нь бүртгэлийн 2 талт зарчмын дагуу

Хөрөнгө = Өр төлбөр + Эз. өмч

Page 18: Lecture №5,6,7,8

Дансны давхар бичилтүүдийн үр дүнд үүсч байгаа эдийн засгийн уялдаа холбоог дансны харилцаа гэнэ.

Аливаа ажил гүйлгээ нь нэг дансны Дт-д бичигдэж байвал заавал нөгөө дансны Кт-д бичигдэж байна.

Page 19: Lecture №5,6,7,8

Дансны харилцаанд зөвхөн 2 данс оролцож байвал уг харилцааг энгийн харилцаа гэнэ. 3 болон түүнээс дээш данс оролцож байвал дансны нийлмэл харилцаа гэдэг.

Жнь: Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас 10000 төг-ийн түүхий эд материал зээлээр худалдан авсан.

Дт Түүхий эд Кт Дт Өглөгийн тооцоо Кт

10000 10000

Дансны Энгийн харилцаа

Page 20: Lecture №5,6,7,8

Жнь: Тайлант хугацаанд 300000 төг-ний бараа материал худалдан авсан ба түүний 120000 төгрөгийг бэлнээр үлдсэнийг нь зээлээр авчээ.

Дт Мөнгөн хөрөнгө Кт Дт Бараа материал Кт Дт Өр төлбөр Кт

120000 300000 180000

Дансны нийлмэл харилцаа

Page 21: Lecture №5,6,7,8

Хөрөнгө болон эх үүсвэрийн дансууд нь а.а.н-ийн санхүүгийн байдлыг тодорхой хугацааны эхэн ба эцэс дахь байдлаар тодорхойлж харуулдаг учраас эдгээр дансууд нь эхний ба эцсийн үлдэгдэлтэй байдаг.

Харин орлого болон зарлагын дансууд а.а.н-ийн санхүүгийн байдлыг харуулдаггүй зөвхөн тайлант хугацааны үйл ажиллагааны үр дүнг тодорхойлоход хэрэглэгддэг учраас хугацааны эцэст ОЗНДансанд хаагдана.

Page 22: Lecture №5,6,7,8

Дансыг ашиглагдах зориулалтаар нь

1. Үндсэн данс

2. Тохируулах данс

3. Зэргэцүүлэх данс

4. Өртгийн данс

5. Хувиарлах данс

6. Үр дүнгийн данс

Page 23: Lecture №5,6,7,8

2.2 Ажил гүйлгээг шинжилж бүртгэх ба журналд ажил гүйлгээг тусгах

Практик дээр бизнесийн ажил гүйлгээг эхлээд журналд бичих бөгөөд тэр нь холбогдох дансны дебет, кредитэд тусгагддаг.

Журналд бизнесийн ажил гүйлгээг гарсан он, сар, өдрөөр нь дэс дараалуулан бичих ёстой.

Ажил гүйлгээ бүрийн тухай мэдээлэл нь гүйлгээ гарсан сар, өдрийн дарааллаар холбогдох дансны дебет, кредитэд товч утгын хамт бичигддэг.

Page 24: Lecture №5,6,7,8

Журнал гэдэг нь бизнесийн байгууллагын өдөр тутам гарч байгаа ажил гүйлгээг гарсан дарааллаар нь нэг дор мэдээлэл болгон нэгтгэж түүнийг шинжилж ямар дансны дебетээс ямар дансны кредитэд бичигдэхийг тодорхойлж байдаг дэвтэр юм.

Журналын 2 төрөл байдаг. Үүнд: Ерөнхий журнал, Тусгай журнал

Page 25: Lecture №5,6,7,8

Ерөнхий журнал гэдэг нь ажил гүйлгээний бүх төрөлд ашиглаж болдог журнал юм. Ерөнхий журналд дараах хоёр шаардлага тавигдана. Үүнд:

Хөрөнгө, өр төлбөр, эздийн өмчийн дансанд гарсан ажил гүйлгээнд шинжилгээ хийх

Журналын бичилтийн зохион байгуулалт нь нэгдсэн нэг стандарт хэлбэртэй байх ёстой.

Тусгай журнал гэдэг нь бизнесийн байгууллагын зөвхөн нэг төрлөөр нь хөтөлдөг журналын төрөл юм. Тухайлбал: Оюутны төлбөрын журнал, борлуулалтын орлогын журнал, бараа материалын журнал гэх мэт.

Page 26: Lecture №5,6,7,8

Журнал нь олон багана мөр бүхий хүснэгтийн хэлбэртэй байна. Ерөнхий журналын хэлбэрийг авч үзье. Ерөнхий журналын баганнууд нь:

1-р багана буюу сар, өдөр гэсэн багананд анхны бичилтийн буюу ажил гүйлгээ гарсан он, сар, өдрийг бичнэ. Жил, сар нь дараагийн шинэ хуудас, эсвэл дараагийн сарын эх хүртэл дахин давтагдахгүйгээр байх хэрэгтэй.

