24
Агаарын бохирдол ХУД-ийн 52-р сургуулийн 12в ангийн сурагч: А.Төгөлдөр

агаарын бохирдолыг хамарсан хүрээ

  • Upload
    -

  • View
    1.315

  • Download
    6

Embed Size (px)

Citation preview

Page 1: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Агаарын бохирдолХУД-ийн 52-р сургуулийн 12в ангийн сурагч:

А.Төгөлдөр

Page 2: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

ЗорилгоАгаарын бохирдлын үр дагаврыг ухамсарлаж бохирдлын хэмжээг багасгахад өөрсдийн хувь нэмрийг оруулж, олон нийтийг уриалах

Page 3: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Зорилт • Агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүд, бохирдуулагч

бодисуудыг тодорхойлох

• Агаарын бохирдлын үр дагаврыг тодорхойлох

• Дэлхийн орнуудын агаарын бохирдлын байдалд

дүн шинжилгээ хийх

• Агаарын бохирдлыг багасгах арга замыг хайх

Page 4: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Агаар гэж юу вэ?• Агаар гэж дэлхийн татах хүчинд захирагдан,

дэлхийнгадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг

хэлнэ. Агаар мандлын 78% ньазот, 20.95%

хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн

давхар исэл,1% усны уур болон маш бага хэмжээтэй

бусад хийнүүд байна. Эдгээрхийнүүдийг нийлүүлээд

бид агаар гэж нэрлэдэг.

Page 5: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Агаарын үүрэг• Агаар мандал нь нарнаас ирэххэт ягаан туяаг

шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан,дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ.

• Агаар мандалд бага хэмжээтэй байх хүлэмжийн хийнүүд (Greenhousegas) газрын гадаргуугаас ойсон дулааны энергийг шингээж, дэлхийн дулаанытэнцвэрийг хангана. Хэрэв эдгээр хийнүүд агаар мандалд байхгүй болгадаргуугийн дундаж температур -18 °C болох бөгөөд дэлхий дээр амьдралбайх нөхцөлгүй болно.

Page 6: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Агаарын бохирдол гэж юу вэ?

Агаарын бохирдол гэж хүн ба бусад амьд

биетээс шалтгаалсан бодисууд, элдэв

тоосжилтийн нөлөөнд агаар мандалын

байгалийн шинж чанар өөрчлөгдөхийг хэлдэг.

Page 7: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Агаарын бохирдуулагч эх үүсвэр

Байгалийн гаралтай

Хүний үйл ажиллагаанаас

гаралтай

Page 8: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Хүний үйл ажиллагаанаас гаралтай үүсгэгчийн дийлэнх нь ямар нэг төрлийн түлшийг шатааснаас үүдэлтэй байдаг. Үүнд:

• Цахилгаан станцын яндангын утаа, хотын хог хаягдал устгах газар зэрэг суурин үүсгэгчид

• Тээврийн хэрэгсэлүүд хөдөлгөөнт үүсгэгч болно

• Усан замын төрөл бүрийн хөлөг онгоцууд

• Нүүрсхүчлийн хий бол шаталтаас үүсдэг хүлэмжийн хий юм

• Нүүрс устөрөгч мэтийн ууршимтгай органик бодис

• Утаа, тоос мэт зүйлс агаарт хуралдаж утаан манан болох

• Хар тугалга, кадми, зэс зэрэг хортой металл

Page 9: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Байгалийн гаралтай үүсгэгчид:

• Голдуу ургамал багатай юм уу огт байхгүй газраас босдог тоос

• Амьтдын хоол боловсруулах явцад үүсэх метан

• Газрын гүнд явагдах цацраг идэвхт задралын бүтээгдэхүүн

болох Радон хий

• Хээрийн түймрийн утаа, түүнээс гарах угаарын хий

• Галт уулын идэвхжлийн үр дагавар болох хүхэр, хлор, үнс

нурам

Page 10: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

УБ хотын агаарыг бохирдуулагч эх үүсвэр:

