12
Барилга хот байгуулалтын яамнаас Орон сууцны зах зээлийн судалгааг танилцууллаа. Тус судалгааг үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани гүйцэтгэсэн байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар нийслэлд 380 мянган өрх оршин сууж буйн 57 хувь буюу 217 мянга нь гэр хороололд амьдарч байна. Гэхдээ эдгээр өрхийн ердөө 16 хувь нь ипотекийн шалгуур хангаж буй аж. Харин ирэх таван жилд нийслэлийн хэмжээнд 71 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй гэсэн тооцоо гарчээ. Доодсыг дорд үзэх дээдсийн доромжлол дуусахгүй нь. Муу дээр муухай, мулзан дээр нь улцан гэгчээр ёс зүйгүй, хариуцлагагүй улстөрчид ядарсан иргэдээ басамжилж, тавлахдаа хэнийг ч дагуулахгүй. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы тавдугаар сарын 25-ны хуралдааны үеэр олон мянган эцэг эхийг арчаагүй, залхуугаар дуудаж, тачигнав. Түүний хэлсэн үгийг элдэв хачиргүй танд хүргэе. “Таван хүүхэдтэй айлын эцэг эх хоёр ажил хийхийг хүсэхээ больсон. Нээлттэй ажлын байранд шалгалт өгөөд зориудаар унаж байна. Таван хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр сардаа амьдарчихаж байхад хар бор ажил хийхгүй хэмээн ярьдаг бас боддог боллоо” хэмээн баахан зандрав. Л.Элдэв-Очирын ихэрхэл тэр дороо олон нийтэд түгж, иргэдийн эгдүүг хүргэж, уур бухимдлыг нь барсан. 2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913) YНЭ: 1000₮ ~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~ ЗГМ Жижиг чулууг өндрөөс шидэхэд хоёр дахин том болж унадаг Б.Лхагвасүрэн ubinfo.mn БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ THE OFFICIAL GAZETTE АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2411.27 377.08 38.90 АЛТ ЗЭС 10-ЧИНГИС БОНД 96.240 0.03% ХУРАЛДАЙ БОНД 109.90 0.03% 7099 1.78% ГЭРЭГЭ БОНД 97.120 0.25% 1295.27 0.09% Бизнес, эдийн засгийн төрөлжсөн суваг Financial Times-ийн нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Нийт хүүхдийн 20 хувьд мөнгө олгохгүй Өрхийн амжиргааны түвшин 670 онооноос бага бол хүүхдийн мөнгө авна. > 2 Л.Баттүвшин: Орчин үед хүний тархи улам хүчтэй болж байна Улс орнууд зөнөх өвчнийг бууруулахад маш их мөнгө хаяж байгаа. > 5 BoM drafts single article law to increase OT yields Bill on encouraging private entities to open account at the BoM drafted. > 7 ZGM DAILY ОНЦЛОХ Бүх эрх хуулиар хамгаалагдана © 00913 ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 6 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ. УЛААНБААТАР 2018.06.07 БАГАВТАР ҮҮЛТЭЙ 21° УЛС ТӨР Х.Баттулга: Эдийн засгийн коридорыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох шаардлагатай. ХЗБХ С.Зоригийн хэргийн талаар Тусгай хяналтын дэд хороо дүгнэлт гаргах ёстой гэв. ЗГ эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудыг өөрчлөх төслийг УИХ-д өргөн барина. УИХ-ын дарга М.Энхболд Катарын Эрхэм дээд Эмирийг Монголд айлчлахыг урив. ЭДИЙН ЗАСАГ Валютын зохицуулалтын тухай хуулийг шинэчилж, Валютын бирж байгуулна. Улсын хэмжээнд орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ даваад байна. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тоннд хүрэв. ТОП 20 индекс 19,768.33 нэгж болж, 0.1 хувиар буурав. ТОР-20 индекс 30,000 25,000 20,000 15,000 10,000 НИЙГЭМ Наадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1 гэхэд дуусгахыг Шадар сайд үүрэгдэв. Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх халдварт өвчнүүдийн гаралт нэмэгджээ. Автомашины арын суудалд суудаг зорчигчдын 82-87 хувь нь бүс зүүдэггүй байна. Хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-д газрыг нь эзэмшүүлэхээр боллоо. ДЭЛХИЙ АНУ, Хойд Солонгосын дээд уулзалтын өмнө хакер идэвхжихийг Сөүл анхааруулав. Малайзын төрийн сангийн авлигын хэрэгт Хятадын компани холбогдож магадгүй. Cambridge Analytica компанийн босс дампуурахын өмнө $8 саяыг гаргаж авчээ. Exxon, Chevron компаниуд татвараа нууж байгааг авлигын эсрэг бүлэг шүүмжиллээ. Хятадад 245 хүнийг ган дамлан худалдсан хэрэгт баривчилсан байна. ЦАГ АГААР ШХАБ УЛС ОРНУУДАД ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ, ШИЙДВЭР ГАРГАХЫГ ТУЛГАДАГГҮЙ 11 3 3 НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН Газарт буудаггүй жигүүртэн гэж байдаггүй Иргэдийн орон сууцтай болох мөрөөдөл нуран унаж, хоосон хорооллууд эзнээ хүлээсээр байна ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтэй ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ дахь Монголын байр суурийг шат ахиулна гэж мэдэгдсэн. ШХАБ нь цэрэг, стратегийн байгууллага байхаа болиод эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ? -ШХАБ нь 17 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан, олон улсын хэмжээнд чухал байр суурьтай томоохон нэгдэл юм. Өнгөрсөн онд Энэтхэг, Пакистан улс тус байгууллагад гишүүнээр элссэн. Ингэснээр тус байгууллагын нэр нөлөө, боломж бололцоо илүү өргөжсөн. ШХАБ нь улс төр, цэрэг стратегийн интеграцчилал, эдийн засгийн нэгдэл бий болгохыг зорьдоггүй. Монгол Улс 2004 онд ШХАБ- ын ажиглагч статустай анхны улс болсон. Монгол Улс энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон нийтийн хэлэлцүүлгийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Монголын тал энэ асуудлаар мэдээллээр хангагдсан. ОХУ-ын зүгээс шаардагдах мэ- дээллээр хангахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ШХАБ-ын асуудал хариуцсан бие төлөөлөгч М.Хакимов Монголд айлчилсан. Айлчлалын үеэр ШХАБ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Харин энэ жил Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар ШХАБ- ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимов Монголд айлчилсан. Г.Байгал @baigalZGM Г.Илч ЗГМ Хоёр улсын худал- дааны эргэлт ойрын жилд хоёр тэрбум ам.доллар давна С.Батсайхан / ЗГМ©

ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

Барилга хот байгуулалтын яамнаас Орон сууцны зах зээлийн судалгааг танилцууллаа. Тус судалгааг үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компани гүйцэтгэсэн байна. Энэ оны гуравдугаар сарын байдлаар нийслэлд 380 мянган өрх оршин сууж буйн 57 хувь буюу 217 мянга нь гэр хороололд амьдарч

байна. Гэхдээ эдгээр өрхийн ердөө 16 хувь нь ипотекийн шалгуур хангаж буй аж. Харин ирэх таван жилд нийслэлийн хэмжээнд 71 мянган өрх ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй гэсэн тооцоо гарчээ.

Доодсыг дорд үзэх дээдсийн доромжлол дуусахгүй нь. Муу дээр муухай, мулзан дээр нь улцан гэгчээр ёс зүйгүй, хариуцлагагүй улстөрчид ядарсан иргэдээ басамжилж, тавлахдаа хэнийг ч дагуулахгүй.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир УИХ-ын чуулганы тавдугаар сарын 25-ны хуралдааны үеэр олон мянган эцэг эхийг арчаагүй, залхуугаар дуудаж, тачигнав. Түүний хэлсэн үгийг элдэв хачиргүй танд хүргэе. “Таван хүүхэдтэй айлын эцэг эх хоёр ажил хийхийг хүсэхээ больсон. Нээлттэй ажлын байранд шалгалт өгөөд зориудаар унаж

байна. Таван хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр сардаа амьдарчихаж байхад хар бор ажил хийхгүй хэмээн ярьдаг бас боддог боллоо” хэмээн баахан зандрав. Л.Элдэв-Очирын ихэрхэл тэр дороо олон нийтэд түгж, иргэдийн эгдүүг хүргэж, уур бухимдлыг нь барсан.

2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913) YНЭ: 1000₮~ СОЁЛТ ХҮНИЙ ӨГЛӨӨ СОНИН УНШИХААС ЭХЭЛДЭГ ~

ЗГМ

Жижиг чулууг өндрөөс шидэхэд хоёр дахин том болж унадагБ.Лхагвасүрэн

ubinfo.mnБҮРЭЛДЭХҮҮНКОМПАНИ

THE OFFICIAL GAZETTE

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2411.27 377.08 38.90

АЛТ ЗЭС 10-ЧИНГИС БОНД

96.2400.03%

ХУРАЛДАЙ БОНД

109.900.03%

70991.78%

ГЭРЭГЭ БОНД

97.1200.25%

1295.270.09%

Бизнес, эдийн засгийн төрөлжсөн суваг Financial Times-ийн нийтлэлүүдийг албан ёсны эрхтэйгээр хүргэж байна.

Нийт хүүхдийн 20 хувьд мөнгө олгохгүйӨрхийн амжиргааны түвшин 670 онооноос бага бол хүүхдийн мөнгө авна. > 2

Л.Баттүвшин: Орчин үед хүний тархи улам хүчтэй болж байнаУлс орнууд зөнөх өвчнийг бууруулахад маш их мөнгө хаяж байгаа. > 5

BoM drafts single article law to increase OT yieldsBill on encouraging private entities to open account at the BoM drafted. > 7ZG

M DA

ILY

ОНЦЛОХ

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©0 0 9 1 3

ЦАГ АГААРЫН ДЭЛГЭРЭНГYЙ МЭДЭЭЛЛИЙГ 6 ДУГААР НҮҮРЭЭС УНШИНА УУ.

УЛААНБААТАР2018.06.07

БАГАВТАР ҮҮЛТЭЙ

21° 6°

УЛС ТӨРХ.Баттулга: Эдийн засгийн коридорыг ойрын хуга цаанд ажил хэрэг болгох шаардлагатай. ХЗБХ С.Зоригийн хэргийн талаар Тусгай хяналтын дэд хороо дүгнэлт гаргах ёстой гэв. ЗГ эрдэс баялгийн салбарт үйлчилж буй хуулиудыг өөрчлөх төслийг УИХ-д өргөн барина. УИХ-ын дарга М.Энхболд Катарын Эрхэм дээд Эмирийг Монголд айлчлахыг урив.

ЭДИЙН ЗАСАГВалютын зохицуулалтын тухай хуулийг шинэчилж, Валютын бирж байгуулна. Улсын хэмжээнд орон сууцны нийлүүлэлт эрэлтээсээ даваад байна. Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 1.6 тоннд хүрэв. ТОП 20 индекс 19,768.33 нэгж болж, 0.1 хувиар буурав.

ТОР-20 индекс

30,00025,00020,00015,00010,000

НИЙГЭМНаадмын засвар, тохижилтын ажлыг ирэх сарын 1 гэхэд дуусгахыг Шадар сайд үүрэгдэв. Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөх халдварт өвчнүүдийн гаралт нэмэгджээ. Автомашины арын суудалд суудаг зорчигчдын 82-87 хувь нь бүс зүүдэггүй байна. Хүүхдийн асрамжийн “Эрдэм төв”-д газрыг нь эзэмшүүлэхээр боллоо.

ДЭЛХИЙАНУ, Хойд Солонгосын дээд уулзалтын өмнө хакер идэвхжихийг Сөүл анхааруулав. Малайзын төрийн сангийн авлигын хэрэгт Хятадын компани холбогдож магадгүй. Cambridge Analytica компанийн босс дампуурахын өмнө $8 саяыг гаргаж авчээ. Exxon, Chevron компаниуд татвараа нууж байгааг авлигын эсрэг бүлэг шүүмжиллээ. Хятадад 245 хүнийг ган дамлан худалдсан хэрэгт баривчилсан байна.

ЦАГ АГААР

ШХАБ УЛС ОРНУУДАД ШАХАЛТ ҮЗҮҮЛЖ, ШИЙДВЭР ГАРГАХЫГ ТУЛГАДАГГҮЙ

11

33

НИЙТЛЭЛЧИЙН БУЛАН

Газарт буудаггүй жигүүртэн гэж байдаггүйИргэдийн орон сууцтай болох мөрөөдөл нуран унаж, хоосон хорооллууд эзнээ хүлээсээр байна

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубаровичтэй ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ дахь Монголын байр суурийг шат ахиулна гэж мэдэгд сэн. ШХАБ нь цэрэг, стра тегийн байгууллага байхаа болиод эдийн засгийн чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-ШХАБ нь 17 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан, олон улсын хэмжээнд чухал байр суурьтай томоохон нэгдэл юм. Өнгөрсөн онд Энэтхэг, Пакистан улс тус байгууллагад гишүүнээр элссэн. Ингэснээр тус байгууллагын нэр нөлөө, боломж бололцоо илүү өргөжсөн. ШХАБ нь улс төр, цэрэг стратегийн интеграцчилал, эдийн засгийн нэгдэл бий болгохыг зорьдоггүй.

Монгол Улс 2004 онд ШХАБ-ын ажиглагч статустай анхны улс болсон. Монгол Улс энэ байгууллагад элсэх эсэх асуудлыг олон нийтийн хэлэлцүүлгийн дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Монголын тал энэ асуудлаар мэдээллээр хангагдсан. ОХУ-ын зүгээс шаардагдах мэ-дээл лээр хангахын төлөө хамтран ажил лахад бэлэн байна.

Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөн хий лөгчийн ШХАБ-ын асуу дал хариуцсан бие төлөөлөгч М.Хаки мов Монголд айлчилсан. Айлчлалын үеэр ШХАБ-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Харин энэ жил Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Р.Алимов Монголд айлчилсан.

Г.Байгал@baigalZGM

Г.ИлчЗГМ

Хоёр улсын худал­дааны эргэлт ойрын жилд хоёр тэрбум ам.доллар давна

С.Батсайхан / ЗГМ©

Page 2: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

Улс төр

2 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

ЕРӨНХИЙЛӨГЧЗГМ: ТОДРУУЛГА

Өрхийн амьжиргааны түвшин 670 онооноос бага бол хүүхдийн мөнгө авна

С.Батсайхан / ЗГМ©

С.Батсайхан / ЗГМ©

Б.Энх ЗГМ

Одоогоор 100-гаад

мянган хүүхэд өрхийн

амьжиргааны судалгаанд

хам рагдаагүй байна.

0 0 9 1 3

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын ДУЛАМХОРЛОО

ЗөвлөхШатарбалын ДАВААДОРЖ

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901621

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн албаЭдитор Б.Баяртогтох

Утас: 99901532

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.Баярсайхан

Утас: 99903574

Утас: 99903581 99903578 99909472 99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131, Факс: 7010606

ubinfo.mnДугаарын удирдагч

Г.Баярсайхан

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт

сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг илэрхийлэх мэдээллийн

индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм

зорилгоо болгоно.

РЕДАКЦ

ЗАР СУРТАЛЧИЛГАА

ХАЯГ

ЦАХИМ ХУВИЛБАР

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 73 дугаар сургууль/”

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: НХААГ-18/0019

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Цэцэрлэгийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 73 дугаар сургууль/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан

байна. Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 онуудын аль нэг жилийн борлуулалтын хэмжээ

нь төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй байна.Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй байх.Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх

жилийн тоо:Сүүлийн 3 жил буюу 2015, 2016, 2017 ондуудад доод тал нь нэг удаа төсөвт өртгийн

50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: шаардлагагүйТусгай зөвшөөрөл: Барилга хот байгуулалтын яамны: Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт2.1.2. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын

угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/ болон түүнээс дээш2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам

сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт

сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн

тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт эсвэл; БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн

цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил /болон түүнээс дээш/

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-6.4 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Тендерийн баталгааны үнийн дүн: “20,000,000” /хорин сая/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийн баталгааны хүчинтэй хугацаа: 2018 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийг дуустал

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 00 минутаас

өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 10 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын тендерийн нээлтийн 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодын давуу эрх тооцно.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар

авч болно.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Бага тойруу-15, Самбуугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 давхарт

Утас: 75757810,

Цахим хаяг: www.ub-procurement.mn, www.tender.gov.mn

ТЕНДЕРИЙН УРИЛГА Огноо : 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр

УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох Засгийн газрын тогтоолын төслийг баталсан. Ингэснээр 228 мянга орчим хүүхэд нэмэгдэж, 860

Швейцарт болсон Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөл С.Зориг агсны хэргийг хэлэлцэн, шийдвэр гаргасан.

