18

ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг
Page 2: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

2

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор 10-19 насыг өсвөр нас гэж тодорхойлдог. Энэ насанд бие бялдар, сэтгэл санааны, нийгмийн маш олон өөрчлөлттэй тулгардаг.

Сарын тэмдэг ирэх нь охид, эмэгтэйчүүдийн бие махбодид явагдах физиологийн хэвийн үйл явц бөгөөд нөхөн үржихүйн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Иймээс сарын тэмдгийн эрүүл ахуйг сахих нь хүн бүрийн мэдвэл зохих, мөрдөх шаардлагатай асуудал юм.

Энэхүү гарын авалга нь сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлийг зөв хэрэглэж сурах, сарын тэмдгийн үед тохиолдох бэрхшээлүүдийг даван туулах, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйг сахиснаар эрсдэлээс өөрөө өөрийгөө хамгаалах, бусдад туслах мэдээлэл хүргэх болно.

Мөн сарын тэмдэг ирсэн үед охидууд та бүхэн өөрсдийн хичээл сургуулиа, өдөр тутмын тогтсон дэглэмээ хэвийн үргэлжлүүлэхэд энэ бяцхан гарын авлага дэмжлэг үзүүлэх болно.

ӨМНӨХ ҮГ

Page 3: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

3

“ªÑªРÍÀÑÍÛ ÎÕÈÄÛÍ ÑÀÐÛÍ ÒÝÌÄÃÈÉÍ ÝЯ¯Ë ÀÕÓÉ” Îхидод зориулсан ªÂÐИÉÍ ДЭÂÒЭÐ

Эмхтгэсэн: С.Гэрэлмаа /ÍЭМҮÒ-ийн эрдэм шинжилгээний ажилтан/Хянан тохиолдуулсан: Э.Мөнгөнтулга /МУИС-ын БЭМ сургуулийн багш/

Гарын авлаганы эх бэлтгэлийг уншиж санал ирүүлсэн ÍҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтэн М.Îдгэрэл, зөвлөх Б.Уранчимэг нарт талархал илэрхийлье.

Хэвлэлийн эхийг: Д.Баатарзолбоо /ÍЭМҮÒ-ийн эрдэм шинжилгээний ажилтан/

Page 4: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

4

ÍÝÃ

ÎХИДЫÍ БЭЛГИÉÍ БÎÉЖИЛÒ, САÐЫÍ ÒЭМДГИÉÍ ÒАЛААÐХ ЕЪÍХИÉ ÎÉЛГÎЛÒ

1. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний тогтолцоо

2. Бэлгийн бойжилтын буюу шилжилтийн үеийн онцлог, сэтгэл

зовоосон асуудлууд

3. Сарын тэмдэг, сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?

ÕÎЁÐ

САÐЫÍ ÒЭМДГИÉÍ ҮЕИÉÍ ЭÐҮҮЛ АХУÉ1. Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, тавигдах шаардлага

2. Сарын тэмдэг ирэхэд хэрхэн бэлэн байх вэ?

3. Сарын тэмдгийн үеэр охидод тохиолдох бэрхшээл, түүнийг даван

туулах нь

ÃÓÐÀÂ

АÐИУÍ ЦЭÂÐИÉÍ ХЭÐЭГЛЭЛИÉÍ ЗªÂ ХЭÐЭГЛЭЭ

1. Ариун цэврийн хэрэглэлийг сонгох ба зөв хэрэглээ

2. Чанаргүй ариун цэврийн хэрэглэл болон буруу дадал, үүсэх эрсдэл

ÀÃÓÓËÃÀ

Page 5: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

5

ÍЭГ. ÎХИДЫÍ БЭЛГИÉÍ БÎÉЖИЛÒ, САÐЫÍ ÒЭМДГИÉÍ ÒАЛААÐХ ЕЪÍХИÉ ÎÉЛГÎЛÒ

Умай

Умайн гуурсан хоолой

ªндгөвчªндгөвч

Үтрээ

Умайн хүзүү

Ýмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо

1. Эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэний тогтолцоо

Эмэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцоо нь дараах үндсэн үүргийг гүйцэтгэдэг.

