35
1 МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ МАТЕМАТИК БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ Газарзүйн тэнхим СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ Э.Мөнхболд /ГЗАЖ-4 / Улаанбаатар 2015

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

1

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

МАТЕМАТИК БАЙГАЛИЙН УХААНЫ СУРГУУЛЬ

Газарзүйн тэнхим

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМЫН

ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

Э.Мөнхболд /ГЗАЖ-4 /

Улаанбаатар

2015

Page 2: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

2

АГУУЛГА

ОРШИЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ФИЗИК ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

1.1.1. Үнэмлэхүй байрлал

1.1.2. Харьцангуй байрлал

1.2.1. Геоморфологи

1.2.2. Гадаргын эгц налуу

1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү

1.2.4. Геологийн хэв шинжүүд

1.2.5. Ашигт малтмалын тархалт

1.2.6. Тектоник

1.2.7. Газар чичирхийлэлийн мужлалт

1.2.8. Дөрөвдөгчийн хурдас

1.3.1. Уур амьсгалын мужлалт

1.3.2. Агаарын температур

1.3.4. Хур тунадас

1.3.5. Агаарын чийгшил

1.3.6 Салхи

1.4.1 Ус зүйн сүлжээ

1.4.2 Гидрогеологи

1.5.1 Хөрсний тархалт

1.5.2 Ургамалшилт

1.6.1 Ландшафт

1.6.2 Байгалийн мужлалт

1.7.1. Уур амьсгалын мужлалт

1.7.2. Агаарын температур

1.7.3. Хур тунадас

1.7.4. Агаарын чийгшил

1.8.1. Салхи

1.9.1. Ус зүйн сүлжээ

1.9.2. Гидрогеологи

Page 3: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

3

1.10.1. Агро уур амьсгалын мужлал

1.10.2. Уур амьсгалын мужлал

1.11.1. Барилгын төлөвлөлтөнд зориулсан уур амьсгалын мужлал

1.12.1. Цасан бүрхүүлийн жин

1.13.1. Гадаргын усны мужлал

1.14.1. Хөрсний тархалт

1.15.1. Усны үндсэн хагалбар ба голуудын усжил

1.15.2. Гол мөрний сүлжээний нягтшил

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

2.1. ХҮН АМ

2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт

2.1.2. Хүн амын тооны өөрчлөлт

2.1.3. Хүн амын насны бүтэц

2.1.4. Хүн амын боловсролын түвшин

2.2. ХӨДӨӨ АЖ АХУЙ

2.2.1. Хөдөө аж ахуйн голлох аж үйлдвэр

2.2.2. Газар ашиглалт

2.3. АЖ АХУЙН САЛБАР

2.3.1. Хөнгөн, хүнсний үйлдвэр аж үйлдвэр

2.3.2. Уул уурхайн үйлдвэрлэл

2.3.3. Эрчим хүч, барилгын материалын аж үйлдвэр

2.4. ТЭЭВЭР ХОЛБОО

2.4.1. Зам харилцаа

2.4.2. Харилцаа холбоо

2.5. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР

2.5.1. Боловсролын салбар

2.5.2. Эмнэлэг

2.5.3. Соѐл урлагийн байгууллага

2.5.4. Банк санхүү

2.5.5. Худалдаа үйлчилгээ

2.5.6. Жуулчны бааз зочид буудал

Page 4: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

4

2.6. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

2.6.1. Түүх соѐлын дурсгалт газрууд

2.6.2. Байгалийн аялал жуулчлал

ДҮГНЭЛТ

НОМЗҮЙ

ХАВСРАЛТ

ОРШИЛ

Физик газарзүйн тодорхойлолт дотор газарзүйн байрлал, хотгор гүдгэр, уур амьсгал, ус зүй,

хөрс, ургамал, амьтан болон бусад зүйлүүдийг багтаан ойлгодог. Үүнийг тив, дэлхий, улс,

аймаг, сум, багын гэх мэт ямар ч орон зайд бичиж болдог. Миний хувьд Үндэсний атлас болон

бусад мэдээ, материал ашиглан Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын физик газарзүйн

тодоройлолт бичсэн.

ЗОРИЛГО

Эрдэнэцагаан сумын физик газарзүйн тодорхойлолтыг бичиж, дүгнэлт гаргаж, өөрийн гэсэн

тодорхой судалгааны арга зүйтэй болно.

ЗОРИЛТ

БНМАУ-ын ҮНДЭСНИЙ АТЛАС ашиглан газарзүйн зураг зурах

Газарзүйн зураг дээр хэмжилт хийх

Газарзүйн зургийг уншиж мэдээлэл цуглуулах

Газарзүйн зураг ашиглан тодорхойлолт бичих

Газарзүйн зураг ашиглан дүгнэлт гаргах

Ном зохиол судалж, мэдээлэл цуглуулах

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ХИЛ ХЯЗГААР

1.1. 1.Үнэмлэхүй байрлал

Эрдэнэцагаан сумын төв цэг нь болох Баруун ховд нь х.ө.46º01', з.у.115º32' оршино. Сумын төв

Чонон гол нь д.т.д 1030 м өндөрт, х.ө.45º54', з.у.114º21' солбицолд байх ба 1694782 га талбай

бүхий нутагтай.

1.1.2.Харьцангуй байрлал

Эрдэнэцагаан сум нь хойд талаараа Дорнод аймгийн Матад, Сүхбаатар аймгийн Сүхбаатар

сумтай, зүүн болон зүүн урд талаараа БНХАУ-тай, баруун урд талаараа Сүхбаатар аймгийн

Асгат сумтай тус тус хиллэнэ. Эрдэнэцагаан сум нь Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотоос

216 км, Улаанбаатар хотоос 776 км алслагдан оршдог. Сумын нутгийн хилийн шугамын нийт

урт нь 2578 км ба Дорнод аймгийн Матад сумтай 174.4 км, Сүхбаатар аймгийн Сүхбаатар

сумтай 33 км, Сүхбаатар аймгийн Асгат, Дарьганга сумдуудтай 110 км, урд талаараа БНХАУ-

тай 198 км-ээр тус тус хиллэдэг.

1.2.1. Геоморфологи

Геоморфологийн хэв шинжийн хувьд нутгийн ихэнх хэсгээр хөндийн ѐроолын, татмын, нам

дэнжийн, толгойт, өмнөд хэсгээр тэгш тал, баруун хойд хэсгээр үлдмэл нам уул, өмнөд хэсгээр

үлдмэл бэсрэг уул, баруун хэсгээр нуур-пролювийн онцлогтой. (Зураг 1.)

Page 5: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

5

1.2.2. Гадаргын эгц налуу

Нутгийн ихэнх хэсгээр гадаргын эгц налуу 30 хүртэл, төв болон өмнөд хэсгээр 3

0-6

0, өмнөд

хэсгээр 60-12

0-ын налуу ажээ. (Зураг 2.)

1.2.3. Гадаргын хэрчигдлийн шигүү

Нийт нутгаар хэрчигдлийн шигүү бага буюу 500-1000 м хүртэлх гүн байгаа нь зургаас харагдаж

байна. Нутгийн ихэнх хэсгээр хэрчигдлийн шигүү 1000-2000 м, хойд хэсгээр 6000-8000 м, төв

хэсгээр 3000-4000 м, өмнөд хэсгээр 2000-3000 м гүн юм. (Зураг 3.)

