37
Судалгааны тайлан-4 / 2010 он/ 1 СУДАЛГААНЫ ТАЙЛАН- 4

Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

  • Upload
    nrnchln

  • View
    454

  • Download
    7

Embed Size (px)

Citation preview

Page 1: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

1

СУДАЛГААНЫ ТАЙЛАН- 4

Page 2: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

2

УЛААНБААТАР ХОТ

2010 ОН

Төсөл: ТА-6428 (REG): Төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх нь

Судалгааны сэдэв: “Монгол Улсын гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага судалгаа”

Судалгааны нэр: “Монгол гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага судалгаа”

Судлаач: Т.Хүрэлбаатар

Хаяг: Улаанбаатар-15160, Нэгдсэн Үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II

байр, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо 206 тоот Жич: Энд бичигдсэн үзэл бодол, эргэцүүлэл бол зөвхөн судлаачийнх бөгөөд Монгол Улсын

Үндэсний Хөгжил, Шинэтгэлийн Хороо, Азийн Хөгжлийн Банкны алиных нь ч биш юм.

Page 3: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

3

Гарчиг

Хуудас

Монгол Улсын гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага

судалгаа

• Товчилсон үгийн тайлбар

• Оршил

БҮЛЭГ НЭГ: Судалгааны агуулга

1.1 Судалгааны үндэслэл

1.2 Судалгааны ажлын зорилго

1.3 Судалгааны ажлын зорилт 1.4 Судалгааны арга, арга зүй

1.5 Сэдвийн хүрээнд өмнө нь судлагдсан байдал

БҮЛЭГ ХОЁР: Танилцуулга

2.1 Монгол гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал

2.2 Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого

2.3 Гэр бүлийн амьдралд тохиолддог бэрхшээлүүд

2.4 Олон улсын түвшинд гэр бүлийн боловсролыг олон нийтэд хүргэж буй

туршлага.

БҮЛЭГ ГУРАВ: Гэр бүлийн цаашдын чиг хандлага, анхаарах асуудлууд

3.1 Монгол гэр бүлийн хөгжлийн хандлага, өөрчлөлт 3.2 Гэр бүлийн боловсрол хүмүүжлийн асуудал, түүнийг сайжруулах тухай

3.3 Гэр бүлийн эдийн засгийн асуудал түүнийг сайжруулах тухай

3.4 Гэр бүлийн эрүүл мэндийн асуудал түүнийг сайжруулах тухай

• Дүгнэлт

• Ном зүй

Хүснэгтүүд:

1. Хүн ам амьжиргааны доод түвшин, бүс нутгаар 2002-2009 он

2. Өрхийн орлогын эх үүсвэр

3. Амьжиргааны түвшний үнэлгээг өрхийн сарын дундаж орлоготой харьцуулсан

дүн

4. Өрхийн тоо, гэрлэлт, гэр бүлийн цуцлалтын байдал

5. Эмэгтэй тэргүүлэгчтэй өрхийн тоо

6. Өрхийн тэргүүлэгч эзлэх хувийн жин өрхийн ам бүлийн тоо болон байршлаар,

Монгол улс, 1998, 2003, 2008 он

7. Гадаад улс орнуудын гэр бүлийн амьдралд бэлтгэх боловсролын хөтөлбөр

8. Гэр бүлийн талаарх үзэл хандлага 2004, 2009 он

Зураг: 1. Монгол гэр бүлийн хэв маяг

Өрхийн орлогын түвшин

Page 4: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

4

Товчилсон үгийн тайлбар

ҮСХ Үндэсний статистикийн хороо

НХХЯ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

НҮБ Нэгдсэн Үндэсний Байгууллага

МУИС Монгол Улсын Их Сургууль

НҮБХАС Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сан

ЭМЯ Эрүүл мэндийн яам

ШУА Шинжлэх ухааны академ

ФСЭЗХ Философи, социологи, эрх зүйн хүрээлэн

УИХ Улсын Их Хурал

ДЭМБ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Page 5: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

5

Оршил Энэхүү судалгаанд Монгол гэр бүлийн өнөөгийн нөхцөл байдал мөн хэтийн төлөв

байдлын талыг судлахаар зорив. Ийм учраас энэ судалгаанд гэр бүлийн одоогийн хөгжил,

төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлогоос гадна гэр бүлийн амьдралд гарч байгаа

шилжилтийн үеийн өөрчлөлтүүд, бэрхшээлүүд, цаашид хэрхэн сайжруулах боломжийн

талаар харуулахыг зорьсон.

Зах зээлийн эдийн засагт

шилжсэн 1990 оноос хойш

монголын нийгэм, улс төр, эдийн

засаг, соёл боловсрол, нийгмийн

халамж үйлчилгээ, гадаад

харилцаа, хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчин тэр дундаа

гэр бүлийн харилцаанд гарсан

томоохон өөрчлөлт шинэчлэлтийн асуудлыг авч

үзсэн.

Өнөөдөр Монголын гэр

бүлийн нийт орлогын ихэнх нь хоол хүнс, хувцас зэрэгтээ зарцуулагдаж байна. Сурч

боловсрох, эрүүл мэнд, ахуй байдлаа дээшлүүлэх зэрэгт зарцуулж байгаа орлого нь

өчүүхэн бага хүрэлцэхгүй байна. Мөн хөдөө орон нутагт амьдралын түвшин доогуур,

ажил олддоггүйгээс хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн ихсэж хотын хүн ам сүүлийн 20

жилд эрс нэмэгдсэн байна. Тухайлбал: 2006 онд Монголд 632,5 мянган гэр бүл, 48996 гэрлэлт, 1448 гэр бүл

цуцлалт бүртгэгдэж байсан бол эдгээр үзүүлэлтүүд 2008 онд 677,8 мянган гэр бүл 32982

гэрлэлт 1901 гэр бүл цуцлалт болж гэр бүл 7,1 хувиар өсч, гэрлэлт 32,7 хувиар буурч, гэр

бүл цуцлалт 31,3 хувиар өссөн байна1. /Эх сурвалж: ҮСХ, статистикийн эмхтгэлүүд/

Хөдөө , хотод ялгаагүй нийт өрхийн 88 гаруй хувь нь 5 ба түүнээс цөөн ам бүлтэй

байгаа нь 2003, 1998 оны судалгаатай харьцуулахад нэмэгдсэн байна. Түүнчлэн 6, түүнээс дээш ам бүлтэй өрхийн нийт өрхөд эзлэх хувийн жин судалгаанаас судалгааны хооронд

буурч / 1998 онд 27, 2003 онд 18 хувь, 2008 онд 12 хувь/ 2-оос 4 хүүхэдтэй өрхийн тоо

өссөн / 1998 онд 51 хувь, 2003 онд 61 хувь, 2008 онд 68 хувь/ байна. Судалгааны эдгээр

материалаас харахад өрхийн 77 хувь нь 3 аас 5 ам бүлтэй өрхүүд байна. Улсын хэмжээнд

өрхийн ам бүлийн дундаж тоо 4 хүн байгаа нь өмнөх өмнөх судалгаануудын дүнтэй

харьцуулахад буурсан байна2. /Эх сурвалж:”Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа”

2008 он /

Тиймээс монгол гэр бүлийн өнөөгийн байдал ийм байгаа нөхцөлд монгол улсын

төр ямар бодлого явуулж байгаа талаар мөн цаашид гэр бүлийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох үүднээс энэхүү судалгаагаа хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд

С.Батболд ерөнхий сайдаар дөнгөж томилогдсоныхоо дараахан гэр бүлийн асуудалд

анхаарал тавьж, Монгол гэр бүлийн уламжлал, зан заншил шилжилтийн үеийн эдийн

засгийн хүндрэл бэрхшээлээс болж алдагдах, үр хүүхдээ гудамжид гаргах, тэнэмэл

амьдралд оруулах, асуудал нэлээд байгааг дурьдаж цаашид гэр бүлийн боловсролыг сайжруулах, иргэдийн орлогын нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн юм. Ерөнхий сайд

1 ҮСХ, статистикийн эмхтгэлүүд

2 “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааы” ҮСХ, НҮБ-ын Хүн амын сан, ЭМЯ-ны хамтарсан судалгаа 2008 он

Page 6: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

6

С.Батболдын Монгол гэр бүлийн талаар санаа тавьж анхаарлаа хандуулсанд талархаж,

Монгол гэр бүлийн өнөөгийн байдал төрөөс хэрэгжүүлэх бодлого, цаашид юунд

анхаарлаа хандуулах гэдгийг шинжилэх ухааны үндэстэй гаргаж ирэхэд тус нэмэр

болохоор энэхүү судалгааг НХХЯ-ны тавьсан саналын дагуу хийлээ.

Page 7: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

7

БҮЛЭГ НЭГ: Судалгааны агуулга

1.1 Судалгааны үндэслэл:

УИХ-аас Гэр бүлийн тухай хууль /1999 он/, “Монгол гэр бүлийн харилцааны

өнөөгийн байдал” суурь судалгааг 2004, Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах

бодлого /2003 он/, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /2004 он, Жендерийн

тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, 2007 онд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

Үндэсний хөтөлбөр тус тус батлагдаж гэр бүлийн хөгжилд төр засаг нийгмийн анхаарлыг хандуулж, тодорхой алхмуудыг хийж байгаа нь харагдаж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд

батлагдаж, 2002 онд нэг удаа өөрчлөлт орсон ч нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний

хөгжил, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн дахин

шинэчлэн найруулах, боловсронгуй болгох шаардлагатай гарч байна. Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогын эрхэм

зорилго нь гэр бүлийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх замаар монгол хүний хөгжлийг дэмжихэд чиглэгдэнэ гэж заасан байна.

Ийм учраас гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал болон цаашдын чиг хандлагыг тодорхойлж гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогыг сайжруулан тодорхойлоход

ашиглах шаардлага гарч байна. Энэхvv шаардлагатай холбогдуулан НХХЯ –ны зүгээс санал болгосон сэдвийн хүрээнд судалгааг хийсэн юм.

1.2 Судалгааны ажлын зорилго:

Судалгааны ажлын гол зорилго нь Монголын гэр бүлийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн тодорхойлох, гэр бүлийг хэрхэн

хөгжүүлж сайжруулахад юуг анхаарах талаар санал дүгнэлт гаргах, цаашид гэр бүлийн

доторхи өндөр настан, байнгынэмчилгээ асаргаа шаардлагтай гишүүд, хүүхдийн

нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний чиглэл боловсруулахад ашиглахад

оршино.

1.3 Судалгааны ажлын зорилт:

Гэр бүлийн хөгжлийн байдлыг судлах

Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого, монгол

гэр бүлийн амьдралд гарч буй өөрчлөлтүүдийг гаргаж ирэх, гэр бүлийн

амьдралд тохиолддог бэрхшээлүүдийг тодорхойлох, үнэлэлт өгөх

Гэр бүлийн боловсрол хүмүүжлийн асуудал, гэр бүлийн эдийн засгийн

асуудал, гэр бүлийн эрүүл мэндийн асуудал түүнийг сайжруулах арга замыг тодорхойлох

1.4 Судалгааны арга, арга зүй:

Монгол гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар

судалгаа хийхдээ бодлогын хэд хэдэн судалгааны аргыг хослон хэрэглэсэн болно. Үүнд:

Гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдалтай холбогдох албан ёсны баримт бичиг /тайлан, статистик мэдээлэл, судалгаа гэх мэт/-т контент-анализ хийх;

Уг судалгаанд бүлгийн ярилцлага, ганцаарчилсан ярилцлага, мэдээллийг шинжлэх

логик болон статистик арга хэрэглэв. Өөрөөр хэлбэл тоон болон чанарын

Page 8: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

8

судалгааны аргыг хослуулан хэрэглэсэн нь уг судалгааны арга зүй, аргачлалын нэг онцлог байв.

Мөн сэдвийн хүрээнд асуудлыг сайн мэдэх хүмүүсээс мэдээлэл гаргуулах

зорилгоор харилцан ярилцаж уулзалт зохион байгуулж, гэр бүлийн хөгжлийн

талаар өмнө нь хийгдсэн судалгаанд дүгнэлт хийсэн болно.

1.5 Сэдвийн хүрээнд өмнө нь судлагдсан байдал:

Судлаач миний олж мэдсэнээр Монгол гэр бүлийн талаар дараах тухайлсан

судалгаа, онол эрдэм шинжилгээний олон хурал хийдсэн байна. Тухайлбал: “Хүн амын

гэрлэлтийн байдал” ҮСХ 2002 он, “Монгол улсын хууль тогтоомжид хийх жендерийн дүн

шинжилгээ” 2007 он, “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа” ҮСХ, НҮБ-ын хүн амын

сан 2003,2008 он, “ Гэр бүлийн төлөвлөлт, Үр хөндөлтийн үйлчилгээ, олон нийтийн үр

хөндөлтөд хандах хандлага” УБ 2009 он, “ Гэр бүлийн харилцаан дахь уламжлал,

шинэчлэл” НХХЯ, МУИС 2000 он, “ Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал”

НХХЯ, НҮБХАС, Гал голомт хөдөлгөөн 2004 он, “Өнөөгийн Монгол гэр бүлийн

хөгжлийн чиг хандлага” II бага хурал. 2004, “Өнөөгийн Монгол гэр бүлийн хөгжлийн чиг хандлага” хурал 2008, “Монгол Гэр бүл судлал Эрдэм шинжилгээний өгүүллийн

эмхэтгэл” /1995-2003 он. №1/ УБ., 2004 зэрэг олон судалгаа шинжилгээний бүтээлүүд

ихэвчлэн 2004 оноос өмнө хэвлэгдэн гарсан байна. Тиймээс Монгол Улсын эдийн засаг, нийгэмд 2004 оноос хойш гарсан

өөрчлөлтүүд, ялангуяа эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дагаад нийгэмд гарч буй

өөрчлөлтүүд, Монгол гэр бүлийн амьдралд гарсан шийнэчлэлүүд, цаашид уул уурхайн

салбарт түшиглэсэн эрчимтэй хөгжилтэй уялдаад Монгол гэр бүлийг хөгжүүлэх бодлогод

хэрхэн шинэчлэл хийх хэрэгтэй вэ гэдгийг гаргах зорилгоор судалгааг хийлээ.

Page 9: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

9

БҮЛЭГ ХОЁР: Танилцуулга

2.1 Монгол гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал

Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос хойш монголын нийгэм, улс төр,

эдийн засаг, соёл боловсрол, нийгмийн халамж үйлчилгээ, гадаад харилцаа, хөдөлмөр

эрхлэлт, хүрээлэн буй орчин тэр бүү хэл гэр бүлийн харилцаанд томоохон өөрчлөлт шинэчлэлт гарсан. Гэр бүл гэсэн ойлголт нь социологийн шинжлэх ухаанд түгээмэл

хэрэглэдэг социаль ухагдахуун юм. Гэр бүлийн хэв маягийг сонгодог утгаар дан, нийлмэл,

өрөөсгөл, ганц бие гэж ангилдаг бөгөөд эдгээр нь хөгжлийн шат бүрт өвөрмөц онцлогтой

илэрдэг. “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгаанд 63.9 хувь нь дан,

25.2 хувь нь нийлмэл гэр бүлийг төлөөлж байгааг дурьдсан байна.

