47
МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ - 2014 АТРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ Академич, ScD. “Алдарт геологич” цол, өргөмжлөлт О.Төмөртогоо

АТРИАТ МУЖУУДЫН ТЕКТОНИКИЙН …mmer.mn/2014 pres/MGP_2014Copy.pdfДОРНОД ХӨВСГӨЛИЙН АТРИАТ МЕГАБҮС Тогтцын хувьд Нуурын

  • Upload
    others

  • View
    82

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

МОНГОЛЫН ГЕОЛОГИ ХАЙГУУЛ - 2014

АТРИАТ МУЖУУДЫН

ТЕКТОНИКИЙН СУДАЛГАА

БА ГЕОЛОГИЙН ЗУРАГЛАЛ

Академич, ScD.

“Алдарт геологич”

цол, өргөмжлөлт

О.Төмөртогоо

ИЛТГЭЛИЙН СЭДВҮҮД

ТӨВ АЗИЙН ОРОГЕН БҮСЛҮҮРТ

МОНГОЛ ОРНЫ ЭЗЛЭХ БАЙР

МОНГОЛ ОРНЫ АТРИАТ

МУЖУУДЫН ТОГТОЦ

Геологийн зураглалын аргазүйн

зарим асуудал

Сибирийн

платформ

Таримын платформ

ТӨВ АЗИЙН ГОЛЛОХ СТРҮКТҮРҮҮД

Сибирийн

палеотив

Таримын палеотивТажик-

ТӨВ АЗИЙН ЭРТНИЙ СТРҮКҮРҮҮД

ОРОГЕН БҮСЛҮҮР БА АТРИАТ МУЖУУД

Сүүлийн үед геотектоникийн ухаанд Ороген бүслүүрийг янзбүрийн

настай Атриат мужуудад, харин Атриат мужуудыг голдуу Эртний

массив (бичилтив) ба Атриат (Тохоост-атриат) мегабүсүүдэд тус

тус ангилдаг шинэ хандлага тогтнож эхлээд байна.

Эртний массив ихэнхидээ прокембрийн метаморф фундамент

ба түүнийг үл нийцлэгээр бүрхсэн вулканоген-тунамал хучлагатай.

Атриат мегабүс нэн нийлмэл тогтоцтой бөгөөд янзбүрийн

террейнүүдээс тогтсон тектоник бүсүүдэд хуваагдана.

Эртний массив, Атриат мегабүсийн аль алиныг нь бүрэн

хэлбэржиж дууссаны дараа тэдгээрийн хэмжээнд янзбүрийн

Давхацмал стрүктүрүүд олноор үүсдэг.

Эртний массив, Атриат мегабүс, Давхацмал стрүктүрүүд

геологийн тогтоц ба хөгжлийн хувьд өөр хоорондоо ялгаатай

учраас геологийн зураглалын бие даасан объектууд байдаг.

Эдгээрээс тогтцын хувьд хамгийн төвөгтөй нь ТАОБ-ийн

Атриат мужуудын тогтцод гол байр эзэлдэг Эртний массивууд ба

Атриат мегабүсүүд учраас илтгэлд энэ чиглэлийн судалгааны

зарим гол үр дүнг Монголынхоо жишээн дээр авч үзэх болно.

МОНГОЛ ОРНЫ АТРИАТ МУЖУУДЫН

ТЕКТОНИК МУЖЛАЛТ

О.Төмөртогоо, 2002 онBadarch, Cunningham and

Windley, 2002

ХХ зууны сүүлчээр Дэлхийн геологийн шинжлэх ухааны онолын

номлол Плейттектоникийн үзэл баримтлалаар солигдсонтой

холбогдоод Ороген Бүслүүр болон Атриат мужуудын тектоник

мужлалтыг “Террейний задлал”-ын зарчмаар боловсруулдаг

шинэ аргачлал бий болсон. Энэ дагуу 1996 оноос эхлэн Монгол

орны тектоник мужлалтын схемүүд дэвшигдэж, судалгааны шинэ

мэдээллүүд нэмэгдэхийн хэрээр шинэчлэгдсээр байгаа билээ.

