17
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ Ангилалтын код ......... АВТОЗАМ, ТӨМӨР ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХ БОЛОН ГҮҮРНИЙ БАЙГУУЛАМЖИД ХОЛБООНЫ КАБЕЛЬ ШУГАМЫГ СУУРИЛУУЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА Стандартын Үндэсний Зөвлөлийн 2015 оны дүгээр сарын -ны өдрийн тоот тогтоолоор батлав. 2016 оны 1 сарын 1-ний өдрөөс хүчинтэй. Энэхүү стандартыг заавал мөрдөнө. 1. Зорилго Энэ стандартын зорилго нь Монгол улсын хэмжээнд холбооны кабель шугамын угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ автозам, төмөр замыг хөндлөн гаргахад болон гүүрний байгууламж шинээр барьж байгуулахад кабель шугамын суурилуулалт хийхэд тавигдах ерөнхий шаардлагыг тогтооход оршино. 2. Хамрах хүрээ Энэ стандартыг Монгол улсын хэмжээнд автозамын гүүр байгуулах зураг төсөв гаргадаг, барьж ба ш, төмөр замыг хөндлөн гаргахад болон гүүрний байгууламж шинээр барьж байгуулдаг болон мэдээлэл холбооны сүлжээний зураг төсөв, ашиглалт, суурилуулалт, техникийн засвар үйлчилгээ хийдэг аж ахуйн нэгж иргэд мөрдөн ажиллана. 3. Холбооны кабель шугамыг авто зам хөндлөн суурилуулалт хийх Холбооны кабель шугмыг авто замыг хөндлөн суурилуулат хийхдээ үндсэн 3 аргаар хийнэ. Үүнд: 3.1 . Авто замыг сэтлэлгүйгээр ган хоолой ашиглан нэвтлэх арга

mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код .........

АВТОЗАМ, ТӨМӨР ЗАМ ХӨНДЛӨН ГАРАХ БОЛОН ГҮҮРНИЙ БАЙГУУЛАМЖИД ХОЛБООНЫ КАБЕЛЬ ШУГАМЫГ СУУРИЛУУЛАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Стандартын Үндэсний Зөвлөлийн 2015 оны дүгээр сарын -ны өдрийн тоот тогтоолоор батлав.

2016 оны 1 сарын 1-ний өдрөөс хүчинтэй.

Энэхүү стандартыг заавал мөрдөнө.

1. Зорилго

Энэ стандартын зорилго нь Монгол улсын хэмжээнд холбооны кабель шугамын угсралт суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэхдээ автозам, төмөр замыг хөндлөн гаргахад болон гүүрний байгууламж шинээр барьж байгуулахад кабель шугамын суурилуулалт хийхэд тавигдах ерөнхий шаардлагыг тогтооход оршино.

2. Хамрах хүрээ

Энэ стандартыг Монгол улсын хэмжээнд автозамын гүүр байгуулах зураг төсөв гаргадаг, барьж ба ш, төмөр замыг хөндлөн гаргахад болон гүүрний байгууламж шинээр барьж байгуулдаг болон мэдээлэл холбооны сүлжээний зураг төсөв, ашиглалт, суурилуулалт, техникийн засвар үйлчилгээ хийдэг аж ахуйн нэгж иргэд мөрдөн ажиллана.

3. Холбооны кабель шугамыг авто зам хөндлөн суурилуулалт хийх

Холбооны кабель шугмыг авто замыг хөндлөн суурилуулат хийхдээ үндсэн 3 аргаар хийнэ. Үүнд:

3.1 . Авто замыг сэтлэлгүйгээр ган хоолой ашиглан нэвтлэх арга

3.1.1 Холбооны диа.110мм – ын PVC ган болонхуванцар янданг сүвлэх арга

3.1.2 Холбооны хос диа.110мм – ынбагц PVC хуванцар янданг суурилуулахад зориулсан диа.219мм - диа.426мм ган хамгаалалтын хоолойг буудаж сүвлэх арга

Page 2: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

3.1.3 Хэвтээ чигийн өрөмдлөгийн технологиор кабелийн хамгаалалтын хоолойг сүвлэх арга

3.2 . Авто замыг сэтлэх гаргах арга3.2.1 Авто замыг сэтлэн сувагчилал байгуулах3.2.2 Авто замыг сэтлэн кабель шууд булах