• Гэр хорооллын 192,0 мянган айл өрхийн хэрэглэж буй гэрийн

зуух ( 52 хувь)

• 306 мянган авто тээврийн хэрэгсэл /Идэвхтэй 192 мянга/ (20 хувь)

• 1.4 мянган бага болон дунд оврын нам даралтын уурын зуух (10

хувь)

• Нийслэлийн гурван дулааны цахилгаан станц (6 хувь)

• Бусад эх үүсвэр буюу шороон зам, баригдаж буй барилга

байгууламж, тоосгоны үйлдвэр, хуурай хог хаягдал ( 12 хувь)

Page 11: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Улаанбаатар хот дахь хорт бодисын хэмжээ:

• Угаарын хий СО2 3 дахин

• Азотын давхар исэл NO2 4.5 дахин

• Хүхэрлэг хий SO2 4 дахин

• Хатуу биетийн агууламж 7-18 дахин тус тус

тогтоосон стандартаас илүү байна.

Page 12: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Агаар дахь тоосонцорын хэмжээ 1 нэг шоо метрт

279 мкг байгаа нь нэг оршин суугч өдөрт 4-5 хайрцаг тамхи

татсантай ижил байгаа юм. Агаарын бохирдол хүний эрүүл

мэндэд нөлөөлөх нь Улаанбаатарт амьдарч буй бага насны

х үүхдүүд бусад сум сууринд амьдарч буй хүүхдүүдээс

бронхит, багтраа өвчнөөр өвдөх нь 2-3 дахин их байна.

Page 13: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

ЭСТОНИ

АНУ

ЯПОН

ИХ БРИТА

НИ

СИНГАПУР

ТАЙЛАН

Д

МАЛАЙЗ

ИНДОНЕЗХЯ

ТАД

ЭНЭТХЭГ

ИРАН

ПАКИСТА

Н

МОНГОЛ

0

50

100

150

200

250

300

11 18 22 22 23 32 42 55

98 109124

198

279ДЭМБ-аас 1 шоо метр агаарт байх хорт бодисын хэмжээг 20 миекограммаас ихгүй байхыг зөвшөөрдөг.

Page 14: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

• Дэлхийн хэмжээнд жилд 55сая хүн нас барж байгаагийн 5 хувь

буюу 3 сая орчим нь агаарын бохирдлын улмаас нас бардаг

бөгөөд үүнд ойролцоогоор 1.4-6 сая америк доллар зарцуулдаг

ажээ.

• Дэлхийн хэмжээнд 2000 оны байдлаар гэрийн дотоод орчны

агаарын бохирдлын улмаас сая гаруй хүн нас барсан нь нийт нас

баралтын 2.7 хувь болж байсан бөгөөд өвчлөл өндөртэй улс

орнуудад бүр 3.7 хувийг эзэлж, хоол тэжээлийн хомсдол,

ДОХ/ХДХВ-ийн тархалт болон ундны усны хомсдолоос үүдэлтэй

өвчний дараа орж байна. 

Page 15: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Агаарын бохирдлыг багасгах ямар арга зам байж болох вэ?

Гол арга зам нь бага хэрэглээгээр илүү тухтай

амьдрах явдал бөгөөд үүнд хүрэх үндсэн 3 арга зам байна гэж үздэг.

1. Хэрэглээгээ тогтмол хянаж, үр ашиггүй хэрэглээгээ хязгаарлах;

2. Хэмнэлттэй дэвшилтэт техник технологийг амьдрал ахуйдаа

өргөн нэвтрүүлэх;

3. Сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, усны эрчим хүч,

биомассыг түлхүү ашиглах.