Харин уг шийдвэрийг судлан санал дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Х.Нямбаатар гишүүн ахалсан юм. Тэгвэл уг Ажлын хэсгийн дүг нэлтийг Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сонслоо.

Ажлын хэсэг Олон улсын парламентын холбооны шийд-вэрийг судалж үзэхэд С.Зориг агсны бусдын гарт амиа алд-сан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны болон итгэл төрүүлэхүйц болсон гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн аж. Мөн олон улсын ажиглагчдыг орол цуулан шүүх

БАЙНГЫН ХОРОО

Олон улсын парламентын холбоо С.Зоригийн хэргийн шүүх хурлыг дахин явуул гэж зааварлажээ Б.СэлэнгэЗГМ

“Монгол-Оросын санаа-чил га-2018” ажил хэргийн хөтөл бөрийн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Тэрбээр энэ үеэр “Орос-Монгол-Хятад”-ыг холбох эдийн засгийн коридорын төслийг танилцуулав. Амбан захирагчийн танил цуулгад дурдагдсанаар энэхүү коридорыг гурван орны хөгжлийн бүс гэж үзэж байгаа аж. Коридорыг үе шаттай хөгжүүлснээр нэн тэргүүнд байгалийн хий, цахилгаан эрчим хүч дамжуулах боломжтой юм байна. Мөн энэхүү гарц нь хуурай замаар Евразийг холбох хам гийн дөт зам тул транзит тээвэр хурдацтай хөгжиж, эдийн зас гийн үр өгөөжөө богино хугацаанд өгнө гэж тооцоолсон байна. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулга удаан яригдсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох шаардлагатайг онцлов.

Эдийн засгийн коридорын төслийг танилцуулав

Нийт хүүхдийн 20 хувьд мөнгө олгохгүй

хуралдааныг нээлттэйгээр дахин явуулах, хэргийн шийдвэрлэлтийн явцын талаар Олон улсын парламентын холбоонд тогтмол мэдээлэх асуудал хөндөгдсөн байна. Түүнээс гадна шүүхийн холбогдох шийдвэрүүдийн хуулбарыг авах, холбогдох хууль

эрх зүйн орчны шинэчлэл хийх шаардлагатай талаар ч дүгнэлтэд дурджээ.

Засгийн газар С.Зориг агсны амь насанд халдсан хэрэгт хол-боотой хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилсөн. Гэхдээ гүйцэтгэх

ажил лагаатай холбоотой 74 хуу дас материал нууцад үлдсэн юм. Иймд Ажлын хэсэг уг материалтай танилцах боломж гүй хэмээн үзсэн байна.

Ажлын хэсэг өнгөрсөн хуга-цаанд хоёр удаа хуралдан, эрүү гийн хэрэг хянан шийдвэр-

лэх ажиллагаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөө-лөгчидтэй уулзсан байна. Гэхдээ энэ уулзалтад С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтнүүдийн нэгээр тооцогдоод буй Ц.Амга-ланбаатарын өмгөөлөгч орол цоо гүй аж.

Эцэст нь УИХ-ын гишүүн Х.Ням баатар тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчигдсөн эсэх талаар Тусгай хяналтын дэд хороо судлан үзэж дүгнэлт гаргах нь зүйтэй хэмээлээ.

мянган хүүхэд буюу амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой юм. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Харин энэ мөнгийг хэзээ-нээс олгож эхлэх, өрхийн амь жиргааны түвшинг дахин тодорхойлох эсэх талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олго-хоор тогтоол баталсан. Энэ мөнгийг хэзээ олгох вэ?

Хүүхдийн мөнгөнд нэмж хамрагдах 20 хувийг нь дөрөв-дүгээр сарын 1-нээс тооцон олгоно. Ингэхдээ зургаан сарын хүүхдийн мөнгөн дээр нь нэмж олгох юм. Хүүхдийн мөнгийг 80 хувьд олгож байгаатай холбоотой өрхийн амьжиргааны түвшний судалгаанд үндэслэнэ. Одоо үйлчилж байгаа 560 гэсэн босго оноог өөрчилж, 670-аар босго шугам татахаар ажиллаж байгаа.

Цаашдаа эдийн засаг, төсөв санхүүгийн байдал сайжрахаар хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ. Энэ оны төсөвт нийт хүүхдийн 60 хувьд олгохоор туссан. Эдийн засгийн өсөлт нэмэгдсэн, төсвийн орлого давж биелсэнтэй холбоотойгоор хамрах хүрээг тэлж, 20 хувийг хамруулан, нэмж байна.

-Тэгэхээр ОУВС-гийнхантай энэ асуудлыг ойрын хугацаанд дахин хэлэлцэнэ гэсэн үг үү. Саяхан тус сангийн үнэлгээний багийнхан Монголд ажиллаад буцсан?

-Ирэх наймдугаар сарын 1-нээс ОУВС-гийнхан ирж ажиллана. Энэ үеэр хүүхдийн мөнгийг 100 хувьд олгох асуудлаар дахин хэлэлцээр хийхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Ингээд ирэх оны улсын төсөвт хүүхдийн мөнгийг 100 хувь олгох чиглэлээр Засгийн газар ажиллаж байна.

-Өрхийн амьжиргааны судал гаанд хамрагдаагүй хүүхдүүдийг яах вэ?

-Хүүхдийн мөнгө олгох жур-мыг Засгийн газар баталсан. Энэ журмын дагуу зайлшгүй

өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдсан байх ёстой. Одоогоор 100-гаад мянган хүүхэд өрхийн амьжиргааны судалгаанд хам-рагдаагүй байна. Энэ айл өрхүүд өөрсдөө материалаа бүрдүүлээд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах хэрэгтэй.

-Дахиад судалгаанд хамраг-дах ёстой гэсэн үг үү?

-Тийм. Нэгдүгээрт, өрхийн амь жиргааны судалгаандаа хам рагдана. Хоёрдугаарт, хүүх-дийн мөнгө авах хүсэлтээ аймаг, нийслэлийн Хөдөлмөр халам-жийн газарт гаргана гэсэн үг.

Page 3: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

Нэгэнт Л.Элдэв-Очир мэтийг бид л сонгосон хойно хүртэх ёстойгоо хүртээд, элдвээр хэлүүлээд л сууж байхаас яалтай.

Хоёр чихэндээ хүртэл итгэхэд бэрх, амьдралаас хэт тасарсан үгс хэлдэг төрийн түшээ зөвхөн энэ гишүүнээр дуусахгүй. Иргэд яаж амьдарч байгааг мэддэггүй сансарын “амьтад” ордноор дүүрэн. Өнөөдөр ширхэг талх, килограмм мах хэдэн төгрөгийн үнэтэйг мэддэг улстөрч хэр олон байгаа бол. Тэгсэн атлаа том том ярьж цэцэрхэгчид цөөнгүй. Бараг

талхны үнэ асуувал би угаасаа мэдэх албагүй гээд Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг шиг өөрийгөө өмөөрөх биз.

Манай улстөрчид баахан том төсөл хөтөлбөр, хоосон тоо ярихаас өөрийг хийж, харж чадахаа больсон. 2016 онд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын иргэд хэт их тансаг амьдраад ирсэн байна. Тиймээс ард иргэдийг хэмнэлтийн горимоор амьдруулж сургана” хэмээн “заналхийлсэн”. Бас УИХ-ын гишүүн М.Билэгт 300-400 мянган төгрөгийн цалинтай

эмч сувилагч нар цалингаа голох хэрэггүй хэмээн саяхан цамнасан. Үнэндээ сувилагч нарын цалин эдгээр эрхмийн нэг өдрийн хоолны үнэнд ч хүрэхгүй. Гэтэл энхийн манаанд хоёр нарны хооронд сунаж унатлаа ажилладаг албан хаагчдад энэ цалин хангалттай хэмээн тэрбээр дүгнэж байна. Махны үнэ 10 мянган төгрөг шүргэж, иргэд зүсэм мах арайхийн авч байсан хаврын тарчиг цагт парламентын туршлагатай “бурхи” нарын нэг, Шадар сайд Ө.Энхтүвшин махны үнэ зах дээр 1200 төгрөг байна

хэмээн хадуурч байсан удаатай.Ер нь эрх мэдэл, эд баялагт

хүрэхийн цагт бусдыг ойлгох хүний нинжин сэтгэл буурдаг гэсэн судалгааг Калифорнийн их сургуулийн сэтгэл судлалын профессор хийсэн байна. Эрх мэдэл, хөрөнгө ихтэй хүмүүс дүрмээс гадуур, ёс зүйгүй үйлдэл хийдэг гэдгийг баталж, эрх мэдэл нь нийгэмд бүдүүлэг ааш авир, бусдыг үл хүндэтгэдэг байдлыг бий болгодог гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Өөрсдийгөө кибер ертөнцөд

Газарт буудаггүй жигүүртэн гэж байдаггүй

2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

Нийтлэлчийн булан

3ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

“Тэнгэрийн амьтад”­ын баталсан хууль газрын бидэнд яаж ч нийцэх билээ

◄1Ялангуяа, нийгмийн сүлжээгээр

энэ үгэнд эгдүүцсэн, бас доог тохуу, мааз болгосон иргэд цөөнгүй. 100-хан мянган төгрөгөөр долоон хүн нэг сар яаж хангалуун амьдрахыг эрхэм гишүүнээр заалгах хүсэлтэй иргэд байхад MN25 телевизийн “21000” шоунд Л.Элдэв-Очирыг оролцуул гэсэн хэсэг ч байв.

Зарим нь бүр 100 мянган төгрөгийг таван хүнд хувааж, нэг өдөрт 460 төгрөг ногдоно гэсэн тооцоог ч хийгээд амжсан байх юм. Л.Элдэв-Очирын энэ лут дүгнэлт эгэл бор амьдралаа эрхэм гишүүдийн дарамтгүйгээр авч яваа

◄1Орон сууцны зах зээлийн

нийлүүлэлт хэдийнэ эрэлтээсээ давсан. Нийслэлд 5822 айлын орон сууц өнөө хэр эзнээ хүлээж буй аж.

Энэ үеэр Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Ипотекийн зээлийг идэвх-жүүлэхийн тулд салбарын яам ямар ажил хийж байна вэ?

-Иргэдийг орон сууцжуулахын тулд ипотекийн зээлийн урьдчил-гаа, хүү, хугацаа зэргийг эргэн харах шаардлагатай. Энэ талаар Сангийн яам, Монголбанктай зөвшилцөж байгаа. Түүнчлэн ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр нь санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2017 онд уг зээлийн эргэн төлөлтөөр 10 мянга орчим өрхийг орон сууцжуулсан. Орон сууцны зээлийн урьдчилгаа болох 30 хувиа төлөөд, найман хувийн хүүтэй зээл авах иргэн тун цөөн байна. Тиймээс эхний ээлжинд хөдөө орон нутаг, хотын захын хороололд ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь, хүүг нь долоон хувь болгож бууруулах хүсэлт тавьж байгаа. Мөн багш, эмч, малчдад зориулсан орон сууцны тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авч, агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар төлөвлөж байна. Энэ санхүүжилтийг орон сууц барихад зарцуулах нь бохирдолтой тэмцэх үр дүнтэй

аваачсан өнөөгийн улстөрчид хий хоосон цэцэрхэхээс өөр, ард иргэд нь яаж амьдарч, олсон хэдэн төгрөгөөрөө амьдралаа хэрхэн залгуулж байгааг мэдэж байгаа ч юм алга. Цонхны цаанаас амьдрал тэдэнд сайхан харагддаг байж болох. Эгэл жирийн амьдрал тэднээс ямар хол байна вэ. Тийм атлаа монгол төрийн бодлогыг тодорхойлох гэж зүтгэнэ. Өнөөдөр иргэдийн амьдралыг газар дээр нь очиж, бодит байдалтай танилцаж буй улстөрч хэр олон байна вэ. Ер нь монгол төрийн босго бэл бэнчинтэй л бол хэнбугай ч алхаад орчихоор намхан болоо юу даа.

Төрийн ордон, тансаг харшаасаа холддоггүй, саарал ордон, үнэтэй машин, тансаг сууцны зөөлөн суудлаас ховхордоггүй улстөрчид өөрийгөө голж, өөрөөсөө ичиж байгаа ч юм алга. Мэддэг, мэддэг-гүй, заримдаа бүр мэдрэлгүй юм ярьж, өмнөөс нь ичихэд хүртэл хүргээд байгаа нь үнэн.

Ийм амьдралаас хол тасарсан “тэнгэрийн амьтад”-ын баталсан хууль газрын бидэнд яаж ч нийцэх билээ. Төрийн түшээд хууль үйлдвэрлээд л байдаг, тэр нь бодитой, амьдралд хэрэгждэггүйн шалтгаан нь энд оршдог. Ийм байхад монгол төрийн мэргэн, оновчтой бодлогын талаар яриад ч нэмэр алга. Тэнгэрийн амьтад тэндээ хуулиа баталж, газрын бид эндээ л үлдэхээс өөр аргагүйд хүрчихээд байна.

Жигүүртэн хүртэл газардаж, хөрсөндөө буудаг. Гэтэл манайд хоёр туйл адил холдон салсан энэ ялгаа ойртох бус улам холдсоор. Уг нь иргэдээ ажилтай орлоготой болгох нь төрийн үүрэг. Улс орнууд иргэдээ сая саяар нь ажлын байраар хангаж, ядуурлаас гаргаж буйгаа улстөрчид бахархалтай зарлаж байна. Гэтэл манайхан ингэж бахдам амжилт гаргадаггүй юм гэхэд дайрч, доромжлохгүй баймаар. Хэрээсээ хэтэрч өндөрт салах аваас хэтэрхий чанга унадаг гэмтэйг эрхэм түшээд санаж л байдаг байлгүй дээ.

арга. Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд ипотекийн зээл, инженерийн дэд бүтэц зайлшгүй

хэрэгтэй. БНХАУ-ын хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжаар боломжит гэр хорооллыг

инженерийн дэд бүтцэд холбоно. Энэ нь газар зүйн байрлалаас хамаарч байгаа. Салбарын яам

бага, дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах, орлогыг нь нэмэгдүүлэхэд анхаарна.

-Бага дунд орологотой иргэд орон сууц худалдаж авахад үнэ нь хэт өндөр гэж зарим хүн шүүмжилдэг. Орон суцны үнэ болон иргэдийн орлогын зөрүүг хэрхэн уялдуулах вэ?

-Орон сууцны м.кв-н дундаж үнэ 1.6 сая төгрөг байгаа. Орон сууцны үнийг буулгана гээд шууд бууруулчихаж болохгүй. Учир нь үнэ, өртгийн цаана барилгын үндсэн карказ, аюулгүй байдал байдаг. Тиймээс шууд механикаар хандаж болохгүй. Харин барилгын дотоод засал чимэглэлийн зардлыг зохицуулах замаар үнэ буулгаж болно. Өөрөөр хэлбэл, байраа хэрхэн засаж тохижуулах сонголтыг иргэдэд үлдээгээд, үнийг нь бууруулна гэсэн үг. Дотоод засал

чимэглэлгүй тохиолдолд орон сууцны үнэ 20-25 хувь буурах боломжтой.

-БНХАУ-ын буцалтгүй тусламж, БНСУ-ын хөнгө-лөлттэй зээлээс ипотекийн зээлийг нэмж санхүүжүүлэх боломж бий юу?

-2013 оноос ипотекийн зээл олгож, 3.8 их наяд төгрөгөөр санхүүжүүлсэн. Энэ хугацаанд 76 мянган өрхийг орон сууцанд оруулсан. Эргэн төлөлтөөс сард 25 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ жил эргэн төлөлтөөс гадна улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгаж, ипотекийн зээлийг санхүүжүүлж байна. Гадаадын зээл тусламж манайд шууд бэлэн мөнгөөр ирж, ипотекийг санхүүжүүлэхгүй. Хөнгөлөлттэй зээл олгож буй улсаас манайд төсөл хэрэгжүүлж, орон сууц барих сонирхолтой байгаа.