Үүнд:

• ªндгөн эсүүдийг хадгалах, боловсруулах, гадагшлуулах

• Үр тогтоох

• Үр тогтсон өндгөн эсийг хүүхэд болж өсч томортол нь хадгалах, тээх

• Хүүхэд төрүүлэх

Эмэгтэй хүнд 2 хос өндгөвч байх ба энэ нь өндгөн эс болон эм бэлгийн дааврыг

ялгаруулдаг булчирхай юм. Эмэгтэй хүүхэд анх эхээс төрөхөд л хос өндгөвчинд нь

олон зуун мянган ширхэг өндгөн эс агуулагдаж байдаг. Эдгээр өндгөн эсийн үүсвэр нь

охидын бэлгийн бойжилтын үед өсч бие гүйцэн боловсорч сар бүр тодорхой хугацаанд

гадагшилж эхэлнэ. Үүнийг өндгөн эс гадагшлах гэж нэрлэдэг.

Гадагшилсан өндгөн эс умайн гуурсан хоолойд орно. Хэрвээ эр бэлгийн эс тэнд хүрсэн

байвал үр тогтолт явагдах боломжтой. Үр тогтолт гэдэг нь эр бэлгийн эс болон өндгөн эс

нэгдэх үйл явц юм. Үр тогтолт явагдсан нөхцөлд үр тогтсон өндгөн эс умайд орж хананд

нь бэхлэгдэн үр хөврөлийн хөгжил явагдана. Ураг эхийн хэвлийд 9 сар орчим хугацаанд

өсч бойжин, үтрээгээр дамжин төрнө. Умай нь лийр хэлбэртэй, булчинлаг эрхтэн юм.

Page 6: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

6

2. Бэлгийн бойжилтын буюу шилжилтийн үеийн онцлог, сэтгэл зовоосон

асуудлууд

Îхидын бэлгийн бойжилт 10-19 насанд үргэлжилдэг ба энэ хугацаанд нөхөн үржихүйн

эрхтэн тогтолцоо бүрэн боловсорч гүйцнэ. Энэ нь эм бэлгийн булчирхайн ялгаруулсан

дааврын үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ үед охидын биеийн өсөлт явагдахын

хэрээр сэтгэл санаанд ч олон өөрчлөлтүүд гардаг.

Òухайлбал, хөх товойж эхлэх буюу хөх ургах, умдаг, суганд үс ургах, сарын тэмдэг

үзэгдэх, огцом өсөх, жин нэмэгдэх, биеийн хэлбэр галбир, дуу хоолой өөрчлөгдөх зэрэг

болно.

Бэлгийн бойжилтыг өөрөөр бас шилжилтийн нас гэж хэлдэг ба энэ нь хүүхэд наснаас

том хүн болох завсрын үе гэсэн утгатай юм. Энэ үе ихэвчлэн 10-11 наснаас эхэлдэг ба хүн

бүрт харилцан адилгүй байж болно. Òухайлбал, 6-р ангийн хүүхдүүд хичээлийн шинэ жил

эхлэхэд зарим нь бусдаасаа илүү өндөр болсон байдаг. Магадгүй тэд өөрсдийн биед гарч

буй дараах өөрчлөлтүүдийг ч ажигласан байж болох юм. Үүнд:

• Îгцом өндөр болох

• Батга гарах

• Умдаг, суганд үс ургах

• Хөлрөх

• Бүсэлхийгээр нарийсах

• ªгзөг/тааз бүдүүрэх

• Сарын тэмдэг ирж эхлэх гэх мэт.

Эдгээр өөрчлөлтийг охид янз бүрээр хүлээж авдаг. Òухайлбал, зарим нь баярлаж

байхад зарим хэсэг нь айж, ичиж, эмээж, цочирддог байна.

Эдгээр өөрчлөлтөөс гадна сэтгэл санааны хувьд ч огцом өөрчлөлт гардаг. Òухайлбал,

нэгэн агшинд баяр хөөртэй байснаа дараагийн хэдэн хоромд уйтгарлах, уур уцаартай

болох тохиолдол олонтаа.

3. Сарын тэмдэг, сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?

