5

Click here to load reader

Sedev-5 Uuliin Maltalt Hamgaalah Helber Ba Arguud

  • Upload
    davaaml

  • View
    455

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Sedev-5 Uuliin Maltalt Hamgaalah Helber Ba Arguud

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Сэдэв5: Уулын малталтыг хамгаалах хэлбэр ба аргууд Лекц № 5

5.1 Уулын даралтыг удирдах аргууд: Энэ нь газрын гүнд уулын ажлыг аюул осолгүй, үр ашигтай явуулхаын тулд үүсэх даралтыг

зохицуулах цогцолбор арга хэмжээ юм. Даралтыг зөв удирдан зохицуулах орд газрын ашиглалтанд практик ач холбогдолтой. Проф П.М.Цимбаревич уулын дарлатыг удирдахад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тогтмол ба хувьсах гэж хувааж үзсэн байдаг.

Тогтмол хүчин зүйлүүдэд • Уулын геологи, гидрогеологийн нөхцөл • Ашигт малтмал ба чулуулгийн физик механикийн шинж чанар • Уналын өнцөг • Давхаргын зузаан • Ашиглалтын систем • Нэгэн зэрэг ашиглагдаж буй давхаргын тоо

Хувьсах хүчин зүйлүүд • Ашиглагдсан орон зайг тогтоох барих арга • Ажил явагдаж буй орон зкайн хэмжээ • Мөргөцгийн ажилтны хурд • Малталтыг бэхлэх арга • Ашигт малтмалыг олборлох арга зэрэг орно.

Уулын даралтыг удирдах гол зорилт нь тогтмол хүчин зүйлүүд дээр тулгуурлан хувьсах хүчин зүйлүүдийг хамгийн оновчтойгоор сонон авахад оршино. Олборлолтын мөргөцөг дэх уулын даралтыг олборлолтын орон зайг ил үлдээх хажуугийн чулуулгийг нураах бэхлэх чигжих зэргээр тогтоон барьж болно.

5.2 Олборлолтын орон зайг үлдээх Олборлолтын орон зайг ил үлдээхдээ малталтын эргэн тойрны чулуулгийн тогтвортой

байдлыг ашиглах ба энэ нь үүсэх уулын даралт түзүний хэлбэр хэмжээ, хамгаалалтын цул, байрлалаас хамаарна. Даралтыг олборлолтын орон зайд хамгаалалтын цул үлдээх замаар тогтоон барина.

Зураг 1 Олборлолтын орон зайг ил үлдээх аргууд

А. Олборлолтын орон зайд хамгаалалтын тулгуур цул үлдээж, тогтоон барих арга 1. Хамгаалалтын цул /багана/ 2. Шпурууд 3. тэвэрийн малталт б. Блокийн ил орон зайг хоршоолсон

хүдрээр нэмэлт болгон тогтоон барих арга

- 1 -

Page 2: Sedev-5 Uuliin Maltalt Hamgaalah Helber Ba Arguud

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

5.3 Бутлагдсан хүдэр дээр чулуулгийг нураах

Хажуугийн чулуулгийг утхайн цаг үед нь нурхаах нь чулуулгийх их хэмжэний массын гэнэтийн нугаралтыг зайлуулж, зэрэгцээ блокууд дахь тулгуур даралтыг бууруулдаг. Хажуугийн чулуулгийг тэсрэх бодисын цэнэгээр нурааж, уулын даралтыг удирдах аргыг ОХУ-ын Тырныуазын хүдрийн далд уурхай Кривой Рогийн сав газрын ихэнх далд уурхайнуудад хэрэглэж байна.

Зураг 2 Нураагдсан хүдэр дээр хажуугийн чулуулгийг нураах схем

1. нураагдсан хүдэр. 2. хажуугийн чулуулаг. 3. хүдрийн массив, 4. Блокуудын хил зааг,. 5. хүдэр буулгах малталт, 6. тээврийн малталт 7. хүдэр зөөх малталтууд

5.4 Олборлолтын орон зайг бэхлэх, чигжих аргаар тогтоон барих

Энд уулын даралтыг чигжих материал, эсвэл бэхэлгээгээр тогтоон барина. Их хэмжээний зузаан хүдрийн биетийг ашиглах үед чигжих материал хэрэглэнэ. Харин бага зузаантай хүдрийн биетийг олборлоход бэхэлгээ хийдэг. Их болн дунд зэргийн зузаантай хүдрийн биетийг ашиглах үед бэхэлгээ хийх шаардалга гарвал чигжих материалтай хамт хэрэглэнэ. Энэ аргад хөдөлмөр болон материалын зардал их бадйаг тул бусад аргуудыг хэрэглэх боломжгүй нөхцөлд хэрэглэнэ.

