26
ШИВА ЛХАГИЙН НАМТАР РАШААНЫ ДУСАЛ (ОРЧУУЛАГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ)

Shiva Lkha

  • Upload
    bolod

  • View
    209

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Shiva Lkha

ШИВА ЛХАГИЙН НАМТАР РАШААНЫ ДУСАЛ

(ОРЧУУЛАГЧИЙН ЗӨВШӨӨРӨЛТЭЙ)

Page 2: Shiva Lkha

ШИВА ЛХАГИЙН НАМТАР РАШААНЫ ДУСАЛ Төвд хэлнээс орчуулсан

Д. Хажидмаа Хянан тохиолдуулсан

С. Мөнхтайван Зураач Д. Соёлмаа

Балданхажидлин хийдээс гаргав. Email: [email protected]

Page 3: Shiva Lkha

ӨМНӨХ ҮГ

Цаг үе улиран өнгөрөх тусам шижир алт мэт цэвэр тунамал болж, бурханы шашинтнуудын сэтгэл зүрхийг угаас булаагч Шантидэва буюу Шива Лха хэмээх бандид их бүтээлчний домог түүх нь их хөлгөний мөрөөр орохыг хүсэгчид хийгээд бодийн явдлыг бясалгагч нар, сүсэгтэн олон түмэн хийгээд өв соёлыг судлагч нарт хэрэгцээ нь буураагүйгээр үл барам үүнийг уншин сонсох, санаж, бясалгахын учир шалтгаан улам их болсоор байгаа тул их хөлгөний шашныг ихэд дэлгэрүүлэхэд өчүүхэн тус нэмэр болох буй хэмээн сэтгэл итгэж, Оргиочийн лам хэмээн алдаршсан Монголын их мэргэн лам Лувсанбалдангийн туурвисан Бодизаръяа Авадарагийн тайлбарын доторх товч намтар хийгээд Энэтхэгийн наян дөрвөн шидтэний намтар доторх үнэн домог, Наян дөрвөн шидтэний гүр дуунууд доторх Вүсүгүгийн гүр дуун, Бодизаръяа Авадарагийн Ерөөлийн бүлэг лугаа сэлтийг Төвд хэлнээс Монгол хэлнээ орчуулан толилуулж байгааг хүлээн авах ажаамуу. Бурхан багшийн их хөлгөний шашинд сүсэглэгч чөлөө учралаа хэрэгтэй болгогч хүмүүс хийгээд шашин соёлоо дээдлэн үзэгчдийн зүрх сэтгэлд Гэтэлгэгч лам Шантидэва хийгээд шарын шашинтан бидний Гэтэлгэгч их багш Богд лам Сумадигирдигийн адистидийн наран ургах болтугай.

С. Мөнхтайван

Page 4: Shiva Lkha

ГАРЧИГ

1. Халхын Их Хүрээний шавь тойн Лувсанбалдангийн <<Бодисатвагийн Явдал дор орохуйн үг утга бүхнийг тодруулагч Сайн хувьтны орохуй олом>> хэмээх номын эхэнд гарсан

ШИВА ЛХАГИЙН НАМТАР.................................................................................................................................. 5 ВҮСҮГҮ ЛАМЫН НАМТАР .................................................................................................................................14 ВҮСҮГҮГИЙН ГҮР ДУУ ТАЙЛБАР СЭЛТ ОРШВОЙ................................................................................17 БОДИСАТВАГИЙН ЯВДАЛ ДОР ОРОХУЙ-ГААС.....................................................................................18

Page 5: Shiva Lkha

ШИВА ЛХАГИЙН НАМТАР

Намо Гүрү Манзугохаяа, Эрдэнэ дээд сэтгэл явдал үр сэлтийг

Илтэд зохиохуйяа амьтнаа үзүүлэн зохиогч Сацуулшгүй Чадагчийн эрхэт Манзушири тэргүүтэн Язгуур үндэсний лам нарын чуулган дор бишрэнгүйгээр сөгдмүй. Гэтэлгэгч Зөөлөн Эгшигтээр даган баригдаад Өөрөөс бусдыг энхрийлэгч нигүүлсэхүйн эрхэнд орсноор Урьд үгүй сайн номлолыг хайрлан зохиосон нигүүлсэхүйт Цог төгөлдөр Шива Лха дор зүрхнээс сөгдмүй. Их мөн чанарт түүний дээд сайн номлолыг Сайтар тайлбарлан зохиосон Энэтхэг, Төвдийн мэргэд хийгээд Хязгаар энэ газар арвитган зохиосон ачит Тэдгээр нугуудад бишрэнгүйгээр мөргөмүй. Их хөлгөний арга билэг хослон барилдсан Анхааран авалтыг зүрхэнд хуйлруулагч дээд гол ёс үүнээ Гайхамшигт сайн мөрийг амсахын дээд хөрөнгийг Төрүүлэн үйлдэхүй дор миний сэтгэл бүхнээс дурламуйяа. Тэр ч, Энэтхэгийн их бандида Вивуди Зандраагийн аман гэгээнээс: Анх Жамбал Гочоо хааны хүү болоод завсар алинаа Бамгаан шугуйд Манзуширийг бүтээж ламын увдис олсон Эцэст огторгуйд Манзушири бээр бодтой адисласан Их хөлгөний дээд мөрт Шива Лха дор бишрэнгүйгээр мөргөмүй. Ялгуусны шашин дор их мөн чанарт Олон төрөлхийтөн заларсан боловч Шива Лхагийн зохионгуй лугаа адилын Байдал хийгээд таалалтайг үл олмуйяа. Хэмээн зарлигласан мэт их сургаалын багш Шива Лхагийн гурван нууцын эрдмийн зохионгуй санаанд баг-ташгүй боловч товчлон хурааваас, “Гайхамшигт эрдмийн долоон цадиг” хэмээх нь огоот алдартай бөгөөд тэр ч, Үлэмжийн бурхан тэнгэрийг баясгасан, Наландарын

Page 6: Shiva Lkha

Зохионгуй хотол чуулган, Тэмцлийг буцаасан, Гайхамшигтай хийгээд Гуйранч ба Тэрсүүдийн хаан, Номхотгосон болой. Хэмээн зарлигласны тулд их мөн чанарт тэр бээр Энэтхэгийн Очирт суурины баруун зүг Эргэн тойрон сайн хэмээх нутагт, эцэг хаан Гэвий Гочоо хийгээд эх Базар Йогини бурханы хувилгаан дор алдаршсан нэгэн буй тэр хоёрын хөвгүүн дор санасанчлан ёсоор лагшин мэндэлсэн ажгуу. Алдар нэрийг нь ч Шивий Гочоо хэмээн нэрийдсэн. Зохистой эдийг эдлүүлэн өсгөн тэжээсэн дор идэр бага наснаас ухааны арван найман орноо хэтэрхий мэргэн нэгэн болвой. Зургаан насыг хүрэхийн үед эх бээр ийн хэмээн сануулсан бөгөөд “Хөвгүүн чамд хаан төрийн хэрэг үгүй тул Бамгалагийн орноо одогтун. Тэнд чамайг Гэтэлгэгч Манзушири адислах болмуй” хэмээсэн. Тэндээс эхийн зарлиг түүнийг зүрхэндээ агуулж, халуун хүйтэн хийгээд идээ ундаа тэргүүтэн алиныг ч сэтгэлдээ үйлдэл үгүйеэ, олон хоног өдөр шөнөгүй явсаар тэрхүү орон дор хүрээд Бамгалагийн шугуйн дотор нэгэн эрдэнэ хатагтай лугаа учран золгосон бөгөөд тэрхүү хатагтайгаас: -Чи хаанаас ирсэн буй хэмээн асуувай. Тэр бээр өгүүлрүүн: -Энэ их шугуйн гүнд олон эрдмээр чимсэн, Зөөлөн Очирын даяаныг бүтээгч нэгэн миний багш лам суудаг бөгөөд тэндээс ирлээ хэмээвэй. Түүний нэрийг сонссон даруйд ядуу хүмүүн эрдэнэ олсон мэт их баясгалангаар эзлэгдэж өгүүлсэн нь: -Аяа түүнийг надад үзүүлэгтүн. Хатагтай тэр бээр махасатва түүнийг моринд нь унуулан хөтлөөд тэнд хүргэсэн дор маш гүнзгий таалал лугаа төгсөөд бие хэл амарлингуй болсон, алтан уул мэт нууцын дүр ёсыг баригч лам йогозари байхыг үзэж, өөрийгөө, өөрийн дээд морины хамтаар өргөн мөргөөд Хурц Манзуширийн авшиг хийгээд бүтээлийн аргыг авч бясалгал бүтээл дор шамдсанд өнө удалгүй Гэтэлгэгч Манзуширийн нүүрийг үзсэн ба олон увдисыг хүртвэй. Тэр цаг дор хаан эцэг нь нөгчөөд их мөн чанарт хаан хөвгүүн түүнээ улс орны хамаг албат иргэд бүгд нэгэн саналтайгаар хаан ширээнд залрахыг өчин

