18
Бидний ажлын арга барил Дэлхий нийтэд баримтлах бидний бизнесийн зарчим

Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

Бидний ажлын арга барил

Дэлхий нийтэд баримтлах

бидний бизнесийн зарчим

Page 2: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Эрхэм Хамтран зүтгэгч танаа,

Бидний ажлын арга барил

Саусгоби Ресурс нь хариуцлагатай үйлдлээрээ нийтэд танигдсанаар бидний

цаашдын хөгжил, ирээдүйн бизнесийн амжилтын гол тулгуур болох ба хувьцаа

эзэмшигчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх чадварт чухал үүрэг гүйцэтгэдэг.

Бидний өнөөгийн болон цаашдын нэр хүнд, мөн чанарыг Хариуцлага хүлээх,

Хүндэтгэх, Багаар ажиллах болон Шудрага зарчимч байх гэсэн гол дөрвөн үнэт зүйлс

тодорхойлдог юм.

Эдгээр үнэт зүйлсийг “Бидний ажлын арга барил” хэмээх энэхүү үйл ажиллагааны зарчим, стандартын хэм хэмжээнд тусгаж өгсөн бөгөөд бидний үйл

ажиллагаанд тулгарч буй эдийн засаг, нийгэм, байгаль орчны сорилтуудыг удирдах болон тогтвортой хөгжилд хүрэх компанийн үүрэг амлалтыг биелүүлэх арга барилыг тодорхойлно.

Хийх нь хэлснээс илүү үр дүнтэй. Бидний ажлын гүйцэтгэл, улмаар дэлхий

нийтэд Саусгоби компанийг үнэлж дүгнэх явдалд та бид, хүн бүрийн зан чанар

нөлөөлөх учиртай. Үүнд “Бидний ажлын арга барил” нь бидний чин сэтгэлийн

ухамсар болж төлөвшинө. Та бидний зан үйл нь бид бүгдийн бахархах амжилтын эх

үндэс болох бөгөөд хүн бүрт илт үзэгдэхүйц байх юм.

Эрхэм үнэт зүйлсээ чанд баримтлан хэрэгжүүлсний үр дүнд бид илүү үр

ашигтай харилцааг хөхүүлэн дэмжиж удаан хугацаат тогтвортой бизнесийн

амжилтыг тэтгэх ба орон нутгийн иргэдтэй үр өгөөжтэй хамтын ажиллагааг өрнүүлэх

юм.

Та тусгайлан цаг гаргаж “Бидний ажлын арга барил”-ыг уншиж тунгаан

ажилдаа гарын авлага болгож ашиглахыг хүсье.

Page 3: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

03_04 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Гарчиг

"Бидний ажлын арга барил"-ын тухай 5

Компанийн хариуцлага, тогтвортой хөгжил 5

“Бидний ажлын арга барил"-ыг яаж хэрэглэх вэ? 6

"Бидний ажлын арга барил"-ыг дагаж мөрдөх 7

Хэнд хамаарах вэ? 7

Бидний үүрэг, хариуцлага 7

Стандарт хэрэгжүүлэх, дагаж мөрдөх 8

Асуулт асуух болон зөрчлийн талаар мэдэгдэх 9

Вистл Блөүэр ("Гомдол санал мэдүүлэх систем") 9 Ажлын байр 11

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа 11

Эрүүл мэнд 11

Хөдөлмөр эрхлэлт 12

Мансууруулах бодис, согтууруулах ундаа 13

Аюулгүй байдал ба хүндрэлийг даван туулах чадвар 13 Хүний эрх, орон нутгийн иргэд ба байгаль орчин 14

Хүний эрх 14

Орон нутгийн болон уугуул иргэд 14

Газар ашиглах эрх 15

Байгаль орчин 16 Бизнесийн шудрага зарчим 17

Ашиг сонирхлын зөрчил 17

Шударга бус өрсөлдөөнтэй тэмцэх 18

Хээл хахууль, авлига 19

Бэлэг дурсгал, баяр цэнгэлийн арга хэмжээ 20

Шударга бизнесийн практик 21

Олон улсын бизнесийн үйл ажиллагаа 21

Дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох 22

Саусгоби компанийн өмч хөрөнгө ба мэдээллийн удирдлага 23

Дотоод хяналт, Саусгоби компанийн бүртгэл мэдээлэл 23

Саусгоби компанийн эд хөрөнгийг хэрэглэх 23

Цахим хэрэгслийг хэрэглэх 24

Нууц мэдээлэл 25

Оюуны өмч 25

Хувь хүний мэдээллийн нууцлал 26 Төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн болон хөрөнгө

оруулагчдын харилцаа 27

Төрийн байгууллагатай харилцах 27

Улс төрийн оролцоо 28

Хэвлэл мэдээллийнхэн болон хөрөнгө оруулагчидтай харилцах 28

Ил тод байдал 29

Page 4: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

05_06 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

“Бидний ажлын арга барил”-ын тухай

Компанийн хариуцлага,

тогтвортой хөгжил

“Бидний ажлын арга барил” бол

манай компанийн бизнесийн үйл

ажиллагаанд баримтладаг хэм хэмжээ

юм. Түүгээр компанийн хариуцлагыг

хэрэгжүүлэх бидний үүрэг амлалтыг

бататгасан зан үйлийн зарчим

стандартуудыг тодорхойлсон болно.

СаусГоби нь “Бидний ажлын арга

барил” хэмээх энэхүү баримт бичгийг

бизнесийн үйл ажиллагаандаа баримтлах

зарчмын үндэс суурь болгон ашиглана.

"Бидний ажлын арга барил" нь

тогтвортой хөгжилд хүрэхийн тулд

бизнесийн үйл ажиллагаагаа шударгаар

явуулах бидний тууштай эрмэлзлэлийг

тусгасан бөгөөд энэ нь компанийн

засаглалын хатуу стандартыг дагаж

мөрдөх үүргийг бидэнд хүлээлгэж байна.

Бид анхаарлаа тогтвортой хөгжил буюу

эдийн засгийн хөгжил дэвшил, нийгмийн

сайн сайхан, байгаль орчны хариуцлагатай

ашиглалт хамгаалалт, сайн засаглал,

шударга зарчимч байх тогтолцоонд

төвлөрүүлж байгаа билээ.

Энэ нь бидний бизнесийн үйл

ажиллагааны суурь болдог. Энэхүү баримт

бичгийн агуулгад ч энэ талаар тусгасан

билээ. Тогтвортой хөгжлийг хангах үүрэг

амлалтаа биелүүлнэ гэдэг нь тогтвортой

хөгжлийн асуудлыг бизнесийн төлөвлөгөө,

шийдвэр гаргах явцын салшгүй хэсэг

болгоно гэсэн үг юм.

"Бидний ажлын арга барил" нь цорын

ганц баримт бичиг биш юм. Түүнд

агуулагдаж буй үйл ажиллагаанд мөрдвөл

зохих зан үйлийн стандарт нь Хариуцлага

хүлээх, Хүндэтгэх, Багаар ажиллах,

Шударга зарчимч байх гэсэн манай дөрвөн

үндсэн зарчим дээр үндэслэсэн болно.

Түүгээр бидний сайн дурын үндсэн дээр

биелүүлэхийг зорьсон үүрэг амлалтын гол

бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлно.

“Бидний ажлын арга барил” нь

Саусгоби компанийн бодлого, стандарт тус

бүрийг нарийвчлан тайлбарлан

тодорхойлоогүй. Иймд та бүхэн "Бидний

ажлын арга барил"-аас гадна тухайн үйл

ажиллагаатай холбоотой Саусгоби

компанийн нарийвчлан зохицуулсан

бодлого, стандартуудтай танилцах

хэрэгтэй.

"Бидний ажлын арга барил"-д тусгасан

ихэнхи үзэл баримтлалууд нь харилцан

уялдаатай байх бөгөөд бид түүгээр гол

агуулгуудыг нэгэн зэрэг хамааруулахыг

хичээв.

Саусгоби Ресурс компанийн зөвлөл

хэлэлцэн зөвшилцсөний дагуу энэхүү

"Бидний ажлын арга барил"-ыг баталсан

юм. Тиймээс Саусгоби үйл ажиллагаандаа

тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхдээ

“Бидний ажлын арга барил”-тай цаашид

уялдуулан ажиллах болно.

"Бидний ажлын арга барил"-ыг яаж

хэрэглэх вэ?

