21
0 ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ 2020 ОНЫ II УЛИРЛЫН ТҮҮВЭР СУДАЛГААНЫ ТАЙЛАН Энэхүү тайланд зөвхөн түүвэр судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуй нэгжүүдийн эдийн засгийн төлөв байдлын талаарх хүлээлтийн үр дүнг нэгтгэн тайлагнасан учир Монголбанк болон МҮХАҮТ-ын албан ёсны байр суурь биш болно.

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

0

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ

2020 ОНЫ II УЛИРЛЫН ТҮҮВЭР

СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Энэхүү тайланд зөвхөн түүвэр судалгаанд хамрагдсан иргэд, аж ахуй

нэгжүүдийн эдийн засгийн төлөв байдлын талаарх хүлээлтийн үр

дүнг нэгтгэн тайлагнасан учир Монголбанк болон МҮХАҮТ-ын

албан ёсны байр суурь биш болно.

Page 2: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

1

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

ТҮҮВЭР СУДАЛГАА

2020 ОНЫ II УЛИРАЛ

ИРГЭДИЙН

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ

1-Р БҮЛЭГ

Page 3: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

2

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

1. ИРГЭДИЙН ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ

Энэ удаагийн инфляцын талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгааг COVID-19 цар тахлын эсрэг авч

буй хориг арга хэмжээтэй холбоотойгоор Дэлхийн банкны “CAPI” системд суурилан анх удаа онлайн

хэлбэрээр (Монголбанкны цахим хуудас болон гар утсаар) 2020 оны 4 дүгээр сарын 13-наас 27-ны

өдрүүдэд зохион байгууллаа. Тус түүвэр судалгаанд уламжлалт асуулгуудаас гадна COVID-19 цар

тахлын иргэдийн санхүүгийн байдалд үзүүлж буй нөлөөлөл, цаашид иргэдэд шаардлагатай байгаа

дэмжлэгийг тодруулснаараа онцлог боллоо. Судалгаанд 694 иргэн оролцсон бөгөөд дараах гол үр

дүнгүүд гарлаа:

Иргэд инфляцын түвшинг i) чанарын хариултын хувьд 2020 оны III улиралд 5.5%, 2021 оны II

улиралд 10.8% байхаар; ii) тоон хариултын хувьд 2020 оны III улиралд 6.2%, 2021 оны II

улиралд 6.6% байхаар; iii) мэдрэмж (үнийн өсөлтийг мэдэрч буй байдал)-д суурилсан инфляцын

хүлээлтийн хувьд 2020 оны III улиралд 6.2%, 2021 оны II улиралд мөн 7.5% байхаар тус тус

хүлээж байна.

Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 78% нь ирэх улиралд инфляцын түвшинг

зорилтот түвшин болох 8%-аас хэтрэхгүй гэж хүлээж байна;

Иргэд зээлийн хүү болон хадгаламжийн хүүг ирэх 3 сарын хугацаанд буурна гэсэн хүлээлттэй

байна;

Иргэдийн төгрөгт итгэх итгэл өмнөх улиралтай харьцуулахад суларсан байна;

Иргэдийн дунд ирэх 3 сарын хугацаанд эдийн засгийн өсөлт муудна гэсэн хүлээлт давамгайлж

байна.

COVID-19 цар тахал нь өрхийн санхүүгийн байдал, иргэд (тэр дундаа бага орлоготой болон

хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд)-ийн цалинд сөргөөр нөлөөлжээ.

Иргэдэд цаашид шаардлагатай байгаа дэмжлэгийн хувьд (i) Засгийн газар, Монголбанк болон

арилжааны банкууд COVID-19 цар тахлын эсрэг авч буй бодлогын арга хэмжээний уялдааг

хангаж, олон нийтийн мэдээллийн тэгш бус байдлыг бууруулахад анхаарч ажиллах;

(ii) Монголбанкны зүгээс зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хүүг бууруулах, хугацааг

сунгах арга хэмжээг шат дараатай авах, хэрэгжилтийг хангах; (iii) Засгийн газрын зүгээс төсөвт

тодотгол хийх, төсвийн сахилга батыг хангах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих

зэргийг онцоллоо /Хавсралт 1/.

Иргэдийн инфляцын хүлээлт /чанарын болон тоон хариултаар/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

6.2%

6.6%

6.8%

5.5%

10.8%

7.5%

-2%

0%

2%

4%

6%

8%

10%

12%

I II III IV I II III IV I II III IV I II III IV I III II

2016 2017 2018 2019 2020 2021

Инфляцын хүлээлт /тоон хариулт/ Инфляцын хүлээлт /чанарын хариулт/

Инфляц Инфляцын хүлээлт /Мэдрэмжид суурилсан/

Зорилтот 8%

Page 4: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

3

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

1.1. Инфляцын хүлээлт

Түүвэр судалгаанд хамрагдсан иргэдээс ирэх 12 сард

үнийн өсөлт ямар байх талаар төсөөллийг асууж,

чиглэлийн индекс1-ийг тодорхойлоход инфляцын

түвшин хэвээр хадгалагдана гэсэн хүлээлт

давамгайлжээ. Энэхүү үр дүнг өмнөх улирлын үр дүнтэй

харьцуулахад үнийн өсөлтийн талаарх иргэдийн хүлээлт

бага зэрэг өссөн байна /Зураг 1.1/.

Иргэдийн инфляцын хүлээлтийг тоон болон чанарын

аргачлалаар тооцсоныг Зураг 1.2-т харуулж байна.

Чанарын хариултаас харахад2 иргэд инфляцыг 2020 оны

III улиралд 5.5%, 2021 оны II улиралд 10.8% байхаар

хүлээж байна. Харин иргэдийн өнгөрсөн үеийн

мэдрэмжид суурилсан инфляцын түвшин /perceived

inflation/3 2020 оны III улиралд 6.2%, 2021 оны II

улиралд 7.5%-тай байхаар тус тус хүлээгдэж байна

/Зураг 1.2/.

Зураг 1.3-т инфляцын хүлээлтийн чанарын хариултын

тархалтыг харуулж байгаа бөгөөд иргэдийн 81% нь ирэх

12 сард үнийн түвшин ерөнхийдөө өснө гэж үзсэн байна.

Үүнээс 27% нь үнийн түвшин илүү хурдацтайгаар өснө,

30% нь үнэ өснө гэхдээ өсөлтийн хурдац өөрчлөгдөхгүй,

24% нь үнэ өснө гэхдээ өсөлтийн хурд буурна гэж

хариулжээ /Зураг 1.3/.

Судалгаанд хамрагдсан иргэдийн инфляцын хүлээлтэд

нөлөөлсөн хүчин зүйлсийг тодруулахад 32.6% нь Ковид-

19 цар тахал, 22.5% нь эдийн засгийн нөхцөл байдлыг

харгалзан үзэж инфляцын ирээдүйн хүлээлтийг

тодорхойлсон байна /Зураг 1.4/.

Зураг 1.1 | Үнийн өсөлтийн талаарх хандлага /чиглэлийн

индекс, ирэх 12 сар/

1 Өснө, буурна гэсэн хариултуудын зөрүүгээр чиглэлийн индексийг

(тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард

үнийн өсөлт ямар байх талаар асууж, хариултуудыг [3;-1] байхаар

нормчилж чиглэлийн индексийг тооцсон. 2 Чанарын хариултыг Карлсон-Паркины аргачлалд тулгуурлан тоон

үзүүлэлт рүү шилжүүлж тооцсон.

