19
ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-ийг төгсөгчдийн холбооны ЦАХИМ СЭТГҮҮЛ БҮТЭЭХЭД - БҮГД ХАМТДАА Мэндчилгээ Танилцуулга Удирдах зөвлөл 2014-2015 оны жилийн төлөвлөгөө “Олон нийтийн цахим сүлжээ” Зуныг зугаатай үдэцгээлээ YLPA ба MYLP уулзалт Ирээдүйг чиглэх жим YLP 1-8 хөтөлбөрийн зохицуулагч Б.ЭРДЭНЭБИЛЭГ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО ДУГААРЫН ЗОЧИН ЦАГ ҮЕ, АНАЛИЗ ХОЛБООГООР СОНИН ЮУ БАЙНА? МЭДЭЭД, МЭДЭЭЛЭЛ НИЙТЛЭЛ №0001 2014.09.15

Tsahim setguul 2014 09

Embed Size (px)

DESCRIPTION

YLP Alumni Association

Citation preview

Page 1: Tsahim setguul 2014 09

ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-ийг төгсөгчдийн холбооны

ЦАХИМ СЭТГҮҮЛ

БҮТЭЭХЭД - БҮГД ХАМТДАА

• Мэндчилгээ

• Танилцуулга

• Удирдах зөвлөл

• 2014-2015 оны жилийн төлөвлөгөө

“Олон нийтийн цахим сүлжээ”

Зуныг зугаатай үдэцгээлээ

YLPA ба MYLP уулзалт

Ирээдүйг чиглэх жим

YLP 1-8 хөтөлбөрийн зохицуулагч

Б.ЭРДЭНЭБИЛЭГ

ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

ДУГААРЫН ЗОЧИН

ЦАГ ҮЕ, АНАЛИЗ

ХОЛБООГООР СОНИН ЮУ БАЙНА?

МЭДЭЭД, МЭДЭЭЛЭЛ

НИЙТЛЭЛ

№0001 2014.09.15

Page 2: Tsahim setguul 2014 09

Төгсөгчдийн холбоо > Мэндчилгээ

ХОЛБООНЫ МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм залуу манлайлагчиддаа намрын нартай сайхан өдрийн мэндийг

сэтгүүлийн цоо шинэ дугаарын хамт хүргэж байгаадаа таатай байна.

ЗМХТХ-ны эрхэм зорилго бол Монгол улсын ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд

гишүүд дэмжигчдийн бодит хувь нэмрийг оруулах бөгөөд ардчиллын үнэт

зүйлсийг эх орондоо бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдах

боломжийг бүрдүүлэхэд гишүүдээ татан оролцуулах, улс орондоо тулгамдаж

байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг хамтран шийдвэрлэхэд тэдний

оролцоо үүргийг дэмжих билээ.

Залуу манлайлагч хөтөлбөрийг төгсөгчдийн холбооноос нийт гишүүддээ

зориулаад холбооноос зохион байгуулагдаж буй үйл ажиллагааны тухай

мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэдээлэл солилцох, бие биетэйгээ холбоо

тогтоож хамтран ажиллахад уриалах зорилгоор цахим сэтгүүл эрхлэн

гаргаж байна.

Бид нэгдэж нэгэн хамт олон болсноор өөрсдийгөө хөгжүүлж манлайлалд

үргэлжлүүлэн суралцах төдийгүй нийгэмдээ тустай үйл ажиллагаа явуулж,

улс орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулж чадна. Үүнийг хийх асар

их нөөц, хүч бидэнд бий. Тиймээс цаашид улам нягт харилцаж, холбооныхоо

зорилго чиглэлийг хамтдаа тодорхойлж, идэвхтэй хамтран ажиллахыг

нийт гишүүддээ хандан уриалж байна.

ЗМХТХ-ны УЗ-ийн гишүүд

2014.09.15

Page 3: Tsahim setguul 2014 09

Төгсөгчдийн холбоо > Танилцуулга

ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨРИЙГТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

ЗМХТХ нь 2007 оны 11 сарын 07-нд үүсгэн байгуулагдсан төрийн

бус байгууллага юм. Анхны тэргүүн буюу даргаар Г.Батдорж ажиллаж

байсан ба 2013 оны ЗМХ-ийн 10 жилийн ойгоор YLP-9 төгсөгч Х.Энхбат

тэргүүнээр сонгогдон одоог хүртэл ажиллаж байна. Мөн шинэхэн

байгуулагдсан УЗ-ийн шийдвэрээр холбооны гүйцэтгэх захиралаар

YLP-9 төгсөгч П.Ундрах-Эрдэнэ томилогдон ажиллаж байна. Холбоо

нь байгуулагдсанаасаа хойш төгсөгчдөө хамруулсан зуны аялал, олон

улсын байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжлийн төслүүдийг

зохион байгуулжээ. Мөн 2013-2014 онд гишүүд рүүгээ чиглэсэн

Менторшип диннер, Залуу манлайлагчдын цуврал илтгэл, Сонирхлын

бүлгийн уулзалт зэрэг ажлуудыг сар тутам зохион байгуулж ирсний

зэрэгцээ Зуны зугаалга, Өвлийн ууланд авиралт, Шинэ төгсөгчдийг

хүлээж авах арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.

Цаашид эдгээр үйл ажиллагаа тогтворжиж, оролцогсдын идэвх цар

хүрээг тэлсээр байгаа билээ.

Page 4: Tsahim setguul 2014 09

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨРИЙГ

ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО-ны Г.Батдорж тэргүүнтэй

анхны удирдах зөвлөлийн багт Б.Мөнхдалай,

Ч.Батаа, Ж.Энхнам, У.Пагма, С.Тунгалагтамир,

Н.Батзориг, П.Оюунгэрэл нарын хүмүүс байлаа.

2013 онд ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-ийн 10

жилийн ойг нийт 100 орчим төгсөгчид хамтдаа

тэмдэглэсэн билээ. Тус баярын өдрүүдээр

төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн

ээлжит сонгууль болж Х.Энхбатаар тэргүүлсэн баг

сонгогдон ажилдаа орсон юм. Удирдах зөвлөлийн

шинэ бүрэлдэхүүнд Б.Эрдэнэчимэг, В.Мөнхжаргал,

Д.Гандолгор, Ч.Оюунтуяа, Г.Баттүвшин,

Б.Батцоож, Г.Баясгалан, Л.Золзаяа, Д.Ганзориг

нар сонгогдсон. 2014 оны 6-р сарын 20-нд Шинэ

төгсөгчдийг хүлээж авах хаврын цугларалтаар

УЗ-ийн 7 гишүүн шинээр сонгогдож нийт 13

гишүүнтэй боллоо. Шинэ УЗ-ийн баг маань 2014-

2015 оны хувьд сар тутмын 3 үйл ажиллагаа

дээр нэмж Элчин сайдын яамтай танилцах арга

хэмжээг нэмж зохион байгуулах төлөвлөгөөтэй

байна. Мөн нийгэм рүү чиглэсэн сургалт, төсөл

хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг

хангаад байна.

Х.ЭНХБАТ

УЗ-ийн дарга,YLP-9

Залуу манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны тэргүүн

П.УНДРАХ-ЭРДЭНЭ

Гүйцэтгэх захирал, YLP-10

Эрх зүйч Хасбанкны эрх зүйн шинжээч

Б.ЭРДЭНЭЧИМЭГ

YLP-1

Экологич, Орчин судлалын магистр Ирвэс Хамгаалах Санд Байгаль орчин, боловсролын хөтөлбөрийн менежер

С.ТУНГАЛАГТАМИР

YLP-2

Нийгмийн ажилтан, сэтгэл зvйч Нью Прогресс группт Хvний неец, захиргааны хэлтсийн дарга

В.МӨНХЖАРГАЛ

YLP-2

Эдийн засагч, Санхүүгийн удирдлага, барилгын менежментийн магистр“Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар” -ын төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

Б.ЭРДЭНЭСУВД

YLP-6

Залуу манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Б.БОЛОР-ЭРДЭНЭ

YLP-6

Компьютерийн программ хангамж, ОУ-ын эдийн засгийн магистр“Олон улсын судалгаа хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирал

Г.БАЯСГАЛАН

YLP-7

Бизнесийн удирдлагын магистр

Г.ЭНХЗАЯА

YLP-9

Хүний их эмч, АУ-ы магистр“Эрүүл Мэндийн Бодлогын Шинэчлэл” ТББ-ын гүйцэтгэх захирал

Ц.ЦОЛМОНТУЯА

YLP-9

Хүний их эмч, Анагаах ухааны магистрХавдар судлалын үндэсний төвийн Хими эмчилгээний тасгийн их эмч

Э.ЦОГТ

YLP-11

МултимедиаPromotion Craftдижитал медиа агентлагийн захирал, үүсгэн байгуулагч

Э.УРАНБИЛЭГ

YLP-11

Монгол хэл, утга зохиол судлаач, Хэл шинжлэлийн магистр“Монсудар паблишн” ХХК-ийн Монгол хэлний редакцын редактор

Баярмагнай

RYLP-1

РЭС ХХК, Дулааны инженерОрон нутгийн залуу манлайлагч хөтөлбөрийн төгсөгч

Төгсөгчдийн холбоо > Танилцуулга

Page 5: Tsahim setguul 2014 09

БИД ХЭДҮҮЛЭЭ ВЭ?

