25
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны ... дугаар тогтоолын хавсралт МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА Нэг. Нийтлэг үндэслэл 1.1 Энэхүү баримт бичгээр Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, харилцаа холбооны сүлжээний нөхцөл, шаардлага батлах болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Харилцаа холбооны зохицуулах хорооны (цаашид “Зохицуулах хороо” гэх) 2014 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-ын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагуудыг (цаашид “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага” гэх) тус тус тогтооно. 1.2 Энэхүү нөхцөл, шаардлага нь Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан цахилгаан холбоо, радио, телевизийн болон мэдээллийн сүлжээний төрөлд хамаарна. 1.3 Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг байгуулах тохиолдолд Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлнэ. 1.4 Тусгай хэрэглээний сүлжээг “Тусгай хэрэглээний харилцаа холбооны сүлжээ байгуулах, ашиглах журам”-аар, дотоод хэрэглээний сүлжээ нь энэ баримт бичгээс тусдаа баримт бичгээр зохицуулагдана. 1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан бодлого, шийдвэр, тогтоомж, Монгол Улсын үндэсний стандарт

crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

Харилцаа холбооны зохицуулах хорооны2019 оны ... дугаар тогтоолын

хавсралт

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫСҮЛЖЭЭНИЙ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Энэхүү баримт бичгээр Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл, харилцаа холбооны сүлжээний нөхцөл, шаардлага батлах болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, Харилцаа холбооны зохицуулах хорооны (цаашид “Зохицуулах хороо” гэх) 2014 оны 06 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал”-ын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх аж ахуйн үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлагуудыг (цаашид “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага” гэх) тус тус тогтооно.

1.2 Энэхүү нөхцөл, шаардлага нь Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан цахилгаан холбоо, радио, телевизийн болон мэдээллийн сүлжээний төрөлд хамаарна.

1.3 Харилцаа холбооны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан нийтийн үйлчилгээний харилцаа холбооны сүлжээг байгуулах тохиолдолд Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлнэ.

1.4 Тусгай хэрэглээний сүлжээг “Тусгай хэрэглээний харилцаа холбооны сүлжээ байгуулах, ашиглах журам”-аар, дотоод хэрэглээний сүлжээ нь энэ баримт бичгээс тусдаа баримт бичгээр зохицуулагдана.

1.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан бодлого, шийдвэр, тогтоомж, Монгол Улсын үндэсний стандарт болон Зохицуулах хорооноос баталсан норматив, зохицуулалтын баримт бичиг, журам, шийдвэрүүдийг дагаж мөрдөнө.

1.6 Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ, дэд бүтцийг барьж байгуулахдаа энэхүү нөхцөл, шаардлагын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу сүлжээ байгуулах хүсэлтийг тус хороонд ирүүлнэ. Энэ хүсэлтийг Зохицуулах хороо хянан тухайн чиглэлд бусад үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээ, дэд бүтэц байгааг шалган, боломжтой гэж үзвэл үйлчилгээ эрхлэгчдэд хэлцэл хийхийг үүрэг болгоно. Хэрэв үйлчилгээ эрхлэгчид харилцан тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд дэд бүтцийг хамтран ашиглах зөвшилцөлд хүргэхэд Зохицуулах хороо зуучилж зохицуулна.

Page 2: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

1.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт хийх зорилгоор (газар ухах, мод чулуу зөөх зэрэг) газар шорооны ажил хийж гүйцэтгэхдээ тухайн газар нутгийн байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд бүрэн хариуцлага хүлээнэ.

1.8 Дархан цаазат газар нутагт сүлжээний суурилуулалт, угсралтын үйл ажиллагаа хийхдээ холбогдох байгаль орчны газарт мэдэгдэн байгаль орчны улсын байцаагчийн зөвшөөрөл, нөхцөл зааварчилгааг авна.

1.9 Сүлжээний суурилуулалтын ажил нь бусад дэд бүтэцтэй (зам, гүүр, ус болон цахилгааны шугам сүлжээ гэх мэт) давхардах эсвэл огтлолцох бол тухайн холбогдох байгууллагаас зөвшөөрөл, зааварчилгаа авч холбогдох норматив, стандартыг мөрдөж ажиллана.

1.10 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олон улсын болон бусад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажилтын байгууллагаар баталгаажуулсан техник, тоног төхөөрөмжийг суурилуулах ба тоног төхөөрөмжийн амьдрах хугацааг 5 жилээс багагүй байхаар сонгож, баталгаажуулалтын талаар гаргасан холбогдох дүрэм, журам, заавар, аргачлалыг дагаж мөрдөнө.

1.11 Ажилчдын аюулгүй ажиллах нөхцлийг бүрэн хангаж, инженер техникийн ажилтнуудад дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрэмтэй (ХАБЭА) байна.

2 Хоёр. Нэр томьёоны тодорхойлолт

2.1 “Мэдээлэл, холбооны сүлжээ” гэж тодорхой сүлжээний төгсгөлийн цэгүүд хооронд болон тэдгээрийн дунд холбогдох боломжийг олгож байгаа нийтийн мэдээлэл холбооны дэд бүтцийг ойлгоно.

2.2 “Мэдээлэл холбооны үйлчилгээ” гэж мэдээлэл холбооны сүлжээг ашиглан бүх нийтэд хүргэж буй үйлчилгээг; Энэ төрлийн үйлчилгээнд тухайлбал, хэрэглэгчийн түгээсэн мэдээллийг хоёр буюу түүнээс дээш цэгийн хооронд түүний агуулга, эсхүл хэлбэрт ямар нэгэн өөрчлөлт оруулалгүйгээр дамжуулдаг телеграф, телекс, эсхүл өгөгдөл дамжуулах зэрэг үйл ажиллагаа багтана.

2.3 “Зангилаа цэг” гэж сүлжээний аюулгүй байдал, тогтвортой найдвартай ажиллагааг хангах өгөгдлийн холболтын тоног төхөөрөмж, технологийн зай тэжээлийн систем, барилга байгууламж бүхий холболтын болон дахин хуваарилалтын цэгийг ойлгоно.

2.4 “Сүлжээний үйлчилгээ” гэж мэдээлэл холбооны үндсэн сүлжээ, дэд бүтэц байгуулж, түрээслүүлэх үйлчилгээ явуулж байгаа бизнесийн үйл ажиллагааг хэлнэ.