3.3. Авто замыг агаарын баганат шугамаар хөндлөн гаргах

3.1.1. Холбооны диа.110мм – ын PVC хуванцар янданг сүвлэх арга

Тус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр диа.50мм – диа.110мм ган болон хуванцар кабелийн сувагчлалын янданг хөндлөн сүвлэж гаргах арга юм. /зургийг доор үзүүлэв/

Энэ аргыг хэрэглэх үед авто замын 2 талд зорчих хэсгийн захын цэгээс 2-5 метрийн зайд хоолой сүвлэхажилбарыг гүйцэтгэх нүх ухах ба энэ нүхний улны хэсэг нь авто замын өндөрлөг, налуу, мөн сүвлэлтийн өргөнөөс хамаарч авто замын асфалтан хучилтын доод ирмэгээс доош 1.3 мерт буюу түүнээс доош гүнтэй байна.

Тус замын 2 талд ажилбар хийхэд зориулан ухсан нүхийг кабелийн “нөөцийн нүх” зориулалтаар ашиглах ба кабелийн нөөцийг нэг талдаа 20 метр байхаар тооцно.

Кабелийн суурилуулалтын ажлыг “Шилэн кабелийн суурилуулалт. Техникийн шаардлага“ МNS 5207 : 2011 стандартыг баримтлан хийнэ.

Page 3: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

Авто замын сэтлэлгүйгээр ган хоолой ашиглан буудаж гаргах энэ аргыг хотын дотор 1 дүгээр ангилалын бүсэд болон хот хоорондын хурдны замд суурилуулалт хийх үед ашиглана.

3.1.2. Холбооны хос 110мм диаметрийн багц PVC хуванцар янданг суурилуулахад зориулсан 273мм – 426 мм диаметрийн ган хамгаалалтын хоолойг буудаж сүвлэх арга

Тус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр:

2 х.110 мм диаметрийн PVC яндантай сувагчлал суурилуулах үед хамгаалалтын 1 х.219 мм диаметрийн ган хоолой;

4 х.110 мм диаметрийн PVC яндантайсувагчлал суурилуулах үед хамгаалалтын 1 х.325 мм диамерийн ган хоолой;

6 х110 мм диаметрйн PVC яндантай сувагчлал суурилуулах үед хамгаалалтын 1 х 426 мм диаметрийн ган хоолойг хоолойг тус тус хөндлөн сүвлэж гаргах арга юм./зургийг доор үзүүлэв/

Энэ аргыг хэрэглэх үед авто замын 2 талд зорчих хэсгийн захын цэгээс 2-5 метрийн зайд хоолой сүвлэх ажилбарыг гүйцэтгэх нүх ухах ба энэ нүхний улны хэсэг нь авто замын өндөрлөг, налуу, мөн сүвлэлтийн өргөнөөс хамаарч авто замын асфалтан хучилтын доод ирмэгээс буудаж сүвлэх ган хоолойн дээд ирмэгийн хооронд 1.5 мерт болон түүнээс дээш зайг бариулах ба ухагдах нүхний гүн энэ тооцоололтой уялдана.

Тус замын 2 талд ажилбар хийхэд зориулан ухсан нүхийг кабелийн “нөөцийн нүх” зориулалтаар ашиглах ба кабелийн нөөцийг нэг талдаа 20 метр байхаар тооцно.

Page 4: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

Кабелийн суурилуулалтын ажлыг “Шилэн кабелийн суурилуулалт. Техникийн шаардлага“ МNS 5207 : 2011 стандартыг баримтлан хийнэ.

Авто замыг сэтлэлгүйгээр ган хоолой ашиглан буудаж гаргах энэ аргыг хотын дотор 1 дүгээр ангилалын бүсэд болон хот хоорондын хурдны замд суурилуулалт хийх үед ашиглана.

3.1.3 Хэвтээ чигийн өрөмдлөгийн технологиор кабелийн хамгаалалтын хоолойг сүвлэх арга

Тус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр кабелийн хамгаалалтын ган болон HDPE сувагчлалын янданг хөндлөн сүвлэж гаргах арга юм./зургийг доор үзүүлэв/

Энэ аргыг хэрэглэх үед авто замын 2 талд зорчих хэсгийн захын цэгээс 2-5 метрийн зайнд хоолой сүвлэх ажилбарыг гүйцэтгэх нүх ухаж болно. Гэхдээ ажлын онцлогоос шалтгаалж заавал нүх ухагдах шаардлагагүй. Нүх ухагдах шаардлагатай тохиолдолд энэ нүхний улны хэсэг нь авто замын өндөрлөг, налуу, мөн сүвлэлтийн өргөнөөсхамаарч авто замын асфалтан хучилтын доод ирмэгээс өрөмдөжсүвлэх ган хоолойн болон HDPE хоолойн дээд ирмэгийн хооронд 1.2 мерт болон түүнээс дээш зайг бариулах ба ухагдах нүхний гүн энэ тооцоололтой уялдана.