Îхидын бэлгийн бойжилтын үед илрэх өөрчлөлтийн нэг нь сарын тэмдэг буюу

биений юм ирэх явдал юм. Сарын тэмдэг гэдэг нь бэлгийн дааврын нөлөөгөөр тодорхой

хугацааны мөчлөгтэйгээр умайн салст давхарга ховхрон үтрээгээр дамжин гадагшлах

үзэгдлийг хэлнэ. Эмэгтэй хүн бүрт сарын тэмдэг ирдэг бөгөөд хэзээ, хэдэн наснаас, ямар

хугацаатай ирэх нь харилцан адилгүй байж болдог. Ерөнхийдөө охидын анхны сарын

тэмдэг 10-16 насны хооронд хэдийд ч үзэгдэж болох бөгөөд ихэнх судлаачид сарын тэмдэг

эхэлж ирэх дундаж насыг 12-14 нас гэж тодорхойлдог.

ªндгөвч өндгөн эсийг гадагшлуулахын өмнөхөн умайн хана цусаар дүүрч зузаарна.

Энэ нь үр тогтолт явагдаагүй бол аяндаа ховхорч биеэс гадагшилна. Үүнийг Сарын тэмдэг

гэж нэрлэдэг. Энэ үед бага хэмжээний 3-4 хоолны халбага буюу 40-60 мл цус, бусад эдийн

хамт гадагшлах ба ихэвчлэн 3-7 хоног үргэлжилнэ. Зарим хүмүүст үүнээс их болон бага

хэмжээгээр, олон хоногоор ирэх ч тохиолдол байдаг. Хэт их хэмжээгээр ирж, 1-2 цаг

Page 7: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

7

тутамд ариун цэврийн хэрэглэлийг солихоос өөр аргагүй байдал үүсч байвал мэргэжлийн

эмчид хандах хэрэгтэй.

Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь нэг сарын тэмдгээс нөгөө сарын тэмдэг хүртэлх

хугацаа юм. Сарын тэмдгийн мөчлөг 21-42 хоногтой байж болох ба дунджаар 28-35

хоногтой байдаг. Îхидын сарын тэмдгийн мөчлөг эхний үед тогтворгүй байж болох ба

аажимдаа 1-2 жилийн дараа тогтмолждог.

Мөчлөг хэдэн хоног байх нь хэвийн бэ?

Мөчлөг нь цөөн болон хэд хоногоор өөр байж болно. Жишээ нь, энэ сарынх 28,

дараа сарынх 30 байвал хэвийнд тооцогдоно гэсэн үг. Харин олон хоногийн зөрүүтэй

бол хэвийн бус байна. Жишээ нь, энэ сарынх 21 хоног, дараа сарынх 33 хоног гэх мэт

зөрүү нь 7-оос дээш хоног болоод ирвэл эмчид хандах хэрэгтэй. Энэ бол сарын тэмдэг

тогтворжихгүй байна гэсэн үг.

Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг шалтгаанаас болоод мөчлөг өөрчлөгдөх

нь бий. 1 сар өнжих нь тийм ч их санаа зовохоор зүйл биш боловч, хоорондох зай нь 60-

аас олон хоног болбол эмчид хандах шаардлагатай.

Сарын тэмдгийн үед илрэх шинж тэмдэг

• Хоолны дуршлын өөрчлөлт

• Сэтгэл санааны өөрчлөлт

• Юманд төвөгшөөх

• Хэвлий хэсгээр өвдөх

• Òолгой бага зэрэг өвдөх

• Батга ихсэх

• Хөх хөндүүрлэх

• Íойр хүрэхгүй байх

• Îгиулах гэх мэт.

Сэтгэл санааны бага зэрэг өөрчлөлт байж болох ч ноцтой сэтгэл гутралд орвол хэвийн

бус гэж ойлгоно. ªөрөөр хэлбэл, дэлгүүрийн сурталчилгаанд уурлаж юмаа шидлэх,

өдөржингөө шалтгаангүйгээр уйлах зэрэг нь хэвийн бус шинж юм.

ÑÀÐÛÍ ÒÝÌÄÝà ÈÐÑÝÍ ªÄЯ¯Ä

Page 8: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

8

Ямар нэг онцгой дэглэм баримтлах уу?

Сарын тэмдэг ирсэн үед хувийн ариун цэврийг сахих нь маш чухал. Учир нь цус бол

нян үржих таатай орчин байдаг. Иймд бэлэг эрхтэний гадна хэсгийг савантай бүлээн

усаар сайтар угаах хэрэгтэй. Гэхдээ хурц өнгө, үнэртэй саван биед харшилж, эмзэглүүлж

болох учраас савангаа зөв сонгож хэрэглэх хэрэгтэй. Харин үтрээний хана маш эмзэг

мэдрэмтгий учир үтрээг янз бүрийн уусмал савангаар угаах хэрэггүй. Энэ нь үтрээний

орчинг өөрчилж, гаднаас орж ирэх нянг өөрөө устгах чадварыг нь алдагдуулдаг учраас

халдвар дамжих боломжтой болно.

