9
9-р ангийн Монгол хэлний хичээлийн жишиг даалгавар I хэсгийн даалгавар /сонгох даалгавар/ Дөрөө “Чамаас жаахан байж чамайг өргөнө”. Тэр юу вэ? Намайг бага байхад аав минь ингэж таалгадаг сан. Малын захад өссөн монгол дээлтэй хүүхдүүдийн бие, бодол хоёрыг зэрэг өргөж тавьдаг нэгэн ид шидтэй шат бол дөрөө юм. Тиймээс ч “Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэвэл” эцэг хүний үрийнхээ төлөө тавьсан анхны зорилго биелдэг. Бор моринд мордох ган дөрөө, бодлын моринд мордох сэтгэлийн дөрөө хоёрыг зэрэг бэхэлж өгсөн аавын минь дүр төрх тодрох шиг. Хол ойрын хүмүүстэй танилцах дөрөө минь бодоход, аав минь л байж уу. Эцгийн бийд хүнтэй танилц гэдэг энэ үг одоо улам учир утгатай бодогдох болов. 1. Ид шидтэй шат болох дөрөө нь монгол хүүхдүүдийн юу юуг зэрэг өргөж тавьдаг вэ? A. Хөл гар хоёрыг B. Бие бодол хоёрыг C. Бие сэтгэл хоёрыг D. Санаа бодол хоёрыг E. Сэтгэл бодол хоёрыг 2. Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг олоорой. 1.Эцгийн бийд хүнтэй танилц. 2.Бор моринд мордох ган дөрөө, бодлын моринд мордох сэтгэлийн дөрөө хоёрыг зэрэг бэхэлж өгсөн аав. 3.“Чамаас жаахан байж чамайг өргөнө”. 4. Ид шидтэй шат бол дөрөө юм. 5.Эцэг хүний үрийнхээ төлөө тавьсан анхны зорилго биелдэг. A. 3, 4, 2, 1, 5 B 3, 4, 1, 5, 2 C. 3, 4, 5, 2, 1 D. 3, 4, 5, 1, 2 E. 3, 4, 1, 2, 5 3. Ид шидтэй шат гэж юуг хэлсэн бэ? A.Бодол B. Бие C. Дүр төрх D.Дөрөө E. Ганзага 4. Сэдвийг олоорой? A. Дөрөөний тухай B. Үр хүүхдийн тухай C. Монгол уламжлалын тухай D. Оньсогоны тухай E. Үргэлжид үрийнхээ төлөө байдаг эцэг хүний тухай 5. Дээрх эхийн хэв маягийг тодорхойлно уу. A. Амьдралыг ухааруулах дөрөө нь болсон аавынхаа тухай эргэцүүлэн бодож байгаа учир эргэцүүлэмж B. Эцэг хүн ямагт үрийнхээ төлөө байдгийг өгүүлсэн хүүрнэмж C. “Чамаас жаахан байж чамайг өргөнө” гэсэн оньсогоны учрыг тайлбарлаж байгаа тайлбарламж D. Дөрөөг олон талаас нь авч үзэж, шинжүүдийг нь гаргаж өгсөн учир тоочимж

Mon9

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mon9

9-р ангийн Монгол хэлний хичээлийн жишиг даалгавар

I хэсгийн даалгавар /сонгох даалгавар/

Дөрөө

“Чамаас жаахан байж чамайг өргөнө”. Тэр юу вэ? Намайг бага байхад аав минь ингэж

таалгадаг сан. Малын захад өссөн монгол дээлтэй хүүхдүүдийн бие, бодол хоёрыг зэрэг өргөж

тавьдаг нэгэн ид шидтэй шат бол дөрөө юм. Тиймээс ч “Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд

хүргэвэл” эцэг хүний үрийнхээ төлөө тавьсан анхны зорилго биелдэг.

Бор моринд мордох ган дөрөө, бодлын моринд мордох сэтгэлийн дөрөө хоёрыг зэрэг

бэхэлж өгсөн аавын минь дүр төрх тодрох шиг. Хол ойрын хүмүүстэй танилцах дөрөө минь

бодоход, аав минь л байж уу. Эцгийн бийд хүнтэй танилц гэдэг энэ үг одоо улам учир утгатай

бодогдох болов.