Page 16: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Манай орны хувьд агаарын бохирдлын гол эх үүсвэр

болох халаалтын эрчим хүчний хэрэглээг бууруулж, үр дүнтэй хэрэглэх

боломжийг бүрэн ашиглах хэрэгтэй юм. Үүнд:

1. Сайн шаталттай, өндөр илчлэг, бага чийгтэй, дулааны боловсруулалт

хийсэн түлш ашиглах;

2. Бүрэн автомат ажиллагаатай зуух, дулааны эх үүсвэрийг ашиглах;

3. Барилга, орон сууцныхаа дулааны алдагдлыг бууруулах.Эдгээр арга

замуудыг хэрэгжүүлж хот, орчноо утаагүй болгоход таны итгэл зүтгэл

хамгийн чухал үүрэгтэйг санах хэрэгтэй.

Page 17: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Монголын хувьд агаарын бохирдолын эсрэг хийгдэж буй ажлууд:

• 1.Гэр хорооллын айл өрхийн дулааны алдагдлыг бууруулах

• 2. Гэр хорооллын дахин төлөвлөлт

• 3. Хууль эрх зүйн зохицуулалт

• 4. Утаагүй зуух

• 5. Автомашины дугаарын хязгаарлалт

• 6. Цахилгаан халаалт

• 7. Нарны эрчим хүч ашиглах

• 8. Ногоон байгууламж бий болгох

Page 18: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж Дэлхийн хүн ам олноор төвлөрч, үйлдвэржилт хөгжсө н өндөр хөгжилтэй хотууд цэцэрлэгт хүрээлэн байгуу лж агаар, орчиноо цэвэршүүлэхийн зэрэгцээ амралт ч өлөөт цагаа өнгөрөөх, цаашлаад аялал жуулчлалын бүс болгон

хөгжүүлдэг байна.

 

• Ногоон байгууламж Ногоон байгууламжийн өнөөгийн байдал тоос, хөө тортгийг шингээн цэвэрлэдэг ногоон байгууламжийн хэмжээ Улаанбаатар хотод нэг хүнд 3,2 метр квадрат ноогдож байгаа нь хотын стандарт хэмжээнээс 5-6 дахин бага байна.

• Хамгийн зардал багатай

• Хаана ч хэрэгжүүлэх боломжтой

• Хамгийн олон хүнийг хамрах болом жтой

• Мод тарих ач холбогдол

• Нэг га ойн мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг. Ялангуяа навчит мод дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг.

Page 19: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Улаанбаатар хотод ногоон байгууламж байгуулах тухай судалгаа

• -Судалгаанд оролцогчдын 47.5 % нь ногоон хөгжилд маш бага хувь нэмэр оруулдаг гэжээ ---Судалгаанд

оролцогчдын 93 % нь хувийн болон нийтийн ногоон байгууламжийг байгуулснаар ногоон хотыг бий болгож

чадна гэж үзсэн буюу манай хотод ногоон байгууламжийн хэрэгцээ их байгааг харуулсан байна.

• -Та нийтийн цэцэрлэгт хүрээлэнд өөрийн гэр бүл найз нөхдийн пайз бүхий дурсгалтай болохыг дэмжиж байна

уу? гэсэн асуултанд судалгаанд оролцогч дын 92.5 % нь “Тийм” гэсэн хариултыг өгсөн байна.

• -Цэцэрлэгт хүрээлэн ямар хэлбэрээр байгуулагдвал зохимжтой вэ? гэсэн асуултанд гэр бүл, найз нөхдөөрөө

чөлөөт цагаа өнгөрөөхөд тохиромжтой гэсэн бол оюутан сурагчидын хувьд усан ориглууртай, хичээлээ

уншихаар нам гүм орчныг илүүд үзсэн байна.

• Одоогийн байдлаар манай улсад энэ чиглэлээр байгуулагдсан томоохон цэцэрлэгт хүрээлэн цөөн байгаа бөгөөд

ард иргэдийн мод, зүлэг, цэцэг тарих, арчлах талаарх мэдлэг хомс байдгаас хашаандаа цэцэрлэгтэй айл ч ховор

байдаг. Иймээс ногоон хөгжил, ногоон хотыг цогцлоох ажилд бүх нийтийг татан оролцуулах хэрэгтэй.