2.5 “Хот, суурин газар” гэж хот, аймгийн төв, сумын төв, суурин газрыг ойлгоно.

Page 3: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

2.6 “Нөөц холболт” гэж зангилаа цэг дээрх үндсэн сүлжээний эхлэл төгсгөлийн цэгтэй давхцсан боловч чиглэлийн хувьд ялгаатай, үндсэн сүлжээтэй солбилцолгүйгээр байгуулсан сүлжээг ойлгоно.

2.7 “Мэдээлэл, холбооны сүлжээний дэд бүтэц” гэж сүлжээний худаг, сувагчлал, цамхаг, агаарын багана, барилга байгууламжийг ойлгоно.

2.8 “Хэрэглэгч” гэж тухайн үйлчилгээг авч буй эцсийн хэрэглэгч эсхүл үйлчлэгчийг хэлнэ.

2.9 “Эцсийн хэрэглэгч” гэж мэдээлэл холбооны сүлжээ, эсхүл үйлчилгээг авч буй эцсийн хэрэглэгч, үйлчлүүлэгчийг; үүнд мэдээлэл холбооны сүлжээ эзэмшигчээс бусад үйлчлэгчдийг хамааруулна.

2.10 “Дахин борлуулах” гэж мэдээлэл холбооны сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн үзүүлж буй үйлчилгээнд өртөг нэмж, эсхүл нэмэлгүйгээр, арилжааны зориулалтаар цааш нь дамжуулан худалдах, эсхүл түрээслэхийг ойлгоно.

2.11 “технологийн карт” гэж техник төхөөрөмжийн ажиллагааг шалгах, хэмжих эсхүл гэмтэл саатлыг хянах, арга хэмжээ авах, хэрэглэгчийн гомдол саналын дагуу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагааг ажилтан хэрхэн гүйцэтгэх заавар, дарааллыг тогтоосон баримт бичгийг;

2.12 “Өртөгт баримжаалсан” гэж өртөгт суурилсныг хэлэх бөгөөд тэрхүү өртөгт боломжит ашгийг тусгаж болох ба ялгаатай байгууламж болон ялгаатай үйлчилгээний өртгийг харилцан адилгүй аргаар тооцож болно.

2.13 “Зайлшгүй шаардлагатай байгууламж” гэж мэдээлэл холбооны сүлжээ, үйлчилгээг:

2.13.1 Цорын ганц, эсхүл хязгаарлагдмал тооны үйлчилгээ эрхлэгч дангаар эсхүл зонихилон хүргэдэг;

2.13.2 Үйлчилгээ үзүүлэхэд эдийн засгийн болон техникийн хувьд орлуулах боломжгүй техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, байгууламжийг;

2.14 “голлох үйлчилгээ эрхлэгч” гэж:

2.14.1 Зайлшгүй шаардлагатай байгууламжийг эзэмшдэг; эсхүл

2.14.2 Зах зээл дэх өөрийн байр сууриа ашиглан мэдээлэл холбооны үйлчилгээний

тухайн зах зээлд үнэ тариф, нийлүүлэлтийн оролцоонд бодитойгоор нөлөөлөх

чадвартай үйлчилгээ эрхлэгчийг ойлгоно.

2.15 “Үл ялгаварлах” гэж ижил нөхцөлд ижил төрлийн мэдээлэл холбооны сүлжээ, үйлчилгээг аливаа бусад хэрэглэгчдэд олгож буйгаас дутуугүй тааламжтай нөхцөл олгохыг хэлнэ.

Page 4: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

2.16 “Кибер халдлага” гэж цахим орчин дахь мэдээллийн санг өөрийн хүсэл, зорилгод ашиглахын тулд хууль бусаар авах, ашиглах, нэвтрэх, хохирол учруулах үйл ажиллагааг ойлгоно.

2.17 Харилцан холболт хийх техникийн нөхцөл шаардлагад төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, найдвартай тэжээлийн эх үүсгэвэр түүний удирдлага, хяналтын төхөөрөмж, газардуулга, худаг сувагчлал зэргийг ойлгоно.

3 Гурав. Сүлжээний бүтэц, ерөнхий ойлголт

3.1 Сүлжээг зориулалтын хувьд Харилцаа холбооны тухай хуулийн 16.2-т заасны дагуу ангилна.

3.2 Сүлжээг бүтцийн хувьд суурь, түгээх, хэрэглэгчийн сүлжээ гэж ангилна.(Хавсралт 1)

3.2.1 “Суурь сүлжээ” (Core) гэж сүлжээний үндсэн зангилаа цэгүүдийг холбосон, их багтаамж, хурд бүхий өргөн зурвасын сүлжээний хэсгийг ойлгоно. (Тухайлбал хот, аймгийн төвүүдийг холбосон сүлжээ)

3.2.2 “Түгээх сүлжээ” (Distribution) гэж суурь сүлжээнээс салбарлуулан хэрэглэгчийн сүлжээ хүртэл байгуулсан сүлжээг ойлгоно. (Тухайлбал аймгийн төвөөс сум, суурин газар луу байгуулсан сүлжээ)

3.2.3 “Хэрэглэгчийн сүлжээ” (Access) гэж түгээх сүлжээнээс салбарлуулан байгуулсан эцсийн хэрэглэгч хүртэлх сүлжээ болон тэдгээр доторх сүлжээг ойлгоно.

3.3 Сүлжээг хамрах хүрээний хувьд улс хоорондын, хот хоорондын, хот суурин газрын сүлжээ гэж ангилна.

3.3.1 Улс хоорондын сүлжээ гэж хил дамжин үзүүлж буй олон улсын яриа, транзит урсгал, интернэтийн бөөний үйлчилгээ зэрэг улс хоорондын үйлчилгээ явуулахад зориулсан гадаад улсын сүлжээтэй холбогдсон суурь сүлжээг ойлгоно.

3.3.2 Хот хоорондын сүлжээ гэж хот, аймгийн төв, зарим томоохон сумдыг холбосон өргөн зурвасын суурь болон түгээх сүлжээг ойлгоно.

3.3.3 Хот суурин газрын сүлжээ гэж хот, аймгийн төв, сумын төв, суурин газрын дотор байгуулсан сүлжээг ойлгоно. Хот суурин газрын сүлжээ нь суурь, түгээх, хэрэглэгчийн сүлжээ хэлбэрээр байж болно.