МОНГОЛ ОРНЫ АТРИАТ МУЖУУДЫН

ТЕКТОНИК МУЖЛАЛТ

О.Төмөртогоо, 2012 он

Ж.Бямба, 2009 он

Монгол орны ороген (атриат) мужууд2012 оны мужлалтаар

I. Умарт Монголын

Ороген муж

1. Нуур-Тарвагатайн ороген

тогтолцоо

2. Монгол Алтайн ороген

тогтолцоо

3. Хангай-Хэнтийн ороген

тогтолцоо

Mонголын Голч Тектоник Шугам

II. Өмнөт Монголын

Ороген муж

4. Хэрлэн-Говийн ороген

тогтолцоо

5. Tотошаны ороген

тогтолцоо

12

3 4

5

Mонголын Голч Тектоник

Шугам (Tomurtogoo, 1996)

хэмээх линеаментаар

хиллэгч Умарт ба Өмнөт

Монголын Ороген

мужууд, тэдгээрийг

бүрдүүлэгч 5 ороген

тогтолцоо

Монгол орны атриат мужуудын тектоник

мужлалт О.Төмөртогоо, 2013 он

Монгол орны Атриат мужууд2013 оны мужлалтаар

I. Умард Монголын

Атриат Муж

1. Төв Монголын массив(фундаментдаа Дарив-

Байдрагийн, Тарвагатайн, Ц

өмрөгийн блокууд болон

Завхан, Орхоны ба Тэс-

Дархадын атриат мега-

бүсүүдтэй)

2. Нуурын атриат мегабүс

3. Дорнод Хөвсгөлийн

атриат мегабүс

4. Баянхонгорын атриат

мегабүс

5. Монгол Алтайн атриат

мегабүс

6. Хангай-Хэнтийн атриатмегабүс

II. Өмнөд Монголын

Атриат муж

1. Хэрлэнгийн массив(фундаментдаа Эрээнда-

вааны ба Идэрмэгийн

блокууд болон Өндөрхааны

ба Говийн Алтай-Баруун

Уртын атриат мегабү-

сүүдтэй)

2. Говийн атриат мегабүс

3. Өмнөд Говийн массив

4. Замын Үүдийн заадсын

бүс

5. Хатанбулагийн массив

6. Сулинхээрийн атриат

мегабүс

ТӨВ МОНГОЛЫН МАССИВ

Вулка-

ноген-

тунамал

хучлага

Эдиакар-доод-кембрий

Дунднеопротерозой

Фунда-

мент

Доод неопротерозой

Мезопротерозой

Палеопротерозой

Архей

Хангайн хагарлаар хоѐр мегаблокт хуваагддаг.

Фундамент нь нийлмэл тогтоцтой. Түүний өнөөгийн

стрүктүрт Байдраг, Тарвагатай, Цөмөрлөгийн блокууд

зэрэг эртний тивийн (кратоны) бутармал хэсгүүдээс

гадна Завхан, Орхон, Тэс-Дархадын атриат мегабүсүүд

зэрэг эртний далайн гарвалтай стрүктүрүүд тус тус

ялгагдана.

ТӨВ МОНГОЛЫН МАССИВ

1- кратоны блокууд (1- Байдрагийн, 2- Тарвагатайн, 3-

Баян Нурууны), 2- атриат мегабүсүүд (4- Завханы, 5-

Орхоны, 6- Тэс-Дархадын).

Төв Монголын

массив

Массивын

фундаментын

стрүктүрүүд :

ТАРВАГАТАЙН БЛОК

Габбро-анортозитын бүрдэл

1748±10 Ma

[Анисимова и др., 2009]

Синметаморф гранит 802с.ж.

[Козаков и др.,2011]

Завханы атриат мегабүсЗавхан, Хүнгий голуудын ай сав

Aнортозит 802 Ma (U-Pb)[Ярмолюк и др., 2013]

OIB

базальт

Oрхоны атриат мегабүс

Meтаофиолит, Карбонат-занарын бүрдэл (NP1)

Дүнит, гарцбүргит,

Серпентинит, габбро

Ногоон занар,

кварцит,

метавулканит,

гантигжсан

шохойжин (NP1

строматолитын

үлдвэртэй)

Тэс-Дархадын атриат мегабүс

Өрнөд Хөвсгөл

.

