6
1 Хархорин сумын эсгий урлал, сийлбэрийн урлал олны таашаалд нийцлээ. Орон нутагт чацарганы тариалалт жил бүр нэмэгдсээр байна. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2011 ОНЫ ОНЦЛОХ 11 БҮТЭЭЛЧ АЖИЛ 2012.03.20 1. ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА Аймгийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, орон нутгийн бизнес эрхлэгчдийн нийт 33.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэмжээ нэмэгдснээр аймаг, сум, багт дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэж, урьд оноос ажилгүйдлийн түвшин 0.1 хувиар, ядуурлын түвшин 9.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах орчныг бүрдүүлэх, төр засгийн бодлого шийдвэрийг оновчтой хэрэгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх таатай орчин бүрдэж байна. 2. ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, АЖЛЫН БАЙР ЖИЛЭЭС ЖИЛД ӨСӨН НЭМЭГДЭЖ БАЙНА. Сүүлийн 2 жилд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нийт 6.6 тэрбум төгрөгийн 194 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 54 үйлдвэр, аж ахуйн нэгж, 138 өрхийн үйлдвэрлэл шинээр байгуулагдлаа. Арвайхээр суманд хүнсний ногооны хүлэмж, хулдаасан хэвлэл, барилгын туслах материалын үйлдвэр, тахианы бичил парк, Богд суманд сүүний болон оѐдлын үйлдвэр, Сант суманд тоосгоны үйлдвэр, Есөнзүйл, Нарийнтээл сумдад сүүний эрчимжсэн аж ахуйг шинээр бий болгож 1894 ажлын байр нэмэгдсэн байна. “Өвөрхангайд үйлдвэрлэв” аяныг хэрэгжүүлж аймгийн шилдэг 9 брэнд бүтээгдэхүүнийг гарган сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Ontsloh 11 ajil 2011

Embed Size (px)

DESCRIPTION

Онцлох 10 ажил

Citation preview

Page 1: Ontsloh 11 ajil 2011

1

Хархорин сумын эсгий урлал, сийлбэрийн урлал олны таашаалд нийцлээ.

Орон нутагт чацарганы тариалалт жил бүр нэмэгдсээр байна.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2011 ОНЫ ОНЦЛОХ

11 БҮТЭЭЛЧ АЖИЛ

2012.03.20

1. ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО АМЖИЛТТАЙ

ХЭРЭГЖИЖ БАЙНА

Аймгийн хэмжээнд улсын болон

орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөр, орон нутгийн бизнес эрхлэгчдийн нийт 33.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хэмжээ нэмэгдснээр аймаг, сум, багт дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэж, урьд оноос ажилгүйдлийн түвшин 0.1

хувиар, ядуурлын түвшин 9.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах орчныг

бүрдүүлэх, төр засгийн бодлого шийдвэрийг оновчтой хэрэгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх таатай орчин бүрдэж байна.

2. ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, АЖЛЫН БАЙР ЖИЛЭЭС ЖИЛД ӨСӨН

НЭМЭГДЭЖ БАЙНА.

Сүүлийн 2 жилд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нийт 6.6 тэрбум төгрөгийн 194 төсөл хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 54 үйлдвэр, аж ахуйн нэгж, 138 өрхийн үйлдвэрлэл шинээр байгуулагдлаа. Арвайхээр суманд хүнсний ногооны хүлэмж, хулдаасан хэвлэл, барилгын туслах материалын үйлдвэр, тахианы бичил парк, Богд суманд сүүний болон оѐдлын үйлдвэр, Сант суманд тоосгоны үйлдвэр, Есөнзүйл, Нарийнтээл сумдад сүүний эрчимжсэн аж ахуйг шинээр бий болгож 1894 ажлын байр нэмэгдсэн байна. “Өвөрхангайд үйлдвэрлэв” аяныг хэрэгжүүлж аймгийн шилдэг 9 брэнд бүтээгдэхүүнийг гарган сурталчлах ажлыг зохион байгууллаа.

Page 2: Ontsloh 11 ajil 2011

2

Хүүхэд залуучуудын паркыг ашиглалтанд хүлээн авлаа.

Арвайхээр суманд шинээр баригдсан 150 ортой цэцэрлэгийн барилга

Ерөнхий сайд Т.Намнансүрэн, П.Гэндэн нарын хөшөө бүхий төв талбайг тохижуулав.

Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэнгэлдэх хүрээлэнг шинээр байгууллаа.

Сарлагын хөөврөөр үйлдвэрлэсэн нутгийн брэнд бүтээгдэхүүн шинээр нэмэгдлээ.

Газар тариалан, хүнсний ногооны тариалалт урьд онуудаас өслөө.

3. 2011 ОНЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ИХ ОЙ – БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ” БОЛГОН ЗАРЛАЖ ҮР ДҮНГ ДҮГНЭЛЭЭ.