Page 20: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Хятадын Шеньян хотын агаарын бохирдлоо бууруулсан туршлага:

• Утааг бүрмөсөн арилгасан хот бол Шеньян хот юм. НҮБ 2012 онд тус хотыг “Байгаль орчинд ээлтэй хот” хэмээн нэрлэсэн юм. Ингээд богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадсан Шеньян хотын туршлагаас хуваалцъя.

Энэ хот 24 сая хүн амтай. Өвөлд түүхий нүүрс ихээр хэрэглэдэг. Тэдний агаарын бохирдлын эсрэг хийсэн эхний ажил нь хотын захиргаа судлаачидтай хамтран утааны эх үүсвэрийг нарийвчлан тогтоох судалгаа хийжээ. Дараа нь цаашид авч хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн байна. Ингэхдээ ард иргэдийнхээ ахуйд хутгалдан, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласангүй. Харин аж ахуй

нэгж, үйлдвэрүүдийг утааны эсрэг тэмцэлд хамтрахыг уриалжээ. Нам даралтын зуухтай байгууллагуудыг төвийн шугаманд холбож, хорт утаа ялгаруулдаг үйлдвэрүүдийг хүн ам сийрэг тосгод руу нүүлгэн шилжүүлж

эхэлсэн байна. Хотын замыг тогтмол чийглэж эхэлжээ. Мөн түлшний дутуу шаталттай хуучин автобусыг халж, эко түлшээр ажилладаг троллейбусыг

нийтийн тээврийн үйлчилгээнд явуулснаар автомашинаас ялгарах хорт утааг бууруулжээ. Үүний дараа цахилгааны үнийг хямдруулан иргэдийг халаалтаа

нүүрсээр биш цахилгаанаар шийдэхэд хүргэжээ. Ингэж богино хугацаанд утаагүй болсон байна

Page 21: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Дүгнэлт:• Улаанбаатар хотод агаарын бохирдлын хэмжээ нь

тогтсон норм стандартаас 18 дахин их байна. Үүнийг

гол бүрдүүлэгч нь гэр хорооллын утаа, тоосонцор юм.

Хорт утааг багасгахын тулд цахилгаан халаалт

ашиглаж болох ч өнөөгийн байдлаар зардал мөнгө өндөр,

дэд станц, шугам сүлжээний ачаалал даах чалварын

хувьд бололцоогүй байгаа юм.

Page 22: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Дүгнэлт • Мөн нарны эрчим хүчээр халаалтаа шийд вэрлэх нь алс хэтээ

бодсон ухаалаг хэрэгл ээ боловч өнөөдөртөө асар өндөр зардалта

йгаар тусах юм. Өндөр хөгжилтэй улс орн уудад энэ зардлыг

бууруулах, иргэдээ сэрг ээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг сонгох

сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд янз бүри йн арга хэмжээ авч

хэрэглэдэг боловч ман ай улсад иймэрхүү санаачилга, хөшүүрэг

хараахан бий болоогүй байна.

Page 23: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Дүгнэлт • Улаанбаатар хотын агаарын бохирдол бууруулахад

хийгдэж байгаа ажлууд нь маш өндөр өртөгтэй байгаа

бөгөөд 2011 оноос хойш 93.4 тэрбум төгрөг зарцуулсан

байна. Харин энэ мөнгөний 10%-р гэр хорооллын айл өрх

бүр мод тарьж ногоон байгууламж үүсгэх нь нийслэл

хотын агаарын бох ирдлын 56-72%-р бууруулах

бололцоотой юм.

Page 24: агаарын бохирдолыг хамарсан хүрээ

Ногоон хөгжил биднээс эхэлнэ.

• Анхаарал тавьсанд баярлалаа.