Хэрэв бэлэг эрхтнээс нь үнэр гарч байвал эхлээд сайн угаах, угаагаад үнэр нь арилахгүй

бол ямар нэгэн эмгэг байж болох тул өөрийн ээж, эгч, багшдаа хэлж эмэгтэйчүүдийн

эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдийн эмч гэдэг нь эмэгтэй нөхөн үржихүйн эрхтэн

тогтолцооны холбогдолтой эмгэгийг илрүүлэн эмчлэх чиглэлээр мэргэшсэн хүмүүс юм.

Сарын тэмдгийн үеийн хямрал

Зарим охидод сарын тэмдгийн үеийн хямрал тохиолдоно. Энэ нь ямар нэгэн өвчин

биш юм. Сарын тэмдгийн хямралд:

• Маш их ядрах

• Уур уцаар хүрэх

• Санаа зовох, эсвэл сэтгэл хямрах

• Гэдсээр базалж өвдөх

• Ууц нуруу хөшиж өвдөх

• Бие сульдах

• Бөөлжих, гүйлгэх

• Òолгой өвдөх

• Ухаан алдах гэх мэт шинжүүд дан болон хавсарсан байдлаар илэрч болно.

Сарын тэмдэг нь өвчин биш учраас ямар нэгэн зовиур шаналгаа байх ёсгүй. Хэрвээ

дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарч илрэх, сарын тэмдгийн үед гарах цусны

хэмжээ ихсэх ба багасах зэрэг өөрчлөлт илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандана.

Хэр их өвдөх нь хэвийн бэ?

Сарын тэмдгийн өмнөх болон эхний өдөр бага зэрэг дуншиж өвдөх нь хэвийн гэж

ойлгож болно. Гэхдээ бүр сургуулиасаа чөлөө авах, гараа ч хөдөлгөх тэнхэлгүй болтлоо

өвдвөл “Байдаг л юм” гээд тоохгүй өнгөрч болохгүй. Мөн сарын тэмдгээс бусад үед умай,

өндгөвч буюу хэвлийн хэсгээр өвдвөл асуудал байна гэсэн үг.

Page 9: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

9

ХÎЁÐ. САÐЫÍ ÒЭМДГИÉÍ ҮЕИÉÍ ЭÐҮҮЛ АХУÉ

1. Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, тавигдах шаардлага

Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй гэдэг нь сарын тэмдгийн үеэр эрүүл ахуйн

дэглэмийг ягштал баримталж, ойр ойрхон ариун цэврийн хэрэглэлээ сольж, гараа болон

биеэ угааж, усанд орох, тэжээллэг хоол хүнс хэрэглэн, сайн амарч унтаж, элдэв бухимдал,

санаа зовохгүй байхыг хэлдэг. Үүнд, сарын тэмдгийн хуанлийг хөтөлсний үндсэн дээр

ариун цэврийн хэрэглэлийг биедээ авч явж, урьдчилан бэлтгэлтэй байх нь чухал гэдгийг

ойлгоорой.

Сарын тэмдгийн эрүүл ахуйг сахихад, сургуулийн болон гэрийн орчин дахь ус,

ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж нь таатай, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг

хангасан, багш, сургуулийн бусад ажилчид болон хамт сурдаг сурагчид, охид хөвгүүд

сарын тэмдгийн талаар мэдлэг мэдээлэлтэй, охидоо шоолж дооглохын оронд дэмждэг,

нийгэм сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлсэн байх нь охидод сарын тэмдгийн үеийн эрүүл

ахуйг сахихад дэмжлэг болж байдаг.

