27
Tel: 976-99998770 МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОН МББСБХОЛБОО Email: [email protected] Website: www.bbsb.mn

МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

Tel: 976-99998770

МББСБХОЛБООНЫ

ЖИЛИЙН ТАЙЛАН

2017 ОН

МББСБХОЛБОО

Email: [email protected] Website: www.bbsb.mn

Page 2: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

2

АГУУЛГА

МЭНДЧИЛГЭЭ __________________________________________________ 3

ХОЛБООНЫ ТУХАЙ _____________________________________________ 4

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН ___________________________________ 7

❖ СУРГАЛТЫН ХОРОО _______________________________________ 8

❖ СТРАТЕГИ БОДЛОГЫН ХОРОО ______________________________ 10

❖ МАРКЕТИНГИЙН ХОРОО __________________________________ 12

❖ ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХОРОО ________________________________ 14

❖ ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРОО ____________________________ 16

САНХҮҮГИЙН ТАЙЛАН _________________________________________ 17

❖ САНХҮҮ БАЙДЛЫН ТАЙЛАН _______________________________ 18

❖ ОРЛОГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН __________________________ 19

❖ ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН __________________________ 20

❖ МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН ___________________________ 21

❖ 2017 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ ___________________________ 22

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН _______________________________ 23

Page 3: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

3

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг айлтгая.

2017 онд салбарын хөгжлийн төлөө, нийт гишүүдийнхээ нийтлэг

эрх ашгийн төлөө Холбоотойгоо байнга хамтран ажиллаж, чин

сэтгэлээсээ дэмжиж, оролцож, дуу хоолойгоо нэгтгэн хамтдаа

хөгжиж ирсэн гишүүн байгууллагууддаа гүн талархалаа

илэрхийлье.

Холбоо маань 2017 онд салбарынхаа ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан

олон ажлуудыг хийж гүйцэтгэж, өмнөө тавьсан зорилго, зорилтуудаа бүрэн хангаж

ажиллалаа.

ББСБ-уудын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлд гадаад, дотоодын нийт 22

удаагийн сургалт, 8 удаагийн хэлэлцүүлэгийг зохион байгуулж, Банк бус санхүүгийн

салбартаа шинээр орж ирж буй ББСБ-уудыг сертификатжуулж, сургалтанд хамруулж

эхэлсэн төдийгүй ББСБ-уудын хууль эрх зүйн орчиныг сайжруулах, Төрийн байгууллагаас

гаргаж буй хууль зөрчиж гарсан бодлогын шийдвэр журмыг эсэргүүцэх, салбарын

нийтлэг эрх ашгаа хамтран хамгаалах болоод нийгэмд чиглэсэн дорвитой олон ажлуудыг

төлөвлөн, хийж гүйцэтгэлээ.

Холбоонд гишүүдийн итгэх итгэл илт сэргэж, ирээдүйн үнэт зүйлс, салбарын

хөгжил, дэвшилийн төлөө хамтран ажиллахаар 39 ББСБ шинээр элсэн орж нийт

гишүүдийн тоо өнөөдөр 196-д хүрээд байна.

Монгол улсад нийт 534 ББСБ үйл ажиллагаагаа явуулж байгаагаас хөдөө орон

нутагт 70 ББСБ үйл ажиллагаа явуулж байна. 2017 оны жилийн эцсийн байдлаар ББСБ

салбарын нийт өөрийн хөрөнгө 758.2 тэрбум, нийт актив 969.2 тэрбум төгрөг болж 1,3

сая харилцагч, 100 мянган зээлдэгчтэй болсныг дуулгахад таатай байна.

МББСБХ нь бичил санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйл ажиллагааг

сурталчлах, хөгжүүлэх, нийтлэг ашиг сонирхолыг хамгаалах, тэдгээрээс үзүүлж буй

санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх жигд, тогтвортой болгох замаар

улс орныхоо нийгэм эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна.

Бидэнтэй хамтран ажилладаг нийт байгууллага, хувь хүмүүс, зөвлөлийн гишүүд,

хамтран зүтгэгч ББСБ-ын хамт олон, удирдлагууд, хэрэглэгч, харилцагчиддаа ажил үйлс

нь улам дэлгэрч, одтой хийморьтой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж

мэндчилж байна. Нийтлэг эрх ашиг, сонирхол нэгтэй, нэг салбарт хамтран зүтгэгч,

мэргэжлийн холбооны гишүүн танд ирж буй ондоо Холбоогоо улам бүр хүчирхэгжүүлэн,

идэвхи санаачлагатай ажиллахыг хүсье.

МББСБХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

БИД ББСБ-ЫН ТУЗ-ЫН ДАРГА А.АЛТАНСҮХ

Page 4: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

4

ХОЛБООНЫ ТУХАЙ

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/ нь 2002 оны

12-р сарын 6-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд ББСБ-уудыг сайн дураар нэгтгэсэн,

төрөөс хараат бус, бие даасан, ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус

байгууллага юм. Тус холбоо нь сүүлийн 15 жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа

явуулж ирсэн ба гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн хүсэл зоригийг

төрийн эрх барих байгууллагын өмнө төлөөлөх, гишүүдийг зөвлөмж мэдээллээр хангах,

боловсон хүчнийг сургах, эрх зүйн туслалцаа үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд

сурталчлах, хууль хяналтын байгууллага, гадаад дотоодын харилцагч түншүүдтэй

хамтран ажиллах, Банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх, төрийн бодлогыг банк бус

санхүүгийн салбараар дамжуулан хэрэгжүүлэх зэрэг үндсэн чиглэлд үйл ажиллагаа

явуулдаг.

Холбоо нь 2017 онд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 196 ББСБ-ыг

эгнээндээ нэгтгэсэн байна.

АЛСЫН ХАРАА

Хүчирхэг бичил санхүүгийн үйлчилгээ болон түншлэлийн нэгдмэл байдлаар ядуурлыг

бууруулж, Монгол орныхоо нийгэм, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол Улсын санхүүгийн зах зээлд эзлэж буй ББСБ-ын салбарын байр суурийг улам

бэхжүүлэн хөгжүүлэх, олон улсын түвшинд гарган үйл ажиллагааг өргөжүүлэх замаар

Монгол улсын нийгэм эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг улам дээшлүүлж, ядуурлыг

бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бичил болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчидэд

бодит дэмжлэг үзүүлэхэд оршино.

