14
1. Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал 1.1 Зах зээлийн хөгжил Манай улсын хувьд шувууны аж ахуй нь хожим хөгжсөн хөдөө аж ахуйн залуу салбар. Тvvхийн хуудаснаас сөхөхөд монголчууд өндгийг хоол хvнсэндээ маш бага хэрэглэж ирсэн бөгөөд монголын төр хvчтэй байсан 13 -15 дугаар зууны vед хаад ноѐд эзлэсэн нутаг орондоо л хэрэглэж байснаас манай нутаг дэвсгэр дээр тахиа шувууг тэжээж, өсгөж vржvvлж байсан баримт байдаггvй. Харин 1921 оны хувьсгалаас хойш орос мэргэжилтэнгvvд, цэргийн хvмvvс, худалдаачид Монгол нутагт ихээр ирж суурьших болсноор суурин байгаа нутагтаа өөрсдийн хувийн хэрэгцээг хангах зорилгоор цөөн тоогоор тахиа vржvvлж өндгийг нь хvнсэндээ хэрэглэдэг байжээ. 1960 оны дунд vе хvртэл vндсэндээ шувууны аж ахуйн тухай маш бага мэдээлэлтэй, энэ аж ахуй манай улсад огт хөгжөөгvй, нутгийн хvмvvс хэрэглэж заншаагvй, тэр vеийн Монголд аж төрж байсан оросууд болон гадаадынхан мөн төр засгийн хэрэгцээнд гаднаас захиж авчруулж хэрэглэдэг байсантай холбоотой юм. Манайд шувуун фабрик байгуулагдсан хойно ч энэ аж ахуйн өндөг нь зөвхөн хотын хvн амын цөөн хэсэгт хvртээгддэг, иргэн бvр өргөн дэлгэр хэрэглээд байдаг хvнсний бvтээгдэхvvн биш байлаа. Энэ байдал чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-д оны дунд vе хvртэл vргэлжилсэн гэж хэлж болно. Манай улсын шувууны аж ахуйн хөгжил 1960-д оноос эхэлсэн. 1963 онд анхны шувууны аж ахуй Шувуун фабрик нэртэйгээр байгуулагдаж vйл ажиллагаагаа эхлэжээ. Энэ фабрик нь 30000 өндөглөгч шувууны хvчин чадалтай, жилдээ 4.5 сая ширхэг өндөг, 70 тонн мах vйлдвэрлэх болсон байна. 1973 онд ЗХУ-н техник эдийн засгийн vндэслэлээр 100000 өндөглөгчтөй болгох өргөтгөл хийж, vvний vр дvнд жилд 22.6 сая ширхэг өндөг, 250 тонн тахианы мах vйлдвэрлэх хvчин чадалтай болжээ. Шувуун фабрик нь vvсгэн байгуулагдснаасаа хойш улсынхаа айл өрхийг тахиажуулах, алс хязгаарт бага оврын тахианы аж ахуй байгуулах, ингэснээрээ хvн амд амин дэмтэй эрдэс, бодисоор баялаг хvнсний бvтээгдэхvvн хэрэглvvлэх гэсэн төрийн бодлого, төслийг хэрэгжvvлэхэд чухал хувь нэмэр оруулсан юм. Yvний vр дvнд хэд хэдэн аймгийн төв, суурин газруудад шувууны аж ахуй эрхлэх анхны суурь тавигдсан байна. Харамсалтай нь зах зээлийн шилжилтийн vе таарснаар орон нутагт шувуу vржvvлэх төсөл бvрэн гvйцэд хэрэгжиж чадаагvй ч манайдаа л ганц байсан шувуун фабрик зах зээлийн хvнд хэцvv тэр vед vгvй болж байсан олон vйлдвэрvvдийн араас явсангvй энэ бvхнийг даван туулж, өнөөдрийн байдлаар vйлдвэрийн аргаар өндгөө бэлтгэдэг vндэсний томоохон vйлдвэрлэгч хэвээр vлдэв. 1.2 Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал www.zaluu.com www.zaluu.com

zah zeeliin hugjil

Embed Size (px)