1.Нарын бүрдэл 489 Ma

2.Moрен бүрдэл 521-536 Ma

3.Эрзин бүрдэл 496-507 Ma[Kozakov et al., 2001; 2005]

[Кузьмичев,

2004]

2

13

Шишгэдийн офиолит

800±2.6 с.ж. [Kuzmichev, Kroner, 2005]

НУУРЫН АТРИАТ МЕГАБҮС

Палеоазийн далайн

янз бүрийн

стрүктүрийн болон

царцдасынх нь

үлдэцнүүдийг

агуулдгаараа онцлог.

568,1± 4 с.ж.

[Гибшер и

др., 2001]

[Зоненшайн, Кузьмин,

Томуртогоо и др., 1985]

Хуурайн бүсэд анх удаа

эклогит, анар-хлоритот

занар

(543-537 с.ж.)

тогтоогдов [Stipska et al., 2010;

Javkhlan et al., 2010]

НУУРЫН АТРИАТ МЕГАБҮСАрланнумын ба олистростромын бүрдлүүд

Ханхөхийн

нурууны өвөрГовь-Алтайн Улааншандын нуруу

ДОРНОД ХӨВСГӨЛИЙН АТРИАТ МЕГАБҮС

Тогтцын хувьд Нуурын мега-

бүстэй нэн төсөөтэй.

Сүүлийн үед тус мегабүсийн

бонинитийн лаав 542±4 с.ж.

настай нь тогтоогдсон

[Tomorhuu et al., 2007]-оос гадна

умард хэсгийн нь метаморф

бүрдэл ОХУ-ын зэргэлдээх

нутгуудад Палеоазийн

далайн захын бассейны

эдиакар-доодкембрийн

түрбидит бүрдлийн регионал

метаморфизмын явцад үүс-

сэн нь лавтай тогтоогдсон [Макрыгина и др., 2007]. [Альмухамедов и др., 1996]

БАЯНХОНГОРЫН

АТРИАТ МЕГАБҮС

Баянхонгорын атриат мегабүсийн хувьд офиолит бүрдлийн нь

үнэмлэхүй нас 655-636 сая жилээр тогтоогдсон ба Баянхонгор

грүпэд хамаарагддаг вулканоген-тунамал бүрдэл нь далайн

симаунтын үлдэц болох нь батлагдсан [Вознесенская, 1993;

Ковач и др., 2005; Коваленко и др., 2005]-аас гадна сүүлийн

үеийн судалгаагаар тус мегабүсэд ихээхэн талбайг эзэлдэг

Жирэмийннуруу грүпийн метаморф бүрдэл эдиакарын

түрбидит бассейны хурдсаар үүссэн, харин Шарнохойтын

нурууны цахиурлаг-терриген зузаалаг эдиакар-доодкембрийн

аккрецийн бүрдэл болох нь тус тус тогтоогдоод байна.

БАЯНХОНГОР ГРҮПИЙН

ВУЛКАНОГЕН-ТУНАМАЛ БҮРДЭЛ

Эдиакар-доодкембрийн палеонто-

логийн олдворуудаар нас нь

баталгаажсан тус бүрдлийн хурдас

Баянхонгор офиолит бүрдлээр

үүссэн тектоник тохоосоор

хучигдах бөгөөд Палеоазийн

далайн симаунтын гарвалтай

пикробазальт, базальт, андезитын

лаав, бөслүүд болон рифийн

шохойжинтойгоороо онцлог болно[Вознесенская, 1993; Коваленко и

др., 2005;]. Харин зарим судлаачид

тус бүрдлийг доодпалеозойн Заг

грүпийн хурдсаар хучигддаг гэж

үзэж байсан нь батлагдаагүйг

тэмдэглэх хэрэгтэй.