"Бидний ажлын арга барил" нь зөвхөн Саусгоби компанийн ажилтнуудаас гадна илүү өргөн хүрээний хүмүүст хамаарна ("Хэнд хамаарах вэ" хэсгийг үзнэ үү);

"Бидний хүлээх үүрэг хариуцлага" хэсгээс өөрийн үүрэг хариуцлагын талаар үзнэ үү;

“Бидний ажлын арга барил”-д орсон сэдвүүдтэй танилцаж, таны ажилтай хэрхэн уялдах талаар ойлголт авах нь зүйтэй;

“Асуулт тавих ба зөрчлийг мэдэгдэх” хэсгээс боломжит сонголтыг судалж “Бидний ажлын арга барил”-тай холбоотой асуулт тавих буюу зөрчлийн талаар мэдүүлэхэд бэлэн байна уу.

Page 5: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

07_08 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

“Бидний ажлын арга барил”-ыг дагаж мөрдөх

Хэнд хамаарах вэ?

“Бидний ажлын арга барил” нь

Саусгоби компанийн охин болон хараат

компаниуд ба эдгээрийн захирал, албан

тушаалтан болон ажилтнуудад

хамаарна.

Гэрээ хэлцэл байгуулах болон

хангамжийн үйл ажиллагааны зарчмын

дагуу Саусгоби компанийн зөвлөх,

төлөөлөгч, гэрээт компани болон бэлтгэн

нийлүүлэгчид компанийн нэрийн өмнөөс

компанитай холбоотой бүхий л үйл

ажиллагаандаа “Бидний ажлын арга

барил”-ыг дагаж мөрдвөл зохино. “Бидний

ажлын арга барил”-ыг таниулахын тулд

СаусГоби компанийн вэб сайтаас

(www.southgobi.com) хамгийн сүүлийн

хувилбарыг татан авах боломжтой талаар

мэдэгдэх, интернэтийн гарц байхгүй

тохиолдолд хэвлэмэл хувилбараар хангана.

“Бидний ажлын арга барил”-д тусгасан

зарчмуудыг түгээмэл гэж Саусгоби үздэг.

Тиймээс хамтарсан компанийн

түншүүдтэйгээ харилцахдаа “Бидний

ажлын арга барил”-д тусгасан хэм

хэмжээний стандартуудыг бид тогтмол

чанд дагаж мөрдөх болно.

“Бидний ажлын арга барил”-д дурдсан

“Компани” буюу “бизнес” гэдэгт Саусгоби

болон түүний аливаа охин компани,

Саусгоби хяналтын эрх бүхий хувь

эзэмшдэг холбогдох хуулийн этгээдүүдийг

оруулж ойлгоно.

Бидний үүрэг, хариуцлага

Саусгоби компанийн нэрийн өмнөөс

үйл ажиллагаа явуулж байгаа хүн бүхэн

шударга, зарчимч ажиллах ёстой.

Саусгоби компанийн үйл ажиллагаа

буюу ажил хэрэг явуулж буй улс орон бүрт

Саусгоби компанийн бүх ажилтан тухайн

улсын хууль,“Бидний ажлын арга барил”,

Саусгоби компанийн бодлого, стандартыг

баримталж ажиллах үүрэгтэй.

Хуулийг мэдэхгүй байх нь түүнийг

биелүүлэхгүй байх шалтгаан болохгүй.

Иймээс бид өөрсдийн ажилтай холбоотой

хуулийг мэддэг байх ёстой. Бизнесийн

аливаа шийдвэр гаргахаасаа өмнө дараах

хэдэн асуултыг өөрөөсөө асууж байвал

зохино. Үүнд:

Энэ шийдвэр нь хууль ёсных уу?

Миний хийж буй үйлдэл "Бидний ажлын арга барил" болон Саусгоби компанийн холбогдох бодлого, стандартад нийцэж байгаа юу?

Саусгоби компанид шууд болон шууд бусаар аливаа сөрөг нөлөө үзүүлэх үү?

Гэр бүл, найз нөхөд, хөршүүд маань миний энэ үйлдлийг юу гэж бодох вэ?

Үүнийг бусдад хэлэлгүй нууцалж болох уу?

Энэ үйлдлийн төлөө сонины тэргүүн нүүрт гарахыг хүсэх гэж үү?

Эдгээр асуултын аль нэгэнд өгөх

хариултдаа эмзэглэж байвал тухайн

үйлдлийг хийхгүй байх нь зөв. Хэрвээ та

яах эсэхээ мэдэхгүй эргэлзэж байвал

энэхүү баримт бичгийн холбогдох хэсгийг

унших, өөрийн менежертэйгээ зөвлөлдөх

эсвэл энэхүү баримт бичигт заасан бусад

холбогдох аргыг ашиглаж болох юм.

Хэрэв та "Бидний ажлын арга барил",

тухайн улсын хуулийн алийг нь дагаж

мөрдөхөө мэдэхгүй эргэлзэж байвал тус

хоёр стандартын илүү хатуу шаардлага

тогтоосныг нь баримтлах буюу эсвэл

Саусгоби компанийн Хуулийн хэлтэст

хандана уу.

Хэрэв хууль тогтоомж, "Бидний ажлын

арга барил", Саусгоби компанийн бодлого,

стандартыг зөрчсөн талаар та олж мэдсэн

бол "Асуулт асуух, зөрчлийн талаар

мэдэгдэх" хэсэгт заасан аргын аль нэгийг

(тухайн улсын хуулийг харгалзан үзэж)

хэрэглэн энэ тухай мэдэгдэх үүрэгтэй.

Хууль тогтоомж, "Бидний ажлын арга

барил", Саусгоби компанийн бодлого,

стандартыг зөрчвөл ажлаас халах хүртэл

сахилгын шийтгэл ногдуулдаг. Түүнчлэн,

"Бидний ажлын арга барил"-ыг зөрчсөн

аливаа зөвлөх, төлөөлөгч болон гэрээт

гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчийн гэрээг

цуцлах эсвэл дахин сунгахгүй байх зэрэг

арга хэмжээ авдаг.

Удирдлагын түвшний ажилтан шударга

зарчимч зан, үйлдлээрээ бусдад үлгэр

дууриалал үзүүлэх ёстой ба тэд өөрийн

удирдлагад ажиллаж буй гэрээт компани,

ажиллагсад "Бидний ажлын арга барил"-

ыг мэдэж байгаа төдийгүй дагаж мөрдөж

буй эсэхэд хяналт тавих үүрэгтэй.

Стандарт хэрэгжүүлэх, дагаж мөрдөх

Компани нь "Бидний ажлын арга

барил"-ыг зохих ёсоор хэрэгжүүлэх,

биелүүлэх цогц стандарт, удирдлагын

тогтолцоотой.

"Бидний ажлын арга барил" бол

жирийн нэг хэвлэмэл хийгээд цахим

баримт бичиг биш бөгөөд жинхэнэ ёсоор

хэрэгжих зан үйлийн баримт юм. Энэ

дүрмийн үнэ цэнэ нь нийт ажилтнууд

түүнийг мэдэж, мөрддөгт оршино.

Хууль тогтоомж, дүрмийн

хэрэгжилтийг хангах бидний хөтөлбөрийн

гол цөм нь Саусгоби Ресурс компанийн

хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтийг

хангах стандарт юм. Энэхүү стандарт нь

хууль тогтоомж, "Бидний ажлын арга

барил", компанийн бодлого, стандарт

болон сайн дурын үндсэн дээр хүлээсэн

үүргээ биелүүлэх хүрээг бий болгодог.

Хууль тогтоомж, дүрмийн хэрэгжилтийг

хангах стандартад дараах зүйлсийг

шаарддаг. Үүнд:

Компанийн хүлээсэн үүрэг амлалтыг биелүүлэх болон тайлагнах;

Хууль тогтоомж, дүрэм журам, бодлогын баримт бичгийн

хэрэгжилттэй холбоотой үүрэг болон эрсдэл тодорхойлох;

Тухайн эрсдлийг удирдах;

Урьдчилан сэргийлэх идэвхтэй арга хэмжээ авах (тухайлбал, сургалт

явуулах, ажил гүйцэтгэх журам мөрдөх);

Мөрдөн шалгах, түүний мөрөөр арга хэмжээ авах;

Мониторинг хийх, нэгдсэн дүгнэлт гаргах;

Тайлагнах, бүртгэл хөтлөх;

Page 6: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

09_10 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Асуулт асуух болон зөрчлийн

талаар мэдэгдэх

Хууль тогтоомж, "Бидний ажлын

арга барил" болон холбогдох бодлого,

стандарт зөрчсөн талаар мэдэгдэх,

асуулт асуух боломжууд ажилтанд бий.

Та:

Өөрийн менежер, эсвэл ахлах ажилтантай ярилцаарай. Ихэнх тохиолдолд эн тэргүүнд тэдэнд хандах нь хамгийн тохиромжтой арга байдаг.

Өөрийн ажиллаж буй хэсгийг хариуцсан хүний нөөцийн ажилтанд хандаж ч болох юм.

