24
Гадаадын иргэний Монгол Улсад орох, гарах, оршин суух, бүртгэл хяналтыг төвлөрүүлэн хариуцах бие даасан статустай байгууллага Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нь Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор байгуулагдан үндэс сүүриа тавьж, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон өргөжсөн түүхтэй. Монгол Улсаас гадаадын иргэд, төрийн бус байгууллагын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гадаад, дотоодын иргэд аж ахуй байгууллагад төрийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллагынхаа 2017 оны үйл ажиллагааны тайланг хүргүүлж байна. Гадаадын иргэн, харьяатын газрын Дарга Д. Мөрөн ӨМНӨХ ҮГ

ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Гадаадын иргэний Монгол Улсад орох, гарах, оршин суух, бүртгэл хяналтыг төвлөрүүлэн хариуцах бие даасан статустай байгууллага Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба нь Засгийн газрын 2001 оны 71 дүгээр тогтоолоор байгуулагдан үндэс сүүриа тавьж, Засгийн газрын 2008 оны 64 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон өргөжсөн түүхтэй. Монгол Улсаас гадаадын иргэд, төрийн бус байгууллагын талаар баримтлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, гадаад, дотоодын иргэд аж ахуй байгууллагад төрийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий байгууллагынхаа 2017 оны үйл ажиллагааны тайланг хүргүүлж байна.

Гадаадын иргэн, харьяатын газрын Дарга Д. Мөрөн

ӨМНӨХ ҮГ

Page 2: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

НЭГ. ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

1.1 Виз, бүртгэлийн чиглэлээр Гадаадын иргэн, харьяатын газар нь тайлант хугацаанд 21528 визийн зөвшөөрөл, 25364

виз, 431 гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр зорчих урилга,14727 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл тус тус олгож, 25374 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган оршин суух зөвшөөрөлтэй 17117 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийн статус нь өөрчлөгдсөн 174 гадаадын иргэний визийн ангиллыг солих үйлчилгээ үзүүлэв.

Монгол Улсад 90 хүртэл хоногийн визтэй ирсэн болон визгүй зорчдог түр ирэгч гадаадын иргэдээс тус улсад байх хугацааг сунгуулах хүсэлтийг хянан 4107 гадаадын иргэний байх хугацааг 30 хүртэл хоногоор сунгажээ.

Монгол Улсад түр ирэгчээр ирсэн 22929 гадаадын иргэнийг бүртгэж нутаг буцсан, статус өөрчлөгдсөн 23982 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийж, цагаач, гэр бүлийн шалтгаанаар оршин суугаа 97 иргэнд хувийн хэрэг шинээр нээж, 1782 иргэний хувийн хэрэгт баяжилт хийн, нийт 1116 иргэний мэдээллийг цахим архивт оруулж бүртгэлээ. Мөн Монгол Улсад цагаач болон хувийн хэргээр оршин сууж буй 6 5 иргэнд регистрийн дугаар олгосон.

Тайлант хугацаанд “Монгол Улсад оршин суух үнэмлэх” 18626 ширхэгийг шинээр хэвлэн, 23090 ширхэг үнэмлэхний хүчинтэй хугацааг сунгаж, 471 ширхэг үнэмлэхэд хаягийн хөдөлгөөний бичилт хийж, үйлчилгээний зааланд нийт 30901 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ үзүүлсэн байна.

1.2. Харьяатын чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 3 удаагийн зарлигаар 3 улсын болон 7 иргэн болон

харьяалалгүй 1 хүн нийт 8 иргэний Монгол Улсын харьяат болох, мөн 7 удаагийн зарлигаар 553 иргэний Монгол Улсын харьяатаас гарч гадаадын 10 улсын харьяат болох асуудлыг шийдвэрлэж 2 удаагийн зарлигаар 64 иргэний Монгол Улсын иргэний харьяаллыг сэргээн тогтоолгож хоёрдмол харьяалал үүсгэсэн 207 иргэнийг бүртгэж, мэдээллийн санд орууллаа.

Гадаад улсын 2 гэр бүлд Монгол Улсын харьяат 2 хүүхдийг үрчлүүлж, үрчлэлтийн дараа хяналт тавих Гурван талт гэрээг байгуулан ажилласан ба Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлт гаргасан 4 гэр бүлийн хүсэлт, гадаадын 6 улсад үрчлэгдсэн нийт 56 хүүхдийн үрчлэлтийн дараах тайланг хүлээн авч, мэдээллийн санд бүртгэн баяжилт хийлээ.

Page 3: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

“Холт интернэшнл” хүүхдийн төлөө олон улсын байгууллагатай хамтран 2002, 2003, 2004, 2006 онуудад АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн 7 Монгол хүүхэд гэр бүлтэйгээ төрсөн эх орондоо хүрэлцэн ирэх ажлыг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар нээн ажиллуулах хүсэлт гаргасан 8, зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан 56 байгууллагын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн, 3 байгууллагын зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа 19 төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт тодорхойлолт олгож, 51 байгууллагын үйл ажиллагааны тайланг хүлээн авч танилцлаа.

Тайлант хугацаанд манай байгууллагад олон улсын болон гадаад улсын 92 төрийн бус байгууллага бүртгэлтэй байна.

1.3. Хяналт шалгалтын чиглэлээр 2017 онд 70 удаагийн төлөвлөгөөт, 168 удаагийн төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг

зохион байгуулж, нийт 1078 аж ахуйн нэгж, байгууллага, 12661 гадаадын иргэнийг хамруулснаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан зөрчил гаргасан 1816 гадаадын иргэн, 785 аж ахуйн нэгж, байгууллага /2327иргэн/, 29 уригч иргэн /33 иргэн/-д 933006000 /Есөн зуун гучин гурван сая зургаан мянган/ төгрөгийн төгрөгийн торгууль ногдуулжээ.

Мөн хугацаанд хууль тогтоомж зөрчсөн 32 улсын 367 гадаадын иргэн, харьяалалгүй 1 хүн, нийт 368 иргэнийг Монгол Улсаас албадан гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаан, хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, Өршөөлийн тухай хуульд хамрагдсан нөхцлийг нь харгалзан үзэж 6 улсын 40 иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээж, Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэр болон шийдвэрийн зарим хэсгийг цуцалсан.