Page 7: Shiva Lkha

залбирваас, олон төрөлдөө Ялгуусны хөвгүүний явдал дор суралцан дадуулахуйг эрхэнд болгосон нэгэн мөн бөгөөд сансрын хотол чуулганд тачаах үгүй нэгэн боловч бусдын нүүр сахихуй дор дадсаны тулд орон түүний албатуудын нүүрийг буцаалгүй хаан төрийн ширээнд залрахуйг аман гэгээнээр таалсан ба маргааш нь ширээнд залрах ёстой байсны шөнө зүүдэнд нь, маргааш түүний суух хаан ширээнээ Гэтэлгэгч Манзушири залраад “Ганц хүү минь ээ, энэ миний суудал бөлгөө. Би хэмээвээс чиний буяны садан мөн. Чи бид хоёр нэгэн суудал дор суух нь зүйл бүхнээр зохистой бус буюу” хэмэээн зарлиглахыг зүүдлээд сэрвээс, хаан төрийн цог дор төгс эдлэх нь зохисгүй хэмээн таалж, тэндээс оргон Наландарын хамба, таван зуун бандидагийн сүргийн манлай Жалва Лхагаас гэцлийн санваар авч, машид гарсан тойн болоод алдар нэрийг нь ч Шива Лха хэмээх болвой. Хамба дор шүтэж гурван аймаг савыг судалснаар мэргэний манлайд хүрээд дотоод бүхэн явдал нь Гэтэлгэгч Манзушири бурханаас өнөд номыг сонсон судар тарнийн зарлиг хийгээд увдисуудыг хоцроол үгүй таалалдаа оруулвай. Гадаад дотоодын алгасрал бүхнийг таслаад дотроо үнэхээр агуулан нэгэн үзүүртэйеэ оршсоны тул газар мөрийн эрдмээр өндөрт залраад <<Суртгаал бүхнээс хураасан>> хийгээд <<Судрын аймаг бүхнээс хураасан>> тэргүүтэн Ялгуусны хөвгүүний ахуй их суртгаалыг үзүүлсэн шашдирыг туурвисан тэргүүтэн дотроо мэргэний үйл гурван зүйл хийгээд газар мөр дээрээс дээшид дэвших ба тогтоол лугаа гүн утгасыг өгүүлэх хийгээд өвөр бусдын зуун мянган төрлийн үесийг дурдахын илт мэдэл ба рид хувилгааны орноо торолт үгүйеэ орох тэргүүтнээр цагийг нөгчөөн зохиосон боловч гадаад бүхэн явдал нь идэх, унтах, эргэцэх гурваас бус, сонсох санах бясалгах гурвын үйл алиныг ч үл зохиох мэт үзүүлснээр “Вүсүгүва” буюу “Гурван хуран мэдэлт” хэмээн алдаршсан болой. Тэр ч, вүгада буюу идэх, сүвада буюу унтах, гүцава буюу эргэцэх хэмээх болой. Тэр цаг дор илт мэдэл үгүйтэн нугууд “Машид гарсны үйл нь гурван хүрдээр цэнгэн оршихуй ямагт мөн атал энэ нь алин лугаа нь ч эс төгссөн тул сүсгээр өргөсөн дор төгс эдлэж үл болмуйяа. Түүнийг хөөсүгэй. Тэр ч, судар уншихын ээлж үйлдүүлвээс өөрөө гарч явмуйяа” хэмээгээд судар уншихын ээлж өчсөн дор Ялгуусны хөвгүүн энэ бээр:

Page 8: Shiva Lkha

-Тэр мэтийг би хаанаас чадах буй хэмээн аман гэгээнээр үл таалсанд дахин дахин шамдлыг үүсгэн өчсөн дор нь “Тийм бөгөөс үйлдсүгэй” хэмээн аман гэгээнээр таалваас, тэд эргэлзээт болвой. Цогт Наландарын хамаг хуврагууд хурсны төвд, ичээхийн тулд арслант ширээг өндөрт засаад түүн дор хэрхэн авирахыг ч үл мэдмүй хэмээлцвээс, Ялгуусны хөвгүүн энэ бээр мутраар өчүүхэн төдий дарж, дээр нь торох үгүйеэ заларсан дор махасатва түүнээ атаархагч нугууд ч сэтгэл нь маш их эргэлзээт болвой. Тэндээс баясгалангийн царайгаар илт мишээн: -Судар урьд алдаршсан нэгийг унших буюу, эс алдаршсан нэгийг унших буюу хэмээн зарлиг болвоос, -Урьд эс алдаршсан нэгийг зарлиглахуйг өчмүйяа хэмээсэн дор, “Сайвар одсон номын биеийг эрхшээгч хөвгүүд сэлт хийгээд Мөргөвөөс зохистой бүхэн дор бишрэнгүйгээр мөргөөд Сайвар одсоны хөвгүүний санваар дор орохуйг Эшийн ёсоор товчлон хурааж өгүүлэн үйлдсүгэй” Хэмээснээс Бэлгэ билгүүний бүлгийн, “Алины үед бодтой хийгээд бод үгүй нугууд” хэмээхийг хүртэл зарлиглаад тэр хүртэл зарлигла-санчлангаар рид хувилгаанаар огторгуйд хөөрөн гарч, улам улам өндөрт огторгуй лугаа айлдал тэнсэлдэхчлэн заларсаар, эцэст лагшин үл үзэгдэн зарлиг нь дуурсахын үүднээс Ерөөлийн бүлгийн, “Буяны садан дор ч би бээр мөргөмүй” Хэмээхийг хүртэл төгсгөн номлоод заларч одвой. Тэр мэт их мөн чанарт тэр бээр рид хувилгааныг үзүүлвээс, хуврагуудын чуулган дотроос түүнээ хилэгнэхүй сэтгэлтэн нугууд нь үлэмж гэмшээд нулимсандаа хоолой нь торж, гаслан гаслан гашуудвай. Бусад бүгд бээр сүсгээр даган баясалцаж, сүсэглэхүй бээр зүрхэн дороо алгаа хавсран үйлдвэй. Түүний хойно чихний илт мэдэлтэн хийгээд үл мартахуй тогтоолыг эрхэнд барилдуулсан бандида нар гол ёсыг хураахуйдаа Хачэва нар есөн бүлэг буй дор бариад Үйба нар арван бүлэг буй дор барьсан ба, Суртгаал бүхнээс хураасныг нь

