8
Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилт Оршил Одоогоос арав гаруй жилийн өмнө, 2005 онд Монреалд болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенц (НҮБУАӨСК)-ийн Талуудын 11 дэх бага хурал (ТБХ)- аар ойгоос ялгарах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах арга замуудыг хэлэлцэж эхэлсэн байна. Ойн доройтол, хамгаалалт, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх буюу одоо “REDD+” хэмээн нэрлэгдэх болсон асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэхээс өмнө ойн хомсдолд гол анхаарал хандуулж байв. Гэвч 2005 онд хэлэлцүүлгүүд “бодлогын арга замууд болон эерэг урамшуулал” 1 сэдэвт хэдийнээ төвлөрсөн байжээ. Эдгээр хоёр асуудал нь REDD+-ийн дараагийн хэлэлцүүлгийн төвд тогтмол байсаар ирсэн төдийгүй REDD+-ийг онцлог болгож буй зүйлс юм. Ойн хомсдол, доройтлыг бууруулах, хамгаалал, тогтвортой менежмент, болон ойжуулалт/нөхөн сэргээлт (нэмэгдүүлэх) зэрэг нь ойн үндэсний бүх хөтөлбөрүүдийн гол агуулга байсаар ирсэн. Хэдий тийм боловч “бодлогын арга замууд”-д анхаарал хандуулснаар ойд учирч буй далд аюул заналыг шийдвэрлэх шаардлагатайг, мөн үүнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэйг нотлон харуулсан байдаг. “Эерэг урамшуулал” гэдэг нь шууд утгаараа санхүүгийн эх үүсвэр биш боловч ТБХ-ын удаа дараагийн шийдвэрүүдэд Конвенцийн 1-р Хавсралтад багтсан улс орнууд үр дүнд суурилсан урамшуулал өгөх тухай дурдсан байна. Жишээлбэл: СР. 17/2-р шийдвэрийн 65-р мөрөнд: “Үр дүнд суурилсан санхүүжилтийг хөгжиж буй гишүүн орнуудад шинээр, нэмэлт хэлбэрээр мөн урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох ба үүнийг төрийн болон хувийн хэвшлийн, хоёр ба олон талт эсвэл бусад төрлийн эх үүсвэрүүдийг багтаасан өргөн хүрээтэй эх үүсвэрээс бүрдүүлэхээр хэлэлцэн тогтов.” Мөн СР.19/9-р шийдвэрийн 5-р мөрөнд үр дүнд суурилсан урамшууллын тухай дараах удирдамжийг өгсөн байна. “CP.16/1 шийдвэрийн 70-р мөрт заасан үйл ажиллагааг санхүүжүүлэх аж ахуйн нэгжүүдэд “Уур Амьсгалын Ногоон Сан”-г оролцуулаад CP.17/2-ийн 65-р мөрт заасан өргөн хүрээтэй эх үүсвэрүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлэх, үр дүнд суурилсан зохих санхүүжилтийг урьдаас төлөвлөж шударга, тэнцвэртэй байдлаар олгох, үр дүнд суурилсан урамшуулал олгох, хүлээн авах улс орнуудын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодлогын арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй.” Үр дүнд суурилсан олон улсын санхүүжилтийн нөхцөл нь REDD+ -ийг тодорхойлох гол онцлог шинж боловч ТБХ-аас энэ талаар өгсөн тодорхой удирдамж төдийлөн хангалтгүй байдаг. Мөн санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх өргөн хүрээний яриа хэлэлцээрүүдийн ард бүрхэгдэж хоцрох ярвигтай асуудал хэвээр байна. Ийнхүү, санхүүжилт нь олон улс орны хувьд тодорхойгүй байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсийн НҮБ-ын REDD хөтөлбөрөөс мэдээллийн менежментийн дэмжлэгийг хамгийн их хүссэн сэдэв болж байна. Дээрх шалтгааны улмаас, НҮБ-ын REDD хөтөлбөрөөс Ойн Нүүрстөрөгчийн Түншлэл Санаачилга (FCPF)-тай хамтран, REDD+ -ийн түнш орнуудын санхүүжилтээр, 2016 оны тавдугаар сард REDD+ -ийн санхүүжилт сэдвээр Ази, Номхон далайн орнуудын дунд мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд доорх гол сургамжуудыг тодорхойлжээ. 1 FCCC/CP/2005/5, 81-р заалт Aзи/Номхон далайн бүс

Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

  • Upload
    others

  • View
    11

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

Мэдээллийн тэмдэглэлREDD+-ийн санхүүжилт

Оршил

Одоогоос арав гаруй жилийн өмнө, 2005 онд Монреалд болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Уур Амьсгалын Өөрчлөлтийн Суурь Конвенц (НҮБУАӨСК)-ийн Талуудын 11 дэх бага хурал (ТБХ)-аар ойгоос ялгарах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах арга замуудыг хэлэлцэж эхэлсэн байна. Ойн доройтол, хамгаалалт, ойн тогтвортой менежмент болон ойн нүүрстөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх буюу одоо “REDD+” хэмээн нэрлэгдэх болсон асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэхээс өмнө ойн хомсдолд гол анхаарал хандуулж байв. Гэвч 2005 онд хэлэлцүүлгүүд “бодлогын арга замууд болон эерэг урамшуулал” 1 сэдэвт хэдийнээ төвлөрсөн байжээ. Эдгээр хоёр асуудал нь REDD+-ийн дараагийн хэлэлцүүлгийн төвд тогтмол байсаар ирсэн төдийгүй REDD+-ийг онцлог болгож буй зүйлс юм. Ойн хомсдол, доройтлыг бууруулах, хамгаалал, тогтвортой менежмент, болон ойжуулалт/нөхөн сэргээлт (нэмэгдүүлэх) зэрэг нь ойн үндэсний бүх хөтөлбөрүүдийн гол агуулга байсаар ирсэн. Хэдий тийм боловч “бодлогын арга замууд”-д анхаарал хандуулснаар ойд учирч буй далд аюул заналыг шийдвэрлэх шаардлагатайг, мөн үүнийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэйг нотлон харуулсан байдаг. “Эерэг урамшуулал” гэдэг нь шууд утгаараа санхүүгийн эх үүсвэр биш боловч ТБХ-ын удаа дараагийн шийдвэрүүдэд Конвенцийн 1-р Хавсралтад багтсан улс орнууд үр дүнд суурилсан урамшуулал өгөх тухай дурдсан байна.