2017 онд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасан үндэслэлээр 14 улсын 108 гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлж, 19 улсын 205 гадаадын иргэний хилээр нэвтрэх эрхийг сэргээсэн.

Page 4: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Монгол Улсад байх хөрөнгийн эх үүсвэрээ тодорхойлж чадаагүй, Монгол Улсад орох визгүй болон ирсэн зорилгодоо нийцсэн зохих ангиллын визгүй ирсэн нийт 2026 иргэнийг хууль тогтоомжид заасны дагуу орох чиглэлд хил нэвтрүүлэлгүй буцаасан.

Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан 11 улсын 53 иргэнд гарах сануулга өгч, 8 улсын 31 иргэнийг шүүгчийн захирамжаар Гадаадын иргэнийг саатуулах байранд түр саатуулсан байна.

Гадаадын иргэнийг албадан гаргасан тоог өмнөх оны мөн үе \450\-тэй харьцуулахад 82 иргэнээр буурсан байна.

Зөрчлийн мэдээ

Иргэн

Аж ахуйн нэгж, байгууллага

Уригч иргэн

Албадан гаргасан

Иргэн Аж ахуйн нэгж, байгууллага Уригч иргэн Албадан гаргасан

2017 он 1816 785 29 3682016 он 1573 568 16 450

Түр саатуулагдсан гадаадын иргэний тоо өнгөрсөн оны жилийн эцсээр 86 байснаас 2017 оны жилийн эцэст 31 болж буурсан байна.

ХОЁР. УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР Монгол Улсын Хилийн тухай хууль УИХ-аар батлагдаж тус байгууллагын зорчигч,

тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах байгууллагад шилжсэнээр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, орон тоог Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/24 дүгээр тушаалаар шинэчлэн баталлаа.

Манай хамт олон 2017 онд “Цахим иммигрэйшн” зорилтыг дэвшүүлэн ажиллалаа.Байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2017 оны 02 дугаар сард зохион байгуулж

байгууллагын 2017 оны зорилт, үйл ажиллагааны хэтийн төлөв, хэрэгжүүлэх арга замыг

Page 5: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

хэлэлцэн тодорхойлов. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулсан “Эмэгтэйчүүд энхийн манаанд” сэдэвт чуулга уулзалтад тус байгууллагын 20 эмэгтэй албан хаагч оролцлоо.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгох зорилгоор “Гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөний чиг хандлага, анхаарах асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.

Уг Бага хуралд УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ, ХНХЯ, ТЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ХСИС, ХЗҮХ, ОӨУБЕГ, ХХҮЕГ, Үндэсний статистикийн хороо, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагаас гадна Монгол Улсад суугаа БНКазУ, АНУ, Канад, БНЭУ, БНТУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсын Элчин сайдын яамд, түүний Консулын газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Туркийн хамтын ажиллагааны байгууллага, Ханнс Зайделийн сан, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын төлөөлөл нийт 100 гаруй төлөөлөгч оролцов.

Албан хаагчдын дунд шатар, бадминтон, ширээний теннис, хөлбөмбөг, биллиард, дартс зэрэг уралдаан, тэмцээнийг зохион байгуулснаас гадна Хууль зүйн салбарын “Спортын нэгдсэн арга хэмжээ”-нд гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг тамирчид амжилттай оролцон “Мөнгөн медаль”, цом хүртлээ.

Page 6: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Хууль зүйн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон Дорнод, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Өмнөговь аймаг, Замын Үүд сум, Хавирга, Буянт-Ухаа боомтуудад зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-т тус тус идэвхтэй оролцлоо.

МҮОНТВ-ийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлэгт албан хаагчдын төлөөллийг оролцуулан, олон нийтэд байгууллагын албан хаагчдын мэргэжлийн ур чадвар ажлын онцлогийг сурталчилсан.

Цагаан сарын баяраар өндөр насны тэтгэвэртээ гарсан ахмадуудад хүндэтгэл үзүүлж, хүүхдийн баяраар албан хаагчдын 180 хүүхдийн дунд баярын арга хэмжээ болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Page 7: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

9 дүгээр сард Тамгын газрын даргаар ахлуулсан баг Зүүн бүсийн болон Хойд бүсийн газрын Дархан-Уул, Орхон аймгийн төлөөллийн үйл ажиллагаатай танилцаж, 11 дүгээр сард Дэд даргаар ахлуулсан Ажлын хэсэг “Баруун бүс дэх арга зүйн цугларалт”-д оролцож, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгуудын төлөөллийн үйл ажиллагаатай танилцан, сургалт зохион байгуулсан.

АТГ-аас 2017 оны 03 дугаар сард тус байгууллагын 2014-2016 оны үйл ажиллагаанд явуулсан шалгалтаар улсын дунджаас дээгүүр үнэлэгдсэн бөгөөд тайлан, үр дүнгийн хэлэлцүүлэгт байгууллагын удирдлагууд оролцов.

Албан хэрэгцээнд зориулж “Мэдээлэл-1”, “Мэдээлэл-2”, “Мэдээлэл-3” сэтгүүл, байгууллагын үйл ажиллагааны 2001-2016 он хүртэлх 15 жилийн тоон мэдээллүүдийг багтаасан статистик эмхэтгэлийг нэгтгэн хэвлүүлснээс гадна байгууллагын “Танилцуулга“-ыг шинээр бэлтгэн хэвлүүллээ.

Төсвийн ерөнхийлөн захирагч-Хууль зүй, дотоод хэргийн сайдтай Төсвийн төвлөрүүлэн захирагч-Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээний нарийвчилсан төлөвлөгөөг улирал бүр батлуулан, биелэлтийн явцад дүн шинжилгээ хийж Хууль зүй, дотоод хэргийн яаманд тухай бүр хүргүүлж ажиллалаа.

Гадаадын иргэн, харьяатын газрын хөгжлийн стратеги хөтөлбөр /2017-2024/, стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлэв.

Page 8: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Тайлант хугацаанд дээд газраас ирүүлсэн тогтоол, шийдвэрийн биелэлтийг улирал, хагас, бүтэн жилээр гарган Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/, Улсын нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2018 оны санал, Үндэсний хөтөлбөрүүдийн тайлан, Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, УИХ-ын байнгын хороо, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Ерөнхий сайдын захирамж, Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийн тайланг хагас, бүтэн жилээр нэгтгэн холбогдох газарт хүргүүлсэн.