ЗОРИЛТ

ББСБ-уудын хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалах, эрх бүхий

байгууллагын өмнө төлөөлөх

ББСБ-уудыг гадаад, дотоодын банк, санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн

мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, ББСБ-уудын дундын мэдээллийн зохих санг буй

болгох

ББСБ-уудын үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг сурталчилах, олон

нийтэд таниулах

ББСБ-уудын ажилтнуудыг сургах, боловсон хүчнийг чадавхижуулах

Page 5: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

5

Холбооны үндсэн үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Стратеги бодлого, хөгжил, эрх зүйн орчны хүрээнд

Холбоо нь банк бус санхүүгийн салбарын үйл ажиллагааны талаарх хууль тогтоомж,

бодлого зохицуулалтын шийдвэр гаргах үйл ажиллагаанд салбарын эрх ашгийг

төлөөлөн оролцох, банк бус санхүүгийн салбарын болон гишүүдийн үйл ажиллагаанд

холбогдолтой аливаа хууль тогтоомж, эрх зүйн актын төсөл, түүнд оруулах санал өгөх,

холбогдох төслийг боловсруулах, гишүүдийн эрх ашгийг илэрхийлсэн зохицуулалтыг

эрх зүйн хэм хэмжээнд тусгуулах болон холбогдох хууль тогтоомжийг зохих ёсоор

хэрэгжүүлэхийг шаардах зэргээр гишүүдийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэн

оролцож, хууль тогтоогч болон зохицуулагчидтай хамтран ажилладаг.

Судалгаа шинжилгээ, маркетингийн ажлын хүрээнд

Холбоо нь гишүүддээ олон улсын болон дотоодын эдийн засаг, банк санхүүгийн

салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээ мэдээллийг цаг тухайд нь оновчтой

хүргэх, олон улсын банк, санхүүгийн байгууллагын тэргүүн туршлага, шинэ

бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх, санхүүгийн

салбарын өнөөгийн болон хэтийн төлөв байдлын талаарх судалгаа тайланг

боловсруулан түгээж, холбооны гишүүдийн хооронд үр ашигтай мэдээллийн

системийг бүрдүүлж харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг

ажлуудыг хийдэг.

Сургалт олон нийтийн арга хэмжээний хүрээнд

Гишүүн ББСБ-уудын боловсон хүчний чадахжуулах, мэргэжлийн түвшинг

дээшлүүлэх чиглэлээр сургалт, семинар,давтан сургалтуудыг зохион байгуулах,

гадаад дотоодын сургалтын мэдээллээр хангаж, оролцох боломжийг хангах, салбарын

үйл ажиллагаатай холбогдолтой болон гишүүдийн өмнө нийтлэгээр тулгамдсан

асуудлаар хурал, уулзалт, ярилцлага зохион байгуулах буюу зохион байгуулах үйл

ажиллагаанд оролцох, болон удирдах зөвлөлийн хурал, холбооны ээлжит чуулган

зэргийг зохион байгуулж явуулдаг. Мөн гишүүн ББСБ-уудын нийгмийн хариуцлагыг

дээшлүүлж, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор төрөл бүрийн тэмцээн

уралдаан, хандивын аян, эрдэм шинжилгээний хурал зэрэг нийгэмд тустай олон

нийтийн төрлийн арга хэмжээг зохион байгуулж явуулдаг.

Гадаад, дотоод харилцааг хөгжүүлэх ажлын хүрээнд

Холбоо нь дотоодын төдийгүй олон улсын санхүүгийн байгууллага, адил төрлийн

зорилго, үйл ажиллагаатай гадаад орнуудын олон нийтийн байгууллага, банк,

санхүүгийн байгууллага, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааг тогтоох,

хөгжүүлэх, үйл ажиллагаанд нь оролцох, нийт гишүүд хоорондын үйл ажиллагааг

уялдуулан зохицуулах, эв нэгдэл, харилцан ойлголцол, хөгжлийн хамтын ажиллагааг

өргөжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн зэрэгцээ гишүүн

байгууллагадаа Холбооны мэдээллийн сувгийг ашиглах, вэб хуудсанд байгууллагын

мэдээлэл, логог байршуулах, дотоод мэдээллийн баазад нэвтрэн мэдээлэл авах болон

бусад боломжийг олгодог.

Page 6: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

6

Холбооны удирдлага, зохион байгуулалтын бүтэц:

Холбооны эрх барих дээд байгууллага нь Бүх гишүүдийн хурал бөгөөд гишүүдийн

төлөөллөөс бүрдсэн УЗ-ын 13 гишүүн, Хяналтын зөвлөлийн 3 гишүүн, үйл ажиллагааны 5

хороотой, Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал

удирдан явуулдаг.

Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнд

Тунсаг ТЭЛМЭН

Удирдах зөвлөлийн гишүүн Микро кредит ББСБ-ын

Гүйцэтгэх захирал

Пүрэвцэрэн ЦЭЕН-ОЙДОВ

Удирдах зөвлөлийн гишүүн

Мобифинанс ББСБ-ын

Менежер

Бямбаа ЛХАГВАСҮРЭН

Удирдах зөвлөлийн гишүүн

Экокапитал ББСБ-ын Ерөнхий захирал

Пүрэвжав ЭРДЭНЭБААТАР

Удирдах зөвлөлийн гишүүн

Шүрэн капитал ББСБ-ын Гүйцэтгэх захирал

Page 7: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

7

❖ СУРГАЛТ ХАРИУЦСАН ХОРОО

❖ СТРАТЕГИ БОДЛОГО ХАРИУЦСАН

ХОРОО

❖ МАРКЕТИНГ ХАРИУЦСАН ХОРОО

❖ ГИШҮҮНЧЛЭЛ ХАРИУЦСАН ХОРОО

❖ ГАДААД ХАРИЛЦАА ХАРИУЦСАН

ХОРОО

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ

ТАЙЛАН

Page 8: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

8

СУРГАЛТЫН ХОРОО

Зорилго: ББСБ-ын салбарын боловсон хүчнийг чадваржуулах.

Сургалтын стандарт хөтөлбөртэй болох

Сургалтын хорооны зүгээс ББСБ-уудын ажилтануудыг

мэргэшүүлэх, чадавхжуулах ахисан түвшний сургалтуудыг тогтмол

зохион байгуулах. Өмнөх жилүүдийн суурь сургалтын стандартыг

сайжруулж, орчин үеийн шинэлэг сургалтын арга аргачлалыг

нэвтрүүлэх зорилтын хүрээнд стандарт, хэрэгцээт, гадаад гэсэн 3

төрлийн 22 удаагийн сургалтыг төлөвлөн, модуль тус бүрийг

тусгайлан боловсруулж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран

практик голлосон сургалтуудыг зохион байгууллаа.

➢ Стандарт сургалт нь тогтсон модуль бүхий сургалтын

хөтөлбөрийн дагуу улирал тутам явагдсан ба шинээр тусгай

зөвшөөрөл авч буй ББСБ-уудыг сертификатжуулах болон

ББСБ-уудын нягтлан бодогч, зээлийн эдийн засагчд, дотоод

аудиторуудад зориулагдсан үндсэн 4 төрлийн 9 удаагийн

сургалтыг СЗХ, Татварын ерөнхий газар, Мэргэшсэн

нягтлан бодогчдын институти, ТИНЗ, Банк санхүүгийн

академи, Монголын дотоод аудитын институти зэрэг

мэргэжлийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион

байгууллаа.

