7
ЛЕКЦ 4. Ашигт малтмалын хэрэглээ, эрэлт хэрэгцээ 1. Ашигт малтмалын хэрэглээ 2. Ашигт малтмалын эрэлт 3. Ашигт малтмалын үнэ тогтох, түүний онцлог 1. Ашигт малтмалын хэрэглээ Орчин үеийн уул уурхайн салбар дэлхийн нийгмийн хэрэглээний түүхий эдийн 70 гаруй хувийг үйлдвэрлэн гаргадаг асар том салбар болсон байна. Дэлхийн эрдэс түүхий эдийн олборлолт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна гэж судлаачид тэмдэглэсэн. Түүний дотор уран, нефть, газрын ховор элемент, байгалийн хийн олборлолт ашиглалт аль аль нь тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн дотор нефть олборлолтын хэмжээ 6,2 дахин (3.21 млрд тн), байгалийн хий 13 дахин ( 2,49 млрд,м3), нүүрс 2 дахин (3.10млрд.тн ) өссөн байна. Эдгээрээс гадна металлын төрлийн ашигт малтмалын хэрэгцээ 3-12 дахин бордооны эрдсийн түүхий эдийнх 6 дахин өсчээ. 1.1. Монголын уул уурхайн үйлдвэрлэл дэх зах зээлийн нөлөө. Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тогтвортой өсч зах зээлийн нөхцөлд зохицон ажиллах чадвартай, улс орны эдийн засагт шийдвэрлэх үүрэгтэй ихээхэн ирээдүйтэй салбар болохоо харуулж байна. Манай орны бүс нутгийн хөгжилд уул уурхайн үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүрэг онцгой ач холбогдолтой болох нь тус орны хөгжлийн түүхээс тодорхой харагдаж байна. Манай орны нийгмийн нийт бүтээгдэхүүнд уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эзлэх хувь сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байгаа бөгөөд урд өмнө уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй шахуу байсан бүс нутгуудад энэ чиглэлийн үйлдвэрлэлийн суурь тавигдаж, ирээдүйтэй шинэ орд газрууд нээгдэж байна. Гэхдээ уламжлалт уул уурхайн үйлдвэрүүдийн хувьд янз янз байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом унах, өсөх үзэгдэл гарч байна.Манай улсын эдийн засгийн тулгуурын нэг болох Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт энэ нь эерэгээр нөлөөлж, үйлдвэрийн техник технологийг шинэчлэх, хүч чадлын ашиглалтыг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулах, үйлдвэрийг ойрын ирээдүйд хөгжүүлэх - 1 -

Lekts_4

  • Upload
    davaaml

  • View
    716

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Lekts_4

ЛЕКЦ 4.Ашигт малтмалын хэрэглээ, эрэлт хэрэгцээ

1. Ашигт малтмалын хэрэглээ2. Ашигт малтмалын эрэлт3. Ашигт малтмалын үнэ тогтох, түүний онцлог