Тухайн нөхцөл байдлаас шалтгаалан Саусгоби компанийн Хуулийн хэлтэстэй холбогдож болно.

Вистл Блөүэр эсхүл бусад зориулалтын системыг ашиглана уу (дэлгэрэнгүй мэдээллийг харалдаах хэсгээс үзнэ үү).

Дээр дурдсан мэдээллийн арга

хэрэгслийн дагуу ирсэн бүх мэдээллийн

мөрөөр хариу арга хэмжээ авдаг. Хууль

болон Саусгоби компанийн бодлого,

стандартуудыг зөрчсөн байж болзошгүй

талаар шударгаар мэдүүлсэн аливаа

этгээдэд ямар нэгэн арга хэмжээ авахгүй.

Гэхдээ хэрэв мэдээлэл өгсөн этгээд нь

тухайн зүй бус үйлдэлд оролцсон бол,

асуудлыг бидэнд нээлттэй болгосон хэдий

ч тухайн этгээдэд сахилгын шийтгэл

оноож болно. Энэ тохиолдолд мэдээлэл

өгсөн хувь хүний зан байдал нь сахилгын

шийтгэлийг багасгах хүчин зүйлд

тооцогдоно.

Whistle-blower (ВИСТЛ БЛӨҮЭР)

Саусгоби компанийн ажилтан Вистл

Блөүэр програмаар дамжуулан аливаа

ноцтой асуудал, зохисгүй зан үйлдлийн

талаар удирдах албан тушаалтанд

мэдээлэх боломжтой. Ингэхдээ үнэ

төлбөргүй утсан холбоо болох (800-

960769 (Хонг Конг) эсвэл 4009917744

(Хятад)) болон интернетээр

(http://www.ethicspoint.com) дамжуулан

хүргэх боломжтой. Монголоос

холбогдохдоо дараах зааврын дагуу гар

утаснаас залгах боломжтой юм.

Дуудлага хүлээн авагч төлбөр төлөх

дуудлага/ гар утсаар залгах зааварчилгаа:

1. Гар утасны лавлах руугаа залгаж АНУ-руу залгах кодыг асуух

2. Гар утасны операторын өгсөн кодыг хийн 971-371-7788 дугаарт залгаж өгсөн зааварчилгааны дагуу мэдээлэл өгөх.

Залилан мэхлэх, ялгаварлан

гадуурхах, дарамт шахалт үзүүлэх,

хүчирхийлэх, хууль болон компанийн

бодлого, дүрэм зөрчих, байгаль орчны

зэрэг ямар ч асуудлын талаар мэдээлж

болно.

"Вистл Блөүэр" ("Гомдол санал

мэдүүлэх систем") нь жилийн 365 хоногт

24 цагаар тасралтгүй ажилладаг систем

юм. Энэхүү системийг ашиглаж буй

этгээд нь өөрийн нэрээ хэлэх албагүй.

Ярилцлага хийсэн оператор утсаар авсан

мэдээллээ дээд шатны менежерт илтгэнэ.

Ингэснээр тухайн асуудлыг шалгаж,

шаардлагатай арга хэмжээ авдаг.

"Вистл Блөүэр"-ийг шударгаар

ашигласан ажилтныг зэмлэх, шийтгэл

ноогдуулах, айлган сүрдүүлэх зэрэг

бүхий л заналхийллийн хэлбэрийг бид

зөвшөөрөхгүй.

Зарим улсад ийм систем ашиглахад

хязгаар тогтоодог ба эдгээр улсад

Вистл Блөүэр системийг тухайн улсын

шаардлагад нийцүүлэн ашиглана.

"Вистл Блөүэр"-тэй холбоотой

мэдээлэл болон холбогдох утасны

дугааруудыг компанийн үйл ажиллагаа

явуулж буй бүх газар болон компанийн

цахим хуудаснаас (www.southgobi.com)

авах боломжтой.

Page 7: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

11_12 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Ажлын байр

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Ажлын байранд осол гэмтэлгүй

ажиллах нь бидний нэн тэргүүний

зорилт юм.

Хүн бүрийн үйлдэл осол, гэмтэлгүй

ажлын байр бий болгоход хувь нэмэр

оруулдаг. Бид үйл ажиллагаа явуулж буй

газар бүртээ Саусгоби компанийн аюулгүй

ажиллагааны стандарт, тогтолцоо, журмыг

тогтмол баримталж, биелүүлэх үүрэгтэй.

Саусгоби компани аюулгүй

ажиллагааны дүрмийг тогтвортой мөрдөх

соёл төлөвшүүлдэг. Үүнд бусдад

мэдрэгдэхүйц, тодорхой зорилготой

манлайлал, ажилтан болон гэрээт

гүйцэтгэгчдийн идэвхтэй оролцоо, ажлын

байр бүрт бэлтгэгдсэн, хариуцлагатай

ажилтан байхыг шаардана. Бидний Эрүүл

мэнд, аюулгүй ажиллагаа, байгаль орчны

(ЭМААБО) эрсдлийн тогтолцоо нь

эрсдлийг урьдчилан тодорхойлох,

эрсдлийг задлан шинжилж удирдах,

ялангуяа гарах магадлал багатай ч хэрэв

бий болвол их хэмжээний сөрөг үр дагавар

үүсгэж болзошгүй аюул эрсдлийг таньж

мэдэхийг шаарддаг.

Эрүүл мэнд

Бид хүний эрүүл мэнд, сайн сайхныг

хамгаалах үүрэгтэй.

Эрүүл, өндөр бүтээмжтэй ажилтнууд

бидний амжилтын салшгүй хэсэг гэдгийг

Саусгоби компани хүлээн зөвшөөрдөг.

Тиймээс мэргэжлээс шалтгаалах өвчин

гарахаас урьдчилан сэргийлэхийг цаг

ямагт чармайдаг. Бид сургалт, дадлагын

нэгдсэн тогтолцоо, журмаар дамжин

хэрэгжих, эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг

тусгасан үндсэн багц стандартыг мөрдөн

ажилладаг.

Хөдөлмөр эрхлэлт

Бид өөрсдийн болон бизнесийн

түншүүдийнхээ үйл ажиллагааны бүхий

л хүрээнд ажилтнуудынхаа эрх, нэр

төрийг хүндэтгэн үздэг.

Энэхүү хүндлэл нь өв тэгш ажлын

байрны үндсэн хэсэг болдог. Энэ нь

ажилтны эрхийг дээдлэн, нэр төрийг

баталгаажуулж, аливаа айдас, ялгаварлан

гадуурхалт, дарамтаас ангид байлгана

гэсэн үг.

Иймд бид: Арьсны өнгө, хүйс, үндэс угсаа,

шашин шүтлэг, нас, бэлгийн чиг хандлага, улс төрийн үзэл бодол зэрэг хуулиар хамгаалагдсан болон бусад бүх хэлбэрийн ялгаварлан гадуурхалтыг хориглодог. Нөгөөтэйгүүр Саусгоби компани нь тухайн орны хуульд заасны дагуу

орон нутгийн иргэдийг ажилд авахад илүү таатай нөхцөл тогтоож болно;

Олон үндэстний ажилтнуудын өвөрмөц байдлыг эрхэмлэн, олон төрлийн соёл эсхүл арьсны өнгөтэй ажиллагсдыг найрсгаар хүлээн авч, хүйс ялгалгүй эрх тэгш ханддаг;

Ажлын байранд бусдыг хэл амаар доромжлох, бүдүүлэг авирлах, үл хүндэтгэх, зохисгүй үг хэллэг хэрэглэх зэрэг үйлдлийг хатуу хориглодог;

Ажлын байранд дарамт үзүүлэх, айлган сүрдүүлэхийг хориглодог;

Албадан хөдөлмөр эрхлүүлэх болон хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх явдлыг эсэргүүцэж хориглодог;

Ажилтнуудын үйлдвэрчний эвлэл

байгуулах, түүнд нэгдэх, үл нэгдэх эрх чөлөө болон хамтын гэрээ байгуулах эрхийг хүлээн зөвшөөрдөг;

Шударга, ил тод цалин хөлсийн тогтолцоог хэрэгжүүлдэг;

Ажлын гүйцэтгэлийн хяналтыг тогтмол хэрэгжүүлэх, шаардлагатай бол сургалт, дадлага хийлгэх арга

замаар ажиллагсдын ур чадвар, мэдлэгийг дээшлүүлж ажилладаг.

Саусгоби компани нь ажлын байран

дахь бэлгийн дарамт болон аливаа

хэлбэрийн дарамт шахалтыг үл тэвчинэ.