Сарын тэмдгийн үед та бүхэн дараах дэглэмүүдийг баримтлаарай. Үүнд:

Зөвлөмж 1. Àриун цэврийн хэрэглэлээ сонгож сурах

Хөвөн, зөөлөн материалаар хийгдсэн, гадагшаа нэвтрүүлдэггүй, үтрээнээс гарах цусыг шингээх зориулалт бүхий хүний биед харшил үүсгэхгүй, тусгай ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэх нь тохиромжтой. Íимгэн, зузаан, уртаас хамааран өдөр шөнийн гэж ангилна. Òампон хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Зөвлөмж 2. Àриун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутамд солих

Цус хэр их гарч байгаагаас шалтгаалан өдөрт хэд хэдэн удаа солих шаардлагатай байдаг. Цус нь нянгийн үржих таатай нөхцөл болдог учир эвгүй үнэр гарах, шээс, үтрээний үрэвсэл үүсэх эрсдэлтэй байдаг учир ариун цэврийн хэрэглэлийг 3-4 цаг тутам солих хэрэгтэй.

Зөвлөмж 3. Шүршүүрт орохСарын тэмдэг ирсэн өдрүүдэд хувийн ариун

цэврийг сайтар сахиж, өдөр бүр шүршүүрт орох шаардлагатай.

Page 10: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

10

Зөвлөмж 4. Ãадна бэлэг эрхтэн угаахдаа саван хэрэглэхээс зайлсхийх

Үтрээний хэвийн бичил биетнүүд нь гаднаас орж ирэх нян, вирүсыг өөрийн механизмаараа цэвэрлэж байдаг. Савантай ус болон бусад үтрээ угаагч шингэнийг хэрэглэсэнээр үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгадаг. Иймд зөвхөн бүлээн усыг хэрэглэх зохимжтой.

Зөвлөмж 5. Бэлэг эрхтэнийг зөв угаах Ариун цэврийн хэрэглэлээ солих бүртээ бэлэг

эрхтэнээ бүлээн усаар урдаас хойш чиглэлтэй угааж байх хэрэгтэй. Хойноос урагшаа буюу хошногоны амсраас урагшаа чиглэлтэй угаахыг хориглох хэрэгтэй. Учир нь хошногоны амсарт байрлах нян үтрээ болон шээс бэлгийн замын үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг

Зөвлөмж 6. Õэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг зөв хаях

Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлээ жорлонгийн суултуурын хоолой болон ил задгай хаяхгүй байх. Цаасанд боон хогийн сав руу хаяж занших хэрэгтэй.

Зөвлөмж 7. Ãараа угаахАриун цэврийн хэрэглэлийг солихоос өмнө

болон сольсны дараа заавал гараа савандан угааж хэвших хэрэгтэй.

Зөвлөмж 8. Õөвөн даавуун дотуур өмд өмсөх

ªдөр бүр цэвэр, биедээ эвтэйхэн, бариу дотоож өмсвөл илүү тохиромжтой. Хэрэв дотуур хувцсан дээр цусны толбо үүсвэл хүйтэн усаар савандаж угаавал цусны толбо хурдан арилна.

Page 11: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

11

Зөвлөмж 9. Õичээл, амралтаа зохицуулж, идэвхтэй байх

Сарын тэмдгийн үед цэвэр агаарт алхах, унтаж амрах, стрессгүй байх хэрэгтэй.

Ñарын тэмдгийн хуанли хөтлөн, сарын тэмдгийн мөчлөгөө тодорхойлох

Сар бүрийн сарын тэмдэг ирсэн өдрүүдээ тэмдэглэж, хуанли хөтлөх хэрэгтэй. Энэ нь сарын тэмдэг хэдэн өдөр үргэлжилж байгаа болон хэд хоноод ирж байгааг (мөчлөг) мэдэх боломжтой. Энэ нь мөн гэнэт хувцсаа бохирдуулахаас сэргийлэхэд тусална.

Ñарын тэмдгийн мөчлөг гэдэг нь сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэлх хугацааг хэлнэ.

Хэрэв охидууд та бүхэн ухаалаг утас эсвэл компьютертэй бол тусгайлан гаргасан хэрэглээний аппликейшнийг ашиглан өөрийн сарын тэмдгийн мөчлөгийг тогтмол тэмдэглэж байх боломжтой.

Àриун цэврийн хэрэглэл цүнхэндээ авч явахСарын тэмдгийн ирэх өдрийг яг мэдэх боломжгүй ч

таамаглаж болдог. Òаамаглаж буй өдрөөсөө хэдэн өдрийн өмнөөс (4-5 хоног) ариун цэврийн хэрэглэлийг цүнхэндээ авч явж хэвших хэрэгтэй.