➢ Хэрэгцээт сургалт нь ББСБ-уудын хэрэгцээ шаардлагад

нийцсэн хөтөлбөрийн дагуу макро эдийн засгийн бодлого,

хууль эрхзүйн зохицуулалт, хувь хүний хөгжил, удирдах

арга барил, нөхцөл байдалд тулгуурласан манлайлал,

зээлийн ажилтаны ёс зүй сэдвүүдийн хүрээнд 6 удаагийн

сургалтыг амжилттай зохион байгууллаа.

➢ Гадаад харилцааг өргөжүүлэх, ББСБ-н ажилтануудын

мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, Олон улсын сайн

туршлагыг нэвтрүүлэх зорилгоор гадаадад болох сургалт,

семинарт хамруулах хүрээнд ОУСК болон ATTF зэрэг

байгууллагуудтай хамтарсан сургалтуудыг амжилттай

зохион байгуулсан. Дэлхийн Бичил санхүүгийн төвийн 20

дахь чуулга уулзалтын мэдээллээр хангаж ажилласан.

ОУСК-тай хамтран хөдлөх эд хөрөнгийн болон эдийн бус

хөрөнгийн барьцааны тухай, факторинг, авлага барьцаалж

шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх боломж, өртгийн

сүлжээ, чанаргүй зээлийн асуудлыг шийдвэрлэхэд шүүхийн

бус журам болон бусад боломжит аргачлалуудыг ашиглах нь

зэрэг сэдвийн хүрээнд 7 удаагийн сургалт семинарыг

амжилттай зохион байгуулж, гишүүн 300 орчим ББСБ-ын

төлөөллийг үнэ төлбөргүй хамрууллаа.

➢ ББС-ын салбарт тулгамдаж буй асуудлуудын хүрээнд ББСБ,

Төрийн зохицуулалтын байгууллагуудад ажиллаж буй

Page 9: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

9

мэргэжилтэнүүдтэй хамтран ББСБ-Тур, программын

команиудын танилцуулах уулзалт, арбитр, шүүхийн

дэргэдэх эвлэрүүлэн зуучлах төв, ШШГЕГ, хуулийн

фирмүүд зэрэг байгууллагуудатай хамтран туршлага

солилцох дугуй ширээний уулзалт ярилцлагыг зохион

байгууллаа.

ББСБ-ТУР арга хэмжээг 4 дэх жилдээ уламжлал болгон зохион

байгуулсан. Уг аялалаар БИД ББСБ, АБТС ББСБ, Очир Ундраа ОМЗ

ББСБ, Вишнфанд ББСБ-уудаар аялж, тухайн ББСБ-уудын үйл

ажиллагаатай танилцаж, дараах сэдвийн хүрээнд сургалт авч,

туршлага судалсан.

- БИД ББСБ дээр “ББСБ-ын үүсэл хөгжил, түүх” сэдвээр

- Очир Ундраа ОМЗ ББСБ дээр “ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээ

танилцуулга, цаашид ББСБ-ын салбарт шинээр нэвтрүүлэх

бүтээгдэхүүн үйлчилгээний боломж” сэдвээр

- Вишнфанд ББСБ дээр “ББСБ-ын нийгмийн хариуцлагыг

хэрэгжүүлж буй байдал, банк бус санхүүгийн салбарын

нийгмийн хариуцлагын чиг хандлага, хамтран ажиллах

боломж”сэдвээр

- АБТС ББСБ дээр “ББСБ-ын хөрөнгө оруулалт татах боломж,

хөрөнгө оруулагч нарын тавигдах шаардлага” сэдвээр тус бүр

сургалтанд хамрагдаж, ББСБ бүрийн үйл ажиллагаатай

танилцсан.

Тус аялалд Холбооны гишүүн 80 ББСБ-ын төлөөлөл хамрагдсан.

Сургалтын тайлан:

Сургалтын хорооны зүгээс төлөвлөгөөний дагуу 2017 онд нийт 22

удаагийн сургалт, 8 удаагийн хэлэлцүүлэгийн модуль хөтөлбөрийг

боловсруулан амжилттай зохион байгуулсан.

Давхардсан тоогоор 800 гаруй оролцогчийг хамруулсан байна.

Page 10: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

10

СТРАТЕГИ БОДЛОГЫН ХОРОО

Зорилго: Монгол Улсын санхүүгийн зах зээлд эзлэж буй ББСБ-

ын салбарын байр суурийг улам бэхжүүлэх, хөгжүүлэх, үйл

ажиллагааг өргөжүүлэх

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

СЗХ & МББСБХолбоо хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэх

зорилгоор “Санамж бичгийн төсөл” болон 2017 онд хамтран

ажиллах төлөвлөгөөг боловсруулан СЗХороонд хүргүүллээ.

СЗХороотой дараах асуудлуудын хүрээнд хамтран ажиллах саналаа

хүргүүлэн ажиллаж байна.

- “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай” хуулийн

шинэчилсэн найруулгын хуулийн төслийг шинэчлэн

боловсруулах, ажлын хэсэг байгуулах, хуулийг УИХ-аар

батлуулах чиглэлд;

- Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилт,

ББСБ-уудыг хамруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах боломж;

- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх

тухай хуулийн хүрээнд хамтран ажиллах, ББСБ-уудад уулзалт,

сургалт зохион байгуулах тухай;

- ББСБ-уудад эх үүсвэр татах, Төрийн төсөл хөтөлбөрт

хамруулах;

- Салбарын тайлан, мэдээг боловсронгуй, оновчтой болгох;

- Монголбанкны зээлийн мэдээллийн санд ББСБ-уудыг

хамруулах, Зээлийн мэдээллийн сангийн найдвартай байдалд

хяналт тавих тухай;

- ББСБ-ын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүйгээр зээлийн

үйл ажиллагаа эрхэлж буй хувь хүн, компаниудад арга хэмжээ

авах тухай;

- ББСБ-уудад үйлчилгээний стандарт нэвтрүүлэх тухай;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинээр батлагдсантай

холбогдуулан 6 асуудлын хүрээнд Монголын Банкны холбоотой

хамтран хуулийн ажиллагаа явуулж байна.

БУСАД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

ОУВСантай уулзлаа: ОУВСангийн төлөөллүүдтэй уулзаж, ББСБ-

ын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн

чиглэлийг танилцууллаа. Мөн уулзалтын хүрээнд хууль эрхзүйн

орчин, стратеги бодлогын түвшинд хийгдэх шинэчлэлтүүд дээр

саналаа хүргүүлж, дэмжлэг хүссэн.

Финтекийн чиглэлээр туршлага судаллаа: Монголын ББСБ-

уудын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, Санхүүгийн зохицуулах

хороон дарга С.Даваасүрэн тэргүүтэй, Хорооны зарим газар

хэлтсийн дарга нарын болон Холбооны гишүүн ББСБ-уудын

Page 11: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

11

төлөөллүүд 2017.11.14-17-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо

болсон "Олон улсын Финтекийн форум"-д амжилттай оролцсон.

