6
АРХАНГАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН РЕКРЕАЦИЙН ЧАДАВХИЙН ҮНЭЛГЭЭ Л.Баясгалан, Н.Сарангарав Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургууль [email protected] , [email protected] Хураангуй Монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгалийн нөөц баялагийг өргөн хүрээтэй ашиглах болсноор байгаль орчны чанар доройтон, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар байгалийн зарим нөөцийн хомсдол, экологи эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргэж буйг судлаачид тэмдэглэсээр байна. Хүмүүсийн амралт, аялал жуулчлалд оролцох хэрэгцээ, амрагчдын сэтгэл ханамж аялах сэдлийг үүсгэж буй байгаль, нийгэм соёлын нөөц, түүнийг ариг гамтай ашиглах асуудлыг судалдаг шинжлэх ухаан бол рекреацийн газарзүй юм. Сүүлийн жилүүдэд рекреацийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа бүс нутгийн нэг нь Монгол орны төв хэсэг. Энд орших Архангай аймгийн Жаргалант сум нь Монгол орны эдийн засгийн Баруун, Хангай, Төвийн бүсийн рекреацийн томоохон урсгалын зангилаан дээр оршиж, дотоод, гадаадын амрагч аялагчдын сонирхолыг татаж байгаа учир тус сумын рекреацийн нөөц, түүний нутаг дэвсгэрийн ялгаа, зохистой ашиглах боломжийг шинжлэх ухааны үндэстэй судлах асуудал анхаарал татаж байна. Түлхүүр үг: Рекреацийн нөөц, үйл ажиллагаа, бүсчлэл Удиртгал Рекреацийн тухай гадаад, дотоодын олон судлаачид тодорхойлолт өгсөн байдаг. Үүнд: Н.С.Мироненко, И.Т.Твердохлебов 1981 онд бичсэн “Рекреацийн газарзүй” бүтээлд “Рекреаци нь хүн ам байнга оршин суудаг газраас өөр газар, тусгайлан сонгосон нутаг дэвсгэрт хүмүүсийн эрүүлжих, танин мэдэх, биеийн тамирын ба соёлын зугаа цэнгэл, наадмын үйл ажиллагаанд чөлөөт цагаа ашиглах үйл явцад үүсэн гардаг үзэгдлүүд болон харилцааны нийлбэр юм” гэж үзсэн байна. Харин Н.Ф.Реймерс 1990 онд хэвлүүлсэн “Байгаль ашиглалтын лавлах толь бичиг” бүтээлдээ “Рекреаци гэж хүн амьдран суудаг байрнаасаа гадна эрүүл агаарт эсвэл музей, түүх дурсгалын болон уран барилга, байгалийн цогцолборт газруудаар танин мэдэхүйн сонирхлоор явах, аялан жуулчлах үед амарч эрүүл мэнд, ажлын чадвараа сэргээхийг хэлнэ.” гэж тодорхойлжээ. Монгол орон ялангуяа түүний төв хэсэг нь рекреацийн нөөц ихтэй, аялал-рекреацийн томоохон урсгалын зангилаанд оршдог боловч энэ

 · Web viewЖаргалант сум нь Монгол орны аялал жуулчлалын Хангай, Хөвсгөлийн бүсийн дунд оршдог боловч

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1:  · Web viewЖаргалант сум нь Монгол орны аялал жуулчлалын Хангай, Хөвсгөлийн бүсийн дунд оршдог боловч

Архангай аймгийн Жаргалант сумын рекреацийн нөөцийн судалгаа

Рекреацийн нөөцийн хэсэгчилсэн үнэлгээ

Хотгор гүдгэр

Уур амьсгал

Ус Био нөөц

Түүх, соёл

Архангай аймгийн Жаргалант сумын рекреацийн чадавхийн нэгдсэн үнэлгээ

АРХАНГАЙ АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН РЕКРЕАЦИЙН ЧАДАВХИЙН ҮНЭЛГЭЭ

Л.Баясгалан, Н.Сарангарав

Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Агроэкологийн сургууль

[email protected], [email protected]