Эх сурвалж: “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгааны тайлан

Тухайлбал: 1990 оноос хойш иргэд хувийн өмчтэй байх, худалдаа наймаа, бизнес, өрхийн аж ахуй эрхлэх бүрэн боломжтой болсон. Гэтэл хүний амьдралын зайлшгүй

хэрэгцээ болсон хоол хүнс, өргөн хэрэглээний бараа, хувцас хэрэглэлийн үнэ өртөг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь гэр бүлд эдийн засгийн хүнд дарамт болж байна. Өнөөдөр ихэнх гэр бүлийн нийт орлогын дийлэнх нь хоол хүнс, хувцас зэрэгтээ зарцуулагдаж байна. Бусад зардал болох сурч боловсрох, эрүүл мэнд, ахуй байдлаа дээшлүүлэх зэрэгт тэр бүр олж байгаа орлого нь хүрэлцэхгүй байгаа нь монгол гэр бүлд

харагдаж байна. Таван өрх тутмын нэг нь дутагдах гачигдах зүйлгүй гэсэн бол бусад өрхүүд

хувцас, хоол хүнсний зүйлд таардаг, бусад зүйлсд илүү гардаггүй, амьдралын наад захын

хэрэгцээгээ л хангах төдий амьдралтай байна гэжээ

Амьжиргааны түвшний энэ байдлыг ҮСХ –ны өрхийн нийгэм эдийн засгийн

судалгаанаас үзвэл 2007-2008 оны байдлаар нийт 675692 өрхийн 20 хувь нь хангалуун

боломжийн амьдралтай, 40 хувь нь дундаж амьдралтай, 40 хувь нь амьжиргааны

баталгаажих түвшнээс доогуур ядуу амьдралтай байна.3 Манай улсын хүн амын насны бүтэц идэршиж байгаатай4

холбоотойгоор дунд

насны гэр бүлийн тоо өсөн монгол гэр бүлийн цөмийг бүрдүүлэх хүн ам зүйн тооцоо

байгаа тул нийгэм эдийн засгийн эерэг сөрөг үр дагавруудыг урьдчилан харсан гэр бүлийн

бодлого, үйл ажиллагааг төрөөс явуулах шаардлагатай байна. Гэр бүлд байнга тулгарч байдаг эдгээр бэрхшээлүүдээс үүдэн дийлэнх гэр бүлийн

дотор байнгын хэрүүл маргаан, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал боловсролын

3 www.mswl.pmis.gov.mn, ҮСХ –ны өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанаас түүвэрлэн авав. 4 “Хүн Ам зүйн цонхны үе ба хөгжлийн бодлогын зарим асуудлууд” үндэсний зөвлөлдөх уулзалтын эмхтгэл. УБ., 2010

он.

63.9

25.2

7.7

3.2

0 10 20 30 40 50 60 70

Дан гэр бүл

Нийлмэл гэр бүл

Өрөөсгөл гэр бүл

Ганц бие

Зураг.1 Гэр бүлийн хэв маяг

Page 10: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

10

ялгаа, хамаатан садан эцэг эх, ах дүүгийн дарамт, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, гэр

бүл салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах болжээ. Мөн хөдөө орон нутагт

амьдралын түвшин доогуур, ажил олддоггүйгээс хөдөөнөөс хотруу шилжих хөдөлгөөн

ихэсч хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Энэ нь нэг талаар залуу гэр

бүлийн тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байгаа хэдий ч гэр бүлийн үүрэг хариуцлагаа

ухамсарлах, асуудлыг ул суурьтай шийдэх чадваргүй дутмаг байгаагаас гэр бүл салалтын

тоо нэмэгдэж байгаа нь харагдаж байна. ҮСХ-ны статистикийн мэдээнээс харахад 2009 оны байдлаар хүн ам амьжиргааны

доод түвшин Баруун бүсэд 96100, Хангайн бүсэд 90600, Төвийн бүсэд 91200, Зүүн бүсэд

86300, Улаанбаатар хотод 101100 төгрөг байна. Доорх хүснэгтэд сүүлийн найман жилийн

харицуулалтыг харуулав. Үүнээс хархад хүн амын амьжиргааны доод түвшин жил болгон

нэмэгдсэн нь харагдаж байгааг ч энэ мөнгөний хэмжээ нь гэр бүлийн хэрэгцээг хангахаар

мөнгө биш гэдэг нь тодорхой байна. Хүснэгт.1 Хүн ам амьжиргааны доод түвшин, бүс нутгаар 2002-2009

Бүсүүд Аймгууд 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009

1. Баруун бүс

1. Баян-Өлгий

19200 19500 20200 23200 37000 54700 70700 96100

2. Говь-Алтай

3. Завхан

4. Увс

5. Ховд

2. Хангайн бүс

1. Архангай

19100 19900 20600 22600 38300 54600 70600 90600

2. Баянхонгор

3. Булган

4. Өвөрхангай

5. Хөвсгөл

6. Орхон

3. Төвийн бүс

1. Говьсүмбэр

19700 19800 20600 22300 39000 56700 73100 91200

2. Дорноговь

3. Дундговь

4. Өмнөговь

5. Сэлэнгэ

6. Төв

7. Дархан-Уул

4. Зүүн бүс

1. Дорнод

20200 20500 21200 25000 34800 51800 65600 86300 2. Сүхбаатар

3. Хэнтий

5. Улаанбаатар 1. Улаанбаатар 24600 25300 26500 30000 42800 60100 73300 101100

Эх сурвалж:ҮСХ, статистикийн эмхтгэлүүд.

Дэлхийн аль ч улс орны хувьд гэр бүл нь өөрийн онцлог уламжлалтай бөгөөд

нийгэм, эдийн засаг, эрхзүй, соёл, ахуй, ёсзүйн болон байгаль, биологийн шинж чанарыг агуулдаг бөгөөд өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох, хамтдаа аж төрөх, аж ахуй эрхлэх ,

эхнэр нөхөр ураг төрлийн холбоон дээр суурилсан нийгмийн үндсэн нэгж болдог. Улс орнуудын нийгмийн хөгжил нь гэр бүлээс, гэр бүлийн хөгжил нь хүнээс, хүний хөгжил

нь хүүхдээс шууд хамаарах болсноор гэр бүлийн ариун байдал, үнэт зүйлс, ёс билэгдэл,

дэг журам зэрэг нь нийгмийн төдийгүй, хүүхдийн хөгжилд чухал байр суурийг эзэлдэг

Page 11: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

11

байна. Монгол орны хувьд гэр бүлээ дээдлэх, эцэг эхээ хүндлэх асрах , үр хүүхдээ өсгөн

хүмүүжүүлэх эртний нандин уламжлалтай ард түмэн. Ардчилал өрнөсөн сүүлийн 20-

иод жилд залуучуудын дунд ханиа сонгон амьдрах, гэр бүлийн нандин холбоог эрхэмлэх

нь уламжлал зарим талаар алдагдаж буй нь нэгдүгээр зэргийн тулгамдсан асуудал болоод

байна. Тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж буй айл өрхийн тоо

буурах биш нэмэгдэж буйг анхаарах ёстой.

Хүснэгт.2 Өрхийн орлогын эх үүсвэр

2004 2009

1 Цалин хөлс 37.6 37.8

2 Хүүхдийн мөнгө - 24.4

3 Тэтгэвэр, тэтгэмж 13.0 16.6

4 Жижиг бизнесийн ашиг 16.1 12.4 Эх сурвалж: “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгааны тайлан

Судалгаанаас хархад 40 хувь нь зөвхөн тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгөөр гэр

бүлийн орлогоо бүрдүүлж байна. Өрхийн орлогын хэмжээг харвал нийт өрхийн 49.7 хувь

нь 300.000 мянган төгрөгнөөс доош орлоготой байна.

Зураг.2 Өрхийн орлогын түвшин

Эх сурвалж: “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгааны тайлан

Бараа бүтээгдэхүүний үнийг өнөөгийн байдлаар ченж буюу дамлан худалдаачид,

худалдаачид, лангууны ард зогсогчид тодорхойлуулж байна. Ийм байдал цаашид удаан

үргэлжлэх боломжгүй бөгөөд үнийн хэт хөөрөгдөл амьдралын дорой байдлаас үүдэн

нийгмийн бужигнаан донсолгоон гарч болзошгүй юм.

Хүснэгт.3 Амьжиргааны түвшний үнэлгээг өрхийн сарын дундаж орлоготой харьцуулсан дүн

108.000

төгрөг хүртэл

108.001-

200.000

200.001-

300.000

300.001-

400.000

400.001-

500.000

500.001-

600.000

600.001-

ээс дээш

Хангалуун амьдралтай 4.4 9.8 9.0 6.4 12.0 13.5 9.0

Гачигдах дутагдах

зүйлгүй

17.7 22.9 28.0 34.6 44.6 32.4 44.3

Хувцас, хоол хүнсний

зүйлд таардаг 27.4 26.7 28.5 38.7 24.1 41.8 31.0

Хоол хүнсээ болгодог,

бусад зүйлс хүрэлцдэггүй

31.8 27.8 30.0 19.3 17.0 10.8 14.9

Юм юмаар гачигдаж

байна

14.8 12.5 4.5 0.8 2.1 1.3 0.5

Өлөн зэлмүүн амьдардаг 3.70 0.00 0.00 0.0 0.0 0.0 0.0

Эх сурвалж: “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал”судалгааны тайлан

12.9

17.5

19.3

11.8

13.5

7.1

18

108000 хүртэл төгрөг 108001- 200000 төгрөг 200001- 300000 төгрөг 300001 -400000 төгрөг 400001-500000 төгрөг 500001-600000 төгрөг

600001-ээс дээш төгрөг

Page 12: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

12

Өрхийн амьжиргааны түвшнийг орлогын хэмжээтэй харьцуулахад орлогын хэмжээ өсөхийн хэрээр амьжиргааны түвшний үнэлгээтэй шууд хамааралтайгаар өсч байна. 2001

онд хийсэн Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн

судалгааны дүнгээс харахад:

1) Чинээлэг өрх 13.8 хувь

2) Боломжийн амьдралтай өрх 18.4 хувь

3) Амьдрал нь дутамаг өрх 22.2 хувь

4) Амьдралаа зогоож буй өрх 25 хувьтай5 байжээ.

Сүүлийн үед монголын залуучууд гэр бүлийн үнэ цэнэ, ариун нандин

холбоог хөнгөн хялбараар ойлгож өнөөдөр хараад маргааш шууд сууж амьдрах, эсвэл

санаандгүй бэлгийн харьцаанд орсон жирэмсэлсэнээс болж гэр бүл зохион хүчээр шахуу

амьдрах нь жирийн үзэгдэл болсоноос залуу гэр бүлүүдийн дунд сүүлийн үед салалт ихэсч

байна. Үүнд төр засгаас залуу гэр бүлийг дэмжиж 500,000 мянган төгрөг нэг удаа олгох

болсон нь ялангуяа оюутнуудын дунд хуурамч гэрлэлт болж, сүүлд нь цуцлахад хүргэж

байгаа тал байна. Үүний тод жишээг тоо мэдээллээс авч үзвэл:

Хүснэгт.4 Өрхийн тоо, гэрлэлт, гэр бүлийн цуцлалтын байдал

Үзүүлэлт Он

2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008

Өрхийн тоо /мян.өрх/ 559.6 568.6 585.6 596.4 611.0 632.5 645.7 677.8

Гэрлэлт 12393 13514 14572 11242 14993 48996 40965 32982

Цуцлалт 650 688 884 1098 1622 1448 1757 1901

Эх сурвалж: ҮСХ, статистикийн эмхтгэлүүд:

2006 онд Монголд 632,5 мянган гэр бүл, 48996 гэрлэлт, 1448 гэр бүл цуцлалт

бүртгэгдэж байсан бол эдгээр үзүүлэлтүүд 2008 онд 677,8 мянга, 32982, 1901 болж гэр бүл

7,1 хувиар өсч, гэрлэлт 32,7 хувиар буурч, гэр бүл цуцлалт 31,3 хувиар өссөн байна. Гэр

бүл салалт бага орнуудад хүмүүс нь тогтвортой олон жил ажилладаг, урт насалдаг байна. Зөв хооллолт, хөдөлгөөнөөс гадна тогтвортой гэр бүл урт наслахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлийн нэг аж. Монгол оронд маань гэр бүл салалт ихэсч улам залуужиж байгаа нь

нийгэм, эдийн засгийн хувьд сөрөг нөлөөтэйгээс гадна салж буй гэр бүлийн ихэнхи нь

хүүхэдтэй байдгийг дээрх тоо мэдээлэл харуулж байна. Үүний хар сүүдэр эх орны маань

ирээдүй болсон алдрай бяцхан үрс маань эцэг эхийнхээ хариуцлагаа умартсан алдаанаас л

болж элэг бүтэн гэр бүлийн хайр халамжинд хүмүүжин бусдын адил өсөн торних эрхгүй

болж, өөрийгөө буруутган амьдралыг үзэн ядаж, итгэх итгэлээ алдан бяцхан зүрхэндээ шарх тээн амьдарч буй тохиолдлууд ихэссээр байна. Үүнтэй холбогдуулан манай орны

залуусын хувьд нөхөн үржихүй буюу гэр бүл төлөвлөлт, бэлгийн боловсролын талаарх

мэдлэг, мэдээлэл, хариуцлага хүлээх чадварт зайлшгүй суралцуулах шаардлагатай байна. “ADRA” ОУБ-н гаргасан судалгаанаас үзэхэд Монгол охидын 1/4 нь 19 насандаа

жирэмслэн эсвэл хүүхэд төрүүлж байна. Мөн энэ насны охидын 44 хувь идэвхитэй

бэлгийн харьцаанд орсон байдаг байна. Тэд мөн тохиолдолын бэлгийн харьцаанд орсноос үүдэж болох эрсдэлийн талаар 68 хувь нь бэлгийн замаар дамжих халдвар /БЗДХ/ түүнээс урьдчилан сэргийлэх талаар өөрсдийн мэдлэгээ хангалтгүй хэмээн дүгнэсэн байна. Эдгээр

судалгаа ирээдүйн эцэг эх болох өсвөр насныхан болон залуучууд нөхөн үржихүй буюу

гэр бүл төлөвлөлтийн талаар уг суурьнаас нь эхлээд мэдлэг, мэдээлэл хангалтгүй байдаг

5 ШУА-ийн ФСЭЗХ. “Нийгмийн шинэчлэл: амьдралын хэв маягийн өөрчлөлт” УБ., 2001. 141 дэх тал

Page 13: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

13

учраас бат бэх гэр бүлийг зохион амьдрах, ариун нандин харилцааны талаар ойлголт хангалтгүй байдаг гэдгийг харуулж байна.

Тиймээс бид гэр бүл салалт ихэсч үүний улмаас энэ хорвоо дээр аз жаргалтай

амьдрахыг л хүсч тэмүүлэн мэндэлж буй энхрийхэн үрсээ сэтгэл санааны дарамтанд

оруулан, ганцаардлыг мэдрүүлэн гэнэн хонгор хүүхэд насыг нь сэвтээхгүйн тулд гэр бүл

төлөвлөлт ба нөхөн үржихүйн талаар мэдлэг мэдээллийг дунд сургуулийн сурагчдад

болон Их дээд сургуулиудын 1-р курсын оюутнуудад зайлшгүй үзэх шаардлагатай

хичээлийнх нь нэг болгон оруулах төрийн бодлого дутагдаж байна. Ер нь өнөөдөр бидний ажлын бүтээмж ар гэрийн амьдралаас их шалтгаалдаг.

Тиймээс бид амьдралын тогтвор суурьшилтай байдлыг эрхэмлэх нь зүйн хэрэг. Гэр бүл

гэсэн энэ том хариуцлагын асуудал хүн болгоны тархинд суух хэрэгтэй болоод байна. Тэгэхээр бид нийгэмтэй яаж зэрэгцэн явж, ажил амьдралаа өөд нь татаж явах вэ,

яаж сэтгэл хангалуун амьдрах вэ гэдэг асуудал маш чухлаар тавигдаж байна. Манай нийгмийн нэг гол асуудал бол өнөөдөр ганц бие өрх толгойлсон

эмэгтэйчүүд их болсон явдал юм. Тэдэнд ч гэсэн элдэв асуудлууд байдаг. Мөн амьдралд

дөнгөж хөл тавьж байгаа залуу хосууд байна. Тэд амьдралын ямар ч туршлагагүй

сэтгэлийн хөөрлөөр гэр бүл болчихдог тохиолдолд ч тэдэнд бас бий.

Хүснэгт.5 Эмэгтэй тэргүүлэгчтэй өрхийн тоо

Үзүүлэлт Он

2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008

Бүгэд 61285 61765 63654 65687 70328 72219 72128 76793

Баруун бүс 10323 9467 10425 10155 10647 10362 10615 11095

Хангайн бүс 15268 15931 15662 16845 17837 17846 17445 18108

Төвийн бүс 12596 12404 12105 12253 13273 13453 13777 15113

Зүүн бүс 5458 5672 5508 6050 6549 6462 6968 7086

Улаанбаатар 17640 18291 19954 20384 22022 24096 23323 25391 Эх сурвалж: ҮСХ, статистикийн эмхтгэлүүд:

Гэтэл амьдрал үргэлж анхных шигээ байдаггүй байна. Зарим гэр бүлүүд нь жижиг асуудлуудаа шийдвэрлэж чадалгүй салж сарнихдаа хүрдэг байна. Тэр үедээ хаана хэнд

хандахаа мэддэггүй. Мөн гэр бүлдээ тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх зөв мэдлэг мэдээллийг авч чадахгүй байна. Тиймээс хүүхдийг сургуулийн болж өгвөл бүр

цэцэрлэгийн наснаас нь гэр бүлийн орчинд сургах эцэг эх, хүүхдэд хичнээн чухал болох,

гэр бүлийн аз жаргалтай амьдралыг хэрхэн бий болгох, асуудлыг яаж даван туулах

чадварт сургах хэрэгтэй.