1.2.4. Геологийн хэв шинжүүд

Геологийн тогтоц бүрэлдэн тогтох нь олон үе шат бүхий урт удаан хөгжлийн эцсийн үр дүнд

бий болсон нэн ээдрээтэй бүтцийг бүрдүүлдэг ажээ. Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт

тунамал, хувирмал чулуулгууд тархсан байна. Тус сумын нутагт дараах үеүд ялгардаг.

(Зураг 4.) Үүнд:

- Доод нэгтгэлгээ (нутгийн хойд болон өмнөд хэсгээр тархсан)

- Палеоген-неогены систем (нутгийн хойд хэсгээр)

- Дунд-дээд нэгтгэлгээ (нутгийн төв болон өмнөд хэсгээр)

- Ангилагдаагүй чулуулаг (нутгийн өмнөд хэсгээр тархсан)

- Холимог чулуу (нутгийн зүүн хойд хэсгээр)

- Эх төрмөл-доод анх төрмөл (нутгийн баруун хэсгээр тархсан)

1.2.5. Ашигт малтмалын тархалт

Нутгийн хойд хэсгээр түрүү эрт төрмөл, төв хэсгээр хожуу дунд төрмөл, өмнөд хэсгээр түрүү

дунд төрмөл, хожуу дунд төрмөлийн магматизм ба дотоод гаралтай хүдэр бүрэлдсэн эрин үеүүд

дайран өнгөрдөг. Мөн тус сумд Баянцогтын нүүрсний уурхай байдаг. (Зураг 5.)

1.2.6. Тектоник

Тус сумын зүүн хэсгээр доод эрт төрмөлийн Молассын хурдасын нэгдэл оршдог. Харин

нутгийн зүүн өмнөд хэсгээр рифейн түрүү геосинклиналын боржин чулуулаг, дээд эрт

төрмөлийн галт уулын нэгдэл байдаг. Нутгийн баруун хэсгээр шинэ төрмөлийн эриний

идэвхжилийн бүтэц бүхий хүрмэн чулуу маш их хэмжээгээр тархжээ. Мөн нутгийн хойд болон

төвийн нутгаар далайн царцдас бүхий түрүү геосинклиналын доод эрт төрмөлийн бүс үүсжээ.

(Зураг 6.)

1.2.7. Газар чичирхийллийн мужлалт

MSK-ын 64 шатлалын баллаар үзэхэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь газар

чичирхийллийн мужлалаар баруун болон хойд хэсгээр 5 балл, зүүн болон өмнөд хэсгээр 6

баллд хамаарагдаж байна. Энэ нь доргилтын эрчим 6 баллаас доош байдгаар тодорхойлж болж

байна. Чичирхийллийн идэвхжилийн түвшин 0,01А10-аас доош үзүүлэлттэй. (Зураг 7.)

1.2.8. Дөрөвдөгчийн хурдас

Тус сумын ихэнх нутгаар элювийн, дефлюкцийн, десерпцийн, делювийн ангилаагүй хурдас

тархжээ. Сумын нутгийн баруун хил дагуу болон төвийн нутгийн зарим хэсгээр голын дээд

дөрөвдөгч орчин үеийн хурдас тархсан. (д.т.д. 1202 м өндөр) Баян уул орчмоор зарим хэсэгтээ

Page 6: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

6

коллювийн хурдас бүхий дөрөвдөгчийн өмнөх үеийн чулуулаг байдаг. Баруун хойд, зүүн хойд,

төвийн нутгийн зарим хэсгээр элювийн хурдас зурваслан оршдог. (Зураг 8.)

1.3.1. Хөрсний тархалт

Нутгийн зүүн хойд болон төвийн нутгаар нунтаг карбонатлаг хүрэн хөрс, зүүнээс баруун урд

зүгрүү чиглэсэн Хөхдэйн нуруу орчмоор нунтаг карбонатлаг хар хүрэн хөрс, хойд болон

баруун талын ихэнх хэсгээр нунтаг карбонатлаг үлдмэл хөрс. Баруун болон төв нутгийн

багахан хэсгээр нугын марзлаг мараат хөрс толбо байдлаар тархжээ.

Эрдэнэцагаан сумын хөрсний 20 см-ын гүнд дэх хоногийн дундаж температур нь IV сарын 21-

нээс V сарын 1-ний хооронд 5өС хүрдэг. Хөрсний 20 см гүний 10өС-аас дээших температурын

нийлбэр 3000өС-аас их, хөрсний 20 см-ын гүнд 15өС-аас дулаан байх хоногийн тоо 100-120

хоног үргэлжилдэг. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хувьд тогтвортой ургацтай, усалгаагүй

тариалан ба хадлан бэлчээрийн нутагт хамаардаг. Хөрсний гадаргын дундаж температур I сард

-20өС-аас -25өС, VII сард 25өС-аас их байдаг. (Зураг 9.)

1.3.2. Ургамалшил

Нийт нутгаар Монгол дорнод хэв шинжид хамаарагдах Харгана бүхий жижиг бутлаг үетэн-

хиаг-хялганат, хиаг байдаг. Хөхдэйн нуруу орчмоор хаяа уулс, цав толгод, тал газрын Дагуур-

монголын ба монгол дорнодын хэв шинжид багтах чулуусаг алаг өвст хялганат ургамал

ургажээ. Мөн нутгийн зүүн болон төвийн хэсгийн ихэнх нутгаар монгол дорнодын хэв шинжид

багтах харгана бүхий жижиг бутлаг үетэн-хиаг-хялганат, хиагт ургамал тархжээ. Харин бусад

хэсгээр жижиг бутлаг үетэн-хялганат, сөөгт чулуусаг алаг өвст-ботуульт бүлгэмдэлтэй

хосолсон чулуулаг алаг өвст хялгант тархсан. (Зураг 10.)

1.3.4 Ан амьтан

Буга, бор гөрөөс, цагаан зээр, тарвага, үнэг, чоно, мануул байхаас гадна цөөн тооны илбэнх, хар

сүүлт, шилүүс байдаг.

137,6 мянган малтай. Илүү нугаламт үзэмчин үүлдрийн хонь өсгөн үржүүлдэг. Тоо толгой нь

жар гаруй мянгад хүрээд байна.1

Шилүүс2 богино сүүлтэй, чихнийхээ үзүүрт туг хар үстэй байдгаараа өвөрмөц. Хүзүүнийхээ

дор зангиа шиг харагддаг өрөвлөгтэй. Том хавтгай тавхайтай байдаг нь цасан дээр явахад

зохимжтой бөгөөд нүүрэндээ урт сахалтай. Биеийн өнгө дунд зэргийн хүрнээс, алтлаг, хул ухаа

цагаан өнгөтэй, хааяа ялангуяа мөчин дээрээ бараан хүрэн толботой. Шилүүсийн бүх зүйл

цээж, гэдэс, хөлнийхөө дотор талд цагаан үстэй. Мөн шилүүсийн өнгө, үсний урт, тавхайн

хэмжээ цаг уурын бүсээс хамааран өөр өөр байна.