Хураангуй

Монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгалийн нөөц баялагийг өргөн хүрээтэй ашиглах болсноор байгаль орчны чанар доройтон, экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар байгалийн зарим нөөцийн хомсдол, экологи эдийн засгийн сөрөг үр дагаварт хүргэж буйг судлаачид тэмдэглэсээр байна. Хүмүүсийн амралт, аялал жуулчлалд оролцох хэрэгцээ, амрагчдын сэтгэл ханамж аялах сэдлийг үүсгэж буй байгаль, нийгэм соёлын нөөц, түүнийг ариг гамтай ашиглах асуудлыг судалдаг шинжлэх ухаан бол рекреацийн газарзүй юм. Сүүлийн жилүүдэд рекреацийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаа бүс нутгийн нэг нь Монгол орны төв хэсэг. Энд орших Архангай аймгийн Жаргалант сум нь Монгол орны эдийн засгийн Баруун, Хангай, Төвийн бүсийн рекреацийн томоохон урсгалын зангилаан дээр оршиж, дотоод, гадаадын амрагч аялагчдын сонирхолыг татаж байгаа учир тус сумын рекреацийн нөөц, түүний нутаг дэвсгэрийн ялгаа, зохистой ашиглах боломжийг шинжлэх ухааны үндэстэй судлах асуудал анхаарал татаж байна.

Түлхүүр үг: Рекреацийн нөөц, үйл ажиллагаа, бүсчлэл

Удиртгал

Рекреацийн тухай гадаад, дотоодын олон судлаачид тодорхойлолт өгсөн байдаг. Үүнд: Н.С.Мироненко, И.Т.Твердохлебов 1981 онд бичсэн “Рекреацийн газарзүй” бүтээлд “Рекреаци нь хүн ам байнга оршин суудаг газраас өөр газар, тусгайлан сонгосон нутаг дэвсгэрт хүмүүсийн эрүүлжих, танин мэдэх, биеийн тамирын ба соёлын зугаа цэнгэл, наадмын үйл ажиллагаанд чөлөөт цагаа ашиглах үйл явцад үүсэн гардаг үзэгдлүүд болон харилцааны нийлбэр юм” гэж үзсэн байна. Харин Н.Ф.Реймерс 1990 онд хэвлүүлсэн “Байгаль ашиглалтын лавлах толь бичиг” бүтээлдээ “Рекреаци гэж хүн амьдран суудаг байрнаасаа гадна эрүүл агаарт эсвэл музей, түүх дурсгалын болон уран барилга, байгалийн цогцолборт газруудаар танин мэдэхүйн сонирхлоор явах, аялан жуулчлах үед амарч эрүүл мэнд, ажлын чадвараа сэргээхийг хэлнэ.” гэж тодорхойлжээ.

Монгол орон ялангуяа түүний төв хэсэг нь рекреацийн нөөц ихтэй, аялал-рекреацийн

томоохон урсгалын зангилаанд оршдог боловч энэ чиглэлийн судалгаанд бага хамрагдсан.

Зураг 1. Архангай аймгийн Жаргалант суманд рекреацийн нөөцийн үнэлгээ хийсэн судалгааны

арга зүйн бүдүүвч

Page 2:  · Web viewЖаргалант сум нь Монгол орны аялал жуулчлалын Хангай, Хөвсгөлийн бүсийн дунд оршдог боловч

Энэ судалгааг хийхдээ Монгол орны нөхцөлд тохируулан боловсруулсан, рекреацийн чадавхийн иж бүрэн үнэлгээний аргазүйг ашиглалаа. Жаргалант сум нь Монгол орны аялал жуулчлалын Хангай, Хөвсгөлийн бүсийн дунд оршдог боловч энэ чиглэлийн нарийвчилсан судалгаа хийгдээгүй нутаг учраас тус сумын байгаль, түүх, соёлын рекреацийн нөөцийг үнэлж, бүсчлэх оролдлого хийж байгаад уг судалгааны ажлын шинэлэг тал, шинжлэх ухааны ач холбогдол оршино.