Өнөөдөр бидний амьдарч байгаа нийгэм маань хувь хүн, гэр бүлд маш олон

өөрчлөлтийг бий болгосон.

Тухайлбал гэр бүлийн гишүүд олон жил хоёр биенээсээ тусдаа ажиллаж, эсвэл

суралцаж байгаа нь залуучуудын гэрлэлтийн нас хойшилж, сурч боловсроход ихэнх цагаа зарцуулж байна. Тэд амьдралын үнэ цэнийг ойлгож, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй

хэнээс ч дутахгүй сайхан амьдрах чадвартай болсон хойноо гэр бүлтэй болохыг илүүд

үзэж байна. Мөн залуучуудын гэр бүлийн боловсрол дээшилж, хэзээ хүүхэдтэй болох, үр

хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсрол мэдлэг зэрэгт эртнээс анхаарах болсон байна. Гэвч

нөгөө талаар нийгмийн тогтолцооноос үүдэлтэй зарим асуудлууд гэр бүлийн харилцаанд

их бага хэмжээгээр нөлөөлж байна. Тухайлбал хувь хүний үзэл бодол, зан суртахуун,

Page 14: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

14

хүмүүжил мөн эдийн засаг, эрх мэдэл, албан тушаал, эрүүл мэндийн байдал зэргийг дурьдаж болно. .

Гэр бүлтэй залуучуудын дунд тохиолдож байгаа томоохон дутагдал бол гэр бүлийн

үүрэг хариуцлагыг ухамсарлах, аливаа асуудлыг шийдэх чадвар муу, гэр бүлдээ цаг бага зарцуулдаг, чөлөөтэй байхыг илүүд үзэх явдал юм. Энэ нь залуу гэр бүлийн дотор асуудал

үүсэх улмаар гэр бүл салах шалтгаан болж байна. Зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990 оноос өмнө хүмүүс гэр бүлийн амьдралд

их ухамсартай, тэвчээртэй ханддаг байсан. Өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүй гэрийн

эзэн, бага насны хүүхдээрээ хүнд хүчир ажил хийлгэж өөрсдийгөө тэжээлгэж байгаа эцэг эх, олон жилээр бие биеэсээ тусдаа амьдарч байгаа гэр бүлүүд, баталгаагүй хамтран

амьдрагчид, гэр бүлээс гадуур явалдах зэрэг олон зүйлийг хэлж болно. Үүнээс үзэхэд гэр

бүлийн нандин харилцаа бага багаар алдагдаж байгаа нь харагдаж байна. Үүний үр дагавар нь олон хүүхэд эцэг эхийн хэн нэгэнгүйгээр өнчин амьдарч

сэтгэлийн ямар нэгэн шархтай явж байна. Үүнээс болж эрсдэлтэй алхам хийх, гэмт хэрэг, хэн нэгэн муу хүнд уруу татагдах, амиа хорлох гээд олон шалтгааны эх үүсвэр болж

байна. Манай гэр бүл болон залуучууд бүгдээрээ муу гэж ойлгож болохгүй, ухаалаг зөв

сайхан амьдарч байгаа олон залуучууд байна. Гэхдээ залуучууд гэр бүлтэй болох гэж нэг их яарахаа байсан байна. Сүүлийн үед гэр бүл төлөвлөлт, хэдэн хүүхэдтэй болох вэ гэдгийг урьдчилан тооцох гэр бүл таагүй зүйл тохиолдоход хандах сэтгэлзүйн төвүүд,

мэргэжлийн зөвлөгөө өгөх хүмүүс гээд гэр бүлийн хүрээнд дэмжлэг үзүүлэх боломж

ихээхэн бүрдсэн байна. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн ам зүйн бүтцэд гарч буй

өөрчлөлтийн нөлөөгөөр монгол гэр бүлийн хэмжээ, бүтэц, уламжлалт харилцаа болон

амьжиргааны хэв шинжид олон шинэ хандалгууд бий болжээ. Ялангуяа 90-ээд оноос эхэлсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд гарсан томоохон өөрчлөлтийн

дүнд бий болсон бэрхшээл хүндрэлүүд, тухайлбал үнийн өсөлт, ажилгүйдэл, ядуурал

зэргээс үүдэн бий болсон нийгмийн сөрөг үзэгдлүүд нь хүн ам, өрх, гэр бүлийн

гишүүдийн сэтгэл зүй, харилцаанд нөлөөлж, гэр бүл болох нас уртасах, төрөлт буурч, гэр

бүлийн гишүүдийн тоо хэмжээ багасах, гэр бүл салалт нэмэгдэх, өрх толгойлсон

эмэгтэйчүүдийн тоо өсөх, ядуу өрх олшрох хандлагатай болсон байна. Статистикийн тоон мэдээнээс хархад манай улсын гэр бүлийн өнөөгийн байдал

дараах байдалтай байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нийт өрхийн тоо

142,6 мянгаар буюу 26,6 хувиар өсч, 677,8 мянгад хүрснээс хот суурин газрын өрх 1,5

дахин нэмэгдсэн байна6. Хот суурин газарт нийт өрхийн талаас илүү хувь нь суурьшин

амьдрах болсон байна. Хот суурин газарт шилжин ирэх хүн амын тоо тасралтгүй

нэмэгдэж, хотжих үйл явц эрчимжсэнээр хотын нийт өрхийн 57,5 хувийг Улаанбаатар

хотын өрх эзэлж байсан бол 2008 онд хотын нийт өрх 408,3 болсон байна. 2008 оны

байдлаар гурван өрх тутмын нэг нь нийслэлд суурьшин амьдарч байна. Өрхийн тоогоор

нийслэлийн дараагаар Хөвсгөл, Архангай, Төв, Дорнод аймгууд орж байгаа бөгөөд

хамгийн цөөн өрхтэй нь Говьсүмбэр аймаг байна. Хот суурин газар амьдрах өрхийн тоо

нэмэгдсэний зэрэгцээ өрхийн хүн амын дундаж тоо буурч, 2008 онд хотын нэг өрх

дунджаар 4.0, хөдөөгийн өрх 4.1 гишүүнтэй байна. Хотод ам бүл олонтой өрхийн тоо өсч байгаа нь хөдөө орон нутгаас хотод

сургуульд суралцах, ажил хийх, зах зээлд ойртож, амьдралаа дээшлүүлэх зорилгоор

6 ҮСХ, статистикийн эмхтгэлүүдээс түүвэрлэн авсан.

Page 15: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

15

шилжин ирж буй хүн амын тоо эрчимтэй нэмэгдэж холимог болон нийлмэл өрх олширч

байгаатай холбоотой байна. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол

Улсын Эрүүл мэндийн яамны хамтарсан 2008 онд явуулсан нөхөн үржихүйн эрүүл

мэндийн судалгааны дүнгээс үзэхэд:

Хүснэгт.6 Өрхийн тэргүүлэгчээр эзлэх хувийн жин өрхийн ам бүлийн тоо болон

байршлаар, Монгол Улс, 1998,2003,2008 он

Үзүүлэлтүүд Нийт Байршил

1998 он 2003 он 2008 он Хот Хөдөө

Өрхийн тэргүүлэгчийн хүйс Эрэгтэй 89,2 86,4 85,5 81,2 91,8

Эмэгтэй 10,8 13,6 14,5 18,8 8,2

Дүн 100,0 100,0 100,0 100,0 100,0

Өрхийн гишүүд 1 0,5 1,8 0,7 0,9 0,6

2 5,5 8,9 9,8 9,2 10,5

3 17,4 22,0 26,1 26,7 25,3

4 28,1 30,5 32,1 31,8 32,4

5 21,5 19,0 19,0 18,8 19,4

6 12,9 10,1 7,7 8,0 7,4

7 7,2 4,2 2,8 2,6 3,1

8 3,5 2,0 1,1 1,2 1,0

9+ 3,3 1,4 0,7 0,9 0,4

Дүн 100,0 100,0 100,0 100,0 100,0

Ам бүлийн дундаж тоо 4,7 4,2 4,03 4,04 4,01 Эх сурвалж:”Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа” 2008 он

Хөдөө , хотод ялгаагүй нийт өрхийн 88 гаруй хувь нь 5 ба түүнээс цөөн ам бүлтэй

байгаа нь 2003, 1998 оны судалгаатай харьцуулахад өссөн байна. Түүнчлэн 6, түүнээс дээш ам бүлтэй өрхийн нийт өрхөд эзлэх хувийн жин судалгаанаас судалгааны хооронд

буурч / 1998 онд 27, 2003 онд 18 хувь, 2008 онд 12 хувь/ 2-оос 4 хүүхэдтэй өрхийн тоо

өссөн / 1998 онд 51 хувь, 2003 онд 61 хувь, 2008 онд 68 хувь/ байна. Нийт судалгаанаас

харахад өрхийн 77 хувь нь 3-аас 5 ам бүлтэй өрхүүд байв. Улсын хэмжээнд өрхийн ам

бүлийн дундаж тоо 4 хүн байгаа нь өмнөх судалгаануудын дүнгээс буурах хандлагатай

байна7. Гэрлэлт нь гэр бүл бүрдэх үндэс бөгөөд энэ нь нийгэм эдийн засаг, зан заншлын

онцлогийг агуулсан иж бүрэн ойлголт юм.

Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүрээнд хийсэн томоохон өөрчлөлт шинэчлэлт нь гэр бүл болох уламжлалт сэтгэлгээ, хэв шинжид нөлөөлж, залуучууд гэр бүл

болохоосоо өмнө боловсрол эзэмших, ажил эрхлэх, тогтмол орлоготой болохыг нэн

түрүүн эрхэмлэх болсон. Үүнтэй холбоотойгоор анхны гэрлэлтийн дундаж нас уртасч,

гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдрах хэв шинж хүн амын дунд нэмэгдэх хандлага ажиглагдаж эхэлсэн.

7 НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол Улсын Эрүүл мэндийн яамны хамтарсан 2008 онд явуулсан нөхөн үржихүйн эрүүл

мэндийн судалгааны лүнгээс

Page 16: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

16

2.2 Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого

Гэр бүл нь сэтгэл зүй, ёс суртахуун, эдийн засаг, эрх зүй зэрэг нийгмийн олон

төрлийн харилцааг өөртөө багтаасан өвөрмөц орчин гэдгийг хүн бүр мэднэ. Гэр бүлийн

гишүүдийн ашиг сонирхол, хүний эрх, эрх чөлөөний нэгэн адил хууль тогтоомж, төрийн

бодлогоор хүлээн зөвшөөрөгдөж, хамгаалагдаж байж хүн бүрт адил тэгш хүртээлтэй, үнэ цэнэтэй, ач холбогдолтой болдог.

УИХ-аас Гэр бүлийн тухай хууль /1999 он/, Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар

баримтлах бодлого /2003 он/, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль /2004 он/,

Жендерийн тэгш байдлыг хангах Үндэсний хөтөлбөр, 2007 онд Гэр бүлийн

хүчирхийлэлтэй тэмцэх Үндэсний хөтөлбөр зэргийг батлан, гэр бүлийн хөгжилд төр засаг нийгмийн анхаарлыг хандуулж, тодорхой алхмуудыг хийж байна.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд

батлагдаж, 2002 онд нэг удаа өөрчлөлт орсон ч нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний

хөгжил, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн дахин

шинэчлэн сайжруулах найруулах, боловсронгуй болгох шаардлагатай гарч байна. Монгол

Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогын эрхэм зорилго нь гэр

бүлийн амьдралын түвшинг тасралтгүй дээшлүүлж, гэр бүлийн харилцаа, ёс зүйн эрүүл

орчин, түүний нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх

замаар монгол хүний хөгжлийг дэмжихэд оршино8 гэж тодорхойлогдсон байна.

Гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих, гэр бүлийн хөгжил,

үр хүүхдээ асран хамгаалахад эцэг, эхийн жигд оролцоог хангах, гэр бүлээрээ хамтран

амьдрахад нь туслаж орон сууцтай болохыг дэмжих, гэр бүлийн өмчийн харилцаанд

гишүүн бүрийг эрх тэгш оролцуулах, хүн амын эмзэг бүлгийн нийгмийн халамж,

хамгааллын арга хэмжээг гэр бүлд төвлөрүүлэх, гэр бүлд зориулсан үйлчилгээний сүлжээг бий болгох, гэр бүлийн гишүүнийг хүчирхийлэх, эрхийг нь зөрчих явдлыг тууштай

арилгах, бууруулах эрх зүй, зан үйлийн эерэг орчин бүрдүүлэх, тодорхой мэргэжлийн

хүмүүсийг гэр бүлийн асуудлаар мэргэшүүлж ажиллуулах нь төрөөс баримтлах бодлогын

үндсэн зорилт байв9. Төрөөс баримтлах энэхүү бодлого нь ойрын хугацаанд гэр бүлийн

хөгжлийн хэтийн чиглэлийг тодорхойлсон үндсэн баримт бичиг юм. Гэр бүлийн хөгжлийн

бодлогыг дараахь чиглэлүүдээр хэрэгжүүлж байна. Үүнд:

Гэр бүлийн харилцаанд гарч буй өөрчлөлт, амьдралын хэв маягийн дэвшилтэт талыг судалж, сөрөг үр дагаврыг арилгах, эерэг үр дүнг дэмжин дэлгэрүүлэх зорилгоор гэр

бүл судлалыг хөгжүүлэх:

• монгол гэр бүл судлалыг хөгжүүлж, эрдэм шинжилгээний

төслийн хүрээнд гэр бүлийн уламжлал, шинэчлэл, эрх зүй,

социологи, боловсрол, аж ахуй эрхлэлт, сэтгэл зүй, ёс зүйн

хөгжил, нийгмийн эрүүл мэнд, жендер зэрэг чиглэлээр

судалгааг цогц байдлаар явуулж, үр дүнг төрийн бодлогод

тухай бүрд нь тусгаж хэрэгжүүлэх

• гэр бүл судлал, гэр бүлийн асуудлаар мэргэшсэн цагдаа, өмгөөлөгч, шүүгч, эдийн засагч, социологч, сэтгэл зүйч-багш,

нийгмийн ажилтныг бэлтгэж ажиллуулах

• гэр бүлийн холбогдолтой бүхий л асуудлаар мэдээллийн

тогтолцоо бүрдүүлэх

8 Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого 2003 он

9 Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого 2003 он

Page 17: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

17

Гэр бүлийг бэхжүүлэх эрх зүй, эдийн засаг, дэвшилтэт уламжлал, зан заншлыг өвлүүлэх орчинг бүрдүүлэх

• гэр бүлийн гишүүд нэр төрөө эрхэмлэх, үүрэг, хариуцлагаа

ухамсарлах, нинжин сэтгэл, хүний мөс, хүнлэг чанар, шударга

ёс зэрэг нийгмийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд төрийн

бодлогыг чиглүүлэх;

• төрт ёсыг хүндэтгэж, эх хэл, үндэсний бичиг, соёл, төрөлх

нутаг, байгаль орчноо хамгаалж, өрх гэрийн ёс, өв уламжлал,

үнэт зүйлийг эрхэмлэдэг гэр бүлийг бий болгох, хөдөлмөрийг шүтэж амьдрах орчинг төлөвшүүлэхэд төрөөс бүх талын

дэмжлэг үзүүлэх;

• гэр бүлийн дотоод зөрчил, сэтгэл зүйн хямралаас гарах,

маргааныг эв эеэр шийдвэрлэхийг эрмэлзэхэд туслах

зорилгоор гэр бүлийн боловсролыг бүх шатны албан ба албан

бус сургалтаар олгох;

• бүх нийтийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэхийн тулд

телевиз, радиогийн нэвтрүүлэг, нийтлэлийг төрийн ивээл дор

тогтмол явуулах;

• гэр бүл нь хүүхдэд үндэсний дэвшилтэт ёс заншил,

уламжлалаа дээдлэх хандлагыг төлөвшүүлэх, төрөлхийн гоц

авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, ээлтэй орчин байх

нөхцөлийг хангах;

Гэр бүлийн харилцаанд жендерийн тэгш байдлыг хангаж, эцэг, эх, нөхөр, эхнэрийн

нэр хүнд, гэр бүлийн бусад гишүүддээ хандах хандлага, боловсролыг дээшлүүлэх;

• эрэгтэйчүүд боловсролын түвшингээр хоцрогдож байгаа хандлагыг өөрчилж, үүнээс үүдэн гэр бүлийн харилцаанд

үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах;

• залуучуудад гэр бүлийн боловсрол эзэмшүүлж, гэр бүл, үр

хүүхэд, эцэг эхийн өмнө хүлээх хариуцлагыг ухамсарлуулах

чиглэлээр нийгмийн болон сэтгэл зүйн үйлчилгээг хөгжүүлэх;

Гэр бүлийн харилцааны эрх зүйн орчин боловсронгуй болгож, хүүхэд, эмэгтэйчүүд,

ахмад настны эсрэг хүчирхийллийг таслан зогсоох;

• гэр бүлийн гишүүдийн эрхийг зөрчих, дарамт шахалт үзүүлэх,

хүчирхийлэх явдалтай тэмцэх эрх зүйн орчинг боловсронгуй

болгож чангатгах;

• гэр бүлийн маргааныг гэр бүлийн асуудлаар мэргэшсэн шүүгч

шийдвэрлэдэг болох;

• гэр бүлийн даатгалын эрх зүйн орчинг бүрдүүлж, тэтгэвэр,

тэтгэмж болон эрүүл мэндийн даатгалд гэр бүлийн гишүүн

бүрийг бүрэн хамруулах арга хэмжээг дэс дараатай авах.