1. Ашигт малтмалын хэрэглээОрчин үеийн уул уурхайн салбар дэлхийн нийгмийн хэрэглээний түүхий эдийн 70 гаруй хувийг үйлдвэрлэн гаргадаг асар том салбар болсон байна. Дэлхийн эрдэс түүхий эдийн олборлолт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна гэж судлаачид тэмдэглэсэн. Түүний дотор уран, нефть, газрын ховор элемент, байгалийн хийн олборлолт ашиглалт аль аль нь тасралтгүй өсөн нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн дотор нефть олборлолтын хэмжээ 6,2 дахин (3.21 млрд тн), байгалийн хий 13 дахин ( 2,49 млрд,м3), нүүрс 2 дахин (3.10млрд.тн ) өссөн байна. Эдгээрээс гадна металлын төрлийн ашигт малтмалын хэрэгцээ 3-12 дахин бордооны эрдсийн түүхий эдийнх 6 дахин өсчээ.1.1. Монголын уул уурхайн үйлдвэрлэл дэх зах зээлийн нөлөө. Уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд тогтвортой өсч зах зээлийн нөхцөлд зохицон ажиллах чадвартай, улс орны эдийн засагт шийдвэрлэх үүрэгтэй ихээхэн ирээдүйтэй салбар болохоо харуулж байна. Манай орны бүс нутгийн хөгжилд уул уурхайн үйлдвэрлэлийн гүйцэтгэх үүрэг онцгой ач холбогдолтой болох нь тус орны хөгжлийн түүхээс тодорхой харагдаж байна. Манай орны нийгмийн нийт бүтээгдэхүүнд уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эзлэх хувь сүүлийн жилүүдэд тогтвортой өсч байгаа бөгөөд урд өмнө уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй шахуу байсан бүс нутгуудад энэ чиглэлийн үйлдвэрлэлийн суурь тавигдаж, ирээдүйтэй шинэ орд газрууд нээгдэж байна. Гэхдээ уламжлалт уул уурхайн үйлдвэрүүдийн хувьд янз янз байна. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ огцом унах, өсөх үзэгдэл гарч байна.Манай улсын эдийн засгийн тулгуурын нэг болох Эрдэнэт үйлдвэрийн эдийн засагт энэ нь эерэгээр нөлөөлж, үйлдвэрийн техник технологийг шинэчлэх, хүч чадлын ашиглалтыг сайжруулах зорилгоор хөрөнгө оруулах, үйлдвэрийг ойрын ирээдүйд хөгжүүлэх концепцийг хэрэгжүүлэхэд боломж гарч байна. Гэвч хайлуур жоншны баяжмалын уламжлалт зах зээлийн нөхцөл хүндэрч, үйлдвэрийн хэтийн төлөв нь тодорхойгүй байдалд орж болзошгүй байна.Сүүлийн жилүүдэд гянт, болд, цагаан тугалганы гадаад зах зээл мөн дээрхийн адил хүндэрч, борлуулах нөхцөл муудсанаас энэ чиглэлийн үйлдвэрлэлийн эрч далайц буурч, өмнө ажиллаж байсан зарим үйлдвэрүүд хаагдахад хүрэв. Энэ нь зарим талаар сөргөөр нөлөөлж импортын тоног төхөөрөмж, материал, сэлбэг дутагдах, цахилгаан эрчим хүчээр тасалдах зэрэг шалтгаан гарч үйлдвэрийн жигд ажиллагаа алдагдуулж байна. Салбарын хэмжээнд ашиглаж байгаа олборлох, тээвэрлэх, бутлах, баяжуулах техникийн хүч чадал өрнөдийн орнуудынхаас ойролцоогоор 1,5-4 орчим дахин доогуур байна. Уул уурхайн салбарын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг иж бүрэн гүн боловсруулж экспортын эцсийн бүтээгдэхүүн гаргах асуудал цаг хугацаа, улс төрийн болон бусад олон зүйлүүдээс шалтгаалан шийдэгдээгүй ирсэн нь: геологийн судалгаа - нөөц- уул уурхай – баяжуулалт - эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн органик холбоог тасалдуулж, хөрөнгө оруулалт их шаардагдах боловч