Зориг сангийн “Залуу манлайлал

хөтөлбөр” /YLP/-ийг амжилттай төгсөж

сертификат авсан хүн болгон

өөрсдийн холбооны албан ёсны

гишүүн болох эрхтэй бөгөөд

илүү олон залуу лидерүүдтэй танилцаж,

янз бүрийн үйл ажиллагаанд оролцож

өөрийгөө хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Бид аль хэдийнээ

YLP-1-11-ийг төгссөн

224 ЗАЛУУЧУУД -ыг

эгнээндээ нэгтгэжээ.

Үүнээс 45% эрэгтэй,

55% эмэгтэй гишүүн байна.

Мөн хуульч, эмч, судлаач, зураач

гэх мэт бизнес, эдийн засаг, нийгмийн

олон салбарт амжилттай ажиллаж буй

боловсролтой залуус

бидний эгнээнд буй нь

бидний хамгийн том давуу тал,

гол онцлог билээ.

Төгсөгчдийн холбоо > Танилцуулга

Page 6: Tsahim setguul 2014 09

ЭРХЭМ ЗОРИЛГО, ЗОРИЛТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

2.1.

Холбооны эрхэм зорилго нь Монгол Улсын

ирээдүйн хөгжил цэцэглэлтэнд гишүүд

дэмжигчдийн бодит хувь нэмрийг оруулах,

ардчиллын үнэт зүйлсийг эх орондоо

дэлгэрүүлэхэд оршино.

2.2.

Холбооны зорилго нь нийгэмд тулгамдаж

буй асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр

оруулах, гишүүдийн манлайлах, удирдах

чадварыг хөгжүүлж тэдгээрийн нийгэмд

эзлэх байр суурийг бэхжүүлэх явдал юм.

2.3.

Байгууллага нь үйл ажиллагаандаа дараах

чиглэл, хэлбэрийг баримтална.

2.3.1.

Үйл ажиллагааны чиглэл

2.3.1.1.

Хувь хүний хөгжил

2.3.1.2.

Олон нийтэд чиглэсэн төсөл, хөтөлбөр,

арга хэмжээ

2.3.1.3.

Гадаад харилцаа хамтын ажиллагаа

2.3.1.4.

Хөрөнгө санхүүжилт бүрдүүлэх

2.3.2

Холбоо нь энэхүү дүрмийн 2.3.1-д заасан

чиглэлийн хүрээнд дараах хэлбэрээр үйл

ажиллагаагаа явуулна. Үүнд:

2.3.2.1.

Гишүүд, дэмжигчид болон олон нийтэд

зориулсан хурал, сургалт, уулзалт,

ярилцлагыг зохион байгуулах

2.3.2.2.

Байгууллагын үйл ажиллагааны талаар

болон гишүүдийн хувь хүний хөгжлийг

дэмжих мэдээ, мэдээллийг цаасан болон

цахим хэлбэрээр хүргүүлэх

2.3.2.3.

Нийгэм, эдийн засгийн бодлого, үйл

ажиллагаа, тэдгээрийн хэрэгжилт, үр

нөлөөнд үнэлгээ хийж, холбогдох иргэний

нийгмийн байгууллагуудтай хамтран

ажиллах, санал дэвшүүлэх

2.3.2.4.

Нийгэм, олон нийтэд чиглэсэн төсөл,

хөтөлбөр, үйл ажиллагааг зохион

байгуулах, хэрэгжүүлэх, гишүүдийг татан

оролцуулах

2.3.2.5.

Залуу Манлайлагч Хөтөлбөрийг

төгсөгчдийн нийтлэг эрх ашгийн

илэрхийлэх, үйл ажиллагаагаа

сурталчлах зорилгоор хэвлэл мэдээллийн

байгууллагуудтай хамтран ажиллах, тойм,

мэдээлэл, ном, сэтгүүл, вэб сайт нээн

ажиллуулах:

2.3.2.6.

Залуу манлайлагчдыг бэлтгэх хөтөлбөрийг

хэрэгжүүлдэг гадаад, дотоодын

байгууллагуудтай хамтран ажиллах,

туршлага судлах зорилгоор гишүүд

солилцох,

2.3.2.7.

Залуу манлайлагч хөтөлбөрийг бүх талаар

дэмжих

2.3.2.8.

Төлөвлөгдсөн төсөл, хөтөлбөр үйл

ажиллагааг санхүүжүүлэхэд шаардлагатай

хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд

гадаад, дотоодын хандивлагч байгууллага

/улс төрийн бус/, аж ахуйн нэгж, хувь

хүмүүстэй хамтран ажиллах

2.3.2.9.

Нийгмийн хариуцлагатай аж ахуйн

нэгжүүдийг татан оролцуулсан зохион

байгуулалттай төрөл бүрийн арга хэмжээг

хэрэгжүүлэх

Залуу манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны дүрмийн хэсгээс

Төгсөгчдийн холбоо > Танилцуулга

Page 7: Tsahim setguul 2014 09

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНУУД

МЕНТОРШИПДИННЕР

СОНИРХЛЫНБҮЛГИЙН УУЛЗАЛТ

ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧДЫНЦУВРАЛ ИЛТГЭЛ

ЗУНЫЗУГААЛГА

САР БОЛГОН ТОГТМОЛ ЯВУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Оролцох хүний тоо хязгаартай боловч сонирхсон хүн бүрт нээлттэй.

1. МЕНТОРШИП ДИННЕР /Ментортой ярилцах оройн зоог/

3. СОНИРХЛЫН БҮЛГИЙН УУЛЗАЛТ

2. ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧДЫН ЦУВРАЛ ИЛТГЭЛ

4. ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ

УЛИРАЛД НЭГ УДАА ЗОХИОН БАЙГУУЛНА

Оролцох хүний тоо хязгааргүй. Бүх төгсөгчдийг хамарсан.

ЗУН – Зуны зугаалга.

НАМАР – Спортын наадам.

ӨВӨЛ – Ууланд авирах

ХАВАР –Шинээр төгссөн гишүүдээ хүлээж авч танилцах.

Төгсөгчдийн холбоо > Танилцуулга

Page 8: Tsahim setguul 2014 09

2014 – 2015 ОНЫ ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

Төгсөгчдийн холбоо > 2014 - 2015 оны жилийн төлөвлөгөө

МЕНТОРШИПДИННЕР

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДУУДТАЙТАНИЛЦАХ АЯЛАЛ

ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧДЫНЦУВРАЛ ИЛТГЭЛ

СОНИРХЛЫН БҮЛГИЙНУУЛЗАЛТ

УЛАМЖЛАЛТАЖИЛ

НИЙГЭМДХАНДСАН АЖИЛ

1. MCS Группын Захирлуудын Зөвлөлийн

Дарга Ж.Оджаргал

2. “De facto” нэвтрүүлгийн хөтлөгч,

хараат бус сэтгүүлч, эдийн засагч

Д.Жаргалсайхан

3. Нийслэлийн Засаг дарга бөгөөд

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл

4. МУ-ын хоёр дахь ерөнхийлөгч

Н.Багабанди

5. Монгол Улсын Их Хурлын гишүүн,

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд

Х.Баттулга

6. Шинэ үе продакшны захирал МУГЖ

Н.Ариунболд

7. “Монгол тулгатны 100 эрхэм”

нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин

8. Жүжигчин Г.Ундармаа

9. Зохиолч Б.Шүүдэрцэцэг

10. Таван Богд Группын Тэргүүн дэд

ерөнхийлөгч Ц.Хулан

1. Австрали улсын ЭСЯ

2. Швейцарь улсын ЭСЯ

3. Канад улсын ЭСЯ

4. АНУ -ын ЭСЯ

5. Герман улсын ЭСЯ

6. БНХАУ -ын ЭСЯ

7. Англи улсын ЭСЯ

8. Франц улсын ЭСЯ

9. Турк улсын ЭСЯ

10. БНСУ -ын ЭСЯ

11. ОХУ -ын ЭСЯ

12. Япон улсын ЭСЯ

1. YLP-1 Ц.Онон “Хэл ба соёл судлал”

2. YLP-2 Г.Батдорж “Байгууллагын

засаглал, менежмент”

3. YLP-3 Л.Бат-Эрдэнэ “Гадны төсөл дээр

ажиллахад анхаарах зүйлс”

4. YLP-4 Х.Гүрбазар “Бизнесийн харилцаа”

5. YLP-5 Б.Золжаргал “Ажил олгогч нар

юуг голчлон анхаардаг”

6. YLP-6 У.Уранбилэг, В.Мөнхжаргал

“УБ хотын хөгжлийн ерөнхий

төлөвлөгөө, гэр хорооллын хөгжил”

7. YLP-7 Х.Сансармаа “Гэр бүлийн хөгжил”

8. YLP-8 Д.Золнамар “Мэдээллийн

технологи”

9. YLP-9 Г.Энхзаяа “Эрүүл мэнд”

10. YLP-10 Д.Ганзориг “Гарааны бизнес”

11. YLP-11 Л.Жаргалдаваа “Хүүхэд

залуучуудын хөгжлийн асуудал”

Ижил мэргэжил, сонирхолтой

хүмүүсийн тогтмол уулзалтууд

зохион байгуулагдана

- Спортын өдөрлөг

- Ууланд алхах

- Шинэ төгсөгчдийг хүлээж авах

- Зуны зугаалга

- Манлайллын сургалт

- Нийгмийн хөгжлийн төсөл

Page 9: Tsahim setguul 2014 09

ЗУНЫГ ЗУГААТАЙ ҮДЭЦГЭЭЛЭЭЖил бүр төгсөгчдийн холбооноос уламжлал болгон зохион байгуулж буй зуны цугларалтыг

“ЗУНЫ-г ЗУГАА-тай үдэцгээе” уриан дор Тэрэлжийн сайхан байгаль дахь “Тэнгэрийн энерги

тур” амралтанд 8 дугаар сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулж, нэг өдрийг үр дүнтэй,

зугаатай өнгөрүүллээ.

Цугларалтанд нийт 23 төгсөгч ирснээс гадна YLP-1-ээс 8 хүртэлх хөтөлбөрийн

зохицуулагчаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг эгч маань ирж “Залуу манлайлал” хөтөлбөр

болон “Төгсөгчдийн холбоо”-ны үйл ажиллагааг цаашид хэрхэн сайжруулж болох, үр

дүнтэйгээр хэрхэн ажиллах талаар үнэтэй зөвлөгөө өгч, биднийг идэвхжүүлэн сэдэлжүүлж

өгснөөрөө ач холбогдолтой байв.

Зохион байгуулагчдын зүгээс залуучуудыг багт хуваан олон сонирхолтой тоглоом,

жүжигчилсэн үзүүлбэрүүдийг явуулж, инээд хөөр, баяр баяслаар дүүрэн байлаа.

Нэн ялангуяа урлагийн үзлэг болон “ар ар-кукарику” тэмцээн ёстой л хүмүүсийн элгийг

авч байв. Туул голын дэргэд байсныг ч хэлэх үү, халууцсан зарим гишүүд маань голд сэлж

алжаалаа тайлахаа ч мартсангүй.

Мөн холбооны тэргүүн Х.Энхбат, гүйцэтгэх захирал П.Ундрах-Эрдэнэ нар холбооны

гишүүдийнхээ дунд болоод олон нийтэд чиглэн зохион байгуулах ажлын энэ жилийн

төлөвлөгөөг танилцуулж, санал асуулга явуулав. Холбооны удирдах зөвлөлийн гишүүн

Г.Баттүвшин хүндэтгэх шалтгааны улмаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан энэхүү арга

хэмжээний үеэр шинээр Удирдах зөвлөлийн гишүүн сонгох сонгуулийг явуулсан юм. Үүнд

гурван залуу лидер хүчтэй өрсөлдсөнөөс нэг саналын зөрүүгээр “Орон нутгийн ЗМХ”-ийн

төгсөгч С.Баярмагнай сонгогдон ажиллахаар болов.

Энэ удаагийн цугларалтыг “Хужирт ус”-аар ивээн тэтгэсэн Х.Гүрбазар болон нийт

хүрэлцэн ирсэн бүх залуусдаа баярлалаа.

В.Мөнхжаргал /YLP-2/

Холбоогоор сонин юу байна?

Page 10: Tsahim setguul 2014 09

Холбоогоор сонин юу байна?

“YLPA” БА “MYLP” УУЛЗАЛТ

Залуу Манлайлагч Хөтөлбөрийг

Төгсөгчдийн Холбооны /YLPA/ төлөөлөл

8 дугаар сарын 28-ны өдөр MYLP /Mongo-

lian Young Leaders Program/ хөтөлбөрийн

төгсөгчидтэй анх удаа уулзаж цаашид

хамтран ажиллах сонирхол, боломж

нөхцлийн талаар ярилцлаа.

MYLP хөтөлбөр нь гадны улс оронд

суралцаж буй монгол оюутнуудыг нэгтгэх,

харилцаа холбоотой байлгах зорилгоор

7 удаа зохион байгуулагдаж 100 орчим

төгсөгчидтэй болжээ. Тэдгээрийн 30-40 нь

сургуулиа төгсөөд эх орондоо ажиллаж,

амьдарч байна. Уг хөтөлбөр Европ, Хойд

америкийн улс орнуудад удаа дараа

зохиогдсон ба тэнд суралцаж буй монгол

оюутнуудын идэвх зүтгэл дээр тулгуурлан

оролцогчоо сонгон шалгаруулдаг байна.

Хөтөлбөр Баасан, Бямба, Ням гарагуудад

буюу 3 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ

хугацаанд олон улс орнуудад суралцаж буй

монгол оюутнууд өөр хоорондоо танилцаж

нөхөрлөлийн холбоо үүсгэхийн сацуу

тухайн улсын шилдэг лекторууд, компани

байгууллагатай танилцдаг ажээ.

Та бидний мэдэх Зориг сангийн ЗМХ

/YLP/ хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж

байсан Г.Түвшинзаяа Итали болон АНУ-ын

Бостон хотод болсон MYLP хөтөлбөрт тус тус

хамрагдаж байжээ. MYLP-ийн залуус жилдээ

нэг удаа эх орондоо зуны цугларалт хийдэг

байна.

Манай холбооны зүгээс тэднийг намрын

спортын өдөрлөгтөө оролцохыг албан

ёсоор урьж, харилцан хамтран ажиллах

талаар ярилцлаа. Мөн ойрын хугацаанд

нийт гишүүд төгсөгчид хоорондоо уулзаж

танилцах хүсэлтэй байгааг харгалзан 9

дүгээр сарын 12-ны баасан гарагт танилцах

уулзалт зохион байгуулахаар болов.

Г.Энхзаяа /YLP-9/

Page 11: Tsahim setguul 2014 09

“ХЭЗЭЭ МАНЛАЙЛАГЧ БАЙГААД ХЭЗЭЭ ДАГАЛДАГЧ БАЙХАА МЭДДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ТЭРИЙГ БИ БАС МАНЛАЙЛАХ ЧАДВАР ГЭЖ ОЙЛГОДОГ” YLP 1-8 хөтөлбөрийн зохицуулагч Б.Эрдэнэбилэг

1. Та бидэнд эхлээд өөрийгөө товч

танилцуулахгүй юу, ЗМХ /YLP/-тэй хэрхэн

холбогдсон бэ?

Би нэлээн олон жил бие дааж зөвлөх

үйлчилгээ үзүүлж ирсэн. 1998 онд Герман

улсад мэргэжил дээшлүүлэх сургалтанд явж

ирсэнээс хойш байгууллагуудтай гэрээгээр

ажиллаж, тодорхой нэгэн үйл ажиллагааг

хэрэгжүүлэх төслүүд дээр ажиллаж байсан.