Хөдөөгийн гэр бүлд орчин цагийн соёл, нийгмийн үйлчилгээг хүргэж, амьжиргааг дээшлүүлэх;

• хөдөөгийн гэр бүлийн мэдээллийн хүртээмж, ахуйн соёлыг нь

сайжруулах санаачлагыг төрийн бодлогоор дэмжих;

• хөдөөгийн гэр бүлийг боловсрол, эрүүл мэндийн анхан шатны

үйлчилгээгээр хангах, бүс нутгийн хөгжлийн бодлогын

Page 18: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

18

тулгамдсан асуудалтай холбоотой арга хэмжээг эхний

ээлжинд хэрэгжүүлэх.

Залуу гэр бүлийг дэмжих орчин бүрдүүлэх

• залуу гэр бүлийг орон сууцтай болохыг дэмжих хөнгөлөлттэй,

урт хугацаатай зээлийн сан, түрээс/лизинг/-ийн үйлчилгээ, оюутны гэр бүлийн хүүхдэд зориулсан сургуулийн өмнөх

насны хүүхдийн байгууллага хөгжүүлэх зэргээр залуу гэр

бүлд нийгмийн таатай орчин бүрдүүлэх;

• залуучуудад бие дааж шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх

төсөл, шинээр гэр бүл бологсдод туслах зорилгоор гэргий

болон өрхийн тэргүүнийг бэлтгэх сургалт зохион байгуулах

ажлыг төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлэх.

Гэр бүлд нийгмийн цогц үйлчилгээг хүргэж, эрүүл аж төрөх ёс, боловсрол, эдийн

засгийн идэвхтэй үйл ажиллагаа бие даан явуулдаг зан үйлийг хэвшүүлэхэд туслах,

нийгмийн халамжийн үйлчилгээг ойртуулах;

• гэр бүлээрээ амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон

сууцны хангамжийг сайжруулах бодлогыг гэр бүлийн орлого,

хуримтлал, нийгмийн байдалд нь зохицуулан тогтмол

хэрэгжүүлэх;

• гэр бүлд чиглэгдсэн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлж, хууль зүй, сэтгэл зүй, өрхийн амьжиргаа, хүүхдийн

хүмүүжил зэрэг сэдвээр биечлэн болон утсаар зөвлөлгөө өгөх

үйлчилгээний сүлжээ бий болгох;

• нийгмийн халамж, хамгаалал шаардлагатай хүүхэд, ахмад

настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд халамжийн үйлчилгээг гэр бүл, нийгэм, хамт олонд түшиглэн үзүүлэх чиглэлийг баримтлах;

• өрхийн амьжиргааны чадамжийг дэмжих замаар ажил эрхлэлт, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж иргэдийг ядуурлаас хамгаалах, ядуурлыг бууруулах арга хэмжээ авах10

зэрэг олон асуудлыг сайжруулан оруулах шаардлагатай байна. Манай Улс 2003 оноос хойш гэр бүлийн хөгжлийн тал дээр дээрх чиглэлүүдийг

өмнөө тавин ажиллаж байгаа ч гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарч төрийн зүгээс анхааралаа хандуулж тодорхой ажлуудыг хийх хэрэгтэй байна. Энэ хүрээнд Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн яамнаас өнгөрсөн жилүүдэд гэр бүл, эх, хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Хүн амын өсөлт, өрх гэр

бүлийн хөгжлийг дэмжих эдийн засгийн зарим арга хэмжээ авч эхэлсэн нь Засгийн газраас гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын

асуудлуудын нэг юм. Тухайлбал, "Шинээр төрсөн хүүхэд, "Анх удаа гэрлэгсэд",

"Хүүхдийн мөнгө" хөтөлбөрүүд нь гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхдийн

ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсыг хөгжүүлэх

сангаас хүүхэд бүрт олгох мөнгөн тэтгэмжээр дамжин нийгмийн баялгийн хуваарилалт айл өрх бүрт хүрч эдгээр нь төрөлтийг нэмэгдүүлэх, гэр бүлийн тогтвор, суурьшил,

хөгжлийг дэмжих, өрх гэрийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ болсон. Анх

10 Монгол Улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлогын баримт бичигт эдгээр асуудлыг тусган

оруулж гэр бүлийн хөгжлийн талаар тодорхой бодлого чиглэл гарган ажиллаж байна.

Page 19: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

19

удаа шинээр гэр бүл болж байгаа хосуудад 500.0 мянган төгрөгийн мөнгөн тусламж

үзүүлэхээр болсон нь залуу гэр бүлийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд багагүй дэмжлэг болж уг арга хэмжээнд өнгөрсөн онд 6.7 тэрбум төгрөг төсөвлөснөөс 59774 гэр бүлд таван

тэрбум 825.8 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн11 байна.Товчхондоо хэлэхэд, гэр

бүлийн хөгжлийн асуудал нь нийгмийг бүхэлд нь тогтвортой хөгжүүлэх хэтийн бодлого

болдог байна. 2003 онд Ерөнхийлөгчийн санаачилсан "Төрөөс гэр бүлийн хөгжлийн

талаар баримтлах бодлогын хэрэгжилт, гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр, "Өнөөгийн гэр бүлийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт бага хурлыг гурав

дахь удаагаа зохион байгуулсан байна. Цаашид гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэхэд хүний

хөгжлийн сангаас олгох хөрөнгө чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.

2.3 Гэр бүлийн амьдралд тохиолддог бэрхшээлүүд

Гэр бүлийн амьдралд тохиолддог хямрал хэд хэдэн үе шаттай бөгөөд энэ нь

ихэвчлэн залуу хосуудад хамаатай байдаг байна. Эхний үе нь гэр бүл болсноос хойших 3-7 жилийн хооронд үргэлжилдэг. Энэ нь

өөр өөр орчинд өссөн, өөр өөр зан ааштай хүмүүсийн харилцан бие биедээ дасан

зохицоход хүрэлцэх хугацаа юм. Эхнэр нөхөр үүрэг хариуцлагаа ухамсарлах хугацаа нь ч

энэ үед хамаарагдана. Гэр бүл болоход хосуудын үзэл бодол, ёс суртахуун, хүсэл

сонирхол, зан төлөв, секс зэрэг нь зохих хувиар нөлөөлдөг. Жишээ нь гэр бүл болж байгаа хосууд яг ижил зантай бол дасан зохицоход хэцүү харин хурц ааш зантай бол бие биетэйгээ байнга шөргөөцөлдөж, харилцан буулт хийх сонирхолгүй байдаг. Гэр бүлийн

амьдралд тохиолддог бэрхшээлүүд: Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь архинд орох,

Хүүхдэд дургүй байх, Хань ижлээ үл хүндэтгэх, Нэг нэгэндээ хатуу чанга хандах, Суурь

хүмүүжил нь хэвийн бус байх, Бие биенийхээ сайн сайхныг мэдрэхээ болих, Хардах,

Ойлгохыг зориуд үл хүсэх, Хөндлөнгийн элдэв нөлөөнд автах, Эцэг эх болон

хадмуудтайгаа хамт амьдрах, Аль нэгний нь эцэг эх гэр бүлийн амьдралд нь хэт хутгалдан

оролцох, Эхнэр, нөхрийн хэн нэг нь урт хугацаагаар гадаадад амьдрах, Ямар нэг шалтгаанаар эр эм хоёр бие биенээсээ тусдаа байх, Өөр хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх, Хэн нэг нь сэтгэцийн эмгэгтэй байх зэрэг олон асуудал хамаарагддаг байна. Энэ бүгд нь гэр бүлийн маргааныг дагуулдаг талаар олон судалгаанаас тодорхой харагдаж

байна. Энэ бүгдээс гадна гэр бүлийн амьдралд тохиолддог хамгийн гол бэрхшээлүүд нь

a. Насны онцлог b. Нийгмийн нөлөө

c. Оюун санааны хэмжүүр

d. Үндэс угсааны ялгаа

e. Санхүүгийн чадавхи зэрэг юм.

Насны онцлог: Хайр сэтгэлд нас хамаагүй гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр

насны ялгаа их гардаг. Иймд, хэрэв та нас хол зөрүүтэй хүнтэй гэр бүл болсон бол амьдрал

чинь бодож байснаас чинь тэс өөр байж магадгүй тул бэлтгэлтэй байх нь чухал гэж үздэг. Нийгмийн нөлөө: Хүний амьдралд нийгмийн нөлөө хамгийн их байдаг. Хэдийгээр

гэр бүлийн тайван тогтуун амьдралыг бий болгож чадлаа ч үүнд нийгэм яаж ч нөлөөлж

магадгүй. Нийгэм хэдий чинээ ороо бусгаа байна хүний амьдрал тэр хэрээр донсолдог. Иймд нийгмийн элдэв нөлөөнд авталгүй бие биедээ халамжтай, хайр сэтгэлдээ үнэнч байх

нь чухал юм.

11

www.mswl.pmis.gov.mn үүнээс тодорхой мэдээлэл авах боломжтой.

Page 20: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

20

Оюун санааны хэмжүүр: Өөрийгөө хэт доогуур үнэлэх нь гэр бүлийн амьдралын

тэнцвэрийг алдуулдаг. Айл гэрийн эр хүн илүү ухаантай байж гэр бүлээ бүрэн бүтэн, эв

найртай, элбэг дэлбэг хангалуун авч явах ёстой. Харин эмэгтэй нь гэр бүлийнхнээ халамжлан тэтгэгч, хайр энэрэлээр гийгүүлэгч аврагч байх хэрэгтэй.

Үндэс угсааны ялгаа: Хэдийгээр бид чөлөөт ертөнцөд амьдарч байгаа ч үндэс

угсааны асуудал хамгийн ярвигтайд тооцогддог. Зан заншил, уламжлал ахуйгаас эхлээд

үндэстэн угсаатны хооронд ялгаа их. Иймд гэр бүл болохдоо үндэс угсаа, ёс журам, хэл

соёл, ахуйн онцлог зэргийг харгалзах нь чухал. Өөр үндэс угсааны хүмүүс гэрлэхэд сэтгэл

зүйн бэрхшээл л хамгийн хүнд байдаг. Санхүүгийн чадавхи: Амьдрал дээр гэр бүлийн санхүү, арын ажлыг гол төлөв

эмэгтэйчүүд зохицуулдаг нь тодорхой асуудал билээ. Учир нь тэд нарийн ширийн зүйл

зохицуулах чадвар сайтай. Гэтэл ганц сарын цалингаа өгчихөөд л бүхэл бүтэн хаант улс

бэлэглэчихсэн юм шиг илүү ихийг шаарддаг эрчүүд байдаг. Айл гэр санхүүгийн хувьд

хэнээс ч хараат биш байх нь чухал. Үүнд эр хүний төрөлхийн авьяас чадвар, овсгоо

самбаа, бас ноён нуруу л гол үүрэгтэй байдаг байна. Энэ бүх бэрхшээлүүд нь монголын

одоогийн нийгэмд улам их ажиглагдаж байна.

2.4 Олон улсын түвшинд гэр бүлийн боловсролыг олон нийтэд хүргэж буй

туршлага

АНУ бол гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн гол улс юм. Америкт гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг 1924 онд Бостоны их сургуулийн профессор Грүвис (Groves) анх удаа, албан ёсоор “Гэрлэлт ба гэр бүлийн амьдралын бэлтгэл” нэрээр хичээл

болгон заажээ. Үүний дараа 1930 оны үед “Merrill–Palmer”-ын судалгааны төвөөс гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг олгож эхэлсэн байна.

Оклахама, Флорида, Минессота зэрэг мужууд гэрлэлтэнд бэлтгэх сургалтанд

хамрагдсан хүмүүсийг дэмжих хуулийг боловсруулжээ. Америкийн гэрлэлтэнд бэлтгэх

гол хөтөлбөрөөр Maryland-Based Relationship Enrichment Curriculum, Florida–Based PAIRS

(Practical Application of Relationship Skills) зэргийг нэрлэж болно. Эдгээр хөтөлбөрүүд

албан боловсролын сургалтанд багтдаг. Түүнчлэн Daner их сургуулийн судалгааны төвөөс явуулдаг PREP (The Prevention and Relationship Enrichment Programm) хөтөлбөр албан

боловсролоор зогсохгүй армийн боловсролын сургалтанд ашиглагдаж байна. Мөн ихэнхи

мужид гэрлэх гэж байгаа хосууд мужийн засаг захиргаанаас тогтоосон 8-12 цагийн

сургалтанд хамрагдсанаар гэрлэлтийн баталгааны зардлаас (Marriage License Fee)

чөлөөлөгддөг байна. Харин солонгосын албан ёсны гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг 1970

оных, 1980 оных, 1990-ээд оных гэж хувааж үздэг. 1980 онд дээд сургууль, дүүргийн

байгууллага төдийгүй шашны байгууллагууд гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг хэрэгжүүлж

эхэлсэн бөгөөд зөвхөн эмэгтэйчүүдэд бус хосуудад зориулж ур чадвар олгох, урьдчилан

сэргийлэх мэдлэг мэдээлэл өгөх хөтөлбөрүүд олноор гарч ирсэн. Сургалтаа зөвхөн

лекцийн арга бус жижиг бүлгээр зөвлөгөө өгөх арга замаар явуулдаг болсон байна. Сургалтын агуулга нь гэр бүлийн харилцаа, харилцан яриа, бэлгийн амьдрал, өөрийн “Би”

дүр төрх, зэрэг гэр бүлийн амьдралд хэрэгтэй мэдлэг, ур чадваруудыг эзэмшүүлэх

хичээлүүд байдаг байна. Хараахан гэрлээгүй эрэгтэй эмэгтэйчүүд гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг олж

авснаар гэрлэлтийн учир шалтгаан, гэр бүлийн талаарх зөв үзэл бодолтой болж хосууд бие биендээ дасан зохицоход нь тусалж, асуудлыг шийдвэрлэх чадвартай болж хосуудын

харилцаа сайжирдаг байна. Гэрлэлтэнд бэлтгэх боловсролын агуулга нь харилцан

ойлголцол, бэлгийн амьдрал, зориулалт, зөрчлийг шийдвэрлэхүй, өөрийгөө ойлгох нь, гэр

Page 21: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

21

бүлээ ойлгох нь, эхнэр нөхрийн үүрэг роль, санхүүгээ зохицуулах, гэр бүлээсээ бодит зүйлийг хүсэх зэрэг сэдвүүдтэй байсан байна.

Солонгост гэр бүлийн боловсролыг олгохдоо гэр бүлийн хэлбэрийн хувьд

хөгжлийн бэрхшээлтэй, олон соёлт, гэрлэлтэд бэлтгэж буй, салсан гэр бүлийн сургалт, насны онцлогийн хувьд өсвөр насны, залуу хосын, дунд, ахмад насны бүлгийн сургалт, амьдралын онцлогоор нь амьдралд нь гэнэтийн явдал тохиолдсон, хөгжлийн бэрхшээлтэй

болсон зэрэг онцлог нь тохирсон сургалтуудыг бүлэг тус бүр нь зориулан явуулдаг байна12

.

Баруун Европт гэрлэлтэнд бэлтгэх боловсролыг дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөх

үе ба түүнээс хойшхи үе болон далан оноос өнөөг хүртлэх үе гэж ангилдаг. Хоёрдугаар

дайнаас өмнө теологи, сэтгэл судлалаар дамжуулан сүмийн номлогч нар, эмч, мэдрэлийн

эмч нар анхан гэр бүлтэй холбоотой анхан шатны мэдээллийг голдуу хувь хүнд өгдөг байж. Тэгэхдээ асуудлыг эмгэг, эрүүл бус, урвуу ажиллагаатай холбоотой талаас нь харж

чиглүүлдэг байна. Хоёрдугаар дайнаас хойш тавь, жаран онд сэтгэл судлалын чиг хандлага нь хувийн, сэтгэцийн шинжтэй байдлаас ангижирч эцэг эх-хүүхэд, эхнэр-нөхөр

зэрэг гэр бүлийн гишүүдийн хоорондох харилцаа, харилцан үйлчлэл гэсэн хүрээг хамрах

болсон тул гэрлэлт, гэр бүлийг эмчилж эдгээх хөдөлгөөн өрнөсөн байна. Эрүүл бус гэр

бүлийн харилцаа гэнэт санамсаргүй бий болчихоогүй, хосын нэгдэл, харилцаа гэрлэхээс өмнө ямар байснаас эхтэй учраас гэр бүл судлаач, зөвлөгөө өгөгчид гэр бүл болохоос өмнөх зөвлөгөөнд илүү их анхаарал тавьдаг байсан байна. Гэвч урьдын л адил

харилцаанаас илүү хувь хүнд анхаарлаа хандуулж, урьдчилан сэргийлэх чиг хандлагаас

илүү сэргээх чиг хандлага нь давуу байсаар байжээ. 1970 он гараад гэрлэлтэнд бэлдэх боловсрол, урьдчилан сэргийлэх шинжтэй

сургалт хүчтэй өрнөж эхэлжээ. Энэ үеийн гэр бүлийг сэргээх хөдөлгөөн нь хосын

харилцааг дээшлүүлэхийн тулд идэвхтэй өсөлт, дотоод нөөц чадварыг хөгжүүлэхэд

анхаарсан гэгээрлийн болон урьдчилан сэргийлэх шинжтэй хөдөлгөөн болон хөгжсөн

байна. Давид, Вера Мэйс нарын боловсруулсан урьдчилан сэргийлэх боловсрол нь маш их

нөлөөлсөн. Үүний үр дүнд гэрлэлтэнд бэлтгэхдээ дан ганц зөвлөгөө өгөх арга замаар

эдгээж, сэргээх бус боловсрол олгох, урьдчилан сэргийлэх гэдэг үүднээс түлхүү хандах

болсон байна. Мөн зөвхөн хэрэгтэй мэдээллээр хангах бус үлгэр жишээ үзүүлж,

оролцогчдыг биечлэн оролцуулах замаар харилцан ойлголцох ур чадвар, асуудал,

зөрчлийг шийдвэрлэх чадвар олгох хэрэгтэй гэж үздэг байна.

Хүснэгт 7 Гадаад улс орнуудын гэр бүлийн амьдралд бэлтгэх боловсролын хөтөлбөр 13

Хөтөлбөрийн

нэр

Зорилго Агуулга

MCCP Шууд, нээлттэй харилцан

ойлголцох байдлыг хөгжүүлэх

Ярих, сонсох урлаг, зөрчлийг шийдвэрлэх

чадвар, харилцан ойлголцох хэв маяг

Relationship

Enhancement

Харилцан ойлголцох

байдлыг сайжруулснаар

Сонсогч ба өгүүлэгчийн дүрээр дасгал

хийх, суралцсан зүйлээрээ дадлага хийх,

12

Монгол гэр бүлийн харилцааны судалгаа 2009 болон, Stahmann R. F, & Salts, C. J, Educating for Marriage and Imtimate

Relationships. Handbook of Family Life Education, Sage Pub, 1993, И Жон Сүг ibid. P. 29 Гу Жон Жа.“Гэрлэлтэнд бэлтгэх

боловсролын хэрэгцээг судлах нь” 2003 судалгаануудаас түүвэрлэн оруулав. 13

Пак Ми Гён “Хосуудыг гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөр” 1997, Ким Ми Гён “Гэрлэхээс өмнөх зөвлөгөө өгөх хөтөлбөр, И Жон Сүг ibid.,

39, эдгээрээс гадна монгол гэр бүлийн түүвэр судалгаанаас түүвэрлэн оруулав.

Page 22: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

22

сэтгэл хангалуун

харилцаатай болгох

Харилцан ойлголцол, зөрчлийг шийдвэрлэх нь

PREP Гэр бүл дэх асуудал ба салалтаас урьдчилан

сэргийлэх нь

Үр дүнтэй ярих ба сонсох, Харилцан

ойлголцох хэлбэр, Хосуудын баяр хөөртэй

цаг, Хүлээн авах ба дотно харилцаагаа

нэмэгдүүлэх, Итгэлцэл, Бэлгийн амьдрал

PAIRS Хосын дотно харилцааг сайжруулах, цөмт гэр

бүлийн нөлөөг тодруулах,

Харилцан ойлголцох ур

чадвар

Хайрын зангилаас, Сэтгэл хөдлөл,

мэдрэмжийн хариу хандлага, Үл харагдах

данс буюу цөмт гэр бүл, Итгэлцэх ур

чадвар, Сонсох

Building A

Strong

Marriage

Харилцан яриагаар

дамжуулан хосуудын

харилцааг сайжруулах

Дотно байдал, харилцан ойлголцол,

Идэвхтэй шаардлага ба идэвхтэй сонсох

нь, Зөрчлийг шийдвэрлэх 10 үе шат, Эхнэр

нөхөр ба гэр бүлийг удирдах нь, Санхүүгээ зохицуулах нь, Зорилгоо хэрэгжүүлэх нь

Premarital

Assessment

Program

Харилцааны чанарыг үнэлэх ба Асуудлыг шалган

нягтлах

Болзох үйл явц ба гэрлэх төлөвлөгөө,

Хүлээлт, үүрэг хариуцлага, Дур хүсэл,

Зорилго, Гэр бүл, санхүү, найз нөхөд, зугаа цэнгэл, Гэр бүлийн тогтолцоо, Харилцан

ойлголцол ба зөрчил, Үнэт зүйлийн

үнэлэмж ба бэлгийн амьдрал

Saving Your

Marriage

Before It

Start

Гэрлэхээс өмнө хэрхэн аз жаргалтай зөв харилцаатай

байх чадвар эзэмшүүлэх

Гэрлэлтийн үлгэр, Хайрын хэлбэрүүд, Аз жаргалыг хэрхэн хөгжүүлэх вэ?, Харилцан

ойлголцол, Хүйсийн ялгаа, Зөв шудрага маргалдах, Сүнслэг тал

Marriage

Preparation

Handbook

Гэр бүл сарнихаас урьдчилан сэргийлэх,

Хосууд сэтгэл хангалуун,

утга учиртай харилцаатай

болоход нь туслах

Гэрлэлтэнд бэлтгэх, Харилцан ойлголцол,

Зөрчил, Магтах, урамшуулалын

тогтолцоог бий болгох нь, Амьдрал

хамтын эзэмшил юм, Секс, Зориулалт, Гэр

бүлийн төлөвлөгөө ба залгамжлуулах

A Resource

Book for

Instruction

Танин мэдэхүй, сэтгэл

санаагаар харилцан

ойлголцох, гэр орны үндсэн

ажил үүргийн талаарх

бодит мэдээлэл олгох

Горьдлого ба бодит байдал, Өөрийн мөн

чанар ба үнэт зүйлийн үнэлэмж,

Харилцаан дэх үүрэг хариуцлага, Харилцан ойлголцол, Бүтээлч зөрчил,

Секс, Амьдралын хэв маяг, Ирээдүйн

өсөлт ME Өөрийгөө таньж мэдэх,

Дотоод хүч чадвараа

хөгжүүлэх, Харилцаагаа

сайжруулах

Бие биенийхээ сайн талыг хэлэх нь,

Хосууд хүсэл мөрөөдлөө илэрхийлэх нь,

Хосуудад учирч буй саад бэрхшээл,

Шинэхэн гэрлэсэн үеэ одоогийн

байдалтайгаа харьцуулах нь, Хамгийн

сэтгэл өвтгөж, цөхөрсөн зүйлээ ярилцах,

Сэтгэл гонсойж, шаналж байсан зүйлээ ярих, Миний мөрөөдлийн гэр бүл,

Харилцан ярианы үндсэн зарчим

Page 23: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

23

Ever Green

Marriage

Шинэхэн гэрлэсэн

хосуудын төлөвшилт ба гэр

бүлийн амьдралыг нь

сайжруулах нь

Бие биенийхээ бодол, мэдрэмжийг ойлгох

нь, Секс, Хайрын бодит тодорхойлолт, Сэтгэлийг минь татсан чиний мөн чанар,

санагдаж буй шүүмжлэл, Хосууд хэрхэн

хамтдаа шийдвэр гаргах тухай, Мөнгө,

Зарцуулах зуршил, Маргалдааны талаарх

мэдрэмж ба хандлага, Зохистой маргалдах

дүрмүүд

Training for

Better

Marriage

Харилцааг бэхжүүлэх арга

барилд суралцан эзэмших

Хариу хандлагыг хүлээн авах,

Урамшуулал, Тэргүүн зэргийн зүйл ба үнэт зүйл, Харилцан ойлголцох, Бүх үгийг нь сонсоод хариу хандлага үзүүлэх нь,

Сонсох ур чадвар, Сонголт хийх ур чадвар,

Зөрчлийг шийдвэрлэх, Эрх тэгш гэр бүл

Growth

Counceling

for Marriage

Enrichment

Тохирсон шаардлага тавьж

харилцааг сайжруулах,

Дотно нээлттэй харилцаа байгуулах

Харилцааны хүчийг хүлээн авах,

баталгаажуулах, Өсөлтийн хүрээг баталгаажуулах, Өөрчлөгдөх төлөвлөгөө,

Зан үйл

We Can

Work It Out

Хосууд бие биенээ харилцан сонсож ярихад

туслах

Өөрсдийн харилцаагаа ухааран ойлгох нь,

Та гэрлэлтээсээ юу хүсдэг вэ, Сонсох, ярих

ур чадвар

Дээрх хөтөлбөрүүдийн агуулгыг харвал гэрлэлтэнд бэлтгэх боловсрол орон

нутгийн нийгмийн байгууллага, дээд сургууль, боловсролын төв зэрэгт эхэлж, 80-90 оны

үеэс бас сүм цуглаануудад эрчимтэй явагдах болжээ. 1990 оны сүүлээс гэрлэлтэнд бэлтгэх

боловсролын судалгааг нарийн хийдэг болсон байна. Сургалтын зорилго нь гэрлэхийн учир шалтгааныг ойлгох, гэрлэлтийн талаар зөв

үнэлэмж, үзэл бодолтой болох, эхнэр нөхрийг дасан зохицоход туслах, гэр бүлийн

амьдралд үүсэж болох асуудлыг шийдвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, гэрлэх гэж байгаа хосын харилцааг сайжруулах гэсэн асуудлуудыг хамарч байна.

Эхнэр нөхрийн харилцааны сургалтын үр дүнд хийсэн олон дүн шинжилгээгээр

эхнэр нөхөр гэсэн харилцаа бүрдэхийн өмнө, ганц бие байх үед явуулсан сургалт маш үр

дүнтэй үргэлжилж байдаг нь тодорхой болжээ. Gallagher (2002) гэрлэхийн өмнө

сургалтанд хамрагдсан хосууд гэрлэлтэндээ харьцангуй сэтгэл хангалуун байдаг тул сөрөг сэтгэлийн хөдөлгөөний солбилцол, хүчирхийлэл, салалт бага байдаг гэж онцолсон байна.

Гадаадын гэрлэлтэнд бэлтгэх сургалтууд нь зөвлөгөөн дээр үндэслэн эмчлэхээс эхэлж, гэр бүлийн асуудлыг шийдэх чадварыг олгон, салалтаас урьдчилан сэргийлэх,

харилцааг сайжруулах үүднээс хөгжиж иржээ. Сургалтанд хамрагдаж байгаа хүмүүс нь

залуучууд, гэрлэх гэж буй хос, эхнэр нөхрүүд байна14.

14

14

Пак Ми Гён “Хосуудыг гэрлэлтэнд бэлтгэх хөтөлбөр” 1997, Ким Ми Гён “Гэрлэхээс өмнөх зөвлөгөө өгөх хөтөлбөр, И Жон Сүг ibid., 39, эдгээрээс гадна Монгол гэр бүлийн түүвэр судалгаа 2009 түүвэр судалгаанаас түүвэрлэн оруулав.

Page 24: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

24

БҮЛЭГ ГУРАВ: Гэр бүлийн цаашдын чиг хандлага, анхаарах асуудлууд

3.1 Монгол гэр бүлийн хөгжлийн хандлага, өөрчлөлт

Зах зээлийн хүндрэл бэрхшээл, ажилгүйдэл, ядуурал мэдээлэл, соёлын эрэлт хэрэгцээний хомсдолтоос шалтгаалан хүн амын шилжилт, хөдөлгөөн дотооддоо төдийгүй

гадагшаа ихэсч, гэр бүлийн орчинд шинэ хэв маяг нэвтэрч байна. Тансаг байдал, орчин

үеийн машин технологи амьдралын хэрэгцээ болж байна. Хот суурин газар шилжин

суурьшсан залуус эх, эцэг болоод эмээ өвөөгийн өдөр тутмын хяналт сургамж

зөвлөгөөнөөс хөндийрөх болсноор Их гэрийг эрхэмлэх ёс суларч хамаатан, төрөл

садантайгаа төдийлөн холбоогүй хөндий амьдарцгаадаг шинэ /бага/ гэр бүлүүдийг бий

болгосоор байгаа нь өнөөгийн нийгмийн гэр бүлийн амьдралд ихээхэн өөрчлөлт гарч

байгааг харуулж байна. Манай улсын хувьд хот хөдөөгийн гэр бүлийн байдал нь хоорондоо ялгаатай байна.

Хотын гэр бүлүүдийн нэг онцлог нь хөршүүдээсээ тусгаарлагдмал байдаг болсон нь хотын

хүмүүс нь хөрштэйгээ холбоо тогтоох цаг зав бага, бараг байдаггүй, тааралдсан ч нийлээд

хоорондоо ярих сэдэв байдаггүй. Хотын гэр бүлүүд нь байршлаараа хөршүүд ч гэсэн

нийгмийн хүрээнд бодитой хөрш байх нь тун цөөрч байгаа нь харагдаж байна. Гэр бүл дэх өөрчлөлтөд хөдөөгийнхнөөс хотынх нь илүү ихээр өртсөн нь тодорхой

харагдаж байна. Яагаад гэвэл хөдөөгийнхөн нь уламжлалт гэр бүлийн хэлбэрийг бодитойгоор нь илүү хадгалж үлдэхийг хичээдэг байна. Залуусын боловсролын түвшин,

чадвар, эдийн засгийн чадавхи тасралтгүй дээшилсээр байгаа нь тухайн өрх гэр бүлийн

дотор өвөө, эмээ улмаар эх эцгийн зонхилж ирсэн байр суурьд нөлөөлөх болжээ. Анхны гэрлэлтийн дундаж нас 1950 онд эрэгтэй нь 26, эмэгтэй 23 нас байсан бол

орчин цагт гэрлэлтийн дундаж нас 3-4 насаар нэмэгдсэн байна. Нийгэм цаг төрийн байдал

эрс өөрчлөгдөхийн хэрээр гэр бүлд олон төрлийн өөрчлөлт гарсаар байна. • Залуус гэрлэх гэж яардаггүй болж, Залууст гэрлэнгүүтээ бие даан амьдрах /41,2

хувь/ сонирхол хандлага ихэсэн.

• Дундаас дээш боловсролтой хүмүүсийн дунд хамтран амьдрахуйн төсөөлөл,

ойлголт илүү болж байна. Манайд "хамтран амьдрахуйн тухайлбал "үерхэн

амьдрах", "цайны хань", "тохирон амьдрагчдын" зэрэг хэв маягууд ихсэж байна. • Удам угсаа, өв уламжлалаа судлан, суралцах хэрэгцээ, эрмэлзэл өссөөр байна.