Citation preview

Page 1: zah zeeliin hugjil

1. Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал

1.1 Зах зээлийн хөгжил

Манай улсын хувьд шувууны аж ахуй нь хожим хөгжсөн хөдөө аж ахуйн

залуу салбар. Тvvхийн хуудаснаас сөхөхөд монголчууд өндгийг хоол хvнсэндээ

маш бага хэрэглэж ирсэн бөгөөд монголын төр хvчтэй байсан 13 -15 дугаар зууны

vед хаад ноѐд эзлэсэн нутаг орондоо л хэрэглэж байснаас манай нутаг дэвсгэр

дээр тахиа шувууг тэжээж, өсгөж vржvvлж байсан баримт байдаггvй. Харин 1921

оны хувьсгалаас хойш орос мэргэжилтэнгvvд, цэргийн хvмvvс, худалдаачид

Монгол нутагт ихээр ирж суурьших болсноор суурин байгаа нутагтаа өөрсдийн

хувийн хэрэгцээг хангах зорилгоор цөөн тоогоор тахиа vржvvлж өндгийг нь

хvнсэндээ хэрэглэдэг байжээ. 1960 оны дунд vе хvртэл vндсэндээ шувууны аж

ахуйн тухай маш бага мэдээлэлтэй, энэ аж ахуй манай улсад огт хөгжөөгvй,

нутгийн хvмvvс хэрэглэж заншаагvй, тэр vеийн Монголд аж төрж байсан оросууд

болон гадаадынхан мөн төр засгийн хэрэгцээнд гаднаас захиж авчруулж

хэрэглэдэг байсантай холбоотой юм. Манайд шувуун фабрик байгуулагдсан хойно

ч энэ аж ахуйн өндөг нь зөвхөн хотын хvн амын цөөн хэсэгт хvртээгддэг, иргэн бvр

өргөн дэлгэр хэрэглээд байдаг хvнсний бvтээгдэхvvн биш байлаа. Энэ байдал

чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-д оны дунд vе хvртэл vргэлжилсэн

гэж хэлж болно.

Манай улсын шувууны аж ахуйн хөгжил 1960-д оноос эхэлсэн. 1963 онд

анхны шувууны аж ахуй Шувуун фабрик нэртэйгээр байгуулагдаж vйл

ажиллагаагаа эхлэжээ. Энэ фабрик нь 30000 өндөглөгч шувууны хvчин чадалтай,

жилдээ 4.5 сая ширхэг өндөг, 70 тонн мах vйлдвэрлэх болсон байна. 1973 онд

ЗХУ-н техник эдийн засгийн vндэслэлээр 100000 өндөглөгчтөй болгох өргөтгөл

хийж, vvний vр дvнд жилд 22.6 сая ширхэг өндөг, 250 тонн тахианы мах

vйлдвэрлэх хvчин чадалтай болжээ. Шувуун фабрик нь vvсгэн байгуулагдснаасаа

хойш улсынхаа айл өрхийг тахиажуулах, алс хязгаарт бага оврын тахианы аж ахуй

байгуулах, ингэснээрээ хvн амд амин дэмтэй эрдэс, бодисоор баялаг хvнсний

бvтээгдэхvvн хэрэглvvлэх гэсэн төрийн бодлого, төслийг хэрэгжvvлэхэд чухал хувь

нэмэр оруулсан юм. Yvний vр дvнд хэд хэдэн аймгийн төв, суурин газруудад

шувууны аж ахуй эрхлэх анхны суурь тавигдсан байна. Харамсалтай нь зах

зээлийн шилжилтийн vе таарснаар орон нутагт шувуу vржvvлэх төсөл бvрэн гvйцэд

хэрэгжиж чадаагvй ч манайдаа л ганц байсан шувуун фабрик зах зээлийн хvнд

хэцvv тэр vед vгvй болж байсан олон vйлдвэрvvдийн араас явсангvй энэ бvхнийг

даван туулж, өнөөдрийн байдлаар vйлдвэрийн аргаар өндгөө бэлтгэдэг vндэсний

томоохон vйлдвэрлэгч хэвээр vлдэв.

