16
Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ... ДАШЗЭВЭГ НАМЖААГИЙН ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ... “Н.Дашзэвэг бол Монгол улсынхаа эдийн засгийн үйл амьдралыг сайн мэддэг хүн. Би Н.Дашзэвэгийг дэмжихийг сонгогчиддоо уриалж байна” Д.Бямбасүрэн /Монгол Улсын ерөнхий сайд асан/ ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ДОКТОР ПРОФЕССОР

Namjaa Dashzeweg setguul

Embed Size (px)

DESCRIPTION

Economist

Citation preview

Page 1: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ДАШЗЭВЭГНАМЖААГИЙН

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР, ПРОФЕССОР

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

“Н.Дашзэвэг бол Монгол улсынхаа эдийн засгийн үйл амьдралыг сайн мэддэг хүн. Би Н.Дашзэвэгийг дэмжихийг сонгогчиддоо уриалж байна”

Д.Бямбасүрэн/Монгол Улсын ерөнхий сайд асан/ ГАВЪЯАТ

ЭДИЙН ЗАСАГЧ ДОКТОР ПРОФЕССОР

Page 2: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧДОКТОР, ПРОФЕССОР

Эрхэм хүндэт сонгогч танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Миний бие Намжаагийн Дашзэвэг Улсын их хурлын гишүүн болох хүсэлтэй байгаа нь дараах учир шалтгаантай юм. Үүнд:1. Өнгөрсөн 26 жилд Монгол орон хөгжил дэвшилдээ томоохон

алхам хийж чадсангүй. 20-30 жилд Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Хонгконг, Австрали гэх мэт орнууд бар улс болтлоо хөгжиж чадсан юм. Үсрэнгүй хөгжиж чадаагүй нь УИХ хөгжлийн бодлогоо тодорхойлж чадаагүйтэй холбоотой. Хамгийн сүүлд УИХ-аас Монгол хөгжлийн үзэл баримтлал-2030 баримт бичиг гаргахдаа хэрхэн яаж хөгжих талаар тодорхой зүйл дэвшүүлсэнгүй. Жишээ нь: Ядуурлыг ирэх 15 жилд бууруулна гэсэн боловч ядуурлын шалгуур үзүүлэлт ямар байх талаар нэг ч үг дурдсангүй. Иймд би УИХ-ын гишүүн болж Монгол улсын хөгжлийн бодлогыг шинээр боловсруулах ажлыг удирдан хийх хүсэлтэй байна.

2. МАНАН-д эдийн засгийн зөв бодлого байхгүй учраас ажилгүйдэл ядуурал улам нэмэгдсээр л байна. Ийм нөхцөлд УИХ-ын гишүүн болж төрийн эдийн засгийн бодлогыг зөв болгох асуудлыг шийдвэрлэнэ. Надад эдийн засгаа хямралаас гаргаж, зөв замд нь оруулах 40 жилийн судалгааны ажлын зөвлөмж байна. Үүнийг л хэрэгжүүлэхийг хүссэн юм.

3. Шинэ УИХ Таван толгойн ордын хувь заяаг шийднэ. Энэ асуудлыг ард түмэндээ ашигтайгаар шийдэхэд эрдэмтэн миний бие оролцох ёстой гэж үзэж байна.

4. Миний бие нам бус. УИХ-д МАНАН-гаас гадна гуравдагч хүчнээс оруулвал хяналт нь зөв болно.

Таныг хүндэтгэсэн УИХ-ын 71-р тойрогт нэр дэвшигчНамжаагийн Дашзэвэг

Page 3: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

2

Миний мэдэхийн Дашзэвэг гуайд оролцохгүй юм байдаггүй юм.

Зүгээр сууж чаддаггүй хүн л дээ. Тэрээр Монголын толгой эдийн засагчдын нэг гэдгийг бараг бүгд мэднэ дээ. Ямартаа л эцгийн овгоор нь мэдэхгүй мэргэжлээр нь овоглоод “эдийн засагч Дашзэвэг үү” л гэлцдэг. Уг нь Намжаагийн Дашзэвэг юм шүү дээ. Улс орныхоо эдийн засгийн асуудлаар энэ хүний дуугараагүй, санаа тавиагүй асуудал цөөхөн. Буруу, алдаатай яваа зүйл дээр улс орон минь хохирно гээд тэсэхгүй дуугарчихдаг юм шиг байгаа юм. Гэхдээ ингэж дуугарсны хүчинд олон хууль тогтоомж, эдийн засгийн томоохон алхамуудад энэ хүний хувь нэмэр үнэхээр үр нөлөөгөө өгсөн.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж байхад л сонин содон санаа дэвшүүлж гарч ирж байсныг нь санадаг юм. 90-ээд оны шилжилтийн үед түүний хэлж байсан “Бид хөрөнгөтний эдийн засаг гэж яриад байх юм. Эдийн засаг чинь өөрөө хөрөнгөн дээр тулгуурладаг байхгүй юу” гэж хэлж байсан нь санаанд тод үлдэж.

“Монголчууд бид социалист өмчтэй байсан. Одоо хөрөнгөтэй болох тухай ярих хэрэгтэй. Өмч гэдэг нь амжиргааны хэрэгцээний зүйлийг хэлдэг юм. Хөрөнгө гэдэг нь хүмүүст хэрэгтэй бараа үйлчилгээ санал болгоод ашиг олохыг хэлдэг юм” гээд эдийн засгийн онолын ойлголт маруухан мань мэт мартахааргүй ойлгомжтой хэлж байсан. Энэ үеэс л энэ хүнийг мэдэх юм.

Нэг их дипломат зан гаргаж хээнцэрлэхгүй, ойлголцсон хүнтэйгээ хэдэн цагаар ч хамаагүй яриад суучихдаг. Нэг үгээр хэлбэл жигтэйхэн сайхан ааштай, хээ шаагүй хүн. Өөрийн бодлоо харамгүй хэлдэг, яг тэрэн шигээ хүний яриа маш сайн сонсдог. Хүнийг голдоггүй, ижил түвшинд харьцдаг гайхалтай чанарууд түүнд бий. Өдий дайны эрдэмтэн, ийм хэмжээний эдийн засагч, амьдрал туулсан эр хүний хувьд ингэж өөрийгөө эвдэлгүй ирсэн нь анхаарал татдаг. Гэхдээ улс төр эдийн засгийн асуудлаар бол ширүүхэн дуугарна.