1. Ид шидтэй шат болох дөрөө нь монгол хүүхдүүдийн юу юуг зэрэг өргөж тавьдаг вэ?

A. Хөл гар хоёрыг B. Бие бодол хоёрыг C. Бие сэтгэл хоёрыг

D. Санаа бодол хоёрыг E. Сэтгэл бодол хоёрыг

2. Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулсан хэсгийг олоорой.

1.Эцгийн бийд хүнтэй танилц.

2.Бор моринд мордох ган дөрөө, бодлын моринд мордох сэтгэлийн дөрөө хоёрыг зэрэг бэхэлж

өгсөн аав.

3.“Чамаас жаахан байж чамайг өргөнө”.

4. Ид шидтэй шат бол дөрөө юм.

5.Эцэг хүний үрийнхээ төлөө тавьсан анхны зорилго биелдэг.

A. 3, 4, 2, 1, 5 B 3, 4, 1, 5, 2 C. 3, 4, 5, 2, 1 D. 3, 4, 5, 1, 2 E. 3, 4, 1, 2, 5

3. Ид шидтэй шат гэж юуг хэлсэн бэ?

A.Бодол B. Бие C. Дүр төрх D.Дөрөө E. Ганзага

4. Сэдвийг олоорой?

A. Дөрөөний тухай B. Үр хүүхдийн тухай C. Монгол уламжлалын тухай

D. Оньсогоны тухай E. Үргэлжид үрийнхээ төлөө байдаг эцэг хүний тухай

5. Дээрх эхийн хэв маягийг тодорхойлно уу.

A. Амьдралыг ухааруулах дөрөө нь болсон аавынхаа тухай эргэцүүлэн бодож байгаа учир

эргэцүүлэмж

B. Эцэг хүн ямагт үрийнхээ төлөө байдгийг өгүүлсэн хүүрнэмж

C. “Чамаас жаахан байж чамайг өргөнө” гэсэн оньсогоны учрыг тайлбарлаж байгаа

тайлбарламж

D. Дөрөөг олон талаас нь авч үзэж, шинжүүдийг нь гаргаж өгсөн учир тоочимж

Page 2: Mon9

E. Дөрөөний тухай тоочин дүрсэлж тайлбарласан учраас тайлбарламж ба тоочимж

6. Гол санааг илэрхийлэх дүрслэх ур маяг бүхий хэсгийг олоорой.

A. Хол ойрын хүмүүстэй танилцах дөрөө минь бодоход, аав минь л байж уу.

B. Эцэг хүний үрийнхээ төлөө тавьсан анхны зорилго биелдэг.

C. Бор моринд мордох ган дөрөө

D. Эцгийн бийд хүнтэй танилц

E. Малын захад өссөн монгол дээлтэй хүүхдүүд.

7. “Малын захад өссөн монгол дээлтэй хүүхдүүдийн бие, бодол хоёрыг зэрэг өргөдөг дөрөө” -

өгүүлбэрээс хоёр бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг олоорой.

A. Хүүхдүүд өснө. B. Бие өснө. C. Бодол өргөнө.

D. Дөрөө өргөнө. E. Бие өргөнө.

8. “Эцгийн бийд хүнтэй танилц”- өгүүлбэрийн онцолсон үг ямар гишүүн болох вэ?

A. Өгүүлэгдэхүүн B. Харьяалахын тодотгол C. Хамжсан тодотгол

D. Шууд тусагдахуун E. Шууд бус тусагдахуун

9. “Эцгийн бийд хүнтэй танилц” – өгүүлбэрийн тодорхойлолтыг олоорой.

a. Энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр

b. Зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр

c. Үйлийн тодотгол гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр

d. Шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр

e. Байц гишүүн өгүүлбэртэй угсарсан нийлмэл өгүүлбэр

10. “Малын захад өссөн монгол дээлтэй хүүхдүүдийн бие, бодол хоёрыг зэрэг өргөж тавьдаг нэгэн

ид шидтэй шат бол дөрөө юм” – өгүүлбэрийн тонгоргол аль вэ?