Судалгааны үр дүн

Архангай аймгийн Жаргалант сумын газрын гадаргын рекреацийн үнэлгээг баллын аргаар хийв. Тус сумын газрын гадаргын үнэлгээ хийсэн хэрчигдлийн шигүү, хэрчигдлийн гүн, гадаргын налуугийн тоон үнэлгээний утгын нийлбэрийг үндэслэн чанарын үнэлгээ хийж сул, дунд, өндөр, нэн өндөр гэсэн дөрвөн шатлалаар ангиллаа. Эдгээр үнэлгээний үр дүнг орон зайгаар дүрслэн үзүүлж Архангай аймгийн Жаргалант сумын газрын гадаргын рекреацийн нөөцийн нутаг дэвсгэрийн ялгааны зургийг зохиож (зураг 2.) дүн шинжилгээ хийсэн болно. Тус сумын Баян жаргалантын даваа, Салхитын цохио, Цагаан Хужиртын даваа зэрэг газрууд нь гадаргын рекреацийн нэн өндөр, Өлөнтэйн гозгор, Цагаан толгой, Ширэвгэр уул, Хоолт багын нутаг, Ёлын хясаа уул, Сайхан уул, Дулаахан уул, Далххайрхан уул, Зуслан багын зүүн хойд хэсэг нь гадаргын рекреацийн өндөр, Урт гуяын эх, Цуурайн даваа, Хайрст уул, Цохиотын гол зэрэг газрууд нь гадаргын рекреацийн дунд үнэлгээтэй гарч байна.

Тус сумын уур амьсгалын мэдээ, баримтыг цаг уурын станцаас авч боловсруулалт хийв.

Уур амьсгалын рекреацийн үнэлгээгээр тус сумын Жинст толгой, Хоолтын давааа, Тариатын гол, Хөндлөн уул, Цуурайн даваа, Дангийн даваа, Ширэвгэр уул зэрэг газрууд нь уур амьсгалын рекреацийн нэн өндөр, Баянжаргалантын даваа, Зоогийн нуруу, Хайлаастын горхи, Жаргалантын даваа, Балчир уул, Далх хайрхан уул, Зуслангын гол зэрэг газрууд нь уур амьсгалын рекреацийн өндөр, Дулаахан уул, Нарийн Улиастайн гол, Салхитын цохио зэрэг газрууд нь уур амьсгалын рекреацийн дунд, Урт гуяын эх, Хайрст уул, Зүүн Цуурайн гол зэрэг газрууд нь уур амьсгалын рекреацийн сул үнэлгээтэй тус тус гарч байна (зураг 3.).

Зураг 2. Архангай аймгийн Жаргалант сумын гадаргын рекреацийн зураг

Зураг 3. Архангай аймгийн Жаргалант сумын уур амьсгалын рекреацийн зураг

Page 3:  · Web viewЖаргалант сум нь Монгол орны аялал жуулчлалын Хангай, Хөвсгөлийн бүсийн дунд оршдог боловч

Зураг 4. Архангай аймгийн Жаргалант сумын ус, рашааны рекреацийн зураг

Зураг 5. Архангай аймгийн Жаргалант сумын био нөөцийн рекреацийн зураг

Зураг 6. Архангай аймгийн Жаргалант сумын ландшафтын рекреацийн зураг

Зураг 7. Архангай аймгийн Жаргалант сумын рекреацийн чадавхийн нэгдсэн үнэлгээний зураг

Page 4:  · Web viewЖаргалант сум нь Монгол орны аялал жуулчлалын Хангай, Хөвсгөлийн бүсийн дунд оршдог боловч

Тус сумын Хоолт багын нутаг, Пэрэнлэй Лхүндэв уул, Тахилтын рашаан, Зоогийн нуруу, Хөндлөнгийн даваа, Жинст толгой, Өлийн даваа, Сайхан уул, Ёлын хясаа уул, зэрэг газрууд нь ус, рашааны рекреацийн өндөр, Зуслан багийн зүүн хойд хэсэг, Салхитын цохио, Цагаан толгой, Цохиотын даваа зэрэг газрууд нь ус, рашааны рекреацийн дунд үнэлгээтэй гарч харин нэн өндөр болон сул үнэлгээтэй хэв шинж илэрсэнгүй (зураг 4.).

Тус сумын Жинст толгой, Хоолтын давааа, Тариатын гол, Хөндлөн уул, Цуурайн даваа, Дангийн даваа, Ширэвгэр уул зэрэг газрууд нь био нөөцийн рекреацийн нэн өндөр, өндөр уулын нугын, Баянжаргалантын даваа, Зоогийн нуруу, Хайлаастын горхи, Жаргалантын даваа, Балчир уул, Далх хайрхан уул, Зуслангын гол зэрэг газрууд нь био нөөцийн рекреацийн өндөр, Дулаахан уул, Нарийн Улиастайн гол, Салхитын цохио зэрэг газрууд нь био нөөцийн рекреацийн дунд, Урт гуяын эх, Хайрст уул, Зүүн Цуурайн гол зэрэг газрууд нь био нөөцийн рекреацийн сул үнэлгээтэй тус тус гарч байна (зураг 5.).

Тус сумын ландшафтын рекреацийн нэгдсэн үнэлгээ хийсэн гадаргын, уур амьсгал, ус, ургамлын дундаж утгын тоон үнэлгээний утгын нийлбэрийг үндэслэн чанарын үнэлгээ хийж, сул, дунд, өндөр, нэн өндөр гэсэн дөрвөн шатлалаар ангилав (Зураг 6). Тус сумын Хоолт баг, Баянзүрх уул, Сайхан уул, Тариатын даваа, Жинст толгой, Хайрст уул, Цохиотын даваа зэрэг газрууд нь байгалийн рекреацийн нэн өндөр, Зоогийн нуруу, Цагаан асгат, Пэрэнлэй Лхүндэв уул, Согоотын гол зэрэг газрууд нь байгалийн рекреацийн өндөр, Далх хайрхан уул, Зуслангын гол, Цуврайгийн гол, Хайлаастын горхи зэрэг газрууд нь байгалийн рекреацийн дунд, Урт гуяын эх, Зүүн цуурайн гол зэрэг газрууд нь байгалийн рекреацийн сул үнэлгээтэй гарч байна.

Тус сумын Зоогийн нуруу, Цагаан асгат, Пэрэнлэй Лхүндэв уул, Согоотын гол зэрэг газрууд нь байгалийн рекреацийн чадавхийн хувьд нэн өндөр харин түүх соёлын чадавхаараа дунд нэгдсэн үнэлгээгээр өндөр үзүүлэлттэй, Хоолт баг, Баянзүрх уул, Сайхан уул, Тариатын даваа, Жинст толгой, Хайрст уул, Цохиотын даваа зэрэг газрууд нь байгалийн рекреацийн чадавхийн хувьд өндөр, түүх соёлын чадавхаараа сул нэгдсэн үнэлгээгээр дунд үзүүлэлттэй, Далх хайрхан уул, Зуслангын гол, Цуврайгийн гол, Хайлаастын горхи, Урт гуяын эх, Зүүн цуурайн гол зэрэг газрууд нь байгалийн рекреацийн чадавхи, түүх соёлын чадавхиараа сул үнэлгээтэй гарч байна (зураг 7.).

Дүгнэлт

Архангай аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрийн рекреацийн чадавхийн иж бүрэн судалгаа хийж дараах дүгнэлтэнд хүрэв.

1. Бидний хийсэн хотгор гүдгэрийн рекреацийн үнэлгээний судалгааны үр дүнд тус сумын өндөр уулын нуга, дундаж өндөр уулын тайгын ландшафтын хэв шинж нь нэн өндөр, дундаж өндөр уулын ой, ойт хээрийн ландшафтын хэв шинж нь өндөр, хотгорын жинхэнэ хээрийн хэв шинж нь дунд үнэлгээтэй гарч харин сул үнэлгээтэй гадарга илэрсэнгүй. Энэ нь тус сумын ихэнх нутаг дэвсгэрийг өндөр уулт нутаг эзэлж, байгалийн сүрлэг дүр төрхийг бүрдүүлж байгаатай холбоотой бөгөөд тус нутагт уулын спорт аялалыг илүү хөгжүүлэх боломжтойг харуулж байна.

2. Уур амьсгалын рекреацийн үнэлгээгээр тус сумын дундаж өндөр уулын ой, ойт хээрийн ландшафтын хэв шинж нэн өндөр, өндөр уулын нугын, хээрийн ландшафтын хэв шинж өндөр, дундаж өндөр уулын тайгын ландшафтын хэв шинж нь дунд, хотгорын жинхэнэ хээр, хуурай хээрийн хэв шинж нь сул үнэлгээтэй тус тус гарч байна.