Тус замын 2 талд ажилбар хийхэд зориулан ухсан нүхийг кабелийн “нөөцийн нүх” зориулалтаар ашиглах ба кабелийн нөөцийг нэг талдаа 20 метр байхаар тооцно.

3.2. Авто замыг сэтлэн гаргах арга

Энэхүү аргыг холооны кабелийн сүлжээг авто замыг сэтлэн гаргах боломжтой болон хөдөө орон нутагт байгуулахад ашиглана.

3.2.1 Авто замыг сэтлэн сувагчилал байгуулах

Авто замыг сэтлэн сувагчилал байгуулахдаа замыг сэтлэх өргөний хэмжээ болон гүн нь байгуулах сувагчилалын яндангийн тооноос хамаарна. 2 яндангийн сувагчилал байгуулах үед зам сэтгэх өргөн нь 40 см, 3 яндагийн үед

Page 5: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

50 см, 4 яндангийн сувагчилал байгуулах үед замын сэтлэх хэсгийн өргөн нь 60 см байна.

Сувагчилал байгуулахдаа Монгол улсын “ Телефон сүлжээний сувагчилалд зориулсан хуванцар яндан. Техникийн ерөнхий шаарлага” MNS 5017:2001 стандартад заасан материалыг ашиглана.

Мөн байгуулсан сувагчилалын дээд үеийн яндангаас замын зорчих хэсгийн гадаргуу хүртэл шуудууны гүн нь 1,2 метрээс их байна. Энэ нь авто замын даацаас хамаарна.

Авто замын сэтлэн сувагчилал хийсэн тохиолдолд замын зорчих хэсгийн захаас 5 метрт авто замын 2 талд холбооны худаг суурилуулна. / Зураг 2/

Авто замыг сэтлэн сувагчилал байгуулахдаа авто замын зорчих хэсгийн хамгийн бага өргөнтэй хэсгээр сэтлэх шаардлагатай. Мөн авто замын хөндлөн огтлолын өнцөг нь 90°± 10° байна.

3.2.2 Авто замыг сэтлэн кабель шууд булах

Кабелийг шууд булах тохиолдолд авто замыг сэтлэх өргөн нь 20 см байх ба шуудууны гүн нь 1,2 метр байна. Холбооны кабелийн шуудууг ухах, булахдаа Шилэн кабелийн суурилуулалт. Техникийн шаардлага “ МNS 5207 : 2002 болон “ Телефон сүлжээний сувагчилалд зориулсан хуванцар яндан. Техникийн ерөнхий шаарлага” MNS 5017:2001 стандартыг баримтлан ажиллана. / Зураг 3/

Авто замыг сэтлэн кабелийн суурилуулалт хийхдээ авто замын зорчих хэсгийн хамгийн бага өргөнтэй хэсгээр сэтлэх шаардлагатай. Мөн авто замын хөндлөн огтлолын өнцөг нь 90°± 10° байна

Ажил гүйцэтгэсний дараа авто замыг зайлшгүй сэргээх хэрэгтэй. Авто замыг сэргээх дээ сэтлэсэн авто замын хийсэн материалтай адилхан материалаар сэргээлтийг хийх шаардлагтай.

3.3. Авто замыг агаарын баганат шугамаар хөндлөн гаргах

Авто замыг агаарын баганат шугамаар хөндлөн гаргаж суурилуулалт хийж болно. Аймаг, сумын доторхи туслах авто зам болон орон нутгийн хот хоорондын зам хөндлөн гарахад дээрх аргыг шаардлагатай үед ашиглана. Авто замыг хөндлөн гаргаж суурилуулалт хийхдээ 9 метрээс дээш урттай багана ашиглана. Авто замын зорчих хэсгийн гадаргуугаас суурилуулсан кабель хүртэлх зай нь 6,5 метрээс багагүй байна.

Авто замыг агаарын баганат шугамаар хөндлөн гаргаж кабелийн суурилуулалт хийхдээ авто замын зорчих хэсгийн хамгийн бага өргөнтэй хэсгээр хөндлөн

Page 6: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

гаргах шаардлагатай. Мөн авто замын хөндлөн огтлолын өнцөг нь 90°± 10° байна

4. Төмөр замын хөндөн гаргаж кабелийн суурилуулалт хийх

Төмөр замын хөндлөн холбооны кабель шугамын сүлжээ байгуулах үед доорх аргаар суурилуулалт хийнэ.