NP3-€ 1

МОНГОЛ АЛТАЙН АТРИАТ МЕГАБҮС

Цагааншувуутын бүсийн Байрам, Түргэний

метаморф бүрдлүүдийн Уулын Алтай дахь

дүйцлүүд нь хожуукембрий-доодордикт

хамаарагдах болсон тул прокембрийн гэж

үзэхээс татгалзах үндэслэл бий болсон. Тус

бүсэд 512 с.ж. настай пикрит-базальт бүхий

арланнумын вулканоген-тунамал бүрдэл

[Берзин, 1999; Изох и др., 2010] тархалттай.

Ховдын бүсийн доодордовикийн граптолитот

хурдсыг атриат бүрдэлд нь хамааруулж

болно. Өлгийн бүс девоны Дэлүүн-Сагсайн

хотгороор хучигдсан офиолит бүрдлээр

илэрхийлэгдэнэ. Таван Богдын бүсэд Монгол

Алтайн өмнөд хэсэг хамаарагдана. Бодонч-

Цээлийн бүсийг зэргэлдээх БНХАУ-ын нутагт

ихээхэн талбайг эзэлж үргэлжилдгийг нь

үндэслэн Монгол Алтайн атриат мегабүсэд

хамааруулж байгаа ба хойд хилийг нь Хотон,

Даян нууруудын өмнүүрх баруун хойш

суналтай Хотонгийн хагаралтай дүйцүүлж

байгаа болно.

Бодонч-Цээлийн бүс

Бодонч, Цээлийн блокуудыг хамрах

энэхүү тектоник бүс төрөлбүрийн

деформацид хүчтэй автагдсан бөгөөд

гранулитын бүдинүүд (738±20 с.ж.)

бүхий метаморф бүрдлээс тогтоно.

Палеопротерозойд зарим судлаачдын

хамааруулсаар байгаа

[Доржнамжаа, Бямба, Энхбаатар, 2011]

энэхүү метаморф бүрдэлд 458±4.5 с.ж.

настай зөөгдмөл цирконууд

тогтоогдсоноор хожууордовик-

силүрийн цаг үеийн тэнгисийн хурдсын

хувирлаар үүссэн болох нь батлагдсан

[Kroner et al., 2010]. Үүнээс үзэхэд

метаморф бүрдлүүдийн насыг

метаморфизмын нь зэрэглэлээр

бус, харин геохронологийн аргаар

тогтоох нь найдвартай байна.

ХАНГАЙ-ХЭНТИЙН АТРИАТ МЕГАБҮС

[Tomurtogoo et al., 2005]325.4±1.1

Ma

Монгол-Агнуурын

эртний далайн

түрбидит бассейны

болон аккрецийн

шаантгуудын

үлдэцнүүдээс

тогтсон тохоост-

атриат стрүктүр.

ХЭНТИЙН АККРЕЦИЙН

БҮРДЛҮҮД

Аккрецийн бүрдлийг судлахад

Японы судлаачдын “Далайн

хавтангийн стратиграфи”

Загварыг ашиглах нь чухал

[Kurihara et

al., 2009]

ХЭРЛЭНГИЙН МАССИВ

Стрүктүрийн нэгжүүд

1. Эрээндавааны блок

2. Өндөрхааны атриат мегабүс

3. Идэрмэгийн блок

4. Говийн Алтай-Баруун Уртын

атриат мегабүс

Зүүн Богд:

Ортогнейс

983-955 с.ж[Kroner, Demoux,

Rojas-Agramonte,2006]

Эрээндавааны блокт 130-125 с.ж.-ийн

настай “метаморф цөм бүрдэл” болон

13 км хүртэл өргөнтэй милонитын бүс

тус тус шинээр тогтоогдсон [Daoudene

et al., 2009; 2013] нь энэхүү стрүктүр

мезозойн тектоник тасралын процесст

хүчтэй автагдсан болохыг баттай

харууллаа.

Идэрмэгийн блок гренвиллийн атриат

фундаменттай стрүктүр болох нь Зүүн

Богдын нуруунд тогтоогдов.