Зураг 1.2 | Иргэдийн инфляцын хүлээлт

/чанарын болон тоон хариултаар/

Зураг 1.3 | Ирэх 12 сарын хугацаанд үнийн

түвшин хэрхэн өөрчлөгдөх вэ?

Зураг 1.4 | Инфляцын хүлээлтэд нөлөөлсөн

хүчин зүйлс

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

3 Монголбанкны Судалгааны Товхимол-7.

“Инфляцын хүлээлтийг тооцох арга, аргачлалыг

өргөжүүлэх нь” сэдэвт судалгааны ажлаас

дэлгэрэнгүйг харна уу.

0.5

1.0

1.5

2.0

2.5

I II III I II III IV I II III IV I II III IV I II

2016 2017 2018 2019 2020

Инфляц буурна

Инфляц хэвэндээ байна

Инфляц өснө

6.2%

6.6%

6.8%

5.5%

10.8%

7.5%

-2%

0%

2%

4%

6%

8%

10%

12%

I II III IV I II III IV I II III IV I II III IV I III II

2016 2017 2018 2019 2020 2021

Инфляцийн хүлээлт /тоон хариулт/

Инфляцийн хүлээлт /чанарын хариулт/

Инфляци

Инфляцийн хүлээлт /Мэдрэмжид суурилсан/

Зорилтот 8%

0%

50%

100%

I II III I II III IV I II III IV I II III IV I II

2016 2017 2018 2019 2020МэдэхгүйҮнэ буурнаҮнэ өөрчлөгдөхгүйҮнэ өснө, гэхдээ өсөлтийн хурдац буурнаҮнэ өснө, гэхдээ өсөлтийн хурдац өөрчлөгдөхгүй

0.2%

1.0%

13.8%

14.1%

15.8%

22.5%

32.6%

0% 10% 20% 30% 40% 50%

Мэдэхгүй

Бусад

Бараа үйлчилгээний эрэлт, …

Сонгууль

Валютын ханш

Эдийн засгийн байдал

Covid-19 цар тахал

Page 5: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

4

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

Иргэдийн инфляцын хүлээлтийг тоон утгаар асууж,

хариултуудын жигнэсэн дундаж утгыг тооцон үзэхэд

инфляцыг ирэх улиралд буюу 2020 оны III улиралд

6.2%, жилийн дараа буюу 2021 оны II улиралд 6.6%-тай

байхаар хүлээж байна. Өөрөөр хэлбэл тоон хариултын

хувьд иргэдийн дунд ирэх 12 сарын хугацаанд

инфляц зорилтот 8%-ийн түвшинд хадгалагдана

гэсэн хүлээлт давамгайлж байна /Зураг 1.5/. Мөн

жилийн дараа инфляц 6-8% байна гэсэн хариултыг иргэд

хамгийн их давтамжтай өглөө.

Зураг 1.6-д иргэдийн хүнсний болон хүнсний бус

бүтээгдэхүүний инфляцын хүлээлтийг харуулж байна.

Зургаас харахад иргэд ирэх улиралд хүнсний бус

бүтээгдэхүүний инфляцыг дунджаар 4.6%, хүнсний

бүтээгдэхүүний инфляцыг бага зэрэг өндрөөр буюу

5.7%-тай байхаар хүлээж байна. Инфляцын хүлээлтийн

тархалтаас харахад 2021 оны II улиралд хүнсний

бүтээгдэхүүний үнийн өсөлт 6-10% байх хариулт

хамгийн өндөр давтамжтай байна.

Иргэдийн инфляцын хүлээлтийн хуримтлагдсан

тархалтаас харахад 2020 оны I улиралд иргэдийн 57% нь

ирэх нэг жилийн хугацаанд инфляцын түвшинг зорилтот

түвшин болох 8%-аас хэтрэхгүй гэж хүлээж байсан нь

энэ удаагийн түүвэр судалгаагаар 66% болж өссөн байна

/Зураг 1.7/.

Зураг 1.5 | Иргэдийн инфляцын хүлээлтийн

тархалт /тоон хариултаар/

Зураг 1.6 | Инфляцын хүлээлтийн тархалт

/хүнсний, хүнсний бус, ирэх 3 сар/

Зураг 1.7 | Инфляцын хүлээлтийн

хуримтлагдсан тархалт /тоон хариултаар/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

0%

10%

20%

30%

40%

50%

-2.0% -

0.0%

0.1% -

2.0%

2.1% -

4.0%

4.1% -

6.0%

6.1% -

8.0%

8.1% -

10.0%

10.1% -

12.0%

12.1%-с

дээш

ирэх 12 сар

ирэх 3 сар

6.2%

6.6%

---- Одоогийн инфляц

0%

10%

20%

30%

-2.0% -

0.0%

0.1% -

2.0%

2.1% -

4.0%

4.1% -

6.0%

6.1% -

8.0%

8.1% -

10.0%

10.1% -

12.0%

12.1%-с

дээш

Хүнсний

бүтээгдэхүүнХүнсний бус

4.6% 5.7%

0%

20%

40%

60%

80%

100%

120%

-2.0% -

0.0%

0.1% -

2.0%

2.1% -

4.0%

4.1% -

6.0%

6.1% -

8.0%

8.1% -

10.0%

10.1% -

12.0%

12.1%-с

дээш

ирэх 12 сар

ирэх 3 сар

8.0%

6.8%

Page 6: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

5

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

1.2. Эдийн засгийн өсөлт, иргэдийн орлого

Өмнөх улирлын түүвэр судалгааны үр дүнгээр иргэд

эдийн засгийн нөхцөл болон санхүүгийн байдал

ирээдүйд сайжирна гэсэн хүлээлттэй байсан бол энэ

улиралд иргэдийн ирэх 3 сарын эдийн засгийн төлөв

болон өрхийн санхүүгийн байдлын чиглэлийн

индексүүд огцом буурч, түүхэн хугацаан дахь хамгийн

бага түвшинд гарсан буюу иргэдийн дунд эдийн

засгийн нөхцөл байдал, өрхийн санхүүгийн байдал

муудна гэсэн сөрөг хүлээлт давамгайллаа. Ийнхүү

сөргөөр хүлээхэд COVID-19 цар тахал ихээр нөлөө

үзүүлсэн байх талтай /Зураг 1.8, 1.9/.

1.3. Валютын ханшийн хүлээлт

Валютын ханшийн хүлээлтийн чиглэлийн индексээс

харахад 2017 оны III улирлаас эхлэн иргэдийн дунд

төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт тогтмол

нэмэгдэж ирсэн бөгөөд 2020 оны I улиралд төгрөгийн

ханш чангарна гэсэн хүлээлт эрс өсөж, төгрөгийн

ханшид итгэх итгэл сайжирч эхэлсэн. Харин энэ

улиралд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт дахин

нэмэгдэж эхэлсэн буюу иргэдийн дунд төгрөгт итгэх

итгэл бага зэрэг буурчээ /Зураг 1.10/.