Монгол уламжлалаас хойч үеийнхэн маань авч чадахгүй үлдэх вий гэсэн

болгоомжлол ялангуяа ахмад үеийнхний зүгээс илүүтэй ярих болсон байна. • Хэдэн хүүхэдтэй байх нь хүмүүсийн өөрсдийн чөлөөт сонголтоос шалтгаалах

болсон. Энэ нь дэлхийн улс орнуудын адил Монгол гэр бүлд ардчилал нэвтэрч

байгаатай холбоотой.

Монгол гэр бүлд тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд бий болж байгаа аятай нөхцлүүд:

Эцэг эхчүүд залуусын дунд өв уламжлалаасаа суралцах, судлах эрмэлзлэл бии

болсоор байна. "Цагаан cap" урьдын адил Монголчуудын нийтээрээ тэмдэглэдэг баяр хэвээр байна. Гэр бүлийн нандин холбоо "хайр сэтгэл", "итгэл"-ийг эрхэмлэн хүндэтгэсээр байна. Гэр бүл дэх хүүхдийн тоо нааштайгаар өөрчлөгдөх хандлагатай болсон.

Эд хөрөнгийг бус эрдэм мэдлэг, амьдрах ухааныг хүүхэддээ өвлүүлэхийг зорьдог болсон байна.

Өрхийн орлогын эх үүсвэрийн нэр төрөл, хэлбэр нэмэгдсэн байна. Монгол Улсын Боловсролын шинэчилсэн хуульд зааснаар ойрын жилүүдээс долоо,

зургаан насны хүүхдүүд сургуульд суралцаж 3-5 насны хүүхдүүд сургуулийн өмнөх

Page 25: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

25

боловсролын байгууллагад хамрагдан сурч хүмүүжих болж байгаатай холбоотой юм. Ёс төрөө алдвал мууг төрүүлдэг, зан үйлээ мартвал монгол төрхөө ч алдана гэдэг. Айл өрх

бүрийн өөрчлөгдөн хөгжиж байхын үндэс нь бол уламжлал, шинэчлэлийг зохистойгоор

ухаалгаар олж, өрх гэрийн үнэт өвийг үр хүүхэд хойч үеийнхэндээ уламжлуулах явдал

юм. Орчин үед гэр бүл тогтвортой байхад үндэсний ёс заншил чухал нөлөө үзүүлдэг. Сүүлийн үеийн хийгдсэн судалгаанаас харахад манай улсад гэрлэлтийн дундаж нас

нэмэгдэж эмээ, өвөө болох нас нь залуужиж гэр бүлийн бүтцэд өөрчлөлт гарах болсон

байна. Иймээс гэр бүлийн боловсрол, түүний дотор сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх

харилцааны ёс журмын мэдлэгийг дээшлүүлэхэд ахмад үеийнхэн, боловсрол, гэр бүлийн

чиглэлээр ажилладаг байгууллагууд үр дүнтэй хэлбэрээр туслах шаардлага зайлшгүй гарч

байна. Монгол Улсын төрөөс хүн амын болон гэр бүлийн хөгжлийи талаар баримтлах

бодлогыг хэрэгжүүлэх /10-15 жил/-д монгол гэр бүлийн амьдралд харилцаа улам түвэгтэй

асуудлыг бий болгосоор байх төлөв харагдаж байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжих ажлын

хүрээнд иргэдээс хүсэн хүлээж байгаа дараахи асуудлыг төрийн бодлогын түвшинд

хэрэгжүүлэх шаардлагатай. Хот хөдөөгүй хүн амын тухайн гэр бүлийн эрхэмлэх зүйлсийн

үнэлэмж өөрчлөгдөж, энэ чанарт боловсролыг оруулж, үүний дараа гэр бүлийн гишүүд

бие биеэ хайрлах итгэлцэх ёс суртахууны асуудлыг нэн тэргүүнд авч үзэж байна. Иргэд, залуучууд ялангуяа залуу гэр бүл амьдралын нөхцөлөө сайжруулах ажил олж

хийгээд амьдарчих, зээл аваад орон гэртэй болчих гэсэн эрмэлзлэл их болжээ. Энэ хандлагад цаг алдалгүйгээр туслах ажлыг төрийн бодлогын хэмжээнд эрчимтэй зохион

байгуулах шаардлагатай байна. Ойрын 10-15 жилд манай оронд гэр бүлийн, түүний дотор

залуу гэр бүлийн асуудал улам нарийсч тавигдана гэж үзэж байна. Юуны өмнө "гэр бүлд

зөвлөгөө өгөх төв" ажиллуулах хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн боловсролд гарч буй ахиц тухайн гэр бүлийн хөгжил, төлөвшилд

нөлөөлж буйг төр, засгийн бодлогод харгалзаж, үр дагаврыг нь анхаарч байх хэрэгтэй

байна. Зөв төлөвшсөн үзэл санаан дээр үндэслэгдээгүй гэр бүл хэдийгээр эдийн засгийн

таатай орчинд оршин байвч, аз жаргалтай байж чаддаггүй. Төрийн байгууллагын бүтцэд

гэр бүлийн нийтлэг асуудал дагнан хариуцсан байгууллага ч бий болгож болохоор байна. Ойрын жилүүдэд гэр бүл, гэрлэлтэд дор хаяж гурван өөрчлөлт гарч болох юм гэдгийг

XX зууны туршид дэлхийн улс орнуудын гэр бүлийн амьдралд гарсан өөрчлөлт, гэр

бүлийн нийгмийн түүхээр хийсэн судалгааны дүнд үндэслэн хэлж болохоор байна. 1. Ихэнх хүмүүсийн хувьд сонголт хийж үр хүүхэдтэйгээ хамт хууль ёсны гэр бүл

болохын зэрэгцээ тусдаа "гэр бүлийн" болон "гэр бүлийн бус" шинж чанартай

амьдралаар амьдрах боломжтой болсон байна. 2. Эцэг эхийн гэр болон өрх гэр тусгаарлан хүүхдээ төрүүлж, өсгөх хоёрын

хооронд харьцангуй чөлөөт харилцааны хэлбэрийн завсрын "албан ёсны

гэрлэлтийн баталгаа"-гүй хамтран амьдрах хэлбэр одоогоор байна. Аж үйлдвэр

хөгжсөн улс орны хүмүүс өөрсдийн амьдралдаа урьдынхаасаа илүү ихээр

амьдралынхаа загварыг өөрчлөх боломж байна. Цөөвтөр тоотой, бага хувь

эзэлж буй хүмүүсийг эс оролцуулбал урт удаан хугацааны туршид харилцаатай

хүмүүсийн харилцаан дахь үнэнч байх явдал хэвээр байна. Гэрлэлтэд харилцан

бие биеэ хайрлах аз жаргалтай байх асуудлын шаардлага өсч байгаа ч гэсэн гэр

бүлийн хүмүүсийн эрх чөлөөт байдалд хүлээцтэй хандах байдал нэмэгдэж

байна.Энэ нь нөгөө талаас гэрлэлт гэр бүлийн цаашид оршин тогтноход аюул

учруулж болох хандлага ихэсч байна гэсэн үг юм.

Page 26: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

26

3. Чөлөөт амьдралаар амьдарч буй хосууд болон ганц бие эмэгтэйчүүдийн

хүмүүжүүлдэг хүүхдийн тоо цаашид өсөх хандлагатай байна. Монгол гэр

бүлийн талаархи бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн орны гэр бүл болон нийгэм,

улс төр, эдийн засгийн бодлогоос шалтгаалан урган гарсан асуудлууд гаднаас орж ирж буй эерэг сөрөг нөлөөллөөс бий болох үзэгдлийг харилцан нягт уялдаанд нь авч үзэж тусгах хэрэгтэй байдаг байна. Монголын төрийн болон

төрийн бус байгууллагууд өрх гэр бүл, монгол гэр бүлийн хөгжил, төлөвшилд

чухал үүрэг гүйцэтгэсээр байх хэрэгтэй байна15гэж судалгааны дүгнэлтэд

оруулжээ. Монгол гэр бүлийн судлалыг анхаарч хөгжүүлэхийн хамт дэлхийн улс орнуудын гэр

бүлийн судалгааны дүнд гарч ирж байгаа санал, дүгнэлтэд бид анхааралтай нухацтай

хандах цаг болсон гэдэг нь өнөөгийн энэ байдлаас харагдаж байна. Түүнчлэн монгол гэр

бүл судлалд "Гэр бүлийн менежмент" хэмээх ойлголт хүчтэй гарч ирж байна. Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд, гэр бүлийн нэг гишүүнгүй гэр бүлийн тоо өсч

байна. Мөн хамтран амьдрахуйн ойлголт гэр бүлийн уламжлалт харилцаанд хүлээн

зөвшөөрөх төвшинд хүрч байна. Монгол гэр бүлд харьцангуй шинэ, түгээмэл болж буй

ойлголт бол хамтран амьдрах явдал юм. Эдийн засгийн нөхцөл байдал, цаг зуурын,

биологийн хэрэгцээ шаардлагаас хамтран аж төрөх нь Монголд болон гадаадад оршин

суугаа нутаг нэгтний дунд байсаар байна. Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчид гэр

бүл мөн гэж эрэгтэйчүүдийн 28.3 хувь нь, эмэгтэйчүүдийн 25.6 хувь нь, гэр бүлээс гадуур

байдаг бэлгийн харьцааг хүлээн зөвшөөрөх нь 30 гаруй хувь байгааг судалгааг харуулж

байна. Түүнчлэн монгол улсын хэмжээнд хоёр үндэстний гэр бүл бий болох нь элбэгшиж

байна. Энэ нь монгол гэр бүл судлалын бас нэг судлууштай хэсэг бөгөөд зарим хүмүүс гадаадын иргэдтэй гэр бүл болохыг хүсдэг байна. Тэд голдуу хот суурин газар суудаг харьцангуй залуу насныхан байдаг. Ер нь төрөөс гэр бүлийн талаар баримталж байгаа

бодлого бодит биеллээ олсноор айл өрхийн амьжиргааны төвшин дээшлэн, ядуурал,

ажилгүйдэл зэрэг амьжиргаанд сөрөг нөлөөлөх үзэгдлүүд саарна гэж үзэж болох талтай.

Жишээ нь монгол гэр бүлийн талаар хийгдсэн судалгаанаас авч үзвэл: Гэр бүлийн

асуудлаар хүмүүсийн үзэл бодолд нэлээд өөрчлөлт гарсан дүр зураг ажиглагдаж байгаа ба

мөн гэрлэлт оройтох хандлага ажиглагдаж, эдийн засгийн болон материаллаг сонирхолд

түшиглэсэн байдал, социологичдын үздэгээр тооцоонд үндэслэсэн гэр бүл бүрэлдэх

магадлал бүхий үзэл бодлууд нэлээд түгээмэл болсон нь доорх судалгааны дүнгээс харагдаж байна.

Хүснэгт.8 Гэр бүлийн талаарх үзэл хандлага /2004, 2009 оноор харьцуулсан /

Санал нийлнэ

2004 он 2009 он

Гадаад хүнтэй гэрлэх нь байх л асуудал 28.7 46.2

Ижил хүйстэн гэрбүл байж болно 6.8 20.9

Гэр бүлээс гадуур тохиолдлын бэлгийн хавьтал байх л зүйл 34.9 22.4

Гэр бүлийн гишүүд тэгш эрхтэй байх ёстой 84.3 92.6

Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчид гэр бүл мөн 28.3 46.8

Хожуу гэрлэлт нь эрт гэрлэлтээс бат бэх байдаг 28.9 45.9

15 XX зууны туршид дэлхийн улс орнуудын гэр бүлийн амьдралд гарсан өөрчлөлт, гэр бүлийн нийгмийн түүхээр хийсэн

судалгааны дүнгээс оруулав.

Page 27: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

27

Эцэг эх нь хүүхэдтэйгээ бэлгийн харилцааны талаар чөлөөтэй ярих

ёстой

64.3 67.3

Өргөмөл болон дагавар хүүхэд төрсөн хүүхдийн адил байж

чаддаггүй

47.0 55.0

Гэрлээгүй ч хүүхэд гаргаж болно 61.6 56.3

Эх сурвалж: “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” судалгааны тайлан

Монгол гэр бүлийн харилцаа, эмэмгтэйчүүд, хүүхдүүд, ураг төрлийн харилцаа, эрх

зүйн зохицуулалт, Монгол гэр бүлийн өөрчлөлтөнд ойрын 10 жилд ямар сөрөг асуудлууд

гарч болох талаар гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил

таамаглал дэвшүүлсэн байдаг. Монгол гэр бүлийн өөрчлөлт, эрх зүйн зохицуулалтын

талаар зарим зүйлийг дурьдвал:

1. Эрх зүйн зохицуулалт: • Гэр бүлийн олон хэлбэр нь гэр бүлийн харилцааны эрх зүйн

зохицуулалтанд төвөгтэй байдал үүсгэнэ. Зохицуулах шаардлага

зайлшгүй гарна. • Гэр бүлийн харилцааны эрх зүйн тухай хуулинд нэмэлт оруулах

шаардлага 2015-2016 онд бий болно.

• Олон соёлт, олон үндэстний гэр бүлүүд үүснэ. Өмчийн болон гэр бүлийн

харилцааны эрх зүйн зохицуулалт нарийсна. 2. Монгол гэр бүлийн өөрчлөлт:

• Гэр бүлийн амьдралын орчин нөхцөл механикжин цахилгаанжиж байгаа үед гэр бүлийн хэрэгцээ, сонирхол, үйл ажиллагааны мөн чанарт өөрчлөлт орсоор байх болно. Энэ нь Монгол гэр бүлийн үүрэг алдагдах

бус харин түүний шинж чанар өөрчлөгдөхөд хүргэнэ. • Гэр бүлүүд урьдын, өнөө цагт гүйцэтгэж буй үүргээсээ гээгээд

зогсохгүй, бүтэц, үйл ажиллагаа нь өөрчлөгдөнө.

• Гэр бүлд гарах хямрал нь эцэг, эх болон үр хүүхэд, эхнэр, нөхрийн

хоорондын харилцаа холбоо суларсан тэр үеүдэд гарна. • Тухайн гэр бүлүүд чөлөөт сонголт, тохиролцоонд тулгуурлах болж,

харин нийгэм төрөөс сургалт, хүмүүжлийн ажлыг мэргэжлийн хүмүүс хийж, асуудлыг зөв шийдэхэд бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэх

болно.

• Аж үйлдвэржсэн бус нийгэмд хүн бүрийн зан төлөв, сонирхол чадвар

зэрэг нь янз бүр байдаг. Ийм нөхцөлд садан төрлийн холбоо, гэрлэлтийн

зарчим нь улс төр зонхилдог манай нийгэмд ёс суртахууны нилээд өндөр

ач холбогдолтой байна. • Манай оронд залуу гэр бүлийн асуудал улам нарийсч тавигдана.

Монголын ирээдүйг боловсролтой залуу гэр бүлээр төсөөлж байна. • Өнөөгийн гэр бүлийн тогтолцоог харахад цаашид нэмэгдэх гэр бүлийн

төрөл бүрийн харилцаа нь эрдэм шинэжилгээ, хууль зүй, улс төрийн

талаас ихээхэн шалгууртай тулгарах болно16.

16

Гэр бүл судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Т.Намжил судлаачны дэвшүүлсэн “Монгол гэр бүл – төлөв

хандлага: Шинжлэх ухааны таамаглал 2010-2021 он” таамаглалын хэсгээс оруулав. Энэхүү шинэжлэх ухааны

таамаглалд илүү их тодорхой байгаа.

Page 28: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

28

Эдгээр дэвшүүлж байгаа таамаглал нь Монголын болоод Европ, Ази, Америкийн

гэр бүлийн түүхийн хөгжлийг өнгөрсөн, одоо, ирээдүй холбоонд нь үндэслэн гаргаж

ирсэн байна.