Ингэж ажиллаж ирсэн маань залуу лидер

хөтөлбөрт зарим нэгэн талаар тохиромжтой

байсан болов уу. Биднийг анх эхлэж байсан

2003 онд хагас цагийн ажил эсвэл гэрээгээр

ажиллах нь түгээмэл болоогүй байсан үе

л дээ. Би нэлээн завтай юм шиг 2, 3 ажил

хийгээд явж байсан болохоор надад тэгж

санал тавьсан байх. Анх энэ хөтөлбөрийг

Волт Женконс санаачилсан, залуучуудад

зориулсан хөтөлбөр явуулъя, Монголын

залуучууд ялангуяа карьераа эхлэж байгаа

залуучуудад манлайллын чиглэлийн зүйл

их ач холбогдолтой байж болох юм гэсэн

саналыг Оюун гишүүнд тавьсан. Тэгээд

энэ ажлыг хийгээч гэсэн саналыг надад

тавьсан. Би эхлээд өөрөө ч манлайлал

гэдгийг бараг мэддэггүй байсан үе. Тэгээд

зөвшөөрөөд л анх энэ хөтөлбөрийг эхлэж

байлаа. Тухайн үед би яг цагийн ажил биш

тодорхой нэгэн үүрэг даалгаврыг донорын

байгууллагуудын төслүүд дээр хийж байсан

болохоор арай уян хатан цагтай, хэдийд ч

хоёр ажлаа зэрэгцүүлээд явах боломжтой

байсан болохоор энэ ажлыг хийхэд надад

тохиромжтой байсан юм. Тэгж л би анх залуу

лидер хөтөлбөртэй холбогдож байсан. Хувь

хүнийхээ зүгээс энэ хөтөлбөр надад маш их

мэдлэг, ойлголт, өөрөө хөгжих, боловсрох,

мөн тодорхой хэмжээний ойлголт аваад тэр

зүйлээ нэгтгэхэд их тус болсон гэж боддог.

2. Хөтөлбөр эхлэж байхад бэрхшээлтэй

тал юу байв?

Байлгүй яахав, анх эхлэж байхад

манлайлал гэж юу вэ гэдгийг өөрөө ч сайн

мэдэхгүй байсан, тухайн үед Волт, Оюун

гишүүн, Зориг Сангийнхан, Монголын

бизнес зөвлөлийнхөн ч ихээхэн дэмжлэг

үзүүлж байсан. Тэд нарын ачаар хөтөлбөр

дүр төрхөө олж, хэлбэржиж ирсэн л дээ.

Олон хүмүүсийн туслалцаа, дэмжлэгтэйгээр

дүр төрхөө олж хөтөлбөр болж тогтсон.

Хөтөлбөрийн үйл ажиллагаанууд

тогтворжоод жил болгон яг л тийм хэмжээнд,

өмнөхөөсөө илүү сайн болгох гэсэн нь энэ

программыг амжилттай болох нэг нөхцөл

болсон байх. Тэр үед би 41 настай байсан ч

гэсэн тэр болгоныг эхлэхэд мэдлэг туршлага

дутагдалтай зүйл зөндөө байсан. Ямар

нэгэн нэр хүндтэй хүнийг урьж авчрах, тэр

хүний итгэл үнэмшлийг нь төрүүлж авчраад

залуучууддаа танилцуулаад түүний мэддэг

чаддагийг хуваалцах гэдэг бол миний хувьд

сорил бэрхшээл байсан. Зарим үед урих

хүнээ би өөрөө авчирч чадахгүй юм байна

гээд Оюун гишүүнийг гуйна, Волтыг гуйна.

Хөтөлбөр нь өөрөө сайн үйлсийн төлөө,

хүний төлөө байсан болохоор тэрний

ачинд бүтдэг байсан. Ер нь хүний төлөө

хийсэн юм их сайн бүтдэг гэдгийг та нар бас

Дугаарын зочин

Page 12: Tsahim setguul 2014 09

сайн мэдэж байгаа.

3. Хөтөлбөр эхлээд одоогийн байдлаар

11 дэх төгсөлтөө хийсэн байгаа. Та бүхний

анх төсөөлж зорьж байснаар хөтөлбөр

маань үргэлжилж байна уу? Анхны хүлээлт

одоо хэр их өөрчлөгдсөн байна вэ?

Эхний 8 хөтөлбөрийг явуулаад би

больсон болохоор одоо ямар байгааг сайн

мэдэхгүй байна. Сайн явж байгаа байх

гэж найдаж байна. Эхний 8 хөтөлбөр дээр

бид тогтвортой байнга явагддаг хөтөлбөр

болгоход ихээхэн анхаарлаа хандуулж

ирсэн. Түүндээ бол хүрч чадсан. Тийм

ч учраас Зориг сангийн энэ хөтөлбөр

бол залуучуудын дунд их нэр хүндтэй,

залуучуудын хүсэн хүлээсэн, оролцох гэж

өрсөлддөг болсон болохоор бид зорьсон

зорилгодоо хүрсэний илрэл боловуу гэж

бодож байна.

4. Залуу манлайлагч хөтөлбөр маань 9

сарын турш үргэлжилдэг, мөн насны хувьд

22-25 гэж заасан нь учиртай байх. Ер нь энэ

хөтөлбөрт хамрагдсанаар залуучууд яг юуг

олж авах ёстой гэж та боддог вэ?

Нийгэмдээ идэвхтэй хувь хүмүүсийг,

манлайлагчдыг бий болгох нь хөтөлбөрийн

маань гол зорилго байсан. Тийм

манлайлагчдыг бий болгохын тулд олон

талын мэдлэг ойлголтуудыг өгөх, ингэснээр

залуучууд маань аль болох эрт нийгмийн

идэвхтэй болж чадах юм.

Дөнгөж ажил дээр гарсан залуучууд

маш их бэрхшээлтэй тулгардаг. Сургууль

төгссөн, юм уншсан ч юм шиг, мэддэг ч юм

шиг тэгсэн хэрнээ тэрийгээ ажил дээрээ яаж

хэрэглэх вэ гэдгээ ойлгодоггүй. Би ч өөрөө

тийм байсан, ажил дээрх туршлага, мэдлэг,

хүмүүстэй яаж харьцах зэрэг дадлага

туршлага, ойлголт дутмаг байсан, тийм

үед нь тэдгээр залууст өөртөө итгэх итгэл

өгөх, чадна гэдгийг нь мэдүүлэх нь энэ

хөтөлбөрийн бас нэгэн ач холбогдол юм.

Насны хувьд ингэж тогтсон нь бас учиртай.

Бид нар анх 22-28 гэж тогтоож байсан.

22 настай залууг хамруулах, 28 настай

залууг хамруулах хоёр хоорондоо маш их

ялгаатай байсан учраас хязгаарлаж өгсөн.

Тэгээд маш бага ялгаатай байхаар 22-25

гэж тогтоосон. Энэ насны ангилалыг би

одоо ч гэсэн зөв гэж боддог. Манлайллын

хөтөлбөр бол хүний насан туршын үйл

ажиллагаа, байнга явагдаж байдаг процесс.

Гэхдээ 22-25 насны залуучууд ямар байх

уу, 28-35 насны залуучууд ямар байх уу,

чанарын болон агуулгын ялгаанууд байгаа.

Манлайлах чадвар бол хүн болгонд байдаг,

тэрнийг яаж хөгжүүлэх вэ гэдэг асуудал л

чухал. Бид нарын өгч байсан хөтөлбөр яг

л 22-25 насны залууст чиглэгдсэн. Тэдэнд

хамгийн их үр дүн өгөх, хамгийн их нөлөө

өгөхүйц тийм л программ.

5. Манай хөтөлбөрт эрэгтэй, эмэгтэй

хүмүүсийн харьцаа ер нь жигд 50:50

хувийн харьцаатай байдаг. Энэ нь сонгон

шалгаруулалт дээр эмэгтэй, эрэгтэй

залуусын өрсөлдөх чадвар яг адилхан

байгаад тэнцүү хуваагдаж гарч ирж байна

уу, эсвэл хүйсийн харьцааг тэнцвэржүүлэх

гээд мундаг эрэгтэйчүүд байсан ч, мундаг

эмэгтэйчүүд байсан ч тэнцүүлж авах

сонирхолтой байдаг уу? Ер нь нэмээд

эмэгтэйчүүдийн манлайллын талаар та юу

гэмээр байна?

Бодит амьдрал дээр эмэгтэйчүүд

манлайлах чадвар, гүйцэтгэж байгаа

үүргийн хувьд, карьер дээр ч ялгаагүй,

амьдрал дээр ч ялгаагүй, одоогийн

бидний нөхцөл байдалд Монгол улсад

бол ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байгаа.

Эмэгтэйчүүдийн чадвар, эмэгтэйчүүдийн

хийж байгаа үүрэг, хариуцлагын тухай ярих

юм бол асар олон зүйлсийг хэлэх боломжтой,

би эрэгтэйчүүдийг дутуу гэж байгаа юм

биш л дээ, гэхдээ зүгээр амьдрал дээр

бодитоор олон юм байна. Гэвч шийдвэрлэх

түвшинд эмэгтэйчүүд тэр хэмжээгээрээ

бодитоор гүйцэтгэж байгаатайгаа ижилхэн

олон тоотой байж чадахгүй байгаа. Энэ

бол их харамсалтай зүйл. Аль болох олон

тооны эмэгтэйчүүд, эсвэл эрчүүдтэй тэнцүү

хэмжээгээр шийдвэрлэх түвшинд байх юм

бол шийдвэр зөв гарах , илүү үр дүн гарах

талаасаа сайн байх гэж боддог. Бид яг

Дугаарын зочин

Page 13: Tsahim setguul 2014 09

үнэндээ хөтөлбөртөө хүйсийн тэнцвэртэй

байдлыг хангахыг хичээдэг. Залуу насандаа

эмэгтэйчүүд эзэмшсэн боловсрол,

хүмүүстэй харилцах харилцаагаараа залуу

эрэгтэйчүүдээс илүү л харагдаад байгаа

юм. Хөтөлбөрт сонгон шалгаруулалтанд

оролцох, өргөдөл гаргаж байгаа залуусыг

хараад тэгж боддог. Хүйсийн тэнцвэрт

байдлыг хангахын тулд 50:50 эсвэл дөхөж

очих байдлаар сонгодог тал байгаа.

Гэхдээ Залуу лидер хөтөлбөрөөс илүү их

зүйл авч чадахуйц байх нөхцлийг сонгон

шалгаруулалтандаа харгалзаж байсан.

6. Хөтөлбөрт хамрагдах залуусыг

сонгохдоо насыг нь нарийн заадагаас

биш мэргэжил харгалздаггүй шүү дээ.

Шалгаруулалтанд оролцож байгаа залуусыг

сонгохдоо гол нь ямар зүйлийг харж

сонгодог вэ?

Гол зарчим нь идэвхтэй иргэн болох

чин хүсэлтэй, амьдарч ажиллаж байгаа

орчиндоо эерэг өөрчлөлтийг хийх хүсэл

эрмэлзэл хэр зэрэг байгааг хамгийн

түрүүнд хардаг. Зарим залуучууд хөтөлбөрт

хамрагдахаасаа өмнө эдгээр зүйлийг

хийгээд эхэлчихсэн байдаг. Мөн бусад

залуустаа сайн нөлөө үзүүлж, үлгэр жишээ

болох залуусыг хамруулахыг эрмэлздэг

байсан. Тэгээд багаар ажиллах чадварын

ерөнхийд нь хардаг. Тийм ч учраас залуус

маань нийлээд төслүүд хэрэгжүүлдэг.

Хэрэгжүүлсэн төслүүд нь одоог хүртэл

үргэлжлээд ихээхэн нөлөө үзүүлэхүйц, олон

жил үйл ажиллагаа болоод хэрэгжээд явж

байгаа ч байна. Жишээлбэл цусны донор,

эрчим хүчний хэмнэлт, ЕБС-ийн хүүхдүүдэд

үлгэр дуурайл болсон төсөл, замын аюулгүй

гарц гэх зэрэг маш олон төслүүд бий.

Хамгийн өргөн хүрээтэй болоод явж байгаа

төсөл нь миний бодлоор цус хандивлах

үйл ажиллагаа, эрчим хүчний хэмнэлт,

ахуйн хэрэглээний усаа хэмнэлттэй

хэрэглэхэд уриалсан төслүүд гэж санагддаг.

Сайхан сайхан төслүүд, санаанууд, үйл

ажиллагаануудын эхлэл тавьсан тийм

зүйлс зөндөө олон бий. Эрчтэй, хүчтэй

сайн зүйлийг олонд түгээх гэсэн санаачилга

гаргаж, өөсдийнхөө бүхий л чаддаг мэддэг

зүйлсээ гаргаж байсан залуучууд олон

бий. Энэ бол миний үргэлж баярлаж

бахархаж явдаг зүйлийн нэг юм. 8 жилийн

хөдөлмөр гэдэг бол нэлээд олон жилийн

асуудал, үүнийхээ үр дүнг харж л үргэлж

баярлаж, талархаж явдаг. Ийм хөтөлбөртэй

холбогдож, энэ хөтөлбөрийг хийлцэж явсан

гэдэгтээ талархаж явдаг.

7. Хөтөлбөрт оролцогч, төгсөгч нараас

таны сэтгэлд үлдсэн, мундаг манлайлагч

залуусаас дурдахгүй юу?

Олон байна л даа, заримыг нь үлдээвэл

гомдох байх. Гэхдээ сайныг бид дурдахгүй

өнгөрч болохгүй байх. Хөтөлбөрийн явцад

миний санаанд хоногшсон, их идэвхтэй,

сайхан зүйлсийг санаачилж байсан олон

залуучууд байгаа заримыг нь дурьдалгүй

өнгөрөх вий гэж санаа зовж байна. Манай

YLP 4-ийн Гүрбазар сүнсний баярын арга

хэмжээг зохион байгуулсан нь миний сэтгэлд

хоногшсон сайхан арга хэмжээ болсон би

урилгыг нь одоо хүртэл хадгалдаг. YLP 2-ын

оролцогчид мөн сүнсний баяраар хичнээн

их хүч хөдөлмөр гаргаж ирж байсан, YLP 5-н

Батцоож цус хандивлах төслийг удирдан

хийсэн, тэр бол маш чухал төсөл босон.

Батчулуун, Энхцолмон нар хүүхдүүдийн

шүдийг эмчлэх төсөл хэрэгжүүлж байсан.

Ялангуяа хүүхдүүдэд чухал ач холбогдолтой

маш хөөрхөн төсөл болсон. Эрчим хүчний

төсөл хийсэн Пүрэвдаш байна. Усны

төслийг санаачилж байсан Уянгаа, Баясал

байна. Их үнэ цэнтэй юм хийсэн гайхалтай

залуучууд. Ажил дээрээ ч амжилттай яваа

маш олон залуучууд байгаа. Түрүүчээсээ

салбартаа экспертүүд болж байна. Энэ

бол одоо барагдашгүй нөөц юм. Мөн

залуу манлайлагч хөтөлбөрийн сүлд

дууг зохиосон Бадраа, Баясгалан, дуугаа

амьдруулсан Ариунболд, Оюун-Эрдэнэ,

Золчимэг гэх мэт олон залуучуудын нэрсийг

дурьдахад сайхан байна. Гэхдээ бусад нь

эдгээр залуучуудаа гүйцэхгүй гэсэн үг биш

шүү.

8. Одоо та YLP-чүүдтэйгээ хэр их

холбоотой байна вэ?

Дугаарын зочин

Page 14: Tsahim setguul 2014 09

Одоо үйл ажиллагаанд нь их сайн

оролцож чадахгүй байгаа. Оролцох хүсэл

бол мэдээж хэрэг байгаа, заримдаа хүсэл

эрмэлзэл байв ч цаг зав байхгүй, та нартай

адил эрч хүч байхгүй болсон байна. Боломж

гарах юм бол оролцолгүй яахав. Миний

чаддаг юм байгаад би нэмэр хандив болох

юм бол дуртайяа л оролцох хүсэлтэй байна.

9. Төгсөгчид маань 240 гаран болсон

байна. Таны хувьд хөтөлбөрийг төгсөгчид

нийлээд олон хүний хүч чадал, нөөц

бололцоогоо ашиглаад нийгэмд хандсан

эерэг нөлөө үзүүлэх ямар ажил хийгээсэй

гэж бодож байна вэ?

200 гаран төгсөгч гэдэг бол маш том

нөөц, энэ нөөц бол их зүйлийг хийж

чадна. Юу л бол юу хийж чадна. Өөрчлөлт

чухал ч гэсэн юуг өөрчлөх гэж байгаа,

яаж өөрчлөх гэж байгаа гэдэг нь их чухал

байдаг л даа. Өөрчлөлт болгон бас сайн

үр дүн авчирдаггүй. Эерэг өөрчлөлт гэдэг

асуудал бол нэлээд тусгай зүйл юм болов

уу. Хүнлэг ардчилсан нийгэм байгуулах

үнэт зүйл ялангуяа залуу үеийхэн үнэт зүйл

гэдэг юмаа хадгалж, залгамжилж түүнийг

цааш дамжуулах их чухал. Хийх зүйл олон

байгаа ч гэлээ хүн хүнээрээ үлдэх, хүнлэг

зан, ёс суртахуунаа үргэлжлүүлнэ гэдэг бол

хамгийн чухал. Хүнлэг ёсыг үр хүүхэд, дүү

нартаа үлдээх нь чухал юм болов уу даа.

10. Манлайлал гэдгийг хүн болгон

өөрийнхөөрөө тайлбарлаж ойлгодог. Таны

хувьд?

Хүн бүрт өөр өөр манлайлах чадвартай

байдаг. Хөтөлбөрийнхөө хүрээнд бид

манлайлал гэж юу вэ, ямар хүнийг

манлайлагч гэх вэ гээд орж байгаа.

Тэрнийгээ л би хамгийн зөв тодорхойлолт

юмуу гэж боддог. Тэр нь юу гэхлээр хүн

болгон чиглэл, салбар, сэдэв болгоноор

өөр өөр төрлийн манлайлах чадвартай.

Жишээлбэл гэр бүлийнхээ бүхий л үйл

ажиллагааг зхохицуулж явдаг хүн бол тэр

гэр бүлийн манлайлагч. Амьдралын энгийн

зүйл дээр л харагддаг шүү дээ. Чаддаггүй

мэддэггүй зүйлээ мэдэх гээд мэддэг хүнийг

сонсоод явна гэдэг бол бас л нэг төрлийн

манлайлах чадвараа ашиглаж байгаа хэрэг

болов уу. Хэзээ манлайлагч байгаад хэзээ

дагалдагч байхаа мэддэг байх хэрэгтэй.

Тэрнийг би бас манлайлах чадвар гэж

ойлгож байгаа.

11. Бидний ярилцлага ерөнхийдөө

өндөрлөж байна. ЗМХ-ийг төгсөгч залуусдаа

хандаж хэлэх зүйл байна уу?

Ямар ч байсан энэ хөтөлбөр

үргэлжлээсэй гэж хүсэж байна. Залуучуудын

их хүсдэг, тэмүүлдэг хөтөлбөр болон

өргөжсөн байна. Намайг 8-р хөтблөрийг

дуусахад 200 гаран өргөдөл авдаг байсан

санагдаж байна. Саяхан сонсоход 500 гаран

өргөдөл авсан гэж байсан, эрэлт хэрэгцээ

их өндөр байгаа юм байна. Энэ хөтөлбөр

үргэлжлээд тогтвортой явагдаасай л гэж

хүсэж байна. Тогтвортой явагдахад манай

төгсөгчдийн холбоо нэлээд үүрэг гүйцэтгэж

оролцоосой. Яагаад гэвэл түрүүчийн

төгсөгчид маань аль хэдийн салбартаа

лидерүүд, эксперт болсон байна. Тэр

нөөц бололцоогоо сайн ашиглаасай гэж

хүсэж байна. Танай төгсөгчдийн холбоо

идэвхтэй оролцож, энэ хөтөлбөрийг цааш

үргэлжүүлээд тогтвортой явуулдаг тийм

хэлбэрийг бий болгоход гар бие оролцож,

санаачилж явбал зүйтэй гэж бодож байна.

Бидэнтэй сонирхолтой сайхан яриа

өрнүүлсэнд баярлалаа. Таны цаашдын

ажилд амжилт хүсье.

Та нарт бас амжилт хүсье, та бүхнийг

ажиллаж байгаа салбартаа амжилттай,

лидер байгаасаа гэж үргэлж хүсэж явдаг

шүү.

Ярилцсан: Б.Баясгалан /YLP-7/

Дугаарын зочин

Page 15: Tsahim setguul 2014 09

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ САЙТУУДЫН ЭРГЭН ТОЙРОНД

Нийгмийн сүлжээ сайтууд албан ёсны

шинжтэй болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Анх зөвхөн залуусын хэрэглээ байсан бол

одоо бүх л насныхны хэрэглээ болсон

төдийгүй эрх зүйн ач холбогдолтой баримт

бичгүүдэд хүртэл тусгалаа олсон байна.

Мөн түүнийг тойроод хүний нэр төр, алдар

хүндэд халдах, хувь хүн байгууллагын

хувийн нууцтай холбоотой олон асуудлууд

хөвөрнө.

Зарим байгууллагууд фэйсбүүк хуудсаар

дамжуулан зар сурталчилгаа явуулах нь

ихсэж байгаа нь ч учиртай аж. Сан Дего,

Калифорнын сургуулийн хэсэг эрдэмтэд

нэгэн сонирхолтой судалгаа явуулж энгийн

хүн номноос буюу цаасан хэлбэрээр уншсан

мэдээллээсээ илүү фэйсбүүк хуудсаас

харсан мэдээллийг хялбар цээжилдэгийг

олж тогтоожээ.

Мөн түүнчлэн Германы их сургуулийн

эрдэмтдийн судалгаагаар олон нийтийн

сүлжээ сайтууд, тэр дундаа фэйсбүүк нь

хүнийг сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулж

болох талтайг олж тогтоосон байна.

Тухайлбал фэйсбүүк хэт их хэрэглэдэг

хүмүүсийн хувьд дараах хоёр байдлаар

сэтгэлзүйн өөрчлөлт гардаг аж.

1. Фэйсбүүкээс үе тэнгийнхээ амжилт

бүтээл дүүрэн яваа хэн нэгнийг харж,

өөртэйгөө харьцуулан атаархах

2. Фэйсбүүк хэрэглэгч нь өөрийн

оруулсан зураг, бичсэн бичвэр нь бусадтай

адил олон лайк, шэйр авахгүй байгаад санаа

зовох, улмаар өөрийгөө найз нөхдийн

хүрээллээс ангид авч үзэж ганцаардмал

байдалд орох

Хамгийн сонирхолтой нь дээрх шинж

тэмдгүүд нь фэйсбүүктээ элдэв зураг,

бичвэр төдийлөн оруулдаггүй боловч

байнга онлайн байж, бусдын мэдээллийг

сонжиж уншдаг хэрэглэгч нарт илүү их

илэрч байсан гэнэ.

Ингээд Залуу манлайлал хөтөлбөрийг

төгсөгчдийн холбооны гишүүд ниймгийн

сүлжээ сайтуудыг чухам юу гэж боддог,

түүнийг хэрхэн хэрэглэж буй талаар өөрийн

үзэл бодлоо хуваалцсныг сонирхоно уу.

Э.Эрболд- YLP -9

төгсөгч. Австрали

улс. Магситрантур.

Миний

хувьд сошиал

сайтуудыг хиймэл

оюун ухаантай интернетийг хослуулсан

хамгийн том хэрэглэгчийн судалгаа хийх

тагнуулын хэрэгсэл гэж боддог. Урьд

өмнө нийгмийн сүлжээ сайтууд хөгжөөгүй

байхад компаниуд асар их хэмжээний

мөнгө төлж хэрэглэгчийн судалгааг хийдэг

байсан. Харин одоо хэрэглэгчид өөрсдөө

бүх мэдээллээ ниймгийн сүлжээ сайтуудад

үнэгүй өгдөг болчихож. Үүнийг толгой

нь ажилласан сэргэлэн нөхдүүд ашиглаж

тэрбум тэрбумаар ашиг олж байна. Жишээ

нь: фэйсбүүкд Монголын 1 сая хэрэглэгч

байна. Эдгээр хэрэглэгчийн мэдээллийг

ашиглаж Монголд ямар бизнесийг яаж

хийхэд амжилттай болох талаар судалгаа

хийж болно. Монголын 1 сая хэрэглэгчийн

юунд дуртай, өдөрт юу хийдэг, хаана мөнгөө

үрдэг, нойлдоо хэзээ ордогийг хүртэл мэдэж

болох нь байна.

За нөгөө талаас нь харвал нэгэнт

нийгмээрээ сошиал нэтворкт эргэлт

буцалтгүй автчихсан байхад үүнийг

үгүйсгэх нь утгагүй хэрэг. Иймд миний

хувьд давуу талыг нь олж хараад хувийнхаа

маркетингийг хийхэд ашиглаж эхэлсэн.