4.1 Төмөр замын нүхэн гарцыг ашиглан суурилуулат хийх4.2 Төмөр замыг хөндлөн ган хоолой ашиглан буудаж гаргах4.2.1 Холбооны 110мм диаметрийн PVC ган болонхуванцар янданг сүвлэх арга4.2.2 Холбооны хос 110мм диаметрийн багц PVC хуванцар янданг суурилуулахад зориулсан.219мм - 426мм диаметрийн ган хамгаалалтын хоолойг буудаж сүвлэх арга4.2.3 Хэвтээ чигийн өрөмдлөгийн технологиор кабелийн хамгаалалтын хоолойг сүвлэх арга

4.1 Төмөр замын нүхэн гарцыг ашиглан суурилуулалт хийх

Төмөр замын хөндлөн кабелийн суурилуулалт хийдээ төмөр замын нүхэн гарцыг ашиглана. Төмөр замын нүхэн гарцын уртын дагуу доод буланд 270 х 270 мм ийн төмөр бетонон хийц хийж 110 мм –ийн төмөр ган хоолойг цутгаж хийнэ. / Зураг 4/

Төмөр бетонон хийц нь 1,5 метр тутамд төмөр замын нүхэн гарцын хана болон шалны хэсэгт бэхэлгээ хийх шаардлагтай.

Төмөр ган хоолой нь нугралтын радиус нь 60 градусаас их байна.

4.2.1 Холбооны 110мм диаметрийн PVC ган болон хуванцар янданг сүвлэх арга

Тус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан төмөр зам доогуур 50мм – 110мм диаметрийн ган болон хуванцар кабелийн сувагчлалын янданг хөндлөн сүвлэж гаргах арга юм. /зургийг доор үзүүлэв/

Page 7: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

Энэ аргыг хэрэглэх үед төмөр замын 2 талд налуугийн суурийн шугамаас 3 метрийн зайд хоолой сүвлэх ажилбарыг гүйцэтгэх нүх ухах ба энэ нүхний улны гүн нь суурийн улны түвшингээс доош1.2 мерт буюу түүнээс доош гүнтэй байна.

Тус замын 2 талд ажилбар хийхэд зориулан ухсан нүхийг кабелийн “нөөцийн нүх” зориулалтаар ашиглах ба кабелийн нөөцийг нэг талдаа 20 метр байхаар тооцно.

Кабелийн суурилуулалтын ажлыг “Шилэн кабелийн суурилуулалт. Техникийн шаардлага“ МNS 5207 : 2011 стандартыг баримтлан хийнэ.

4.2.2. Холбооны хос 110мм диаметрийн багц PVC хуванцар янданг суурилуулахад зориулсан 219мм - 426мм диаметрийн ган хамгаалалтын хоолойг буудаж сүвлэх арга

Тус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан төмөр зам доогуур:

2 х 110мм диаметрийн PVC яндантай сувагчлал суурилуулах үед хамгаалалтын 1 х 219мм диаметрийн ган хоолой;

4 х 110мм диаметрийн PVC яндантай сувагчлал суурилуулах үед хамгаалалтын 1 х 325мм диаметрийн ган хоолой;

6 х 110мм диаметрийн PVC яндантай сувагчлал суурилуулах үед хамгаалалтын 1 х 426мм диаметрийн ган хоолойг хоолойг тус тус хөндлөн сүвлэж гаргах арга юм. /зургийг доор үзүүлэв/

Page 8: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

Энэ аргыг хэрэглэх үед төмөр замын 2 талд налуугийн суурийн шугамаас 3 метрийн зайд хоолой сүвлэх ажилбарыг гүйцэтгэх нүх ухах ба энэ нүхний улны гүн нь суурийн улны түвшингээс буудаж сүвлэх ган хоолойн дээд ирмэгийн хооронд 1.2 мерт болон түүнээс дээш зайг бариулах ба ухагдах нүхний гүн энэ тооцоололтой уялдана.

Тус замын 2 талд ажилбар хийхэд зориулан ухсан нүхийг кабелийн “нөөцийн нүх” зориулалтаар ашиглах ба кабелийн нөөцийг нэг талдаа 20 метр байхаар тооцно.