ЖИН ДААХ ЭР

Зарим хүн Дашзэвэг гуайг “Хорин хэдэн жил эдийн засаг яриад нэг ч удаа Их хуралд сууж чадаагүй” гэдэг. Бид олуулаа санал өгөхгүй болохоор тэр хүн яаж УИХ-д суух юм бэ. Өөрийгөө рекламдаж чаддаггүй. Улс төрийн намд орохоороо дарга нараа ч хамаагүй шүүмжилчихдэг. Элдэв хор найруулга, фракц энэ тэр гэж сүржигнэж гүйгээд байхгүй. Дарга сэтэртнүүдэд шулуухан, шүүмжилсэн үг хэлэхдээ гаргууд хэрнээ оюутан хүүхдүүдтэй найз шиг нь дотночлох нь содон. Өөрийг нь хэн ч, юу ч гэж шүүмжилж байсан уур уцаар гаргадаггүй, инээж хөхрөөд л өнгөрдөг. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрөөд, дарга нарт сайн долигонож явсан бол ямар ч ажил дээр томилогдох л байсан биз. Хэрэв томилогдсон бол тэр ажлыг нь ёстой бардам хийж чадна уу, гэхээс гологдоно гэж гонж. Угаас өнөөдрийн нийгэм хэрэгтэй хүнээ хүлээн зөвшөөрч чадахгүй, түр зуурын амлалтанд хууртаад байна л даа. Арга ч үгүй биз. Амьдрал хүндхэн байхад өнөө, маргаашаа бодоод ирээдүйгээ бид харахаа байчихаж.

Угтаа эдийн засаг хүндхэн үед туршлага, ноён нуруутай, өөрийн бодолтой, мэргэжилдээ эзэн болсон ийм л хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

Удам судраа яривал Увс аймгийн Тэс сумын хүн. Гадаадад сургуульд явах хуваарь авчихсан. Харин тухайн үед аав Т.Намжаа нь Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн факультетийн декан байсан. Нягтлан бодох бүртгэл санхүүгийн шинжилгээгээр мэргэшсэн, эдийн засагч хүн учраас барилгын инженерээр сурахаар явах хүүгээ өөрийн мэргэжил рүү урвуулсан нь алдсан биш оносон хэрэг болжээ.

Шинэхэн оюутан эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавьж шаагиулж явахдаа бас “том толгойлж” тэр үеийнхээ бузгай эрдэмтэн Базарбай багштайгаа мэтгэлцэж явсан удаатай. А.С.Пушкины шүлгийн номыг үзсэн багш нь “Ялсан шавьдаа, ялагдсан багшаас нь” гэж бичиж, өөрөөсөө илүү авьяас төгөлдөр шавиа хүлээн зөвшөөрч байсан шиг л юм болж. Дараа нь өнөөх багштайгаа мэтгэлцдэг Дашзэвэг шавь нь Москвад аспирантурт суралцаж, “Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимт хэв маягт шилжүүлэх арга замууд” сэдвээр хамгаалж байж. Тэр үедээ бас л өнөөх “том толгойлсон” оюутан маань сургуулиас хуваарилж өгсөн багшаар сэдвээ удирдуулалгүй, Д.А.Черников хэмээх эдийн засгийн өсөлтийн загварын том эрдэмтнийг эрэл сурал болон олж уулзаж байсан гэдэг. Одоо харин өөрөө үндэсний эдийн засагчдыг бэлтгэдэг сургууль байгуулчихсан.

Тэрээр ер зүгээр байдаггүй хүн гэж дээр онцолж байсан шүү дээ. П.Жасрайг Ерөнхий сайд байх үед Олон улсын валютын санг шүүмжилж, тэр

байгууллагынхан харин Дашзэвэгийг дуудан санаа бодлыг нь тусгаж авахаа хэлж, түүний шүүмжлэлийг анзаарч засах ёстой зүйл мөн гэдгийг хүлээн зөвшөөрч. Ингээд зогсоогүй Ерөнхий сайдын дэргэд төрийн ордонд Олон улсын валютын сан байх ёсгүй. Монгол Улсын эдийн засгийн бодлогод гадны байгуулага шууд оролцоод байх буруу гэж шүүмжилсээр түүний хэлснээр асуудал шийдэгдсэн юм. Дашзэвэг Монголын эдийн засгийн хөшүүрэг болсон томоохон орд болох Оюу толгой, Таван толгойн асуудал дээр өөрийн хатуу байр сууриа илэрхийлж, олон эдийн засагчдын хамтаар гэрээ болон хуульд Монголд ашигтай заалтууд тусгуулж чадсан юм. Мөн зөвхөн энүүгээр зогсохгүй олон хууль, дүрмэнд өөрийн үгээ хэлж санаа бодлоо тусгуулж байлаа. Одоо ч бас хэрүүлийн бай болсон Таван толгойн асуудал, Дубайн гэрээний талаар өөрийн байр сууриа хэлсээр л байгаа.

Манай УИХ-ын гишүүдийн зарим нь ганц ч хууль санаачлаагүй, хэд хэдэн удаа сонгогдчихоод явж байдаг бол, дэвшээд гарч чадаагүй ч эдийн засагч Дашзэвэг чухал хуулиуд дээр ажиллан, саналаа тусгуулж чадсан. Иймээс л энэ хүн УИХ-д сууж, хүндхэн байгаа эдийн засагт минь нэмэр болох хуулиудыг санаачлан батлуулж чадна. Тэрнээс энэ хүнд ямар нэгэн улстөржилт, фракц, бүлэглэлийн эрх ашиг ярьдаг цаг алдсан хийрхэл огтхон ч хамаагүй. Чухам яагаад өөр өөр үзэл баримтлалтай намд орж явсан талаар нь асуувал “УИХ-д орж хууль батлалцъя, дандаа гаднаас нь оролцохоор дотор нь орж ажиллавал илүү үр дүнтэй. Гаднаас мянга хашгираад сонсох сонсохгүй янз бүр байна шүү дээ” гэж хэлж билээ.