Энэхүү форумаар технологид суурилсан санхүүгийн шинэ

бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын туршлага судлах,

Монгол улсад нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж, Төр төрийн бус

байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чиглэлд

харилцан тохиролцлоо.

ЖДБ-ийн санхүүжилтийн хүртээмж форумд оролцож,

салбарын байр суурийг илэрхийллээ: Монголын Банкны Холбоо

(МБХ), Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк

(ЕСБХБ)-ны Жижиг, Дунд Бизнесийн Зөвлөх үйлчилгээ

хөтөлбөртэй хамтран “Жижиг дунд бизнес (ЖДБ)-ийн санхүүгийн

хүртээмж форум 2017” арга хэмжээг “Санхүүгийн хүртээмжийг

нэмэгдүүлэх хамтын ажиллагаа” сэдэв дор 2017 оны 11 дүгээр

сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулсан.

Энэхүү форумд ББСБ-уудын чадавхийн тухай, ЖДБ-ийн

санхүүжилтийг ББСБ-аар дамжуулан хүргэх боломж, өнөөдрийн

ЖДБ-ийн санхүүжилтийн дутагдалтай нөхцөл байдал зэргийн

хүрээнд саналаа хүргүүлэн хамтран ажиллалаа.

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль:-д холбогдох

саналыг боловсруулан хүргүүлж, Үндэсний төлбөрийн системийн

зөвлөлд ББСБ-ын төлөөлөл орлоо.

Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба: Энэ хүрээнд Мөнгө

угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн

хэрэгжилтийг хангах болон сэжигтэй гүйлгээг мэдээлэх чиглэлд

ББСБ-уудыг сургалт мэдээллээр хангах, сургагч багш бэлтгэх

чиглэлд хамтран ажиллаж байна.

ТОС төсөл: Монголын банкны холбооноос санаачлан хэрэгжүүлж

буй Тогтвортой санхүүжилтийн хөдөлгөөнд нэгдэж, ТОС-ын

санаачлагыг ББСБ-ын салбарт нэвтрүүлэх ажлуудыг эхлүүллээ.

Зээлийн хүү бууруулах хуулийн төсөл: Зээлийн хүү бууруулах

хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан ББСБ-уудын

салбарын байр суурь, санал зэргийг холбогдох газруудад хүргүүлж,

нийтлэл мэдээлэл зэргийг гаргаж ажилласан.

ПРОГРАММ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ, ХАМТЫН

АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД

Холбооноос Интерактив Би Ай ХХК болон Грэйп сити ХХК-тай

хамтран ажиллах харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ

байгууллаа. Энэхүү санамж бичгийн хүрээнд Спинел 6.0 болон

МАРС НББ-ын цогц системийг хөгжүүлэх, Холбооны гишүүн ББСБ-

уудад үнийн хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлж, ашиглуулах,

программ хангамжийн шинэчлэлт, өөрчлөлтийг цаг тухай бүрд

хамтран хийх, ББСБ-уудад зориулсан сургалт, мэдээллийг тогтмол

хүргэх чиглэлд хамтран ажиллаж байна.

Page 12: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

12

МАРКЕТИНГИЙН ХОРОО

Зорилго: ББСБ болон Холбооны үйл ажиллагааны талаар

нийгэмд эерэг ойлголтыг бий болгох.

ББСБ-ЫН БОЛОН ХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧИЛАХ

E-NEWSLETTER буюу банк бус санхүүгийн салбарын цахим

сэтгүүлийг улирал бүр эрхлэн гаргаж танхимтай байнгын холбоотой

19 аймгийн 21 салбарын бүх гишүүд болон танхимын албан ёсны

мэдээллийн сайтуудаар дамжуулан гишүүн ББСБ-ууд болон

холбооны үйл ажиллагааг тогтмол сурталчилан мэдээлж байна.

“ББСБ гэдэг ойлголтыг иргэдэд өгөх, ББСБ-ын бичил санхүүгийн

салбарт гүйцэтгэх үүрэг, түүний давуу тал” зэрэг мэдээллийг

иргэдэд хүргэх, ойлгуулан сурталчилах зорилгоор өдөр тутмын

сонин сэтгүүл, сайтуудтай хамтран хамтран ажиллаж байна.

Мэргэжлийн сэтгүүл сонинд ББСБ-н мэдээллийг сурталчилан

таниулах ажлыг тогтмол зохион байгуулж байна.

МҮХАҮТанхимаас эрхлэн гаргадаг бүх төрлийн сэтгүүл сонинтой

тогтмол хамтран ажиллаж байгаа ба холбооны гишүүн ББСБ-ууд

Бизнес ба хөгжил сэтгүүл болон Бизнес таймс сонинд мэдээ,

мэдээллээ үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр гаргах

боломжтой болсон.

ББСБ-уудын үйл ажиллагаа болон Холбооны үйл ажиллагааг олон

нийтэд сурталчилах, таниулах зорилгоор өдөр тутмын сонин

сэтгүүлүүдтэй байнгын гэрээ байгуулж, хамтран ажиллах хүрээнд

Өнөөдөр сонин, Блоомберг ТВ, ikon.mn, vip76.mn, De-Facto

нэвтрүүлэг зэрэгтэй хамтран ажиллаж ББСБ-ын тухай мэдээлэл

өгөх, цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэр гаргагч нарт

хүргэх чиглэлээр нийт 8 удаагийн ярилцлага, мэдээлэл зэргийг

бэлтгэн нийтлүүлсэн.

БЯЦХАН САНХҮҮЧ МИНИЙ ХУРИМТЛАЛ БҮТЭЭЛИЙН УРАЛДААН

МББСБХолбооноос гишүүн ББСБ-уудын ажилтан ажиллагсадыг

идэвхижүүлэн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг

тохиолдуулан байгууллага хамт олноороо идэвхи санаачлагатай

жигд зохион байгуулалттай оролцуулах, хүүхэд багачуудын авъяас

чадварыг үнэлэн, нэг өдрийг баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх

зорилгоор "БЯЦХАН САНХҮҮЧ-МИНИЙ ХУРИМТЛАЛ" сэдэвт

гар зургийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион

байгуулдаг билээ.

3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Бяцхан санхүүч – миний

хуримтлал” бүтээлийн уралдаанд МББСБХолбооны гишүүн ББСБ-

уудын ажилтануудын 4-16 насны 100 гаруй хүүхэд багачууд

оролцлоо. Ийнхүү уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн

гаргаж 5 сарын 30-ны өдөр Анкоре ресторанд хүүхэд багачуудаа

хүлээн авч, шилдэг бүтээлийг шалгаруулан, оролцсон хүүхэд

Page 13: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

13

багачууддаа сургалт явуулан, хүүхдийн баярын бэлэг өгч, сурлагын

өндөр амжилт хүссэн.