1.2 Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: zah zeeliin hugjil

Өнөөдөр манай улсад өдөрт дунджаар 300000 ширхэг өндөг борлогдож

байгаагын 65% нь дотоодын үйлдвэрийн, 35% нь импортын өндөг эзэлж байна.

Хүн амынхаа тоотой харьцуулахад өндөгний хэрэглээ харьцангуй бага боловч

сүүлийн 3-4 жилийн дотор хоѐр дахин өссөн. 2000 онд манай улс импортоор 5.7

сая, дотоодын vйлдвэрлэлээр 18.6 сая өндөг буюу нийтдээ 24.3 сая өндөг

хvнсэндээ хэрэглэж байсан бол 2005 онд энэ тоо бараг 2 дахин өсч импортоор 10

сая, дотоодын vйлдвэрлэлээр 36 сая орчим буюу нийт 46 сая өндөг хэрэглэсэн тоо

гарчээ. Энэ хугацаанд хvн ам 4%-р өссөн ба дээрх харьцаанаас харахад ямар ч

байсан монголчууд өндгийг vндсэн хэрэглээ болгон урьд урьдынхаасаа илvv ихээр

хvнсэндээ хэрэглэх болсон нь харагдаж байна.

Өндөгний хэрэглээг хөгжиж буй орнуудын хэрэглээний хамгийн доод

түвшинд хүргэх буюу нэг монгол хүний жилийн хэрэглээг 100 ширхэг өндөг

болговол өдрийн борлуулалт 750000 ширхэг буюу одоогийн хэмжээнээс 2.5 дахин

өсөх боломжтой. Импортын өндөгний хувьд манай улс ОХУ -н тэргvvлэх шувууны

аж ахуй Белореченское -ээс өндөг авч хэрэглэдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: zah zeeliin hugjil

2. Зах зээлийн боломж ба эрэлтийн хандлага Төлөвлөгөө

1. Зах зээлийн боломжийг судлах

2. Зах зээлийн эрэлтийн хандлагыг тодорхойлох

3. Дүгнэлт

Зах зээлийн эрэлтийн хандлагыг үргэлж мэдэж байх хэрэгтэй. Энэ нь

төлөвлөгөө хийхэд онцгой ач холбогдолтой. Үүний үр дүнд зах зээлүүдийн алинд

үйлчилгээгээ явуулах, аль нь удаан хугацаанд оршин тогтнох вэ гэдгийг мэдэж

болно.

2.1 Зах зээлиин боломж

Нийт зах зээлийн борлуулалтын хэмжээ буюу потенциалыг тодорхойлохын тулд

дараах томѐог ашиглана.

Q=n*p*g

Q-нийт зах зээлийн потенциал

n-бараа үйлчилгээ худалдаж авж болохуйц хэрэглэгч

p-нэгжийн дундаж үнэ

q-худалдан авах давтамж

“n” буюу бараа үйлчилгээ худалдаж авж болохуйц хэрэглэгчдийн тоог

тодорхойлох нь:

2009 оны 10сарын байдлаар Монгол улсад 2.724 мянган хүн тоологдоод

байна. Үүнээс 347.7 мянга нь 0-4 насны хүүхдүүд байна. Үлдэх 2.376.3 мянга нь 5-с

дээш насны буюу өндгийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэх чадвартай хүмүүс

байна. Хөдөлмөрийн насны хүн амын тоо 1642200 байгаа бөгөөд ЭЗИХА1-ын тоо

1054000 байна. Үүнээс ажиллагчдын тоо нь 1024100 байна. Хөдөлмөрийн насны

хүн амаас нийт ажиллагсадын тоог хасч нийт ажилгүй хүн 618100 байгааг

тодорхойлсон. Ажилгүй хүмүүсийг ядуу иргэдийн тоонд оруулан нийт худалдан

авах чадвартай иргэдийн тооноос хассан. Тиймээс нийт барааг худалдан авах

чадвартай хүний тоо 1758200 байна.

Нийт хүн амын 1.589.8 мянга нь хотод суурин амьдардаг ба үлдсэн 1.134.2 мянга

нь орон нутагт амьдарч байна.

“р” буюу нэгжийн дундаж үнийг тодорхойлох нь:

Улс даяар хэрэглэгдэж байгаа өндөгний дундаж үнэ 192 төгрөг байсан. (Эх сурвалж: Сарын блюттень 2010 оны 12 сар)

“q” буюу худалдан авах давтамжийг тодорхойлох нь:

1 ЭЗИХА-эдийн засгийн идэвхитэй хүн ам

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: zah zeeliin hugjil

2009 оны байдлаар нийт хүн амын жилийн дундаж өндөгний хэрэглээ нь 23

ширхэг байсан. (Эх сурвалж: Статистикийн эмхтгэл 2009)

Q=n*p*q=1758200*192*23=7’764’211’200

Энэ нь нийт зах зээлийн эрэлт буюу боломжийг харуулах бөгөөд нийт өндөгний зах

зээлийн нийт эрэлт 7764211200 байна.

2.2 Зах зээлийн эрэлтийн хандлага

1. Гулсах дунджийг ашиглан таамаглах

Ft+1=𝑺𝒕+𝑺𝒕−𝟏+⋯+𝑺𝒕−𝒏+𝟏

𝒏

Ft+1-ирэх жилийн (сарын) борлуулалтын таамаглал

St-одоогийн борлуулалт

St+1- өмнөх жилийн (сарын) борлуулалт

n-гулсах дунджийг тооцох жилийн(сарын) тоо

2010он хүртэлх борлуулалтын таамаглал(ширхэгээр)

Жил Борлуулалт Таамаглал Таамаглал

3 жил 6 жил

2002 4200000

2003 7100000

2004 16000000

2005 21300000 9100000

2006 19000000 14800000

2007 32400000 18766666.67

2008 47000000 24233333.33 16666666.67

2009 48900000 32800000 23800000

2010 42766666.67 30766666.67 Хүснэгт1 (Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл2002-2009)

2. Регрессийн шинжилгээ

Регрессийн шинжилгээг хамгийн бага квадратын аргаар тодорхойлно.

b=𝒏 𝑿𝒀− 𝑿 𝒀

𝒏 𝑿𝟐 −( 𝑿)𝟐 a=𝒀 -b𝑿 Y=a+bX

Он Жил(x) Үйлдвэрлэл(y) X*Y X*X

2005 1 21300000 21300000 1

2006 2 19000000 38000000 4

2007 3 32400000 97200000 9

2008 4 47000000 188000000 16

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: zah zeeliin hugjil

2009 5 48900000 244500000 25

Нийлбэр 15 168600000 589000000 55

Дундаж 3 33720000 117800000 11 Хүснэгт2 (Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл2005-2009)

Дээрх томъѐонд олсон үзүүлэлтүүдээ орлуулбал: b = 8320000 a = 8760000

Эндээс ойрын гурван жилийн борлуулалтыг таамаглавал:

Хэрвээ: X=6(дахь жил) бол Y2010 = 58680000

X=7(дахь жил) бол Y2011 = 66560000

X=8(дахь жил) бол Y2012 = 75320000

3. Шугаман регрессийн шинжилгээ (Microsoft Excel-ийг ашиглав)

Y X1 X2

Он Өндөг ширхэг

Хүн амийн тоо

Өрхийн дундаж орлого

2002 4200000 2475400 157171

2003 7100000 2504000 184639

2004 16000000 2533100 173110

2005 21300000 2562400 175116

2006 19000000 2594800 181165

2007 23400000 2635200 269472

2008 47000000 2683200 406667

2009 48900000 2735800 454854

2010 58214865 2763700 533091

2011 68840322 2807900 635818

2012 78762367 2852837 724741 Хүснэгт3 (Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл2002-2009)

R Square=0.9421 Y=-271899498.9+108.5*X1+56.75*X2

Өндөгний борлуулалтад хүн амийн тоо болон өрхийн дундаж орлого

нөлөөлөх хүчин зүйл нь болно гэж үзэн 2010-2012 хүтэлх таамаглалыг гаргав.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: zah zeeliin hugjil

3. Макро орчны судалгаа

3.1 Хүн ам зүйн хүчин зүйлс

Хүн ам зүйн хүчин зүйлийн нөлөөл нь хамгийн хүчтэй нөлөө үзүүлэгч бөгөөд

хүмүүсээс шалтгаалж байгаа хүчин зүйлсийг байнга тогмол судлаж байх

шаардлагатай.