УИХ-ын гишүүний үндсэн ажил ердөө л энэ. Тэрнээс биш тул хамгаалах, хулгайгаар мод огтолж байгаа нөхөдтэй тэмцдэг ажлаа хийгээд, ирээдүйн эдийн засагчдаа бэлдээд эсвэл үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээд явахад Дашзэвэг гэдэг хүнд хийх ажил мундахгүй шүү дээ. Гэвч бодлого тодорхойлох хэмжээний жин даах энэ эрийг чадах юмыг нь хийлгэе л дээ. Монголд өнөөдөр юу хэцүү байна. Эдийн засаг л хэцүүхэн байна. Уруудан доройтсон эдийн засгийг өөд татахад түүн шиг хүний оролцоо л төрд хэрэгтэй байна.

Page 4: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧДОКТОР, ПРОФЕССОР

3

Уг нь би 1974 онд аравдугаар анги төгсөөд их, дээд сургуульд шалгалт өгч, барилгын инженерийн анги авсан юм. Аав минь эдийн засагч мэргэжилтэй хүн болоод ч тэр үү, хүүгээ өөр шигээ мэргэжил эзэмшиг гэж бодсон байх. Тэгээд л МУИС-ийн санхүү, эдийн засгийн ангид суралцсан. Оюутан байхдаа багштайгаа мэтгэлцэж явлаа. МУИС-ийн сагсан бөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. 1978 оноос Багшийн их сургуульд улс төр эдийн засгийн ухаан заасан.

1989-1992 оны хооронд Москвагийн удирдлагын академид аспирант урт суралцсан. “Монголын эдийн засгийн өсөлтийг эрчимт хэв маягт шилжүүлэх арга замууд” сэдвээр хамгаалж байлаа. Оросын хамгийн том эдийн засагч Д.А.Черников гэж эдийн засгийн өсөлтийн загварын том эрдэмтэн хүний удирдлага дор эрдмийн зэргийн ажлаа хийсэн. Өөрөө хайж очиж уулзаж байлаа. Эрдмийн зэрэг дээр зөвлөж байсан хүн маань л гэхэд Оросын Ерөнхийлөгч агсан Ельциний эдийн засгийн зөвлөх хүн байв.

Төгсч ирэх үед Монгол Улс зах зээлд шилжиж байсан үе. Тэр үед би зах зээлд ингэж шилжихгүй ээ гээд л шүүмжилсэн. “Монгол мессенжер” гээд англи хэлээр гардаг сонин байсан юм. Тэр сонинд ярилцлага өгөхдөө Олон улсын валютын санг шүүмжилчихсэн чинь тэд олоод үзчихэж. Тэд намайг урьж “Анх удаа эрдэмтэн хүн шүүмжилсэн нь чухал байна. Бид таны хэлсэн шүүмжийг хүлээж авч байна гэсэн. Дараа нь Ерөнхий сайдын дэргэд Төрийн ордонд Олон улсын валютын

Ам бүл дөрвүүл, эхнэр МУИС-ийн Монгол хэлний анги төгссөн. Манай хүн Шинжлэх ухааны академид ажиллаж байгаад 1998 онд “Монгол” дээд сургуулийг бид хамтдаа байгуулсан. Хоёр хүүхэд маань “Монгол” дээд сургууль төгссөн юм. Манайх бас Эдийн засгийн ахлах сургууль байгуулсан. 10-12 дугаар ангийн хүүхдүүдийг сургадаг.

Уг нь миний хобби байсан гэх үү дээ, загас барих. Сүүлдээ хамгаалж, өсгөж үржүүлдэг болчихдог л юм байна. Бид тул загасны түрсийг хамгаалж үржүүлдэг. Сарын дараа маш олон жараахай гараад ирдэг. Ингэхгүй бол түрс нь голын нэг тараад, шувууны хоол болж, хад чулууны дор үлдсэн цөөн хэд нь л загас болдог. Тиймээс үржүүлэх нь их чухал, түрсийг нь хамгаалах хэрэгтэй. Мөн “Шүүгч прокуроруудын буруу шийдвэрт хохирогчдын холбоо”-ны тэргүүн. Хуулийн байгууллагын буруу шийдвэрээс болж хохирсон маш олон иргэн байдаг. Тэдний эрх ашгийн төлөө явдаг байгууллага.

Тийм, нэлээд х эдэн төрийн бус байгууллагын сэтэртэй хүн шүү дээ. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцдэг төрийн бус байгууллага бий. Сүүлийн арваад жил модны хулгайтай тэмцэж байна. Ерөнхийлөгчид хандаж зарлиг гаргуулсан. Ноднин УИХ-ыг шахаж байгаад хэд хэдэн хуулийн заалт оруулсан. Модны хулгай мэдээлвэл мэдээлсэн иргэнд 50 мянган төгрөгийн урамшуулал өгнө гэсэн заалт хуульд оруулсан. Мөн машиныг нь мэдээлсэн хүнд өртгийн 80 хувийг хувааж өгнө. Яам дэмжээд ноднин ийм хуулийн заалт оруулсан. Одоогоор хулгайн мод ачсан 100-гаад машин барихад оролцсон. Модны хулгайн зам бий болчихсон хүн унтаж байх үеэр үүрээр л тэр замаар явдаг юм. Хөөцөлдөж байж хоёр пост бариуллаа. Бид илрүүлээд цагдаад өгчихдөг. Хэрэг дээрээ цагдаа, шүүх, прокуророор ороод замхардаг шиг байгаа юм. Гэлээ гээд бид ажлаа зогсоохгүй. Хуулийн нарийн зохицуулалтууд бас хэрэгтэй л байгаа.

Тиймээ, анх тэгж дуугарсан хүн нь би. Тэгээд 1998 онд Үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо байгуулах хурал дээр очсон чинь намайг тэргүүнээр нь сонгосон. Одоог хүртэл энэ ажлаа бас хийгээд л явж байна. Энэ хооронд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах тал дээр их ажил хийлээ. 1997 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр импортын татварыг М.Энхсайханы Засгийн газар тэглэх гэхэд би импортын татварыг бүхэлд нь тэглэж болохгүй гэж шүүмжилж байсан. Тэгсээр байтал тэглэсэн. Сая шинэ Засгийн газар үүнийг өөрчиллөө шүү дээ.