- 1 -

Page 2: Lekts_4

үйлдвэрлэлийн үр ашиг нь харьцангуй бага эрдэс түүхий эдийг олборлох, баяжуулах үйлдвэрлэл зонхилж манай оронд металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого цаг хугацааны хувьд хоцрогдмол байдалд орсон байна. Уламжлалт хуучин зах зээл задарснаас бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлсэн боловч ¬Европ, Азийн зах зээлд экспорт өргөжүүлэх нөхцөл бүрдсэн эерэг талтай ба ийм нөхцөлд Монгол улсын Засгийн газраас энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих бодлогыг улам боловсронгуй болгон баримтлах ёстой.Геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ салбарт одоо байгаа үйлдвэрүүдэд шинэчлэлт хийж үр ашгийг бууруулахгүй байх, шинэ техник технологи нэвтрүүлэх, дэлхийн зах зээлд хэрэгцээ нь буураагүй буюу өссөн цаашид тогтвортой байх хандлагатай төмөр, хөнгөн цагаан, никель, цайр, уран, ховор металлууд зэрэг стратегийн ач холбогдол бүхий эрдэс түүхий эдийн хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлж нөөцийг шинээр тогтоох, бэлэн байгаа нөөцийг эргэлтэнд оруулах чиглэлээр технологи эдийн засгийн туршилт судалгааны ажлыг өргөжүүлэх шаардлагатай байна. 1.2. Эрдсийн экспортын өрсөлдөх чадвар, манай хөрш орнуудын импортын эрэлт хэрэгцээ. Манай орны эрдсийн олборлолт, экспорт, ялангуяа алт зэс, хайлуур жонш, молибдены экспортын хэмжээ нэмэгдэж, бүтээгдэхүүний нэр төрөл, чанарын түвшин нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь манай орны үндэсний орлого, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн болон экспортын өсөлтөд шийдвэрлэх ач холбогдолтой юм. Манай орон хөрш орнууд ялангуяа БНХАУ, ОХУ, Япон, БНСУ-ын өсөн нэмэгдэж байгаа металлын чиглэлийн эрдсийн импорт тэдгээрийн эрэлт хэрэглээ түүний нэр төрөл болон Ази тивийн үйлдвэрлэлийн хэвийн хандлага, чиглэлийг нарийвчлан судлахад гол зорилго тавьж байна. Металл, түүхий эд, ялангуяа зэс, молибден, төмрийн хүдэр, хайлуур жонш зэргийн экспортыг дээшлүүлэх боломж хөрөнгө оруулалт болон техник технологийн дэвшил, өөрчлөлт, төрийн бодлого, туслалцаа зэрэг асуудлыг “Монгол улсын металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэтийн төлөвлөгөө”-ний хүрээнд тусгаж авч үзэж болно. Зэсийн баяжмал блистер катодын зэсийн олон улсын худалдаа, ялангуяа экспорт, импортын чиглэлийг Ази, бүс нутгийн хүрээнд нарийвчлан судалж, Хятадын зах зээлд Чили, Австрали улсуудын өсөн нэмэгдэж байгаа өрсөлдөөн, түүний хандлага, хөрш орнуудаас Латин америк болон африк тивийн орнуудад оруулж буй хөрөнгө оруулалт, экспортын удаан жилийн гэрээ, хамтын ажиллагааны чиглэлийг судаллаа.Хөрш орнуудын зэсийн салбарын бодлого, чиглэлүүдэд судалгаа хийсэн Хөрш орнууд, ялангуяа Хятад улс нөөц нь дуусч байгаа, өртөг зардал өндөр болон хуучирсан технологитой зэсийн уурхай, хайлуулах үйлдвэрүүдийг хаах арга хэмжээ авч байна. Хятадын томоохон зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрүүд баяжмал импортлох удаан хугацааны гэрээ хийх, технологийн шинэчлэлт, хүч чадлаа нэмэгдүүлэх чиглэл баримталж байна. Канадын Байгалийн нөөцийн төвөөс гаргасан судалгаагаар 1998 онд Хятад улс (1) 80208 сая, Орос улс (4) 17039 сая, Япон улс (10) 8808 сая ам. долларын эрдэс баялгийн бүтэгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд эрдсийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч эхний 10 орны тоонд ороод байна.