Бэлгийн дарамт гэдэгт хүсээгүй байхад

бэлгийн харилцаанд орох санал тавих,

бэлгийн харилцаатай холбогдолтой

тоглоом тохуу хийх, шууд болон тойруу

замаар бэлгийн харилцаанд орох замаар

талархлаа илэрхийлэх санал тавих , ямар

нэг хэлбэрийн доромжилсон санал тавих

гэх мэт үйлдэл багтана. Ажлын байран

дахь дарамт гэдэгт заналхийлэх, айлган

сүрдүүлэх, дээрэлхэх, доог тохуухийх,

гадуурхах зэрэг багтана.

Page 8: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

13_14

Хүний эрх, орон нутгийн иргэд ба байгаль орчин

Мансууруулах бодис, согтууруулах

ундаа

Саусгоби компанид ажилладаг хүмүүс

болон ажлын байранд байгаа хэн бүхэн

мансууруулах бодис, согтууруулах ундаа

биедээ авч явах, хэрэглэх, хэрэглэсэн

үедээ ажлын байран дээр

байхыгхатуухориглоно.

Ажилтнуудын аюулгүй байдал, сайн

сайхан, ажлын бүтээмжийн төлөө бид зөв

шийдвэр гаргах учиртай. Мөн өнөөгийн

бизнесийн орчинд өрсөлдөх чадвараа

хадгалахын тулд эрүүл саруул ухаантай

байх шаардлагатай.

Иймд бидний гаргах шийдвэр

мансууруулах бодис, согтууруулах

ундааны нөлөөнөөс ямагт ангид байх

ёстой.

Аюулгүй байдал ба хүндрэлийг

даван туулах чадвар

Бид хямрал, гамшиг зэрэг бизнесийг

тасралтгүй явуулахад сөргөөр нөлөөлж

болохуйц аливаа нэг тохиолдолд өртвөл

өөрийн ажилтнууд, өмч хөрөнгө, нэр

хүндээ хамгаалж, бизнест учирч

болзошгүй хүндрэлийг даван туулах

чадвартай байх ёстой.

Аливаа хүндрэлийн үед тогтвортой

ажиллах чадвар эзэмшсэнээр Саусгоби үр

дүнтэй ажиллаж, баялаг бүтээх чадвараа

хадгалах нөхцөл бүрдэнэ.

Хүний эрх

Бид Хүний эрхийн түгээмэл

тунхаглалд заасны дагуу хүний эрхийг

хүндэтгэн дээдэлж ажиллахын зэрэгцээ

бусад этгээдийн зүгээс хүний эрх зөрчсөн

үйлдэлд Саусгоби компани холбоотой

гэсэн ойлголт төрүүлэхээс зайлсхийдэг.

Бид ажиллаж буй газар бүртээ

тогтвортой харилцааг эрхэмлэж, аливаа

зөрчлөөс зайлсхийдэг. Саусгоби компани

өөрийн ажилтнууд, тэдгээрийн гэр бүл, үйл

ажиллагаа явуулж буй орон нутгийн

иргэдийн нэр төр, сайн сайхан амьдрал, эрх

ашгийг хүндэтгэн, дэмжиж ажилладаг.

Тэдгээрийн эрх зөрчигдөх заналхийлэл

учирвал хүний эрхийн олон улсын

стандартыг баримтлан ажиллаж, хүний

эрхийн зөрчлийг тэвчиж өнгөрөөдөг

компани гэсэн ойлголт төрүүлэхгүй байхыг

эрхэмлэдэг.

Орон нутгийн болон уугуул иргэд

Бид орон нутгийн болон уугуул

иргэдтэй харилцан хүндэтгэсэн,

идэвхитэй түншилсэн, урт удаан

хугацааны тууштай харилцаатай

байхыг эрмэлздэг.

Үйл ажиллагаа явуулж буй бүсийн

орон нутгийнхантай байнгын харилцаатай

байх нь бидний бүхий л үйл ажиллагааны

төлөвлөгөөний салшгүй нэг хэсэг нь

болдог. Бид олон янзын соёл, амьдралын

хэв маяг, үнэлэмж, өв уламжлал,

ертөнцийг үзэх үзлээрээ ялгаатай

иргэдтэй зохицож үйл ажиллагаагаа

явуулахыг эрмэлздэг.

Тухайн орон нутгийн иргэдийн

өвөрмөц байдал, газар, ус, байгаль

орчинтой холбоотой онцгой болоод бусад

чухал эрх ашиг, тэдний давтагдашгүй

түүх соёл болон уламжлалыг хүндэтгэн

үздэг.

Бид олон улсын, үндэсний, бүс нутгийн

болон орон нутгийн түвшин дэх хамтын

ажиллагааг хөхүүлэн дэмждэг.

Бид үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө,

үйл ажиллагаа явуулах явц болон

ашиглалтын хугацаа дуусч буй уурхайг

хаах үедээ ч орон нутгийнхан болон

уугуул иргэдтэй аль болох ил тод

байдлаар зөвшилцөхөд ихээхэн хүчин

чармайлт гарган ажилладаг.

Бидний үйл ажиллагаанаас үүдэлтэй

эдийн засгийн үйл ажиллагаанд орон

нутгийн иргэд идэвхтэй оролцоосой гэж

бид хүсдэг. Тогтвортой хөгжилд хувь

нэмэр оруулахуйц бүсийн болон орон

нутгийн төслүүдийг хараат байдалд

Page 9: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

оруулахгүйгээр дэмждэг.

Page 10: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

15_16 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Газар ашиглах эрх

Бид үйл ажиллагаа явуулах бүхий л

хугацааны туршид дэвшүүлсэн санал

санаачлагадаа аль болох өргөн хүрээний

дэмжлэг авахыг хичээдэг.

Бид газар ашиглахдаа зайлшгүй

шаардлагатай үйл ажиллагааны улмаас

үүсэх нөлөөллийг арилгах, нөхөн сэргээлт

хийхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн

хэрэгцээг хангахын тулд аль болох үр

дүнтэй арга хэлбэрээр хамтарч ажилладаг.

Үүний тулд орон нутгийн болон уугуул

иргэд, төрийн байгууллага зэрэг эрх, ашиг

сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүдтэй

зөвшилцөх шаардлага гардаг.

Хуулийн дагуу зөвшөөрсөн ч зарим

тохиолдолд тухайн газарт хайгуул хийж,

үйл ажиллагаа явуулахаас татгалзах

шийдэлд хүрч болно.

Бид үйл ажиллагааныхаа нөлөөллийг

урьдчилан нарийвчлан тооцож гаргадаг.

Ялангуяа зайлшгүй хамгаалах

шаардлагатай түүхийн дурсгалт болоод

дархан цаазтай газрыг онцгой анхаардаг.

Түүнчлэн үйл ажиллагааныхаа нөлөөллийг

хянаж, бууруулахын тулд бусад этгээдтэй

хамтарч ажиллахыг эрмэлздэг.

Газар ашиглах эрхийг хууль тогтоомж,

зан заншлын дагуу зохицуулдаг. Орон

нутгийн болон үндэсний хэмжээнд газар

ашиглах бодлого, зохицуулалт ялгаатай

байж болзошгүй.

Бидний зорилго бол тухайн үүссэн

нөхцлийн онцлог байдлаас шалтгаалан

хууль тогтоомж ба уламжлалт зан заншил,

арга барилын хоорондын зөрүүг багасгах

замаар асуудлыг шийдвэрлэхэд оршино.

Бидний үйл ажиллагаа хувийн өмчийн

эрхийг хөндөхөөр байвал үр дагаврыг

үнэлж, нөхөн олговрыг харилцан

тохиролцдог.

Байгаль орчин

Байгаль орчин хамгаалах шилдэг

гүйцэтгэл, бүтээгдэхүүний чанарын

удирдлага бидний бизнесийн амжилтанд

чухал үүрэгтэй.

Бидэнд байгаль орчны эрсдэл хянах

стандарт, стратеги, зорилго, тогтолцоо

бий. Ашигт малтмалын хайгуул хийх,

уурхай бий болгох, ажиллуулах, хаах

бүхий л үе шатанд, түүнчлэн хангамжийн

үйл ажиллагааны туршид байгаль орчны

менежментийг сайжруулах боломжийг

эрэлхийлж байдаг. Байгаль орчинд сөрөг

нөлөө үзүүлэхээс аль болох урьдчилан

сэргийлэх, түүнийг багасгах, нөхөн сэргээх

арга хэмжээ авч ажилладаг.

Хамгийн гол нь бид бизнесийн үйл

ажиллагаагаа явуулж буй улс орны хууль

тогтоомжийг чанд сахин мөрдөж

биелүүлдэг.

Page 11: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

17_18 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Бизнесийн шудрага зарчим

Ашиг сонирхлын зөрчил

Бид хувь хүний үйл ажиллагаа, ашиг

сонирхол нь Саусгоби компанийн өмнө

хүлээсэн үүрэгтэй зөрчилдөхгүй байх

нөхцлийг хангаж ажиллах ёстой. Мөн

ашиг сонирхлын зөрчилтэй мэт

харагдахаас зайлсхийх хэрэгтэй.

