8
2018.08.22, ЛХАГВА ~ №164 (963) YНЭ: 1000₮ ~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~ ЗГМ Х.Баттулга ubinfo.mn бүрэлдэхүүн компани THE OFFICIAL GAZETTE АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ 2463.94 360.93 36.73 АЛТ ЗЭС 10-ЧИНГИС БОНД ХУРАЛДАй БОНД 108.32 0.13% 94.50 0.14% 5991 1.11% ГЭРЭГЭ БОНД 95.120 0.15% 1195.45 0.42% 60 тэрбумын хэрэг Л.Оюун-Эрдэнийн ялалтаар төгслөө BHP Billiton-ийн ашиг өсчээ Компанийн удирдлагууд энэ оны ногдол ашгаа 42 хувиар өсгөж, 1.18 ам.долларт хүргэлээ. >5 Эрүүл хүн хагалгаанд ордог цорын ганц шалтгаан нь эрхтнээ хандивлах. Гэвч эрхтний донор болсон хүмүүст дэмжлэг үзүүлэх ямар нэгэн хууль, эрх зүйн орчин манай улсад байдаггүй нь анхаарал хандуулах ёстой асуудал болжээ. 3 ОнцЛОх Бүх эрх хуулиар хамгаалагдана © ЦаГ аГаарЫн дэлГэрэнГYЙ мэдээллиЙГ 8 дУГаар нүүрээС УнШина УУ. УЛААНБААТАР 2018.08.22 ҮҮЛ БАгАсНA 24° 11° УЛс ТөР Үхц захиалгаар нөхөн сонгуу- лийг хойшлуулах гэлээ хэмээн УИХ-д суудалгүй намууд үзжээ. хотын мэр асан Э.Бат-Үүл АН-аас нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ. Ерөнхийлөгч Айраг суманд болсон үерийн үеэр ажилласан зарим хүнийг шагналаа. УИх-ын хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт хуралдана. эдийН зАсАг Грек хямралаас гарах гурван жилийн хөтөлбөрөө дуусгалаа. “Адуунчулуун”-ы борлуулалт оны эхний хагаст 4.08 тэрбум төгрөгт хүрчээ. Зэсийн ханш 1.1 хувиар өсөж, 5991 ам.доллартай тэнцлээ. Tоп 20 индекс 0.48 хувиар буурч, 19,213.27 нэгж болов. Tоп 20 индекс 2017 2018 10,000 15,000 20,000 25,000 30,000 Нийгэм Гандантэгчэнлин хийдээс олгож буй тусламжийн цуваа Баян-Өлгий аймгийг зорилоо. ОхУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Алтан гадас одонгоор шагнав. нЗДТГ "UB Food Festival"-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна. Дарханд ням гарагт гэрийнхээ гаднаас алга болсон таван настай хүүхэд олдохгүй байна. дэЛхий Өмнөд Африкт улсын төсвийг нь дээрэмдсэн хэргийн мөрдөн байцаалт эхэлжээ. Катар улс Туркийн санхүүг дэмжихийн тулд $3 тэрбумын своп хэлцэл байгууллаа. Сальвадор улс Тайваниас дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөв. Microsoft компани Оросын хакеруудыг АНУ-ын улс төрийг онилж байна хэмээн мэдэгдэв. Maersk-ийн хөлөг анх удаа Арктикын усан замын аянд гарсан байна. ЦАГ АГААР Тагнуулд шинэ мэдээллүүд ирсэн үндэслэлээр 60 тэрбумын хэргийг сэргээжээ. > 2 ЗГМ© 7 5 Цахим худалдаа Хятадын ложистикийг өөд татлаа Эмили Фенг Хятадын цахим арилжааны аваргууд хэрэглэгчээс эхлээд жижиглэн худалдааны гэрээ хүртэлх бүх зүйл дээр өрсөл- дсөөр буй. өдгөө уг өрсөлдөөн ложистикийн сүлжээ болон агуулахын салбар руу шилжиж, гол операторууд хүргэлтийн цагийг хэмнэхийн тулд сайн байрлалтай агуулахад хэдэн саяар нь мөнгө хаяж байна. JLL фирмийн шинжээч Стюарт Росс “Агуулах ба ложистикийн салбар хэрэглээний өсөлтөөс шууд хамаардаг. Хятадын хэрэг- лэгчдийн онлайн худалдан авалт та удахгүй гудамжинд самар зарж буй эмээгээс НөАт-ын баримт авдаг болох цаг айсуй. Хот суурин газрын өнцөг булан бүрийг хамарсан ийм төлбөр тооцооны системийг үндэсний технологийн “Gerege systems” компани бүтээж байна. төрийн үйлчилгээнд хувьсгал хийж түЦ машиныг бүтээсэн тус компани “Гэрэгэ эко систем” нэртэй шинэ бүтээгдэхүүнээ бэлэн болгохоор зэхэж буй. Энэ системээр төрийн болон төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг гүйцэтгэх боломжтой аж. Энэ нь өргөн боломжийг таны гарт авчрах монгол маягийн “Wechat” болно хэмээн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат хэлсэн юм. Мөн эднийх ирэх онд багтаж хөрөнгийн зах зээлд хөл тавихаар төлөвлөж байна. “Gerege systems”, Анд Глобал зэрэг монголчуудын үүсгэн байгуулсан технологийн компа- ниуд улам хөгжин дэвжсээр буй. Ялангуяа, инноваци дээр цэцэглэсэн манай гарааны компа- ниуд хэдийнэ олон улсад хөл тавьж эхэлсэн. Энэ тухай манай сонин өнгөрсөн сарын 26-ны дугаартаа “Монголын старт- апууд Азид гарах цаг болсон” нийтлэлээрээ хүргэж байсан. НИйГЭМ ЭДИйН ЗАСАГ 4 Facebook сард 100 жолоочийг ЗЦА-нд “ховлодог” Блокчейнд суурилсан Засгийн газрын бонд арилжина Гар утсаа оролдож эсвэл ярьж буй жолооч анхаарал болгоомжгүйгээсээ дүрэм зөрчих, цаашлаад осол гаргах эрсдэл маш өндөр. Гэхдээ утсыг зөвөөр ашиглаж чадвал замын түгжрэл, осол буурах боломж бас бий. Гар утас, интернэт өргөн хэрэглээ болсон энэ үед иргэд зөрчил гаргасан жолоочийн үйлдлийг баримтжуулж бичлэг хийн, зургийг нь авч хуулийн байгуул- лага руу илгээх нь нэмэгдсэн. тухайлбал, Замын цагдаагийн албаны албан ёсны Facebook хуудас “Цахим замын цагдаа”-д Б.Баярмаа @bayarmaaZGM Г.Байгал @baigalZGM өдөрт дунджаар 15-20 санал, гомдол ирдэг. Эдгээрийн ихэнх нь урсгал сөрсөн, замын хашлага давж зогссон, гарц хаасан зэрэг зөрчлийн мэдээлэл байдаг аж. өнгөрсөн даваа гарагт гэхэд л иргэд урсгал сөрсөн жолоо- чийн үйлдлийг зураг, бичлэгээр баримтжуулсан 10 орчим гомд- лыг уг хуудаст нийтэлжээ. Монгол улсад үүрэн холбоо- ны дата хэрэглэгчийн тоо 2.4 саяд хүрсэн. Харин өнгөрсөн нэгдүгээр сарын байдлаар Facebook-ийн 2.1 сая идэвхтэй хэрэглэгч бүртгэгдсэнээс 70 орчим хувь нь 18-34 насныхан байв. дэлхийд тэргүүлж байгаа” гэлээ. Хятадын Худалдааны яамны мэдээгээр өнгөрсөн онд 7.18 их наяд юанийн ашиг олсон Aliba- ba, Tencent, JD.com компаниуд цахим борлуулалтаараа өрсөл- дөхийн зэрэгцээ ложистик болон агуулахын төлөө дайтан тэм- цэлдэж буй. үл хөдлөх хөрөнгө эзэмших өртөг өндөр учир цахим худалдааны компаниуд өөрийн байгууламжтай байхыг эрмэлздэггүй ч ложистикийн сүлжээний чухал хэсэг болох агуулахын эрэлтийг эрс нэмлээ. > 7 Үг дааж сурах, дараа нь ачаа дааж сурах, эцэст нь алдраа даагаад сурчихвал хүн болж дээ гэж бод 00963 ЭРХТНИйГ НЬ АвЧИХААД ЭЗНИйГ НЬ ХАяДАГ ТОГТОЛЦООГ ХАЛъя FULL ENGLISH PAGE INSIDE > 6 ШИЛДЭГ нИЙТЛЭЛҮҮД ТАнД хҮРЧ БАЙнА ЗГМ: ИНФОГРАФИк Монголын аялал жуулчлалын салбар Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл © Жуулчдаас олсон орлого ДнБ-д үзүүлж буй шууд хувь нэмэр Бий болгосон ажлын байр (Төгрөгөөр) (хувиар) 1.1 11.4 10.4 1.2 11.3 10.5 1.7 11 12 тэрбум тэрбум тэрбум Дэлхийд Дэлхийд Дэлхийд 133 140 119 Урьдчилсан таамаг Урьдчилсан таамаг Урьдчилсан таамаг 2017 2017 2017 2018 2018 2018 2028 2028 2028 (нийт ажил эрхлэлтэд эзлэх хувиар) (нИЙТ 185 ОРнООС)

ЗГМ - ubinfo.mn · Хот суурин газрын өнцөг булан бүрийг хамарсан ийм төлбөр тооцооны системийг үндэсний

  • Upload
    others

  • View
    18

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

2018.08.22, ЛХАГВА ~ №164 (963) YНЭ: 1000₮~ СоёЛт ХүНий өГЛөө СоНиН уНшиХААС ЭХЭЛдЭГ ~

ЗГМ

Х.Баттулга

ubinfo.mnбүрэлдэхүүнкомпани

The official gazeTTe

АМ.ДОЛЛАР ЮАНЬ РУБЛЬ

2463.94 360.93 36.73

АЛТ ЗЭС 10-ЧИНГИС БОНД ХУРАЛДАй БОНД

108.320.13%

94.500.14%

59911.11%

ГЭРЭГЭ БОНД

95.1200.15%

1195.450.42%

60 тэрбумын хэрэг Л.Оюун-Эрдэнийн ялалтаар төгслөө

BHP Billiton-ийн ашиг өсчээ

Компанийн удирдлагууд энэ оны ногдол ашгаа 42 хувиар өсгөж, 1.18 ам.долларт хүргэлээ. >5

Эрүүл хүн хагалгаанд ордог цорын ганц шалтгаан нь эрхтнээ хандивлах. Гэвч эрхтний донор болсон хүмүүст дэмжлэг үзүүлэх ямар нэгэн хууль, эрх зүйн орчин манай улсад байдаггүй нь анхаарал хандуулах ёстой асуудал болжээ. 3

ОнцЛОх

Бүх эрх хуулиар хамгаалагдана ©

ЦаГ аГаарЫн дэлГэрэнГYЙ мэдээллиЙГ 8 дУГаар нүүрээС УнШина УУ.

УЛААНБААТАР2018.08.22

ҮҮЛ БАгАсНa

24° 11°

УЛс ТөРҮхц захиалгаар нөхөн сонгуу-лийг хойшлуулах гэлээ хэмээн УИХ-д суудалгүй намууд үзжээ. хотын мэр асан Э.Бат-Үүл АН-аас нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлжээ. Ерөнхийлөгч Айраг суманд болсон үерийн үеэр ажилласан зарим хүнийг шагналаа. УИх-ын хууль зүйн байнгын хороо энэ долоо хоногт хуралдана.