Н.Дашзэвэг: Бид Оюутолгойн гэрээнээс 15 тэрбум орчим ам.доллар буюу нэг иргэнд 10 сая төгрөгийг нэмж авч өгч

чадсан юм

Хоёул яриагаа та чухам яагаад эдийн засагчийн мэргэжил сонгосон талаар эхэлье?

Бас Орост сурч байсан билүү?

Аспирантурт сурч ирээд зах зээлийн эдийн засагт шилжиж байх үед та нэлээд шүүмжлэлтэй зүйл ярьдаг байсан.

Танайх чинь ам бүл хэдүүлээ билээ?

Бас Тул хамгаалах нийгэмлэгийн тэргүүн гээ биз дээ.

Та нэг их олон төрийн бус байгууллага ажиллуулдаг юм билээ. Тэр ямар учиртай байгууллагууд вэ?

Одоо юм л бол “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье” гэцгээх болсон. Гэтэл тэр санааны анхны автор та байжээ гэдгийг сая л мэдлээ..

сангийнхан суух нь буруу, гадны хүний үгээр эдийн засгийн бодлогод нөлөөлж байж болохгүй гэсэн юм. Тэр шүүмжийн дараа бас л төрийн ордонд валютын сангийнхан суухаа больсон. Тэр үед Бизнес эрхлэгчдийн анхдугаар зөвөлгөөн болж билээ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж би анх тэр үед дуугарч байлаа. Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд П.Жасрай гуай хоёр миний үгийг сонсоод “Зах зээл өрсөлдөөнөөрөө л яваг” гэхэд нь би буцаж босоод “Төрийн зохицуулалтыг ингэж хийдэггүй юм” гэж хэлж байлаа. Тэр үед төв хэвлэл дээр “Эдийн засагч Н.Дашзэвэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт онолын эдийн засгийн хичээл заана” гэсэн гарчигтай нийтлэл гарч байж билээ/инээв/.

Page 5: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

4

Архи, пивонд онцгой татвар тогтоох хууль батлах гээд, би тэр үед дотоодын үйлдвэрлэгчдийнхээ төлөө дуугарч хуулийн заалтыг үндэсний үйлдвэрлэгчдэд ашигтайгаар оруулсан. Дотоодын үйлдвэрлэгчид баярласан талархсанаа илэрхийлж, их таатай хүлээж авсан шүү.

2005 оныхтой харьцуулахад сайжирсан байлгүй яахав. Дахиад илүү сайн хийх боломжоо гэрээн дээрээ алдсан л даа. Одоо Дубайн гэрээг ч бас сайн болоогүй гээд л байгаа. Ер нь бол Дубайн гэрээ хийх нь зөв шүү дээ. Гэхдээ тодорхойгүй зүйл их байдаг юм билээ. Тэднийгээ засчихсан бол болох байсан.

2011 онд Сүхбаатар дүүргийн долдугаар хороон дээр гэр хорооллын айлын том хашааны газрыг 40 квадратын хоёр өрөөгөөр солино гээд. Эндээс л үүдсэн юм. Барилгын компаниуд нэг айлын газар дээр барилга бариад далан айл оруулчихаад үлдсэн айлуудаас нь авсан газарт дахиад барилга барьж маш их ашиг олж байна шүү дээ. Иргэд үүнээс болж хохирч болохгүй. Тиймээс иргэдэд ашигтай боломж бий гээд л тэмцэж байгаа юм.

Мөн “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичигт ард түмэн хаягдаж. Учир нь уг үзэл баримтлалд ядуурлыг арилгана, дундаж давхаргын амьдралтай өрхийг 80 хувьд хүргэнэ гэсэн атлаа, яаж ядуурлаас салгахаа тусгаагүй байна лээ. Ядуурлын, дундаж давхаргын шалгуур үзүүлэлт байхгүй, бүрхэг байгаа юм. Үүнийг тодорхой болгох ёстой. Энэ миний дэвшүүлж байгаа санаа. Монголчуудын дундаж цалинг хөгжиж байгаа орнуудын дундаж цалинтай харьцуулахад манайх 350-450 доллар, хөгжиж байгаа орнуудынх 1000 доллар, дэлхийн дундаж 1600 доллар, хөгжингүй орнуудынх бүүр 3500 доллар байна шүү дээ. Тиймээс ойрын арван таван жилд Монголын дундаж орлоготой иргэн 1000 долларын цалин авдаг болгохын төлөө санал дэвшүүлж байгаа юм.

Оюутолгойн ордын орлогын 2.5 хувийг Монголын ард түмэн хүртэхээр тийм эрх зүйн орчинтой байсан юм. 2005 оны 9 дүгээр сард гэрээ хийгдэх гээд байсан юм л даа. Дөрөвдүгээр сард нь Фридланд олон улсын хөрөнгө оруулагчдын чуулганд үг хэлэхдээ “Бид таван доллараар футболка хийгээд 100 доллараар зарсантай адил ашгийг Оюу толгойгоос олох гэж байна гэж зарласан. Хоёрдугаарт алтаа олборлож зарахад цаад зэс нь цэвэр зуун хувийн ашиг болно гэж зарласан. Эндээс бид “Тэр хүмүүс их ашиг олж бид ашиг багатай байх нь” гэж бодоод бид ард түмэнд ашигтай байлгая, хуулиа өөрчилье, ер нь бол ашгаа тавь тавин хувиар хуваая гэж тэмцсэн юм. Гэхдээ ашгаа юу, бүтээгдэхүүнээ юу гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Чадвал бүтээгдэхүүнийхээ ашгийг хуваая гэсэн бол илүү л байсан. Тэгээд чадаагүй, ашгаа л тавь тавь болгож хуваах болгосон. Бид тэмцээд, “Оюу толгой 50:50” хөдөлгөөн өрнүүлж, хэвлэлийн хурал гурван ч удаа хийж, телевизийн нэвтрүүлгүүдээр ороод, гэрээг анхны хувилбараар хийлгэлгүй УИХ-ын гишүүн О.Энхсайхан Ашигт малтмалын хуулийг өөрчлөх төслөө их хуралд өргөн барьсан юм. “Ашигт малтмалын хуулийг хэлэлцэж байж Оюу толгойн гэрээг хийнэ” гэж УИХ хойшлуулж байгаад 2009 онд гэрээгээ хийлээ шүү дээ. Үүний ачаар бид зэсийн үнэ 4000 орчим байхад 15 тэрбум долларыг нэмж авах боломжтой болсон. Хэрэв бид тэмцээгүй бол гадныхны халаасанд арван таван тэрбум доллараа хийгээд л явуулчих байлаа.