- 2 -

Page 3: Lekts_4

2. Ашигт малтмалын эрэлтБүхий л цаг хугацаанд хүний нийгмийн хөгжил дэвшлийн тодорхой нэг онцлог нь тогтмол өсч байгаа эрдэс баялгийн хэрэгцээ болж байсан бол XVIII-XX зуунд энэ хэрэгцээ нь улам өндөр хурдацтайгаар өсч харин XX зууны сүүлийн хэсэгт нэг талаас шинжлэх ухааны дэвшил хөгжилтэй холбоотойгоор (тухайлбал байгалийн гаралтай түүхий эдийг орлуулах материалын үйлдвэрлэлийн хөгжлийн улмаас), нөгөө талаас уламжлалт нийгэм улс төрийн бодлогод эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарсны улмаас (тухайлбал, хүн төрөлхтний хөгжлийн тусын тулд бус зарцуулж байсан их хэмжээний эрдэс баялгийн зарцуулалтын өсөлтийн хурдац түр боловч буурсан), зарим төрлийн эрдэс баялгийн эрэлт хэрэгцээний өсөлтийн хурдац өөрчлөлтийн хандлага харагдах боллоо. Гэхдээ энэ нь зарим төрлийн эрдэс баялгийн хувьд ажиглагдаж байгаа үзэгдэл бөгөөд ихэнх эрдэс баялгийн хэрэгцээ хурдан өсөлттэй хэвээр байгаагийн зэрэгцээ шинжлэх ухааны хөгжилтэй уялдан урьд өмнө хэрэглэж байгаагүй түүхий эдийн хэрэгцээ шинээр бий болсоор байна.Металлын үйлдвэрлэл, хэрэглээ, дахин

Төмөр Хөнгөн цагаан Зэс Тугалга АлтДэлхийн нийт үйлдвэрлэл өссөн дүнгээр Боловсруулаагүй төмөр 32 тэрбум тонн 573 сая тонн 409 сая тонн204 сая тонн128.000 – 140.000 тоннСүүлийн жилүүдийн дэлхийн зах зээлийн жилийн хэрэглээ 837 сая тонн24.9 сая тонн 15.1 сая тонн 6.2 сая тонн 3.948 тоннИрэх 10 жилийн хэрэглээний өсөлт нэгдсэн таамаглал 0.8% 3% 2.9% 1.1% 4.3%Дахин боловсруулсан металлын хэрэглээний эзлэх хувь АНУ – 79%, Баруун Европ – 55%, Зүүн болон Зүүн Өмнөд Ази – 52%, Бусад барууны орон – 46% Хойд Америк – 35%, Баруун Европ – 31%, Ази – 25%, Дэлхийн зах зээл – 29% Барууны орнууд -35%АНУ – 70%, Бусад барууны орнууд – 55% Барууны орнууд – 35%

3. Ашигт малтмалын үнэ тогтох, түүний онцлог3.1. Эрдэс түүхий эдийн зах зээлийн онцлог. Эдийн засгийн онол зах зээл гэдгийг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч (худалдагч) ба хэрэглэгч (худалдан авагч)-ийн харьцаа гэж үздэг. Зах зээлийн харилцаанд оролцож буй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ба хэрэглэгчдийн тооноос хамааруулан дараах байдлаар загварчилж болно.Иймээс эрдэс түүхий эдийн зах зээлийн загварын хамгийн дэлгэрсэн нь олигополи ба монополь гэсэн хэлбэрүүд, тэдгээрийн шилжилтийн хувилбарууд багтана. Чөлөөт өрсөлдөөний загварт бирж дээр борлуулах цэвэр металлуудын зах зээлийг хамааруулдаг.(зэс, хар тугалга, хөнгөн цагаан, алт, мөнгө, цагаан алт гэх мэт)ихэнх тохиолдолд эрэдс баялгийн бүтээгдэхүүн чанарын хувьд стандартчлагдсан байдаг. Хэрэглэгчийн тоо Үйлдвэрлэгчдийн тоо

Олон Хэд хэд ГанцОлон Цэвэр өрсөлдөөн Цэвэр олигополи Цэвэр монополчлолХэд хэд Хэрэглэгчдийн хязгаарлагдмал монопчлол Хоёр талын олигополи

Хэрэглэгчдийн хязгаарлагдмал олигополиГанц Цэвэр монопсони Хязгаарлагдмал монопсони Хоёр талын монопсони

Чөлөөт зах зээл дээр стандарчлагдсан бүтээгдэхүүний өрсөлдөөн олон үйлдвэрлэгч ба хэрэглэгчтэйгээр явагдана. Зах зээлийн ийм загварт бүтээгдэхүүн (нүүрсний)-ий үнэ нь