Цагаан3 зээр Монгол орны өмнө, дорнын уудам тал, ухаа толгодоор хэдэн арваас хэдэн зуугаар

сүрэглэн оршино. Цагаан зээрийн эрэгчинг ооно, эмэгчинг шаргачин, төлийг янзага, эрэгчин

шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин гэнэ. Голдуу хул шар зүстэй, богино

сүүлтэй, тангийнхаа захаар шар хүрээтэй, шаргачин нь эвэргүй, ооно нь арагшаа тахийж үзүүр

нь дотогш эргэн ойртсон шорон хоѐр эвэртэйгээрээ хар сүүлт зэргээс ялгаатай. Зургаадугаар

сард янзаглана. Цагаан зээр хялгана, шаваг, хазаар өвс, үет ургамлаар хооллоно. Цагт дунджаар

70 км хүртэл хурдална.

1 https://mn.wikipedia.org/wiki/erdetsagaan

2 https://mn.wikipedia.org/wiki/shiluus

3 https://mn.wikipedia.org/wiki/zeer

Page 7: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

7

1.4.1. Ландшафт

Хөхдэйн нурууны дагуу умард хуурай хээрийн нам уулын хэрчигдэлтэй ба бага хэрчигдэлтэй

эвдрэл элэгдлийн ландшафт тогтжээ. Харин нутгийн хойд болон баруун хэсгийн ихэнх нутгаар

тэгш гадаргатай элэгдэл, хуримтлалын ландшафт тогтсон. Харин бусад нутгаар бага

хэрчигдэлтэй эвдрэл элэгдэлийн ландшафт зонхилдог. (Зураг 11.)

1.4.2. Байгалийн мужлалт

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь Дарьгангын үлдмэл цулдам уул, галт уулын бэгэлцэг,

суурьт өндөрлөг тал, хотгор бүхий хуурай хээрийн дэд мужид багтдаг. Нутгийн ихэнх хэсгээр

хээр зонхилж байна. Харин хойд болон төв хэсгээр өмнөд хуурай хээрийн, баруун талаар

мараа-марз бүхий өмнөд хуурай хээрийн, зүүн өмнөд хэсгээр умард хуурай зонхилж байна.

(Зураг 12.)

1.5.1. Уур амьсгалын мужлалт

Уур амьсгалыг бүрдүүлэгч олон хүчин зүйлсийн дотроос нарны цацраг, агаарын орчил урсгал,

байгалийн газарзүйн нөхцөл чухал юм. Эдгээрийн харилцан үйлчлэлийн нөлөөгөөр тухайн

газар орны уур амьсгалын нөхцөл бүрэлдэн тогтоно. Жаргалтхаан сумын уур амьсгалын

нөхцөлийг авч үзвэл :

1.5.2.Агаарын температур

Нутгийн нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж хэмжээ нь 1300-1400 кВт-цаг/м2. Жилийн

бүрхэг өдрийн тоо 50 хоног, цэлмэг өдрийн тоо 120 хоног үргэлжилдэг. Нэг жилд нар

гийгүүлэх дундаж хугацаа нь 2900-3000 цаг байдаг. Агаарын жилийн дундаж даралт 844 гПа,

салхигүй өдрийн тоо 51 хоног, салхины хамгийн их хурд нь 38 м/сек байна. Нэг ба долоодугаар

сарын агаарын даралт нь 842-844 гПа юм.

Агаарын жилийн дундаж температур 0өС, үнэмлэхүй бага температур -40.1өС, үнэмлэхүй их

температур 39.0өС, хөрсний температурын дундаж 10өС, VII сарын агаарын дундаж

температур 20өС, I сарын агаарын дундаж температур -20өС тус тус байдаг. -30өС ба түүнээс

доош температуртай өдрийн тоо нутгийн зүүн хэсгээр 40-50 өдөр, баруун хэсгээр 30-40 өдөр

үргэлжилдэг. I сарын агаарын үнэмлэхүй бага температурын дундаж нь нутгийн зүүн хэсгээр

-38өС, төв болон баруун хэсгээр -34өС байдаг. 30өС ба түүнээс дээш температуртай өдрийн тоо

нийт нутгаар 20-30 өдөр харин өмнөд хэсгийн багахан нутгаар 10-20 хоног үргэлжилнэ. VII

сарын агаарын үнэмлэхүй их температурын дундаж нь 34өС байдаг. Агаарын хоногийн дундаж

температур 10өС ба түүнээс дээш байх үе нь 130-150 өдөр тус тус үргэлжилдэг. (Зураг 13.)

Зураг 14. Агаарын температур (өС)

-30

-20

-10

0

10

20

30

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

Page 8: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

8

0

10

20

30

40

50

60

70

80

1 сар 4 сар 7 сар 10 сар

1.5.3.Хур тунадас

Хур тунадасны жилийн дундаж хэмжээ

нийт нутгаар 200-250 мм байдаг. Хүйтэн

улирлын хур тунадасны дундаж хэмжээ

10-20 мм ба цас 30 хоногын турш

үргэлжлэн ордог. Дулаан улирлын хур

тунадасны дундаж хэмжээ нь 100-200 мм

байдаг нь Хангай, Хэнтий, Хөвсгөлийн

уулс орчимтой харьцуулахад хуурай

болох нь харагдаж байна. 5 мм ба түүнээс

илүү хур тунадастай өдрийн тоо 10 хоног

үргэлжилдэг. VII сарын 20-ноос XII

сарын 1 хүртэл тогтвортой цасан бүрхүүл

үүсдэг. Цасан бүрхүүлийн дундаж

хамгийн их зузаан нь 10 см ба II сарын 10-аас III сарын 1 үед ханзарч эхэлнэ. (Зураг 15.)

Зураг 16. Хур тунадасны хэмжээ (мм)

1.5.4.Агаарын чийгшил

I сарын агаарын харьцангуй чийг 60-70%,

IV сарын агаарын харьцангуй чийг 30-40%,

VII, X сарын агаарын харьцангуй чийг 40-

50% байдаг. Чийглэг зуны давтагдал 25%,

Гантай зуны давтагдал 25-30% байдаг.

Зураг 17. Агаарын харьцангуй чийгийн дундаж

1.5.5.Салхи

Жилд дунджаар 15 м/сек ба түүнээс хүчтэй салхи 10-20 өдөр, цасан шуурга 5-10 өдөр, явган

шуурга 10 өдөр, шороон шуурга хойд нутгаар 10-20 өдөр, төвийн нутгаар 20-30 өдөр, баруун

өмнөд нутгаар 30-40 өдөр үргэлжилдэг. Тус нутагт баруун, баруун хойд зүгийн салхины

давтагдал жилийн турш хамгийн их байдаг.