Зураг 1.8 | Эдийн засгийн төлөвийн талаарх

хүлээлт /ирэх 3 сард/

Зураг 1.9 | Өрхийн санхүүгийн талаарх

хүлээлт /ирэх 3 сард/

Зураг 1.10 | | Валютын ханшийн талаарх

хүлээлт /ирэх 12 сард/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

-16%

-12%

-8%

-4%

0%

4%

8%

-0.6

-0.4

-0.2

0.0

0.2

0.4

I II III I II III IV I II III IV I II III IV I II

2016 2017 2018 2019 2020

Чиглэлийн индекс

Эдийн засгийн өсөлт (б.т)

өснө

буурна

10%

11%

12%

13%

14%

-0.4

-0.3

-0.2

-0.1

0.0

0.1

0.2

0.3

0.4

I II III IV I II III IV I II III IV I II

2017 2018 2019 2020

Чиглэлийн индекс

Хадгаламжийн жигнэсэн дундаж хүү

өснө

буурна

-30%

-20%

-10%

0%

10%

20%

30%

-0.6

-0.4

-0.2

0.0

0.2

0.4

0.6

I II III I II III IV I II III IV I II III IV I II

2016 2017 2018 2019 2020

Чиглэлийн индекс

Ханшийн жилийн өөрчлөлт (б.т)

төгрөг

суларна

төгрөг

чангарна

Page 7: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

6

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

1.4. Хадгаламж, зээлийн хүүний хандлага

2017 оны I улирлаас эхлэн иргэдийн дунд зээлийн хүү

буурна гэсэн хүлээлт тогтмол нэмэгдсээр байна. Энэ

улирлын түүвэр судалгаагаар иргэдийн зээлийн хүүний

хүлээлтийн индекс огцом буурч, түүхэн хугацаан дахь

хамгийн бага түвшинд гарсан буюу иргэд зээлийн хүүг

буурна гэсэн хүлээлттэй байна /Зураг 1.11/.

Зураг 1.11-д хадгаламжийн хүүний талаарх иргэдийн

ирэх 3 сарын хүлээлтийг харуулж байна. Зургаас

харахад 2017 оноос хойш иргэд хадгаламжийн хүүг өснө

гэсэн тогтмол хүлээлттэй явж ирсэн бол энэ удаагийн

түүвэр судалгаагаар иргэд ирэх улиралд хадгаламжийн

хүү буурна гэсэн хүлээлттэй байна. /Зураг 1.12/.

2. COVID-19 ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ

2.1. Санхүү, цалинд үзүүлсэн нөлөө

COVID-19 цар тахлаас шалтгаалж өрхийн санхүүгийн

байдалд өөрчлөлт орсон эсэхийг тодруулахад

судалгаанд хамрагдсан иргэдийн 68% нь муудсан, 1% нь

сайжирсан, 31% нь өөрчлөгдөөгүй гэж хариулсан байна

/Зураг 2.1/.

Зураг 2.2-оос харахад бага орлоготой буюу 500.0 мянган

төгрөг хүртэл орлоготой өрхүүдийн санхүүгийн байдал

хамгийн их муудсан бол 2.0 сая төгрөг болон түүнээс

дээш орлоготой өрхүүдийн хувьд харьцангуй бага

муудсан байна. Тус үр дүн нь МҮХАҮТ (2020)

гүйцэтгэсэн түүвэр судалгааны үр дүнтэй нийцтэй

байна4.

Судалгаанд оролцсон иргэдийн 57%-д COVID-19 цар

тахлын нөлөөллийн улмаас цалинд өөрчлөлт ороогүй

бол 41% (ихэнх иргэдийн цалин 10-50% буурсан)-д нь

цалин буурч, 2%-д нь цалин өссөн байна /Зураг 2.3/.

Үүнийг ажил эрхлэлтийн төрлөөр ангилан харвал

хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин

буурахад хамгийн их нөлөө үзүүлсэн бол төрийн

байгууллагад ажиллаж буй иргэдэд харьцангуй багаар

нөлөөлжээ /Зураг 2.4/.

4 МҮХАҮТ (2020): Бага буюу 700.0 мянган төгрөгөөс доош өрхийн

орлоготой иргэдийн орлогод COVID-19 цар тахлын нөлөө хамгийн

их нөлөөлсөн байна.

Зураг 1.11 | Зээлийн хүүний талаарх хүлээлт

/ирэх 3 сард/

Зураг 1.12 | Хадгаламжийн хүүний талаарх

хүлээлт /ирэх 3 сард/

Зураг 2.1 | Санхүүгийн байдалд үзүүлсэн

нөлөө

Зураг 2.2| Санхүүгийн байдалд гарсан

өөрчлөлт, өрхийн орлогын түвшнээр /мян.

төг/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

14%

16%

18%

20%

-0.40

-0.20

0.00

0.20

0.40

I II III I II III IV I II III IV I II III IV I II

2016 2017 2018 2019 2020

Чиглэлийн индекс

Зээлийн жигнэсэн дундаж хүү

өснө

буурна

10%

11%

12%

13%

14%

-0.4

-0.2

0.0

0.2

I II III IV I II III IV I II III IV I II

2017 2018 2019 2020

Чиглэлийн индекс

Хадгаламжийн жигнэсэн дундаж хүү

өснө

буурна

Сайжирсан

1%

Муудсан

68%

Өөрчлөгдөөгүй

31%

83%

79%

71%

65%

40%

48%

17%

21%

29%

34%

59%

50%

0% 20% 40% 60% 80% 100%

500 хүртэл

500-1,000

1,000-1,500

1,500-2,000

2,000-3,000

3,000-ээс дээш

Сайжирсан Муудсан Өөрчлөгдөөгүй

Page 8: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

7

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

2.2. Хэрэглээ, ажил эрхлэлтэд үзүүлсэн нөлөө

Өрхийн хэрэглээний хувьд COVID-19 цар тахлаас

хамаарч судалгаанд хамрагдсан өрхүүдийн 53% нь

хэрэглээ буурсан бол 19% нь хэрэглээ нэмэгдэж, 28% нь

өөрчлөлт ороогүй гэж хариулжээ /Зураг 2.5/.

COVID-19 цар тахлаас хамаарч судалгаанд хамрагдсан

иргэдийн ажил эрхлэлтэд гарсан өөрчлөлтийг

тодруулахад дийлэнх нь буюу 32% нь өөрчлөлт ороогүй

гэж хариулсан байна. Харин гэрээсээ болон

богиносгосон цагаар ажиллаж буй иргэд тус бүр 18%-

ийг, ажлаас бүр чөлөөлөгдсөн иргэд 6%-ийг эзэлж байна

/Зураг 2.6/.

Дээрх үр дүнгүүд нь өрх болон иргэдийн зүгээс ажил

эрхлэлтэд гарсан өөрчлөлтүүдийг тодруулсан бол

МҮХАҮТ (2020) хийсэн түүвэр судалгаа нь нийлүүлэлт

талаас буюу ААН-үүдийн ажлын цаг болон ажиллах

хэлбэрт өөрчлөлт оруулсныг судалсан байна. Тус

судалгаанаас харахад судалгаанд хамрагдсан ААН-

үүдийн дийлэнх буюу 84% нь богиносгосон цагаар

болон зайнаас ажиллуулах байдлаар ажилтнуудын

ажлын цагт өөрчлөлт оруулсан байна.

2.3. Зээлийн эрэлт

Судалгаанд хамрагдсан иргэдийн 53%-д нь сүүлийн 3

сарын хугацаанд зээл авах хэрэгцээ үүссэн бол 47%-д нь

үүсээгүй байна /Зураг 2.7/.

