35
ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА Ontime Pos Кассын програмын гарын авлага САНАМЖ: - Та 72 цагийн дотор баримтаа илгээнэ үү. Илгээгээгүй тохиолдолд таны баримт сугалааны дугааргүй гарахыг анхаарна уу. Баримт илгээх үед ИНТЕРНЕТТЭЙ БАЙХ шаардлагатай - Хэрэв та DATABANK-ны карт уншигч ашигладаг бол карт уншуулах үед заавал ИНТЕРНЕТТЭЙ БАЙХ шаардлагатай - Хэрэв та ГЭР ИНТЕРНЕТ ашигладаг бол ХУГАЦАА дууссан эсвэл ДАТА дууссан эсэхийг шалгана уу. - Та ПРИНТЕРИЙН цаасаа байнга шалгаж байна уу. Цаасгүй тохиолдолд таны баримт гарахгүй. Цаасыг дурын бичиг хэргийн дэлгүүрээс худалдан авах боломжтой. ©Энэхүү програм хангамж, түүнтэй холбоотой бичиг баримтууд Монгол Улсын Оюуны Өмчийн Хуулиар хамгаалагдсан, Тауэрсофт ХХК-ийн өмч тул зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах, бусдад дамжуулахыг хориглоно. Улаанбаатар хот, 2018 он Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49 Мэдээлэл технологийн Үндэсний парк 224 тоот Утас: +976 7000-1011 Веб сайт: www.towersoft.mn Имэйл: [email protected]

Ontime Pos - towersoft.mn Guide.pdf · 4.1.5. “амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр,

  • Upload
    vudung

  • View
    236

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

Ontime Pos Кассын програмын гарын авлага

САНАМЖ:

- Та 72 цагийн дотор баримтаа илгээнэ үү. Илгээгээгүй тохиолдолд таны баримт сугалааны дугааргүй гарахыг анхаарна уу. Баримт илгээх үед ИНТЕРНЕТТЭЙ БАЙХ шаардлагатай

- Хэрэв та DATABANK-ны карт уншигч ашигладаг бол карт уншуулах үед заавал ИНТЕРНЕТТЭЙ БАЙХ шаардлагатай

- Хэрэв та ГЭР ИНТЕРНЕТ ашигладаг бол ХУГАЦАА дууссан эсвэл ДАТА дууссан эсэхийг шалгана уу.

- Та ПРИНТЕРИЙН цаасаа байнга шалгаж байна уу. Цаасгүй тохиолдолд таны баримт гарахгүй. Цаасыг дурын бичиг хэргийн дэлгүүрээс худалдан авах боломжтой.

©Энэхүү програм хангамж, түүнтэй холбоотой

бичиг баримтууд Монгол Улсын Оюуны

Өмчийн Хуулиар хамгаалагдсан, Тауэрсофт ХХК-ийн

өмч тул зөвшөөрөлгүй ашиглах, хуулбарлах,

бусдад дамжуулахыг хориглоно.

Улаанбаатар хот, 2018 он

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-49 Мэдээлэл технологийн Үндэсний парк 224 тоот

Утас: +976 7000-1011 Веб сайт: www.towersoft.mn Имэйл: [email protected]

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

2

АГУУЛГА

1. НЭВТРЭХ ХЭСЭГ

2. БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ БҮРТГЭХ ХЭСЭГ

3. БОРЛУУЛАЛТ ХЭСЭГ

4. ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ БОЛОН ТАТАН АВАЛТ, ТООЛЛОГО

5. НЭХЭМЖЛЭХ БОЛОН ХЭВИЙН БА ХЭВИЙН БУС ХОРОГДОЛ

6. ХАРИЛЦАГЧ БОЛОН САЛБАР БАРАА ШИЛЖҮҮЛЭХ

7. ТАЙЛАН БОЛОН ТҮҮХҮҮД

8. ТОХИРГОО

9. ТОВЧНЫ КОММАНДУУД

10. РЕСТОРАН

11. ЭМИЙН САН

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

3

ПРОГРАМ ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ

Хэрэглэгч дараах үүргийг хүлээнэ.

1. Програмын анхны тохиргоог оруулахдаа НӨАТ суутган төлөгч эсэх гэсэн сонголтыг үнэн зөвөөр

бөглөж НӨАТ тооцсон QR код, cугалаатай баримтыг хэвлэж хэрэглэгчдэд үйлчлэх.

2. Програмын анхны тохиргоог хийхдээ үйлчилгээ эрхэлж байгаа аймаг дүүргийн кодыг үнэн зөв

оруулах.

3. Програмын бүтээгдэхүүний нэр, үнэ, бааркод, НХАТ, бүтээгдэхүүн үйлчилгээний нэгдсэн

ангиллын кодыг (https://ebarimt.mn/img/buteegdehuun%20uilchilgeenii%20negdsen%20angilal.pdf

холбоосоор орж тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний ангиллыг сонгож авна уу) нягталж алдаагүй

үнэн зөвөөр програмд оруулж бүртгэх, засварлах.

4. Кассаар бичигдэж хэвлэгдэн гарсан QR код, сугалаатай баримтын мэдээллийг програмын Api

илгээх товчийг дарж дор бүр нь татварын нэгдсэн систем рүү илгээх. 72 цагт багтаан илгээнэ гэдэг

нь эцсийн хугацаа юм.

5. Програм дээр алдаатай бодолт хийгдэж байгаа нь ажиглагдвал нэн даруй гүйлгээг зогсоож

програм бүтээгчид мэдэгдэх.

6. Програмыг анх суулгахдаа Туршилтын хувилбараар суулгаж програмын үйлдлүүдтэй бүрэн

танилцан, бүтээгдэхүүн үйлчилгээгээ барааны санд бүрэн оруулах, кассаар баримт хэвлэн туршиж

үзэн, үнэн зөв алдаагүй бодолт хийж байгааг нягталсны дараа програмын лицензийг идэвхжүүлж

үндсэн програмыг ашиглах.

7. Нийслэл хотын албан татвар суутган төлөгч хуулийн этгээд, хувь хүн програмд бүтээгдэхүүн,

үйлчилгээг бүртгэн оруулахдаа хотын татвар бодох эсэх гэсэн сонголтыг заавал сонгож НХАТ 1%

шингэсэн үнээр үйлчилгээ үзүүлж НХАТ 1% тооцсон баримт хэвлэх . Хамрах хүрээ, бүтээгдэхүүн

үйлчилгээг дараах хуулийн заалтаас харна уу.

НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хууль

3. дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, энэ хуулийн 4.1.3-т заасан барааг

худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.

4. дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3-т заасан бараа

борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;

4.1.2. “нийслэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасныг;

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

4

4.1.3. “бараа” гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн

согтууруулах ундаа, тамхийг;

4.1.4. “зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад

үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;

4.1.5. “амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр,

хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;

4.1.6. “ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр

төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн

өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан

дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;

4.1.7. “баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад

төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай

өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг

үйлчилгээний газрыг.

7. дугаар зүйл. Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ

7.1. Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар

ногдуулна:

7.1.1. энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн согтууруулах ундаа;

7.1.2. энэ хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн тамхи.

7.2. Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна:

7.2.1. энэ хуулийн 4.1.4-т заасан зочид буудлын үйлчилгээ;

7.2.2. энэ хуулийн 4.1.5-д заасан амралтын газрын үйлчилгээ;

7.2.3. энэ хуулийн 4.1.6-д заасан рестораны үйлчилгээ; 7.2.4. энэ хуулийн 4.1.7-д заасан

баарны үйлчилгээ.

8. НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн 7.2.1 , 7.2.2, 7.2.3, 7.2.4 заасан нийслэл хотод

үйлчилгээ үзүүлэгч нь бүх бүтээгдэхүүн үйлчилгээгээ бүртгэхдээ Хотын татвар бодох эсэх (Бараа

бүртгэлийн хэсэгт сонго) гэсэн сонголтыг сонгож бүртгэх, НХАТ бодогдсон баримт хэвлэж өгөх.

9. 6 болон 8 нэрийн дэлгүүр бол НИЙСЛЭЛ ХОТЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулийн 4.1.3-т заасан

НХАТ суутган төлөгдөх бүтээгдэхүүн үйлчилгээ болох согтууруулах ундаа, тамхин дээр Хотын

татвар бодох эсэх (Бараа бүртгэлийн хэсэгт сонго) гэсэн сонголтыг сонгож бүртгэх, НХАТ бодогдсон

баримт хэвлэж өгөх.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

5

ONTIME POS КАССЫН ПРОГРАМЫГ СУУЛГАЖ АШИГЛАХААС ӨМНӨ АНХААРАХ ЗҮЙЛС

Интернет холболт хэрэгтэй юу?

Тийм, заавал интернэттэй байх шаардлагатай. Яагаад гэвэл та заавал худалдан авагчдад

хэвлэж өгсөн талоны мэдээллээ Татварын Ерөнхий Газрын сервер рүү илгээж оруулах

ёстой. Ингэснээр таны хэвлэсэн талон НӨАТ-ын буцаалт, урамшууллын сугалаанд оролцох

боломжтой болох юм.

Интернетгүй үед ажиллана гэсэн байсан?

Тийм бас Үгүй. Интернэт тасарсан үед Ontime Pos програм хэвийн ажиллаж сугалаатай, QR

бааркодтой баримтаа хэвлэнэ. Харин интернет холбогдоход холболтгүй үед бичсэн

баримтаа татварын нэгдсэн систем рүү илгээж баталгаажуулах ёстой. Та дээд тал нь 3 хоног

интернетгүй ажиллах боломжтой.

Хэвлэж өгсөн QR бааркод, сугалаатай талон кассаар бичсэн огноогоор татварын нэгдсэн системд

бүртгэх үү?

Үгүй. Хэвлэж өгсөн QR бааркод, сугалаатай талон тухайн талоныг хэвлэж өгсөн огноогоор

биш харин татварын нэгдсэн систем рүү илгээсэн огноогоор www.ebarimt.mn сайт бүртгэж

авах тул аль болох богино хугацаанд баримтыг татварын нэгдсэн систем рүү илгээж байх

шаардлагатай. 72 цагт багтааж илгээнэ гэдэг нь эцсийн хугацаа юм.

