8
КОМПАНИЙН 2017 ОНЫ 7-Р САРЫН ТЭЗҮ-ҮҮД 2-р нүүрт Захиргаа хүний нөөцийн алба 4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт № 8 (76) 2017 оны 8-р сар тарваган тахал мэдээлэл 3-р нүүрт Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнө “ДЦС-4” ТӨХК-ийн зарим ажилчид МУ-ын төрийн дээд шагналуудаар шагнагдлаа. МУ-ын төрийн дээд шагнал “Алтангадас одон”-оор Ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат, Эдийн засаг, санхүүгийн албаны цалин хөлсний нягтлан бодогч Н.Оюунаа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”- аар Механик цехийн тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгч Д.Бүжигмаа шагнагдлаа. Төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлэн шагнагдсан ажиллагсаддаа улам их амжилтыг хүсэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ОЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХАД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэрсумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө. “ДЦС-4” ТӨХК-ийн ажилтнуудын санаачлагаар цалингаасаа хандив өргөж буй нь 40 сая 760 мянган төгрөг болж ОБЕГ-т хүлээлгэн өгсөн. “ДЦС-4” ТӨХК нь нийт 1500 ажилтан, албан хаагчтай бөгөөд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон эдийн засгийн тусламж үзүүлж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцоллоо. Эрчим хүчний сайд П.Ганхүү “Эрчим хүчний салбар ямар ч үед Онцгой байдлын албадтай байнга хамтарч ажилладаг. Энэ бол бидний ажлын онцлог, үүрэг юм.Энэ удаа хандивын аяныг манай 1500 орчим ажилтан албан хаагчтай “ДЦС-4” ТӨХК-ийн ажилтнууд өөрсдөө санаачлан эхлүүлж, гал түймрийн эсрэг үйлсэд нэгдэж байгаад баяртай байна. Эрчим хүчний салбарын харъяа бусад үйлдвэр, компаниуд цаашид энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн. Та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамтран ажилласаар байх болно. Улс орны аюулгүй байдлын манаанд зогсож буй онцгой байдлын алба хаагчиддаа амжилт хүсье” гэв. ХЯНАЛТЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ ХООЛЛОХЫН УЧИР ARC CUP -2017 Өвөлжилтийн бэлтгэл ажил

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

  • Upload
    others

  • View
    12

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

КОМПАНИЙН 2017 ОНЫ 7-Р САРЫН

ТЭЗҮ-ҮҮД

2-р нүүрт

Захиргаа хүний нөөцийн алба

4-р нүүрт 5-р нүүрт 6-р нүүрт 7-р нүүрт 8-р нүүрт

№ 8 (76) 2017 оны 8-р сар

тарваган тахал

мэдээлэл

3-р нүүрт

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнө “ДЦС-4” ТӨХК-ийн зарим ажилчид МУ-ын төрийн дээд шагналуудаар шагнагдлаа.

МУ-ын төрийн дээд шагнал “Алтангадас одон”-оор Ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат, Эдийн засаг, санхүүгийн албаны цалин хөлсний нягтлан бодогч Н.Оюунаа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Механик цехийн тоног төхөөрөмжийн гадаргууг цэвэрлэгч Д.Бүжигмаа шагнагдлаа.

Төр засгаараа хөдөлмөрөө үнэлүүлэн шагнагдсан ажиллагсаддаа улам их амжилтыг хүсэн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН ОЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХАД ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сум, Булган аймгийн Гурванбулаг, Сэлэнгэ сум болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэрсумдад гарсан гал түймрийг унтраахад зориулж Эрчим хүчний салбарынхан хандив өргөлөө. “ДЦС-4” ТӨХК-ийн ажилтнуудын санаачлагаар цалингаасаа хандив өргөж буй нь 40 сая 760 мянган төгрөг болж ОБЕГ-т хүлээлгэн өгсөн.