Иргэдийн орон сууцтай болох мөрөөдөл нуран унаж, хоосон хорооллууд эзнээ хүлээсээр байна

ЗАХ ЗЭЭЛ

Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд ипотекийн зээл, инженерийн дэд бүтэц зайлшгүй хэрэгтэй

олон түмнийг ихэд эмзэглүүлсэн. Харин үүнд нь эрхэм гишүүн учиргүй гомджээ. 100 мянган төгрөгөөр амьдарч байгаа айл “Улаанбаатар хотын захаар дүүрэн байна. Миний хэлсэн буруу зүйл биш” хэмээн өөрийгөө өмөөрч, хэвлэлээр нэг гомдлоо тайлан, гонгинож байна. Л.Элдэв-Очир мэтийн дээдэс энгийн иргэдийг залхуу, хойргоор нь дуудаж, гуйлгачин, түүлгэчин хэмээн доромжилж болдог. Харин бид эмзэглэлээ илэрхийлж ч болдоггүй байх нь.

Ирэх 5 жилийн хугацаанд Улаанбаатар хотын хэмжээнд нийт ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй

71,798 Өрх

Ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй өрхийн тоо, оноор

2018 2019 2020 2021 2022

3,7153,697

21,281

27,860

15,245

38,514

33,102

5412 6,607 1,119 5,412

Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр

2018

Эрэлт Нийлүүлэлт

2019 2020

8162

14769 14752

9264

14481

ойрын 3 жилд

сууцны нийлүүлэлтийн илүүдэл байна

сууцны нийлүүлэлтийн илүүдэл байна

БОДИТ ЭРЭЛТ

Боломжит нийлүүлэлт 10188

1,1196,607

Өндөр 4,400,000

Зэрэглэл Дундаж үнэ (төгрөгөөр)

Бизнес 3,302,381

Дундаж 2,161,097

Байршил Борлогдоогүй орон сууц

80м2-аас доош

* * * 528

1 223 2,280 2,646

1 223 2,280 2,118

Стандарт 1,666,565

Улаанбаатар 5,822 4,622

Орон нутаг 568 528

Нийт 6,390 5,150

2018 оны 4 сарын 15-ны байдлаар Монгол улсын хэмжээнд ашиглалтанд орсон, борлогдоогүй орон сууцны дэлгэрэнгүй мэдээлэл

УБ ХОТЫН ИРЭХ 5 ЖИЛИЙН

ОРОН СУУЦНЫ ХЭРЭГЦЭЭ

20%

13%10%

Орон нутгаас УБ-д орон сууц авах 36,105 өрх

Дэд бүтэц бүхий сууц

барих 73,336

Огт хэрэгцээгүй 48,353 өрх

Хашаа байшин

худалдаж авах 37,372

өрх

УБ ХОТЫН ИРЭХ 5 ЖИЛИЙН

ОРОН СУУЦНЫ ХЭРЭГЦЭЭ

56.9%12%

6%

Орон сууц худалдаж

авах 216,913 Орон сууц түрээслэх 44,747 өрх

АОС-Хаус худалдаж авах 21,505

Page 4: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

Ж.ДашцэрэнЗГМ

Энэ зуны хамгийн их хүлээлттэй кинонууд

4 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

“Юрийн галавын ертөнц“

Бага насны үзэгчдийн дунд “Супер гэр бүл-2” хамгийн их хүлээлттэй байгаа. Гэр бүлийн гишүүд супер хүчээ ашиглан дэлхийг сөнөөх гэсэн хорон муу санаат дайсныг дарна. Мэдээж

дайсныг дарахад тийм хялбар байхгүй, янз бүрийн зовлон бэрхшээл тулгарна. Хүүхэлдэйн киноны зохиолыг Брэд Берд бичиж, найруулжээ. Киноны дүрүүдэд Крэйг Нелсон, Самуэль

Л.Жэксон, Холли Хантер нарын алдартай жүжигчид дуу оруулжээ. “Супер гэр бүл”-ийн эхний анги нийт 633 сая ам.долларын орлого олсон байдаг. Энэ киноны нээлт ирэх 15-нд болно.

“Супер гэр бүл-2”

Кино

Анхны “Араа-тан” киног алдарт жү жиг чин Арнольд Швар ценег герийн тог-лосноор бид андахгүй. Тэгвэл энэ киноны

долоо дахь цуврал ирэх есдүгээр сарын 14-

нд нээлтээ хийх нь. 20th Century Fox кино компанийн

энэ бүтээлээс сэдэвлэж, комик

буюу зурагтай ном, сэтгүүл, компьютерийн тог лоом, хүүхэлдэйн кино хүр тэл хий сэн байдаг. Мөн “Харь га ри гийн амьтан” киноны мангастай хамт нэг кинонд тоглуулсан удаа тай.

Шэйн Блэк энэ киноны зо-хиолыг бичиж, найруулжээ. “Араатан” киноны цуврал ний-лээд тэрбум орчим ам.дол ларын ашиг олоод байна.

“Араатан”

“Биелэгдэшгүй даалгавар”

Ирэх долдугаар сарын 27-нд “Биелэгдэшгүй даалгавар” цувралын шинэ анги нээлтээ хийнэ. Энэ кино уг нь 1966-1973 онд гарсан

Америкийн телевизийн олон ангит киноноос үүдэлтэй. Энэ олон ангит киноноос сэдэвлэсэн тагнуулын ажилтан Этан Хантын адал

явдалт блокбастер 1996 онд эхэлсэн. Этан Хантын адал явдалт цуврал таван кино нийлээд 2.7 тэрбум ам.долларын орлого олсон байдаг.

Арилжааны салбарыг чиглэн их хэмжээний ашиг олох зорилготой, асар их хөрөнгө зарцуулж хийсэн киног блокбастер гэнэ. Тухайн компани

блокбастер киноны маркетинг, сурталчилгаанд их хэмжээний мөнгө зарцуулж, дэлхий нийтэд хүлээлт

үүсгэдэг. Энэ удаагийн цувралын зохиолыг Кристофер Магуайр бичиж, найруулжээ. Гол дүрд мэдээж Том Круз, Винг Рэймс, Саймон Пегг болон бусад жүжигчин тоглоно.

лаа. Гэтэл галт уул идэвх жиж, арлын бүх амьд амьт ныг мөхөлд хүргэх эрсдэл үүсэв. Киноны баатрууд Овен болон Клэйрийн хамтаар баг бүрдүүлж, арлаас ховор амьт дыг аврах ажиллагаа явуулна. Жи рийн араатан амьтад биш, үлэг гүр-вэлийг галт уулын хайлмаг, халуун үнс нурмаас тэд аврах болно.

Universal Pictures-ээс гаргаж буй энэ киноны зохиолыг Колин Треворров бичиж, Хуан.Байона найруулж, Крис Пратт, Брайс Ховард нар гол дүрд нь тогложээ. Уран зөгнөлт, адал явдалт төр лийн энэ ки ног 14 бо лон түү нээс дээш нас ны үзэгчдэд зориул сан байна.

Юрийн га лавын амьт дын тухай цув -рал ки но нууд нийт таван тэрбум га руй ам.дол ларын орлого олоод байгаа юм. “Юрийн галавын цэцэр-лэг” нь дэлхийн киноны салбарт хамгийн их ашиг олсон, амжилттай франчайзинг киноны тод жишээ билээ.

Майкл Крихтоны зо хиолоор хийсэн “Юрийн галавын цэ-цэрлэг” кино анх 1993 онд дэлхий нийтийг байл дан дагуулсан. Энэ киног Стивен Спилберг най руулж үзэгчдэд хүргэж байв. Киноны тав дахь цуврал “Юрийн галавын ертөнц: Сүйрэл” нэртэйгээр энэ сарын 22-ноос эхлэн дэлхийн кино театруудад нээлтээ хийх гэж байна.

Киноны агуулгын талаар товч дурдъя. Исла Нублар арал дахь Юрийн галавын цэцэрлэгийн аварга гүрвэлүүд хяналтаас гараад гурван жил өнгөрчээ. Амьтны хүрээлэнг ажиллуулж байсан хүмүүс амь үрэгдэж, үлдсэн нь дүрвэжээ. Эзэнгүй аралд араатан амьтад тааваараа өсөн үржиж бай-

Vacancy InformationJob Title: Senior IT Assistant [req64]Language Preferences: English [Essential]; Mongolian [Essential] Location: Ulaanbaatar, MongoliaAppointment: Local HireClosing Date: 06/21/2018

Background & General Description: Information and Technology Solutions (ITS) enables the World Bank Group (WBG) to achieve its mission of ending extreme poverty by 2030 and boosting shared prosperity in a sustainable manner by delivering transformative information and tech-nologies to its staff working in over 130 client countries. ITS services range from: establishing the infrastructure to reach and connect staff and development stakeholders; providing the devices and agile technology and information applications to facilitate the science of delivery through decentralized services; creating and maintaining tools to integrate information across the World Bank Group, the clients we serve and the countries where we operate; and delivering the compu-ting power staff need to analyze development challenges and identify solutions. The ITS Regional Client Services (ITSCR) is primarily responsible for the cohesive delivery of Regional IT programs and initiatives, as well as aligning existing support channels with business needs. In achieving its objectives and providing for a best possible IT customer experience, Client Support directs and partners with other ITS Team/ s, 24/7 IT Service Desks, Training and Outreach, as well as cross-func-tional teams delivering IT Products and Services.

The ITSCR team in Ulaanbaatar, Mongolia is responsible for providing high quality technology support services to the WBG office in UB. The team is also responsible for implementing projects with technical components such as hardware, software, communications, and telephony for local offices and residences of Country Management Team. The team is expected to assist with projects initiated from HQ and the Region, by providing local perspective and input to be incorporated in designing and testing solutions.

This position is based in Ulaanbaatar, Mongolia and reports to the Regional IT Lead for East Asia and Pacific, based in Hong Kong.

Note: If the selected candidate is a current Bank Group staff member with a Regular or Open-En-ded appointment, s/he will retain his/her Regular or Open-Ended appointment. All others will be offered a 3-year term appointment.

Education and Experience: • Bachelor's degree inComputer Systems/Sciences/ITwith aminimumof 3-5 years relevant

experience with donor/funded, International Organization/Institution or reputable telecom/IT sector required.

• IndustryCertifications IncludingMicrosoft Certified Engineer/Administrator, CiscoCertifiedNetworking Associate/Professional, ITIL/PMP preferred.

Core Technical Knowledge and Skills:• Strongclientserviceskillsandtheabilitytoworkunderpressurewithaccuracyandprofes-

sionalism• GoodknowledgeofMicrosoftTechnologies (Windows10,O365,Outlook,OneDrive,Azure

AD) • Extensiveknowledgeingeneralhardware–networkprinting,scanners,Multi-functiondevic-

es, basic understanding of electrical systems (UPS, generators, etc).• Understanding of IP Networking, DNS, VPNs, IP Telephony, Videoconferencing, Wi-Fi and

other WAN/LAN products, ITSM Process and Tools.• Proficientinusingremoteaccesstechnologiesandabletoperformremotetroubleshooting.

Please use this link to apply online for Job Number: req64: https://bit.ly/2J6gUbzShare to get the word out!Full Link here: https://worldbankgroup.csod.com/ats/careersite/JobDetails.aspx?id=64

Page 5: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

АНУ-ын Нью Жерси мужийн Ратгерс их сургуулийн тархи суд лалын судлаач, Монголын Ней ро сайнсын нийгэмлэгийн тэр гүүн Л.Баттүвшинтэй со-нир холтой ярилцлага өрнүүллээ. Тэрбээр Японы Кюүшьүгийн их сургуульд тархи судлалын чиг лэлээр суралцахдаа сэтгэл-зүйн шалтгаант халуу ралтын тархин дахь механизмыг судалж, тус улсын Психосоматик ана-гаах ухааны нийгэмлэгийн 2012 оны шилдэг судлаачийн шагнал хүртэж байжээ.

-Тархи дулаан мэдэрдэг эсэх нь яагаад таны сонирхлыг татах болов?

-Би ажлын гараагаа хүмүү сийн хэлдгээр СЭМҮТ-ийн “хурц”-ын тасгаас эхлүүлсэн. Сэт гэцийн эмчээр ажиллаж байхад хүнд тохиолдлуудтай их учирна. Бидний хамгийн их болгоомжилдог өвчин бол төвийн гаралтай халууралт. Удамшлын гаралтай болон янз бүрийн шалтгаанаар халуурч байгаа өвчтөнд халуун бууруулах эм өгсөн ч халуун нь буурахгүй байсаар нас бардаг.

Нөгөөтэйгүүр, стрессээс болж нойргүйтэж, зүрхний цохилт түргэсдэгтэй адил нүүр царай улайгаад халуурах тохиолдол элбэг байдаг. Ялангуяа, 50-иас дээш насны эмэгтэйчүүд, өсвөр үеийнхний дунд их тохиолддог. Үүнийг эсийн түвшинд судлая гэсэн ч Монголд боломжгүй бай сан тул Японд очиж, шилдэг эрдэмт нийх нь удирдлагад докторантурт суралцсан. Хүний биед халуун үүсгэдэг замууд буюу хоёр эсийн хоорондох холбоосууд тархинд бий. Тархи байхгүй бол хүний биед халуун байхгүй гэсэн үг.

-Орчны температурыг биеийн бусад хэсгийн эсүүд ч мэдэрдэг шүү дээ. Нэг эст амьтад хүртэл бий. Тархиных үүнээс юугаараа ялгаатай гэж?

-Нэг эст амьтан дулаанаа зохи-цуулахгүй бол үхдэг. Аюулаас зуг тах, хоол идэх, үржихтэй адилаар таа тай температуртай ор чин сон годог. Өөрөөр хэлбэл, нэг эст амьтан бол бүгдийг өөрөө зохи цуулж чаддаг нэг ширхэг мэд рэлийн эсээс бүтсэн гэсэн үг. Харин олон эст болонгуут тэр олон эсийг зохицуулдаг бүлэг эс бас бий. Нэг эст амьтных шиг аливааг ухаалгаар хийдэг, өөрийн гэсэн үүрэгтэй автомат систем одоо ч бидний тархинд байдаг. Ийм үүрэгтэй удирдагч эсүүдийг их тархи мөөг шиг бүрхэж байрладаг. Их тархины дор завсрын тархи, түүний дор дунд тархи, дараа нь уртавтар тархи байрладаг. Энэ бүтэц бол эртний амьтдын тархины үлдэгдэл юм. Хөгжлийн явцад ийм дүр төрхтэй болсон гэсэн үг.

Гэтэл одоог хүртэл темпе-ратурын зохицуулалтыг тархины яг аль эсүүд яаж хариуцдагийг судлаагүй, тодорхойлоогүй байсан юм. Би энэ талаар судалсан.

ХҮНИЙ ТАРХИ ТАЙЛАГДАШГҮЙ

ХАМГИЙН ИХ НУУЦ АГУУЛСАН

-Монголд тархи судлалын хөг жил ямар түвшинд байгаа вэ. Олон улсын жишгээс их хоцорсон байгаа юу?

-Дэлхий дээр хамгийн өндөр оюун ухаантай нь хүн, тайлаг-дашгүй нууцыг агуул сан хамгийн их нь хүний тархи юм. Хувьслын явцад хүн хөгжиж, өөрөө өөрийгөө судлах чадвартай болсноор тархи судлалын шинжлэх ухааны эхлэл тавигдсан. Би хэн бэ гэдэг асуултад хариулт өгөхийн тулд тархийг судалж байгаа. Нэг ёсондоо тархи өөрөө өөрийгөө судалж байна гэсэн үг юм уу даа. Тархийг одоогоос 4000 жилийн өмнөөс судалж, маргаж эхэлсэн. Эртний соёл иргэншилт Мисир, Шумэр зэрэг тархийг дүрслэн төсөөлж, хүний оюун ухааны талаар бичдэг байсан. Тэр үед хүний оюун ухаан зүрхэнд байдаг гэж үздэг байсан

Л.Баттүвшин: Орчин үед хүний тархи улам хүчтэй болж байна

Монгол хүнээ эрүүл, урт наслуулах суурь судалгаа хийх нь Тархи судлалын төвийн гол ажил

тухай эх сурвалжуудад бий. Зарим бичиг дурсгалд нь оюун ухааныг тархитай холбоотой гэж үзсэн ул мөр бий. Яагаад гэвэл тархиндаа гэмтэл авсан хүмүүсийн ааш зан нь өөрчлөгддөг байж л дээ.