Програм автоматаар кассаар бичсэн талоныг татварын нэгдсэн систем рүү илгээх үү?

Програм автоматаар кассаар бичсэн талоныг татварын нэгдсэн систем рүү илгээхгүй.

Хэрэглэгч өөрөө илгээнэ. Тийм учраас кассаар хэвлэж өгсөн баримтаа дор бүр нь илгээхийг

зөвлөж байна. 72 цагт багтаан илгээнэ гэдэг нь эцсийн хугацаа юм. 72 цагт багтаан илгээгүй

тохиолдолд та хууль, журам зөрчиж байгаагаа анхаарна уу. Мөн 72 цагаас дээш илгээгээгүй

үед цаашид кассаар сугалаатай баримт хэвлэхгүй.

НӨАТ төлөгч биш бол танай програмыг яаж ашиглах вэ?

Програмын анхны тохиргоо хэсэгт НӨАТ суутган төлөгч биш гэсэн сонголтын сонгоно.

НӨАТыг буцаалтгүй, сугалаатай талон үйлчлүүлэгчдэд хэвлэж өнгө. Таны хэвлэж өгсөн

талоныг худалдан авагч www.ebarimt.mn сайтад бүртгүүлж сугалаанд оролцох эрхтэй.

Харин НӨАТ-ын буцаалт авах боломжгүй

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

6

1. НЭВТРЭХ ХЭСЭГ

- САЛБАР хэсэгт таны үйл ажиллагаа явуулж буй газрын нэр байна.

- НЭВТРЭХ НЭР хэсэг нь таны хэрэглэгчийн эрх бөгөөд Админ, Менежер,

Борлуулагч гэсэн эрхүүдтэй байна.

- НУУЦ ҮГ хэсэгт програмд нэвтрэх нууц үг байх ба програм анх суулгахад нууц

үг нь 123 байна. Харин Менежер болон Борлуулагчын эрхүүд анх програм

суулгахад нууц үггүй байна.

- TMV-F4 цэсэн дээр дарахад ID болон PASSWORD гарч ирэх ба энэ нь танай

дээр ямар нэгэн програмтай холбоотой асуудал гарсан тохиолдолд бид

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

7

интернетээр холбогдож асуудлыг шийдэж өгөх юм. Энэ тохиолдолд заавал

интернеттэй байх шаардлагатай

- ГЯЛС-F3 цэсэн дээр дарахад доорх цонх гарч ирэх ба та шууд үнийн дүнгээр

баримт хэвлэх боломжтой юм. НИЙТ ДҮН хэсэгт үнийн дүнгээ хийж ХЭВЛЭХ

товчлуур дээр дарахад шууд ТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ цэсрүү шилжих юм.

- ИЛГЭЭХ - F6 товчлуур нь та гаргасан баримтуудаа татварлуу мэдээллээ

явуулах хэсэг бөгөөд илгээх товчлуурыг дарах үед интернет шаардлагатай. Та

ИЛГЭЭХ товчлуурыг дээд тал нь 3 хоногийн дотор дарах ѐстой ба илгээгээгүй

3-аас илүү хоног болсон тохиодолд таны баримт ГАРАХГҮЙ болохыг

анхааруулж байна. Та ИЛГЭЭХ товчлуурыг өдөр бүр дарсан ч болно.

- РЕСТОРАН - F8 товч нь та РЕСТОРАНЫ эрх авсан тохилдолд РЕСТОРАНЫ

борлуулалт хийх хэсэг юм.

- ГАРЫН АВЛАГА товч нь програмын ашиглах заавар байна.

- ПОС ШИНЭЧЛЭЛТ нь програмын хэрэглэгчидээс ирж буй санал хүсэлтийн

дагуу програмтай холбоотой сайжруулалт шинэчлэлтийг хийсний дараах татах

хэсэг юм.

2. БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ БҮРТГЭХ ХЭСЭГ

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

8

- БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ-F6 цэсэнд үйл ажиллагаа явуулж байгаа газрын

бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний жагсаалт байна.

БАРАА ҮЙЛЧИЛГЭЭ цэсэн дээр дарахад дээрх хэсэг гарч ирнэ.

- БҮЛЭГ НЭМЭХ - F6 цэсэн дээр дарж барааны бүлгийг үүсгэж өгнө.

БАРААНЫ БҮЛГИЙН НЭР хэсэгт бүлгийн нэрийг бичиж өгөөд ХАДГАЛАХ-

F12 товчыг дарна. Дараа нь бүлэг хэсэгт таны үүсгэсэн бүлэг нэмэгдэнэ.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

9

- БАРАА НЭМЭХ - F3 товчин дээр дарахад доорхи цонх гарч ирнэ.

Код, нэр хэсэгт барааны болон үйлчилгээний бар код болон нэрийг оруулж

өгнө. Хэрэв тухайн бараа болон үйлчилгээ бар кодгүй бол дурын тоо буюу

дотоод код оруулж өгнө. Энэ нь барааг ялгаж байгаа Код нь хоорондоо

давхцахгүй байхыг анхаарна уу.