Он Өндөг ширхэг

Хүн амийн тоо

2002 4200000 2475400

2003 7100000 2504000

2004 16000000 2533100

2005 21300000 2562400

2006 19000000 2594800

2007 23400000 2635200

2008 47000000 2683200

2009 48900000 2735800 Хүснэгт4 (Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл2002-2009)

Шинжилгээний дүнгээр детерминацийн коэффициент R=0,917 гарсан нь

борлуулалтын орлого хүн амын өсөлтийн түвшнээс өндөр хамааралтай байгааг

харуулж байна.

Он Өндөг ширхэг

Өрхийн дундаж орлого

2002 4200000 157171

2003 7100000 184639

2004 16000000 173110

2005 21300000 175116

2006 19000000 181165

2007 23400000 269472

2008 47000000 406667

2009 48900000 454854 Хүснэгт5 (Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл2002-2009)

Өрхийн дундаж орлого болон борлуулалтын хоорондын хамаарлыг мөн

дээрхий адил тооцоолж гаргасан бөгөөд R=0.889 гарсан нь хүмүүсийн орлого

ихсэх ихсэх тусам өндөг хэрэглэх нь ихсэхийг харуулж байна. Энэ нь өндөг

хэрэглэх ахиу хандлага өндөр байгааг илтгэнэ.

3.2 Боловсролын хүчин зүйл

Хүмүүсийн боловсролын түвшин өндөгний хэрэглээнд маш их нөлөөтэй юм.

Боловсролын түвшин өндөр хүмүүсийн хувьд өндөгний эрүүл мэндэд нөлөөлөх ач

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: zah zeeliin hugjil

холбогдлыг илүү мэдэж, мөн байнга хэрэглэхийг ч илүүд үздэг. Харин бага

боловсролтой иргэдийн хувьд зөвхөн хүнсний нэг бүтээгдэхүүн мэтээр хүлээн авч

хэрэглэдэг. Гэхдээ боловсролын түвшин нь орлогын түвшинд нөлөөлөх бөгөөд

хэрэглээнд ч нөлөөлөх юм. Боловсролын түвшин сүүлийн хэдэн жил нийлээд

эрчимтэй сайжирч оюутнуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна. Мөн

хүмүүсийн боловсролын түвшин нэмэгдэхийн хирээр эрүүл мэнддээ анхаарах нь

ихэсч аль болох эрүүл, байгалийн гаралтай, шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэхийг

илүүд үзэх болж мөн Боилогийн нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ихэсч байна.

Тиймд үүнийг дагаж өндөгний хэрэглээ ихэсч байна.

3.3 Эдийн засгийн хүчин зүйлс

Хүснэгт6 (Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл1998-2008)

Он 1998

1999

2000

2001

2002

2003

2004

2005

2006

2007

2008

2009

Өндөгний дундаж үнэ

155 140 128 117 110 98 107 150 127 146 164 175

Хүснэгт7 (Эх сурвалж: Монгол улсын статистикийн эмхтгэл1998-2009)

Сүүлийн үед монгол улсад хүнсний бүтээгдэхүүний инфляцийн түвшин

өндөр байгаа. Харин өндөгний үнийн түвшин огцом хэлбэлзэлтэй байгаа бөгөөд

үнийн түвшин 1998 оноос 2003 оныг хүртэл тасралтгүй буурч 2004 оноос огцом

өссөн юм. Гэхдээ өндөгний үнэ тийм өндөр биш ч хүмүүс олон ширхэгээр хулдаж

авдаг учир үнийн түвшин худалдан авалтад шууд нөлөөтэй болно.