3.4 Мэдээлэл, холбооны нийтийн үйлчилгээнд зориулсан өмчийн бүх төрлийн хэлбэрийн улс, хот хоорондын сүлжээг үндсэн сүлжээ гэнэ.

4 Дөрөв. Тусгай зөвшөөрлийн нөхцөл

Page 5: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

4.1 Мэдээлэл, холбооны нийтийн үйлчилгээний сүлжээ байгуулахад Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгоно.

4.2 Мэдээлэл, холбооны үндсэн болон хот суурин газрын сүлжээ байгуулах этгээдэд “А” ангиллын тусгай зөвшөөрлийг 3.3-т заасан төрлийн дагуу олгоно.

4.3 “А” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвхөн сүлжээний үйлчилгээ эрхлэх ба “Б” ангиллын үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшихгүй.

4.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээ байгуулахад утасгүй технологи ашиглах тохиолдолд Зохицуулах хорооноос холбогдох журмын дагуу радио давтамжийн тусгай зөвшөөрөл нэмж авна.

4.5 Тухайн сүлжээ, дэд бүтэц байгуулах, түүнийг ашиглах, үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн байна.

4.6 Сүлжээний техник, тоног төхөөрөмжийн суурилуулалт, ашиглалт үйлчилгээ, тухайн чиглэлийн үйлчилгээний талаар мэдлэг туршлага бүхий мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцтэй байна.

4.7 Сүлжээ байгуулах, үйлчилгээ эрхлэхдээ тусгай зөвшөөрлийн өргөдөл гаргахад ирүүлсэн төлөвлөгөөг баримтална.

5 Тав. Сүлжээний зохицуулалтын үндсэн зарчим

5.1 Яриа, интернэт (өгөгдөл), телевиз радиогийн олон суваг дамжуулах “Б” ангиллын үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь:

5.1.1 Сүлжээний үйлчилгээ эрхлэх зорилгоор мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ байгуулахгүй бөгөөд “А” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түрээслэнэ.

5.1.2 Зөвхөн өөрийн үйлчилгээгээ хүргэх зорилгоор хот суурин газрын сүлжээ байгуулж болно.

5.1.3 Үүрэн холбооны “Б” ангиллын үйлчилгээ эрхлэгчид үр ашиггүй хөрөнгө оруулалтыг багасгах, үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор зөвхөн үүрэн холбооны болон интернэтийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын үйлчилгээ эрхлэгчтэй дэд бүтцийг хамтран ашиглаж болно.

5.2 Энэхүү баримт бичгийн 3.3.1-т заасан мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах А ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь интернетийн бөөний үйлчилгээ эрхэлж болох бөгөөд уг үйлчилгээг зөвхөн интернетийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлнэ.

5.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь шинээр мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ байгуулах, өргөтгөх тухай бүрдээ Зохицуулах хороонд доорх бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлж, зөвшөөрөл авна.

Page 6: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

5.3.1 Хүсэлт (албан тоот);

5.3.2 Сүлжээг шинээр байгуулах болон өргөтгөх зорилго, үндэслэл;

5.3.3 Шинээр байгуулах, өргөтгөх сүлжээний зураглалыг нөхцөл шаардлагын дагуу газрын зураг болон хүснэгт хэлбэрээр; (цаасан болон файлаар тус бүр нэг хувь)

5.4 Шинээр мэдээлэл, холбооны үндсэн сүлжээ байгуулах, өргөтгөх хүсэлтийг үнэлэхдээ дараах шалгуур нөхцлүүдийн дагуу хянана.

5.4.1 Харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлого болон бусад холбогдох хууль, тогтоомж, шийдвэрт нийцэж байгаа байдал;

5.4.2 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, түүнтэй холбоотой тогтоол шийдвэр, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа байдал;

5.4.3 Төрийн өмчит болон хувийн өмчит үндсэн сүлжээтэй үр ашиггүй давхардал үүсэх байдал;

5.4.4 Шинэ дэвшилтэт технологи, олон улсын болон үндэсний стандарт, норматив баримт бичигт нийцсэн байдал;

5.4.5 Сүлжээ нь техник технологи, хүний нөөц, ашиглалт үйлчилгээний хувьд найдвартай ажиллагааг бүрэн хангах байдал;

5.4.6 Зах зээлийн өрсөлдөөнд нөлөө үзүүлэх байдал;

5.4.7 Салбарын эдийн засаг болон хэрэглэгчдэд үзүүлэх үр өгөөж.

5.5 Зохицуулах хороо сүлжээ байгуулах, өргөтгөх хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 21 хоногт багтаан шалгуур нөхцлийн дагуу үнэлж, үл ялгаварлах, шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэнэ.

5.6 Нөөц холболт үүсгэхээс бусад дараах тохиолдолд сүлжээний давхардал үүссэн гэж үзнэ.

5.6.1 Нэг чиглэлийн хувьд давхцсан;

5.6.2 Хот суурин газар луу зэрэгцүүлэн хүргэсэн;

5.6.3 Багтаамж хүртээмжтэй байхад давхардуулан байгуулсан.

5.7 Зохицуулах хороо мэдээлэл, холбооны сүлжээний нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж ажиллана.

5.8 Сүлжээ хоорондын холболт, хамтын ажиллагаа

Page 7: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

5.8.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор дэд бүтцийг хамтран ашиглах боломжтой байна.

5.8.2 “А” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигчид үндсэн сүлжээг нөөц буюу тойруу (backup) холболттой байхаар байгуулна. Нөөц сүлжээг бусад үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран зохион байгуулж болно.

5.8.3 “А” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний үйлчилгээ үзүүлэхдээ нээлттэй байх зарчим баримтлана. Үйлчилгээний үнэ тариф, түрээсийн нөхцөл шаардлага, сүлжээ түрээслүүлэх журмыг (RUO, RLO буюу Reference unbundling offer, Reference leased line offer) боловсруулж, батлан ил тод байлгана.

5.8.4 “А” ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бусад үйлчилгээ эрхлэгчдийн дахин борлуулах үйлчилгээнд үндэслэлгүй эсхүл ялгавартай нөхцөл тавих буюу хязгаарлалт хийхийг хориглоно.