Бүлэг хэсэгт үүсгэж өгсөн бүлгээ сонгож өгөх ба таны үүсгэж байгаа бараа

тухайн бүлэгт харьяалагдах юм.

Нэгдсэн ангилал хэсэг нь татварын бараа үйлчилгээний ангилалын хэсэг ба

тухайн хэсгээс ангилалыг сонгож өгнө.

Худалдах үнэ хэсэгт тухайн бараа, үйлчилгээний зарах үнийг оруулж өгнө.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

10

Худалдах үнэ хэсэгт тухайн бараа, үйлчилгээний худалдаж авч байгаа үнийг

шаардлагатай тохиолдолд оруулж өгнө. Оруулж өгсөнөөр та ашгийн тайлан гэх мэт

зүйлийг харах боломжтой юм.

Таны зарж буй бараа, үйлчилгээ НХАТ(Нийслэл хотын албан татвар) буюу 1%-ийн

шимтгэл төлдөг бол НХАТ тооцно хэсгийг сонгож өгнө. Та сонгож өгсөний дараа

тухайн бараа үйлчилгээнд харьяалагдах НХАТ-ын төрлийг сонгож өгнө.

Дээрх бүх хэсгийг оруулж өгсөний дараа ХАДГАЛАХ F12 товчыг дарсанаар таны

бүртгэсэн бараа АМЖИЛТТАЙ ХАДГАЛАГДАХ юм.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

11

- БЭЛЭН ЖАГСААЛТ ТАТАХ товчин дээр дарсанаар та бараа бүтээгдэхүүний

жагсаалтыг татаж авах боломжтой. Энэ нь зөвхөн зөвшөөрөл өгсөн газруудад

боломжтой юм.

- Хэрэв та БАРААНЫ НЭР болон БАР КОД-ыг засхаар бол тухайн бараа,

үйлчилгээ дээр 2 дараад засаад ХАДГАЛАХ F12 товчыг дарна.

3. БОРЛУУЛАЛТ ХЭСЭГ

Борлуулалт хэсэг нь хамгийн гол хэсэг бөгөөд БОРЛУУЛАЛТ хийх буюу

үйлчилүүлэгчид баримт гаргаж өгөх хэсэг юм. Үндсэн цонхноос F9 товчыг дарахад

БОРЛУУЛАЛТЫН цонхруу шилжинэ.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

12

- 1 хэсэг нь Баркод уншигчаар Бар Кодоо уншуулж хайх хэсэг бөгөөд Бар Код

уншигчаар уншихад автоматаар доорх цонхон дээр орно. Гараар кодлосон

барааг оруулах бол тухайн барааны кодыг бичээд ENTER товчыг дарна.

- 2 хэсэг нь мөн баркодооор хайх хэсэгтэй төстэй боловч баркодыг бичихэд

тухайн кодтой бараанууд доошоо жагсаалтаар гарч ирэх юм. Та бараагаа

сонгоод ENTER товчыг дарахад доорхи цонхруу таны сонгосон бараа орох

болно.

- 3 хэсэг нь барааны нэрээр хайх хэсэг бөгөөд мөн барааны нэрийг бичихэд

тухайн нэртэй бараанууд доошоо жагсаалтаар гарч ирэх юм. Та бараагаа

сонгоод ENTER товчыг дарахад доорхи цонхруу таны сонгосон бараа орох

болно.

- БОРЛУУЛАЛТ хийх бараануудыг сонгосон бол ТӨЛӨХ-F12 товчыг

дарсанаар төлбөрийн бүртгэл хэсэгрүү шилжинэ. Хэрэв аль нэг барааг устгах

бол тухайн барааны урд байрлах Х тэмдэг дээр дарна. Харин түр хадгалаад

дараагийн үйлчилүүлэгчийн борлуулалтыг хийх бол ТҮР ХАДГАЛАХ-F11

товчыг дарна. Тэгсэнээр Төлөх гэсэн товчны доор ТӨЛӨГДӨӨГҮЙ-F2 гэсэн

хэсэг гарч ирнэ. Харин тухайн барааг хөнгөх бол % хэсэгт хөнгөлөх хувийг

оруулж өгсөнөөр тухайн барааны үнээс автоматаар хувь хөнгөлөгдөнө. Тоо

хэсэгт тухайн бараанаас хэдэн ширхэгийг худалдаж авч байгаа тэр тоог оруулж

өгнө.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

13

- ТӨЛБӨР ТӨЛӨХ-F12 Төлбөрийн бүртгэл хэсэг нь төлбөр төлөх болон

төлбөрийн төрөлөө сонгох хэсэг бөгөөд ТӨЛБӨРИЙН ХЭЛБЭР хэсэг нь

Бэлнээр, Зээлээр, Бусад, Банкны карт гэсэн хэсгүүд байна. Та сонгох бол ЗӨВ

гэсэн тэмдэглэгээг дарж өгсөнөөр тухайн хэсэгт таны төлөх дүн шилжинэ. Та

төлбөр төлөхдөө ИРГЭН-F12, БАЙГУУЛЛАГА-F11 гэсэн төрлүүдээс сонгож

баримтаа хэвлэнэ. ИРГЭН-F12 хэсэг нь хувь хүн буюу иргэнд гаргаж өгнө.

Хэрэв хөнгөлөлтийн карттай бол F3-ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТ хэсэгт

хөнгөглөлтийн картны дугаарыг оруулж өгнө.

Харин БАЙГУУЛЛАГА-F11 хэсэг нь байгууллагад баримт гаргаж өгөх хэсэг юм. Энэ

хэсэгт дарсанаар тухайн байгууллагын РЕГИСТЕРЫН ДУГААРыг асууна. Тухайн

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

14

байгууллагын РД-ыг оруулж өгөөд БОЛСОН-F12 товчыг дарсанаар таны баримт

байгууллага дээр хэвлэгдэнэ.

4. ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ болон ТАТАН АВАЛТ, ТООЛЛОГО

Үндсэн цонхноос F11 товчин дээр дарахад ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ цонхруу шилжинэ.

Энэ хэсэгт та өөрийн үйлчилгээний газар байгаа бараа, үйлчилгээний хамгийн эхний

үлдэгдлийг оруулж өгөх ба үүнээс хойшхи бараануудаа ТАТАН АВАЛТААР

бүртгэнэ. Үндсэн цонхоос F8 товчыг дарахад ТАТАН АВАЛТ цонхруу шилжинэ.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

15

Үндсэн цонхноос F7 товчыг дарахад ТООЛЛОГО цонхруу шилжинэ.

- Та ЭХ.ҮЛД гэсэн хэсэгт эхний үлдэгдэлээ оруулж өгөөд ХАДГАЛАХ F12

товчыг дарсанаар таны ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ хадгалагдана.

- ТАТАН АВАЛТ хэсэгт та өөрийн үйлчилгээний газар ирж байгаа бараануудаа

тоо ширхэгээр нь оруулж өгнө. Энэ хэсгийн бараагаа хайх зарчим нь

БОРЛУУЛАЛТЫН хайлтын хэсэгтэй адил бөгөөд тухайн барааг сонгоод ирж

байгаа тоо ширхэгийг нь оруулж өгөөд ХАДГАЛАХ-F11 товчыг дарсанаар

таны ТАТАН АВАЛТ амжилттай хадгалагдана. Хэрэв та Нийлүүлэгчээ сонгож

өгөх бол ХАРИЛЦАГЧ хэсэгт бүртгэсэн байх шаардлагатай.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

16

- Харин та ОРЛОГЫН БАРИМТАА хэвлэж авах бол ТӨЛӨХ-F12 товчыг

дараад ИРГЭН-F12 товчыг дарсанаар орлыг баримт хэвлэгдэх юм.

5. НЭХЭМЖЛЭХ болон Хэвийн ба Хэвийн бус Хорогдол

Үндсэн цонхноос F2 товчыг дарахад НЭХЭМЖЛЭХ цонхруу шилжинэ. Үндсэ

цонхноос F3 товчыг дарахад ХЭВИЙН ХОРОГДОЛ цонхруу F4 товчыг дарахад

ХЭВИЙН БУС ХОРОГДОЛ цонхруу шилжинэ.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

17

- НЭХЭМЖЛЭХ хэсгийн хайлтын хэсэг нь БОРЛУУЛАЛТЫН хайлтын хэсэгтэй

адил бөгөөд та нэхэмжлэх гэж бараагаа сонгоод ХАДГАЛАХ-F12 товчыг

дараад БАЙГУУЛЛАГА товчыг дараад Регистерын Дугаарыг оруулаад

БОЛСОН-F12 товчыг дарсанаар таны НЭХЭМЖЛЭХ баримт хэвлэгдэж гарна.

- ХОРОГДОЛ цонхон дээр та бараагаа сонгоод ХАДГАЛАХ-F12 товчыг

дарсанаар таны ХОРОГДОЛ амжилттай хадгалагдаж таны үлдэгдэлээс хасагдах

болно.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

18

6. Харилцагч болон Салбар, Бараа шилжүүлэх

- Үндсэн цонхноос F1 товчин дээр дарахад ХАРИЛЦАГЧ цонхруу шилжинэ.

ХАРИЛЦАГЧ цонхруу шилжихэд өмнө нь бүртгэлтэй Харилцагчид харагдах ба

шинээр бүртгэхдээ ХАРИЛЦАГЧ БҮРТГЭХ-F1 товчыг дарсанаар ХАРИЛЦАГЧ

цонхруу шилжинэ. Харилцагчын мэдээллийг оруулж өгөөд ХАДГАЛАХ товчыг

дарсанаар харилцагч амжилттай бүртгэгдэнэ.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

19

Борлуулалт хэсэгт тухайн харилцагчийн борлуулалтын түүх харагдана.Хөнгөлөлтийн

карт хэсэгт харилцагчид хөнгөлөлтийн карт үүсгэж өгөх ба мэдээллүүдийг бөглөд

ХАДГАЛАХ-F12 товчыг дарна.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

20

- Үндсэн цонхны зүүн дээд буланд байрлах хэсэгт дарахад Салбар гэсэн товч

гарж ирнэ. Энэ хэсэгт та салбартай бол салбар үүсгэж болно.

САЛБАР НЭМЭХ-F9 товчин дээр дараад ТИЙМ товчыг дарахад САЛБАР нэмэгдэнэ.

Тухайн салбарын нэрний ард байрлах ТОХИРГОО хэсэгт дарж тухайн салбарын

тохиргооны мэдээллийг өөрчилж болно.

- Үндсэн цонхноос F12 товчыг дарахад БАРАА ШИЛЖҮҮЛЭХ цонхруу

шилжинэ. Шилжүүлэх бараагаа сонгоод ШИЛЖҮҮЛЭХ-F12 товчыг дарахад

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

21

шилжүүлэх Салбарын нэрс гарч ирнэ. Бараа шилжүүлэх салбараа сонгоод

ЗӨВШӨӨРӨХ-F12 товчыг дарахад БАРАА ШИЛЖҮҮЛГЭ амжилттай

хийгдэнэ.

7. Тайлан болон түүхүүд

Та бүх тайлан болон түүхүүдийг дээр байрлах Огноо хэсэгт Он сараа тааруулан өмнөх

түүхүүдээ харах боломжтой юм.

1. Борлуулалт хэсэгт тухайн өдрийн гаргасан баримтууд харагдах ба Хэрэв

БАРИМТ БУЦААХ бол тухайн баримтны ард байрлах Х тэмдэг дээр

дарахад болно. Гол нь таны буцаах баримт таньд өөрт чинь байж байх ѐстой

бөгөөд баримтаа бүртгүүлээгүй мөн ИЛГЭЭГЭЭГҮЙ байх шаардлагатай.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

22

Мөн дээр байрлах ОН САРЫН хэсэгт ОН САРАА тааруулаад өмнөх

борлуулалтын түүхүүдээ харах боломжтой юм.

2. Татан авалт хэсэгт тухайн өдрийн хийсэн ТАТАН АВАЛТУУД харагдана.

Хэрэв ТАТАН АВАЛТАА устгахаар бол ард байрлах Х тэмдэг дээр дарна.

3. Хөдөлгөөн хэсэгт тухайн өдрийн бараа шилжүүлсэн түүх харагдана.

4. Нэхэмжлэх хэсэгт тухайн өдрийн НЭХЭМЖЛЭХийн түүх харагдана.

5. Хорогдол хэсэгт тухайн өдрийн Хорогдолын түүх харагдана.

6. Бараа солилт хэсэгт Бараа солилтын түүх харагдана.

7. Касс хэсэгт тухайн өдрийн кассын нийт мөнгөн орлого харагдах ба

ХЭВЛЭХ товч дээр дарахад хэвлэж авах боломжтой юм.

8. Тайлан хэсэгт бүх төрлийн тайлангууд харагдах ба БОРЛУУЛАЛТЫН

ХЭСЭГ нь Борлуулалт, Борлуулалтын ашиг, Хөнгөлөлт, Борлуулагчаар

гэсэн төрлүүдтэй. Эдгээр төрлүүдийн тайланг харах боломжтой юм. Хэрэв

тайланг хэвлэж авхаар бол БОРЛУУЛАЛТ ХЭВЛЭХ товч дээр дарахад

тухайн тайлан гарч ирэх юм. Мөн EXCEL-рүү гаргах товчыг дарсанаар

EXCEL дээр харах боломжтой.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

23

БАРААНЫ ТАЙЛАН хэсэг нь Барааны үлдэгдэл, Барааны дэлгэрэнгүй,

Барааны орлого, Барааны зарлага гэсэн төрлүүдтэй бөгөөд эдгээр төрлүүдээс сонгож

тухайн тайланг харж болох бөгөөд EXCEL-рүү ГАРГАХ товчин дээр дарж EXCEL

дээр харах боломжтой юм. Мөн огноог тааруулан өмнөх түүхүүдээ харах боломжтой

юм.

9. Статистик хэсэгт таны борлуулалтын түүх статистикаар харагдах ба он

сараа тааруулаад өмнөх түүхүүдээ харах боломжтой юм.

8. ТОХИРГОО

Үндсэн цонхны баруун дээд буланд байрлах арааны зурган дээр дарахад ТОХИРГОО

товч гарч ирнэ. ТОХИРГОО товч дээр дарахад нууц үг асуух ба энэ нь програмд

нэвтрэх АДМИН-ны нууц үг байна.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

24

Тохиргоо хэсэгт системийн үндсэн тохиргоог хийж өгнө.

- Нэр хэсэгт Үйлчилгээний газрын нэр байна.

- Банк хэсэгт өөрт байгаа банкны карт уншигчны төрлүүдээ нэмж өгнө.

- Хэрэв та НӨАТ төлөгч бол НӨАТ суутган төлөгч товчыг сонгож өгнө.

- НХАТ үнэ дотор шингээнэ гэдэг нь таны зарж буй НХАТ тооцдог бараа

үйлчилээн дээр НХАТ-ын 1% нэмэгдэхгүй үндсэн үнэ дотороо шингээгдэж

зарагдана гэсэн үг юм.

- Худалдагч үнэ засна гэдгийг сонгож өгвөл БОРЛУУЛАГЧын эрхээр орохдоо

худалдаж буй үнээ засах боломжтой болох юм.