Гаалийн татвар

Өндөгнийхөө тодорхой хэсгийн импортоор оруулж ирдэг учир энэ гаалийн

тарифийн нэмэгдэл өртгийг шингээж ирдэг. Энэ нь тарифийн өөрчлөлтөөс

өндөгний үнэ шууд хамаарна гэсэн үг. Манай улсын хувьд ДХБ2-д элсэн орсон ч

ОХУ элсэн ороогүй учир гаалийн тарифийн элдэв өөрчлөлт гарахад манай улсад

2 ДХБ-Дэлхийн худалдааны байгууллага

-20

0

20

40

60

1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008

Өндөгний үнийн өсөлт бууралтын хувь

Өндөгний үнийн өсөлт бууралтын хувь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: zah zeeliin hugjil

эрсдэл учирч болох юм. Учир нь ДХБ-д элсэн орсон улсууд гаалийн тарифийг маш

доогуур барих үүрэг хүлээдэг юм. ОХУ харин энэ үүргийн гадна байгаа юм.

3.4 Экологийн хүчин зүйлс

Тахианы фермийн тасалгааны температур нь 15-20 градус байх ѐстой

бөгөөд цаг агаарын өөрчлөлтийн үе болгонд тасалгааны градусыг нарийн хянаж

тэнцвэржүүлж байх шаардлагтай. Манай улсын хувьд цаг агаар цочмог

өөрчлөгддөг эрс тэс уур амьсгалтай учир энэ тал дээр маш өндөр хяналт ажиллаж

цаг агаарын урьдчилсан мэдээлэлийг тогмол мэдэж байх шаардлагатай. Мөн

тахианы хүнсэнд улаан буудай, шохой, шил зэрэг ордог. Иймд тэжээлийн хүнсийг

нь өвлийн цагт хүрэлцэхүйц хэмжээгээр нөөцлөх хэрэгтэй.

3.5 Соѐлын хүчин зүйл

Өндөг нь эрүүл зохистой хэрэглээнд зүй ѐсоор ордог. Харин манай улсын

хувьд өндөгний хэрэглээ нь харьцангуй бага бөгөөд баяр ѐслолын үеэр эрэлт нь

огцом өсдөг нь өндгийг тансаг хэрэглээ болгон үзэж болох юм. Харин хавар эрэлт

нь буурдаг.

Дүгнэлт Өндөг нь хэдийгээр монголчуудын хvнсний хэрэглээний өчvvхэн хэсгийг

эзлэж ирсэн боловч сvvлийн vед энэ тоо хэмжээ нэлээд өссөн нь ард тvмний

амьжиргааны тvвшин дээшилж байгаа, мөн чөлөөт зах зээлийн эдийн засаг

хэрэгжсэний vр дvнд хот, хөдөөгийн хvнсний бvтээгдэхvvний хангамж сайжирч,

сонголт өргөн болсон, гадаад, дотоод худалдаа хөгжснөөр импортын өндөг орж

ирдэг болсон, хувийн жижиг шувууны аж ахуйнууд олноор бий болсноор өндөгний

vйлдвэрлэл нэмэгдсэн нь ард тvмнийг энэ хvнсний бvтээгдэхvvнийг өргөнөөр

хэрэглэх эрэлт хэрэгцээг бий болгосон бизээ.

Дээрх шинжилгээнээс дүгнэж үзэхэд зах зээлийн боломж өндөр байгааг

харуулж байна. Хэрвээ монгол хүний нэг жилийн өндөгний хэрэглээг дэлхийн

төвшинд хүргэж чадвал зах зээлийн боломж 7,7 тэрбум биш, 150тэрбумд хүргэж

болох юм. Энэ нь хүн амын орлогын түвшин болон эдийн засгийн өсөлтөөс 100%

хамааралтай асуудал юм.