Та чинь үндэсний үйлдвэрлэл гэж байгаад архи пиво үйлдвэрлэгч компаниудад хэрэгтэй заалт оруулах гэж хөөцөлдөөд хуулийн заалт оруулж чадсан санагдана.

Оюу толгойн гэрээг хүмүүс одоо ч шүүмжлээд л байдаг шүү дээ. Таныхаар энэ гэрээ ямар болсон бэ?

Газрын ашгийг эзэнд нь гээд бас та дуугараад эхэлсэн. Энэ ямар учиртай юм бэ?

Оюу толгойн гэрээний асуудлаар бас дуугүй байж чадаагүй шүү дээ, та. Яг таны тэр дуугарсны үр дүн гарсан уу?

Page 6: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧДОКТОР, ПРОФЕССОР

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ 50, 100, 500, 1000-Н ӨРХИЙН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛЖ ХООРОНДОО ЗӨВЛӨЛДӨЖ ШИЙДЭЖ БАЙНА

7

Авто замын урд талд 6-7 давхар орон сууц барихаар нийслэлээс төлөвлөжээ. 30, 31-р хорооны 5000 орчим өрхийг 100 орчим орон сууцанд багтаана.

Гэр хорооллын газар нь өгсүүр газар байрладаг ба жалга ихтэй тул дээд хэсгээрээ 2-4 давхар орон сууцуудыг барихаар төлөвлөжээ.

Зарим айл нь хаусуудыг өөрсдөө барьж амьдрах боломжтой.

Жишээ зурагнуудаас:

Page 7: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

6

Улаанбаатар хотыг 2020-2030 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр 30, 31-р хорооны газар дээр дунд болон нам давхрын орон сууцуудыг төлөвлөжээ. Шинээр тавих гол замын урд Өнөр цэцэрлэгт хүрээлэнг төлөвлөжээ.

Page 8: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧДОКТОР, ПРОФЕССОР

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ГАЗРЫГ ХЯМДААР АВЧ БАЙНА

7

Шинээр хийх дулааны шугам

Шинээр төлөвлөж буй шилэн кабельОрон сууц

ТТЭН Эвслийн мөрийн хөтөлбөрт орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр заасан. Дулааны, бохирын, цэвэр усны шугамын гол магистралыг төрөөс байгуулж өгч байгаа юм. II болон IV-р ДЦС-ын хүчин чадлыг нэмэх, эсвэл цэвэр нүүрсний технологи бүхий шинэ ДЦС-ыг СХД-д барих гэх мэт хувилбарууд бий. Дахин төлөвлөлтөөр гэр хорооллын иргэдийн газрыг хямдаар авч байгааг бид шүүмжилж байна. Жишээ нь: Хотын төвд ойролцоогоор 2 айлын газарт 13-16 давхар орон сууц барьдаг хэрнээ газрыг нь 18-24 айлын 2 өрөө байр, 2 жил орон сууц түрээслэх 500 мянган төгрөгөөр/сарын/ үнэлж байна. Уг нь инженерийн дэд бүтэц ирсний дараа 50 айл газраараа нэгдэж 6-7 давхар орон сууцыг 2 өрхийн газар дээр бариулж орно. Үлдсэн газраас 8-10 айлын газрыг зарж орон сууцаа санхүүжилнэ. Эсвэл 50 айлын газраа барьцаалж банкнаас зээл авна. Илүү орон сууц барьж зарах замаар зээлээ төлнө. Үлдэж буй 40 орчим айлын газрыг ээлж дараатай төр болон хувийн хэвшлийн компаниудад зарах замаар үүсэх ашгийг 50 айл хувааж авна. 1000 айл нэгдэж цэцэрлэг, бага сургууль, өрхийн эмнэлэг бариулах боломжтой. Эдгээрийг барих газрыг төрд зарж болно. Энэ боломжийг иргэд олж хараасай.

Гэмтлийн эмнэлгийн уулзвараас хангай зах хүртэл 15 метрийн өргөнтэй, 2 урсгалтай замын зураг батлагджээ.

Жишээ зурагнуудаас:

Page 9: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭДИЙН ГАЗРЫГ ХЯМДААР АВЧ БАЙНА

8

R

Бохир усны хоолой

Цэвэр усны хоолойШинээр төлөвлөж буй шилэн кабельШинээр тавигдах засмал зам

Төлөвлөж байгаа усан сан

30,31-Р ХОРООНЫ ГАЗАР НУТАГ ДЭЭР БАРИГДАХ АВТО ЗАМЫН БОЛОН ИНЖЕНЕРИЙН ШУГАМУУД ДАРААХ БАЙДАЛТАЙ БУЮУ ХУВИЛБАРТАЙ БАЙХААР БАЙНА

Page 10: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧДОКТОР, ПРОФЕССОР

Н. ДАШЗЭВЭГ ЭДИЙН ЗАСАГЧДЫН ЖАГСААЛТЫГ ТЭРГҮҮЛЖЭЭ

9

2010 он бол Монгол улсын эдийн засагт онцгой чухал үе байсан бөгөөд хөгжлийн суурь болсон олон асуудлыг Засгийн газарт шийдвэрлэхээр чармайж байлаа. Тухайн үед нийгмийн санаа бодолд хамгийн хүчтэй нөлөөлж чадсан судлаач, эдийн засагч, улс төрч, олон нийтийн байгууллагын төлөөлөгчдийг Mongolian Mining Journal сэтгүүл нэрлэж байжээ.