эдийН зАсАгГрек хямралаас гарах гурван жилийн хөтөлбөрөө дуусгалаа.“Адуунчулуун”-ы борлуулалт оны эхний хагаст 4.08 тэрбум төгрөгт хүрчээ. Зэсийн ханш 1.1 хувиар өсөж, 5991 ам.доллартай тэнцлээ. Tоп 20 индекс 0.48 хувиар буурч, 19,213.27 нэгж болов.

Tоп 20 индекс

2017 201810,000

15,000

20,000

25,000

30,000

НийгэмГандантэгчэнлин хийдээс олгож буй тусламжийн цуваа Баян-Өлгий аймгийг зорилоо. ОхУ-ын иргэн Антон Витальевич Коваленког Алтан гадас одонгоор шагнав. нЗДТГ "UB Food Festival"-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна. Дарханд ням гарагт гэрийнхээ гаднаас алга болсон таван настай хүүхэд олдохгүй байна.

дэЛхийӨмнөд Африкт улсын төсвийг нь дээрэмдсэн хэргийн мөрдөн байцаалт эхэлжээ. Катар улс Туркийн санхүүг дэмжихийн тулд $3 тэрбумын своп хэлцэл байгууллаа. Сальвадор улс Тайваниас дипломат харилцаагаа тасалж, БНХАУ-ыг хүлээн зөвшөөрөв. Microsoft компани Оросын хакеруудыг АНУ-ын улс төрийг онилж байна хэмээн мэдэгдэв.Maersk-ийн хөлөг анх удаа Арктикын усан замын аянд гарсан байна.

ЦАГ АГААР

Тагнуулд шинэ мэдээллүүд ирсэн үндэслэлээр 60 тэрбумын хэргийг сэргээжээ. > 2

ЗГМ©

7 5

Цахим худалдаа Хятадын ложистикийг өөд татлаа

Эмили ФенгХятадын цахим арилжааны

аваргууд хэрэглэгчээс эхлээд жижиглэн худалдааны гэрээ хүртэлх бүх зүйл дээр өрсөл­дсөөр буй. өдгөө уг өрсөлдөөн ложис тикийн сүлжээ болон агуулахын салбар руу шилжиж, гол операторууд хүргэлтийн цагийг хэмнэхийн тулд сайн байрлалтай агуулахад хэдэн саяар нь мөнгө хаяж байна. JLL фирмийн шинжээч Стюарт Росс “Агуулах ба ложистикийн салбар хэрэглээний өсөлтөөс шууд хамаардаг. Хятадын хэрэг­лэгчдийн онлайн худалдан авалт

та удахгүй гудамжинд самар зарж буй эмээгээс НөАт­ын баримт авдаг болох цаг айсуй. Хот суурин газрын өнцөг булан бүрийг хамарсан ийм төлбөр тооцооны системийг үндэсний технологийн “Gerege systems” компани бүтээж байна. төрийн үйлчилгээнд хувьсгал хийж түЦ машиныг бүтээсэн тус компани “Гэрэгэ эко систем” нэртэй шинэ бүтээгдэхүү нээ бэлэн болгохоор зэхэж буй. Энэ системээр төрийн болон төлбөр тооцооны бүх төрлийн үйлчилгээг гүйцэтгэх боломжтой аж. Энэ нь өргөн боломжийг таны гарт авчрах монгол маягийн “Wechat” болно хэмээн компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбат хэлсэн юм. Мөн эднийх ирэх онд багтаж хөрөнгийн зах зээлд хөл тавихаар төлөвлөж байна.

“Gerege systems”, Анд Глобал зэрэг монголчуудын үүс гэн байгуулсан техноло гийн компа­ниуд улам хөгжин дэвжсээр буй. Ялангуяа, ин новаци дээр цэцэглэсэн манай гарааны компа­ниуд хэдийнэ олон улсад хөл тавьж эхэлсэн. Энэ тухай манай сонин өнгөрсөн сарын 26­ны дугаартаа “Монголын старт­апууд Азид гарах цаг болсон” нийтлэлээрээ хүргэж байсан.

НИйГЭМ ЭДИйН ЗАСАГ

4

Facebook сард 100 жолоочийг ЗЦА-нд “ховлодог”

Блокчейнд суурилсан Засгийн газрын бонд арилжина

Гар утсаа оролдож эсвэл ярьж буй жолооч анхаарал болгоомжгүйгээсээ дүрэм зөрчих, цаашлаад осол гаргах эрсдэл маш өндөр. Гэхдээ утсыг зөвөөр ашиглаж чадвал замын түгжрэл, осол буурах боломж бас бий. Гар утас, интернэт өргөн хэрэглээ болсон энэ үед иргэд зөрчил гаргасан жолоочийн үйлдлийг баримтжуулж бичлэг хийн, зургийг нь авч хуулийн байгуул­лага руу илгээх нь нэмэгдсэн.

тухайлбал, Замын цагдаа гийн албаны албан ёсны Facebook хуу дас “Цахим замын цаг даа”­д

Б.Баярмаа@bayarmaaZGM

Г.Байгал@baigalZGM

өдөрт дунджаар 15­20 санал, гом дол ирдэг. Эдгээрийн ихэнх нь урсгал сөрсөн, замын хашлага давж зогссон, гарц хаасан зэрэг зөрчлийн мэ дээ лэл байдаг аж. өнгөрсөн даваа гарагт гэхэд л иргэд урсгал сөрсөн жолоо­чийн үйлдлийг зураг, бичлэгээр баримтжуулсан 10 орчим гомд­лыг уг хуудаст нийтэлжээ.

Монгол улсад үүрэн холбоо­ны дата хэрэглэгчийн тоо 2.4 саяд хүрсэн. Харин өнгөр сөн нэг дүгээр сарын байдлаар Facebook­ийн 2.1 сая идэвхтэй хэрэг лэгч бүртгэгдсэнээс 70 орчим хувь нь 18­34 насныхан байв.

дэлхийд тэргүүлж байгаа” гэлээ.Хятадын Худалдааны яамны

мэдээгээр өнгөрсөн онд 7.18 их наяд юанийн ашиг олсон Aliba­ba, Tencent, JD.com компа ниуд цахим борлуулалтаараа өрсөл­дөхийн зэрэгцээ ложистик болон агуулахын төлөө дайтан тэм­цэлдэж буй. үл хөдлөх хөрөнгө эзэмших өртөг өндөр учир цахим худалдааны компаниуд өөрийн байгууламжтай байхыг эрмэлздэггүй ч ложистикийн сүлжээний чухал хэсэг болох агуулахын эрэлтийг эрс нэмлээ.

> 7

Үг дааж сурах, дараа нь ачаа дааж сурах, эцэст нь алдраа даагаад сурчихвал хүн болж дээ гэж бод

0 0 9 6 3

ЭРХТНИйГ НЬ АвЧИХААД ЭЗНИйГ НЬ ХАяДАГ ТОГТОЛЦООГ ХАЛъя

FULL ENGLISH PAGE INSIDE > 6

ШИЛДЭГ нИЙТЛЭЛҮҮД ТАнД хҮРЧ БАЙнА

ЗГМ: ИНФОГРАФИк

Монголын аялал жуулчлалын салбар

Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл ©

Жуулчдаас олсон орлого

ДнБ-д үзүүлж буй шууд хувь нэмэр

Бий болгосон ажлын байр

(Төгрөгөөр)

(хувиар)

1.1

11.4

10.4

1.2

11.3

10.5

1.7

11

12

тэрбум тэрбум тэрбум

Дэлхийд

Дэлхийд

Дэлхийд

№133

№140

№119

Урьдчилсан таамаг

Урьдчилсан таамаг

Урьдчилсан таамаг

2017

2017

2017

2018

2018

2018

2028

2028

2028

(нийт ажил эрхлэлтэд эзлэх хувиар)

(нИЙТ 185 ОРнООС)

дорноговь аймгийн Айраг сумын нутагт болсон байгалийн гамшгийн үеэр эр зориг, авхаалж самбаа гарган ажиллаж, олон хүний амь нас, эрүүл мэндийг

сахин хамгаалж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүр­гээ нэр төртэй биелүүлсэн онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, уБтЗ

ХНН болон эрүүл мэндийн сал­барын ажилтан, албан хаагчдыг төрийн одон медалиар шагналаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, дээрх салбаруудын нийт 40 хүнд Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, шударга журам медалиар шагнасан юм.

тэрбээр шагнал гардуулс­ныхаа дараа “ослын нөхцөл байдалд онцгой байдлын ажилтнууд, цагдаа, эмч, төмөр замын ажилтнууд иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, сэргээн босголтын аж­лыг шуурхай гүйцэтгэх зэргээр албаны болон иргэний үүргээ нэр

төртэй биелүүлэн ажиллаж, ослын үр дагаврыг богино хугацаанд арилгахад чармайн зүтгэжээ.

өнөөдөр хүнд нөхцөл бай­далд ур чадвар гарган, зориг сэтгэлээрээ бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг шуурхай ханган, ослын үр дагаврыг арилгах, сэргээн босгох ажилд хүчин зүтгэ­сэн иргэдийг шударга журам медалиар шагналаа. Бүгдэд та­лархал илэрхийлье.

Хүн бүр албаны болон иргэ­ний үүргээ та бүхэн шиг чин шударгаар, хичээл зүтгэл тэйгээр биелүүлэхийн үлгэр жишээг үзүүлдэг байх цаг дор монголчууд, Монголын иргэд амгалан тайван амьдрах нөхцөл хангагдах болно” гэсэн юм.

Улс төр

2 2018.08.22, ЛХАГВА ~ №164 (963)

ТУЗ-ийн даргаЭрдэнэбаатарын ДОЛГИОН

Ерөнхий эрхлэгч Баатарын ДУЛАМХОРЛОО

ЗөвлөхШатарбалын ДАвААДОРж

Орлогч эрхлэгчЛхагважавын СУГАРМАА

Утас: 99903584

Улс төр, нийгэм, эрэн сурвалжлах мэдээллийн албаЭдитор Б.Энхжаргал

Утас: 99901621

Цахим контент, бүтээлч үйлдвэрлэлийн албаЭдитор Г.Баярсайхан

Утас: 99903574

Эдийн засаг, уул уурхайн мэдээллийн алба

Утас: 99903581 99903578 99907843

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, I хороо, Энхтайваны өргөн чөлөө,

“Блю Скай тауэр” 407 тоотУлсын бүртгэлийн дугаар. 1024

Утас: 70103131, Факс: 7010606

zgm.mn

ubinfo.mnДугаарын удирдагч

Л.Сугармаа

“Засгийн газрын мэдээ” сонин нь ардчилсан, шударга ёс, хүний эрхийг дээдэлж, чөлөөт

сэтгүүл зүйн хэм хэмжээг бүрнээ сахин, олон ургальч үзлийг илэрхийлэх мэдээллийн

индэр байж, нийт Монгол үндэстний ойлголцол, эв нэгдлийг бэхжүүлэхийг эрхэм

зорилгоо болгоно.

РЕДАКц

ЗАР СУРТАЛЧИЛГАА

хАЯГ

цАхИм хУвИЛБАР

0 0 9 6 3

Тагнуулд шинэ мэдээллүүд ирсэн үндэслэлээр 60 тэрбумын хэргийг сэргээжээ

П.БатбөхЗГМ

Л.Оюун-Эрдэнэ гишүүнд 60 тэрбумын хэрэгтэй холбоотой 80 гаруй мэдээлэл, 15 баримт бүхий санал иржээ

уиХ­ын гишүүн Л.оюун­Эрдэнэ 60 тэрбумын гэх хэр гийн талаар ээлжит мэдээлэл хийлээ. түүний энэ удаагийн мэдээлэл тууштай тэмцэл нь үр дүнд хүрснийг илтгэв. тэрбээр энэ сарын эхээр спикер М.Энхболдод тавьсан хугацаатай шаардлагынхаа хариуг өнгөрсөн даваа гарагт авчээ. түүний шаардлагад 60 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсондоо харамсаж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйх, хэргийг эвлүүлэг гэдэг үндэслэлээр хаагдсаныг дахин шалгуулах хүсэлт гаргах, уиХ­ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулж 60 тэрбумын болон бусад авлигын хэргийг сонсох, АтГ­ын удирдлагад хариуцлага тооцох зэргийг тусгасан байв.

тэгвэл энэхүү шаардлага үндсэндээ биелсэн гэж тэрбээр дүгнэв. Л.оюун­Эрдэнэ тэмцэл өрнүүлсний ачаар хэд хэдэн онцлох үр дүнд хүрснийг хэлсэн. Эхнийх нь уиХ­ын дарга М.Энхболд буруугаа хүлээж уучлалт гуйх агуулгатай байсан. уиХ­ын дарга М.Энхболд Л.оюун­Эрдэнэ гишүүнд илгээсэн бичигтээ МАН­ын Хяналтын ерөнхий хороонд өчсөн өөрийн мэдүүлэг бүхий тус хорооны тогтоолыг хавсаргасан аж. тэр тогтоолд “Миний бие МАН­ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдрийг хүртэл хэн нэгнийг албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч 60 тэрбумын хэрэгт нэр холбогдож намынхаа нэр хүндийг унагасандаа туйлын

ТЕнДЕР ШАЛГАРУУЛАЛТын нЭР: Сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж

худалдан авахТЕнДЕР ШАЛГАРУУЛАЛТын ДУГААР:

ТШ/2018/03/ХҮБХЗГ/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сүүний үйлдвэрийн аж ахуй эрхлэгчдэд зориулан сүү шинжлэх багаж, сүүнээс цөцгий ялгах төхөөрөмж, бяслаг үйлдвэрлэх төхөөрөмж худалдан авах тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000 /тавин мянган/ төгрөгөөр худалдан авч болно. Данс: Төрийн сан банк–100900019002. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршилтын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 оны борлуулалтын орлогын дундаж нь тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас дээш байх тухай нотлох баримтыг ирүүлнэ.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 жил буюу 2015, 2016, 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ.

Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна.

Тендерийн хамт тендерт оролцогч өөрийн

санал болгож буй тендерийн үнийн 1 хувьтай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Цахим тендерийг хүлээн авах хаяг:

Засгийн газрын цахим худалдан авах ажиллагааны мэдээллийн систем буюу www.tender.gov.mn цахим хуудсыг ашиглан ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

ЗГМ ТОвЧХОН» ПАРЛАмЕнТ УИХ-ын дарга М.Энхболд Европын холбооноос Монгол Улсад суух анхны Элчин сайдаар томилогдон ирсэн Траяан Лауренцю Христэаг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр манай улс Европын Холбооны гишүүн 28 орны зах зээлд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортлох GPS+ хөнгөлөлтийн ерөнхий системийг хангалттай ашиглаж чадахгүй байгааг УИХ-ын дарга дурдаад энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

» нАмУУД Өнөөдөр ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой маргааныг хэлэлцэх гэж буйтай холбогдуулан МАХН, МҮАН, МНН, ИЗНН-ын удирдлагууд мэдэгдэл хийв. Тэд эрх баригчдыг ҮХЦ-ийг ашиглан удахгүй болох нөхөн сонгуулийг хойшлуулах, зохион байгуулахгүй байх шийдвэр гаргуулах гэж байна хэмээн хардаж байна.

» ТОО

500 Тэрбум. Ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэхээр БХБ-ын сайд Сангийн яаманд хүсэлт хүргүүлжээ. Энэ онд улсын төсвөөс 120 тэрбум, Монголбанкны эргэн төлөлтөөр 220 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгож байгаа бөгөөд ирэх онд энэ дүнг 500 тэрбум төгрөгт хүргэх хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлээд байна.

» БАЙР СУУРьХэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумдад болох УИХ-ын нөхөн сонгуульд АН-аас Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлнэ гэж байсан ч энэ яриа талаар болжээ. Э.Бат-Үүл “өнөөдрийн АН-ыг олигархиудын нам болсон. Тиймээс би олигархын намаас нэр дэвшихгүй гэж мэдэгсэн гэнэ.

60 тэрбумын хэрэг Л.Оюун-Эрдэнийн ялалтаар төгслөө

харамсаж байна” гэсэн байжээ. үүнийг Л.оюун­Эрдэнэ тайл­

барлахдаа “Монголын сүүлийн 27 жилийн улс төрийн түүхэнд төрийн гурван өндөрлөгийн зүгээс харамсаж байгаагаа илэрхийлэн уучлалт гуйсан анхны тохиолдол болж байна” хэмээн онцлов. Мөн МАН­ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж энэ улиралд багтаан МАН­ын дарга асан М.Энхболд болон Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг намынхаа удирдах зөвлөлөөр хэлэлцэх болсон нь намын нэр хүндийг цэвэрлэхэд нааштай үр дүн авчирна гэж үзэж байгаа аж.

үүнээс гадна Нийслэлийн прокурорын газраас Л.оюун­Эрдэнэд хандан 60 тэрбумын хэргийг хаасан байсныг дахин сэргээж байгаагаа мэдэгдсэн албан бичиг М.Энхболдын хариутай давхцан иржээ.

тэр бичигт “тагнуулын ерөн­хий газраас хэрэг бүрт гэлтэй

хол боотой шинэ мэдээл лүүд гарсан учраас дахин нягталж үзэхээр болсон” хэмээн хэр­гийг сэргээх үндэслэлээ тайл барлажээ. ийм бичиг прокуророос ирсэн нь түүний шаардлагын хоёр дахь зорилго биелснийг харуулав. Мөн тэрбээр “Нийслэлийн прокурорын газрын албан бичиг уиХ­ын дарга М.Энхболдын хариутай цаг хугацааны хувьд давхацсан нь Монголын хууль хяналтын байгууллагад дээрээс хэрэг нээ гэхээр нээдэг, хаа гэхээр хаадаг тогтолцооны гажуудал нүүрлэснийг илтгэж байна” гэж шүүмжилсэн юм.

Хамгийн гол нь шаардлагын

цөм болсон уиХ­ын ээлжит бус чуулганыг хуралдуулах боломж бүрдсэн нь Л.оюун­Эрдэнийн төдийгүй гарын үсэг зурсан 20 гаруй гишүүний ялалт гэж хэлж болно. уиХ­ын дарга М.Энхболд, Л.оюун­Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн бичигтээ “Хууль зүйн байнгын хороог энэ долоо хоногт багтаан хуралдуулж, ээлжит бус чуулганы товыг тогтоох” талаар чиглэл өгснөө дурджээ. ингэснээр уиХ­ын ээлжит бус чуулган намрын чуулганы нээлтээс өмнө зайлшгүй хуралдах нөхцөл бий болов. Ерөнхийлөгч, уиХ­ын гишүүдийн шаардлагаар ээлжит бус чуулганыг зар­лан хуралдуулалгүй ээлжит чуулгантай золговол үндсэн хуулийн зөрчил болж, М.Энхболд өөрөө спикерийн албанаас огцрох нөхцөл бүрдэнэ. тиймээс ээлжит бус чуулган удахгүй болох нь гарцаагүй гэж уиХ­ын гишүүн Л.оюун­Эрдэнэ онцолсон. “тайлан”­гийн­хаа төгсгөлд тэрбээр дээрх шаардлага биелсэн нь гишүүд хамтран тэмцвэл болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг засаж залруулж болохын том нотолгоо боллоо гэж дүгнэсэн. түүгээр ч барахгүй хамтран зүтгэж буй гишүүд дуулиан болсон олон хэргийн учигийг тайлахаар зорьж байгааг дуулгав. түүний эхлэл нь Эрдэнэт үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалж олон тэрбум төгрөгөөр хохироосон “Жаст”­ын хэрэг байх аж.

ШАГНАЛ

Х.Баттулга: Бүх хүн албаны болон иргэний үүргээ та нар шиг биелүүлдэг цаг дор монголчууд тайван амьдарна

ТОДРУУЛГА & ЗАЛРУУЛГА

Уншигч та манай сонины мэдээ, нийтлэл, сурвалжилгатай холбоотой тодруулж, залруулах шаардлагатай

санал, хүсэлт байвал› [email protected]

Утас: 99903584 хаягаар бидэнтэй холбогдоно уу.

ТЕнДЕРИЙн УРИЛГА Огноо: 2018-08-22

хаяг: хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 504 дугээр өрөө, 5 дугаар давхар, Засгийн газрын 9/А дугаар байр,

Энхтайвны өргөн чөлөө-16/А, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар-13381, монгол улс Утас: 976-51-261962; Факс: 976-51-262634

Бидний дараагийн тэмцэл “Стандарт”

банктай холбоотой

ЗГм: Сэдэв

3ЗАСГийН ГАЗРыН МЭдЭЭ СоНиН

Эрхтний донорт дэмжлэг үзүүлэх хууль эрх зүйн тогтолцоо байхгүй

Г.Баярсайхан@bayarsaikhanZGM

сар ч хүрэлгүй ажилдаа орж, хүнд хүчир бүхэнтэй эвлэрсэн гэнэ. шинээр элэг тавиулсан хүн нь эмнэлгийн хяналтад байж, эмчилгээ хийлгээд л байдаг. Харин донор болсон нь үнсэн дээр хаягдсан шалз мэт үлдэж хоцорсон ойрхны жишээ гэвэл нэг иймэрхүү. Аз болоход тайруулсан элэг нь хурдан төлжиж, бүрэн бүтэн болжээ.

Энэ бол ганцхан жишээ. Бусдын төлөө сайхан сэтгэл гаргачихаад эцэст нь хүнд ачаа үүрч яваа Б шиг хүн олон байгаа.

Эрүүл хүн хагалгаанд ордог цорын ганц шалтгаан нь эрхтнээ хандивлах. өөрөөр хэлбэл, нэг насандаа хийж буй хамгийн том буян гэсэн үг. ихэнх тохиолдолд донорууд хагалгаанаас хойш гурван сарын дараа хөнгөн хөдөлмөр эрхэлж болдог. Харин биеийн хүчний ажил хийдэг бол зургаан сар хүртэл гам барих шаардлагатай аж.

Гэтэл донор болсон хүмүүст дэмжлэг үзүүлэх ямар нэгэн хууль эрх зүйн орчин манай улсад байдаггүй юм байна. тийм атлаа эрхтнээ өгвөл эгэлгүй буянтан болно хэмээн ухуулаад байдаг нь гаслантай.

“Эрхтний донор болсон иргэдийн халамж, нийгмийн хамгааллыг яаралтай сайжруулах хэрэгтэй гэдэг нь амьдрал дээр харагдаж байна. Хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийг группт оруулдаг шиг жилийн хугацаанд нийгмийн халамжийн сангаас дэмжлэг үзүүлж болно. Эрхтний донор болсон хүмүүсийн нийгмийн даатгалыг тодорхой хугацаанд даах, донор болсны дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үнэгүй үзүүлэх зэргээр урамшуулж, дэмжлэг үзүүлбэл донор болох хүний тоо нэмэгдэж, бусдыгаа аврах сэдэл төрүүлнэ” хэмээн ХСүт­ийн захирал Ж.Чинбүрэн ярьсан юм.

Эрхтний донор болно гэдэг баргийн хүнээс гараад байдаггүй эр зориг, хүнлэг сайхан сэтгэл шаардсан зүйл гэдэг нь мэдээж. ийм донор угаас цөөхөн бий. Хүнд амьдрал бэлэглэхийн тулд өөрийн эрхтнээ тасдан өгч, баатарлаг эр зоригтон болсон энэ хүмүүстээ улс яагаад анхаарал хандууулж болохгүй гэж. Монгол улс хуулийн зохицуулалтын

дагуу донор хүнээс эрхтнийг нь авсан юм бол эргээд нийгмийн зохих халамжийг нь үзүүлдэг энэрэнгүй улс болмоор байна. ийм эвлэрч боломгүй харгис гэмээр явдлыг сонссон би бээр энэ хатуу үгсийг Эрүүл мэндийн сайд руу шидэхээс аргагүйд хүрэв.

200 хүнээс дөрөвт нь л донор олджээ

уиХ­ын нэр бүхий гишүүд донорын тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийг энэ оны эхээр батлуулж чадсан. шинэчилсэн найруулгаар амьгүй донороос эрхтэн авч болохыг албан ёсоор хуульчилсан зэрэг амьдралд хэрэгцээтэй заалтуудыг шигтгэж өгсөн юм. Гэхдээ донор болох хүний насыг 25­аар тогтоосон нь өдгөө хамгийн том хүндрэл учруулж буйг “галын шугам” дээр ажиллаж буй эмч нар сануулж байна.

“Зөвхөн манай эмнэлэгт жилдээ 2000 хүн оношлогдоход тэдний 200 нь элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэж гарсан. Гэвч манай хүлээлгийн жагсаалтад байгаа 200 хүнээс зөвхөн 30­д нь донор олдож магадгүй гэсэн дүгнэлт гарсан. үүнээс дөрөвт нь л бүх тохироо бүрдэж, элгээ солиуллаа. одоо тав дахь хүн нь хагалгаанд орох гэж байна. Эндээс донор асар их дутагдалтай байгаа нь харагдах байх. 2018 оны нэгдүгээр сард шинэчлэн баталсан донорын тухай хуульд донор болох боломжтой насыг “25 болон түүнээс дээш” гээд заачихсан. Энэ заалтын балгаар арай гэж олдсон донорууд насаараа шууд хасагдчихаж байгаа юм. 40­60 насны хүмүүс ихэвчлэн хагалгаа хийлгэдэг. донор болж, тэдэнд эрхтнээ өгөх хамгийн тохиромжтой хүмүүс нь төрсөн үр хүүхдүүд нь байдаг. Гэтэл үр хүүхдүүд нь 25­аас дээш настай байх тохиолдол маш цөөхөн. ингэснээр байж болох доноруудын 90 шахам хувь нь автоматаар хасагдчихаад байна” хэмээн ХСүт­ийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн их эмч Р.Мөнхбат учирласан юм.

уг нь ихэнх улсад донор болох насыг 18­20 гэж хуульчилсан байдаг юм билээ. Гэвч манай хууль санаачлагчид тэрхүү 25 гэдэг тоог яагаад, ямар үндэслэлээр гаргаад ирсэн юм, бүү мэд. Ямартай ч тэдний баталсан хуулийн гайгаар өвчин зовлондоо шаналсан өчнөөн хүн донор олдохгүйн зовлонд унаад байна. уг нь 20 гэдэг бие даан шийдвэр гаргах боломжтой нас. өдий насны залуус амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа аав, ээжийгээ аврахын тулд өрөөсөн бөөр, тал элэгээ “буруу харан

Өвчтэй эцэг, эхээ харсаар байгаад нөгөө ертөнц рүү

илгээ гэсэн мэт хууль болжээ

2018.08.22, ЛХАГВА ~ №164 (963)

Эрхтнийг нь авчихаад эзнийг нь хаядаг тогтолцоог халъя

уйлж, зөв харан инээлгүй” үрийн сэтгэлээр өгөхөд бэлэн байдаг нь мэдээж. Гэтэл амьдралд нийцээгүй хуулийн заалт үүнд чөдөр тушаа болж, эцэг, эхчүүд үр хүүхдийнхээ нүдэн дээр нөгөө ертөнц рүү яваад өгөх эрсдэл бодитоор тулгараад байгааг эрхэм гишүүд мэддэг юм

уу. “донорын насыг 25 болгох заалт маш олон хүний эрүүл болох замыг хаасан гэдэгтэй эмч нар бүгд санал нэгддэг” хэмээн Р.Мөнхбат эмч нэмж хэлсэн юм.

ийнхүү мэргэжлийн хүмүүс нь донорын тухай хуулийн алдаа дутагдалтай талуудыг тайлбарласаар байна. Эрдэнэт

хүний амь нас, эрүүл мэндтэй шууд хамаатай энэхүү асуудалд ЭМЯ болон эрхэм сайд д.Саран­гэрэл таныг анхаарлаа хан ­дуулахыг хүсье. Цөөн хэдэн доноруудаа дэмжсэн, хүнд хүр­тээлтэй хуультай улс болчихвол монголчуудад буян болох гээд байна.

Манай эмч, эмнэлгийн бай­гуул лагын туршлага, ур чадвар, хан гамж сайж рахын хэрээр хүнд хэцүү хагалгааг эх орондоо хийдэг болсон. тухайл бал, 2006 онд анх бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн бол үүнээс хойш 160 хүнд бөөр, 50 гаруй хүнд элэг, 11 хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа хийжээ. өөрөөр хэлбэл, эмнэлгийн хүчин чадал дээшилснээр төдий тооны хүний амь насыг аварч чадсан гэсэн үг. Нөгөөтэйгүүр эдгээр хагалгааг гадаадад хийлгэвэл ямар их зардал гарах байсныг бодолцох ёстой. Сүүлийн гурван жилд 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засалд орохоор харь орныг зорьсон гэх тоо бий. тэд зөвхөн эмчилгээний зардалд 50­250 мянган ам.доллар зарцуулдаг аж. Харин том хагалгааг өөрсдөө хийдэг болсны ачаар гадагш чиглэсэн энэ их мөнгөн урсгалын зарим хэсгийг дотооддоо үлдээж чадсан нь яах аргагүй том дэвшил.

Хэдийгээр монгол эмч нар эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж байгаа ч донор олдохгүйн зовлон их байдгийг учирлаж байв. үүнд мэдээж олон шалтгаан бий. Гэхдээ манай улс донор болсон иргэддээ хагалгааны дараа огт анхаарал тавьдаггүй, ашигласан л бол боллоо гэсэн мэт тоолгүй орхидог нь үүний нэг шалтгаан байж мэднэ. Жишээ дурдья.

37 настай Б жил гаруйн өмнө элэгний донор болж улсын нэгдүгээр төв эмнэлэгт хагалгаанд оржээ. Хамаатны ахынх нь элэг устаад солихоос аргагүйд хүрсэн юм байна. ингээд ах дүүсээрээ донор хайтал түүнийх яг таарсан гэнэ. ингээд элэгнийхээ 70 хувийг ахдаа өгч, нэгэн хүнд амьдрал бэлэглэжээ.

Гэвч Б элэгнийхээ талыг өгсөн өдрийнхөө маргаашнаас л хэнд ч хэрэггүй нэгэн болж хувирав. Эмнэлгийн зүгээс тавьдаг анхаарал гэж бараг үгүй. Гэрт нь гаргахдаа түүнийг бүтэн жил ажил хийж болохгүйг анхааруулжээ. Гэвч гэр бүлээ тэжээдэг өрхийн тэргүүн жилийн турш ажил хийхгүй элгээ тэвэрч хэвтвэл амьдрал уруудах нь тодорхой. ингээд аргагүйн эрхэнд ганц

Донор болох хүний насыг 25-аар тогтоосон нь өдгөө хүндрэл учруулж, олон хүн эрүүлжих замыг хаасан болохыг “галын шугам” дээр ажиллаж буй эмч нар сануулж байна.

BBM©

нийгэм

4 2018.08.22, ЛХАГВА ~ №164 (963)

Замын цагдаа байхгүй ч хажуу дахь жолоочоосоо эмээдэг болж байна

Facebook сард 100 жолоочийг ЗЦА-нд "ховлодог"

огноо: 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн засвар”-ын ажилТендер шалгаруулалтын дугаар: нхААГ-18/0058

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар эрх бүхий тендерт оролцогчдоос “Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн засвар”-ын ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50 000 (тавин мянга) төгрөгийг банкны цахим төлбөр тооцооны системийг ашиглан төлсөн байх ёстой.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.Тендер нь дараах багцаас бүрдэнэ: Багц 3: Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн засвар (16, 17, 19 дүгээр

хороо), Дугаар: нхААГ-18/0058-3

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын аль нэг жилийн борлуулалтын хэмжээ нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртөгийн 30 хувиас багагүй байх.

3. Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын аль нэг жилд төсөвт өртөгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх.

Ижил төстэй ажилд засварын ажил болон түүнээс дээш гүйцэтгэсэн туршлагыг тооцно.Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

Барилга, хот байгуулалтын яамнаас олгодог:2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт

эсвэл

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил

Шаардагдах тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэТүншлэлийн гишүүн бүр тусгай зөвшөөрөлтэй байна. (нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ)Тендерийн хамт дараах тендерийн баталгаа ирүүлнэ.Багц 3: Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн засвар (16, 17, 19 дүгээр

хороо), 434 000 (Дөрвөн зуун гучин дөрвөн мянган) төгрөгХүчинтэй байх хугацаа: 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг дуустал.Тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө

системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 15 цаг 10 минутад Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 1012 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.Дотоодын давуу эрх тооцно.Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох бусад материалыг

www.tender.gov.mn, www.ub-procurement.mn цахим хуудаснаас, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу-15, нийслэлийн Засаг захиргааны IV байр, 10 дугаар давхар,

нийслэлийн худалдан авах ажиллагааны газар,Утас: 75757810

ТЕнДЕРИЙн УРИЛГА

Анхаарал болгоомжгүй 101

Ухрах 553

Зай тохируулаагүй 3552

159

Эгнээ байр 840

Хурд хэтрүүлсэн 236

Уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон

1600

Жолоочийн буруутай үйлдэл(улсын хэмжээнд)

ОРОН НУТАГ» АРхАнГАЙМонгол, Германы археологичид Архангай аймгийн Хотонт сумын нутагт орших Уйгурын эзэнт гүрний нийслэл Хар балгасын Ордон хотын худгийг нээж олжээ. Тус худгийг 4-5 метрийн гүн бөгөөд 30-40 см зузаантай чулуун хавтанг 14-15 орчим эгнээгээр өрж хийжээ.

» хӨвСГӨЛХатгал тосгоны Хөвсгөл нуурын дэргэд Онцгой байдлын газрын усчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлага сургууль хийх төвтэй боллоо. “Гүний усны сургалтын төв” нь нэг ээлжинд 40 хүн хүлээж авах дүнзэн байшин, 20-25 хүний гэр, 40-60 хүний ресторан, 15-20 авто машины зогсоол, нуурын эрэг дэх усан онгоцны зогсоол, спорт талбайтай юм. Сургалтын төвд жилд 200 мэргэжлийн усчин аврагч, 500-1000 иргэнд зориулсан анхан шатны сургалт зохион байгуулахаар зорьж байна.

» ОРхОнОрхон аймгийн дөрвөн аж ахуйн нэгж 2018-2019 онд 4000 тонн махыг ОХУ, БНХАУ, Иран улсад экспортлохоор төлөвлөжээ. Компаниуд ОХУ-д 2590, БНХАУ-д 1000, Иранд 500 тонн мах экспортолно. Харин нөөцийн махны хөтөлбөрт 10500 тонн мах нийлүүлэхээр төлөвлөж байна.

» хОвДЖаргалант сумын Буянт багт малын гоц халдварт боом өвчний шинж тэмдэг илэрчснийг, лабораторын шинжилгээгээр баталжээ. Тиймд аймаг, сумын Онцгой комисс хорио цээрийн бүс тогтоож, 24 цагийн хяналтын пост ажиллуулж эхэлсэн байна. Мөн Буянт голын хөвөөнд боомоор өвчилсөн мал үхсэн тул иргэдийг тус голын усанд орохгүй байхыг анхаарууллаа

» БУЛГАнБугат сумын сургууль хичээлийн байргүй болжээ. Тус сумын сургуулийн барилга суурь, хана нь цуурч эвдэрсэн учраас 2014 онд мэргэжийн хяналтын болон онцгой байдлын газрын байцаагчид үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Тиймээс энэ жилийн улсын төсөвт тус суманд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байрны барилгыг 2.1 тэрбум төгрөгөөр барихаар тусгаж, энэ жил 980 сая төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна. Гэвч тендер шалгаруулалт гомдол гарсан учраас сургуулийн барилгын ажил гацаж, 160 орчим хүүхдийг зэргэлдээх Булган сум, Орхон аймгийн сумдын сургуульд явуулах болоод байна.

» БАЯн-ӨЛГИЙ Аймгийн хадлангийн бүс нутгууд болох Ногооннуур, Цэнгэл сумдад өвсний үнэ өсөж, нэг машин өвс 400-450 мянган төгрөгт хүрээд байна. Өнгөрсөн оны мөн үед дээрх хэмжээний өвс 250-300 мянган төгрөгөөр борлогдож байсан юм. Ийнхүү үнэ өсөхөд өнгөрсөн өвөл өвөлжилт хүндэрсэн үед өссөн өвс, тэжээлийн үнэ дахиж буугаагүй, уулын хадлангийн гарц тааруу, шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Энэ жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд 62.8 мянган тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар 15 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

» ГОвь-АЛТАЙАймгийн хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар 862 мянган толгой хээлтэгч мал төллөж, 844.8 мянган төл бойжжээ. Одоогоор 17.4 мянган төл хорогдоод байгаа бөгөөд төл бойжилт 98 хувьтай байна. Харин том малын зүй бус хорогдол 129.6 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 21.3 дахин өссөн үзүүлэлт юм. Нийт хорогдлын 24.5 хувийг хонь, 72.6 хувийг ямаа эзэлж байна.

1Нөгөөтэйгүүр, осол гаргаж буй

жолооч нарын тал хувь нь мөн л 18­34 насныхан бол зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан гурван хүн тутмын нэг нь дээрх насныхан байна. тиймд замын хөдөлгөөний дүрмийг сур талч­лах, авто ослоос урьд чилан сэр­гийлэх үр дүнтэй суваг нь нийг­мийн сүлжээ болоод байна. 2017 онд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 1525 бүртгэгдсэн. 1273 хүн хол богд соны 57.1 хувийг дээрх насны буюу 18­34 насны

залуу чууд эзэлж байгаа юм.Замын цагдаагийн алба өмнө

нь “Paparattsi Trafic Mongolia” хуудсанд хандсан гомдол, сана­лыг шалгадаг байсан бол саяхнаас “Цахим замын цагдаа” хуудсаар олон нийтийн мэдээллийг хүлээн авах болжээ. ингэхдээ тухайн зураг, бичлэг нотлох баримтын хэмжээнд байгаа эсэхийг нягталж шалгадаг. үүний дараа харьяа дүүргийн замын цагдаагийн хэлтэст шилжүүлдэг байна. Харин замын түгжрэлээс болж хөдөлгөөн зогсох, авто осол гарах зэрэг яаралтай тохиолдолд шуурхай очиж, ажилладаг аж. Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Ч.Чимэдбат “дээрх Facebook хуудаст нийтэлсэн иргэдийн мэдээллийн дагуу долоо хоногт 20 орчим, сард 80­100 хэргийг шийдвэрлэж, арга хэмжээ авдаг. иргэдийн гомдлын дагуу нэг удаа торгуулсан жолооч дахин тийм үйлдэл хийхгүй байх талтай. Замын цагдаа байхгүй байлаа ч хажуу дахь жолоочоосоо эмээдэг болж байна” гэлээ.

Манай улсад жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох соёл тааруугаас гадна замын цагдаагийн алба хаагчдын

хүрэлцээ муу байдаг. Харин олон нийтийн энэ мэт оролцоо хэнэггүй жолоочдыг дүрэм зөрчихөөс эмээдэг болгож байна. Хэрэв замын цагдаагийн алба хаагчдыг ажлын байрны норм, дүрмийн дагуу ажиллуулъя гэвэл 4585 хүний орон тоо шаардлагатай. Гэвч сүүлийн 4­5 жилд улсын эдийн засгийн байд лаас шалтгаалж цагдаагийн байгууллагад орон тооны өөрч­лөлт хийгээгүй. тиймээс замын цагдаа хүрэлцээгүй цэгт иргэ дийн оролцоо, хяналт нэн чухал байна.

улсын хэмжээнд энэ оны эхний улиралд 7511 зам тээврийн осол бүртгэгдсэний 98.5 хувь нь жо­лоо чийн буруугаас үүдсэн байна. Жолооч нар хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, эгнээ байр буруу эзэлснээс болж ихэнх осол гардаг аж. Харин эдгээр үйлдлийг замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч Замын цагдаагийн албанд мэдэгдсэнээр зөрчил, ослын тоо буурах боломж бий.

олон улсад зөвхөн замын хө­дөл гөөн төдийгүй бусад гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ч нийгмийн сүлжээг ашигладаг. иргэдийн илгээсэн зураг, баримтыг ашиглан хуу­

лийн байгууллагад цөөнгүй хэрэг илрүүлж байгаа. Манайд ч иргэдийн мэдээллийн дагуу шалгахдаа хулгайд алдсан автомашин олох зэргээр замын ослоос гадна өөр гэмт хэргийг илрүүлж, таслан зогсоодог бол­

сон. Гэхдээ нийгмийн сүл жээг зөвхөн жолооч нарыг хянах, торгоход биш замын нөх цөлийг сайжруулах, замын цагдаа гийн алба хаагчдын ёс зүйн хариуц­лагад хяналт тавихад ч ашиг­лаж байгаа. тухайлбал, байн га

түгжрэл үүсдэг замын талаар мэдээлбэл Замын цаг даа гийн албанаас замын тэм дэг, тэм дэг­лэгээг өөрчлөх, зохицуу лагч илгээх зэргээр тус замын ачаал­лыг бууруулах арга хэмжээ авдаг юм байна.

дархан­уул аймгийн ширээ нурууны нутаг гэдэг газар тус сумын харьяат таван настай охин өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 19­нд сураггүй алга болжээ. охины ар гэрийнхэн аймгийн онцгой байдлын газарт хандсанаар эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Эрлийн багийнхан охиныг Хараа голын усанд живсэн байж болзошгүй гэж үзэн орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн

Хушаат сумын Хараа голын гүүр хүртэлх 52 км­т эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн явцад үзэгдэх ор чин хязгаарлагдсан учир да ваа гарагийн 20.00 цагт эрлийг түр зогсоосон ч өчигдрөөс эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж бай­на. Хүү хэд сураггүй алга бо лох то хиолдол гарсаар байгаа тул эцэг, эхчүүдийг хараа, хя нал­таа сайжруулахыг хуулийн бай­гууллагаас анхаарууллаа.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тусламжийн цуваа Баян­өлгий аймгийг зорилоо. уг тусламжийг өнгөрсөн долоодугаар сард орсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд олгох юм. Баян­өлгий аймагт болсон үерт өлгий сумын 530 айл өрхийн 2512 хүн нэрвэгдэж, 300 гаруй

өрх орон гэргүй болсон. тиймд Гандэнтэгчэнлин хийдийн дэргэ­дэх шашны дээд сургуулийн санаачилгаар буддын сүм хийдүүд 20 орчим сая төгрөгийн хандив цуглуулсан байна. үүгээр 10 иж бүрэн монгол гэр, гурил, будаа, цай зэрэг хүнсний бүтээгдэхүүн болон хувцас аван, өлгийчүүдэд хандивлаж байгаа юм.

Дархан-Уул аймагт алга болсон охиныг эрэн хайж байна

Гандантэгчинлэн хийд 20 сая төгрөгийн тусламж өгөв

Б.Батдорж / ЗГМ©

7400 6809 59198.5% 98.7% 96.3%

1.3% 1.2% 2.4%

0.2% 0.1% 1.3%

95 80 15

16 8 8УЛС хОТ ОРОн

нУТАГ

Жолоочийн буруутай үйлдэл Явган зорчигчийн буруутай үйлдэл Замын нөхцөл

Замын ослын шалтгаан

ЗцА©

ХАНДИв

5ЗАСГийН ГАЗРыН МЭдЭЭ СоНиН

Эдийн засаг

2018.08.22, ЛХАГВА ~ №164 (963)

ЗГМ ТОвЧХОН» ДААТГАЛ

1.3 Их наяд төгрөг. Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний долоон сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132.3 тэрбум төгрөгөөр өслөө. Харин зарлага 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 129.7 тэрбум төгрөгөөр өсөв.

» ТЭТГЭвЭР

122.4Тэрбум төгрөг. Тэтгэврийн даатгалын сангийн орлого 122.4 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

» хАЛАмЖ

84.3 Тэрбум төгрөг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас 2018 оны эхний долоон сард 178.6 мянган хүнд 84.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.5 тэрбум төгрөгөөр буурсан дүн аж.

» АЖ ҮЙЛДвЭР

8.7 Их наяд. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өнгөрсөн сарын байдлаар 8.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.7 их наяд төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд, үүнээс нүүрсний олборлолт 753.8 тэрбум төгрөг, металлын хүдрийн олборлолт 334.5 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

» ТҮҮхИЙ ЭД

0.3 Хувь. Олон улсын зах зээлд алтны ханш 0.3 хувиар өсөж, 1194 ам.долларт хүрлээ.

» ТАвААР

0.78 Хувь. Нью-Йоркийн Comex биржид мөнгөний спот ханш 0.78 хувиар өсөж, 14.79 ам.доллартай тэнцэв.