Page 9: Shiva Lkha

Магад заавал дахин дахин үзэгтүн. Эс бөгөөс нэжгээд товчлон хураасан Судрын аймаг бүхнээс хураасныг үз. Хэмээн зарлигласан хоёр шашдирыг ч ямар мэт мөн хэмээн эргэлзэх болвоос, нэгэн цагт өмнө зүгийн Цогбуянт хэмээх суварганы дотор буйг сонсоод хоёр гэлэнг залуулахаар илгээсэн дор тэд үл залран “Гол ёсны хэмжээ нь Үйба нарын хураасан мэт мөн. <<Суртгаалын хураангуй>> хийгээд <<Судрын хураангуй>> хоёр миний бясалгалын байшингийн нурууны завсарт, бандидагийн нарийн үсгээр бичсэнээр буй хэмээн зарлиглаад <<Явдал дор орохуй>> хийгээд <<Суртгаалын хураангуй>> хоёулангийн увдис нугуудыг төгсөөр соёрхвой. Тэндээс Ялгуусны хөвгүүн Шива Лха бээр “Амьтны тус ямар мэт нэгийг үйлдэх буй” хэмээн илт мэдлээр болгоовоос, хэрүүл тэмцлээр сэтгэл нь хямарсан нэгэн хэсэг амьтны тусыг үйлдэх хэрэгтэй дор болгоож, зүүн зүгт залраад их тэмцлийг үйлдэн буй тэдгээрийн нэгний нөхөр болж зохиогоод рид хувилгаанаар бүгдийг эвсүүлэн нийцүүлж, амгалан дор байгуулсан болой. Тэндээс ч, амьтны тус ямар мэт нэгнийг үйлдэх хэрэгтэйг үзвээс, муу үзлийн халил газарт унасан нугуудыг номхотгох хэрэгтэй дор болгоож, Магадагийн орны баруун зүгт асар хол биш нэгнээ, гайхамшигт үзлийг буруугаар баригч таван зуун тоотон оршсон тэдгээрийн дотор доорд нэгний дүр байдлаар ороод тэдний өгүүлснийг ёсоор бүтээж баясган зохиовой. Тэндээс Ялгуусны хөвгүүн их мөн чанарт үүний чадал хүчин хотол чуулсан хийгээд буруу өгүүлээч тэдгээрийн урьдын ерөөл асар ариуны хүчээр, нэгэн цагт долоон хоногийн турш их шуурга дэгдэж, идээ ундаа тасраад зовлонт болцгоосноор идээ ундааг сэтгэлдээ сэтгэн, хэлэн дороо ч “Аяа биднийг өлсөх ундаасахын зовлонгоос аврах идээ ундааг өгөн чадах хэн буй. Тэр мэтийн чадал лугаа төгссөн хэн буй бөгөөс ямар мэт мөн боловч ноён дор өргөмжлөөд зарлигийг нь оройгоороо авмуйяа” хэмээн бүгд нэгэн хоолойгоор өгүүлвээс, их мөн чанарт тэр бээр: -Аяа эдүгээ өөрийн тус сайтар бүтлээ хэмээгээд нэгэн бадар аяга дүүрэн үрийн архийг аваад олонтаа адислан өгснөөр тэд бүгдийг ханган амгалан дор зохиогоод урьдын муу үзэл тэдгээрийг нь сөхөөж, Чадагч бурхан багшийн шашинд оруулан зохиосон болой.

Page 10: Shiva Lkha

Тэндээс ч, амьтан алин дор тус хүргэн үйлдэх буй хэмээн илт мэдлээр болгоовоос, зуданд нэрвэгдэн зовсон нэгэн амьтнаа тус алинаас ч их хэрэгтэй байгааг үзээд их зуд турхан болсноос хоосорсон гуйранч төдий нэгэн өлсгөлөнгөөр уршигдаж үхэхүй дор тулсан байсан цаг дор нь Ялгуусны хөвгүүн их мөн чанарт энэ бээр тэжээхүй хүнсийг өгч, бурханы номыг номлохуйгаар амгалан дор зохиосон болой. Тэндээс ч, Ялгуусны шашин дор үйл ямар мэтийг үйлдэх буй хэмээн таалваас, нэгэн ширүүлгэн хааныг номхотговоос олон төрөлхийтөн амьтан хийгээд шашин дор их тустайг болгоогоод зүүн зүгт залран Аривишана хэмээх хааны орд харшийн ойролцоо, дөрвөн замын уулзвар нугуудыг хэрэн оршвоос, бусдын амьжирлага эдийг сүйтгэхүй дор баясагч, нигүүлсэхүй үгүй хатуу ширүүн догшин мазалагийн хорлолтон хэмээгдэх нугууд олноор оршоод бусад орноос ч тэдэн лугаа ёс зохилдуу олон цугласаар тоо маш олон болсон нугууд хааны эд агуурсыг үзэж ирвээс, хаан тэр үл бясах болоод “Хорлолтон эдгээрийг эд агуурс бүгдээр баясган үйлдвээс би бээр хаан төрийг олсон нь зэгсний гол мэт хоосон болох дор эдгээрийн хүссэнчлэн үйлдвээс эдгээр тэнэмэл муусайн амьтад миний бие сэтгэл хоёрыг ангид хагацуулах нь саар үгүй болмуйяа” хэмээн гаслангаар дарагдваас, Ялгуусны хөвгүүн их мөн чанарт энэ бээр хаан түүнээ нигүүлсэхүй сэтгэлээр тэдгээрээс сахин хамгаалахыг аман гэгээнээр таалаад хамгаалан зохиовоос ч, их мөн чанартын чадал хүчин цаглаш үгүйн тулд хорлолтон тэдгээрийг сүрээр дарсан бөгөөд хаан албат тэдгээрийг амирлуулан зохиовоос хаан нөхөд сэлт маш сүсэглээд хүндлэн хотол чуулганаар тахисан дор дээдэс үүнээ Гэтэлгэгч Манзуширийн мутрын бэлгэ дор барьдаг нэгэн модон илднээс өөр зэвсэг үгүйг атаархагч нэгэн хүмүүн бээр үзээд тэр бээр тэсэл үгүйеэ хаан дор: -Энэ нь тэнэмэл нэгэн буйяа. Зэр зэвсэг нь нэгэн модон илднээс өөр юу ч үгүй тул хаан таныг хамгаалж үл чадахыг шинжлэх ажаамуу хэмээн өчсөн дор хаан хилэгнэж, Ялгуусны хөвгүүн их мөн чанарт үүнээс: -Чи илдээ гаргаж үзүүлэгтүн хэмээн өгүүлвээс, -Хаан танаа хорлол болох болмуйяа хэмээн зарлигласан дор, -Хорлох боловч заавал гаргагтун хэмээвэй. -Тийм бөгөөс хаан та нэг нүдээ аньж, нэг нүдээрээ үзэгтүн хэмээн зарлиглаад тэр мэт үйлдсэн дор нь илдийг хуйнаас гарган үзүүлвээс, түүний хурц

Page 11: Shiva Lkha

гэрлээр хааны харж байсан нүдний цөцгий өөрийн эрх үгүйеэ газарт өнхрөн унавай. Тэр даруй хаан нөхөд сэлт бүгдээр айгаад “Энэ нь чадал хүчин лугаа төгс нэгэн ажгуу” хэмээн мэдээд хаан бээр: -Намайг хүлцэн өршөөхүй авралыг эрмүйяа. Зарлигийн боол тань болон үйлдсүгэй хэмээн өчин залбирваас, тэрбээр хаан түүнийг ч буяны номын савт болохыг нь мэдэж, нүдний нүхэн дор нүдийг буцаан оруулсан бөгөөд зовлон үгүйеэ амирлуулан үйлдээд туст увдисын номоор ханган зохиосон болой. Тэндээс ч, их мөн чанарт бээр илт мэдлээр болгоовоос, Ялгуусны шашин дор буруугаар өслөгч олон тэрсүүдийг номхотгох хэрэгтэй дор үзэж, Цогт уулын өмнө зүгт заларсан бөгөөд юцамагийн явдалтан хэмээгч гуйлгачны дүр байдалтай, нүцгэн яван угаадасны цөвөөр амьдрагч нугуудын дотор орвоос, Хадивихарагийн хааны шивэгчин Газамаха бээр угаалгын үйл үйлдээд угаадсаа асгасны цөв багшийн нүүрэнд үсэрсэн дор улайдсан төмөрнөө туссан мэт буцлахыг үзвэй. Тэр үед хаан түүн дор тэрсүүдийн багш Шангардива хэмээх бээр: -Дотоод бурханы шашинтны бандида нар лугаа тэмцэлдэхүйн рид хувилгааныг харилцан үйлдээд тэр ч, хэн дийлдсэн тэр хэн ялсныхаа шашинд орж, түүний ном хийгээд сүм хийд тэргүүтнийг ч галд шатаан үйлдэх тул та бээр соёрхон зохиогоод шударгуу оршин соёрх хэмээн өчсөн мэт хаан бээр ч элч илгээж, дотоод шашинтны хуврагуудыг цуглуулан тэрхүү утгыг өгүүлсэн дор нь хэн бээр ч тэмцэлдэхүйг амлан авч үл чадсан тул хаан бээр их гаслант болвоос, шивэгчин Газамаха бээр хаан дор их мөн чанартын рид хувилгааны хэсгийн төдийг үзсэн түүнийгээ өгүүлсэнд “Тэр мэтийн махасатва түүний хаана байгааг эрэгтүн” хэмээн зарлиглаж, зүг бүхэнд эрвээс нэгэн ургаа модны өмнө суухуй лугаа таарч, тэрсүүдийн тэмцэл рид хувилгааныг ялан зохиох хэрэгтэйг өчин залбирваас: -Тэр мэтийг би бээр чадах тул нэгэн хумх ус, хоёр бүхэл бөс, гал нугуудыг бэлдэгтүн хэмээн зарлиглаж, тэр мэт үйлдүүлвэй. Тэндээс олон төрөлхийтөн хурсны төвд суухуй ширээг засаад хаан хийгээд баруун зүүн талд нь махасатва хийгээд тэрсүүдийн багш нар сууцгааж тэмцэлдсэнээр, их мөн чанарт үүний эш лугаа ухааны эрдэм чадал нь хэтэрхий ихийн тулд эсрэг өрсөлдөгч тэр ямагтыг хариулах аргагүй болгон зохиовой.

Page 12: Shiva Lkha

Жич бас тэрсүүдийн багш тэр бээр рид хувилгаа-наар тэмцэлдэхээр огторгуйд Махашуари тэнгэрийн хот мандал зураад зүүн үүдний төдийг эзлэвээс, их мөн чанарт энэ бээр хийн даяан дор тэгш оршсон дор их хуй салхи босож, өвс модод хийгээд хот балгад бүгд ч хийсэн унах буюу нурахуйд тулж байвай. Хаан, хатан хийгээд тэнд хурсан хүмүүс ч салхинд туугдан, хот мандал лугаа сэлтийн тэрсүүдийн багш ч салхинд хөөгдсөн болжмор мэт зүг зовхис бүхэнд туугдаад ухаан нь ихэд балартах болвой. Тэндээс их мөн чанарт энэ бээр хөмсөгний завсар тусаасаа гэрэл гарган тусгаад хаан хийгээд хатан лугаа сэлт дор зам зааж, өмнөө ирүүлэн хувцас хунараасаа салж тоосонд дарагдсаныг нь усаар угааж, шинэ хувцас өмсгөн галд дулаацуулснаар тэднийг амгалант болговой. Тэндээсээ тэрсүүдийн сүмүүдийг эвдэн, тэрсүүдийн эрхин хийгээд араас нь дагагч олон буруу үзэлтнүүдийн урьдын явдал дүр ёсыг орхиулж, урт үс сахлыг нь хяргаад хувцасны өнгийг ч сайтар урвуулан ал шарыг өмсгөвэй. Дээдийн ном винайн ёсон дор машид гарсан тойн болгоод ямар мэт амлан авсан шагшаабадаа нүдний цөцгий мэт сахихуй дор оруулан зохиох тэргүүтнээр Ялгуусны шашин дор оруулсны тулд эдүгээ хүртэл ч тэрхүү газар орон нь Тэрсүүдийг гартаасан нутаг хэмээн алдаршсан болой. Их мөн чанарт үүний тэдгээр зохионгуй бүгд шашин амьтны тус ямагт бөгөөд эглийн өөрийн зоргоор үйлдэгч нугууд бээр бусдын үндсийг үл мэдэхүйгээр амьтан хэн дор ч гэм атгагийн оюуныг үл алдан үйлдэх хийгээд ялангуяа шашинд орсон нугууд дотроо харилцан гэмээ өгүүлэн үйлдэлгүйгээр арилсан үзэгдлийг тэтгэх хэрэгтэй дор сургах хийгээд бодь мөрийн зэрэг дор оюун судлагч нугууд бээр мөрийн биеийг огоот төгсгөсөн дор суралцахуйн ёсыг <<Суртгаалын хураан-гуй>>, <<Явдлын хураангуй>> хоёр дор номлосон мэтээр үйлдэх хэрэгтэй болой хэмээн сургах ба үлэмжийн бурхан тэнгэр Гэтэлгэгч Манзушири дор шүтвээс энэ мэтийн эрдмийг олох болой хэмээн сургах хийгээд тэрсүүдийн гол ёс нь зүйл бүхнээр сэтгэл бататгаж үл болохын орон бөгөөд Ялгуусны шашин ямагт нь л тонилохуйг хүсэгч нугуудын хуурмаг үгүй орохуй олом мөн болой хэмээн сургах тэргүүтний тулд гайхамшигт намтрын зохионгуйг тэр мэтээр зохиосон.