5.8.5 Бусад харилцаа холбооны сүлжээнд холбогдох, харилцан холболт хийхэд Харилцаа холбооны тухай хуулийн 22 дугаар зүйл, Зохицуулах хорооноос баталсан холбогдох журмыг баримталж, гэрээ байгуулан ажиллана.

5.8.6 Дэд бүтэц, сүлжээний багтаамж түрээслэх, түрээслүүлэхэд Зохицуулах хорооноос баталсан холбогдох зохицуулалт, журмыг мөрдөж, гэрээ байгуулж ажиллана.

5.8.7 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооноос шаардсаны дагуу сүлжээний төлөвлөлт, бүтэц, архитектур, бусад сүлжээ, системтэй харилцан холбогдсон байдал, техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны зарчмын талаарх тайлан мэдээг ирүүлнэ.

5.8.8 Зайлшгүй шаардлагатай байгууламж эзэмшдэг голлох үйлчилгээ эрхлэгч нь техникийн боломжтой сүлжээний аль ч цэгт сүлжээнд холбогдох, харилцан холболт хийх үүрэгтэй ба дараах нөхцөлүүдийг хангана. Үүнд:

5.8.8.1 Техникийн нөхцөл шаардлага, үнэ тарифын хувьд үл ялгаварлах;

5.8.8.2 Голлох үйлчилгээ эрхлэгч нь өөрийн ижил төрлийн үйлчилгээ, эсхүл өөрийн салбар болон харьяа байгууллагын ижил төрлийн үйлчилгээнд олгодгоос дутуугүй чанарыг үзүүлэх;

5.8.8.3 Сүлжээнд холбогдох, харилцан холболт нь ил тод, бодитой, эдийн засгийн бололцоог тооцсон өртөгт баримжаалсан (техникийн стандарт, шаардлагыг оролцуулан) үнэ тарифтай байх ба энэ нь тухайн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагагүй сүлжээний бүрдэл

Page 8: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

эсхүл байгууламжид төлбөр төлөхгүйгээр ашиглах хэмжээнд хүртэл хангалттай хэсэгчилсэн байна;

5.8.8.4 Дийлэнх хэрэглэгчдэд санал болгодог сүлжээний төгсгөлийн цэгүүдээс өөр цэгт сүлжээнд холбогдох, харилцан холболт хийх хүсэлт ирүүлсэн тохиолдолд шаардлагатай нэмэлт байгууламжыг байгуулах зардлыг төлбөрт тусгасны үндсэн дээр уг харилцан холболтыг хийх, эсхүл хүсэлт гаргасан тал нэмэлт зардлыг хариуцан харилцан холболт хийх;

5.8.9 Техник, тоног төхөөрөмж нь бусад үйлчилгээ эрхлэгчдийн сүлжээтэй харилцан холбогдох техникийн нөхцлийг хангасан байна.

5.8.10 Сүлжээ нь мэдээлэл, харилцаа холбооны олон төрлийн үйлчилгээг дэмжих бололцоог хангасан байна.

5.8.11 Түрээслэгчийн сүлжээгээр дамжуулж байгаа мэдээллийн дундаас нь хууль бусаар тандах, чагнах, хуулбарлан авах боломжгүй байхаар сүлжээг зохион байгуулна.

5.9 Үнэ тариф

5.9.1 Зохицуулах хороо нь зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зүй ёсны монополь эсхүл давамгайлагч үйлчлэгчийн үнэ тарифыг Харилцаа холбооны үйлчилгээний үнэ тарифыг хянах журмын дагуу хянаж, батална.

5.9.2 Зохицуулах хороо нь үйлчилгээ эрхлэгчтэй байгуулах тусгай зөвшөөрлийн гэрээнд нэмэлт үүрэг хүлээлгэх хэлбэрээр үйлчилгээний үнэ тарифыг хянаж болно.

5.9.3 Үйлчилгээ эрхлэгч нь сүлжээний үйлчилгээний үнэ тарифаа тогтоохдоо Зохицуулах хорооноос баталсан Харилцаа холбооны үйлчилгээний үнэ тариф тогтоох аргачлал, зөвлөмжийг мөрдлөг болгоно.

5.9.4 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь давамгайлагч бол энэхүү тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйлчилгээнд хамаарах үнэ тарифаа шинээр болон шинэчлэн батлахаас 30 хоногийн өмнө Зохицуулах хороонд ирүүлж, хянуулна.

5.9.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үнэ тарифаа Зохицуулах хорооноос баталсан аргачлалын дагуу тогтооно.

5.9.6 Үнэ тарифыг Зохицуулах хорооноос баталсан холбогдох журмын дагуу хянана.

5.10 Тусгай зөвшөөрлийн биелэлтэнд хяналт тавих, гэрээ байгуулах

Page 9: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

5.10.1 Зохицуулах хороо нь сүлжээний чанарын үзүүлэлтүүдийг тогтоож, журмын дагуу байнгын хяналт тавьж ажиллана.

5.10.2 Зохицуулах хороо жил бүр хяналтын үр дүнгийн тайлан гаргаж, үйлчилгээ эрхлэгчдэд мэдээлнэ.

5.10.3 Зохицуулах хороо нь сүлжээ байгуулж байгаа үйлчилгээ эрхлэгчидтэй сүлжээг байгуулах төлөвлөгөө, хугацаа, хэрэгжилт, хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгай зөвшөөрлийн гэрээнд тусгана.

6 Зургаа. Үйлчилээний чанар

6.1 Зохицуулах хорооноос тогтоосон үйлчилгээний чанарын шаардлагыг хангаж ажиллана.

6.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Зохицуулах хорооноос баталсан сүлжээний үйлчилгээнд тавигдах чанарын шаардлагуудыг хангаж ажиллана.

6.3 Үйлчилгээний чанар хангаж буй түвшнээ улирал бүр хэрэглэгчид ойлгомжтой, хялбар байдлаар өөрийн вэб хуудсаар мэдээлнэ.

6.4 Сүлжээгээр дамжиж байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоног төхөөрөмжийг кибер халдлагаас хамгаалах техникийн боломжийг шийдвэрлэсэн байна.

7 Долоо. Хүний нөөц

7.1 Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн техник, технологи хариуцсан удирдах түвшний ажилтан нь дамжуулах байгууламж, нягтруулгын систем эсхүл мэдээллийн сүлжээний чиглэлийн мэдээлэл, холбооны зөвлөх инженерийн зэрэгтэй байна.