Харин орчин үеийн тархи суд-лалын шинжлэх ухааны үүсэл бол мэдрэлийн эсийн бүтцийг анх микроскопын тусламжтай харснаар эхэлсэн, 100 гаруй жилийн настай. Мэдрэлийн эсүүд бол удирдагч эс бөгөөд хоорондоо нарийн зохион байгуулалттай холбогддог юм байна гэдгийг ухаж ойлгох амаргүй даваа эхэлсэн юм. Мон голд сэтгэц мэдрэлийн эмнэлэг 1926 онд байгуулагдсан ч тархийг судалж байгаагүй, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг хэвтүүлж эм чил дэг хэдэн лам нар л байж. Дараа нь Зөвлөлтийн эмч нар ирж анагаах ухаан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэл-сэн. Удалгүй 1942 онд МУИС байгуулагдан, энэ чиглэлийн эмч нарыг бэлтгэж эхэлсэн. Харин 1990-ээд онд нийгмийн өөрчлөлт явагдсаны дараа Монголд тархи судлалыг хөгжүүлэх буюу ядаж л нэг лаборатори байгуулах талаар ярьж байна шүү дээ. Гэтэл АНУ-ын Нейросайнсын нийгэмлэгийн хуралд гэхэд 30 мянган хүн оролцдог байх жишээтэй. Аме -рик чууд тархи судлалын шинж лэх ухааныг хөгжүүлсний ачаар удах-гүй Ангараг гаригийг колончлох зорилгоо биелүүлэх гэж байна.

Ер нь тархи судлал бол маш том, салбар дундын шинжлэх ухаан. Дотроо олон салбартай, үүний зөвхөн нэг нь хиймэл оюун ухааны судалгаа. Харин судалгааны гол чиглэл нь тархины бүтэц, механизм, сэтгэхүйн цаад шалтгаан, сэтгэл мэдрэлийн өвч-нийг тайлбарлах, механизмыг илрүүлэх, өвчнийг анагаах эм, эмчил гээний арга боловсруулах, эрүүл амьдрах боломжийг ихэсгэх зэрэг олон зорилгод чиглэдэг.

-Та Монголын Тархи суд ла-лын нийгэмлэгийн тэргүүн. Нийгэм лэгийн гол үйл ажил-лагаа юунд чиглэх вэ?

-Нийгэмлэг маань байгуулагд-санаас хойш таван жил болж бай на. 2015 онд бид Дэлхийн тар хи судлалын байгууллагын албан ёсны гишүүн болсон. Тус бай гуул лагад дэлхийн 60 гаруй улсын мэргэжлийн нийгэмлэгүүд багтдаг. Бид Тархи судлалын хүрээлэн байгуулах зорилготой ажиллаж байна. Тусгаар тогтносон улс атлаа XXI зууны тэргүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлэхгүй байж болохгүй. Энэ хүрээлэнгийн гол ажил нь монгол хүний эрүүл, ухаалаг, үр бүтээлтэй, урт нас лах боломжийг шинжлэх ухааны

үндэслэлтэйгээр ихэсгэх, хам-гаалах. Мөн улс орны хөгжилд шинжлэх ухаанд суурилсан мэ-дээлэл маш чухал тул бодлого боловс руулагчид болон олон нийтийг зөв мэдээллээр хангах зорилготой.

ХИЙМЭЛ ОЮУН БОЛ МОДАНД ОРУУЛАХЫН

ТУЛД АШИГЛАЖ БАЙГАА НЭР ТОМЪЁО

-Дэлхий дахинд хиймэл оюун ухаан моданд орж байна. Үүнээс өөр тархи судлалын ямар салбар эрдэмтэн, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагчдын анхаарлыг татаж байна вэ?

-Хиймэл оюун ухаан өөрөө их өвөрмөц л дөө. Анх компьютер ч гэсэн одоо хиймэл оюун ухаан моданд орж байгаа шиг бүхний анхаарлыг татаж байсан. Тэгээд нэг танигдаад эхлэнгүүт нийтийн хэрэглээ болж байна. Шинээр гарсан ямар ч ухаалаг систем хиймэл оюун ухаанд суурилсан гээд анхаарал их татдаг ч нэгэнт хэрэглээнд нэвтрэхээрээ программ, ухаалаг үйлдлийн систем гэж нэрлэгддэг. Тэгэхээр хиймэл оюун ухаан гэдэг таны хэлдгээр моданд оруулахын тулд ашиглаж байгаа нэр томъёо юм. Яг үнэндээ бол зүгээр л ухаалаг үйлдлийн системтэй программ. Сүүлийн үед Европт мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг хиймлээр үүсгэх, шалгах туршилт их өрнөж байна. Энэ оролдлогуудын үр дүнд хиймэл тархийг компьютерийн системд үүсгэж байна. Энэ бол жинхэнэ хиймэл оюун ухааны том төсөл.

Түүнчлэн өндөр хөгжилтэй орнуудад хүний нас ур тасч байгаа. Дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр байгалийн жамаар үхэж байгаа хүмүүс олширч байна. Дэлхий дахинд өмнө нь ховор байсан энэ үзэгдэл энэ зуунд маш түгээмэл боллоо. Байгалийн жамаар үхнэ гэдэг нь зөнөж буюу оюун ухааны чадвар нь алдагдаж байна гэсэн үг. Энэ үхлийг хойшлуулахад, нэг ёсондоо тархины эсийг урт удаан эрүүл байлгахад асар их мөнгө зарцуулж байна. Үүний тулд тархины сөнөрөл өвчнүүдийг бууруулах чиглэлд маш их судалгаа хийж байгаа.

-Тархины сөнөрөл өвчин тийм их байгаа хэрэг үү?

-Асар их байна. Дэлхий дахинд анагаах ухаанд бол хавдар, удамзүй, дархлаа, бодисын солилцоонд чиг лэсэн судалгаа хамгийн их санхүүжилт татдаг. Үүн дээр тар хины сөнөрөлт өвчний эсрэг судалгаа нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, яаж эрүүл урт наслах нууцыг эрдэмтэд эрсээр байгаа. Монголд энэ мэдээлэл ховор байх нь аргагүй. Монголчууд зөнөх насандаа хүрэлгүй нас бардаг шүү дээ.

-Хүн амын дундаж наслалт хэдий чинээ урт байна тэр улсад тархи судлалын хөгжил өндөр байна гэж ойлгож болох уу. Ер нь тархи судлалын хөгжлийг яаж хэмжих вэ?

нарийн судалгаа шинжилгээгүй бол хүнд бэртэл, гэмтэлтэйг нь бүр сэдрээх эрсдэлтэй. Тиймээс тархины ямар төрлийн гэмтэл, доргилтын үед бариа заслын эмчилгээ тохиромжтойг судалж гаргах хэрэгтэй. Нэгэнт судлаад тогтоочихвол үүнийг робот ч хийж болно шүү дээ.

-Орчин үеийн амьдралын хэв маяг хүмүүс хоорондын харил цаанд нэг талаар их түвэг болж байгаа. Ядаж л эцэг, эх нь хүүхэд тэйгээ ойлголцоход их хүндрэлтэй болсон, эсвэл бүр харьцдаггүй ч гэдэг юм уу. Үүнээс болж тархинд ямар өөрчлөлт гардаг бол?

-Одоогийн амьдралын хэв маягаас зугтаж чадахгүй. Энэ бүх нийг даваад гарч байгаа хүмүү сийн тархи улам л хүчтэй болж байгаа. Гэсэн хэдий ч тар-хиа тайван байлгах, хүмүүсээ амар тайван байлгах маш чухал. Тайван байвал бүтээмж сайтай байдаг. Тодорхой хэлбэл, хүн өглөө босоход, долоо хоногийн дараа, жилийн дараа, 10 жилийн дараа хийх зүйл нь тархинд тодорхой байх ёстой гэсэн үг. Тодорхойгүй байвал тархи хүссэн хүсээгүй боловсруулдаг учраас гэнэтийн мэдээллийг цочирдож хүлээж авдаг. Ер нь хувь хүн, гэр бүлийн хүрээнд тодорхой нөхцөлд байгаад байвал стресс бага байна. Өөрөөр хэлбэл, олон хүнтэй харьцах тусам стресс ихтэй байна. Гэхдээ үүндээ дуртай хүмүүс бий. Эсрэгээрээ тайван байя гэсэн хүмүүс утасгүй, фэйсбүүкгүй явах жишээтэй.

Ер нь амьдарч байгаа нийг-мийнхээ эсрэг сэтгэлгээтэй хүмүүс олширч байвал тэнд тархины эмгэг өөрчлөлт явагдаж байна гэсэн үг. Ийм хүн олон байвал тэр нийгэм задардаг. Ийм эмгэгтэй хүмүүсийг таних тэмдэг нь тэд бусдыг хүндэлдэггүй, уйлж байгаа хүнийг хараад өрөвдөггүй, нэг ёсондоо хүний сэтгэлийг ойлгодоггүй. Ийм хүмүүс хаана их байдаг вэ гэхээр шорон гянданд байдаг. Үүнийг эерэг болгох бараг л боломжгүй. Гэхдээ энэ эмгэг төрх удамшдаг гэж үзэж болохгүй. Тэнэг хүн ч аятайхан нийгэмд аз жаргалтай амьдардаг.

-Монголчуудын IQ-ын чадвар дэлхийд эхний 5-6 дугаарт ордог гэж ярьдаг. Тэгсэн атлаа хөгжлийн түвшнээрээ маш доогуур. Үүний шалтгаан юу юм бол?

-Монголчуудын IQ-г тогтоо-чихсон хэрэг үү?

-Тогтоогоогүй юм уу. Газар зүйн байрлал маш чухал нөлөө үзүүлдэг гэж ярьдаг шүү дээ?

-Монголчуудын IQ түвшинг албан ёсоор тогтоосон судалгаа гараагүй байгаа, олон улсад. Үндэстний IQ түвшинг тогтоо-хын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сорилоор улс орон даяар авч нас, хүйс, боловсрол, байршил зэрэг олон үзүүлэлтээр нь ангилж стандартчилдаг юм. Одоохондоо байгууллага, хувь хүн бүр өөрийн орчуулсан буюу стандартчилаагүй IQ тестийн үр дүнг ярьж байгаа байх.

-Наслалтад нөлөөлдөг олон хүчин зүйлийн нэг нь улс ор ны хөгжил. Мэдээж өндөр хөг жилтэй орнуудад тархи судлал их хөгж-сөн. Тиймээс ч шинжлэх ухааны тэргүүлэх салбар болж байна. Хэдийгээр тархи судлал нь биологийн шинжлэх ухааны нэг салбар боловч салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж байж урагшилдаг. Тухайбал, хүнийг урт наслуулахад зориулсан вакцин гаргая гэвэл тархи судлаачид дархлаа судлаачидтай хамтарч ажиллана. Мөн загварчлал үүс-гэх шаардлагатай тул мэдээлэл тех но логийн инженерүүд, матема-тикчид, сэтгэл судлаачид нэгдэх шаардлагатай болдог.

-Хиймэл оюун ухаан мэдээлэл технологийн салбарын үйлд-вэрлэл, хэрэглээнд маш сайн нэвтэрч байна. Санхүүгийн салбарт нэвтэрсний үр өгөөжийг монголчууд өнөөдөр хүртээд л явж байна. Ер нь ойрын ирээдүйд хиймэл оюун ухааны үр өгөөжийг хүмүүст хамгийн сайн хүртээх дараагийн салбар нь юу байх вэ. Эрүүл мэндийн салбар байж чадах уу?

-Дэлхийн хаа сайгүй эмч хүн маш өндөр ачаалалтай ажил ладаг. Харин хиймэл оюун ухаа ныг эрүүл мэндийн салбарт нэвт-рүүлснээр эмч хүн өвчтөнд маш олон шинжилгээ хийж, асуулт тавих шаардлагагүй болно. Тухайн өвчтөний мэдээлэл, эрүүл мэн дийн түүх биг дата хэлбэрийн санд хадгалагдах тул хиймэл оюун ухаан онош тогтооход тусалж, тухайн өвчтөнийг үзэхээс өмнө эмчид мэдээлэл, санал өгнө. Өвчтөн яагаад ийм оноштой байх боломжтой вэ гэдэг нь ч нарийн тайлбартай байна гэсэн үг. Мэдээж хэрэг эмч тэр мэдээллийг ашиглах эсэх нь нээлттэй байх юм.

Үүнээс гадна нано технологийн эрин эрчээ авахад ухаалаг сис-темийн тусламжтай хавдрын эс, хөгшрөлтийн үйл явц, мэдрэлийн эс үхэж буй эсэхийг нь шалгаж, илрүүлэх хэрэгсэл оруулж болно.

-Хиймэл оюун ухааны хөгж-лийн оргил үе ямар байх бол?

-Америкчууд 2060 он гэхэд Ангараг гарагт хүн илгээхээр бэлтгэж байгаа. Түүнээс өмнө хүн амьдрах боломжтой бааз барих тул аюултай нөхцөлд шийдвэр гаргаж чаддаг, суралцах боломжтой ухаалаг роботуудыг илгээх юм. Энэ бол хиймэл оюун ухааны хөгжлийн нэг оргил үе. Харин Японд өндөр настнуудын хүн амд эзлэх хувь өндөр. Цаашид ч нэмэгдэнэ. Тэр хэрээр эдийн засагт хүний оруулах хувь нэмэр хумигдаж эхэлнэ. Энэ хэрээр өвчин ихсэж, эмнэлэгт үзүүлэгчдийн тоо нэмэгдэнэ. Хөгш чүүд ихэвчлэн тархины цусан хангамж муудах, хавдар тусах, зөнөгрөх өвчин тусдаг тул тэр хэрээр эрүүл мэндийн зардал ихсэж, ажиллах хүчний тоо багасна. Энэ бүхнийг хөдөлмөрийн зах зээл дээр роботууд ажиллуулж, ухаалаг системийг ашиглах замаар нөхнө гэдгийг япончууд аль хэдийн олж харж, тооцоолсон учраас суурь

шинжлэх ухаанаа хөгжүүлж байна. Харин энэ бүхний зангилаа нь тархи судлал юм.

Ер нь хүнийг орлуулах, хөдөл-мөрийг нь хөнгөвчлөх, тэр нь ухаалаг байх бүтээгдэхүүнийг яаралтай хийхгүй бол эдийн зас-гийн асар их хохирол учруулсаар байна. Тухайлбал, сэтгэцийн өвч нүүд ихсэж, дэлхийн хаа сайгүй хүмүүс амиа хорлох нь нэмэгдэж байна. Сэтгэл гутрал, мансуурч донтох эмгэг газар авч байна. Нийгмийн стресс ихсэх хэрээр гэмт хэрэг нэмэгддэг зүй тогтолтой. Энэ бүхний эсрэг судалгаанд суурилсан арга хэмжээ авч, хэтийн төлвийг тооцоолсноор хамгийн хохирол багатай, хүнд бас нийгэмд ээлтэй шийдвэрлэх боломжтой. Энэ бүхнийг шинжлэх ухааны хөгжил гүйгээр ярих аргагүй. Шинж лэх ухаан хөгжихгүй бол монгол хүн урт насалж, тайван амгалан амьдрах аргагүй гэсэн үг.

ТАРХИЙГ ТАЙВАН БАЙЛГАВАЛ БҮТЭЭМЖ

САЙТАЙ БАЙДАГ-Нийгмийн шинжтэй асуулт

асуумаар байна. Хүн амын дунд цус харвалт өндөр, мөн залуу үеийнхний дунд ман-сууруулах бодисын хэрэглээ их байгаагаас СЭМҮТ ачаал лаа дийлэхгүй байна. Та судлаач бас нийгэмлэгийн тэргүүний хувьд хэлэх үг байгаа байх. Монголчууд тархиа хайрлахгүй байна уу?

-Шүүмжлэл хэлээд байвал хэлээд л байна. Тиймээс шүүмжлэхээс илүү өөрсдөө хийх ёстой. Бид үүнд л зорьж байгаа. Үүний тулд Монгол Улсад тархи судлалын төвтэй, тэнд нь СЭМҮТ-ийн болон мэдрэлийн эмч нар, тархины мэс заслынхан, сэтгэл судлаач нар, математикч, нийгэм судлаач нар нь ирж суурь судалгаагаа хамтарч явуулснаар нийгэмд тулгамд-сан асуудлуудыг шийдвэрлэх, эдийн засгийн ашигтай мэдлэг, үйлд вэрлэл нэвтрүүлэх, шинэ технологи нутагшуулахын тө-лөө зүтгэж ажилладаг баймаар байна. Нөгөөтэйгүүр, нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, тархиа хайрлах мэ дээлэл сурталчилгаа байнга өгч байх хэрэгтэй. Хэдийгээр нийгэмлэгийн гишүүд дор бүрнээ л ийм ажил хийдэг ч сайн дураараа байнга хийж, тогтмолжуулахад 24 цаг хаанаа ч хүрэхгүй. Илүү их хүчээр улс орны хэмжээнд хийх ёстой. Ядаж л тархи хөдлөлт ийм түвшинд байна гэдгийг улсын хэмжээнд судалж, тогтоох, тархи хөдөлсний дараа нугасны шингэнд ямар өөрчлөлт гардаг, эсүүд нь үхэж байна уу гэх мэтийг судлахад лаборатори хэрэгтэй шүү дээ.

-Монголчууд хүүхдийн тар хи хөдөллөө гээд бариачид бариул-даг. Энэ үнэхээр эмчилгээ мөн үү?

-Найдвартай сайн эерэг нөлөө үзүүлж байвал эмчилгээний аргад тооцогдоно. Гэтэл одоогоор тархи хөдөлсний дараа бариа заслаар эдгээдэг гэсэн нотолгоо шинжлэх ухаанд байхгүй. Тархи хөдлөлт

Зөнөх өвчнийг бууруулахад маш

их мөнгө хаяж байгаа

Б.Хасуй / ЗГМ©

З.Цэлмэг@tselmegZGM

Шинээр гарсан ямар ч ухаалаг систем хиймэл оюун ухаанд суурилсан гээд л анхаарал их татдаг ч нэгэнт хэрэглээнд нэвтрэхээрээ программ л болдог.

2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

ЗГМ: Зочин

5ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

ганцхан Монголд байдаггүй. Гадаадад ч бий. Ялангуяа, та-мирч дын дунд тархиндаа гэмтэл авах нь их. Эмчлэхгүй бол мэд рэлийн эрхтэн системийн ал даг далд хүргэж, хүндэрвэл амь насаа алдаж ч болдог. Эсвэл цус хар валт, саажилттай болдог. Тиймээс үүний эсрэг шинж тэмд гийн эсвэл тархины цусан хан гам жийг сайжруулах, хаван бууруу лах зэрэг эмчилгээ хийдэг. Хүүх дийн тархи хөдөлбөл маш их хор уршигтай. Тиймээс эмчийн тус ламж заавал авах ёстой гэдгийг эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчдэд таниулах ёстой. Харин толгойгоо бариулах нь эмчилгээний нэг арга гэж би хэлж чадахгүй. Шинжлэх ухааны үүднээс судалж, тогтоож байж хэлэх ёстой.

Бариа засал хийлгэхэд тархины цусан хангамж сайжирдаг. Тархины аль хэсэгт халуунаар төөнөж байгааг, тэнд нь үрэвслийн явц байгаа эсэхийг бариачид гараараа мэдэрдэг байж болох юм. Гэхдээ

Page 6: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

6 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

Өдрийн хэмнэл

ЗГМ: ҮГИЙН СҮЛЖЭЭ

ЗГМ: СҮДОКҮ

Өмнөх дугаарын хариу / 06.06

Ж.Пуччини “Чио Чио Сан”Хаана: УДБЭТХэзээ: 2018.06.28-нд 19:00 цагтТасалбарын үнэ: ^ 10-20 мянга

Ж.Пуччини “Богема” дуурьХаана: УДБЭТХэзээ: 2018.06.16,17, 29-нд 17:00, 19:00 цагтТасалбарын үнэ: ^ 10-20 мянга

“Бахчисарайн оргилолт булаг” балетХаана: УДБЭТХэзээ: 2018.06.09-10-ны 17.00 цагтТасалбарын үнэ: ^ 10-20 мянга

Jurassic World: Fallen KingdomХаана: Өргөө кино театрХэзээ: 2018.06.08-наасТасалбарын үнэ: ^ 12 мянга

“Don't stop” цомгийн нээлтХаана: Crocus event hallХэзээ: 2018.06.08-09-нд 20.00 цагтТасалбарын үнэ: ^ 30 мянга

“IBIZA2018” хөгжмийн наадамХаана: Монгол шилтгээнХэзээ: 2018.06.22-нд 13:00 цагтТасалбарын үнэ: ^ 25 мянга

ЗУРХАЙ

Билгийн тооллын 23Зуны тэргүүн улаагчин могой сарын нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр. Үс засуулбал: Эд эдлэл, идээ ундаа олдоноНаран ургах, шингэх: 04.56-20.46 Барилдлага: Хүчин төгсөхШүтэн барилдлага: Сансар Суудал: Мод02.32 цагт сар тал болно

Аргын тооллын зургадугаар сарын 7, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Шувуун хошуут одтой, цагаан морь өдөр.Өдрийн наран 04.56 цагт мандан, 20.46 цагт жаргана. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хуврага болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

128759634

981563247

613948572

459236781

235874196

874625319

367481925

746192853

592317468

73

81

19

6

19

5

8

76

57

1

3

6

38

425

4

18

5(Өмнөх дугаарын хариу)

ТВ ХӨТӨЛБӨР

10.10

11.00

15.00

18:30

19.20

22.15

“Төл таван эрдэнэ” Архангай аймгаас бэлтгэв

“Монголын мэдээ” мэдээллийн хөтөлбөр /шууд/

Монгол инженер

Эдийн засгийн тойм

“Орос хүрэх зам” /Хөлбөмбөгийн ДАШТ-д зориулсан тусгай дугаар/

“Эрт нахиалсан сарнай” ОАК 9-р анги

12.30

06.30

14.00

18.00

19.30

22.30

Өнөө өглөө

“Ардын буйдан” /season-4/ 8-р хэсэг

“4-ийн эсрэг 4” шоу нэвтрүүлэг 10-р хэсэг

Наашаа Цаашаа

“Ороод гараач” нэвтрүүлэг 27-р хэсэг

“24” ОАК /season-1/ 17-р анги

09.00 “Монголчууд XX зууны эхэнд” нэвтрүүлэг

11.20

14.10

18.05

20.40

Үүнийг хэрхэн хийдэг вэ?

Жанцанноров 22 жилийн дараа тоглолт 2-р хэсэг

“Тобот” хүүхэлдэйн кино 3-7, 8-р анги

“ХMF-2018” нэвтрүүлэг

22.10 “Нууц материалууд” ОАК 3.23-р анги

11.30

14.30

17.00

20.00

22.00

“Алсын хараа” нэвтрүүлэг

“Ногоон хот” нэвтрүүлэг

“Bloomberg Surveillance”

“Made In Mongolia” нэвтрүүлэг

“Дэвид Рубенштэйний шоу” нэвтрүүлэг

09.00 “Бизнесийн хэмнэл” хөтөлбөр

НИСЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

УБ-МОСКВА 09.15 10.55МОСКВА-УБ 19.40 -УБ-БЭЭЖИН 17.55 20.10БЭЭЖИН-УБ 21.10 23.40УБ-ХОНКОНГ 06.25 10.55ХОНКОНГ-УБ 12.05 16.45УБ-БУСАН 07.30 12.05БУСАН-УБ 13.05 16.10УБ-СӨҮЛ 08.40 12.50СӨҮЛ-УБ 14.20 17.00УБ-МӨРӨН 13.30 15.00МӨРӨН-УБ 15.30 16.50

ГАЛТ ТЭРЭГНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ

МОСКВА-УБ 21.35 07.30УБ-ЭРЭЭН 20.00 10.25УБ-БЭЭЖИН 07.15 14.04УБ-ЭРХҮҮ 21.10 02.40ЭРХҮҮ-УБ 15.35 06.20УБ-СҮХБААТАР 21.15 05.12СҮХБААТАР-УБ 20.55 05.03УБ-ЭРДЭНЭТ 20.30 07.45ЭРДЭНЭТ-УБ 19.10 05.48УБ-ЗАМЫН-ҮҮД 17.20 07.05ЗАМЫН-ҮҮД-УБ 17.35 08.55

ОНЦЛОХ ҮЗВЭР

БОСООГООР:1. "Цам харайдаг" шувуу2. Гурван ширхэгээр багцал сан буюу нийтгэсэн юм 3. Буддын шашинд бурханы хутагийг олсонд тооцогддог мяндагтан4. 1905 онд Орос-Японы дайн болж, үүнээс улбаалан алдарт вальс бий болсон нутаг5. Төл мал

7. Салхинд хийсгэх жижиг дарцаг ХӨНДЛӨНГӨӨР:1. Уулын аглаг орой3. Мөнгөн гүйлгээний автомат машин5. ... ширхэг6. Дэлхийн хамгийн урт уул нуруу 8. Монголын хэсэг ноёд Жамухыг Чингис хааны эсрэг турхирч, түүнд өргөмжилсөн цол

9. Домогт хатан Алун ...10. Шатрын тэнцээ11. Дотроо жижиг хот улстай, Европын томоохон хот12. Дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэглэлтэй улс (товчилсон нэр)13. Ертөнцийн дөрвөн хүчтэний нэг14. Усны хий төлөв15. Архинд "дуртай", уух тусам өндөр ургадаг цэцэг

Г

Л

ЦAВУТ

Ш УA

УУ Д A

A

РУ

A НО Н

О

Д

Р

О

ОН

О

ИТО

У

Д

Б

Н

Э

A

Б

Э

A

Д

Ө

Я

ГР

A

ЛAИ

ШҮР

“Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулан “Хайрла” нэртэй тоглолт зохион байгуулах гэж байна. Тоглолтод хүрэлцэн ирснээр тус хамтлагийн дурсамж тээсэн сор бүтээлүүдийг сонсох боломжтой. Монголын рок хөгжмийн алдартай тус

хамтлаг 30 жилийн хугацаанд зургаан цомог гаргаж, 15 тоглолт хийжээ. 1997 онд “Эрин зууны хөг” нэртэй анхны цомгоо гаргасан бол өнгөрсөн онд “Амьдрал-2” отгон цомог нь сонсогчдод хүрсэн юм. Мөн 1989 онд “Амьдрал” анхны тоглолтоо

толилуулж байв.Монголын рок хөгжмийн томоохон төлөөлөл “Харанга”-ын “Хайрла тоглолт энэ сарын 8, 9-нд UB Palace-ын концертын их танхимд 19.00 цагт болно. Тоглолтын тасалбар 30-50 мянган төгрөгийн үнэтэй.

“Харанга”-ын 30 жил

1

8

11

15

12

2 3 4

5

9

13 14

10

6 7

Огноо: 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр.

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны барилгын болон гадна талбайн засварын ажлын гүйцэтгэгчийг сонгох

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ДУГААР: ТШ18/06/07/ХО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны барилгын болон гадна талбайн засварын ажлыг гүйцэтгэх тендер ирүүлэхийг урьж байна.

Цахим тендер шалгаруулалтад оролцох этгээд 50,000.0 (тавин мянга)-н төгрөгийн хураамжийг арилжааны банкны цахим төлбөрийн картын системээр дамжуулан төлснөөр өөрийн тендерээ илгээх эрхтэй болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 /дөчин тав/ хоногийн дотор хүчинтэй байна.Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Сүүлийн 2 жилийн борлуултын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгийн 70,0 хувиас багагүй байна.2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 60,0 хувиас багагүй байна.3. Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 оны Аудитаар баталгаажуулсан жилийн эцсийн санхүүгийн тайлан.4. Сүүлийн 2 жилд хэрэгжүүлсэн ажлын өртөг нь төсөвт өртөгийн 80,0 хувиас багагүй үнийн дүнтэй байх.

Дараах тусгай зөвшөөрөл шаардлагатай:2.1.1. Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт

Багц-2-т дээрх тусгай зөвшөөрөл шаардагдахгүй

Тендерт оролцогч тендерийн төсөвт өртгийн үнийн дүнгийн 2 /хоёр/ хувьтай тэнцэх хэмжээний тендерийн баталгааг гаргаж ирүүлнэ. Тендерийг 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 11 цаг 30 минутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Цахим тендерийг хүлээн авах хаяг: Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны мэдээллийн систем буюу www.meps.gov.mn цахим хуудсыг ашиглан ирүүлнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 16А, Засгийн газрын 9А байр,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 705 тоот өрөө, Утас: 976-51-26290

ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Page 7: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

ZGM: HIGHLIGHTS

ZGM DAILY2018.06.07, THURSDAY ~ №114 (913) 7THE OFFICIAL GAZETTE

Standing Committee on Economy discusses pressing issues

Scholars comment on Air Pollution Reduction Master Plan

Possibilities of transacting OT investment through Mongolia discussed.

Four sub-centers and a hundred micro sub-centers to be established under the plan.

Top 20 Index falls 0.1 percent, to 19,768.33 points

NLP holds press conference on SCO involvement

Market cap stands at MNT 2.45 trillion.The party calls for a public poll on potential membership with the SCO.

POLITICSParliament Speaker Enkhbold Miyegombo invites Tamim bin Hamad Al Thani, Emir of Qatar, to Mongolia.

Cabinet approves the 2027 State Policy on Oil Sector Development. The approval of the policy will improve the capacity of labor force in the sector and reduce foreign labor force.

ECONOMYBank of Mongolia holds discussion on the revision to the Law on Currency Settlements and launches “National Gold to the National Treasury” campaign.

According to the National Statistics Office, around 66 percent of Mongolia’s total population have below average consumption.

Top 20 Index falls 0.1 percent, to 19,768.33 points. MSE A Index decreases 0.21 percent, to 9549.16 points. MSE B Index grows 0.7 percent, to 10029.9 points. Market cap stands at MNT 2.45 trillion.

SOCIETYMongolia and Switzerland intergovernmental agreement on visa exemption for diplomatic and formal passport holders will take effect starting from June 16, 2018.

The Bank of Mongolia (BoM) is making an effort to encourage private entities contributing to Mongolia’s economy and are able to bring in high-volume foreign currencies to open accounts at

Bill on encouraging private entities to open account at the BoM drafted

Tugsbilig.B@tugsbiligZGM

the BoM. During the recent Par-liamentary Standing Committee on Economy meeting, the BoM presented actions organized within the frames of 2017 Guidelines on Monetary Policy, in which a dis-cussion was held on making the transactions of Oyu Tolgoi deposit revenue through Mongolia.

Bayartsaikhan Nadmid, the Governor of the BoM, explained that high-income private compa-nies, including Oyu Tolgoi, will be encouraged to open accounts at the BoM if the bill is approved. He remarked, “As an intermediary organization, every other Central Banks only speak to commercial

banks and the Government. No central banks deal with private entities. However, considering Mongolia’s aspect and current situations, the BoM has drafted a bill on opening deposit accounts of high-income private entities at the BoM.” He added that the bill consisted of only one article and is expected to be discussed by the Parliament soon.

The standing committee also picked up on foreign currency re-serves. Currently, the BoM’s fx reserves equal eight-months of im-port. Last year, a total of USD 546 million was accumulated from do-nor countries under the IMF pro-

gram. Also, the swap agreement with the People’s Republic of Chi-na was extended until 2020, and the bank purchased 20.3 tons of gold under the “Gold” campaign. As a result, the BoM strengthened its fx reserves to USD 740 million.

The bank informed that it plans to increase gold purchase. MP Javkhlan Bold highlighted that the gold refinery remains an issue for Mongolia. Up until now, Mongolia refined its gold in Russian Fed-eration, the U.K, and recently, in Switzerland. Refining of an ounce of gold currently costs USD 1.3, including transportation, storage, insurance and refining. The Gov-

ernor of BoM expressed that the bank will further support initia-tives to establish a gold refinery. He highlighted it will take at least five-years of constant operations for a gold refinery to receive an international certificate as the Lon-don Metal Exchange only purchas-es high-grade gold from central banks. This means that the bank will still have to refine its gold for another five years.

