157
МОНГОЛ УЛСЫН БАГА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СУДАЛГАА ТАЙЛАН (ТӨСӨЛ) Боловсрол, нийгмийн хөгжил төв ТББ Улаанбаатар хот 2019 оны 9-р сар

mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН БАГА БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН СУДАЛГАА

ТАЙЛАН(ТӨСӨЛ)

Боловсрол, нийгмийн хөгжил төв ТББ

Улаанбаатар хот2019 оны 9-р сар

Page 2: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

ГАРЧИГХүснэгтийн жагсаалт................................................................................................................................3Зургийн жагсаалт.......................................................................................................................................4Товчилсон үгийн жагсаал........................................................................................................................5I. ТАЙЛАНГИЙН УДИРТГАЛ.......................................................................................................6

Оршил.......................................................................................................................................6Судалгааны арга зүйн хураангуй.............................................................................................7

Баримт бичгийн судалгаа.................................................................................................................7

Түүвэр.................................................................................................................................................9

Зорилтот бүлэг................................................................................................................................10

Судалгааны хэрэгслийн товч танилцуулга....................................................................................11

II. СУДАЛГААНЫ ҮР ДҮН БА НАРИЙВЧИЛСАН ДҮН ШИНЖИЛГЭЭ.........................13Бага боловсрол: Багшийн менежмент...................................................................................13

ЕБС-ийн багшийн талаарх бодлого................................................................................................13

Мэргэжлийн багшийн хангалт.......................................................................................................15

Багшийг ажилд авах........................................................................................................................17

Багшийн ажлын норм, ачаалал.......................................................................................................23

Багш бэлтгэх сургалт.....................................................................................................................29

Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил...................................................................................32

Багшийн цалин хөлсний бодлого.....................................................................................................39

Багшийн хүчин зүйл ба сурагчийн сурлагын амжилт...................................................................45

Дүгнэлт............................................................................................................................................49

Сургалтын хөтөлбөр, үнэлгээ.................................................................................................50Бага боловсролын үнэлгээний тогтолцоо......................................................................................50

Бага боловсролын үнэлгээний менежмент....................................................................................53

Шинэчилсэн үнэлгээний хэрэгжилтийн байдал............................................................................55

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын нийцтэй байдал...............................61

Зөв монгол хүүхэд, хүүхэд нэг бүрийн хөгжил, ерөнхий чадвар...................................................67

A. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн боловсролд тэгш хамруулах байдал...........................72Өмнөтгөл.........................................................................................................................................72

ТХБ-ын талаарх бодлого, зохицуулалт..........................................................................................77

Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд үзүүлж буй бага боловсролын хүртээмж, чанар....................83

Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд ба багш..........................................................................................90

Дүгнэлт............................................................................................................................................97

III. БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ.........................................................................................................100Багшийн менежмент.............................................................................................................100

Page 3: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Сургалтын хөтөлбөр, үнэлгээ...............................................................................................102Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн бага боловсролд тэгш хамруулах байдал.........................103

ХАВСРАЛТ.............................................................................................................................................105

Page 4: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хүснэгтийн жагсаалт

Хүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө..............................................................................................................11Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл авсан зорилтот бүлгийн гишүүдийн тоо11Хүснэгт 3. Нийт сургуулийн бага ангийн багшийн ажилласан жил (өмчийн хэлбэрээр)..................21Хүснэгт 4. Нийт сургуулийн бага ангийн багшийн ажилласан жил (багшийн хүйсээр)....................21Хүснэгт 5. Төрийн өмчийн сургуулийн бага ангийн багшийн ажилласан жил (сургуулийн байршлаар)22Хүснэгт 6. Төрийн өмчийн сургуулийн бага ангийн багшийн ажилласан жил (сургуулийн хэв шинжээр)......................................................................................................................................................................22Хүснэгт 7. Нийт сургуулийн бага ангийн багшийн шинэ, залуу багшийн эзлэх хувь (өмчийн хэлбэрээр)......................................................................................................................................................................23Хүснэгт 8. Төрийн өмчийн сургуулийн шинэ, залуу багшийн эзлэх хувь (сургуулийн байршлаар)23Хүснэгт 9. Төрийн өмчийн сургуулийн шинэ, залуу багшийн эзлэх хувь (сургуулийн хэв шинжээр)......................................................................................................................................................................24Хүснэгт 10. Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагаа.. .24Хүснэгт 11. Бүлэг дүүргэлт (сургуулийн байршлаар)............................................................................26Хүснэгт 12. Бага ангийн багш мэргэжлээр төгсөгчид............................................................................30Хүснэгт 13. Бага ангийн багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөний харьцуулалт /2019 он/.................32Хүснэгт 14. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (багшийн ажилласан жилээр)...................47Хүснэгт 15. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (багшийн мэргэжлийн зэргээр)................47Хүснэгт 16. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (сургуулийн байршлаар)..........................48Хүснэгт 17. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (сургуулийн өмчийн хэлбэрээр)...............48Хүснэгт 18. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (багшийн боловсролын түвшингээр).......49Хүснэгт 19. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн регрессийн шинжилгээний дүн................49Хүснэгт 20. ЕБС-ийн суралцагчийг үнэлэх журмуудад орсон өөрчлөлтүүд.......................................52Хүснэгт 21. Бага боловсролын үнэлгээний менежментийн тогтолцоо................................................55Хүснэгт 22. Сурагчдын мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн 8 түвшний үнэлгээ...........................56Хүснэгт 23. Сургалтын цөм хөтөлбөр болон сурах бичгийн агуулгын нийцлийн талаар..................63Хүснэгт 24. 2019 онд зохион байгуулсан багш нарын хэлэлцүүлгээс бага боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах талаар гаргасан саналууд:............................................................65Хүснэгт 25. Сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулсан байдал /Суралцахуйн зорилтын тоогоор/. .67Хүснэгт 26. Сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулсан байдал /Агуулга, арга зүй, хэл найруулгын талаар/.........................................................................................................................................................68Хүснэгт 27. Ялгаатай хэрэгцээтэй сурагчдын талаар мэдээлэл өгсөн оролцогчид.............................74Хүснэгт 28. Үндэсний цөөнхийн хүүхдүүд суралцаж буй сургууль, суралцагчдын тоо...................75Хүснэгт 29. Суралцагчид (үндэс, угсаа, аймгаар)..................................................................................75Хүснэгт 30. Сурагчийн 2013 болон 2017 оны унших, бичих чадварын сорилын гүйцэтгэл (хувиар)......................................................................................................................................................................86Хүснэгт 31. Багшийн 2013 болон 2017 оны унших, бичих, хэл зүйн мэдлэг, чадварын сорилын харьцуулсан гүйцэтгэл (хувиар)...............................................................................................................86Хүснэгт 32. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх арга зам... .88Хүснэгт 33. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх арга зам (эцэг, эх).......................................................................................................................................90Хүснэгт 34. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн суралцахйг дэмжихэд анхаарах зүйл...........................93

Page 5: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зургийн жагсаалт

Зураг 1. Бага ангийн багшийн тоо, хангалтын хувь...............................................................................16Зураг 2. Бага ангийн хүүхдийн тоо..........................................................................................................16Зураг 3. Хүн амын суварга........................................................................................................................16Зураг 4. Бага ангийн багшийн боловсролын түвшин.............................................................................17Зураг 5. Бага ангийн багшийн нас............................................................................................................17Зураг 6. Бага ангийн багшийн мэргэжлийн зэрэг...................................................................................17Зураг 7. Бага ангийн багшийн ажилласан жил........................................................................................17Зураг 8. ЕБС-ийн тоо.................................................................................................................................18Зураг 9. ЕБС-ийн суралцагчдын тоо........................................................................................................18Зураг 10. ЕБС-ийн нийт багшийн тоо......................................................................................................18Зураг 11. ЕБС-ийн бага ангийн багшийн тоо..........................................................................................18Зураг 12. Багшийн ажилласан жил, тухайн сургуульдаа ажилласан жил /байршил, хэв шинжээр/.......23Зураг 13. Бага ангийн багшийн 7 хоногийн ажлын цаг..........................................................................26Зураг 14. V2, V6-д зарцуулах цаг /анги дүүргэлтээр/.............................................................................26Зураг 15. Багшийн ажлын ачаалалд нөлөөлж буй хүчин зүйл /хувиар/...............................................27Зураг 16 Багшийн ажлын ачааллыг бий болгож буй үйл явц /хувиар/.................................................29Зураг 17 Багшийн ажлын ачааллаас бий буй сөрөг үр дагавар /хувиар/..............................................30Зураг 18 Багшийн нар сургалтад хамрагдсан шалтгаан /хувиар/..........................................................34Зураг 19 Мэргэжил дээшлүүлэх сургалтын дараа гарсан үр дүн /хувиар/...........................................35Зураг 20 Сургууль дээрх багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа /хувиар/.............35Зураг 21 Сургууль дээрх багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа /хувиар/.............36Зураг 22 Сургууль дээрх багшийн мэргэжлийн хөгжлийн ажил..........................................................36Зураг 23 МХХТ-д суурилсан ажлыг гүйцэтгэх чадамжийн багшийн өөрийн үнэлгээ /хувиар/........38Зураг 24 МХХТ-д суурилсан ажлыг гүйцэтгэх чадамжийн багшийн өөрийн үнэлгээ /хувиар/........39Зураг 25 Ээлжит хичээлд МХХТ-ийг ашигладаг хугацаа.....................................................................39Зураг 26 Нийгмийн дундаж цалин, багшийн цалин, нэг хүнд ногдох ДНБ.........................................41Зураг 27 Багшийн цалин хөлсний дээд доод хязгаар.............................................................................42Зураг 28 Хөтөлбөр болон хөндлөнгийн үнэлгээний нийцэл.................................................................59Зураг 29 Анги танхим дахь явцын үнэлгээ..............................................................................................61Зураг 30 Хөтөлбөр, сурах бичиг, агуулгын нийцэл................................................................................62Зураг 31 Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулсан үр дүн.................................................67Зураг 32 Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалын хэрэгжилт.......................................................69Зураг 33 Ерөнхий чадварын үнэлгээ........................................................................................................72 Зураг 34 Бага боловсролоос гадуур орхигдох магадлалтай бүлгийн хүүхдүүд..................................77Зураг 35 Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн боловсролын бодлогын талаарх багш нарын санаа бодол......................................................................................................................................................................81Зураг 36 Бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өртөөгүй, анги улирсан блон сургууль завсардсан нэг болон түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүдийн хувь....................................87 Зураг 37 Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад багш нарт тулгарч буй нийтлэг бэрхшээл. . .94 Зураг 38 Багш нарын ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн талаар мэдээлэл авч буй эх сурвалж............96

Page 6: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Товчилсон үгийн жагсаал

АХБ Азийн хөгжлийн банк

БМДИ Багшийн мэргэжил дээшлүүлэх институт

БСМТ Боловсролын салбарын мастер төлөвлөгөө

БСУГ Боловсрол, соёл, урлагын газар

БСШУСЯ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

БҮТ Боловсролын үнэлгээний төв

ГБХ Гэр бүлийн хүчирхийлэл

ГБХЗГ Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар

ГСТ Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө

ЗАН Заах аргын нэгдэл

МХХТ Мэдээлэл, харилцаа, холбооны технологи

НХХЯ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам

СӨБ Сургуулийн өмнөх боловсрол

ТББ Төрийн бус байгууллага

ТМБ Техник, мэргэжлийн боловсрол

ТХБ Тэгш хамран сургах боловсрол

ҮСХ Үндэсний статистикийн хороо

ҮЦГМХБССБоловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол

хүүхдийн боловсролын судалгааны сектор

XБХ Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

ХБХЭХ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль

ЭЗХАХБ Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага

Хуудас | 6

Page 7: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

I. ТАЙЛАНГИЙН УДИРТГАЛ

Оршил

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь “Боловсролын салбарыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө (БСМТ)”, 2020-2030-г боловсруулж байгаа билээ. Өмнөх мастер төлөвлөгөөний хугацаа 2015 онд дууссан бөгөөд 2016 оноос БСШУСЯ нь салбарын байгууллагууд, хөгжлийн түнш байгууллагууд, ТББ болон төв, орон нутаг, сум дүүргийн боловсролын газар, хэлтсүүдтэй хамтран нотолгоонд суурилсан, урт хугацааны төлөвлөгөөг төсвийн зардлын тооцооны хамт боловсруулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Их Хурлаас “Тогтвортой хөгжлийн зорилт 4”-тэй уялдуулан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-г 2016 онд баталж, боловсролын салбартай холбоотой урт хугацааны зорилго, зорилт болон чиглэлүүдийг тодорхойлсон. Тиймээс эдгээр зорилтуудад хүрэхийн тулд үе шаттайгаар хэрэгжих тодорхой үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэхийг хэрэгцээ гарсан байна.

Тиймээс БСШУСЯ нь хөгжлийн түнш байгууллагуудад хандсан бөгөөд тэдгээртэй хамтран “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалт-2030”-ийн боловсролын зорилтуудыг хэрэгжүүлэх боловсролын салбарын урт хугацааны мастер төлөвлөгөөг боловсруулах ажлыг техник туслалцааны төслүүдийн хүрээнд боловсруулах ажлын эхлүүлсэн.

Хөгжлийн түншүүдтэй тохиролцсоны дагуу дээд боловсрол, ТМБ, ерөнхий боловсролын салбарын судалгаа болон төлөвлөгөөг боловсруулахад АХБ-ны техник туслалцааны төслийн хүрээнд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр болсон. Харин бага боловсрол болон СӨБ-ийн салбарын судалгаа, төлөвлөгөөг Боловсролын төлөөх даян дэлхийн түншлэлийн Боловсролын салбарын төлөвлөгөө боловсруулах буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр боловсруулахаар болов. Энэхүү 2 төслийн хүрээнд боловсруулагдаж гарах дэд салбаруудын иж бүрэн судалгаанууд нь нотолгоонд суурилсан, урт хугацааны шинэ мастер төлөвлөгөөний үндэс суурь болно.

“Боловсрол, нийгмийн хөгжил төв” ТББ нь Боловсролын төлөөх даян дэлхийн түншлэлийн Боловсролын салбарын төлөвлөгөө боловсруулах буцалтгүй тусламжийн хүрээнд бага боловсролын тодорхой чиглэлүүдээр судалгаа хийхээр Дэлхийн банктай гэрээ байгуулсан. Бага боловсролын судалгаа нь гэрээнд заасан ажлын даалгаварт заасаны дагуу дараах 2 гол бүтээгдэхүүнийг боловсруулахаар тохиролцсон. Үүнд:

Хуудас | 7

Page 8: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

A. Бага боловсролын стратегийн тэргүүлэх дор дурдсан чиглэлүүдээр өнөөгийн байдлын үнэлгээ хийх:

1. Багшийн менежмент2. Сургалтын хөтөлбөр, үнэлгээ 3. Ялгаатай хэрэгцээтэй сурачийн бага боловсролын тэгш хүртээмж.

B. Шинэ БСМТ-д тусгах бага боловсролтой холбоотой бодлогын зөвлөмж, гол үйл ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг болно.

Ажлын даалгаварт тусгагдсан гол ажлуудыг стратегийн тэргүүлэх чиглэл тус бүрээд дор хураангуйлан үзүүлэв.

1. Бага боловсрол – Багшийн нөөцийн менежмент: Бага ангийн багшийн менежментийн талаар одоо хэрэгжиж байгаа бодлогыг судлах, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанарыг сурагчдын сургалтын үр дүнтэй холбож үнэлэх, багшийн ажлын ачааллыг цалин хөлстэй нь холбож үнэлэх, мэргэжлийн багшийн хангалт болон тогтвортой суурьшилтай ажиллуулах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, холбогдох зөвлөмж боловсруулах.

2. Бага боловсрол – Cургалтын хөтөлбөр, үнэлгээ: Бага боловсролын үнэлгээний талаар одоо мөрдөж буй бодлого, журмыг судлах, сургалтын хөтөлбөрт заасан сургалтын зорилттой холбогдуулан сургалтын материалын агуулгыг судалж, холбогдох зөвлөмж боловсруулах.

3. Бага боловсрол – Ялгаатай хэрэгцээтэй сурачийн бага боловсролын тэгш хүртээмж: Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн бага боловсролын үйлчилгээнд хамрагдах тэгш байдлыг судлах, ялгаатай хэрэгцээтэй бүлэг бүрт тулгарч буй гол бэрхшээл, тусгай хэрэгцээг нь тодорхойлох, эдгээр хүүхдүүдийн чанартай бага боловсрол эзэмших боломж, тэдгээртэй ажилладаг багш нарыг хэрхэн удирдан зохион байгуулж байгааг үнэлэх, холбогдох зөвлөмжийг боловсруулах.

Судалгааны арга зүйн хураангуй

Баримт бичгийн судалгаа

Судалгааны баг нь Монгол Улсын бага боловсролтой холбоотой одоо мөрдөж буй олон улсын болон манай орны хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүд, холбогдох судалгааны тайлан, статистикийн мэдээллийг өргөн хүрээтэй судалсан. Үүнд:

Хуудас | 8

Page 9: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц:- Багшийн статуст хамаарах зөвлөмж. Олон улсын хөдөлмөрийн

байгууллага/ЮНЕСКО. 1966- Хүний эрхийн түгээмэл тунхаглал, 1948- Хүүхдийн эрхийн тухай конвенц, 1989- Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц,

1965- Боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенц, 1960.

Laws:- Боловсролын тухай багц хууль, 2002- Бага дунд боловсролын тухай хууль, 2002- Багшийн хөгжлийн тухай хууль, 2018- Багшийн мэргэжлийн хөгжил, цалин хөлстэй холбогдох эрх зүйн баримтууд- Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхтэй холбогдох эрх зүйн баримт

бичгүүд- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, 2016- Монгол хэлний тухай хууль, 2016- Хүүхдийн эрхийн тухай хууль, 2016- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн

ажиллах журам, ЗГ-ын тогтоол № 136, 2016 - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар, ХНХ-

ын сайд, БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаал №, 2018- Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг № 42,

2013.

Бодлогын баримт бичиг:- Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, 2014- Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030, 2016- "Боловсрол" үндэсний хөтөлбөр (2010-2021 он), ЗГ-ын тогтоол, №31, 2010- Багшийн хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай, ЗГ-ын

тогтоол, №145, 2019- Нийслэлийн боловсрол 2020 хөтөлбөр- Аймгуудын боловсролын хөтөлбөр- Үндэсний цөм хөтөлбөр, 2013- “Зөв Монгол Хүүхэд” хөтөлбөр, 2012- Сурагчийн үнэлгээний журам, БСШУСЯ, 2018.- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх (XБХ)-ийн эрх, оролцоо, хөгжлийг

дэмжих үндэсний хөтөлбөр, ЗГ-ын тогтоол, №321, 2017- Казах хүүхдийн боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах талаар авах

зарим арга хэмжээний тухай, ЗГ-ын тогтоол №66, 2010.

Хуудас | 9

Page 10: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Судалгааны тайлан, ном хэвлэл - Монгол улсын бага ангийн сугалтын цаг болон үйл ажиллагааны судалгааны

тайлан, БСШУСЯ, Дэлхийн банк, 2018- БСШУСЯ, БМДИ болон ҮСГ-ын тайлангууд- Боловсролын суурь мэдээллийн тайлан, 2019- 5-р ангийн сурагчдын сурлагын амжитын чанарын үнэлгээ. БҮТ. 2018- 3-р ангийн сурагчдын сурлагын амжитын чанарын үнэлгээ. БҮТ. 2019.

Илтгэл, гарын авлага- Монгол улсын бага ангийн сугалтын цаг болон үйл ажиллагааны судалгааны

тайлан, БСШУСЯ, Дэлхийн банк, 2018- БСШУСЯ, БМДИ болон ҮСГ-ын тайлангууд- Боловсролын суурь мэдээллийн тайлан, 2019- Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын

конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол улсын анхдугаар илтгэл, Улаанбаатар хот, 2011

- Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцын хэрэгжилт Монгол Улсын 23-24 дүгээр ээлжит тайлан

- Монгол улсын засгийн газар, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх монгол улсын үндэсний тавдугаар тайлан илтгэл, УБ, 2014.

Статисикийн мэдээлэл- Монгол Улсын боловсролын статистикийн үзүүлэлт. - Тэгш хамруулах боловсрол (ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд)-ын багшийн тоо,

сургуулийн тоо, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн тоо, байршлын талаарх статистик мэдээлэл.

Түүвэр

Судалгааны баг нь холбогдох зорилтот бүлгээс тоон болон чанарын мэдээлэл цуглуулах зорилгоор сургуулийн байршил, хэв шинж, бүс нутгийн төлөөлөх байдлыг харгалзан судалгааны түүврийг хийсэн. Түүвэрт нийт 28 сургууль хамрагдсанаас 22 төрийн өмчийн болон 5 хувийн сургуулиуд байна. 2018-2019 оны хичээлийн жилийн мэдээлэлд үндэслэн түүвэр сургуулиудын нийтдээ 464 бага ангийн багш нарыг хамрахаар төлөвлөснөөс 427 буюу 92%-ийг хамран асуулгын судалгаа авлаа. Түүврийн талаар нарийвчилсан мэдээллийг Хүснэгт 1-т үзүүлэв.

Хүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө

Хуудас | 10

Page 11: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Бүс12-

жил-ийн

12- жил-ийн %

9-н жил-ийн

12- жил-ийн %

Бага сур-

гууль

Бага сургуу-лийн %

Нийт түүвэр

Түү-вэрт

эзлэх %Бүс 1: УБ хот 12 63.2% 0 0.0% 3 50.0% 15 53.6%Бүс 2: Архангай аймаг 5 26.3% 1 33.3% 2 33.3% 8 28.6%Бүс 3: Дорноговь аймаг 2 10.5% 2 66.7% 1 16.7% 5 17.9%

Нийт түүвэр 19 100% 4 100% 6 100% 28 100%* Тэмдэглэл:1. УБ хотод 12 сургууль: БГД-т 12-н жилийн 3 сургууль (1 хувийн), БЗД-т 12-н жилийн 3 сургууль (1

хувийн), 1 бага сургууль, ЧД-т 12-н жилийн 3 сургууль (1 хувийн), 1 бага сургууль, СХД-т 12-н жилийн 3 сургууль (1 хувийн), 1 бага сургууль.

2. Архангай аймагт 8 сургууль: Аймгийн төвд 12-н жилийн (1 хувийн), 1 суманд 9-н жилийн 1 сургууль, багийн 2 бага сургууль

3. Дорноговь аймагт 5 сургууль: Аймгийн төвд 12-н жилийн (1 хувийн), 1 суманд 9-н жилийн 2 сургууль, багийн 1 бага сургууль.

Зорилтот бүлэг

Дээр дурдсан түүврийн хүрээнд судалгааны баг нь Хүснэгт 3-т үзүүлсэн тооны зорилтот бүлгийн гишүүдтэй асуулга, фокус бүлгийн ярилцлага болон ганцаарчилсан ярилцлага зэрэг судалгааны хэрэгслүүдийг ашиглан явууллаа.

Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл авсан зорилтот бүлгийн гишүүдийн тооЗорилтот бүлэг Судалгааны хэрэгсэл

Боловсролын байгууллага

Төлөөлөл Асуулга Бүлгийн ярилцлага

Ганцаарчилсан ярилцлага

Бага ангийн багш нар 427 48Удирдах ажилтнууд 56Нийгмийн ажилтан 24

Дотуур байрын багш 5Мэргэжилт-

нүүдХамтарсан баг 31

Гэр бүл хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн

3

БСУГ-ын ТХБ хариуцсан мэргэжилтэн

3

Хамгаалах байрын ажилтан 2Бусад Эцэг эх 19

Хуудас | 11

Page 12: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Судалгааны хэрэгслийн товч танилцуулга

Бага боловсрол: Багшийн нөөцийн менежмент

Багшийн асуулгаар дараах мэдээллийг цуглууллаа. Үүнд: - Багшийн ажлын ачааллыг бий болгож буй хүчин зүйлс- Үндэсний, орон нутаг, сургуулийн түвшний багшийн мэргэжил дээшлүүлэх

сургалт багшийн хэрэгцээнд нийцэж буй байдал- Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын чанар, үр дүн- Багшийн ажлын ачааллыг бууруулах санал.

Фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагаар дараах агуулгын хүрээнд мэдээлэл цуглуулсан. Үүнд:

- Боловсролын асуудал эрхэлсэн үндэсний байгууллагын түвшинд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлого, түүний хэрэгжилт, үр дүн

- Бага ангийн багшийн хангалт, хадгалалт, хөгжүүлэлтэд чиглэсэн орон нутгийн удирдах байгууллагын бодлого, чиглэл, хийж буй ажил, түүний үр дүн

- Сургуулийн түвшний багш хөгжлийн бодлого, түүний хэрэгжилт, үр дүн- Үндэсний, орон нутгийн, сургуулийн багш хөгжлийн бодлогын уялдаа холбоо,

тулгарч буй бэрхшээл- Багшийн ажлын ачааллыг бий болгож буй хүчин зүйлс.

Бага боловсрол: Cургалтын хөтөлбөр, үнэлгээ

Багшийн асуулгаар дараах мэдээллийг цуглууллаа. Үүнд: - Ерөнхий чадварын заах арга зүй, үнэлгээ- Явцын үнэлгээний хэрэгжилт.

Фокус бүлгийн ярилцлагаар дараах мэдээллийг цуглуулсан. Үүнд:- Хөтөлбөр, үнэлгээний уялдаа- Үнэлгээний журмыг хэрэгжүүлэхэд гардаг бэрхшээл - Гол хичээлийн сурах бичигт сурагчдад тохироогүй агуулга- Ерөнхий чадварын заах арга зүй, үнэлгээ- Явцын үнэлгээний хэрэгжилт.

Ганцаарчилсан ярилцлагаар дараах мэдээллийг цуглуулав. Үүнд:- Үнэлгээний журмыг хэрэгжүүлэхэд гардаг бэрхшээл- Сурагчдын хувийн хөгжилт (Нийгэм-сэтгэл хөдлөлийн ур чадвар) - Үнэлгээ, сурагчдын тайлан.

Хуудас | 12

Page 13: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Бага боловсрол – Ялгаатай хэрэгцээтэй сурагчийн бага боловсролын тэгш хүртээмж

Багшийн асуулгаар дараах мэдээллийг цуглууллаа Үүнд: - Тэгш хамруулах боловсрол (ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд)-ын үйлчилгээний

талаарх ойлголт- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн онцлог, хэрэгцээ, хөгжлийг хэн, хэрхэн хангаж

байгаа талаар (Үндэсний, орон нутгийн, сургуулийн түвшинд)- Тэгш хамруулах боловсрол (ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд)-ын үйлчилгээг

үзүүлэхэд учирч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах арга зам - Тэгш хамруулах боловсрол (ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд) боловсролын

үйлчилгээг тэгш хүртээмжтэй олгохын тулд юу хийх, хэрэгжүүлэх арга, хэмжээ- Хөрөнгө, нөөцийн оновчтой хуваарилалт болон салбар дундын хамтын ажиллагаа- Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багшийн хөгжил - Тэгш хамруулах боловсрол (ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд) боловсролын

үйлчилгээ, хэрэгжилт, хөгжлийг хангахад чиглэгдэж буй бодлого, үйл ажиллагаа- Тэгш хамруулах боловсрол (ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд) боловсролын

үйлчилгээг хэрхэн хангаж буй арга хэлбэрүүд, тэдгээрийн онцлог.

Фокус бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагаар дараах агуулгын хүрээнд мэдээлэл цуглуулсан. Үүнд:

- Тэгш хамруулах боловсрол (ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд)-ын талаарх ойлголт, хандлага

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд боловсролд тэгш хамруулах үйл ажиллагааг хангаж буй нөхцөл байдал, арга замуудыг тодорхойлох, тэдгээрийн давуу болон сул талууд

- Багшид тулгардаг асуудал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс- Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллаж буй багш хөгжил, бодлого, үйл

ажиллагааны дэмжлэг- Орон нутаг, үндэсний түвшний мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг,

анхаарах шаардлагатай асуудал- Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдэд хүртээмжтэй, чанартай

боловсролын үйлчилгээг хүүхэд бүрд үзүүлэх боломжийн талаар санал болгох санал зөвлөмж.

-

Хуудас | 13

Page 14: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

II. СУДАЛГААНЫ ҮР ДҮН БА НАРИЙВЧИЛСАН ДҮН ШИНЖИЛГЭЭ

Бага боловсрол: Багшийн менежмент

Боловсролын чанарыг тодорхойлогч хамгийн чухал хувьсагч бол яахын аргагүй багш юм. Тиймээс энэхүү хэсэгт багшийн талаар хууль, бодлого, дүрэм журмуудад дараах асуудлууд хэрхэн тусгагдсаныг авч үзлээ. Үүнд багш бэлтгэх сургалт, багшийн сонгон шалгаруулалт, нөөцийн бүрдүүлэлт, хуваарилалт, багшийн ажил үүрэг, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, багшийн цалин хөлс урамшуул зэрэг болно.

ЕБС-ийн багшийн талаарх бодлого

Монгол Улсад багшийн бодлого нь Үндсэн хууль, Боловсролын тухай хууль зэрэг 6 хууль1-иар зохицуулагдаж байна. Эдгээртэй уялдуулан холбогдох стратегийн баримт бичгүүдийг Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа гарган хэрэгжүүлдэг.

Монгол Улс боловсролыг тэргүүлэх салбараа болгон тодорхойлж боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тодорхой бодлогуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн. 2000 оноос хойшх хугацаанд боловсролын салбартай холбоотой дараах стратегийн баримт бичгүүд батлагдан хэрэгжсэн байна. Үүнд:

- Монголын боловсролын салбарыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөө 2006-20152 - Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц

бодлого 2007-20213

- Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого 2014-2024.4

Эдгээр стратегийн баримт бичгүүдэд 2006-2015 ба 2016-2021 гэсэн хөгжлийн хоёр үе шатанд баримтлах боловсролын, түүний дотор багшийн хөгжлийн талаар баримтлах бодлого ба стратегиуд тодорхойлогджээ. Үүний дотор багшийн талаарх бодлого чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод боловсролын хөгжлийн бодлогыг үе шат тус бүрт стратегийн 3 зорилт, нийт 6 зорилттойгоор тодорхойлсон байдаг ба үүний хоёр нь багшийн нөөцтэй шууд холбоотой юм. Үүнд:

- Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, энэ чиглэлд хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх

1 Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль.

2 Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 192, 2006 он.3 Монгол Улсын Их Хурлын тогтоол. Дугаар 12, 2008 он.4 Монгол Улсын Их Хурлын тогтоол. Дугаар 12, 2015 он.

Хуудас | 14

Page 15: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

- Сургууль төвтэй менежментийг хөгжүүлж, сургалтын байгууллагын бүтэц, хэв шинж, байршлын зураглалыг шинэчлэх.

Стратегийн баримт бичигт тусгагдсан багшийн талаар дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэх баримт бичгүүд мөн батлагдаж хэрэгжсэн байна. Үүнд:

- Бүх нийтэд суурь боловсролыг эзэмшүүлэх үндэсний хөтөлбөр1995-20005 - Бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх үндэсний

хөтөлбөр 2001-20106 - Сургуулийн өмнөх болон бага дунд боловсролын багш бэлтгэх, мэргэжил

дээшлүүлэх үндэсний хөтөлбөр 2009-20157 - Боловсрол үндэсний хөтөлбөр 2010-2021.8

Дээр дурдсан үндэсний хөтөлбөрүүдэд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд: - Багш бэлтгэх тогтолцоог шинэчлэх (эрэлт нийлүүлэлтэд баримжаалсан, уян

хатан, тогтвортой)- Багш нарын мэргэжил дээшлүүлэх уян хатан, төвлөрсөн бус, дээшлүүлэх

нээлттэй, сонголттой, тогтвортой тогтолцоог хөгжүүлэх- Багшийн ажлын үнэлгээг боловсронгуй болгох, тэдгээрийн идэвхтэй үйл

ажиллагааг дэмжих механизм бүрдүүлэх- Багшийн мэргэжил, арга зүйн хөгжил болон цалин хөлс, урамшуулал, нийгмийн

хамгааллын асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын хэмжээ, үр өгөөжийг нэмэгдүүлэх.

ЮНЕСКО (2019)-д дээр дурдсан бодлогын баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, багшийн нөөцийн бодлогыг Өмнөх тогтолцооны задралын үе (1990-1995 он), Боловсролын шинэ тогтолцоог дэмжсэн мэргэжлийн багшийн хангалтын бодлого, хөтөлбөр, төлөвлөлтийн эхэлсэн үе (1995-2006 он), Суралцахуйн конструктив онолын зарчмуудад суурилсан багшлах үйлийн эрх зүйн шинэ орчинг бүрдүүлсэн үе (2007-2011 он), Багшийн мэргэжил дээшлүүлэх институтчилагдсан тогтолцоо сэргэсэн үе (2012-2018 он) гэж дөрөв ангилсан байдаг.9 Эдгээр үе шатуудад багшийн ажлын байр, багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр нэлээд олон эрх зүйн баримт бичгүүд шинээр батлагдаж, үе шаттайгаар шинэчлэгдэж иржээ.

Боловсролын талаар орон нутгийн засаг захиргааны хүлээх үүргийг Боловсролын тухай хууль10-д зааж өгсөн. Сүүлийн жилүүдэд орон нутагт боловсролын талаарх асуудлыг хөндсөн дэд хөтөлбөрүүдийг баталсан байна. Эдгээр хөтөлбөрүүдийн хугацаа нь тухайн Засгийн газар, засаг даргын бүрэн эрхийн хугацаагаар буюу дөрвөн жилийн хугацаанд

5 Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 19, 1995 он.6 Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 120, 2001 он.7 Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 136 , 2008 он.8 Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 31, 2010 он9 ЮНЕСКО. (2019). Монгол Улсын боловсролын суурь мэдээллийн тайлан.10 29, 30, 31, 32 дугаар зүйл

Хуудас | 15

Page 16: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

хэрэгжихээр төлөвлөсөн байдаг. Жишээ нь Архангай аймагт “Багшийн хөгжил” дэд хөтөлбөр, Дорноговь аймагт “Маргаашийн нар багшийн гар дээр мандана” дэд хөтөлбөр, Улаанбаатар хотод “Нийслэлийн боловсрол” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.Мэргэжлийн багшийн хангалт

Монгол Улс эдийн засаг, нийгмийн шинэ тогтолцоо руу шилжих шилжилтийн үед боловсролын төсвийн хүндрэлээс болж салбараа орхих багш нарын тоо нэмэгдсэнээр ЕБС-д багшийн дутагдал үүсэж байв. Иймээс дээр өгүүлсэнчлэн 1995-2005 оны хооронд бодлогын баримт бичгүүдэд мэргэжлийн багшийн хангалтын асуудлыг чухалчлан авч үзсэн байдаг. Тухайн үетэй харьцуулахад сүүлийн жилүүдэд багшийн хангалт сайжирсан байна. 2000 оноос хойш бага ангийн багшийн хангалт 98%-иас дээш байна (Зураг 1). 2009-2015 онуудад багшийн хангалт 99-100% байсан ч 2016 оноос хойш буурсан үзүүлэлттэй байна.

Зураг 1. Бага ангийн багшийн тоо, хангалтын хувь

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 201895

96

97

98

99

100

101

0

2000

4000

6000

8000

10000

8916

8895

8795

8901

9877

9976

10238

10736

98.5

98.8

98.5

99

99.5 99.6 99.6 99.5

99.8100

98.5 98.5

97

Бага ангийн багшийн тоо Бага ангийн багшийн хангалт

Эх сурвалж: БСШУСЯ

Зураг 2. Бага ангийн хүүхдийн тоо

2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 -

50,000

100,000

150,000

200,000

250,000

300,000

350,000

Бага ангийн хүүхэд 1-ар ангид элсэгчид

Эх сурвалж: БСШУСЯ, Монгол улсын статистикийн эмхэтгэл

Хүн амын суваргаас харахад бүлэг дүүргэлт зэрэг тоон үзүүлэлтийг өнөөгийн түвшинтэй адил байхаар тооцвол цаашид бага боловсролын багшийн эрэлт тооны хувьд тогтмол байх хандлагатай байна. Харин бүлэг дүүргэлтийг багасгах зэрэг шийдвэрээс хамаарч эрэлтэд өөрчлөлт гарах магадлалтай.

Зураг 3. Хүн амын суварга

2019 он /0-19 нас/

123456789

10111213141516171819

50,00040,00030,00020,00010,000010,00020,00030,00040,00050,000

Эмэгтэй Эрэгтэй

2030 оны хэтийн төлөв /нийт хүн ам/

Хуудас | 16

Page 17: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

2018-2019 оны хичээлийн жилд ажиллаж буй бага ангийн багш нарын ерөнхий мэдээллийн доор харуулав.

Хуудас | 17

Page 18: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 4. Бага ангийн багшийн боловсролын түвшин

Доктор Магистр Бакалавр Диплом Бусад0

1,000

2,000

3,000

4,000

5,000

6,000

7,000

8,000

9,000

4

873

8,137

1,508

309

Эх сурвалж: БСШУСЯ

Зураг 5. Бага ангийн багшийн нас

30 хүртэл 30-39 40-49 50-59 60<0

500

1,000

1,500

2,000

2,500

3,000

3,500

4,000

2,966 3,051

3,359

1,255

118

Эх сурвалж: БСШУСЯ

Зураг 6. Бага ангийн багшийн мэргэжлийн зэрэг

Зөвлөх Тэргүүлэх Арга зүйч0

500

1,000

1,500

2,000

2,500

3,000

3,500

4,000

41

1,610

3,803

Эх сурвалж: БСШУСЯ

Зураг 7. Бага ангийн багшийн ажилласан жил

Анхны жилдээ

1-5 жил 6-10 жил 11-15 жил 16-20 жил 21-25 жил 25<0

500

1,000

1,500

2,000

2,500

3,000

3,500

4,000

676

3,429

1,719

1,392

1,095942

1,578

Эх сурвалж: БСШУСЯ

Алслагдсан орон нутгийн сургуульд багшийг татах, тогтвор суурьшилтай ажиллуулах нь олон орны хувьд шийдвэрлэх асуудлуудын нэг байдаг бөгөөд энэ талаар тогтвортой нэгдсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг.11 Тэгвэл Монгол Улс нь хөдөө, орон нутгийн багшийн хангалтыг сайжруулахын тулд 2001 оноос орон нутгийн нэмэгдэл12, 2007 оноос хөдөө, орон нутагт тогтвортой ажилласны нэмэгдэл13 зэргийг олгож эхэлсэн нь орон нутагт багшлах боловсон хүчнийг татах, тогтвортой ажиллуулах чухал хөшүүрэг болсон.