Mongolian Mining Journal сэтгүүл, 2010 оны 6-р сарын №007 (21) тоот дугаарЭдийн засгийн сэдэвтэй сэтгүүл зүйн бүтээлд нэр нь хамгийн олон удаа дурдагдсан эдийн засагч, шинжээч, нийгмийн зүтгэлтнийг тодруулах судалгаа

Н. Дашзэвэг14.9%9.7%6.7%5.2%5.2%5.2%4.5%4.5%3.7%3.7%

С. Баярцогт О. Чулуунбат

Д. Жаргалсайхан С. Ганбаатар С. Авирмэд Д. Зоригт

Р. Амаржаргал Б. Лхагважав

С. Дэмбэрэл

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ

ДОКТОР ПРОФЕССОР

Page 11: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

10

ДЭВШИГЧИЙН ТАЛААР ОЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСИЙН БОДОЛ...

Н.Дашзэвэг бол эдийн засгаа сайн мэддэг цөөн эдийн засагчдын нэг. Н.Дашзэвэгийн гарт эдийн засгийнхаа жолоог атгуулбал Монгол улс хөгжинө, амьдрал сайжрана.МАН, АН эдийн засгийн хямралаа зогсоож чадахгүй байгаа т ул Н.Дашзэвэг мэтийн толгой эдийн

Эдийн засгийг яавал зөв удирдаж, үр ашгийг дээшлүүлэх талаар маш

Аливаа улс орны уураг тархи нь парламент. Тэнд эрдэмтэн мэргэд, эдийн засагч хуульч гээд өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүс суух ёстой. Манайд спортынхон юмуу,

Монгол Дээд Сургуулийн багш, захирал, доктор, гавъяат эдийн засагч Н.Дашзэвэгийг би нэлээн эртнээс мэднэ. Н.Дашзэвэг улс орныхоо нийгэм эдийн засгийн суурь судалгааг он удаан жил хийсэн, Монгол улсын шилдэг сэхээтний нэг

1996 оны 7-р сард төгрөгийн ханш их унасан. Доллар 800 төг байж байгаад 1200 төг болсон, тэгээд 900 төг болж байсан юм. Тэр үед Н.Дашзэвэг эдийн засагч өөрөө валютын зах дээр сарын турш өдөр бүр ирж ажиглалт хийж, практик дээр, бодит байдал дээр ажиллаж

УИХ-ын 76 гишүүн дотор нас намбатай, ухаалаг, төр түших туршлагатай эдийн засагчид байж алдаа оноог нь зааварлаж байх зайлшгүй шаардлага бий...

. . .Д.Бямбасүрэн, Д.Содном, Б.Жаргалсайхан, эдийн засагч Н.Дашзэвэг, хуульч С.Нарангэрэл, Н.Багабанди нар болон нэр хүндтэй дипломат хүмүүсийг нэр дэвшүүлэх нь чухал байна ...

МУ-ын Ерөнхий сайд асан Доктор, профессор

МУ-ын Гавъяат жүжигчин

МҮХАҮТ-ын Удирдах Зөвлөлийн Дарга бөгөөд Ерөнхийлөгч

Өдрийн сонин2016.05.07 Бямба №109 (5374)Баянзүрх дүүргийн Иргэн

бизнесийнхэн мөнгө санхүүгийн боломжинд хүрснээрээ гүүр хийж парламентад суучихдаг. Үүнээс болж парламентад суувал зохих Н.Дашзэвэг шиг хүмүүс гадна нь үлдэж ард иргэд хохирч эдийн засаг хямарсаар байгаа. Би Н.Дашзэвэгтэй арван жилд хамт сурч байсан. Н.Дашзэвэг өндөр боловсрол, мэдлэгтэй хүн. Бэлэн өндөр мэдлэгтэй, тулхтай том эдийн засагч байхад Монгол улс хүчийг нь ашиглах хэрэгтэй. Бид энэ сонголтыг алдаж болохгүй.

байгааг анх хараад мэддэг болсон. Гавъяат эдийн засагч Н.Дашзэвэг төр засгаас гарч байгаа

бодлогын эерэг, сөрөг нөлөөг шүүмжилдэг. Өөрөө эдийн засгийн ажиглалтыг идэвхитэй бодит амьдралыг харж хийдэг учраас макро микро эдийн засгийн холбоосыг ирээдүйтэй сайн хийх хүн юм.

Д.Бямбасүрэн К.Аксолтан

Н.Батцэцэг Ч.Хурц

Б.Лхагважав Г.Мягманцоодол

мөн. Н.Дашзэвэгийг УИХ-ын 71-р тойрогт нэр дэвшиж байгааг эрдэмтэн хүний хувьд, төрд олон жил ажилласан хүний хувьд түүний ярьж, хэлж байгаа, үзэл бодлыг нь бүрэн дэмжиж явдаг. Сонгогч та бүхэн минь шинэ 2016 оны сонгуульд эрдэм номтой, эх орноо гэсэн шударга, шулуун, үнэнч зүтгэлтэй, юмны учрыг зөв талаас нь тайлахыг эрзэмлздэг, ийм эрдэмтэй хүнээ сонгоосой. Ийм хүний нэг нь яах аргагүй Н.Дашзэвэг мөн шүү.

Монгол улсынхаа эдийн засгийн үйл амьдралыг сайн мэддэг хүн

Н.Дашзэвэг бол удам дамжсан эдийн засагч. Н.Дашзэвэг бол улс, эх оронд хэрэгтэй эдийн засагч, том эрдэмтдийн нэг яах аргагүй мөн. Ийм хүмүүс л эх орон ард түмний төлөө чин сэтгэлээсээ зүтгэж ажиллаж чадна. Н.Дашзэвэгийг сонговол хэзээд алдахгүй шүү.

Эрдэмтэй хүнээ сонгоосой. Ийм хүний нэг нь яах аргагүй Н.Дашзэвэг мөн шүү

Парламентад суувал зохих Н.Дашзэвэг шиг хүмүүс гадна нь үлдэж ард иргэд хохирч эдийн засаг хямарсаар байгаа.

Макро микро эдийн засгийн холбоосыг ирээдүйтэй сайн хийх хүн юм

Эдийн засагч Н.Дашзэвэг ... нарын нэр хүндтэй хүмүүсийг дэвшүүлэх нь чухал байна ...