According to Mr. Bayartsaikhan Nadmid, another option is to es-tablish a branch of a refinery that has the certificate. He noted that there are over 20 companies, which hold the certificate globally.

Batsaikhan.S / ZGM©

National Labour Party requests public poll on potential alignment with SCO

POLITICS

Single article law for a chance to transfer OT’s investments through Mongolia

National Labour Party (NLP) held a press conference on the is-sue regarding Mongolia’s poten-tial alignment with the Shanghai Cooperation Organization (SCO). The party expressed that they hold no intention to comment on the matter; however, they perceive that it is risky for the minority to de-cide Mongolia’s involvement with

the SCO, which will potentially decide the country's development in the next 50-100 years. Thus, Naidalaa Badrakh, Chairman of the party, called for a public poll on the matter.

Dorjkhand Togmid, board mem-ber of the NLP, remarked, “For a country with vast natural resource and risk, it is significant to study

the possibilities of export. If fur-ther involvement with the SCO can create economic opportuni-ties, we should study them. As for the citizens, responsibilities and risks of joining the SCO must be clear. Hence the reason to organize a public poll. This is too import-ant decision to be made by a few politicians.

Air Pollution Reduction Mas-ter Plan of Ulaanbaatar offers two projects to tackle smog in the mid (2017-2019) and long (2020-2025) terms. The master plan is expected to require around MNT 9.2 trillion financing.

According to scholars, air pol-lution in Ulaanbaatar can be cur-tailed by 30-35 percent between 2018-2020 and 70-75 percent by 2025 if the plan is implemented

successfully, while the failure to implement the plan will result in 17 percent increased smog by 2020 and 35 percent by 2025.

Officials highlighted that a total of MNT 207 billion was allocat-ed for tackling air pollution in the last decade, which were directed towards high-cost temporary solu-tions, such as enhanced and liquid fuels.

“We commenced our research in October last year. Our focus is more on the natural impact in air pollution, instead of human actions. For instance, wind blows

from northwest to the center area in Ulaanbaatar. Thus, we are plan-ning to establish four sub-centers connected to the electricity grid for 15-20 thousand citizens and 1 hun-dred micro sub-centers for 200-300 households to reduce ger district households in northwest area,” said Erdenesukh Sumiya, a member of the master plan’s research team and professor at the National University of Mongolia.

He added that the air pollution can be reduced by 10 percent each year and it is important to refuse raw coal consumption.

Tugs.BZGM

Air pollution can be tackled by 75 percent by 2025

SOCIETY

Batsaikhan.S / ZGM©

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

1. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулгаДархан-Уул аймаг дахь 12-р багийн Гаалийн газрын ажлын байранд • 1 дүгээр давхарт гаалийн бүрдүүлэлтийн зааланд гаалийн зуучлагчийн үйл ажиллагаа явуулах тус тусдаа 4.32 м2, Хоёр ажлын байр,2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

1. Түрээслүүлэх хөрөнгийн талаарх мэдээлэл авахТүрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын ажлын байран дээр очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх мэдээллийг Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас утсаар болон цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Дархан-Уул аймаг Дархан сум 12-р баг Холбооны газрын баруун талд Гаалийн газрын 1 давхрын бүрдүүлэлтийн танхимын Ахлах нягтлан

бодогчиййн өрөөнд

Холбогдох утасны дугаар: 70373854, 99373336 www.darkhancustoms.mn

● ●

Page 8: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

8 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

Сурталчилгаа

Page 9: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

Сурталчилгаа

9ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Page 10: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

Хятадын арми компаниудтай нягт түншлэх болов

Facebook хэрэглэгчдийнхээ өгөгдлийг Хятадын компаниудад ашиглуулна

Нил ХьюмСаяхан байгуулагдсан компани

цөмийн түлшний ураны үнэ дээр тоглохын тулд Лондоны хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар төлөвлөж байна. Уг таваарын түүхий эд хэлбэрийг ашиглан Yellow Cake буюу шар жигнэмэг гэж нэрлэсэн тус компани хөрөнгө оруулагчдаас 150-200 сая ам.доллар татахыг эрмэлзэж буйгаас 8.1 сая фунтыг цацраг идэвхт материал ху далдан авахад зарцуулна гэж уг төсөлд ойр эх сурвалж мэдээлсэн байна.

Эднийх дэлхийд уран үйлд-вэрлэлээр тэргүүлэгч Казахстаны Kazatomprom компанитай 170 сая ам.долларын металлыг одоогийн спот үнээс 7.7 хувийн хямдралтайгаар худалдан авах гэрээ хийж амжжээ. Kazatom-prom ч бас хувьцаагаа гаргах судалгаа хийж байгаа аж.

Yellow Cake ирэх есөн жилд Казахстанаас жилдээ 100 сая ам.долларын уран худалдан авах тохиролцоонд хүрсэн байна. Уран бол таваарын үнийн өсөлтийн үед үнэ нь дээшилж чадаагүй цөөн таваарын нэг. Kazatomprom болон Канадын Cameco зэрэг томоохон үйлд вэр лэгчид зах зээлийг тэнц вэржүүлэхийн тулд гарцаа хязгаарласан боловч үнийг дээш түлхэж чадаагүй байна.

2011 онд Фүкүшимагийн

атомын цахилгаан станцын сүйрлээс хойш уг таваарын эрэлт унаж, Япон болон Герман зэрэг улс цөмийн реакторуудаа зогсоох буюу шинэ төслүүдээс татгалзах арга хэмжээ авсан нь зах зээлд нөлөөлсөн.

Тухайн үед фунт нь 70 ам.доллар байсан ураны үнэ 22.75 болтлоо доошилжээ. Kazatomprom-ын жилийн нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг худалдан авах гэрээ хийсэн нь 2016 оны дэлхийн үйлдвэрлэлийн таван хувьтай тэнцэнэ. Yellow Cake үнийн бүтэц нь буруу байршсан энэ зах зээлийг чангатгах арга хэмжээ авах санаатай аж. Цөмийн эрчим хүч ногоон эрчим хүчний хувьсгалд гол үүрэг гүйцэтгэх тул уг металлын эрэлтэд эргэлт гарна гэж эднийх тооцсон байна.

Дэлхийн цөмийн холбооны мэдээгээр дэлхийн хэмжээнд одоо 57 цөмийн реактор баригдаж байгаа ба цаашдаа 154-ийг барихаар төлөвлөөд буй. Yellow Cake-ийн захирал Андре Либенберг “Олон үйл явдлын нөлөөгөөр уран уналтаас сэргэлгүй үлдсэн цөөн таваарын нэг. Одоогийн зах зээлд ураны үнийн суурь болон бүтэц нь буруу байршилтай байгаа. Yellow Cake ураны үнэ өсөх хүлээлтийг ашиглан мөнгө олох сонирхолтой хөрөнгө оруулагчдыг татахыг оролдож байгаа боловч хайгуул, хөгжүүлэлт, олборлолт ба үйлдвэрлэлд шууд оролцохоос зайлсхийж байна” хэмээн дүгнэжээ.

Шинжээчдийн ярьснаар энэ онд ураны зах зээлд хомсдол үүсэж магадгүй авч дэлхийн

Хэнри СэндерЦахиурын хөндий АНУ-

ын цэргийнхнээс онцгой хамааралтай байсан үе бий. Apple-ын iPhone ухаалаг утасны Siri дуут туслагчийг хүртэл АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа, судалгаа эрхэлсэн DARPA агентлагийн санхүүжилтээр бүтээн хөгжүүлжээ. Google компани хиймэл оюунтай холбоо бүхий гэрээг Пентагонтой байгуулсан нь маргаан дэгдээсэн тул Цахиурын хөндий сүүлийн хэдэн жилээс л Батлан хамгаалах яамнаас зай барихыг хичээж эхэлсэн юм.

Пентагон, технологийн компаниудын түншлэл 1980, 1990-ээд онд технологийн үй олон нээлт гарах нөхцөл болсон нь Хятадад давтагдах гэж байна. Хиймэл оюунаас робот техник, виртуал бодит байдал хүртэлх олон салбарт нэн шинэ дэвшилтэт технологийг

Ханна КюхлерFacebook БНХАУ-ын Засгийн

газартай хэлхээ холбоотой Huawei тэргүүтэй дөрвөн компанид хэрэглэгчдийнхээ өгөгдлийг хуваалцахыг зөвшөөр лөө. Хэрэглэгчдийнхээ privacy буюу хувийн өгөгдлийн халдашгүй байдлыг хэрхэн хамгаалахаа тайлбарлах улс төрийн дарамтад өртсөн АНУ-ын компанийн хувьд уг зөвшөөрөл онцгой тохиолдол юм.

Сошиал мэдээллийн дэлхийн хамгийн аварга сүлжээнд нийцүүлсэн аппликэйшн бүтээхэд нь тус болохын тулд Facebook цахим хэрэгслийн 60 үйлдвэрлэгчтэй өгөгдөл хамтран ашиглах гэрээ байгуулсныг New York Times энэ долоо хоногийн эхээр мэдээлсэн.

Эдгээр үйлдвэрлэгчдэд Apple, BlackBerry, Samsung, Amazon-ын зэрэгцээ Lenovo, OPPO, TCL, Huawei зэрэг хятад үйлдвэрлэгч багтаж байгааг Facebook саяхан баталлаа. Шашин шүтлэг, улс төрийн байр суурь, ашиглаж

Yellow Cake ураны үнийг сэргээх алхам хийнэ

хэмжээнд нөөц арвин байгаа учир үнэ дээшлэх боломжгүй юм. BMO Securities фирмийн шинжээч Эдвард Стерк “2009 оноос хойш нийлүүлэлт илүүдэлтэй байгаа. Нийт нөөц гурван жилийн эрэлтийг хангана. Гэхдээ Yellow Cake ураны үнэд ямар нөлөө үзүүлэхийг хэмжих аргагүй. Ямар ч гэсэн сөрөг биш байх болов уу” гэжээ. Тус компани эхэлж буй жижиг компаниудыг хамардаг Лондоны Aim зах зээлд бүртгүүлж, ирэх сарын эхээр үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөжээ.

Yellow Cake-ийн захирлуудын зөвлөлийн даргаар лорд Энтони Ст Жон сонгогдсон бол гүйцэтгэх бус захирлуудын нэгээр Австралиас Британид суугаа төлөөлөгч Алекандер Доунер ажиллаж байна. Үүсгэн байгуулагч нь байгалийн нөөцөд хөрөнгө оруулагч Питер Баккус юм. Түүний мэдлийн хөрөнгийн менежментийн 308 Services компани Yellow Cake-ийн худалдан авах төлөөлөгчөөр ажиллах аж. Эднийх ураныг тээвэрлэх, хадгалах ажлыг тодорхой хөлсөөр гүйцэтгэхээр тохиролцжээ. Yellow Cake-ийн хувьцааг арилжих ажлыг Numis Securities, Berenberg компаниуд хариуцаж байна.

салбар. Робот, хүний оролцоогүй ажилладаг техник хэрэгслийн тоо 2040 он гэхэд Хятадын армийн бие бүрэлдэхүүний тооноос давах тооцоо жилийн өмнө БНХАУ-ын төрийн хэвлэл - “Ардын өдрийн сонин”-д гарч байв.

Бээжин цэргийн зардлаа өсгөж, хүн хүч, зэвсэг техникээ сайжруулан шинэчилж буй үетэй Хятадын ардын чөлөөлөх арми, Хятадын компаниудын хамтын ажиллагаа давхацлаа. Хятад улс 20 жилийн тэртээ батлан хамгаалахад 35 тэрбум ам.доллар төсөвлөж байсан бол эдүгээ 230 тэрбумыг зарлагаддаг болсон нь 700 хувиар өссөн үзүүлэлт юм.

Энэхүү аварга өсөлт олон компанид өгөөжтэй туссан. Хиймэл оюуны технологи хөгжүүлэхэд засгийн газартай нягт хамтран ажилладаг Baidu зэрэг компани үүнд жишээ болж чадна. Иргэний зориулалттай

иргэний төдийгүй цэрэг дайны зориулалттай хөгжүүлэхэд ийм их ахиц дэвшил гаргаж буй улс Израилийг тооцохгүй бол Хятадаас өөр үгүй.

Хурцадсаар байгаа АНУ, БНХАУ-ын зөрчил өнгөндөө худалдааных мэт боловч үнэндээ геополитикийнх. Трампын засаг захиргаа саяхан авсан арга хэмжээ нь хэрэг дээрээ АНУ дэлхийд эзэлдэг байр сууриа хүчирхэгжиж буй Хятадад алдах вий гэсэн айдсынх нь илрэл хэмээн Дундад улсын иргэд үздэг болжээ. АНУ-ын аюулгүй байдалд гол занал учруулагч нь терроризм бус, өрсөлдөгч гүрнүүд болж хувирсныг Батлан хамгаалахын сайд Жим Мэттис Үндэсний батлан хамгаалах 2018 оны стратегид тайлбарласан. Чухам уг үндэслэлээр АНУ-д учирч болзошгүй гол аюул заналын нэг нь БНХАУ болж байна.

Иргэний төдийгүй цэргийн технологийн салбарт Хятадын үнэ цэнэ ихсэх тусам тус улсын цэргийнхэн төрийн, хувийн гэж ялгалгүйгээр дотоодын компаниудтай нягт хамтран ажилладаг болжээ. Харин Номхон далайн нөгөө эрэг хамтын ажиллагааны ийм загварыг үндсэндээ хайхралгүй өдий хүрсэн.

Жишээ нь эх газрын Хятадад ахуйн хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгч болж гараагаа эхэлсэн Midea компани саяхан ХБНГУ-ын робот техникийн Kuka компанийг худалдаж авлаа. (Midea нь орлогоороо саяхан Panasonic-ын урд гарч, ахуйн хэрэглээний цахилгаан барааны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон!) Кuka-гийн АНУ-д ажилладаг салбарыг Вашингтоны шаардлагаар уг наймаанаас хассан юм. Робот техник нь БНХАУ-ын төрийн бодлогод эн тэргүүнд тавигддаг

дроныг анх дэлхий нийтийн хэрэглээ болгосон Da Jiang Innovations (DJI) хэмээх Шэньжэнийн компани бий. Тус компанийн үйлдвэрлэдэг дроныг цэргийн зориулалтаар ч ашиглах боломжтой.

Үүний зэрэгцээ ZTE компанид тавьсан АНУ-ын хориг нь БНХАУ бусад улсын дээд зэрэглэлийн хагас дамжуулагч чипнээс хамааралтайг тод харуулж өглөө. Вашингтоны хориг нь Шанхайд төвтэй Semiconductor Manufacturing International Corporation зэрэг дотоодын чип үйлдвэрлэгч нарт Хятадын Засгийн газрын сангуудаас асар их хөрөнгө цутгах нөхцөл бүрдүүлэв.

Батлан хамгаалах, иргэнийн салбарт хоёуланд нь оролцдог бусад компани олонд төдийлэн танил бус. Жишээ нь Guangzhou Haige Communications компани харилцаа холбоо, навигацын тоног төхөөрөмжийг Засгийн газарт төдийгүй хувийн салбарт нийлүүлдэг. Шэньжэнийн биржид бүртгэлтэй тус компани “жолоочгүй машин, дрон, хиймэл дагуулын гар утсан холбоо, ухаалаг хотын тогтолцоо зэрэг иргэний болон зэвсэг техникийн шинэчлэлтэй уялдсан цэргийн захиалга ч биелүүлдэг”-ийг Mor gan Stanley-гийн судалгаа харуулав. Давхар хэрэглээтэй ашиглахаар тооцон хөгжүүлж буй аливаа технологи эцсийн дүндээ орлого оруулахад уу, эсвэл үндэсний аюулгүй байдлыг хангахад илүүтэй чиглэж байна уу гэдгийг ялгаж салгах нь түвэгтэй зүйл. Олон жил харьцангуй амар амгалан оршиж ирсэн нь Ази тивд өгөөжөө хайрлаж, арвижсаар байгаа нөөцөө хүн ардынхаа хөгжил дэвшилд зориулах нөхцөл бүрдүүлсэн. Энэхүү зааг ялгаа эдүгээ улам бүдэг болсоор.

буй утасных нь загвар, тэр ч байтугай хөндлөнгийн этгээдэд ашиглуулж болохгүй хэмээн хэрэглэгчээс хүсэлт тавьсан хувийн мэдээллийг хүртэл Facebook бусадтай хуваалцах юм.

Гэхдээ хүмүүсийн прайвесиг зөрчихгүй энэхүү түншлэл нь хөндлөнгийн хөгжүүлэгч нартай тогтоодог харилцаанаас тэс өөр гэдгийг Facebook анхаарууллаа. Дэлхийд гар утасны үйлдвэр-лэлээр гурав дугаарт ордог Huawei нь технологийн тэргүү-лэх компаниудтай хамтран ажил ладаг болохыг Facebook-ийн мобайл түншлэл хариуцсан дэд ерөнхийлөгч Франсиско Варелла тайлбарлав.

“Facebook-ээс Huawei, Lenovo, OPPO, TCL-тэй тогтоо-сон хамтын ажиллагаа анхнаасаа хяналттай. Ийм ч учраас Facebook-д зориулж эдгээр компаниас үүс гэн хөг жүүлсэн орчныг бид зөв шөөр сөн юм” хэмээн тэрбээр мэдэгдлээ. Huawei-тэй тогтоосон хамтын ажиллагааны дагуу хуваалцаж буй аливаа өгөгдөл Конгрессын шаардлагаар Huawei-гийн

серверүүдэд биш, хэрэглэгчийн хэрэгсэл дотор хадгалагдана.

Хятадын коммунист нямтай нягт хэлхээ холбоотой хэмээн хардсан 2012 оны мэдээллийн дагуу АНУ-ын Конгресс Huawei компанийг мөрдөн шалга сан удаатай. Huawei болон Хятадын өөр нэг үйлдвэрлэгч ZTE компанийн ухаалаг утас ашиглахыг АНУ-ын цэргийнхэнд хориглосон. Харилцаа холбооны 5G өргөн зурвасын сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх Huawei компанийн саналд хориг тавих асуудлыг Австрали ид хэлэлцэж байна.

Худалдаа, аюулгүй байдлын салбарт АНУ, БНХАУ-ын харилцаа хурцдаж буй түвэгтэй үед энэхүү мэдээлэл гарлаа.

Дональд Трампын сонгуулийн кампанид үйлчилсэн өгөгдлийн анализын Cambridge Analytica компани хэрэглэгчдийн асар их өгөгдлийг хууль бусаар ашигласан хэрэг дэлхий нийтийг доргиосонтой уялдан Facebook улс төрийн дарамт шахалттай тулгараад байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан

Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Закерберг АНУ-ын Конгресст мэдүүлэг өгсөн юм. Huawei-тэй холбоотой хардлага анх удаа үүсэж буй хэрэг биш гэдгийг АНУ-ын Сенатын тагнуулын хэрэг эрхэлсэн тусгай хорооны дэд дарга, сенатч Марк Уорнер анхааруулав.

“Facebook компани API буюу хэрэглээний программчлалын интерфейсдээ хандах давуу эрхийг Huawei, TCL зэрэг хятад үйлдвэрлэгчдэд олгож буй тухай мэдээлэл хууль зүйн үүднээсээ түгшүүртэй. Хэрэглэгчдийнх нь мэдээлэл Хятадын серверүүд рүү дамжихгүй гэсэн баталгаа Facebook-д байгаа эсэхийг мэдмээр байна” хэмээн сенатч өгүүллээ.

Cambridge Analytica-тай холбоотой хэрэг дэгдсэний дараахан Facebook компани бусад үйлдвэрлэгчидтэй түнш-лэх хамтын ажиллагаагаа гурав дугаар сараас түр зогсоосон юм. Huawei-тэй байгуулсан хэлэл цээ энэ долоо хоно гийн эцсээр бүрэн шийдэгдэнэ.

U308 ураны үнэ (ам.доллар /lb U308)

1988

140120100

806040

200

1997 2003 2009 2017

Ураны зах зээлийн өсөлтийн цэг

15 жилийн дараа үнэ хуучин түвшиндээ ирэв

Page 11: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

Эдийн засаг

11ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

ЗГМ ТОВЧХОН

АНУ-ын доллар 2,409.95

Евро 2,818.56

Японы иен 21.94

ОХУ-ын рубль 38.88

БНХАУ-ын юань 376.37

БНСУ-ын вон 2.25

ВАЛЮТЫН ХАНШ

» ҮЙЛ ЯВДАЛ

500Хүн. 1500 ам метр тохижуулсан талбайтай, нэг дор 500 хүн ажиллах боломжтой HUB инновацийн төв нээгдлээ. Ингэснээр гарааны бизнесийг дэмжих дундын оффисын тоо нэгээр нэмэгдэж байна.

» АЛТ

4.9 Тонн. Оны эхний таван сард Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 4.9 тоннд хүрсэн байна. Харин тавдугаар сард 1.6 тонн алт худалдан авсан нь өмнөх сараас 67 хувиар өссөн үзүүлэлт боллоо.

» УУЛ УУРХАЙ

212.7Мянган тонн. Автсралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Terracom компанийн Өмнөговийн Баруун ноён уул ордоос олборлосон коксжсон нүүрсний борлуулалтын хэмжээ оны эхний улиралд 212.7 мянган тоннд хүрчээ. Ту компани Баруун ноён уул коксжих нүүрсний ордын дэд бүтэц бүхий талбайгаас өмнө зүгт 12 км-ийн зайд томоохон нөөц илрүүлсэн тухайгаа мэдээллээ.

» ДЭЛХИЙД Хувь. Дэлхийн эдийн засгийн өсөлт ирэх хоёр жилд удааширна гэсэн тооцооллоо Дэлхийн банк дахин баталгаажууллаа. Тухайлбал, 2018 онд 3.1 хувиар, 2019 онд гурван хувиар өснө гэж үзсэн байна.

ЭЛЧИН САЙД ЯРЬЖ БАЙНА

1Тиймээс Монгол Улсын шийдвэр

гаргах түвшнийхэнд шаардагдах мэдээлэл хангалттай авсан гэж хэлж болно. Эдгээр мэдээлэлд тулгуурлан хэлэлцүүлэг явуулсны дагуу шийдвэр гаргах нь зүйтэй гэж бодож байна.

Мэдээллийг судалснаар Монго-лын улстөрчид, парламентын гишүүд болон ард иргэд ШХАБ нь гишүүн орнуудынхаа тэгш эрхийг дээдлэн ажилладаг байгууллага болохыг мэдэх болно. Тэгээд зөвхөн харилцан зөвшилцлийн дагуу шийдвэр гаргаж, хэрэгжүүлдэг болохыг ч мэднэ. ШХАБ нь ямар нэг улс орныг шахаж, ямар нэгэн шийдвэр гаргахыг тулгадаггүй.

Монголын зарим сонин хэвлэлд бичиж байгаагаар ШХАБ-д элсэн орсноор гуравдагч хөршөө гомдооно гэж үзэж байна. Тэгвэл ШХАБ-ын гишүүн зарим улсыг жишээ татаж болно шүү дээ. Монголтой газар нутаг, хүн амаар ойролцоо Киргизстан, Тажикистан улсыг жишээ татъя. Эдгээр улс орны ашиг сонирхол ШХАБ-д элссэнээр зөрчигдсөн тохиолдол гарсан үгүйг бид бэлхнээ харж болно. Газар нутгийн хэмжээ, эдийн засгийн чадвараасаа үл хамааран тус байгууллагын аливаа гишүүн улс орны гадаад харилцаанд ямар нэгэн түвэг саад учирсан тохиолдол байхгүй. Харин ч олон улсын тавцанд түшиж тулах дэмжлэгтэй болсныг баттай хэлнэ.

ШХАБ-д элсэн орно гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг Монголын тал мэдэж байгаа байх. Хамгийн түрүүнд элсэх өргөдөл гаргаснаар олон улсын 30 гаруй гэрээ хэлэлцээрийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурах шаардлагатай болно. Үүний дараа тус байгууллагад гишүүнээр элсэхэд зориулж үндэсний комисс томилж ажиллуулах хэрэгтэй. Гишүүнээр элсэх ажил хэдэн сараар, магадгүй жилээр үргэлжлэх байх.

ОХУ-ын удирдлагын удаа дараа мэдэгдэж байсныг би давтан хэлье. Монгол Улс статусаа дээшлүүлэн, ШХАБ-д нэгдэн орох шийдвэр гаргавал бид талархан хүлээн авах болно. ШХАБ-ын бусад гишүүн орон ч ийм байр суурьтай байгаа гэдэгт итгэлтэй байна.

-2014 оноос хойш Монгол Улсын иргэд 30 хоногийн хугацаатай ОХУ руу визгүй зорчиж байгаа. Үүнээс хойш иргэд хоорондын харилцаа болон эдийн засаг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-2014 оны есдүгээр сарын 3-ны өдөр Орос-Монголын Засгийн газрын хэлэлцээрээр хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурсан. Мөн оны арваннэгдүгээр сарын 14-нөөс эхлэн харилцан визгүй зорчиж эхэлсэн. Тус хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор нэг удаа зорчихдоо 30 хоногийн дотор визгүй зорчих эрхтэй. Хагас жилд 90 хоногоос илүү зорчихгүй байх гэсэн заалттай.

1995 онд Монгол Улс ОХУ-д хоёр улсын иргэдийг визтэй зорчуулах хүсэлт тавьсан шүү дээ. Харин 2010 оны үед Монголын түншүүд визтэй зорчих шийдвэрийг хоёр улсын найрсаг харилцаанд нийцэхгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ингээд энэхүү дүгнэлтийг харгалзан үзэж, хоёр улсын хооронд визтэй зорчихыг цуцалсан. Одоогийн байдлаар визгүй зорчих шийдвэр нь маш оновчтой байсан бөгөөд хоёр улсын харилцаанд эерэгээр нөлөөлж байна. Энэхүү шийдвэрийн дараа хоёр улс хоорондын зорчих ачаалал болон хяналт шалгалт мэдэгдэхүйц хөнгөрсөн юм. 2016 онд Монгол Улсын 580 мянга гаруй иргэн ОХУ-ыг зорьсон бол Оросоос 110 мянган иргэн зорчжээ. Түүнчлэн Оросын бараа бүтээгдэхүүнийг монголчууд ихээхэн сонирхдог учраас өнгөрсөн онд хоёр талын харилцан худалдан авалтыг нэмэгдүүлэх зорилготой ажилласан. Үүнээс гадна Монголын талаас хилээр нэвтрэхэд олон улсын автомашины боомт бага байдгаас гуравдагч орны иргэдэд хүндрэлтэй байдаг гэсэн санал ирдэг. Тиймээс хоёр улсын хэлэлцээрийн үр дүнд зарим хилийн автомашины боомтыг олон улсын статустай болгох тодорхой тохиролцоонд хүрсэн. Хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Тува болон Буриад улстай залгаа хамтарсан олон улсын автомашины боомт тус тус бий болох юм. Энэхүү тохиролцоог ажил хэрэг болгохын

тулд тодорхой стандартын дагуу зам тавих, тоноглох шаардлагатай. Уг ажлыг манай тал 2020 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байгаа учир иргэд бага зэрэг хүлээцтэй хандахыг хүсэж байна.

-“Монгол-Оросын санаачилга 2018” гэсэн арга хэмжээний онцлог юу вэ?

-Энэ сарын 7-9-нд Монгол-Оросын санаачилга 2018 цув рал арга хэмжэээ зохион байгуу лагдана. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхий-лөгч Х.Баттулга болон ОХУ-ын Аж үйлдвэр худалдааны яамны дэмжлэгээр зохиож байгаа. Тус үзэсгэлэнг «Оросын экспортын төв», Мэргэжлийн техник тоног төхөөрөмжийн байгууллага, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон “Мишээл экспо” төв хамтран зохион байгуулж байна. Сүүлийн 10, 20 жилийн хугацаанд ийм том арга хэмжээ зохион байгуулаагүй юм. Тус арга хэмжээний хөтөлбөрт эдийн засгийн чуулга уулзалт, Орос компанийн танилцуулга, дугуй ширээний уулзалт, соёлын арга хэмжээ болон үзэсгэлэн, худалдаа багтсан. Үүнээс эдийн засгийн чуулга уулзалтыг онцлох нь зүйтэй. Тус чуулга уулзалтаар хоёр улсын худалдааг дүгнэх бөгөөд цаашид хэрхэн сайжруулах тухай хэлэлцэнэ. Өнгөрсөн жилийн хувьд хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа 1,4 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний зэрэгцээ манай экспорт 47, Монголын экспорт 16 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дугуй ширээний уулзалт зохион байгуулах юм. Уулзалтад хил залгаа бүс нутгийн 50 гаруй компани оролцоно.

-Энэ компаниудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл бий юу. Ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд вэ?

-Эдгээр компани нь ОХУ-ын Эрхүү, Новосибирск, Томск, Тува, Алтайн хязгаар, Өвөр Байгалийн хязгаар, Буриад, Крым болон баруун бүс нутгаас ирж байгаа. Эрчим хүч, дэд бүтэц, хүнс хөдөө аж ахуй, барилга хот байгуулалтын чиглэлээр тусдаа уулзалт зохионо. Мөн “Росатом” цөмийн эрчим хүчний агентлаг “Цөмийн эрчим хүчний шинжлэх ухаан ба технилоги” гэсэн семинар

зохион байгуулна. Түүнчлэн Шангри-Ла зочид буудалд хоёр улсын банкны төлөөлөл уулзах юм. Мөн Сүхбаатарын талбайд “Ростсельмаш”, “Ростех” зэрэг Оросын томоохон компани хүнс хөдөө аж ахуйн техник, төхөөрөмж болон бусад техникийг танилцуулна. Мөн Оросын дэвшилтэт технологийн үзэсгэлэн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа болох юм. “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээг зохион байгуулах хорооны дарга, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн сайд Денис Валентинович Мантуров, ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Тээврийн сайд Евгений Иванович Дитрих нар оролцох юм. Түүнчлэн ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч Сергей Георгиевич Левченко хүрэлцэн ирнэ.

Энэ том арга хэмжээ зохион байгуулахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын гишүүд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье. Миний бие Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын хувьд энэхүү арга хэмжээ нь хоёр улсын хоорондын худалдаа эдийн засгийн шинэ замыг нээж, ард иргэдийг улам ойртуулна гэж найдаж байна.

-Арав гаруй жилийн хугацаанд ийм том арга хэмжээ зохион байгуулагдаагүй гэлээ. Энэ арга хэмжээний үр дүнг урьдчилсан байдлаар хэрхэн харж байна вэ. Мөн ямар шинэ боломжуудыг нээж, хамтын ажиллагааны ямар төсөл хэрэгжүүлж байна вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч, Шадар сайд Юрий Петрович Трутнев айлчилсан. Айлчлалын үеэр Монгол Улс, Алс дорнодын холбооны тойрог хоорондын худалдаа 41 сая

ам.доллар байгааг мэдэгдэж, үүнийг ойрын жилүүдэд хагас тэрбум ам.долларт хүргэх тохиролцоонд хүрсэн. Өөрөөр хэлбэл, худалдааны эргэлтийг 12 дахин нэмэгдүүлэх юм. Бид хоёр талын худалдааг нэмэгдүүлэхийн тулд томоохон зорилт тавих нь зөв.

Түүнчлэн Улаанбаатар хотын дулааны хоёр цахилгаан станцыг шинэчлэх тохиролцоонд хүрээд байна. Ингэснээр нийслэл болон төвийн бүсийг нутгийн эрчим хүчний асуудлыг бүрмөсөн шийдвэрлэнэ гэж найдаж байна. Энэ чиглэлээр ОХУ-ын мэргэжилтнүүд дээрх станцуудад энэ өдрүүдэд ажиллаж байгаа. Эрчим хүчний салбарт ажиллах өөр нэгэн боломж бий. ОХУ-ын цахилгаан эрчим хүчний сүлжээг хариуцан ажилладаг төрийн өмчит “Россеть” компани хамтран ажиллах саналтай байна. “Россеть” компанийн санал болгосноор Монголын эрчим хүчний дэд бүтэц, бүсийг хоорондоо холбох, харилцан уялдаатай болгож, цаашид Азийн эрчим хүчний супер сүлжээнд нэгтгэх тухай судалж байна.

-Үүнээс өөр ямар салбарт хамтран ажиллаж байна вэ?

-Хүнс, хөдөө аж ахуйн сал барт бид Монголын талтай хоёр төсөл хэрэгжүүлж байна. Монголын малыг эрүүлжүүлэн, мах, махан бүтээгдэхүүнийг Орос болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх төсөл бий. Хоёр дахь төсөл бол Оросын Гадаад худалдааны банкны зээл орчин үеийн технологийн хөдөө аж ахуйн машин техник, тоног төхөөрөмжийг Монголд ханган нийлүүлэх юм. Энэ хоёр төсөл амжилттай хэрэгжиж байна.

Монголын талаас хүссэн хүмүүнлэгийн тусламжийн дагуу үрийн буудай, малын тэжээл болон бусад бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг судалж байна.

-ОХУ, Монголын харилцаа ямар ямар шинэ салбарт өргө-жин хөгжиж байгаа вэ?

-Оросын зүгээс машин угсрах үйлдвэрийг Монголд байгуулах тухай судалж байна. Энэ салбарт хоёр орон өмнө нь хамтран ажиллаж байгаагүй. Үүний дагуу Монголын “МИАТ” компанийн засвар үйлчилгээний төвийн суурин дээр АН-2 загварын нисэх онгоцыг шинэчлэх болон тоноглох ажлыг хийх боломжтой юм. ТВС-2МС хэмээх энэ загварын онгоцыг орон нутгийн нислэгт өргөнөөр ашиглах боломжтой.

Орос, Монголын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ярилцаж байна. Евразийн эдийн засгийн холбоо нь ОХУ, Беларусь, Казахстан, Киргизстан, Армени улсыг хамруулсан эдийн засгийн

интеграцчлалын том байгууллага юм. Евразийн эдийн засгийн комисс нь Евразийн эдийн засгийн холбооны удирдах төв байгууллага. Энэ комиссын хүрээнд Монголын экспортод тавигдах татвар болон худалдааны салбарт учрах бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ Монголын экспортын бараа бүтээгдэхүүнд тавигдах шаардлага стандартыг Евразийн холбооны стандарттай нийцүүлэх ажлыг хийнэ.

Хоёр улсын хооронд хамтран ажиллах илүү өргөн боломж байна. Тухайлбал, Улаанбаатар хотод Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах боломжийг хэлэлцэж байгаа. Оросын “Росатом”, Монголын “Монатом” болон Цөмийн эрчим хүчний агентлаг хамтран хэрэг-жүүлэх боломжтой. Энэ төслийг хэрэгжүүлснээр хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай салбарын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх бүрэн боломжтой.

Элчин сайдын хувьд хэлэхэд, манай хоёр улсын худалдааны эргэлт ойрын жилүүдэд хоёр тэрбум ам.доллар давна гэж найдаж байна.

ШХАБ улс орнуудад шахалт үзүүлж, шийдвэр гаргахыг тулгадаггүй

“Эрдэнэс Монгол” ХХК нь ISO 9001:2015 чанарын удирдлагын тог тол цоо олон улсын стандартыг нэвтрүүлэх, ЭМГЛ/20180202 ду-гаар тай төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ бай гуу лах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуу-лийн этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Эрдэнэс Монгол” ХХК-д ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажил болно.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь ТБОНӨХБАҮХАтХ-ийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хялбаршуулсан цахим тендер шалгаруулах журмын дагуу цахим хэлбэрээр ирүүлнэ:

3.1.Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2016, 2017 оны санхүүгийн аудитаар баталгаажсан тайланТатварын тодорхойлолт (тендер зарласнаас хойших хугацаагаар)Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт (тендер зарласнаас

хой ших хугацаагаар)Шүүхийн төрөлжсөн архив болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх

газрын тодорхойлолт Харилцагч банк, татвар, нийгмийн даатгалын байгууллагаас лав-

лагаа авахад татгалзах зүйлгүй тухай албан бичигЧанарын удирдлагын тогтолцоо олон улсын стандартыг нэвтрүүлж

байсан туршлагын талаарх мэдээлэл;Сүүлийн 2 жилийн (2016, 2017 он) борлуулалтын дундаж орлого нь

70 сая төгрөгөөс дээш байх,Хуулийн этгээд нь ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлэх

хүлээн зөвшөөрөгдсөн эрхтэй байна.Хүний нөөцийнмэдээлэл ирүүлэх. (Зөвлөхийн CV, тодорхойлолт,

ажлын туршлага)

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэ-лийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 09-18 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ хялбаршуулсан цахим хэлбэрээр 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн дотор ирүүлнэ үү.

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооМоннис цамхаг, 15 давхар, мэргэжилтэн

Л.Болд, Утас: 755553399

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ОХУ-ын удирдлагын

удаа дараа мэдэгдэж

байсныг би давтан хэлье.

Монгол Улс статусаа

дээшлүүлэн, ШХАБ-д

нэгдэн орох шийдвэр

гаргавал бид талархан

хүлээн авах болно.

С.Батсайхан / ЗГМ©

•2016 онд Монголын 580 мянган иргэн ОХУ-ыг зорьсон бол Оросоос 110 мянган иргэн зорчжээ.

•Улаанбаатар хотын дулааны хоёр цахилгаан станцыг шинэчлэх тохиролцоонд хүрээд байна.

•Хэлэлцээрийн хүрээнд ОХУ-ын Тува болон Буриад улстай залгаа хамтарсан олон улсын автомашины боомт бий болно.

Оросын зүгээс машин угсрах

үйлдвэрийг Монголд байгуулах тухай судалж байна

Page 12: ЗГМ - UBinfo.mn · 2019-08-27 · интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт,

Брокер, дилер Андеррайтер Хөрөнгө оруулалтын зөвлөх

12 ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН 2018.06.07, ПҮРЭВ ~ №114 (913)

Эдийн засаг

SHANGHAI COMPOSITE

HANG SENG KOSPIS&P 500 TOPIXDOW JONES FTSE 100 NIKKEI 225

0.52% 0.38% 0.53%0.03% 0.25%0.15%0.07%0.06%

ЗАХ ЗЭЭЛИЙН ГОЛ ҮЗҮҮЛЭЛТ:

Өдөр 0.71% Сар ЖилӨдөр 0.40% Сар Жил

АПУ ХК

580600620640

560V/19 V/23 VI/5

ТАВАН ТОЛГОЙ ХК

Өдөр 0.3% Сар Жил

V/19 V/23 VI/5

ГОВЬ ХК

V/19 V/23 VI/5

9.6k9.8k10k

9.4k

21.6k21.5k

9.2k21.3k21.4k

СҮҮ ХК

Өдөр 0.70% Сар Жил

225230

220215

V/19 V/23 VI/5

V/18 V/20 VI/5

Erdene Resource Development Торонто

Өдөр 1.52% Сар Жил

V/18 V/20 VI/5

Prophecy Development Торонто

Өдөр 1.49% Сар Жил

V/18 V/20 VI/5

Rio Tinto Австрали

Өдөр 2.30% Сар ЖилӨдөр 10.26% Сар Жил

V/18 V/20 VI/5

Xanadu Mines Австрали

0.22 2.80 86.000.380.40

0.20 2.70 84.000.360.180.180.18

2.60 82.000.342.50 80.000.32

Хувь, “хувьсгал”-ын компаниу-дын өмч хувьчлалын буухиа энэ онд улам өргөн хүрээг хамрахаар байна. Компаниудын IPO ар араасаа цуварч буй энэ үеийг өмч хувьчлалын хоёр дахь том давалгаа хэмээн зарим судлаач нэрлэж буй. Одоогоор Монголын хөрөнгийн биржид 300 гаруй компани бүртгэлтэй байгаагаас 250 нь өдөр тутмын арилжаанд оролцож байна. Сүүлийн хоёр жилд Монголын хөрөнгийн бирж алдагдлаас ангижирч, ашиг, орлогоороо түүхэн амжилт тогтоосон бол компаниудын ногдол ашиг хуваарилах хэм-жээ ч өссөн. Хэдийгээр ногдол ашиг тараадаг компанийн тоо төдийлэн нэмэгдээгүй ч мөнгөн дүн нь нэлээд ахижээ. Хувьцаат компаниуд 2015 онд нийт 7.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бол 2017 онд энэ хэмжээ 69.5 тэрбумд хүрсэн. Эдийн засгийн өсөлт, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дагаад цаашид ч нэмэгдэхээр байгаа. Гэвч манай хөрөнгийн зах зээлийн багтаамж хэр вэ. Монголчуудын хэдэн хувь нь энэ зах зээлээс өгөөж хүртэж чаддаг вэ.

Монголд хөрөнгийн зах зээл нийт санхүүгийн зах зээлийн дөнгөж хоёр гаруй хувийг эзэлдэг. Харин АНУ-д энэ хэмжээ 25 хувиас буудаггүй. Монголд энэ салбарын талаарх анхан шатны мэдлэгтэй, арилжаанд оролцдог хүн хамгийн ихдээ 6000 байдаг гэсэн албан бус тоо бий. Энэ нь хүн амын 0.19 хувийг эзэлж байна. Үүнийг АНУ-ын иргэдийн 50 гаруй хувь нь ямар нэг хэмжээгээр хувьцаа эзэмшдэгтэй харьцуулбал асар бага тоо. Гэхдээ эерэг талаас нь харвал, хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо бага байх тусам шинээр сонирхож буй иргэдэд илүү давуу талтай. Энэ зах зээлд цаашид өсөн тэлэх орон зай их байна гэсэн үг. Тийм ч учраас эдийн засагчид хөрөнгө оруулах санаа толгойд чинь багтаж байвал одооноос судалж эхлэхийг зөвлөж байна. Мэдээж, хувьцаа авах нь банкны хадгаламжаас илүү эрсдэлтэй. Гэхдээ өгөөж нь өндөр.

АНУ-д хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд тэтгэврийн насныхан олон бий. Залуучууд ч тэтгэвэрт гарсныхаа дараа өгөөжийг нь хүртэх зорилгоор хувьцаа авах нь түгээмэл. Харин Японд гэрийн эзэгтэй нар байнгын

Хувьцааны арилжаа тэтгэврийнхэнд нэмэлт орлогын үүд болдогКомпаниуд 2017 онд 69.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан

Ногдол ашиг хуваарилалт

Арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хувьцаат компани

Мэргэжлийн оролцогчдын тоо

(Өмчийн хэлбэрээр)

(Тусгай зөвшөөрлийн чиглэлээр)

2010

Компанийн тоо Үнийн дүн

30.8

16

2011

74.3

28

2012

79.1

29

2013

11.4

30

2014

2014

2014

201

66

15

24

21

15

21

16

21

15

19

14

16

22

16

25

12

22

198

61

199

62

188

52

Төрийн өмчит Төрийн өмчийн оролцоотой Хувийн өмчит

52.2

27

2015

2015

2015

7.3

23

2016

2016

2016

14.9

27

2017

2017

2017

69.5

27

35

30

25

20

15

10

5

0

100

80

60

40

20

0

250

200

150

100

50

0

100

80

60

40

20

0

ЗГМ©

Б.Баярмаа@bayarmaaZGM

ажил хийх боломжгүй тул гэрээсээ хөрөнгийн зах зээлд арилжаа хийдэг эмэгэйчүүд хэдэн зуун мянгаараа бий болсон. “Кимонотой арилжаачид” ялангуяа валютын форекс, своп, форвард арилжааны жижиглэнгийн зах зээлийн 25 хувийг дангаараа эзэлдэг.

Хөрөнгийн зах зээлийн оролцогч болоход заавал их мөнгөтэй байх шаардлагагүй. Харин ч бага мөнгөөр арилжаанд оролцож, туршлага хуримтлуулах нь чухал. Мөн нарийн шинжилгээ хийдэг, мэргэжлийн хүн байх ч албагүй. АНУ-д гэхэд хувьцаа арилждаг хүмүүсийн дөнгөж зургаан хувь нь мэргэжлийнхэн байдаг аж.

Монголын хөрөнгийн биржийн арилжаанд тун идэвхтэй оролцдог нэгэн буурай бий. Түүнийг хөрөнгийн биржийнхэн анддаггүй. Өдгөө 73 настай А.Чулуун гуай шил, лааз түүж цуглуулсан болон тэтгэврийн мөнгөө хадгалж, үүгээрээ хувьцаа худалдаж авдаг. 1990 оноос хойш хөрөнгийн биржийн арилжаанд оролцсон тэрбээр одоо 60 гаруй компанийн хувьцаа эзэмшигч болжээ. Энэ

мэтээр хөрөнгийн зах зээлд мэд-лэгтэйгээр оролцож чадвал хэнд ч боломж өргөн байдаг.

Энэ онд “Таван Толгой” ХК хөрөнгийн зах зээлд компаниудын тараасан нийт ногдол ашгийн 83 хувийг эзэлсэн. Тус компанийн нэг ажилтан хувьцааныхаа ногдол ашигт 600 сая төгрөг авсан жишээ ч байна.

Компаниудын хувьд ч хувь-цаагаа нээлттэй арилждаг байх нь ашигтай. Тухайлбал “Монгол базальт” компанийн хувьцаа гаргасан нэг зорилго нь гаднын харилцагчдадаа танигдах бас таалагдах. Гаднын хөрөнгө

оруулагчид нээлтэй, хувьцаат компанид илүү найдвар тавь-даг. Учир нь ийм компанийн засаглал, хяналт сайжирч, мэ-дээлэл нь ил тод болдог. Гэр бүлийн маргаанаас болж бизнес нь сүйрэх эрсдэл ч багасна. Компанийн захирал хөрөнгөө дур зоргоороо захиран зарцуулах эрх нь ч үүгээр ху мигддаг билээ. Ажилчид нь ком панийнхаа бага ч гэсэн хувьцааг эзэмшдэг бол ажлын цаг нь илүү үр бүтээлтэй байдаг гэсэн судалгаа бий. Мөн худалдан авалт хийхдээ өөрийн хувьцаа эзэмшдэг компанийн бүтээгдэхүүнийг илүүд үздэг гээд жижиг атлаа компанид ашигтай нүдэнд үл үзэгдэх үр дүн олныг дурдаж болно. Тиймээс танд хөрөнгийн зах зээлд орох ямар боломж байгааг эргэцүүлээд нэг үзээрэй. Хуучны ягаан, цэнхэр тасалбартай бол арилжаанд оролцоход том хөшүүрэг болно. Сүүлийн үед банкууд хувьцааны хүүтэй уясан хадгаламжийн шинэ төрлийг ч санал болгодог болсон. Өмч хувьчлалын хоёр дахь давалгаа эхлэхэд та бэлэн үү.

Хөрөнгийн зах зээлд оролцогчдын тоо бага байх тусам шинээр сонирхож буй иргэдэд илүү давуу талтай.

Монголбанкнаас Валют зо-хи цуу лалтын тухай хуулийг шинэ чилж УИХ-д өргөн барихаар болжээ. Уг хуулийн төсөлд Валютын бирж байгуулах, хөг-жүүлэх, валютын захын дотоод мэдээлэлд хяналт тавих, төлбөр тооцоог үндэс ний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх хуультай нэгтгэх зэрэг өөрчлөлтүүд оруулахаар тусгажээ.

Валютын бирж нь олон улсад стандарт бүхий валют

арил жааны талбар байдаг. Энэ талбарт валют болон валютын үүсмэл санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах саналыг төвлөрүүлдэг. Мөн урьдчилан тогтоосон дүрэм болон тодорхой цагийн хуваарийн дагуу ажил-ладаг байна.

Харин Монголын банкны хол боо ноос хуулийн төсөлд хө рөн гийн орох, гарах урсгалд тө рөөс хязгаарлалт тогтоох, га даад валютын гүйлгээг хязгаар-

лах агуул га бүхий аливаа зүйл заалт оруулахгүй байх санал өгсөн байна. Мөн Засгийн газар валютын ханшийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй гэсэн заалт нэмэхийг санал болгожээ. Ингэвэл Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангаснаар гадаад валютын тогт-вортой байдалд эергээр нөлөөтэй гэж Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв үзэж байна.

Валютын биржтэй болноМОНГОЛБАНК

СЗХ ©

СЗХ ©

СЗХ ©

Япон гэрийн эзэгтэй нар

жижиглэнгийн зах зээлийн 25 хувийг

эзэлдэг