Саусгоби компанийн ашиг сонирхлын

үүднээс бодитой шийдвэр гаргахад таны

хувийн ашиг сонирхол нөлөөлөхөөр байгаа

бол ашиг сонирхлын зөрчил үүснэ. Хэрэв

танд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр

байвал менежертээ холбогдох мэдээллийг

нэн даруй өгөх үүрэгтэй.

Ашиг сонирхлын зөрчил дор дурдсан

нөхцөлд үүсч болно. Үүнд:

Өөр компанид давхар ажил хөдөлмөр эрхлэх;

Ханган нийлүүлэгч, үйлчлүүлэгч, өрсөлдөгчидтэй компанийн үйл ажиллагаанаас гадуур бизнесийн харилцаа үүсгэх, тэдгээрийг хувиараа сонирхох;

Төрөл садан, найз нөхөд, тэдгээрийн хяналтад байдаг компанитай Саусгоби компанийн өмнөөс аливаа

бизнесийн харилцаа тогтоох;

Хувийн харилцаатай болон садан төрлийн холбоотой хүний ажлын гүйцэтгэлийг үнэлэх буюу цалин хөлсийг тогтооход нь нөлөө үзүүлэх боломжтой албан тушаал хаших;

Саусгоби компанийн нууц мэдээллийг ашиг олох зорилгоор

хувьдаа ашиглах, бусадтай хуваалцах, жишээлбэл, тус компаниийн хөрөнгө, бүтээгдэхүүн, түүхий эдийг энэхүү мэдээлэлдээ үндэслэн худалдан авах, худалдах,

эсвэл бусдад худалдан авах, худалдахыг зөвлөх;

Саусгоби компанитай бизнесийн хэлцэл хийж байгаа, хийх гэж буй аливаа этгээд эсвэл байгууллагаас ердийн хэмжээнээс хэтэрсэн бэлэг, баяр цэнгээний урилга авах зэрэг бусад байдлаар хувьдаа ашиг олох

Ашиг сонирхлын аливаа зөрчил гаргахгүйн тулд эрүүл ухаанаар сэтгэж, эерэг хандлагатай байх ёстой. Ажилтнууд нь бүхий л бизнес, арилжаа, хувийн санхүүгийн сонирхол, үйл ажиллагаа нь бодит эсвэл боломжит ашиг сонирхлын зөрчил үүсгэнэ гэж үзвэл өөрийн менежерт бичгээр болон бусад зөвшөөрөгдсөн байдлаар энэ тухай

мэдээлэх ёстой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Саусгоби

компанийн Бизнесийн шударга байдлын (ашиг сонирхлын зөрчил) стандартаас үзнэ үү.

Шударга бус өрсөлдөөнтэй

тэмцэх

Саусгоби компани чөлөөтэй,

шударга өрсөлдөөний зарчмыг

мөрддөг.

Бид үйл ажиллагаа явуулж буй улс

орнууддаа шударга бус өрсөлдөөний

тухай холбогдох хууль, дүрмийг

чандлан мөрдөх замаар, үр дүнтэй

өрсөлдөх бодлого баримталдаг.

Саусгоби компанийн шударга бус

өрсөлдөөний тухай стандартын

шаардлагуудад заасанчлан бид:

Өрсөлдөгчтэйгээ аль болох хязгаарлагдмал хүрээнд харилцах;

Үнэ, гэрээ хэлэлцээр, үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний өртөг, үйл ажиллагааны стратеги буюу төлөвлөгөө, тендерт оролцох, үйлчлүүлэгч ба зах зээлд эзлэх

хувьтай холбоотой мэдээлэл, аливаа арилжааны нууц мэдээллийг өрсөлдөгчид задруулахгүй, өрсөлдөгчөөс хүсэхгүй, тэдэнтэй ийм төрлийн мэдээлэлхуваалцахгүй байх;

Хамтарсан үйлдвэртэй холбоотой арилжааны нууц мэдээлэл нь тодорхой

үйлдвэрийн тухай биш бол өрсөлдөгч болон боломжит өрсөлдөгчтэй хуваалцахгүй байх;

Салбарын болон мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд оролцохдоо арилжааны нууц мэдээллийг хэлэлцэхгүй байх;

Зөвхөн Саусгоби компанийн Хуулийн хэлтсээс урьдчилан зөвшөөрөл авсан тохиолдолд өрсөлдөгч, ирээдүйн өрсөлдөгчдийн талаар харьцуулсан

судалгаа хийх;

Өрсөлдөгч компанид бүтээгдэхүүнээ худалдах, тэдгээрээс бүтээгдэхүүн худалдан авахдаа зөвхөн тухайн хэлцэлтэй холбогдолтой хуулиар зөвшөөрсөн мэдээллийг харилцан солилцох;

Авбал зохих арга хэмжээний талаар эргэлзэж байвал Саусгоби компанийн Хуулийн хэлтэст хандана уу.

Page 12: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

19_20 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Хээл хахууль, авлига

Саусгоби компани шууд ба шууд бус

бүх л хэлбэрийн хээл хахууль, авлигыг

хориглодог.

Бид бизнесийн үйл ажиллагаа эхлэх,

түүнийг хадгалж үлдэх, чиглүүлэх, бизнес

явуулахад давуу тал олох зорилгоор доорх

эрх бүхий этгээдүүд болон албан

тушаалтнуудад болон тэднээс шууд, шууд

бусаар зохисгүй давуу тал эдлэх

боломжийг эрэлхийлдэггүй, амладаггүй,

эдлүүлдэггүй, түүнчлэн тэдгээрээс давуу

тал эдлүүлэхийг шаарддаггүй, хүлээн

авдаггүй. Үүнд:

Төр, засгийн байгууллагын албан тушаалтан, албан хаагч;

Улс төрийн сонгуульд нэр дэвшигч, улс төрийн нам, түүний албан тушаалтан;

Орон нутгийн удирдлага болон олон нийтийн итгэл хүлээсэн хүмүүс;

Хувийн салбарт ажиллаж буй этгээд (хувийн өмчит аж ахуйн нэгж удирддаг, тэнд ямар нэг ажил хийдэг этгээд хамаарна).

Бид арилжааны агентлагуудын арга

хэмжээ, буяны хандив зэрэг нь хээл

хахуулийг далдлах зорилгоор ашиглах

боломжтойг мэдэж байх ёстой. Аливаа

арилжааны агентлагийн арга хэмжээ,

хандивыг зөвхөн Саусгоби компанийн

Авлигын эсрэг бизнесийн шударга зарчим

стандартуудын дагуу олгоно.

Зарим улс оронд "үйл явцыг

хялбаршуулах урамшуулал"-ыг хуулиараа

хүлээн зөвшөөрдөг ч Саусгоби компани

ийм урамшуулал төлөхийг хориглодог.

Хэрэв та үйл явц хялбаршуулах

урамшуулал төлөх нь хуульд нийцэж

байгаа эсэхэд эргэлзэж байвал Саусгоби

компанийн Хуулийн хэлтсээс лавлана уу.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Саусгоби

компанийн Бизнесийн шударга байдлын

(авлигын эсрэг) стандарт болон Авлигын

эсрэг шалгалт хийх удирдамжаас үзнэ үү.

Бэлэг дурсгал, баяр цэнгэлийн арга

хэмжээ

Давуу байдал олж авах зорилгоор

аливаа бэлэг сэлт өгч авах, баяр

цэнгэлийн арга хэмжээнд оролцохыг

хориглоно.

Зарим тохиолдолд даруухан бэлэг сэлт

өгөх, баяр цэнгэлийн арга хэмжээнд

оролцохыг хүлээн зөвшөөрдөг.

Жишээлбэл, ажил хэргийн дайллага нь

албан бус уур амьсгалд мэдээлэл солилцох

таатай нөхцөл бүрдүүлдэг. Гэхдээ цар

хүрээ, давтамж, тухайн нөхцөл байдлаас

шалтгаалан ийм дайллага нь хээл хахууль,

авлига, улс төрийн төлбөр буюу зохисгүй

нөлөө үзүүлэх арга болж болзошгүй.

Бэлэг сэлт, баяр цэнгэлийн арга

хэмжээнд оролцох, давуу тал олж авахын

төлөө урамшуулах, шагнах зорилго

агуулж байгаа эсэх, тийм ойлголт

төрүүлэх эсэх нь бидний хувьд баримтлах

гол шалгуур юм. Хэрэв хариулт нь "тийм"

байвал Саусгоби компанийн бодлого

түүнийг хатуу хориглоно. Бэлэг солилцох,

тухайлбал, замын зардал төлөх зэргийг

Саусгоби компанийн Бизнесийн шударга

зарчмын стандартын дагуу хийх ёстой.