A. Малын захад өссөн монгол дээлтэй хүүхдүүдийн бие, бодол хоёрыг зэрэг өргөж тавьдаг

нэгэн ид шидтэй шат бол дөрөө юм гэдгийг энэ эхийг уншсанаар ойлгож авлаа.

B. Малын захад өсдөг монгол дээлтэй хүүхдүүдийн бие, бодол хоёрыг зэрэг өргөн тавьдаг

нэгэн ид шидтэй шат бол дөрөө юм шүү!

C. Малын захад өссөн монгол дээлтэй хүүхдүүд.

D. Дөрөө бол малын захад өсдөг дээлтэй монгол хүүхдүүдийн бодол бие хоёрыг зэрэг

өргөж тавьдаг ид шидтэй нэгэн шат юм.

E. Хүүхдүүдийн бие, бодол хоёрыг зэрэг өргөж тавьдаг нэгэн ид шидтэй шат бол дөрөө

юм.

11. Хэлзүйжсэн холбоо үгийг олоорой.

A. учир утгатай B. энэ үг C. монгол дээл

D. бодогдох болов E. эцэг хүн

12. “Тиймээс ч “Гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэвэл' эцэг хүний үрийнхээ төлөө

тавьсан анхны зорилго биелдэг” - өгүүлбэрийн онцолсон бүтээврийг солин найруулбал

өгүүлбэрийн утга өөрчлөгдөхгүй вэ?

Page 3: Mon9

A. –вч B. –саар4 C. –лгүй D. -нгаа4 E. –аад4

13. Дараах үгсээс бүгд зөв бичсэн бүлэг үгийг олоорой.

a. тохилгийг, арвиллаа, тэмдэглэчхэж, уралдъя, гэгээрүүлэхэд

b. шорлогийг, нүүдэллээ, шүүмжилчхээд, өгсье, унагахаар

c. баялгийг, буудаллаа, огтолчхоод, ажиллая, хонуулахад

d. цацгийг, төллөлөө, чимэглэчихэв, дуугаръя, туслахаар

e. урлагийн, хиллэлээ, дуурайчхаад, хөөцөлдье, уншуулхыг

14. “Захад, ганзаганд, дөрөөнд, моринд, бодоход” гэсэн үгсийг бүтээврээр задалж үзээд

бүтээврийн ямар хувиргал болохыг тодорхойлоорой.

A. Хураах B. Дэлгэрүүлэх C. Тонгоргох D. Салаалах E. Аль нь ч

биш

15. Урт эгшгээр эхэлсэн нөхцөл залгахад аль үг бусдаасаа өвөрмөц бичигдэх вэ?

А. Захидал В. Хүчдэл С.Бодол D. Гүйдэл Е. Явдал

16. “Бор моринд мордох ган дөрөө, бодлын моринд мордох сэтгэлийн дөрөө хоёрыг зэрэг бэхэлж

өгсөн аавын минь дүр төрх тодрох шиг”- өгүүлбэрт аль үгсийн аймгийн үг ороогүй байна вэ?

А. Тооны нэр В. Тэмдэг нэр С. Орон цагийн нэр D. жинхэнэ нэр Е. Үйл үг

17. “Гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрэх” –хэлтэй ойролцоо утгатай хэлцийг олоорой.

А. Бяруу болоогүй байж бухын дуугаар урамдах

В. Ганзага мялаах

С. Эр өсөх, эсий сунах

D. Дөрөө харших

Е. Гар гараа дагах ганзага гөлмөө дагах

18. “Эцэг хүн”- холбоо үгэнд тохирох шинжийг олоорой

А. Утгазүйжсэн В. Хэлзүйжсэн С. Үгийн санжсан D. Бүхэлзүйжсэн Е. Чөлөөт

19. “Пэ-ээ та минь! Гагнуур бий юү? гэж сэтгэл түгшин дуу алдсанд тракторч Дамба гэмээ

наминчилж унжуу хамраараа газар онгилох гэсэн мэт дуугуй хоёр гурав дохисхийгээд явж

гагнуур олж ирэв”-өгүүлбэрээс бүтэц бус өгүүлбэрийг олоорой.