ӨНДӨРХААНЫ АТРИАТ МЕГАБҮС

Хэрлэнгийн хагарлуудын бүсэд илрэх энэхүү атриат

мегабүс Өндөрхаан хотын дүүргээс эхэлж баруун

тийш Умард Говь дахь Их Цахир уулын дүүрэг рүү

үргэлжилнэ. Түүний тогтцод Палеоазийн далайн

царцдасын үлдэц болох офиолит бүрдлийн бүрэн

зүсэлт, серпентинитийн меланж болон эдиакар-

доодкембрийн арланнумын вулканоген-тунамал

бүрдлээр үүссэн Хавтгай метаморф бүрдэл тус тус

тогтоогдов.

ХЭРЛЭН ОФИОЛИТ

БҮРДЭЛ

Ультрабазит, серпентинитийн меланж

Пироксенит

Габбро

ХЭРЛЭНГИЙН ОФИОЛИТЫН ДАЙКИЙН

СЕРИ, ПИЛЛОУ-ЛААВ, ЦАХИУРЛАГ

ЧУЛУУЛАГ

Диабазын зэрэгцээ

дайкийн багц

ГОВИЙН АЛТАЙ-БАРУУН УРТЫН АТРИАТ

МЕГАБҮС

Хэрлэнгийн массивын өмнөд хаяаг бүрдүүлэгч

энэхүү атриат мегабүс Их Богд-Өндөршилийн ба

Гичгэнэ-Матадын бүсүүдэд хуваагдана.

Их Богд-Өндөршилийн бүс Их Богдын нуруунд

офиолит болон арланнумын бүрдлүүд бүхий

тектоник тохоосоор илрэх ба зүүн тийшээ

Өндөршилийн хагарлын дагуу эдиакар-

доодкембрийн Шарзээг формацийн гаршнуудаар

үргэлжилнэ.

ГИЧГЭНЭ-МАТАДЫН БҮС: Говийн Алтай

Аккрецийн ба Арлан-

нумын өврийн

бассейны бүрдлүүд

(513-538 с.ж.) [Kroner et al., 2010]

Габбро,

518 с.ж.

[Төмөрхүү,

Отгонбаатар,

2013]

ГОВИЙН АТРИАТ МЕГАБҮС

Офиолитын габбро

480±7 с.ж. [Төмөрхүү нар, 2009]

Стрүктүрийн нэгжүүд:

1. Эдрэнгийн бүс

2. Мандахын бүс

3. Гурвансайханы бүс

4. Баруун Хуурайн бүс

ӨМНӨД ГОВИЙН МАССИВ

Говийн Тэнгэр

уул, Нүхтдавааны

нурууг хамрах Өмнөд

Говийн массив

ихэнхидээ PZ-MZ

насны давхацмал

стрүктүрүүдээр

хучигддаг ба Улаан

уулын блокт илрэх

фундамент нь Хэрлэн-

гийн массивын Идэр-

мэгийн блокийнхтой

төсөөтэй.

Гренвилийн атриат

фундаменттай гэж

үздэг учраас

кратоны террейнд

хамааруулах

үндэслэлгүй.

ЗАМЫН ҮҮДИЙН ЗААДСЫН БҮС

Урьд протерозойд хамаарагдаж байсан метабазальт-

цахиурлаг ба ногоонзанарын бүрдлүүдээс тогтсон

стрүктүр. Тус бүсэд серпентинит, габброгийн

шаантгууд бүхий аккрецийн бүрдэл тогтоогдсон нь

түүнийг Өвөр Монгол дахь Хөгөншаны дунд

палеозойн офиолитот бүсийн үргэлжлэл бөгөөд

палео-Тетис далайг хаагдахад үүссэн заадсын бүс

(сүтүр) гэж үзэхэд хүргэсэн.

ЗАМЫНҮҮД АККРЕЦИЙН БҮРДЭЛ

ХАТАНБУЛАГИЙН МАССИВ

Хутаг Уул:

Гнейслэг гранит- 952±8 с.ж.

Ортогнейс - 1781±10 с.ж.