Бүх тохиолдолд таны үйлдэл тухайн

газрын хуульд нийцсэн байх ёстой. Хэрэв

та аливаа бэлэг сэлт авах, баяр цэнгэлийн

арга хэмжээнд оролцох нь тохиромжтой

эсэхэд эргэлзэж байвал Саусгоби

компанийн Хуулийн хэлтсээс зөвлөгөө

авна уу.

Page 13: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

21_22 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Шударга бизнесийн практик

Бид бизнесээ шударга, ёс зүйтэй

явуулах бодлого баримталдаг.

Бид үйлчлүүлэгчидтэй ойлгомжтой,

тодорхой, шударга харилцах ёстой.

Хуулийн дагуу харьцуулалт хийхийг

зөвшөөрсөн тохиолдолд өрсөлдөгчдийн

бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилтнуудтай

өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг

шударгаар харьцуулж үзэх ёстой. Бид

өөрийн бүтээгдэхүүнийг хууль

тогтоомжоор тогтоосон эрүүл ахуй,

аюулгүй байдлын шаардлага болон

стандартад нийцүүлэх нөхцөлийг хангах

ёстой.

Саусгоби компани хангамжийн үйл

ажиллагаагаа өрсөлдөөн бүхий зах зээл

дээр явуулахыг зорьдог. Бид ханган

нийлүүлэгчдээ шударгаар үнэлж, сонгон

шалгаруулдаг.

Бид хууль тогтоомж, дүрмийн

хэрэгжилтийг хангах үүднээс ханган

нийлүүлэгчдээс шударгаар өрсөлдөөнд

оролцож, шударга ёсыг баримталж,

холбогдоххууль тогтоомж, дүрэм,

стандартын дагуу хээл хахууль, авлигаас

ангид ажиллахыг шаарддаг.

Олон улсын бизнесийн үйл ажиллагаа

Бид дэлхий нийтэд үйл ажиллагаагаа

явуулдаг учраас хоорондоо адилгүй

холбооны улс, мужийн хууль, дүрэмд

захирагдаж ажилладаг. Тухайлбал, бид

дараах байдлыг хангаж ажиллана:

Худалдааны төлөөлөгч, дистрибьюторын хөлс нь зөвхөн бодитой үзүүлсэн үйлчилгээний хөлс бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, түүний

мөн чанарт тохирсон байх;

Төрийн албан тушаалтанд төлсөн татвар хураамж хуулийн дагуу байх, аливаа авлига, хээл хахуулийн шинжгүй байх;

Саусгоби компани урьд нь бизнес эрхэлж байгаагүй улс оронд Саусгоби компанийн удирдлага болон Хуулийн хэлтэстэй эрсдэлийн талаар урьдчилан зөвшилцөлгүй, эрсдэлийн үнэлгээ хийлгүйгээр, ямар ч бизнес

эхлүүлэхгүй байх;

Зөрчилдөөнтэй байгаа, эсвэл олон улсаас хориг тавьсан улстай хэрхэн харилцах, хэлэлцээр хийхээ мэдэх;

Саусгоби компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг импортлогч орон руу тээвэрлэхтэй холбоотой экспортын дүрэм, журам, холбогдох олон улсын худалдааны гэрээг мөрдөж ажиллах;

Саусгоби компанийн менежментийг (гадаад улсад байршилтай компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнчлэлийг багтаана)

хил дамнан явуулахад баримтлах тусгай удирдамжийг Саусгоби компанийн Хуулийн хэлтсээс авна.

Дотоод мэдээлэл ашиглан

арилжаанд оролцох

Байгууллагын дотоод

("инсайдерийн") мэдээлэл эзэмшиж

байгаа бол аливаа үнэт цаасны

(хувьцаа, опцион гэх мэт) арилжаанд

оролцох, уг мэдээллийг гэр бүлийн

гишүүд, найз нөхөд, бусад аливаа

этгээдэд задруулахыг хориглоно. Дээрх

мэдээлэлтэй харьцах үедээ анхаарал

болгоомжтой байх ёстой.

Саусгоби компани аливаа "дотоод

мэдээлэл"-д нэвтрэх боломжтой

захирлууд, ажилтнууд Саусгоби Ресурс

компанийн үнэт цаасны арилжаанд

оролцох байдлыг зохицуулах дүрэм

журамтай.Уг дүрмийн дагуу эдгээр

ажилтнууд тус компанийн үнэт цаасны

арилжаанд оролцохын өмнө дотоод

мэдээлэл эзэмшдэггүйгээ

баталгаажуулсан тодорхойлолтыг

компанийн нарийн бичгийн даргаас авах

шаардлагатай. Уг тодорхойлолтыг

“хаалттай үед” буюу жилийн эцсийн

болон дунд хугацааны тайлан гаргах

хугацааг зарлахаас өмнөх тодорхой

хугацаанд олгохгүй. Дотоод мэдээлэл

эзэмшиж буй захирал, ажилтны гэр

бүлийн гишүүд, бусад "холбогдох

хүмүүс"-ийн зүгээс хийх үнэт цаасны

арилжааг энэхүү дүрмээр зохицуулдаг.

Хэрэв та дотоод мэдээлэл эзэмшиж

байгаа бол компанийн үнэт цаасны

арилжаанд оролцох ёсгүй бөгөөд уг

мэдээллийг өөрийн гэр бүлийн гишүүд,

бусадхүмүүст задруулах ёсгүй.

Мэдээллийн нууцлалыг хадгалахын тулд

та зохих бүх арга хэмжээг авах ёстой.

Дотоод мэдээлэл гэдэгт олон нийтэд

хаалттай байдаг, ил болсон тохиолдолд

дараах үр дагаварт хүргэх магадлалтай

мэдээлэл багтана. Үүнд:

Саусгоби Ресурс болон бусад компанийн үнэт цаасны ханшд ихээхэн нөлөөлөхүйц, эсвэл

Хөрөнгө оруулагчдын үнэт цаас худалдан авах шийдвэрт

нөлөөлөхүйц мэдээлэл.

Дотоод мэдээлэлд санхүүгийн тайлан,

томоохон худалдан авалт, хамтарсан

компани, ихээхэн хэмжээний хөрөнгө

оруулалтын төсөл, чухал гэрээ, өөр

компанийн хяналтын багц худалдаж авах

санал, үйлдвэрлэлийн үзүүлэлт,

борлуулалтын мэдээ зэрэг хамаарна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг

Саусгоби компанийн Компанийн

мэдээлэл нууцлал болон хувьцаа

арилжааны удирдамжаас үзнэ үү.

Page 14: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

23_24 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Саусгоби компанийн өмч хөрөнгө ба мэдээллийн удирдлага

Дотоод хяналт, бизнесийн бүртгэл

мэдээлэл

Саусгоби компанийн бүх бүртгэл

мэдээлэл нь манай бизнесийн нөхцөл

байдлыг үнэн зөв, бодитоор харуулж

байх ёстой.

Санхүүгийн бүхий л гүйлгээний баримт

бичгийг Саусгоби компанийн нягтлан

бодох бүртгэлийн дагуу хөтлөх ёстой. Мөн

компанийн санхүүгийн бус баримтыг,

тухайлбал ашигт малтмалын хайгуулаас

эхлээд уурхайг хаах хүртэлх баримт

бичгийг үнэн зөв, бодитой хөтлөх ёстой.

Бид аливаа хууль бус зүйлийг нуун

далдлах зорилгоор тайлан бүртгэлийг

буруу хөтлөх, хуурамчаар үйлдэх, тийм

бүртгэл бүрдүүлэх явдалд оролцох ёсгүй.

Саусгоби компани эрсдлийн судалгаа,

санхүүгийн хяналт, үйл ажиллагааны

болон хууль тогтоомж, дүрмийн

хэрэгжилтийг хянах дотоодын хяналтын

тогтолцоотой. Бид үнэн зөвтайлагнах,

нягтлан бодох бүртгэл хөтлөх бодлогыг

мөрдөж, үйл ажиллагаандаа тууштай

хэрэгжүүлж, нягт нямбай шийдвэр

гаргадаг.

Саусгоби компанийн эд хөрөнгийг

хэрэглэх

Саусгоби компанийн эд хөрөнгө,

санхүүгийн эх үүсвэр нь зөвхөн

Саусгоби компанийн хэрэгцээнд

зориулагдсан болно.

Иймд дор дурдсан зүйлийг хориглоно: Саусгоби компанийн эд хөрөнгө,

санхүүгийн эх үүсвэрийг хувийн хэрэгцээнд болон хувьдаа ашиг олох зорилгоор авах, ашиглах болон бусдад шилжүүлэх;

Саусгоби компанийн эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүйгээр солих буюу устгах;

Удирдлагаас зохих зөвшөөрөл авалгүйгээр Саусгоби компаниас аливаа үйлчилгээ, эд хөрөнгийг авах.