» УУЛ УУРхАЙ

1.1 Хувь. Лондоны металлын биржид зэсийн ханш 1.1 хувиар өсөж, 5991 ам.доллар болов.

0.5 Хувь. Хөнгөн цагааны ханш 1.23 хувиар өсөж, тонн нь 2055 ам.долларт хүрсэн бол цайрын ханш 0.5 хувиар буурч, 2377 ам.долларт хүрлээ.

0.5 Хувь. Цагаан тугалгын ханш Лондоны металлын биржид 0.5 хувиар өсөж, 18.8 мянган ам.долларт хүрсэн байна.

1Азийн шилдэг 100 старт­

апын жагсаалтад Монголын “Нью медиа", “ЛендМН” ББСБ, “Айхотел” компани багтжээ.

үүнийн нэг болох, сүүлийн хэдэн сар Монголын хөрөнгийн зах зээлийг доргиож буй “ЛендМН” болон түүний толгой компани болох “Анд Глобал” дотоодын зах зээлд хиймэл оюун ухааныг сан хүүгийн системтэй хослуулан хүч түрж буйгаас гадна Азийн зах зээлд гараад байна. тэд Мьянмар болон Филиппин улс руу технологи экспортолж эхэлжээ. тус компани Филиппин улсын хоёр сая ам.долларын банк худалдан авсан бөгөөд одоогоор төв банкнынх хол богдох зөв шөөрлийг хүлээж байгаа аж.

тэгвэл өнгөрсөн онд Мон­голын хөрөнгийн биржид IPO хийсэн “Айтүүлс”­ийн толгой компани болох ICT групп дэлхийд анх удаа блокчейнд суурилсан Засгийн газрын бондын арилжаа хийх платформ бүтээжээ. уг платформыг Сан­гийн яам туршиж байгаа бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэх эсэхийг удахгүй шийдэх аж.

технологийн энэ шийдлээр дам жуулан санхүүгийн бү­

АНУ-ын доллар 2,468.94

Евро 2,842.86

Японы иен 22.41

ОХУ-ын рубль 36.73

БНХАУ-ын юань 360.93

БНСУ-ын вон 2.21

вАЛЮТыН ХАНШ

тээг дэхүүний хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж тус группийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн хэлсэн юм. ийнхүү Монголын технологийн компаниуд дижитал технологийн салбарт өсөн өндийж байна.

Энэ шилжилт нь Мон голд ашигтай гэж энэ сал барынхан үзэж байна. Монгол улс цөөн хүн амтай, хөдөл мөрийн хүчээр бага гэдэг ч энэхүү сул талаа хиймэл оюун ухаан болон хүний хүчийг хэмнэн, хөдөлмөрийн бүтээмжийг тэтгэдэг тех­но логийн дэвшлийн нөхөх боломжтой хэмээн Г.Лхамсүрэн захирал тайлбарлаж байна. Бас эх газраар хязгаарлагдаж, их

гүрнүүдийн дунд хавчуулагдсан Монгол улсад мэдээллийн технологи нь төмөр зам, дэд бүтэц нэхэлгүйгээр хил хязгааргүй зах зээлийг нээж өгөх аж.

өнөөдөр Монголд дижитал технологийг санхүүгийн салбарт хамгийн хурдтай нэвтрүүлж байгаа. Нөгөөтэйгүүр хүн төрөлхтний түүхэнд хувьсал хийж буй уг технологийг нэвтрүүлэх шаардлагатай эрүүл мэнд, боловсрол,зэрэг олон салбар бий хэмээн гарааны компаниуд үзэж байна. ингэснээр өдгөө тулгараад буй олон сорилт, чирэгдлийг шийдэх юм.

өмнөд Солонгосын K­Bank, MCS корпораци хамтран Монгол улсад интернет үйл­чилгээнд суурилсан банк байгуулахаар болсон. ийнхүү энэ зах зээлийн тоглогчдын тоо нэмэгдэх хэрээр технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээний өрсөлдөөн улам ширүүсч магадгүй. Гэхдээ тэд дотооддоо өрсөлдөхгүй харин гадаад зах зээл дэх өрсөлдөх чадвараа нэмэхээр зорьж байгаа юм. тиймээс олон улсын зах зээлд хөл тавьж эхэлсэн нь тэр аж. “ЛендМН” гэхэд л өнгөрсөн нэг жилийн хугацаанд 500 мянган

иргэнд 95 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Бидний зээлдэгчийн тоо өслөө гээд хэдэн саяас хэт рэх гүй. Монгол нэг талаар хязгаарлагдмал зах зээл хэмээн “Анд Глобал”­ын үйл ажиллагаа хариулсан захирал В.Баярсайхан хэлсэн. тиймээс эхлээд дотоодын зах зээл, хэрэглээг хангах, цаашлаад олон улсын зах зээл рүү чиглэж байгаа аж.

2017 оны байдлаар дэлхийн дижитал эдийн засаг гурван их наяд ам.доллартай тэнцсэнийг дэлхийн эдийн засгийн форумаас

мэдээлсэн. Мөн 2025 он гэхэд санхүүгийн салбар бүхэлдээ дижитал хэлбэрт шилжихээр байна.

Гурван сая аж ахуйн нэгжийг нэгтгэсэн, дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн худалдааны тан­химын салбар болох Монгол дахь Америкийн худал дааны танхимийн технологийн сал барын шилдгүүд болон гишүү дийнхээ дунд “дижитал эдийн засгийн боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Блокчейнд суурилсан Засгийн газрын бонд арилжинаДижитал шилжилт Монголд ашигтай

Монголд дижитал технологийг санхүүгийн салбар хамгийн хурдтай нэвтрүүлж байгаа.

мхБ-д хамгийн өндөр өссөн хувьцаа(Сүүлийн нэг сард, %)

50%

40%

30%

20%

10%

Ган хэрлэн/MSE: HZB/

Баялаг налайх/MSE: BNB/

Лэндмн ББСБ

/MSE: LEND/

Усжуулах/MSE: CMD/

Хөсөн трейд/MSE: HSG/

14.98 14.9922.06

29.36 31.17

“Ачит­ихт” ХХК нь өөрийн охин компани болох “Ачит зэс” хувьцаат компаниар дамжуулан Монголд анх удаа давуу эрхийн хувьцаа гаргаж, өөрийн болон “Эрдэнэт үйлдвэр”­ийн ажилчдад эзэмшүүлж эхэллээ. Энэхүү давуу эрхийн хувьцаа нь энгийн хувьцаанаас өөр нөхцөлтэй бөгөөд хаалттай хүрээнд буюу зөвхөн “Ачит­ихт” болон “Эрдэнэт үйлдвэр”­ийн ажилчдад зориулан гаргасан төдийгүй, улирал тутам ногдол ашиг хуваарилах зэрэг давуу талтай аж. тус компани уг хувьцаагаа эзэмшүүлэх ажиллагааг үнэт цаасны арилжааны андеррайтер “Бидисек”­ээр

дамжуулан хэрэгжүүлж эхэлжээ.“Ачит ихт” нь 2014 оноос

эхлэн “Эрдэнэт үйлдвэр”­ийн ил уурхайгаас гарсан хөвүү лэн баяжуулах технологид тохирохгүй, балансын бус, бага агуулгатай холимог хүдрийн нөөцийг ашиглан гидрометаллургийн аргаар катодын зэс ялгах үйлдвэрлэл явуулж буй. Мөн топ­100 аж ахуйн нэгжээр 2014, 2015, 2016 онд шалгарч байсан үндэсний томоохон татвар төлөгч бөгөөд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь Лондоны металын биржийн стандарт хангасан 99,999 хувийн цэвэршилтэй “А” зэрэглэлийн катодын зэс юм байна.

ЦАХИМ ЭДИйН ЗАСАГ

БИЗНеС ЭРХЛЭЛТ

ХӨРӨНГИйН ЗАХ ЗЭЭЛ

“Адуунчулуун”-ы борлуулалт буурчээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Адуунчулуун” компанийн борлуулалтын орлого оны эхний хагаст 4.08 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь

өнгөрсөн оны мөн үеэс долоо орчим хувиар буурсан үзүүлэлт бөгөөд цэвэр ашиг нь 368.1 сая төгрөг болсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 40 гаруй хувиар буурсан байна. “Адуунчулуун” нийт олборлосон нүүрснийхээ дийлэнх хэсгийг дорнод бүсийн эрчим хүчний

системд нийлүүлдэг. Энэ оны эхний хагас жилд тус

компани 280 мянган тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй ойролцоо дүн аж. Харин 2018 онд нийт 600 мянган тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ.

Т.Элиса Шинжээч

Давуу эрхийн хувьцаа эзэмшүүлж эхэллээ

BHP Billiton-ийн ашиг өсчээ уул уурхайн салбарт

тэргүүлэгчдийн нэг BHP Billiton компанийн ашиг зургаадугаар сараар эцэслэсэн 2018 оны санхүүгийн жилд сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ. тус компани 8.9 тэрбум ам.долларын ашиг олсон нь жилийн дүнгээр 33 хувиар өссөн дүн болов. түүхий эдийн ханш өсөж, үйлдвэрлэл нэмэгдсэн нь санхүүгийн үзүүлэлт сайжрахад нөлөөлсөн байна. үүнээс гадна

компанийн удирдлагууд энэ оны ногдол ашгаа 42 хувиар өсгөж, 1.18 ам.долларт хүргэлээ. Энэ шийдвэр нь компанийн үйл ажиллагаа сайжирч, бизнесийн төлөв эерэг буйн илрэл гэж тус компанийн гүйцэтгэх захирал Эндрью Макензи онцлов. BHP Billiton компани өнгөрсөн сард АНу дахь шатдаг занарын бизнесээ 10.8 тэрбум ам.доллараар худалдахаар тохиролцсон юм.

ТүүХИй ЭД

ЗГМ: ГРАФИк

нийт үнэлгээ нь

3 орчим тэрбум

Онлайн хэрэглэгчийн тоо

3.2 тэрбум

нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо

2 тэрбум

Дижитал зар сурталчилгааны зардал

170 тэрбум ам.доллар

нийт хэрэглэгчдийн 53% гар утаснаасаа интернэт ашигладаг.

ДИЖИТАЛ ЭДИЙн ЗАСАГ

WEF ©

Б.Батдорж / ЗГМ©

6 2018.08.22, WeDneSDAY ~ №164 (963)

ZGM DAILYTHe OFFICIAL GAzeTTe

zGM: HIGHLIGHTS

POLITICS President Battulga Khaltmaa issues a decree to present state orders and medals to some members of the staff of the National Emergency Management Agency, the National Police Agency and the Ulaanbaatar Railway Joint Venture and some healthcare workers, who demonstrated courage and dexterity, fulfilled their duties toward the nation and the people with honor, and safeguarded many lives during the natural disaster in Airag soum of Dornogobi aimag.

Parliament Speaker Enkhbold Miyegombo receives the Resident Ambassador of European Union Traian Laurentiu Hristea. Mr. Hristea expressed the EU’s request for Mongolia to improve its legal environment according to the EU standards.

Minister of Mining and Heavy Industry Sumiyabazar Dolgorsuren visits Inner Mongolian Autonomous Region of China.

State Councilor of the People's Republic of China and Minister of Foreign Affairs Wang Yi announces to pay an official visit to Mongolia on August 23-25, at the invitation of Mongolian Foreign Minister Tsogtbaatar Damdin.