Геологи Уул Уулхайн Үйлдвэрийн яамны сайд асан, Геологи, Эрдэсзүйн ухааны доктор

засагчдад хямралыг эмчлэх боломж олгоё. УИХ-д компанийн захирлууд ашгаа боддог, эдийн засагчид Ард түмнээ боддог.Н.Дашзэвэг амь насаа эрсдүүлэн тэмцэж, Оюутолгойн гэрээнээс 15 тэрбум орчим долларыг ард түмэнд нэмж авах боломжийг бүрдүүлсэн. Энэ бол Монгол улсын 4-5 жилийн төсөв. Ийм учраас 71-р тойргийн хувьд сонголт тодорхой байна.

олон санал, санаачлагуудыг дэвшүүлж тавьсан хүн. Тухайлбал, Оюутолгой, Тавантолгой, татвар, удирдлагын бүтэц, бизнесийн үйл ажиллагааны талаарх маш олон зүйлийг дурдаж болно. Энэ нь ч тухайн үед зохих үр дүнгээ өгч, улсын сан хөмрөгийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан гэж боддог.

Page 12: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧДОКТОР, ПРОФЕССОР

11

УИХ-ын гишүүн, Тусгаар тогтнол, Эв Нэгдэл эвслийн дарга Г.Уянга...“УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 71-р тойрогт нэр дэвшигч шилдэг, тэргүүлэгч эдийн засагч Н.Дашзэвэгийг дэмжээрэй!”

Page 13: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЛИЙН НАМ, МОНГОЛЫН НОГООН НАМЫН “ТУСГААР ТОГТНОЛ ЭВ НЭГДЭЛ” ЭВСЛИЙН

“АРД ТҮМНИЙ ИТГЭЛ НАЙДВАР-ЦЭВЭР ТӨР” МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨС

12

Монголын үндэсний эдийн засаг дараах цогцолборуудаас бүрдэх ба энэ бүхнийг нэгтгэсэн Үндэсний Хөгжлийн шинэ бодлого боловсруулж мөрдөнө.

Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг төрийн өмчид бүхэлд нь хамааруулж, “Оюутолгойн гэрээг шударгаар хянаж, өмнөх эрх баригчдын алдааг үндэсний эрх ашигт нийцүүлэн засахын төлөө ажиллана.

Таван Толгойн ордыг ард түмний өмчид хэвээр үлдээж нийтийн өмчийн хувьцаат компанийн жишиг болгон хөгжүүлнэ.

Банк санхүүгийн системийг ил тод болгож, валют мөнгөний бодлогыг эрүүлжүүлнэ.

Ипотекийн зээлийн дарамтыг багасгасны үндсэн дээр Орон сууцжуулах хөтөлбөрийг хот, орон нутагт хэрэгжүүлнэ. Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагааг илүү боловсронгуй, иргэдэд хүртээмжтэй болгоно.

Банк санхүүгийн системийн мөнгө хүүлэл болон бүх нийтийн хувирсан өрийн дарамтыг зөөлрүүлэх цогц арга хэмжээ авч, үндэстний эдийн засгийг тэтгэх эрүүл саруул систем болгоно.

“Бүтээн байгуулалтын фронт” байгуулж, ажилгүй, мэргэжилгүй залуучуудаар түүнд ажиллах хүчнийг бүрдүүлэх, хуваарилах, зохион байгуулах, үйлдвэрлэл-сургалтын төвүүдтэй хамтран мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, улмаар өндөр мэргэжилтэй ажилчин, ажилтнууд бэлтгэх үүргийг ногдуулан ажиллана.

Энэ нь амжиргааны хангалуун түвшинтэй, боловсрол, эрүүл мэндийн бодат баталгаатай, нийгмийн халамж, хамгаалал бүрдсэн, гэмт хэргээс ангид, айх аюулгүй, ёс суртахууныг дээдэлсэн, хүн хүнээ хайрладаг, шударга хөдөлмөрийг дээдэлдэг, хамтач, сахилга бат, эмх цэгц, зохион байгуулалттай найралт, зохиролт нийгэм байгуулна гэсэн хэрэг юм.

Page 14: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧДОКТОР, ПРОФЕССОР

АЖЛЫН ТАЙЛАНМОНГОЛ УЛСЫН ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ НАМЖААГИЙН ДАШЗЭВЭГИЙНМОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, БАЙГАЛЬ ОРЧИНД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

13

2005 онд Оюутолгой 50:50 хөдөлгөөнийг өрнүүлсэн.Хөдөлгөөн өрнүүлснээр Монголчууд Оюутолгойн

ордыг ашиглуулах гэрээний төслөөр нөөц ашиглалтын төлбөр гэж 2.5%-ийг л авахаар байсанг 50% болгосон. Мөн эхний 5 жилд ашгийн татвараас 100%, дараагийн 5 жилд 50% чөлөөлөгдөнө, үүнийг дагаад НӨАТ, импортын татвар бүгд чөлөөлөгдөнө гэсэн байсанг УИХ-ын гишүүн агсан О.Энхсайхан болон бусад эдийн засагчидтай хамт эсэргүүцэн, Оюутолгойн ордыг ашиглах гэрээний төслийг шинэчлэн боловсруулж УИХ-д дэвшүүлэн батлуулсан.

Хөдөлгөөний үр дүнд Оюутолгойн орд ашиглах гэрээнээс 15 тэрбум орчим ам.долларыг ард түмэндээ нэмж авч өгч чадсан юм.

Бороо Гоулдын ордыг ашиглуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Бороо Гоулдын ордыг ашиглуулах гэрээний нөхцөл нь эхний 3 жилд ашгийн татвараас 100%, дараагийн 3 жилд 50% чөлөөлөгдөнө гэсэн байсанг эсэргүүцэж өөрчлүүлсэн.

Учир нь тухайн үед Бороо гоулдын орд 36 тонн алтны нөөцтэй гэсэн байдаг. Гэтэл энэ компани эхний жилдээ л 8 тонн алт авсан мэдээтэй байдаг. Өөрөөр хэлбэл эхний 5 жилдээ бvх алтаа аваад улсын төсөвт ашгийн татвар гэж бага төлбөр төлөх байсан юм. Улсад ашиггүй байсан гэсэн үг.