2017 онд байгууллагын даргын нийт 1018 тушаал батлагдсанаас үндсэн үйл ажиллагаатай холбоотой 594, хүний нөөцтэй холбоотой 424 тушаалыг цахим хэлбэрээр бүртгэлжүүлэн тушаалын нэгдсэн сан бүрдүүлж, 210 тушаалд хяналтын карт нээж хариуцсан албан хаагчаар үүргийн биелэлтийг хангуулсан.

Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 10 удаагийн албан даалгаврын үүргийн биелэлтийг гаргалаа.

Гадаадын иргэн, харьяатын газрын “Даргын дэргэдэх зөвлөлийн хурал” 11 удаа, “Мэргэжлийн зөвлөлийн хурал” 11 удаа хуралдаж, хурлаас гарсан шийдвэрийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

2017 онд байгууллагын даргын баталсан захиргааны хэм хэмжээний акт 4, бусад байгууллагатай хамтран ажиллах 14, дотогш чиглэсэн 55, нийт 73 журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, байгууллагын чиг үүрэгт хамааралтай хууль, эрх зүйн актын нэгдсэн сан болох “ХУУЛИЙН ЦАХИМ САН”-г байгуулан, хөгжүүлэлтийг тухай бүр хийж байна. Байгууллагын даргын баталсан дотоод үйл ажиллагааг зохицуулсан 13 журмыг төрөлжүүлэн 4 журам болгон нэгтгэснээс гадна, 4 журмыг шинээр, 8 журмыг шинэчлэн баталж, 1 журамд нэмэлт өөрчлөлт оруулан, хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлээр 8 журмыг хүчингүй болгож, бусад байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг 2, хамтран ажиллах 1 гэрээг байгуулж ажилласан. Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ыг шинэчлэн баталж мөрдөж эхлэлээ.

2.1.Эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газрын 2010 оны 338 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”, мөн оны 340 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, түүнчлэн 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд нөлөөллийн шинэжилгээ хийж танилцуулгын хамт Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус хүргүүлэв. “Монгол Улсад 2017-2020 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэрэгцээ, шаардлага, үр нөлөөг тодорхойлж, ЭМЯ, ХХААХҮЯ, БХЯ, ГХЯ-аас ирүүлсэн саналыг нэмж тусган Хууль зүй, дотоод хэргийн яаманд мөн хүргүүллээ. Тус байгууллагаас Төрийн албаны тухай болон Казиногийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналыг холбогдох ажлын хэсэгт, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал боловсруулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд, “Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яам болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд тус тус хүргүүлсэн. Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөлд санал боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн сайдад, “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай”

Page 9: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах саналаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд,“Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд тусгах саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тус тус хүргүүлэв. НҮБ-ын Дүрвэгсдийн дээд коммисариатын газартай байгуулах санамж бичгийн төслийг боловсруулж Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яаманд хүргүүлэв. Гадаадын иргэн, харьяатын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/111 дүгээр тушаалаар баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлэх, гарахыг түдгэлзүүлэхийг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 3710 дугаарт бүртгүүлсэн. Бусад байгууллагатай хамтран ажиллах хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар болон Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хоорондын хамтран ажиллах “Санамж бичиг”, Гадаадын иргэн, харьяатын газар Цагдаагийн ерөнхий газрын “Хамтран ажиллах журам”, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газартай мөн “Санамж бичиг” байгуулан ажиллаж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг Англи, Орос, Хятад хэлээр орчуулснаас гадна ижил төстэй бусад улсын хууль журмууд буюу БНХАУ-ын 1 хууль, Балбын Вант Улсын 1 хууль, Тайванийн 6 журам, 1 заавар, 1 тогтоол, БНХАУ, Балбын Вант Улсын тус бүр 1 журмыг англи хэлнээс монгол хэлнээ орчуулж албан хэрэгцээнд ашиглаж байна. Тус байгууллагын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах үүрэг бүхий 428 албан тушаалтны 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан/ХАСХОМ-1, ХАСХОМ-2, ХАСХОМ-3/-г хуулийн хугацаанд АТГ-т хүргүүлж, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 144 албан тушаалтны /удирдах албан тушаалд 7, дэвшин 23, шилжүүлэн 66, шинээр 43, сэлгэн 5/ хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулж, хуулийн хэрэгжилтийг ханган ажиллалаа. “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр 2017 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөө”, “Авлига, албан тушаалтны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2017 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г тус тус баталж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, байгууллагын цахим хуудас /www.immigration.gov.mn/-д “АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЦЭС”-ийг шинээр нээж, тус цэсээр дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой мэдээ, мэдээллийг тухай бүр байршуулан олон нийтэд түгээж байна.

2.2.Гадаад харилцааны чиглэлээр Тайлант хугацаанд байгууллагын удирдлагын оролцсон 5 удаагийн гадаад томилолт болон танилцах айлчлал, хурал, хэлэлцүүлэг, арга хэмжээнд нийт 56 албан хаагчийг (давхардсан тоогоор) БНХАУ, Камбожийн Вант Улс, Нидерландын Вант Улс, БНСУ зэрэг улсуудад айлчлууллаа. Байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд гадаад болон дотоодын зочдыг хүлээн авч 17 удаагийн уулзалтыг зохион байгууллаа. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах танхимын орох гарахыг удирдах газрын нийт 12 төлөөлөгчийг 2 ээлжээр хүлээн авч, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах айлчлалыг зохион байгуулсан.

Page 10: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

БНХАУ-ын Нийгмийг аюулаас хамгаалах яам, Гуандун мужийн Нийгмийг аюулаас хамгаалах газар, Гуандун мужийн Цагдаагийн дээд сургууль хамтран “Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын сургалт”-ыг 2017 оны 10 дугаар сарын 17-31-ний өдрүүдэд Гуанжоу хотноо зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын 15 албан хаагч хамрагдлаа.