Зарим үйл ажиллагаа Саусгоби компани

болон тухайн ажилтанд хоёуланд нь үр

өгөөжтэй байж болох бөгөөд тэдгээрийн

хоорондын ялгааг тогтоох нь төвөгтэй

байдаг. Ийм учраас эд хөрөнгө ашиглах,

үйлчилгээ авах нь зөвхөн Саусгоби

компанид үр өгөөж авчраад зогсохгүй бол

хариуцсан менежерээсээ урьдчилан

зөвшөөрөл авах хэрэгтэй.

Цахим хэрэгслийг ашиглах

Саусгоби компаниас хангаж

буй цахим хэрэгслийг хариуцлагатай,

зохистой, ёс зүйтэй ашиглах ёстой.

Цахим хэрэгсэл гэж цахим шуудан,

мессенжер, утас, факс, дуут шуудан,

интернэт болон сүлжээнд нэвтрэх эрх,

мэдээллийн сан, богинодолгионы радио

станц, дотоод сүлжээний зурагт зэрэг

хамаарна.

Саусгоби компанийн цахим хэрэгслийг

ямарч тохиолдолд зүй бусаар ашиглах

ёсгүй. Жишээлбэл, дараах тохиолдол

цахим хэрэгслийг зүй бусаар ашигласанд

тооцно. Үүнд:

Хэн нэгнийг доромжилсон, садар самууныг сурталчилсан, хүний нэртөр гутаасан, ялгаварлан

гадуурхсан, бусдыг дорд үзсэн, дарамт үзүүлсэн болон хүчирхийллийг сурталчилсан;

Нууцлах шаардлагатай эсвэл зохиогчийн эрхийг санаатайгаар зөрчиж аливаа материал (програм хангамж)-ыг ашиглах, хувилах буюу тараах;

Интернэтээр мөрийтэй тоглох;

Хууль бус үйл ажиллагаанд оролцох,түүнийг хэрэгжүүлэхэд туслах;

Хувьдаа ашиг олох зорилгоор ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох;

Зөвшөөрөгдөөгүй ашгийн бус арга хэмжээнд оролцох;

Шүүн таслах ажиллагаа, захиргааны байгууллагын хяналт шалгалтад нотолгоо болж болох цахим мэдээллийг арилгах, устгахыг оролдох;

Компьютерийн вирус санаатайгаар тараах зэргийг хэлнэ.

Ажил үүргээ гүйцэтгэхэд саад

болохооргүй бол Саусгоби компанийн

цахим хэрэгслийг хувийн хэрэгцээнд

заримдаа, хязгаартайгаар ашиглахыг

зөвшөөрдөг. Энэ давуу эрхийг хэтрүүлсэн

үйлдлийг сахилгын зөрчилд тооцно.

Саусгоби компани нь интернэт, цахим

шуудан, бусад цахим хэрэгслийн хэрэглээг

тухайн улсын хуульд зөвшөөрсөн

хэмжээнд хянах, хязгаарлах эрхтэй болно.

Саусгоби компанийн бизнесийн баримт

бичиг (бичиг баримтын цахим хувилбар,

цахим шуудан зэрэг) болох зүйлсийг

тухайн бичиг баримтыг үүсгэсэн, хөтөлсөн

ажилтан ажлаас гарсны дараа ч

шаардлагатай тохиолдолд тодорхой

хугацаагаар хадгална.

Ажилтан нь Саусгоби компанийн цахим

мэдээллийн эх сурвалж бүхий сүлжээнд

нэвтрэхдээ ашигладаг нууц үгийг чандлан

нууцлах бөгөөд бусад ажилтнуудад

задруулах ёсгүй.

Page 15: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

25_26 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Нууц мэдээлэл

Бид цаг ямагт Саусгоби компанийн

болон бусад этгээд (тухайлбал,

үйлчлүүлэгчид, ханган нийлүүлэгчид)-

ийн бидэнд итгэмжилсэн нууц

мэдээллийг хамгаалах үүрэгтэй.

Нууц мэдээлэлд бүтээгдэхүүн,

процессын холбогдолтой техникийн

мэдээллүүд, нийлүүлэгч байгууллагуудын

нэрсийн жагсаалт, худалдан авалтын үнэ

өртөг, маркетинг, үйлчилгээний стратеги,

олон нийтэд нээлттэй бус санхүүгийн

тайлан, хөрөнгө худалдах, компанийг

нэгтгэх болон худалдан авахтай холбоотой

мэдээлэл зэрэг орно.

Нууц мэдээллийг хадгалахын тулд бид

дор дурьдсан арга хэмжээг авах хэрэгтэй.

Үүнд:

Саусгоби компанийн буюу бусдын нууц мэдээллийн талаар хаана, хэзээ,хэнтэй ярилцаж буйгаа хянах;

Нууц мэдээллийг хаана, хэрхэн хадгалахаа анхаарах;

Нууц мэдээллийг хувьдаа ашиг олох, давуу тал эдлэхийн төлөө задруулахгүй, ашиглахгүй байх;

Саусгоби компанид үл хамаарах хөндлөнгийн этгээдтэй ямар нэг нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийн талаар ярилцахаас өмнө нууц хадгалах тухай гэрээ байгуулах.

Нууц мэдээлэл өгөх, авах тухай санал,

хүсэлт тавьсан тохиолдолд мэдээллийг

ямар нөхцлийн дагуу өгч авахыг талууд

ойлголцож, тэрхүү нөхцлийг нь хүлээн

зөвшөөрсөн байх ёстой.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Саусгоби

компанийн Компанийн мэдээлэл нууцлал

болон хувьцаа арилжааны удирдамжаас

үзнэ үү.

Оюуны өмч

Саусгоби компани нь өөрийн оюуны

өмчийг хамгаалж, бусдын оюуны

өмчийн эрхийг хүндэтгэдэг.

Оюуны өмчид патент, зохиогчийн эрх,

худалдааны тэмдэг, арилжааны нууц

багтдаг. Оюуны өмчийн өмчлөгч хуулиар

олгосон эрхтэй.

Манай худалдааны тэмдэг, бусад

хэлбэрийн оюуны өмч нь Саусгоби

компанийн хамгийн үнэ цэнэтэй үндсэн

хөрөнгийн төрөлд тооцогддог. Эдгээрийг

хамгаалахын тулд бид дор дурдсан арга

хэмжээг авах шаардлагатай. Үүнд: Оюуны өмч, брэндийн хэрэглээтэй

холбоотой дотоодын бүхий л бодлогын баримт бичиг, журамтай

танилцах;

Ажилтнууд, үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч болон өрсөлдөгчид

манай оюуны өмчийн эрхийг зөрчиж (жишээ нь зөвшөөрөлгүй ашиглах) болзошгүй талаар мэдэж байх;

Ажилтнууд, үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч болон өрсөлдөгчид манай оюуны өмчийн эрхийг зөрчиж (жишээ нь, зөвшөөрөлгүй ашиглах) болзошгүй талаар мэдэж байх;

Үйлчлүүлэгч, ханган нийлүүлэгч, бизнесийн түншүүдэд Саусгоби компанийн нэр, брэндийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглуулахгүй байх;

Шаардлагатай тохиолдолд оюуны өмчөө хамгаалах үүднээс гуравдагч этгээдээр нууцлалын гэрээнд гарын

үсэг зуруулах.

Бид үйлчлүүлэгчид болон ханган

нийлүүлэгчид зэрэг бусад этгээдийн оюуны

өмчийн эрхийг хүндэтгэнэ. Ялангуяа

хэвлэмэл эсвэл цахим баримт бичгийг

хуулбарлах, тараах үедээ энэ тухай байнга

санаж байх ёстой.

Хувь хүний мэдээллийн нууцлал

Саусгоби компани нь хувь хүний

мэдээлэлд хуулийн дагуу, зүй зохистой

хандахыг чухалчлан үздэг.

Хувь хүний мэдээлэл гэдэгт тодорхой

хүнтэй холбогдолтой бүхий л мэдээлэл

хамаарна. Компанийн одоогийн болон

өмнөх хувьцаа эзэмшигч, захирал,

ажилтан, ханган нийлүүлэгч,

үйлчлүүлэгчид, тэдгээрийн гэр бүл, төрөл

садангийн талаарх бизнесийн зорилгоор

цуглуулсан хувийн чанартай бүхий л

мэдээллийг хамгаалах ёстой.