Дэлхийн хөгжингүй орнуудын жишгээс харахад нэг хүн өдөрт нэг өндөг

хэрэглэдэг бөгөөд тухайн улсын өндөглөгч шувууны тоо толгой хүн амынхаа

тоотой ойролцоо байдаг байна. Тиймд манай улс үсрэнгүй хөгжлийн үе шатандаа

орж чадвал энэ зах зээл дээр маш том амжилтыг олж болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: zah zeeliin hugjil

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: zah zeeliin hugjil

Гарчиг

1.Зах зээлийн хөгжил ба одоогийн нөхцөл байдал

1.1 Зах зээлийн хөгжил

1.2 Зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал

2. Зах зээлийн боломж ба эрэлтийн хандлага

2.1 Зах зээлиин боломж

2.2 Зах зээлийн эрэлтийн хандлага

3. Макро орчны судалгаа

3.1 Хүн ам зүйн хүчин зүйлс

3.2 Боловсролын хүчин зүйл

3.3 Эдийн засгийн хүчин зүйлс

3.4 Экологийн хүчин зүйлс

3.5 Соѐлын хүчин зүйл

4. Дүгнэлт

5. Ашигласан материал, номын жагсаалт 6. Хавсралт

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: zah zeeliin hugjil

Хураангуй

Сүүлийн жилүүд дэхь Монгол улсын хийт өндөгний хэмжээ болон түүний

борлуулалт хэтийн төлөвийг судалгааний арга зүйгээр тодорхойлох зорилготой.

Өндөр хөгжилтэй орнуудад өндөгний борлуулалт асар их байдаг яагаад гэвэл

өндөг эрүүл хүнс болж, хүний хүнсний хэрэгцээний нэлээд хэмжээг хангаж чаддаг.

Тиймээс Монгол улсын нэг хүнд ноогдох өндөгий хэмжэээг ихэсгэх нь эрүүл

мэнд болон хүнсний аюулгүй байдалд тус дөхөм болж чадна. Ерөнхийдөө манай

орны өндөгний борлуулалтын 80%-ийг Улаанбаатар хотод борлогддог, энэ нь

хөдөөний хүмүүс мал, газар тариалан, ХАА-тай илүү ойр амьдардаг бөгөөд тэд

хүнсний гол бүтээгдэхүүнээ өөрсдийн аж ахуйгаасаа авдагтай холбоотой юм. Мөн

тэдний хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэглээ бага байгаа өөр нэг шалтгаан

нь нэмэгдсэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн нь тэдний хувьд үнэтэй юм. Хэрвээ

өндөг мэтийн бүтээгдэхүүнийг хөдөөд хүргэвэл ширхэг тутам нь үнэтэй байх

болно.

Энэхүү судалгаанд шугаман регресс, гулсах дунджийг таамаглах зэрэг

аргуудыг хэрэглэсэн болно. Эдгээр аргуудаар прогноз хийхэд ерөнхийдөө

өндөгийн борлуулалт цаашдаа өсөх хандлагатай байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: zah zeeliin hugjil

Ашигласан материал

1. Ном, сэтгүүлүүд

Лекцийн материалууд

МУҮСГ “ Статистикийн эмхэтгэл - 2009” УБ

“Өндөг бидний амьдралд” УБ 2008

“Хүн амын хэтийн тооцоо судалгаа” УБ 2009

2. Интернет хуудсууд

www.egg.mn

www.nso.mn

www.google.com /images

en.wikipedia.org

www.nvts.mn

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: zah zeeliin hugjil

Хавсралт

year x y X*Y X*X

2006 1 181165 181165 1

2007 2 269472 538944 4

2008 3 406667 1220001 9

2009 4 454854 1819416 16

2010 5 533091 2665455 25

sum 15 1845249 6424981 55

avarage 3 369049.8 1284996 11

Y2011=635818

Y2012=724741

b=

𝒏 𝑿𝒀− 𝑿 𝒀

𝒏 𝑿𝟐 −( 𝑿)𝟐 a=𝒀 -b𝑿 Y=a+bX

Өрхийн дундаж оролгийг регрессийн аргаар таамаглав. “Хүснэгт 3” т ашигласан

өрхийн дундаж оролгын ирээдүйн хандлага.

“НВЦ”ХХК-ийн танилцуулга

Байгууллагын эрхэм зорилго

Төгс чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэгч болох

Алсын хараа

Хэрэглэгчдийн хүнсний хэрэгцээг найдвартай хангаж зах зээлд шинэ бүтээгдэхүүн-

үйлчилгээ-хэрэглээг бий болгодог эрхэм зорилго бүхий салбартаа тэргүүлэгч байх.