Зээлийн хэрэгцээ үүссэн иргэдийн 62% нь банкинд

хүсэлт гаргасан бөгөөд үүнээс 35% нь зээлээ авсан бол

65% нь зээл авч чадаагүй байна /Зураг 2.8/.

Зураг 2.3 | Цалинд үзүүлсэн нөлөө

Зураг 2.4 | Цалинд үзүүлсэн нөлөө, ажил

эрхлэлтийн байдлаар

Зураг 2.5 | Хэрэглээнд үзүүлсэн нөлөө

Зураг 2.6 | Ажил эрхлэлтэд үзүүлсэн нөлөө

Зураг 2.7 | Зээлийн хэрэгцээ гарсан эсэх

Зураг 2.8 | Зээл авсан байдал

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

57%

2%

14%

29%

31%

12%

14%

41.6%

10 хувь хүртэл

10-30 хувь

30-50 хувь

50-70 хувь

70-аас их хувь

22%

38%

40%

42%

44%

51%

64%

82%

74%

62%

58%

57%

52%

49%

36%

18%

0% 20% 40% 60% 80% 100%

Төрийн байгууллага

Гадаадын байгууллага

Бусад

Хувийн байгууллага

Төрийн бус байгууллага

Ажилгүй

Цагийн ажил

Хувиараа хөдөлмөр …

өссөн Буурсан Өөрчлөлт ороогүй

Нэмэгдсэн

19%

Буурсан

53%

Өөрчлөгдөөгүй

28%

2.2%

3.0%

6.0%

7.0%

14.4%

17.5%

18.3%

31.7%

0% 10% 20% 30% 40% 50%

Ажлаас чөлөөлөгдсөн …

Уртасгасан цагаар …

Бүр ажлаас чөлөөлөгдсөн

Ажлаас чөлөөлөгдсөн …

Бусад

Богиносгосон цагаар …

Гэрээсээ ажиллаж байгаа

Өөрчлөлт ороогүй

Гарсан

53%

Гараагүй

47%

38%

35%

65%

62%

Зээлийн хүсэлт гаргаагүй Авсан Аваагүй

Page 9: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

8

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

ТҮҮВЭР СУДАЛГАА

2020 ОНЫ II УЛИРАЛ

АЖ АХУЙ НЭГЖИЙН

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ

2-Р БҮЛЭГ

Page 10: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

9

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

1. АЖ АХУЙ НЭГЖИЙН ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ

Энэ удаагийн Аж ахуй нэгжийн инфляцын хүлээлтийн түүвэр судалгааг COVID-19 цар тахлаас

сэргийлэх хориг арга хэмжээтэй холбоотойгоор Дэлхийн банкны “CAPI” системд суурилан Монголын

үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран анх удаа онлайн хэлбэрээр 2020 оны

5 дугаар сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус түүвэр судалгаанд уламжлалт

асуулгуудаас гадна COVID-19 цар тахлын ААН-үүдийн үйл ажиллагаанд үзүүлж буй нөлөөлөл, цаашид

шаардлагатай байгаа дэмжлэгийг тодруулснаараа онцлог боллоо. Судалгааг Улаанбаатар хотод үйл

ажиллагаа эрхэлж буй нийт 381 бизнес эрхлэгчийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч гүйцэтгэсэн

бөгөөд дараах гол үр дүнгүүд гарлаа.

ААН-үүд инфляцын түвшнийг тоон хариултын хувьд 2020 оны III улиралд 5.6%, 2021 оны II

улиралд 6.4% байхаар тус тус хүлээж байна;

Харин ААН-үүдийн чанарын болон мэдрэмж (үнийн өсөлтийг мэдэрч буй байдал)-д суурилсан

инфляцын хүлээлтийн хувьд 2020 оны III улирал болон 2021 оны II улиралд инфляцыг 0%-ийн

орчимд буюу үнийн өсөлт харьцангуй тогтвортой байхаар хүлээж байна;

ААН-үүдийн дунд төгрөгийн ханш суларна гэсэн хүлээлт давамгайлж байна;

ААН-үүд ирэх 3 сарын хугацаанд нийт эрэлт буурна гэж хүлээж байна;

ААН-үүд ажлын байр болон цалингийн түвшнийг бууруулахаар төлөвлөж байна.

Цаашид ААН-үүдийн үйл ажилллагааг дэмжихэд шаардлагатай байгаа арга хэмжээний хувьд (i)

Засгийн газар болон Монголбанк COVID-19 цар тахлын эсрэг авч буй бодлогын арга хэмжээний

уялдааг хангаж ажиллах; (ii) ЖДҮ-д олгох зээлийн шалгаруулалтыг шударга ил тод болгох,

зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх; (iii) Бизнесийн зээлийн хүүг бууруулах, хугацааг сунгах,

хөнгөлөлттэй зээл олгох; (iv) ААН-үүдийг гаалийн татвар, НДШ, ХХОАТ-аас хямралын

хугацаанд чөлөөлөх зэрэг дэмжлэгүүдийг онцоллоо /Хавсралт 2/.

ААН-ийн инфляцын хүлээлт /чанарын болон тоон хариултаар/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

5.6%

6.4%

0.3%

5.3%

0.0%0.6%

-1%

1%

3%

5%

7%

9%

11%

I II III IV I II III IV I II III IV I III II

2017 2018 2019 2020 2021

Инфляцын хүлээлт /тоон хариулт/ Инфляцын хүлээлт /чанарын хариулт/

Инфляц Инфляцын хүлээлт /Мэдрэмжид суурилсан/

Зорилтот 8%

Page 11: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

10

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

1.1. Инфляцын хүлээлт

Түүвэр судалгаанд хамрагдсан ААН-үүдээс ирэх 12

сард үнийн өсөлт ямар байх талаар төсөөллийг асууж,

чиглэлийн индекс5-ийг тодорхойлоход инфляцыг

буурна гэсэн хандлага давамгайлсан байна. Өөрөөр

хэлбэл чиглэлийн индекс энэ улиралд огцом буурч,

сүүлийн 3 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшинд

гарсан байна /Зураг 1.1/.

Зураг 1.2-т ААН-үүдийн инфляцын хүлээлтийг тоон

болон чанарын аргачлалаар тооцсныг харууллаа.

Чанарын хариултаас харахад бизнес эрхлэгчид

инфляцыг ирэх улирал болон 2021 оны II улиралд

өөрчлөлтгүй буюу 0%-ийн орчим байхаар хүлээж байна.

Түүнчлэн өнгөрсөн үеийн мэдрэмжид суурилсан

инфляцын түвшин /perceived inflation/ ирэх улиралд 0%,

2021 оны II улиралд 0.6%-тай байхаар тус тус хүлээж

байна /Зураг 1.2/.

Бизнес эрхлэгчдийн инфляцын хүлээлтийг тоон утгаар

асууж, хариултуудын жигнэсэн дундаж утгыг тооцон

үзэхэд инфляцыг ирэх улиралд 5.6%, жилийн дараа

буюу 2021 оны II улиралд 6.4%-тай байхаар хүлээж

байна. Ирэх оны инфляцыг 6-8 хувьд байна гэсэн

хариултыг судалгаанд хамрагдсан ААН-үүдийн

дийлэнх нь өглөө /Зураг 1.3/.