Зураг 18. Салхины дундаж хурд (м/с)

1.6.1.Ус зүйн сүлжээ

Ус зүйн сүлжээ маш бага бөгөөд нэгж талбайд ноогдох голын нийлбэр урт нь 0.01 км/км2

-ээс

доош байдаг. Гол мөрний нийлбэр урсац, газар доорх урсац, гадаргын урсац зэрэг нь 5 мм-ээс

доош. Газар нутгийн нийт чийгшил 150-200 мм, ууршилт 200-250 мм, жилийн дулаан үеийн

ууршилт 600-800 мм байгаа зэрэг нь ус зүйн сүлжээ маш бага болохыг гэрч байна. Гол мөрний

0

5

10

15

20

25

30

4 сар 7 сар 10 сар

0

20

40

60

80

4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар

Page 9: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

9

усны булингар 200 г/м3 –аас дээш. Хатуу урсац жилд 1 м/км

2-аас доош. Шар усны үерийн

хамгийн их урсац хойд болон баруун нутгаар 10-мм –ээс доош, зүүн болон өмнөд нутгийн

багахан хэсгээр 50-100 мм орчим. Борооны үерийн хамгийн их урсацын модуль 0,1-ээс доош

байдаг. Усны эрчим хүчний нөөцгүй. Нутгийн төв болон баруун хэсгээр түр зуурын урсацтай

гол горхи нилээдгүй талбай эзэлдэг. (Зураг 19.)

1.6.2. Гидрогеологи

Тус сумын нийт нутаг нь газрын доорх усны хэв шинж нүх сүвийн усны бүлэгт багтах ба ус

агуулагч чулуулгийн бүрдэл, давхарга, хэвшилд багтдаг. Нутгийн төв болон баруун өмнөд

нутгийн ихэнх хэсэг нь дөрөвдөгчийн хурдсын, хойд болон баруун хойд хэсгийн ихэнх нутаг нь

дунд төрмөлийн хурдсын, төвийн нутгийн багахан хэсгээр палеогены ба неогны хурдсын хэв

шинжүүд тархсан. Харин нутгийн зүүн хойд болон баруун өмнөд нутгийн багахан хэсгээр ан

цавын ус агуулагч чулуулгийн бүрдэл, давхарга хэвшилд багтах эрт төрмөлийн тунамал

чулуулгийн хэвшил байдаг. (Зураг 20.)

1.6.3. Агро уур амьсгалын мужлал

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь Агро уур амьсгалын хувьд Дулаавтар мужид багтаж

байна. Чийгийн багтаамж (k) 4.1-5.5, дулааны хангамж (C) 2000-2500, цочир хүйтрэлийн эрч

(C) < -1.0, хүйтрэлгүй хугацаа (хоногоор) 100-120, гадаргын хэрчигдлийн шигүү (км) -6.0,

гадаргын хэвгий (градусаар) 3-6, далайн түвшнээс дээших өндөр (м-ээр) 800-1500.

1.6.4. Уур амьсгалын мужлал

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн хойд хэсгээр хуурай дулаавтар, нутгийн

өмнөд хэсгээр хуурайдуу сэрүүн мужид багтаж байна.

1.6.5. Барилгын төлөвлөлтөнд зориулсан уур амьсгалын мужлал

Нийт нутгаар хуурайдуу хүйтэн муж зонхилж байна. Хамгийн дулаан сарын дундаж

температур (C) 20-25, өвлийн 3 сарын салхины дундаж хурд (м/с) 3.1-4.0, галлагааны хугацааны

температурын нийлбэр (C) 5300-6000, жилийн дундаж температур (C) 2 оос -2, өвлийн 3 сарын

дундаж харьцангуй чийгшил (%) 50-60 байна.

1.6.6.. Цасан бүрхүүлийн жин

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь цасан бүрхүүлийн жингийн хувьд 50 кгс/м2 байна.

1.7.1. Гадаргын усны мужлал

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь түр урсгал бүхий гол горхитой мужид багтаж байна.

1.7.2. Усны үндсэн хагалбар ба голуудын усжил

Эрдэнэцагаан сумыг усны үндсэн хагалбараар нь авч үзвэл Номхон далайн ай савд багтаж

байна. Сүхбаатар аймгийн гадаргын усны нөөц нь 0.20 км3 байна.

1.7.3. Гол мөрний сүлжээний нягтшил

Гол мөрний сүлжээний нягтшилаар нь авч үзвэл Эрдэнэцагаан сум нь түр урсгал бүхий гол

горхитой мужид багтаж байна.

Агаарын үнэмлэхүй их температурын дундаж 15-20 градус, агаарын үнэмлэхүй их

температур 35-40 градус, агаарын үнэмлэхүй бага температурын дундаж -20-15 градус,

агаарын үнэмлэхүй бага температур -45-40 градус

Page 10: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

10

A). Бэлчээрийн усан хамгамжийн эх үүсвэр нутгийн урд хэсгээр “Гүний ус”, хойд

хэсгээр “Гадаргын болон гүний ус”

Б). Гол мөрний эрчим хүчний нөөцгүй

В). Байгалийн рашаан ус (эрдэсжилт ихтэй хүйтэн рашаан)

Г). Гол мөрний олон жилийн дундаж модуль -1.0 (түр урсгал бүхий гол горхи)

Д). Гол мөрний олон жилийн дундаж давхраа -25 (түр урсгал бүхий гол горхитой муж)

Е). Урсац бүрдэх, дамжин өнгөрөх алдагдах муж (түр урсгал бүхий гол горхитой муж)

Ё). Гол мөрний жилийн дундаж ургацын хувьсгалын коэффицент (түр урсгал бүхий гол

горхитой муж)

Ж). Хөрсний нийт чийг (түр урсгал бүхий гол горхи)

З). Газрын гадаргаас уурших жилийн дундаж ууршиц (түр урсгал бүхий гол горхитой

муж)

ХАВСРАЛТ

Лхачинвандад уул

Сүхбаатар аймгийн нутгийн зүүн урд захад хил

дээр х.ө.45ө41', з.у.116ө00' солбицолд оршдог.

1233 м өндөр тахилгатай уул. Хээр талд орших

мөртлөө ойн буга нутагладагаараа нэрд гарсан

сонин газар учир энэхүү уулыг Баруун, Зүүн

Араат уулыг оролцуулан дунджаар зүүнээс

баруун 50 км урт, 20 км өргөн 588 ам.км

талбайтай нутгийн 1965 оноос дархлан, 1995

оноос Байгалийн цогцолборт газар болгон

хамгаалж байна.

19 дүгээр зууны сүүлчийн Егүзэр хутагтад Өвөр монголын нэг ноѐноос бэлэглэсэн хоѐр буга

олширч 100 хүрэх үед 1915 оны үед хашаанаас нь гаргаж зэрлэгшүүлсэн байна. Одоо бугийн

тоо 200 гаруй бий гэсэн мэдээ бий.4

Дорнод Монголын дархан цаазтай газар

Дорнодын их талын хэсгийг хамарсан дархан газар. Хүний аж ахуйн үйл ажиллагаанд өртөөгүй

онгоноорооо байгаа Дэлхийн цөөн талын нэг. А, Б хоѐр хэсэгтэй. А хэсэг нь Мэнэнгийн тал, Б

хэсэг нь Дорнод Сүхбаатар аймгийн нутгийн зааг дээр орших Лаг нуур. Ховор амьтан, ургамал

болон зээр, чоно, нэн элбэг. 1992 оноос нийт 5704 ам.км талбайг хамруулан дархалсан бөгөөд

өргөтгөх санал бий. Монголын төдийгүй Ази тивийн хялганат хуурай хээрийн унаган төрхийг

хадгалж байгаа тал хээрийн иж бүрдлийн төлөөллийн газар.5

Харгитай гол

4 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 243

5 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 164

Page 11: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

11

Зотолхаан уулын баруугаар хойшоо урсах

жижиг гол. Энд дөрөв, зургаан талт

хүрмэн чулуу бий.6

Зотол хан уул

Дарьгангын талархаг газрын нэг унтарсан

галт уул юм. Галт уулынхаа шовгор

хэлбэрийг алдаагүй хадгалж үлдсэн.

Амсрын диаметр нь 200-250 м, Зотолхаан

уулын хайлмал шингэн зүйлс нь зүүн

хойшоо 8-9 км хүртэл урссан байна.

Зотолхааны үнэмлэхүй өндөр нь 1425 м.

з.у.114ө44', х.ө.45ө49'-ын солбицолд оршдог тахилгатай уул. 7

Хөндлөн хайлаас

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн урагш холгүй орших булаг горхи, хайлаас

буттай баянбүрд.8

Егүзэрийн орд

Сүхбаатар Аймгийн Эрдэнэцагаан сумын төвд орших орд. Эндээс 72 мян тонн гянтболд, 12 мян

тонн молибден ашиглах боломжтой гэдэг. Энд Егүзэрийн хийдийн туурь бий.9

Хангайн нуур

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн хойд хэсэгт Баянцагаан хушуу талаас урагш

орших нуур.10

Бор-Өндөр толгой

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн зүүн захад Бэлхийн нуруунаас хойш орших

1035 м өндөр уул.11

Дөрвөлжин толгой

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойш Тавантолгойгоос зүүн орших 916 м

өндөр толгой.12

Боролж толгой

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс баруун хойш чигт Боролжийн хөндийн урд

захад орших 1007 м өндөр толгой.13

Өндөр хамар толгой

Сүхбаатар аймгийн нутагт Зотолхаан уулнаас хойш х.ө.46ө24' хавьд орших 1066 м өндөр уул.14

6 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 454

7 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 208

8 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 467

9 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 184

10 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 447

11 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 87

12 Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 165

13Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 86

Page 12: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

12

0%

20%

40%

60%

80%

100%

2000 2010 2012 2013

Буян уул

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвөөс зүүн хойш орших 1202 м өндөр уул. Бэлхийн

нурууны баруун урд хэсэг болно.15

ХОЁРДУГААР БҮЛЭГ. НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ГАЗАРЗҮЙН ТОДОРХОЙЛОЛТ

Одоо тус сум нь 8 баг, 1564 өрх,

6309 хүн амтай, 180,5 мянган

толгой малтай, аймгийнхаа зүүн

бүсийн томоохон сумдын нэг

болоод байна. Сумын хүн амын

ихэнх нь халх, үзэмчин, хуучид,

дарьганга ястангаас бүрдэнэ.

Сумын ИТХ, Засаг дарга, түүний

тамгын газар, 11 жилийн дунд

сургууль, хүн эмнэлэг, хүүхдийн

цэцэрлэг, соѐлын төв зэрэг төсөвт

байгууллагууд, хувийн мал эмнэлэг 3, худалдаа үйлчилгээ эрхэлдэг хоршоо, компани зэрэг аж

ахуйн нэгж байгууллагууд ажиллаж байна.

2.1. Хүн ам

Тус сумын эрүүл мэндийн газраас

гаргадаг мэдээгээр эхний 1 дүгээр

сард 11 хүүхэд шинээр мэндэлж, 2

хүн нас баржээ. Хүн амын цэвэр

өсөлт 90 болж 2014 оны мөн үеэс 43.1

хувиар буюу 28-аар өслөө.

Зураг Сумдын хүн амын тоо

14

Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 316 15

Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 111

Page 13: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

13

0

5

10

15

2012 2013 2014 2015

Төрөлт

Нас баралт

0 10 20 30 40 50 60

Бүрэн дунд

Суурь

Дээд боловсролтой

Бага

Мэргэжлийн анхан шатны

Тусгай дунд

Боловсролгүй

0

2

4

6

8

10

12

2012 2013 2014 2015

Төрсөн эх

Амьд төрсөн хүүхэд

Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн

ажил хайгч иргэдийн тоо 2015 оны 1

дүгээр сарын эцэст 80 болсны 49 нь

эмэгтэйчүүд байна. Эдгээр

бүртгэлтэй ажил хайгчдын 73 нь

ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны

мөн үеэс 15.5 хувь буюу 10 хүнээр,

2014 оны 12 дугаар сарын эцсээс 1.1

хувь буюу 7 хүнээр тус тус өссөн

байна.

Зураг 19. Төрсөн хүүхэд нас барсан хүний тоо. 2012-2015 оны эхний 1 сард

1 дүгээр сарын байдлаар хөдөлмөрийн хэлтэст 12 иргэн шинээр бүртгүүлсний 2 иргэн ажилд

зуучлагдан орсон байна.

Сумын хэмжээнд

эхний 1 дүгээр сарын

байдлаар 1700 хүнд

үзлэг хийсэн нь

өмнөх оны мөн үеэс

5.0 хувиар буурч, 110

хүн эмнэлэгт хэвтэж

эмчлүүлсэн байна.

Урьдчилан сэргийлэх

үзлэгт 301 хүн

хамрагдсан нь 30

хувиар буурлаа.

Зураг 20. Бүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшингээр 1-р сарын байдлаар

Сумын хэмжээнд

2015 оны эхний

1дүгээр сард 11 эх

амаржиж, амьд

төрсөн хүүхдийн тоо

11 хүүхэд болж,

өмнөх оны мөн үеэс

амаржсан эхийн тоо,

хүүхдийн тоо 11 буюу

11.2 хувиар тус тус

өссөн байна.

Зураг 21. Амаржсан эх, амьд төрсөн хүүхдийн тоо

2.2. Хөдөө аж ахуй

Сумын хэмжээнд мал бүхий өрх 1186,

үүнээс малчин өрх 925, малчин 2342 байна.

Нийт малын 96,8 хувь нь хувьд байдаг. Нэг

өрхөд 115 толгой мал ногдож, нэг хүнд 28

толгой мал ногддог. Тус суманд илүү

нугаламт үзэмчин үүлдрийн хонийг цэврээр

Page 14: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

14

0

50000

100000

150000

200000

250000

2000 2010 2011 2012 2013

нь үржүүлдэг бөгөөд Дорнод

Монголын махны чиглэлийн

бухаар үхэр сүргээ,

Баяндэлгэрийн улаан ухнаар

ямаан сүргээ сайжруулах чиглэл

баримтлан ажиллаж байна.

Цаашид үзэмчин үүлдрийн

хонийг цэврээр нь үржүүлдэг

үржлийн нэгжтэй болох

зорилготой. Бэлчээрийн усан

хангамж хангалгүй, одоогоор

бэлчээрт гүн өрмийн худаг 18, энгийн уурхайн худаг 208 бий. Малын хашаа 495 байгаа нь мал

сүргийн 90 орчим хувийг хангаж байна.

Малын онд оролт: Том малын зүй бус хорогдол 2015 оны 1 дүгээр сард 109 толгой болж,

өмнөх оны мөн үеэс 53 толгойгоор буюу 48,6 хувиар өссөн байна. Том малын хорогдлыг

төрлөөр нь авч үзвэл: адуу 7, үхэр 15, хонь 47, ямаа 40 толгой байна.

Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ, бүтэц /2015 оны 1 сарын 1-ний байдлаар/

Нутаг дэвсгэрийн бүтэц Х.Н Хэмжээ Хувь

1 ХАА-н эдэлбэр газар Га 1421004.3 83.85

2 Бэлчээр Га 1410156.3 83.21

3 Хадлан Га 10000 0.59

4 Тариалангийн талбай Га 5

5 Атаржсан газар Га 634 0.04

6 Хөдөө аж ахуйн бусад газар Га 209 0.01

7 Ойн нөөц Га

8 Усны эдэлбэр газар Га 545 0.03

9 Тусгай хамгаалалттай газар Га 271113.1 16.00

10 Зам, шугам сүлжээний газар Га 1542.2 0.09

11 Хот, суурины эдэлбэр газар Га 577.4 0.03

Нийт нутаг дэвсгэр Га 1694782 100.0

Багуудын эдийн засгийн үзүүлэлтүүд /2015 оны 1 сар/

Багууд Өрхийн

тоо Хүн амын

тоо Малын

тоо Тариалангийн

талбай, га Сумын

төвөөс

зай /км/

1.Хөндлөн хайласт 233 1014 43579 28

2.Цагаан-овоо 240 904 10333 Сумын

төв

3.Бадрах 139 610 19914 36

4.Хонгор 162 645 18773 28

5.Билүүт 238 942 12327 Сумын

төв

6.Жаргалант 165 670 28152 45

7.Хадын булан 179 697 33887 22

8.Алтан-Овоо 198 827 7848 Сумын

төв

Сумын дүн 1554 6309 174813

Page 15: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

15

Газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт

Үзүүлэлтүүд 2004 2005 2006 2007 2008

Хураасан ургац

Үр тариа

Төмс 32.4 24.5 28 28 40

Хүнсний ногоо 13.6 4 27 27 21

Тэжээлийн

таримал

Хадлан 1951 2200 472 401.5 500

Хөдөө аж ахуйн нэгдэл тарснаас хойш газар тариалангийн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон.

Сүүлийн жилүүдэд өрхийн төмс, хүнсний ногооны тариалалт жилээс жилд нэмэгдэж, иргэдийн

идэвх санаачлага дээшилж, хүлэмжийн тариалалт хийж байна. Усалгаатай тариалан эрхлэхэд

усны хангамж хүрэлцээгүй тул нэгжээс авах ургацын хэмжээ бага байдаг. Хадлангийн талбай

хүрэлцээтэй, ургац сайн ч техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу.

Газрын нэгдмэл сан

Байгаль орчныг хамгаалах асуудал

Тус сум нь байгалийн нөөц, баялаг ихтэй,

өргөн уудам нутаг дэвсгэртэй юм.

Сүүлийн жилүүдэд байгалийн баялгийг

эмх замбараагүй ашиглах, уул уурхайн

салбар түлхүү хөгжиж, лиценз эзэмшигчид

олшрон, газар нутгийг ухаж сэндийчин

баялгийг нь ашиглаад нөхөн сэргээлт

хийхгүй байх зэрэг зүй бус үзэгдлүүд их

гарч байна. Сумын төв орчимд ногоон

байгууламж байхгүй, шороон шуурга

Page 16: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

16

ихэссэн, усны нөөц багассан зэрэг нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талтай.

2.3. Аж ахуйн салбар

Эрчим хүч: Эрчим хүчний эх үүсвэр нв дизель станц бөгөөд сумын төвд цагийн хязгаарлалттай

ажилладаг. Нар, салхины эх үүсгүүр ашигладаг өрхийн тоо 700 орчим болоод байна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хөгжил

Талх, нарийн боовны цех нэг, блокны үйлдвэр

2 ажилладаг. Худалдаа, үйлчилгээний 43 цэг,

салбар байдаг ба энэ нь бөөний худалдааны

цэг, супермаркет, минимаркет, баар, цайны

газар, кафе, мах, сүү, цагаан идээний дэлгүүр,

хүнс, бараа, барилгын материал, сэлбэгийн

дэлгүүр

ажилладаг. Ахуйн үйлчилгээний салбарт

үсчин 4, гуталчин 1, зочид буудал 3, оѐдолчин

3, мужаан 4, машин, мотоциклын засвар, дугуй

засварын газар бий.

2.4. Тээвэр холбоо

Харилцаа, холбоо: 1960-аад оны эхэн үеэр Баруун-Урт

болон бусад газруудтай холбогдох агаарын холбоо бий

болсон. 2003 оноос ОВ-12- 3 төхөөрөмж ашиглаж эхэлснээр

12 сувгаар яриа явуулах болсон. Одоо улс, хот хоорондын

яриа, факс, канон, цахилгаан мэдээний үйлчилгээ явуулдаг.

Мобиком, G MOBILE гэсэн үүрэн холбооны 2 сүлжээ орж

ирснээр гар утас хэрэглэгчдийн тоо 1000 орчим болоод

байна. Телевизийн 4 сувгаар нэвтрүүлэг үзэж байна.

Зам, тээвэр. Аймгийн төв болон бусад сумдтай шороон замаар холбогддог. Сумын төвд 3 км

сайжруулсан замтай. Сумаас гадагш болон доторх ачаа, зорчигч тээврийн үйл ажиллагааг

Page 17: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

17

хувийн хэвшлийнхэн гүйцэтгэдэг. Аймгаас суманд 7 хоногт 2 удаа шуудангийн үйлчилгээ

үзүүлдэг, багуудад шуудан хүрдэггүй.

2.5. Үйлчилгээний салбар

Шатахуун түгээх станц: НИК компаний ШТС нэг ажилладаг.

Банкны салбар: 1974 онд Монгол банкны салбар

тооцооны төв тус суманд байгуулагдсан. Уг төв нь

1991 оны 01 сард ХААН банкны салбар тооцооны

төв болсон ба одоо иргэд, байгууллагын хадгаламж,

харилцахын үйлчилгээнээс гадна олон төрлийн

зээлийг иргэдэд олгож байна. 2006 оны 1- р сард тус

төв нь онлайн системд шилжиж, интернэт мобайл

банкны үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Одоо 5000 гаруй

харилцагчтай болсон ба сумын нийт зах зээлийн 90

гаруй хувийг эзэлж байна. Шуудан банкны

салбар 2007 оноос үйл ажиллагаа явуулж байна.

Боловсрол, соёлын салбарын хөгжил

Ерөнхий боловсролын сургууль. 1925 оны 5 сард Зотол хан уулын хошууны тамгын дэргэд

“Тэнхим” нэртэйгээр анхны бага сургууль байгуулагдаж, 1955 онд хөдөөгийн

анх удаа 7 жилийн дунд сургууль болж Асгат, Дарьганга, Наран, Зотол сумдын хүүхдүүд

суралцах болжээ. 1963 оноос 8 жилийн дунд сургууль болсон ба 1992-1994 онуудад 10 жилийн

сургууль, 2008 оноос 11 жилийн сургалттай дунд сургууль болсон. Одоо тус сургууль нь 1200

орчим сурагч, 80 орчим багш, ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Хүүхдийн цэцэрлэг: Хүүхдийн цэцэрлэг нь анх 1963 онд Эрдэнэцагаан суманд сумынхаа

ажилтай хүмүүсийн хүүхдийг харж хандах, зөв боловсон хүмүүжилтэй болгох зорилгоор

байгуулагдаж байсан. Анхны эрхлэгч нь Н.Аюур гэдэг хүн байжээ. Одоо тавьж буй зорилго

зорилт нь өөрчлөгдөж хүүхдийг сургуульд бэлтгэх сургуулийн өмнөх боловсрол олгох

чиглэлээр ажиллаж байна. Сумын төвийн цэцэрлэг 75 хүүхдийн хүчин чадалтай, отрьядын

цэцэрлэг 90 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг яслийн кабинеттай ажиллаж байсан ба одоо

улам өргөжин 130, 50 хүүхдийн орон тоотой 2 цэцэрлэг нийт 26 ажилчин албан хаагчидтай

ажиллаж байна.

Page 18: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

18

Соёлын төв: Анх 1937 онд Урт суманд “Улаан булан” нэртэйгээр байгуулагдаж, улмаар 2005

онд шинээр Соѐлын төв баригдаж, орон нутаг судлах танхим, номын сантайгаар ажиллах

болсон. Одоо 5-н орон тоотойгоор орон нутагт соѐл урлагийн иж бүрэн үйлчилгээг хүргэх

зорилготой ажиллаж байна.Тус сумаас урлаг соѐлын алдар 22 суутнууд олноор төрөн гарсныг

нэрлэвэл, Монгол улсын соѐлын тэргүүний ажилтан Н.Цэвээнжаргал, зохиолч сэтгүүлч Д.Цогт-

Очир, яруу найрагч Н.Лутбаяр, Монголулсын тэргүүний уран сайханч С.Хишгээ, Х.Мухраа,

Б.Саруул гэх мэт авьяаслаг уран бүтээлчид олон байна.

Эрүүл мэндийн салбарын хөгжил: Сумын хүн

эмнэлэг нь анх 1936 онд Шебалова гэдэг бага

эмчтэй Урт сумын хүний бага эмчийн салбар,

1937 онд Зотол сумын хүний бага эмчийн салбар

нэртэйгээр тус тус үүсэн байгуулагджээ. 1956

онд хүний их эмчийн салбар болон өргөжсөн ба

одоо их эмч 1, бага эмч, эх баригч, сувилагч,

лаборант 12, бусад 17 ажилчидтай үйл

ажиллагаа явуулж байна. Хөдөөгийн 5 багтай,

багууд нь сумын төвөөс 60-70 км зайтай оршдог.

Жилд дунджаар 13000 орчим хүнд үзлэг хийж

600 гаруй алсын дуудлагад явж үйлчилдэг.

2.6. Аялал жуулчлал

Түүхийн дурсгалт газрууд: Сумын нутагт эртний аймаг,

улс, гүрэн болон дундад эртний үеийн улсад холбогдох

дөрвөлжин, зараа болон ердийн булш, бэхлэлт хэрэм, шивээ

балгасын үлдэгдэл, шинэ чулун зэвсгийн үед холбогдох

зэвсгүүд, үлдэц олдвор Харгилтай, Ханын гол, Гурван

хадтай, Хонгор овоо, Уртын цагаан овоо, Морин хошуу,

Хадын голд элбэг байдаг. Хонгор, Дугнаран, Зэгэстэй,

Хаалгат, Жаргалантын ширээ, Бүрд, Бага дэлгэр, Рашаан,

Цайдам зэрэгт хүн чулуун хөшөө, Хөндлөн хавцлын чулуун

дээрх зураг, Эрээний бичигт хад зэрэг түүхийн дурсгалт

зүйлүүд арвинтай.

Хилийн 0146 дугаар анги

Дотоодыг хамгаалах газрын даргын

1936 оны 12 сарын 12-ны өдрийн 3

тоот тушаалаар Эрдэнэцагаан суманд

хилийн 20 дугаар отрядыг

байгуулжээ. Ийнхүү түүхэнд Чоно

голын отряд хэмээн алдаршсан

хилийн хороо мэндэлж, эх орныхоо

дархан хилийн манаа болон зогссон

юм. 1945 оны чөлөөлөх дайнд

отрядын 300 гаруй хилчид биечлэн

оролцож гол цохилтын чиглэлийн

баруун талыг хаах, дайсны зэвсэгт бүлгүүд, тагнуул, хорлон сүйтгэх бүлгүүдийг устгах үүрэг

гүйцэтгэсэн. Хилийн 20 дугаар отрядын хилчдийн ололт амжилтыг үнэлж 1974, 1975, 1978

онуудад “Засгийн газрын хүндэт жуух бичиг”-ээр, 1978 онд “Цэргийн алдар” алтан медалиар

шагнажээ. БНМАУ- ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1983 оны 7 сарын 09-ний өдрийн зарлигаар

Page 19: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

19

отрядыг “Байлдааны гавьяаны одон”-гоор шагнав. Ийнхүү Чоно голын отряд “Одонт отряд”

хэмээх хүндтэй нэрээр нэрлэгдэх болсон.

Сумын “Өнө өглөгт”хийд

1780 онд Егүзэр Лувсанбалдан “Номч дов”

хэмээх ургамал ногоо тэгширсэн сайхан газарт

анх байгуулсан тус хийдийг Эрдэнэцагаан овоо,

Алтан овоо, Хуранбадрах хэмээх гурван хүчтэний

дунд оршдог хэмээн үздэг. “Өнө өглөгт” хийд

хутагт хувилгаадаа үе улируулан өргөмжилдөг

байсан бөгөөд тэднээс хамгийн алдартай нь

долдугаар хутагт Ж.Галсандаш билээ. Тэрбээр

олноо өргөгдсөний гуравдугаар 24 он буюу 1913

онд Богд хааны зарлигаар Автономит Монгол

Улсын Зүүн өмнө хязгаарыг илбн тохинуулах сайдаар томилогджээ. Халхын шарын шашны

тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт эрдэм ном төгс хувилгаан төдийгүй шашин, төрийн

нэрт зүтгэлтэн байлаа. Егүзэр хутагтын хуучин хийдийн сэргээгдсэн “Чойр дуган”-д “Өнө

өглөгт” хийд хурал номоо хурж байна.

ДҮГНЭЛТ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын зүүн хэсэг нь Дорнод Монголын талд хамаарагдах ба

баруун хэсэг нь тэр чигээрээ Дарьгангын тэгш өндөрлөг юм. Дарьгангын 200 гаруй галт уулын

нэг болох Зотолхаан уул нь талархаг газрын нэг галт уул юм. Эрдэнэцагаан сумын нутагт

Дорнод Монголын дархан цаазтай газар, Лхачинвандад гэсэн улсын тусгай хамгаалалттай газар

байдаг ба эртний хотын балгас туурь цөөнгүй байдаг.

Тус сумын зүүн хэсгээр доод эрт төрмөлийн Молассын хурдасын нэгдэл оршдог. Харин

нутгийн зүүн өмнөд хэсгээр рифейн түрүү геосинклиналын боржин чулуулаг, дээд эрт

төрмөлийн галт уулын нэгдэл байдаг. Нутгийн баруун хэсгээр шинэ төрмөлийн эриний

идэвхжилийн бүтэц бүхий хүрмэн чулуу маш их хэмжээгээр тархжээ.