- 3 -

Page 4: Lekts_4

эрэлт ба нийлүүлэгчийн эрхшээл дор явагдах бөгөөд нэг хэрэглэгчээс үл шалтгаална. Шинэ хэрэглэгч зах зээлд чөлөөтэй нэвтрэх, мөн чөлөөтэй зах зээлээс хялбар шахагдах жам ёсны зүйл. Зах зээлийн нөхцөлд эгэл буюу цэвэр монополист нь шилмэл бүтээгдэхүүнийг дангаараа үйлдвэрлэж, хэрэглэгчид өөрийн үнийг тулгадаг практик бий. Монголын нүүрсний аж үйлдвэрийн салбарт гэхэд нийтлэг үйлчилж буй зах зээл гэхэд үндсэндээ олгиполи (хязгаарагдмал) загварт багтана. Эл загварын үйлчлэх орчин хязгаарлагдмал цөөн тооны үйлдвэрлэгч (хэдэн арваас илүүгүй) нүүрснийхээ үнийг бусад уурхайнуудынхтайгаа харгалзаатайгаар зохицуулах шаардлагад үндэслэдэг. Олигополи зах зээл дээр үнэ харьцангуй тогтвортой бөгөөд хэвшсэн үнийн тогтолцоонд шинэ хэрэглэгч өрсөлдөөнийг давж байж орж ирдэг юм. Ийм загвар төвийн эдийн засгийн бүсийн нэлээд дүүргүүдэд өнөөдөр үйлчилсэнээр байна. Цэвэр монополи зах зээл орон нутгийн нүүрс хангамжийн практикт бодит байдал болсон. Орон нутгийн нүүрсний уурхайнуудын нүүрсний үнэ хэрэглэгчдийн тоо, хэрэглээний түвшин, нүүрс олборлолтын өртөг зэргээс хамаарал багатай газар дээрээ (уурхай дээрээ) борлуулах нөхцөлөөр хэвшиж байна. Цаашид зах зээлийн дээрх бүх загварт уурхай бүрийн нүүрсний үнийн төвшин түлшний балансын сонгомол тогтолцооны үндсэн дээр зохицуулагдах практикт аажмаар шилжиж улирлын үнийн зохицуулалт үйлчилэх болно.

3.2. Хөрш орнуудын зах зээлийн багтаамж. Манай орны дотоодын зах зээл хомс, санхүүгийн бололцоо хязгаарлагдмал, техник технологийг гадаадаас авдгийн зэрэгцээ, ихэнх ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүний олон улсын үнэ нь цөөхөн хэдэн бирж дээр төлөвшин тогтдог, дэлхийн улс орон бүр гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар өрсөлдөж байгаа өнөөгийн нөхцөл байдалд гадаад орчинг тухай бүр зөв мэдэрч, түүнд зохицсон бодлогыг явуулж байх нь тус улсын уул уурхайн салбарын олон улсын хэмжээнд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд туйлын чухал ач холбогдолтой юм.

Монгол улсын уул уурхайн салбарын хамгийн гол бүтээгдэхүүн болох зэсийн үйлдвэрлэл /зэсийн агуулгаар нь/ дэлхийн үйлдвэрлэлийн 1 орчим хувийг эзэлж байгаа бол алтны 0.5 хувь, жоншны 3.5 хувь, гянтболдын 0.1 хувь, нүүрсний 0.05 хувийг гаргаж байна. Газарзүйн байршлын хувьд дэлхийд уул уурхайн үйлдвэрлэлээрээ “аварга”-д тооцогддог томоохон үйлдвэрлэгч орнуудын дунд оршдог боловч нөгөө талаар ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг томоохон зах зээл болох БНХАУ, ОХУ, Япон, Өмнөд солонгос зэрэг орнуудтай заримтай нь шууд хиллэж газарзүйн хувьд ойр дөт оршиж байгаа нь эрдсийн салбарыг хөгжүүлэх, экспортын боломжийг нэмэгдүүлэх тааламжтай нөхцөлийг бүрдүүлж байна. Жонш, гянт болд, нүүрсний үйлдвэрлэлээр БНХАУ манай гол өрсөлдөгч мөн боловч нөгөө талаар зэс, цайр, төмрийн хүдэр, фосфор, хром, боксит, цагаан тугалганы бүтээгдэхүүний хувьд туйлын их багтаамжтай зах зээл болж байна. БНХАУ нь жилдээ дунджаар 10 гаруй тэрбум долларын ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүн импортоор авдагийн дотор 3.5 сая тонн зэс, 50 гаруй сая тонн төмрийн хүдэр орж байна.3.3. Дэлхийн зах зээлд үнэ бүрэлдэх онцлог. Дэлхийн хэмжээнд одоог хүртэл тогтвортой өсөлт байгаа боловч тив бүс нутгийн хүрээнд энэ байдал нь харилцан адилгүй байсаар ирсэн ба одооч байсаар байна. Энэ маш олон зүйлийн учир шалтгаантай боловч тэдгээрээс хамгийн гол хүчин зүйлүүд нь дэлхийн хөрслөг гадаргуу дахь ашигт

- 4 -

Page 5: Lekts_4

малтмалын тархалтын жигд бус байдал, хүн амын нутагшлын нягтрал, бүс нутаг бүрийн хэрэглээний онцлог зэрэг нь зүй ёсоор ордог. Дэлхийн улс гүрнүүд эрдэс түүхий эдийнхээ асуудлыг төрийн түвшинд авч хэлэлцэж түүндээ ашигт малтмалын олборлолт эрчим хүчний хэрэглээ, нийгмийн хэрэглээний хангалт зэргийн тэнцвэрийг урт хугацаанд хангах асуудлыг чухалчлан тусгаж үүнийгээ үндэсний аюулгүй байдал, ард түмний ая тухтай хэрэглээ, аж үйлдвэрлэлийн түвшинг хадгалах байнгын бодлого гэж тодорхойлсон байна.Хойд америкт чөлөөт худалдааний хэлэлцээр байгуулагдсанаар эрдэс түүхий эдийн асар их баялагтай Канад, Мексик улсууд АНУ-д чөлөөтэй экспортлох боллоо. Япон улс дэлхийн томоохон экспортлогч бөгөөд Ойрхи Дорнод, Австрали, Африк, Латин Америк, Зүүн Өмнөд Азийн орнуудын уул уурхайн салбарт их хэмжээний хөрөнгө оруулах замаар тэндээс эрдэс түүхий эдээ импорлож байна.Австрали, ӨАБНУ-ууд дэлхийн томоохон экспортлогч хэвээр байна. Нефть олборлолтын 40 гаруй хувийн ОПЕК-ийн гишүүн 11 улс гүйцэтгэсээр байна. Эрдэс түүхий эдийн тодорхой төрлөөр дэлхийд тэргүүлэх байр суурийг эзэлж буй хөгжиж буй орнуудийн тоо өсөн нэмэгдсээр байна. Эдгээрийн тоонд Чили зэс, молибденээр, Марокко, Тунис фосфоритоор, Шинэ Каледон никелээр, Гвиней, Бразил фосфоритоор, Индонез, Малайз цагаан тугалгаар, Заир алмазаар, Мексик мөнгөөр тус тус багтаж байна.БНХАУ-ын хувьд эрдэс түүхий эдийн томоохон хэрэглэгч, үйлдвэрлэгчийн нэг юм. Нүүрс, төмрийн хүдэр, марганцийн хүдэр, сурьма ,мөнгөн усны хүдэр, хар тугалга, цайр, гянтболдын экспортоор дэлхийд 1-р байрыг эзэлж байна.Эрдэс түүхий эдийн нөөц,олборлолт,боловсруулалт,хэрэглээний томоохон гүрэн ЗХУ задран унаснаар бүрэлдэхүүн Бүгд Найрамдах улсууд нь тус бүр өөрийн бие даасан бодлого явуулах болсноор тухайн бүс нутгаар зогсохгүй дэлхийн эрдэс түүхий эдийн зах зээлд бас нэгэн шинэ нэмэлт тодотгол болж өгч байна.

- 5 -