2005 онд “Ашигт малтмалтын тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-д дэвшүүлж, УИХ-ын гишүүн агсан О.Энхсайханаар хуулийн төслийг удирдуулж батлуулсан.

Ашигт малтмалын тухай хуулинд Гэнэтийн ашгийн татвар буюу Рентийн татвар нэмж оруулж өөрчлүүлсөн. Энэ нь тухайн аж ахуйн нэгжээс үл хамаарч үүсч байдаг учраас татвар авах ёстой. Энгийн үгээр тайлбарлавал: Маргааш өглөө босоход алтны үнэ, зэсийн үнэ өссөн байвал үнийн өсөлтийн зөрүүг ард түмэн хүртэх ёстой гэсэн үг юм.

Монголын Тул хамгаа лах нийгэмлэгийн үйл ажиллагааны хүрээнд тул үржүүлэх технологийг нэвтрүүлэн, тул үржүүлж, хамгаалж байгаа.

Хавар 5-р сард эр, эм загас бариад түрсийг нь шахна. Эр загаснаас нь түрс, эм загаснаас нь сүн гардаг. Тэр хоёрыг нийлүүлж аваад цэвэрлээд усанд нь буцаагаад хамгаалаад тавина. 20-30 хоногийн дараа жижиг жарамгайнууд гарна. Түүнийг нь хамгаалж байгаад намар усанд нь тавина.

Тавантолгойн ордыг ашиглуулах анхны гэрээний төслийг эсэргүүцэж, гэрээний төсөлд өөрчлөлт оруулах саналыг УИХ-д дэвшүүлж батлуулсан.

Монголчууд Тавантолгойн ордыг ашиглуулах гэрээний анхны төслөөр нөөц ашиглалтын төлбөр гэж 18%-ийг авахаар байсанг 51% болгохоор тэмцэж байна.

Байгаль Орчны Сайдын дэргэдэх Хууль Бус Мод Бэлтгэхтэй Тэмцэх Зөвлөлийн үйл ажиллагааны хүрээнд хулгайн модтой тэмцэж, хулгайн хоёр зам дээр пост байгуулсан.

Үүний үр дүнд 100-аад машин барьсан.

Page 15: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

БЛИЦ

Их хөөрхөн содон хочтой байлаа л даа. Намайг бага байхад Зараа гэдэг байсан. Тэр нь зарааны дүрд тоглоод, тэр үедээ баг өмсөөд, саарал хувцас өмсөөд орсон. Түүнээс хойш бага насандаа хөөрхөн Зараа гэх хочтой байсан.

Жон Мэйнард Кейнс нь 1883-1946 онд амьдарч байсан 20-р зууны хамгийн нөлөө бүхий эдийн засагчдын нэг. Тэрээр орчин үеийн макро эдийн засгийг үүсгэн хөгжүүлэгч бөгөөд түүний үзэл санаа үндсэндээ Английн засгийн газрын эдийн засгийн бодлогыг өөрчилж чадсан юм.

Арилжааны банк, татварын хэлтсүүдэд ихэнх хувь нь ажилладаг

Эдийн засгийн сургалтын гарын авлагууд бэлтгэн гаргадаг. Удахгүй “Монгол улсын хөгжлийн стратеги” сэдвээр ном гаргах ажилдаа орсон.

The Korean Economy – Солонгосын өсөлт, хөгжлийн 60 жил

Биднийг бага байхад элсэлтийн оноогоороо хуваариа аваад явдаг байсан. Би 10-р ангиа төгсөөд хуваарь авахдаа Барилгын инженерийн ангийн хуваарь авч байсан юм. Тэгсэн манай аав “Миний хүү аавынхаа мэргэжлээр сур. Энэ мэргэжил цаашдаа улс орны хөгжилд хэрэгтэй мэргэжил” гэж хэлсэн юм. Манай аав МУИС-ийн Эдийн засгийн факультитийн тэнхимийн эрхлэгч, Эдийн засагч хүн байсан юм. Тэгээд л аавынхаа хэлснээр Эдийн засагч болсон. Үүнийг би мөрөөдлөө болгож хэрэгжүүлж байна.

Хурдан хурдан, нааш цааш алхдаг.

Инээгээд л байдаг даа.

Сонингоос мэдээ авч хайлчилбар хийнэ.

Шүүмжлэлтэй ханддаг зүйлдээ хэлье гэснээ шууд хэлэх гээд байдаг талтай.

Edius программ дээр “video maker” хийчихнэ. Анх видео эвлүүлгийн программ дээр тул загас үржүүлгийн ажлаар нэвтрүүлэг хийж уг программыг сурч байсан. Pagemaker, Indesign программууд дээр сонин, ном зэргээ өөрөө хийдэг.

Ангидаа ном уншдаг хүүхдүүдийнхээ эхний гуравт ордог байсан. Эхний гуравт УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Бид хоёр байсан.

ХОЧ:

ХҮНДЭЛДЭГ ХҮН: Ир Британий эдийн засагч Жон Мэйнард Кейнс

ШАВЬ НАР:

НОМ ЗОХИОЛ:

ШИРЭЭНИЙ НОМ:

БАГЫН МӨРӨӨДӨЛ:

БУХИМДСАН ҮЕДЭЭ:

БАЯРЛАХААРАА:

ӨДӨР ТУТАМ:

ДУТАГДАЛ:

НУУЦ АВЪЯАС:

НОМ УНШДАГ:

14

Page 16: Namjaa Dashzeweg setguul

Н. Дашзэвэгийн сонгуулийн ерөнхий штабаас бэлтгэв ...

ГАВЪЯАТ ЭДИЙН ЗАСАГЧДОКТОР, ПРОФЕССОР

Сонгогчдоо сонсох утас: 70131111ХАМТДАА ШИЙДЬЕ

“Эдийн засагч Н.Дашзэвэг ... нарын нэр хүндтэй хүмүүсийг дэвшүүлэх нь чухал

байна ...”Г.Мягманцоодол

Өдрийн сонин 2016.05.07

ДАШЗЭВЭГНАМЖААГИЙН