Монгол Улсад хувийн хэвшлийн оролцоо боловсрол салбарт өндөр байгаа нь дараах зургаас харагдаж байна. Нийт сургуулийн 22.4%-ийг хувийн өмчийн сургууль эзэлж байна. Эдгээрт бага боловсрол эзэмшиж буй суралцагчийн 6.8%, нийт бага ангийн багшийн 10.7% нь ажиллаж байна. Багшийн эзлэх хувь жил бүр өссөн үзүүлэлттэй бол

11 International Labour Organization. (2012). Handbook of Good Human Resource Practices in the Teaching profession.12 Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 90, 2001 он. Сумын төвийн багшид сарын цалингийн 10%, аймгийн

төвийн багшид сарын цалингийн 8%-ийн нэмэгдэл.13 Боловсролын тухай хууль. 43 дугаар зүйл, 43.1.7 заалт. “сум, тосгон, багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч,

сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч /сургалтын менежер/, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмчид 5 жил тутам 6 сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох”

Хуудас | 18

Page 19: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

сурагчдын эзлэх хувь сүүлийн 3 жилд өссөн байна. Хувийн өмчийн сургуулийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 20-иос хэтрэхгүй байна.14

Зураг 8. ЕБС-ийн тоо

2011 2012 2013 2014 2015 2016 2017 20180

100

200

300

400

500

600

700

19.0

19.5

20.0

20.5

21.0

21.5

22.0

22.5

23.0

138 134 128 134 132 133 146 147

22.5

21.5

20.4

21.3

20.8 20.6

22.4 22.4

Төрийн өмчийн сургууль Хувийн өмчийн сургууль Хувийн өмчийн сургуулийн эзлэх хувь

Зураг 9. ЕБС-ийн суралцагчдын тоо

2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 -

50,000

100,000

150,000

200,000

250,000

300,000

350,000

-

1.0

2.0

3.0

4.0

5.0

6.0

7.0

8.0

13,514

13,194

13,726

14,633

15,317

15,862

18,021

20,835

5.6 5.7 6.1 6.2 6.0 5.8

6.2

6.8

Төрийн өмчийн сургууль Хувийн өмчийн сургууль Хувийн өмчийн сургуулийн хүүхдийн эзлэх хувь

Зураг 10. ЕБС-ийн нийт багшийн тоо

2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 -

5,000

10,000

15,000

20,000

25,000

30,000

-

2.0

4.0

6.0

8.0

10.0

12.0

2,057 2,071 2,178 2,231 2,281 2,662 2,500 2,796

8.4 8.4 8.7 8.8 8.7

10.0 9.3

10.1

Төрийн өмчийн сургууль Хувийн өмчийн сургууль Хувийн өмчийн сургуулийн багшийн эзлэх хувь

Зураг 11. ЕБС-ийн бага ангийн багшийн тоо

2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 -

2,000

4,000

6,000

8,000

10,000

12,000

-

2.0

4.0

6.0

8.0

10.0

12.0

567 599 625 643 826 828 902 1,039

6.8 7.2

7.6 7.8

9.1 9.1 9.7

10.7

Төрийн өмчийн сургууль Хувийн өмчийн сургууль Хувийн өмчийн сургуулийн бага ангийн багшийн эзлэх хувь

Багшийг ажилд авах

Монгол Улсад ЕБС-ийн багшийг ажилд авах, өөрчлөх, чөлөөлөх эрх нь хуулиар15 сургуулийн захирлын эрхийн хүрээнд багтдаг. Аливаа мэргэжлийн нэгэн адилаар багшийн сонгон шалгаруулалт нь үр дүнтэй (зөв хүнээ сонгох), ил тод нээлттэй, обьектив зарчмын дагуу явагдах ёстой.16 Харин захирал хэнийг, хэрхэн шалгаруулж авах талаар Монгол Улсын хэмжээнд тодорхой дүрэм, журам байдаггүй байна. Тиймээс багшийг сонгон шалгаруулж авах нь орон нутаг, сургуулиудын хувьд харилцан ялгаатай байна.

Зарим орон нутагт сургуулийн түвшинд сонгон шалгаруулалт хийдэг бол зарим орон нутагт Боловсролын газар нэгдсэн сонгон шалгаруулалт хийж байна. Энэхүү судалгааны түүвэрт багтсан Архангай аймгийн хувьд БСУГ-аас нэгдсэн шалгалтыг явуулж, шалгалтад тэнцсэн хүмүүсээс сургууль өөрийн шалгуур тохирох багш нарыг сонгон ажиллуулж

14 БСШУСЯ-ны статистик мэдээлэл15 Боловсролын тухай хууль, 20 дугаар зүйл, 20.1.2 заалт16 International Labour Organization. (2012).

Хуудас | 19

Page 20: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

байна.17 Харин Дорноговь аймагт нэгдсэн сонгон шалгаруулалт хийдэггүй, сургууль тус бүр өөрсдийн сонгон шалгаруулалтыг хийдэг.

БСУГ-аас нэгдсэн шалгалт аваад, тэнцсэн хүмүүсийг ажилд авах нь захирлуудад амар байдаг.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Улаанбаатар хотод 2018 он хүртэл нийслэлийн Боловсролын газар нь багшийн ажил хайгчдаас шалгалт авч, тэнцсэн хүмүүсээс сургуулиуд сонгон ажиллуулдаг байжээ. Харин 2019 оноос сонгон шалгаруулах эрх нь сургуульд шилжсэнээр сургууль бүр өөрийн бие даасан сонгон шалгаруулалтаар багшийг ажилд авах болсон байна. Багшийн сонгон шалгаруулалтад тавигддаг шаардлага нь хотын төв, хотын захын сургуулиудаар ялгаатай байна. Хотын төвийн сургууль, лаборатори сургуулиуд монгол хэл, математик, мэргэжлийн шалгалт авч байгаа бол хотын захын, жижиг сургуулиуд харин ямар нэг шаардлага тавихаас илүүтэйгээр ажилд орохыг хүссэн ирэхийг хүлээсэн нөхцөлд байна.

Нийслэлийн захын сургуулиудын хувьд сүүлийн үед юун сонгон шалгаруулах болоод байна. Одоо гэхэд манай сургуульд 5 багш хэрэгтэй байна. Зар тавьж байгаа боловч ажил хайгчид ирж уулзахгүй, бүртгүүлэхгүй байна. Тэгээд төвийн сургуулиудын шалгаруулалт дуусвал тэнд тэнцээгүй хүмүүс ирэх байх гэж хүлээж байна.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Бага ангийн багшийн хувьд гайгүй ч улсын хэмжээнд хийж байгаа сургалтын төлөвлөгөөний өөрчлөлт өөрөө багшийн хомсдлыг бий болгоод байна. Жишээ нь Эрүүл мэндийн хичээл нэмэгдээд биологийн багшийн эрэлтэд оруулсан, энэ жил Монгол ёс заншил гэдэг хичээл нийгмийн багшийн эрэлтэд оруулж байна. Гэтэл энэ бүхнийг сургууль өөрөө шийдэх болчхоод байна.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Зураг 1-д үзүүлсэнчлэн багшийн хангалт тогтворгүй байгаа нь багшийн эрэлт нийлүүлэлтийг тооцох нэгдсэн бодлого, аргачлал байхгүй байна. Тиймээс ч зарим хөдөө, орон нутаг, ялангуяа баг, сум, хотын захын сургуулиудад мэргэжлийн багшийг татах асуудал хүндээр тусч байна. Бага ангийн багшийн хангалт аймаг, сургуулийн байршлаас шалтгаалж харилцан адилгүй бөгөөд түүнд нөлөөлөх хүчин зүйлс мөн ялгаатай байна.

Орон нутгийн түвшинд боловсруулсан боловсролын баримт бичгүүд (өмнөх хэсэгт өгүүлсэн)-д ЕБС-ийн багшийн талаар багшийн хөгжил, урамшуулал талаас нь тусгасан боловч багшийн хангалт, тогтвортой ажиллуулах асуудлыг орон нутагт хэрхэн шийдвэрлэх талаас нь тусгаагүй байна (7 аймгийн боловсрол, багштай холбоотой дэд хөтөлбөрөөс).

17 Орон нутгаас зохион байгуулж буй шалгалтад тэнцэнэ гэдэг нь ажлын байртай болсон гэсэн үг биш. Хэрэв тэнцсэн хүмүүсийн тоо сул орон тооноос их бол нөөцөд бүртгэлтэй үлдэх юм.

Хуудас | 20

Page 21: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Манай аймаг Багшийн сургуультай, дээр нь Эрдэнэт, Дархантай ойрхон учир бага ангийн багш хангалт сайн. Гэхдээ багшийн чанарын асуудал маш чухал байна. Сургууль бүр чанартай багш төгсгөж чадахгүй байна. Орон нутагт байгаа багш бэлтгэх сургуулийн чанар бидний мэдэх сургуулийн чанарыг гүйцэхгүй байна.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Бид аймгийнхаа хэмжээнд хэрэгцээтэй, дутагдалтай багшийн судалгааг гаргадаг боловч багшаар хангаж чадахгүй байна. Орон нутгийн хүмүүс нь багш болдоггүй учир гадны хүмүүсийг орон сууц зэргээр татах боловч сургууль бие даан шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг. Орон нутагт багшийн татаж байгаа бодлого нь 5 жилийн тэтгэмж байна. Үүнийг 3 жил болговол яадаг бол.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Бодлого төлөвлөлтгүй яваад байгаа учир бүгд болохгүй зүйл нь сургууль дээр бууж байна. Сургуулийн бие даасан байдал гэж ярьж байгаа боловч үнэндээ сургууль нөөцийн асуудлаа шийдэхэд хүндрэлтэй зүйлүүд олон байна. Сайн багш авчрах, илүү цалин өгч татах зэрэг асуудал нь улсын сургуулийн хувьд боломжгүй байна. Сайн багшаа хувийн сургуульд алдах тохиолдол цөөнгүй байна.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс Хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх нь эцэг эх, суралцагчдын хувьд сургууль, хөтөлбөрийн сонголт хийх боломжийг нэмэгдүүлж байгаа ч төрийн өмчийн сургуулийн хувьд зарим нэг хүндрэлийг авчирч байна. Ялангуяа, цалин хөлс өндөр байдаг тул чадварлаг багш нар хувийн сургууль руу шилжих үзэгдэл их болж байна.

Чадварлаг багшийг хувийн сургуулиуд цалин мөнгө амлаад аваад явчих юм. Бид явуулахаас өөр арга байхгүй. Үлдлээ ч гээд цалин нэмээд өгөх боломжгүй байдаг. Тэгээд дахиад хэдэн багш бэлдэж туршлагажуулж байтал хэдэн жилийн дараа хувийн сургууль руу явна гэх болдог. Ер нь заавал ч хувийн сургууль гэхгүй байна. Лаборатори сургууль рууь эсвэл хотын захын сургууль руу ч бас шилжиж байна.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс Өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад Монгол Улс мэргэжлийн багшийн хангалт харьцангуй өндөр байна. Харин сүүлийн жилүүдэд багшийн чанарт анхаарсан бодлого түлхүү хэрэгцээтэй байна. Үүний нэг нь багшийн чанарыг хянах тогтолцооны нэг хэлбэр болох багшид багшлах эрхийг 2004 оноос олгож ирсэн.18 2004-2013 онуудад боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сургуулийн захирлын тодорхойлолтыг үндэслэн сургуульд нэг жил ажилласан багшид багшлах эрхийг (хугацаагүйгээр) олгодог байсан. Тухайн үеийн журам нь багшлах эрх олгох үйл явцад тавигдах тунгалаг, адил тэгш шалгуураар үнэлэх зарчимд нийцэхгүй байв.19 Харин 2013 оноос Багшийн мэргэжил дээшлүүлэх

18 Бага, дунд боловсролын тухай” хуульд “Багш нь багшлах эрхтэй байна” гэсэн заасан байдаг 21 дүгээр зүйлийн 21.2 заалт.

19 БШУС-ын 2008 оны 74 тушаал. Багшлах эрх олгоход “Ажиллах хугацаандаа гүйцэтгэсэн үйл ажиллагааны товч тайлан бичиж, сургууль, цэцэрлэгийн Заах аргын нэгдэл, Багш нарын зөвлөл, хичээл заадаг болон дааж ажилласан ангийн сурагчдын эцэг эхийн хуралд тайлангаа тус тус хэлэлцүүлж, “хангалттай” үнэлгээ авсан байх” шалгуурыг хангасан байх заалттай байв.

Хуудас | 21

Page 22: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

институт нь багшийн эрх олгох ажлыг тусгай журмын дагуу зохион байгуулдаг болсон.20 Энэхүү журмын дагуу багш бэлтгэх сургууль төгсөгчдөөс багшаар ажиллах эрхийн шалгалт авч, тэнцсэн хүмүүс нь сургуульд багшаар ажиллах эрх нээгдэнэ. Үүний дараа 1 жил ажиллаж сургалтад хамрагдсанаар багшлах эрх олгогдоно. Цаашид 5, 10 жилийн үндсэн сургалтад сууснаар багшлах эрх сунгагддаг байжээ. Харин Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулинд “Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна” гэж зааснаар багшлах эрх олгох, сунгах асуудлын эрх зүйн зохицуулалт бүрхэг болсон байна.21

Боловсролын чанар нь багшийн чанараас шууд шалтгаалдаг. Тэгвэл багшийн чанарыг илэрхийлэх нэг хэмжүүр нь багшийн туршлага буюу ажилласан жил юм. Монгол Улсын ЕБС-ийн бага ангийн багш нарын ажилласан жилийн тархалтыг сургуулийн өмчийн хэлбэр, хэв шинж, байршил, багшийн хүйс зэргээр судалж үзлээ. Багшийн ажилласан жилийн өгөгдөлд nonparametric statistics дүн шинжилгээ хийлээ. Өгөгдлийг Боловсролын удирдлагын мэдээллийн систем (esis.mn)-ээс авсан болно.

Үр дүнг дараах хүснэгтүүдэд харуулав. Бага ангийн багшийн ажилласан жилийг сургуулийн өмчийн хэлбэрээр харьцуулж үзэхэд төрийн өмчийн сургуулийн багшийн ажилласан жил нь хувийн сургуулийн багшийн ажилласан жилээс 1.7 жилээр их бөгөөд энэ нь статистикийн ач холбогдолтой ялгаа байна. Тухайн сургуульдаа ажилласан жилээр авч үзэхэд төрийн өмчийн сургуулийн багш 8.9 жил, хувийн сургуулийн багш 3.2 жил байна. Энэ ялгаа нь мөн л статистикийн ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн сургуулийн багш нь хувийн сургуулийн багштай харьцуулахад илүү олон ажил ажилласан буюу тухайн сургуульдаа илүү тогтвортой ажиллаж байна (Хүснэгт 3). Харин ажилласан жилийг багшийн хүйсээр үзэхэд статистикийн ач холбогдолтой зөрүү ажиглагдсангүй (Хүснэгт 4).

Хүснэгт 3. Нийт сургуулийн бага ангийн багшийн ажилласан жил (өмчийн хэлбэрээр)

Ангилал NНийт ажилласан жил Тухайн сургуульдаа

ажилласан жил

Mean Std. Deviation

Kruskal Wallis Test Mean Std.

DeviationKruskal

Wallis TestТөрийн өмчийн 9,758 12.731 9.773

***8.926 8.554

***Хувийн өмчийн 1,111 11.068 10.484 3.190 3.943*** p < .001

Хүснэгт 4. Нийт сургуулийн бага ангийн багшийн ажилласан жил (багшийн хүйсээр)Ангилал N Нийт ажилласан жил Тухайн сургуульдаа

ажилласан жилMean Std. Kruskal Mean Std. Kruskal

20 БШУ-ны Сайдын тушаал. 2013.08.15. Дугаар А/305.21 “Багш мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй дээд боловсролтой төгсөгчид багшлах эрх олгох, сунгах шалгалтыг

зохион байгуулна” гэсэн заалт боловсролын сургалтын байгууллагын түвшин заагаагүй, мөн багш мэргэжлийн бус шалгуулагчид багшлах эрх олгох боломжтой тайлбарыг бий болгоод байна.

Хуудас | 22

Page 23: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Deviation Wallis Test Deviation Wallis TestЭр 543 12.102 10.473 8.685 9.446Эм 10,326 12.585 9.827 8.322 8.325

Төрийн өмчийн сургуулийн бага ангийн багшийн ажилласан жилийн тархалтыг сургуулийн байршил, хэв шинжээр харьцуулж үзэхэд аймгийн төв болон сумын төвийн сургуулийн багшийн ажилласан жил нь баг, нийслэлийн сургуулийн багшийн ажилласан жилээс илүү байна. Тухайн сургуульдаа ажилласан жил нь нийслэлийн сургуулийн хувьд хамгийн бага байгаа нь шинэ сургууль олноор байгуулагдаж байгаагаар холбон тайлбарлаж болох хэдий ч сургууль хоорондын багшийн шилжилт хөдөлгөөн их байгаатай бас холбоотой.

Хүснэгт 5. Төрийн өмчийн сургуулийн бага ангийн багшийн ажилласан жил (сургуулийн байршлаар)

Ангилал NНийт ажилласан жил Тухайн сургуульдаа

ажилласан жил

Mean Std. Deviation

Kruskal Wallis Test Mean Std.

DeviationKruskal

Wallis TestБаг 368 11.709 9.450

238.945***

9.826 8.490

861.139***Сум 3,371 12.988 9.759 11.058 9.406Аймаг 2,425 14.489 9.554 9.170 8.247Нийслэл 3,594 11.408 9.762 6.670 7.281Нийт 9,758 12.731 9.773 8.926 8.554*** p < .001

Багшийн ажилласан жилийг сургуулийн хэв шинжээр авч үзэхэд сургуулийн хэмжээ томрох тусам багшийн ажилласан жил нэмэгдэж байгаа буюу илүү туршлагатай багш нар тэнд ажиллаж байна. Тухайн сургуульдаа ажиллаж буй жил нь статистикийн ач холбогдолтой гарсан бөгөөд 9 жилийн сургуулийн багш тухайн сургуульдаа ажилласан жил нь бусад хэв шинжийн сургуулиас илүү их байна. Багийн бага сургуулийн хувьд тогтвортой ажиллах жил нь хамгийн бага гарч байна.

Хүснэгт 6. Төрийн өмчийн сургуулийн бага ангийн багшийн ажилласан жил (сургуулийн хэв шинжээр)

Ангилал NНийт ажилласан жил Тухайн сургуульдаа

ажилласан жил

Mean Std. Deviation

Kruskal Wallis Test Mean Std.

DeviationKruskal

Wallis TestБага сургууль 449 8.916 8.254

86.159***6.186 6.941

71.985***9 жилийн сургууль 838 11.972 9.871 10.120 9.32512 жилийн сургууль 8,471 13.008 9.792 8.953 8.522Нийт 9,758 12.731 9.773 8.926 8.554*** p < .001

Хуудас | 23

Page 24: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 12. Багшийн ажилласан жил, тухайн сургуульдаа ажилласан жил /байршил, хэв шинжээр/

Дээрх үр дүнгээс харахад багш нар том сургууль, төв суурин газрын сургуульд урт хугацаанд ажиллах сонирхолтой байдаг нь ажиглагдаж байна. Мөн сургуулийн хэмжээ томрох тусам илүү туршлагатай (олон жил ажилласан) багш нар ажиллаж байна.

ЕБС-ийн бага ангийн багш нарын ажиллаж буй жил бага байгаа учраас сургуулийн шинэ багш (анхны жил ажиллаж буй багш ), залуу багш (5 хүртэлх жил ажиллаж буй багш)-ийн эзлэх хувийг сургуулийн өмчийн хэлбэр, байршил, хэв шинжээр судалж үзлээ. Хувийн сургуулийн нийт багшийн 64% нь залуу багш байна. Харин анхны жил ажиллаж буй багшийн эзлэх хувь 20% байна. Энэ үзүүлэлтүүд төрийн өмчийн сургуулиудын хувьд 27% ба 6.5% тус тус байна. Өөрөөр хэлбэл, хувийн өмчийн сургуулийн 3 багшийн 2 нь, төрийн өмчийн сургуулийн 3 багшийн 1 нь залуу багш байна.

Хүснэгт 7. Нийт сургуулийн бага ангийн багшийн шинэ, залуу багшийн эзлэх хувь (өмчийн хэлбэрээр)

Ангилал NНийт ажилласан жил Тухайн сургуульдаа

ажилласан жил

Mean Std. Deviation

Kruskal Wallis Test Mean Std.

DeviationKruskal

Wallis TestТөрийн өмчийн 669 6.498 7.754

64.710***27.087 18.253

156.253***Хувийн өмчийн 157 19.900 25.954 64.045 60.663*** p < .001

Дээрх үзүүлэлтийг сургуулийн хэв шинж, байршлаар авч үзэхэд нийслэл болон багийн төрийн өмчийн сургуулийн хувьд өндөр гарч байна. Өөрөөр хэлбэл, шинэ залуу багш нар хөдөөгийн баг эсвэл нийслэлд түлхүү ажиллаж байна. Нийслэлийн хувьд энэ нь шинэ сургууль байгуулагдаж байгаатай холбоотой бол багийн сургуулийн хувьд шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалсан орон тоог залуу багшаар нөхөж байгаагаар тайлбарлаж болно.

Хүснэгт 8. Төрийн өмчийн сургуулийн шинэ, залуу багшийн эзлэх хувь (сургуулийн байршлаар)

Ангилал NШинэ багшийн эзлэх хувь Залуу багшийн эзлэх хувь

Mean Std. Deviation

Kruskal Wallis Test Mean Std.

DeviationKruskal

Wallis TestБаг 53 8.922 13.340 15.499*** 31.319 24.233 64.702***

Хуудас | 24

Page 25: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Сум 330 5.979 5.962 25.408 11.624Аймаг 142 5.231 6.553 20.607 16.033Нийслэл 144 8.045 9.231 35.765 25.452Нийт 669 6.498 7.754 27.087 18.253*** p < .001

Сургуулийн хэв шинжээр авч үзэхэд сургуулийн хэмжээ томрох тусам залуу багшийн эзлэх хувь бага байгаа нь статистикийн ач холбогдолтой түвшинд байна.

Хүснэгт 9. Төрийн өмчийн сургуулийн шинэ, залуу багшийн эзлэх хувь (сургуулийн хэв шинжээр)

Ангилал NШинэ багшийн эзлэх хувь Залуу багшийн эзлэх хувь

Mean Std. Deviation

Kruskal Wallis Test Mean Std.

DeviationKruskal

Wallis TestБага сургууль 54 8.687 12.762

4.47839.090 30.027

12.488*9 жилийн сургууль 115 7.419 8.334 28.968 13.94112 жилийн сургууль 484 6.250 6.833 26.196 16.551Нийт 653 6.657 7.781 27.750 17.969* p < .001

Багшийн ажлын норм, ачаалал

Багшийн ажлыг чиг үүрэг, нормт ачаалалтай холбоотой эрх зүйн баримт бичгүүдийг баталсан байна.22 Боловсролын тухай хуульд багшийн эрх, үүргийн харилцааг 15 (7 эрх, 8 үүрэг) заалтаар зохицуулсан байдаг. Үүнийг багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолтод илүү нарийвчлан тусгаж өгсөн. Үүнд ажлын байрны үндсэн зорилтыг стандартыг хэрэгжүүлэх, багшийн бусад ажлыг гүйцэтгэх гэсэн 2 зорилтын хүрээнд 15, 13 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан.

ЕБС-ийн багшийн ажиллах нормт ачаалал нь долоо хоногт 40 цаг юм. Үүнээс ээлжит хичээл заахад 19 цагаас доошгүй, стандартыг хэрэгжүүлэх ажилд 15 цаг, бусад ажилд 6 цаг зарцуулна.

Хүснэгт 10. Багшийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагааСтандартыг хэрэгжүүлэх

Сургалтын хөтөлбөр төлөвлөн боловсруулах

Бусад ажил гүйцэтгэх

Сургалтын үйл ажиллагааг дэмжих

22 (a) Сайд нарын хамтарсан тушаал. Дугаар 307/91/237, 2007 он. Цэцэрлэг, ЕБС-ийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож, олгох журам; (b) БСШУ-ны сайдын тушаал. Дугаар 179, 2007 он. Ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт; (c) БШУ-ы Сайдын тушаал. Дугаар А/293, 2013 он. ЕБС-ийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам; (d) БШУ-ы Сайдын тушаал. Дугаар А/299, 2013 он. ЕБС-ийн багш ажилтны ажлыг үнэлэх дүгнэхэд баримтлах чиглэл; (e) БСШУС-ын Сайдын тушаал. Дугаар А/243, 2018 он. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм

Хуудас | 25

Page 26: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

1. Заах аргын нэгдлийн гишүүдтэй хамтарч ажиллах2. Боловсролын стандарт, бүх түвшний сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөөг судлах3. Суралцагчдынхаа суралцах хэрэгцээ, сонирхлыг судлах4. Судлах агуулгаа сонгох, төлөвлөх, боловсруулах5. Сургалтын хэлбэрээ сонгох, арга зүйгээ боловсруулах6. Сургалтын хэрэглэгдэхүүнээ судлах, сонгох, бэлтгэх7. Сурагчдын сурлага, хүмүүжлийг үнэлэх үнэлгээний даалгавар, арга, хэлбэрээ сонгох, боловсруулах8. Явцын болон үе шатны хяналт-шинжилгээ, үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах

Сургалтын хөтөлбөрөөр хичээл заах9. Хичээлдээ бэлтгэх10. Хичээлээ зохион байгуулах11. Журнал хөтөлж, ажиглалт тэмдэглэл хийх

Сургалтын хөтөлбөрөө үнэлж, сайжруулах12. Бусад багш нарын болон өөрийнхөө хичээлд анализ хийх13. Суралцагчдын хүмүүжил, төлөвшилт анализ хийх, зөвлөх14. Сурагчдын суралцах үйл явц, үр дүнг үнэлэх, оношлох15. Сургалтын хөтөлбөртөө анализ хийх

1. Анги, танхим, кабинет, сургууль орчноо тохижуулах2. Сургалтын баримт бичиг (журнал, судалгаа, хувийн хэрэг, мэдээ) хөтлөх3. Олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулах, оролцох4. Жижүүр багшаар ажиллах

Багшийн хөгжлийг хангах5. Судалгаа шинжилгээний ажил хийх6. Илтгэл, ном, гарын авлага, зөвлөмж боловсруулах7. Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бусад багш нарт зориулан сургалт, семинар зохион байгуулах8. Мэргэжил, арга зүйгээ ажлын байран дээрээ тасралтгүй дээшлүүлэх

Иргэд, суралцагчидтай ажиллах9. Дотуур байрны сурагчидтай ажиллах10. Эцэг эх, иргэд, олон нийттэй ажиллах11. Сургуулийн захиргааны болон сонгуульт ажил гүйцэтгэх12. Шаардлагатай тайлан мэдээ, судалгаа гаргах13. Урлаг, спорт, соёл хүмүүжлийн ажил зохиох, оролцох

2019 оноос “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль” 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулинд төрөөс багшийн хөгжлийг дэмжих тогтолцоо, багшийн ёс зүй, нэр хүндийг сахих тухай зарим онцлог заалтууд тусгагдсан байна. Бага боловсролын хувьд “ЕБС-ийн 44-өөс дээш суралцагчтай 1, 2 дугаар ангид туслах багштай байж болох” гэж заалт оруулсан нь онцлог юм.

1, 2-р ангид туслах багш ажиллуулна гэж байгаа ч хэрхэн зохицуулах талаар дагалдах журам, шаардагдах цалин энэ тэрийн асуудал шийдэгдээгүй байгаа учир хэрэгжүүлээгүй. Гэтэл эцэг эхчүүд ажиллуулах ёстой гэсэн мэдээлэлтэй биднээс асуугаад байдаг.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс Тухайн ажилд хэр их цаг зарцуулж байгаа нь ажлын ачаалалд нөлөөлдөг зүйлийн нэг юм. Багшийн 7 хоногийн ажлын гүйцэтгэлийг цагаар тооцоход дунджаар 62.4 цаг буюу 22.4 цаг илүү ажилладаг байна. Үүнээс хичээлийн заах цаг 19.8 цаг нь нормт хэмжээнд байна. Үүний дараа хамгийн их цаг зарцуулдаг ажил нь шалгалт, сурагчдын дэвтэр засалтад 9.3 цаг зардаг байна. Бага ангийн багш бүр анги даадаг учир ангитай ажиллах цаг нь 10.9 цаг байна. Хөтөлбөр, хичээлийн бэлтгэлийн цаг 11.4 цаг байна. Харин багшийн ажил үүрэгт тусгагдаагүй ажилд 2.9 цагийг зарцуулж байна. 4.4 цагийг ямар нэг тайлан, судалгаанд зарцуулж байна.

Хуудас | 26

Page 27: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 13. Бага ангийн багшийн 7 хоногийн ажлын цаг

V1 V2 V3 V4 V5 V6 V70.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

19.8

11.4 10.9

4.43.6

9.3

2.9

Зураг 14. V2, V6-д зарцуулах цаг /анги дүүргэлтээр/

30 хүртэл 30-35 35-аас дээш0.0

5.0

10.0

15.0

20.0

25.0

9.8 10.311.7

6.77.2

10.7

V6V2

V1. Хичээл заах, V2. Хичээлийн бэлтгэл, хөтөлбөр боловсруулах, V3. Сурагч, ангитай ажиллах,V4. Тайлан, мэдээ, уралдаан, тэмцээн, V5. Мэргэжлийн хөгжлийн сургалт, судалгаа,V6. Шалгалт, сурагчдын үнэлгээ /дэвтэр засалт/, V7.Багшийн ажил үүрэгт тусгагдаагүй ажил

Багшийн 7 хоногийн ажлын гүйцэтгэлийн цагийг сургуулийн байршил, багшийн мэргэжлийн зэрэг даасан анги, бүлэг дүүргэлт23, ЗАН удирддаг эсэх зэргээр харьцууллаа. Үр дүнд мэргэжлийн зэрэг, ЗАН удирддаг эсэх, даасан ангиас үл хамааран дээрх ажлуудад адил цаг зарцуулж байна. Харин орон нутгийн багш нар ‘V2: хөтөлбөр боловсруулах, хичээлийн бэлтгэл’, ‘V5: мэргэжлийн хөгжлийн сургалт, судалгаа’-нд нийслэлийн багш нараас илүү цаг зардаг ба энэ нь статистикийн ач холбогдолтой гарлаа (F=13.223, p<0.01; F=8.741, p<0.05). Анги дүүргэлтээр авч үзэхэд хүүхдийн тоо ихсэх тусам ‘V2: Хичээлийн бэлтгэл хөтөлбөр боловсруулах’, ‘V6: Шалгалт, сурагчдын үнэлгээ (дэвтэр засалт)’ цагт зарцуулах цаг нь их байгаа нь статистикийн ач холбогдолтой байна (F=20.479, p<0.01; F=20.423, p<0.05). Дээрх үр дүнг орон нутагт залуу багш нар олон байдаг, нийслэлийн хувьд бүлэг дүүргэлт их байдагтай холбон тайлбарлаж болохоор байна.

Бүлэг дүүргэлтийг түүврийн сургуулиудын хувьд авч үзэхэд багийн сургуульд 15.9 сурагч бол хотын төвийн сургуульд 43.1 сурагчтай байна. Харин аймгийн төв, хотын захын сургуульд статистикийн ач холбогдол бүхий зөрүү ажиглагдсангүй. Харин ангиар авч үзэхэд 2-р анги их буюу 40 сурагч, 4-р анги хамгийн бага буюу 35 сурагчтай байна.

Хүснэгт 11. Бүлэг дүүргэлт (сургуулийн байршлаар)

Ангилал N Mean Std. Deviation F, Scheffe

Бүлэг дүүргэлт

Баг (a) 7 15.9 3.934

39.945***a<b<c,d<e

Сумын төв (b) 38 29.6 7.175Аймгийн төв (c) 60 35.8 6.566Нийслэл зах (d) 133 35.5 7.722Нийслэл төв (e) 189 43.1 10.301Нийт 427 38.1 10.234

*** p < .001

Багшийн ажлын ачаалалд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг Зураг 14-д харуулав. Багш нар ажлын ачааллыг бий болгож буй зүйлсээс ‘V11: Хөтөлбөрийн олон удаагийн өөрчлөлт’,

23 Бүлэг дүүргэлтийг 30 хүртэл хүүхэд, 30-35 хүүхэд, 35-аас дээш хүүхэд гэж 3 ангилсан.

Хуудас | 27

Page 28: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

‘V12. Багшийн хөтөлж буй баримт бичгүүд стандарчлагдаагүй байдал’-ийг хамгийн их нөлөөлдөг гэж үзсэн байна.

Хөтөлбөр байнга өөрчлөгдөж байгаа, түүнийг дагаж сурах бичиг, гарын авлагууд гардаггүй учир багш өөрөө олон зүйл бэлтгэх болдог. Мөн хөтөлбөрийн талаарх ойлголт түвшин бүрт өөр өөр байдаг. Дээд байгууллагаас ирэхээрээ нэг өөр зүйл шаарддаг, түүний дагуу хийж байтал дараагийн шатны байгууллага нь хийсэн зүйлийг үгүйсгээд өөр зүйл шаарддаг гэх мэт зүйл байна.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Багш нар хөтөлбөрөө солилцох боломжтой баймаар байна. Уг нь нэг сайт ажиллаж байсан ч одоо бараг ажиллахгү байна. Эхэлсэн ажлаа багшид хэрэгтэй гэдэг үүднээс үргэлжлүүлмээр байна. Бид чинь нэг төрлийн зүйлийг олон сургууль, багш зэрэг хийгээд түүндээ түүртээд байна шүү дээ.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс Багшийн ачаалалд нөлөөлж буй хүчин зүйлсийг багшийн ажилласан жилээр харьцуулж үзэхэд ажилласан жил ихсэх тусам буюу 6-аас дээш жил ажиллаж буй багш нар V9, V14 -ийг ажлын ачаалалд болдог гэж үзсэн байна (χ2=22.753, p<.05; χ2=24.307, p<.05). V10, V13-ийг ажлын ачаалал үүсгэдэг гэж орон нутгийн багш нар хотын багш нараас илүү их санал нийлсэн нь статистикийн ач холбогдолтой байна (χ2=46.011, p<.001, χ2=31.353, p<.05). Харин багш нар өөрсдийн хувийн чадвараас шалтгаалж илүү их цаг зарцуулж ажиллаад байгаа зүйл байхгүй гэж дийлэнх нь хариулсан байна.

Зураг 15. Багшийн ажлын ачаалалд нөлөөлж буй хүчин зүйл /хувиар/

V15

V14

V13

V12

V11

V10

V9

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүй Санал нийлнэ Бүрэн санал нийлнэ

V9. Боловсролын удирдлагын байгууллагуудаас ирэх албан бичиг, судалгаа их байдаг, V10. Олон янзын байгууллагуудаас зохион байгуулах ажлууд /уралдаан, тэмцээн, хурал, ..../ их байдаг. V11. Хөтөлбөрийн олон удаагийн өөрчлөлт хөтөлбөр боловсруулах, хичээлийн бэлтгэл хийхэд ачаалал үүсгэдэг

V12. Багшийн хөтөлж буй баримт бичгүүд стандарчлагдаагүй байдал багшийн ажлын ачааллыг нэмэгдүүлдэг. V13. Хичээлийн нэмэлт хэрэглэгдэхүүн хангалтгүй байдал хичээлийн бэлтгэлд их цаг зарцуулахад хүргэдэг.V14. Боловсролын мэдээллийн систем /esis.edu.mn/-ийн бүрэн бус байдлаас үүдэж мэдээллийг дахин оруулах,

холбогдохгүй зэрэг нь багшид ажлын ачаалал үүсгэдэг.V15. Миний өөрийн мэргэжлийн мэдлэг, ур чадвар дутмагаас ажилдаа зарцуулах цаг бусад багш нартай

харьцуулахад их байдаг

Багш нарын хөтлөх баримт бичиг стандарчлагдаагүй байгаа байдал, цахим мэдээллийн систем ажлын ачааллыг их үүсгэдэг гэж үзжээ. Төрийн өмчийн сургуулиуд интернетийн

Хуудас | 28

Page 29: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

орчин хангалтгүйгээс цахим системийн ажлыг гэртээ, эсвэл өөрсдийн хувийн модемийг авчран сургууль дээр хийдэг байна. Том хэмжээний сургууль, ялангуяа хотын сургуулиуд багш хичээлийн бус цагаар ажлаа хийх орчин байдаггүй нь багшийн ажлын цагийн ашиглалтыг бууруулдаг талтай байна. Харин хувийн сургуулийн хувьд орчин бүрэлдсэн байдаг байна.

Журнал сүүлийн үед маш их ачаалал нэмэх болсон. Багш 2 журнал хөтөлж байна. Гэтэл урьд нь нэг журналаар болоод байсан зүйл шүү дээ. Тэгээд журнал нь олон хүүхэдтэй анги бол цаас нааж хэрэглэх болдог. Хувийн хэрэг бас өөрчлөгдөнө, өөрчлөгдсөн зүйлийг нэмж бичих болдог.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Журнал дээр бичиж байгаа мэдээллийг цахимд давтан оруулж байгаа нь мөн хүндрэлтэй байна. Энэхүү мэдээллийг юунд, яаж ашиглах нь тодорхойгүй байтал зүгээр бүртгэлийн ажил хийж байна. Дээр нь систем нь байнга гацаж байдаг. Сургууль дээр мэдээллээ оруулах боломжгүй байдаг. Өөрсдийн компьютер, гэрийн интернэтээ чирээд явж байдаг болсон...

Цахим систем нь байнга гацна. Цахимд орж буй зарим мэдээллийг хэн хэрхэн яаж ашиглаад байгаа нь тодорхойгүй байтал бид оруулах л болдог...Жилийн дундуур тийм шинэ мэдээлэл оруул энэ тэр гээд хугацаа бага өгнө. Тэгээд багш нар мэдээлэл цуглуулах, шивэх гээд ажил, нэг зэрэг шивэх болохоор гацалт үүснэ...

Төгс бус систем ашиглаж байхаар мэдээлэл цуглуулах, шивэх зэргийг эхлээд лаборатори сургууль дээр туршаад дараа нь хийж болдоггүй юм болов уу. Одоо лаборатори сургуулиуд цөм хөтөлбөрийн үеийнх шигээ ажиллаж чадахгүй мөртлөө нэмэгдэл аваад явж байна шүү дээ.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Цахим системд хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг оруулахад анхаарах хэрэгтэй байна. Бид мэргэжлийн хүн биш байтал хүүхдийн цусны бүлэг вакцинжуулалт зэрэг мэдээллийг оруулах нь зөв үү гэдэгт эргэлзэж байдаг.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс Дээрх хүчин зүйлээс гадна ямар үйл явцууд багшийн ажлын ачааллыг бий болгож буйг судалж үзлээ. Багш нарын дийлэнх нь байгууллагуудын уялдаа сул байдаг нь ижил төстэй олон төрлийг судалгааг богино хугацаанд гаргаж өгөх нь ачаалал үүсгэдэг гэж үзсэн байна. Харин 10-аас дээш жил ажиллаж буй багш нар V17, V18-ийг ажлын ачаалалд болдог гэдэгтэй илүү их санал нийлсэн байна (χ2=23.818, p<.05; χ2=22.851, p<.05). V20-ийн хувьд орон нутгийн багш нар хотын багш нараас статистикийн ач холбогдол бүхий санал нийлсэн байна (χ2=41.710, p<.001).

Хуудас | 29

Page 30: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 16 Багшийн ажлын ачааллыг бий болгож буй үйл явц /хувиар/

V20

V19

V18

V17

V16

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүй Санал нийлнэ Бүрэн санал нийлнэ

V16. Байгууллагуудын уялдаа холбоо сул байдаг тул бүх мэдээллийг багшаас авахыг хүсдэг.V17. Ижил төрлийн мэдээ, судалгааг хэд хэдэн удаа гаргаж өгөх тохиолдол олон байдаг.V18. Мэдээ судалгаануудын хугацаа тулгуу байдаг.V19. Багшийн ажилтай шууд холбогдолгүй судалгаа их авдаг.V20. Сургууль, бусад байгууллагаас төлөвлөөгүй ажил их зохион байгуулдаг

Багш нар олон тооны давхардсан судалгааг богино хугацаанд өгөх шаардлагатай болдог байна. Гэвч тэдгээр судалгааны үр дүнгээс юу гарсан, ямар асуудлыг шийдвэрлэсэн гэх мэтээр эргэх холбоо байдаггүй нь мэдээлэл цуглуулагчийн үүрэг төдий гүйцэтгэж байна.

Өө бид статистик бүртгэлийн ажилтан болсон шүү дээ. Гэхдээ бид мэдээлэл өгч болж байна. Гэтэл тэр мэдээллээс ямар үр дүн гарсан талаар юу ч байдаггүй нь хэрэгтэй ажил хийж байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэдэг.

Тэгээд дийлэнх мэдээлэл нь давхардсан байдаг. Сүүлийн үед мэдээ болгон бараг регистерын дугаартай нэхэж байна. Бид энэ мэдээллийг гадагш гаргах ёстой юу гэдгээ хүртэл бодоход хүргэгдэг.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Тэр цахим системээсээ мэдээллээ аваад нэгтгэж болдоггүй юмуу. Зарим нь системд мэдээлэл байхад заавал сургуулиар дамжуулж авна гээд байдаг. Бид уг нь хэн нэгнийг ашигла гэж оруулдаг байтал буцаад л тэр мэдээгээ гаргаж өгөх хэрэг болдог. Өгөхгүй гэхээр ард нь ямар нэг багана нэмээд л шинэ судалгаа болгосон байдаг.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Багш нар өөрсдийн ажлын хүрээнд боловсруулах баримт бичиг ихтэй байтал гадны байгууллагуудаас судалгаа их авдаг нь хүндрэлтэй байдаг. Сүүлийн үед Хүүхэд хөгжлийн төв, хороо, дүүрэг гээд мэдээ нэхэхгүй газаргүй болсон. Багш гэлтгүй сургалтын менежерүүд ч сургалтын бусад ажлууд, тайлан судалгаа гаргахад маш их цаг зарцуулдаг.

Сургалтын менежерүүдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Багш нар ажлынхаа хүрээнд хүүхдийн ар гэр, аюулгүй байдал гээд хүүхэдтэй холбоотой мэдээллийг бүрдүүлж ажиллах нь зүйн хэрэг. Сүүлийн үед хотын сургуулиудад зам тээвэр, аюулгүй байдал гээд маш олон төрлийн судалгаа авах болсон.

Захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Ажлын ачааллаас болж гарах сөрөг үр дагаврыг судалж үзэхэд сурагчидтай ажиллах цаг багасдаг гэж дийлэнх нь үзсэн байна.

Хуудас | 30

Page 31: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 17 Багшийн ажлын ачааллаас бий буй сөрөг үр дагавар /хувиар/

V23

V22

V21

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүй Санал нийлнэ Бүрэн санал нийлнэ

V21. Хичээлээ чанаргүй бэлтгэх, орох тохиолдол байдаг.V22. Сурагчидтай ажиллах цаг бага болдог.V23. Удирдах ажилтан, бусад багш нартай зөрчилдөх асуудал үүсдэг.

Тулгуу яаруу мэдээнээс болж долоо хоногт дор хаяж нэг удаа хичээлийн дундуур дуудагдах тохиодол ч байдаг.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Сургуулийн нийгмийн ажилтан, эмч зэрэг хүмүүс нь багшийн ажилд туслахаас илүүтэйгээр багшид ажлыг улам ихэсгэж байна. Багшаар бэлэн зүйл хийлгээд авдгаас өөр хийх ажил ховор, ялангуяа нийгмийн ажилтан бол даргын байр сууринаас ханддаг. Уг нь багш бидэнд тусалж баймаар байна.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Сургуулийн нийгмийн ажилтныг ажлыг нь хийлгэмээр байна. Ажил үүргийн ажлаа огт хийхгүй байна. Бид ч зарим талаар хийлгэж чадахгүй байна. Олон байгууллагаас дуудагддаг учир долоо хоногт 1-2 өдөр заавал хурал, цуглаан, сургалт гээд сургууль дээр байдаггүй. хурал, цуглаан, сургалтын үр дүн ч сургууль дээр сайн харагдахгүй байна. Яваад ирэхээрээ л нэг ажил аваад ирдэг. Энэ нь буцаад сургуулийн хэмжээнд нэмж хийх ажил болох жишээтэй.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Дээрх үр дүнгээс харахад сургууль өөрийн үйл ажиллагаанаас гадна бусад байгууллагаас ирдэг судалгаа, мэдээллийг бүрдүүлэхэд тодорхой цаг зарцуулдаг байна. Мэдээж сургууль бусад байгууллагатай харилцах холбоо, харилцаа чухал ч боловсролын бодлогод нөлөөлж, өөрсдийн эрх ашгийн асуудлыг шийдүүлэхийг оролддог ба эдгээр байгууллагын тоо, хэлбэр нь бүр олон янз болж байна.24 Эдгээр нь өөрийн байгууллагын үүргийг сургуулиар дамжуулж гүйцэтгүүлэх хандлага нэмэгдмэл сургууль, багшийн ажлын ачааллыг нэмэгдсээр байх болно.

Багш бэлтгэх сургалт

Монгол Улс ЕБС-ийн багшийг бакалаврын хөтөлбөрөөр бэлтгэдэг. Багш бэлтгэх хөтөлбөрт бүрэн дунд боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн иргэн Элсэлтийн ерөнхий шалгалт өгч элсэн суралцдаг. Өнөөгийн байдлаар төрийн болон хувийн хэвшлийн 40 гаруй их, дээд сургуульд багш бэлтгэж байна.25 Дээрх сургуулиудаас

24 Hoy, W. K., and Miskel, C. G. (2013). Educational Administration: Theory, Research, ad Practice (9th ed). New York: McGraw-Hill.

25 KEDI. (2015). Research on Establishing Cooperation Plan for Teacher Education between Korea and Key Partner Countries; ЮНЕСКО. (2019).

Хуудас | 31

Page 32: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

14 нь бага ангийн багш бэлтгэж байна. Үүнээс 4 сургууль нь орон нутагт байршилтай, төрийн өмчийн 3 сургууль байна. Гэвч төгсөгчдийн 50 гаруй хувийг МУБИС бэлтгэж байна. Багш бэлтгэх сургуулиуд магадлан итгэмжлэгдээгүй, ялгаатай хөтөлбөрүүдээр сургалт явуулж байгаа нь бэлтгэж буй багшийн чанарт сөргөөр нөлөөлөхөд хүргэж байгаа бөгөөд бага ангийн багш бэлтгэдэг сургуулиудаас МУБИС, Дорнод ИС магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.26

Хүснэгт 12. Бага ангийн багш мэргэжлээр төгсөгчидСургуулийн нэр 2014 2015 2016 2017 2018 2019*

Газарчин дээд сургууль 36 12Гурван-Эрдэнэ багшийн дээд сургууль 51 60 50 36Дархан дээд сургууль 38 25 29 18Дорнод их сургууль 14 10 24 8Засагт хан дээд сургууль *Зохиомж дээд сургууль 44 37 19 39Идэр дээд сургууль *Их засаг их сургууль *Маргад дээд сургууль 21 12 6 5МУБИС 386 409 336 357 226 261МУБИС, Архангай аймаг дахь БС 201 128 124 94 105 41МҮИС *Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль *Нийгмийн ухааны дээд сургууль 15 10 12 -Орхон их сургууль 15 5 12 15УБ Эрдэм их сургууль 15Сэрүүлэг их сургууль 55 -Хангай дээд сургууль 7 8Хэл иргэншлийн дээд сургууль *Ховд их сургууль 37 44 15 19Ховд их сургууль Баян-Өлгий салбар 22 22 18 12Чингис хаан дээд сургууль 9 2Эдийн засгийн үндэсний дээд сургууль 2 2Этүгэн их сургууль *

Нийт 587 537 717 676 625 502* 2018-2019 оны хичээлийн жилд төгсөх курт байгаа оюутны тоогоор авав. Зарим сургууль бага ангийн багш бэлтгэж эхэлсэн ч энэ үед төгсөх курсын оюутан байхгүй бол * тэмдэглээ хийлээ. Эх сурвалж: БСШУСЯ-ны статистик мэдээлэл

2019 оны байдлаар дээрх сургуулиуд бага ангийн багшаар 502 хүүхэд төгсгөсөн бол одоо суралцаж буй оюутны статистик мэдээнээс харахад 2020 онд 716, 2021 онд 831, 2022 онд 876 болж өсөх төлөвтэй байна. Энэ нь бага ангийн багшийн хэт илүүдэлд орох эрсдэлийг бий болгох эсэхэд анхаарах шаардлагатайг харуулж байна.

Багшийн эрэлт, нийлүүлэлтийн харьцааг залруулах үүднээс хэрэгждэг багш бэлтгэх хөтөлбөрийн нэг хэлбэр нь хөрвөх сургалт юм. Хөрвөх сургалтад багш мэргэжилтэй бөгөөд цаашид бага ангийн багшаар ажиллах сонирхолтой хүмүүс суралцах боломжтой. МУБИС-ийн хувьд жилд 10 орчим төгсөгч хөрвөх сургалтаар бага ангийн багшийн мэргэжил эзэмшиж байна.

26 Магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл. accmon.mn сайтаас. 2019.08.20.

Хуудас | 32

Page 33: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Багш мэргэжлийн загварын үзэл санаа, онол, арга зүйн шийдэлд суурилан 2009 онд ЕБС-ийн багш мэргэжлийн стандарт27-ыг батлан их, дээд сургуульд 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэхүү стандартаар ЕБС-ийн багш чиглэлийн бакалаврын түвшний хөтөлбөрийн агуулга, үнэлгээ, сургалтын хугацаа, орчинд тавигдах үндсэн шаардлагыг баталгаажуулах зорилго тавьжээ.28 Тус стандартад багш мэргэжлээр төгсөгчдөд “МХХТ хэрэглэж хичээлээ явуулах” гэсэн шинэ шаардлагыг тусгаж өгсөн байна.29

2014 оноос хойш дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд багш бэлтгэх сургуулиуд сургалтын хөтөлбөрөө шинэчлэх, сайжруулах ажлууд хийгдсэн. Гэвч энэхүү шинэчлэлт, сайжруулалт нь дээрх стандартыг баримталсан эсэх нь бүрхэг байна. Жишээ нь зарим нэг сургууль хөтөлбөрөө шинэчлэхийн тулд ‘багшийн загвар’-ыг боловсруулан, тэрхүү загварт тохирсон хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байна. Тиймээс багш бэлтгэх хөтөлбөр нь сургууль бүрт өөр өөр байна. Доорх хүснэгтэд бага ангийн багш бэлтгэж буй зарим сургуулиудын сургалтыг төлөвлөгөөг харууллаа.

Хүснэгт 13. Бага ангийн багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөний харьцуулалт /2019 он/

Хичээлийн нэр Заавал судлах кредит

Сонгон судлахкредит

Нийт

A сургууль

Ерөнхий суурь хичээл* 21 4 25Багш мэргэжлийн суурь хичээл 19 /дадлага-3/ 2 21Мэргэжлийн хичээл 76 /дадлага-10/ 4 80

Нийт 116 10 126

B сургууль

Ерөнхий суурь хичээл* 26 6 32Мэргэжлийн суурь хичээл 33/дадлага-6/ 6 39Мэргэших хичээл 46/дадлага-10/ 4 50

Нийт 105 16 121

С сургууль

Ерөнхий суурь хичээл* 24 2 26Мэргэжлийн суурь хичээл 21 4 25Мэргэших хичээл 73/дадлага-4/ 6 79

Нийт 118 12 130

D сургууль

Ерөнхий суурь хичээл* 27 9 36Багш мэргэжлийн суурь хичээл 26/дадлага-3/ 3 29Мэргэжлийн хичээл 50/дадлага-9/ 5 55

Нийт 103 17 120* дээд боловсролын бүх мэргэжлийн хувьд адилхан агуулга

Сургуулиудын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүд, түүний судлах хугацаа харилцан адилгүй нь ажиглагдаж байна. Дээрх сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тэгш хамруулан сургах, МХХТ-той холбоотой агуулга тусгагдсан эсэхийг авч үзэхэд A сургуулийн заавал судлах хичээлд ‘Тэгш хамруулах боловсролын үндэс’, сонгон судлах хичээлд ‘Онлайн сургалтын арга зүй’, ‘Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй’ 27 Дээд боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш MS 5352-95.28 Монгол Улсын боловсролын суурь судалгааны тайлан, 2019.29 ЮНЕСКО. (2019).

Хуудас | 33

Page 34: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

хичээлүүдийг судлахаар тусгаж өгчээ. B, D сургууль ‘Тусгай хэрэгцээт боловсрол’ хичээлийг сонгон судлахаар оруулж өгсөн байна. Харин МХХТ-той холбоотой хичээл тусгагдаагүй байна. С сургууль ‘Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй’ хичээлийг сонгон судлахаар оруулж өгчээ. A, C сургууль эрүүл мэндийн боловсрол хичээл орж байхад В сургуульд энэ төрлийн хичээл байхгүй байна.

Чанартай багш бэлтгэх чухал хүчин зүйлсийн нэг нь багш бэлтгэх сургалтад элсэгчдийн чанар юм. Тиймээс багш бэлтгэх хөтөлбөрт элсэгчдийг татахын тулд чиглэлд сүүлийн жилүүдэд Засгийн газраас анхаарч ажилласны нэг нь ‘өндөр онооны тэтгэлэг’ юм. Багш бэлтгэх сургуулийн элсэгчийн чанарыг дээшлүүлэх зорилгоор төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70%, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100% хөнгөлөлтийг үзүүлэх бодлого баримталж байна.30 Энэ нь багш бэлтгэх сургуулийн оюутны элсэлтийн чанарт эерэгээр нөлөөлж байна. Багш мэргэжлээр төгсөгчдийн 50 гаруй хувийг бэлтгэж буй МУБИС-ийн хувьд авч үзэхэд 2013 онд нийт элсэгчдийн 22% нь өндөр оноотой элсэгч байсан бол 2018 онд 43% болж өссөн байна. Харин МУБИС-ийн Багшийн сургуулийн хувьд авч үзэхэд 3% байсан бол 13% орчим болж өссөн байна.31

Мөн энэ шийдвэрийн хүрээнд “багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30%-тай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал”-ыг олгох болсон. Энэ тэтгэлгийг 2018-2019 оны хичээлийн жилд МУБИС-ийн 380 оюутан авсан байна.

Дээрх шийдвэр хэрэгжээд удаагүй, мэдээллийн бааз бүрдэж амжаагүй учир бодит үр дүнг харах боломжгүй байна.

Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил

Багшийн мэргэжлийн хөгжлийн сургалт нь багшийн багшлахуйн ур чадварыг сайжруулж, чанартай багшлахуйг явуулахад зайлшгүй зүйл юм. Тиймээс Монгол Улсын боловсролын холбогдох хууль, тогтоомж, журмуудад багшийн мэргэжлийн хөгжлийн талаар хэрхэн тодорхойлсон, зохицуулсныг судлахдаа бодлого, институцийн талаас нь авч үзлээ.

Монгол Улсын багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа нь төсөл, хөтөлбөрийн хүрээнд багш, сургууль, орон нутаг, бүс нутаг, үндэсний хэмжээнд гэсэн шатлалтай явагдаж байжээ. Харин багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг 2013 оноос төвлөрсөн зохион байгуулалтад оруулж, үндэсний хэмжээнд багшийн мэргэжил

30 Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 71, 2014.03.07. Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам.

31 Өндөр оноотой тэтгэлэгт хамрагдагсдын анхны төгсөлт 2018 онд болсон. Төгсөгчдийн мөшгөх судалгааг 2019 оны намар хийх тул эдгээр оюутны ажил эрхлэлтийн судалгааны мэдээг одоогоор гаргаагүй байна.

Хуудас | 34

Page 35: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт арга зүйн Багшийн мэргэжил дээшлүүлэх институт (БМДИ)-ийг байгуулсан.32 Аймаг, нийслэлийн Боловсролын газар33, нийслэлийн дүүргүүдийн Боловсролын хэлтэс нь тухайн нутаг дэвсгэрийн цэцэрлэг, сургуульд удирдлагын болон мэргэжлийн туслалцаа үзүүлэх, боловсролын байгууллагын удирдах ажилтан, багш, иргэнд боловсрол, мэргэжил эзэмших, мэргэшлээ дээшлүүлэх судалгаа, шинжилгээ эрхлэхэд нь туслах чиг үүргийг хэрэгжүүлэх болсон.34 Одоогийн багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа нь институцэд суурилан энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагддаг байна.35 Салбарын хэмжээнд багшийн мэргэжил дээшлүүлэх харилцааг журмаар зохицуулах бөгөөд багшийн сургалтыг үндсэн сургалт (1, 2, 3, 4, 5, 10 жил), төрөлжсөн сургалт, ажлын байран дахь сургалт гэж гурав ангилсан байдаг.36 Сургалтууд нь танхим, зайн, онлайн сургалтын хосолсон хэлбэрээр явагддаг. Үндсэн сургалтын 1, 5, 10 жилийн сургалтыг БМДИ, харин 2, 3, 4 жилийн сургалтыг орон нутгийн Боловсролын газар зохион байгуулах зохицуулалттай.

Багш нар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах болсон шалтгааныг судлахад захирал, гадны байгууллагын санал болгосноор хамрагдсан гэж түлхүү хариулсан байна. Харин дипломын боловсролтой багш сайн дураараа хамрагдсан нь статистикийн ач холбогдол бүхий өндөр гарч байна (χ2=13.549, p<.05). Мөн зэрэгтэй багш нар өөрийн сайн дураар сургалтад хамрагдах нь зэрэггүй багш нараас илүү өндөр байна (χ2=17.994, p<.05).

Зураг 18 Багшийн нар сургалтад хамрагдсан шалтгаан /хувиар/

V28

V27

V26

V25

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүй Санал нийлнэ Бүрэн санал нийлнэ

V25. Өөрийн сайн дураар хамрагдсанV26. Сургуулийн удирдлагын санал болгосноор хамрагдсанV27. БМДИ-ийн санал болгосноор хамрагдсан * үндсэн сургалтаас бусад сургалтын талаар энд хариулна ууV28. БСГ-ын санал болгосноор хамрагдсан

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад сууснаар багшийн хувьд ямар өөрчлөлт гарсныг судалж үзэхэд дараах дөрвөн эерэг өөрчлөлт илэрсэн гэж багш нарын дийлэнх санал

32 Боловсролын тухай хуульд 2012 онд оруулсан өөрчлөлтөөр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн мэргэжлийн зэрэг, ур чадварыг өмчийн хэлбэр үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлнэ” гэж хуульчилсан.

33 Аймагт Боловсрол, соёл, урлагийн газар. Энэхүү тайланд Боловсролын газар гэж оруулав.34 БШУ-ны Сайдын А/315 дугаар тушаал, 201335 ЮНЕСКО. (2019).36 2013 он, “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил

дээшлүүлэх журам”

Хуудас | 35

Page 36: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

нийлсэн байна. V32-ийг нарийвчлан судалж үзэхэд 16-20 жил ажиллаж буй багшийн бусад багш нартай харьцуулахад сурлагын амжилтад сургалт тус болоогүй гэж үзсэн байна (χ2=23.176, p<.05).

Зураг 19 Мэргэжил дээшлүүлэх сургалтын дараа гарсан үр дүн /хувиар/

V32

V31

V30

V29

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүй Санал нийлнэ Бүрэн санал нийлнэ

V29. Заах арга зүйн ур чадвар сайжирсанV30. Мэргэжлийн багш нартай хамтран суралцах боломж нэмэгдсэнV31. Сургалтын үйл ажиллагааны талаар бие даан дүгнэх, шийдвэр гаргах чадвар нэмэгдсэнV32. Сурагчдын сурлагын амжилтад ахиц гарсан

Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих дараах үйл ажиллагаанууд сургуулийн түвшинд хэр зохион байгууллагддаг болохыг судаллаа. Үйл ажиллагаанууд жилд 2-10 удаа зохион байгууллагддаг гэж дийлэнх багш нар үзсэнийг сургуулийн байршил, хэв шинжээр ангилж үзэхэд ялгаагүй байна. Харин сум, аймгийн төвийн сургууль хамтын хичээл заах ажлыг баг, нийслэлийн багш нараас илүү олон давтамжтай хийдэг байна (χ2=30.363, p<.05).

Зураг 20 Сургууль дээрх багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа /хувиар/

V35

V34

V33

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт үгүй Жилд нэг удаа Жилд 2-4 удааЖилд 5-10 удаа Сард 1-3 удаа Долоо хоног бүр

V33. Хамтын хичээл заахV34. Багш нар бусад багш нарын хичээлд ажиглалт хийж зөвлөгөө өгөхV35. Мэргэжлийн хамтарсан сургалт, үйл ажиллагаа

Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих дараах үйл ажиллагаа сургуулийн онцлогоос үл хамааран ижил хэмжээнд явагддаг нь ажиглагдлаа. Захирлууд багш нарын хичээлд суух нь цөөн давтамжтай байдаг гэж багш нарын дийлэнх нь үзсэн байна. Гэхдээ нийслэлийн захирлууд орон нутгийн захирлуудаас илүү өндөр давтамжтай багшийн хичээлд суудаг нь ажиглагдаж байна (χ2=37.205, p<.05). Мөн нийслэлийн сургуулиуд туршлага солилцох ажлыг орон нутгийн сургуулиас түлхүү зохион байгуулдаг байна.

Хуудас | 36

Page 37: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 21 Сургууль дээрх багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа /хувиар/

V38.1

V38

V37

V36

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт үгүй Жилд нэг удаа Жилд 2-4 удааЖилд 5-10 удаа Сард 1-3 удаа Долоо хоног бүр

V36. ЗАН-ын хуралV37. Сургалтын менежер хичээлд ажиглалт хийж зөвлөгөө өгдөг.V38. Сургуулийн захирал хичээлд ажиглалт хийж зөвлөгөө өгдөг.V38.1. Бусад сургууль, багш нарын туршлагатай танилцах судлах.

Хотын захирлуудыг энэ их түгжрэлд үр дүнгүй, мэдээлэл өгсөн төдий хурал, цуглаанд дуудах нь их болсон. Үүний оронд ядаж нэг багшийн хичээлд сууж зөвлөгөө өгмөөр байна.

Захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Лаборатори сургуулийн багш нар нэмэгдэл авч байгаа ч бодлогын туршилтууд хийхгүй байгаа. Тэгээд багш нарт нэмэгдлийг өгөхдөө сургууль аль болох багш нараар бусад сургуулийн багш нараас илүү ажил хийлгэж үр дүнг түгээхийг оролддог. Аль болох түгээж байна. Энэ нь бас сургуулийн ажил болчхоод өөр анхаарч байгаа газар алга байна.

Сургалтын менежерүүдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Сургууль дээрх багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаа сурагчдын сурлагын амжилт, өсөлттэй хэр уялдаатайг судалж үзэхэд судалгаанд оролцсон багш нарын 64% нь зарим нэг үйл ажиллагааны хувьд уялдаж чаддаг гэж хариулсан байна.

Зураг 22 Сургууль дээрх багшийн мэргэжлийн хөгжлийн ажилСурагчдын сурлагын амжилтын анализид тулгуурлагдаг эсэх /хувиар/

5.4%

63.9%

25.5%

5.2%

Огт чадахгүй

Зарим нэг үйл ажиллаганы хувьд

Инэнх үйл ажиллагааны хувьд

Бүрэн чаддаг

Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын үр дүнг тайлан тавиулах, багш хувь хүнд гарч буй зарим нэг эерэг өөрчлөлтөөр л барагцаалахаас биш сурагчдын сурлагын амжилттай холбож үзэж байгаагүй юм байна. Боломжгүй ч байх гэж бодож байна. Тиймээс сургууль дээр явуулж буй ажлууд нь сурлагын амжилтад анализ хийж багшийн хөгжлийн төлөвлөгөөг гаргахаас илүүтэйгээр багш нараас хэрэгцээний судалгаа авч сургууль дээр сургалт зохион байгуулдаг.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Хуудас | 37

Page 38: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хичээлд ажиглаад багш нартаа зөвлөөд их ажилдагч буцаад тэр ажлын үр дүн сурагчдын сурлагын амжилтаар илэрч байна уу гэдэгт анализ хийж үзээгүй юм байна. Цаашид анхаарах хэрэгтэй юм байна.

Сургалтын менежерүүдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Хэдийгээр багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлууд тодорхой хэмжээнд институцлэгдэж чадсан нь холбогдох байгууллагуудын уялдаа холбоо хангалтгүй байна. БМДИ, БСУГ болон сургуулиуд дээр явагдаж буй мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанууд уялдаа холбоогүй явж байна. БМДИ-ийн явуулж буй сургалтын талаар орон нутаг, сургууль мэдээлэлгүй гэж хэлэхэд болохоор байна.

Үндсэн сургалт ямар агуулгаар явсан, юу сурсан талаар мэдээлэл байдаггүй. Сургалтад суусан багш нараас л мэдээлэл авдаг. Хэрэв сургалтад багш явахгүй бол мэдээлэл байгүй.

Захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Үндсэн сургалт сүүлийн 2 жил багш шууд бүртгүүлээд суудаг болсон болохоор бид хэн багш сургалтад хамрагдаад ямар агуулга сурсан талаар мэдээлэл багшаар л дамжиж авдаг болсон. Жнь багшид өгсөн гарын авлагыг нь гуйж авч байж л агуулгыг нь хальт хардаг. Тийм болохоор БМДИ-ийн сургалттай орон нутгийн сургалтыг уялдуулах тал дээр маш дутагдалтай. Газрын мэргэжил дээшлүүлэх төсөв хангалтгүй байдаг. Хуваарилагдсан төсөв нь намар л ирнэ. Ирэхээр нь намрын сургалтад зарцуулаад өөр сургалт явуулах мөнгө хангалтгүй байдаг. Төслийн мөнгөөр сургалт явуулах ч төслийн зорилготой уялдуулдаг учир учир дутагдал их байдаг.

БСУГ-ын мэргэжилтэнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Анх байгуулагдахдаа БСУГ-тай уялдаатай ажиллах тал дээр анхаарч байсан ч сүүлийн үед тэгж чадахгүй байгаа. Бид ч бас БСУГ-ууд ямар сургалт явуулж байгаа талаар нэгдсэн мэдээлэл байхгүй. Судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүд нь өөрсдөө орон нутгийн мэргэжилтнүүдээсээ бүрдүүлдэг.

БМДИ-ийн мэргэжилтэнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Дээрх байдлаас шалтгаалан мэргэжил дээшлүүлэх сургалтын дараах мөшгөх тандалт судалгаа хангалтгүй, цаашлаад сургалтын үр дүнг тооцох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, аль ч түвшинд багшийг сургалтад хамруулаад л орхидог байдал ажиглагдаж байна.

Сургалтын дараа сэтгэл ханамжийн судалгаа л авдаг болохоос сургалтын дараа өөр ямар нэг тандалт хийж, багшийн багшлахуйн үйл, сурагчийн сурлагын амжилт зэрэгтэй холбож үздэггүй.

БМДИ-ийн мэргэжилтэнтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Дээрх үр дүн нь багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг сурагчдын сурлагын амжилтад анализ хийж төлөвлөгөөтэй, нийцтэй, тасралтгүй зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.

Багшийн МХХТ-ийн чадвар, хэрэглээний түвшинг тодруулахдаа ЮНЕСКО-оос явуулсан “Багшийн мэдээлэл харилцаа, холбооны технологийн бэлэн байдлын судалгаа”-ны бага

Хуудас | 38

Page 39: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

ангийн багшийн өгөгдлийг ашигласан бөгөөд судалгаанд бага ангийн 573 багш оролцсон. Боловсруулалт хийхдээ энэхүү судалгаатай хамааралтай хэсгүүдийг түүвэрлэн авч хийсэн болно. Бага ангийн багшийн МХХТ-ийн чадварыг 1-7 шкалаар өөрийн үнэлгээ хийлгэсэн.

Бага ангийн багш нар өөрсдийн МХХТ-ийн чадвар дунджаар 3.64-5.66 түвшинд үнэлсэн байна. Багш нар ‘Боловсрол, сургалтад ашиглах материал, хэрэгслийг интернэтээс хайх, ашиглах’ чадвараа хамгийн сайн, ‘Суралцагчдыг онлайн орчинд судалгаа хийхэд зааварчлан туслах’ чадвараа хамгийн муу гэж үнэлсэн байна.

Чадваруудын түвшинд сургуулийн байршил, наснаас хамаарч статистикийн ач холбогдолтой ялгаа бий эсэхэд анализ хийлээ. Үр дүнд V27, V43, V50-иас бусад чадваруудад сургуулийн байршлаас хамаарсан ялгаа ажиглагдсан буюу дийлэнх чадваруудад нийслэлийн багш нарын чадвар аймгийн төв, сумын төвийн багшийн чадвараас өндөр гарч байна (p<.05). Насны хувьд авч үзэхэд бүхий л чадваруудад статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p<.001).37 Энэхүү ялгаа нь дийлэнх чадваруудад 30 хүртэлх, 31-40 насны багш нар 41-50 нас, 51-60 насны багш нараас өндөр гарч байна. Харин 30 хүртэл нас болон 31-40 нас, 41-50 нас болон 51-60 насны багш нарын хооронд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй. Өөрөөр хэлбэл, багш нарын МХХТ-ийн чадварын ялгаа нь 40 хүртэл насны багш нар 41-аас дээш насны багш нараас МХХТ-ийн чадвараа өндөр гэж үнэлсэн байна.

Зураг 23 МХХТ-д суурилсан ажлыг гүйцэтгэх чадамжийн багшийн өөрийн үнэлгээ /хувиар/

V27 V28 V29 V31 V32 V34 V35 V36 V41 V420.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

100.0

1-хамгийн бага 2 3 45 6 7-хамгийн их

V27. Бичвэр боловсруулах /МS Word/, V28. Танилцуулга бэлтгэх /MS Powerpoint/V29. Хүснэгт боловсруулах /MS excel/, V31. Сургуулийн удирдлагын системийн ашиглалтV32. Цахим шуудан /имэйл/ унших, бичих, илгээхV34. Боловсрол, сургалтад ашиглах материал, хэрэгслийг интернэтээс хайх, ашиглахV35. Вэбсайт дахь мэдээллийн найдвартай байдал, магадлалыг үнэлэхV36. Суралцах үйл явцад ашиглах дижитал программ болон агуулгын холбоог үнэлэхV41. Аудио /дуун/ болон видео дүрс бичлэг хийх /цахим ном, дижитал түүх, видео, энимейшн гэх мэт/V42. Өөрөө бие даан шинэ МХТ-ийн программ, хэрэгсэл ашиглаж сурах

37 FV27=3.98, FV28=5.814, FV29=3.159, FV31=5.547, FV32=9.978, FV34=8.41, FV35=8.465, FV36=9.454, FV41=10.318, FV42=8.781, FV43=6.401, FV44=8.311, FV45=5.637, FV46=4.237, FV48=7.87, FV49=7.1, FV50=4.917, FV53=6.487, FV54=8.326, FV55=6.492

Хуудас | 39

Page 40: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 24 МХХТ-д суурилсан ажлыг гүйцэтгэх чадамжийн багшийн өөрийн үнэлгээ /хувиар/

V43 V44 V45 V46 V48 V49 V50 V53 V54 V550.0

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

100.0

1-хамгийн бага 2 3 45 6 7-хамгийн их

V43. Мултимедиа /видео дүрс бичлэг, энимейшн эсвэл симуляц/ -г суралцахуйн үйл ажиллагаанд ашиглахV44. Суралцагчийн туршилт, сургалтын үйл ажиллагааг дижитал хэрэгсэл ашиглан явуулахV45. Суралцагчийн оролцоог идэвхжүүлэхэд дижитал хэрэгсэл/дижитал тоглоом ашиглахV46. Суралцагчдыг өөрсдийн санал бодлоо онлайн асуулга, судалгаа, блог болон бусад сошиал хэрэгсэл ашиглан

бусадтай хуваалцахад туслахV48. Суралцагчдыг онлайн орчинд судалгаа хийхэд зааварчлан туслахV49. Суралцагчдын шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч чадварыг өдөөхөд зориулан МХТ-ийн

багшлах арга зүйдээ ашиглахV50. Суралцагчдыг төрөл бүрийн МХТ-ийн хэрэгсэл ашиглан хамтын үйл ажиллагаа/төсөлт ажлыг зохион байгуулахV53. Суралцагчидтай тэдний цахим орчны эрх, аюулгүй байдал, хувийн хамгаалал, ёс зүйн талаар хэлэлцэхV54. Багшлахуйн зорилгоор зохих сошиал сүлжээний сайтуудыг ашиглахV55. Төрөл бүрийн МХТ-ийн хэрэгсэл/программ ашиглан эцэг эх, асран хамгаалагч, бусадтай харилцах

Бага ангийн багш нарын ээлжит хичээлдээ МХХТ-ийг ашигладаг хугацаанд анализ хийхэд багш нарын 41.0% (177 багш) хувь нь ээлжил хичээлийн 10-30%-д МХХТ ашиглагдаг байна. Үүнийг сургуулийн байршил (χ2=7.894, p=.639), нас (χ2=11.898, p=.687), мэргэжлийн зэрэг (χ2=14.819, p=0.139)-ээр задалж үзэхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.

Зураг 25 Ээлжит хичээлд МХХТ-ийг ашигладаг хугацаа

16.8

41.0

25.8

12.7

3.5 0.2

10%-с бага 10-30% 31-50% 51-70% 71-100% МХТ-ийг ашигладаггүй

Сургууль дээр хэрэгжиж буй мэргэжлийн хөгжлийн ажлын дийлэнхийг нь багш нараас хэрэгцээний судалгаа авч явуулдаг. БМДИ, БСУГ-аас явуулж буй сургалтуудтай уялдуулах талаар мэдэхгүй юм байна. Тэнд ямар сургалт явуулдаг талаар бид албан ёсны мэдээлэл байдаггүй. Багш нарт өгсөн номноос нь л мэдээлэл авдаг.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Хуудас | 40

Page 41: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

“Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-д сургууль багш хөгжлийн төв ажиллуулж, сургуулийн зардлын хоёр хүртэлх хувийг зарцуулахаар заасан38 нь сургууль дээрх багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг идэвхжүүлэх хүчин зүйл болсон байна. Гэвч хөгжлийн төвийг хэрхэн ажиллуулах, зарцуулах зардлын санхүүжилт зэрэг нь тодорхойгүй байна.

Энэ жил бол аваагүй ээ. Уг нь хууль 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Дараа жилийнхийг санхүүгийн төлөвлөгөөндөө тусгаад явуулах нь явуулсан. Ирэх эсэхийг мэдэхгүй байна. Хуулиар батлагдсан Ахмадын хувь, Онцгой байдлын хувь зэргийг өгдөггүй болохоор итгэлгүй л байна.

Хэрэв 2%-ийг өмнөх төсөв дээр нэмж өгдөггүй, өгдөг төсвөөсөө гарга гэх юм бол угаасаа хүрэлцдэггүй бусад зардлаасаа гаргах хэрэг болно. Тэгвэл энэ хуулийн заалт ямар ч үр дүнгүй гэсэн үг.

Сургуулийн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Багш хөгжлийн төвийг байгуулаад байгаа боловч энэ нь зүгээр нэг өрөө танхимаар хязгаарлагдаад байна. Түүнийг ажиллуулах аргаа сургуулиуд сайн мэдэхгүй, төсөвгүй, эсвэл хийдэг ажлаа энэ төв хийсэн мэтээр ярих болчхоод байна.

Сургалтын менежер ажиллуулах уу, багш ажиллуулах уу. Хэрэв тэгвэл одоогийн хийж буй ажлууд дээр нэмж нэг ажил хийх болоод байна.

Бага ангийн багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Багшийн хөдөлмөрийн нөхцөл, карьер өсөлтийн боломжууд нь чадварлаг багшийг татах, цаашлаад тогтвортой ажиллуулахад чухал үүрэгтэй. ILO/UNESCO-ийн зөвлөмжид багшид албан тушаал ахих боломжууд нь тодорхой, тунгалаг байх ёстойг дурдсан байдаг.39 Тиймээс ч багшийн албан тушаал ахих, карьер өсөлтийг хэвтээ (horizontal: .....), босоо (vertical: … сургалтын менежер, захирал, удирдах ажилтан ...) чиглэлд тодорхойлж, хэрэгжүүлэх нь дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж, чадварлаг багшийг ажиллуулахад чухал юм. Монгол улс боловсролын салбарын албан тушаалын ангиллыг эрх зүйн орчинд тодорхойлсон боловч багш албан тушаал ахиж, удирдах албан тушаалд томилогдох үйл явц нь тодорхой төлөвлөлтгүй явагдсаар байна.40 Багшийн нөөцийн бодлогод багшийн хангалт, багшийн хөдөлмөрийн нөхцөл, багшийн мэргэжил дээшлүүлэх асуудлууд голлох байр суурийг эзэлж байгаа бөгөөд боловсролын удирдах ажилтныг бэлтгэх талаар дурдагдсан ч үүнтэй холбоотой ажил бараг хийгдээгүй байна. Тиймээс багшийн карьер өсөлтийн асуудлыг зарим нэг журмаар хэвтээ түвшинд тодорхойлсон ч босоо түвшинд тодорхойлж чадаагүй байна.

Багшийн цалин хөлсний бодлого

38 Хуулийн 7 дугаар зүйл39 International Labour Organization. (2012).40 ЮНЕСКО. (2019).

Хуудас | 41

Page 42: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хөгжингүй улс орнуудад боловсролын систем, боловсролын удирдлагын тогтолцоо нь төрийн албанаас ангид бие даасан тогтолцоогоор явагддаг. Харин Монгол Улс эдгээр орнуудын нэгэн адил боловсролын бие даасан тогтолцоог бүрдүүлж чадаагүй тул боловсрол салбарын институцийн шинэчлэл нь төрийн албаны шинэчлэлийн хүрээнд хамаардаг.

Монгол Улс ардчилсан, зах зээлийн эдийн засагт шилжсэнээр төрийн байгууллага, албан хаагчийн үүрэг шинэчлэгдсэн, төрийн үйлчилгээний чанар, үр ашгийг нэмэгдүүлэх шаардлага бий болсноор төрийн албаны шинэтгэлийг хийсээр ирсэн (Монгол Улсын төрийн албаны шинэчлэлийн стратеги, 2004). 1990 оноос хойших төрийн албаны шинэтгэлийг гурван үе шатанд хуваан үзэж болно. Нэгдүгээр үе шат (1990-1993 он) төрийн байгууллагын бүтэц, тогтолцоог бүрдүүлэх, үүнтэй холбогдсон эрх зүй, бодлогын хүрээг тодорхойлоход, хоёрдугаар шат (1993-2000 он) нь төрийн бодлого, зорилгуудыг хэрэгжүүлэх чадварлаг, мэргэшсэн төрийн албыг бүрдүүлэхэд, гуравдугаар шат (2000 оноос хойш) нь засаглалын институцийн чадавх, үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэж иржээ. Энэхүү шинэчлэл нь боловсролын салбарт ч шууд хамаарч байдаг. Үүнд 1990-ээд оны сүүлээр явагдсан сургуулийн бүтцийн өөрчлөлт, санхүүжилтийн бодлогын өөрчлөлт, орон нутгийн боловсролын байгууллагын бүтэц, үүргийн өөрчлөлт, багшийн урамшууллын системийн шинэчлэл зэрэг багтана.

Төрөөс төрийн албан хаагчийн цалин хөлсийг бодлогын хүрээнд авч, 1995 оноос нэгдсэн цалингийн сүлжээнд оруулсан бөгөөд 1990 оноос өнөөг хүртэл төрийн албан хаагчийн цалин 23 удаа нэмэгдсэн байна. Харин энэ удаа 2005-2017 оны багшийн цалингийн доод, дээд хязгаарыг манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, улсын дундаж цалинтай харьцууллаа. Ингэхдээ 2007 оноос хойших багшийн үндсэн цалинг төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, шатлал тогтоох тухай Засгийн газрын тогтоолуудаар тооцож гаргасан. Харин 2005, 2006 оны цалинг тухайн онуудад, тухайн шатлалд багшилж байсан багшийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн тооцсон болно. Манай Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг Монгол Улсын статистикийн эмхэтгэл, дундаж цалинг Статистик мэдээллийн нэгдсэн сан (http://www.1212.mn)-аас авч тооцсон (Зураг 25).

Хуудас | 42

Page 43: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 26 Нийгмийн дундаж цалин, багшийн цалин, нэг хүнд ногдох ДНБ

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 20190

2000

4000

6000

8000

10000

12000

14000

16000

648 954 1,145

2,869 2,869 3,145 3,145

5,594 5,594 6,504 6,690 6,690 6,690 6,690 6,955

1,214 1,532 2,076

3,290 3,605 4,098

5,090

6,691

8,304

9,552 9,696 10,343

11,334

13,200 13,884

Нэг хүнд ногдох GDP /тухайн он/ багшийн цалин /1жил/багшийн цалин /25жил/ дундаж цалин

Багшийн цалингийн доод, дээд хязгаарыг Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2005 онд 0.5, 0.7 байна. Харин энэ харьцаа нь 2008, 2009 онуудад 1.0, 1.3 болж өссөн ч үүнээс хойш буурсаар 2017 онд 0.7, 0.8 болсон байна.41 Энэ нь багшийн цалин улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээс бага буюу багш нар бага цалин авч байна гэж үзэхээр байна. Энэхүү харьцааг Дээрх харьцааг Азийн орнуудын хувьд 15 жил ажиллаж буй бага ангийн багшийн хувьд авч үзэхэд 2.2 байна.42 Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)43-ын гишүүн орнуудын дундаж 2014 онд 0.85 байна.44 Өөрөөр хэлбэл, багшийн цалинг нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-тэй харьцах харьцаагаар авч үзвэл манай улсын багш нар олон улсын дунджаас бага цалин авч байна.

Зураг 27 Багшийн цалин хөлсний дээд доод хязгаар

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 -

1,000

2,000

3,000

4,000

5,000

6,000

7,000

8,000

9,000

898 1,206

1,437

3,366 3,366 3,690 3,690

6,374 6,374

7,393 7,605 7,605 7,605 7,605 7,892

745 1,022 1,228

2,887 2,341

2,721 2,916

4,689 4,178 4,066 3,859

3,541 3,109 3,077 2,985

багшийн цалин /25жил, мян.төг/ багшийн цалин /25жил, ам.доллар/

41 Өлзийсайхан. Г, Дэлгэрсайхан. Г . (2019). ЕБС-ийн багшийн цалин хөлсний бүтэц, өөрчлөлтийн судалгаа. Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал. . Эрдэм шинжилгээний үндэсний дөрөв дэхь хурлын эмхэтгэл.

42 Lim Lim, Hu Nam. et al. (2015). Analysis of Education Indicators for Asian Countries. RR 2015-32. KEDI. In Korean.43 OECD. (2017). Education at a Glance 2017: OECD Indicators. OECD Publishing, Paris. From: http://dx.doi.org/10.1787/eag-

2017-en44 OECD. (2017)

Хуудас | 43

Page 44: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

25 жилийн туршлагатай багшийн үндсэн цалин өссөн дүнтэй харагдаж байгаа боловч ам.доллартай тэнцэх хэмжээтэй харьцуулахад 2012 оноос хойш буурсан үзүүлэлттэй байна (Зураг 26). Батболд (2018)-ын судалгаагаар багшийн цалингийн худалдан авах чадвар 2005-2017 онуудад буурсан гэж гарсан байна.45

Багшийн цалингийн доод, дээд хязгаарыг манай улсын нийт ажиллагчдын дундаж цалинтай харьцуулж үзэхэд доогуур байна.46 Харьцуулалтын эхэн үед зөрүү бага байсан боловч сүүлийн жилүүдэд зөрөө улам ихсэж байна. 2008-2012 оны хооронд зөрүү нь багассан ч 2015 оноос хойш 40%-ийн зөрүүтэй болжээ. Багшийн үндсэн цалингаас ажиллагчдын дундаж цалингийн зөрүү их болж байгаа нь анхаарал хандуулах асуудал болж байна. Цалин хөлсний бүтцийн судалгаа (2017)-аас харвал улсын дундаж цалин 827 мянган төгрөг, боловсролын салбарын дундаж 730 мянган төгрөг гарч байна. Боловсролын салбарт боловсролын бүхий л түвшний байгууллага хамрах учир үүнийг ЕБС-ийн багшийн дундаж цалин гэж тайлбарлахад учир дутагдалтай өрөөсгөл юм.47, 48 Учир нь боловсролын салбарын дундаж цалинд хувийн цэцэрлэг, ЕБС төдийгүй мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, боловсролын бусад үйлчилгээний цалингийн нөлөө орсон байх үндэслэлтэй. Учир нь эдгээр байгууллагын цалин нь багшийн цалингаас харьцангуй өндөр байдаг. Багшийн цалин улсын дундаж цалингаас доогуур байгаа нь багш мэргэжлийн нэр хүнд, багш бэлтгэх сургалтад сайн элсэгчийг татах, багшийг тогтвортой ажиллуулах зэрэгт сөрөг нөлөөтэй.

Чадварлаг, туршлагатай багшийг салбартаа урт хугацаанд ажиллуулах нэг хүчин зүйл бол ажилласан жилээс хамаарч цалин өсөн нэмэгдэх явдал юм. Монгол Улсын багшийн цалингийн доод, дээд хязгаарын зөрүү 13% байгаа нь бага зөрүүд тооцогдож байна (Зураг 26). ЭЗХАХБ-ын гишүүн орнуудад энэ зөрүү дунджаар 30%-тай байна. Латви, Швед, Чех, Норвеги, Турк улсууд 13% хувиас доогуур, бусад орон түүнээс дээш байна. Багшийн цалингийн доод, дээд хязгаарын зөрөө их байгаа зарим улсын багшийн цалингийн шатлал нь ажилласан жил суурьт систем49 буюу жил бүр цалин нэг шатлалаар өсөж байна (АНУ, БНСУ, Япон, Индонез, Австрали, Канад ...).50 Энэ нь багш мэргэжлийн нэр хүндийг нэмэгдүүлэх, багшийг тогтвортой ажиллуулах нэг хүчин зүйл болж байдагтай холбоотой.

45 Батболд, Т. (2018). Боловсролын салбарын цалингийн өсөлт ба худалдан авах чадвар. Боловсролын нийгэм зүйн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам. Эрдэм шинжилгээний үндэсний дөрөв дэхь хурлын эмхэтгэл. 53-58.

46 Өлзийсайхан, Дэлгэрсайхан. (2019).47 Зарим нэг хэвлэл мэдээлэл, эх сурвалжууд энэ тоог зөвхөн ЕБС-ийн багшийн цалин мэтээр тайлбарлаж байна.48 Учир нь Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал 4.0 (ISIC4.0)-т Сургуулийн өмнөх болон бага

боловсрол олгох үйл ажиллагаа, Суурь болон бүрэн дунд боловсрол олгох үйл ажиллагаа, Техник, мэргэжлийн дунд боловсрол олгох үйл ажиллагаа, Дээд боловсрол олгох үйл ажиллагаа, Спорт, чөлөөт цагт зориулсан үйл ажиллагаанд боловсрол олгох үйл ажиллагаа, Соёлын боловсрол олгох үйл ажиллагаа, Боловсролын бусад үйл ажиллагаа салбарууд багтдаг.

49 Seniority based wage system50 АНУ: International Labour Organization. (2012); БНСУ: http://www.hangyo.com/news/article.html?no=86434; Япон улс:

Австрали:http://www.abc.net.au/news/2018-09-02/male-primary-school-teachers-on-the-rise-as-pay-levels-increase/10175360; Канад:https://www.thestar.com/yourtoronto/education/2015/11/25/canadian-teachers-among-top-paid-worldwide-study-finds.html эх сурвалжуудаас мэдээлэл авч болно.

Хуудас | 44

Page 45: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Мөн ажилласан жил болон бусад зүйлийг тооцон үндсэн цалингийн ялгаа гаргах тогтолцоо байдаг. Үүнийг зарим улсад өргөн хэрэглэдэг бөгөөд энд АНУ, Англи улсын жишээг дурдаж болно. АНУ-ын Texaс муж ажилласан жил бүр цалингийн ялгаатай төдийгүй, зарим сургуулийн дүүрэгт магистр, докторын зэргээс хамаарсан үндсэн цалингийн ялгааг гаргасан байдаг.51

Багшийн цалин хөлс болон ажлын ачааллыг багшийн жилд гүйцэтгэх хичээлийн цаг, анги дүүргэлтээр харьцуулж үзлээ. Үүнд бага ангийн багшийн хичээл заах цагийн ачаалал Монгол Улсад 693 орчим цаг байна. Харин Ази тивийн дундаж жилд 800 цаг52, ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж 782 цаг байна. Багшийн жилд заах цаг нь тухайн улсын хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанаас хамаарах тул жилийн заах цагийг харьцуулах нь тийм зөв харьцуулалт биш. Тиймээс долоо хоногт заах цагийг харьцууллаа. Монгол Улсын бага ангийн багш жилд олон улсын дунджаас бага цаг зааж байгаа боловч долоо хоногт заах цаг нь олон улсын дундажтай ижил буюу 19-20 цаг (Зураг 12) байна.53 Бага ангийн анги дүүргэлтийг авч үзэхэд ЭЗХАХБ-ын гишүүн орнуудын дундаж 21, Ази тивийн дундаж 28 бол Монгол Улсад төрийн өмчийн сургуулийн анги дүүргэлт бага ангид 29, харин Улаанбаатар хотод 39 хүүхэд байгаа нь Монгол Улс ЭЗХАХБ-ын гишүүн оронтой харьцуулахад бага ангийн багш олон хүүхэдтэй ажилладаг гэж үзэж болохоор байна. Хятад улсын энэ үзүүлэлт Ази тивийн бусад орнуудаас 1.5 дахин их байгаа учир Хятад улсыг эс тооцвол Ази тивийн дундаж түвшинд гэж хэлж болно.

Монгол Улс багшийн цалин хөлсөд 1995, 2003, 2007 онуудад дорвитой өөрчлөлт оржээ. 1995 оноос багш нарт нэмэгдэл олгож эхэлсэн.54 Үүнд багшийн мэргэжлийн зэргийн нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нэмэгдлүүдийг тооцож олгох болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласны нэмэгдэл нь зөвхөн тусгай сургуулийн багшид хамаарна. Үүнээс хойш нэмэгдлүүдийн тоо өссөн ба 2007 онд багшийн нэмэгдлийн тоо 10 гаруй байсан.55 Дэлхийн банк (2006)56-ны тайлан багшийн сарын орлогод нэмэгдэл, нэмэгдэл хөлсний эзлэх хувь их буюу 45%, энэ нь багш хоорондын орлогын ялгааг бий болгож байгааг анхаарахыг зөвлөсөн байдаг.

Багш нарын цалинг нэмлээ, нэмэгдэл олгож байна нэгж байгаа боловч багш ажил, хичээлдээ бэлтгэх бүхий л зүйлээ өөрөөсөө мөнгө гаргаж бэлтгэж байна ш дээ. Кабинетийн нэмэгдэл өгөх боловч би эцэг

51 Shin, Hyun-Seok., Joo, Young-Hyeo., Jung, Su-Hyeon. (2013). An Analysis of the Teacher Stipends and Pay for Performance System in Texas. The Journal of Korean Teacher Education, 30(2). 197-223. In Korean.

52 UNESCO. (2008). Decentralization and Recentralization Reforms: Their Impact on Teacher Salaries in the Caucasus, Central Asia, and Mongolia. Global Monitoring Report 2009. UNESCO; Lim Lim, Hu Nam. et al. (2015).

53 OECD. (2019). Education at a Glance 2017: OECD Indicators; Lim Lim, Hu Nam. et al. (2015).54 Монгол Улсын Засгийн газрын тогтоол. Дугаар 96, 1995.06.14. Мөн ШУБ/ХАБХ/СС-ын хамтарсан 1995 оны

126/97/114 дүгээр тушаалаар 11 төрлийн нэмэгдэл хөлс олгож эхэлсэн.55 Багшид үндсэн цалингаас гадна тодорхой ажил үүргийг гүйцэтгэсний төлөө олгодог нэмэгдэл хөлс, тусгай журмын

дагуу олгогддог нэмэгдлүүд байдаг. Үүнд анги даасан, кабинет удирдсан, илүү цаг, дэвтэр зассаны, заах аргын нэгдэл удирдсаны нэмэгдэл хөлс; орон нутагт ажилласан, сэдвийн боловсруулалт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулсан, ур чадвар, мэргэжлийн зэрэг, докторын зэргийн нэмэгдэл байсан.

56 World Bank. (2006). Боловсролын санхүүжилт: үр ашиг тэгш байдал.

Хуудас | 45

Page 46: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

эхчүүдтэй хамтарч байгуулдаг, дараа нь баяжуул энэ тэр болохоор сургууль мөнгө өгөхгүй дахиад өөрөөсөө мөнгө гаргадаг...

Зарим сургууль жилийн турш хэдэн шохой, нэг боодол цаас л өгч байна. Тэгээд баахан тайлан нэхнэ. Хичээлийн бэлтгэл хийнэ. Бүх зардлыг өөрөөсөө гаргаж байна. Ойролцоогоор сард цалингийн 5-10 хувийг ажилдаа зарцуулж байна.

Бага ангийн багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс 2007 оны өөрчлөлтөөр дэвтэр засалт зэрэг57 зарим нэмэгдэл хөлсийг үндсэн цалинд нэгтгэсэн зохицуулалт нь багшийн цалингийн баталгааг хангахад түлхэц болсон нь 2008, 2009 оны үзүүлэлтээс харагдаж байна (Зураг 25). Багшид кабинет удирдсан, заах аргын нэгдэл удирдсан, анги даалтын нэмэгдэл хөлсийг өмнө нь мөнгөн дүнгээр тогтоодог байсныг үндсэн цалингийн тодорхой хувиар58,59 зааж өгсөн нь багшийн орлогын ялгааг багасгах, тэгш бус байдлыг бууруулахад нөлөөлсөн60 байна. Багшийн ажил нь тасралтгүй үйл ажиллагаа ч дээрх нэмэгдлүүдийг улирлын амралтаар олгодоггүй байсан бол 2018 оноос улирлын амралтын хугацаанд тооцох болсон.61 Багшийг хөдөө, орон нутагт татах, тогтвортой ажиллуулахын тулд 2001 оноос орон нутгийн нэмэгдлийг, 2007 оноос тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг бий болгосон нь хөдөөгийн сургуульд тогтвортой ажиллах багшийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон байна. Мөн сургуулийн төсвийг санхүүжүүлдэг нэг сурагчид ногдох норматив зардалд багшийн цалингийн зардлыг тусад нь тооцох болсон нь цалингийн сангийн зарцуулалтын тэгш байдлыг олгоход нөлөөлжээ.62 2010 оноос багшид ур чадварын нэмэгдлийг олгох журмыг баталсан нь багшийн ажлын онцлогийг тусгасан63 боловч үүнийг олгох шалгуур зэрэг нь сургууль бүрээр ялгаатай, багшийн ажлын онцлогийг бүрэн тусгаж чадахгүй байх шүүмжлэлүүд гарч байна. Багшид очих нэмэгдэл, нэмэгдэл хөлсний тоог нэмж, хэмжээг баталгаатай болгосон нь сайшаалтай ч нөгөө талаас нэмэгдлийн тоо ихсэх тусам түүнийг дагасан сөрөг зүйлс гарах магадлалтай. Жишээ нь хийсэн ажлаа батлах тайлан, бичиг баримт бүрдүүлэх зэрэг ачаалал нэмэгддэг.

Урамшууллыг тэдэн хувь өгөө гэж Сайд нь тушаал, албан бичиг явуулах боловч сургуулийн төсөвт тэр нь нэмж ирдэггүй тул багш нартаа байгаа мөнгөөрөө урамшуулал өгдөг. Энэ дунд захирал мөнгө өгөхгүй юм шиг болоод үл ойлголцох байдал үүсдэг

57 Жижүүр багш, шалгалт шүүлгийн нэмэгдэл хөлс, сэдвийн боловсруулалт, хичээлээс гадуурх үйл ажиллагаа зохион байгуулсан ...

58 Анги даалт, заах аргын нэгдэл удирдсан, кабинет удирдсаны нэмэгдэл сар бүр үндсэн цалингийн тус бүр 10%, 5%, 5%, мэргэжлийн зэргийн нэмэгдэл сар бүр 10-20%, орон нутгийн нэмэгдэл сар бүрийн үндсэн цалингийн 8-10%

59 сэдвийн боловсруулалтын 1 цагт 9 илүү цагийн хөлстэй тэнцэх нэмэгдэл хөлс, хичээлээс гадуурх үйл ажиллагааны 1 цагт 2 илүү цагийн хөлстэй тэнцэх нэмэгдэл хөлс өгдөг байжээ.

60 Зэрэг олгох журамд тусгасан заалтууд хөдөөгийн багшид сөргөөр нөлөөлж байсан, ангил даалтыг нэмэгдлүүд хот, хөдөөд зөрүүтэй байсныг боломжгүй, дэвтэр засалтын нэмэгдэл орлогын ялгаанд нөлөөлж байсан (World Bank, 2006).

61 БСШУС, ХНХС, ССайдын хамтарсан 376/217/366 дугаар тушаал62 Өмнө нь нэг сурагчид ногдох зардлын 70-аас доошгүй хувийг цалинд зарцуулахаар тусгасан байсан. Гэсэн ч

сургуулиуд 80-88 хүртэлх хувийг зарцуулдаг нь цалингийн сан хүрэлцэхгүйтэй холбоотой ч, нөгөө талаараа сургалтад зарцуулах зардлын хэмжээг багасгадаг сөрөг талтай байсан (World Bank, 2006).

63 БСШУ/НХХ/С сайдын хамтарсан тушаал. 2010.08.16, Дугаар 362/112/183.

Хуудас | 46

Page 47: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Сургуулйн захирлуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс Монгол Улс 2003 оноос “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль” (ТБУСТХ) хэрэгжсэнээр боловсролын салбарт үр дүнд суурилсан тогтолцоог нэвтрүүлж эхэлсэн. Дэлхийн Банк (2006) “сургуулиуд энэ тогтолцоог хэрэгжүүлэхдээ гүйцэтгэлийг тооцохдоо сурагч нэг бүрийн сурлагын ахиц бус сурагчдын гүйцэтгэлийг голлон анхаарах хандлагатай байгаа нь сурагч нэг бүр (сурлагаар хоцорсон, хөгжлийн бэрхшээлтэй ...)-ийн онцлогийг харгалзан сургалт явуулахад сөргөөр нөлөөлж багшийн орлогод нөлөөлнө. Тиймээс сурагчаа дэмжиж ажилласан багш, сургуулиа дэмжсэн урамшууллын хөшүүргийг бий болгох хэрэгтэй” гэж зөвлөсөн байдаг. Гэтэл манай улс багшийн ажлыг ямар шалгуураар үнэлэх нь тодорхойгүй, олон улсад ашигладаг сурлагын амжилтыг тооцдог улсын түвшний стандарт үнэлгээ байхгүй нь урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэхэд өнөөг хүртэл хүндрэл учруулсаар байна. Учир нь 2007 онд цалингийн өөрчлөлт хийхдээ мөн л ‘процессийн тогтолцоо’-ноос ‘үр дүнгийн тогтолцоо’ руу шилжих оролдлого хийсэн ч үнэлгээний тогтолцоо64-ны алдаанаас болоод хэрэгжүүлж чадаагүй.65 Багшийн үнэлгээний тодорхой шалгуур байхгүй нөхцөлд олон янзын тайлан нь хэнд ч хэрэггүй цаасны ажил болдог бөгөөд шаардсан ажлыг багш хийж байгаа эсэхийг харуулах төдий үзүүлэлт юм.66 Мөн үр дүнд суурилсан боловсролын бодлогыг сургуулийн төсөвтэй уялдуулж өгөөгүй. Энэ нь “цалингийн сандаа багтаан” гэдэг үгээр тайлбарлагдана. Өөрөөр хэлбэл, зарим хүмүүсийн шагналыг танаж зарим хүмүүсийг шагнах, эсвэл тэгшитгэн хуваах байдлаар хэрэгжиж байжээ. Үр дүнгийн гэрээнд суурилж урамшуулал байсан бол 2009 оноос эхлэн гэрээ хийлгүйгээр, ажлын үр дүнг тооцон урамшуулал олгох болсон. Энэ нь 2009 оноос боловсролын байгууллагын багш, ажилчдад улирал бүр үр дүнгийн урамшуулал олгож байхаар өөрчлөгдсөн. Урамшууллын хувь хэмжээ нь 2009 оноос сар бүр үндсэн цалингийн 10-15%, 2017 оноос 20%-иар тооцож олгох болсон.

Урамшууллыг олгохдоо ихэнх сургууль олимпиад, уралдаан тэмцээн зэргийг шалгуур болгох нь манай улсын хувьд нийтлэг үзэгдэл болсон. Энэ нь улсын түвшинд стандарт хангалтыг тооцох үнэлгээ хийгддэггүйтэй шууд холбоотой. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор тооцох тохиолдол байдаг ч бас шүүмжлэл дагуулдаг. Үр дүнд суурилсан үнэлгээний тогтолцоог ярихдаа багшийн тухай ярихаас бус сургуулийн түвшний асуудлыг бас орхигдуулсан байна.

Өмнөх хэсэгт дурдсанчлан лаборатори сургуулийн нэмэгдэл нь багшийн цалингийн ялгаа, багш нөөцийн тэнцвэргүй тархалтыг бий болгож буй нэг хүчин зүйл болж байна.

64 Улсын түвшинд суралцагчийн сурлагын амжилтыг тогтоох үнэлгээ болов уу65 Заяадэлгэр, А. (2016). Гачигдалтай амьдралын давуу тал. Боловсролын талаарх бидний философи. Улаанбаатар:

Мөнхийн үсэг.66 Стайнер-Хамси, Г., Штольпе, И. (2007). Боловсролын бодлогын импорт: Даяар шинэчлэл ба Монголын орон нутгийн

хүчин зүйлс. Нээлттэй нийгэм форум. Улаанбаатар: Адмон

Хуудас | 47

Page 48: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Лаборатори сургуулийн нэмэгдлийг өгч байгаа. Гэхдээ одоо цөм хөтөлбөрийн үеийнх нь туршилт хийж бусад багш нараас илүү зүйл хийлгээд байгаа нэгдсэн зүйл улсаас байхгүй. Харин сургуулийн өөрсдөө зүгээр мөнгө өгөөд байхгүй гэж багш нараа аль болох ажиллуулж, бусад сургуульд түгээх гэж оролдож байна. Энэ ажил одоогоор сургууль мэдэх асуудал болчихдоод байна.

Сургалтын менежерүүдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Багшийн хүчин зүйл ба сурагчийн сурлагын амжилт

Сургууль болон багшийн хүчин зүйлүүд сурагчдын сурлагын амжилттай ямар хамааралтай болохыг авч үзлээ. Үүнд 2017 оны чанарын үнэлгээний судалгааны 5-р ангийн сдүнг Боловсролын үнэлгээний төвөөс авч ашиглалаа.

Багшийн ажилласан жил сурагчдын монгол хэл, математик, байгаль шинжлэл хичээлийн дүнд хэрхэн нөлөөлж буйг Хүснэгт 14-т харуулав. Багшийн ажилласан жилээс хамаарч сурагчдын сурлагын амжилт монгол хэлний хичээлийн дүн статистикийн ач холбогдлын түвшинд ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, 6-15 жил ажиллаж байгаа багшийн сурагчдын сурлагын амжилтад хамгийн бага бага, 16-20 жил ажилласан багшийн сурагчдын сурлагын амжилт хамгийн өндөр байна. Бусад хичээлийн хувьд 6-15 жил ажилласан багшийн сурагчдын сурлагын амжилт бага гарсан ч статистикийн ач холбогдолгүй байна. Энэхүү шинжилгээг Зөвхөн төрийн сургуулиудын хувьд авч үзэхэд дээрх үр дүнтэй ижил үр дүн гарч байна.

Энэхүү үр дүнг мэргэжил дээшлүүлэх сургалттай холбож үзвэл сургалтын амжилт хамгийн бага гарч буй 6-10 жил ажиллаж буй багш нар БМДИ, БСУГ-ын сургалтуудад хамрагдсан байх ёстой. Гэтэл сурлагын амжилт доогуур байгаан сургалтын чанарыг эргэн харах шаардлагатай байна.

Хүснэгт 14. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (багшийн ажилласан жилээр)

Ангилал NМонгол хэл Математик Байгаль шинжлэл

Mean Std. Deviation Mean Std.

Deviation Mean Std. Deviation

Эхний жилдээ 29 37.68 12.350 48.58 12.442 50.07 7.8252-5 жил 95 39.14 10.458 49.90 12.786 50.89 6.7396-10 жил 91 34.40 10.220 46.85 12.185 47.72 6.63811-15 жил 103 34.93 13.154 48.66 12.156 49.02 6.90116-20 жил 93 39.34 12.661 51.35 13.830 50.14 7.29721-25 жил 82 38.23 12.976 51.44 12.216 50.06 6.63725-аас дээш жил 126 38.75 11.910 50.00 12.732 50.11 6.765Нийт 619 37.51 12.074 49.62 12.688 49.69 6.919

F, Scheffe 2.755** 1.454 2.080** p < .05

Багшийн мэргэжлийн зэргээс хамаарч сурагчдын сурлагын амжилт ялгаатай эсэхийг авч үзэхэд 3 хичээлийн хувьд статистикийн ач холбогдлын түвшинд ялгаатай байна. Өөрөөр

Хуудас | 48

Page 49: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

хэлбэл, бүх хичээлийн хувьд зөвлөх зэрэгтэй багшийн сурагчдын сурлагын амжилт хамгийн өндөр, заах аргач зэрэгтэй багшийн сурлагын амжилт хамгийн бага байна. Зөвхөн төрийн сургуулиудын хувьд дээрх үр дүнтэй ижил үр дүн гарч байна.

Заах аргач зэрэгтэй багшийн сургалтын үр дүн хамгийн бага байгаа нь багшийн карьер хөгжлийг дэмжих багшид мэргэжлийн зэрэг олгох зарчим нь багшийн мэргэжлийн өсөлтийг зөв хэмжиж, дэмжиж чадахгүй байгааг харуулж байна.

Хүснэгт 15. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (багшийн мэргэжлийн зэргээр)

Ангилал N

Монгол хэл Математик Байгаль шинжлэл

MeanStd.

Deviation

Mean Std. Deviation Mean Std.

Deviation

Зэрэггүй (a) 159 38.66 11.306 50.01 13.584 50.58 7.114Заах аргач (b) 273 36.00 12.180 47.53 11.753 48.58 6.790Тэргүүлэх (c) 178 38.37 12.390 51.82 12.690 50.31 6.718Зөвлөх (d) 9 45.51 10.196 62.81 8.774 55.64 5.134Нийт 619 37.51 12.074 49.62 12.688 49.69 6.919

F, Scheffe 7.792***b<a<d 3.557* 6.060***

a, b<d, b<c** p < .05, *** p < .001

Сургуулийн байршлаар сурлагын амжилтыг харьцуулахад бүх хичээлийн хувьд статистикийн ач холбогдлын түвшинд ялгаатай гарсан ба нийслэлийн сурагчдын оноо хамгийн өндөр, аймгийн төвийн сурагчдын оноо хамгийн бага байна. Зөвхөн төрийн сургуулиудын хувьд авч үзэхэд дээрх үр дүнтэй ижил үр дүн гарч байна.

Эндээс харахад багшийн мэргэжлийн ур чадварын түвшин ялгаатай байгаа гэж хэлж болох бөгөөд цаашид энэхүү ялгааг багасгах үүднээс багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагааг сургууль, орон нутаг, үндэсний хэмжээнд системтэйгээр зохион байгуулах шаардлагатай байна.

Хүснэгт 16. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (сургуулийн байршлаар)

Ангилал NМонгол хэл Математик Байгаль шинжлэл

Mean Std. Deviation Mean Std.

Deviation Mean Std. Deviation

Сумын төв (a) 278 34.47 10.070 49.44 10.656 49.24 5.925Аймгийн төв (b) 102 28.27 7.168 37.42 5.828 43.65 5.836Нийслэл (c) 239 44.97 11.637 55.05 13.339 52.80 6.587Нийт 619 37.51 12.074 49.62 12.688 49.69 6.919

F, Scheffe 88.741***, b<a<c 115.537***, b<a<c 79.902***, b<a<c*** p < .001

Хуудас | 49

Page 50: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Сургуулийн өмчийн хэлбэрээр сурагчдын сурлагын амжилтыг харьцуулж үзэхэд хувийн өмчит сургуулийн сурагчдын сурлагын амжилт статистикийн ач холбогдлын түвшинд өндөр гарч байна.

Хүснэгт 17. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (сургуулийн өмчийн хэлбэрээр)

Ангилал NМонгол хэл Математик Байгаль шинжлэл

MeanStd.

Deviation

Mean Std. Deviation Mean Std.

Deviation

Төрийн өмчийн 582 36.94 11.792 49.06 12.469 49.36 6.824Хувийн өмчийн 37 46.47 13.065 58.48 12.981 54.97 6.314

t -4.736*** -4.443*** -4.869*** p < .001

Багшийн боловсролын түвшингээр сурагчдын сурлагын амжилтыг харьцуулж үзэхэд статистикийн ач холбогдолтой зөрүү гарсангүй. Өөрөөр хэлбэл багшийн боловсролын түвшин сурагчдын сурлагын амжилтад нөлөөлж чадахгүй байна. Зөвхөн төрийн сургуулиудын хувьд дээрх үр дүнтэй ижил үр дүн гарч байна.

Хүснэгт 18. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн (багшийн боловсролын түвшингээр)

Ангилал N

Монгол хэл Математик Байгаль шинжлэл

MeanStd.

Deviation

Mean Std. Deviation Mean Std.

Deviation

Диплом 116 37.55 11.168 48.61 12.933 49.21 6.426Бакалавр 414 37.40 12.292 49.54 12.549 49.74 6.937Магистр, доктор 89 37.92 12.305 51.32 12.983 50.09 7.479Total 619 37.51 12.074 49.62 12.688 49.69 6.919

F, Scheffe 1.175 .068 .436

Сургууль болон багшийн хүчин зүйл сурагчдын сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг авч үзэхийн тулд олон хувьсагчийн регрессийн шинжилгээ хийлээ. Монгол хэл, байгаль шинжлэл хичээлийн хувьд сургуулийн өмчийн хэлбэр, байршил статистикийн ач холбогдолтой ажиглагдлаа. Харин математикийн хичээлийн хувьд бүх хүчин зүйл статистикийн ач холбогдолтой байна. Өөрөөр хэлбэл сургуулийн байршил аймаг бол сум, нийслэлийн сургуулиас сурлагын амжилт бага байна. Мөн хувийн төрийн өмчийн сургууль бол сурлагын амжилт бага байна.

Хүснэгт 19. 5-р ангийн Сурагчдын чанарын судалгааны дүн регрессийн шинжилгээний дүн

ХувьсагчМонгол хэл Математик Байгаль шинжлэл

B SE Tolerance B SE Tolerance B SE Tolerance(Constant) 31.50

9*** 1.662 44.929*** 1.796 47.705*** 0.993

Ажилласан жил 0.098 0.052 .824 0.122* 0.056 .824 0.033 0.031 .824Өмчийн хэлбэр[төр=0] 4.227* 1.795 .940 5.457** 1.939 .940 3.334** 1.072 .940

Хуудас | 50

Page 51: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Аймгийн төв[сум,нийслэл=0] -5.892*** 1.197 .863 -11.644*** 1.294 .863 -5.483*** 0.715 .863Нийслэл [сум,аймаг=0] 10.26

2*** 0.932 .827 5.334*** 1.007 .827 3.295*** 0.557 .827

Боловсрол түвшин [диплом, бакалавр=0] 1.227 1.180 .552 2.506* 1.275 .552 1.046 0.705 .552

Боловсрол түвшин [диплом, магистр=0] 1.993 1.490 .623 3.534 1.610 .623 1.196 0.890 .623

R2, F .284, 40.508*** .243, 32.757*** .222, 29.112**** p < .05, ** p < .01, *** p < .001

Зөвхөн төрийн сургуулиудын хувьд регрессийн шинжилгээ хийхэд дээрхтэй жил ижил үр дүн гарч байна.

Хуудас | 51

Page 52: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Дүгнэлт

Багшийн талаарх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирснээр мэргэжлийн багшийн хангалт харьцангуй сайн байна. Гэсэн ч эрэлт нийлүүлэлтийг тооцох нэгдсэн бодлого байхгүй учир мэргэжлийн багшийн хангалт сургууль, орон нутгийн онцлогоос хамаарч ялгаатай байна.

Дээрх байдлаас шалтгаалж багшийг ажилд авах шалгуур нь сургууль, орон нутгаас хамаарч ялгаатай байна.

Багш долоо хоногт хуульд заасан хөдөлмөрийн цагаас илүү цаг ажиллаж байна. Энд сургуулийн орчин, хөтөлж буй баримт бичиг, удирдлагын мэдээллийн систем, бусад байгууллагуудын уялдаа холбоо сул байдал нөлөөлж байна.

Сүүлийн үед багш бэлтгэх сургуульд элсэгчдийг татах бодлого хэрэгжүүлж байгаа ч цаашид төгсөгчдийг сургуульд багшаар ажиллуулах бодлого төлөвлөгөө байхгүй байна. Багш бэлтгэх сургуулиудын төгсөгчдийн чанар харилцан адилгүй байна. Энэ нь зарим талаар багшийн эрэлтийг нэмэгдүүлж байна.

Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих байгууллагуудын уялдаа тааруу, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд мониторинг хийж, сургалтын үр дүнг тооцдоггүй, орон нутгийн байгууллагын үүрэг оролцоо сул байна. Орон нутаг, сургуулийн түвшинд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг менежменттэйгээр зохион байгуулах шаардлагтай байна.

Орон нутагт багшийг татах бодого хэрэгжүүлсэн нь тодорхой үр дүн өгсөн. Харин лаборатори сургуулийн нэмэгдэл нь одоогийн байдлаар үндсэн зорилгоороо бус сургуулийн онцлогоор олгогдож байна. Хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж, хувийн сургууль руу шилжих багшийн тоо өсөж байгаа нь төрийн өмчийн сургуульд багшийг ажиллуулах эдийн засгийн хөшүүргийг бий болгож буй багшийн үндсэн цалинг нийгмийн дундаж цалинд хүргэх шаардлагатайг харуулж байна.

Сурагчдын сурлагын амжилт олон хүчин зүйлээс шалтгаалах боловч сургуулийн болон багшийн хүчин зүйлээр дээр авч үзэхэд ялгаатай гарч байна. Цаашид багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанаас гадна сургууль, орон нутагт хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих үйл ажиллагаанууд явуулах шаардлагатай байна.

Хуудас | 52

Page 53: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Сургалтын хөтөлбөр, үнэлгээ

Бага боловсролын үнэлгээний тогтолцоо

Бага боловсролын үнэлгээний шинэчлэлийн үзэл баримтлал, эрх зүйн тогтолцоо

2013 онд боловсруулж мөрдсөн хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалд суурилсан сургалтын цөм хөтөлбөртэй хамт сурагчийн үнэлгээний журмыг шинэчилсэн. 2018 онд сурагчийн үнэлгээний журмыг дахин шинэчилж 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжүүлээд нэг жил болж байна.

Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй хамт “ЕБС-ийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам”-ыг 2013 оны БШУ-ны сайдын А/309 тушаалаар батлан гаргасан. Энэхүү журмаар суралцагчийн ахиц, амжилтыг бага боловсролын түвшинд I-III ангид суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг үгэн үнэлгээгээр, IV-V ангид гүйцэтгэлийн хувиар тооцож, үгэн үнэлгээгээр үнэлнэ хэмээн тусгаж өгсөн. (БСШУЯ, ЕБС-ийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам, 2013)

Сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний хэсэгт хэд хэдэн шинэлэг зүйлийг тусгасан. Үүнд: Эцсийн үр дүнгийн үнэлгээнд төвлөрч байсан бага боловсролын үнэлгээний тогтолцоонд явцын үнэлгээний элементүүдийг оруулж ирсэн. Бага ангид дүнгийн шатлалыг цөөлж эцэг эх, асран хамгаалагчид, сурагчдад ойлгомжтой үгэн үнэлгээг хэрэглэх алхам хийсэн. Тухайн хичээлийн мэдлэг, тусгай чадварыг үнэлэхэд чиглэгдэж байсан үнэлгээний тогтолцоог өөрчилж сурагчдын эзэмшсэн ерөнхий чадварыг үнэлэх санааг гаргасан. Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрт “Суралцагчийг явцын ба эцсийн үнэлгээгээр үнэлнэ. Явцын үнэлгээ нь ээлжит хичээлийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд суралцагчийн хичээл сургалтын үйл ажиллагаан дахь оролцоо, ахиц амжилтыг дүнгээр үнэлэх бус тэдний сурах үйл ажиллагааг дэмжих, өөрийн үнэлгээ хийх, суралцах чадвар, арга барилыг хөгжүүлэхэд чиглэгдэнэ” хэмээн явцын үнэлгээний зорилгыг заасан байдаг. (БСШУЯ, Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр, 2014)

Энэхүү үнэлгээний шинэчлэлийн үзэл баримтлал нь шалгуурт суурилсан үнэлгээ буюу явцын үнэлгээний тогтолцоо болон 21-р зууны чадвар, чадамж эзэмшүүлэх, түүнийг үнэлэх дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж буй. (Assessment and Teaching of 21st Century Skills. Editors: Care,E, Griffin,P, Wilson, M.2018) Үнэлгээний тогтолцоог шинэчлэн боловсруулахад дэлхийн боловсролыг манлайлагч улсуудад нэвтэрч буй бага боловсролын үнэлгээний либералчлалын туршлагаас суралцсан. Ялангуяа Япон, Финлянд зэрэг улсуудын бага боловсролын үнэлгээнд дүнгийн шатлал маш цөөхөн байдаг сайн туршлагыг нэвтрүүлэх гэж оролдсон. (Мөнхжаргал.Д. Японы бага боловсролын үнэлгэ, 2013)

Хуудас | 53

Page 54: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Харин 2018 онд өмнөх журмыг шинэчилж “ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг БСШУС-ын сайдын А/425 тоот тушаалаар батлан гаргаж 2018-2019 оны хичээлийн жилд сургуулиудад мөрдөн хэрэгжүүлсэн байна. Энэхүү журмаар өмнө байсан 5 шатлал бүхий дүнгийн тогтолцоог 8 шатлал бүхий дүнгийн тогтолцоонд шилжүүлсэн байна. Өмнөх үнэлгээний болон дүнгийн тогтолцооны дутагдалтай талыг “Үнэлгээ нь багш, суралцагчийн ахиц амжилтыг урамшуулан дэмжихээс илүүтэй хянах, шалгах буюу хариуцлага тооцох эсвэл дүн тавих хэрэгсэл гэх тогтсон хандлага ерөнхий боловсролын сургуульд давамгайлж байна. Түүнчлэн суралцагчид дүнгийн хойноос хөөцөлдөх, багш, сургуулийн зүгээс хүүхдийн ирээдүйг бодох нэрийдлээр дүнг ахиулан тавьдаг байдал түгээмэл ажиглагдаж байна. Сурлагын амжилтыг үнэлэх өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний үр дүнгийн зөрүү их байна. Суралцагчдыг дүнгийн 5 шатлалаар үнэлж байсан нь суралцагчдыг бодитой үнэлэх, ахиц амжилтыг тооцох, тэдний ялгаатай байдлыг илрүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлж чадахгүй байгаа нь суралцагчийн үнэлгээг шинэчлэх хэрэгцээ шаардлага буйг харуулж байна” хэмээн үнэлгээний механизмыг шинэчлэх үндэслэлийг гаргасан байна. “Үнэлгээг олон шатлалтайгаар авч үзсэн нь суралцагчийн мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг үнэлэх арга зүйг боловсронгуй болгох, үнэлгээ нь суралцагчийн ахиц, өөрчлөлтийг хянах, амжилтаа ахиулах боломж олгох, үнэлгээг ойлгомжтой, шударга, бодитой явуулах боломж бүрдүүлэх зорилготой” гэж шинэчилсэн үнэлгээний журмын үзэл баримтлалыг томъёолжээ. (БСШУЯ, БҮТ, ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг хэрэгжүүлэх зөвлөмж, 2018)

Энэхүү 8 шатлал бүхий дүнгийн тогтолцоо нь 2016 оноос бага, суурь боловсролын төвшинд уламжлалт үсгэн үнэлгээг 8 шатлал бүхий тоон үнэлгээнд шилжүүлсэн Англи улсын “Progress 8” төсөлтэй тун төстэй байна.

Сүүлийн 20 жилд үнэлгээний журамд орсон өөрчлөлтийг нэгтгэснийг Хүснэгт 20-д үзүүллээ.

Хүснэгт 20. ЕБС-ийн суралцагчийг үнэлэх журмуудад орсон өөрчлөлтүүд№ Журам Агуулгын өөрчлөлт

1

“ЕБС-ийн суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журам”, “Бага, дунд боловсролын улсын шалгалтын журам” (Гэгээрлийнсайдын 259 дүгээр тушаал, 1998)

5 үсгэн дүнд харгалзах процентын дүн болон сурлагын дээд, дунджаас дээгүүр, дундаж, дунджаас доогуур, хангалтгүй гэсэн 5 агуулгын түвшний дүн тавигдахаар болж өөрчлөгдсөн.

Дунд, ахлах ангийн суралцагчийг бүлэг сэдвээр үнэлж жилийн эцэст дүн гаргана.

Улирал бүрд хөндлөнгийн үнэлгээ хийнэ. Энэхүү журмыг хэрэгжүүлэх зөвлөмжтэйгөөр

боловсруулагдсан.2 ЕБС-ийн суралцагчийн мэдлэг,

чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх журам (БСШУ-ы сайдын

Улирлын үнэлгээг I ба II нэгж хичээлүүдийн хагас жил болон жилийн эцэст стандарт үнэлгээгээр үнэлнэ.

Суралцагчийг стандарт бус болон стандарт үнэлгээгээр үнэлнэ.

Хуудас | 54

Page 55: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

3

ЕБС-ийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журам (БШУ-ы сайдын А/309 дүгээр тушаал, 2013)

Суралцагчийн ахиц, амжилтыг тооцож улирлын үнэлгээг ирц-10, явц-60, улирлын шалгалт-30 хувиар тооцож дунд ангид 5 шатлалтайгаар өмнөх оны дүнгээр үнэлж байна. харин ахлах ангид 13 шатлалт үсгэн (A, A+, A-, B, B+, B- гэх мэт) дүн, процент, агуулгын түвшний тоон дүнгээр дүгнэх болсон. Мөн бага боловсролын түвшинд I-III ангид суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг үгэн үнэлгээгээр, IV – V ангид гүйцэтгэлийн хувиар тооцож, үгэн үнэлгээгээр үнэлнэ хэмээн тусган өгсөн байна.

4

ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам (БСШУС-ын сайдын А/425 дугаар тушаал, 2018)

Суралцагчийн үнэлгээ нь оношлох, явцын үр дүнгийн гэсэн төрөлтэй байх бөгөөд үнэлгээ нь шалгуурт суурилсан байна.

Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн ахиц амжилт, өөрчлөлтийг үнэлэхдээ I, II ангид оношлох болон явцын үнэлгээ, III – XII ангид оношлох болон явцын, үр дүнгийн үнэлгээний төрлийг ашиглана. Үр дүнгийн үнэлгээ нь тухайн хичээл, судлагдахууны агуулгын хүрээнд гүйцэтгэлийг хувиар үнэлж, 8 түвшинд ангилах бөгөөд түвшин тус бүр нь шалгуур /тодорхойлолт/ -тай байна гэж заасан байна.

Журмыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулагдсан.Эх сурвалж: Боловсролын салбарын мастер төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх техник туслалцааны төсөл, дугаар 51103-001

Боловсролын үнэлгээний төв

Бага боловсролын үнэлгээг үндэсний хэмжээнд зохион явуулах мэргэжлийн байгууллага бол 2004 онд байгуулагдсан БСШУС-ын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төв /БҮТ/ бөгөөд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

Бүх шатны сургалтын байгууллагын сургалтын чанарыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын жишиг арга зүй, аргачлалаар боловсруулах, чанарын хяналт-шинжилгээ хийх, санал, дүгнэлт гаргах,

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үнэлгээний даалгавар боловсруулах,

Гүйцэтгэлийг үнэлэх арга зүйд багш нарыг сургах, Хичээл бүрээр үнэлгээний жишиг даалгавар боловсруулах, Суурь, бүрэн дунд боловсролын улсын шалгалт болон элсэлтийн ерөнхий

шалгалтын даалгавар боловсруулах, даалгаврын сан бүрдүүлэх, Боловсролын чанарын үнэлгээний асуудлаар мэдээллийн сан үүсгэх, байгууллага,

иргэдийг мэдээллээр хангах, Үнэлгээний онол-арга зүйн чиглэлээр хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх,

сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, Мэргэжлийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах чиг үүргүүд

багтдаг.

(Боловсролын үнэлгээний төв, Танилцуулга, www.eec.mn)

Хуудас | 55

Page 56: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

БҮТ нь элсэлтийн ерөнхий шалгалт, улсын шалгалт, чанарын үнэлгээний судалгаа зэрэг үндэсний хэмжээний томоохон шалгалт, эцсийн үнэлгээг зохион байгуулах талаар туршлага хуримтлуулж чаджээ. Сүүлийн жилүүдэд бага боловсролын үнэлгээний тогтолцоог шинэчлэх, явцын үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээний үр дүнгийн нийцтэй байдлыг бий болгох талаар онцгойлон анхаарч ажиллаж байгаа байгууллага юм. Ялангуяа багш сурагчдад оношлох, явцын, эцсийн үнэлгээнүүдийн уялдаа холбоо, тэдгээрийн зааг ялгааг таниулах, багш нарт үнэлгээний блюпринт боловсруулах, үнэлгээний даалгавар зохиох арга зүй эзэмшүүлэх үндэсний хэмжээний сургалтуудыг зохион байгуулж иржээ. БҮТ нь 2021 онд манай улсыг олон улсын сурлагын амжилтын үнэлгээний төсөл ПИЗА-д хамруулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээгээд байна.

БҮТ нь бага боловсролын төвшинд жил бүр 5-р ангиас хөндлөнгийн чанарын үнэлгээний шалгалт, сурагчдын сурлагын амжилтанд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар судалгаа авч тайлан гаргаж ирсэн. Харин 2019 онд 3-р ангиас анх удаа математик, монгол хэлний хичээлээр чанарын үнэлгээний судалгаа авсан тайланг боловсруулах шатандаа явж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт, ерөнхий боловсролын чанарын үнэлгээг явуулж олон жилийн туршлага хуримтлуулсан боловч үнэлгээгээр мэргэжсэн, үнэлгээний даалгаврыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах чадварлаг мэргэжилтэн дутмаг, ялангуяа 21-р зууны чадвар, чадамжийг анги танхимын төвшинд үнэлэх орчин үеийн арга зүй, технологи нэвтрүүлэх байдал шаардлагын төвшинд хүрэхгүй байна. Бага боловсролын үнэлгээний менежмент

БСШУСЯ болон БҮТ-өөс 2018 онд батлан гаргасан шинэ журам, зөвлөмжид бага боловсролын төвшинд үнэлгээ явуулах менежементийн схемийг тодорхой ойлгомжтой байдлаар гаргаж өгсөн. Энэхүү менежментийн схемээр ямар төрлийн үнэлгээг аль төвшний байгууллага хариуцан гүйцэтгэх, анги бүрээр ямар хяналт шинжилгээ үнэлгээ хийгдэх болон тэдгээрийг явуулах хугацаа, оролцогч талуудын хариуцан гүйцэтгэх чиг үүргүүдийг сайтар ялган тодорхой болгож өгсөн байна.

Энэхүү менежментийн схемээр эцсийн үр дүнгийн үнэлгээ буюу хөндлөнгийн үнэлгээний чиг үүргийг БҮТ болон орон нутгийн БСГ хувааж гүйцэтгэхээр харагдаж буй. БҮТ нь 3-р ангиас математик, монгол хэлний хичээлээр чанарын үнэлгээний судалгаа, 5-р ангиас математик, монгол хэл, хүн ба байгаль хичээлээр улсын шалгалт авахаар, харин орон нутгийн БСГ нь анги дэвших шалгалтыг хариуцан зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Боловсролын хүрээлэн үнэлгээний даалгаварын агуулга, блюпринтийг боловсруулах, БМДИ сургууль, багш нарт арга зүйн зөвөлгөө өгөх зэрэг БСШУС-ын яамны агентлагуудын хамтын ажиллагааг бодитой байдлаар тусгаж өгчээ. Сургууль, заах аргын нэгдэл нь өөрийн онцлогт тохирсон үнэлгээний шалгуур боловсруулж түүний дагуу хяналт шинжилгээ хийх үүргийг хүлээсэн байна.

Хуудас | 56

Page 57: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Явцын үнэлгээг сургууль, багш нар гардан гүйцэтгэж байхаар тусгажээ. Хичээл заадаг багш нар хандлага төлөвшлийн үнэлгээг гүйцэтгэж түүнийг нь анги удирдсан багш нагтгэн дүгнэх үүргийг хүлээж буй. Хичээл заадаг багш нар бүлэг сэдэв бүрээр үнэлгээний блюпринт боловсруулах, жишиг даалгавар боловсруулах үүрэг хүлээж байгаа бол сургууль, ЗАН нь хагас жилийн, жилийн эцсийн үнэлгээний блюпринт, даалгаварын сан бүрдүүлэх үүргийг хүлээж байна.

Оношлох үнэлгээг сургууль, багш нар гардан гүйцэтгэж байхаар тусгажээ. Оношлох үнэлгээг багш жил, улирлын эхэнд хичээлийн мэдлэг, ойлголт, чадвар, хандлага төлөвшлөөр үнэлэн ангийн хэмжээнд нэгтгэж, суургууль хичээлүүд болон боловсролын төвшингөөр нэгтгэн гаргах үүргийг хүлээж байна.

Хүснэгт 21. Бага боловсролын үнэлгээний менежментийн тогтолцооI анги II анги III анги IV анги V анги

Оношлох үнэлгээБагш, сургууль Хичээлийн

мэдлэг, ойлголт, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээ

Хичээлийн мэдлэг, ойлголт, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээ

Хичээлийн мэдлэг, ойлголт, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээ

Хичээлийн мэдлэг, ойлголт, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээ

Хичээлийн мэдлэг, ойлголт, чадвар, хандлага төлөвшлийн үнэлгээ

Явцын үнэлгээХичээл заадаг болон анги удирдсан багш

Хандлага, төлөвшлийн үнэлгээ

Хандлага, төлөвшлийн үнэлгээ

Хандлага, төлөвшлийн үнэлгээ

Хандлага, төлөвшлийн үнэлгээ

Хандлага, төлөвшлийн үнэлгээ

Хичээл заадаг багш

Бүлэг сэдвийн жишиг даалгавар, блюпринт

Бүлэг сэдвийн жишиг даалгавар, блюпринт

Бүлэг сэдвийн жишиг даалгавар, блюпринт

Бүлэг сэдвийн жишиг даалгавар, блюпринт

Бүлэг сэдвийн жишиг даалгавар, блюпринт

Сургууль, ЗАН

Хагас жилийн, жилийн эцсийн үнэлгээний блюпринт, даалгаварын сан бүрдүүлэх

Хагас жилийн, жилийн эцсийн үнэлгээний блюпринт, даалгаварын сан бүрдүүлэх

Хагас жилийн, жилийн эцсийн үнэлгээний блюпринт, даалгаварын сан бүрдүүлэх

Хагас жилийн, жилийн эцсийн үнэлгээний блюпринт, даалгаварын сан бүрдүүлэх

Хагас жилийн, жилийн эцсийн үнэлгээний блюпринт, даалгаварын сан бүрдүүлэх

Эцсийн үр дүнгийн /хөндлөнгийн/ үнэлгээБҮТ-өөс хариуцан явуулах Чанарын үнэлгээний судалгаа

Математик, Монгол хэл

БҮТ-өөс хариуцан явуулах улсын шалгалт

Математик, Монгол хэл, Хүн ба байгаль

Орон нутаг хариуцан явуулах анги дэвших

1 шалгалт: Нэгдмэл агуулгаар

2 шалгалт: Нэгдмэл агуулгаар

Хуудас | 57

Page 58: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

шалгалт болон сургууль сонгох хичээлээр

Сургууль, ЗАН хариуцан явуулах хяналт шинжилгээ

Өөрийн онцлогт тохирсон үнэлгээний шалгуур боловсруулж түүний дагуу хяналт шинжилгээ хийх

Өөрийн онцлогт тохирсон үнэлгээний шалгуур боловсруулж түүний дагуу хяналт шинжилгээ хийх

Өөрийн онцлогт тохирсон үнэлгээний шалгуур боловсруулж түүний дагуу хяналт шинжилгээ хийх

Өөрийн онцлогт тохирсон үнэлгээний шалгуур боловсруулж түүний дагуу хяналт шинжилгээ хийх

Өөрийн онцлогт тохирсон үнэлгээний шалгуур боловсруулж түүний дагуу хяналт шинжилгээ хийх

Эх сурвалж: (БСШУЯ, БҮТ, ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг хэрэгжүүлэх зөвлөмж, 2018)

Шинэчилсэн үнэлгээний хэрэгжилтийн байдал

Шинэчлэн мөрдөж буй “ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам” нь сурагчдын мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг 8 түвшин түүнд харгалзах 0-100 хувиар үнэлж дүгнэхээр болсон. Үнэлгээний зорилгыг сурагчдын мэдлэг, чадварын ахиц, хандлага, төлөвшлийн өөрчлөлтийг үнэлж дүгнэхэд чиглэгдэнэ хэмээн явцын үнэлгээг түлхүү явуулахад анхаарал хандуулсан нь ажиглагдаж буй.

Хүснэгт 22. Сурагчдын мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийн 8 түвшний үнэлгээТүвшин I II III IV V VI VII VIIIХувь 0-29 30-39 40-49 50-59 60-69 70-79 80-89 90-100

Түвшин бүрт тохирох үнэлгээний шалгуурыг 5 шалгуур үзүүлэлтээр боловсруулан танилцуулсан боловч тухайн хичээлийн хувьд үнэлгээний шалгуурыг боловсруулаагүй орхисон байна. “ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журам”-ыг хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулан сургууль, багш нарт хүргүүлсэн байна. Энэхүү журмын хавсралтад хичээл бүрээр мэдлэг, чадвар, хандлага төлөвшлийг үнэлэх үнэлгээний шалгуурын загваруудыг оруулсан боловч тухайн хичээлийн үнэлгээг 8 түвшингээр хэрхэн явуулах талаар загвар жишээ дурьдаагүй байна.

Явцын болон эцсийн үнэлгээний дүнгийн зөрүүтэй байдал

Шинэчилсэн үнэлгээний талаар багш, менежерүүдтэй хийсэн фокус бүлгийн ярилцлагын үр дүнгээс харахад бага боловсролын үнэлгээний тогтолцоонд цөөнгүй асуудлууд учирч буй нь харагдлаа.

Сургалтын цөм хөтөлбөрт 1-3-р ангийн сурагчдыг аман үнэлгээгээр үнэлэхээр заасан боловч аймаг, нийслэл, БҮТ-ээс авдаг үнэлгээ нь бусад ангиудтай адилхан шатлалаар

Хуудас | 58

Page 59: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

үнэлдэг байна. Иймд бага ангийн багш нар 1-3-р ангийн сурагчдын үнэлгээг хийхэд зөрчил үүсч байгаа нь харагдлаа.

Сургалтын цөм хөтөлбөрт бага ангид ахицын үнэлгээ хийх зорилго тусгагдсан байдаг бөгөөд багш нар үүний дагуу ажилладаг байна. Харин сурагчдын явцын үнэлгээг улирал тутам хийгээд зарим сурагчдын сурлагын амжилт мэдэгдэхүйц ахисан урам зоригтой явж байтал аймаг, нийслэл, үнэлгээний төвөөс авдаг шалгалтын дүн багш нарын ахицын үнэлгээг үгүйсгэдэг. Энэ нь аль үнэлгээ нь зөв гэдэгт эргэлзээ үүсгэдэг байна. Үүнийг зохицуулах үнэлгээний найдварт байдлыг тогтоох аргачлал байдаггүй.

1-3-р ангид аман үнэлгээгээр явна гэсэн боловч улс, нийслэл, дүүргээс ирдэг шалгалт нь үнэлгээтэй, олон шатлалаар үнэлээд явчихдаг. Үнэлгээний журам дүрэмтэйгээ зөрчилдөөд байна. Ахицын үнэлгээг бид арай ядан хийдэг боловч дээрээс авдаг үр дүнгийн үнэлгээ нь бидний ажлыг баллуурдаад хаячихдаг.

Бага боловсролын сургалтын менежер:

Шинэчилсэн үнэлгээний журам нь явцын болон эцсийн үнэлгээний зөрүүтэй байдлыг багасгах зорилго агуулж байгаа ч гэсэн бодит байдалд энэ зөрүүтэй байдлыг шийдвэрлэж чадаагүй багш, менежерүүдийн хувьд асуудал болсоор байгаа нь судалгаанаас харагдлаа. Олон шатлалтай үнэлгээний механизмын нийцтэй байдал

Бага ангид (4-5-р ангид) олон шатлалтай үнэлгээний систем тохиромжгүй гэж үзэж байна. Үнэлгээний журам, цөм хөтөлбөр тус тусдаа байх шаардлагагүй, хамтдаа нэг зүйл болж багш нарт ирж байх шаардлагатай байна. Сургалтын цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилго, 2018 оны үнэлгээний систем нь сурагчдын сурлагын амжилтын ахицыг үнэлэхэд чиглэгдсэн сайн талтай боловч хэрэгжилтийн шатанд зөрчилдөх зүйлс байсаар байна. Тухайлбал, шинэ үнэлгээний системийг нэвтрүүлэхэд үнэлгээний түвшин бүрийг дүгнэх шалгуур нь тодорхойгүй. Үнэлгээний зааварчилгаа ирүүлсэн боловч тэр нь орчуулгын материал байх тул манай хөрсөнд буугаагүй багш нарт ойлгомжгүй байдаг нь харагдлаа.

Үнэлгээний шалгуур нь тодорхой бус. Аль нь 1-р түвшин бэ? Аль нь 8-р түвшин бэ? гэдгийг ялгаж салгах шалгуур муутай. Хичээл бүрийн онцлогоор нь үнэлгээний шалгуур байвал зүгээр байна. Тусгай хэрэгцээт хүүхдийн үнэлгээний шалгуур хэрэгтэй болдог. Цөм хөтөлбөрийн онц, сайн, хангалттай гэсэн үгэн үнэлгээ нь зохимжтой юм шигээ.

Бага ангийн багш

Багшийн ажлыг үнэлэх үнэлгээний систем, сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх үнэлгээ хоёр хоорондоо зөрдөг байна. Багшийн үнэлгээг 60%-д бариулах хэрэгтэй байдаг. Гэтэл сурагчдын үнэлгээг 50%-д бариулах шаардлагатай болж зөрчилдөөд байна. Нэг зүйл шинээр гаргаж тавьдаг ч нөгөө зүйлтэйгээ авцалддаггүй зөрчил үүсдэг тодорхой жишээ нь энэ юм.

Хуудас | 59

Page 60: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Эцэг эхчүүд шинэ үнэлгээний системийг ойлгохгүй, хүүхдийнхээ түвшинг ахисан байдлаар хүлээж авах бус эцсийн үнэлгээг сонсох гэсэн хандлага нь давамгайлсаар байгаа ажээ. Үнэлгээний системийг эцэг эхчүүдэд туршин таниулах ажлыг хийлгүйгээр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Зарим багш, сургуулиуд шинэ үнэлгээний системийг нэвтрүүлээгүй, хуучин үнэлгээний системээ баримтлаад хувийг нь шилжүүлэн хэрэглэсэн практик ч байгаа ажээ. Олон шатлалтай үнэлгээний дүнг оруулахад багш нарт бичиг цаасны ачаалал нэмэгддэг байна.

Хандлага төлөвшлийн үнэлгээ

Дэлхий дахинаа сурагчдын хандлага, төлөвшлийг үнэлэх асуудал хамгийн төвөгтэй асуудал байсаар байна. Энэхүү журамд хандлага, төлөвшил, хандлага төлөвшил гэсэн 3 нэр томъёо хэрэглэсэн байна. Эдгээр нэр томъёо хоорондоо юугаараа төстэй юугаараа ялгаатай, өөр өөр утгыг илэрхийлж байгаа юу? эсвэл нэг утгатай зүйл үү? гэдгийг сайтар тодруулалгүйгээр журмын баримт бичигт тусгасан нь ажиглагдлаа. Хандлага, төлөвшлийг үнэлэхдээ 6 шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлэхээр тусгасан байна. Эдгээр 6 шалгуур үзүүлэлт нь хандлагын үзүүлэлт үү? ерөнхий чадварыг үнэлэх үзүүлэлт үү? эсвэл үнэт зүйлийн үзүүлэлт үү? гэдэг нь тодорхойгүй, олон зүйлийг хольж хэрэглэсэн тул багш нар сурагчдын үнэлгээнд хэрэглэхэд ойлгомж муутай болжээ. Тухайлбал, “Соёл уламжлалаа дээдлэх, асуудал шийдвэрлэх чадвар, бүтээлч, ажил хэрэгч байдал” гэсэн 4-р шалгуур үзүүлэлт нь ондоо 3 зүйлийг багтаасан тул энэхүү шалгуур үзүүлэлтийг илэрхийлэхүйц нийтлэг нэр оноож өгөхөд төвөгтэй байна.

Багш Боловсролын салбарын мэдээллийн системийн цахим журнал, сурагчийн хувийн хэрэгт судлагдахууны мэдлэг, чадварын үнэлгээний дүнгээс гадна төлөвшлийн үнэлгээний дүнг оруулах ёстой. Гэвч энэ нь цөм хөтөлбөрт буйн адилаар судлагдахуун бүрээр суралцах хүсэл эрмэлзэл, сурах арга барилын үнэлгээ болж чадахгүй, харин ерөнхий үнэлгээ юм. Төлөвшил гэж нэрлэсэн хэдий ч бага боловсролын цөм хөтөлбөрт тусгасан ерөнхий чадвартай давхцах чадварууд дурдагдсан нь харилцааны чадвар, хамтран ажиллах, бие даан суралцах, байгаль орчинтой зөв харьцах, эрүүл мэндийн зөв дадал гэсэн чадварууд байна.

2015 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын төгсөх ангийн суралцагчдын мэдлэг, чадварын түвшин, боловсролын чанарыг үнэлэх зорилгоор 5, 9, 12 дугаар ангийн сурагчдаас улсын шалгалт авдаг болсон. Улсын шалгалтын зорилго67 нь БШУ-ны Сайдын 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/309 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын болон боловсролын чанарын үнэлгээний” журмын 4.1 болон 4.2 заалтын дагуу бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн түвшинг тогтоох, төгсөх ангийн 67 Боловсролын үнэлгээний төв. Улсын шалгалт зохион байгуулах удирдамж. 2015

Хуудас | 60

Page 61: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

үндэсний чанарын үнэлгээнд  дүн шинжилгээ хийх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчдын мэдлэг, чадварыг бодитойгоор үнэлэх гэсэн. Гэвч улсын шалгалтын оноо, дүн нь сурагчийн хувийн хэрэгт тавигдаж байна. Энэ нь тухайн шалгалт боловсролын чанарын үнэлгээний зориулалтаар бус сурагчийн сурлагын амжилтын үнэлгээний дүнгийн зориулалтаар ашиглагдаж байна.

Хөндлөнгийн үнэлгээний талаар асуулга судалгаанаас дараах үр дүн харагдаж байна.

Зураг 28 Хөтөлбөр болон хөндлөнгийн үнэлгээний нийцэл

A65

A64

A63

A62

A59

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүй Санал нийлнэБүрэн санал нийлнэ Надад хамааралгүй

A59 Боловсролын үнэлгээний төвөөс авдаг шалгалтын даалгаврууд сургалтын цөм хөтөлбөрийн үзэл баримтлалтай нийцдэг.

A62 Улсын/анги дэвших шалгалтын үнэлгээний даалгаврууд сургалтын цөм хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулга нийцэж байгаа.

A63 Аймаг, нийслэлээс авдаг үнэлгээний даалгаврууд сургалтын цөм хөтөлбөрийн үзэл баримтлалтай нийцдэгA64 Сургуулийн зүгээс авдаг үнэлгээний даалгаврууд сургалтын цөм хөтөлбөрийн үзэл баримтлалтай нийцдэг.A65 Сургуулийн зүгээс авдаг үнэлгээнд сурагчдын ерөнхий чадварыг үнэлэх даалгаврууд оруулдаг болсон.

3-5 дугаар ангийн хөндлөнгийн үнэлгээ буюу улсын, анги дэвших шалгалтуудын даалгаврууд сургалтын цөм хөтөлбөрийн зорилго, зорилт, агуулгатай нийцдэг үү гэдэгтэй багш нарын тал хувь нь санал нийлж, тал хувь нь санал нийлэхгүй байна. 3-5 дугаар ангийн шалгалтуудын дүн сурагчийн хувийн хэрэг дээр бичигдэх маш чухал дүн учраас сурагчдын анги танхимд сурч байгаа агуулгатай нийцэхгүй байж болохгүй.

5 дугаар ангийн улсын шалгалтын сэдэв, түвшингийн хувьд математикийн шалгалтын задгай даалгаврууд маш их хугацаа шаардсан даалгаврууд байсан. Зөвхөн хамгийн сайн, цөөн тооны сурагчид л гүйцэтгэж чадах түвшний хүнд даалгаврууд ирсэн байна. Монгол хэлний эхтэй ажиллах агуулга сурагчдад нэлээд хүнд байдаг. Дундажаас доош түвшний сурагчид эхтэй уншиж танилцаж амжааагүй байхад хугацаа нь дуусдаг байна.

Бага ангийн багшийн ярилцагаас

5-р ангийн монгол хэлний улсын шалгалтын эх материал нь 120 үгтэй. Дундаж түвшний хүүхэд уншиж баралгүй хугацаа нь дуусдаг. 70-80 үгтэй байхад л болмоор санагддаг. Дээр нь 150 үгтэй зохион бичлэг бичээд 30 үгэнд багтааж өөрийн санаа бодлоо бичих даалгавар байж байдаг.

Хуудас | 61

Page 62: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Бага боловсролын сургалтын менежерийн ярилцлагаас:

Улсын шалгалтын үнэлгээний даалгаврын нэгдсэн сан байх ба түүнээс улсын шалгалтын даалгавар ирэхээр үнэлгээний журамд заасан. Үнэлгээний даалгаврын сан үүсгэсэн нь төгсөх ангийн сурагчид шинэ агуулга хичээлийн оронд үнэлгээний сан дахь даалгавруудыг л хийх нөхцлийг бүрдүүлж байна. Шалгалтын төлөөх давтлага ихэссэн, сангийн бүх даалгаврын хэвлэж авч ажиллаж байсан нь нэмэлт санхүүгийн ачаалал болж байна.

Даалгаврын сангаар 2-р улирлаас эхэлж ”нүдсэн”. Гэвч шалгалтанд ирдэг даалгаврууд цагтаа багтдаггүй. Математик 5-р ангийн даалгаврууд бүгд 4-5 бодолтой буюу нээлттэй даалгавар байсан. Үнэлгээний блюпринтэд үндэслэн сургууль даалгаврын сангаас сонгоно гэсэн хэдий ч сонгох боломжгүйгээр хийгдсэн байсан. Шалгалтанд ирсэн даалгавар нь алдаатай байсан. Бас вариант хооронд хүндрэлийн ялгаатай байсан.”

Сургалтын менежерүүдтэй хийсэн ярилцлагаас

БҮТ-ийн мэдээллийн санд тавигддаг улсын шалгалтын жишиг даалгаваруудыг интернэтийн орчин сайтай газрууд богино хугацаанд татан авч танилцаж амждаг бол хөдөөгийн сургуулиудын хувьд ингэж чаддаггүй тул 5-р ангийн улсын шалгалт адил тэгш нөхцөлд явагдахгүй байгаа гэсэн асуудал үүсч байна. Улсын шалгалт болон чанарын үнэлгээний даалгаварууд нь сурах бичигт байхгүй агуулга багтаадаг тул сурах бичгээ хурдан дуусгаад үнэлгээнд бэлтгэх ажилдаа ордог практик тогтсон байна.

Асуулга судалгаагаар 2018-19 хичээлийн жилийн 3-р ангийн чанарын үнэлгээний монгол хэлний даалгаврууд сургалтын цөм хөтөлбөрийн агуулгатай нийцэж байгаа эсэхийг асуухад багш нарын тал хувь нь санал нийлж, тал хувь нь санал нийлэхгүй байна. 2018-19 хичээлийн жилийн 3-р ангийн чанарын үнэлгээний математикийн даалгаврууд сургалтын цөм хөтөлбөрийн агуулгатай нийцлийн хувьд санал нийлж байгаа багш нарын хувь бага зэрэг их (8%-иар) хэдий ч төдийлөн ялгаагүй байна.

Чанарын үнэлгээ нь үндэсний хэмжээнд сурагчдын сурлагын амжилтын түвшинг судалж, боловсролын бодлого, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг эргэн харж, сайжруулах талаар судалгааны зориулалттай. Гэвч судалгааны дүнг хараахан энэхүү зориулалтаар ашиглаж чадахгүй байгаа тул Боловсролын хүрээлэн өөрийн тусдаа судалгаа явуулсан “Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйл” судалгаа байна.

Явцын үнэлгээ

Багш явцын болон эцсийн үнэлгээгээр сурагчдад суралцахуйн талаар нь мэдээлэл өгч байдаг. Суралцахуй өрнөж байх үеэр, суралцахуйг дэмжсэн хариу мэдээлэл өгөх нь явцын

Хуудас | 62

Page 63: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

үнэлгээ билээ. Багш сурагчдадаа юу сурсан байх ёстойг нь ойлгуулж, сурч байх явцыг нь хянаж, сурагч өөрөө мөн сурч байгаа явцаа хянаж байвал сургалтын үр дүн хамгийн сайн байна.68

Судалгаанд оролцсон багш нарын 74% нь суралцахуйн зорилтоо сурагчдадаа сайн ойлгуулж байж хичээлээ эхэлдэг гэдэгтэй санал нийлжээ. 86% нь хичээлийн үеэр сурагчдын гүйцэтгэлийн түвшинг байнга хянадаг гэсэн. 86% нь сурагчдадаа явцын үнэлгээний үр дүнд үндэслэн дэлгэрэнгүй зөвлөмж өгдөг гэдэгтэй санал нийлжээ. Харин 61% нь сурагчдын өөрийн үнэлгээний талаарх сурагчид өөрийн үнэлгээгээр дамжуулан суралцахуйн зорилтод хүрсэн эсэхээ дүгнэж чаддаг гэдэгтэй санал нийлж байна. (Зураг 28).

Ажилласан жил, мэргэжлийн зэрэг, сурагчийн тооноос хамаарч явцын үнэлгээ хийхэд ялгаатай эсэхийг шинжлэхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа харагдсангүй. Зөвхөн сургуулийн байршлаар багийн сургуулийн багш нар хичээлийн үеэр сурагчдын гүйцэтгэлийг тогтмол хянадаг гэдэгт 43% байгаа нь ялгаатай байна (p=.01).

Зураг 29 Анги танхим дахь явцын үнэлгээ

A58

A57

A56

A55

A54

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүй Санал нийлнэ Бүрэн санал нийлнэ

A54 Би сурагчдадаа суралцахуйн зорилтыг сайн ойлгуулж байж хичээлээ эхэлдэг.A55 Би хичээлийн үеэр сурагчдын гүйцэтгэлийн түвшинг байнга хянадаг.A56 Манай ангийн сурагчид өөрийн үнэлгээгээр дамжуулан суралцахуйн зорилтод хүрсэн эсэхээ дүгнэж

чаддаг.A57 Би сурагчдадаа явцын үнэлгээний үр дүнд үндэслэн дэлгэрэнгүй зөвлөмж өгдөг.A58 Би эцэг эхчүүдэд хүүхдийнх нь суралцахуйн явц, үр дүнгийн талаар тогтмол дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг.

Бага ангийн сурагчийн суралцахуйн талаар эцэг эхэд нь мэдээлэх маш ач холбогдолтой. Багш нарын 90% нь эцэг эхчүүдэд хүүхдийнх нь суралцахуйн явц, үр дүнгийн талаар тогтмол дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг байна. Эцэг эхчүүдэд улирал бүрийн төгсгөлд эцэг эхчүүдэд хүүхдийнх дүн, анхаарах шаардлагатай зүйлсийг хэлж байна. Гэвч 1 болон 3

68 John Hattie 2008. Visible learning.

Хуудас | 63

Page 64: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

дугаар улиралд дүн гаргахгүй, цаашлаад эцэг эхчүүдэд албан ёсны мэдээлэл өгөх боломжгүй.

2019 оны 8 сарын төгсгөлд Суралцахуйн зорилтуудыг илүү ойлгомжтой болгон, мөн цаашлаад үнэлгээний шалгууртай хэрхэн холбогдох талаар багш нарт сургалт хийгдсэн. Суралцахуйн зорилтыг ийнхүү сайжруулснаар багш, сурагч явцын үнэлгээ хийхэд дөхөмтэй болох юм.

Сурагчийн үнэлгээний шинэ журам нь зөвхөн 4-р улирлын дүнгээр сурагчийн дүнг гаргадаг болсон нь асуудал дагуулж байна. Багш нар сурагчдын суралцахуйн явцын талаар байнга явцын үнэлгээ хийж яваа. Гэтэл 1 болон 3 улирлын дүн гаргахгүй, мөн 2, 4 дүгээр улирлын дүн гаргахад улирлын эцсийн шалгалтын дүнгээр дан ганц гаргаж байгаа нь яваандаа багш нарт “явцын үнэлгээ хийхгүй байсан ч болно” гэж ойлголгогдох эрсдэл үүсч байна.

Би өнгөрсөн жил эхний 3 улирал сурагчдынхаа явцын үнэлгээ, нэгж, бүлэг сэдвийн үнэлгээг байнга журнал дээр тэмдэглэж явдаг байсан. Хийхгүй байсан ч болох юм шиг байсан тул 4 дүгээр улиралд огт тэмдэглээгүй явсан. Сургалтын менежер ч шалгаагүй.

Бага ангийн багш нартай хийсэн ярилцлагаас

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулгын нийцтэй байдал

2014 оноос үндэсний хэмжээнд хэрэгжиж буй сургалтын цөм хөтөлбөрийг агуулга их гэж багш нар үзэж байсан69. Бага боловсролын хувьд цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн зорилт, сурах бичгийн нийцлийн талаар асуулга судалгаанаас багш нарын дийлэнх нь нийцэл муу гэдгийг хариулж байна.

69 АХБ, 2016. Дунд хугацааны тайлан. Боловсролын салбарын хөгжил – Боловсролын чанарт нөлөөлж буй сургуулийн хүчин зүйлс. ТA-8931 MON (49020-001)

Хуудас | 64

Page 65: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 30 Хөтөлбөр, сурах бичиг, агуулгын нийцэл

A48

A47

A46

A45

A44

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүйСанал нийлнэ Бүрэн санал нийлнэ

А44 Цөм хөтөлбөр, сурах бичиг хоорондоо тохирохгүй зүйлс ихтэй.A45 Цөм хөтөлбөрийн агуулга ихэддэг тул зааж амждаггүй.A46 Сурах бичиг дэх зарим агуулга, сэдэв сурагчдын танин мэдэхүйн түвшинд тохироогүй байдаг.A47 Сурах бичиг, суралцахуйн зорилтууд хоорондоо нийцэхгүй тохиолдлууд байдаг.A48 Цөм хөтөлбөрт тусгагдсан сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байдлаас болж тухайн сэдвийг заахад

хүндрэлтэй байдаг.

Багш нарын 84% нь цөм хөтөлбөр болон сурах бичгийн хооронд тохирохгүй зүйлс ихтэй (A44) гэдэгтэй санал нийлж байна. Багш нарын ажилласан жилээс хамаарч статистикийн ач холбогдол бүхий ялгаа харагдаж байгаа ба ажилласан жил ихсэх тусам багш нар илүү санал нийлж байна.

Цөм хөтөлбөрийн агуулга ихэддэг тул зааж амждаггүй (A45) гэсэн асуултад багш нарын 84% нь санал нийлсэн. Даасан ангиар авч үзэхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа харагдсангүй (p=.822).

Багш нарын 71% нь сурах бичиг, суралцахуйн зорилтууд хоорондоо нийцэхгүй тохиолдлууд байдаг гэдэгтэй санал нийлсэн хэдий ч мөн адил статистикийн ач холбогдол бүхий ялгаа харагдсангүй (p=.852).

Багш нарын 82% нь сурах бичиг дэх зарим агуулга, сэдэв сурагчийн танин мэдэхүйн түвшинд тохироогүй байдаг. Даасан ангиар анализ хийхэд статистикийн ач холбогдол бүхий ялгаа байхгүй байна (p=.522).

Цөм хөтөлбөрт тусгагдсан сургалтын хэрэглэгдэхүүн дутмаг байдлаас болж тухайн сэдвийг заахад хүндрэл учирдаг уу гэж асуухад багш нарын 78% нь санал нийлж байна.

Хуудас | 65

Page 66: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Цаашлаад сургуулийн байршлаар анализ хийхэд сумын төв, аймгийн төв, хотын төв, хотын захын ялгаа харагдахгүй байгаа хэдий ч багийн сургуулийн багш нар 100% санал нийлсэн байна. Багш нартай ярилцлагад гол хичээлүүдийн хөтөлбөр, сурах бичиг, агуулга, сурагчийн танин мэдэхүйн түвшний нийцлийн талаар асуухад дараах дүр зураг харагдаж байна. Судлагдахууны хувьд багш нарын дурдаж буй сэдвүүдийг хүснэгтэд үзүүллээ.

Хүснэгт 23. Сургалтын цөм хөтөлбөр болон сурах бичгийн агуулгын нийцлийн талаарХичээлийн нэрс Нийцтэй бус агуулгын сэдэв Тайлбар

МатематикКоординатын хавтгай дахь эргүүлэлт, анхны тоо, эерэг сөрөг тоо

6-7-р ангид үзэх агуулга

Куб, цилиндр, пирамидын дэлгээс, хэрчим, анхны тоо, эерэг сөрөг тоо

Заах цаг нь бага, мэдлэг болгох хэмжээнд хүрэлцдэггүй

Өгүүлбэртэй бодлогууд Үг хэллэг нь тохиромжгүй

Монгол хэлЭхтэй ажиллах Эхэд орсон үгийн тоо ихэдсэнДараалсан 3 гийгүүлэгч, үйл үгийн “Л” дагавар

Жишээ даалгавар багатай, байхгүй

Унших эх материал Сурагчдын сонирхол татахуйц бие даан унших материал хомс

Хүн ба байгаль Хөшүүрэг, энерги, дэлхий, орчлон ертөнц, хүний биеийн бүтэц, нөхөн үржихүй /хүн бий болох үйл явц/, ногоо тарих

Суурь боловсролын төвшинд физик, биологийн хичээлд үзэх агуулга, хэл найруулга ойлгомжгүй, хуулж орчуулсан манай хөрсөнд буугаагүй зүйлс ихтэй, заах багш нарын бэлтгэл хангагдаагүй, агуулгыг заах мэдлэг, чадвар дутмаг байдаг

Хүн ба нийгэм Иргэний боловсрол хичээлтэй агуулгын давхцал ихтэй.

Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгад багтсан дээрхи сэдвүүдийн агуулга нь цухас өнгөцхөн дурдагдсан, агуулга багатай, заах цаг багатай тул эдгээр сэдвүүдийг анхан шатны мэдээллийн төвшинд заахаас өөр аргагүй болдог, харин сурагчдад мэдлэг, чадвар болохуйц хэмжээнд заах боломжгүй байдаг. Эдгээр сэдвүүдийг суурь боловсролын түвшинд заадаг учраас бага боловсролын түвшинд ингэж өнгөцхөн заах шаардлага байгаа эсэх талд багш, менежерүүд эргэлзэж байна.

Хуудас | 66

Page 67: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

6-7-р ангид үзэх агуулга 4-5-р ангид үзээд байна. Жишээ нь анхны тоог бага ангид үздэг дахиад дунд ангид үздэг. Цөм хөтөлбөрт анхны мэдэгдэхүүн өг гэдэг боловч үнэлгээний материалд хүндэрч ирдэг тул багш нар анхны мэдэгдэхүүн өгч болдоггүй. Үнэлгээний түвшинд нь тааруулж илүү мэдлэг олгох шаардлагатай болдог. Куб, цилиндр, пирамидын дэлгээсийг гэхэд л нэг хоёрхон үзээд хүүхдэд чадвар болж суудаггүй. Саяны сайжруулсан хөтөлбөрт ч хэвээрээ байж л байна.

Бага ангийн багш нарын ярилцлагаас

Координатын хавтгай дахь эргүүлэлт, хөшүүрэг, энерги, од эрхсийн тухай ойлголт, нөхөн үржихүйн асуудлуудыг заахад багш нарын мэдлэг чадвар дутмаг, энэ талаар багш бэлтгэх сургуульд заалгаж байгаагүй хүндрэлтэй асуудал байгаа нь харагдаж байна. Ялангуяа, 5-р ангийн сургалтын агуулга хүндэдсэн, суурь боловсролын төвшинд үздэг агуулгууд орж ирсэн байдаг.

Сургалтын цөм хөтөлбөр, сурах бичгийн агуулга нь олон сэдвийг өнгөцхөн дурьдаад өнгөрч буй. Нэг сэдэв агуулгад тогтож ажиллах, хүүхдэд мэдлэг, чадвар эзэмшүүлэх хугацаа өгөхгүй байна. Сурах бичгийн агуулгад хүүхдийг бие даан ажиллуулах, гэрийн даалгаварт өгөх жишээ даалгавар цөөн байдаг тул өөрсдөө нэмэлт сургалтын материал худалдан авч жишээ даалгавар олж сурагчдаар хийлгэдэг.

Хүн-байгаль хичээлээр сурагчдаад судлан шинжлэх чадвар эзэмшүүлэх зорилт тавьдаг боловч туршилт судалгаа хийх хэрэглэгдэхүүн байдаггүй, орчин нөхцөл бүрдээгүй тул энэ нь боломжгүй болдог.

Ялангуяа 4, 5 дугаар ангийн Математик, Хүн ба байгаль хичээлүүдийн хувьд маш олон салангид сэдэв, агуулгатайг багш, сургалтын менежерүүд дурдаж байна. Салангид сэдэв, агуулга их байх нь ялангуяа бага ангийн сурагчид дадлагажиж амжихгүй, үлдэцгүй байх, мэдлэг, чадвар болж суухгүй байх нөхцөл болж байна.

Цөм хөтөлбөрт дунд ангийн суурь болох ёстой гээд спираль загварт хөтөлбөр гээд маш олон агуулгыг бага багаар оруулчихсан. Гэвч багш нар бэлтгэгдээгүй. Багш ангийн багш бүх хичээлээ заах шаардагатай нь мөн асуудал болдог. Өөрийн сайн биш судлагдахуун дээр онолын болоод аргазүйн мэдлэг дутмаг. Спираль хэлбэрээр олон салангид сэдэв, суралцахуйн зорилтыг бага хэмжээгээр заагаад анги ахихад хүндэрнэ гэж байгаа боловч бага ангийн хүүхдэд дадал болж амждаггүй.

Боловсролын газар, хэлтсүүдийн бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлагаас

Сургалтын хөтөлбөрийн агуулгын олон удаагийн, түргэн өөрчлөлтөөс болоод эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийн зорилго, агуулгыг ойлгохгүй, хүүхдийнхээ сургуульд юу үзэж буйг багцаалах боломжгүй болж тэд сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд оролцох ажлаас хөндийрч холдох шинжтэй болж буй.

Хуудас | 67

Page 68: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Сургалтын хөтөлбөрийн түвшин, сурах бичиг, сурагчийн танин мэдэхүйн түвшинд тохирсон байдлын талаар 2018-2019 онд Боловсролын хүрээлэн 2 томоохон судалгааг хийсэн.

- Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, түүнд нөлөөлж буй хүчин зүйл 2018-2019

- ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, суралцахуйн удирдамжийг сайжруулах.

Эхний судалгаанд бага, суурь, бүрэн дунд түвшин бүрээр бүх судлагдахуунаар сурагчдаас шалгалт авч, даалгаврын анализ хийн хүндрэлтэй агуулга, аргазүйн шийдлийг илрүүлэх зорилготой. Дээрх судалгаануудын үр дүнд үндэслэн ерөнхий боловсролын агуулгын түвшин суралцахуйн зорилтуудын үйлийн хүрээг эргэн харж, сайжруулах хийгдсэн.

Хүснэгт 24. 2019 онд зохион байгуулсан багш нарын хэлэлцүүлгээс бага боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулгыг сайжруулах талаар гаргасан саналууд:Монгол хэлний сургалтын хөтөлбөр

Суралцахуйн зорилтыг судлахад ногдох цаг харилцан адилгүй Суралцахуйн зорилтын танин мэдэхүйн доод түвшний үйл нь дээд

түвшний үйлээс бага Суралцахуйн зорилтын тоо буюу агуулга их байгаагаас цагтаа

багтдаггүй, хэрэгждэггүй Унших, ярих сонсох чадварын айн хувьд суралцахуйн зорилт хэт олон,

нэг байж болох санааг олон хэлбэрээр дэлгэрүүлж бичсэнХүн ба орчин сургалтын хөтөлбөр

3-р ангид “ Миний тоглоом” 3 СЗ, Сургуулийн гадаад орчин 4 СЗ, Миний найз 2 СЗ –нь хүүхэд амьдралынхаа туршлагын явцад мэдэх боломжтой сэдвүүд байна

Эрүүл мэндийн хичээлийн агуулгатай давхцаж байгаа агуулгыг дахин эргэж харж, давхцалыг арилгах

План зураг ойлгох, зурах, таних тэмдгийг ялган таньж нэрлэх агуулга 3.4.5-р ангид давхцал гардаг

Суралцахуйн зорилтын үйл үгийн сонголтыг сайжруулахХүн ба байгаль сургалтын хөтөлбөр

Суралцахуйн зорилтын тоо их тул цагтаа багтдаггүй, цөөлөх шаардлагатай.

Дунджаар 1 суралцахуйн зорилт 1.7 цагт хэрэгждэг Эрүүл мэндийн хичээлийн агуулгатай давхцаж байгаа агуулгыг дахин

харж, давхцлыг арилгах Заахад хүнд агуулгын томьёоллыг илүү тодорхой болгох, шилжүүлэх,

хасах Суралцахуйн зорилтын үйл үгийн сонголтыг сайжруулах, тодорхой

болгохХүн ба нийгэм сургалтын хөтөлбөр

Би, гэр бүл, сургуулийн амьдрал, Нутгийн хүмүүс, нийгэм, аж ахуй, соёлын амьдрал, Хүмүүсийн харилцаа, эрх, үүрэг, хариуцлага хам сэдвийн хүрээнд агуулгын давхцлыг арилгаж, 4-р ангид шингээн 5-р ангийн цагийг багасгах боломжтой.

Иргэний боловсрол цагийг 4,5-р ангид Хүн нийгэм хичээлийн суралцахуйн зорилттой уялдуулан судалдаг болох

5-р ангийн хүн нийгмийн миний эх орон монгол бахархал хам сэдвийг 6-р ангид түүхийн хичээлээр шилжүүлэн оруулах

Суралцахуйн зорилтын үйл үгийн сонголтыг сайжруулах

Хуудас | 68

Page 69: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Эх сурвалж:“Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн- хэрэгжилтийг дэмжих онол, арга зүй” сэдэвт сургалтын PPT илтгэлүүдээс, 2019

2019 оны 1-р сараас цөм хөтөлбөрийн агуулгын талаар үндэсний хэлэлцүүлэг болж үүний үр дүнд суралцахуйн зорилтуудыг эргэн харах, өөрчлөх ажил хийгдсэн. Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулах ажил явагдсан. Үүний үр дүнд сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, бага боловсрол буюу 1-5 дугаар ангид заадаг 1,242 суралцахуйн зорилт буюу шинэ мэдлэг, чадвар, хандлагын тоог 755 болгож багасгахаар тооцсон байна70.

70 Боловсролын хүрээлэн, 2019. ЕБС-ийн сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, суралцахуйн удирдамжийг сайжруулах ажлын хэсгийн тайлан.

Хуудас | 69

Page 70: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 31 Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулсан үр дүн

Эх сурвалж: Боловсролын хүрээлэн, 2019. Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, суралцахуйн удирдамжийг сайжруулах ажлын хэсгийн тайлан

Сайжруулсан сургалтын хөтөлбөр, суралцахуйн зорилтыг багш нарт таниулах үндэсний хэмжээний “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих аргазүй”-н сургалт 2019 оны 8-р сард явагдаж, өөрчлөлт хийгдсэн суралцахуйн зорилт, агуулгыг багш нарт танилцуулсан. Энэхүү судалгаа яг энэ сургалттай давхацсан. Багш нар бага ангийн агуулга нэлээд цэгцэрч, ойлгомжтой болсон байна гэж хэлж байна.

Багш нар хөтөлбөрөө сайн уншаагүй, ойлгодоггүй байсан байна. Энэ сургалтаар суралцахуйн зорилт, үнэлгээгээ холбож ойлгож авлаа.

ЕБС-ийн сургалтын менежертэй хийсэн ярилцлагаас

Хүснэгт 25. Сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулсан байдал /Суралцахуйн зорилтын тоогоор/

Сургалтын хөтөлбөрийн

нэр

Цөм хөтөлбөрийн суралцахуйн зорилтын тоо

Сайжруулсан хөтөлбөрийн суралцахуйн зорилтын тоо

Хассан Нэгтгэсэн Задалсан

Хүн ба орчин /1-3-р анги/

80 53 18 14 5

Монгол хэл /1-5-р анги/

294 153 119 53

Хүн ба байгаль /4-5-р анги/

77 63

Хүн ба нийгэм /4-5-р анги/

38 34 4

Эх сурвалж: “Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн- хэрэгжилтийг дэмжих онол, арга зүй” сэдэвт сургалтын PPT илтгэлүүдээс, 2019

Хуудас | 70

Page 71: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хүснэгт 26. Сургалтын цөм хөтөлбөрийг сайжруулсан байдал /Агуулга, арга зүй, хэл найруулгын талаар/Монгол хэлний сургалтын хөтөлбөр

Нэг суралцахуйн зорилтыг дунджаар 2-10 цагт хэрэгжихүйцээр томьёолсон

Агуулгын өргөсөл, гүнзгийрлийг нягтлан сайжруулсан Суралцахуйн зорилтын тоог багасгах, хүнд агуулгыг хасах,

шилжүүлэх, задлах замаар агуулгыг сайжруулсан Давхардсан агуулгыг нэгтгэн нягтруулах болон үйл ажиллагаа,

суралцахуйн зорилтыг ялган томьёолсон

Хүн ба орчин сургалтын хөтөлбөр

Анги ахих тусам агуулга спираль байдлаар гүнзгийрч, агуулгын залгамж холбоотой байхаар суралцахуйн зорилтын томьёололыг сайжруулсан

2 ба 3-р ангид угийн бичиг хөтлөх агуулгыг хөнгөрүүлж, агуулгыг давхардлыг арилгасан

Хүүхэд амьдралынхаа туршлагад үндэслэн мэдэх боломжтой агуулгыг хөтөлбөрийн агуулгаас хасаж, суралцахуйн зорилтын тоог бууруулснаар нэг суралцахуйн зорилтыг судлахад зарцуулах цаг дунджаар 3,5-4.0 цаг болсон

Анги тус бүрийн “Миний тоглоом” бүлгийн 3 суралцахуйн зорилт, Миний найз бүлгийн 2 суралцахуйн зорилт, Сургуулийн гадаад орчин бүлгийн 4 суралцахуйн зорилтыг агуулгын давхардал үүсгэхгүй байдлаар тодорхойлж, агуулгын өөрчлөлт оруулсан

“Манай дэлхий” бүлгийн 7 суралцахуйн зорилтыг сурагчийн нас, танин мэдэхүйн онцлогт тохируулах байдлаар сургалтын хөтөлбөрөөс хасаж, агуулгын тохируулга хийсэн.

Хүн ба байгаль сургалтын хөтөлбөр

Нэг суралцахуйн зорилтыг дунджаар 2,1 цагт хэрэгжихүйцээр томьёолсон

Агуулгаараа давхцаж буй суралцахуйн зорилтыг жилжүүлэн хассан Суралцахуйн зорилтын тоог багасгах, хүнд агуулгыг хасах,

шилжүүлэх, задлах замаар агуулгыг сайжруулсан Давхардсан агуулгыг нэгтгэн нягтруулах болон үйл ажиллагаа,

суралцахуйн зорилтыг ялган томьёолсон

Хүн ба нийгэм сургалтын хөтөлбөр

Агуулгын давхардлыг арилгасан Хүндрэлтэй агуулгыг танин мэдэхүйн төвшинд нь тохируулан өөрчилж

энгийн болгосон Агуулгын залгамж холбоог сайжруулсан Бүтцийн шаардлагад нийцүүлсэн томъёолол найруулгыг сайжруулсан

Эх сурвалж:“Сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн- хэрэгжилтийг дэмжих онол, арга зүй” сэдэвт сургалтын PPT илтгэлүүдээс, 2019

Зөв монгол хүүхэд, хүүхэд нэг бүрийн хөгжил, ерөнхий чадвар

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй хувь хүн болж хөгжихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлж 

Хуудас | 71

Page 72: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

“Нийт хүүхэд” гэсэн ойлголтоос “Хүүхэд бүрийн хөгжил” гэсэн зорилгыг дэвшүүлж хэрэгжүүлэх шаардлага гарч байна гэж өгүүлсэн.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалд сургуулийн хүчин чармайлт, санаачилга, онцлогоо олж тодорхойлох, түүндээ үндэслэсэн сургуулийн хөгжлийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх зэрэг маш чухал байдаг.

Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалд сургуулийн сургалт, нийт үйл ажиллагаа нь сурагчдын хэрэгцээ, орон нутгийн онцлог, нөөцөд тулгаарласан, уян хатан байх ёстой. Хүүхэд бүрийн онцлогт таарсан сургалтыг удирдах, үүний тулд нэмэлт үйл ажиллагаа, ялгаатай байдлыг харгалзах, олон эх сурвалжаас судлах суралцах боломж олгох, үнэлгээний олон төрөл, хэлбэр хэрэглэх гэх зэргээр зарчмууд байдаг. Эдгээр зарчмуудын талаар асуулга судалгаанаас доорх үр дүн харагдаж байна.

Зураг 32 Хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалын хэрэгжилт

A53

A52

A51

A50

A49

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүйСанал нийлнэ Бүрэн санал нийлнэ

А49 Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэдэг үзэл баримтлалыг манай сургууль маш сайн хэрэгжүүлдэг гэж үзэж байна.А50 Манай сургуульд сурагчдын онцлогийг харгалзан, тэдэнд тохирсон нэмэлт үйл ажиллагаа тогтмол

явуулдаг.А51 Би хоцрогдолтой сурагчидтай тэдэнд тохирсон хөтөлбөр боловсруулан тогтмол ажилладаг.А52 Сурагчдад төрөл бүрийн эх сурвалжаас судлах, суралцах боломж олгодог.А53 Би сурагчдаа тестээс гадна үнэлгээний бусад олон төрлийн аргаар үнэлдэг.

Багш нарын 3/4 нь хүүхэд бүрийг хөгжүүлэх үзэл баримтлалыг сургууль дээр сайн хэрэгжүүлдэг гэдэгтэй санал нийлсэн байна.

Сурагчдын онцлогийг харгалзсан, тохирсон нэмэлт үйл ажиллагаа тогмтол явуулдаг уу гэдэг асуултанд дунджаар 63.7% нь санал нийлж байхад, аймгийн төвд байршилтай сургуулиудын багш нарын тал хувь нь санал нийлж, тал хувь нь санал нийлээгүй байна. Аймгийн төвийн багш нарын ачаалал хамгийн их байдагтай71 холбоотой байж болно.

71 Тус тайлангийн “Багшийн нөөцийн менежмент” гэсэн 1 дүгээр хэсгээс үзнэ үү.

Хуудас | 72

Page 73: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Гэхдээ сургуулийн байршлаас хамаарч статистикийн ач холбогдол бүхий ялгаа гарсангүй (p=.228).

Багш нарын 3/4 нь хоцрогдолтой сурагчидтай тэдэнд тохирсон хөтөлбөр боловсруулан тогтмол ажилладаг гэдэгтэй санал нийлжээ. Багшийн ажилласан жилээр харахад статистикийн ач холбогдол бүхий ялгаа гарсангүй. Харин сурагчийн тооноос хамаарч ялгаа харагдаж байна. 35 хүртэлх тооны сурагчтай багшийн 62% нь санал нийлнэ, 19% нь бүрэн санал нийлж байхад 35-аас олон тооны сурагчтай багш нарын 65% нь санал нийлнэ, 9% нь бүрэн санал нийлнэ гэсэн байна (p=.01).

2012-2016 онд хичээлээс гадуурх үйл ажиллагааны цагийг сургалтын төлөвлөгөөнд суулгаж өгсөн нь ач холбогдолтой. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагааг багшийн нормод тооцдог болсон том амжилт байлаа. Гэвч үнэлгээ хийхдэхгүй, дүн гаргахгүй гэснээр мөн чанарыг нь ойлгоогүй багш нар энэхүү цагуудыг төдийлөн ойшоохгүй өнгөрөөх тохиолдлууд гарах эрсдэлтэй. Жишээ нь, сургалтын менежерүүдтэй хийсэн ярилцлцлагад Иргэний боловсрол хичээл “хуулан бичлэгийн хичээл” болж хувирах тохиолдол байдаг гэж гарсан.

“Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь  “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн. Хэдийгээр үндэсний хөтөлбөрийн хугацаа дууссан хэдий ч сургууль дээр үргэлжилж байгаа зүйлс багагүй байна. Сайн хэрэгжиж байгаа үйл ажиллагаа, санаачилгуудаас дор дурдья. Үүнд:

Ангийн номын сан Монгол ёс заншлын өргөө Үндэсний болон орон нутгийн түүх соёлооо танин мэдэхэд анхаарсан төрөл бүрийн

нэмэлт үйл ажиллагаанууд, Сурагчийн төлөвшилд анхаарсан нэмэлт үйл ажиллагаанууд Сурагчийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран эрүүл мэндэд анхаарсан үйл

ажиллагаануд Эцэг эхийн оролцоог хангасан нэмэлт үйл ажиллагаанууд.

Сургууль дахь хүүхдийн оролцооны байгууллагууд маш сайн ажилладаг болж хэвшсэн байна. Мөн эцэг эхийн оролцоо сайжирсан. Эрүүл мэндийн байгууллага зэрэг бусад байгууллагуудтай хамтын ажиллагаа мөн сайжирсан.

Төлөвшил, эрүүл мэндэд анхаарсан нэмэлт үйл ажиллагаанууд 2013 оноос хэрэгжиж буй багшийн ажлын үнэлгээний шалгууртай нягт уялдаатай.72

72 Khishigbayar D., Amarjargal A., Munkhjargal D., Otgonbaatar Kh. (2016). Country Report for Assessment of transversal competencies: Policy and practice in the Asia-Pacific region. UNESCO-Bangkok. (unpublished report)

Хуудас | 73

Page 74: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Эдгээр үйл ажиллагаа үргэлжлэн хэрэгжихэд дэмжлэг болж буй нь төсөл, хөтөлбөрүүд гэж болно. Үүнд ном хөтөлбөрийн үргэлжлэлд дэмжлэг болж “Боловсролын чанарын шинэчлэл” төслөөр дахин номнуудаа шинэчилсэн. Мөн энэхүү төслөөр “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр” хэрэгждэг. Энэ нь сургууль, орон нутгийн онцлогт тохирсон, хөгжлийн зорилгодоо үндэслэсэн bottom-up санаачилга тул маш үр өгөөж сайтай, сургууль өөрийн давуу талаа ашиглах, өмнөх хийж байсан зүйлсээ үргэлжлүүлэх боломж олгодог.

Зөв монгол хүүхэд хөтөлбөр нэрээ сольсон боловч сургуулиуд дээр хэрэгжээд явж байгаа жишээнээс дурдвал Архангай аймгийн сургуулиуд “Ирээдүй 1+1” нэрээр үргэлжлэн хэрэгжиж байгаа бол Улаанбаатар хотын сургуулиудын хувьд 117-р сургуульд “Нэг багш-нэг дугуйлан”, Оюунлаг дунд сургуульд “5С” нэрээр үргэлжилж байна. Гэхдээ тухайн жилдээ сурсан, мэдсэнээ тайлан тавьдаг байсан нь больсон буюу “хүч нь суларсан” гэж ярилцагад орсон сургалтын менежерүүд хэлж байна.

Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрт ерөнхий чадварыг эзэмшүүлэх, үнэлэх талаар асуухад багш, менежерүүд хариулах бэлтгэлгүй, энэ талаар мэдлэг, туршлага хомс байна. Тэд сурагчдын хандлага, төлөвшлийн үнэлгээтэй холбон тайлбарлаж байгаа боловч энэ талаар гаргасан санаачилга, туршин хэрэгжүүлсэн ажил үйл хомс байгаа нь харагдлаа. Түүнчлэн ерөнхий чадварыг үнэлж дүгнэх аргачлал байдаггүй байна.

Сургуулиуд тухайн нэг эсвэл хэд хэдэн чадварыг сонгон авч анхааран хэрэгжүүлэх тохиолдол нэлээд байсан.73

Тухайн сургуулийн зорилт болон хэрэгжиж байгаа тул нийт ангийн хэмжээнд үнэлгээ буюу тайлан хийгддэг хэдий ч тухайн сурагчийн хувьд үнэлгээ хараахан хийгдээгүй байна. Сонгон авч хэрэгжүүлдэг ерөнхий чадваруудаас дурдвал харилцааны чадвар, хамтран ажиллах чадвар, байгаль орчинтой зөв харьцах чадвар, эрүүл дадал хэвшил гэсэн чадварууд байна.

Асуулга судалгаагаар сургуулийн санаачилга, багш нарын ойлголт, туршлагыг судаллаа.

73 Khishigbayar D., Amarjargal A., Munkhjargal D., Otgonbaatar Kh. (2016). Country Report for Assessment of transversal competencies: Policy and practice in the Asia-Pacific region. UNESCO-Bangkok. (unpublished report)

Хуудас | 74

Page 75: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 33 Ерөнхий чадварын үнэлгээ

A43

A42

A41

A40

A39

0% 10% 20% 30% 40% 50% 60% 70% 80% 90% 100%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүйСанал нийлнэ Бүрэн санал нийлнэ

А39 Цөм хөтөлбөрт сурагчдад эзэмшүүлэх ерөнхий чадвар, тусгай чадвар гэж тодорхойлсон нь сурагчдад ямар мэдлэг чадвар олгох гэж байгааг ойлгоход маш тус болдог.

A40 Би цөм хөтөлбөр дэх ерөнхий чадваруудыг хэрхэн заахаа сайн мэддэг.A41 Манай сургуульд ерөнхий чадварыг сургалтын хөтөлбөрт тусгах өөрийн үйл ажиллагаа амжилттай явж

байгаа.A42 Манай сургуульд ерөнхий чадварын үнэлгээг амжилттай хийж байгаа.A43 Ерөнхий чадварыг судлагдахуунд суулгаж заах маш төвөгтэй байдаг.

Багш нар ерөнхий чадварын талаар сургуулийн болон багшийн түвшинд сургалтын хөтөлбөртөө тусгах, үнэлэх, багш өөрөө хэрхэн заахаа мэддэг гэдэг асуултуудад нэлээд эерэг хариулсан байна. Гэхдээ ерөнхий чадварыг судлагдахуунд суулгаж заах төвөгтэй байдаг уу гэж асуултанд багш нарын тэн хагас нь төвөггүй гэж хариулсан байхад үлдсэн хагас нь төвөгтэй гэж хариулсан. Үүнээс үзэхэд судлагдахуунд суулгаж заах оролдлого байгаа гэж харж болох ч багш нарт хүндрэлтэй байна.

2013 оноос мөрдөгдөж буй багшийн ажлын үнэлгээнд журамд74 багшийн ажлыг үнэлэх үндсэн таван шалгуурт сурагчийн төлөвшил багтдаг. Үүний хүрээнд багш нар ажлаа үнэлүүлэхийн тулд ангийн болон хичээл орсон сурагчдын төлөвшлийг үнэлж дүгнэж ирсэн. Үүний хүрээнд сургууль нийтээрээ, эсвэл секц/ЗАН-ээрээ тухайн жилийн анхаарах чадварыг сонгон авч сурагчдадаа төлөвшүүлэх ажил хийгдэж байсан.

Үргэлжлээд 2018 оны А/425 журмаар багш нар сурагчийн төлөвшлийг хичээл, хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаанд оролцсон байдал, идэвх, санаачилгад суурилан баримт нотолгоонд үндэслэн дүгнэж, хувийн хэрэгт бичихээр тусгасан. Сурагчийн төлөвшлийг үнэлэх 6 чиглэлийг мөн тусгасан. Багш нар 0-2 гэсэн 3 шатлалтай үнэлэх ёстой. Эдгээр 6 чиглэл нь бага боловсролын цөм хөтөлбөрт заасан ерөнхий чадваруудтай бараг давхцах буюу нийцэж байна. Үнэлгээний журамд ийнхүү зааж өгсөн нь сургууль бүр, багш бүр албан ёсоор сурагчийн эдгээр чадвар, төлөвшлийг үнэлэх ёстой болсон.

74 БШУ-ы сайдын 2013 оны А/293 тушаал “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам

Хуудас | 75

Page 76: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

A. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн боловсролд тэгш хамруулах байдал

Өмнөтгөл Монгол Улс 2000-аад оны эхэн үеэс боловсролын салбарт тэгш байдлыг хангах, боловсролын хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх хүрээнд тусгай хэрэгцээтэй хүүхдийн боловсролын асуудалд илүү анхаарах болсон. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр хийсэн цөөнгүй судалгаанд “тэгш хамруулах боловсролын талаарх ойлголт жигд бус, хэрэгжүүлэх арга зам харилцан адилгүй байгааг тэмдэглэсэн байна. Эдгээр судалгааны хүрээнд тухайлан ерөнхий боловсролын бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшингээр цуглуулсан тоо баримт, үнэлгээ дүгнэлт хангалттай бус байна. “Бага боловсролын салбарын судалгаа”-ны энэ хэсгээр ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн бага боловсролын хүртээмж, чанарын талаар дараах хүрээнд мэдээллийг цуглуулан шинжлэхийг зорьлоо. Үүнд:

Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаах ойлголт, боловсролын бодлого, зохицуулалтад тэдгээрийн онцлогийг тусгаж буй байдал;

Зорилтот бүлгийн хүүхдүүдийн бага боловсролын хамрагдалт, сургалтын чанар (сурлагын ахиц амжилт);

Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллаж буй багшийн мэдлэг чадвар, тэдэнд тулгарч буй сорилт бэрхшээл зэрэг болно.

Судалгааны хүрээнд Улаанбаатар хотод сонгогдсон дүүргийн 4 хорооны хамтарсан багийн 17 гишүүн, хамгаалах байрны 4 ажилтантай ярилцаж боловсролын салбарын статистик мэдээллээр цуглардаггүй хүчирхийлэл болон нийгэм эдийн засгийн байдлаар үүссэн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн талаарх мэдээллийг илүү тодруулахыг хичээлээ.

-------

Хуудас | 76

ХАМТАРСАН БАГ: ГБХ-тэй тэмцэх хуулиар (20 дугаар зүйл) Хамтарсан багийн ажиллах эрх зүйн орчныг тодорхойлсон. Хуульд зааснаар хамтарсан баг нь өрхийн эмч, сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн албан хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг ТББ-ын төлөөллөөс бүрдэх бөгөөд тухайн сум, хорооны Засаг дарга ахлахаар заасан байна. Хамтарсан баг дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ (зарим):- Хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг

таслан зогсоох үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлэх- Нөхцөл байдлын үнэлгээг үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх, хэрэгжүүлэх- Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгмийн халамж, үйлчилгээ үзүүлэх,

шаардлагатай бусад үйлчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах- Хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаарх статистик мэдээллийг холбогдох байгууллагад

хүргүүлэх

Page 77: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хүснэгт 27. Ялгаатай хэрэгцээтэй сурагчдын талаар мэдээлэл өгсөн оролцогчид

Арга Оролцогчид

Асуулга Ярилцлагабүлгийн ганцаарчилсан

хот орон нутаг

хот орон нутаг

хот орон нутаг

Боловсролын байгууллагын төлөөлөл

Бага ангийн багш 323

104

32 16

Нийгмийн ажилтан 12 12Дотуур байрын багш 5

Мэргэжилтэн Хамтарсан баг 16 15ГБХЗГ-ын мэргэжилтэн ... 1 2БСУГ-ын ТХБ хариуцсан мэргэжилтэн

1 2

Хамгаалах байрын ажилтан

1 1

Эцэг эх, ХБХ-ийн эцэг эхийн холбооны төлөөлөл

12 7

Нийт 323 104 72 55 3 5427 127 8

Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд гэж хэн бэ?

Энэхүү судалгааны хүрээнд ажлын даалгаварт заасны дагуу ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн дараах бүлгийг авч үзсэн болно. Үүнд:

хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, үндэстний цөөнхийн хүүхдүүд, малчдын хүүхдүүд, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдүүд, эмзэг бүлгийн (нийгэм-эдийн засгийн) хүүхдүүд багтаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд: Монгол Улсын ХБХЭХ (2016)-д “4.1.1.“хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг” ойлгоно гэжээ. Мөн “Дээд боловсролын нэр томьёоны монгол-англи-орос тайлбар толь”-д тодорхойлсноор “Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс суралцах боломж нь хязгаарлагдсан суралцагч” юм.75

ҮСХ-ны 2018 оны тайланд дурдсанаар Монгол Улсын хүн амын 3.2 хувь (105,691) нь ямар нэгэн хөгжлийн бэрхшээлтэй, тэдгээрийн 11 орчим хувийг (10,512) 0-17 насны хүүхэд эзэлж байна. Үүнээс ЕБС-д 6,518 хүүхэд хамрагдаж, 2,907 хүүхэд хамрагдаагүй байна (БСШУСЯ, 2019). ЕБС-д хамрагдсан хүүхдээс 2,779 нь бага боловсролд хамрагдсан байх ба зургаан тусгай 6 сургуульд 1,740 хүүхэд суралцжээ.

75 БСШУСЯ, БХ “Дээд боловсролын нэр томьёоны монгол-англи-орос тайлбар толь”,УБ,2019, хуу 211

Хуудас | 77

Page 78: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Үндэстний цөөнхийн хүүхэд:76 Олонхиосоо ялгаатай тодорхой бүлэг хүмүүс ба тэд тооны хувьд тухайн улсын нийт хүн амаас бага, давамгайлсан бус байр суурьтай, тухайн улсын иргэн байдаг, нийт хүн амаас угсаатны, шашны эсхүл хэлний онцлог шинжээрээ ялгарч, өөрсдийн соёл, уламжлал, шашин болон хэлээ хадгалахад чиглэсэн нэгдмэл санаатай байдаг. Энэ бүлэг хүмүүсийн хүүхдүүд нь үндэсний цөөнхийн хүүхэд болно.

БСШУСЯ-ны эх сурвалжаас үзэхэд 2018-2019 оны хичээлийн жилд нийт суралцагчдын 5.3 хувь буюу 27,855 суралцагч (казак, урианхай, тува) үндэсний цөөнх суралцагчид байх бөгөөд тэд ерөнхий боловсролын 109 сургуульд суралцаж байна. Эдгээр суралцагчдын 50% буюу 13,920 нь эмэгтэй суралцагчид байна. Хүснэгт 28. Үндэсний цөөнхийн хүүхдүүд суралцаж буй сургууль, суралцагчдын тоо

№ Аймаг Сургууль Сурагчид Ажилчид Үндсэн багш1 Баян-өлгий 42 22,395 2,876 1,5372 Увс 16 60 1,149 7353 Улаанбаатар 6 841 542 3464 Ховд 23 4060 1,679 9665 Хөвсгөл 22 499 1,828 1,051

Бүгд 109 27,855 8,074 4,635

Үндэсний цөөнх нийт суралцагчдын 87.5 хувь нь казак, 11.7 хувь нь урианхай, 0.8 хувь нь тува, 0.02 хувийг цаатан суралцагч эзэлж байх бөгөөд тэднээс 13,312 хүүхэд бага ангид сурдаг байна.

Хүснэгт 29. Суралцагчид (үндэс, угсаа, аймгаар)№ аймаг Бага анги Дунд анги Ахлах анги Бүгд1 Баян-өлгий 10,454 7,673 4,268 22,3952 Увс 30 20 10 603 Улаанбаатар 522 226 93 8414 Ховд 2,013 1,365 682 4,0605 Хөвсгөл 293 129 77 499

Бүгд 13,312 9,413 5,130 27,855

Малчдын хүүхэд: Монгол Улсын 341 сумын 80 хувь нь аймгийнхаа төвөөс 100 км–ээс дээш, малчин өрх айлууд сумын төвөөс дунджаар 10-55 км алслагдсан байдаг ба нийт амын өрхийн 19,1 хувийг малчин айл өрх (169,705) эзэлж байна. Монголын уламжлалт соёл, нүүдлийн иргэншилтэй холбоотойгоор нүүдэллэн амьдарч буй малчдын хүүхдийн боловсролын хүртээмж, хамрагдалт анхаарал татдаг. Ялангуяа 2000-аад оны дунд үеэс ерөнхий боловсролын тогтолцоо өөрчлөгдөж, 2008 оноос сургуульд орох насыг 6 нас болгосон нь бага насны хүүхдийн эрх ашиг, малчдын аж амьдралд дараах байдлаар нөлөөлж байгааг өмнө хийсэн судалгаануудад тэмдэглэсэн байна. Үүнд:

- 6 настай хүүхэд сургуулийн дотуур байр болон хамаатныдаа амьдардаг.

76 ХЭҮК, Чинаагийн Галсан сан, Үндэсний цөөнхий эрхийн асуудал, УБ, 2018

Хуудас | 78

Page 79: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

- Аав нь малаа маллаж, ээж нь сумын төвд хүүхэдтэйгээ хамт байж хүүхдээ сургуульд явуулж, гэр бүл салангид амьдардаг.

- Хүүхдээ 7-8 нас хүртэл нь сургуульд явуулахгүй байх тохиолдол элбэг.- Малчин өрхийн хүүхдүүдийн ихэнх нь сургуулийн өмнөх боловсролд

хамрагдалгүйгээр сургуульд ордог зэрэг болно.

2018-2019 оны хичээлийн жилд дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан 5,492 суралцагчаас 4,760 буюу 86.7% нь дотуур байранд хамрагдсан байна. Нийт дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан сурагчийн 4,182 буюу 76.1% нь малчдын хүүхэд байна.

Хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд: ГБХ-тэй тэмцэх хуулийн (5 дугаар зүйл) нэр томьёоны тайлбараас үзэхэд ГБХ-ийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон болон ГБХ-д хүргэж болзошгүй, эсхүл хүчирхийлэл дахин үйлдэгдэх нөхцөл байдалд амьдарч буй хүүхдийг хэлж болохоор байна. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй бол хуульд заасанчлан:

- бүх шатны боловсролын байгууллагын багш,- нийгмийн ажилтан,- хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл,

өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.

Эмзэг бүлгийн (нийгэм-эдийн засгийн) хүүхэд: Дэлхийн банкны тодорхойлсноор77 эмзэг байдал гэдэг нь “таагүй үр дүнд хүрэх өндөр магадлалтай нөхцөл” байдал юм. Эмзэг бүлгийн хүүхэд гэж 18-аас доош насны, хангалттай халамж, анхаарал, хамгаалал хүртэж чадахгүй, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг хэлнэ. Эмзэг бүлгийн хүүхэд:

Эцэг эхийнх нь аль нэг нь юм уу хоёулаа нас барсан; Эцэг эх нь орхисон; Туйлын ядуу нөхцөлд амьдардаг; Хөгжлийн бэрхшээлтэй; Зэвсэгт мөргөлдөөнтэй газарт амьдардаг; Эцэг, эх, асран хамгаалагчийн зүгээс хүчирхийлэл үзүүлдэг; Туйлын ядуурлаас болж өлсгөлөнд нэрвэгдсэн; ХДХВ-н халдвартай; Ялгаварлан гадуурхалт өртсөн байдалтай байдаг байна.

Монгол хэлний их тайлбар тольд “Ядуу, орлого багатай: эмзэг бүлэг (засгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай, орлого багатай, ажил эрхлээгүй зэрэг хүн амын ядуу хэсэг)”78 гэж тодорхойлжээ.

77 http://hgsf-global.org/en/ovc/background/263-orphans-and-vulnerable-children-defined78 https://mongoltoli.mn/

Хуудас | 79

Page 80: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Дээр танилцуулсан таван бүлгийн хүүхдийг боловсролоос гадуур үлдэх, анхаарлын гадна орхигдох магадлалтай эсэх талаар асуулга судалгаанд оролцсон бага ангийн багш нарын саналаас үзэхэд дийлэнх нь хөгжлийн бэрхшээлтэй, хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй, эмзэг бүлгийн хүүхдүүдийг боловсролын гадна үлдэх магадлалтай гэж үзсэн байна. Ярилцлагад оролцогчид үүний дотроос хамтарсан багийн гишүүд, хамгаалах байрын ажилтан болон мэргэжилтнүүд хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдүүд болон эмзэг бүлгийн хүүхдүүдийг бага боловсролын үйлчилгээ авч чадахгүй үлдэх илүү эрсдэлтэй гэж онцолжээ.

Зураг 34 Бага боловсролоос гадуур орхигдох магадлалтай бүлгийн хүүхдүүд

Ярилцлага болон асуулгад оролцсон бага ангийн багш нар малчны хүүхдийн бага боловсролд хамрагдалтыг харьцангуй бага гэж үзсэн байна. Хэдийгээр малчдын хүүхдүүдийн боловсролд хамрагдалт өндөр байгаа ч боловсролын үйлчилгээний чанарт анхаарах шаардлагатайг бага анги, дотуур байрын багш нарын ярилцлагын тэмдэглэлд дурьдсан байна.

Манай аймгийн төвд дотуур байрны хүрэлцээ муутай байдаг. Сумаас шилжин ирж суралцаж байгаа хүүхдүүдийг айлын хашаанд гэр бариад орхидог нь хүүхдийг эрсдэлд оруулах нөхцөл болдог. Тэднийг дотуур байраар хангах хэрэгтэй.

Хамтарсан багтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Гэр бүл хүүхэд хөгжлийн газар болон хамгаалах байрны ажилтнууд, хамтарсан багийн гишүүд, үл хайхрагдах, хүчирхийлэлд өртсөн, амьжиргааны түвшин нэн доогуур, архины хамааралтай гэр бүл дэх (эмзэг бүлгийн) хүүхдүүдийн боловсролд анхаарлаа хандуулах цаг болсныг онцлон сануулж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд зөвхөн өөрийн хүүхдийг гэлтгүй ялгаатай хэрэгцээтэй бусад бүх хүүхдүүдийн асуудлыг

Хуудас | 80

Огт үлдэхгүй Бараг үлдэхгүй Магадлалтай Маш их

Page 81: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

орхигдуулахгүй байхыг онцолсон байна. Тэд “бидний хүүхдүүд ялгаварлагдаж, олон үйлчилгээнээс орхигдохыг биеэр үзэж, саад бэрхшээлийг даван туулж яваа учраас боловсролын гадна үлдэх магадлалтай бүх хүүхдийн тухайд авч үзэх”-ийг сануулжээ.

Дорноговь аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орон нутагаас шилжин ирэгсдийн болон архины хамааралтай гэр бүлийн хүүхдийн, Баянзүрх дүүрэгт нийтийн байранд хот дотроо нүүдэллэн амьдардаг айлын хүүхдүүдийн боловсролын чанар, хүртээмжийн асуудал гарч ирдгийг онцолсон байна. Тэдгээр хүүхдүүд амьдарч байгаа газраа бүртгэлгүй, баримт бичиггүй, эсвэл баримт бичгийн зөрчилтэй, шилжиж ирсэн орон нутаг, дүүргээсээ хасалт хийлгээгүйгээс “хамран сургах тойргийн хүүхдийг авч сургана” гэсэн шийдвэртэй зөрчилдөж боловсролд хамрагдах үйл явцад нь багагүй бэрхшээл үүсдэг байна. Мэргэжилтнүүд ярьснаас үзэхэд шилжилт хөдөлгөөний улмаас хүүхдийн боловсролд хамрагдалт урт богино хугацаагаар тасалдах, сургууль завсардах, анги улирах үзэгдэл гарах магадлалтай нь харагдаж байна.

Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд, тэдэнд үзүүлэх боловсролын үйлчилгээний хүрээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ердийн сургуульд сургах гэж нийтлэг ойлгож байгаа нь ярилцлагын үр дүнгээс харагдаж байна.

Судалгаанд оролцогчид бүгдээрээ боловсролд аливаа ялгаварлал, алагчлал байж болохгүй гэж үзсэн бөгөөд харин ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг нэрлэхдээ өөр өөр бүлгүүдийг дурьдсан байна. Тухайлбал:

- Боловсролын салбарт ажиллагсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж ихэнх нь үзсэн байхад,

- хамтарсан баг хамгаалалтын байрын ажилтнууд үл хайхрах, хүчирхийлэлд өртсөн, архины хамааралтай гэр бүл дэх хүүхдүүд гэж,

- харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд бусад бүх хүүхэд гэж үзсэн байна.

ТХБ-ын талаарх бодлого, зохицуулалт

Энэхүү хэсгээр авч үзсэн бодлого зохицуулалтыг зөвхөн дээр танилцуулсан ажлын даалгаврын хүрээнд авч үзсэн ялгаатай хэрэгцээтэй бүлгийн хүүхдүүдийн тухайд авч үзсэн болно.

Монгол Улсад ХБХ-ийн ялгаатай хэрэгцээг харгалсзан тусгай боловсролыг 1960-аад оноос хөгжиж эхэлсэн байна. Тухайлбал, 1962-1964 онд хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай анги, бүлэг 1964 онд тусгай сургууль байгуулагджээ.79 Үндэстний цөөнхийн (казах) хэлээр сургалт явуулдаг анхны сургууль 1928 онд байгуулагдсан байх бөгөөд 1961 оноос Заах арга зүйн зөвлөл (Ардын гэгээрлийн яамны дэргэд) үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 79 2013, Г.Батцэнгэл, ...................