Page 13: Shiva Lkha

Тиймийн тулд өөрт сайныг хүсэгч нугууд бээр Ялгуусны хөвгүүн Шива Лха дор өчирлөгийг талбиад үүний их гол ёс нугуудыг их хэрэгтэй дор барьж, сонсох санах бясалгах гурваар орохуй дор нь шамдан үйлдээрэй. Их сургаалын багш үүний зохиосон их гол ёс нугууд аль хэмээвээс, их хөлгөний мөрийн зэргийг дэлгэрүүлэн үзүүлсэн <<Суртгаал бүхнээс хураасан>> хийгээд товчлон хурааж үзүүлсэн <<Судрын аймаг бүхнээс хураасан>> ба утга дэлгэрэнгүй дор үг товч <<Бодисатвагийн явдал дор орохуй>> хэмээх гурван шашдирыг зохиосноос, Суртгаалын хураангуйн утгыг анхааран авалтан дор авахыг мэдвээс Хутагт Наганзанын судрын зүгийн гол ёс, араас дагасан сэлтийг увдисан дор ургуулах болохын тулд Богд ламын зохиосон <<Долоон сайн охины онолоо өгүүлэхүй>>-гээс, Ялангуяа гүнзгий бөгөөд ахуй их сайн зарлигийн чуулганыг Жигдлүүлсний мэдэхүй зэрэг ямагт дор мөрийн оньс Бүхэн дор магадлалыг өгөгч Суртгаал бүхнээс хураасан дор Шүтэж, Судрын аймаг бүхнээс хураасан тэргүүтнийг Наганзанын ёсны олон гол дээд ёсны чуулганы утгасыг Анхааран авахын сайн зэрэгт үзэгтүн. Хэмээн зарлигласан. <<Явдал дор орохуй>> нь сайн зарлиг бүгдийн тааллыг тайлбарлаад ялангуяа их хөлгөний аймаг савын тааллыг төгс тайлбарлаж, сайн зарлиг бүгдийг их хөлгөний язгууртан нэгэн бодгаль бээр бурхан болохын мөрийн оньсон дор ямар мэт анхааран авахын ёсыг дэлгэрэнгүй үзүүлсэн мөн дор Явдал дор орохуйн гол ёс үүн дор Энэтхэг тайлбар зуу орчим буй хэмээн алдаршсан бөгөөд Төвдөөр орчуулсан дор Баруун их Гоолэгва Шийрэв Жунай Лодойгийн зохиосон их тайлбар, Вирузана Рагчида, Гэва Лха, Вивуди Зандраа нарын зохиосон тайлбарууд, Нагвавын тайлбар, Бэлгэ билгүүний бүлгийн тайлбар Ог Лозва орчуулсан, есөн бүлэгт Явдал дор орохуйн бэрх тайлбар зохиогчийн нэр үгүй, есөн бүлэгтийн Бэлгэ билгүүний бүлэг хийгээд Ерөөлийн бүлгийн бэрх тайлбар зохиогчийн нэр үгүй, Явдал дор орохуйн утгыг гучин зургаа дор хураасан хийгээд голын утгыг арван нэг дор хураасан Сэрлинбагийн зохиосон, Жову Адишагийн зохиосон тайлбар нугууд буй бөгөөд Ихэс Ог Лозва, Ариун Нагва, Топу Лозва, Жавзан Зэмү, Бүдон Гэгээн, Жалцав Хамгийг айлдагчийн зохиосон тайл-барууд хийгээд

Page 14: Shiva Lkha

Жан-Аава Лодой Жанцангийн зохиосон хураангуй утга, Бэлгэ билгүүний бүлгийн утгыг Богд лам бээр зарлигласныг тэмдэглэн авсан нугууд буй.

ВҮСҮГҮ ЛАМЫН НАМТАР

Наландарын орноо хаан язгуурт нэгэн бодгаль төрөлх сайн бөгөөд машид гарч гэлэн болсон дор тэр ч, Наландарын Дэвапала хаан суухын үед түүний номын аймаг дор долоон зуун хуврагууд буйн амь зуух идээ ундаа тэргүүтэн аль таалсныг өргөөд дөрвөн аймгийн ихэнхийн увдини багш нар дор ч шавь гурван зуу орчим буй ба бусад бүгд бээр ч ухааны таван орон дор шамдлаар судлах буй атал хаан язгуурт гэлэн тэр нь цаг үргэлж унтахыг үйлдээд ходоодны галын илч нь ч ихээс өдөр бүр таван суулга арвай идэж суусан дор Дэвапала хаан: -Энэ нь нэгэн вүсүгү байнам хэмээснээр нэр нь ч “Вүсүгү” хэмээн алдаршсан бөгөөд тэр нь идэх, унтах, хэсэх гурав хэмээсэн үг болой. Наландарын номын аймаг тэнд ээлжээр судар уншихын ёсыг цаг үргэлжид үйлддэг байснаас тэнд оршигч бүгдээр Вүсүгү дор шоглож, увдини бээр ч: -Чамд судар унших тэргүүтэн үл ирэхийн тулд эрлэг дор одогтун хэмээвээс тэр өгүүлсэн нь: -Би шагшаабад доройтоогүй учраас орноос гаргах зохисгүй бөгөөд ухаан сурахын хувь ч үгүй ажээ хэмээж сууваас, нэгэн цагт түүний судар уншихын ээлж ирсэн дор хуврагууд бээр: -Маргааш чиний судар унших ээлж учраас уншигтун хэмээн өгүүлсэнд тэр бээр ч уншихыг амлан авсан хийгээд Наландарын хуврагууд бүгдээр: -Маргааш явж Вүсүгүгийн судар уншихыг нь үзсүгэй хэмээлцэж, инээдэм ханиадам болон үйлдсэн дор түүний увдини өгүүлрүүн: -Чи ухааныг суралцах цагаа гагцхүү идэх унтахаар өнгөрүүлсэн тул Наландарын мэргэдэд судар бүү уншигтун хэмээсэн дор Вүсүгү бээр ч: -Би судар уншина хэмээсэн хэмээгээд сонсохыг үл хүссэн дор увдини бээр өгүүлрүүн: -Чи судар үл уншваас орноос хөөгдөх тул, тиймээс сууваас болмуйяа хэмээвээс,

Page 15: Shiva Lkha

-Би өөрөө мэднэ хэмээгээд бас үл сонсвоос увдини бээр Хутагт Манзуширийн тарни “А-ра-ва-за-на” зааж өгөөд энэ тарнийг шөнө унталгүй тоологтун хэмээж, тарнийн увдис өгвөөс тэр бээр шөнө унталгүй дээс зүүж, тарни тоолсонд Хутагт Манзушири тэнд бодтой заларч: -Вүсүгү чи юуныг үйлдмүй хэмээн зарлиг болвоос, -Над дор маргааш судар уншихын ээлж ирсэн тул Хутагт Манзушири дор залбирал тавьж байнам хэмээн өчвөөс Хутагт зарлиг болсон нь: -Чи бээр намайг таних буюу хэмээвээс, -Би бээр үл танимуйяа хэмээн өчсөнд, -Би Манзушири байнам хэмээн зарлиг болвоос, -Тийм бөгөөс надад хотол чуулган бэлгэ билгүүний шид хайрлана уу хэмээвээс Хутагтын аман гэгээнээс: -Чам дор би бээр ухааныг өгсүгэй, маргааш судар уншигтун хэмээн зарлиглаад үл үзэгдэн одвой. Тэндээс маргааш нь судар уншихын цаг дор хуврагуудын хотол баясгалант номын хүрээнээ хаан тэргүүтэн төрөлхийтний чуулган бүгд Вүсүгүгийн ном уншихыг үзсүгэй хэмээн нэг нэгэндээ дуулгах ба цэцэг тэргүүтэн тахилын эдийг авчирч, төрөлхийтний чуулган бүгд инээдэм болгохын тулд тэнд ирцгээсэн хийгээд Вүсүгү хуврагуудын үдийн цаваа зооглоод тэвдэж сандралгүйгээр хийдийн арслант ширээний дээр заларч суухын үед сүр жавхлан нь үлэмж хэтэрхий болсныг хамаг бүгд ажигласан дор өмнүүрээ хөшиг татуулаад, -Би бээр судар урьд гарсан нэгийг номлох уу, эс гарсан нэгийг номлох уу хэмээн зарлиглаваас бандида нар нэг нэгэн рүүгээ харан, төрөлхийтний чуулган бүгд хийгээд хаан ч инээдэм шоглоом болцгоож, хаан өгүүлрүүн: -Чи бээр идэхийн ёс ч урьд эс гарсан нэгийг мэддэг дор би бээр судар урьд гарсан нэгийг л мэдмүй. Унтах хийгээд хэсэхийн явдал мөр чинь ч урьд эс гарсан ямагтыг үйлддэгийн тулд номыг ч урьд эс гарсан нэгийг номлогтун хэмээсэнд тэр бээр <<Явдал дор орохуй>> арван бүлгийн мөн чанартыг номлоод огторгуйгаар хөөрсөн дор Наландарын таван зуун бандида хийгээд Дэвапала хаан тэргүүтэн төрөлхийтний чуулган бүгд сүсэглэж, цэцэг өргөвөөс баруун өвдөгний хавьцаа тогтсон дор,

Page 16: Shiva Lkha

-Энэ нь Вүсүгү биш бөгөөд мэргэн нэгэн байнам хэмээлцэж хаан хийгээд бандида бүгд бээр Шандидэва хэмээн нэрийдсэн дор хаан хийгээд бандида бүгдийн омгийг амирлуулан үйлдсэний тулд Шива Лха хэмээгдсэн мөн болой. Тэндээс бандида тэргүүтэн тэнд хурсан бүгд бээр түүний тайлбар нэгийг зохиохыг гуйснаар хойно зохиогоод тэдгээрийн увдини болохыг гуйсныг нь үл соёрхон номт дээл хийгээд бадар аяга тэргүүтэн машид гарсны хэц хэрэгслээ Чухаг дээд хийгээд хийддээ өргөөд увдини хийгээд хуврагууд дор үл мэдэгдэн оргож гарсан бөгөөд зэрэгчлэнгээр Дэгири хэмээхийн балгас Бумцоо-чэд хэмээх буй дор бариулыг нь алтаар бүрсэн нэгэн модон сэлэм барьснаар залраад түүний хаан дор “Би чиний илдчин болж үйлдвээс болох ажаамуу” хэмээн зарлигласан бөгөөд өдөр бүр арав арван цэн алт өгсөн түүгээр нь амьжирлага залгуулан зохиосон дор арван хоёр жилийн туршид илдчин үйлдэнгээ зүрхэн утга лугаа үл хагацан үйлдсэн болой. Нэгэн үе намрын цагт илдчин бүгд Ума охин тэнгэрийн шүтээн дор тахил үйлдсэнд тэр бээр ч тэр мэтээр зохиов. Нэгэн цагт илдээ угаахуй дор бүгд бээр угаахын үед түүний илд модон байхыг нэгэн нөхөр бээр үзэж хаандаа өгүүлсэн хийгээд хаан өгүүлрүүн: -Чи илдээ надад үзүүлэгтүн хэмээсэн дор, -Үзүүлвээс та нар дор хорлол болохын тулд үл болмуйяа хэмээн зарлиглаваас, -Хорлох боловч хамаагүй, заавал үзүүлэгтүн хэмээснээр, -Тийм бөгөөс өрөөсөн нүдээ анигтун хэмээн зарлиглаад илдээ хуйнаас сугалсан дор тэсдэш үгүй хурц гэрэл бүрхэн нүд нь сохорвой. Тэд бээр хүлцэл өчин өчирлөг талбисны тулд шүлсээ түрхэн нүдтэй болговоос, бүгд гайхамшигт болцгоосон бөгөөд тахилын орон болохыг гуйсанд нь үл зөвшөөрөн тэр бээр нэгэн хадан уулнаа заларч, хувилгасан гөрөөсдийг алаад тэдгээрийн махыг идэхийг хүн бүгд үзэж, хаан дороо айлтгасан хийгээд хаан нөхөд сэлт тэнд залран хаан өгүүлрүүн: -Чи урьд Наландарын хаан тэргүүтнийг номхотгож, ном дор байгуулсан. Энэ дор ч нүд сохорсныг эдгээх тэргүүтнийг үзүүлсэн. Тэр мэтийн чадлыг эрхшээсэнчлэн дор амьтнаа хорлол үйлдэхийн ёс байх уу хэмээн айлтгасанд, Шива Лха бээр:

Page 17: Shiva Lkha

-Би бээр алсан бус, эдгээсэн болой хэмээн зарлиглаад гөрмөл гэрийн үүдийг нээж харуулваас гөрөөс нүгүүд хоёр дахин олон болоод гадагш гарч уул хийгээд гол хөндийг дүүргэсэнд хаан тэргүүтэн бүгд сүсэглэвээс, эцэс дор тэдгээр гөрөөсүүд хааш одсон нь мэдэгдэхгүй алга болсноор хаан тэргүүтэн хувьтай нугууд бээр нь хамаг номыг илбэ зүүдний төдий хийгээд байгуулаас эс бүтсэн дор онохуй ч төрж, мөр дор орших болсон бөгөөд түүний аман гэгээнээс: -Миний алсан гөрөөснүүд Анх хаанаас ч эс ирсэн Завсарт хаана ч үл орших Эцэс хааш ч түрдэх үл болох Байгуулаас эс бүтсэн ном нугууд дор Алах хийгээд алагч хаанаас бүтэх Аяа амьтан нигүүлсэлтэйеэ, Вүсүгү нь өгүүлэн үйлдмүй хэмээн зарлиглаад тэрхүү орны хаан тэргүүтэн бүгдийг номхотгож, ном дор байгуулсан бөгөөд түүгээр бөгөөс сүсэг бишрэл ном дор бүтсэний тулд Вүсүгү бээр нэгэн шөнө бүтээснээр Махамутрын шидийг олж, бие хэл сэтгэл гурваа нэгэн дор оноод эрдмийн ном агшинд гарч, эцэст зуун насандаа тэрхүү биеэрээ Хажидын орноо заларсан болой. Вүсүгү ламын намтар төгсвэй.

ВҮСҮГҮГИЙН ГҮР ДУУ ТАЙЛБАР СЭЛТ ОРШВОЙ

Вүсүгү ламын аман гэгээнээс: Би бээр хэзээ онохыг хүртэл амтан дор их ялгамжаат Түүнчлэн орчлон нугууд хийгээд бурхан их ялгамжаат Онохуйн цагт орчлон нирваан нь их амгалан бөгөөд Үлгэрлэвээс далайн дотроос дүрэлзэгч эрдэнэ мэт хэмээсэн болой. Үүний утга нь, түүн дор “би бээр” хэмээсэн нь гурван хуран мэдэлт би бээр хэмээхүй болой.

Page 18: Shiva Lkha

“Хэзээ онохыг хүртэл” хэмээсэн нь үг хийгээд утган дор мэргэн бус нялхас эгэл төрөлхийтний цагийг хэлсэн болой. “Амтан дор их ялгамжаат” хэмээсэн нь үлгэрлэ-сэн бөгөөд цагаан улаан дутарга тэргүүтэн будаа, гүнжид ба үст арвай, шар будааи тэргүүтэн нугууд хийгээд багсарга холиод элдвээр чимэглэсэн агшаасан будааны амтан дор ялгамжаа их хэмээх болой. Үлгэр түүнчлэнгээр эс оносон нялхас эглийн төрөлхийтний цаг дор орчлон нирваан хоёрыг ангид тусдаагийн мөн чанартайд онох хэмээхүй болой. Түүнийг ч “Онохын цагт орчлон нирваан нь их амгалан бөгөөд” хэмээсэн бөгөөд тэр ямар мэт мөн хэмээвээс, орчлонг тэвчсэний хязгаарт бурхан хэмээгдэх нэг тусдаа үгүй, орчлон хэмээгдэх нь бурханы мөн чанар мөн болой. Ямар мэт мөн хэмээвээс, орчлонгийн ёзоор нисваанисаас гарах мөний тулд нисваанис нь бурханы ихийн эрдэм лагшин хийгээд бэлгэ билгүүний дүр мөн болой. Егөзари Вүсүгүгийн <<Онолоо өгүүлэхүй>> хийгээд түүний тайлбар төгсвэй.

БОДИСАТВАГИЙН ЯВДАЛ ДОР ОРОХУЙ-ГААС

ЕРӨӨЛИЙН БҮЛЭГ Тэмдэгтэйяа би бодисатвагийн явдал дор Тийн бөгөөд орохуйг асар туурвиснаар Тэрхүү буянаар аливаа амьтан бүхэн Түүнчлэн бодийн явдал дор орох болтугай Зүг бүхнээ буй бие хийгээд сэтгэлээрээ Зүдэрч зовон өвдсөн хэдий чинээтэн Аяа тэдгээрүүд миний буяны хүчээр Амгалан баясгалангийн далайг олох болтугай Тэдгээр орчлон хэдий чинээтэн дор Тэрхүү амгалангаас доройтох үл болоод Амьтан бүхэн ханьцаш үгүй дээдийн Амгалан үргэлжлэл үл тасрахыг олох болтугай Ертөнцийн орноо амьтны тамууд

Page 19: Shiva Lkha

Ерөөс хэдий чинээтэн байгаа нугууд Сац тэдгээр дор багтсан амьтад Сугавадийн амгалангаар баясах болтугай Бээрсэн амьтад илч дулааныг олох болтугай Бодисатва нарын их үүлнээс Боловсрон гарсан гачаалшгүй мөрөн голуудаар Басхүү халуунаар энэлэгсэд сэрүүцэх болтугай Илдэн навчитын ой шугуй ч Элдэв баясгалангийн үзэсгэлэнт цэцэрлэг болтугай Аяа шалмалигийн модод нугууд ч Асар хүслийг хангагч найлзуур модон болтугай Нугас хийгээд ангир галуу шувууд ба Нэн яруу дуут шан тэргүүтнүүд яруу хөг эгшгийг гаргаад үзэсгэлэнт болтугай Лянхуа цэцэгсийн анхилуун үнэр ихэд төгссөн нуур нугуудаар Лавтайяа тамын газрын зүгүүд тэгш баясгалантай болтугай Шатаамал цогийн цогцууд эрдэнийн цогц болтугай Сац бас улайдсан газар дэлхий тэр болрын газар дэлхий болтугай Хураан дарагч уул нугууд ч тахилын Хутагт үлэш үгүй харш болж Түүнчлэн ирэгсэдээр дүүрэх болтугай Галт нурам шатаамал чулуун мэсийн хур Гагцхүү эдүгээгээс эхлээд цэцэгсийн хур болж Ирт мэсээр дэлдэлцэх тэдгээр нугууд ч Эдүгээгээс нигүүлсэлт болж цэцэгсийг шидэлцэх болтугай Оломгүй галт мөрөн адилын дотор живсэн нугуудын Огоот мах нь шуугдсан удвалын өнгөт яснууд Аяа миний буяны хүчээр Тэнгэрсийн биеийг олоод Асар Охин тэнгэрүүд лугаа хамт орших болтугай Аяа юуны тулд энд тэсдэшгүй эрлэгийн хүмүүн ба хэрээ тасыг айлгаад Асар бүхэн харанхуйллыг арилгаж амгалан баясгалан төрүүлсний сайн хүч энэ хэнийх буй хэмээгээд

Page 20: Shiva Lkha

Анхааран дээшид үзвээс огторгуйн төвийн дунд бадрангуйт Очирваань оршихыг үзэж Асар баяссаны хүчээр хилэнцээс хагацаад түүн лугаа хамт нэгнээ нөхөрлөх болтугай Цэцгийн хур үнэрт усан лугаа холилдон бууснаар Цог нурам буцалсан галыг унтраахыг үзэх болж Түр амгалангаар ханах энэ юуныг санахуй лугаа Тамын амьтад Мутартаа бадамтыг үзэх болтугай Аяа нөхөд өө, та нар айдсыг орхиод түргэнээ ирэгтүн миний дэргэд Алины хүчээр зовлон бүхнээс хагацсан баясгалангийн чадлыг гаргаад Амьтныг бүхнээ огоот аврагч бодисатвагийн нигүүлсэхүй төрүүлсэн Алимад залуу бадрангуй гөхөлт аюул үгүй болгон үйлдэгч хэн гарав аа? Та нар зуун тэнгэрийн титэмсээр өлмийн лянхуагаа тахиулаад Тансаг нигүүлсэхүйгээр чийгтсэн мэлмийт тэргүүнд нь цэцэгсийн чуулганы хур буугч Тааламжит давхарлагат байшинд мянган охин тэнгэрсээр магтаал эгшгийг дуурсгуулагч үүнийг үзэгтүн хэмээснээр Тэр адил Зөөлөн эгшигтийг үзэж эдүгээ амьтны тамууд чимээ шуугиан гаргах болтугай Аяа тэр мэт миний буяны ёзоороор Самандбадраа тэргүүтэн Ариун бодисатва нарын түйтгэр үгүй үүлнээс амгалан хийгээд Амтат сэрүүн цог төгөлдөр хур буухыг үзэж Аюулт тамын амьтад илт баясах болтугай Балмад адгуус нугууд нь нэг нэгнийгээ Барьж идэхийн аюулаас хагацах болтугай Бас Яруу бус дуутын хүмүүн мэтээр Бирд нугууд ч амарлих болтугай Мэлмийгээр үзэгч Аръяабалын Мутраас буусан сүүн урсгалаар Улмаар бирд нугууд ханан үйлдээд Угаал үйлдэн насад сэрүүцэх болтугай Дүрс өнгийг сохор нугууд үзээд

Page 21: Shiva Lkha

Дүлийс ямагт дууг сонсох болтугай Охин тэнгэрийн рид хувилгаан ямарчлангаар Осол хорлол үгүйеэ хөл хүндтэнгүүд нярайлах болтугай Мөр нүцгэн нугууд хувцас хийгээд Мөнхүү өлсгөлөн нугууд идээ ба Ам цангасан нугууд ус хийгээд Амтат ундааг ч олох болтугай Үгээгүй ядуус эрдэнэсийг олох болтугай Үймрэн гаслагчид баясгаланг олох болтугай Гансран цөхрөгчид сэтгэлээн засаад Гагцхүү бат хотол чуулган болох болтугай Өвдсөн амьтан хэдий чинээтэн Үтэр түргэн өвчнөөс гэтлэх болтугай Хоцроол үгүй амьтны өвчингүүд Хойшид ч гарах үгүй болтугай Айгч нугууд нь аюул үгүй болтугай Амаргүй хүлээст нугууд алдрах болтугай Хүч үгүй нугууд хүчин төгсөөд Харилцан сэтгэлээрээ ураг садан болтугай Худалдаачин зочид нугууд бүхэн дор Хамаг зүг нугууд амгалан болтугай Алины хэрэг дор одон үйлдэхүй тэр Асар шамдал үгүйгээр бүтэх болтугай Онгоц хийгээд их онгоцонд суусан нугуудын Омтгой үгүй сэтгэлдээ санасан нь бүтэх болоод Усны олом зах дор амгалангаар хүрч Ураг садан лугаа хамт баясалцах болтугай Зовиурт буйд замд төөрсөн нугууд Зорчигч нугууд лугаа учрах болж Үймүүлэгч хулгай дээрэм араатан барын аюул үгүйгээр Үл алжаан амар хялбар одох болтугай Чөтгөр тэргүүтэн мөр үгүй доройс

Page 22: Shiva Lkha

Цөхөж ядарсан итгэл үгүй өтөл нялхас Унтааран согтуураад маш согтуурсан нугуудыг Уучилж тэнгэрүүд сахин хамгаалах болтугай Чөлөө үгүй бүхнээс гэтлэх хийгээд Чухамхүү сүсэг хийгээд билэг нигүүлсэхүй төгсөөд Идээ хийгээд эдлэл хотол чуулах болж Эгнэгт төрлийн үесийг дурдах болтугай Ядуус бүхэн огторгуйн санчлангаар Ямагт төгс эдлэл тасралт үгүй болтугай Тэмцэл үгүй болоод хөнөөл үгүйеэ Тэдгээр өөрийн эрхээр явах болтугай Сүр жавхлан өчүүхэн амьтад Сүр жавхлан ихтэй болтугай Энэлэн хатамжлагч аль муу дүрстэнгүүд Энгүй сайн дүрс хотол чуулах болтугай Ертөнц дэхь хэдий чинээтэн эмэгтэйс Ер тэдгээрүүд эрэгтэй ямагт болтугай Олон доордос нугууд өндрийг олоод Омог нугуудаа ч дарах болтугай Аяа миний буян үүгээр Асар хамаг амьтан хоцроол үгүй Хилэнц бүгдийг тэвчиж Хэзээ ямагт буяныг үйлдэх болтугай Бодийн сэтгэл лугаа үл хагацаад Бодисатвагийн явдал дор хичээх ба Бурхад нугуудаар огоот баригдаад Бурангуй шулмын үйлсийг тэвчих болтугай Амьтан хамаг тэдгээрийн нас нь Асар цаглаш үгүй урт болтугай Амгалангаар насад амьдрах болоод Аюулт үхлийн дуу ч үл дуурсах болтугай Үлэмж саналын модны үүсгэмэл цэцэрлэг

Page 23: Shiva Lkha

Үнэхээр туулсан бурхан ба бурханы хөвгүүд Үнэн номыг сонсогчид хийгээд дуурсгагчдаар дүүрснээр Үлэмж зүг бүхнээ дэлгэрэх болтугай Хамаг зүг чиг дэх газар дэлхий нугуудад Хайрга чулуу тэргүүтэн үгүй болоод Гарын алга мэт тэгш бөгөөд биндэръяагийн Гайхамшигт чанарт зөөлөн орших болтугай Нөхдийн хот мандал аль буй бүгдэд ч Нөхөрлөгч олон бодисатва нугууд Өөрийн сайнаар газрын дээрх нугуудыг Үнэхээр чимэн зохиосноор орших болтугай Амьтан бүгд шувууд хийгээд Аливаа модод ба гэрэл хийгээд Огторгуйгаас чиг номын дууныг Огоот үргэлжлэл тасралт үгүй сонсох болтугай Амьтан тэдгээр ямагт Бурхан хийгээд Асралт бурханы хөвгүүд лугаа учрах болтугай Алимад гачаалаш үгүй тахилын үүлсээр Амьтны ламыг тэд бээр тахих болтугай Тэнгэр нар цаг дор нь хур оруулаад Түүгээр үр тариа хотол чуулах болтугай Эзэн хаад чиг номчлонгоор үйлдэх болсноор Энэ ертөнц нугуудад амгалан дэлгэрэх болтугай Эмүүд эдгээх чадал лугаа төгсөх хийгээд Эрдэнэт нууц тарнийг тоолон үйлдсэн нь бүтэх болтугай Ертөнц дэхь дагинас, мангас тэргүүтнүүд Ер нигүүлсэхүйн сэтгэл лүгээ төгсөх болтугай Аливаа амьтны нэг нь ч үл зовох болтугай Айх хийгээд доромжлуулах үл болоод Алимад хэн нэгний сэтгэл ч Амгалан үгүй үл болтугай Аглагийн хийд ба хурал нугууд уншлага хийгээд

Page 24: Shiva Lkha

Амны уншлагаар дэлгэр сайхан орших болтугай Хуврагууд насад найрсан зохилдох ба Хуврагуудын хэрэг тус нь бүтэх болтугай Шагшаабадын суртгаалыг хүсэгч гэлэнгүүд Сааралт үгүй аглаг нугуудыг олох болтугай Самуун тийн алгасрал бүгдийг тэвчиж Сэтгэлийг үйлт болгон бясалгах болтугай Гэлэнмаа нар ном журмаар төгс болоод Гэмт тэмцэл хийгээд хорлолыг тэвчих болтугай Түүнчлэн машид гарсан тойнууд бүгд Тийнхүү шагшаабадаа доройтуулах үгүй болтугай Шагшаабад цалгайрваас гэмшин гансарч Сайтар ямагт хилэнцээ барагдуулах болтугай Тэндээс амар төрөл нугуудыг бас олох болж Түүн дороо чиг дүр ёсыг үл бууруулах болтугай Басхүү мэргэд өргөмжлөл хийгээд Бинвад хүндлэлийг ч олох болтугай Сэтгэл үндсээ огоот арилган судлах ба Сайтар зүг бүхэнд алдарших болтугай Балагт муу заяаны зовлонг үл амсаад Бэрхшээлт хатуужлыг эдлэх үгүйгээр Тэнгэрээс үлэмж хүмүүний биеэр Тэдгээр түргэн бурхан болох болтугай Хамаг амьтан бүгдээр олон удаа Хамаг Бурхадыг тахин үйлдээд Авралт Бурханы гачаалаш үгүй амгалангаар Амгалан лугаа насад төгсөх болтугай Аяа бодисатва нугууд нь Амьтны тусыг тааллаар бүтээх болтугай Итгэл Таны алин таалснаар Илт амьтан нугууд дор тохиол болтугай Түүнчлэн брэтигэбүд тэдгээр хийгээд

Page 25: Shiva Lkha

Түргэнээ шравага нугууд амарлих болтугай Мөнхүү би бээр ч Зөөлөн Эгшигтийн ачаар Машид баясгалант газрыг хэзээ олох хүртлээ Насад төрлийн үесээ дурдах хийгээд Машид гарсаныг олох болтугай Бага сага амны идээ төдийгөөр ч би бээр Басхүү хүчин лугаа төгсөөд амь зуун амьдрах болтугай Төрөл тутам бүхэндээ аглагт оршиж Түүгээр хотол төгссөнийг олох болтугай Хэзээ бээр учрахыг хүсэх буюу Хэрвээ өчүүхэн асуухыг хүсвээс Итгэл Зөөлөн Эгшигт тэр ямагтыг Элдэв тотгор үгүйеэ үзэх болтугай Арван зүгийн огторгуйн хязгаарт тулсан Амьтан бүгдийн тусыг бүтээхийн тулд Ямар мэт Зөөлөн Эгшигт яван зохиосон Ямагт тэр мэтээр би чиг явах болтугай Хэдий чинээ огторгуй орших хийгээд Хэзээ бээр амьтан орших хүртэл Төдий чинээ би бээр орших болж Тэдгээр амьтны зовлонг арилгах болтугай Тэрхүү амьтны зовлон аль юу чиг болов Тэд бүгд нь над дор боловсрох болтугай Бодисатва нарын хуврагуудын хүчээр Бүхий амьтан амгаланг эдлэх болтугай Амьтны зовлонгийн гагцхүү эм ба Амгалан бүгд гарахын орон болсон Бурханы шашин өргөл хийгээд тахил хүндлэл сэлттэйгээ Бат өнө удаанаар орших болтугай Таны ачаар гагцхүү буяны оюун Төрөхийн тулд Зөөлөн Эгшигт дор мөргөмүй Бас таны ачаар сэтгэл үндэс дэлгэрэхийн тулд

Page 26: Shiva Lkha

Буяны садан дор ч би бээр мөргөмүй Бодисатвагийн явдал дор орохуй-гаас

Ерөөл хэмээх арван тавдугаар бүлэг болой.