Судалгаанд хамрагдсан ААН-үүдийн инфляцын

хүлээлтэд нөлөөлсөн хүчин зүйлсийг тодруулахад 33%

нь COVID-19 цар тахал, 21% нь эдийн засгийн нөхцөл

байдлыг харгалзан үзэж инфляцын ирээдүйн

хүлээлтийг тодорхойлсон байна.

5 Өснө, буурна гэсэн хариултуудын зөрүүгээр чиглэлийн индексийг

(тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ ААН-үүдээс ирэх 12 сард

Зураг 1. 1 | ААН-ийн үнийн өсөлтийн

хүлээлт /чиглэлийн индекс, ирэх 12 сар/

Зураг 1. 2 | ААН-ийн инфляцын хүлээлт

/чанарын болон тоон хариултаар/

Зураг 1. 3 | ААН-ийн инфляцын хүлээлт

/тархалт, тоон хариултаар/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

үнийн өсөлт ямар байх талаар асууж, хариултуудыг

[3;-1] байхаар нормчилж чиглэлийн индексийг

тооцсон.

0.5

1.0

1.5

2.0

2.5

II III IV I II III IV I II III IV I II

2017 2018 2019 2020

Инфляц буурна

Инфляц хэвэндээ байна

Инфляц өснө

5.6%

6.4%

0.3%

5.3%

0.0%0.6%

-1%

1%

3%

5%

7%

9%

11%

I II III IV I II III IV I II III IV I III II

2017 2018 2019 2020 2021

Инфляцын хүлээлт /тоон хариулт/

Инфляцын хүлээлт /чанарын хариулт/

Инфляци

Инфляцын хүлээлт /Мэдрэмжид суурилсан/

Зорилтот 8%

0%

10%

20%

30%

-2.0% -

0.0%

0.1% -

2.0%

2.1% -

4.0%

4.1% -

6.0%

6.1% -

8.0%

8.1% -

10.0%

10.1% -

12.0%

12.1%-с

дээш

ирэх 12 сарирэх 3 сар

5.6% 6.4%

Зорилтот 8%

Page 12: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

11

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

2020 оны I улиралд судалгаанд хамрагдсан ААН-

үүдийн 74% нь дараа улиралд инфляцын түвшинг

зорилтот түвшин болох 8%-иас бага байна гэж үзсэн бол

ирэх оны II улиралд ААН-үүдийн 64% нь инфляц

зорилтот түвшнээс доогуур түвшинд байна гэж хүлээж

байна /Зураг 1.4/.

1.2. Валютын ханш, зээлийн хүүний хүлээлт

2019 оны I улирлын түүвэр судалгаанаас эхлэн ханшийн

чиглэлийн индекс6 нь “төгрөгийн ханш чангарна” гэсэн

мужид байсан нь энэ удаагийн түүвэр судалгаагаар

“төгрөгийн ханш суларна” гэсэн муж уруу шилжлээ.

Өөрөөр хэлбэл, ААН-үүдийн дунд ирэх 12 сарын

хугацаанд төгрөгийн ханшийг өнөөгийн түвшнээс

суларна гэсэн хүлээлт давамгайлж байна /Зураг 1.5/.

Зураг 1.6-д зээлийн хүүний талаарх иргэдийн ирэх 12

сарын хүлээлтийг харуулж байна. Зургаас харахад 2020

оны II улирлын түүвэр судалгаагаар зээлийн хүүний

чиглэлийн индекс өмнөх улирлын хүлээлтээс буурч,

“зээлийн хүү буурна” гэсэн мужид гарсан байна. Энэ нь

ААН-үүд зээлийн хүү ирэх 12 сарын хугацаанд буурна

гэсэн хүлээлттэй байгааг илтгэх бөгөөд 2017 оны IV

улирлын судалгаанаас хойш анх удаа ийнхүү хүлээж

байна /Зураг 1.6/.

6 Индекс [-1;1] завсарт утгаа авна. ]0;1] өснө, [0] өөрчлөгдөхгүй,

]0;-1] буурна.

Зураг 1. 4 | ААН-ийн инфляцын хүлээлт

/хуримтлагдсан тархалт, тоон хариултаар/

Зураг 1. 5 | Валютын ханшийн талаарх

хүлээлт /ирэх 12 сар/

Зураг 1. 6 | Зээлийн хүүний талаарх хүлээлт

/ирэх 12 сар/

Эх сурвалж: Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа

0%

20%

40%

60%

80%

100%

120%

-2.0% -

0.0%

0.1% -

2.0%

2.1% -

4.0%

4.1% -

6.0%

6.1% -

8.0%

8.1% -

10.0%

10.1% -

12.0%

12.1%-с

дээш

ирэх 12 сар

ирэх 3 сар

8.0%

-14%

-9%

-4%

2%

7%

12%

17%

22%

27%

-0.4

-0.2

0.0

0.2

0.4

0.6

0.8

II III IV I II III IV I II III IV I II

2017 2018 2019 2020

Ханшийн жилийн өөрчлөлт (б.т)

Чиглэлийн индекс

төгрөг

суларна

төгрөг

чангарна

10%

12%

14%

16%

18%

20%

22%

24%

-0.05

0.00

0.05

0.10

0.15

0.20

0.25

I II III IV I II III IV I II III IV I II

2017 2018 2019 2020

Зээлийн жигнэсэн дундаж хүү

Чиглэлийн индекс

өснө

буурна

Page 13: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

12

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

1.3. Аж ахуй нэгжийн үйл ажиллагаа

ААН-үүд өнгөрсөн 3 сарын хугацаанд бүтээгдэхүүн,

үйлчилгээний эрэлт нэлээдгүй буурсан гэж үзэж байгаа

бол ирэх 3 сарын хугацаанд ч мөн адил эрэлт буурна

гэсэн хүлээлттэй байна /Зураг 1.7/. Энэ нь COVID-19 цар

тахалтай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдал

хүнд байгаатай холбоотой байна.

ААН-үүдийн ажлын байрын болон цалингийн

чиглэлийн индекс энэ улиралд огцом буурч, түүхэн

хугацаан дахь хамгийн доод түвшинд гарсан буюу

ААН-үүд ирэх 3 сарын хугацаанд ажлын байр болон

цалингийн зардлыг бууруулах хүлээлттэй байна /Зураг

1.8/.

2. COVID-19 ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ

2.1. Үйл ажиллагаа, орлого болон зардал

COVID-19 цар тахал болон халдвараас урьдчилан

сэргийлэх арга хэмжээ нь ААН-ийн үйл ажиллагаанд

хэрхэн нөлөөлсөн тухай тодруулан асуухад ААН-

үүдийн 45% нь маш ихээр, 28% нь дунд зэрэг, 15% нь

бага зэрэг нөлөөлсөн гэж хариуллаа /Зураг 2.1/.

Энэхүү нөлөөг салбараар ангилан харвал аялал

жуулчлал, боловсрол, зочид буудал, нийтийн хоол

болон тээвэр агуулахын үйлчилгээний салбарт үйл

ажиллагаа эрхэлж буй ААН-үүдэд хамгийн их нөлөө

үзүүлсэн байна. Харин хөдөө аж ахуй, эрүүл мэнд, үл

хөдлөх хөрөнгө, барилга болон мэдээлэл харилцаа

холбооны салбарын ААН-үүдийн үйл ажиллагаанд

харьцангуй бага нөлөөлжээ /Зураг 2.2/.