А. Пэ-ээ та минь В. Гагнуур бий юү? С. Дамба гэмээ наминчлав

D. Гагнуур бий юү? гэж сэтгэл түгшин асуув Е. Явж гагнуур олж ирэв

20. Дараах үгсийн зүй тогтлыг ажиглаад цэгийн оронд тохирохыг бичээрэй.

Дүр төрх, дөрөөнд хүргэх, ид шид, чамайг өргөх, учир утга, бор морь,......

А. Эцэг хүн В. Хол ойр С. Ган дөрөө D. үрийн төлөө Е. бодогдох

болов

21. “Өөхөнд ороовч нохой шиншихгүй

Өвсөнд ороовч үхэр идэхгүй”- гэсэн өгүүлбэр утгаараа ямар өгүүлбэр вэ?

Page 4: Mon9

А. Ойролцоо В. Эсрэг С. Төсөөт D. Зүйлчилсэн Е. Төсөөт ойролцоо

22. “Гурван бухаар зүтгүүлэвч гулзайхгүй хүчтэй

Гунан үхрийн мах идэвч цадахгүй ходоодтой” –өгүүлбэрт ямар дүрслэх ур маяг илэрсэн

байна вэ?

А. Зүйрлэл В. Хүншүүлэл С. Хэтрүүлэл D. Егөөдөл Е. Адилтгал

23. “хашааных”-үгэнд бүтцийн задлал хийж үйлээс нэр үг бүтээх залгаврыг олоорой.

А. –ы В. –хаш С. –н D. –ны Е. –аа

24. Харьяалахын тийн ялгалыг зөв дагуулсан хэсгийг олоорой.

A. B. C.

D. E.

25. Зөв хөрвүүлснийг олоорой.

A. Бэрс цэгт уулзахгүй бол өдөр явдал хоцорно

Бичгэндээ сурахгүй бол насандаа хоцорно

B. Барс цагт уулзахгүй бол өдрийн явдал хоцорно

Бичгэндээ сурахгүй бол насны явдал хоцорно

C. Барс цагт босохгүй бол өдрийн явдал хоцорно

Бяцхандаа сурахгүй бол насны явдал хоцорно

D. Барс цагт босгохгүй бол өдрийн явдал хоцорно

Бичгэндээ сурахгүй бол насны явдал хоцорно

E. Барс цагт босохгүй бол өдрийн явдал хойшилно

Бяцхандаа сурахгүй бол насны явдал хойшилно

26. Утгаар нь зөв харгалзуулаарай.

1. Цаасан буу тавих a. Хоргодох

2. Цээжнийхээ махыг барж идэх b. Худлаа ярих

3. Чоно махнаас гарах c. Унхиагүй болох

4. Толгой хавчуулах d. Дадаж сурсан зангаа тавихгүй байх

5. Хийморийг нь ямаа хивэх e. Сэтгэл маш их зовох

.. ..

Page 5: Mon9

ХОЁРДУГААР ХЭСЭГ. -/задгай даалгавар/

Дараах эхийг уншаад асуултанд хариулна уу.

Өчүүхэн таслалаар хүний амийг аварч болно

Оргүй хоосноос олон утга цацарна. Ямар нэг юм байна гэдэг нэгийг хэлдэг шиг, байхгүй

байна гэдэг ч өөрийг хэлнэ.

Малгай өлгүүрт байвал ажилтан нь ажилдаа байгааг, хоосон байвал гэртээ харьсныг

илтгэдэг гэсэн утгатай. Мөн тооны тэг ч бас чухал үүрэгттэй. 0025, 2005, 2500, 2050 гэхчлэн

хөөрхий муу тэгүүд олон утга илтгэж байна. Үүнчлэн яруу тансаг найруулгаар цэцэн цэлмэг ярихад

хэрэгцээтэй үед дуугүй байх нь олон үгээс илүү ихийг хэлж байгаа хэрэг. Тэгээд ч "Үгийн олноос

үхрийн олон", "Үг олдож, үхэр холдлоо", "Үг давтвал улиг", "Ярихаар яв, хэлэхээр хий” гэхчлэн

хэлэлцдэг.