2. Сарын тэмдгийн үеийн эрүүл ахуй, тавигдах шаардлага

Эрүүл мэнддээ анхаарахХичээлийн болон хичээлээс гадуурх сургалт, амралтын цаг, гэрийн даалгаварт

зарцуулах цаг буюу өдрийн дэглэмийг зөв баримталж, хангалттай хугацаагаар унтаж амран, зөв хооллох.

Page 12: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

12

ГУРАВ. Сарын тэмдгийн үеэр охидод тохиолдох бэрхшээл, түүнийг даван

туулах нь

Сургууль дээр бэлтгэлгүй, ариун цэврийн хэрэглэлгүй байх үед гэнэт сарын тэмдэг ирвэл, ойрын дэлгүүрээс яаралтай худалдан аваарай. Хэрэв тэгэх боломжгүй бол сургуулийнхаа эмч, багш, нийгмийн ажилтны хэн нэгэнд хандаж, ариун цэврийн хэрэглэл өгөхийг хүсээрэй. Íайз нарт чинь ч энэ талаар тусалж чадна.

Хичээлийн дундуур ариун цэврийн хэрэглэлээ солих хэрэгтэй бол эрэгтэй эмэгтэй аль ч багшдаа ичиж зоволгүй ариун цэврийн өрөө орох хэрэгтэй байгаагаа хэлээрэй.

Сарын тэмдгийн үед ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солихгүй бол эвгүй үнэр гарах, биед харшил үүсэх, халдвар гарах, наад зах нь хувцас нэвтрэх эрсдэлтэй тул, хангалттай тооны ариун цэврийн хэрэглэлийг урьдаас бэлтгэн биедээ авч явж, тухай бүр солих хэрэгтэй.

Сарын тэмдгийн үед бие барьсан дотоож, бараан өмд өмсвөл тохиромжтой байдаг. Бэлэн ариун цэврийн хэрэглэлтэй, зохистой хувцастай байвал хувцас нэвтэрчих вий, хүүхдүүд харчих вий гэж санаа зовох хэрэггүй болно.

Сарын тэмдгийн үед аль болох их ус уугаарай. Ус уух нь бие махбодийн бодисын солилцоог идэвхижүүлдэг. ªдөрт 8-10 аяга ус уугаарай.

Сарын тэмдгийн үед халуун ногоотой, эсвэл хурц шарсан болон хуурсан хоол ихээр идэхээс татгалзаарай. Мөхөөлдөс болон хийжүүлсэн ундаа битгий хэрэглээрэй. Харин бага зэргийн чихэр шоколад идвэл, сарын тэмдгийн үед санаа зовох болон таагүй байдал, өвдөлтийг сааруулж, сэтгэл санаанд өөдрөгөөр нөлөөлнө.

Page 13: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

13

Сарын тэмдгийн үед хувцас нэвтэрвэл, бүсэлхий орчмоороо цамц, эсвэл ороолтоор халхалж бүслээд, даруйхан ариун цэврийн хэрэглэлээ болон хувцсаа солиорой.

Энд хэрэв хөдөө, алс газар явж байтал гэнэт сарын тэмдэг ирвэл ус сайн шингээдэг зөөлөн даавуу, эсвэл өмсөхөө больсон даавуун хувцсаа угаагаад хайчилж ашиглаж болно, түүнийгээ дараа нь угаагаад дахин ашиглаж болно.

Òүүнээс гадна, яаралтай үед ариун цэврийн хэрэглэл авах боломжийг сургууль дээр бий болгох, сургуулийн ариун цэврийн байгууламж, гар угаах газрыг шаардлагын дагуу байгуулж, түүнийг цэвэр, цэмцгэр ажиллагаатай байлгахад болон охидын өрөөг зааврын дагуу сургууль, дотуур байрны дотор байгуулж, охидыг ариун цэврийн хэрэглэлээ солих, гар болон хувцсаа угаах нөхцөл бүрдүүлэх талаар та бүхэн, сургууль дээр ажилладаг сурагчийн өөрөө удирдах байгууллага болон сургуулийн захиргаатай хамтран ажиллах, энэ чиглэлээр хийж буй ажилд идэвхитэй оролцвол сарын тэмдгийн эрүүл ахуйг хангахад чухал нөлөөтэй болно гэдгийг санаж яваарай.