“НВЦ” ХХК нь өндөг, тахианы махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа

эрхлэх зорилгоор 1998 онд онд байгуулагдсан.1999 оноос өнөөг хүртэл ОХУ-ын

шувууны аж ахуйн “Белореченск” компанийн Монголд дахь албан ѐсны

дистрибьютерээр 11 дэх жилдээ ажиллаж байна. 2003 онд дотоодын өндөгний

үйлдвэрлэл эрхлэх зорилгоор “МОНЭГГ” охин компанийг өөрийн 100 хувийн

хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан. 2005 оноос эхлэн АНУ-аас тахианы махан

бүтээгдэхүүн импортлож эхэлсэн.Америкийн “Intervision foods” компанитай

хамтран ажилладаг.

Үндсэн үйл ажиллагааны чиглэл:

Өндөгний үйлдвэрлэл (Монгол улс,Төв аймаг, Баянчандмань сум)

Өндөгний импорт (ОХУ, АО “Белореченск”)

Тахианы махны импорт (АНУ, ”Intervision foods” LLC)

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: zah zeeliin hugjil

Тахианы махны үйлдвэрлэл (Монгол улс, ”МОНЭГГ” ХХК)

Төмс, хүнсний ногоо импорт (ОХУ, АО “Белореченское”)

Одоогийн байдлаар 1500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран

ажиллаж, гэрээгээр бүтээгдэхүүн нийлүүлдэг. Борлуулалт нь Монгол улсын нийт

өндөгний зах зээлийн 40%, тахианы махны 35%-ийг эзэлдэг. Нийслэлийн ХУД-ийн

нутаг дэвсгэрт өндөг, тахианы махны тусгай зориулалтын бөөний агуулахтай

бөгөөд 10 гаруй жилийн ажлын туршлага бүхий чадварлаг баг үйл ажиллагааг

явуулж байна. Нийт 120 гаруй ажиллагсадтай.

Улаанбаатар хотоос 60 км-т, Төв аймгийн нутагт орших шувууны аж ахуй нь

Голландын “HISEX” үүлдрийн 100000 өндөглөгч шувуутай, жилд дунджаар 25 сая

ширхэг өндөг үйлдвэрлэх хүчин чадалтай. “БАЯН” худалдааны тэмдэгтэй бренд

өндгийг зах зээлд гаргадаг.

2007 оны “Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж” “НВЦ” ХХК нь Монголын үндэсний

худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын өндөгний нийгэмлэг, Дэлхийн

өндөгний холбооны гишүүн байгууллага юм.

НВЦ-1 гэсэн дардастай манай улсад худалдаалагддаг орос цагаан өндөг нь

хэрэглэгчдийн 10 гаруй жилийн турш тасралтгүй хэрэглэж байгаа, танил болсон

нэр хүндтэй бүтээгдэхүүн юм.

“Белореченск” компани нь ОХУ-ын тэргүүлэх үйлдвэрийн нэг бөгөөд 3400

ажиллагсадтай. Эрхүү мужийн Усоль-Сибирск хотод байрлах шувууны аж ахуйн

шилмэл үүлдрийн 2,5 сая өндөглөгч шувуунаас жилд 500 гаруй сая ширхэг өндөг

гарган авдаг.

Өндөг үйлдвэрлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн маш олон төрлийн хүнсний

бүтээгдэхүүн үйлдвэрлэж Эрхүү болон зэргэлдээ мужуудын хүн амын хүнсний

хэрэгцээг хангахад чухал хувь нэмэр оруулдаг. Өндөг нь дээд зэргийн онцгой амт

чанартай байдгийн гол учир нь өөрсдийн тарьж ургуулсан сайн чанарын цэвэр

улаан буудайг, өндөр чанарын агууламж бүхий найрлагатай хоьж тахианыхаа

тэжээлийг үйлдвэрлэгдэгт оршдог байна.

www.zaluu.comwww.zaluu.com