Page 29: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

29

Цаашид анхаарах асуудлын хүрээнд:

3.2 Гэр бүлийн боловсрол хүмүүжлийн асуудал түүнийг сайжруулах тухай

Эртний гэр бүлийн уламжлалт боловсрол хүмүүжлийн асуудал: Дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно, Гуа маралын хамт тэнгис далайг гаталж ирсэн цагаас эхлэн тэд монгол

гэгч нэгэн овог аймгийн эцэг дээдэс хэмээн нэрлэгдсэнээс хойших 11 үе болох Добу

мэргэний гэргий Алунгуа эхийн 5 сумыг жишээг татан хөвгүүдээ хэрхэн эв эетэй амьдрах

талаар сурган хүмүүжүүлж байсан түүхээс харвал эртний монгол эхчүүд үр хүүхдүүдээ өөрийн гэрээр хэрхэн боловсруулж сургаж сахилгажуулах арга зарчимтай байсныг тод

харж болно17.

Тэгэхээр дээрх түүхийн зурвас хэсгээс л харахад монгол үндэстэний нүүдэлчин

соёл зан заншил гэр бүлийн боловсрол хүмүүжилд асар их нөлөө үзүүлж байсан байна. Энэхүү нүүдэлчин соёлын онцлогоос болоод эрчүүд нь ан ав, дайн тулаан, гэрийн гаднах

ажил үүргийг хариуцаж, эмэгтэйчүүд нь гэр ахуйн доторх үүргийг хариуцан амьдрахаас

өөр аргагүй байсан тул гэр бүл, хүүхдийн хүмүүжил, боловсролд эмэгтэйчүүд зан чанар,

ёс суртахуун, харилцааны мэдлэгт голлох үүргийг гүйцэтгэж байсан бол харин эрчүүд үр

хүүхдүүддээ хууль дүрэм, ёс заншил, эрхэмлэх үнэт зүйлс буюу Овогоо мэдэх, ургийн

бичиг хөтлөх, удам судараа эрхэмлэх зэрэг боловсролыг өвлүүлэн үлдээдэг байсан байна. Орчин үеийн гэр бүлийн боловсрол хүмүүжлийн асуудал: Социализм монголын

нийгэмд орж ирсэнээр дээрх сайн сайхан уламжлал мөн овогоо мэдэх, угийн бичиг хөтлөх, удам судраа эрхэмлэх зэрэг нь орхигдсон гэж болно.

Магадгүй үүнээс өмнө ч эхэлсэн байх талтай. Гэтэл нэг талаар Ардчилал монголд

хүний эрх, эрх чөлөө, олон уургалч үзлийг авч ирсэн нь сайн талтай ч нөгөө талаар гэр бүл

хэмээх үндсэн нэгжид олон таагүй зүйлс бас авч ирсэн.

Мөн нүүдэлчин хэв маягаас суурин хэв маяг руу шилжсэн нь Монгол гэр бүлийн

соёл, хүмүүжил боловсрол, үнэт зүйлс гээд дурдвал тоймгүй олон зүйлс өөрчлөгдөх

хэрэгтэйг харуулж байна. Монгол гэр бүлийн боловсрол хүмүүжлийн дутмаг байдлын

талаар судлаач эрдэмтэн нар ярихдаа, “Өнөөдөр монгол гэр бүлд салалт маш түгээмэл

боллоо, нууц амраг, олон эхнэрийн асуудал, эхнэр нөхөр, үр хүүхдүүдийн харилцаа алдагдаж эхэлсэн, багаас нь хүүхдийг зөв сахилгажуулалт өлгийдөх, хүүхдээ хөхөөр

хооллох зэрэг дэглэм алдагдсан нь тэдний эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна. Хүүхдүүд ээж ааваасаа хөндий өсөж, асрагчийн зүй бус үйлдлүүдийн золиос болж

байна, нийгмээс, зурагтаар маш их мэдээлэл авсаар, үр хүүхдүүд хувирч өөрчлөгдсөөр,

дөнгөж 10, 12 настайгаас эсрэг хүйстэнээ сонирхох болсон, ижил хүйстнүүд бий болж,

гадаад хүмүүстэй гэрлэх тухай ярих нь ихсэж мөн овгоо мэдэхгүйгээс болж бараг хүн бүр

л Боржигон болж, угийн бичгийг хөтлөх соёл алдагдсанаар хамаатан садангууд эхнэр

нөхөр болох үзэгдэл бий болж, сайн хүн олдохгүй байна гээд хөдөөд хамаатан хүмүүс гэрлэж, тэдний ах дүүс бас хоорондоо эхнэр нөхөр бололцож”

18 байгаа талаар мэдээлэл

байна. Монгол гэр бүлийн боловсролын асуудал дээр монголын төр засаг анхааралдаа авч

үзэх цаг болсон байгаа нь дээрх тоон мэдээлэл, судалгаа шинжилгээнээс харагдаж байна. Тэр дундаа гэр бүлийн боловсролд баян хоосоны ялгаа асар их болж байна. Баян

айлын хүүхдүүд дэндүү вакум орчинд өсөж байгаагаар тэдэнд зөвөлгөө хэрэгтэй байгаа бол ядуу айлын хүүхдүүд дэндүү чөлөөтэй өсөж байгаагаар дэмжлэг хэрэгтэй. Өнөөгийн

17 Монголын нууц товчоо 1:22 зүйл 18

Монгол гэр бүлийн боловсрол хүмүүжлийн дутмаг байдлын талаар судлаач эрдэмтэн яриа.

Page 30: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

30

монгол гэр бүлд боловсрол хүмүүжлийн сургалтыг олгох хэрэгцээ шаардлага гараад

байна. Монгол гэр бүлийн боловсрол хүмүүжлийн асуудлыг хэрхэн сайжруулах арга замууд

- Гэр бүлийн амьдралд бэлтгэх боловсролын хөтөлбөр боловсруулан ажиллах.

- Төр засгаас залуу гэр бүлүүдийг зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй тэдний

тогтвортой нэгдмэл амьдралыг дэмжихийн тулд гэр бүлийн зөвөлгөө өгөх төвүүд,

түүгээр мэргэшсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, тэдний ажил үйлчлэлийг хөхйүлэн дэмжих,

- Монголын уламжлалт гэр бүлийн боловсрол, хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн

харилцаа, зан заншлын тохирох өвийг олон нийтэд таниулан хүргэх

- Нутаг дэвсгэрийн хамгийн бага нэгж болох хороо, баг, сумаар гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйгээс эхлээд, харилцаа, эрүүл мэнд, хууль эрх зүйн, соёл, ёс суртахууны боловсролыг гэр бүлийн гишүүд болон эрх мэдэлтэй голлох хүмүүст албан бус сургалтаар олгох

- Ирээдүйд өв тэгш хүмүүжилтэй нийгэмд зөв хүн-зөв гэр бүл- зөв нийгмийг цогцлоон бүтээх, тэд ирээдүйн аав ээж гэсэн утгаараа багаас нь эхлэн бэлтгэхийн

тулд дээрх мэдлэг боловсрол, хүмүүжлийг 3 ангиас эхлэн оруулах хичээлийн

албан ёсны хөтөлбөрийг боловсруулах ажлыг холбогдох төрийн байгууллагад

хариуцуулах,

- Гэр бүлийн эрүүл зөв амьдралыг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр дамжуулан

сурталчилан таниулах

- Өнөөгийн монгол гэр бүлүүдийн хувьд хамгийн тулгамдаад байгаа асуудал болох

орон байрны хөтөлбөр, төсөл боловсруулан орон байраар хангах боломжийг төр

засаг холбогдох байгууллагын хүмүүс санаа тавин ажил хэрэг болгох

3.3 Гэр бүлийн эдийн засгийн асуудал түүнийг сайжруулах тухай

Гэр бүлийн харилцааны нэг нь гэр бүлийн эдийн засгийн харилцаа юм. Гэр бүлийн

эдийн засгийн харилцааны үндэс бол гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлт билээ. Хөдөлмөр эрхлэлт нь хөгжлийн үр шимээс хүртэх боломж бөгөөд хөгжлийн үр шимээс хутгаж авах халбага гэж хэлж болно.

Гэтэл гэр бүлийн харилцааны нэг хэлбэр болсон хөдөлмөр эрхлэлт нь зөрчигдөж

ажилгүйдэл газар авсанаар гэр бүлд олон сөрөг үр дагавар үүсэч улмаар гэр бүлийн

тогтвортой байдал алдагдахад хүчтэй нөлөөлж байна. 1. Ажлын байр хомс, байсан ч боломжийн хэмжээний цалин авах нь хязгаарлагдмал

учраас олон мянган залуучууд гадаадад хөдөлмөр эрхлэхээр явж байна. үүний

улмаас үр хүүхэд хань ижилээ өнчрүүлж өөрсдөө харийн нутагт гэр бүл санаж

гансран амьдарч байгаа зэрэг нь өөрсдийнхөө болон бусдын гэр бүлийг сарниулах

нөхцөлийг бий болгож байна. 2. Хүний анхдагч үндсэн хэрэгцээний нэг болсон орон байрны асуудал мөн л ажил

эрхлэлттэй холбоотой. Монгол уламжлалаар бол эцэг эх нь орон гэрийг бэлдэж

өгөөгүй бол залуу гэр бүлүүд өөрсдөө л орон байраа бий болгох шаардлагатай

болдог. Гэтэл монголын нөхцөлд ажил эрхлээд цалингаараа орон байрны асуудлаа шийднэ гэвэл үнэхээр зангууны үлгэр мэт болсон. Шинэ гэр бүлүүд бие даан

амьдрах гэхээр энэ асуудлыг шийдээгүйн улмаас эцэг эхтэйгээ хамт амьдрах, ах

дүү, хамаатан садныхаа хажууд хавчигдах зэрэг нь гэр бүлүүдийн чөлөөтэй тухтай

Page 31: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

31

амьдрах нөхцөлийг хязгаарлаж, улмаар гэр бүлийн түмэн зөрчилдөөний эх үүсвэр

болж байна. 3. Залуучууд гэр бүл болон амьдрахад шаардлагатай хэмжээний хөрөнгө санхүүгээ

бэхжүүлээгүй эрт гэр бүл болсноос хүүхэд төрөх, тавилга зэрэг санхүүгийн

хэрэгцээнүүд урган гарч санхүүгийн хямралд ордог. Гэр бүлийн санхүүгийн хямрал

нь гэр бүл зөрчилдөх нэг шалтгаан болдог. Дээрх санхүүгийн асуудал өнөөдөр монголын олон залуу гэр бүлүүдэд тохиолдож

байгаа бөгөөд энэхүү асуудлаа хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй мухардалд оруулах нь

цөөнгүй байна. Тиймээс хувь хүн, нийгэм, төр засаг хаа хаанаа энэхүү тулгамдаад байгаа

асуудлаа шийдвэрлэх мөчид туллаа гэдгийг ухамсарлах цаг нэгэнт болсон.

Эдгээр асуудлыг сайжруулах арга зам нь юу вэ?

1. Гадаадад ажиллах хүч гаргахдаа гэр бүлээр нь хамтад нь хөдөлмөр эрхлүүлэх

талаар төрийн болон холбогдох байгууллагуудын бодлого хэрэгтэй байна. Үүнийг шийдвэрлэх боломж бүрэн байгаа гэж үзэж байна.

2. Ажлын байр бий болгох тал дээр төр засгаас дорвитой анхаармаар байна. Гаднаас ажиллах хүч оруулж монголын ажлын байрны зах зээлийг эзлэж байгаа нь

монголын иргэдэд сөргөөр нөлөөлж байна. Төрийн зүгээс зөв бодлого баримтлан

явуулбал шийдвэрлэх боломжтой.

3. Залуучуудыг гэр бүл болохоос өмнө гэр бүлд бэлтгэх шаардлагатай. Үүнийг төр

засаг, төрийн бус байгууллага хамтран хийж гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Түүнчлэн хувь хүмүүс өөрсдөө яг хэзээ гэр бүл болохоо мэддэг, гэрлэх ёс суртахууны хариуцлагатай байх, үүнийг сургалт мэдээлэлээр дамжуулан

шийдвэрлэх боломжтой.

3.4 Гэр бүлийн эрүүл мэндийн асуудал түүнийг сайжруулах тухай ДЭМБ-ын тодорхойлолтыг харвал “Эрүүл мэнд гэдэг нь ямар ч эмгэг согоггүй

эрүүл бүтэн байхыг хэлэх бус бие бялдар, оюун санаа, нийгэм ахуйн төгс төвшин

байдал”19

гэжээ. Угтаа энэ нь “Та өвдөхгүй байлаа ч таны сэтгэл санаа зовиуртай, таны

бие бялдар чийрэг бус, таны амьдралын ахуй орчин цэвэр бус байвал та өөрийгөө эрүүл

гэж бодоход бэрхшээлтэй юм.

Хүний эрүүл мэндийн хөгжлийн үндсэн 3 талт элемент байдаг - Сэтгэц

- Бие бялдар

- Нийгэм ба ахуйн орчин

Тэгэхээр дээрхийг 3 талт гурвалжин гэж үзвэл талууд нь хоорондоо харилцан адил

холбогдсон байдаг. Жишээ нь: Таны бие махбодь ядарч туйлдах үед маш их уур уцаартай

болдог. Маш удаан хугацаагаар сэтгэл санаа тавгүй, гутарсан нөхцөлд сул дорой, ажиллах

ямар ч чадваргүй болдог. Эрүүл байхын тулд дээрх 3 тал нь тэнцвэртэй эрүүл мэндийн

гурвалжинтай байх ёстой. эрүүл мэндийн гурвалжингийн тал бүрийг эрүүл байлгаж

чадсанаар та эрүүл мэндээ хамгаалж чадна. Хүний эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлийг 100% гэж үзвэл

- тухайн хүний амьдралын хэв маягаас үүдсэн хүчин зүйл 50-55%

- удамшлын хүчин зүйл 15-20%

- гадаад орчны хүчин зүйл 20-25%

- эмнэлгийн хүчин зүйл 10% эзлэдэг байна.

19 Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан тодорхойлолт.

Page 32: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

32

Дээрхээс харвал эрүүл энх байхын тал хувь нь тухайн хүн өөрөөс нь шалтгаалах ба 20-

25% таны сурч ажиллаж амьдарч буй орчноос хамаарах учир орчноо эрүүл байлгахад ихэд

анхаарах хэрэгтэй. Идэвхтэй бүтээлч аж төрөх ёс, эрүүл ахуйн зан үйл түүнийг хамгаалж

бэхжүүлэхэд чиглэсэн хүний хичээл зүтгэлийн хүчинд эрүүл мэндийг хамгаалан

сайжруулж болох юм.

Тэгвэл дээрхээс харахд өнөөдөр Монгол гэр бүлийн хувьд эрүүл энх амьдрах түвшинд

хүрэхгүй байгааг харж болно.

1. Утаа: Наад зах нь утаа…энэ асуудлаас болж сүүлийн хэдэн жилд уушгины өвчнөөр

өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн,

2. Мөн түүнчлэн эрүүл хоол хүнс экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн идэж

хэрэглэж чадахгүй байгаа тул тухайн хүний эрүүл мэнд, мөн дөнгөж төрсөн

хүүхдүүд өвчтэй болж байна. Жишээ нь: харшилын гаралтай өвчнүүд –

3. Үр хөндөлтөөс үүдсэн хөх ба савны хорт хавдрууд, генекологийн өвчнүүд, психо

симатикийн синдромууд

4. Сүүлийн үед стрессээс болж маш их өвчлөл үүсэж байна. Зүрхний хэм алдагдах,

харшил гарах, хөдлөх, байнгын ядаргаатай байх, сүүлийн үед өмнө нь сонсогдож

байгаагүй нэг нэр томъёо орж ирсэн – архаг ядаргаа 5. Замбараагүй бэлгийн амьдралаас болж бэлгийн замын халдварт өвчин маш ихээр

тархаж байна. 6. Тамхи, архийг их хэмжээгээр хэрэглэсэнээс элэгний хатуурал, хорт хавдруудад их

хэмжээгээр өртөж байна. 7. Мөн гадаадад ялангуяа солонгост ажиллаж байгаа монголчуудын хувьд

хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайн хангаагүйгээс маш олон хүн хөдөлмөрийн

чадвар, эрүүл мэнд бүр цаашилбал амь насаа алдаж байна. Өнгөрсөн 9 сард

Солонгост байгаа монгол улсын элчин сайд “7 хоног бүр 6-7 хүн гэмтдэг, 30-40 хүн

архидаж зодоон хийдэг, тодорхой тооны хүмүүс нас барж байна” гэжээ. 8. Дэлхийн хэмжээнд 1998 оны байдлаар 11%-г сэтгэцийн өвчтэй хүмүүс эзлэж байгаа

гэсэн статистик баримт байдаг бол 2020 он гэхэд 15% болж өсөх магадлалтай гэж

үзэж байгаа. Манай орны хувьд нийгэм эдийн засаг, амьжиргааны олон хүчин зүйл

хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгаа, ядуурал, ажилгүйдэл зэргээс шалтгаалан гэмт хэрэг, архидалт, хүчирхийлэл, хээл хахууль, биеэ үнэлэх, хүний

наймаа зэргээс болж бухимдал, айдас, түгшүүр нэмэгдсэн нь сэтгэцийн өвчин үүсэх

нэгэн шалтгаан болж байна гэж үзэж байгаа. Тэгвэл эдгээрийг хэрхэн сайжруулж монгол хүний эрүүл мэнд гэр бүлийн

гишүүдийг эрүүл саруул амьдруулах вэ?