Сургууль, дотуур байрны охидод, хүүхдэд ээлтэй ус, ариун цэвэр эрүүл ахуйн

байгууламж гэж юу вэ?

БСШУ сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний А/253/251/173 тоот хамтарсан тушаалаар сургууль, дотуур байрны ариун цэврийн байгууламжид тавигдах шаардлагыг баталсан байдаг. Уг тушаалын дагуу дараахь шаардлагуудыг хангахад сургуулийн удирдлага, сургуулийн зөвлөл ажиллах шаардлагатай байдаг. Үүнд:

Бие засах газар, гар угаагуурын хүрэлцээ, ашиглалт:- Íэг ээлжинд хичээллэж буй 30 эмэгтэй хүүхдэд 1 суултуур, 40 эрэгтэй хүүхдэд 1

суултуур+1 шээлтүүр ноогдохоор тооцож байгуулах- Сургуульд 40 сурагчид 1 гар угаагуур, дотуур байранд 30 сурагчид 1 гар угаагуур- Эрэгтэй, эмэгтэй хүүхэд болон багш, ажилчдад зориулсан ариун цэврийн өрөө нь

тусдаа байна.- Завсарлага болон хичээлийн аль ч үед ашиглаж болох байнгын ажиллагаатай байх- Эвдрэл гэмтэлгүй, цэвэр байх (муухай үнэргүй, ялаагүй, ил задгай бие засаагүй)

Page 14: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

14

Бие засах газар:- Гадна бие засах газар нь сургуулиас 30 метрийн зайд байрлах- Ариун цэврийн өрөө нь эрэгтэй, эмэгтэй тусдаа байх- Ариун цэврийн өрөө нь хаалгатай, хаалга нь тусдаа дотроосоо цоожтой байх- Гадна бие засах газар нь агааржуулагч, гэрэлтүүлэг, доторлогоо, дотроосоо түгждэг

цоожтой байх- Дундаа таславчтай, тус бүрдээ хаалгатай- Сургуулийн гаднах болон доторх бие засах газарт ариун цэврийн хэрэглэл болон

бусад хог хаягдлыг хаях таглаатай хогийн савтай байх - Ариун цэврийн цаастай байх- Сургуулийн гаднах болон доторх бие засах газарт цүнх, хувцас зэргийг өлгөх

өлгүүртэй байх

Ãар угаагуур:- Сургууль дотуур байранд ариун цэврийн байгууламжаас холгүй гар угаагууртай байх- Угаагуурын дэргэд саван байх- Угаагуурын хажууд алчуур/гар хатаагч болон таглаатай хогийн сав байх- Хүүхдүүд бүлээн усаар гараа угаах нөхцлөөр хангагдсан байх

Óс хангамж: - Сурагч бүр хувийн ариун цэвэр сахихад 6-7 литр усны хангамжтай байх- Сургуулийн дотуур байранд хүүхэд бүр гар угаах, усанд орох болон бусад хэрэглээндээ

шаардагдах усаар хангагдсан байх - өдөрт 20 литр ба түүнээс дээш- Îхидууд тусдаа усанд орох боломжоор хангагдсан байх- Îхидод зориулсан бие засах газар тусдаа байх ба хаалгатай, дотроосоо түгжигддэг

байх- Хувцсаа угаах, хатаах ба хадгалах тусдаа газартай байх

Îхидын өрөө:- Îхидын өрөөтэй байх, тэнд охидууд гараа, хувцсаа угаах, ариун цэврийн хэрэглэлээ

солих боломж бүрдсэн байх - Дотуур байранд охидын хувцсаа угаах, солиход нь зориулсан хаалгатай тусгай

угаалгын өрөө байх ба шаардлагатай үед угаалга, цэвэрлэгээндээ хэрэглэх усаар хангагдсан байх

- Îхидын өрөөнд ариун цэврийн хэрэглэл байдаг бол бүр сайн.