2-р багананд дансны нэр ба ажил гүйлгээний утга тусгагдана.

Page 27: Lecture №5,6,7,8

3-р багана лавлагаа хэсэгт ажил гүйлгээтэй холбоотой хөтлөгдөх дансны дугаар болон ерөнхий дэвтрийн хуудасны дугаарыг бичнэ. Ажил гүйлгээ бүрийн дебет, кредит дүнг ерөнхий дэвтрийн тодорхой хуудсан дээрх дансанд шилжүүлэн бичих учраас энд тавигдах дугаар нь ерөнхий дэвтрийн хуудас дээрх дансны дугаартай адил байна.

4-р багананд дебетлэгдсэн дансны мөнгөн дүн

5-р багананд кредитлегдсэн дансны мөнгөн дүн тус тус тусгагдана.

Page 28: Lecture №5,6,7,8

1-р баганы эхний мөрөнд дебетлэгдэх дансны нэр байрлах ба дебетлэгдсэн дансны дүн дебет баганын дансны нэрийн харалдаа мөрөнд бичигдэнэ.

Дебет бичилтийн доорх мөрөнд кредитлэгдсэн дансны нэр тусгагдах ба кредитлэгдсэн дүн кредит баганын дансны нэрийн харалдаа мөрөнд тусгагдана.

Ажил гүйлгээний хураангуй тайлбар кредитлэгдсэн дансны дараагийн мөрөнд зөвхөн 2-р баганы харалдаа бичигдэнэ.

Page 29: Lecture №5,6,7,8

Åðºíõèé æóðíàë

Îí, ñàð,

ºäºð

Äàíñíû íýð áà ÿéëãýýíèé

óòãà

Ëàâëàã

ààÄåáåò Êðåäèò

IX 1

̺í㺠1 180000

Ýíãèéí õóâüöàà 50 180000

$10-ûí íýðëýñýí ¿íýòýé 18000

øèðõýã ýíãèéí õóâüöàà

ãàðãàñàí

IX 3

Ãàçàð 20 141000

̺í㺠1 141000

Áàéãóóëëàãûí õýðýãöýýíä

ãàçàð õóäàëäàí àâñàí.

Page 30: Lecture №5,6,7,8

Нэг ажил гүйлгээгээр нэг юмуу хэд хэдэн дансны дебет, эсвэл нэг юмуу хэд хэдэн дансны кредит хамаарч бичилт хийж болох бөгөөд түүнийг журналын нийлмэл бичилт гэж нэрлэнэ. Ийм бичилтэнд бүх дебетлэгдсэн данс нь кредитлэгдсэн дансныхаа өмнө жагсаагдана.

Ажил гүйлгээг журналд тусгахад дебетлэгдсэн, кредитлэгдэх дансны нэрийг лавтай мэдэж байж бичилт хийх хэрэгэтэй.

Page 31: Lecture №5,6,7,8

Жишээлбэл: Бэлэн мөнгөөр худалдан авсан конторын

тоног төхөөрөмжийг бүртгэхдээ: дебетлэгдэх данс нь “худалдан авсан тоног

төхөөрөмж”, кредитлэгдэх данс нь “гадагш төлсөн мөнгө”

гэсэн нэрээр бичилт хийж болохгүй. Журналын энэ бичилт нь “Конторын тоног

төхөөрөмж” дансны дебетэд, “Мөнгөн хөрөнгө” дансны кредитэд тусгагдах ёстой.

Page 32: Lecture №5,6,7,8

Журналын бичилт нь бизнесийн байгууллагын үйл ажиллагааны явцад гарсан янз бүрийн ажил гүйлгээнд шинжилгээ хийх, түүнийг бүртгэлд тусгах хэрэгсэл болдог.

Ажил гүйлгээг журналд тусгахын өмнө уг ажил гүйлгээ ямар утгатай болох, түүний бизнесийн байгууллагад ямар нөлөө үзүүлэхийг ойлгосон байх хэрэгтэй.

Page 33: Lecture №5,6,7,8

2.3 Ерөнхий болон туслах дэвтэрт бичилт хийх

Ерөнхий журналаас дебет, кредитийн бичилтийг ерөнхий дэвтэрт шилжүүлэн бичих үйл ажиллагааг “шилжүүлэх бичилт” гэж нэрлэдэг.

Журналд тусгагдсан ажил гүйлгээний дансны харилцааг хөтлөхийн тулд ерөнхий дэвтэрт бичилт хийнэ.

Ерөнхий дэвтэр гэдэг нь данснуудыг агуулсан олон багана, эгнээнээс бүрдсэн хүснэгт бүхий дэвтэр юм.

Ерөнхий дэвтэрийн нэг хуудсанд зөвхөн нэг дансны мэдээлэл тусгагддаг.