- Талон хэвлэгч нь таны баримт гаргах хэвлэгч машин юм.

- Цаасны төрөл гэдэг нь таны хэвлэгч принтерын цаасны хэмжээ юм.

- Автомат илгээх тохиргоо Та баримтаа ИЛГЭЭХ-дээ өдөр бүр нэг цагт

автоматаар илгээх тохиргоо хийх боломжтой юм. Та өглөө, өдөр, орой гэсэн

сонголтуудаа сонгон ХАДГАЛАХ-F12 товчыг дарахад болох юм.

9. ТОВЧНЫ КОММАНДУУД

Нэвтрэх хэсэг цонхонд

- F1-Хэрэглэгчид

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

25

- F3- Гялс хэвлэх

- F4- Teamviewer

- F6- Татварын нэгдсэн системрүү илгээх

- ESC- Гарах

Үндсэн цонхонд

- F1- Харилцагчид

- F2- Гялс хэвлэх

- F3- Хэвийн хорогдол

- F4- Хэвийн бус хорогдол

- F5- Шүүх

- F6- Бараа үйлчилгээний бүртгэл

- F7- Тооллого

- F8- Худалдан авалт

- F9- Борлуулалт

- ESC-Гарах

Борлуулалт цонхонд

- F12- Төлөх

- F3- Гялс

- F5- Барааг баркодоор хайх

- F6- Барааг кодоор хайх

- F8- Барааг нэрээр гаргах

- ESC-гарах

Нэхэмжлэл цонхонд

- F12-Төлөх

- F3- Гялс

- F5- Барааг баркодоор хайх

- F6- Барааг кодоор хайх

- F8- Барааг нэрээр хайх

- ESC

Татан авалт цонхонд

- F12- Төлөх

- F2- Нийлүүлэгч

- F11- Хадгалах

- F5- Баркодоор хайх

- F6- Кодоор хайх

- F8- Барааны нэрээр хайх

- ESC-Гарах

Бараа үйлчилгээ цонхонд

- F9- Борлуулалт цонхруу шилжих

- F8-Татан авалтын цонхруу шилжих

- F6-Бүлэг нэмэх

- F3-Бараа нэмэх

- ESC-Гарах

Тооллого цонхонд

- F1- Баркодоор уншуулж хайх

- F5- Шүүх

- F12- Хадгалах

- ESC-Гарах

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

26

10. РЕСТОРАН - РЕСТОРАНЫ тохиргоо хийх хэсэг

Програмруу нууц үг хийж орсоны дараа эхний цэс гэсэн хэсэг дээр РЕСТОРАН

товчин дээр дарна.

Ресторан хэсэгт дарсны дараагаар дараах цонх гарч ирнэ. Энэ хэсэгт рестораны

програмын үндсэн тохиргоог хийж өгөх ба эхлээд ШИРЭЭНҮҮД хэсгийн дээр байгаа

ШИРЭЭ НЭМЭХ гэсэн товчлуур дээр дарахад ширээ автоматаар нэмэгдэнэ. Нэр дээр

нь ширээний дугаар автоматаар үүсээд явах ба нэр дээр нь дарж нэрийг нь өөрчилж

болно.

Бараа үйлчилгээнүүд хэсэгт үндсэн програмын тохиргоон дээр нэмж өгсөн

үйлчилгээнүүд орж ирэх ба ЗАХИАЛГА ХЭВЛЭГЧ хэсэгт захиалга хийх принтерээ

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

27

зааж өгнө. Энэ хэсэг нь зөвхөн 2 болон түүнээс дээш принтертэй буюу гал тогооруугаа

захиалгаа хэвлэдэг газруудад хамаарна.

Зөөгчид хэсэгт зөөгч үүсгэж өгөх ба хэдэн ч зөөгч нэмэх боломжтой. ЗӨӨГЧ НЭМЭХ

гэсэн товчлуур дээр дарахад “Зөөгч нэмэх үү?” гэсэн анхааруулах товчлуур гарч ирнэ.

ТИЙМ гэсэн товчлуур дээр дарахад ЗӨӨГЧ автоматаар үүснэ. Нэвтрэх Код хэсэг дээр

зөөгчийн програмруу нэвтрэх нууц үгийг оруулж өгнө.

ШИРЭЭНИЙ БАЙРЛАЛ хэсэгт Ширээ/өрөө/-үүдийн байрлалыг зааж өгөх ба mouse-

аараа чирж зөөн ширээнийхээ байрлалыг засаж өгнө.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

28

Энэ бүх тохиргоог хийсний дараа ХАДГАЛАХ товчийг дарахад програм дахин

ачааллах болно.

- Рестораны програмын борлуулалтын хэсэг

Програмын нэвтрэх хэсэгт РЕСТОРАН гэсэн товчлуур байгаа бөгөөд тухайн товчлуур

дээр дарж Рестораны хэсэгрүү шилжинэ.

Дарсаны дараагаар НУУЦ ҮГ асуух ба тухайн хэсэгт зөөгч буюу хэрэглэгч тохиргоо

хэсэгт үүсгэж өгсөн нууц үгийг оруулж өгнө.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

29

Нэвтэрч орсоны дараагаар РЕСТОРАНЫ ширээний байрлал харагдана.