Жишээлбэл: СР. 17/2-р шийдвэрийн 65-р мөрөнд:

“Үр дүнд суурилсан санхүүжилтийг хөгжиж буй гишүүн орнуудад шинээр, нэмэлт хэлбэрээр мөн урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох ба үүнийг төрийн болон хувийн хэвшлийн, хоёр ба олон талт эсвэл бусад төрлийн эх үүсвэрүүдийг багтаасан өргөн хүрээтэй эх үүсвэрээс бүрдүүлэхээр хэлэлцэн тогтов.”

Мөн СР.19/9-р шийдвэрийн 5-р мөрөнд үр дүнд суурилсан урамшууллын тухай дараах удирдамжийг өгсөн байна.

“CP.16/1 шийдвэрийн 70-р мөрт заасан үйл ажиллагааг санхүүжүүлэх аж ахуйн нэгжүүдэд “Уур Амьсгалын Ногоон Сан”-г оролцуулаад CP.17/2-ийн 65-р мөрт заасан өргөн хүрээтэй эх үүсвэрүүдээр дамжуулан дэмжлэг үзүүлэх, үр дүнд суурилсан зохих санхүүжилтийг урьдаас төлөвлөж шударга, тэнцвэртэй байдлаар олгох, үр дүнд суурилсан урамшуулал олгох, хүлээн авах улс орнуудын тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодлогын арга замуудыг эрэлхийлэх хэрэгтэй.”

Үр дүнд суурилсан олон улсын санхүүжилтийн нөхцөл нь REDD+ -ийг тодорхойлох гол онцлог шинж боловч ТБХ-аас энэ талаар өгсөн тодорхой удирдамж төдийлөн хангалтгүй байдаг. Мөн санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх өргөн хүрээний яриа хэлэлцээрүүдийн ард бүрхэгдэж хоцрох ярвигтай асуудал хэвээр байна. Ийнхүү, санхүүжилт нь олон улс орны хувьд тодорхойгүй байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүсийн НҮБ-ын REDD хөтөлбөрөөс мэдээллийн менежментийн дэмжлэгийг хамгийн их хүссэн сэдэв болж байна.

Дээрх шалтгааны улмаас, НҮБ-ын REDD хөтөлбөрөөс Ойн Нүүрстөрөгчийн Түншлэл Санаачилга (FCPF)-тай хамтран, REDD+ -ийн түнш орнуудын санхүүжилтээр, 2016 оны тавдугаар сард REDD+ -ийн санхүүжилт сэдвээр Ази, Номхон далайн орнуудын дунд мэдээлэл солилцох арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд үүний үр дүнд доорх гол сургамжуудыг тодорхойлжээ.

1 FCCC/CP/2005/5, 81-р заалт

Aзи/Номхон далайн бүс

Page 2: Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

Асуудал 1: REDD+ санхүүжилт нь зөвхөн үр дүнд суурилсан төлбөр (ҮДСТ) бишҮр дүнд суурилсан олон улсын урамшуулал2 -ын нөхцөл нь REDD+ -ийг тодорхойлох онцлог шинж боловч үр дүн гаргахад шаардагдах бодлого, арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтэд хөрөнгө оруулалт (8-р хуудсаас тайлбарыг үзнэ үү) хэрэгтэйг мөн санаж байх ёстой. Шийдвэр СР.16/1-ийн 73-р мөрт REDD+-ийн хэрэгжилтийг дараах байдлаар тодорхойлсон.

“Үндэсний стратеги эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого болон арга хэмжээ, мөн чадавхыг бэхжүүлэх ажлаас эхлэн үе шаттайгаар үндэсний бодлого, арга хэмжээ, стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх ..., улмаар бүрэн хэмжигдэхүйц, баталгаажуулж тайлагнасан үр дүнд суурилсан үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйл явц”

Санхүүжилт нь эхний хоёр үе шатанд (бэлтгэл болон хэрэгжүүлэлт) хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах (эсвэл шингээлтийг нэмэгдүүлэх) үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бөгөөд энэ нь улмаар үр дүнд суурилсан урамшуулал авах нөхцөлийг бүрдүүлнэ. Үе шатууд нь хоорондоо эрс ялгаатай бус, харин давхцах хандлагатай байдаг тул улс орон бүрд хөрөнгө оруулалт ба үр дүнд суурилсан урамшууллын аль алиныг хамруулсан REDD+-ийн санхүүжилтийн дэлгэрэнгүй төлөвлөгөө хэрэгтэй гэсэн үг юм.

Улс орнуудын туршлага 1: Шри Ланка ▪ Шри Ланка нь өргөн хүрээтэй хэлэлцүүлэг хийх замаар ойн доройтол ба хомсдолын гол хүчин

зүйлсийг арилгах бодлого арга хэмжээг тодорхойлохоос ажлаа эхлүүлжээ. Үүний дараа тэдгээр БАХ-уудийг нийгэм ба байгаль орчны аюулгүй байдал, хэрэгжүүлэх олон талын хүчин зүйлс (жишээ нь; байгууллагын хувьд хүлээн зөвшөөрөх/эзэмших, бүтэц зохион байгуулалтын зохицуулалт ба хувийн хэвшлийн оролцоо, хэрэгжүүлэх зардал, техникийн/үйл ажиллагааны чадавх, байгаа нөөц, хамрах хугацаа гэх мэт) мөн нүүрстөрөгчийн болон нүүрстөрөгчийн бус нөлөөлөл зэргийг эрэмбэлэх шалгуур болгон ашиглаж олон шалгуурт-дүн шинжилгээгээр тэргүүлэх ач холбогдлыг нь тодорхойлсон байна.