Нутгийн зүүн хойд болон төвийн нутгаар нунтаг карбонатлаг хүрэн хөрс, зүүнээс баруун урд

зүгрүү чиглэсэн Хөхдэйн нуруу орчмоор нунтаг карбонатлаг хар хүрэн хөрс, хойд болон

баруун талын ихэнх хэсгээр нунтаг карбонатлаг үлдмэл хөрс. Баруун болон төв нутгийн

багахан хэсгээр нугын марзлаг мараат хөрс толбо байдлаар тархжээ.

Нийт нутгаар Монгол дорнод хэв шинжид хамаарагдах Харгана бүхий жижиг бутлаг үетэн-

хиаг-хялганат, хиаг байдаг.

Буга, бор гөрөөс, цагаан зээр, тарвага, үнэг, чоно, мануул байхаас гадна цөөн тооны илбэнх, хар

сүүлт, шилүүс байдаг.

Нутгийн нарны нийлбэр цацрагийн жилийн дундаж хэмжээ нь 1300-1400 кВт-цаг/м2. Жилийн

бүрхэг өдрийн тоо 50 хоног, цэлмэг өдрийн тоо 120 хоног үргэлжилдэг. Нэг жилд нар

гийгүүлэх дундаж хугацаа нь 2900-3000 цаг байдаг.

Хур тунадасны жилийн дундаж хэмжээ нийт нутгаар 200-250 мм байдаг. Хүйтэн улирлын хур

тунадасны дундаж хэмжээ 10-20 мм ба цас 30 хоногын турш үргэлжлэн ордог.

Page 20: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

20

НОМЗҮЙ

- Шагдар.Ш (2007). Монголын газарзүйн нэрийн товч толь бичиг.УБ., Хууд. 243, 164,

454, 208, 467, 184, 447, 87, 165, 86, 316, 111

- Монголын үндэсний атлас. (1990). УБ.,

- БНМАУ-ын уур амьсгал, гадаргын усны нөөцийн атлас. (1985). УБ.,

- http://sukhbaatar.nso.mn/page/296

- mercycorps.org.mn/beta/documents/publications/.../SU-Erdenetsagaan.pdf

Page 21: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

21

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 1. ГЕОМОРФОЛОГИ

Таних тэмдэг

14

18

15

21

33

32

31

19

гүвээт

тэгш

үлдмэл бэсрэг уул

үлдмэл нам уул

адайр газар

пролювийн

нуур-пролювийн

голын хурдаст-пролювийн

Page 22: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

22

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 2. ГАДАРГЫН ЭГЦ НАЛУУ

Таних тэмдэг

3º хүртэл

3 º- 6º

6º - 12º

Page 23: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

23

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 3. ГАДАРГЫН ХЭРЧИГДЛЫН ШИГҮҮ

Таних тэмдэг

1000-2000

2000-3000

3000-4000

6000-8000

Page 24: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

24

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 4. ГЕОЛОГИ

Таних тэмдэг

K

C

P-N

A-PR

D

W

S

доод нэгтгэлгээ

палегон-неогены систем

дунд-дээд нэгтгэлгээ

ангилагдаагүй чулуулаг

эх төрмөл-доод анх төрмөл

холимог чулуу

ангилагдаагүй чулуулаг

Page 25: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

25

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 5. АШИГТ МАЛТМАЛ

Таних тэмдэг

хүлэр

нүүрс

түрүү эрт төрмөлийн

хожуу дунд төрмөлийн

түрүү дунд төрмөлийн

түрүү эрт төрмөл

хожуу дунд төрмөл

түрүү дунд төрмөл

Page 26: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

26

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 6. ДӨРӨВДӨГЧИЙН ХУРДАС

Таних тэмдэг

aIII-IV

PIII-IV

aII-III

ed

N-Q

dc

e

голын

нуур-голын

пролювийн ба делюви-пролювийн

элювийн

элювийн, дефлюцийн, десерпцийн, делювийн

дефлюцийн, десерпцийн, делювийн, коллювийн

галт уулын

Page 27: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

27

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 7. ГИДРОГЕОЛОГИ

Таних тэмдэг

гүний шургамал чулуулгийн

гүний шургамал чулуулгийн

дээд анх төрмөлийн ба эрт төрмөлийн бялхмал

палеогоны ба неогены хурдсын

дунд төрмөлийн хурдсын

шинэ төрмөлийн бялхмал чулуулгийн

Page 28: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

28

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 8. НАРНЫ НИЙЛБЭР ЦАЦРАГ

Таних тэмдэг

доош-1200

1200-1300

1300-1400

1500-дээш

1400-1500

1400-1500

1500-дээш

Page 29: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

29

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 9. АГААРЫН ТЕМПЕРАТУР

Таних тэмдэг

доош -8 C

-8 -6 C

-6 -4 C

-4 -2 C

-2 0 C

0-2 C

2-4 C

Page 30: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

30

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 10. ХУР ТУНАДАС

Таних тэмдэг

Доош-50

400-500

50-100

100-150

150-200

200-250

250-300

300-400

400-500

500-дээш

Page 31: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

31

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 11. УС ЗҮЙ

Таних тэмдэг

умард мөсөн далайн ай сав

номхон далайн ай сав

төв азийн гадагш урсгалгүй ай сав

Page 32: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

32

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 12. ХӨРС

Таних тэмдэг

K

C

K

K

K

K

нунтаг карбонатлаг хар хүрэн

нунтаг карбонатлаг хар хүрэн

нугын марзлаг мараа

нунтаг карбонатлаг хар хүрэн

мараалаг нугат-хүрэн

нунтаг карбонатлаг хар хүрэн

Page 33: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

33

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 13. УРГАМАЛ

Таних тэмдэг

40

46

43

54

чулуусаг алаг өвс-хялганат

жижиг бутлаг үетэн-хялганат

чулуусаг алаг өвс-ботуульт

харгана

Page 34: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

34

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 14. ЛАНДШАФТ

Таних тэмдэг

33

60

59

83

162

159

87

61

жинхэнэ хээрийн-элэгдлийн

умард хуурай хээрийн-эвдрэл элэгдлийн

умард хуурай хээрийн- эвдрэл элэгдлийн

умард хуурай хээрийн-элэгдлийн

умард хуурай хээрийн-хэрчигдэлтэй

умард хуурай хээрийн-бага хэрчигдэлтэй

өмнөд хуурай хээрийн-элэгдлийн

өмнөд хуурай хээрийн-элэгдлийн

өмнөд хуурай хээрийн-элэгдэл хуримтлалын 163

Page 35: МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ · 2015. 5. 6. · ХҮН АМ 2.1.1. Хүн ам, хүн амын хөдөлмөр эрхлэлт ... - Холимог

35

N

S

W E

Масштаб 1:1500000

Зураг 15. БАЙГАЛИЙН МУЖЛАЛТ

Таних тэмдэг

36

40

39

41

өмнөд хуурай хээрийн

хээр бүхий умард хуурай хээрийн

мараа-марз бүхий өмнөд хуурай хээрийн

умард хуурай хээрийн