Л.Галбаатар,

“Цахим эрх зүй”

номын зохиогч,

YLP-11 хөтөлбөрийн

төгсөгч:

Дэлхийн хэдэн тэрбум хүмүүсийг

нэгтгэснээрээ фэйсбүүк хүн амын тоогоороо

дэлхийд гуравт орж байгаа юм билээ.

Энэ “фэйсбүүк” хэмээх гүрний иргэд нь

бүх төрлийн нас, хүйс, сонирхолтой. Ийм

олон янзын хүмүүсийг нэг дор байлгаж

чадаж байгаагийн шалтгаан нь бүх талын

Цаг үе, анализ

Page 16: Tsahim setguul 2014 09

эрх, ашиг сонирхлыг тэнцвэржүүлж чадаж

байгаатай холбоотой байх.

Гэхдээ бүхнийг технологийн

зохицуулалтад найдаж орхисон гэж

хэлэхэд төвөгтэй. Фэйсбүүкийн дүрэм,

журам, зохицуулалт нь АНУ, Английн

эрх зүйн тогтолцоонд суурилсан байдаг

онцлогтой л доо. Эдгээр улс нь хүний эрх,

эрх чөлөөг тэн тэргүүнд тавьдаг гэдгээр нь

бид мэднэ шүү дээ. Хэрэглэгчдийн хувьд

бүх юм сайн, сайхан байдаггүй. Асуудал

гардаг. Энэ тохиолдолд фэйсбүүкээс гадна

улс бүрийн эрх зүйн зохицуулалт давхар

үйлчилж, төрийн эрх бүхий байгууллагууд

нь фэйсбүүктэй хамтарч ажилладаг л

даа. Манай улсын тухайд, Эрүүгийн

цагдаагийн газрын “Цахим гэмт хэрэгтэй

тэмцэх тасаг” [email protected] эрх

бүхий байгууллагад тооцогддог. Одоогоор

тодорхой зүйл бол, нийгмийн цахим

сүлжээний хэрэглээ багасах бус, улам тэлэх

хандлагатай байна. Тэгэхээр бид зохистой

хэрэглээтэй байх л шаардлагатай болж

байна даа.

Нэлээд байгууллагууд ажлын цагаар

сошиал нэтворж орохыг хязгаарладаг.

Тухайлбал өдөрт нэг цаг орох боломжтой

байх г.м. Мэдээж ажилтнуудынхаа ажил

үүргийн онцлогийг нь харгалзан үзэх нь

зүйтэй болов уу.

Х.Болормаа YLP-10

төгсөгч, түүхч

Сошиал нэтворк

хоёр талтай гэж

боддог. Муу талаараа

их цагийн гарз мэт

санагддаг. Яахав үзэл бодлоо илэрхийлэх

талбар болдог хэдий ч дэмий юманд их

цаг авдаг гэх үү дээ. Цаг их үрэгддэг гэдгийг

нь мэдсээр байж хязгаарлаж чаддаггүй нь

хэрэглэгчдийн нэг муу зуршил юм болов

уу. Нөгөөтэйгүүр холыг ойртуулж хоёрыг

уулзуулах боломж олгож байгаагаараа

сайн тал нь байх. Өөрийн хувьд гэвэл

хязгаарлалттай хэрэглэхийг хичээж байна.

Мэдээж эрхэлж буй бизнестэй нь

холбоогүй л бол сошиал нэтворкийг ажлын

цагаар хязгаарлах нь зөв байх. Ингээгүй

тохиолдолд ажлын бүтээмж буурах сөрөг

талтай.

Ч.Жаргалан

YLP-10 төгсөгч

инженер

Миний хувьд

нийгмийн сүлжээ

сайтыг шинэ

мэдээлэл олж авах, олж авсан мэдээллээ

хуваалцах, үзэл бодол мэргэжил нэгтэй

хүмүүстэй танилцаж өөрийгөө хөгжүүлэхэд

голчлон ашигладаг. Зарим тохиолдолд

санамсаргүй тааралдсан хүмүүсээ хайж

олох шаардлага гарна.Энэ бүхэнд сошиал

сайтууд хамгийн хэрэгтэй зүйл нь.

Амьдралдаа гаргасан олон шийдвэрт маань

сошиал сайтуудаас олж авсан мэдээлэл

нөлөөлсөн байх. Цаг их авдаг гэж зарим

хүмүүс хэлдэг. Мэдээж тодорхой зорилго

тавьж, фэйсбүүкийг зохистой хэрэглэх нь

зөв. Харин фэйсбүүк, сүлжээ сайтуудаас хэт

хамааралтай байж л болохгүй байх.

Миний хувьд фэйсбүүкээс гадна хэд

хэдэн сошиал сайт ашигладаг. Тухайлбал

фэйсбүүкийг найз нөхөдтэйгөө холбоотой

байх, хайсан хүмүүсээ олоход, твитерийг

ихэвчлэн цаг нөгцөөх, шинэ мэдээлэл олж

авахад хэрэглэдэг. Мөн инстаграмыг мөн

хааяа хэрэглэнэ ээ. Миний хувьд сошиал

сайтуудын талаар эерэг бодолтой л байдаг.

П.Ундрах-Эрдэнэ /YLP-10/

Цаг үе, анализ

Page 17: Tsahim setguul 2014 09

1997 онд Цахиурын хөндийд амьдардаг

Рийд Хастингс хэмээх програм хангамжийн

мэргэжилтэн залууд нэгэн асуудал тулгарчээ.

Тэр видео киноны дэлгүүрээс “Аполло 13”

киног түрээсэлж үзээд, хэд хоног хоцроон

буцаах үедээ эхнэртээ хэлэхээс ч санаа

зовмоор их мөнгөний торгууль төлжээ.

Улмаар түүний энтрепренер зөн “Хэрэв чи

кино прокатлалаа гэхэд хэзээ ч хожимдож

буцаасны төлбөр төлдөггүй байвал ямар

вэ?” гэж дотроос нь хатгажээ. Ингээд тэр

энэ салбарыг судалж эхлэн, шинээр гарсан

ДиВиДи (DVD) технологи нь тээвэрлэхэд

хөнгөн, бас хямд болохыг олж мэдсэн байна.

Тэрбээр интернэт худалдаа руу чиглэсэн

шилжилтийг ДиВиДи-ний хувьсгалтай

нийлүүлбэл гайхалтай боломж нээгдэхийг

ойлгоод, тэр жилдээ интернэт худалдааг

уламжлалт шуудантай хослуулсан бизнес

эхлүүлэв.

Үйлчлүүлэгч вэбсайтаас хүссэн киногоо

сонгох бөгөөд киноныхоо ДиВиДи-г

шуудангаар хүлээн авч, үзэж дуусмагцаа

буцаан илгээх ёстой байв. Энэ нь маш

гайхалтай санаа байсан ч технологийн

салбарт олон жил ажилласан Рийд бизнес нь

цаашид зайлшгүй хувьсан өөрчлөгдөхийг

мэдэж байлаа. Тэр бизнесээ “Шуудангийн

ДиВиДи” гэдэг ч юм уу, бизнесийнхээ

тухайн үеийн нөхцөлийг илтгэх өөр бусад

нэрээр нэрлэхээс зайлсхийж, оронд нь

Нетфликс хэмээх илүү өргөн хүрээтэй нэр

бодож олжээ.

Нетфликс тэр даруй амжилт олсонгүй.

Тухайн үед Нетфликсийн хэрэглэгчид

дэлхий даяар зуу зуун видео прокатны

дэлгүүртэй, салбартаа ноёрхогч

Блокбастерын үйлчилгээнд төлдөгтэй л

адилаар түрээсэлсэн ДиВиДи болгондоо

мөнгө төлж байв. Бизнес нь олонд сайн

хүрээгүй тул Рийд сарын захиалга хийсэн

нөхцөлд хязгааргүй тоогоор кино авах

үйлчилгээ санал болгож эхлэв. Гэсэн ч

хэрэглэгчид онлайнаар кино сонгосноос

хойш шуудангаар иртлээ их удаж байна

гэж гомдоллосоор байлаа. 1999 онд тэр

Блокбастерын төв байранд уулзалт зохион

байгуулж, орон нутгийн түгээлтэд хамтран

ажиллах боломжийн талаар, хэрэглэгчдийг

сэтгэл ханамжтай байлгах тухай ярьсан

боловч Блокбастерынхан дэмжээгүй аж.