Үйлчлүүлэгч орж ирэхэд тухайн ширээн дээр дарахад РЕСТОРАНЫ МЕНЮ буюу

хоол үйлчигээний жагсаалт гарч ирнэ.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

30

Хэрэглэгч буюу зөөгч үйлчлүүлэгчийн өгсөн захиалгыг сонгож оруулна. Захиалсан

сонголтууд тань таны дэлгэцийн баруун гар талруу орж харагдана. Захиалга авч

дууссаны дараа та ЗАХИАЛГА товчин дээр дарахад ЗАХИАЛГЫН ХУУДАС гарч

ирнэ.

ЗАХИАЛГА хэвлэгдэж гарсаны дараагаар програм ширээний байрлал цонхруу

шилжинэ. Мөн хэрэглэгч өөр ширээний захиалгыг ширээгээ сонгон зэрэг авах

боломжтой.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

31

Үйлчлүүлэгч захиалга нэмхээр бол тухайн ширээн дээр дарахад ЗАХИАЛГА НЭМЭХ

гэсэн товч гарч ирнэ. Тухайн товчлуур дээр дараад захиалга нэмж болох ба дээр

дурьдсан захиалгын хэсэгтэй адил захиалгыг нэмж өгөн ЗАХИАЛАХ товчыг дарна.

Үйлчлүүлэгч төлбөр төлөх үед зөөгч тухайн ширээн дээр дарахад ТООЦОО ТӨЛӨХ

гэсэн товч гарч ирнэ.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

32

ТООЦОО ТӨЛӨХ товчин дээр дарахад тухайн үйлчлүүлэгчийн нийт төлөх төлбөр

болон төлбөрийн төрлүүд гарч ирэх ба Бэлнээр, Зээлээр, Банкны карт гэсэн төрлүүд

байна. Хэвлэхдээ та төлбөрийн төрлөө сонгоод ИРГЭН(F12) эсвэл

БАЙГУУЛЛАГА(F11) гэсэн сонголтоор дарснаар баримт хэвлэгдэнэ.

ИРГЭН(F12) товчин дээр дарахад баримт хувь хүн дээр хэвлэгдэх ба

БАЙГУУЛЛАГА(F11) товчин дээр дарахад тухайн БАЙГУУЛЛАГЫН Регистерын

Дугаарыг оруулж өгөөд БОЛСОН(F12) товчин дээр дарахад баримт байгууллага дээр

хэвлэгдэнэ.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

33

11. ЭМИЙН САН

Эмийн сангийн програм нь зөвхөн ЭМД-ын хөнгөлөлттэй жороор эм олгодог эмийн

сангуудад үйлчилэх юм.

- Та эхлээд харьяа дүүргийхээ Нийгмийн Даатгалын Хэлтэсээс НЭВТРЭХ НЭР,

НУУЦ ҮГ авна.

- Та ЭМД-аар хөнгөлөлттэй эмийн жороор үйлчлэхдээ Үндсэн цонхноос F9

товчыг дарсанаар БОРЛУУЛАЛТ-ын цонхруу шилжинэ. БОРЛУУЛАЛТ-ын

цонхонд байрлах ЖОР ШАЛГАХ-F4 товчыг дарсанаар ХЯНАЛТЫН № гэсэн

цонх гарч ирнэ. Энэ хэсэгт үйлчлүүлэгчийн эмчээс авсан ЖОРЫН ДУГААР-ыг

оруулж өгнө.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

34

ЖОРЫН ДУГААР-ыг оруулж өгөөд ENTER товчыг дарахад доорх цонх гарч ирнэ.

ЖОРЫН МЭДЭЭЛЭЛ

- Төлөв хэсэгт тухайн ЖОР хүчинтэй эсэх нь харагдана.

- Дуусах огноо хэсэгт ЖОР хэзээ дуусах хугацаа харагдана.

- Онош хэсэгт тухайн үйлчлүүлэгчийн ямар оншоор энэ ЭМ-ийг авч байгааг

харуулна.

- ХОЛБОГДСОН гэсэн хэсэгт та тухайн эмийг өөрийн ЭМИЙН САН-д

байгаагаар сонгож өгнө.

- ХЭМЖЭЭ хэсэгт тухайн ЭМ-ээс хэдэн ширхэг хийгдэхийг харуулсан байна.

Өөрийн ЭМИЙН САН-д байгаа эмээ сонгож өгсөн бол ЗӨВШӨӨРӨХ-F12 товчыг

дарсанаар БОРЛУУЛАЛТ-ын хэсэгрүү шилжих юм.

11.1 БОРЛУУЛСАН ЖОРЫН ЖАГСААЛТ ХАРАХ

Програмын үндсэн цонхон дээр байрлах БОРЛУУЛАЛТ хэсэгт байрлах ЖОР №

хэсгийн зүүн дээд буланд түлхүүрний зурган дээр дараад УТГАТАЙ гэдгийг сонгоход

програмын ЖОРООР ОЛГОСОН ЭМИЙН ЖАГСААЛТ харагдана.

ONTIME POS ПРОГРАМЫН ГАРЫН АВЛАГА

35