8
Санхүү эдийн засгийн дээд сургууль Хүмүүнлэгийн ухааны тэнхим Сэдэв: “Интернет-хэрэглэгч” Шалгасан: ........................./Ө.Мөнхцэцэг/ Гүйцэтгэсэн :....................../Д.Төртэмүүлэн/ 1 Судалгааны анкет

Socialogy sudalgaa

Embed Size (px)

Citation preview

Page 1: Socialogy sudalgaa

Санхүү эдийн засгийн дээд сургуульХүмүүнлэгийн ухааны тэнхим

Сэдэв: “Интернет-хэрэглэгч”Шалгасан: ........................./Ө.Мөнхцэцэг/Гүйцэтгэсэн :....................../Д.Төртэмүүлэн/

Улаанбаатар 2011

1

Судалгааны анкет

Page 2: Socialogy sudalgaa

Далиан 2-11 Д.Төртэмүүлэн

“Интернэт-хэрэглэгч” сэдэвт социологийн судалгааны программ

Судалгааны үндэслэл: Дэлхийг бүрхсэн энэхүү сүлжээнд анх Монгол 1994 оноос эхэлж холбогджээ. “Мэдээллийн харилцаа” ББХК (Датаком) анх удаа интернэтийн үйлчилгээг явуулж эхэлсэн бөгөөд Монгол улсын интернэтэд холбогдох цорын ганц гарц нь байжээ. 1996 онд интернэт хэрэглэгчдийн тоо Монголд ердөө 500 гаруйхан байсан бол одоо албан газар, өрх бүр шахуу интернэтэд холбогдож хувийн болоод албаны бүхий л ажил хэрэг үүгээр өрнөдөг болжээ. Интернэтийг тогтмол хэрэглэгчдийн тоо 30 гаруй хувьд хүрч 2007 оноос хойш интернэт хэрэглэгчийн тоо даруй 2,5 дахин өсчээ.

Дээхэн үед мэдээлэлд ном голлох үүрэг гүйцэтгэж байлаа, дараа нь телевиз, харин одоо энэ байр суурийг интернэт баттай эзлэн авчээ. Интернэтээр шинэ мэдээллийг түргэн шуурхай авч байна, худалдаа хийгээд төлбөр тооцоо нь интернэтээр хийгдэж байна, зар сурталчилгаа явагдаж байна, захиа солилцож хоорондоо утсаар хүртэл ярилцаж байна, мэдлэгээ хуваалцаж байна, үзэл бодлоо илэрхийлж байна, сургалт явагдаж байна гэх мэтээр түүний боломж асар өргөн юм.

Үүнтэй холбоотойгоор интернэт сайтуудын чанар үр нөлөөг дээшлүүлэх шаардлага одоо үед чухалчлагдаж байна.

1. Сүүлийн үед мэдээллийн том портал сайтууд, хувь хүмүүсийн блогууд, хувийн болон төрийн байгууллагуудын мэдээллүүд интернэтээр төвлөрч ажил хэргээ явуулах нь түгээмэл болжээ. Үүнийгээ дагаад интернэтийн асар том хэрэглээ үүсч, түүнийг өдөр тутам амьдралдаа хэрэглэгчид маш ихээр нэмэгдлээ, цаашдаа ч энэ тоо улам их болох төлөвтэй байна.

2. Монголын интернэт сайтуудын ёс зүйн асуудал, мэдээний соёл , чанар, сэдэв , чадвар зэрэгтэй холбогдоно.

Шийдвэрлэх асуудал: Интернэт сайтууд нь олон түмний оюуны хэрэгцээг хангах чухал хэрэгцээ болдог. Энэ монголын интернэт сайтуудын мэдээнд шийдвэрлэвэл зохих асуудал ажиглагдаж байна.

Тухайлбал 1. Монголын интернэт сайтууд нэг хэвийн варез буюу дуу клип, тоглоом, программ хангамж гэх зэрэг татах , портал буюу мэдээний гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагдаж байна.

2.Монголын социаль буюу олон нийтийн сүлжээний сайтууд (facebook, hi5, twitter, myspace) нь 100 хувь гадаад сайтууд байдаг бөгөөд хэрэглэгчдийг татах сонирхолтой монгол сайтууд монголд тутмаг байна.

3.Монгол сайтууд нь ёс зүйн асуудал тутмаг байгаа бөгөөд хэн нэгнийг санаатайгаар доромжлох, нэр төрд халдах , хуурамч мэдээлэл тараах болон оюуны өмч болох дуу цомог, ном, кино зэргийн зохиогчийн эрхийг онц ноцтойгоор зөрчиж байна.

4. Монгол улсын төрийн албан ёсны хэл бол монгол хэл. Монгол хэлээр дамжиж байгаа энэ их мэдээллийн урсгалд эх хэл маань ч тодорхой хэмжээгээр бохирдох, эвдрэх, нөгөө талаар хөгжих нэгэн хөрс суурь нь болжээ.

2

Page 3: Socialogy sudalgaa

Монгол хэлийг хамгийн их “алж” байгаа газар интернэтийн ертөнц болжээ. Нэг талаас интернэтийн орчин ямар ч хяналтгүй байгаа бөгөөд мэдээллийн хүчтэй хэрэгсэл болохынхоо хувьд иргэдийн эх хэлний боловсролд үзүүлж байгаа нөлөө нь ч асар их юм.

Судалгааны обьект : Орон нутгийн бүх хүмүүс, нийгэм хүн ам зүйн янз бүрийн бүлэг /ажилчид, залуучууд, оюутан, сурагч гэх мэт/ зэрэг интернэт хэрэглэгчид, бас сайтуудын админ болон мэдээ нийтлэгч, интернэт сайтын гишүүд зэрэг мэдээллийн үндсэн обьект болно.

Хэрэглэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээний өнөөгийн байдал, зарим нэг сайтуудын мэдээний чанар, үр нөлөө , түүнийг сайжруулах, бололцоо, нөлөөлөх хүчин зүйлсийн хамаарал, интернэт хэрэглэгчид өдрийн аль цагт хамгийн их орж байгаа болон ямар мэдээллийг илүү авахыг хүсдэг, мэдээ сайтын аль хэсэгт байвал илүү хүний анхаарлыг татаж байгаа , ямар байдлаар байвал сайт хэрэглэхэд илүү амар хялбар, дөхөм , сайтын мэдээ болон статус сэтгэгдлүүд интернэт хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж байгааг судална.

Судалгааны чиглэл, зорилго нь: Интернэт сайтуудын талаарх үзэгчдийн мэдээллийг цуглуулан, агуулга хэлбэрийг сайжруулах, үр ашиг чанарыг дээшлүүлэх , боловсронгуй болгоход чиглэгдсэн арга замыг боловсруулж төлөвлөх зорилгыг агуулж байгаа болно

Судалгааны таамаглал : Сайтуудын мэдээнд судлаачдын зүгээс урьдчилсан хийсэн судалгаа, шинжилгээ , тайлан, зөвлөмж, мэдээний редакторуудтай хийсэн санал солилцолт зэрэгт тулгуурлан дараах таамаглалыг дэвшүүлж байна.

1. Сайтын мэдээний бүтэц,агуулга , хэлбэрийг оновчтой тогтоох нь интернэтийн чанар үр нөлөөг дээшлүүлэх гол арга зам, хэрэглэгчдийн сонирхолыг татах гол эх сурвалж мөн.

2. Сайтуудын мэдээ, категори зэрэгт өөрчлөлт хийснээр хүмүүсийн оюуны болон танин мэдэхүйн хэрэгцээг хангаж тэр чигээрээ хүмүүсийн сонирхлыг татах болно.

3. Интернэт хэрэглэгчдийн сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурлан шинэ төрлийн сайт болон блог форумуудыг нээх шаардлагатай байна.

4. Интернэтэд тавигдаж байгаа мэдээг нийтлэж байгаа хүнд тавигдах шалгуур , IP хаягийг тодруулах ,зөрчил гаргасан/зохиогчийн эрхийг зөрчих, нэр төрд халдах гм/мэдээг устгах зэрэг шаардлагуудтай тулгарч байна.

5. Сөрөг интернэт сэтгэгдлүүдийг арилгах эсвэл сэтгэгдэл буюу комментэнд санал өгөх , шинэ сэтгэгдлүүд нь дээр байрших , spam буюу хоосон хэрэггүй сэтгэгдлүүдийг зогсоох шаардлагатай байна.

6. Монгол хэлний дүрмийн алдааг харуулдаг , зөв бичих дүрмийн автомат бичүүлдэг программ, Script үүдийг нэвтрүүлэх

Судалгааны зорилт: Судалгааны зорилгыг шийдвэрлэх, таамаглалыг шалгаж батлах зорилтыг дараах байдлаар тодорхойлж байна

1. Интернэт хэрэглэгчдийн нийт төрх байдлыг тодорхойлох2. Интернэт сайтуудын мэдээний чанар , үр нөлөөг дээшлүүлэхэд нөлөөлж буй хүчин

зүйлсийн хамаарлыг илрүүлнэ

3

Page 4: Socialogy sudalgaa

3. Интернэт сайтуудын мэдээний бүтэц, агуулга, хэлбэр, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг танин мэдэх

4. Монгол хэлний дүрмийн алдааг багасгах 5. Хариуцлага тооцох болон мэдээг устгах арга замыг олох

“Интернэт-хэрэглэгч” Судалгааны анкет

4

Page 5: Socialogy sudalgaa

Танд энэ өдрийн амар амгаланг айлтгая

Энэхүү судалгааны зорилго нь интернэт дэх хэрэглэчдэд хүрэх мэдээллийн чанар , үр өгөөжийг судлахад оршино.

1.Та интернетийг хэр их ашигладаг вэ?А. Өдөр тутамБ. ЗаримдааВ. Огт үгүй

2.Та интернетэд хаанаас ордог вэ?А.ГэрээсээБ.АжлаасааВ.Интернет кафенаасГ.СургуулиасааД. Бусад .............

3. Та интернетэд гол төлөв алийг нь хамгийн их хийдэг вэ? А. Гадаад болон дотоод мэдээ уншихБ. Дуу хөгжим, кино клип үзэхВ. Тоглоом тоглохГ. Хүмүүстэй харилцах, чатлахД. Файл татахЕ. Блог мэдээ бичихЁ. бусад .....................

4.Монгол интернет сайтуудын мэдээлэл хангалттай байдаг уу?А. Хангалттай Б. ДундажВ. Огт хангалтгүй

5. Монголд ямар төрлийн интернет сайт дутагдаж байна вэ?А. Мэдээллийн Б. Урлагийн В. Мултимедиа Г. ХудалдааныД. Олон нийтийн харилцаа холбооныE. Шинжлэх ухааны

6. Одоогийн байгаа Монгол интернет сайтуудыг яаж сайжруулах хэрэгтэй вэ?........................................................................................................................................................................

7. Интернет сайтуудын мэдээллийг үнэн эсэхэд эргэлздэг үү? А. Эргэлздэггүй

5

Page 6: Socialogy sudalgaa

Б. Эргэлздэг

8. Монгол улс интернетэд хяналт тавих шаардлагатай юу?А. ТиймБ. Үгүй

9. Танд хэрэглэгчдийн бичсэн сэтгэгдэл танд хэр их нөлөөлдөг вэ?А. Маш ихБ. Дунд зэрэгВ. Бага зэрэг Г. Огт үгүй

10. Та хэдэн настай вэ?А. 12-17 Б. 18-24 B. 25-34 Г.35-44 Д.45- 54\

11. Таны хүйсА. Эрэгтэй Б. Эмэгтэй

12. Таны боловсролын зэрэгА.Дунд сургууль болон түүнээс доошБ.МагистрВ. Доктор болон түүнээс дээш

Судалгаа өгсөнд баярлалаа

6