▪ Үүний зэрэгцээ, Шри Ланка улсын REDD+ -ийн хэтийн зорилгыг “Ой ба түүнээс цааш, ногоон Шри Ланк дахь тогтвортой амьжиргааг дэмжих” хэмээн тодорхойлсон байна. Энэхүү хэтийн зорилго нь үндэсний хөгжлийн үйл явцад REDD+ -ийн гүйцэтгэх үүргийг тодорхойлсон төдийгүй БАХ-г хэрэгжүүлэхэд салбар дундын уялдааг хангаж ажиллахын чухлыг сануулсан байна. Хэрэгжүүлэхээр сонгосон тэргүүлэх бодлого, арга хэмжээнүүдийг олон нийтийн салбарын үйл ажиллагаа болон хөгжлийн чиглэлээр түншлэгч талуудын санаачилга; тухайлбал одоогийн нөөц боломж, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлох, мөн санхүүгийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө боловсруулах зэрэгтэй нийцүүлсэн байна. Уг төлөвлөгөө нь бодлого, арга хэмжээ бүрээс гарах үр дүнг REDD+ -ийн нөлөөлөл болон сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх асуудалтай холбоно. Энэхүү төлөвлөгөө нь Шри Ланкийн REDD+-ийн үндэсний стратегийн тулгуурыг бий болгох юм.

ГОЛ СУРГАМЖ ▪ Үр дүнд суурилсан олон улсын төлбөр хүлээн авахын тулд, үр дүнд хүргэх бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд болон

үндэсний стратеги/үйл ажиллагааны төлөвлөгөө (ҮС/ҮАТ), үндэсний ойн мониторингийн систем (ҮОМС), сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн систем (СНУСМС) зэргийг боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах чадавхыг бэхжүүлэх ажлуудыг REDD+ -ийн эхний хоёр үе шатанд хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалтын санхүүжилт шаардагдана. ▪ REDD+ -ийн үр дүнд аль болох хурдан, үр ашигтайгаар хүрэхийн тулд улс орнууд хөрөнгө оруулалт ба үр дүнд суурилсан санхүүжилтийн аль алиных нь эх үүсвэрийг тодорхойлсон санхүүжилтийн дэлгэрэнгүй төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. ▪ Сайтар боловсруулсан санхүүгийн нэгдсэн төлөвлөгөө нь хэрэгжүүлэх боломжтой БАХ-ний санхүү, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ, ойн хомсдол, доройтлын хүчин зүйлсийн дүн шинжилгээ болон олон тооны оролцогч талуудын хамтран гаргасан ҮС/ҮАТ зэргийн үр дүнд бий болдог.

2 Үр дүнд суурилсан урамшуулал ба үр дүнд суурилсан төлбөр гэдэг нь ижил утгатай бөгөөд ТБХ-ын шийдвэрт хэрэглэгдэнэ

Page 3: Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

Асуудал 2: REDD+ -ийн хөрөнгө оруулалтын санхүүжилт нь заавал олон улсын шинжтэй байх албагүй

ТБХ-ын шийдвэрүүдэд үр дүнд суурилсан санхүүжилтийн олон улсын хэлбэрийг онцлон үздэг хэдий ч, энэхүү хөрөнгө оруулалтын санхүүжилт нь заавал олон улсын эх үүсвэрээс буюу зөвхөн ийм төрлийн эх үүсвэрээс гарна гэсэн үг биш юм. Хөрөнгө оруулалтын санхүүжилт нь олон улсын шинжтэй байх талаар анхны төсөөлөл нь аль нэг улс өөрийн чадавхыг хөгжүүлэх, шаардлагатай БАХ-ийг тодорхойлоход анхаарал хандуулах санаачилгыг өөр тийш чиглүүлэх эрсдэлтэй юм. Дотоодын хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тодорхойлох нь тухайн улс орон олон улсын хөрөнгө оруулалт, үр дүнд суурилсан санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлнэ.

Улс орнуудын туршлага 2: Бразил ба Энэтхэг ▪ Жил бүр Энэтхэгийн засгийн газар татварт 200 тэрбум ам.доллар цуглуулдаг. Үүнээс 60 тэрбум орчим ам.долларыг 29

мужийн засгийн газруудад тараан олгодог. 2015 онд Энэтхэгийн парламентаас орлогын хуваарилалт тооцох томьёог өөрчлөн хүн ам, газар нутаг, орлого зэрэг бусад шалгуур үзүүлэлтээс гадна ойгоор бүрхэгдсэн талбайг (нийт 7.5%-ийг эзэлдэг) оруулан тооцож байхаар шийдвэрлэжээ. Тиймээс, төв засгийн газраас хуваарилах татварын орлого нь тухайн муж улсын хамгаалж арчилсан ойн талбайн хэмжээнээс хамаарах болсон байна. Энэ нь ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх болон хэвээр хадгалах арга хэмжээнүүдэд хөрөнгө оруулах сонирхлыг дэмжсэн хүчирхэг бөгөөд төсвөөс ангид арга юм. Ойд оруулах хөрөнгө оруулалт нь жил бүр 60 тэрбум ам.доллар байхаар тооцогдож байна. (http://www.cgdev.org/blog/indias-big-climate-move -ээс).

▪ Бразил улсын засгийн газрын бага хүүтэй орон нутгийн зээл нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг дэмжих санхүүжилтийн нэг чухал эх үүсвэр юм. 2008 оны дундуур гарсан 3,545-р тогтоолд Бразилын Амазоны биомын үйлдвэрлэгчдэд зориулсан орон нутгийн зээлийн нөхцөлийг тодорхойлсон. Зээл авахын тулд зээл хүсэгчид нь байгаль орчны дүрэм журамд нийцүүлэн, хууль ёсны эзэмшлийн газар дээрээ, тогтмол үйл ажиллагаа эрхэлдэг гэдгээ нотлох шаардлагатай байдаг. 3.545-р тогтоолын дагуу зээлд хамрагдах шалгуурыг хангасан эсэхийг тогтоохын тулд зээлдэгчдээс олон тооны баримт бичгийг шаарддаг. Шар буурцаг, үхрийн махны үйлдвэрлэл нэмэгдэж буйтай зэрэгцүүлэн дээрх тогтоолоор Амазоны биом дахь ойн хомсдолд нөлөөлөх үйл ажиллагаанд уг зээлийг зарцуулахыг хориглосон байна. Хэрэв уг тогтоол гараагүй байсан бол 2009-2011 оны хооронд ойролцоогоор 2700 гаруй хавтгай дөрвөлжин км ой устах байжээ. 2000-аад оны сүүлээс 2010-аад оны эхэн үед жилийн ойн доройтлын эрчим ойролцоогоор 7000 хавтгай дөрвөлжин км байсан гэж үзвэл уг шийдвэрийн нөлөө бодитой юм (J.Assuncao, C.Gandour, R.Rocha, R.Rocha, 2013. Ойн доройтолд зээл нөлөөлөх үү?, Бразилын Амазоны орон нутгийн зээлийн бодлогоос гаргасан нотолгоо. Уур амьсгалын бодлогын хүрээлэн, Рио де Жанеро)

ГОЛ СУРГАМЖ

▪ Олон улс орнууд ойн хомсдол, доройтлыг шийдвэрлэх, эсвэл ойн хамгаалал, тогтвортой менежментийг дэмжих бодлого, арга хэмжээг тодорхойлсон байдаг тул REDD+-ийн олон БАХ-үүд шинэ биш байж болно; ▪ Одоогийн БАХ-ний хэрэгжилтийг засгийн газрын төсөв болон дотоодын бусад эх үүсвэрээс (Жишээ нь: экосистемийн үйлчилгээний төлбөр) санхүүжүүлж байна – Эдгээрийг REDD+-ийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн хүрээнд авч үзэх хэрэгтэй; ▪ Одоогийн БАХ-г ихэвчлэн салбар дундын зорилтоор дамжуулан сайжруулах, харилцан бие биеэ нөхдөг байхад анхаарах хэрэгтэй бөгөөд ингэснээр уг БАХ-үүд нь салбар дундын шинжтэй болох, төсвийн дотоодын эх үүсвэрээс санхүүждэг байх, улмаар хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дутагдлыг нөхөх олон улсын санаачилгад хандах боломж бүрдэнэ. ▪ Ойн хомсдолыг бий болгоход түлхэц өгч байгаа санхүүгийн хөшүүргүүдийг тодорхойлж, тэдгээрийн сөрөг нөлөөг хэрхэн багасгах асуудалд улс орнууд мөн анхаарал хандуулах хэрэгтэй; (доорх хэсгийг үзнэ үү) ▪ Бүх бодлого арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэмэлт буюу тусгайлсан зардал гаргах шаардлагагүй. Жишээлбэл; Өмнө дурдсан Энэтхэг Улсын орлого хуваарилалтын өөрчлөлтийн шийдвэр. ▪ Зөвхөн хөрөнгө оруулалтын санхүүжилтийн олон улсын эх үүсвэрт анхаарлаа хандуулснаар үр дүнд суурилсан санхүүжилтийн үйл явцыг удаашруулах төдийгүй харьцангуй бага зохицуулалт шаардагдах одоогийн БАХ-нээс анхаарлаа хөндийрүүлэхэд хүргэж болзошгүй .

Page 4: Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

Асуудал 3: Уур Амьсгалын Ногоон Сан (УАНС)-тай хамтран ажиллах нь

Дээр дурдсанаар, CP.19/9-р шийдвэрийн 5-р мөрөнд Уур Амьсгалын Ногоон Сан нь үр дүнд суурилсан санхүүжилтэд гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн урьдчилан таамаглаж буй тул энэ нь ямар үүрэг байж болохыг ойлгох нь чухал юм. Гэсэн хэдий ч, Уур Амьсгалын Ногоон Сангаас REDD+ үр дүнд суурилсан санхүүжилтийн удирдамжийг наад зах нь 2016 оны сүүл хүртэл эцэслэн гаргахааргүй байна. Уур Амьсгалын Ногоон Сангийн Удирдах Зөвлөлөөс шийдвэрлэснээр “REDD+-ийн ҮДСТ-ийн механизм нь хүлэмжийн хийн ялгаралтын бууралтыг давхардуулан тооцоолохоос зайлсхийнэ. Хүлэмжийн хийн ялгаралтын бууралт нь өмнө хийгдсэн урьдчилсан санхүүжилтийн дэмжлэгтэйгээр гарсан үр дүн байсан эсэхийг тодорхойлно.” (8-р хуудсан дахь тайлбарыг харна уу) гэсэн ч үүнийг хэрхэн хийх нь тодорхойгүй байна. Уур Амьсгалын Ногоон Сан нь НҮБУАӨСК-ийн талуудын бага хурлын шийдвэр, сургамж, хэрэгцээ шаардлага зэрэгт тулгуурлан тасралтгүй хөгжиж, дасан зохицож байдаг тул УАНС-тай холбоотой аливаа шийдвэр гаргахын өмнө уг сангийн УЗ-ийн сүүлийн үеийн баримт бичгүүдийг www.gcfund.net –аас үзэх нь чухал.

Улс орнуудын туршлага 3: Эквадор ▪ Эквадор улс 2016 оны эцэс гэхэд, REDD+-ийн үндэсний стратеги эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөөг

бэлэн болгож, REDD+ийн Варшавын зарчмуудын багц шаардлагыг бүрэн хангасан байх зорилт тавьсан. Үүнд хувь нэмэр оруулахын тулд тус улсын Байгаль орчны яамнаас (УАНС-ийн Үндэсний хэрэгжүүлэгч байгууллага) ойжуулалт болон газар ашиглалтын чиглэлээр УАНС-аас буцалтгүй тусламж авах төслийн санал боловсруулж байна. Үндэсний бодлогуудын уялдаа холбоог хангаж REDD+-д үзүүлэх олон улсын оролцоонд нийцүүлэн боловсруулсан REDD+-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө бүхий энэхүү санал нь дотоодын болон олон улсын эх үүсвэрүүдээс хамтарсан санхүүжилт авах боломжтой.

▪ Үндэсний REDD+-ийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь салбар дундын онцлог шинжтэйг анхаарч, энэхүү саналыг Байгаль орчны яам болон Хөдөө аж ахуйн яам хамтран чиглүүлж хэрэгжүүлэх төдийгүй эдийн засгийн суурийг тогтвортой болгон өөрчлөхөд гол үүрэг гүйцэтгэх Гадаад худалдаа, сангийн яам, Төлөвлөлтийн хэрэг эрхлэх газар, олон нийтийн банкнууд зэрэг бусад салбарын олон тооны байгууллагууд оролцох юм.

▪ Уур Амьсгалын Ногоон Сангаас дэвшүүлж байгаа саналыг хянах үйл явц нь зайлшгүй хийгддэг бөгөөд, УАНС-ийн Нарийн бичгийн дарга нарын зөвлөлөөр дахин дахин хянагдаж, дараа нь техникийн хорооны үнэлгээнд үндэслэсэн санал зөвлөмжийг (батлуулахаар болон бусад) Уур Амьсгалын Ногоон Сангийн Удирдах Зөвлөлд танилцуулдаг байна. Тиймээс энэ үйл ажиллагааг тусгайлан хариуцсан удирдах ажилтнуудыг томилох, тэдгээр нь НҮБУӨСК-ийн шаардлагууд болон тухайн улсын REDD+-ийн урт хугацааны тодорхой үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдлэг ойлголттой байх нь чухал юм..

ГОЛ СУРГАМЖ

▪ УАНС-аас хөрөнгө оруулалтын санхүүжилт хүссэн саналд тавигдах шаардлагыг зохих ёсоор хангахын тулд REDD+-ийн бэлтгэл хангах үе шатанд дүн шинжилгээний ажлыг үйл явц бүрд хийсэн байх нь чухал. Эдгээр шаардлагад дэлгэрэнгүй төсөв, ажлын төлөвлөгөө, ойн хомсдол үүсгэж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн шинжилгээ (энэ тохиолдолд), санхүү, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ болон үндэсний оролцогч талуудтай хийсэн зөвлөгөөний баримтжуулалт зэрэг орно. ▪ Мөн REDD+-ийн Варшавын зарчмуудын гол бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэгжүүлсэн байх нь чухал. Үүнд сайтар тодорхой төлөвлөгдсөн REDD+-ийн үндэсний стратеги (эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөө) багтана. ▪ УАНС-нд хүргүүлэх саналыг боловсруулах ажил нь шаардлага өндөртэй, цаг хугацаа их шаарддаг тул зохих хүний нөөцтэй байх хэрэгтэй болдог. Энэ нь урт удаан үйл явц (Эквадорын хувьд бэлтгэл ажлыг оролцуулаад 1.5 жил зарцуулахаар төлөвлөсөн) учраас улс орнууд хөрөнгө оруулалтын санхүүжилтийн үзэл баримтлал боловсруулахаас ажлаа эхлэх нь зүйтэй. Ингэснээр цаашдын ажлуудыг хэрэгжүүлэх үүд нээгдэнэ. ▪ УАНС-д шууд хандахын тулд магадлан итгэмжлэгдсэн байхыг шаардагддаг. Улс орнууд өөрсдийн чадавхыг хөгжүүлэх явцдаа үндэсний итгэмжлэгдсэн байгууллагатай болж магадлан итгэмжлэлийн тодорхой хэлбэр болон түвшинд хүрэх зорилт тавих хэрэгтэй. Энэ хооронд, улс орнууд санхүүжилтэд хандах боломжоо алдах, хойшлуулах эрсдэлээс сэргийлэхийн тулд одоо үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын итгэмжлэгдсэн байгууллагуудыг ашиглавал зохино.

Page 5: Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

▪ Одоогийн байдлаар, УАНС-д саналаа хүргүүлэх боломжтой, янз бүрийн чадавх, итгэмжлэлийн төрөл бүхий магадлан итгэмжлэгдсэн олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Улс орнууд тодорхой төслийн зорилгодоо хүрэхийн тулд эдгээр байгууллагуудаас хамгийн их хамааралтайг (санхүүжилтийн хэмжээ, үйлчилгээний төрөл гэх мэт) нь сонгох хэрэгтэй.

Асуудал 4: Үр дүнд суурилсан санхүүжилт ба хөрөнгө оруулалтын олон улсын бусад эх үүсвэрүүд Уур Амьсгалын Ногоон Сангаас гадна, олон улсын хөрөнгө оруулалт болон үр дүнд суурилсан санхүүжилтийн хэд хэдэн боломжит эх үүсвэрүүд бий. Эдгээрт Дэлхийн банк болон хоёр талын хандивлагчдын удирдан зохион байгуулдаг уур амьсгалын сангууд багтдаг. Ази/Номхон далайн хэд хэдэн орнууд Ойн Нүүрстөрөгчийн Түншлэл Санаачилга (ОНТС)-гийн Нүүрстөрөгчийн Сан, Ойн хөрөнгө оруулалтын хөтөлбөр, эсвэл хоёр талын гэрээгээр дамжуулан дэмжлэг авч байна. ОНТС-ийн Нүүрстөрөгчийн сан, Тогтвортой Ойн Био Нүүрстөрөгчийн Сан Санаачилгын аль аль нь бүс нутгийн ба үндэсний түвшинд REDD+ -ийг хэрэгжүүлэх үр дүнд суурилсан үйл ажиллагаанууд болон ландшафтын тогтвортой менежментийн бэлтгэл болон туршилтад дэмжлэг үзүүлдэг. Ойн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь байгууллагын чадавхыг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах болон REDD+-ийн хөрөнгө оруулалтад буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилтээр дамжуулан хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг дэмждэг. Энэ нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уугуул болон орон нутгийн иргэдийн эрх, ядуурлыг бууруулах, хөдөөгийн амьжиргааг нэмэгдүүлэх зэрэг харилцан ашигтай байдлыг илэрхийлдэг.

Улс орнуудын туршлага 4: Вьетнам ▪ Вьетнамын хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах хөтөлбөрийн санаачилгыг Нүүрстөрөгчийн Сангаас

2014 оны зургаадугаар сард хүлээн зөвшөөрсөн байна. Үүний дараа ялгаралтыг бууруулах хөтөлбөрийн Баримт бичгийг боловсруулсан ба 2015 оны нэгдүгээр сард уг баримтад гарын үсэг зуржээ. Вьетнам улс нь 2016 оны есдүгээр сард оролцогч талуудын уулзалтаар R-Багцыг танилцуулж, 2017 оны 1-р сараас 6 дугаар сарын хооронд Ялгаралтыг бууруулах хөтөлбөрийн гэрээний талаар хэлэлцээр хийх хүсэлт гаргасан;

▪ R-Багцыг боловсруулах үед хамтын оролцоог хангасан хэлэлцүүлгүүд болон өөрийн үнэлгээг хийсэн байна. Мөн R-багцыг батлуулах үндэсний уулзалтаас гадна бүс нутгийн түвшинд таван удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ;

▪ Нийгэм ба байгаль орчны стратеги үнэлгээ хийх явцад зургаан аймгийн ой бүхий тосгодоор очиж хамтрал, дүүрэг, аймаг болон улсын хэмжээнд оролцогч талуудын хэлэлцүүлгийг зохион байгуулсан (хувийн хэвшлийн байгууллагууд болон иргэний нийгмийн бүлгүүдийг оролцуулан) бөгөөд ойгоос хамааралтай өрхүүдийн дунд нийгэм, эдийн засгийн тоон судалгаа явуулсан байна.

ГОЛ СУРГАМЖ ▪ ОНТС-ийн Нүүрстөрөгчийн санд зориулсан байгаль орчин, нийгмийн стратеги үнэлгээ хийх үйл явц нь мэргэжилтнүүдийг

зохион байгуулах, мөн оролцогч талуудын өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зэргийн улмаас төлөвлөж байснаас илүү урт хугацаа шаардаж болно; ▪ Хэрвээ Хөгжлийн Албан Ёсны Тусламж (ХАЁТ) болон бусад эх үүсвэрүүдийн санхүүжилттэйгээр одоо хэрэгжиж байгаа бүх санаачилгууд нь харилцан уялдаа бүхий зохицуулалттай бол олон улсын дэмжлэгийг авахад хялбар болно. Мөн үндэсний түвшинд оролцогч талуудын хооронд сайтар зохицуулалт хийх нь чухал.

Page 6: Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

Асуудал 5: Хувийн хэвшлийн үүрэг

Хувийн хэвшлийн салбар нь маш олон оролцогч талуудыг хамарсан бүлэг юм. Үүнд ойн доройтол, хомсдолыг үүсгэгч аж ахуйн нэгжүүд, нийгмийн хариуцлагаа сайжруулахаар чармайж буй компаниуд, нүүрстөрөгчийн төсөл боловсруулагчид, олон улсын ба дотоодын банкнууд болон бусад талууд багтана. Ийм олон талууд “хувийн хэвшлийн оролцоог” ойлгомжгүй болгож болох хэдий ч эцсийн дүндээ REDD+-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийн хэмжээ болон компаниудын зүгээс ойг хомсдуулж буй хандлагыг өөрчлөх шаардлага зэрэг нь аль ч REDD+-ийн үндэсний хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран ажиллах хэрэгтэйг харуулдаг3.

Улс орнуудын туршлага 5: Индонез ▪ Индонезийн дал модны тосны үйлдвэрлэлийг дэмжих санхүүгийн урамшуулалд хийсэн дүн

шинжилгээгээр одоо хэрэгжиж байгаа олон тооны санхүүгийн бодлого, арга хэрэгслүүд нь бүтээгдэхүүн хангамжийн сүлжээн дэх өндөр ашигтай хэсэгт шууд урамшуулал олгосноор улс орны хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах зорилгыг бүдгэрүүлж буйг илрүүлсэн байна. Мөн хамгийн чухал тоглогчид буюу амьжиргаанд нь дэмжлэг хэрэгтэй төдийгүй ой болон намгархаг газрын ашиглалтыг бууруулж буй жижиг үйлдвэрлэгчдэд анхаарал хандуулахгүй байгааг тогтоожээ.

▪ Бодлогын зорилт ба олон нийтэд чиглүүлсэн урамшууллын хоорондын уялдааг сөрөг үр дагаваргүйгээр хангах боломжтой. Үнэн хэрэгтээ, зарим алхмууд нь ургацыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн стандартыг сайжруулах боломжтой төдийгүй бүс нутгийн засаг захиргааны зүгээс иргэдийн амьжиргааг сайжруулж, ой болон намгархаг газрын менежментийг тасралтгүй явуулах шийдвэр гаргахад чухал дохио болж чаддаг.

▪ Ойрын үед, дал модны тосны хэд хэдэн томоохон компаниуд ойн хомсдолыг бүрэн зогсоосон үйлдвэрлэл руу шилжих амлалт гаргаад байна. Энэ нь дал модны тосны тогтвортой үйлдвэрлэл болон Индонезийн дал модны тосны тогтвортой үйлдвэрлэлийн стандарт боловсруулах дугуй ширээний ярилцлагууд зэрэг урт хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, санаачилгын үр дүн байв.

Улс орнуудын туршлага 6: КамбожКамбож улс 2008 оноос эхлэн зах зээлийн сайн дурын төслүүдээр дамжуулан хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж байна. Тэдний туршлагаас үзэхэд, энэхүү баталгаат зээл олгох төслийн үйл явц 4-5 жилийн хугацаанд төсөл бүрд 1- 1.2 сая ам.доллар зарцуулжээ. Үүнд эрх зүйн үйлчилгээ үзүүлсний хөлс болон бусад зардлыг оруулаагүй болно. Камбожийн Засгийн газар эдгээр үйл ажиллагааг чиглүүлэх ажилдаа ТББ-ууд болон хөгжлийн түншүүдийн туслалцаанд найдаж байжээ.2010 онд Oddar Meanchey төслөөр цуглуулсан боломжит нүүрстөрөгчийн кредитийн зөвхөн 1.5% нь зах зээлд зарагдсан байдаг байна.Борлуулалтын орлого нь одоогоор АНУ-ын банкны эскроу дансанд хадгалагдаж байгаа (8-р хуудас дахь тайлбарыг үзнэ үү) ба Эдийн засаг, Сангийн яам энэхүү нүүрстөрөгчийн орлогыг албан ёсны хөгжлийн тусламж, буцалтгүй тусламж, эсвэл орлогын зарим төрлийн алинд хамаарагдахыг тодорхойлж чадаагүй бөгөөд татвар ногдуулах, эсвэл чөлөөлөгдөх эсэхийг хараахан тогтоогоогүй байна.

3 http://www.unredd.net/index.php?view=document&alias=14584-un-redd-policy-brief-qfiscal-incentives-for-agricultural-commodity-production-options-to-forge-compatibility-with-reddq&category_slug=policy-brief-series-3154&layout=default&option=com_docman&Itemid=134

Page 7: Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

ГОЛ СУРГАМЖ• Ойн хомсдол, доройтолд хүргэж байгаа үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагууд Ойн

хомсдол, доройтолд хүргэж байгаа үйл ажиллагаа эрхэлдэг хувийн хэвшлийн байгууллагууд (Индонезийн хувьд дал модны тос үйлдвэрлэгч)-тай харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгох нь удаан хугацааны үйл явц юм. Тиймээс хоорондын итгэлцэл болон хамтын оролцоог бий болгох үйл ажиллагааг эртнээс эхлүүлэх нь зүйтэй;

• Үндсэн чиг үүргийн яамдын (жишээ нь: хөдөө аж ахуй) шугамаар газар тариалангийн ургацыг нэмэгдүүлэхэд олгодог урамшууллын систем нь ойд сөрөг нөлөө үзүүлж болох ба энэхүү урамшуулалд өөрчлөлт оруулах нь төлөвлөсөн зорилтод хүргэхээс гадна томоохон үр дүнд хүргэж болно. Хэдийгээр яамнууд өөрсдийн хөтөлбөрийг хамгаалж болох ч тохирох оролцооны стратеги, дүн шинжилгээний ажил шаардлагатай;

• Олон улсын банкнууд (тухайлбал, Credit Suisse гэх мэт) хэд хэдэн чиглэлээр эерэг үүрэг гүйцэтгэх боломжтой:4

½ Нэр хүндийн эрсдэлийн бодлогоор (тухайн нөхцөл байдал ямар байхаас хамаарч) хөрөнгө оруулалт, зээл болон бусад ажил гүйлгээний хэмжээг бууруулах, хязгаарлах, батлах эсэхийг чиглүүлнэ;

½ Эрсдэлийн тогтвортой менежментээр, жишээлбэл; хамгаалалтын өндөр үнэ цэнэ бүхий газарт явуулах үйл ажиллагаанд ямар ч санхүүгийн үйлчилгээ үзүүлэхгүй байх зэрэг хязгаарлалтуудыг тодорхойлж болно;

½ Ногоон бонд нь ногоон хөрөнгө оруулалтыг урамшуулж болно, гэхдээ зөвхөн хагас тэрбум доллараас дээш томоохон хэмжээний хөрөнгө оруулалтын хувьд үр дүнтэй байдаг.

• Одоогийн байдлаар, нийлүүлэлтийн сүлжээний бараа үйлдвэрлэгчид, ялангуяа хөгжиж буй зах зээлд, ойг цэвэрлэхээс илүү үр дүнг дээшлүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлогоор дамжуулан урамшуулал дэмжлэг авч байна. Зарим талаар, стратегийн төлөвлөлт болон чадавх сул байгаа нь үйлдвэржилтийн хөгжил ба газар хамгаалах бодлогын хооронд зөрчилдөөн үүсгэж байна;

• Зах зээлийн механизм өөрчлөгдөж болно (Европт дал модны тосны тогтвортой байдлын маш өндөр стандарт мөрдөгддөг), гэвч нийт түүхий эдийн эрэлт багасна гэсэн үг биш (Хятад, Энэтхэг болон бусад хөгжиж буй эдийн засагтай орнуудын жишээгээр дал модны тосны эрэлт өндөр байна). Тиймээс, бидэнд илүү үр дүнтэй бодлого, олон нийтийн тодорхой хэрэглээ шаардлагатай, ингэснээр томоохон хувийн хэвшил/аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагааны загварт чиглэсэн зах зээлд шилжих хөшүүрэг бий болгох юм;

• Сайн дурын зах зээлийн төсөл боловсруулахад өртөг өндөртэйгөөс гадна ихээхэн цаг хугацаа шаарддаг. Тэдгээрийг үндэсний REDD+ хөтөлбөрт тусгагдсан эсэхээс жишээ нь “Олон улсын хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах үр дүнг шилжүүлэх” үл хамаарч, олон улс орон одоогоор “үүрлэх”5 байдалтай

байна. Асуудал 6: REDD+ -ийн санхүүжилтийг зохион байгуулахСанхүүгийн удирдлагын голлох хэлбэрүүд нь төсвийн дэмжлэг, сангууд эсвэл төсөл/зах зээлд-суурилсан загварууд байдаг. Олон нийтийн санхүүгийн эх үүсвэрийг татан оролцуулах хөдөлгөөнүүд нь жилийн төсвийг хуулиар батлахтай адил үйл явц биш юм. Тэдгээр нь улсын төсвөөс ангид учир санд-суурилсан арга эсвэл зах зээлд-суурилсан арга замууд болно. Одоогийн байдлаар ямар ч REDD+-ийг хэрэгжүүлэгч улс орон төсвийн дэмжлэг сонгоогүй боловч хараат бус REDD+-ийн сан бий болгосон эсвэл одоо байгаа санд REDD+-ийг нэгтгэсэн байдаг. Санд-суурилсан арга зам нь бусад шийдлүүдтэй харьцуулахад хэд хэдэн давуу болон сул талуудтай. Энэ нь санхүүжилтийн бусад урсгалаас REDD+ -д хуваарилах, санг арвижуулах, зарцуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээний журмыг нэгтгэх боломж олгодог. Санд-суурилсан аргыг сонгосон тохиолдолд, бие даасан харилцан итгэлцлийн сан, олон нийтийн аж ахуйн нэгжийн удирдах сан, хуримтлалын, эргэлтийн, хандивын сан, эсвэл эдгээрийн хослол зэрэг хэд хэдэн зохицуулалт байдаг (8-р хуудсанд эдгээр нэр томьёоны тайлбарыг үзнэ үү). Үр дүнд суурилсан төлбөрийг тогтмол хэрэгжүүлэх REDD+-ийн хувьд, эргэлтийн сан нь хөрөнгө оруулалтын эхний үр дүнд бий болгосон хуримтлалын сангийн хэлбэртэй байж болно. Өөр нэг шийдэх асуудал нь одоо байгаа сангууд тохиромжтой юу, эсвэл шинэ бүтэц бий болгох шаардлагатай юу. Холбогдох үндэсний бодлогууд, байгууллага, зарцуулалтын хүчин чадал, бүтээгдэхүүний журмын зохицуулалтыг хэрхэн хангаж байгаа, арга замууд хэр үр дүнтэй болох (төвлөрүүлэх, шилжүүлэх, олон жилийн төсөв, цагариган хаалт зэргийг 8-р хуудасны тайлбараас

4 Энэхүү мэдээлэл нь Credit Suisse Бен Ридлэйд гаргасан танилцуулгад үндэслэсэн. 5 “үүрлэх” гэсэн нэр томъёог олон түвшинд (орон нутгийн, бүс нутгийн/эсвэл үндэсний хэмжээний) нэгдсэн оролцооны үйл явцыг тайлбарлахад хэрэглэдэг.

Page 8: Мэдээллийн тэмдэглэл REDD+-ийн санхүүжилтreddplus.mn/mon/wp-content/uploads/2018/05/Info-Note_REDDFinance_mn.pdf · зүйлсийг арилгах

үзнэ үү) зэрэг асуудлыг анхаарч үзэх шаардлагатай. Мөн REDD+ -ийн санг одоо байгаа санд нэгтгэх эрх зүйн хангалттай үндэслэл байгаа эсэхэд анхаарах хэрэгтэй (Жишээ нь: хамгаалалттай газрын-сан нь зөвхөн тусгай хамгаалалтай газрын хэмжээнд үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжтой байхад ойн сан нь өргөн хүрээний газар ашиглах салбарт томоохон шинэчлэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжгүй байж болно).

Улс орнуудын туршлага 7: Вьетнам Вьетнам улс 2008 онд хоёр аймагт экосистемийн үйлчилгээний төлбөрийг (Вьетнамд “PFES” (Payments for Forest Environmental Services ) буюу Ойн байгаль орчны үйлчилгээний төлбөр (ОБОҮТ) гэж нэрлэдэг) туршиж эхэлсэн. 2010 онд Засгийн газар нь ОБОҮТ-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үйл ажиллагааны хүрээнд үндэсний болон орон нутгийн “Ой хамгаалал ба хөгжлийн сан”-г байгуулжээ. Үүнийг Хөдөө аж ахуй, орон нутгийн хөгжлийн яамны Төлөвлөлт, Сангийн газар хэрэгжүүлсэн байна. Өмнө нь байсан энэхүү сангийн дэргэд “Үндэсний REDD+-ийн сан”-г дэд сан хэлбэрээр байгуулах шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан байна;

ГОЛ СУРГАМЖ ▪ “Form follows function буюу Үйл ажиллагаанд тохирох хэлбэр”, сангийн удирдлагын аливаа нэг хэлбэрийг боловсруулахын өмнө улс орнууд ямар Бодлого арга хэмжээг хэрэгжүүлэх, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх (стратеги эсвэл хөрөнгө оруулалтын төлөвлөгөө шаардлагатай) талаар маш сайн ойлголттой байх шаардлагатай. Хэд хэдэн улс орон сангийн загварыг ямар төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх талаар ойлголтгүйгээр, мөн сангийн хөрөнгө хуримтлалын төлөвлөгөөгүйгээр эхлүүлсэн байдаг. Уг сангийн цаадах өөрчлөлтийн онол нь хөрөнгө оруулалт хийх хандивлагчдыг ятгах хэрэгсэл болох бөгөөд сан нь хандивлагчдад өөрсдийн оруулсан хөрөнгөө ашиглах баталгаа болох ёстой. ▪ Үндэсний REDD+ сан байгуулах эсэхийг хэлэлцэхдээ үндсэн чиг үүргийн яамд болон бусад оролцогч талуудыг эхний үе шатнаас нь өргөн хүрээнд хамруулах зайлшгүй шаардлагатай. Энэ үйл ажиллагааг гардан зохион байгуулах ажлын хэсэг, эсвэл түүнтэй төстэй бүтэц бий болгох нь илүү үр дүнтэй байж болно. Мөн ТББ, олон улсын байгууллагуудын дэмжлэг нэн чухал;

Үндсэн чиг үүргийн яамдыг эхнээс нь оролцуулснаар, үйл ажиллагааг эхний жилүүдэд санхүүжүүлэх хөрөнгийг улсын төсвөөс бүрдүүлэх эхлэлийн сан (доорх тайлбараас үзнэ үү) байгуулах баталгаа болно.

Санхүүжилттай холбоотой нэр томъёонуудh>p://www.conservaonfinance.org/guide/guide/index338.htmХөрөнгө оруулалтын санхүүжилт: Тодорхой ашиг олох зорилготой санхүүжилт– Үүний ирээдүйн жишээ нь үр дүнд суурилсан санхүүжилт юм.Урьдчилcан : “Үйл явдлын өмнө” гэсэн утгатай латин нэр томьёо. Үр дүн нь гарахаас өмнө төлбөр төлөх гэсэн утгыг агуулна.Эскроу дансны үйлчилгээ: Гүйлгээ хийх эрх бүхий хоёр талын нэрийн өмнөөс гуравдагч этгээд эзэмшиж байгаа банкны данс.Үүний зорилго нь санхүүжилт байршиж байгаа гэдгийг баталгаажуулах боловч тодорхой нөхцлийг хангахаас өмнө хөрөнгийг ашиглахаас урьдчилан сэргийл Олон нийтийн байгууллага: Олон нийтэд хандсан үйл ажиллагаа явуулдаг, гэхдээ сайдууд ба төрийн албан хаагчдаас зарим талаар хамааралгүй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага

Хуримтлалын сангууд: Анхны хөрөнгө оруулалтыг эргэж нөхдөггүй, тиймээс зарцуулалтын хэрээр сангийн хөрөнгө багасаж байдаг сан юм.Эргэлтийн сангууд: Зардалтай дүйцэх хөрөнгө оруулалтыг тодорхой хугацааны давтамжтайгаар хийснээр сангийн хөрөнгийн нийт хэмжээ тогтвортой байдаг сан юм. Хандивын сангууд: Зардал нь хөрөнгө оруулалтын хэмжээгээр хязгаарлагддаг сан юм.Цагариган хаалт: Аль нэг эх үүсвэрээс орж ирсэн хөрөнгийг санхүүгийн бусад эх үүсвэрээс орж ирсэн хөрөнгөнөөс тусгаарлаж тусад нь удирдан зохион байгуулах, зарцуулах үйл явц юм.Эхлэлийн сангууд: Дараагийн их хэмжээний санхүүжилтийг олж авах зорилготойгоор хэрэглэгдэж байгаа, бага хэмжээтэй, эхний санхүүжилтийг хэлнэ.

CONTACT US: UN-REDD MONGOLIA NATIONAL PROGRAMME Tel: +976-77117750 Website: www.reddplus.mn Email: [email protected] Government Building II, United Nations Street - 5/2,

Chingeltei district, Ulaanbaatar 15160, Mongolia