“ДЦС-4” ТӨХК нь нийт 1500 ажилтан, албан хаагчтай бөгөөд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж, сэтгэл санааны болон эдийн засгийн тусламж үзүүлж буйг тус компанийн Гүйцэтгэх захирал С.Анхбаяр онцоллоо.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Эрчим хүчний салбар ямар ч үед Онцгой байдлын албадтай байнга хамтарч ажилладаг. Энэ бол бидний ажлын онцлог, үүрэг юм.Энэ удаа хандивын аяныг манай 1500 орчим ажилтан албан хаагчтай “ДЦС-4” ТӨХК-ийн ажилтнууд өөрсдөө санаачлан эхлүүлж, гал түймрийн эсрэг үйлсэд нэгдэж байгаад баяртай байна. Эрчим хүчний салбарын харъяа бусад үйлдвэр, компаниуд цаашид энэ үйл хэрэгт хувь нэмрээ оруулахаа илэрхийлсэн. Та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамтран ажилласаар байх болно. Улс орны аюулгүй байдлын манаанд зогсож буй онцгой байдлын алба хаагчиддаа амжилт хүсье” гэв.

ХЯНАЛТЫН АЛБАНЫ МЭДЭЭЛЭЛ

ХООЛЛОХЫН УЧИРARC CUP

-2017Өвөлжилтийн бэлтгэл ажил

Page 2: ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

8 (76) 2017 оны 8-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2017 ОНЫ 7-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДТөлөвлөгөөний биелэлт

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 215,6 218,8 +3,2 101,5%2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 126,5 126,5 - 100,0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 101,5%, Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлт

Нэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн зөрчил Ачаалал

Диспетчерийн төлөвлөгөөний

биелэлтудаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц59 3415,232 35 1346,856 2 205,740 395 290 3209,492

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 119,579 мян.кВтц буюу 16488,204 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан, 175,74 мян.кВтц буюу 615,09 мян.төгрөгний цахилгаан эрчим хүч худалдан авч авлага, өглөгийн зөрүүгээр 8973,484 мян.төгрөгний ашигтай ажиллалаа.Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт /анхны төлөвлөгөөгөөр/ Цахилгаан эрчим хүчний үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 17,5 сая.кВтц-аар давж 108,7%-н биелэлттэй. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6,5 сая.кВтц –аар өсчээ. Үндсэн тоноглолын ажиллагаа Горим ажиллагаанд 7 зуух, 5 турбин оролцсон. Сарын дунджаар 3,69 зуух, 3,68 турбинтэй ажиллаж 2 зуух, 1 турбин бэлтгэлд байлаа. Зуух 5 удаа, турбин 6 удаа зогссон.

№ Үзүүлэлт Нэгж Зуух Турбин

1 Ажилдтоо 3.69 3.68цаг 2746 2739

2 Бэлтгэлдтоо 2.11 1.31цаг 1577 976

3 Төлөвлөгөөт засварттоо 1.85 1.0цаг 1376 744

4 Гэмтэлдтоо 0.34 1.0цаг 253 744

5 Аваарийн зогсолттоо -цаг - 5

Үйлдвэрлэлийн алба

Нүүрсний зарцуулалт 2017 оны 7-р сард уурхайнуудын нийлүүлсэн нүүрсний гүйцэтгэлийг гаргавал:

Уурхай нэгжТухайн сарын Оны эхнээс

төлөв гүйц зөрүү биелэлт,% төлөв гүйц зөрүү биелэлт,%Багануур мян.тн 105.000 120.884 +15.884 115.1% 895.0 948.013 +53.013 105.9%

Шивээ-Овоо мян.тн 100.000 120.324 +20.324 120.3% 885.0 917.447 +32.447 103.7%Бүгд мян.тн 205.000 241.208 +36.208 117.7% 1780.0 1865.460 +85.460 104.8%

Мазутын зарцуулалт Энэ сард 120 тн мазут түлэх төлөвлөгөөтэйгээс 116 тн-г түлж, 4 тн мазут хэмнэж ажиллалаа. Тайлант хугацаанд 7, 11/YII –ний өдрүүдэд зуух №4 - г халуун бэлтгэлд оруулж 32 тонн мазут зарцуулсан

Горим параметрийн даалгаварын биелэлт ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0,47 %-иар буюу 1170,039 сая.кВтц-аар хэмнэсэн.

Page 3: ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

8 (76) 2017 оны 8-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

ХЯНАЛТЫН АЛБАНЫ 2017 ОНЫ 4-Р САРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ2017 ОНЫ 7-Р САРЫН ТЕХНИК ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

1.Техник ашиглалтыг сайжруулах, аваари саатлаас урьдчилан сэргийлэх ажлын талаар: 2017 оны 07-р сард станцын хэмжээний аваари, 1, 2-р зэргийн саатал гараагүй, үндсэн тоноглолын зогсолт 11 бүртгэгдсэнээс зуух 5 удаа, турбин 6 удаа тус тус зогссон. Хүний буруутай үндсэн тоноглолын зогсолт ГАРААГҮЙ

Үндсэн тоноглол зогссон шалтгааныг ангилан үзвэл:

№ Зогсолтыншалтгаан

Хамгаалалтаар Захиалгаар Бэлтгэлд Саатал гэмтлээр Нийт зогсолт20

16 о

ны

07-р

сар

2017

оны

07

-р с

ар

2016

оны

07

-р с

ар

2017

оны

07

-р с

ар

2016

оны

07

-р с

ар

2017

оны

07

-р с

ар

2016

оны

07

-р с

ар

2017

оны

07

-р с

ар

2016

оны

07

-р с

ар

2017

оны

07

-р с

ар

1 Зуух = = 1 1 4 4 2 = 7 5

2 Турбин 5 2 = = 4 4 = = 9 6

Дүн 5 2 1 1 8 8 2 = 16 11

2.Үндсэн тоноглолын зогсолт болон туслах тоноглолын гэмтэлд тоног төхөөрөмжийн гэмтлийн акт: 07-р сард ХА-с тавигдсан 2 ширхэг акт нь хүмүүсийн ТОНОГЛОЛД ТАВИХ ХЯНАЛТЫГ СУЛРУУЛСАН, ТЕХНИКИЙН ҮЗЛЭГ - ҮЙЛЧИЛГЭЭ ХАНГАЛТГҮЙ, ЗАСВАРЫН АЖЛЫН ЧАНАР МУУГААС, ХУВЬ ХҮМҮҮСИЙН БУРУУТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС шалтгаалан гарсан байна.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар :• ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, ОСОЛД ДӨХСӨН ТОХИОЛДОЛ ГАРААГҮЙ. УРЬДЧИЛСАН ЗААВАРЧИЛГАА: • Нийт: 150 хүнд ХАБЭА-н урьдчилсан зааварчилгаа өгөв.БУСАД АЖЛУУД:• Эрсдэл өндөртэй ажлын байранд ажилладаг 279 ажилчдыг амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулахаар 6 компанид урилга хүргэсэн. • Тендерийг 8 дугаар сарын 4-нд нээнэ.• 2017.07.19-ний өдөр MNS OHSAS 18001:2012 стандартын баталгаажуулалтын ГЭРЧИЛГЭЭ гардаж авав. • Гэрчилгээ авсан талаарх мэдээллийг “Монголын үндэсний телевиз”, “ТV-9 телевиз” - ийн мэдээний цагт оруулсан. Мөн “Эрчим”, “Эрчим хүч & инженеринг” сэтгүүлүүдийн хэвлэгдэх дугаарт мэдээлэл өгсөн.• ТДЦ, МЦ, ХЦ-үүд 2016 онд авах ёстой байсан ажлын хувцас, гутлыг 2017 оны төлөвлөсөн дүнгээс авсан байсан тул 2017 оны төлөвлөлтөнд нэмж суулгах байдлаар асуудлыг шийдвэрлэж өгөхийг Нийгмийн ажил эрхэлсэн дэд захирал Н.Мөнгөнд бичгээр хандаж мэдэгдсэн.• Засварын ажлын үеэр ашиглах “МЭЗ” ХХК-ийн 5 ширхэг багажны амбаарыг станцын хашаа руу оруулах, байрлуулах зөвшөөрөл өгсөн.• Үйлдвэрийн төв байрны сэндвичэн хананд үзлэг хийсэн тухай Ерөнхий инженерийн нэр дээр “ИЛТГЭХ ХУУДАС” бичсэн.• ХЭСЭГЧИЛСЭН ЗОГСОЛТЫН ҮЕЭР ХАБЭА-Н БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ боловсруулан батлуулж, хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилтнуудад ХА-ны дарга Ц.Нацагдорж зөвлөгөө, анхаарч ажиллах чиглэлийг өгөв.• Хэсэгчилсэн зогсолтын үеэр хийгдсэн ажлуудыг ХАБ, эрүүл ахуйн талаар болон ямар нэгэн осол аваари, зөрчил дутагдалгүй ажиллаж, батлагдсан хуваарийн дагуу, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ. • 2017.07.25-ны өдрийн 1000-1100 цагийн хооронд СХА-ны инженерүүдэд ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭРХЭН ХИЙХ талаар харилцан ярилцаж нэг ойлголтонд хүрэв

4. Галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлын талаар:• Станцын хэмжээнд галын ноцтой зөрчил гараагүй.• Галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг 393 удаа хийж, тосны алдагдал, тоосролт, галын багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын ажилтай холбоотой 584 зөрчлийг илрүүлэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллав. Үүнд: • Тээрмийн салхилуур тоосролттой, турбины тосны алдагдлуудын зөрчил голлох хувийг эзлэж байна. • Цогшилт -1 (VII/12-ны 2130-д К-6 мазутын 1-р форсункны дээр тоос цогшсныг унтраасан).• Нарядаар станцын хэмжээнд 791 удаагийн галтай ажил хийгдэж галын аюулгүй байдлыг хангуулан ажиллав. • Галын дохиолол, гал унтраах автомат төхөөрөмжийн ажиллагааг батлагдсан графикийн холбогдох цех, нэгжийн ажилтнуудтай хамт шалгаж протоколдов.• Улсын баяр наадам, станцын хэсэгчилсэн зогсолтын үеэрх ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ гарган хэрэгжилтийг ханган ажиллсан.• Төлөвлөгөөний биелэлт 100%.• Нийт 24 ширхэг гал унтраагуул /MFZL-4/ цэнэглэн холбогдох цех нэгжүүдэд тарааж, гал унтраах бэлэн байдлыг хангуулав.• Тоосролтын хэмжээ: ТДЦ - 18.6 мг/м3, ЗЦ - 12.2 мг/м3Станцын дундаж - 15.4 мг/м3 байна.

5. Байгаль орчны талаар:• Утааны хийтэй агаарт хаягдаж байгаа үнс ба хийнүүдийн хэмжээг (7-р сарын) гаргасан. CEMS.AGAAR.MN сайтанд VII.11-16 өдрүүдэд сайтанд мэдээлэгдээгүй тасарсан байсныг ASTVISION компанийн мэргэжилтэнд мэдэгдсэн. • Тасарсан хугацааны архивыг станцын КХС-ийн архиваас нөхөж оруулсан. • NOx, CO, дэгдэмхий үнсний 7-р сарын дундаж утга стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй. • SO2-ын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн.

Хяналтын алба

Page 4: ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

8 (76) 2017 оны 8-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

Захиргаа хүний нөөцийн алба

Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан өнөөдөр /2017.08.14/ болж, 2017–2018 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг онцоллоо.

Үйлдвэр компанийн удирдлагуудын танилцуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажил дунджаар 70 гаруй хувьтай байгаа аж. Нүүрсний хангамж, техник тоног төхөөрөмжийн засвар шинэчлэл болон шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлттэй холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэлийг шуурхайлж, хариуцлагаа чангатгаж ажиллахыг Эрчим хүчний сайд П.Ганхүү үүрэг болгов.

Монгол Улсын Засгийн газраас нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэсэн шөнийн цахилгааны тарифыг 2017 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн тэглэж, гурван сарын хугацаанд нийт хоёр тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байдаг. Хөнгөлөлтөд хоёр тарифт тоолууртай 110.000 өрх айл хамрагдсан.

Мөн шөнийн цахилгааны тарифыг тэглэснээр цаашид агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх судалгаа гарсан учир уг хөтөлбөрийг 2017 – 2018 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болсон.

Энэ хүрээнд нийслэлийн гэр хорооллын өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь, аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааныг 50 хувь хөнгөлөх юм.

Үүнтэй холбоотойгоор системийн хэмжээнд үүсэх ачааллыг эртнээс нарийн тооцоолж, богино

хугацаанд бэлтгэл ажлаа хангах шаардлагатайг орон нутгийнүйлдвэр,компанийнудирдлагуудад шуурхай хуралдаанаар анхаарууллаа. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд нийслэлийн 68 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байгааг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн удирдлагууд танилцуулав.

Станцуудын нүүрсний хангамжийг бүрдүүлэх бэлтгэл ажил хэвийн байна. Тухайлбал, Шивээ Овоогийн уурхай550 мян.тонн, Багануур 594 мян.тонн, Шарын гол 80 мян.тонн авахад бэлэн нүүрсний нөөцтэй байгаа аж. Цаашид станцуудын үйл ажиллагааг хэвийн хангах үүднээс засвар үйлчилгээ, нүүрс нөөцлөлтийн асуудалд онцгойлон анхаарахыг салбарын сайд сануулав.

Ирэх өвөл харьцангуй хүйтэрч, хүндрэх төлөвтэй байгаа учир улсын хэмжээний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, 14 хоног тутамд мэдээлэл ирүүлэхийг Эрчим хүчний сайд П.Ганхүү үүрэг болголоо.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 71 ХУВЬТАЙ БАЙНА

Page 5: ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

8 (76) 2017 оны 8-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

мэдээ

VIII/4-7 ний хооронд ОХУ-ын Буриад хотод зохиогдсон Гирийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Уг тэмцээнд тив дэлхийн олон хүчтэнгүүд хүч бяр тэнхээгээ үзсэн бөгөөд НАХ-ийн ахуйн байрны жижүүр Хөхөөгийн Мөнхтуяа 2 дах удаагаа оролцон алтан медаль, цомын эзэн болсоноор дэлхийн гирийн хошой аварга боллоо.

НАХ Мэргэжилтэн Ч.Баясгалан

Ахмад волейболчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн VIII/16-20 ний өдрүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 38 багийн 420 гаруй тамирчид өрсөлдсөнөөс ДЦС-4 ТӨХК-ны “Эрчим” баг мөнгөн медаль хүртлээ. Мөн энэ үеэр Я.Энхмаа, Т.Оюундэлгэр, Д.Болормаа, Ж.Болортуяа нар МВХ-ны 90-н жилийн ойн медалиар шагнуулсан билээ. Ж.Болортуяа нь тус тэмцээний шилдгийн шилдэг довтлогчоор шалгарч цомын эзэн болсон амжилт арвинтай тэмцээн боллоо.

Page 6: ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

8 (76) 2017 оны 8-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

2017 оны 06 дугаар сарын 23-наас 30 ны хооронд БНХАУ-ын Шанхай хотод Олон улсын гагнуурын институтын 70-н жилийн ойн нэрэмжит IIW CWS Arc Cup 2017 олон улсын гагнуурын тэмцээн боллоо.

ЗХНА-ны Сургалтын инженер Н.Эрдэнэбаяр

ARC CUP-2017

Монголын материал судлал гагнуурын нийгэмлэгээс зохион байгуулж манай улсаас 7 гагнуурчин, 1 шүүгч, багийн ахлагчтайгаа амжилттай оролцлоо.

Уг тэмцээнд дэлхийн ОХУ, Энэтхэг, Испани, Нигер, Камерун, Вьетнам, Украйн, Словак, Казахстан, ӨАБНУ, Хятад зэрэг 16 орны 73 багийн 312 гагнуурчин оролцсон бөгөөд манай улс багийн дүнгээр 2-р байрт шалгарч цом авсан.

“ДЦС-4”ТӨХК-ны СХА-ны МСГЛ-н лабораторийн эрхлэгч С.Батсайхан шүүгчээр ажилласан бөгөөд энэ тэмцээний зохион байгуулах комисс “Олон улсын шүүгч” гэсэн сертификат олгосон байна. С.Батсайхан нь мөн 2016 оны тэмцээнд олон улсын шүүгчээр ажилласан.

“ДЦС-4” ТӨХК-с ЗА-ны гагнуурчин Ч.Агваандэмбэрэл аргон нуман гагнуурын төрлөөр оролцож мөнгөн медал авлаа. Манай гагнуурчин Ч.Агваандэмбэрэл нь энэ ангиллын цомын тэмцээнээс 2014, 2016 онуудад мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.

Мөн Монгол улсын баг 2 мөнгө, 2 хүрэл медаль, шагналт байрын эзэд боллоо. Тэмцээн гагнуурын 7-н төрлөөр явагдсан.

IIW·CWS · ARC CUP 2017 ОЛОН УЛСЫН ГАГНУУРЫН ТЭМЦЭЭН

Page 7: ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

8 (76) 2017 оны 8-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

Тарваган тахал нь мэрэгч амьтнаас хүнд халддаг гоц халдварт өвчин юм. Тарваган тахлаар тарвага, зурам, үхэр огодой, үлийн болон гэрийн цагаан оготно, чичүүл зэрэг мэрэгчдээс гадна хүн өвчилдөг. Өвчин үүсгэгчийг мэрэгчдийн дунд бүүрэг дамжуулдаг. Өвчин үүсгэгч нь мэрэгчдийн арьсанд 23 хоног, хоол хүнсэнд 2-4 сар, өвчтний цэр,идээ, цусанд 4-165 хоног өвчин үүсгэх чадвартайгаар хадгалагдана. Халдвар хэрхэн дамжих вэ?Халдварлагдсан бүүрэгт хазуулах, өвчилсөн амьтныг өвчих, арьс маханд хүрэлцэхэд арьс салстаар, тарваганы махыг түүхий, шүүрхий идсэн тохиолдолд хоол боловсруулах замаар, нүх, ичээ ухах үед болон уушгины хэлбэрийн тахлаар, өвчилсөн хүнээс амьсгалын замаар халдвар дамжина.

Илрэх шинж тэмдэг:• Гэнэт өндөр халуурах

• Толгой хүчтэй өвдөх• Толгой эргэх, дотор муухайрах, бөөлжих• Тайван бус болох, нойргүйтэх• Булчирхай томорч хүчтэй эмзэглэх• Амьсгалын замаар халдвар авсан тохиолдолд гэнэт өндөр халуурч цээжээр өвдөх• Цустай цэр гарах• Амьсгаадах • Суулгах, заримдаа цусаар суулгах

Урьдчилан сэргийлэлт:1. Сэжиг бүхий үхсэн мэрэгч амьтдын сэг зэмтэй тааралдвал мэргэжлийн байгууллагад хандах2. Нохой зууж ирсэн тарвагад хүрэхгүй байх, хөдөлгөөн нь удааширсан тарвагыг агнахгүй байх, арьс махыг ашиглахгүй байх3. Тарвагыг нохойгоор бариулах, хавхаар агнахыг цээрлэх4. Өвчний шинж тэмдэг илэрсэн

тохиолдолд эмнэлэгийн байгууллагад мэдэгдэх гэхдээ өвчтөнтэй ойр байсан хүнээр хэл хүргүүлэхээс татгалзах, учир нь халдвар тархаж болзошгүй юм. 5. Сэжигтэй өвчтөн болон эд материалтай холилдсон хүнийг тусгаарлах 6. Сэжиг бүхий эд материал, өвчтөний хэрэглэж байсан зүйлсд онош тодрохоос нааш хүрэлцэхгүй байх7. Тарвага агналтыг зөвшөөрсөн газарт, тогтоосон хугацаанд сэргийлэх тарилга хийлгэсэн хүн хийх8. Гэртээ тарвага өвчих, нойтон арьс хадгалах, боловсруулагүй мах оруулахыг цээрлэх 9. Голомттой нутгийн анчид, арьсны наймаачид, тарваганы мах идэх дуртай хүмүүсийг сэргийлэх вакцинд хамруулах шаардлагатай.

Эмнэлэгийн хэсэг

ТАРВАГАН ТАХАЛТүүнээс урьдчилан сэргийлэх

Page 8: ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛААtpp4.mn/wp-content/uploads/2017/09/EM-8.pdf · багаж хэрэгсэл ашиглалт, тоноглолын засварын

Аливаа машин төхөөрөмж ажил гүйцэтгэхийн тулд үйл ажиллагаандаа шаардагдах материал, мөн үйлчилгээ шаарддаг шиг, станц дулаан цахилгаан үйлдвэрлэхийн тулд нүүрс, ус, мазут зарцуулдаг шиг бидний үйлдвэр болох “БИЕ МАХБОДЬ” маань тодорхой химийн нэгдлүүд болох ХООЛ ХҮНСИЙГ авч энергийн үйлдвэрлэл явуулдаг. Хоол хүнс нь махбодийг бүхий л шаардлагатай бодисоор хангаснаар биеийн болон оюун санааны үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, тэдгээрийн хөгжлийг хангаж, биеийн дулааныг хэвийн хадгалах, эд эрхтний нөхөн сэргээлтийг дэмжиж, нийт бодисын солилцооны хэвийн явцыг хангаж байдаг. ТЭНЦВЭРТЭЙ ХООЛЛОЛТ:Хэрэглэж байгаа хоолны найрлага дахь үндсэн шимт бодис, аминдэм, эрдэс бодисууд нь биемахбодийн хэрэгцээг бүрэн хангахуйц хэмжээ, харьцаатай байхыг хэлнэ.Хоолны найрлага дахь шимт бодис гэдэг нь • Уураг • Эрдэс• Нүүрс ус • Аминдэм• Өөх тос • Ус орно. Дээрх шимт бодисуудыг биемахбодийн онцлог шинж, газар орон, цаг улирал, насны бүлэг, эрүүл мэндийн байдал, нас, хүйс, ахуйн нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн байдалдаа зөв тохируулан хэрэглэх нь тухайн хүний хувьд ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ юм.

ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТЫН ЭНГИЙН ДҮРМҮҮДЭЭС...• Өдөр тутмын хоол хүнсэндээ хүнсний бүтээгдэхүүний 6 бүлэг тус бүрээс зохистой харьцаагаар орсон олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Ингэснээр эд эс бүхний хэрэгцээт шимт бодисыг бүрэн авах боломжтой.• Онцлог тохиолдлуудад хоол хүнснийхээ орц хэмжээ, найрлагыг өөрчилж байх хэрэгтэй. Жишээ нь: Өсвөр насны хүүхдүүдэд кальцийн хэрэгцээ их байдаг тул сүү, сүүн бүтээгдэхүнүүний хэрэгцээг нэмэгдүүлэх, Жирэмсний эхний саруудад фолийн хүчлийн хэрэглээ нэмэгддэг тул фолийн хүчлээр баялаг хүнс болох бууцай, ногоон навчит ургамлууд, шош гм хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх,

Ахмад настнуудын бодисын солилцооны эрчим буурдаг тул хялбар шингэцтэй уураг болох тахиа, загас, шош буургийг түлхүү хэрэглэх гм

• Өөрийн биеийн онцлогт тохируулан хэрэглэх. Жишээ нь хий махбодьтой хүн халуун чанарын хүнс болох: хонины мах, өрөм, зөөхий, шар будаа, шар тос, адууны мах гм-ийг түлхүү хэрэглэх• Цаг улирлын байдалд тохируулан хооллох. жишээ нь өвлийн улиралд хонины мах, зөөхий, өрөм, тос адууны мах гм халуун чанарын хүнсийг, зуны улиралд, сүү, цагаан идээ, тараг айргийг түлхүү хэрэглэх нь зохилтой. • Хоол хүнсний бүтээгдэхүүний сонгохдоо аль болох шинэ хүнсийг сонгож байх хэрэгтэй. Дарсан, нөөшилсөн, хэт боловсруулсан хүнснээс аль болох татгалзах хэрэгтэй. • Хоол хүнсний боловсруулалтын арга хамгийн чухал бөгөөд тэр дундаа жимс ногоонд ихээр агуулагдах бичил шимт бодисууд /аминдэм, эрдэс, биологийн идэвхит нэгдлүүд/ маш эмзэг. Түүхийгээр идэх боломжтой жимс, ногоог түүхийгээр нь боловсруулж идэх боловсруулж идэх тохиолдолд ууранд жигнэх, нам гал дээр бага шингэнд жигнэх аргуудыг сонгоорой. • Өдөрт хамгийн багадаа 6-8 аяга ус уух хэрэгтэй бөгөөд дасгал хөдөлгөөн

хийх, эслэг их агуулсан хүнс хэрэглэх, агаарын хэм нэмэгдэхэд уух шингэний хэмжээг нэмэгдүүлнэ. Харин хийжүүлсэн ундаа, кофе, жимсний шүүс гм зүйлсээс аль болох татгалзаарай.

• Өдөр бүр тогтсон цагт хоолоо тайван сууж идэж байх. Ингэснээр хоолны боловсролт зөв, бүрэн явагдахын зэрэгцээ та ямар хоол идэж байгаагаа хянах, хоолны хэмжээгээр тохируулахад тустай. Хоолны цагийг алгассанаар хэт их өлсөх бөгөөд хоол идэхэд хэтрүүлэх нь маш их тохиолддог. Өдөрт 5-6 удаа бага багаар хооллох нь хамгийн тохиромжтой. Дэглэмтэй хооллосноор цусны сахарын хэмжээ тогтворжиж, илчлэгийн тэнцвэрт байдал хангагдсанаар эрхтэн систем хямрахгүй байх бүрэн боломжтой.• Унтаж амрахаас 1-1.5 цагийн дотор хөнгөн хоол /сүү, тараг, жимс, боов, тэр байтугай 1ш чихэр, ааруул ч үүнд хамаатай/, 3-аас багагүй цагийн дотор үндсэн /махтай хоол/ хоолыг идсэн байх шаардлагатай. Таныг унтаж байхад таны бие махбодь өөрийгөө цэвэрлэх, засах ажлаа хийдэг бөгөөд хэрвээ ходоод хэт их хоолтой бол энэ үйл явц удааширдаг. Хоол идсэний дараа тухайн хоолоо боловсорч дуустал буюу 2-4 цагийн хооронд дахин юм идэхгүй байх хэрэгтэй.

Бид та бүхний санал болгосон материалаас дараа дараагийн дугаарт нийтлэх болно.Мөн ажиллагсдын санал, шүүмж, оновчтой санал зэргийг сурталчлах болно.

Манай сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно.

8 (76) 2017 оны 8-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

Эмчилгээний хоол зүйч М.Дэлгэрсайхан

ХООЛЛОХЫН УЧИР..