1. Хувь хүний зүгээс - Биеийн тамир спортоор хичээллэх, хөдөлгөөнийг байнга хийх, гүйх

- Аль болох зохистой хооллох- дэглэм сахих

- Бэлгийн харилцаан дээр өөрийгөө төлөвшүүлэх, ёс суртахуунтай байж биеэ зөв авч

явах

- Хорт зуршлуудыг цээрлэх, ахуйн болон хувийн эрүүл ахуйг сахих

- Амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зарчимд суралцах

2. Нийгмийн зүгээс: - Хувь хүн, гэр бүлийн гишүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг явуулах

- өвчлөлтөөс сэргийлэх мэдлэг олгох

Page 33: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

33

- эрүүл аж төрөх ёсны зөв дадал хэвшилтэй болгох, эрүүл мэнддээ тавих хандлагыг өөрчлөх суртал нэвтрүүлгүүдийг олон нийтэд таниулах сургалтуудыг –

ганцаарчилсан, - хэсэгчилсэн - өргөн олныг хамарсан хүрээгээр тус тус явуулах.

3. Сэтгэцийн эрүүл мэндэд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай,

- сэтгэцийн эмнэлэгт тулгуурлаж байсан тогтолцоог – гэр бүл, хамт олны хүрээнд

шилжүүлэх

- сэтгэцийн болон зан үйлийн эмгэгээс урдчилан сэргийлэх ажилд онцгой анхаарал

тавьж, нийгмийн сөрөг үзэгдлүүдийг багасгахад мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн чадвар оролцоог дээшлүүлэх

- гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тэдний туршлагаас суралцах

эрүүл биед саруул ухаан гэдэг үгийг байнга сануулах.

Page 34: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

34

Дүгнэлт Эцэст нь дүгнэж хэлэхэд монголын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл боловсрол,

нийгмийн халамж үйлчилгээ, гадаад харилцаа, хөдөлмөр эрхлэлт, хүрээлэн буй орчин тэр

бүү хэл гэр бүлийн харилцаанд томоохон өөрчлөлт шинэчлэлт гарчээ. Энэхүү өөрчлөлт шинэчлэлт нь монгол гэр бүлийн амьдралд нөлөөлж байна. Өнөөдөр ихэнх гэр бүлүүдийн

нийт орлогын ихэнх нь хоол хүнс, хувцас зэрэгтээ зарцуулагддаг. Сурч боловсрох, эрүүл

мэнд, ахуй байдлаа дээшлүүлэх зэрэгт тэр бүр олж байгаа орлого нь хүрэлцэхгүй байгаа нь

өнөөдрийн энэ нийгэмд харагдаж байна. 2007-2008 оны байдлаар нийт 675692 өрхийн 20

хувь нь хангалуун боломжийн амьдралтай, 40 хувь нь дундаж амьдралтай, 40 хувь нь

амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай байна.20

Манай улсын хүн амын насны бүтэц идэршиж байгаатай21 холбоотойгоор дунд

насны гэр бүлийн тоо өсөн монгол гэр бүлийн цөмийг бүрдүүлэх хүн ам зүйн тооцоо

байгаа тул нийгэм эдийн засгийн эерэг сөрөг үр дагавруудыг урьдчилан харсан гэр бүлийн

бодлого, үйл ажиллагааг боловсруулан төрөөс явуулах шаардлагатай байна. Гэр бүлд байнга тулгарч байдаг эдгээр бэрхшээлүүдээс үүдэн дийлэнх гэр бүлийн

дотор байнгын хэрүүл маргаан, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, албан тушаал боловсролын

ялгаа, хамаатан садан эцэг эх, ах дүүгийн дарамт, архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, гэр

бүл салалт зэрэг олон сөрөг үр дагаварууд гарах болсон байна. Улс орнуудын нийгмийн хөгжил нь гэр бүлээс, гэр бүлийн хөгжил нь хүнээс, хүний

хөгжил нь хүүхдээс шууд хамаарах болсноор гэр бүлийн ариун байдал, үнэт зүйлс, ёс билэгдэл, дэг журам зэрэг нь нийгмийн төдийгүй, хүүхдийн хөгжилд чухал байр суурийг эзлэх болсон нь харагдаж байна. Монголын гэр бүлийн 40 хувь нь зөвхөн тэтгэвэр

тэтгэмж, хүүхдийн мөнгөөр орлогоо бүрдүүлж байна. Өрхийн орлогын хэмжээг харвал

нийт өрхийн 49.7 хувь нь 300.000 мянган төгрөгнөөс доош орлоготой байна. 2006 онд Монголд 632,5 мянган гэр бүл, 48996 гэрлэлт, 1448 гэр бүл цуцлалт

бүртгэгдэж байсан бол эдгээр үзүүлэлтүүд 2008 онд 677,8 мянга, 32982, 1901 болж гэр бүл

7,1 хувиар өссөж, гэрлэлт 32,7 хувиар буурч, гэр бүл цуцлалт 31,3 хувиар өссөн байна. Манай нийгмийн нэг гол асуудал бол өнөөдөр ганц бие болон өрх толгойлсон

эмэгтэйчүүд их болсон явдал юм.

Тухайлбал гэр бүлийн гишүүд олон жил хоёр биенээсээ тусдаа ажиллаж, эсвэл

суралцаж байгаа нь залуучуудын гэрлэлтийн нас хойшилж, сурч боловсроход ихэнх цагаа зарцуулж байна. Тэд амьдралын үнэ цэнийг ойлгож, өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй

хэнээс ч дутахгүй сайхан амьдрах чадвартай болсон хойноо гэр бүлтэй болохыг илүүд

үзэж байгаа нь харагдаж байна. Гэвч нөгөө талаар нийгмийн тогтолцооны сөрөг үзэгдэл

гэр бүлийн харилцаанд их багаар нөлөөлж байна. Энэ нь хувь хүний үзэл бодол, зан

суртахуун, хүмүүжил мөн эдийн засаг, эрх мэдэл, албан тушаал, эрүүл мэндийн байдал

зэрэг юм.

Гэр бүлтэй залуучуудын дунд тохиолдож байгаа томоохон дутагдал бол гэр бүлийн

үүрэг хариуцлагыг ухамсарлах, аливаа асуудлыг шийдэх чадвар муу, гэр бүлдээ цаг бага зарцуулдаг, чөлөөтэй байхыг илүүд үзэх болсон явдал юм. Энэ нь залуу гэр бүлийн дотор

асуудал үүсэх улмаар салах шалтгаан болж байна. Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн ам зүйн бүтцэд гарч буй

өөрчлөлтийн нөлөөгөөр монгол гэр бүлийн хэмжээ, бүтэц, уламжлалт харилцаа болон

20 www.mswl.pmis.gov.mn, ҮСХ –ны өрхийн нийгэм эдийн засгийн судалгаанаас түүвэрлэн авав. 21 “Хүн Ам зүйн цонхны үе ба хөгжлийн бодлогын зарим асуудлууд” үндэсний зөвлөлдөх уулзалтын эмхтгэл. УБ., 2010

он.

Page 35: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

35

амьжиргааны хэв шинжид олон шинэ хандалгууд бий болж байна. Ялангуяа 90-ээд оноос эхэлсэн эдийн засгийн шинэчлэлийн бодлогын хүрээнд гарсан томоохон өөрчлөлтийн

дүнд бий болсон, зарим бэрхшээл хүндрэлүүд, тухайлбал үнийн өсөлт, ажилгүйдэл,

зэргээс үүдэн бий болсон нийгмийн сөрөг үзэгдлүүд нь хүн ам, гэр бүлийн гишүүдийн

сэтгэл зүй, харилцаанд нөлөөлж, гэр бүл болох нас хойшлох, төрөлт буурч, гэр бүлийн

хэмжээ багасах, гэр бүл салалт нэмэгдэх, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо өсөх, ядуу

өрх олшрох хандлагатай болсон байна. Статистикийн тоон мэдээнээс харахад манай улсын гэр бүлийн өнөөгийн байдал

дараах байдалтай байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын нийт өрхийн тоо

142,6 мянгаар буюу 26,6 хувиар өсч, 677,8 мянгад хүрснээс хот суурин газрын өрх 1,5

дахин нэмэгдсэн22. Хот суурин газарт нийт өрхийн талаас илүү хувь нь суурьшин амьдрах

болсон байна. Хот суурин газарт шилжин ирэх хүн амын тоо тасралтгүй нэмэгдэж, хотжих

үйл явц эрчимжсэнээр хотын нийт өрхийн 57,5 хувийг Улаанбаатар хотын өрх эзэлж, 2008

онд хотын нийт өрх 408,3 болсон байна. Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд

батлагдаж, 2002 онд нэг удаа өөрчлөлт орсон ч нийгмийн хөгжлийн зүй тогтол, хүний

хөгжил, хүний эрх, эрх чөлөөний асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн дахин

шинэчлэн найруулах, боловсронгуй болгох шаардлага гарч байна. Гэр бүлийн амьдралд

тохиолддог бэрхшээл хэд хэдэн үетэй бөгөөд энэ нь ихэвчлэн залуу хосуудад хамаатай

байдаг байна. Эхний үе нь гэр бүл болсноос хойших 3-7 жилийн хооронд үргэлжилдэг. Энэ нь

өөр өөр орчинд өссөн өөр өөр зан ааштай хүмүүсийн харилцан бие биедээ дасан

зохицоход хүрэлцэх хугацаа гэнэ. Эхнэр нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлах хугацаа

нь ч энэ үед хамаарагдана.Гэр бүл болоход хосуудын үзэл бодол, ёс суртахуун, хүсэл

сонирхол, зан төлөв, секс зэрэг нь зохих ёсоор нөлөөлдөг. Жишээ нь гэр бүл болж байгаа хосууд яг ижил зантай бол дасан зохицоход хэцүү харин хурц ааш зантай бол бие биетэйгээ байнга шөргөөцөлдөж, харилцан буулт хийх сонирхолгүй байдаг. Нийгэм эдийн

засгийн байдал болон нийгмийн нөлөөгөөс гадна гэр бүлийн амьдралд тохиолддог хамгийн гол бэрхшээлүүд нь насны онцлог, нийгмийн нөлөө, оюун санааны хэмжүүр,

үндэс угсааны ялгаа, санхүүгийн чадавхи зэрэг зүйлүүд байна. Ойрын жилүүдэд гэр бүл, гэрлэлтэд дор хаяж гурван өөрчлөлт гарч болох юм гэдгийг

XX зууны туршид дэлхийн улс орнуудын гэр бүлийн амьдралд гарсан өөрчлөлт, гэр

бүлийн нийгмийн түүхээр хийсэн судалгааны дүнд үндэслэн хэлж болно.

- Ихэнх хүмүүсийн хувьд сонголт хийж үр хүүхэдтэйгээ хамт хууль ёсны

гэр бүл болохын зэрэгцээ тусдаа "гэр бүлийн" болон "гэр бүлийн бус"

шинж чанартай амьдралаар амьдрах боломжтой.

- Гэр бүлийн амьдралын орчин нөхцөл механикжин цахилгаанжиж байгаа үед гэр бүлийн хэрэгцээ, сонирхол, үйл ажиллагааны мөн чанарт өөрчлөлт орсоор байх болно. Энэ нь Монгол гэр бүлийн үүрэг алдагдах

бус харин түүний шинж чанар өөрчлөгдөхөд хүргэнэ. - Гэр бүлд гарах хямрал нь эцэг, эх болон үр хүүхэд, эхнэр, нөхрийн

хоорондын харилцаа холбоо суларсан тэр үеүдэд гарна. - Аж үйлдвэржсэн бус нийгэмд хүн бүрийн зан төлөв, сонирхол чадвар

зэрэг нь янз янз байдаг. Ийм нөхцөлд садан төрлийн холбоо, гэрлэлтийн

22

ҮСХ, статистикийн эмхтгэлүүдээс түүвэрлэн авсан.

Page 36: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

36

зарчим нь улс төр зонхилдог манай нийгэмд ёс суртахууны нилээн

өндөр ач холбогдолтой байна. - Манай оронд залуу гэр бүлийн асуудал улам нарийсч тавигдана.

Монголын ирээдүйг боловсролтой залуу гэр бүлээр төсөөлж байна. - Өнөөгийн гэр бүлийн тогтолцоог харахад цаашид нэмэгдэх гэр бүлийн

төрөл бүрийн харилцаа нь эрдэм шинэжилгээ, хууль зүй, улс төрийн

талаас ихээхэн шалгууртай тулгарах болно.

Үүнээс үүдэн монгол гэр бүлийн боловсрол, эдийн засаг, эрүүл мэндийн тал дээр

монголын төр засаг анхааралдаа авч үзэх цаг болсон байгаа нь дээрх тоон мэдээлэл,

судалгаа шинжилгээнээс харагдаж байна.

Page 37: Mongol Ger Buliin Khugjliin Unuugiin Baidal, Tsaashdiin Chig Khandlaga Sudalgaa

Судалгааны тайлан-4 / 2010 он/

37

Ном зүй 1. Монголчуудын Гэр бүлийн хүмүүжлийн уламжлал. УБ., 1996, 2002 . хх 10,5

2. Монгол Улсын Үндэсний статистикийн хороо, НҮБ-ын Хүн Амын Сан, Монгол

Улсын Эрүүл мэндийн яамны хамтарсан 2008 онд явуулсан нөхөн үржихүйн

эрүүл мэндийн судалгааны тайлан

3. Монгол Улсын Үндэсний статистикийн эмхтгэл 1998-2008 он

4. Монгол ба Зүүн хойт Азийн гэр бүл. УБ., 1996, 2000. хх 6,0

5. Монгол, Өрнө, Дорно: Гэр бүлийн зан заншлын уламжлал, холбоо. УБ., 1999.

хх 8,1

6. “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал судалгаа” 2004,2009 он

7. Монгол гэрийн ёс, уламжлал. УБ., 1999. хх 10,0

8. Гэр бүл: Орчин үеийн асуудлууд. УБ., 2005. хх 12,5

9. Монгол гэр бүлийн ёс, уламжлал. УБ., 2005. хх 18,0

10. Гэр бүл: Харилцаа. УБ., 2006. хх 8,5

11. Гэр бүл- Уламжлал, орчин үе. УБ., 2006. хх 7,6

12. Монгол гэр бүлийн Сурган хүмүүжүүлэх зүй . УБ., 2006. хх 20,0

13. Монгол Өрх гэр /бүл/-ийн түүх. УБ., 2007. хх 29,0

14. Монгол Өрх гэрийн ёс заншил, Харилцаа, Аялал жуулчлал. УБ., 2007. хх 36,0

15. Монгол Гэр бүл судлал Эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл /1995-2003

он. №1/ УБ., 2004. хх 14,6

16. Монгол гэр бүл –Орчин үе /Эрдэм шинжилгээний өгүүллийн эмхэтгэл 2004-

2007 он/ УБ., 2007. хх 15,0

17. Монгол Гэр бүлийн зан заншлын товч лавлах. УБ., 2002. хх 2,0

Гадаад хэл дээр монголд болон гадаад улсад хэвлэгдсэн ном бүтээл:

• Монгол гэр бүл номыг заах арга зүйн зөвлөмж. III бүлэг. УБ., 1998. 1х.х.

• Монгол гэр бүл. /Г.Оюунбилэгийн хамт./ Дархан. 8х.х. Редактор:

З.Цэнгэлсайхан.

• Д.Тунгалаг. Монгол гэр бүлийн ёс суртахуун. УБ., 2000. 8х.

• Х.Ганболд.Монгол гэр бүлийн өнөөгийн байдал,Төрөөс баримтлах

бодлого. Эрдэнэт. 2004. 3х.х.