7.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн чиглэлийн ажлыг гардан гүйцэтгэж байсан туршлагатай 5 ба түүнээс дээш инженертэй байх ба аль нэг инженер нь мэдээлэл, холбооны мэргэшсэн зэрэгтэй байна.

7.3 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн ажилчидтайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулсан байна.

8 Найм. Техникийн шаардлага

8.1 Сүлжээ, үйлчилгээний найдвартай ажиллагааг хангах зорилгоор удирдлага, хяналтын нэгдсэн систем (operation and maintenance system, телевиз, радиогийн хувьд эфирийн хяналтын систем)–тэй байна. Хяналтын мэдээллийг 6 сараас доошгүй хугацаагаар хадгална.

8.2 Ашиглах техник төхөөрөмжүүд нь олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

Page 10: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

8.3 Техник төхөөрөмжид байнгын хэмжилт, шалгалт хийх хэмжүүрийн хэрэгслээр хангагдсан байна.

8.4 Техник төхөөрөмжийн өрөө нь тухайн төхөөрөмжийн техникийн нөхцлөөр заагдсан (температур, чийгшил, агааржуулалт г.м) орчны стандарт шаардлагыг хангасан өрөө байна.

8.5 Үндсэн техник төхөөрөмжийн тасралтгүй ажиллагааг хангах цахилгааны 2-оос доошгүй эх үүсвэрт холбогдсон, нөөцийг зохион байгуулсан (генератор, зай тэжээл нь) байна.

8.6 Техник төхөөрөмжийг анх шинээр суурилуулах, өргөтгөл, технологийн шинэчлэл хийх бол тэдгээрийн танилцуулга, техникийн үзүүлэлтүүдийг Зохицуулах хороонд урьдчилан ирүүлнэ. Шаардлагатай тохиолдолд Зохицуулах хороо газар дээр нь очиж танилцах, хэмжилт шалгалт хийх эрхтэй байна.

9 Ес. Техникийн ашиглалт үйлчилгээ

9.1 Техникийн үзлэг, хэмжилтийг тогтсон хуваарийн дагуу тогтмол хийж, хэмжилтийн үр дүнг Зохицуулах хороонд хагас жил тутам ирүүлнэ. Үзлэг, хэмжилтийг хийх журам, заавар, технологийн картыг боловсруулан үйл ажиллагаандаа мөрдөнө.

9.2 Үндсэн болон нөөц төхөөрөмжийн бэлэн байдлыг тогтмол хугацаанд шалгаж, төхөөрөмжийн гадна талд тэмдэглэгээ хийж, бүртгэл хөтөлнө.

9.3 Техник төхөөрөмж, дамжуулах трактын нэгдсэн схемийг нарийвчлан гаргаж ажлын байранд байрлуулсан байна.

9.4 Сүлжээний техник төхөөрөмжийн угсралт болон кабель шугамын суурилуулалтыг хийж гүйцэтгэхдээ энэ талаар батлагдан гарсан Үндэсний стандартуудыг мөрдөж ажиллах ба байгуулсан сүлжээний найдвартай ажиллагаа болон түүн дээрх ажиллагсдын аюулгүй ажиллагааны стандарт, норматив баримт бичиг, нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана. Бусдаар гүйцэтгүүлж байгаа тохиолдолд Зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр гүйцэтгүүлэх ба стандартын дагуу гүйцэтгэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

9.5 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээг стандартын шаардлага хангасан сүлжээний хяналтын төвтэй байна.

9.6 Сүлжээнд гэмтэл саатал гарч, үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж хяналтын хугацаанд гэмтлийг засах боломжгүй нь урьдчилан тогтоогдож, сүлжээг удаан хугацаанд сэргээх боломжгүй болсон тохиолдолд Зохицуулах хороо болон үйлчилгээ хэрэглэгчдэд цахим хуудас, цахим шуудан, утсаар мэдэгдэж, сүлжээг сэргээх хүртэл тогтмол мэдээллээр хангана.

Page 11: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

9.7 Сүлжээнд гэмтэл саатал гарсан тохиолдолд гэмтэл сааталд анализ хийж дүгнэлт гаргах, гэмтэл засах хяналтын хугацааг сүлжээний системийн төрөл тус бүрээр тодорхойлох арга хэмжээ бүхий дотоод дүрэм, журмыг Зохицуулах хороогоор хянуулан батлан, мөрдлөг болгоно.

9.8 Сүлжээнд гэмтэл саатал гарсан үед системийг гарсан гэмтлээс нь шалтгаалж хяналтын хугацаанд сэргээх, сүлжээг тасалдалгүйгээр (automatic) нөөц сүлжээнд шилжих технологийн горимтой байна.

9.9 Гэмтэл саатлыг засварлах шуурхай засварын хэсгийг шаардлагатай бүх төрлийн техник, тоног төхөөрөмжтэйгөөр хяналтын хугацаанд засварлах боломжийг хангахуйц байдлаар зохион байгуулсан байна.

9.10 Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний кабелиудынхаа эхлэл төгсгөлд тэмдэглэгээ хийх бөгөөд холбогдох стандартыг дагаж мөрдөнө.

9.11 Сүлжээний кабелийн хаяглалтыг байгаль орчинд хор хөнөөлгүй материал, шинэ дэвшилтэт технологи ашиглан удаан хугацаанд арилахгүйгээр хийж ашиглана.

10 Арав. Сүлжээний аюулгүй байдал

10.1 Сүлжээний аюулгүй байдлын талаарх олон улсын ISO27k стандартуудыг дагаж мөрдөнө.

11 Арван нэг. Бусад

11.1 Монгол Улсад онц байдал зарласан, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь дараах үүрэгтэй байна.

11.1.1 Сүлжээгээ сэргээх төлөвлөгөөтэй байх;

11.1.2 Гамшгийн үед нөөц сүлжээ зохион байгуулах;

11.1.3 Гамшгийн үед зарлан мэдээлэх үүрэг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх;

11.1.4 Онц байдал зарласан үед сүлжээгээ дайчлан ашиглуулах.

11.2 Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гамшгаас хамгаалах мэдээлэл, харилцаа холбооны улсын албанаас гаргасан төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулж ажиллана.