Хуудас | 81

Page 82: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

2000-аад оны эхэн үеэс боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш бус байдлыг арилгах бодлогын хүрээнд тусгай хэрэгцээтэй хүүхдийн боловсролын асуудалд илүү анхаарах болсон байна. Тухайлбал, 1998 оноос эхэлсэн тусгай хэрэгцээт боловсролын интерацчилсан сургалтын үзэл санаа, үйл ажиллагаа 2003 оноос эрчимжиж энэ чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, Боловсролын хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Мөн үндэсний цөөнхийн сургуулийн орчинд эх хэлээрээ харилцах нөхцөл боломжийг хангах талаар Боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Эдүгээ хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой Монгол Улсын ХБХЭ-ийн хууль, Боловсролын багц хууль зэрэг дор хаяж 12 хууль үйлчилж байгааг НХХЯ, ЖАЙКА олон улсын байгууллагаас гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал: Бодлого, үйл ажиллагаа – Мэдээллийн лавлах”-д тэмдэглэжээ.

ХБХЭ-ийн хуульд заасны дагуу хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг ХБХ-ийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс тогтоож байна. Уг комисс нь ЗГ-аас баталсан дүрмийн дагуу ажилладаг бөгөөд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт салбар комисстой. Тус комиссын тайлангаас үзвэл 2017 оны байдлаар аймаг, дүүргийн Салбар комиссууд нийт 3,949 хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг, 3,487 хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай болохыг тодорхойлж, 239 хүүхдийг СӨБ-д, 314 хүүхдийг ЕБС-д, 11 хүүхдийг боловсролын бусад үйлчилгээнд холбон зуучилж, хамруулсан байна.80 ЕБС-д хамруулсан хүүхдийг бага, дунд, ахлах ангиар нь ялгасан тоо алга байна.

Сүүлийн жилүүдэд батлагдсан дараах эрх зүйн акт нь ХБХ-д төрөөс үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалын үйлчилгээг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн байна. Үүнд:

ХНХ-ын, БСШУС-ын, ЭМ-ийн сайд нарын 2018 оны А/304, А/699, А/460 тоот хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар”,

БСШУС-ын сайдын 2018 оны А/155 тоот тушаалаар батлагдсан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах аргачлал”,

БСШУС-ын сайдын 2019 оны А/292 тоот тушаалаар батлагдсан “ХБХ-ийгЕрөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” зэрэг байна.

“ХБХ-д хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар”-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэхдээ 4 үе шаттай хэрэгжүүлэхээр заажээ.

Эрт илрүүлэлт Оношлогоо үнэлгээ Хөгжлийн дэмжлэгт хамруулах асуудлыг шийдвэрлэх: Хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээ.

80 Эрүүл мэндийн сайдын 2018 оны 11 сарын15- ны өдрийн А/304, А/699, А/460 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар

Хуудас | 82

Page 83: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хөгжлийн дэмжлэг, оролцооны үйлчилгээг үзүүлэхэд сургалтын байгууллага, түүний удирдах ажилтан, багш илүү үүрэг хүлээнэ. Ингэхдээ:

Тэгш хүртээмжтэй орчныг бүрдүүлнэ. Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулна. Сургуулийн дэмжлэгийн баг байгуулна.

Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө (ГСТ) боловсруулах аргачлалд зааснаар ГСТ гэдэг нь хүүхдийн хөгжлийн онцлог, боловсролын хэрэгцээ, бодит байдлыг тухай бүрд нь үнэлж, түүнд үндэслэгдсэн урт ба богино хугацааны зорилт, сургалтын агуулга, багшийн дэмжлэг, арга зүйг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцох үйл ажиллагааг нэгтгэн боловсруулсан баримт бичиг юм. ГСТ-ний агуулга, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үйл явцад эцэг эхийн санал, оролцоог тусгаж, заавал танилцуулан гарын үсэг зуруулсан байна.

“ХБХ-ийг ЕБС-д тэгш хамруулан сургах журам” нь тусгай сургуулиас бусад хэв шинжийн сургуульд ХБХ-ийг сургах харилцааг зохицуулна.

Хамран сургах тойргийн ХБХ-ийг сургуульд хамруулах Хртээмжтэй орчин бүрдүүлэх Тохирох хэрэглэглэхүүнээр хангах Багшийн арга зүйг хөгжүүлэх Бүх шатны боловсрол эзэмшихэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар

зохицуулан хэрэгжүүлнэ гэсэн байна.

Дээрх баримтаас үзэхэд Монгол Улс тэгш хамруулах боловсролын бодлого нь илүү ХБХ-ийн боловсролын асуудалд анхаарч байна гэж үзэхээр байна. Гэхдээ үндэсний цөөнхийн хүүхдийн талаар хийж буй ажлыг дурьдах ёстой.

Бид ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, тэгш хамруулах боловсролын талаарх бодлого, чиглэлтэй холбоотой дүгнэлтүүд өгч багш нарын санаа бодлыг асуулгаар тандсан болно. Асуулгын үр дүнг дараах байдлаар тодорхойлох боломжтой байна. Үүнд:

Багш нар бүх хүүхдийг боловсролд тэгш хамруулах, үүний тулд боловсролын тогтолцоо өөрөө уян хатан болж өөрчлөгдөх шаардлагатай гэж үзсэн байна. Тэдний 30 гаран хувь нь л “Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд гэрээрээ ганцаарчилсан байдлаар суралцах нь илүү үр дүнтэй.” гэсэн дүгнэлттэй санал нийлжээ.

Гэхдээ тэд ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг ердийн болон тусгай ЕБС-ийн аль алинд нь сургах боломж нээлттэй байх ёстой гэж үзсэн гэх үндэстэй байна. Учир нь оролцогчид дээрх 2 хэв шинжийн сургуулийг 50, 50 хувьтай сонгосон байна.

Асуулгад оролцсон багш нарын 50-иас илүү хувь нь өөрсдийгөө ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад бэлэн бус байна гэж үзсэн байх боловч ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн онцлогийг харгалзан хичээл, сургалт үйл ажиллагааг

Хуудас | 83

Page 84: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

төлөвлөн зохион байгуулах хэрэгцээ шаардлага тулгарч байгааг хүлээн зөвшөөрч байна.

Зураг 35 Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн боловсролын бодлогын талаарх багш нарын санаа бодол

Хүртээмжтэй орчин, багш ажилчид, жирийн хүүхдийн эцэг эхийн хандлага багшийн аргазүй хөтөлбөр үнэлгээ, тохирох хэрэглэгдэхүүн сургууль хамт олны хамтын ажиллагаа, эцэг эхийн үүрэг хариуцлага гээд сайжруулах зүйл зөндөө байна.

Эцэг эхтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Дээр тэмдэглэсэн журмын хэрэгжилтийн талаар судалгааны оролцогчид дараах санал бодолтой байна. Үүнд: Хамтарсан баг, хамгаалах байрны ажилтнуудын үзэж байгаагаар боловсролын

байгууллагын хамтын ажиллагаа сул, хүүхдэд гарч байгаа асуудлыг багш нар анзаарах хэрэгтэй байх байтал аль хэдий нь сэтгэлзүйн болоод бие махбодийн хувьд хүүхэд хохирсон хойно л дуугарч эхэлдэг. Зарим хамтарсан баг сургуулийн нийгмийн ажилтны ёс зүй, хүүхэд хамгаалалын талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд сэтгэл дундуур байдгаа илэрхийлсэн байна.

Нийслэлийн сургуулийн нийгмийн ажилтнууд ХБХ-ийгтэгш хамруулан сургах журмыг хэрэгжүүлэх зөвлөмж тодорхой биш, ямар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ердийн сургуульд суралцах, ямар нь тусгай сургуульд суралцахыг ялгаж өгөөгүй, орчин, арга зүй, үнэлгээ бэлэн болоогүй байхад энэ журам гарсан зэргээр шүүмжлэлттэй хандсан байна. Харин орон нутгийн сургуулийн нийгмийн ажилтнууд энэ үйл явцад өөрийгөө голлох үүрэг гүйцэтгэдэг гээд нутгийн захиргаа болон төрийн үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажилладаг, сургуулийн дотоод нөөцдөө тулгуурлан бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлдэг гэж дурдсан байна.

Хуудас | 84

Page 85: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Дотуур байрын багш нар дотуур байрын орчны стандартыг сайжруулах, ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд нэн шаардлагатай туслах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг урьдчилан бэлттгэхгүй бол хэрэгжихэд хүндрэлтэй гэж үзээд оюуны хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй, сул сонсголтой хүүхдүүд бол онцгой нөхцөл шаардахгүйгээр дотуур байранд амьдраад ирсэн тухай дурдсан байна.

Эцэг эхчүүд тэгш хамруулан сургах үйл явцад хүлээцтэй хандаж байгаа нь ярилцлагын тэмдэглэлээс харагдаж байна. Эрх зүйн орчинд ХБХ-ийг тэгш хамруулан сургах нөхцөл бүрдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа дурьдаад сургууль багштай хамтран ажиллахад өөрсдийгөө нөөц гэж үзсэн байна. Мөн журам гарснаар асуудал бүрэн шийдэгдэхгүй, дэд бүтэц, хүртээмжтэй орчин, хөтөлбөр үнэлгээ, багшийн ажиллах хандлага, арга барилд бэрхшээл тулгарна, сургууль багш эцэг, эхийн хооронд үл ойлголцол гарах эрсдэлийг ч тооцож байгаагаа дурдсан байна.

Миний хүү тархины саажилттай. Хойтон сургуульд сууна. Аав нь хамт л сургуульд сууна даа. Баг ангид яах вэ өргөж тээгээд болоод байдаг. Дунд анги руу ороод ирэхээр хүүхэд маань томорно. Машинаар зайлшгүй хүргэдэг. Зогсоол олдохгүй буулгаж суулгахад хүч хүрэхгүй байдлыг би ижил бэрхшээлтэй аав ээжээс харж байна. Сургууль ядахдаа машины зогсоолд нэг тэмдэг тавьчихаас эхлэх ёстой шүү дээ.

Охин маань 2 жил тэгш хамруулалтаар энгийн цэцэрлэгт явж энэ жил улсын энгийн сургуульд суралцана. СӨБ эзэмшиж байх явцад энгийн эрүүл хүүхдүүдтэй адил орчин нөхцөлд байсан ба тухайн үед өөрийн чадах зүйлээ л хийж, чадахгүй зүйлээ зүгээр хараад суудаг байсан. Үүнээс үзэхэд тэгш хамруулалтанд орсон нь сайн хэрэг боловч өөрийн хийж чадахгүй (биеийн бэрхшээлээс болж) зүйл гарах үед цаг нөхцөөх байдалтай байдаг байсан нь үнэхээр харамсалтай. Тэгш хамруулж байна гээд нэг ангид оруулаад орхих биш бүхий л нөхцөл бололцоог бодолцон үзэж хөгжүүлдэг байвал зүгээр.

Эцэг эхтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Судалгааны оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжихэд чиглэсэн бодлого эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтэд хяналт тавихыг чухалчилсан байхын зэрэгцээ бий болсон сайн үр дүн, туршлагыг ашиглан бусад ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн асуудлыг шийдэхэд хэрэглэж болохыг сануулж байна. Тухайлбал:

“ХБХ-д хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар”-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэхдээ 4 үе шаттай хэрэгжүүлэхээр заасан байдагтай нэгэн адил бусад ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлэхэд илрүүлэлт оношлогоо үнэлгээ, суралцахад дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэх, үр дүнг тооцоход анхаарах хэрэгтэй байна гэж багш нар үзсэн байна.

Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг үзүүлэхэд сургалтын байгууллага, түүний удирдах ажилтан, багш илүү үүрэг хүлээж, ялгаварлалгүй хандах, тэгш хүртээмжтэй орчныг бүрдүүлэх, суралцахуйг дэмжих зөвлөл, баг байгуулж ажиллавал үр дүнд хүрэх талтай нь ХБХ-ийн хөгжил оролцоог дэмжиж байгаа сайн туршлага дээр тулгуурлан бусад ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн боловсролын үйлчилгээнийн чанар хүртээмжийг сайжруулах боломж байгаа нь эндээс харагдаж байна.

Хуудас | 85

Page 86: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Тэгш хамруулан сургах, ялгаатай хэрэгцээтэй суралцагчдад боловсролын үйлчилгээг хүргэхэд учирч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, хамтын ажиллагааны талаар мэргэжилтнүүд дараах зүйлийг анхаарч харгалзахыг чухалчилж байна. Үүнд:

Эцэг эхтэй холбоотой: Гэр бүлийн салалт, эцэг эхийн оролцоо бага, үл хайхарсан байдалтай, ар гэрийн анхаарал халамж сул, эцэг эх байх үүргээ мэддэггүй, хүүхдийн боловсрол хүмүүжилд бага анхаардаг, хүүхдээ нийгмээс тусгаарлах тохиолдол гаргадаг, хичээлийг нь таслуулах тэднээр орлого олуулах зэрэг байдал гаргадаг гэдгийг мэргэжилтнүүд бэрхшээл үүсгэдэг гэж тодруулж байгаа нь эцэг эх рүү хандсан тусгайлсан боддого, үйл ажиллагаа чухлаар тавигдах хэрэгцээ байгааг харуулж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдийн өмнө үүрэг, хариуцлагатай байх үүднээс ахлах ангиас нь болон оюутан залуучуудад “гэр бүлийн боловсрол-эцэг эх” байх талаар тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Шилжилт хөдөлгөөнтэй холбоотой: Аймаг, орон нутгаас хот руу болон хот доторх шилжилт хөдөлгөөний улмаас элсэлтийн үед ачаалал үүсэх, явцад завсардах асуудал нэмэгдэх хандлагатай болж байгна гэж үзэх үндэслэлтэй. Хороо, дүүргийн болон боловсролын хэлтсийн зүгээс хүүхдүүдийг бүрэн хамруулах бодлого барьдаг ч шилжин ирж буй хүүхдийн асуудлыг сургуулиуд, менежерүүдэд хугацаа, сар зааж аль болох авахгүй байх чиглэл барьж аль аль талдаа бэрхшээл үүсгэдэг байна. Бичиг баримтын болон хаягийн зөрчил, хаяг шилжиж ирээгүй тохиолдлоос хүүхэд хохирох тал гардаг.

Хамтарсан багийн гишүүдийн үзэж байгаагаар хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийн судалгаа мэдээлэл байхгүй, хүүхдийн хувийн нууцтай холбоотой мэдээллийг боловсролын салбарыхан хадгалж чаддагүй байна.

Охидын үзлэгээр бэлгийн харилцаанд орсон байсан охины асуудлыг хэлэлцэхдээ ангийн даргыг нь оролцуулсан Охины талаарх нууцыг ангийн дарга хүүхэд алдсан. Үүнээс болоод сурлага сайтай хүүхэд сургуулиас завсардсан.

Хамтарсан багтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээсМанай сургуулийн нэг хүүхэд “Бэлгийн хүчирхийлэл”-д өртсөн, тэр хүүхдийг нэлээд хэд хоногийн дараа хамгаалах байранд багааг мэдсэн. Тэр хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх, боловсролыг нөхөн олгох ажил хийгдэж чаддаагүй, тэгж байтал 14-21 хоног өнгөрсөн. Багш нар болон СНА, хамтарсан багийн гишүүд нууцлал хадгална гэж үгүй, хаана ч байсан мэдээд байдаг, эргээд хүлээж авахад хэцүү байдал үүссэн байдаг. Тиймд энэ талын мэдээлэл, мэдлэг, чадвар олгох хариуцлага тооцдог байх хэрэгтэй байх . Үнэхээр сум орон нутагт хэзээ ч нууц хадгалагдана гэж үгүй ...

Нийгмийн ажилтнуудтай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Судалгааны хүрээнд авч үзсэн таван бүлэг ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийн дотроос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авч буй бодлого, зохицуулалт арга хэмжээнүүд тодорхой, тасралтгүй, салбар хоорондын оролцоог хангахад чиглэсэн байхыг хичээж байна гэж үзэхээр байна. Гэвч эдгээр бодлого, зохицуулалт нь бодит амьдрал дээр хэрэгжилт сул, харилцан адилгүй, зөвхөн нэг ялгаатай бүлэгт чиглэсэн шинжтэй байна.

Хуудас | 86

Page 87: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Гэтэл цуглуулсан мэдээллээс үзэхэд ялангуяа нийгэм, эдийн засгийн байдлаас үүдэлтэй эмзэг бүлгийн хүүхдүүд анхаарал татахаар байна. Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах учиртай мэргэжилтнүүд (сургууль, багш, хамтарсан баг, мэргэжилтэн гэх мэт....)–ийн хамтын ажиллагаа хангалтгүй, бие биенийхээ тухайн чиглэлээр хийж буй ажилд дэмжлэг үзүүлэх, хамтран ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн төлөө ажиллах байдал тодорхойгүй байна.

Судалгаанд оролцогчид нэгэн дуугаар аливаа ялгаварлалыг хүлээн зөвшөөрөхгүй, ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдэд туслах ёстой гэж үзэж буй боловч ялангуяа, багш нар тэдэнтэй ажиллахад бэлэн биш байгаа нь анхаарал татаж байна.

Оролцогчид тэгш хамран сургах боловсролын талаар мөн боловсролын бодлого зохицуулалтын талаар тодорхой мэдээлэлтэй байна. Гэвч бодит байдалд хэрэгжүүлэх талаар мэдлэг, ур чадвар мөн нөхцөл байдал хангалттай биш байна гэж үзэхээр байна.

Хүүхдэд үүсч буй ялгаатай хэрэгцээг түүнийг үүсгэж буй нөхцөл байдал, хүчин зүйлтэй холбон авч үзэж, эдгээр хүүхдүүдэд туслах хэрэгцээ байна гэж үзэхээр байна. Тухайлбал, хүүхдийн өөрөөс нь бус нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас улбаалсан нийгмийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд туслахдаа гэр бүл, эцэг эх рүү хандсан тусгайлсан боддого, үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна.

Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд үзүүлж буй бага боловсролын хүртээмж, чанар

БСШУСЯ-ны статистикаас харахад 2018-2019 оны хичээлийн жилд бага боловсролд нийт 327,010 хүүхэд суралцсан байх бөгөөд хамрагдалтын хувь ч өндөр байна. Бага ангийн сурагчдын 335 нь гадаадын харьяат, 381 нь бүтэн өнчин, 53 анги улирсан, 2,779 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

“Ердийн ЕБС-д хамрагдаж буй ХБХ-ийн 2,779 нь бага ангид сурдаг ба тусгай ЕБС-д 1,740 хүүхэд суралцаж байна” гэсэн статистик мэдээнээс ХБХ-ийн бага боловсролд хамрагдалтын хувийг гаргах боломжгүй байна.

ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмын “3.15. ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр хичээллэсэн тохиолдолд 3.16 дахь заалтыг үндэслэн үнэлнэ.

Ялгаатай хүүхэдтэй ажиллаад үр дүнгээ яаж үнэлэх өгөх талаар мэргэжлийн туслалцаа хэрэгтэй байна. Энгийн хүүхдүүдийн нэгэн адил материалаар үр дүнг тооцож шалгаж байгаа нь асуудал биш үү? Энгийн хүүхдийн адил шалгалт авдаг. Шалгалтад ХБХ таарахад заавал түүвэрт орсон, сонгогдсон гээд энгийн хүүхэдтэй адилхан зүйлээр шалгаж байгааг шат шатны байгууллага анхааралдаа авах хэрэгтэй байхаа. Хаа хаанаа л анхаарал хандуулах хэрэгтэй байгааг харуулж байна гэв.

Хуудас | 87

Page 88: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл-хамгийн олон жил ажилласан багшийн ярианаас

3.16.Хөгжлийн бэрхшээлийн онцлог, суралцах чадамжид суурилсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хөгжлийн ахиц, өөрчлөлтийг явцын үнэлгээгээр үнэлнэ. Суралцагчийн анги дэвших, сургууль төгсөх асуудлыг явцын үнэлгээнд үндэслэн, энэхүү журмын 4.6-д заасан шалгалтын комисс шийдвэрлэнэ. 5.10.4.хөгжлийн бэрхшээлтэй суралцагч шалгалт өгөх тохиолдолд тэдний хөгжлийн онцлог, хэрэгцээнд тохирсон шалгалтын орчин бүрдүүлэх;” гэх зэргээр заасан байна. Гэвч энэхүү журмын дагуу үнэлсэн байдлыг үндэсний хэмжээнд болон судалгааны хүрээнд тогтоосон мэдээлэл олдсонгүй. Мөн уг заалтууд нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн л хамарсан байх бөгөөд тэдний хувьд ч үнэлгээ, сурлагын амжилттай холбоотой ходорхойгүй асуудал байсаар байгаа нь багш нар, цэцэг эхийн ярилцлагаас харагдаж байлаа. Мөн багшийн ажлыг үнэлэхдээ ялгаатай, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бусад хүүхдүүдтэй адил даалгавраар үнэлсэн дүнг харгалзаж байгаа нь бодлого, журам хэрэгжихгүй байгааг харуулж байна.

Миний охин ердийн сургуульд суралцаж байгаа. 7 дугаар анги хүртлээ нэг ч дүн байхгүй. Ангийхан нь дүгнүүлээд байдаг охин маань ахиц идэвхээр үнэлэгдэж байгаа гээд тэр нь амаар сайн байна ахиж байна гээд л байдаг, боловсролын баримт бичиг хэрхэн тэмдэглэгдэх нь ойлгомжгүй.Хүүхдийн онцлогоос шалтгаалаад 17 хичээлийг бүгдийг нь үзэх хэрэгтэй юу? Суугаад ч ойлгохгүй хичээлийг яах вэ зэрэг шийдэгдээгүй асуудал байсаар л байна.

Эцэг эхтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Үндэсний цөөнхийн хүүхэд

Үндэсний хэмжээнд албан ёсны статистикаар үндэсний цөөнх, хэл, соёлын ялгаатай бүлгийн хүүхдийн бага боловсролд хамрагдалт болон сурлагын амжилтын үнэлгээг тусгайлан цуглуулсан мэдээлэл олдсонгүй. Харин БСШУСЯ-ны харьяа Боловсролын хүрээлэнгийн Үндэсний цөөнх болон гадаад дахь монгол хүүхдийн боловсролын судалгааны сектор (ҮЦГМХБСС) Баян-Өлгий аймгийн хос хэлээр сургалт явуулдаг сургуулийн бага ангийн эх хэл (казах, тува) болон монгол хэлний сургалтын үр дүнг 2013, 2017 онд тандан судалсан байна. Судалгааны хүрээнд сорил, асуулга, ярилцлага, ажиглалтын аргаар мэдээлэл цуглуулж шинжилжээ.

Хуудас | 88

Page 89: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хүснэгт 30. Сурагчийн 2013 болон 2017 оны унших, бичих чадварын сорилын гүйцэтгэл (хувиар)

Сорил

Унших, бичих чадварын сорилын

нийт гүйцэтгэл

Үүнээс

Унших Бичих

2013 2017 2013 2017 2013 2017Казах хэл 55,8 59 50,6 53,4 61 64,9Тува хэл 42,6 58,2 42,8 53,7 42,5 62,7Монгол хэл 43,3 38,7 49,9 50,7 36,7 26,7

Сурагчийн тува, казах хэлний сорилын гүйцэтгэл 2013 оныхоос ерөнхийдөө ахисан үзүүлэлттэй байна. Ялангуяа, эх хэл дээр бичих сорилын даалгаврын гүйцэтгэл нэлээд ахисан, харин монгол хэл дээр буурсан үзүүлэлттэй байна. Багш нарын сорилын гүйцэтгэл ч монгол хэлнийх буурсан байна.

Хүснэгт 31. Багшийн 2013 болон 2017 оны унших, бичих, хэл зүйн мэдлэг, чадварын сорилын харьцуулсан гүйцэтгэл (хувиар)

СорилСорилын нийт

гүйцэтгэл

Үүнээс

Унших Бичих Хэл зүй, зөв бичих дүрмийн сорил

2013 2017 2013 2017 2013 2017 2013 2017Казах хэл

48,6 62 - 77 - 43 48,6 67

Тува хэл 25 77,8 - 80,6 - 85,7 25 67,1Монгол хэл

44,7 43,6 58,6 40,8 34,8 46,5 40,8 65,2

Уг судалгаагаар угсаатны ялгаатай бүлгийн (казах, тува) хүүхдийн сурлагын амжилтад дараах хүчин зүйлс сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн байна. Үүнд:

Багшийн хөгжил: багш нарын эх хэлний болон монгол хэлний мэдлэг, чадварын түвшин;

Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн: эх хэл болон монгол хэлний сурах бичгийн хүртээмж, чанар.

Мөн Монгол Улсад өөр хэл, соёл бүхий угсаатны цөөнхийн хүүхдүүд төрөлх хэлний орчинд олон хэл эзэмших боломжийг дэмжсэн дидактик, оновчтой сургалтын хөтөлбөр одоогоор байхгүй. Хос хэл болон олон хэлний боловсролын багш нарыг бэлтгэж, тэдний мэргэжлийг дээшлүүлж ирсэн туршлага хомс байна гэжээ.

Хуудас | 89

Page 90: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхэд

Хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийн хамрагдалт тусгайлан гардаггүй бөгөөд үүнийг ямар нэгэн аргаар илрүүлэх, хүртээмж, чанарыг анхаарах шаардлагатай гэж үзэж “Хүчирхийллийн нүцгэн үнэн” - Жендэрт суурилсан хүчирхийллийн судалгааны тайлангаас энэ хэсэгт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Судалгааны үр дүнгээс харахад ГБХ нь бага насны хүүхдэд төсөөлж байгаагаас илүү хор уршиг үлдээдэг байна. Уг судалгаагаар хүчирхийлэлд өртөж байсан болон байгаагүй 6-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй хүүхдүүдийнх нь ерөнхий зан байдал, сурлагын талаар ярилцан ялгааг гаргажээ.

Зураг 36 Бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн, өртөөгүй, анги улирсан блон сургууль завсардсан нэг болон түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэйчүдийн хувь

- Бие махбодын болон/эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийн хүүхдүүд (47.1%) хүчирхийлэлд өртөөгүй эмэгтэйчүүдийн хүүхдүүдтэй (29.5%) харьцуулахад аймхай, зожиг зан ааштай байна. Хүчирхийлэлтэй гэр бүлд өсч байгаа хүүхдүүд илүү түрэмгий зан ааштай (43.0 ба 27.5%), хар дарж зүүдэлдэг (23.7% ба 14.2%) болохыг тогтоосон байна.

- Гэр бүлийн орчинд хүчирхийлэл байгаа айлын хүүхдүүд анги улирах сургууль, завсардах нь бие махбод болон бэлгийн хүчирхийлэлд өртдөггүй ээжийн хүүхдүүдээс илүү өндөр байна. (Зураг 8.2-ыг авах – 111 т).

Ярилцлагад оролцсон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн, Боловсрол соёл урлагийн газар, хэлтсийн мэргэжилтнүүдийн ярьснаар ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн бүртгэл судалгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээс бусдынх нь хувьд бараг байхгүйтэй адил бөгөөд хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийн судалгааг цагдаагийн газар болон хамгаалах байранд ирсэн дуудлага мэдээлэлд тэмдэглэгдсэнээр л баримжаалдаг байна. Цаашид үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, архины хамааралтай гэр бүл дэх хүүхдийн мэдээ судалгааг авдаг болох, шилжилт хөдөлгөөнийг цэгцлэх, бүртгэлийг цаг тухайд нь

Хуудас | 90

Page 91: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

үнэн зөв хийдэг байх, ялангуяа хүүхдийн тооллогыг тусад нь хийх хэрэгтэй байгааг тэд онцолсон байна.

Манай хороонд хараа хяналт сул, эрсдэл өндөртэй 14 хүүхэд, архины байнгын хамааралтай 70 хүний судалгаа байгаа түүний ард 2-3 хүүхэд байгаа гэж үзвэл 200-гаад хүүхдийн асуудал хөндөгдөнө.

Хамтарсан багийн ярилцлагын тэмдэглэлээс

Судалгаанд оролцогчдоос ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллахад учирч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга замыг талаар мэдээлэл цуглуулсан нь тэдний боловсролд хамрагдалт болон сурлагын чанарыг дээшлүүлэхэд нөлөөлөх арга замыг тодорхойлоход тустай гэж үзлээ.

Хүснэгт 32. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх арга замБэрхшээл Шийдвэрлэх арга зам

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд гэж хэн бэ? Ямар онцлогтой вэ? талаар нийгэм дэх ойлголт зөрөөтэй байна.

- Ердийн хүүхдүүдийн эцэг эхчүүд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бусдын адил сурч хөгжих эрхтэйг ойлгодоггүй, хүүхэдтэйгээ хамт суралцахыг хүлээн зөвшөөрдөггүй

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ сурч хөгжиж чадна гэдэг итгэл хүлээлт зарим эцэг эхчүүд байдаггүй.

- Сургуульд орохоос өмнө бүх хүүхдийг мэргэжлийн үүднээс үнэлж оношлох, шаардлагатай бол орон тоо бий болгох

- Оношлоод ерийн болон тусгай сургуульд сургах боломжтой, боломжгүй ангиллыг тодорхой болгох

- Эцэг эхэд хүүхдийх нь суралцах онцлог, нэмэлт дэмжлэг хэрэгтэй талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөх

- Ердийн хүүхдийн эцэг эх рүү чиглэсэн ялгаварлан гадуурхахгүй байх чиглэлээр сургалт зохион байгуулах

- Эцэг эхчүүд багшийг буруутгахаасаа хүүхдийхээ ялгаатай онцлогийг хүлээн зөвшөөрч, хамтарч ажиллах

- Тохируулгат орчин, тохирох хэрэглэгдэхүүн бүрдээгүй. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах ном гарын авлага байдаггүй

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан хөтөлбөр, үнэлэх шалгуур байдаггүй. Тэднээс авч буй шалгалт шүүлэг нь ялгаатай биш болохоор анги хамт олны болон багшийн ажлын үнэлгээнээс хойш татдаг. Жилийн турш өөрийхөө хэмжээнд ахисныг үнэлж чаддаггүй.

- Анги дүүргэлт их учраас хүүхэд бүртэй ажиллахад хүндрэлтэй.

- Орчин нөхцөл, стандартыг бий болгох, төсвийг шийдэх

- Ном гарын авлага, багшийн ном үлгэрчилсэн хөтөлбөр боловсруулж гаргах

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг (оюуны бэрхшээлтэй) шалгалтаас чөлөөлдөг байх, эсвэл хүүхэд бүрийн ахицыг үнэлэх хувилбартай байх Массаар нь үнэлдэг тогтолцоог өөрчлөх, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн онцлог бүрээр бүрдүүлсэн даалгаврын санг улсын хэмжээнд бий болгох

- Багшийн ажлыг үнэлэхдээ ангид нь байгаа ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажилласан бодит ажлуудыг харгалздаг байх

Хуудас | 91

Page 92: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Тохирсон даалгаварыг сонирхолтой аргаар өгч чаддаггүй

- Анги дүүргэлтийг 35 хүүхдээс хэтрүүлэхгүй байх. Ангид ялгаатай хэрэгцээтэй 1-2 хүүхдийг тэгш байдлаар хуваарилах

- Өмнө нь ажиллаж үзээгүй хүүхэдтэй тусгайлсан зөвлөмж, удирдамж байхгүйгээр ажиллахад хэцүү байдаг. Хүүхдээ зүгээр суулгахгүйн тулд жижиг даалгавар өгдөг. Бусад хүүхэдтэй ажиллах цагаас авдаг.

- Сургалт зөвлөн туслах үйл ажиллагаа ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр ховор байдаг. Сургуулийн удирдлага, сургалтын менежер энэ талаар арга зүйн зөвлөмж өгдөггүй.

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн уншиж судлах ном гарын авлага байдаггүй. Байсан ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар ерөнхий бичсэн байдаг

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг ангид хуваарилаад л орхидог. Хамтран ажилладаг зөвлөдөг дэмждэг хүн байдаггүй. Тухайлбал, бусад багш нар манай ангийн хүүхэд биш юм чинь гээд хайхардаггүй, эцэг эх багшаас сургах үүрэг нэхдэг хамтран ажиллаж тусалж дэмждэггүй, эмч, нийгмийн ажилтан аль ангид ялгаатай хэрэгцээтэй хүүхэд байгааг бараг мэддэггүй.

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажилласны урамшуулал байдаггүй.

- Багш нарт ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн сургалтыг үе шаттай зохион байгуулах. Тухайлбал, ямар хүүхэдтэй ажиллаж байгаагаас нь хамааран сургалтуудыг захиалж авах тогтолцоог бүрдүүлэх

- Сургууль дээр мэргэжлийн зөвлөгч очиж кейс тохиолдолд арга зүйн зөвлөгөө өгдөг болох

- Сургууль бүр 1-2 багшаа энэ чиглэлээр мэргэшүүлэх, зөвлөх багштай болох

- Тусгай анги нээж ажиллуулах, сургууль дээр заавал олон цагаар суулгалгүй биеийн тамир зураг дуу хөгжмийн хичээлд хамруулах зэрэг хөтөлбөр, хичээлийн цаг уян хатан байх

- Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах дадлагын хөтөлбөртэй болгох, тэднийг дадлагажигч багш хэлбэрээр төгсөх курсүүдэд сургуулиудад ажиллуулах

- Сэтгэл зүйч -бага ангийн багш, Тусгай хэрэгцээт боловсролын багш- бага ангийн багш, нийгмийн ажилтан- бага ангийн багш гэх мэт хос мэргэжил эзэмшүүлэх

- Сургуулийн захирал, сургалтын менежерийг ялгаатай хүүхдийн боловсролын чиглэлээрх сургалтад заавал хамрагдах үүрэгтэй болгох

- Эмч, нийгмийн ажилтан сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багштай хамтран ажиллах талаарх зохицуулалтыг тодорхой болгох

- Багшаа дэмжих, урамшуулах, хуулинд туссан урамшууллын тогтолцоог бодит амьдралд хэрэгжүүлэх

- Сайн туршлагатай багшийн арга зүйг түгээн дэлгэрүүлэх, туршлагаар нь ном гарын авлага гаргах

Эцэг эхчүүд ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хамруулан сургахад тулгарах гол бэрхшээл гэж дэд бүтэц, сургалтын хөтөлбөрийн уян хатан байдлыг авч үзсэн бол хамтарсан баг, хамгаалалтын байрны ажилтнууд, гэр бүл хүүхэд залуучуудын асуудал хариуцсан ажилтнууд эрх зүйн зохицуулалт, бүртгэл судалгаа хомс байдал гэж үзсэн

Хуудас | 92

Page 93: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

байна. Ярилцлагад оролцогч бүх бүлгүүд нэгж байгууллага дотоодын болон энэ чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын хамтын ажиллагаа сул байгааг бэрхшээл гэж үзжээ.

Харин эцэг эхчүүд багш бэлтгэх сургууль төгссөн багш нарт арга зүй ур чадвар байхгүй гэж боддоггүй харин. дараах зүйлийг харгалзан үздэг байгаасай гэж үзсэн байна. - Хүүхдийг маань тоодог байгаасай., Ойлгож харьцаасай.- Туршлагатай багш хүүхдийг минь ангиадаа аваасай.- Багшийн харц хүүхэд дээр минь шууд тусах газар суулгаасай.- Удаан ч гэсэн юм сурна гэж итгээсэй.- Хувсцаа солих, хоолоо идэхдээ цаг их ордгийг ойлгоосой. - Миний хүүхдийн ороцоог дэмжиж, сайн сонсдог байгаасай.

Судлаачийн тэмдэглэлээс

Хүснэгт 33. Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдэх арга зам (эцэг, эх)

Тулгарч буй саад бэрхшээл Шийдвэрлэх арга зам- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдэд

тохируулгат орчин хэрэгтэй болдог. Энэ орчин бүрдээгүй байна.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ямар орчин хэрэгтэй талаар сургууль үнэлгээ хийдэггүй.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл судалгааг нарийвчлан гаргаж шаардлагатай орчин бүрдүүлэх төсөв санхүүг шийдвэрлэх

- Хөгжлийн бэршээлтэй хүүхэдтэй эцэг эхээр орчны үнэлгээ хийлгэх, оролцуулах

- Суугаад ч ойлгохгүй хичээл, бэрхшээлийн онцлогоос шалтгаалаад оролцож чадахгүй байдал, ачаалал тохирохгүй байна.

- Өөрийхөө хувьд хүүхэд ахисан байдаг тэр ахицыг харгалздаггүй эсвэл огт үнэлдэггүй

- Шалгалтын даалгавар, анги дэвших явц ойлгомжгүй байдаг.

- Сургууль багшид даатган, хамтран ажилдаггүй.

- Хүүхдийхээ онцлог, сурах чадвараас давсан чадвар эзэмшүүлэхийг багшаас нэхдэг.

- Нийтээр болон ганцаарчилан суралцах хичээлийг ялгах, үргэлжлэх хугацааг уян хатан болгох, сургуулийн эмч сувилагч засан сайжруулах сувилах хөтөлбөртэй байх мэргэжлийн хэл, хөдөлгөөн ахуй заслын багшийн хөтөлбөр хэрэгжүүлэх

- Хүүхдийн чадамжийг илрүүлээд хүрэх түвшинг үнэлгээний журмандаа тохируулаад шаталж өгөх эсвэл үнэлгээний тусгай журам гарган мөрдөх

- Хүүхдээ мэргэжлийн байгууллагаар оношлуулах, хүүхдийхээ чадвар нөөцийг үнэн зөв тодорхойлох, сурах хэрэгцээ хүрч болох түвшинд хүргэхийн тулд багштай хамтран ажиллах хичээлийн бус цагаар багшийн заасныг давтуулах.

Хамтарсан баг, хамгаалах байрны ажилтнууд, гэр бүл хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд хүүхдийн сэтгэл зүй болон орчны аюулгүй байдалд багш нар бага анхаарч байгааг, мөн тэдэнд ажиллахад хүнд гэж үздэг, төвөгшөөдөг сэтгэлгээ байгааг анхааруулсан байна.

Хуудас | 93

Page 94: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Амьжиргааны түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бүртгэл судалгаа харьцангуй сайн байна. Харин хүчирхийлэлд өртөж болзошгүй, архины хамааралтай гэр бүлийн хүүхдийн судалгаа зөвхөн дуудлага мэдээлэлээр бүртгэгдэж байгаад анхаарах

Асуумж ярилцлагаар эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хүчирхийлэлд өртөхөөс өмнө урьдчилан сэргийлэх арга барилд анги удирдсан багш, нийгмийн ажилтнуудыг сургах

Гэр бүл хүүхэд хөгжлийн хэлтэс, хамтарсан баг дээр гарсан мэдээ судалгаа, тоо баримтыг сургууль багш нартай хуваалцахад хүүхдийн нууцтай холбоотой асуудлыг анхаарах

.... бүлгүүдтэй хийсэн ярилцлагын тэмдэглэлээс

Бидний сонгосон ялгаатай хэрэгцээтэй бүлгийн хүүхдүүдийн хувьд тэдний бага боловсролын хамрагдалтын үзүүлэлт болон сурлагын амжилт, чанарыг үндэсний хэмжээнд тусгайлан авч үзсэн баримт, статистик алга байна. Судалгааны хүрээнд цуглуулсан хомс мэдээллээс үзэхэд цаашид дараах асуудалд анхаарал хандуулах шаардлагатай гэж үзлээ. Үүнд:

Монгол Улсын ерөнхий боловсролын хамрагдалт өнөдр байдагт тайвшралгүй тухайн боловсролын бүх түвшинд ялангуяа, бага боловсролын түвшинд зорилтот ялгаатай бүлгийн хүүхдүүдийн хамрагдалт, тэдний сурлагын амжилтын талаар тусгайлсан мэдээлэл цуглуулах, ийнхүү цуглуулахад шаардлагатай үзүүлэлт, загвар зэргийг боловсруулж сургууль багш нарт туслах

Зорилтот ялгаатай бүлгийн хүүхдүүдийн сурлагын амжилтыг дээшлүүлэх ялангуяа бага боловсролын түвшинд тэдний хоцрогдлыг ариглгахад тусгайлан анхаарах. Учир нь бага боловсролын хоцрогдол нь дараа дараагийн түвшинд хүүхдийн сурлагын амжилтад81 сөргөөр нөлөөлдөг байна.

Хэл, соёлын ялгаатай бүлгийн сурагчидтай ажиллаж буй багш нарын хос хэлний боловсролыг дээшлүүлэх г.м.

Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд ба багш

Монгол Улсад тусгай хэрэгцээт боловсролын мэргэжлийн согог зүйч, хэл засалчийг 1968 оноос ОХУ, Унгар улсад суралцуулж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 160 орчим мэргэжилтнийг бэлтгэжээ. Монгол улс 1990 оноос эхлэн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн системд шилжсэнээр энэ салбарын мэргэжилтнийг гадаадын улс орнуудад төлөвлөгөөтэйгөөр бэлтгэж байсан бодлого алдагдаж, энэ чиглэлийн мэргэжлийн багшийн “хомсдол”-д орсон гэж үзэх нөхцөл үүссэн байна.

Сүүлийн жилүүдэд салбарын яамнаас анхаарч 2013 онд МУБИС-ийн Боловсрол судлалын төвийн дэргэд Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх (D40300 индекстэй) 1 жилийн бакалаврын хөрвөх сургалтыг нээж, уг сургалтад хамрагдсан ерөнхий боловсролын тусгай сургуулийн 16 багшид сургалтын тэтгэлэг олгосон байна. Эдүгээ МУБИС дээр бага ангийн багш нарын ТХБ-ын чиглэлээр дараах ажил хийж байна. Үүнд:

81 БХ, ДБ, Бага ангийн сурагчдын унших чадварын судалгааны тайлан, 2017-2018

Хуудас | 94

Page 95: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

- Сургуулийн өмнөх боловсролын багшийг бэлтгэх нийт 120 кредит бүхий сургалтын хөтөлбөрт тусгай хэрэгцээт боловсролын сэдвээр 2 кредитийн заавал судлах хичээлийг оруулсан байна.

- Багшийн сургууль нь Тэгш хамруулах боловсролын үндэс (Тусгай боловсролын арга зүй) сэдэвт хичээлийг заавал эсхүл сонгон суралцах хэлбэрээр сургалтын хөтөлбөрт (2 кредит) оруулан зааж байна. Бага боловсролын магистрын ангид суралцаж буй оюутнууд тусгай болон тэгш хамруулах боловсролын сэдэв сонгон дипломын ажил бичих боломж олгож байна.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 180 тоот тогтоолын дагуу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтчилагдсан тогтолцоо дахин сэргэж, ЕБС, цэцэрлэгийн багшийн мэргэжлийг өмчийн хэлбэр үл харгалзан улсын төсвийн хөрөнгөөр 5 жил тутам дээшлүүлэх82 болсон байна. Энэ үеэс Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институтэд (БМДИ) тусгай хэрэгцээт боловсрол хариуцсан арга зүйчийн бие даасан орон тоо бий болж, тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамруулан сургах боловсролын чиглэлээр багшийн хөгжлийг дэмжих нөхцөл бүрджээ. БМДИ нь 2012-2016 онуудад тусгай хэрэгцээт боловсролын байгууллагын (тусгай цэцэрлэг сургууль) багш ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт, зөвлөн туслах үйл ажиллагаанд илүүтэй анхаарч байсан бол 2017 оноос 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй зарим мэргэжлийн багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрт тэгш хамруулах боловсрол, тусгай хэрэгцээт боловсролын сэдэв агуулга 2 цагаар тусч эхэлсэн байна. Энэ хүрээнд бага ангийн багш нарын үндсэн сургалтуудад ажилласан жил харгалзахгүйгээр тэгш хамруулан сургах боловсрол, хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт багшлах арга зүй, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хүртээмжтэй орчин, тохирох хэрэглэгдэхүүн бүрдүүлэх зэрэг сэдэв агуулга оржээ. Мөн тус байгууллага Жайка олон улсын байгууллагатай хамтран багшийн мэргэжил дээшлүүлэх онлайн сургалтаар тэгш хамруулан сургах боловсрол цуврал 9 видео хичээл бэлтгэн олон нийтэд хүргэсэн байна.

Бид судалгааны хүрээнд бага ангийн багш нар ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн суралцахуйг дэмжихэд юуг илүү харгалзан үзэх, багш нарын бэлэн байдал, зорилтот бүлгүүдтэй ажиллахад тулгардаг бэрхшээлийг илрүүлэх, анхаарах асуудлыг тодорхойлохоор мэдээлэл цуглуулсан болно.

82 Боловсролын тухай хууль, 40.8

Хуудас | 95

Page 96: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Хүснэгт 34. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн суралцахйг дэмжихэд анхаарах зүйл Зорилтот

бүлэг Хамгийн ихээр анхаарч харгалзах зүйл

ХБХ-ийн суралцахуйг дэмжихэд

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг мэргэжлийн байгууллага оношлох, үнэлгээ хийх

- Хүртээмжтэй орчин бүрдүүлж тохирох хэрэглэгдэхүүн, хүүхдийн онцлогт тохирсон ном гарын авлага бий болгох, сайжруулах, нэмэгдүүлэх

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ахиц өөрчлөлтийг үнэлэх, үнэлгээний журам гаргах шалгалтын даалгаврыг тусад нь боловсруулж, дүн шинжилгээ хийдэг байх

- Анги дүүргэлтийг багасгаж, Нэг ангид ХБ-тэй 1-2 байхаар хуваарилах - Багшлах боловсон хүчнийг бэлтгэх, арга зүйгээр дэмжих үйл ажиллагааг

сургууль орон нутаг үндэсний түвшинд зохион байгуулах - Сургуулийн удирдлага, сургалтын менежер эмч, нийгмийн ажилтан, эцэг

эхийг багштай хамтран ажиллахыг үүрэгжүүлэх - Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилласны нэмэгдэл урамшууллыг

багшид өгөх, хэрэгжилтэд хяналт тавих

Үндэсний цөөнхийн

хүүхэд

- Монгол хэл сургах, тухайн хүүхдийн онцлогийг судалж ажиллах, бусад хүүхдүүдийн нэгэн адил хандах, харьяа, ердийн сургуульд сургах

- Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эцэг эхтэй нь хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх

- Тохирсон хөтөлбөрөөр сургалтыг явуулах, үнэлгээг уян хатан байлгах, мэргэжлийн байгууллагаас багш нарт нь арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах

- Тухайн хүүхдийн хэл соёлын ялгааг харгалзан үзэж эх хэл дээр нь сургах, багш өөрөө тухайн хүүхдийн хэлийг сурах, эх хэл дээрх ном сурах бичиг, суралцах орчин нөхцөлөөр хангах, хүндэтгэх үзэх

Малчдын хүүхдийн

суралцахуйг дэмжихэд

- Цэцэрлэгт заавал оруулах, сургуульд бүрэн хамруулах- Эцэг эх-сургуулийн хамтын ажиллагааг сайжруулах, хамтарсан сургалт

зохион байгуулах, мэдээллээр хангах, зайны сургалтын хэлбэрээр хүүхэдтэйгээ ажиллах арга зүйгээр дэмжих, насан туршийн боловсролын төвүүдийн үйл ажиллагааг түүнд чиглүүлэх

- Мөн хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, бие даан суралцахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг сургууль багш, эцэг эхийн зүгээс хамтран хийх

- Улирлын онцлогийг харгалзан үзэж, амралтын үеэр багш орон нутагт ажиллах, малчдын хүүхдэд дэмжлэг үзүүлэх, ажиллах таатай орчинг бүрдүүлэх

Хүчирхийлэлд өртсөн болон

өртөж болзошгүй хүүхдүүд

- Сэтгэлзүйн зөвлөгөө, дэмжлэг өгч, сэтгэлзүйчтэй хамтран ажиллах, багш найз шиг нь ярилцах, анхаарал тавих ганцаарчилж ажиллах

- Гэр бүл, эцэг эхэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг байнга хийх, сургалтад хамруулах, хамтын ажиллагааг сайжруулах

- Энэ бүлгийн хүүхэдтэй ажиллах мэдлэг чадвар олгоход дэмждэг үзүүлэх- Гэр бүлийн орчин нөхцөлийг сайжруулах, архины хамаарлын эсрэг үйл

ажиллагааг зохион байгуулах- Энэ бүлгийн хүүхдийн суралцах үйл ажиллгаанд дэмжлэг үзүүлэн эрсдлээс

хамгаалах- Бүх талын хамтын ажиллагааг сайжруулах, уялдаатай болгох

Хуудас | 96

Page 97: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Гар аргаар алт

олборлодог өрхийн

хүүхдүүд

- Бүртгэлжүүлж, хяналт тавих, албан бус хэлбэрээр сургах, зуны сургалт, дугуйлан, зайн сургалт зохион байгуулах, харъяалал харгалзахгүйгээр сургуульд хамруулах

- Асран хамгаалагч, эцэг эхчүүдэд сургалт хийх, хамтын ажиллагааг сайжруулах

- Эцэг эхийн орон байр, нийгмийн асуудлыг шийдвэрлэж, ажилтай байх боломж олгох замаар хүүхдийн суралцахуйг дэмжих

- Хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхийг хуулиар хориглох, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох

Багш нар ялгаатай хэрэгцээтэй бүлэг бүрийн хүүхэдтэй ажиллахад анхаарах зүйлсийг ялган тодорхойлсон сайн тал байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад оношилгоо, орчин, ялгаатай үнэлгээний хэрэгсэл чухал гэсэн бол үндэсний цөөнх хүүхдүүдийн хувьд монгол хэл сургах, багш өөрөө тухайн хүүхдийн хэлийг сурах, малчдын хүүхдийн хувьд улирлын онцлогийг харгалзан үзэж, амралтын үеэр багш орон нутагт ажиллах, малчдын хүүхдэд дэмжлэг үзүүлэх, эмзэг бүлгийн хүүхдийн тухайд сэтгэл зүйн зөвлөгөө, дэмжлэг өгч, сэтгэл зүйчтэй хамтран ажиллах, багш найз шиг нь ярилцах, анхаарал тавих ганцаарчилж ажиллах, бүртгэлжүүлэх гэх мэтээр тодорхойлсон байна.

Багш нар ялгаатай бүлэг бүрийн хүүхдийн онцлогийг харьцангуй оновчтой тодорхойлж буй боловч тэдний онцлогийн талаарх болон тэднийг таних оношлох мэдлэгээ хангалтгүй, энэ нь бэрхшээл болдог гэж үзэж байна.

Зураг 37 Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллахад багш нарт тулгарч буй нийтлэг бэрхшээл

Багш нарын хувьд ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд боловсрол олгоход тэдний онцлог хэрэгцээг мэдэх, таних, тэдэнтэй ажиллах мэдлэг мэдээлэл дутмаг (санал нийлнэ 74% бүрэн санал нийлнэ 8.2%) байдал нь гол бэрхшээл болдог байна. Үүнтэй холбоотой

Хуудас | 97

Ялгаа

тай х

эрэгц

ээтэй

хүүх

дийн

онцл

ог, х

эрэгц

ээний

тала

арх м

эдлэ

г дут

маг

Ялгаа

тай х

эрэгц

ээтэй

хүүх

дүүд

тэй аж

илла

х тус

гайл

сан а

рга з

үй, у

р чад

вары

г эзэм

шээгүй

Хичээл

ийн ү

еэр б

агшид

тусл

ах м

эргэж

лийн

хүн (

тусл

ах ба

гш) б

айхг

үй

Анги д

үүрг

элт и

х тул

ялга

атай

хэрэ

гцээт

эй хү

үхэд

тэй аж

илла

х цаг

, бол

омж га

рдаг

гүй

Ийм хү

үхдү

үдтэй

тусг

айла

н ажил

ласн

ы төлө

ө баг

шид нэ

мэлт у

рамшуу

лал б

олон

дэмжлэ

г бай

хгүй

Сураг

чдыг ү

нэлэ

хдээ

тэдни

й хөг

жлийн

бэрх

шээл зэ

рэг я

лгаа

г хар

галз

даггү

й тул

багш

ийн а

жлын ү

зүүл

элт д

оогу

ур га

рдаг

Багшид

ялга

атай

байд

лыг х

арга

лзса

н үнэ

лгээн

ий да

алга

вар б

олов

сруу

лах м

эдлэ

г, ту

ршла

га ду

тагд

даг

Хөгжли

йн бо

лон х

элни

й бэр

хшээл

тэй су

рагч

ийг ү

нэлэ

х арг

а, ар

гачл

ал то

дорх

ойгү

й

Ялгаа

тай х

эрэгц

ээтэй

хүүх

дийн

онцл

огт т

охир

сон с

урга

лтын х

эрэгл

эгдэх

үүн х

овор

Эцэг,

эх, б

агш, с

ургу

улий

н хам

тын а

жилла

гаа с

ул

Бага а

нгий

н баг

ш нарт

хүүх

дийн

ялга

атай

байд

ал, б

эрхш

ээл зэ

ргий

г хэр

хэн о

ношло

х, ха

ана х

анда

х, тэд

ний э

цэг,

эхэд

ямар

зөвл

өгөө

өгөх

тала

ар м

эдээл

эл, м

эдлэ

г дут

маг

0.0%10.0%20.0%30.0%40.0%50.0%60.0%70.0%80.0%

Огт санал нийлэхгүй Төдийлөн санал нийлэхгүй Санал нийлнэ Бүрэн санал нийлнэ

Page 98: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах тусгайлсан арга зүй, ур чадвар эзэмшээгүй, хүүхдийг оношлох, таних, хөгжлийг нь дэмжих, үнэлэх даалгавар, хэрэглэгдэхүүн боловсруулах чадвар дутагдалтай байгаагаа багшийн мэдлэг чадвар арга зүйд учирч буй бэрхшээл гэж үзжээ.

Түүнчлэн, багш нар өөрсдийгөө ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулахад бэлэн биш гээд эцэг эхтэй ажиллах, тэдэнд зөвлөгөө өгөх, сурагчийг үнэлэх арга аргачлал тодорхойгүйн дээр хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг бэрхшээл гэж үзсэн байна.

Мөн менежмент зохион байгуулалттай холбоотой багш нарт нэмэлт урамшуулал дэмжлэг думтаг, бүх түвшний хамтын ажиллагаа сул, ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах цаг боломж тааруу, туслах хүн байхгүй гэж дурдсан байгаа нь багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлтэй таарч байна. Эдгээр дурдсан бэрхшээлүүд ялангуяа ярилцлагын үр дүнгээр илүү баталгаажиж байгаа болно.

Багш нар ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллахад тэдэнд зориулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хүүхдийн онцлог, боловсролын хэрэгцээ, бодит байдлыг тухай бүрд нь үнэлж, түүнд үндэслэн сургалтын агуулга, арга зүй, багшийн дэмжлэг, бусад шаардлагатай зүйлийг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг тооцох шаардлага байна гэжээ. Энэхүү шаардлагыг хангахын тулд багш нарт дараах дэмжлэг хэрэгтэй байгааг тэмдэглэсэн байна. Үүнд:

Ялгаатай хэрэгцээтэй хүүхэд гэдэгт хэнийг ойлгох, яаж таньж мэдэх, эдгээр хүүхэдтэй ажиллах ур чадварт суралцах;

Хүүхэд бүрийн онцлогт тохирсон уян хатан хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулахад мэргэжлийн дэмжлэг авах, тэднийг үнэлэх арга зүй, даалгаврын санг хувилбартай болгох

Сургалтаа явуулахдаа энэхүү онцлогийг хэрхэн харгалзах, талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөмж, дэмжлэг үзүүлэх.

Багш нарын дээрх шаардлагыг хэрэгжүүлэх, тэдэнд ялгаатай хэрэгцээт хүүхдийг танин мэдэх, тэдэнтэй ажиллах ур чадвараа дээшлүүлэхэд ямар эх сурвалж илүү ойр дөт байдгийг тодруулахад дараах дүр зураг харагдаж байна. Үүнд:

Багш нар ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг ойлголт, мэдээллийг голдуу хэвлэл мэдээлэл, цахим эх сурвалжаас, гэр бүл найз нөхдийн хүрээнээс (хангалттай 32.3-46.4%, маш хангалттай 4,9-8,6%) авч буй нь анхаарал татаж байна.

Хуудас | 98

Page 99: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Зураг 38 Багш нарын ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн талаар мэдээлэл авч буй эх сурвалж

Харин ЗАН, секцийн сургалтаас эхлүүлээд сургууль, орон нутгийн болон үндэсний хэмжээний байгууллага болох БМДИ-ээс зохион байгуулдаг сургалт зэрэг боловсролын салбарын эх сурвалж 24.8-31.3 хувь нь мэдлэг ойлголт, мэдээлэл авдаг байна.

Энэ хүрээнд онцлох нэг зүйл бол багшийн тасралтгүй хөгжлийн олон талт үйл ажиллагааны нэг арга хэрэгсэл, хэлбэр болох эрдэм шинжилгээний өгүүлэл, холбогдох мэргэжлийн ном гарын авлагаас багш нарын (хангалттай 36.2%, маш хангалттай 6.3%) 42.3 хувь нь ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, тэгш хамран сургах боловсролын талаарх сүүлийн үеийн ойлголт мэдлэг мэдээлэл авч байгааг онцолсон нь багш нар энэ асуудалд анхаарал хандуулан бие даан судалж эхэлж байгаа сайн эхлэл гэж үзүүштэй.

Сургууль, орон нутгийн түвшинд багш нарт үзүүлж буй мэргэжил, арга зүйн дэмжлэг мөн л хангалтгүй байна. Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлд сургуулийн зүгээс мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгдөггүй, ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг зөвхөн анги удирдсан багшийн үүрэг мэтээр ангид нь хуваарилаад орхидог үзэгдэл нийтлэг байна. Багш нар “Бодит байдал дээр сургуульд хандаж ирсэн хүүхдийг бүртгэх, ангид хуваарилахаас хэтрэхгүй байна. Хуваарилахдаа ахмад туршлагатай багш нар авахгүй гэж цааргалдаг учраас залуу туршлага багатай багш нарт өгдөг” Тэдний саналаар бол “Хүн бүр өөрийн хүлээх үүргийн дагуу оролцох ёстой. Боловсрол соёл урлагийн газар баг, хороод дээрх хүүхдийн бүртгэл судалгаанаас хүүхэд бүрийн ялгаатай хэрэгцээ онцлогийг эрт илрүүлэн, тэгш хамран сургах боловсролд цаг алдалгүй хамруулахад анхаарч, сургуульд орохоос нь өмнө мэргэжлийн хүмүүсээр оношлуулаад, эцэг эхэд нь ойлгуулаад, орчин нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай” байна.

Үүнийг хэлж болох эсэхийг сайн мэдэхгүй байна гээд ихэд л болгоомжилсон байдалтайгаар “Манай ангид

Хуудас | 99

БМДИ-ээ

с зохи

он байгуулса

н үндсэ

н сурга

лтаас

Орон нутги

йн БСУГ-аас з

охион байгуу

лсан су

ргалта

ас

Сургуу

лийн санаачлага

ар зохи

он байгуулса

н сурга

лтаас

Бусад байгуу

ллагаас з

охион байгуу

лсан су

ргалта

ас

ЗАН, Секцийн багш

нараас

Эрдэм ш

инжилгээний өгүү

лэл, м

эргэж

лийн ном гарын авлага

ас

Гэр бүл

найз нөхд

өөсөө

Хэвлэл

болон цахи

м эх су

рвалжаас0.0%

10.0%

20.0%

30.0%

40.0%

50.0%

60.0%

Огт үгүй Бага зэрэг Хангалттай Маш хангалттай

Page 100: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

оюуны бэрхшээлтэй хүүхэд 2 байдаг Эдгээр хүүхдийг ангиудад тэгш хувааж оруулж болдоггүй юм уу? Эсвэл ажилласан жил, туршлага зэргийг нь харгалзан үзэж байж хүүхдийн эрх ашгийг бодож хуваарилалтаа хийхгүй бол манай сургуулийн хувьд анги хуваарилалт дээр илтэд сонин байдал байдаг. Эсвэл аав ээж нь гайгүй ажилтай, эрүүл саруул хүүхдийг дандаа гайгүй багш нар нь авдаг, шинэ залуу, юм хэлдэггүй багш нартай ийм хүүхдүүдээ өгчихдөг тал байдаг. Энэ нь ажиллахад саад болж байна. Ийм төрлийн хүүхэдтэй ажиллах арга зүй дутах үе их гарах юм.

Багш нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээс...

Тэгш хамран сургах гэдэг үг сүүлийн үед ихээхэн яригдах болсон, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн сургалтаар энэ талаар мэдээлэл авсан. Саяхан тэгш хамруулан сургах журам гарсан зэргээр судалгааны ярилцлагын тэмдэглэлд дурдагдсан байна.

Сургуулийн нийгмийн ажилтнуудын онцолсноор багш нарын хандлага гэхээс илүү захирал сургалтын менежерүүд багш нарт ялгаатай ханддаг байна. Амьдралын боломжийг харж анги хуваарилалт хийдэг, сургалтын менежер байсаар байгаа. Энэ нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд боловсрол олгох ойлголт, хандлага ямар байгааг харуулж байна Сургууль дээрх ялгаатай хүүхдүүдийн асуудлыг нийгмийн ажилтан анги удирдсан багшийн асуудал гэж үздэг. Багш нараас дараах гомдол санал гаргадаг тухай дурджээ.Тухайлбал:

Эцэг эх нь хүүхдийхээ ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөөхгүй байна. Хичээл үймүүлээд бусад хүүхдэд саадтай байна. Жирийн хүүхдүүдийн эцэг эх дургүйцэж байна. Хөгжлийн хувьд ялгаатай хүүхдийг бусдын адил даалгавраар шалгаж байна. Миний ажлын үзүүлэлтээс доош татаад байна Нөгөө хүүхэд хичээлдээ ирэхгүй алга болчихлоо зэрэг асуудлууд тасардаггүй.

талаар ярилцлагын судалгаанд дурьдсан байна.

Эцэг эхийн хувьд тэд сургууль багш нарын ачаалалыг ойлгодог, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багшийг урамшуулахыг дэмждэг, багштай хамтран ажиллах эрмэлзлэлтэй, тэгш хамруулан сургах боловсролын үйлчилгээг түгээн дэлгэрүүлэхэд нөлөөллийн ажилд оролцох, хүүхэддээ тасралтгүй насан туршийн боловсрол эзэмшүүлэх хүсэл сонирхол байгаа нь харагдаж байна.

Оролцогчдоос цуглуулсан мэдээлэлд хийсэн шинжилгээнээс дараах үр дүнг гаргаж болохоор байна. Үүнд:- БМДИ-ийн сургалтын агуулгыг эргэн харах сайжруулах, үүний тулд дараах

агуулгыг тусгайлан боловсруулж, багш, удирдах ажилтанд түгээх:- ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн онцлог, хэрэгцээг илрүүлэх, холбогдох

байгууллагатай хамтран ажиллах арга зүй- ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах, эцэг эхэд дэмжлэг үзүүлэх,

зөвөлгөө өгөх, тэдэнтэй ажиллах арга зүй- сайн туршлага

Хуудас | 100

Page 101: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

- сургуулиуд багшийн хөгжлийн хэрэгцээгээ оновчтой тодорхойлох. Мөн багшийн тасралгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд МХТ-ийн ололтыг ашиглах, контентжуулах нь багш нарт илүү хүрэх арга зам болохыг анхаарах шаардлага байна.

Сургууль, орон нутгийн түвшинд хүртээмжтэй орчин, хөтөлбөр үнэлгээний тохируулга, сургууль дээрх үүрэг хүлээгчдийн ойлголт хандлага, хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай

Дүгнэлт

Манай улс инклюсив боловсрол, ХБХ-ийн боловсролын талаар анхаарал тавьж, сүүлийн жилүүдэд бодлого эрх зүйн талаас нь цогц байдлаар хандаж буй сайн тал байна.

Гэвч эдгээрийн хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, хэрэгжилтийг дэмжих чиглэлээр үндэсний, орон нутгийн нэгж байгууллагын буюу аль ч түвшинд хангалтгүй байгааг тэмдэглэж байна.

Судалгааны хүрээнд авч үзсэн ялгаатай хэрэгцээтэй таван зорилтот бүлгээс зөвхөн ХБХ, малчдын хүүхэд, үндэсний цөөнхийн хүүхдийн талаар албан ёсны статистик мэдээ хагас дутуу боловч байх бөгөөд бусад хүчихийлэлд өртсөн хүүхдийн талаар статистик алга байна. Эдгээр бүлэг хүүхдийн боловсролын чанартай холбоотой статистикийг судалгааны хүрээнд олоогүй болно. ЕБС-д хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй сурагчийн үнэлгээний талаар хамгийн сүүлийн журамд тусгасан тодорхой заалт байгаа боловч сурагчдын явцын болон ахицын үнэлгээний талаар мэдээлэл үндэсний хэмжээнд алга байна.

Сургууль болон нэгж байгууллага дээр ажиллаж буй багш нар болон мэргэжилтнүүд (БСУГ, хамтарсан багийн гишүүд, ХГХГ-ын мэргэжилтэн ...) боловсролын гадуур орхигдож болох бүлгээр хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдүүд, нийгэм, эдийн засгийн эмзэг байдалд байгаа хүүхдүүдийг нэрлэж байгааг анхаарах шаардлагатай.

Мэргэжлийн олон нийтийн дотор инклюсив боловсролын талаарх ойлголт мэдлэг, хандлага хангалттай бус байна. Өөрөөр хэлбэл, тэдний ойлголтын түвшин зөрүүтэй, мөн явцуу байна.

Багш нарын дунд ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хамран сургах талаар эерэг хандлагатай байгаа мэт боловч тэд өөрсдийгөө бэлэн биш гэж үзэж байна. Багш нар ялгаатай хэрэгцээтэй, ХБХ-ийг боловсролд тэгш хамруулахыг мэргэжлийн үүргээ гэж үзэхээсээ илүү тодорхой нөхцөл хангагдсан үед тэдэнтэй ажиллахад бэлэн байгаа байдалтай байна гэж дүгнэж болохоор байна.

Анхаарал татсан нэг асуудал нь хүүхэдтэй ажиллаж буй багш, мэргэжилтнүүд хүүхдийн хувийн нууцыг хадгалж чадахгүй байна. Энэ нь ялангуяа, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдүүд дээр тод ажиглагдсныг анхаарах шаардлагатай.

Хуудас | 101

Page 102: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Үндэсний цөөнхийн хүүхдүүдтэй ажиллаж буй багшийн өөрийнх нь хос хэл - эх хэлний (казах, тува) болон монгол хэлний мэдлэг, чадварын түвшин доогуур байна.

Судалгаанд оролцогч бүлгүүд ажил мэргэжлийн онцлогоосоо шалтгаалан ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллахад боловсролын чиглэлээр тулгардаг бэрхшээлийг ялгаатай байдлаар тодорхойлсон хэдий ч тэдэнд дараах нийтлэг бэрхшээл тулгарч байна. Үүнд:

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг оношлогоо үнэлгээ хийгдэхгүй байгаа нь тухайн хүүхдийн онцлогт тохирсон суралцахуйг дэмжих, эцэг, эхтэй ажиллах зэрэгт бэрхшээл үүсгэж байна.

- Бүртгэл судалгаа, статистик мэдээллийн сан бүрэн биш байгаа нь ялангуяа, хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй, нийгмийн эмзэг хэсгийн хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй байна.

- Дэд бүтэц хүртээмжтэй орчин хангалтгүй байгаа учраас хүүхдүүд боловсролд хамрагдахад хүндрэлтэй байна.

- Багшлах арга зүй, мэргэжлийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа дутагдалтай байгаа нь ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн суралцахуйг дэмжих, тэдний сурлагын амжилтыг дээшлүүлэхэд тусалж чадахгүй байдалд хүргэж байна.

- Бүх түвшинд салбар хоорондын болоод нэгж байгууллагын хамтын ажиллагаа сул байгаа нь бодлого, журмын хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байна.

Дээрх бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг дараах байдлаар тодорхойлж болохоор байна.Үүнд:

Үндэсний түвшинд:- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн

оношлогоо үнэлгээг хийх тогтолцоог бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхижуулах;

- Хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийн бүртгэл судалгаа, мэдээлийн сантай болох, тэдэнд зориулсан боловсролын үйлчилгээ, түүний чанарт анхаарах;

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд (оюуны бэрхшээлтэй) хүүхэд бүрийн ахицыг үнэлэх хувилбартай байх, үнэлгээний журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тэдний бэрхшээлийн онцлогт тохирсон даалгаврын санг бий болгох, хүүхдийн ахиц өөрчлөлтийн үр дүнг тооцдог арга аргачлалтай болгох;

- Багшийн ажлыг үнэлэхдээ ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй байдлыг бодитойгоор тооцох шалгуур боловсруулах, хэрэгжүүлэх;

- Бага ангийн сурагчидтай ажиллах сэтггэл зүйч, нийгмийн ажилтныг ажлуулах боломжийг бүрдүүлэх.

Хуудас | 102

Page 103: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Орон нутгийн түвшинд:- Хүүхдийг сургуульд хамрагдахаас өмнө тохируулгат орчин, тохирох

хэрэглэгдэхүүнийг бэлтгэхэд орон нутгийн сургуулиудад дэмжлэг үзүүлэх;- Орон нутгийн түвшинд нэгдсэн судалгаатай байж, ялгаатай хэрэгцээтэй

хүүхэд бүрт боловсролын үйлчилгээ үзүүлдэг байх;- Насан туршийн боловсролын байгууллагыг сургууль завсардсан хүүхэдтэй

ажиллахаас гадна насанд хүрэгчид, иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлсэн, ёс суртахуунд нөлөөлсөн, үйл ажиллагаа явуулж, хүүхдийн хүчирхийллээс сэргийлэх;

- Мэргэжлийн байгуулагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын сайн эхлэлийг тогтворжуулах, хөхиүлэн дэмжих, бусдад түгээх;

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллаж буй сайн туршлагатай багшаа сурталчлах, арга зүйг түгээн дэлгэрүүлэх.

Сургуулийн түвшинд: - Бага ангийн нэг бүлэгт ялгаатай хэрэгцээтэй 1-2 хүүхдийг хуваарилах,

ингэхдээ багшийн туршлагыг харгалзах;- Сургуулийн сургалтын бодлогоор ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах

чиглэлээр 1-2 багшийг мэргэшүүлэх, бусад багш нарыг дагуулах сургах;- Хүүхдийн оролцооны байгууллага, дэмжигч болон сонирхлын бүлгээр (эцэг,

эх зэрэг) дамжуулан ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг тэгш хамруулах үзэл санааг түгээн дэлгэрүүлэх;

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарт тусгайлан дэмжлэг үзүүлэх.

Хуудас | 103

Page 104: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

III. БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖ

Багшийн менежмент

1. Шаардлагатай багшийн тоог тодорхойлох шалгуурыг бий болгох, мөрдөх Шаардлагатай багшийн тоог гаргах нэг ижил шалгуур тодорхойлж, ашиглах /бүлэг

дүүргэлтийг зохистой хэмжээг тогтоож, мөрдөх/ Хэрэв бүлэг дүүргэлтийг шалгуур болгож сонгох тохиолдолд засаг захиргааны

түвшин бүрээр зохистой хэмжээг тогтоож, төлөвлөн түүнийг мөрдөх.

2. Шинэ багшийн нөөцийн хэмжээг тогтвортой хадгалах, төлөвлөлтийг хийх Засаг захиргааны бүрээр шинэ багшийн нөөц багасах, ихсэхгүй байхаар нөөцийн

хэмжээг тогтвортой хадгалах Шинэ багшийн нөөцийн богино хугацааны төлөвлөлтийг хийж, үүнийг багш

бэлтгэх сургуулийн элсэлтэй уялдуулах.

3. Багш бэлтгэх сургуулиудын сургалтын төлөвлөгөөг стандарчлах Бага ангийн багш бэлтгэж буй сургуулиудад нийтлэг ашиглагдах сургалтын

төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх Бага боловсролын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой өөрчлөлтийг багш бэлтгэх

хөтөлбөрт урьдчилан тусгаж, хэрэгжүүлэх.

4. Багшийн ажлын орчинг бүрдүүлж, ажлын ачааллыг бууруулах Сургууль, хүүхдийн төлөө ажилладаг байгууллагуудын уялдаа холбоо, мэдээлэл

солилцоог сайжруулах Сургууль, багшийн бүрдүүлэх мэдээлэл, түүний ашиглалт, нээлттэй байдлын

хүрээг тогтоох Сургууль дээр багшийн ажиллах орчныг бүрдүүлэх Боловсролын баримт бичгүүдийг давхардлыг арилгах, стандарчлах Боловсролын салбарын мэдээллийн системийн зарчмыг хялбаршуулах Сургуулийн түвшинд удирдлага, захиргааны багаас багшийн ажилд дэмжлэг,

туслалцаа үзүүлдэг байхаар менежмент хийх.

5. Багшийн мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаануудын уялдааг сайжруулах, үр дүнг тооцдог байх Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих байгууллагуудын уялдаа холбоог

сайжруулах, орон нутаг, сургууль дээрх мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлын чанарыг дээшлүүлэх

Хуудас | 104

Page 105: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Багшийн мэргэжил дээшлүүлэх аливаа сургалт нь чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн байх, үндсэн сургалтын үлгэрчилсэг төлөвлөгөөг гаргах, орон нутаг түүнээс сонгон явуулах боломжийг бүрдүүлэх

Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтуудын төрлийг нэмэгдүүлэх, сонголттой болгох, багш бэлтгэх сургуулиудыг өргөнөөр татан оролцуулах

Сургуулийн түвшинд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих ажлыг менежменттэйгээр явуулдаг байх, сургуулийн захирал, сургалтын менежерийн чадавхийг дээшлүүлэх

Аль ч түвшинд мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалтын дараа сургалтын хөтөлбөр, үр дүнд мониторинг, дүн шинжилгээ хийх тогтолцоог бүрдүүлэх.

6. Багшийн үндсэн цалин хөлсийг нэмэгдүүлж, жил бүрийн инфляцтай уялдуулдаг байх Багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх Багшийн орлогын ялгааг бий болгож буй зарим нэг нэмэгдлийг дахин эргэх харах.

Хуудас | 105

Page 106: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Сургалтын хөтөлбөр, үнэлгээ

1. Суралцагчийн үнэлгээний тогтолцоо

Бага ангийн эцсийн үнэлгээний дүнг багшийн мэдэлд өгөх, явцын үнэлгээний дүнгүүд тусч байхаар өөрчлөх

Reporting буюу хувийн хэрэг дээр тавигдах дүн үнэн бодит болгох тал дээр сайжруулалт хийх

Оношлох, явцын болон эцсийн үр дүнгийн үнэлгээнүүдийн зөрчилтэй байдлыг арилгах, нийцтэй болгох

Үнэлгээний өөрчлөлт хийхдээ эцэг эхчүүд болон асран хамгаалагчдад сайтар ойлгуулсны үндсэн дээр хэрэгжүүлж эхлэх

Хөтөлбөр, үнэлгээний нийцтэй байдлын талаар эцэг эхчүүдийн оролцоог бодитой болгох

Үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хичээл бүрээр загварчлан гаргаж, багш, эцэг эхчүүдэд таниулах.

2. Сургалтын хөтөлбөр, үнэлгээний нийцэл

Улсын шалгалтын даалгаврын түвшинг урьдчилан сайтар хянах, туршсан байх Үнэлгээний жишиг шалгуурыг Боловсролын яамны харьяа хариуцах байгууллагаас

боловсруулж, түгээх Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх сайжруулах явцад заах багшийн мэдлэг, ур

чадварын бэлтгэлийг хангах ажлыг зэрэгцэн зохион байгуулах Сургалтын хөтөлбөрийг боловсруулж батлах цикл нь үнэлгээний системийг

өөрчлөх циклтэй давхцаж байхаар зохицуулах.

Ерөнхий болон тусгай чадварын үнэлгээ

Үнэн бодитой, баримттай үнэлгээ болгохын тулд багш нарын ойлголтыг сайжруулах

Ерөнхий чадвар, хандлага, төлөвшлийг үнэлэх асуудлыг нарийвчлан тодорхойлж тэдгээрийн үнэлгээний шалгуурыг ялгаа заагтай болгох.

Хуудас | 106

Page 107: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн бага боловсролд тэгш хамруулах байдал

1. Салбар дундын хандлагыг хөхиүлэн дэмжих, ялгаатай хүүхдийн эрт илрүүлэлт оношлогоо үнэлгээ дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэх

Гол үйл ажиллагаа:- Мэргэжлийн байгуулагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, ажлын

сайн эхлэлийг тогтворжуулах, хөхиүлэн дэмжих, бусдад түгээх- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн тоо статистик болон бусад шаардлагатай

мэдээллийг цуглуулах салбар дундын нэгдсэн шалгуур, мэдээлэл солилцох механизмтай болох

- Хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийн бүртгэл судалгаа, мэдээлийн сантай болох

- Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн эрт илрүүлэлт, хөгжлийн дэмжлэгийг үзүүлэхэд оролцогч талуудын ойлголт, хамтын ажиллагааг сайжруулах.

2. Бодлого болон журмыг хэрэгжүүлэх дэд бүтэц, механизмыг хөгжүүлэх. Үүний тулд “ойлгох – бэлтгэх – хэрэгжүүлэх дэмжих – үнэлэх – сайжруулах” загварыг ашиглах

Гол үйл ажиллагаа:- Орон нутаг, сургууль бүр ялгаатай хэрэгцээтэй хүүхдийг судалгаатай болж,

хүүхэд нэг бүртэй ажиллах. Үүний тулд- Сурагчаа судлах, оношлох, тодорхойлох- Сургуулийн нөөцөө үнэлэх- Шаардлагатай дэмжлэгээ тодорхойлох- Төлөвлөх – хэрэгжүүлэх – үнэлэх- Сургууль бүр хүртээмжтэй орчны үнэлгээ хийх- Тохируулгат орчин, тохирох хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэх- Хүртээмжтэй орчныг бүрдүүлэх болон багш нарт олгох урамшуулалд

шаардлагатай санхүүг төсөвт суулгах, тодотголоор оруулах.

3. Багшийн мэргэжил арга зүйн хөгжлийг дэмжих, тэгш хамруулан сургах боловсролын үйлчилгээг үзүүлэх мэдлэг чадварыг хөгжүүлэх

Гол үйл ажиллагаа: - Багш нарыг ерөнхий боловсролын түвшин болон судлагдахуун бүрээр ялгаатай

хэрэгцээтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадвартай болгоход дэмжлэг үзүүлэх- БМДИ-ийн сургалтын агуулгыг сайжруулах, илүү инклюсив болгох,

багшийн тасралгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд МХХТ-ийн ололтыг ашиглах

Хуудас | 107

Page 108: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

- Багш нарт зориулсан, бодит хэрэгцээнд тулгуурласан захиалгат сургалтыг тогтолцоог хөгжүүлэх, кейс тохиолдолд арга зүйн зөвлөгөө өгдөг арга хэлбэрийг өргөн ашиглах

- Сургууль бүрт ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр 1-2 багшийг мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэх

- Багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжихдээ ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажиллаж үр дүнд хүрсэн сайн туршлагыг хуваалцах, ахмад туршлагатай багш нарыг зөвлөх багшаар ажиллуулах, танилцах аялал хийх зэрэг идэвхтэй арга хэлбэрүүдийг ашиглах

4. Багш бэлтгэх хөтөлбөрийг инклюсив болгох

Гол үйл ажиллагаа: - Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй

ажиллах дадлагын хөтөлбөртэй болгох- Багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг суралцагчдын төгсөх курсд нь

дадлагажигч багшаар ажиллуулах, кридетэд тооцох боломжийг судалж, хэрэгжүүлэх

5. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдийн ахиц, амжилт болон тэдэнтэй ажиллаж буй багшийг бодитой үнэлэх

Гол үйл ажиллагаа:- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд (оюуны бэрхшээлтэй) хүүхэд бүрийн ахицыг үнэлэх

хувилбартай байх, үнэлгээний журмыг хэрэгжүүлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, тэдний бэрхшээлийн онцлогт тохирсон даалгаврын санг бий болгох, хүүхдийн ахиц өөрчлөлтийн үр дүнг тооцдог арга аргачлалтай болгох;- Багшийн ажлыг үнэлэхдээ ялгаатай хэрэгцээтэй хүүхэдтэй байдлыг

бодитойгоор тооцох шалгуур боловсруулах, хэрэгжүүлэх.

Хуудас | 108

Page 109: mecss.gov.mn€¦  · Web viewХүснэгт 1. Түүврийн төлөвлөгөө11. Хүснэгт 2: Судалгааны хэрэгслүүдийг ашиглан мэдээлэл

ХАВСРАЛТ

Хуудас | 109