ECOnOmyMongolia-China Investment Forum to be held in Inner Mongolian Autonomous Region of China on September 10.

Erdene Resource Development JSC releases the second quarter financial results. In the first half of 2018, the recognized a net loss of USD 2.14 million, about 20 percent less than the same period of last year.

Top 20 Index drops 0.48 percent, to 19,213.27 points. MSE A Index decreases 0.03 percent, to 9,345.69 points. MSE B Index falls 0.25 percent, to 9,234.97 points. Market cap stands at MNT 2.33 trillion.

SOCIETyYouth Development Month campaign to kick-off on August 24.

A three year project on rendering technical assistance for Gobi bear conservation to be implemented in the Great Gobi A Strictly Protected Area of Mongolia in accordance with the agreement established between the Governments of Mongolia and China.

State Honored Athlete Orkhon Purevdorj defeats her rival Aisuluu Tynybekova from Kyrgyz by 11:0 in women’s 62kg, claiming the second gold medal for Mongolia from the 2018 Asia Games.

Nandinzaya Gankhuyag wins a bronze medal in women’s 10 meter air rifle of the 2018 Asian Games 2018.

Amcham Mongolia holds its monthly meeting

Tripartite committee suggests to null obstacles of wage raise

Participants highlight recent developments of Mongolia's tech firms.

50 percent salary increase is estimated to pressure the budget by MNT 900 billion.

Top 20 Index drops 0.48 percent, to 19,213.27 points

MSE cuts losses to MNT 108.6 million

Market cap stands at MNT 2.33 trillion.About 80 percent of MSE-listed firms present-ed their half-year report.

G.Baigal, B.TugsbiligZGM

Recent development of IT firms presented at AmCham monthly meeting

Late, but not last: Mongolia steps toward digital transformation

American Chamber of Com­merce in Mongolia (AmCham) held its monthly meeting yesterday and touched upon digital transforma­tion opportunities, highlighting recent developments Mongolian IT companies.

Mongolian tech companies

national Tripartite Committee of Labour and Social Consensus has announced that they suggested to null three articles of the Parliament’s 29th resolution, which prevents pub­lic servants’ salary increase within the frames of the extended Fund Facility program (eFF) of the In­ternational Monetary Fund (IMF).

In April 2017, the Parliament is­sued the 29th resolution that would suspend pay raise of public servants in 2017­2019. Although the eFF has forbid the Government from increasing public sector salaries, the IMF, in its third review, stated “The fiscal over-performance has provided some room for adapting program policies including a rise in civil service salaries in 2019 af­ter several years of restraint.” Plus, the Minister of Labour and Social Protection Chinzorig Sodnom ad­dressed the pay raise to IMF staff team during their visit earlier this

month. The results of the discussion remain unknown.

Amgalanbaatar Khayankhyarvaa, President of the Confederation of Mongolian Trade Union, noted “Ac­cording to the 2018 budget, salaries of 182 public servants accounted for 18 percent of total expenditure with MnT 1.7 trillion. This equals 24.1 percent of the current expenditure. About 50 percent wage raise would equal around MnT 900 billion.”

Mr.Chinzorig also highlighted that tax revenue grew by about 30

percent in the first seven months of 2018, and as a result, the budget revenue has been reportedly over­performed by over 40 percent. “The Cabinet previously announced that pay raise will be re­discussed in the fourth quarter if budget situation improves. However, the temporary Committee on Increasing Teachers’ Salaries demanded 50 percent salary raise before the third quarter and announced to go on a strike if the Government fails to fulfil their de­mand.”

With the increasing public en­gagement in stocks, Mongolian Stock exchange (MSe) is actively cutting losses. For instance, the net loss of MSe was cut 8.8 times, to MnT 233 million in 2017 and in the first half of 2018, it now stands at MnT 108.6 million.

In the first half of 2018, about 80 percent of MSe­listed compa­nies, or 175 firms, released their financial report, while less than half of them were recorded in

the second quarter of 2017. Aside from the active reports, the num­ber of stock trades are also on the rise. In 2017, trades worth MnT 76.4 billion were conducted at the MSe throughout the year while the amount was MnT 50 billion in the first half of 2018. Moreover, only one company launched an initial public offering (IPO) last year. As of July 2018, three companies have successfully raised fund through IPO.

Tripartite Committee suggests to null 29th resolution for public service pay raise

MSE halves loss as public actively engages in stock trade

Batdorj.B / ZGM©

ITools JSc Suu JSc LendMN JSc(by unit)

2018.08.20 128 2018.08.20 221.81 2018.08.20 67.83

(by unit) (by unit)

SToCk MarkET

132

130

128

126

124

220

215

210

205

200

75

70

65

60

55

Jul 23 Jul 23 Jul 23Aug 04 Aug 06 Aug 05Aug 20 Aug 20 Aug 20

TradE PuBLiC SECTor

B.Tugsbilig@tugsbiligZGM

have already started penetrating Asian markets as new Media LLC, LendMN non-banking financial institute and iHotel were listed on the Top 100 startups of Asia.

And globAl Acquires A bAnk in the PhiliPPines

And Global LLC, a sister com­pany to LendMn, disclosed at the forum that they have begun export­ing their technology to Myanmar and Philippines, acquired a Philip­pine bank with over USD 2 million and is now waiting for the Central Banks’ approval.

blockchAin PlAtform for government bond

trAde introduced

Another highlight was Mongo­lian Stock exchange­listed tech firm iTools JSC. The company suc­cessfully launched its IPO last year and its sister company ICT Group announced a new blockchain­based platform for government bonds at the forum. Minister of Finance is currently testing the platform and will decide whether to introduce it to the public. Lkhamsuren Gan­bold, CeO of ICT Group, noted the platform will help increase public accessibility to financial instruments. “Digital transforma­tion is highly advantageous for us. Mongolia has low population and workforce. We can overcome this weaknesses through artificial intel­ligence. Since information technol­

ogy does not require railroad and infrastructure, being landlocked is not a problem,” remarked Mr. Lkhamsuren.

In addition, Gerege Systems LLC presented its upcoming in­stant messaging app GeChat.

Gerege Systems is well­known to the public with its Kiosk­based

solutions for both government and commercial services that accepts credit/debit card payments in Mon­golia. They began working on its project on an instant messaging smartphone app that has a payment system similar to WeChat last year. “Point of sale (POS) terminals con­nect to a single merchant account. We are working to link multiple accounts to a POS terminal through our system,” explained erdenebat Tsenddorj, Found and CeO of Ge­rege Systems. Similar to WeChat Pay, the app will have an e­pay­ment system that allows the user to pay for government services, public transportation tickets, TV subscriptions, utility bills, book hotels, etc.

Gerege Systems LLC to launch an app

similar to WeChat

Гидеон ЛонгВенесуэлийн эрх баригчид эдийн засгийн уналтыг зогсоохын тулд амь тэмцсэн арга хэмжээ авч, мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг 95 хувиар буурууллаа. Шинэ ханшаар 500 боливар буюу найман ам.доллар хуучны тавин сая боливартай тэнцэх аж. Николас Мадурогийн социалист Засгийн газрыг эсэргүүцэгчид бүх нийтийн ажил хаялт, жагсаалд уриалжээ. Дэлгүүр болон банкны байгууллагууд өнгөрсөн даваа гарагт уг арга хэмжээг албадан хэрэгжүүлж эхэлсэн байна. Латин Америкийн түүхэнд хамгийн өндөрт тооцогдох ханшийн уналтыг хазаарлахын тулд Засгийн газар нь түлшний татаасаа танаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3000 хувиар нэмжээ. Шинжээчдийн таамгаар энэ онд ханш уналт 300-400 мянган хувьд хүрэх төлөвтэй байна.

Люси ХорнбиМалайзын Ерөнхий сайд Махатир Мохамад Азид Хятадын эдийн засаг, улс төрийн нө-лөө өргөжиж буйд эмзэглэсэн санаа бод лоо илэрхийлж, “Колоничлолын шинэ хувил-барын” эсрэг байгаагаа мэдэгджээ. Тэрбээр Хятадад дөрвөн өдрийн төрийн айлчлал хийх явцдаа өмнөх Засгийн газрын эхлүүлсэн 23 тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам, байгалийн хийн шугамын хэлэл цээг шинээр авч үзэх зорилго тавьсан юм. Ноён Ма ха тир өмнөх Ерөнхий сайд Нажив Раза кийн үед уг хэлцлийг авлигын хэрэгсэл болгон ашиг лас-ныг хурцаар шүүмжлээд “тэгш бус ямар ч гэрээг дахин авч үзэх ёстой. Чөлөөт худалдаа нь бас шударга худалдаа байх ёстой” гэв.

венесуэлийн инфляц таван тэгээр хэмжигдэв

малайзын Ерөнхий сайд “Шинэ колоничлолыг” анхааруулав

Мехрин ХанЕвропын удирдагчид Грек улсыг найман жил үргэлжилсэн олон улсын тусламж хөтөлбөрөөс гарч, евро бүсийн санхүүгийн хямрал төгсөж буйд байр хүргэлээ. Үүний зэрэгцээ 289 тэрбум еврогийн тусламжийн авахдаа хүлээсэн бодлогын үүрэг хариуцлагаа биелүүлэхийг Афинд уриалсан байна. 2010 оноос эхэлсэн санхүүгийн тусламжийн хөтөлбөр даваа гарагт албан ёсоор дууслаа. Европын холбооны албаныхан хэлэхдээ 2015 онд Грек улс нэгдсэн валютын бүсээс гарахад тулаад байсныг бодвол эргэлтийн цаг үе иржээ хэмээн үнэлэв. Европын комиссын эдийн засгийн тэргүүн Пьер Московиц “Өнөөдрөөс Грекийг евро бүсийн бусад оронтой адил авч үзнэ” гэжээ.

1Энэ оны эцэс гэхэд Хятадад 52

сая метр квадрат сайн чанарын агуулахын орон зай бий болно гэж JLL мэдээлсэн. Гэхдээ энэ нь 15 жилийн турш барьсан АНу­ын 900 сая метр квадрат агуулахын талбайг бодвол бага хэмжээ гэж ноён Росс хэллээ.

төвлөрсөн агуулахуудыг тойрсон үр ашигтай сүлжээний ачаар өнгөрсөн онд Хятадын шуудангийн алба 40 тэрбум боодол илгээмж хүргэжээ. үүний зэрэгцээ цахим худалдааны аваргууд хэрэглэгчийн эрэлт нэмэгдэхээс өмнө өрсөлдөгч­дөөсөө түрүүлж, сайн байрлалтай агуулах олж авахаар яарч бай­гаа аж. Хятад дахь Deloitte компанийн хэрэглэгчийн үйлчилгээний тэргүүн тианбин

Жан “Хамгийн чухал нь хэрэг­лэгчдэд ойртох явдал. урт хуга­цаанд жижиглэн худалдааны шинэ талбарт өрсөлдөхөөр зэ­хэж буй компаниудын хувьд одоо шийдвэрлэх цаг үе ирээд байна” гэжээ.