Кабелийн суурилуулалтын ажлыг “Шилэн кабелийн суурилуулалт. Техникийн шаардлага“ МNS 5207 : 2011 стандартыг баримтлан хийнэ.

4.2.3 Хэвтээ чигийн өрөмдлөгийн технологиор кабелийн хамгаалалтын хоолойг сүвлэх арга

Тус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр кабелийн хамгаалалтын ган болон HDPE сувагчлалын янданг хөндлөн сүвлэж гаргах арга юм. /зургийг доор үзүүлэв/

Энэ аргыг хэрэглэх үед төмөр замын 2 талд налуугийн суурийн шугамаас 3 метрийн зайд хоолой сүвлэх ажилбарыг гүйцэтгэх нүх ухаж болно. Гэхдээ ажлын онцлогоос шалтгаалж заавал нүх ухагдах шаардлагагүй. Нүх ухагдах шаардлагатай тохиолдолд энэ нүхний улны хэсэг нь авто замын өндөрлөг,

Page 9: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

налуу, мөн сүвлэлтийн өргөнөөс хамаарч төмөр замын суурийн ирмэгээс өрөмдөж сүвлэх ган хоолойн болон HDPE хоолойн дээд ирмэгийн хооронд 1.0 мерт болон түүнээс дээш зайг бариулах ба ухагдах нүхний гүн энэ тооцоололтой уялдана.

Тус замын 2 талд ажилбар хийхэд зориулан ухсан нүхийг кабелийн “нөөцийн нүх” зориулалтаар ашиглах ба кабелийн нөөцийг нэг талдаа 20 метр байхаар тооцно.

Төмөр замыг хөндлөн ган хоолой ашиглан буудаж гаргах аргын үед харъяалагдах хот суурин, орон нутгийн төмөр замын газар, албадаас албан ёсны зөвшөөрөл авч ажил гүйцэтгэнэ.

Төмөр замыг хөндлөн гаргаж кабелийн суурилуулалт хийх үед аль болох цөөхөн зам бүхий хэсгийг сонгон суурилуулалт хийх ба хөндлөн суурилуулалт хийсэн хөндлөн огтлолын өнцөг нь 90°± 10° байна

5. Гүүрээр кабелийн сүлжээ байгуулах

Кабелийн сүлжээ гүүрээр байгуулахдаа гүүрний хажуу доод хэсэгт тусгай тавиур бүхий төмөр яндангийн сувагчилалыг байгуулна.

Тусгай тавиурыг хийхдээ 50х5х5 булан төмрөөр хийх ба 12 мм тэлэгч бүхий боолтоор гүүрний хананд бэхэлнэ.

110 мм –ийн төмөр яндангаа хөдөлгөөнгүй суурилуулахын тулд гүүрийн ханад суурилуулсан булан төмөрт хөндлөн тавиур хийж хөндлөн тавиурыг гүүрний хананд бэхэлсэн булан төмөртэй боолтоор бэхлэж өгнө. \ Зураг 5 \

Хоёр тавиурын хоорондох зай 1.5 м байна.

6. Холбооны кабель шугамын байгууламжын угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэхдээ автозам, төмөр зам болон авто гүүрийн байгууламжыг эзэмшигч, ашиглагч байгууллагуудаас холбогдох зөвшөөрөлийг албан ёсоор авч гүйцэтгэлийн ажлын зурагт тусгуулсан байна.

Page 10: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр

Тайлбар:

Стандартыг кабель шугамыг авто зам, төмөр зам , гүүрийн хэсгээр хөндлөн гаргах шаардлагаар хязгаарлагдахгүйгээр өндөржүүлсэн хиймэл саад болон гудамж замын дагууд нөөцийн буюу тусгаарлах зурвасын хэсэгт суурилуулалт хийхэд ашиглаж болно.

- Нөөцийн нүх - Энэ нь авто зам ба төмөр замын хөндлөн суурилуулалт хийсэн үед замын 2 талд 2х2х2 хэмжээтэй нүх байх ба энд кабелийн нөөцийг үлдээх зориулалттай

- Буудаж гаргах - Энэ нь авто зам ба төмөр замыг хөндлөн гаргахдаа замыг сэтлэж эвдэлгүй тусгай төхөөрөмж ашиглан гаргана.

Page 11: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр
Page 12: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр
Page 13: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр
Page 14: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр
Page 15: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр
Page 16: mra.mnmra.mn/uploads/autozam_tumurzam_cable_standart.docx · Web viewТус арга нь тусгай төхөөрөмжийг ашиглан авто замыг сэтлэлгүйгээр