1000 ЦҮНХ CHALLENGE-ЫГ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МББСБХолбооноос нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “Ядуу бага

орлоготой 1000 өрхийн төсөвт дэмжлэг үзүүлж, хүүхдийн сурч

боловсрох, эрдэм боловсрол эзэмших чин хүслийг төрүүлэх, урам

зоригыг нь нэмэх, нийгмийн сайн сайхны төлөө хүмүүсийг нэгтгэн,

эерэг санал санаачлагыг гаргаж, үр дүнг үзүүлэх” зорилгоор "1000

ЦҮНХ" challenge-г 2 дох жилдээ амжилттай хэрэгжүүллээ.

Энэхүү аянд нийт 60 гаруй ББСБ сайн санааны үндсэн дээр

санхүүжилтээр дэмжиж, зорилтот бүлгийн 1000 хүүхдэд хичээлийн

иж бүрэн хэрэгсэл бүхий цүнхийг 2017.08.25-ны өдөр Сүхбаатарын

талбай дээрээс гардуулан өгсөн.

Page 14: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

14

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ХОРОО

Зорилго: Холбооны гишүүний давуу талыг нэмэгдүүлэх,

тэдгээрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн арга хэмжээ,

ажиллагаа явуулах, гишүүнчлэлээ нэмэгдүүлэх.

ГИШҮҮНЧЛЭЛ

2016 оны эцсийн байдлаар нийт 157 ББСБ-ыг гишүүнчлэлдээ

нэгтгээд байсан, 2017 онд шинээр 39 ББСБ элсэж, гишүүдийн тоо

196 ББСБ-д хүрлээ. Үүнээс гадна гишүүнээр элсээгүй хэдий ч үйл

ажиллагаанд идэвхитэй оролцдог 200 гаруй ББСБ байна.

Гишүүнчлэлийн давуу талыг нэмэгдүүлэх үүднээс хэд хэдэн

ажлуудыг амжилттай зохион байгуулсан. Үүнд:

➢ 2017 оны жилийн эцсийн байдлаарх нийт ББСБ-уудын

бүртгэлийг СЗХ-с авч, гишүүн ББСБ болон гишүүн бус ББСБ-

уудын емайл листийг шинэчилсэн. Шинэчилсэн емайл листээр

дамжуулан мэдээллийг тогтмол хүргүүлж байна.

➢ Гишүүнчлэлийг нэмэгдүүлэх зорилгоор Холбооны танилцуулга,

үйл ажиллагааны тайланг бэлтгэж бүх ББСБ-уудын жагсаалт

гарган /дүүрэг, үйл ажиллагааны чиглэлээр/ холбоо тогтоож,

Холбооны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол

хүргэж байна.

➢ Холбооны танилцуулга бэлтгэж, гишүүдэд чиглэсэн Холбооны

танилцуулга, үйл ажиллагааны чиглэл, онцлог давуу тал зэрэг

мэдээлэл бүхий жижиг боршурыг бэлтгэн хэвлүүлсэн. СЗХ-ны

бүртгэл зөвшөөрлийн хэлтэстэй уулзалт зохион байгуулж,

Холбооны танилцуулга боршурыг байршуулсан. СЗХорооны

бүртгэл зөвшөөрлийн хэлтэстэй уулзалт зохион байгуулах.

Шинээр тусгай зөвшөөрөл авч буй ББСБ-уудыг холбоонд

гишүүнээр элсүүлэх. Уриалга гаргах Шинэ гишүүдэд зориулсан

уулзалт, хөтөлбөр, сургалтыг зохион байгуулж байна.

➢ Холбооны гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл

ажиллагаа явуулж буй ББСБ-уудыг дэмжин ажиллах үүднээс

гишүүн ББСБ-уудын нэгэн адил сургалт, мэдээллээр тогтмол

хангаж байна.

➢ Гишүүдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтууд болон

хурал зөвөлгөөн, судалгаа мэдээллийг тогтмол амжилттай

зохион байгуулж байгаа төдийгүй гишүүн ББСБ-ууд болон

гишүүн бус ББСБ-уудад сургалтын төлбөрийн 50 хувийн

хөнгөлөлтийг үзүүлж байна.

➢ Гишүүний давуу талыг нэмэгдүүлэх үүднээс Холбоонд

гишүүнчлэлтэй ББСБ-уудын хувьд СЗХ-ны зохицуулалт

үйлчилгээний хөлснөөс хөнгөлөлт эдлэх болон зарим программ

хангамжийн компаниудаар үйлчлүүлэх тохиолдолд үнийн

хөнгөлөлт эдлэх боломжийг нэмэгдүүлж байна.

Page 15: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

15

ТЭМЦЭЭН, УРАЛДААН

ББСБ-уудын ажилтан албан хаагчдын амралтыг зөв боловсон

өнгөрүүлэх, хооронд нь танилцуулах Банк бус санхүүгийн салбарын

шилдэгийг шалгуурах зорилгоор жил бүр уламжлал болгон сагсан

бөмбөг, волейбол, ширээний теннисийн төрөлд зохион байгуулдаг

билээ.

Холбооны 15 жилийн ойн хүрээнд ББСБ-уудын дунд “АНХДУГААР

БАГА ОЛИМП”-ыг спортын 11 төрөлд амжилттай зохион

байгууллаа. Бага олимпод Холбооны гишүүн 50 орчим ББСБ-ын

нийт 35 баг, 500 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж

самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний ерөнхий зохион байгуулагч болон ерөнхий ивээн

тэтгэгчээр Жисаса ББСБ, Жуниор натур инвестмент ББСБ, Очир

Ундраа ОМЗ ББСБ нар ажилласан.

Сагсан бөмбөг болон Волейболын тэмцээний нийлбэр дүнгээр 2017

онд Салбарын спортын тэмцээнийг зохион байгуулах эрхийг багийн

нийлбэр дүнгээр I байр эзэлсэн Үлэмж мэлмий ББСБ гардан авсан.

Цэцээ гүн явган аялалыг 4 дэх жилдээ уламжлал болгон амжилттай

зохион байгуулж, 30 гаруй ББСБ-ын 300 орчим ажиллагсад

оролцсон.

БАНК БУС САНХҮҮГИЙН САЛБАРЫН АЛТАН ОД-ЫН

ЭЗЭД ТОДОРЛОО.

Монголын Банк бус санхүүгийн байгууллагуудын /ББСБ/

холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ББСБ-

уудын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн, салбарын шилдгийг

тодруулах АЛТАН ОД шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон

Холбооны 15 жилийн ойн хүндэтгэлийн цэнгүүнийг 2017 оны 12

сарын 20-ны үдэш Grand hill event hall-д амжилттай зохион

байгуулсан.

Цэнгүүнд Холбооны гишүүн 60 гаруй ББСБ-н төлөөлөгчид, үе үеийн

гишүүд, дэмжигчид оролцсон бөгөөд урилгаар УИХ, СЗХ,

МҮХАҮТ, Бичил санхүүгийн хөгжлийн сан зэрэг хамтран ажиллагч

байгууллагуудын төлөөлөл болон холбооны удирдлагууд оролцож

холбооны үйл ажиллагаа, банк бус санхүүгийн салбарынхаа ололт

амжилтын талаар тайлагнаж 2017 оны Банк бус санхүүгийн

салбарын шилдэг ажилтан, ББСБ зэргийг тодруулсан.