Аймгийн ИТХ-аас 2011 оныг “Их ой – Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж

аймаг байгуулагдсаны ойн хүрээнд Аймгийн төвд төр, шашны нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн, Ерөнхий сайд Т.Намнансүрэн, П.Гэндэн нарын хөшөө бүхий төв талбай, Хүүхэд залуучуудын парк, Арвайхээр сумын төв талбайн дэлгэц, 150 ортой хүүхдийн цэцэрлэг, автозам, зочид буудал шинээр ашиглалтанд орж, Хархорин суманд 60 ортой хүүхдийн цэцэрлэг, Уянга суманд 640 хүүхдийн сургууль, Т.Намнансүрэнгийн нэрэмжит музейн барилга, Тарагт, Бат-Өлзий сумдад эмнэлгийн барилга, Арвайхээр суманд Аймаг танилцуулах өндөрлөг баригдаж байна.

Page 3: Ontsloh 11 ajil 2011

3

Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтсан 80 бүтээлч ажил,

зохион байгуулалтын 34 ажлын төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэн, нутгийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас 712.2 сая төгрөгийн хандив төвлөрүүлж түүхэндээ томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлэв. Ойн хүрээнд аймгийн сүлд дуу, шүлэг, Алтан соѐмбо одон шинээр бий болгон, баримтат кино, Өвөрхангай аймгийн товч түүх, Тайлбар толь, Нутгийн удирдлага, Голомт нутаг зурагт альбом, Статистикийн эмхтгэл, Өврийн хангайн болор эрхи 1,2, Иргэний таны өврийн ном, аймгийн DVD танилцуулга зэрэг бүтээлүүдийг хэвлүүлэн ард олны хүртээл болголоо.

4. ЗАСГИЙН ГАЗРААС ЗАРЛАСАН “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ

ЖИЛ”-ИЙН АЖЛААР УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ.

Аймгийн Засаг даргын 2011 оны 320 дугаар захирамжаар ”Ажлын байр олноор бий болгосон ажил олгогч нарыг урамшуулах журам”-ыг батлав. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийн бодлогыг ажлын байр шинээр бий болгох бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, сүүлийн 3 жилд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нийт 6.6 тэрбум төгрөгийг 194 төсөл хөнгөлөлттэй

зээлд олгож, 54 үйлдвэр, аж ахуйн нэгж, 138 өрхийн үйлдвэр, жижиг аж ахуйн нэгж байгуулагдаж, тайлант оны хугацаанд байнгын 1907, түр 3086 ажлын байр шинээр бий боллоо.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлаар хангайн бүсээс аймгийн Засаг даргын дэргэдэх Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс, Уянга сум, Арвайхээр сумын 5 дугаар баг тус тус шалгарч Засгийн газрын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

5. АЙМГААС БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖСЭН БОДЛОГЫН БАРИМТ БИЧГҮҮД БАТЛАН ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.

“ Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох дунд хугацааны стратеги” /2011-2013 он/, ”Ажлын байр олноор бий болгосон ажил олгогч нарыг урамшуулах журам” зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулан “Хөдөлмөрийн бирж”, “Хөдөлмөрийн бага чуулган”, “Хөдөлмөр эрхлээгүй иргэдийн аймгийн чуулган”, Арвайхээр, Хархорин сумдын нийт өрхийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг

судлах, сум баг бүрээр ажил эрхлээгүй иргэдийг нэг бүрчлэн бүртгэх зэрэг төвлөрсөн арга хэмжээнүүд зохион байгуулж, давхардсан тоогоор 9800 гаруй иргэдийг хамрууллаа.

Page 4: Ontsloh 11 ajil 2011

4

Баянгол сум 2010 онд тохижилтоороо шалгарч, 2011 онд Жишиг сумын болзлыг

хангалаа.

Эрдэм шинжилгээний хуралд урилгаар оролцсон эрдэмтэн, докторууд аймгийн

түүхийг сэргээлээ.

Худалдан авах үйл ажиллагааны нээлттэй байдал туршлага боллоо.

Арвайхээр суманд багийн нэгдсэн төвийг шинээр барьж ажиллах орчин нөхцлийг

сайжрууллаа.

ЗДТГазар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн хамтын

ажиллагааны үр дүн сайжирч байна.

6. СУМДЫН ХӨГЖИЛ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭРЧИМЖИЖ АЙМАГТАА АНХ УДАА “ЖИШИГ СУМ, БАГ”-ТАЙ БОЛЛОО.