Page 34: Lecture №5,6,7,8

Тухайлбал: Мөнгөн хөрөнгийн данс хуудсанд тухайн тайлант хугацаанд мөнгөн хөрөнгийн данс дебет талаараа ямар данстай харилцаж байгааг мөн кредит талаараа ямар данстай харилцаж байгаа тус тус харуулж эцсийн үлдэгдэлийг тусгасан байдаг.

Журналаас тухайн дансны эцсийн үлдэгдэлийг харах боломж байхгүй бол ерөнхий дэвтэрээс тухайн дансны үлдэгдэлийг харж болно.

Page 35: Lecture №5,6,7,8

Журналаас ерөнхий дэвтэрт ажил гүйлгээг шилжүүлэн бичих механик ажиллагаа нь зарим нэгэн онцлог талтай. Тухайлбал:

Журналын бичилтэнд тусгагдсан дансны нэр ерөнхий дэвтэрт тусгагдана.

Ерөнхий дэвтрийн дебет бичилтийн баганын дүн журналын дебет бичилтээр хийгдэнэ.

Page 36: Lecture №5,6,7,8

Ерөнхий дэвтэр дахь сар, өдөр журналынхаар тусгагдана.

Ерөнхий дэвтрийн дансны дугаар нь ерөнхий журналын “Лавлагаа” багананд бичигдсэн дугаартай ижил байна.

Журналд ажил гүйлгээг тусгасан хуудасны дугаар нь ерөнхий дэвтэрийн лавлагаа багананд тусгагдана.

Page 37: Lecture №5,6,7,8

Ерөнхий дэвтэр̺í㺠Äàíñ ¹ 1

Ñàð, ºäºð ÿéëãýýíèé óòãà Ëàâëàãàà

Äåáåò òàëààðàà õàðüöàæ

áàéãàà äàíñ

Êðåäèò òàëààðàà õàðüöàæ

áàéãàà äàíñ

¯ëäýãäýë

IX.01 1 180000 180000

Ýíãèéí õóâüöàà Äàíñ N 50

Ñàð, ºäºð ÿéëãýýíèé óòãà Ëàâëàãàà

Äåáåò òàëààðàà õàðüöàæ

áàéãàà äàíñ

Êðåäèò òàëààðàà õàðüöàæ

áàéãàà äàíñ

¯ëäýãäýë

IX.03 180000 180000

Page 38: Lecture №5,6,7,8

Ерөнхий дэвтрийн хоёр дансны Лавлагаа гэсэн багана бүрд 1 гэсэн дугаар байгаа нь журналын 1 дүгээр хуудаснаас бичилт хийснийг харуулж байна.

Энэ мэтээр ерөнхий дэвтрийн дансанд бичигдсэн журналын хуудасны дугаар болон журнал бичсэн ерөнхий дэвтрийн дансны дугаар нь шилжүүлэн бичиж байгаа хоёр дүнгийн буюу хоёр дэвтрийн хооронд хийгдэж байгаа бичилтийн баталгаа болдог.

Page 39: Lecture №5,6,7,8

Эдгээр нь шаардлагатай үед ерөнхий дэвтэр дээрх дүнг тодруулан харах, алдааг илрүүлж засах зэргийг хялбарчилж өгдөг. Ийм учраас журнал ба дансны “Лавлагаа” бол зайлшгүй чухал юм.

Ерөнхий дэвтрийн дансны дугаараар бичсэн журнал дахь бичилтээс шилжүүлэн бичих гэж байгаа дансны дугаарыг ерөнхий дэвтрээс эрэлгүйгээр шууд олж болох ач холбогдолтой. Энэ нь ямар нэгэн шилжүүлэн бичих гэж байгаа дүнг орхигдуулах, эргэлзэх байдалд хүргэхгүй.

Page 40: Lecture №5,6,7,8

Ашиглах материал:Номын нэр: Дунд шатны НББүртгэл

Зохиогч: Donald E. Kieso

Хэвлэгдсэн он: 2000 он, Долоодохь хэвлэл

Номын нэр: Санхүүгийн бүртгэл

Зохиогч: Д.Жавзмаа, Саранчимэг

Хэвлэгдсэн он: 2000 он

Номын нэр: Нягтлан бодох бүртгэлийн үндэс

Зохиогч: МУИС-ын багш нарын баг

Хэвлэгдсэн он: 2009 он

Номын нэр: Санхүүгийн дунд шатны бүртгэл 1-р дэвтэр

Зохиогч: МУИС-ын багш нарын баг

Хэвлэгдсэн он: 2009 он

Номын нэр:“Санхүүгийн бүртгэл”

Зохиогч: Орчуулгын ном-Р. Мейгс, В.Мейгс

Хэвлэгдсэн он: 1996 он

Номын нэр: “Нягтлан бодох бүртгэл”

Зохиогч: Н.Агваан

Хэвлэгдсэн он: 2004 он