Хувийн мэдээллийг нууцлах, хамгаалах

хуулийн шаардлагын дагуу хувь хүний

мэдээллийг зөвшөөрөлгүйгээр олж авах,

хууль бусаар боловсруулах, тохиолдлоор

алдах, устгах, гэмтээх зэргээс урьдчилан

сэргийлэх зорилгоор хяналт тавьдаг.

Page 16: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

27_28 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн болон хөрөнгө

оруулагч нартай харилцах

Төрийн байгууллагатай харилцах

Бид төрийн байгууллагатай

харилцахдаа ёс зүйн дээд стандартыг

баримталж ажилладаг.

Дэлхийн улс орнуудын Засгийн газар,

тэдгээрийн төв болон орон нутгийн

байгууллага, агентлагууд, төлөөлөгчидтэй

бизнесийн хүрээнд хамтарч ажиллах нь

төрийн байгууллагатай харилцах үйл

ажиллагаанд хамаарна. Бид төрийн

байгууллагатай харилцахдаа:

Хуулийн дагуу мэдээлэл гаргуулах, зохих байгууллагаас явуулж байгаа шалгалтанд хамтарч ажиллахад Саусгоби компанийн үндсэн эрхийн дагуу хуульчаар төлөөлүүлэх;

Аливаа эрх бүхий байгууллагад мэдээлэл гаргаж өгөхдөө нууцлалыг хамгаалахад шаардлагатай бүхий л алхмыг хийх;

Төрийн байгууллагатай бичгээр байгуулсан гэрээний дагуу үзүүлж байгаа үйлчилгээ нь хууль ёсны гэж зааснаас бусад тохиолдолд төрийн албан хаагчийг тодорхой үйлчилгээ авахаар хөлсөлж ажиллуулах, ажилд авахыг хориглоно. Зарим улс орнуудад төрийн албан хаагчийг ямар нэг төрлийн ажил, үүрэг

гүйцэтгүүлэхээр хөлсөлж ажиллуулахыг хориглодог.

Төрийн байгууллагын төлөөлөгчид

өгөх бэлэг сэлт, баяр цэнгэлийн арга

хэмжээний зардлыг хууль зөрчихгүй байх болон тухайн арга хэмжээнд оролцсон хүмүүс эсвэл Саусгоби компанийн хувьцаа эзэмшигчдийн нэр хүндийг гутаахгүй байх хэмжээгээр хязгаарлах;

Хэрэв төрийн байгууллагын

төлөөлөгчидтэй харилцахад танд ямар

нэгэн хүндрэл учирвал өөрийн менежер

эсвэл Саусгоби компанийн Хуулийн

хэлтэст хандана уу.

Дийлэнх Засгийн газарууд хууль ёсны

лобби-г хүлээн зөвшөөрч журамласан

байдаг ба хууль ёсны лобби үйл ажиллагаа

явуулахын өмнө ажилтан нь заавал

Саусгоби компанийн Дээд шатны

удирдлагаас зөвшөөрөл авсан байх ба

холбогдох дүрэм журмын талаар зөв

тодорхой ойлголт авсан байх ёстой.

Улс төрийн оролцоо

Саусгоби компани шууд буюу шууд

бус байдлаар улс төрийн үйл

ажиллагаанд оролцдоггүй, улс төрийн

намууд болон улс төрчдөд төлбөр

төлдөггүй.

Саусгоби компани өөрийн бизнесийн

үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчид,

ажилтнуудтай холбоотой бусад хүмүүсийн

ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар төрийн

байгууллага болон холбогдох бусад

этгээдтэй харилцдаг. Олон нийтийн

хэлэлцүүлгийг дэмжих замаар бид

бизнесийнхээ ашиг сонирхолд нийцсэн

тохиромжтой хууль, журам

боловсруулахад хувь нэмрээ оруулдаг.

Бид өөрсдийн хувийн шинж чанартай

мэдээллийг Саусгоби компанийн нэрийн

өмнөөс танилцуулах эрхгүй болно.

Хэвлэл мэдээллийнхэн болон

хөрөнгө оруулагчидтай харилцах

Бид хэвлэл мэдээллийнхэн болон

хөрөнгө оруулагчидтай харилцахдаа

шударга, тууштай байхыг эрхэмлэдэг.

Хэвлэл мэдээллийнхэн, хөрөнгө

оруулагчид болон зах зээлийн

шинжээчидтэй харилцах асуудлыг

Саусгоби компанийн хэвлэлийн төлөөлөгч

хариуцдаг. Эдгээрээс ирсэн аливаа

хүсэлтийг Саусгоби компанийн холбогдох

Хэвлэл мэдээлэл, Хөрөнгө оруулагчидтай

харилцах хэлтэс, ажилтанд хүргүүлнэ.

Саусгоби компанийн хэвлэлийн

төлөөлөгч нь шударга, ил тод байдлыг

эрхэмлэхийн зэрэгцээ компанийн болон

олон нийтэд ил тод болгоогүй мэдээллийг

зөвшөөрөлгүй, хэсэгчлэн задруулахаас

зайлсхийж ажиллана.

Бид хувь хүний үзэл бодлыг Саусгоби

компанийн байр суурь мэтээр илэрхийлэх

ёсгүй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Саусгоби

компанийн Хувьцаа эзэмшигчдийн

харилцаа холбооны журам болон

мэдээллийг нээлттэй болгох горим,

хяналтын талаарх бодлогоос үзнэ үү.

Page 17: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

29_30 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Ил тод байдал

Бид сайн засаглал болон арилжааны

нууцлалтай уялдсан ил тод байдлыг

дээд зэргээр хангах зарчмыг мөрдөж

ажилладаг.

Саусгоби компани нь өөрийн үйл

ажиллагааны гүйцэтгэл болон санхүүгийн

нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг

цаг тухайд нь гаргадаг. Бид мэдээллийн

үнэн зөвийг нягталж, мэдээллийг

хэсэгчлэн задруулахаас зайлсхийдэг.

Саусгоби компанийн үйл ажиллагаа

явуулдаг улс орнуудад холбогдох

байгууллагуудын шаардсан мэдээллийг

өгдөг бөгөөд мэдээллээ Саусгоби Ресурс

компанийн хувьцааг арилжаалдаг

газруудад хэвлэл мэдээллийн хэрэгслээр

дамжуулах болон шууд өөрийн цахим

хуудсанд байрлуулж олон нийтэд түгээдэг.

Саусгоби компани үнэт цаасны арилжаа

явуулахад хувьцааны үнэд бодитойгоор

нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд

нь мэдээлж, үнэт цаасны арилжаа нь зах

зээлийн үнэн бодит мэдээлэлд тулгуурлан

явагдах нөхцлийг бүрдүүлдэг. Ажилтнууд

Саусгоби Ресурс компанийн хувьцаа

эзэмшигчдийн үнэт цаасны үнэ ханшид

бодитойгоор нөлөөлж болзошгүй аливаа

асуудлыг мэдсэн даруйдаа өөрсдийн

харъяалагдах менежертээ мэдэгдэх

үүрэгтэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Саусгоби

компанийн Хувьцаа эзэмшигчдийн

харилцаа холбооны журам болон

мэдээллийг нээлттэй болгох горим,

хяналтын талаарх бодлогоос үзнэ үү.

“Түдгэлзүүлэх” тухай тайлбар: Саусгоби

компани нь маш ховор тохиолдолд “Бидний

ажлын арга барил”-ын мөрдөлтийг түдгэлзүүлэх

шийдвэрийг гаргадаг. Компанийн захирал эсвэл

дээд албан тушаалтны хувьд дүрмийн

үйлчлэлийг түдгэлзүүлэх шийдвэрийг зөвхөн

Удирдах зөвлөл гаргах бөгөөд энэ тухай хувьцаа

эзэмшигчдэд мэдээлнэ. Бусад хүмүүсийн хувьд

дүрмийн мөрдөлтийг түдгэлзүүлэх шийдвэрийг

Саусгоби компанийн Хуулийн хэлтэс гаргах

бөгөөд ийнхүү гаргасан тохиолдолд энэ тухай

Удирдах зөвлөлд мэдэгдэнэ.

Page 18: Бидний ажлын арга барил - SouthGobi way we work_Mongolian_Nov...01_02 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил Эрхэм Хамтран

29_30 Саусгоби Ресурс Бидний ажлын арга барил

Саусгоби Ресурсес Лтд.

20 дугаар давхар, Хови гудамж 250,

Ванкувер, Бритиш Коломбиа, Канад, V6C 2G8

www.SouthGobi.com

Утас: 1.604.762.6783

© Саусгоби Ресурс Лтд. 2012 он

2013 оны 06 дугаар сард баталсан

2015 оны 11 дүгээр сард нэмэлт оруулсан

2017 оны 08 дугаар сард нэмэлт оруулсан

2018 оны 11дүгээр сард хянасан