11.3 Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг мэдээлэл, харилцаа холбооны улсын албаны төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулна.1 Төлөвлөгөөнд дараах арга ажиллагааг хэрхэн зохион байгуулах тухай багтаасан байна.

11.3.1 Нөөц сүлжээг зохион байгуулах, өөрийн сүлжээг сэргээх 11.3.2 Зарлан мэдээлэх, шуудан дамжуулах үүргийг гүйцэтгэх 11.3.3 Холбогдох төрийн албанд сүлжээгээ ашиглуулах

1 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11, 27 –р зүйл, Харилцаа холбооны тухай хуулийн 23-р зүйл

Page 12: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

– о О о –

Page 13: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

Хавсралт 1

Мэдээлэл, холбооны сүлжээний бүтэц

Page 14: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

Хавсралт 2

Харилцаа холбооны улс хоорондын сүлжээ, дэд бүтэц

1. Интернетийн бөөний үйлчилгээ

1.1.Зохицуулах хороо интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийн нэгдсэн санг (цаашид нэгдсэн сан гэх) бий болгох бөгөөд уг санд шаардлагатай мэдээллүүдийг зохицуулах хорооноос тогтооно. Үүнд:

1.1.1. АПНИК (APNIC)-аас авсан АйПи (IP) хаягийн блок болон ЭйЭс (AS) дугаар;

1.1.2. Бүсчлэн хуваасан АйПи(IP) хаягууд, тэдгээрт харгалзах хурд болон төхөөрөмжүүдийн мэдээлэл;

1.1.3. Үзүүлж буй үйлчилгээнүүд болон үйлчилгээ авч буй хэрэглэгчдийн мэдээлэл;

1.1.4. Хэрэглэгчтэй байгуулж байгаа гэрээний загвар;1.1.5. Монголын интернэт солилцооны төвд (MIX) холбогдсон эсэх;1.1.6. Эталон цагт холбогдсон байдал;1.1.7. Үндсэн сүлжээний зураглал тэдгээрийн ашиглалттай холбоотой

мэдээллүүд;1.1.8. Бусад.

1.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдсэн санд мэдээллээ өөрчлөгдөх тухай бүрд шинэчилнэ.

1.3.Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээ эрхлэх эрх авах хүсэлтийг зөвхөн Мэдээлэл, холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах А ангиллын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гаргана. Энэ хүсэлтийг Зохицуулах хороо тус хорооны “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу хянан үзэж шийдвэрлэнэ.

1.4.Улаанбаатар хотод 50 мбит/сек, аймгийн төвд 10 мбит/сек ба түүнээс дээш урсгалыг Зохицуулах хорооноос интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан Б ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигчид түрээслүүлнэ. (Сум суурин газарт дээрх нөхцөл хамаарахгүй)

1.5.Хөдөө орон нутагт урсгал задлаж хүргэх тохиолдолд Б ангиллын Интернэтийн үйлчилгээ2 эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд ялгаварлахгүйгээр, бөөний үнээр, урсгалын багтаамж харгалзахгүй үйлчилнэ.

1.6.Интернэтийн гадаад урсгалын ачаалал дээр хэрэглээний судалгааг (Netflow) гаргах техник, програм хангамжийн нөхцлийг бүрдүүлж, тогтоосон үзүүлэлтүүдээр мэдээллийг авах боломжоор Зохицуулах хороог хангана.

2 Интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийг “Интернэтийн үйлчилгээ эрхлэгч” гэнэ.

Page 15: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

1.7.Улс хоорондын сүлжээ байгуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь урсгал нийлүүлэх журам, түрээсийн нөхцөл шаардлага, үнэ тарифыг ил тод нээлттэй байлгана.

1.8. Гадаад улс руу холбогдсон өөрийн шууд гарц бүхий дэд бүтэцтэй байна.

1.9. Гадаад гарцын төхөөрөмжийн багтаамж нь 2.5 Гбит/с-ээс багагүй байна. /STM-16/

1.10.Интернетийн бөөний үйлчилгээний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор БНХАУ болон ОХУ-ын олон улсын интернетийн гарцтай тус бүр холбогдох замаар интернетийн нөөц урсгалыг бий болгосон байна.

1.11.Интернет урсгалын нөөц бий болгох зорилгоор нэг сарын интернетийн дундаж ачаалал нь нийт интернет урсгалын багтаамжийн 60 хувиас ихгүй байна. Нөөц урсгалыг гэмтэл, саатал гарсан тохиолдолд бусад интернетийн бөөний үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран ашиглаж болно.

1.12.Улс хоорондын сүлжээг удирдах, хянах, ашиглалт үйлчилгээний төв нь /NMS, NOC, SOC г.м/ Монгол Улсын нутаг дэвсгэрт байна.

1.13.Монгол Улсын цаг, давтамжийн эталонтой холбогдохдоо тус хорооноос зохион байгуулсан сүлжээний цагийн нэгдсэн сервэрт холбогдоно.

1.14.Үндсэн серверүүд (DNS, PPPoE биллинг г.м)-ийг кибер халдлагаас хамгаалах бөгөөд хэрхэн хамгаалагдаж байгаа талаар үзлэг шалгалтыг хуваарийн дагуу тогтмол хийж, протокол хөтөлдөг байна.

1.15.Үндсэн тоног төхөөрөмж нь нөөцтэй байна. Үүнд:

1.15.1. Замчлалын төхөөрөмж (Router)1.15.2. Холболтын төхөөрөмж (Switch)1.15.3. BMS (Bandwidth Management System) (Өгөгдлийн сан, PPPoE,

RADIUS сервэр гэх мэт)

1.16.АйПи хаягийн 4 болон 6-р хувилбарыг (IPv4, IPv6) хослуулан ашиглах техникийн боломжийг бүрдүүлсэн байна.

1.17.Зохицуулах хорооноос зарласан зөрчилтэй интернэт домэйн нэр, веб сайтыг өөрийн сервэрээр дамжуулан интернэтэд холбохгүй байх ба нээлттэй ДиЭнЭс (DNS)-г хаадаг байна.

1.18.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь коллектор сервэртэй байх ба уг серверээс шаардлагатай мэдээллүүдийг авах боломжоор Зохицуулах хороог хангана.