[Төмөрхүү нар, 2008; Ярмолюк

и др., 2005]

Эдиакар-доодкембрийн хурдсын нь стратиграфийн

схем шинэчлэгдэж байгаа ба тектоник тохооснууд

болон силүрийн карбонат-вулканоген формаци тус

тус шинээр тогтоогдсон.

СУЛИНХЭЭРИЙН АТРИАТ МЕГАБҮС

Урьд Сулинхээрийн индоси-

нидэд хамаарагдаж байсан

Эрдэнэ, Ханги овоонуудад

протерозойн гнейс тогтоогд-

сонтой холбогдоод мега-

бүсийн хойд хил өөрчлөгдсөн

бөгөөд үүнээс үүдэн Агуйт,

Хэц, Шар хад, Эрдэнэ, Ханги

овоонууд дахь дээдпалеозойн

вулканоген-тунамал ба карбо-

нат хурдсуудаар ялгагддаг

Агуйтуулын хотгорыг Хатан-

булагийн массивын давхац-

мал стрүктүрт хамааруулах

болсон.

СУЛИНХЭЭРИЙН АТРИАТ МЕГАБҮС

Мегабүсийн баруун

захад дээдпалео-

зойн офиолит бүрд-

лээр үүссэн Талын-

хүрэнгийн мелан-

жийн бүсийг шинээр

илрүүлсэн.

СУЛИН-

ХЭЭРИЙН

ОФИОЛИТ

БҮРДЭЛ

НАС: Өвөр Монголд –

D1, Монголд – D3-C1

гэж үздэг байсан.

Гэвч сүүлийн үеийн

судалгаагаар:

амфиболт габбро - 297

с.ж., анортозит – 253

с.ж., тоналит – 295

с.ж., трондъемит – 324

с.ж., диорит – 252 с.ж.

тус тус настай болохыг

тогтоосон [Ping

Jian, Dunyi Liu et

al., 2010] тул цаашид

нарийвчлах

шаардлагатай.

Монгол Улсын мезо-кайнозойн тектоникийн

зураг. Масштаб 1:1,000,000

Зохиогчид: Ж.Бадамгарав, Д.Бадамгарав,

Д.Оролмаа, Д.Төмөрхүү, Ц.Наранцэцэг

2010 он

Геологийн зураглалын орчин үеийн онол, аргазүй

Геологийн зураглал – аливаа газар нутгийн геологийн тогтцыг

илрүүлэх судалгааны шалгарсан арга бөгөөд түүний гол зорилго

нь судалгаанд хамрагдсан газар нутагт тархалттай бүх насны

геологийн биетүүдийн тогтоц ба хоорондын харьцааг харуулсан

зургийг зохиохоос гадна тухайн нутгийн геологийн хөгжлийн

түүхийг үнэн зөв танин мэдэхэд оршдог. Гагцхүү кондицийн

шаардлагыг бүрэн хангаж зохиогдсон стрүктүрлэг геологийн зураг

металлогенийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд тусалдаг.

Өнөө үед геологийн зураглалын онолын үндэс нь

Плейттектоникийн үзэл баримтлал болсон учраас түүнд

суурилсан стрүктүр-геологийн ба геодинамикийн судалгааны

шинэ аргачлалууд геологийн зураглалын практикт нэвтэрсээр

байна.

Монгол оронд Төв Азийн (Урал-Монголын) Атриат Бүслүүрийн

бүрэн хөндлөн огтлол илэрдэг нь Дэлхийн геологийн шинжлэх

ухааны онолын гол асуудал болох эх газрын үүсжилт ба

хувьслын зүй тогтлыг тайлах боломжийг монголын геологчдод

илүүтэй олгож байгааг бид ямагт бодох ѐстой.

Атриат мужийн тогтцод гол байр эзэлдэг Атриат мегабүсүүд

ямагт тохоост-атриат стрүктүрүүдээр илэрхийлэгддэг. Иймээс

тэдгээрийн тогтцод шарьяж, тектоник

тохоос, меланжийн, заадсын болон милонитийн бүсүүд, атриат

ба тасралтат гэх зэргийн маш олон төрлийн макро- ба

бичилстрүктүрүүд илэрдэг тул геологийн зураглалд Стрүктүр-

геологийн судалгаа чухал байр эзлэх ѐстой.

Атриат мегабүсүүдийн геологийн зураглалыг дагалдах

Стрүктүр-геологийн судалгаа дараахи дарааллаар хийгдвэл

зохистой. Юуны түрүүнд тухайн нутгийн тектоник стрүктүрийн

төрлүүдийг тогтоож, дараа нь тэр үндсэн дээр стрүктүр-

формацийн (стрүктүр-бодисын) бүрдлүүдийг ялгаж бүрдэл тус

бүрийнх нь геодинамик угшлыг тодорхойлно.

Дээрхи зарчмыг баримтлахгүй байгаагаас сүүлийн үед

зохиогдож байгаа 1:50.000-ын масштабын геологийн зургууд

стрүктүрлэг бус төдийгүй стратиграфи, тектоник, геологийн

хөгжлийн түүхийг тайлбарлах талуудаасаа ч шаардлага

хангахгүй байгааг анхаарах цаг болжээ.

Стрүктүр-геологийн судалгаа

Тектоникийн зураг

Сүүлийн үеийн 1:50.000-ын масштабын геологийн

зураглалын тайлангуудад тектоникийн зураг нь

геологийн зургийн жижигрүүлсэн хуулбарууд байх нь

цөөнгүй ажиглагддаг.

Тектоникийн зураг геологийн зургаас эрс ялгаатай.

Учир нь тектоникийн зураг судалгаанд хамрагдсан

газар нутгийн түүхэн хөгжил, хувьслыг онолын

үүднээс тусган харуулсан зурагзүйн синтез байх ѐстой.

Тийм ч учраас геологийн онолын сэтгэлгээний

өөрчлөлтийг дагаж тектоникийн зургийг зохиох зарчим

өөрчлөгдөж байдаг жамтай. Энэ талаас нь авч үзвэл

геологийн зураглалаар зохиогдох тектоникийн зургийн

агуулга тухайн зураглалыг гүйцэтгэсэн геологчдын

онолын мэдлэгийн гол шалгуур байдаг.

Нутгийн тектоник хөгжлийн түүхийг

тайлбарлах нь

Геологийн зураглалын үр дүнд судалгаанд

хамрагдсан нутгийн геологийн хөгжлийн түүхийг

тайлбарлах асуудал зайлшгүй тавигддаг.

Өнөө үед мөрдөгдөж байгаа Геологийн зураглалын

“Заавар”-т геологийн хөгжлийн түүхийг тайлангийн

“Тектоник” бүлэгт бичдэг ѐстой.

Нутгийн геологийн хөгжлийн түүхийг Тектоникийн

зурагтайгаа нягт уялдуулж Плейттектоникийн онолын

үүднээс тайлбарлаж бичих нь зүйтэй. Үүний тулд

Тектоникийн зурагт ялгагдсан террейнүүдийн

геодинамик угшлыг зөв тайлж, улмаар тэдгээрийн

оронзайн ба цаг хугацааны өөрчлөлтийг харуулсан

палеотектоникийн (палеогеодинамикийн) схемийг

боловсруулах шаардлагатай.

Эртний массив,

далайн арланнум,

аккрецийн шаантаг,

симаунт болон

спредингийн төвт

бассейны хөгжлийг

харуулсан

палеотектоникийн

(палеогеодина-

микийн) схемийн

жишээ

АНХААРАЛ ТАВЬСАНД

ТАНЬ БАЯРЛАЛАА !

АНХААРУУЛГА

Энэхүү илтгэлд өөрийн судалгааны

болон гадаадын эрдэмтдээс авсан

олон тооны хэвлэгдээгүй материалыг

ашигласан тул слайдуудыг бусдад

дамжуулахгүйгээр зөвхөн өөрсдийн

мэдлэгээ дээшлүүлэхэд

ашиглах, хэвлэгдээгүй

зураг, слайдуудыг хэвлүүлэхгүй байх

шаардлагатай !!!