Зураг 3 Олборлолтын орон зайг бэхэлгээ ба чигжээс хэрэглэн тогтоон барих аргууд

А. Чигжэсээр б. Хүч нэмэгдүүлсэн тэлүүрэн бэхэлгээгээр, в. Бэхэлгээ ба чигжээсээр, г. Мөргөцөг орчмын орон зайг бэхлэх чулуулгийг дэс дараатай нураах

- 2 -

Page 3: Sedev-5 Uuliin Maltalt Hamgaalah Helber Ba Arguud

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

5.4 Олборлолтын орон зайг чигжих

Чигжих гэдэг нь олборлолтын орон зайг хажуугийн чулуулаг болон бусад материалаар дүүргэх явдал юм. Чигжилт хийх нь зардал ихтэй бдайг болвч хажуугийн чулуулгийг нураалгүй хамгаалалтын цул үлдээхгүй давхрын бүх нөөцийг олборлон авах бололцоо олгодог. Мөн хүдрийн хаягдал бохидлыг хамгийн бага баыйлгах газрын бгадаргууг хамгалаах , шатаж болзошгүй хүдрийг олборлох боломжийг хангадаг. Чигжилт нь өнгөт хово, үнэт цацраг идэвхит, металлын аргуулга өндөртэй төмрийн хүдэр, хааяа уул хамийн түүхий эдийг ашиглах үед хэрэглэгддэг. Чигжээсийг блокоос хүдрийг ачих тутам эсвэл олборлолтын ажлын дара ахийж болно. Чигжээсний гадаргууг өрөмдөгч байрлах болон скрепредлэг хийх тавцан болгон ашиглана. Олборлолтын блокийг бүрэн гүйцэд ашигласны дараа чигжээс хийх нь газрын гадаргуу дээд түвшингийн малталтыг хамгаалах, хамгаалалтын цулыг авах боломжийг бий болгодог. Чигжээс нь бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар хийгдэнэ. Хэсэгчилсэн байдлаар хийгдсэн чигжээс нь зурвасласан эсвэл хана маягаар хийгддэг. Чигжээсийг хийх аргаар нь өөрийн жингээр н механик, хийн, гидро, хатуурах гэж ангилна.

5.5 Олборлолтын орон зайг бэхлэх

Хүдэр ба хажуугийн чулуулаг нь тогтвортой нөхцөлд бэхэлгээ хэрэглэнэ. Бэхэлгээ нь штанган тэлүүрэн эсвэл багана маягийн суурь дөрвөлжин өрсөн раман гэх мэт олон янз байна. Бэхэлгээг мод, металл, төмөр бетноор хийх ба сүүлийн үед хуванцраар баганан тулгуур хийн туршиж байна.

Штанган бэхэлгээг шууд чулуулгийн массивт байрлуулдаг. Харин бусад төрлийн бэхэлгээнүүдийг олборлолтын орон зайд байрлуулна. Ашиглагдсан орон зайд хийсэн бэхэлгээнүүдийг уулын даралтын нөлөөгөөр хэв гажитанд орох байдлаар нь хөшүүн, суулттай гэж ангилдаг.

Сонгож авсан бэхэлгээ нь дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд: • Малталт болн ашиглалтын орон зайг түүнийг ашиглах бүх хурагцааны туршид найдвартай

тогтоон барьж байх • Тэсэлгээний үед эвдрэхгүй бэхэлгээ хийх ажлыг механикжуулах бололцоотой байх • Бэхэлгээний ажлын хөөдлмөрийн бүтээмж хамгийн өндөр байх • Өрмийн болон ачих тээх машины саатал болон бэхэлгээг засварлах зардал хамгийн бага байх

зэрэг шаардлагыг хангах ёстой. Раман бэхэлгээ гол төлөв бэлтгэл малталтуудад хэрэглэгдэнэ. Тулгуур баганан бэхэлгээг

бетон бетонон блок, эсвэл чулуугаар хийнэ. Энэ бэхэлгээг хэтээ буюу хэвгийдүү уналтай ордыг ашиглахад хэрэглэдэг. Олборлолтын орон зайн тааз харьцангуй тогтвортой үед тодорхо йцэгүүдэд тулгуур багана босгодог. Энэ бэхэлгээг гол төлөв үнэт хүдрийг олборлох нөхцөлд хэрэглэж байна. Ихэнх тохиолдолд тулгуур баган богн хүдрийн цул үлдээдэг. Энэ нь хүдрийн хаягдлыг тодорхой хэмжээгээр ихэсгэх сул талтай юм.

Штангин бэхэлгээг зарим ?д малталтын таазын жижиг чулуулаг нурахаас хамгалаах зорилгоор төмөр тортой хамт хэрэглэдэг. 12-15 м түүнээс дээш өндөр малталтын таазыг штангин бэхэлгээр бэхлэхэд шпур өрөмдөх, штанг байрлуулах зориулалттай СП-25, САКК -3 маркийн өөрөө явдаг төхөөрөмж өргөн хэрэглэгдэж байна. Тэлүүрийн ба баганан бэхэлгээг бага зузаантай хүдрийн биетийг олборлоход хэрэглэдэг. Огцом налуу уналтай хүдрийн биетийг ашиглах үед модон тэлүүрийн бэхэлгээ хэрэглэж байна. Модон тэлүүрийг хүдрийн биетийн босоо ба хэвтээ хажуу талуудын хооронд хатуу чулуулагтай үед 3-5 см, сул чулуулагтай үед 10-15 см гүнтэй ховил гарган байрлуулна. Хүмүүс явахад чөлөөтэй байлгахын тулд тэлүүрүүдийн эгнээ хоорондзын зайг 2м-ээр авдаг.

Эгнээн дэх тэлүүрүүдийг хооронд нь 0.7-1.5 м затай байрлуулна. Маш хатуу чулуулагт зайг нь холдуулж болно. Тэлүүрэн бэхэлгээг тогтвотой чулуулагтай үед зөвхөн түүн дээр өрөмдлөгчийн

- 3 -

Page 4: Sedev-5 Uuliin Maltalt Hamgaalah Helber Ba Arguud

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

ажлын тавцан барлуулахын тулд хэрэглэдэг. Харин тогтворгүй чулуулагт хүч нэмэгдүүлсэн нэмэлт тулгуур багана болон бусад элементүүд байна.

Хэвтээ буюу хэвгий уналтай хүдрийн биетийг ашиглах үед тулгуур баганан бэхлэгээ хэрэглэнэ. Тааз болон улны чулулаг зөөлөн сул үед тэлүүр багана ба таазны хооронд нь мод металл хавтгай ивээс тавина. Металл тэлүүр багана нь хөшүүн эсвэл суулттай байна.

Тэлүүр багануудыг эгнээгээр бёаыйрлуулна. Хүч нэмэгдүүлсэн бэхэлгээ шаардлагатай үед багануудыг бүлгээр нь байрлуулдаг. Нэг бүлэгт 3-10 тэлүүр баган орох бөгөөд, тэлүүр багануудыг хооронд нь 10-20 см зайтай байрлуулна.

Зураг 5 тэлүүрэн бэхэлгээний төрлүүд А. Энгийн тэлүүлэн бэхэлгээ. Б.В.Г. хүч нэмэгдүүлсэн тэлүүрэн бэхлэгээ

Зураг 6.Суулттай металл тэлүүр, баганан бэхэлгээ Дөрвөлжлөн өрсөн бэхэлгээг уулын даралт их үед хэлтээ буюу хэвгий уналтай ордыг

ашиглахад хэрэглэнэ. Эдгээр бэхэлгээнүүдийн бат бэхийг сайжруулахын тулд дотор талын зайнудуыг чулуугаар дүүргэж болно. Налуу уналтай байрласан ордыг ашиглахад бэхлэгээ гулгахаас хамгаалан өнцгнөөр байрлсан модон тулгуур баганаар тулна. Зарим тохиолдолд дөрвөлжлөн өрсөн бэхэлгээг төмөр замын рельсээр хийдэг.

- 4 -

Page 5: Sedev-5 Uuliin Maltalt Hamgaalah Helber Ba Arguud

H.MI204 Уурхайн малталт нэвтрэлт бэхэлгээ

Суурь зөрвөлжин бэхэлгээг хүдэр нь тогтворгүй, зузаан , ихтэй ордыг ашиглахад гол төлөв

хэрэглэнэ. Энэ бэхэлгээг хүдрийн биетийн хэвтээ хажуугаас босоо хажуу тал хүртлэх хэмжээ 1.5 өнөдр

дх 1.5 х 2.1, 2 х 2 х 2.2 м байна. Хүдрийн биетийн босоо ба хэвтээ хажуу талын дэргэдэх орон зайг бэхлэхэд суурийг өнцгөөр байрлуулна. 3-4 м-ээс дээш зузаан хүдрийн биетийг олборлох үед бэхэлгээний дотор талд чигжээс хийж өгнө.

- 5 -