3. Усны рекреацийн үнэлгээний үр дүнд тус сумын уулын тайга, өндөр уулын нуга, ой ойт хээрийн ландшафтын хэв шинжүүд нь өндөр, уулын хээр хотгорын жинхэнэ хээрийн ландшафтын хэв шинжүүд нь дунд үнэлгээтэй гарч харин нэн өндөр болон сул үнэлгээтэй хэв шинжүүд илэрсэнгүй. Энэ нь өндөр уулын цэнгэг уст горхи, булаг, рашаан харьцангуй олонтой, гол нь уулын голын шинжтэй ба рашаан сувилал, rafting аялал, биологийн төрөл зүйл олонтой байгаа нь танин мэдэхүйн аялалыг илүү хөгжүүлэх боломж олгож байна.

4. Тус суманд рекреаци, аялал жуулчлалын үйл ажиллагааг хөгжүүлэх байгалийн нөөц байгаа боловч дэд бүтэц хөгжөөгүй, төр захиргааны нэгдсэн бодлого тодорхойлогдоогүй байна. Иймээс стратеги төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, дэд бүтцийг сайжруулах, ялангуяа автозамыг ойрын хугацаанд засах хэрэгтэй байна.

Page 5:  · Web viewЖаргалант сум нь Монгол орны аялал жуулчлалын Хангай, Хөвсгөлийн бүсийн дунд оршдог боловч

Ном зүй

1. Бадарч.Н “Монгол орны уур амьсгал” УБ. 1971 он

2. Жамбаажамц.Б “Монгол орны уур амьсгал” УБ 1989 он

3. Баклынов.Л.И, Намбар.Б “Рашаан сувилалын эмчилгээ” Улаанбаатар хот. 1987 он

4. Баясгалан.Л “Аялал-Рекреацийн чадавхийн иж бүрэн үнэлгээ” Улаанбаатар хот. 2010 он, х-9

5. Гунгаадаш “Монгол орны байгалийн нөхцлийн үнэлгээний асуудал” Улаанбаатар хот. 1985 он

6. Даш.Д, Мандах.Н, Баясгалан.Л “Рекреаци ба аялал жуулчлал” Улаанбаатар хот. 2005 он

7. Дугаржав.Ч “Монгол орны шинэсэн ой” УБ. 2006 он.

8. Жамбаажамц.Б “Монгол орны агаарын дундаж температур хур тунадасны зураг”

9. Жигж.С “Монгол орны хотгор гүдгэрийн үндсэн шинж” 1975 он, ху-126-134

10. Мягмаржав.Б, Даваа.Г “Монгол орны гадаргын ус” УБ хот.1999он

11. “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал” Улаанбаатар хот.1999 он

12. “Монгол улсын улаан ном” 2013 он

13. Намбар.Б “Эмчилгээний шаврын ид шид” Улаанбаатар хот. 2006 он

14. Намнандорж.О “БНМАУ-ын рашаан” Улаанбаатар хот.1969 он

15. Намнандорж.О, Цэрэн.Ш, Нямдорж.О “БНМАУ-ын рашаан” Улаанбаатар хот. 1966 он

16. Намхайжамц.Г “Монгол орны амралт рашаан сувилал аялал жуулчлалд зориулсан уур амьсгалын мужлал” УЦУХ-ийн бүтээл 1996 он \№16

17. Шагдар.Ш, Ариунбат.Б “Байгалийн нөхцлийн аялал жуулчлалын тааламжийн үнэлгээ” Тогтвортой хөгжил ба аялал жуулчлал сэтгүүл

Зохиогчийн тухай: Ланжаагийн Баясгалан. ХААИС-ийн АЭС-ийн аялал жуулчлалын багш, профессор. “Өвөрхангай аймгийн аялал-рекреацийн чадавхийн иж бүрэн үнэлгээ” сэдвээр

газар зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Бүс нутгийн аялал рекреацийн чадавхийн иж бүрэн үнэлгээний чиглэлээр судалгаа явуулдаг.

Наянжингийн Сарангарав. ХААИС-ийн АЭС-ийн аялал жуулчлалын багш. “Дархан Цаазат Богдхан уулын рекреацийн нөөц” сэдвээр шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалсан. Аялал жуулчлалын нөөцийн чиглэлээр судалгаа хийдэг.

Page 6:  · Web viewЖаргалант сум нь Монгол орны аялал жуулчлалын Хангай, Хөвсгөлийн бүсийн дунд оршдог боловч