Page 15: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

15

Төрөл Ариун цэврийн хэрэглэлийн шингээх хэмжээ Тэмдэглэгээ

Хөнгөн - Light Өдөр тутам хэрэглэхэд зориулагдсан

1 дусалтай

Энгийн - Normal Шингэний хэмжээ бага хэвийн ялгарч байгаа үед хэрэглэнэ

2 ба 3 дусалтай

Супер - Super plusШингэний хэмжээ их хэмжээгээр

ялгарч байгаа үед хэрэглэнэ

4 ба 5 дусалтай

Шөнийн - Night Шөнө хэрэглэхэд зориулагдсан6 дусалтай

ГУÐАÂ. АÐИУÍ ЦЭÂÐИÉÍ ХЭÐЭГЛЭЛИÉÍ ЗªÂ ХЭÐЭГЛЭЭ

1. Àриун цэврийн хэрэглэлийг сонгох ба зөв хэрэглээАриун цэврийн хэрэглэл гэдэг нь шингэнийг шингээх зориулалт бүхий тусгай хэрэглэл

бөгөөд сарын тэмдгийн үед хэрэглэнэ. Ариун цэврийн хэрэглэлийг дотуур хувцсандаа хөдөлгөөнгүй наах бөгөөд гарч буй цусны хэмжээ, үргэлжлэх хугацаанаас хамаарч хэрэглэлийн төрөл, зузааныг тохируулах ба шингээлтийн байдлаас хамааран 3-4 цаг тутам солих шаардлагатай байдаг.

Àриун цэврийн хэрэглэлийн төрөл, таних тэмдэг

Ариун цэврийн хэрэглэлийг дотуур хувцсандаа хөдөлгөөнгүй нааж хэрэглэдэг. Цавуутай талаар нь дотуур өмдөндөө нааж, далавчтай бол өмднийхөө захад далавчийг эргүүлж наадаг.

Page 16: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

16

Чанаргүй ариун цэврийн хэрэглэл болон буруу дадал Эрүүл мэндийн эрсдэл

Шаардлага хангаагүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх

Загатнах, эвгүй үнэр гарах, Үрэвсэлт өвчин, харшил үүсэх

Чанаргүй ариун цэврийн хэрэглэл хэрэглэх Үргүй болох, эсэд өөрчлөлт үүсэх, үтрээний үрэвсэл, умай, умайн хүзүүний хавдар үүсэх

Ариун цэврийн хэрэглэлийг удаан хугацаагаар солихгүй байх

Удаан хугацаагаар хэрэглэвэл нойтон хэрэглэл нь арьсны үрэвсэл, улмаар харшил,

халдвар үүсэх нөхцөл болно.Бэлэг эрхтэнээ хойноос нь урагш нь угаах,

угаалга хийхгүй байхНян үтрээ, умайн хөндийд орж, халдвар

үүсэх нөхцөл бүрдэнэ.Сарын тэмдэг ирээгүй үед ариун цэврийн

хэрэглэл хэрэглэх нь Арьсны үрэвсэл, харшил үүсэх

Хэрэглэсэн ариун цэврийн хэрэглэлийг буруу хаях

Бусдад халдвар тараах, ялангуяа элэгний халдвар

Ариун цэврийн хэрэглэлээ солихын өмнө ба дараа гараа угаахгүй байх Элэгний халдварт шар, үрэвсэлт өвчин үүсэх

2. Чанаргүй ариун цэврийн хэрэглэл ба сарын тэмдгийн үеийн буруу дадлаас эрүүл мэндэд учрах эрсдэл

Ариун цэврийн хэрэглэлийг буруу хэрэглэх, сарын тэмдгийн үеийн эрүүл ахуйн зөвлөмжүүдийг дагаж мөрдөөгүйгээс эрүүл мэндэд дараах эрсдэлүүд учирч болзошгүй тул зөв дадлыг хэвшүүлснээр эрүүл мэндээ хамгаалах боломж бүрдэнэ.

Сарын тэмдэг бол нөхөн үржихүйн үйл ажиллагааны нэг бүрэлдэхүүн хэсэг, эрүүл мэндийн чухал үзүүлэлт. Анхны сарын тэмдэг ирэх нь айх зүйл огтхон ч биш бөгөөд харин чиний бие хэвийн өсөж хөгжиж цаашид ээж болох эхлэл бий болж байгаа учраас дээр дурьдсан зөвлөгөөг сахивал амар тайван, хичээл сургуулиа үргэлжлүүлэх боломжтой.

Page 17: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

17

ТЭМДЭГЛЭЛ

Page 18: ӨМНӨХ ҮГ - WinS4Girls Mongolia MHM Handbook...тогтворжихгүй байна гэсэн үг. Заримдаа ядрах, бухимдах, бие өвдөх зэрэг

18