“Биднийг оффисоос нь гарахад тэд инээлдэж

байсан” хэмээн Рийд дурссан байдаг.

Рийдийн багийнхан шантарсангүй.

Тэд түгээлтийн төвүүдийн сүлжээгээ

төгөлдөржүүлж, хэрэглэгчдийн 80-аас илүү

хувьд киногоо өдөрт нь хүлээлгэн өгдөг

болов. Мөн өмнөх худалдан авалтан дээр

нь үндэслэн хэрэглэгчдийн сонирхлыг

татах магадлалтай кинонуудыг санал

болгодог програм хөгжүүлэв. 2005 он

гэхэд Нетфликс дөрвөн сая захиалагчтай

болж, өрсөлдөгчдөөсөө ялгаран, онлайн

кино прокатны хаан болсон бөгөөд 2010

онд Нетфликс 160 гаруй сая ам.долларын

ашигтай ажиллажээ. Харин Блокбастер

интернэтийн эринд дасан зохицож

чадаагүйгээс тэр жил дампуурлаа зарлав.

Гэсэн ч Нетфликсийн санаа амарсангүй.

Шуудангийн ДиВиДи нь 2010, 2011 онд

ашигтай хэвээр байсан ч тэд гол анхаарлаа

дараагийн шатанд буюу компьютер,

ухаалаг гар утас, таблет төхөөрөмжүүдээр

кино болон телевизийн шоунуудыг

шууд дамжуулахад хандуулав. Энэ бол

тэдний олон жилийн мөрөөдөл бөгөөд

түгээмэл тархсан өргөн судалт (broadband)

технологийн ачаар одоо энэхүү мөрөөдлөө

биелүүлэх боломжтой болжээ.

Өсч хөгжихгүй бол та улам давжаарах

болно. Урагш гишгэхгүй бол арагш ухрах

болно.

Хэрэглэгчдийн дийлэнх нь одоо ТВ шоу,

кинонуудыг ДиВиДи-нээс илүү онлайнаар

үзэж байгаа бөгөөд яг энэ мөчид хагас, бүтэн

сайн өдрийн нийт интернэт хандалтын 30-

аас илүү хувийг Нетфликс эзэлж байна.

Магадгүй онлайнаар шууд үзэх арга нь (on-

line streaming) нэг их удахгүй Нетфликсийн

үндсэн програмыг, эсвэл хараахан бий

болоогүй шинэ технологийг ч өөртөө

агуулж мэдэх юм. Аль нь ч байсан тэдний

өнөөгийн амжилт мөнхийн биш. Шинэ

сорилтууд хэзээд урган гардаг билээ.

ИРЭЭДҮЙГ ЧИГЛЭХ ЖИМ

Нийтлэл

Page 18: Tsahim setguul 2014 09

“Ихэнх тохиолдолд дэлхийд гарч буй

өөрчлөлт чамайг нөмрөн авдаг” хэмээн Рийд

өгүүлнэ. Нэгэн удаа Холливүүдийн удирдах

ажилтан түүнтэй зурагтаар ярилцлага

хийхдээ “Та стратегийн төлөвлөгөөгөө

таван жилээр гаргадаг уу, гурван жилээр

гаргадаг уу? гэж асуухад Рийд “аль нь ч

биш” гэж хариулжээ. Гурван жил гэдэг бол

Цахиурын хөндийд “мөнхийн” гэсэнтэй

адил сонсогдох бөгөөд тэд стратегиа ийм

урт хугацаагаар төлөвлөх боломжгүй аж.

Үүний оронд Нетфликс хурдан шаламгай,

байнгын дасгалжилттай, үргэлж туршилтын

шатандаа явахыг илүүд үздэг. Энэхүү

сэтгэлгээг бид “байнгын бета” гэж нэрлэлээ.

Технологийн компаниуд бүтээгдэхүүнээ

албан ёсоор гаргасны дараа хэсэг хугацаанд

“бета туршилтын шатандаа яваа” гэсэн

шошго хадаж, тус бүтээгдэхүүн хараахан

бүрэн төгс болоогүй, улам сайжруулах болно

гэдгийг тодотгодог билээ. Жишээлбэл,

Жимэйлийг 2004 онд хэрэглээнд гаргасан

боловч 2009 онд нэг сая хэрэглэгчтэй

болсных нь дараа л бета шошгийг нь албан

ёсоор авсан юм. Amazon.com –ыг үүсгэн

байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос

жил бүр хувьцаа эзэмшигчдэд явуулдаг

захидалдаа яг л 1998 онд анхны захидалдаа

бичиж байсанчлан “Хэдийгээр бид өөдрөг

байгаа ч сонор сэрэмжтэй, яарангуй

хэвээр байх ёстой. Өнөөдөр бол интернэт

болоод Амазоны хувьд хамгийн эхний өдөр

юм” гэж бичсээр, сануулсаар байдаг аж.

Өөрөөр хэлбэл, Амазон хэзээ ч бүтээгдэж

дуусахгүй, өдөр бүр Амазоны “эхний өдөр”

юм. Энтрепренерүүдийн хувьд дууссан (fin-

ished) гэдэг үг бол F үнэлгээ байдаг. Агуу

компаниуд үргэлж урагш хөгжиж байдгийг

тэд мэднэ.

Үүнтэй адил бид ч бас үргэлж

хөгжиж байдаг. Өдөр бүхэн бидэнд ажил

амьдралдаа илүүг сурах, илүүг бүтээх,

илүү байх, илүү өсөх боломжийг бэлэглэж

байдаг. Карьераа байнгын бета хувилбарт

байлгаснаар та өөрийгөө төгс бус гэдгийг

хүлээн зөвшөөрч, сурах зүйл их байгаа,

ирээдүйд дасан зохицож, өсч хөгжих

хэрэгтэй гэдгийг ойлгох болно. Гэхдээ энэ

бол өөрийгөө сайжруулах, эргэн тойрны

ертөнцөө улам сайхан болгох хүч чадал

танд бий шүү гэдгийг илтгэсэн, өөдрөг

үзлээр жигүүрлэсэн сэтгэлгээ болохыг бүү

мартаарай.

Карьераа байнгын бета хувилбарт

байлгаснаар та өөрийгөө төгс бус гэдгийг

хүлээн зөвшөөрч, сурах зүйл их байгаа,

ирээдүйд дасан зохицож, өсч хөгжих

хэрэгтэй гэдгийг ойлгох болно.

Калифорни-Дэйвис их сургуулийн

Энтрепренершипийн төвийн тэргүүн Энд

Харгадон “Хорин жилийн туршлага гэдэг

бол үнэндээ хорин удаа давтсан нэг жилийн

туршлага юм” гэж билээ. Хэрвээ таны карьер

байнгын бетад байх юм бол 20 жилийн

туршлага тань, жил бүр нь шинэхэн бөгөөд

баялаг сорилт, боломжуудаар дүүрэн байх

учир үнэхээр л 20 жилийн туршлага байх

болно. Байнгын бета гэдэг нь тэгэхээр

яахын аргагүй өөрийгөө хөгжүүлэх насан

туршийн сэтгэлгээ юм.

Завгүй, идэвхтэй амьдрагтун! Үгүй бол

та амархан уруудна. Өсч хөгжихгүй бол та

улам давжаарах болно. Урагш гишгэхгүй

бол арагш ухрах болно.

“Та өөрөө СТАРТ -АП компани” номоос

Нийтлэл

Page 19: Tsahim setguul 2014 09

СЭТГҮҮЛИЙН РЕДАКЦ:

Ерөнхий редактор:

Э.Уранбилэг /YLP-11/

Дизайнер:

Э.Цогт /YLP-11/

Мэдээ, булан бэлтгэсэн:

В.Мөнхжаргал /YLP-1/

Б.Баясгалан /YLP-7/

Х.Энхбат /YLP-9/

П.Ундрах-Эрдэнэ /YLP-10/

Г.Энхзаяа /YLP-9/

ДУГААРТ ОРОЛЦСОН:

Дугаарын зочин:

Б.Эрдэнэбилэг

/YLP 1-8 хөтөлбөрийн зохицуулагч/

Цаг үе, анализ:

Л.Галбаатар /YLP 11/

Э.Эрболд /YLP-9/

Х.Болормаа /YLP-10/

Ч.Жаргалан /YLP-10/

№0001 2014.09.15 facebook.com/ylpalumni