Агуулахын эрэлт Best Logis­tics, SF express гэх мэт ложис­тик, хүргэлтийн үйлчилгээний компанийн үнэ цэнийг өсгөж байна. Ложистикийн үйлчилгээ үзүүлдэг гуравдагч компаниу­дын ашиг 2015 онд 159 тэрбум ам.долларт хүрсэн нь найман жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдсэнийг JLL мэдээлэв. тээвэрлэлт ложистикийн зардлын 40­50 хувийг эзэлдэг тул агуулах ба хэрэглэгчийн хоорондын зайг ойртуулах нь амин чухал гэж Хятадад агуулахын сүлжээгээр

Бүх өгөгдлийг гартаа авч, ложистик, хангамж, хэрэглэгчийг холбосон үр ашигтай сүлжээ бий болгож чадсан тоглогч хамгийн давуу байдлыг эзэмшинэ.

Германы худалдааны тэнцвэрийн илүүдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас эхлээд олон улсын байгууллагууд хүртэл шүүмжилдэг.

клэр жоунсГерман улс урсгал тэнцлийн

ашгаар дэлхийд гурван жил дараалан тэргүүлэх төлөвтэй байгааг шинжээчид тооцжээ. Энэ байдал олон улсын зүгээс эдийн засгийн тэнцвэрээ өөрчлөхийг Берлинд шахах шалтгаан болж магадгүй. Мюнхенд байрладаг Ifo хүрээлэнгийн мэдээлснээр урсгал тэнцлийн ашиг нь экспорт, импортын тэнцвэрийг илэрхийлдэг бөгөөд 2018 онд 300 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь дНБ­ий 7.8 хувьтай тэнцэх аж. уг таамаг өнгөрсөн оны 7.9 хувийн үзүү­лэлтээс үл ялиг доогуур юм. Германы худалдааны тэнцвэрийн илүүдлийг АНу­ын Ерөнхийлөгч дональд трампаас эхлээд олон улсын байгууллагууд хүртэл шүүмжилж, Берлин дотоод эрэлтээ дэмжих арга хэмжээ авах ёстой хэмээн шаарддаг.

ингэснээр импорт нэмэгдэж,

Германы худалдааны ашгийг бууруулах ба АНу зэрэг ул сын экспортыг нэмэгдүүлэх боломж­той. Германы гадаад худал­дааны ашгийг зарим талаар ком паниудынх нь өрсөлдөх чадвар, цалин олон жил өсөөгүй зэргээр тайлбарладаг ч нөгөө талаар евро бүсийн хамгийн том эдийн засаг нэгдсэн валют сул байгаагаас ашиг олж байна гэж үздэг. түүнчлэн насжиж буй хүн ам импортын бараанд мөнгөө зарснаас хадгалахыг эрхэмлэдэг гэж албаныхан ярьжээ. Ноён трамп АНу­ын худалдааны алдагдлыг багасгах зорилтыг эдийн засгийн бодлогынхоо тулгын чулуу болгосон бөгөөд Герман машин импортын тарифыг өсгөхөөр сүрдүүлсэн.

Вашингтон Хятадтай хийдэг худалдаандаа нэмэлт тариф ногдуулсан боловч Европын холбоотой эвлэрэхийг хичээж буй. Ifo­гийн мэдээлснээр

энэ жил Хятад улсын импорт нэмэгдэж, экспорт саарч байгаа учир гадаад худалдааны хамгийн өндөр ашигтай гурван улсын тооноос хасагдана. Харин АНу­ын урсгал тэнцлийн алдагдал 420 тэрбум ам.доллар байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. олон улсын валютын сан болон Европын комиссын зүгээс Германы худалдааны ашгийг байнга шүүмжилж, дэд бүтэц ба боловсролын салбарын зардлаа нэмэхийг сануулсан.

түүнчлэн бусад орнууд Германы өрсөлдөх чадвар гэгч

Герман урсгал тэнцлийн ашгаар тэргүүлнэ

Генуя хотын гүүр нурж болзошгүйг анхааруулж байжээ

сонирхлын зөрчил олж харахгүй байна. Багийг толгойлох эсэх нь миний шийдвэрээс хамаарахгүй. Би томилогдсон хүн” гэсэн юм.

өнгөрсөн оны аравдугаар сард Миланы политехникийн дээд сургуулиас хийсэн судалгааг Autostrade­ын тайланд бараг тэр чигээр нь эш татаж, “Хийцийн

зэврэлт гэдэг нь гүүрний зарим хэсэг нь 10­20 хувийн эсэргүүцэх чадвараа алдсан гэсэн үг” гэж бичсэнийг ноён Ферразза сануулсан байна. тэрбээр “Энэ бол засвар хийх шалтгаан мөн” гээд зөвлөл засвар, үйлчилгээ явуулах саналд нааштай хандсан боловч гүүрний цууралтын

тэргүүлэгч Global Logistics Prop­erties корпорацын ерөнхийлөгч Виктор Мок ярилаа. Эднийх 30 сая метр квадрат агуулахын талбай эзэмшдэг аж.

Бүх өгөгдлийг гартаа авч, ложистик, хангамж, хэрэглэгчийг холбосон үр ашигтай сүлжээ бий болгож чадсан тоглогч хамгийн давуу байдлыг эзэмшинэ. Хятадын томоохон тоглогчид Бээжин, шанхай, шеньжен зэрэг гол хотуудад төвлөрдөг боловч цахим худалдааг дагасан ложистикийн операторууд жижиг, дотоод нутгийн хотуудад шилжиж байна. үүнээс гадна том хотууд хэт тэлэлтээс сэргийлж газар олголтод тавих хяналтаа чангаруулсан учир агуулахад хөрөнгө оруулалт багассан. 2015 онд агуулахын хөрөнгө оруулалт

Ханна Робертситалийн Генуя хотын Моран­

ди гүүрний тогтоц суларсныг нурахаас нь зургаан сарын өмнө тээв рийн албаныханд ан хаа руулж байжээ. өн гөр­сөн долоо хоногт гүүрний гол хэсэг унаснаас 43 хүн амь үрэгдсэн. тус улсын хамгийн том замын оператор Auto­strade компанийн судалгаанаас үзэхэд зарим тулгуур нь бат бэх чанарынхаа 20 хувийг алдаж, засвар шаардлагатай болсон аж. тээврийн яам, Auto­strade болон архитекторуудын хамтарсан тайланд дурдсанаар тээврийн албаныхан уг асуудлыг хоёрдугаар сард авч хэлэлцсэн байна. Эрх баригчид гүүр мууд­саныг урьдаас мэдэж байсан явдал нь популист Засгийн газрын зүгээс Autostrade­д бурууг тохох оролдлогыг хөсөрдүүллээ.

тавдугаар сард засгийн эрхийг авсан шинэ танхим тус компанийн италийн төлбөртэй замын 50 хувийг ажиллуулдаг зөвшөөрлийг цуцалж, 500 сая еврогийн нөхөн төлбөр болон засварын ажил хийх саналаас татгалзсан. үүний улмаас даваа гарагт Autostrade­ын толгой компани Atlantia­ын хувьцааны үнэ есөн хувиар унав. түүнчлэн тээврийн яамны албан ёсны мөрдөн байцаалтыг удирдах хүн нь мөн Autostrade­ын саналыг үнэлэх багийг толгойлж байсан явдал бас маргаан үүсгэв.

Генуя хотыг хариуцсан тус яамны архитектор Роберто Ферразза мужийн барилгын ажлыг хянах зөвлөлд давхар алба хашиж байсан гэнэ. тэрбээр энэ оны хоёрдугаар сард гүүрэнд засвар, үйлчилгээ хийх Autostrade­ын оруулсан

төслийг үнэлсэн аж. өнгөрсөн долоо хоногт түүнийг гүүр нурсан хэргийг шалгах багийн ахлагчаар томилжээ. даваа гарагт ноён Ферразза Financial Times сонинд ярихдаа мөрдөн байцаалтыг ахлах үүргээс татгалзахгүй гэж мэдэгдсэн. тэрбээр “Би үүнээс ашиг

талаар нэмэлт мэдээлэл ирүүлэ­хийг хүссэн хэмээн тайлбарлав.

Албаныхан үнэлгээний ажлыг түргэтгэхэд анхаарсан байна. тэрбээр “Бид үүнийг богино хугацаанд амжуулсан, хэдхэн долоо хоногт. тэгээд засварыг аль болох түргэн эхлүүлэхийн тулд Ром дахь яам руу эцсийн зөвшөөрөл авахаар хүсэлтээ илгээсэн” гэв. төслийг тээврийн яам баталж, тавдугаар сард 20 сая еврогийн засварын ажлын тендер зарлажээ. Гэвч зургаан сарын өмнөх анхааруулгыг үл харгалзан албаныхан гүүрэн дээрх хөдөлгөөнийг хязгаар­лах буюу зогсоох арга хэмжээ авахгүй байснаас гүүр нурсан байна. тээврийн яамны хэв лэ­лийн төлөөлөгч Autostrade төс­лийг үнэлж, баталсан гэ хээс илүү тайлбар өгө хөөс татгалзлаа.

өмнөх оноос 28 хувь дээшилж байсан бол 2016 онд зургаа, 2017 онд дөнгөж дөрвөн хувь өсжээ.

Сүүлийн хоёр жилд Бээжин, Гуанжоу, шанхай зэрэг гол зур гаан хот агуулах түрээслэх хугацааг 50 жил байсныг 30 болгон буу руулс наас гадна аж үйлдвэрийн зорилгоор ашиглах газар олголтыг багасгав. Харин дотоод нутгийн ухань зэрэг хотод агуулахын талбай хэт нэмэгджээ. Ноён Росс энэ талаар “Хятад улс дэлхийд хамгийн том замын сүлжээтэй. төмөр замын сүлжээгээр бас дэлхийд тэргүүлдэг. дэд бүтцийн хөг­жил болон шинэ нисэх буу­дал, боомтууд аж үйлд вэ рийн салбарыг үнэхээр дээш нь түлхсэн” хэмээн дүг­нэв.

нь хиймэл зүйл бөгөөд олон жилийн турш цалин хөлсний өсөлт нь бүтээмжийн өсөлтөөс доогуур байж ирсний ач тус хэмээн шүүмжилдэг. Гэвч 1991 онд хоёр Герман нэгдсэнээс хойш ажилгүйдлийн хэмжээ доод түвшинд хүрч, цалин нэмэгдэх эхлэл тавигджээ. Германы өсөл­тийн сүүлийн дүнгээс харахад эдийн засгийн тэнцэл мөн өөрчлөгдөж буй нь ажиглагдана. Худалдааны сөргөлдөөн дэлхийн эдийн засгийн итгэлд муугаар нөлөөлсөн оны эхний хагаст дНБ­ий өсөлтийн үлэмж хэсэг нь Засгийн газар ба худалдан авагчдын зарцуулалтаас бүрдэж байна. Ifo­гийн тооцоогоор бор­луу лалтад суурилсан Германы урсгал тэнцлийн ашиг энэ онд 299 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа нь Японы 200 тэрбум, Голландын 110 тэрбум гэсэн таамгаас ч давах төлөвтэй байна.

ВВМ©

Грек улс санхүүгийн хямралаас гарсныг зарлалаа

ВВМ©

ВВМ©

Цахим худалдаа Хятадын ложистикийг өөд татлаа

02020201620122008 20182014201020062003 20192015201120072004 2017201320092005Өмнөх

10

20

30

40

50

60

70

ТААмАГ

(Агуулахын талбай м.кв)

Сурталчилгаа

8 ЗАСГийН ГАЗРыН МЭдЭЭ СоНиН 2018.08.22, ЛХАГВА ~ №164 (963)