Зураг 1. 7 | Бүтээгдэхүүн, үйлчилгээний

хүлээлт /өнгөрсөн 3 сар болон ирэх 3 сар/

Зураг 1. 8 | Ирэх 3 сарын хугацаанд ажлын

байр болон цалингаа нэмэгдүүлэх эсэх

Зураг 2. 13 | COVID-19 цар тахлын ААН-

ийн үйл ажиллагаанд нөлөөлсөн байдал

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

60%

70%

80%

90%

100%

-0.8

-0.6

-0.4

-0.2

0.0

0.2

0.4

II III IV I II III IV I II III IV I II

2017 2018 2019 2020

Татварын орлого/Нийт орлого (б.т)

Чиглэлийн индекс /Ирэх 3 сарын эрэлт/

Чиглэлийн индекс /Өнгөрсөн 3 сарын эрэлт/

-0.3

-0.2

-0.1

0.0

0.1

0.2

0.3

II III IV I II III IV I II III IV I II

2017 2018 2019 2020

Чиглэлийн индекс /цалин/

Чиглэлийн индекс /ажлын байр/

нэмэгдүүлнэ

бууруулна

Маш их

45%

Дунд зэрэг

28%

Бага зэрэг

15%

Одоо хэлэхэд эрт байна

11%

Нөлөөлөхгүй

1%

Page 14: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

13

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

Судалгаанд хамрагдсан ААН-үүдийн ажиллах хүч,

түүхий эд материал болон үйл ажиллагаатай холбоотой

бусад зардлууд нь өнгөрсөн 3 сарын хугацаанд хамгийн

ихээр өссөн байна /Зураг 2.3/.

Мөн ихэнх ААН-үүд COVID-19 цар тахалтай

холбоотойгоор ажиллах хүч, харилцаа холбоо,

маркетинг болон түүхий эд материалын зардлуудаа

бусад үйл ажиллагааны зардлуудтай харьцуулахад ихээр

танажээ /Зураг 2.4/.

COVID-19 цар тахал нь ААН-үүдийн 2020 оны эхний

хагас жилийн борлуулалтын орлогод хэрхэн нөлөөлнө

гэж таамаглаж байгаа талаар асуухад ААН-үүдийн 37%

нь “орлого 30% ба түүнээс дээш хэмжээгээр буурна”,

32% нь “30 хүртэлх хувиар буурна” гэж хариулсан байна

Зураг 2.5/.

Харин ААН-үүдээс одоогийн байгаа нөхцөл байдал

сайжирч, бизнесийн үйл ажиллагааг хэвийн горимд

шилжихэд хэр их хугацаа шаардагдана гэж үзэж байгаа

талаар тодруулахад ААН-үүдийн дийлэнх буюу 60

орчим хувь нь нэг жил болон түүнээс дээш хугацааны

дараа хэвийн үйл ажиллагаанд орохоор таамаглаж

байгаагаа илэрхийллээ /Зураг 2.6/.

Зураг 2. 14 | Бизнест нөлөөлсөн байдал /салбараар/

Зураг 2. 15 | Хамгийн их өссөн зардал

/өнгөрсөн 3 сард/

Зураг 2. 16 | COVID-19 холбоотойгоор

зардлаа танасан байдал

Зураг 2. 17 | Борлуулалтын орлого буурах

байдал /эхний хагас жилд/

Зураг 2. 18 | Хэвийн үйл ажиллагаанд

ороход шаардлагатай хугацаа

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

24%

26%

28%

29%

30%

39%

42%

45%

50%

51%

65%

67%

78%

88%

24%

43%

44%

43%

40%

28%

21%

45%

30%

22%

25%

11%

0%

3%

38%

12%

6%

14%

20%

21%

21%

9%

10%

16%

10%

11%

11%

3%

0% 20% 40% 60% 80% 100%

Мэдээлэл холбоо

Барилга

Үл хөдлөх хөрөнгө

Эрүүл мэнд, халамж

Хөдөө аж ахуй

Худалдаа

Уул уурхай

Боловсруулах (хүнсний)

Боловсруулах (х.бус)

Бусад

Тээвэр, агуулах

Боловсрол

З.буудал, зоогийн газар

Аялал жуулчлал

Маш их Дунд зэрэг

Бага зэрэг Одоо хэлэхэд эрт байна

6%

7%

9%

9%

13%

15%

16%

25%

0% 10% 20% 30%

Тоног, төхөөрөмж

Татвар, шимтгэл хураамж

Цахилгаан, дулаан

Тээвэр, харилцаа холбоо

Зээл, зээлийн хүү

Ажиллах хүч

Түүхий эд материал

Үйл ажиллагаатай …

5%

5%

5%

7%

7%

8%

8%

12%

19%

24%

0% 10% 20% 30%

Зээл, зээлийн хүү

Цахилгаан, дулаан, ус

Татвар, хураамж, шимтгэл

Тээврийн зардал

Тоног төхөөрөмж

Бусад зардал

Үл хөдлөх хөрөнгө

Түүхий эд материал

Харилцаа холбоо, маркетинг

Ажиллах хүчин

26%

37%

9%

23%

5%

0% 10% 20% 30% 40%

Одоо хэлэхэд эрт байна

30% ба түүнээс дээш

10-30%

10% хүртэлх

Нөлөөлөхгүй

5.3%

31%

24%

20.9%

10.9%

7.5%

0% 10% 20% 30% 40%

2-оос дээш жилийн дараа

1-2 жилийн дараа

4 улирлын дараа

3 улирлын дараа

2 улирлын дараа

1 улирлын дараа

Page 15: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

14

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

2.2. Зээл, санхүүжилт

Судалгаанд хамрагдсан нийт ААН-үүдийн 58% нь

бизнесийн зээлтэй байгаа бөгөөд COVID-19 цар тахлаас

хамааран эдгээр ААН-үүдийн дийлэнх буюу 87%-д нь

зээлийн эргэн төлөлттэй холбоотойгоор хүндрэл

тулгарсан байна. Монголбанкны зүгээс хэрэгжүүлж буй

бодлогын арга хэмжээнүүд нь тус ААН-үүдэд дэмжлэг

үзүүлсэн эсэхийг тодруулахад 3 ААН тутмын нэг буюу

29% нь зээлийн эргэн төлөлттэй холбоотой хүндрэлийг

бууруулахад дэмжлэг үзүүлсэн, 51% нь дэмжлэг

үзүүлээгүй гэж хариулжээ /Зураг 2.7/.

Судалгаанд хамрагдсан ААН-үүдийн 62%-д нь сүүлийн

3 сарын хугацаанд зээл авах хэрэгцээ үүссэн байна.

Тэдгээр ААН-үүдэд шаардлагатай байгаа зээлийн

хэмжээ харилцан адилгүй байгаа боловч дийлэнх буюу

75% нь 50 сая төгрөгөөс дээш хэмжээний санхүүжилт

шаардлагатай байна гэж хариулжээ /Зураг 2.8/.

Зээлийн хэрэгцээ үүсч, зээл авах хүсэлт гаргасан ААН-

үүдийн 25% нь зээл авч чадсан бол дийлэнх буюу 75%

нь зээл авч чадаагүй байна /Зураг 2.9/.