Алтан од наадмын шторк, видео дүрслэлийг бэлтгэсэн.

Page 16: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

16

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРОО

Зорилго: Гадаад, Дотоод харилцааг хөгжүүлж, үр ашигтай

хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

Microfinance center буюу Бичил санхүүгийн төвийн албан ёсны

гишүүний шугамаар Холбооны гишүүн ББСБ-уудын олон улсын

чуулга уулзалт, сургалт, семинарт хөнгөлөлттэй үнээр хамруулах,

техникийн болон санхүүгийн дэмжлэг, мэдээлэл, арга зүйн туслалцаа

авах, хөрөнгө оруулагч байгууллагуудтай холбоо, харилцаа тогтоох

улмаар санхүүжилт босгох боломжуудыг эрэлхийлэн ажиллаж байна.

EBRD буюу Сэргээн босголт хөгжлийн банктай Монгол улсын ББСБ-

ын салбарын стратеги бодлого, хөгжлийн бодлогыг боловсруулах,

судалгаа шинжилгээний хүрээнд хамтран ажиллаж байна.

IFC буюу Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран Хөдлөх

хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль болон

хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх бүртгэлийн

системтэй холбогдуулан мэдээлэл, санал солилцох, ББСБ-уудад

зориулсан сургалтуудыг хамтран зохион байгуулах чиглэлд

ажиллалаа.

ADB буюу Азийн хөгжлийн банктай хамтран ББСБ-уудын үйл

ажиллагаанд шинэ техник, технологийг нэвтрүүлэх, өрсөлдөх

чадварыг сайжруулах зорилгоор “Зээлийн платформ”-ыг хөгжүүлэх

төслийн хүрээнд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд салбарын

мэдээ, мэдээлэл, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага,

тулгамдсан асуудлууд зэрэг мэдээллийг өгч, ББСБ-аа таниулах

холбох гүүр болон ажиллаж байна.

Mix-Market: Олон улсын бичил санхүүгийн салбарт оролцогч байгууллагууд, хөрөнгө

оруулагчид болон тэдгээртэй хамтран ажиллагч байгууллагуудын талаар хэрэгцээтэй

шаардлагатай мэдээллийг бэлтгэн хүргэх зорилгоор бичил санхүүгийн салбарын хамгийн

том MIX-market (www.mixmarket.org) дата мэдээллийн төвийн талаар мэдээллийг бэлтгэн

хүргэсэн. Уг мэдээлэлд Mix-market гэж юу вэ?, ач холбогдол, давуу тал нь юу вэ? ББСБ-

ууд хэрхэн хамтран ажиллах вэ? Ямар мэдээллийг оруулах шаардлагатай вэ? Мэдээллийн

найдвартай байдал зэрэг мэдээллийг нэгтгэн хүргэсэн.

Smartcampaign буюу Олон улсын харилцагчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөнд

нэгдэн орж, гишүүн байгууллагууддаа холбогдох мэдээллүүдийг хүргэж байна. Энэ

хөдөлгөөн нь 2013 оноос эхлэн Олон улсын (Financial rating) санхүүгийн үнэлгээний нэгэн

адил, ялангуяа гаднаас хөрөнгө оруулалт, санхүүжилт татаж байгаа байгууллагууд заавал

хэрэгжүүлэх шаардлагатай ажил болж байгаа юм. Тус хөдөлгөөнд ББСБ-уудыг нэгдэхийг

уриалж, Smartcampaign-н үндсэн зарчмууд давуу тал, боломжийн талаар мэдээллийг

бэлтгэн хүргүүлсэн.

Хөрөнгө оруулалтын сан: Бичил санхүүгийн салбарын хөрөнгө оруулагчид болон

сангуудын талаарх мэдээлэл, танилцуулга зэргийг цуврал байдлаар нэгтгэн хүргэж

байна.л санхүүгийн байгууллагаас гаргасан зөвлөмж, гарын авлага, аргачлал зэргийг

нэгтгэж, орчуулан гишүүн ББСБ-уудад хүргэх чиглэлд ажиллаж байна.

Page 17: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

17

❖ САНХҮҮ БАЙДЛЫН ТАЙЛАН

❖ ОРЛОГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

❖ ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН

❖ МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

❖ 2017 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

САНХҮ Ү ГИЙН ТАЙЛАН

САНХҮҮГИЙН ТАЙЛАН

Page 18: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

18

САНХҮҮ БАЙДЛЫН ТАЙЛАН

Page 19: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

19

ОРЛОГЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

Page 20: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

20

ӨМЧИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЙЛАН

Page 21: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

21

МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН

Page 22: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

22

Нэгжийн өртөг 2017 оны төсөв Гүйцэтгэл %

1.1 Ерөнхийлөгч 1 ББСБ 2,000,000 2,000,000 2,000,000.00 100%

1.2 Удирдах зөвлөл 12 ББСБ 1,000,000 12,000,000 12,000,000.00 100%

1.3 Энгийн гишүүн 200 ББСБ 600,000 120,000,000 76,100,000.00 63%

1.4 Хүүний орлого жилд 10,000,000 10,000,000 10,561,691.24 106%

1.5 Бусад орлого жилд 5,000,000 5,000,000 733,911.60 15%

149,000,000 101,395,602.84 68%

1 5,650,000 35,208,000 20,831,518.00 59%

1.1 Удирдлагын зардал 12 сард 1,000,000 12,000,000 8,231,910.00 69%

1.2 Шуудан холбооны зардал 12 сард 200,000 2,400,000 2,030,500.00 85%

1.3 Бэлэг дурсгал жилд 3,000,000 3,000,000 300,000.00 10%

1.4 Бичиг хэргийн зардал 12 сард 300,000 3,600,000 4,488,170.00 125%

1.5 Тээврийн зардал 12 сард 200,000 2,400,000 1,200,000.00 50%

1.6 Цай кофений зардал 12 сард 200,000 2,400,000 323,638.00 13%

1.7 Түрээсийн зардал 12 сард 750,000 9,000,000 4,200,000.00 47%

1.8 Бусад зардал жилд 408,000 408,000 57,300.00 14%

2 52,500,000 52,500,000 18,689,179.26 36%

2.1 Гишүүнчлэлийн хороо жилд 7,500,000 7,500,000 8,460,789.00 113%

2.2 Маркетингийн хороо жилд 10,000,000 10,000,000 6,223,029.06 62%

2.3 Сургалтын хороо жилд 5,000,000 5,000,000 619,700.00 12%

2.4 Стратеги бодлогын хороо жилд 20,000,000 20,000,000 2,000,000.00 10%

2.5 Гадаад харилцааны хороо жилд 5,000,000 5,000,000 1,385,661.20 28%

2.6 Брэнд бүүк, тараах материал жилд 5,000,000 5,000,000 - 0%

3 3,441,000 41,292,000 37,563,944.00 91%

3.1 Цалингийн зардал 12 сард 2,500,000 30,000,000 33,841,391.00 113%

3.2 Шинэ ажилтаны цалингийн зардал 12 сард 600,000 7,200,000 - 0%

3.3 НДШ-н зардал 12 сард 341,000 4,092,000 3,722,553.00 91%

4 15,000,000 15,000,000 8,408,300.00 56%

5 5,000,000 5,000,000 - 0%

149,000,000 85,492,941 57%

- 15,902,661.58

МББСБХОЛБООНЫ 2017 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Ашиг (алдагдал)

Нийт зардал

Орлого

Нийт орлого

Зардал

Үйл ажиллагааны зардал

Хороодын үйл ажиллагаанд

Төсвийн гүйцэтгэл

Томилолтын зардал

Болзошгүй зардал

Цалингийн зардалд

Д/д Орлого зардалын төрөл Хэмжих нэгжҮйл ажиллагааны төсөв

2017 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Page 23: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

23

ХЯНАЛТЫН

ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН

Page 24: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

24

ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ТАЙЛАН

Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн:

Хяналтын зөвлөлийн дарга: “Улаанбаатар Кредит” ББСБ, Гүйцэтгэх захирал

Б.Болд-Эрдэнэ

Хяналтын зөвлөлийн гишүүн: “Түмэн Менежмент” ББСБ, Гүйцэтгэх

захирал Г.Баянтуяа

Хяналтын зөвлөлийн гишүүн: “ Эм Эс Эм Эс Капитал” ББСБ, Гүйцэтгэл

захирал Г.Сансар

Хяналтын зөвлөлийн тайлангийн агуулга:

• Монголын ББСБ-уудын холбооны 2017 оны үйл ажиллагааны гүйцэтгэлд хийсэн

дүгнэлт

• Монголын ББСБ-уудын холбооны 2017 оны санхүүгийн гүйцэтгэлд хийсэн дүгнэлт

• Анхаарах асуудал, санал

Үйл ажилллагааны гүйцэтгэлд хийсэн дүгнэлт:

o Тайлант хугацаанд холбоо нь 2017 оны бүх гишүүдийн хурлаар “Банк санхүүгийн

салбарыг 2017-2020 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл”-г баталж, 2017 оны ажлын

төлөвлөгөө, санхүүгийн төсвийг батлуулж ажилласан.

o Удирдах зөвлөлийн хурал нь тайлант хугацаанд 8 удаа, бусад 30 гаруй хурал,

уулзалтыг зохион байгуулсан байна. Удирдах зөвлөлийн хурал нь 84%

/Хангалттай/ ирцтэй хуралдаж хэлэлцсэн асуудлаар хурлын тэмдэглэл хөтөлсөн

байна.

o Салбар хороодын хувьд:

o Сургалтын хороо:

▪ 2017 онд стандарт, хэрэгцээт, гадаад гэсэн 3 чиглэлээр 22 удаагийн

сургалт, 8 удаагийн хэлэлцүүлгийн модуль хөтөлбөрийг

боловсруулан, сургалт зохион байгуулж давхардсан тоогоор 800

орчим оролцогч хамрагджээ.

▪ Сургалтын хороо нь ББСБ-Тур арга хэмжээг зохион байгуулж 80

гаран ББСБ-н төлөөлөл хамрагдаж туршлага судалжээ.

▪ ББС-ын салбар тулгамдаж буй асуудлын хүрээнд Арбитр, Шүүхийн

дэргэд дэхь эвлэрүүлэн зуучлах төв, ШШГЕГ, хуулийн фирмүүд

байгууллагатай туршлага солилцож, ярилцлага зохион байгуулжээ.

o Стратеги бодлогын хороо:

▪ СЗХороотой “Санамж бичгийн төсөл” болон 2017 онд хамтран

ажиллах төлөвлөгөө боловсруулж хүргүүлсэн байна.

• “Банк бус санхүүгийн үйл ажиллагааын тухай” хуулийн

шинэчлэсэн найруулгын хуулийн төслийг шинэчлэн

найруулах, ажлын хэсэг байгуулах, УИХ-р батлуулах

чиглэлд

• Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилт,

ББСБ-уудыг хамруулах, шинэ бүтээгдэхүүн гаргах боломж

чиглэлд

• ББСБ-уудад эх үүсвэр татах, Төрийн төсөл хөтөлбөрт

хамруулах чиглэлд

Page 25: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

25

• ББСБ-уудад үйлчилгээний стандарт нэвтрүүлэх чиглэлд гэх

мэт 8 асуудлаар санал хүргүүлж тодорхой үр дүнд хүрээд

байна.

▪ МББСБХолбоо нь энэ хугацаанд ОУВСангийн төлөөлөлтэй уулзаж

ББСБ-н өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлаа танилцуулж,

хууль эрх зүй, бодлогын төвшинд хийгдэх шинэчлэлтүүд дээр

саналаа хүргүүлж дэмжлэг хүссэн байна.

▪ ББСБ-уудад тулгамдаж буй асуудлаар ЖДБ-н санхүүжилтийн

хүртээмж форумд санал хүргүүлж хамтран ажилсан байна.

▪ Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Зээлийн хүү

бууруулах хуулийн төсөлд ББСБ-уудын байр суурь, санал хүргүүлж

мөн Тогтвортой санхүүжилтийн хөдөлгөөнд нэгдэж ТОС-ын

санаачлагыг ББСБ-н салбарт нэвтрүүлэхээр ажилласан байна.

o Маркетингийн хороо:

▪ E-NEWSLETTER сэтгүүлийн санхүүгийн хэсгийг эрхлэн гаргаж

Танхимтай холбоотой бүх гишүүдэд ББСБ-н үйл ажиллагааг

сурталчилж ажилласан байна.

▪ 2017 онд ББСБ-н бичил санхүүгийн салбарт гүйцэтгэх үүрэг, ББСБ-

уудын талаархи эерэг хандлага бий болгох зорилгоор ТВ, Веб

сайтуудаар сурталчилгаа, ярилцлагуудыг сар бүр тогтмол бэлтгэн

нийлүүлсэн байна.

▪ 1000 ЦҮНХ CHALLENGE зорилтот аяныг амжилттай зохион

байгуулж, 60 ББСБ нэгдэн оролцож 1000 гаран хүүхдийг хичээлийн

хэрэгслээр хангаж нийгмийн хариуцлагаа биелүүлжээ.

o Гишүүнчлэлийн хороо:

▪ Оны эцсийн байдлаар гишүүдийн тоо 196 хүрч өмнөх үеэс 24% /39/

нэмэгджээ.

▪ Холбооны үйл ажиллагааг сурталчилсан мэдээлэл, шинэ гишүүдэд

зориулсан уулзалт хөтөлбөр, сургалтыг тогтмол хэрэгжүүлж байна.

▪ Холбооны гишүүн байгууллагуудад СЗХорооны зохицуулалт

үйлчилгээний хөлснөөс хөнгөлөх, програм хангамжийг үнийн

хөнгөлөлт үзүүлэх зэргээр ажиллаж байна.

▪ ББСанхүүгийн зах зээлд гарч буй мэдээ, мэдээллийг холбооны

гишүүдийн албан ёсны емайл хаягаар хүргүүлж, онлайн хэлэлцүүлэг

зохион байгуулж ажиллаж байна.

▪ Холбоо үүсгэн байгуулагдсан 15 жилийн ойд зориулсан

“АНХДУГААР БАГА ОЛИМП” тэмцээнийг 11 төрөлд зохион

байгуулж 50 орчим ББСБ-ын нийт 35 баг, 500 гаруй тамирчид

оролцсон арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн Цэцээ Гүн

Явган аялалыг 4 дэхь удаагаа амжилттай зохион байгуулжээ.

▪ 2017 оны амжилтаа дүгнэж Холбооны “Алтан Од” цэнгүүнийг

зохион байгуулж, Банк Бус Санхүүгийн салбарын шилдэг ажилтан,

ББСБ-аа тодруулсан байна.

o Гадаад харилцаан хороо:

▪ Microfinance center, EBRD, IFC, ADB, Mix-Market, Smartchampain,

Хөрөнгө оруулалтын сан зэрэг байгууллага болон арга хэмжээнд

оролцож МББСБХолбооны гадаад дотоод харилцааг нэмэгдүүлж

байна.

Page 26: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

26

Санхүүгийн гүйцэтгэлд хийсэн дүгнэлт:

o Санхүүгийн бүртгэлийг НББ-ийн журмын дагуу нягт нямбай хөтөлж, НДШ,

ХХОАТ-ын тайлан, санхүүгийн тайланг улирал тутамд хугацаанд нь гаргаж

холбогдох газруудад тайлагнасан байна.

o Нийт орлого 149 сая төгрөг байхаар төсөвлөсөн боловч тайлант хугацаанд 101.4 сая

төгрөгт хүрсэн байна. Үүнээс энгийн гишүүдийн хураамжийн орлого төлөвлөсөн

дүндээ хүрээгүй нь илүү жин даржээ.

o Төлөвлөсөн зардлуудаа нийт дүнгээс 43% хэмнэж, балансад 15.9 сая төгрөгийн

ашиг бүртгэсэн байна.

2017 оны Үйл ажиллагаа болон санхүүгийн гүйцэтгэлээр Монголын ББСБ-уудын холбоо

нь хэвийн ажиллажээ.

Орлогын хувьд:

o Нийт орлого 149 сая төгрөг байхаар төсөвлөсөн боловч тайлант хугацаанд 101.4 сая

төгрөгт хүрсэн байна. Үүнээс энгийн гишүүдийн хураамжийн орлого төлөвлөсөн

дүндээ хүрээгүй нь илүү жин даржээ.

o 2017 онд 39 ББСБ гишүүнээр элсэж нийт гишүүдийн тоо 196 болсон ч энгийн

гишүүдийн хураамжийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй байна.

Зардлын төрөл Төсөв Гүйцэтгэл

Ерөнхийлөгч 2,000,000 2,000,000

Удирдах зөвлөл 12,000,000 12,000,000

Энгийн гишүүн 120,000,000 76,100,000

Хүүний орлого 10,000,000 10,561,691

Бусад орлого 2,000,000 -

Зардлын хувьд:

o Үйл ажиллагааны зардалд 35,208 сая төгрөг төсөвлөснөөс 20,831 сая төгрөг

зарцуулсан байна.

Зардлын төрөл Төсөв Гүйцэтгэл

Удирдлагын зардал 12,000,000 8,231,910

Шуудан холбооны зардал 2,400,000 2,030,500

Бэлэг дурсгал 3,000,000 300,000

Бичиг хэргийн зардал 3,600,000 4,488,170

Тээврийн зардал 2,400,000 1,200,000

Цай кофений зардал 2,400,000 323,638

Түрээсийн зардал 9,000,000 4,200,000

Page 27: МББСБХОЛБООНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН 2017 ОНжлын... · 2018-04-09 · 3 МЭНДЧИЛГЭЭ Эрхэм таны энэ өдрийн амар амгаланг

27

o Хороодын үйл ажиллагааны зардалд 52,500 сая төгрөг төсөвлөснөөс 18,689 сая

төгрөгийг зарцуулсан байна.

Зардлын төрөл Төсөв Гүйцэтгэл

Гишүүнчлэлийн хороо 7,500,000 8,460,789

Маркетингийн хороо 10,000,000 6,223,029

Сургалтын хороо 5,000,000 619,700

Стратеги бодлогын хороо 20,000,000 2,000,000

Гадаад харилцааны хороо 5,000,000 1,385,661

Брэнд бүүк, боршур,

тараах материал 5,000,000 0

o Цалингийн зардалд 41,292 сая төгрөг төсөвлөснөөс 37,563 сая төгрөг зарцуулсан

байна.

Зардлын төрөл Төсөв Гүйцэтгэл

Цалингийн зардал 37,200,000 33,841,392

НДШ-н зардал 4,092,000 3,722,553

o Брэнд бүүх, брошур тараах материал 5 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд эдгээр зардал

нь хэмнэгдсэн байна.

Анхаарах асуудал, санал:

o Гишүүн ББСБ-уудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, Холбооны ажлын дэд

хороодууд холбож өгөх;

o Гишүүн ББСБ-уудаас судалгаанд хамрагдуулж яаралтай тулгамдаж буй асуудлыг

илрүүлэх, эрх ашгийг хамгаалах нэгдсэн сантай болгох;

o ББСанхүүгийн зах зээлтэй холбоотой УЗөвлөлөөс гарахаар хэлэлцэгдэж буй санал,

хүсэлтийг хэлэлцүүлдэг байх;

o УЗ-н гишүүдийг сонгохдоо тухайн ББСБ-н активын хэмжээ, үйл ажиллагааны

чиглэл зэргийг харгалзаж сонгодог байх журмыг боловсруулж, Холбооны дүрэмд

оруулах;

o УЗ-н гишүүдийн жилийн хураамжийг энгийн гишүүдтэй тэнцүү болгож нээлттэй

болгох;

o Хөдөө орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй гишүүн ББСБ-уудад мэргэжлийн

тусалцаа үзүүлэхэд анхаарах

o Олон нийтэд эерэг хандлага бий болгох ажлыг тогтвортой хэрэгжүүлэх

o Төрийн болон бусад байгууллагаас гарч буй шийдвэр, хууль тогтоомжийн

мэдээллийг гишүүдэд цаг алдалгүй хүргэж, шаардлагатай тохиолдолд хэлэлцүүлэг

өрнүүлдэг байх.