Ярианыхаа дунд үг, өгүүлбэрийн хооронд түр азнах, чимээгүй болохыг хэлэнд зогсоц гэнэ.

Д. Батбаяр зогсоцыг “Түдэц” гэж нэрлэжээ. Энэ нь “удаж, түдэх” гэсэн утгаас үүссэн аж. Ярианыхаа

хамгийн чухал үг, хэлэх гэсэн гол санааныхаа үед бусдын анхаарлыг төвлөрүүлж, ёстой ялаа

нисэх нь сонстом чимээгүй болгоод яриагаа үргэлжлүүлэх нь хүмүүст онцгой нөлөөлдөг.

Зогсоцыг бичигт таслал, гурван цэг, хоосон зай, зураас зэргээр тэмдэглэдэг. Жишээ нь:

“Төмөр, малгай өмсөв-Төмөр малгай өмсөв”, “Хоёр, үстэй дээл-Хоёр үстэй дээл” гэхэд таслалаар

ямар ялгаа иллтгэж байна вэ? Түүхэнд ганцхан таслалаар өөрийн амийг аварч байсан тохиолдол

нэг биш удаа гарч байжээ. Тухайлбал:

Казнить, нельзя помиловить (Цаазал, өршөөж болохогүй)

Казнить нельзя, помиловить (Цаазалж болохогүй, өршөө)

Ингээд бодоход өчүүхэн зогсоц, таслалыг яриа бичигт ихэд анхаарч судалж үзэхээс аргагүй ээ.

\М. Саруул-Эрдэнэ “Сонирхолтой хэл шинжлэл” номоос\

1. Байхгүй байна гэдэг юуг хэлэх вэ?

............................................................................................................[1]

2. Малгай өлгүүрт байвал юуг илтгэдэг вэ?

.............................................................................................................[1]

3. Хэлэнд зогсоц гэж юуг хэлэх вэ?

...............................................................................................................[1]

4. Яаж яривал хүмүүст онцгой нөлөөлөх вэ?

..............................................................................................................[1]

5. Зогсоцыг бичгийн хэлэнд яаж тэмдэглэх вэ?

Page 6: Mon9

............................................................................................................... [1]

6. Таслалаар хүний амийг яаж аварч байсан тохиолдол хэдэн удаа гарч байв?

........................................................................................................................[1]

7. “Дуугүй байх” гэдгийг хэлцээр илэрхийлээрэй.

........................................................................................................................[1]

8. “Юу гэж бичээд” хүний амийг аварч байв. Жишээг бичээрэй.

........................................................................................................................[1]

9. “Эвлэвэл бүтнэ, ховловол гутна” хэлц нь эсрэг утгатай гэдгийг батлаад өгүүлбэр зохиогоорой.

Эсрэг утгатай болохыг баталсан нь Өгүүлбэр зохиосон нь

...........................................................

.......................................................... [1]

..................................................................

........................................................... [1]

ГУРАВДУГААР ХЭСЭГ. Бичих - /задгай даалгавар

“Би монгол газар төрсөндөө баярладаг” сэдвээр зохион бичлэг бичнэ үү:

Дараах асуултыг ашиглаж олоорой:

- Яагаад

- Тэгээд...

- Юунд баярлаж байна вэ?

Үгийн тоо 70-90 үгтэй

[Илэрхийлэх ба нөлөөлөх чадвар: 7 оноо

Page 7: Mon9

Хэлзүй ба бүтэц: 3 оноо]

Доорх хүснэгтэнд зохион бичлэгийн товч төлөвлөгөө бич .

Page 8: Mon9

Зохион бичлэгээ дараах хүснэгтэнд бичээрэй.

Page 9: Mon9