2. Улс хоорондын транзит урсгал дамжуулах

Page 16: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

2.1.Мэдээлэл холбооны улс хоорондын сүлжээ байгуулах, түүнийг ашиглах А ангиллын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд улс хоорондын транзит урсгал3 дамжуулах үйлчилгээ эрхлэнэ.

2.2.Үйлчилгээ эрхлэгч нь улс хоорондын сүлжээ байгуулах тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангаж ажилладаг байна.

2.3.Улс хоорондын транзит урсгал дамжуулах үйлчилгээг эрхлэхдээ Монгол Улсын эрх ашиг, нэр хүндийг хамгаалах зарчмыг баримтлана.

2.4.Транзит урсгалыг зөвхөн өөрийн эзэмшлийн дэд бүтэц, сүлжээгээр дамжуулна.

2.5.Олон улсын гарцын сүлжээний тоног төхөөрөмж нь сувгын холболт /circuit switching/ болон багцын холболт /packet switching/ технологийг аль алинийг нь дэмжин ажиллах чадвартай байна. Багцын холболтын технологи нь дараа үеийн сүлжээний /NGN/ үйл ажиллагааг дэмжин ажиллах чадвартай байна. Уг 2 төрлийн холболтын технологийг нэг системээр эсвэл тусдаа бие даасан системээр гэхдээ байршлын хувьд нэг байхаар зохион байгуулж болно.

2.6.Үйлчилгээ эрхлэгч нь гадны улсын оператортой харилцан холболт хийх бүрдээ Харилцаа Холбооны Зохицуулах хороо (цаашид Зохицуулах хороо гэх)-д бүртгүүлнэ. Энэ чиглэлээр Зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөнө.4

2.7.Транзит урсгал дамжуулах сүлжээний үндсэн тоног төхөөрөмжийн байршлын талаарх мэдээллийг тухай бүр Зохицуулах хороонд мэдээлнэ.

2.8.Олон улсын гарцын төхөөрөмж нь TDM болон IP интерфэйсээр холболт хийх боломжтой байна.

2.9.Дараа үеийн сүлжээний /NGN/ төхөөрөмж нь IPv6 протоколыг дэмжин ажиллах чадвартай байна.

2.10. Транзит урсгал дамжуулахдаа заавал нөөц сүлжээтэй байна. Нөөц сүлжээг бусдаас түрээслэн зохион байгуулж болно.

2.11. Улс хоорондын холболтын ашиглалт үйлчилгээний удирдлага хяналтыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэнэ.

2.12. Сүлжээний найдвартай ажиллагааг 99,999%-с дээш хангаж ажиллана.

2.13. Зохицуулах хороонд дараах мэдээллийг сар бүр ирүүлнэ. Үүнд:

3 Транзит урсгал гэж өгөгдөл, яриаг харилцаа холбооны сүлжээний дамжуулах технологийг ашиглан улс хооронд дамжуулахыг ойлгоно.4 Зохицуулах хороо үйлчилгээ эрхлэгчдийн дунд жил бүр хэлцэл зохион байгуулж, холбогдох зохицуулалт хийнэ.

Page 17: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

2.13.1. Урсгал дамжуулахаар гэрээ хийсэн гадны улсын операторын талаарх мэдээлэл (аль улсын аль компанитай гэрээ хийж байгаа)

2.13.2. Холболт хийж байгаа интернэт солилцооны цэгүүдийн мэдээлэл (аль улсад аль компанийн/байгууллагын Internet Exchange Point)

2.13.3. Үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээлэл

2.13.4. Транзитын үйлчилгээний үнэ тариф

2.14. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрч буй транзит урсгал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт задрахгүй байна.

2.15. Транзит хийж байгаа орлогыг заавал Монгол Улсын татварын бүртгэлд хамруулдаг байна.

– о О о –

Page 18: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

Хавсралт 3

Харилцаа холбооны хот хоорондын сүлжээ, дэд бүтэц

1.1.Хот хоорондын сүлжээний дамжуулах багтаамжийг суурь сүлжээний буюу аймаг, хотын төвийн хувьд 2.5 Гбит/сек-ээс (STM-16) багагүй, түгээх сүлжээний хувьд 622Мбит/сек (STM-4)-ээс багагүй, суурь сүлжээг N*2.5 Гбит/сек-ээс багагүйгээр байгуулна.

1.2.Шинээр барьж байгуулж байгаа шилэн кабелийн сүлжээний шөрмөсийн тоо суурь сүлжээний хувьд 48-аас дээш, түгээх сүлжээний хувьд 24-ээс дээш байна.

1.3.Хот хоорондын сүлжээний найдвартай ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор суурь сүлжээ нь суурь сүлжээний зангилаа цэгүүдтэй, түгээх сүлжээ нь суурь сүлжээтэй 2-оос доошгүй холболтоор холбогдсон байна.

1.4.Хот хоорондын шилэн кабелийн сүлжээний төгсгөлийн төхөөрөмжийн багтаамжийн хэмжээ нь 10 хувиас доошгүй нөөцтэй байхаар тооцно.

1.5.Сүлжээний үндсэн тоног төхөөрөмж, дамжуулах байгууламжийн төгсгөлийн төхөөрөмж зэрэг нь төхөөрөмжийн нөөцтэй байна.

1.6.Сүлжээний төхөөрөмжийн үндсэн бүрдэл хэсгүүдийг 1+1/1+N нөөцтэй байхаар зохион байгуулна. (Spare part)

1.7.Сүлжээний тоног төхөөрөмжүүдийн удирдлагын програм хангамжинд доголдол үүсэх тохиолдолд системийн өгөгдлүүдийг нөөцлөх, сэргээх боломжтой байна.

1.8.Сүлжээний цамхаг нь нөлөөлөл үүсгэхгүй байх газарзүйн оновчтой байрлал, бусад сүлжээний тоног төхөөрөмжтэй холбогдох бололцоог хангасан зай талбай, тэжээлийн эх үүсгэвэртэй байна.

1.9.Сүлжээний зангилаа цэг нь ашиглалт үйлчилгээг хариуцсан инженер техникийн ажилтан, бусад сүлжээний тоног төхөөрөмжтэй холбогдох бололцоог хангасан зай талбай, тэжээлийн эх үүсгэвэр, оролтын худаг сувагчлал, агааржуулалтын системтэй байна. Шинээр дэд бүтэц байгуулах тохиолдолд эдгээр нөхцлүүдийг тооцоолон холбогдох стандартын дагуу барьж байгуулна.

1.10.Сүлжээний зангилаа цэгүүд нь бүрэн хүчин чадлаараа ажиллахад доод тал нь 2 нөөц тэжээлийн эх үүсгүүрээр найдвартай хангагдсан байна.

– о О о –

Page 19: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

Хавсралт 4

Харилцаа холбооны хот суурин газрын сүлжээ, дэд бүтэц

1.1.Хэрэглэгчид үзүүлж буй үйлчилгээний нөхцөл шаардлага, үнэ тарифыг хэрэглэгч, үйчлүүлэгчдэд ойлгомжтой хэлбэрээр боловсруулж, вэб хуудас болон үйлчилгээний байрандаа байршуулна.

1.2.Хэрэглэгчийн төхөөрөмж нь чанартай, хүртээмжтэй байх нөхцлийг хангах ба олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын баталгаажуулалтын гэрчилгээтэй байна.

1.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь стандартын шаардлага хангахгүй, баталгаажуулалт хийгдээгүй төгсгөлийн төхөөрөмжийг холбож, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах эрхтэй.

1.4.Хэрэглэгчийн төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслийг борлуулах, засвар үйлчилгээ үзүүлэх цэг ажиллуулах ба ашиглалтын заавар зөвлөмж, мэдээллээр хэрэглэгчийг тогтмол хангаж ажиллана.

1.5.Хэрэглэгчийн гомдол хүлээж авах, гомдол маргаан шийдвэрлэх журамтай байх ба гомдол маргааныг ялгаварлахгүй, шуурхай байдлаар шийдвэрлэх зарчим баримтална.

1.6.Зохицуулах хорооноос зөвлөмж болгосон хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээний талаарх зөвлөмж, зааврын дагуу гэрээг байгуулна.

1.7.Гэмтэл саатлын талаарх хэрэглэгчийн гомдол, хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, үйлчилгээний талаарх мэдээлэл хүргэх зорилгоор дуудлагын төвийг ажиллуулж, хаяг, утасны дугаар, вэб хуудсын хаягийг нийтэд мэдээлнэ. Гомдол, хүсэлтийг төрөлжүүлэн дүн шинжилгээ хийж, архивлан хадлгална.

1.8.Үйлчилгээ, дуудлагын төвийг ажиллуулахдаа үйлчилгээний ажлын байр, ажилтанд тавих болон дуудлагын төвийн холбогдох стандартын шаардлагыг хангана.

1.9.Технологийн шинэчлэл хийж, стандартын дараа үеийн хувилбарыг нэвтрүүлэх тохиолдолд хэрэглэгчид урьдчилан мэдэгдэж, санал хүсэлтийг заавал авна.

1.10. Үйлчилгээ эрхлэгч нь давамгайлагч бол дээрхи үйлчилгээний журам, нөхцөл шаардлагаа Зохицуулах хороонд ирүүлж хянуулна. Давамгайлагч үйлчилгээ эрхлэгч нь Зохицуулах хорооны шаардлагын дагуу журам, нөхцөл шаардлагадаа өөрчлөлт оруулна.

1.11. Зохицуулах хорооны шаардлагаар хэрэглэгчээс ирүүлсэн гомдол, маргааны төрөл, агуулга, тоо, түүнийг хүлээн авч шийдвэрлэсэн зарчим, шийдвэрийн талаар мэдээлэл ирүүлнэ.

1.12. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болох, тусгай зөвшөөрөл нь хүчингүй болох эсвэл дампуурах тохиолдолд

Page 20: crc.gov.mncrc.gov.mn/contents/raw/7/25/1397/file-1.docx · Web viewТусгай зөвшөөрөл эзэмшигч нь сүлжээний суурилуулалт, угсралт

хэрэглэгчийг хохироохгүй байх арга хэмжээг урьдчилан төлөвлөсөн, үйлчилгээний журам, нөхцөл шаардлагадаа тусгасан байна.

1.13. Хот суурин газрын сүлжээний дамжуулах хүчин чадлыг 622Мбит/сек-с (STM-4) доошгүй, N*622 Мбит/сек-ээс багагүйгээр өргөтгөх боломжтойгоор байгуулна.

1.14. Хот суурин газрын сүлжээ нь зайлшгүй холбооны худаг сувагчлалаар дамжуулан холбосон байх ба хэрэв холбооны худаг сувагчлалгүй үед улсын хэмжээний нэгдсэн төлөвлөгөөнд нийцсэн, Монгол Улсын стандартын шаардлага хангасан худаг сувагчлалыг сүлжээний А ангиллын тусгай зөвшөөрөл эзэмшигч шинээр байгуулж болно.

1.15. Хот суурин газрын сүлжээг холбооны худаг сувагчлалаар хүргэх боломжгүй тохиолдолд шон, барилга байгууламж эзэмшигчээс холбогдох зөвшөөрөл авч гэрээ байгуулсны үндсэн дээр стандартын, зориулалтын тросс бүхий агаарын кабелийг холбогдох стандартын дагуу худаг сувагчлалаар татах боломжтой болох хүртэл түр хугацаанд татаж болно. Худаг сувагчлалаар татах боломжтой болсон тохиолдолд уг кабелийг буулган шилжүүлнэ.

1.16. Хот суурин газрын сүлжээний зангилаа цэгийг тухайн барилга, хотхон, хороолол доторх хамгийн олон хэрэглэгчдэд хүргэх боломжтой холбооны зориулалтын байр талбайг сонгоно.

1.17. Хот суурин газрын сүлжээний зангилаа цэг нь дараах сувгуудыг задлах болон нягтруулах боломжтой байна. Үүнд:

1.17.1. E1/2048 Кбит/сек/1.17.2. FE/10/100 Мбит/сек1.17.3. GE/1000 Мбит/сек

1.18. Хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжөөс түгээх сүлжээний зангилаа цэг хүртэлх холболтыг дотоод сувагчлалаар дамжуулан холболт хийнэ. Хэрэв тухайн барилга дахь шугам дүүрсэн болон битүүрсэн үед тухайн барилгад стандартын дагуу барилга доторх холбооны сувагчлал байгуулахыг зөвшөөрнө.

– о О о –