БНХАУ-ын холбогдох байгууллагатай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд 830.000 юань буюу 303.0 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хангамж хэрэгсэл,Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газраас 40.0 сая төгрөгийн өртөг бүхий хэвлэлийн тоног төхөөрөмж, Улаанбаатар дахь Тайпэйн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газраас 10.0 сая төгрөгийн эмнэлгийн тоног,

төхөөрөмжийн дэмжлэгийг тус тус хүлээн авсан.2.3.Хүний нөөц, сургалтын чиглэлээр

Байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2017 оны 02 дугаар сарын 01-ний Б/49 дүгээр тушаалаар төвийн 116 албан хаагчийг, Б/52 дугаар тушаалаар орон нутаг дахь газрын 148 албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөлж, 2017 оны 02 дугаар сарын 01-ний Б/50 дугаар тушаалаар төвийн 107 албан хаагчийг, Б/53 дугаар тушаалаар орон нутаг дахь газрын 142 албан хаагчийг томилов.

2017 онд төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалд 78, эгүүлэн 4, түр албан тушаалд 17, дэвшүүлэн 11, шилжүүлэн 20, төвөөс боомт орон нутагт 5 албан хаагчийг сэлгэн ажиллууллаа.

Page 11: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан 52, захиргааны чөлөө олгосон 80, нэмэгдэл олгосон 3, тусламж нөхөх төлбөр олгосон 17, урамшуулал олгосон 189, сахилгын шийтгэл ногдуулсан 30 албан хаагч байгаа бол тэмдэг түшүүлсэн 51 албан хаагч, гадаадын иргэн харьяалалгүй хүнд олгох визэд батламжлан гарын үсэг зурах эрх олгогдсон 13 албан хаагч байна.

2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг харгалзан 59 албан хаагчийн цалингийн шатлалыг дараагийн шатлалд хамруулан, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, ёс зүйн шаардлагыг бүрэн хангаж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажилласан 17 албан хаагчийн төрийн захиргааны албан тушаалын зэрэг, дэвийг шинээр, 45 албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийг шинэчлэн, 1 албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдлийг үргэлжлүүлэн олгож, 4 албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг шинэчлэн, албан тушаалын орон тоо нь хасагдаж, ажлын байраар хангагдах боломжгүй болсон 11 албан хаагчид тэтгэлэг олголоо.

Тайлант хугацаанд тус байгууллагын нийт 211 албан хаагчийн хувийн хэрэгт баяжилт

болон цээж зургийн шинэчлэлт хийж, Хил хамгаалах ерөнхий газарт нийт 270 албан хаагчийн хувийн хэрэг, 91 албан хаагчийн нийгмийн даатгалын дэвтэр, 78 албан хаагчийн эрүүл мэндийн дэвтрийг тус тус шилжүүлэн өгөх ажлыг зохион байгууллаа.

Мөн хугацаанд төрийн албаны шалгалт өгч тэнцсэн 17 албан хаагчаар Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлсэн.

2017 онд шинээр томилогдсон 36 албан хаагч, боомт, орон нутаг дахь газарт ажиллаж байгаа 46 хяналтын улсын байцаагч, 31 мэргэжилтэнг мэргэшүүлэх сургалтад 9 ээлжээр хамруулж, амжилттай төгссөн албан хаагчдад сертификат гардууллаа.

Page 12: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

БНХАУ, БНСУ, АНУ, Тайландын Вант Улс, Бүгд

Найрамдах Тажикстан Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс гэсэн 5 улсад нийт 42 албан хаагчийг уригч байгууллагын зардлаар урт болон богино хугацааны сургалтад хамруулав.

Тайлант хугацаанд Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх 4 удаагийн сургалтыг тэнхимд болон онлайнаар зохион байгуулж, давхардсан тоогоор 2142 албан хаагч хамрагдан, 4 сургагч багш бэлтгэсэн.

Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх чиглэлийн сургалтад давхардсан тоогоор 865, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлийн сургалтад давхардсан тоогоор 245, гамшгаас хамгаалах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Улаан загалмайн хороотой хамтран 4 удаагийн сургалтад 115 албан хаагчийг тус тус хамруулсан.

Шинээр томилогдсон консулын 21 ажилтанд виз бүртгэл болон харьяатын талаар, Вьетнам улсын иргэдэд Монгол Улсад хуулийн дагуу оршин суух талаар, мөн Тагнуулын байгууллага, Хилийн цэргийн 0164 дүгээр ангид тус тус сургалт зохион байгуулж гарын авлагаар хангалаа.

Монгол Улсад суралцаж байгаа гадаад улсын оюутнуудад зориулан Монгол Улсын хууль тогтоомж, амралт болон баяр ёслолын үеэр хилээр олон удаа орж гарах, зочин урих хууль эрх зүйн боломжийн талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгуулсан.

Мөн БНСУ, БНХАУ-ын ЭСЯ-тай хамтарч хөрөнгө оруулагч нарт Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг таниулан сурталчлав.

Page 13: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

2017 онд Төрийн дээд одон медалиар 6, Хүндэт тэмдгээр 30, Хүндэт өргөмжлөлөөр 28, мөнгөн шагналаар 26 албан хаагч тус тус шагнагдсан байна.

Албан хаагчдын ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор Ёс зүйн талоныг бий болгож энэ тухай зохицуулалтыг Хөдөлмөрийн дотоод журамд тусган ажиллаж байна.

2.4.Олон нийттэй харилцах чиглэлээр37 хэвлэл мэдээллийн байгууллагын 58 сэтгүүлч, сурвалжлагч, зураглаачдыг оролцуулан

2016 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн болон 2017 онд хэрэгжүүлэх ажлыг танилцуулсан “Хэвлэлийн бага хурал” зохион байгуулав.

Page 14: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, тайлант хугацаанд 159 мэдээ, 23 ярилцлага бэлтгэн өдөр тутмын сонин, мэдээллийн сайт болон цахим сүлжээгээр олон нийтэд түгээж,эдгээр мэдээлэл давхардсан тоогоор 395 сайт, 39 сонин, 4 сэтгүүл, 77 телевизээр цацагдаж олон нийтэд хүрсэн.

Мөн 20-60 секундын хугацаатай богино хэмжээний 9 видео шторк бэлтгэж, боломжит сувгууд болох МҮОНТ, C1 телевиз, NTN телевиз, Монцамэ агентлаг, News мэдээний агентлаг, Gogo мэдээний агентлагийн бүхий л сувгуудаар үнэ төлбөргүй цацав.

Байгууллагын цахим хуудаст нийт 213 мэдээлэл нийтэлснээс 159 мэдээ, 14 ярилцлага, 10 видео, 6 фото багц мэдээ, 16 үйл ажиллагааны тайлан, 9 өргөдөл гомдлын мэдээ байна.

Тусгай төлөвлөгөөний дагуу VTV телевизийн “Хотын аялал” нэвтрүүлэг, “Би мэргэжилдээ хайртай” хөрөг нэвтрүүлэг, Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Монголын нэг өдөр” амралтын хөтөлбөр зэрэг нэвтрүүлгүүдийг бэлтгэн байгууллагаа сурталчиллаа.

Түүнчлэн байгууллагын түүхэн замнал, чиг үүрэг, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаарх баримтат кино болон хүүхэд үрчлэлтийн асуудалтай холбоотой богино хэмжээний баримтат киног тус тус бэлтгэж олон нийтийн хүртээл болгоод байна.

Gogo мэдээний агентлагтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулж, хамтын ажиллагааны хүрээнд англи хэл дээрх http://mongolia.gogo.mn сайтад MONGOLIA IMMIGRATION цэс үүсгэн, цуврал ярилцлагуудыг бэлтгэж англи, монгол хэл дээр олон нийтэд хүргэлээ. Одоогоор тус сайтад 4 цуврал ярилцлага, 7 шторк мөн бусад үйл ажиллагааны мэдээллүүд байршаад байна.

Page 15: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Бодлогын чанартай томоохон ярилцлагууд: - Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн ярилцлага “Өнөөдөр” сонины

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дугаарт, мөн дарга Д.Мөрөн АНУ дахь Монгол телевизийн “Студийн цаг” нэвтрүүлэгт байгууллагын үйл ажиллагаа, эрхлэх чиг үүргийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн,

- Харьяатын газрын дарга Б.Хатантуулын Гадаадын иргэнд Монгол Улсын иргэн хүүхдийг үрчлүүлэх асуудлаарх дэлгэрэнгүй ярилцлага “Өнөөдөр” сонинд

- Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Т.Бат-Эрдэнийн “Цахим иммигрейшн” зорилт болоод байгууллагын вэб сайт шинэчлэлтэй холбоотой дэлгэрэнгүй ярилцлага өдөр тутмын “Үндэсний шуудан” сонинд тус тус нийтлэгдэв.

Фэйсбүүк дэх байгууллагын албан ёсны пейж хуудсыг ажиллуулснаар байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ болон иргэдэд хэрэгцээт сонирхолтой мэдээлэл (зураг, постор, видео) 500 орчмыг оруулан, жилийн хугацаанд цахим хуудасны лайк 2000-аар нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 8218 лайктай, хандалт дунджаар 12 мянга орчим байна.

Байгууллагын сурталчилгаа, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой нийт 2112 фото зураг, 31 бичлэгийг боловсруулж, нэгдсэн архив үүсгэсэн ба сургалтын бичлэгүүдийг эвлүүлж, орон нутаг дахь газруудад хүргүүлсэн.

Мөн сэтгүүлчдийн багийг тус байгууллагын Дорноговь аймаг дахь газар, Замын-Үүд боомтын ажиллагаатай танилцуулж, мэдээлэл сурвалжлага бэлтгэх ажлыг зохион байгууллаа.

2.5.Өргөдөл, гомдол, архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр Тайлант хугацаанд байгууллагад 869 өргөдөл, гомдол ирснийг хуулийн хугацаанд холбогдох албан тушаалтанд шилжүүлж, 858 нь шийдвэрлэгдэж, 11 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байгаа бөгөөд шийдвэрлэлтийн талаарх мэдээг байгууллагын цахим хуудаст сар бүр байршуулж байна.

Page 16: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Байгууллагын архивын цаасан суурьтай баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд 2012, 2016 оны түр хадгалах баримтын эрдэм шинжилгээ мэдээлэл лавлагаа, эрэлт хайлтад байнга ашиглагддаг 2500 хадгаламжийн нэгжийг скайнерт бүрэн оруулж, баримтад эрдэм шинжилгээ техник боловсруулалт хийлээ.

Мөн байгууллагаас 2016 онд гадагш явсан 106 хадгаламжийн нэгж бүхий нийт 8634 албан бичгийг цахим бүртгэлд оруулах ажлыг хийж дуусгалаа.

Нийт 106 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагчдад 423 хадгаламжийн нэгжийг бүртгэлээр олгож, 338 хуудас баримтыг хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан лавлагаагаар хуулбар олгон 350 хадгаламжийн нэгжийг устгалд оруулсан.

Байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт болон хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг боловсруулж, “Баримт бичиг нягтлан шалгах комиссын хурал”-аар хэлэлцэн, “Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт”-ыг батлуулж, “Үлгэрчилсэн жагсаалт”-ыг Архивын ерөнхий газарт хүргүүлсэн.

Тайлант хугацаанд байгууллагад ирсэн 4973 албан бичгийг удирдлагад танилцуулж бүртгэн, хариутай 3642 албан бичгийг холбогдох албан тушаалтанд шилжүүлж, 5258 явуулах баримт бичгийг албан хаагчдаас хүлээн авч, бүрдлийг шалган илгээсэн ба ирсэн болон явсан албан бичгийг скайнердаж, албан хэрэг хөтлөлтийн програмд оруулсан.

2.6.Албан хаагчдын эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээрЭмчийн орон тоог шинээр баталж, өрөө тасалгааг иж бүрэн тоног төхөөрөмжөөр ханган

тохижуулснаар төв газрын 162 албан хаагчдад давтан 324 хүн удаа анхан шатны үзлэг оношлогоо хийж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлд бүртгүүлэн, эмийн эмчилгээнд давтан 443 албан хаагч, эмийн бус эмчилгээнд 232 албан хаагч давтан 660 хүн удаа тус тус хамруулж, тусламж үйлчилгээ үзүүллээ.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 128 албан хаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт, 66 албан хаагчийг шинжилгээнд хамруулж, нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгүүлэв.

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулж албан хаагчдад өглөө бүр халуун аарц, чацаргана, аньсны шүүсээр үйлчилж байна.

Албан хаагчдын эрүүл мэндийн боловсролд зориулж 3 удаагийн сургалт зохион байгуулж, зөвлөгөө, мэдээллийн 11 ширхэг самбар хийж байрлуулсан ба өдөр тутмын хоолны амталгааг хийн,тэмдэглэл хөтөлж байна.

Эмч, биеийн тамирын арга зүйч нар хамтран албан хаагчдын биеийн жингийн индекс, биологийн насыг тодорхойлж, зөвлөмж өгсөн ба нийт албан хаагчдын 85 хувийг хамрууллаа.

Page 17: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

2.7.Мэдээллийн технологийн чиглэлээрВизийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх програм

хангамжийн хэрэглэгчийн шаардлагыг боловсруулан ашиглалтад оруулснаар evisa.mn хаягаар үйлчилгээг үзүүлж, тайлант хугацаанд нийт 58 системийн хэрэглэгчийг бүртгэн 15 визийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын дарга болон Гадаадын иргэн, харьяатын газрын даргын хамтарсан 2017 оны А/124, А/303 дугаар тушаалаар “Цагдаагийн байгууллага, гадаадын иргэн, харьяатын байгууллагын хамтран ажиллах журам”, “Харилцан солилцох мэдээллийн жагсаалт”-ыг баталж, гэрээний дагуу програмын түвшинд солилцох мэдээллийн жагсаалтыг харилцан тохирч, програмын интерфэйсийг 09 дүгээр сарын 25-ны өдөр хийж дуусган бэлтгэл ажлыг бүрэн хангасан.

“ISM” системийн өргөтгөл сайжруулалтын хүрээнд “APIS буюу APP” системийг холбох тооцоо судалгааг хийж Тагнуулын ерөнхий газарт дэмжлэг хүссэн тоот танилцуулга явуулан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлд хүргүүлэн ажилласнаар тус зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэн дэмжигдсэн.

“ISM” систем дээр нэвтэрсэн хэрэглэгчийн бүртгэл /лог/-ийг бүртгэдэг тохиргоог хийж, бүртгэлийг 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хөтөлж эхэлсэн бөгөөд нийт 25,011,210 мөр бичлэг хадгалагдаж байна.

“ISM”системийн хөгжүүлэлтийн файл серверийг шинээр бэлтгэн ажиллагаанд оруулж, тайлант хугацаанд нийт 15 удаагийн хувилбар шинэчлэлтээр 155 төрлийн сайжруулалтыг системд хийж, 124 удаагийн хүсэлтийн дагуу мэдээллийн сангийн засвар өөрчлөлтийг оруулсан.

Мөн гадаадын иргэдийн виз, визийн зөвшөөрөл, визийн төрөл, хугацааны мэдээлэл бүхий утасны програм хангамжийг хөгжүүлэн App store-т байршуулсан.

Виз, зөвшөөрлийн газрын үйлчилгээний хариуг иргэдэд мессежээр өгөх “SMS Pro” програм хангамжийг шинээр боловсруулан, 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэвтрүүлж, үүрэн утасны сүлжээ компаниудтай гэрээ байгуулснаар үйл ажиллагаа хэвийн үргэлжилж тайлант хугацаанд Мобикомын 3554, Юнителийн 1199, Скайтелийн 360 буюу нийт 5113 мессежний хариуг иргэдэд хүргүүллээ.

Байгууллагын албан ёсны цахим хуудсыг шинэчлэн, онлайнаар зөвлөгөө мэдээлэл өгөх, иргэдийн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авахын зэрэгцээ сошиал сувгуудыг ашиглан шууд холбогдож, бүх төрлийн мэдээлэл авах боломжтой болгосноор нийт 916 иргэнтэй тухай бүр харилцаж, асуултад онлайн хэлбэрээр мэдээлэл, хариулт өгсөн байна.

2017 оны 04 дүгээр сард 1900-1882 лавлах дугаарыг 1800-1882 болгон өөрчилж, 1 минутын ярианы төлбөрийг 500 төгрөгөөс энгийн телефон утасны тарифболох 50 төгрөгт шилжүүлж, системийн хэвийн ажиллагааг хянах “Pinger Pro” програмыг ашиглалтад оруулав.

Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хялбаршуулах зорилго бүхий “Е-оffice” системийг шинээр нэвтрүүлснээр бичиг хэрэг, архив, хүний нөөцийн үйл ажиллагаа 100 хувь цахим хэлбэрт шилжин орж байна.

Хил хамгаалах ерөнхий газарт “ISM”системийн серверийг шилжүүлэх ажлыг 02 дугаар сард зохион байгуулж, E-immigration төслийн хүрээнд нийлүүлэгдсэн 297 ширхэг 933,358,821.12 төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөв.

Page 18: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

2.8.Санхүү, хөрөнгө оруулалт, хангамжийн чиглэлээрМонгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуулиар төсвийн төвлөрүүлэн захирагчийн

харьяа 7 төсвийн шууд захирагчид 9.41 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан боловч Хилийн боомтын тухай хууль хүчингүй болж, Монгол Улсын Хилийн тухай хууль 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Хилийн шалган нэвтрүүлэх чиг үүргийг Хил хамгаалах ерөнхий газар хэрэгжүүлэхэд шаардлагатай 278 орон тоо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны Н/01 тушаалаар 3760 ширхэг 4.38 тэрбум төгрөгийн хөрөнгө, 3.76 тэрбум төгрөгийн урсгал зардлын төсвийг шилжүүлж, 5.74 тэрбум төгрөгийн төсөвтэйгээр үйл ажиллагаагаа явууллаа.

2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Гадаадын иргэн, харьяатын газрын төвлөрүүлэн захирагч нийт 5,738,145,900.00 /таван тэрбум долоон зуун гучин найман сая нэг зуун дөчин таван мянга есөн зуун/ төгрөгийн төлөвлөгөөтэйгөөс 4,890,969,560.30 /дөрвөн тэрбум найман зуун ерэн сая есөн зуун жаран есөн мянга таван зуун жаран/ төгрөгийн буюу 89 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.

2016 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийлгэж Үндэсний аудитын газраас “Зөрчилгүй санал” дүгнэлтийг авлаа.

Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлж, шилэн дансны мэдээллийг шинэчлэн, сар тутмын мэдээ тайланг дараа сар бүрийн 05-ны өдрийн дотор Төсөв гүйцэтгэл 9 төрөл, Хөрөнгө оруулалт тендер худалдан авалт 4 төрөл, Бусад 4 төрлөөр тус тус мэдээллээ батлагдсан маягтын дагуу нийтэд ойлгомжтой хэлбэрээр мэдээлж, Төсөв/Гүйцэтгэл хэсэгт 854, Хөрөнгө оруулалт, тендер худалдан авалт хэсэгт 75, Бусад хэсэгт 54 удаагийн мэдээлэл нийтэд ойлгомжтой ил тод байдлаар байршуулсан байна.

Албан хаагчдын албаны хувцасны загварыг шинэчлэн 2017 онд 247,000,000 /Хоёр зуун дөчин долоон сая/ төгрөгийн нормын хувцас худалдан авах төлөвлөгөөний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 19 багцын 246,820,000 /Хоёр зуун дөчин зургаан сая найман зуун хорин мянган/ төгрөгийн нормын хувцас худалдан авах гэрээг 6 аж ахуйн нэгжтэй байгуулж дүгнэн, санхүүжилтийг бүрэн шилжүүлсэн ба төвийн болон боомт, орон нутгийн 255 албан хаагчдад олгосон хувцасны хангалт 95 хувьтай байна.

Page 19: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан ASEM-ийн уулзалтад хэрэглэж байсан тавилга, хэрэгслээр болон Дорноговь аймгийн хөрөнгө оруулалтаар байгууллагын төв, орон нутгийн газруудыг тавилга, хэрэгслээр хангалаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд сантехникийн гадна дулааны өгөх, буцах нийт 160 м хуучин шугамыг шинээр солих ажлыг 13,427,854 төгрөгийн төсөвт өртөгөөр техникийн тодорхойлолтод тусгасан чанар, стандартын дагуу гүйцэтгэснээс гадна цонхоор дулаан алдаж байгаа нийт 28 өрөө, тасалгааны 31 цонхонд дулаалга хийж, байгууллагын гадна талбайн гэрэлтүүлгийг бүрэн ажиллагаанд орууллаа.

Мөн байгууллагын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байгаа FG WilsonF72 Doosan маркийн дизель цахилгаан үүсгүүрт улирлын нэгдсэн үзлэг оношлогоо, мэргэжлийн байгууллагын техникийн хяналт, шалгалтыг хийлгэж, ХТП-4761-ийн трансформаторын цахилгаан дамжуулах кабель шугамд төгсгөлийн муфть угсрах, урсгал засварын ажлыг гүйцэтгэсэн.

Байгууллагын гадна 0.6 га талбайд албан хаагчдын автомашины зогсоол,6*6 хэмжээтэй сүүдрэвч барьж, 900 м² талбайг зүлэгжүүлэн, 268 ширхэг мод тарьснаар албан хаагчдыг эрүүл, цэвэр орчинд ажиллах боломжоор хангаж мөн дугуйн зогсоол, автомашины хурдны тэмдэг, зогсоолын тэмдэг зэргийг хийж байрлууллаа.

Цэцэрлэгжүүлэхээс өмнө Цэцэрлэгжүүлсний дараа

Дугуйн зогсоолтой болохоос өмнө Дугуйн зогсоолтой болсны дараа

Page 20: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Виз зөвшөөрлийн үйлчилгээний танхимыг засварлаж тохижуулсан байдалСаатуулах байрны 2 өрөөг тусгаарлаж агуулахын зориулалтаар, эмчийн өрөө иргэдтэй

уулзах уулзалтын өрөө, хурлын заалны зай талбайг ашиглан сургалтын өрөө болгон, архивын өрөө, үйлчилгээний заал, спорт заалыг орчин үеийн стандартын дагуу тохижуулж,байгууллагын даргын өрөө, биеийн тамирын арга зүйчийн өрөө, мужааны өрөө, хоёрдугаар байрны коридор зэрэг 518 м² талбайд замаск, эмульсын засварын ажил хийж гүйцэтгэлээ.

Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Toyota Land Cruiser 200, Nissan Patrol жиип, Starex, Toyota Alphard маркийн бага оврын автобус, жижиг оврын ачааны болон Prius автомашинаар тус тус парк шинэчлэлт хийлээ.

2.9.Дүн шинжилгээ, дотоод аудитын чиглэлээр

Тайлант хугацаанд Үндэсний аюулгүй байдлын ажлын албыг байгууллагын үндсэн үйл ажиллагааны сар тутмын 13 удаагийн мэдээ,“Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын хавсралтад заагдсан тус байгууллагад хамаарах 4 удаагийн улирлын тойм мэдээ, Хууль зүй, дотоод хэргийн яамыг байгууллагын сар тутмын 12 удаагийн статистик мэдээллээр тус тус хангаж ажиллалаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээг нийт 12 удаа байгууллагын үйл ажиллагаа, дээд газрын тогтоол шийдвэрийн тус байгууллагад холбогдолтой зүйл, заалтуудын хэрэгжилтийн тайланг гаргаж, тухай бүр удирдлагад илтгэх хуудсаар танилцуулж ажиллалаа.

2017 оны 08 дугаар сард иргэд, үйлчлүүлэгчдээс албан хаагчийн харилцааны талаар явуулсан санал асуулгад нийт 56 иргэд, үйлчлүүлэгчид хамрагдсан ба мөн байгууллагын албан хаагчдын хөдөлмөрийн сэтгэл ханамжийн төлөв байдал, тэдгээрт эерэг болон сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа хүчин зүйлсийг илрүүлэн, албан хаагчдын санал бодлыг тодорхойлж

Page 21: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

шаардлагатай зарим дүгнэлт, зөвлөмж боловсруулах зорилгоор төвийн 86, орон нутаг дахь газруудын 125, нийт 211 албан хаагчийг хамруулан судалгаа авч, тайланг гаргалаа.

Байгууллагын даргын 2017 оны А/466 дугаар тушаалаар байгуулагдсан “Үнэлгээний хороо”-ноос сонгон шалгаруулсан “Ажиглалт” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагатай “Зөвлөх үйлчилгээ авах тухай 01” дугаарын гэрээг байгуулж, судалгааны баг тус байгууллагын төв болон Буянт-Ухаа, Дорноговь, Хойд бүс /Сэлэнгэ/, Өмнөд бүс /Өмнөговь/ дэх газарт тус тус ажиллан, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Гадаадын иргэн, харьяатын газрын хэрэглэгчийн үнэлгээний тайлан”-г зөвлөмжийн хамт танилцуулсан. Тус

үнэлгээгээр манай байгууллага “Сайн” үнэлгээ авлаа.

Дотоод аудиторын 2017 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу санхүү болон үйл ажиллагааны чиглэлээр төлөвлөгөөт 17, төлөвлөгөөт бус 6, нийт 23 удаагийн дотоод аудитын шалгалтыг хийж, материаллаг бус 136 асуудлыг илрүүлж, 38 асуудлыг аудитын явцад хэрэгжүүлж, нийт давхардсан тоогоор 98 зөвлөмж хүргүүлж, ажлын үр дүнг тухай бүр тооцож ажилласан байна.

Аудитын хяналт шалгалтыг Тамгын газар болон Хангалт, үйлчилгээний газар, Санхүүгийн хэлтэс,Буянт-Ухаа болон Дорноговь аймаг дахь газар, Хойд, Өмнөд, Баруун, Зүүн бүс дэх газарт удирдамжийн дагуу санхүүгийн тайлан болон архив, албан хэрэг хөтлөлтөд хийж дүнг тухай бүр удирдлагад, 2017 оны I, II, III улирлын байдлаарх Шилэн дансны хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалтыг хийж дүнг тухай бүр Сангийн яам болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн мэдээллээр хангаж ажиллалаа.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус байгууллагын дотоод аудитын үйл ажиллагааны талаарх тайлан мэдээг холбогдох журмын дагуу гарган, нийт 7 удаагийн албан бичгээр хүргүүлж ажиллалаа.

Аюулгүй байдлын чиглэлээр тайлант хугацаанд дотооддоо төлөвлөгөөт 2, төлөвлөгөөт бус 10, гүйцэтгэлийн 3 удаагийн хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн,шалгалтын тайланг удирдамжид заасан хугацаанд удирдлагад илтгэх хуудсаар танилцуулан холбогдох чиглэл авч ажиллав.

Байгууллагын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөө”-ний дагуу улирал тутмын биелэлт болон “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр шатны төлөвлөгөө”-ний дагуу хийсэн ажлын тайланг тус тус Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд хүргүүллээ.

Тайлант хугацаанд 1800-1882 утсанд холбогдсон 21665 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажилласнаас виз, визийн зөвшөөрлийн талаар 6913, албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, хасах талаар 4530, бусад асуудлаар 10222 иргэнд, байгууллагаар үйлчлүүлэхээр ирсэн нийт 26353 өөрийн орны болон гадаад улсын иргэнд виз, визийн

Page 22: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

зөвшөөрөл олгох, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох, сунгах, түр ирэгчийн бүртгэл, хасалт болон байгууллагатай холбоотой бусад асуудлаар биечлэн зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан.

2.10.Боомт, орон нутгийн чиглэлээр

Байгууллагын дотоод нөөц бололцоонд тулгуурлан ОХУ-д гарцтай Ульхан боомтод 24м² хэмжээтэй ажлын байрыг 7.0 сая төгрөгийн өртгөөр барьж ашиглалтад оруулан, Ховд аймгийн Жаргалант суманд байрлах албаны 2 өрөө орон сууцанд засвар, тохижилтын ажлыг хийсэн.

БНХАУ-д гарцтай Хавирга боомт дахь албан хаагчдын 8х16 хэмжээтэй сэндвичин нийтийн байрыг дотоод нөөц боломжоороо 4 сая 730 мянган төгрөгөөр засварлаж, мөн орон нутгийн төсвөөс 36.0 сая төгрөг шийдвэрлүүлэн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж байгаа албан хаагчдын амьдрах байрны засварын ажлыг тус тус хийж гүйцэтгэлээ.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт Өмнөд бүс дэх газар газрын албан хаагчдын орон сууц барих зориулалттай 1232.0 м² газрыг эзэмшихээр гэрчилгээ авлаа.

Орон нутгийн дэмжлэгээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас Toyota Land Cruiser 200 маркийн автомашиныг Дорноговь аймаг дахь газарт хүлээлгэн өгч, туулах чадвар сайтай автомашинаар хангаж ажилласан.

Өмнөд бүс дэх газрын төв байрны гадна талын талбайн хяналтад 5 ширхэг, дотоод хяналтад 8 ширхэг, Замын-Үүд төмөр замын боомтод 1 ширхэг, авто замын боомтын өрөө, хилийн шалган нэвтрүүлэх цэгт тус тус 1 ширхэг буюу нийт 16 хяналтын камерыг байршуулав.

Баруун бүс дэх газрын албан хаагчид өөрсдийн хүч бололцоогоор Ховд аймгийн Буянт суманд 0.4 га газарт хүнсний ногоо тариалан, 1.6 тонн төмс, хүнсний ногоо жимсийг хураан авч, бүсийн газрын нийт албан хаагчид болон газар, хэлтсүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулсан.

Зүүн бүс дэх газрын Ульхан, Эрээнцав, Баянхошуу, Баруун бүс дэх газрын Цагааннуур, Боршоо, Арцсуурь, Даян боомтуудад нийт 3 сая 826 мянга 600 төгрөгийн түлээ нүүрсний хангалт хийж, өвөлжилтийн бэлтгэлийг бүрэн хангалаа.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1 өрөө 38 м2, Дорнод аймгийн Чойбалсан хотод 2 өрөө 44.3 м2 орон сууцыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар худалдан авч байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлээ.

Тайлант хугацаанд улс орон нутгийн төсөвт нийт 6,488,748,391 тэрбум төгрөгийг төвлөрүүлснээс тэмдэгтийн хураамжийн төлбөрт 5,527,823,391,00 төгрөг, хүү торгуулийн орлого 960,925,000 төгрөг байна.

Page 23: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Манай хамт олон-2017 он

Байгууллагын эмэгтэйчүүд “Эмэгтэйчүүд энхийн манаанд“ сэдэвт чуулга уулзалтанд

Page 24: ӨМНӨХ ҮГ etsesiin Tailan...ӨМНӨХ ҮГ ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

Тэмдэглэл