Өнгөрсөн 6 сарын хугацаанд банкнаас зээл авах нөхцөл

хэрхэн өөрчлөгдсөн талаар асуухад ААН-үүдийн 29% нь

чангарсан, 33% нь өөрчлөгдөөгүй гэсэн бол 35% нь

мэдэхгүй гэж хариулжээ. Зээлийн нөхцөл чангарсан гэж

хариулсан ААН-үүдийн дийлэнх нь зээл олголтын

хэмжээ буурсан, барьцаа хөрөнгийн шаардлага ихэссэн

тухай дурдсан байна /Зураг 2.10/.

Зураг 2. 19 | Зээлийн хүндрэл, Монголбанкны дэмжлэг

Зураг 2. 20 | Шаардлагатай зээлийн хэмжээ

/өнгөрсөн 3 сарын хугацаанд/

Зураг 2. 21 | Зээл авсан байдал /өнгөрсөн 3

сарын хугацаанд/

Зураг 2. 22 | Зээлийн нөхцөл /өнгөрсөн 6

сарын хугацаанд/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалга

Мэдэхгүй, 20%

Зээлтэй,

57.6%

Хүндрэл

гарсан,

86.6%

Хүндрэл

гараагүй,

13.4%

Монголбанкнаас

гарсан шийдвэрүүд

танай компанид

тулгарсан хүндрэлийг

бууруулахад дэмжлэг

үзүүлж байна уу?

Зээлгүй,

42.4%

Үгүй, 51%

Тийм, 29%

37.8%

12.9%

13.4%

31.4%

14.9%

27.3%

62.2%

20 сая хүртэл

20 – 50 сая

50 – 200 сая

200 – 500 сая

500 сая-с дээш

Тийм

25%

Үгүй

75%

35%

29%

33%

2%

0% 10% 20% 30% 40%

Мэдэхгүй

Чангарсан

Өөрчлөгдөөгүй

Суларсан

Page 16: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

15

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

ТҮҮВЭР СУДАЛГАА

2020 ОНЫ II УЛИРАЛ

ХАВСРАЛТ

3-Р БҮЛЭГ

Page 17: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

16

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

ХАВСРАЛТ

Хавралт 1: Судалгаанд оролцсон 694 иргэний саналын нэгтгэл

Монголбанкнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Мөнгөний зөөлөн бодлого явуулах, хараат бус байдлыг хангах

Бодлогын хүү Бодлогын хүүг шат дараатайгаар бууруулах.

Заавал байлгах нөөц Банкуудын заавал байршуулах мөнгөний нөөцийг бууруулах замаар эдийн засгийн

идэвхжлийг дэмжих.

Хараат бус байдал Улс төр, сонгуулийн нөлөөнөөс ангид байдлаар мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх.

Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах

Инфляц Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг сааруулж, инфляцыг нам дор байлгах.

ГВУН, ханш Алтны ордын нөөц, олборлосон хэмжээ, тушаалтад тавих хяналтыг сайжруулах

замаар алтны худалдан авалтыг нэмэгдүүлэх;

Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж, валютын ханшийн тогтвортой байдлыг хангах.

Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах; банкуудын хэрэгжилтийг хангуулах

Хэрэгжилт, хяналт Арилжааны банкуудтай нэгдсэн тохиролцоонд хүрч, зээлийн эргэн төлөлт болон

хугацаа сунгах тал дээр нарийвчилсан чиглэл өгөх;

Иргэдийг өрийн дарамтад орохоос сэргийлэх зоилгоор банк бус санхүүгийн

байгууллагуудын орлого нотлохгүй эрсдэлтэй зээл олголтыг бууруулах, мөнгө

хүүлэхээс сэргийлэх тал дээр СЗХ-тай хамтран ажиллах, хяналт тавих.

Зээлийн шалгуур,

нөхцөл

Зээлийн хүүг бууруулахад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх;

Зээлийн эргэн төлөлтийн хугацааг дунджаар 3-9 сараар хойшлуулах;

Нотлох баримт шаардахгүйгээр хэрэглээний зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах

хүсэлтийг шийдвэрлэх, зээлийн төлөлтийг орлого тасалдсан эсэхээс үл хамааран

хойшлуулах арга хэмжээг авах;

COVID-19 цар тахлаас хамааран ихээр нөлөөлсөн зарим салбарын зээл төлөлтийг

царцаах арга хэмжээ авах;

Банк хоорондын шилжүүлгийн шимтгэлийг тэглэх;

Хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг дахин судлах, өөрчлөх.

Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэг, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, тогтмол мэдээллээр хангах

Зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэхээс сэргийлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол

үүсгэхгүй байх тал дээр тогтмол мэдээлэл өгөх. Тухайлбал ЭМЯ-наас гар утсаар анхааруулга хүргүүлж

байгаатай адилаар 7 хоног бүрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг

иргэдийн гар утсаар дамжуулан мэдээлж байх;

Өрхийн хуримтлал, хадгаламжийн давуу талыг маш сайн сурталчлах. Ингэснээр олон нийтийн орлого,

хуримтлалдаа нийцээгүй тансаг хэрэглээ буурч, өнөөгийн эрсдэлтэй цаг үед өрхийн хэрэглээгээ хянах

боломжтой болох.

Page 18: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

17

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

Засгийн Газрын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал

Төсөвт тодотгол хийх, төсвийн сахилга батыг хангах тал дээр шаардлагатай арга хэмжээг авч

хэрэгжүүлэх

Төсөвт тодотгол хийж, нэн шаардлагагүй буюу зарим дэд бүтэц, бүтээн байгуулалтын (соёлын төв,

хөшөө, усан сан зэрэг) ажлыг хойшлуулах, цуцлах;

Эдийн засгаа тэлэх зориулалтаар боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөв, татварын

таатай орчныг бүрдүүлэх;

Эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлж шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангах;

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор төсвийг зарцуулахгүй буюу төсвийн сахилга батыг

хангах.

Аж ахуйн нэгжийн, тэр дундаа ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих бодлогыг эрчимжүүлэх

Тогтвортой НДШ төлөлттэй ажилчдын цалингийн орлогыг бууруулахгүй, цомхотгол хийхгүй байх тал

дээр дэмжлэг үзүүлж, санхүүжилт өгөх буюу хөнгөлттэй зээл олгох;

ААН-үүдийг гаалийн татвар, НДШ, ХХОАТ-аас түр хугацаанд чөлөөлөх;

Экспортыг дэмжих арга хэмжээг нэмэгдүүлэх;

Аль болох хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоохгүй (тодорхой эрүүл ахуйн стандарт мөрдүүлэх

байдлаар) үргэлжлүүлэх боломжоор хангах.

Бусад арга хэмжээний санал

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдлийн эсрэг арга хэмжээ авах, үнэ тогтоох;

Сонгуулийг хойшлуулах арга хэмжээг авах;

Хүндэтгэх шалтгаангүйгээр хорио цээрийн дэглэмийг зөрчиж байгаа иргэдийн хариуцлагыг

нэмэгдүүлэх;

Ажлын цагийн хуваарьт шинэчлэлт хийх;

Хэрэглээний бараа хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэх;

Нөөцийн мах бэлтгэх, амны маск, гар ариутгагчийн нийлүүлэлтийг ихэсгэх;

Хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүний ариутгал халдваргүйжүүлэлтийг нэмэгдүүлэх.

Page 19: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

18

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

Судалгаанд оролцсон иргэдийн ерөнхий мэдээлэл

Судалгаанд оролцсон нийт иргэдийн 44% нь Монголбанкны цахим хуудсаар, 56% нь үүрэн телефон

компаниар дамжуулан гар утсаар бөглөсөн байна. Нийт 694 иргэдийн 57% нь эмэгтэй, 43% эрэгтэй бөгөөд

насны байдлаар нь авч үзвэл 32% нь 18-25, 33% нь 26-35, 22% нь 36-45, 9% нь 46-55, 4% нь 56-аас дээш

настай байна /Хавсралт 1.1, Хавсралт 1.2/.

Хавсралт 1.1 | Хүйс Хавсралт 1.2 | Нас

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

Мөн судалгаанд оролцогчдын 19% нь бүрэн дунд, 77% нь дээд боловсролтой бөгөөд 60% нь сард

дунджаар 1.0 сая төгрөгөөс дээш өрхийн орлоготой байна.

Хавсралт 1.3 | Боловсролын түвшин Хавсралт 1.4 | Өрхийн орлого

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

Эрэгтэй ,

43%

Эмэгтэй ,

57%

32% 33%

22%

9%

4%

0%

10%

20%

30%

40%

18-25 26-35 36-45 46-55 56-аас

дээш

77%

19%

3%

1%

0%

0%

0% 20% 40% 60% 80% 100%

Дээд

Бүрэн дунд

Мэргэжил сургалт,

үйлдвэрлэлийн төв

Бүрэн бус дунд

Бага

Боловсролгүй

11%

30%

25%

17%

11%

7%

0% 20% 40%

500,000 хүртэл

500,001-1,000,000

1,000,001-1,500,000

1,500,001-2,000,000

2,000,001-3,000,000

3,000,001-ээс дээш

Page 20: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

19

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

Хавсралт 2: Судалгаанд оролцсон 381 ААН-ийн саналын нэгтгэл

Засгийн газар болон Монголбанкны зүгээс хэрэгжүүлэх арга хэмжээний саналууд

Төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах

Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг сааруулж, инфляцыг нам дор байлгах;

Валютын ханшийн тогтвортой байдлыг хангах.

Зээлийн шалгуур, нөхцлийг бууруулах замаар ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих

Бодлогын хүүг шат дараатайгаар бууруулах;

Зээлийн хүүг бууруулахад шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх;

Банкны эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тусгайлсан зээлийн бүтээгдэхүүнийг ЖДҮ эрхлэгчдэд

зориулан гаргах;

Бизнесийн зээлийн нөхцөлийг сулруулах (барьцаа хөрөнгийг өндрөөр үнэлэх, эргэлтийн хөрөнгө

барьцаалах гэх мэт) замаар зээл олголтын хэмжээг нэмэгдүүлэх;

Бизнесийн үйл ажиллагаанд COVID-19 цар тахал ихээр нөлөөлсөн зарим салбар (тэр дундаа аялал

жуулчлал)-ын зээл төлөлтийг царцаах, хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээ авах.

Төсөвт тодотгол хийх, төсвийн сахилга батыг хангах тал дээр шаардлагатай арга хэмжээг авч

хэрэгжүүлэх

Нэн шаардлагагүй буюу зарим дэд бүтэц, бүтээн байгуулалтын (соёлын төв, хөшөө, усан сан зэрэг)

ажлыг хойшлуулах, цуцлах;

Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотойгоор төсвийг зарцуулахгүй буюу төсвийн сахилга батыг сахих.

Татвар, зээлийн бодлогоор дамжуулан ЖДҮ эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих

ЖДҮ сангаас санхүүжүүлэх зээлүүдийн сонгон шалгаруулалтыг шударга, ил тод болгох, зээлийн

хүртээмжийг нэмэгдүүлэх. Тухайлбал жилд 2 удаа олгодог байх;

COVID-19 цар тахлын үед гадаадын хөрөнгө оруулалтай компаниудад тусгайлан анхаарал хандуулж,

ААН-үүдийг хадгалж авч үлдэхэд дэмжлэг үзүүлэх;

ААН-үүдийг гаалийн татвар, НДШ, ХХОАТ-аас түр хугацаанд чөлөөлөх;

Татварын хэмжээг бууруулах;

Импортын тарифыг өсгөж, импортын барааг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ААН-үүдийг

бодитойгоор дэмжих;

Экспортыг дэмжих арга хэмжээг авах, мега төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх;

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг боловсронгуй болгох.

Бусад арга хэмжээний санал

Засгийн газар, Монголбанк болон арилжааны банкууд COVID-19 цар тахлын эсрэг авч буй бодлогын

арга хэмжээний уялдааг хангаж, олон нийтийн мэдээллийн тэгш бус байдлыг бууруулах;

Аль болох хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоохгүй (тодорхой эрүүл ахуйн стандарт мөрдүүлэх

байдлаар) үргэлжлүүлэх боломжоор хангах;

Хилээр гарч байгаа нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх, нүүрс тээврийн машины тоог хязгаарлахгүй байх,

хилийн хорио цээрийн дэглэмийг сулруулах;

Төрийн худалдан авах ажиллагааны нөхцөлийг бууруулах;

Төрийн удирдлагын тогтолцоог хялбаршуулан дамжлага, үе шат, хүнд сурлтлыг эрс бууруулах, төрийн

бүх үйлчилгээг цахим хэлбэрт оруулах;

Хар жагсаалтад орохоос сэргийлэх;

Хөрш орнуудтай тээврийн тариф, хил гааль дээр шуурхай, хүндрэлгүй нэвтрүүлэх системтэй болох.

Page 21: ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТ...2020/06/09  · (тэнцлийн статистик) тооцно. Ингэхдээ иргэдээс ирэх 12 сард үнийн өсөлт ямар

20

ИНФЛЯЦЫН ХҮЛЭЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА

Судалгаанд оролцсон ААН-үүдийн ерөнхий мэдээлэл

Судалгаанд хамрагдсан нийт 381 аж ахуй нэгж, байгууллагуудыг өмчлөлийн хэлбэрээр авч үзвэл 274 (73%)

нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 40 (11%) нь хувьцаат компани, 13 (3%) нь нөхөрлөл болон

хоршоо, үлдсэн 46 (12%) нь өөр бусад төрлийн өмчлөлийн хэлбэртэй байна /Хавсралт 2.1/.

Хавсралт 2. 1 | Аж ахуй нэгжийн тоо /өмчлөлөөр/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

Аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн салбаруудаар ангилан авч үзвэл нийт 381 ААН-ээс үйлчилгээ эрхэлдэг

120 (29%), бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 57 (14%), барилгын үйл ажиллагаа эрхэлдэг 45

(11%), уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 24 (6%), боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг 42 (10%)

болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг 124 (30%) байна /Хавсралт 2.2/.

Хавсралт 2. 2 | Аж ахуй нэгжийн тоо / салбараар, ажилтны тоогоор/

Эх сурвалж: Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаа

Мөн судалгаанд хамрагдсан нийт 381 ААН, байгууллагуудын 35% нь 10 хүртэл ажилчинтай, 20% нь 11-19

ажилчинтай, 16% нь 20-49 ажилчинтай, үлдсэн 29% нь 50-с дээш ажилчинтай байна /Хавсралт 2.2/.