Аймгийн Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод тусгагдсан аймгийн Жишиг сум, багийг тусгай шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, Жишиг сумаар Баянгол сум, жишиг багаар Арвайхээр сумын Дэлгэрэхийн 3 дугаар баг, Уянга сумын Жаргалант 1 дүгээр баг тус тус шалгарч бусдыгаа манлайллаа. Дээрх сум багт аймгаас нийт 18.0 сая төгрөгийн урамшуулал олгож үйл ажиллагааг нь дэмжив.

7. ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ТҮҮХ, ӨВ СОЁЛ СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО.

Өвөрхангай аймгийн түүх, өв соѐлыг түгээн дэлгэрүүлэх, нийтэд сурталчлах зорилгоор эрдэмтэн, докторуудын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Түүх соѐлоо 1000 жилийн хүрээнд эргэн дурссан илтгэлүүд биет болон биет бус түүхийг материалыг баяжуулах, дэлгэрүүлэн судлах, түүхэн үйл явдал болсон байна.

8. ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ НИЙГМИЙН 3 ТАЛТ ТҮНШЛЭЛ БАТАЛГААЖУУЛАВ.

Page 5: Ontsloh 11 ajil 2011

5

Аймгийн Засаг дарга жил бүр иргэдэд тайлангаа нээлттэй тавьдаг уламжлалтай.

Бүх сумдын жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөллүүд шилдэг бүтээгдэхүүнтэйгээ оролцлоо.

Сумдад үйлдвэрлэсэн шилдэг бүтээгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргалаа.

Сант сумын гар хийцийн гутал, ноолууран хувцас хэрэглэгчдийн сэтгэлд нийцэв.

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх төслийг сонгон шалгаруулж, улсын болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд иргэдийн хөндлөнгийн баг ажиллуулах, хүүхэд, залуучуудын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэнд, соѐл, төрийн байгууллагад хөндлөнгийн мониторинг хийлгэх зэрэг ажлуудыг “Mercy Cor” ОУБ-тай хамтран 9.6 сая төгрөгийн санхүүжилтээр гүйцэтгүүлэв.

Төрийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авах чиглэлээр төр, иргэний нийгэм, бизнесийн байгууллагууд хамтран гурван талт түншлэлийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, төрийн бараа, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаанд иргэдийн оролцоотой ажлын хэсэг хяналт тавих ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Аймгийн ЗДТГазар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл хамтран төрийн ажил үйлчилгээнд дэвшилтэт арга нэвтрүүлэх, ажилчдын орчин нөхцлийг сайжруулах, санхүүгийн зөв механизмыг бүрдүүлэхэд үр дүнгээ өгч байна.

9. ЗАСГИЙН ГАЗРЫН БОЛОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНТ ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлого, шийдвэр, бүтээн байгуулалт, хөгжлийн үр дүнг иргэдэд сурталчлах тайлант өдөрлөгийг бүх сумдаас жижиг дунд үйлдвэрлэлийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Тайлант үзэсгэлэнгийн үеэр иргэдийн санал асуумжийн дүнгээс харахад аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт 92.5 хувь буюу бүрэн хангалттай хэрэгжиж байна гэж дүгнэжээ. Тайлант үзэсгэлэнд 96 байгууллага, аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэр, 102 иргэн 180 төрлийн бүтээгдэхүүнээр оролцов.

Page 6: Ontsloh 11 ajil 2011

6

Хөдөө орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэв.

Аймгийн төв талбайд байрлах электрон самбар

10. ӨВӨРХАНГАЙ – 80 СЭДЭВТ СУРТАЛЧИЛГААГ БҮХ СУМДАД ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг

угтаж төрийн засгийн бодлого шийдвэр, аймгийн бүтээн байгуулалт, хөгжлийг бүх сумдад ажлын хэсэг нэгдсэн удирдамжийн дагуу сурталчлав. Тайлангийн үеэр иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг мэдээлэх, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, аймгийнхаа түүх, соѐл, ой угтан хэрэгжүүлж буй ажлын үр дүнг тайлагналаа.

11. ОРЧИН ҮЕИЙН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АШИГЛАЛТ ШИНЭ ШАТАНД ГАРЛАА.

Иргэдэд төрийн мэдээ, мэдээллийн

шуурхай, ил тод хүргэх зорилгоор Аюуш баатрын талбайд теле дэлгэц, төв зам дагуу мэдээллийн электрон самбар, аймгийн ЗДТГ-т цаг бүртгэлийн, хяналтын камержуулалтын системийг шинээр нэвтрүүллээ. Аймгийн цахим хуудасны үйл ажиллагаа тогтмолжиж, Засаг даргын дэргэдэх 11 агентлаг, 3 сумын ЗДТГазар цахим хуудастай болж, зарим сумдын төсвийн байгууллагууд болон Арвайхээр сумын орон сууцнууд өндөр хурдны шилэн кабель холбогдсноор орчин үеийн мэдээллийн

технологийн дэвшил орон нутагт амжилттай хэрэгжиж байна.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР