1991 ОНООС ХОЙШХИ МОНГОЛ УЛС,
ОХУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА
МУ-Н ГАДААД БОДЛОГОД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТ
Монголд өрнөсөн ардчилсан тэмцлийн үр
дүнд 1990 онд МАХН-н Төв Хорооны Улс
төрийн товчоо огцорч, төр засгийн тэргүүн
нар солигдсон. Мөн ЗХУ 1991.12.25нд
ОУХ-ны субъект байхаа больсноор МУ-н
улс төр, үзэл суртал, ЭЗ-н оршин тогтнож
ирсэн орчин агуулга, хэлбэрийн хувьд
өөрчлөгдсөн.
БАЙГУУЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЭЛЦЭЭРҮҮД
Монгол, Оросын харилцаа хамтынажиллагааг зохицуулж буй 100 шахам гэрээ,хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна.
-Монгол-Ороvын худалдаа,эдийн засгийнхамтын ажиллагааны тухай ЗГХ-ынхэлэлцээр болон Худалдаа, эдийн засагшинжлэх ухаан техникийн талаар хамтранажиллах Монгол-Оросын ЗГХК байгуулахтухай хэлэлцээр /1991 он/
-Төлбөрийн тухай Засгийн газар хоорондынхэлэлцээр /1992 он/
-Монгол улс ОХУ-ын нутгаар дамжинтээвэр хийж, далайд гарах тухай Монгол, Оросын Засгийн газар хоорондынхэлэлцээр /1992 он/
-Монгол Улс,ОХУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ /1993 он/
-Байгаль орчны асуудлаар хамтранажиллах тухай Монгол-Оросын Засгийнгазар хоорондын хэлэлцээр/1994 он/
-Улаанбаатарын тунхаглал /2000 он/
-Хил орчмын хамтын ажиллагааны тухай ерөнхийхэлэлцээр /2000 он/
-Татварын хуулийг хэрэгжүүлэх асуудлаармэдээлэл солилцох, хамтран ажиллах тухайМонгол, Оросын Засгийн газар хоорондынхэлэлцээр /2001 он/
-Монгол- Оросын хамтарсан уул уурхайнбаяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйлажиллагааны тухай Монгол, Оросын Засгийн газархоорондын хэлэлцээр /2003 он/
-Монгол-Оросын худалдаа, эдийн засгийн хамтынажиллагааг 2006 - 2010 онд хөгжүүлэххөтөлбөр /2006 он/
-Монгол-Оросын хамтарсан аж ахуйн“Монголросцветмет” нэгдлийн үйл ажиллагаанытухай Монгол, Оросын Засгийн газар хоорондынхэлэлцээр /2007 он/
1990 он гарсаар хоёр орны харилцаанд байсан хамгийн тулгамдсан асуудлын нэг нь Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийг гаргах асуудал байсан ба энэ асуудлыг дипломат шугамаар хэлэлцэж тохиролцсоны дагуу хэлэлцээр байгуулж 1992 оны ХII сард Зөвлөлтийн сүүлчийн танк, цэрэг Монголоос буцсан.
Монгол-Хятадын харилцаа хэвийн болсон
Монгол Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд гишүүнээр элсэх боломжтой болсон.
Өөр нэг асуудал нь өр авлагын асуудал
байсан ба үүнийг шийдэхийн тулд 1996 он
хүртэл тохиролцоонд хүрсэн. Монголын
тухайн үеийн ЭЗ-т дарамт болохгүй
байхаар зохицуулахаар тохиролцсон.
2003 оны сүүлээр өрийн асуудлыг хоёр
тал эцэслэн шийдвэрлэсэн.
1991 оны эхээр ЗХУ ОУХ-ны субъект байхаа
болисноор Монгол-ЗХУ гэгдэж байсан
харилцааны гол агуулга Монгол-Орос
харилцааруу шилжсэн.
1991 оны хоёрдугаар сард МУ-н ерөнхий
сайд Д.Бямбасүрэн ЗХУ-д айлчлах үеэр
“БНМАУ, ЗСБНХОУ-н найрамдал, сайн
хөршийн хамтын ажиллагааны тухай
тунхаглал” байгуулсан.
Монгол-Оросын харилцааг шинэ шатанд
хүргэх хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр
1990-1991 онд МУ-н төрийн тэргүүн
М.С.Горбачевтой хоёр ч удаа уулзаж хоёр
талын харилцааг хөгжүүлэх талаар байр
сууриа нэгтгэсэн. Эдгээр алхамуудын эрх
зүйн үндэс нь 1966 оны Монгол,
Зөвлөлтийн холбоотны гэрээ байсан.
Гэсэн хэдий ч 1992 онд МУ-н шинэ үндсэн хууль батлагдсанаар 1966 оны холбоотны гэрээ МУ-н хувьд мөрдөгдөх эрх зүйн орчингүй болж ОХУ-тай улс төрийн гэрээг яарлтай байгуулах хэрэгтэй болсон.
1993 оны I сард МУ-н ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-н ерөнхийлөгч Б.Н.Ельциний урилгаар ОХУ-д айлчилсан нь Монгол, Оросын анхны дээд хэмжээний уулзалт болсон. Энэ уулзалтаар МУ, ОХУ-н найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан.
Уг гэрээг байгуулсанаар Монгол, Оросын
харилцааг ОУ-н нийтээр хүлээн зөвшөөрсөн
зарчим, хэм хэмжээний дагуу хөгжүүлэх эрх зүйн
суурь орчин бүрдэж, хоёр орны эрх тэгш харилцаа
бүрдсэн.
Монгол-Оросын Засгийн газар хоорондын
Комиссын анхдугаар хуралдаан 1992 онд
Улаанбаатар хотод болсноос хойш тус Комисс 11
удаа хуралдаж, хоёр улсын худалдаа, эдийн засаг,
шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг
өргөжүүлэн хөгжүүлэх, тулгамдсан асуудлуудыг
цаг тухай бүрт нь хэлэлцэн шийдвэрлэх талаар
тодорхой арга хэмжээ авсан.
1999-2004 оны хооронд ОХУ-ын БН Якут
(Саха) БН Тува, БН Алтай улсуудын Засгийн
газрын тэргүүн, Кемеров, Эрхүү, Чит
мужуудын болон Алтайн хязгаарын захирагч
нар Монгол Улсад, МУ-н Засгийн газрын
тэргүүн, зарим гишүүд, Аймгийн Засаг дарга
тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын зарим муж,
бүгд найрамдах улсуудад харилцан айлчилж,
Монгол Улсын Засгийн газрын байгууллагууд,
ОХУ-ын субъектуудын хамтын ажиллагааны
хэлэлцээр байгуулж, тэдэнтэй худалдаа,
эдийн засгийн шууд харилцаа хөгжүүлэхээр
болсон.
2000 оны сүүлээр ОХУ-н ерөнхийлөгч
В.В.Путины айлчлал нь Монгол, Оросын
найрамдалт харилцааг бататгах, хамтын
ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд түлхэц
өгсөн.
Энэ үеэр хоёр орны харилцаа, хамтын
ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлсон
“Улаанбаатарын Тунхаглал”-д гарын үсэг
зурснаас хойш Монгол Улс, ОХУ-ын
харилцаа, хамтын ажиллагаа мэдэгдэхүйц
идэвхижсэн.
ОХУ-ын Засгийн газрын дарга
М.М.Касьянов Монгол улсад 2002 оны 3
дугаар сард, 2003 оны 6 дугаар сарын
сүүлчээр Ерөнхий сайд Н.Энхбаяр ОХУ-д
албан ёсны айлчлал тус тус хийж улмаар
хоёр орны гүйцэтгэх засаглалын төв
байгууллагууд хоорондын харилцаа өмнөх
үеэсээ идэвхижиж өргөн хүрээг хамрах
болсон.
Хоёр орны хамтын ажиллагаанд
“Эрдэнэт”, “Монголросцветмет” хамтарсан
үйлдвэрүүд, хувь нийлүүлсэн “УБТЗ”
нийгэмлэг чухал байр суурь эзэлдэг.
Хоёр улсын нийслэл хотуудын харилцаа
хамтын ажиллагаа өргөжиж 2002 оны 9
дүгээр сард хамтын ажиллагааны
Протоколд гарын үсэг зурж Улаанбаатар
хотноо “Москва” хорооллыг барих ажил
эхэлсэн.
МУ-ын ерөнхийлөгчийн 2006 онд ОХУ-д
хийсэн айлчлалын үр дүнд ` москвагийн
тунхаглал`
ОХУ- ын ерөнхийлөгч Д.Медведев 2009
онд МУ-д хийсэн айлчлалын үр дүнд `
Стратегийн түншлэлийн харилцааг
хөгжүүлэх тухай тунхаглал` гаргасан.
2 улсын хооронд дээд өндөр түвшиний
харилцан айлчлал тогтмолжсон.
1994 онд баталж, 2011 онд шинэчилсэн
МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлалд
`ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай
байх нь МУ-ын гадаад харилцааны
бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд
тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй
харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн
хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ`
гэж заасан.
Гадаад харилцааг эдийн засагжуулах
бодлогын хүрээнд ОХУ-тай эдийн засгийн
харилцаагаа өргөжүүлэх бодлого явуулж
АШИГЛАСАН МАТЕРИАЛЬ
http://wisdomklub.miniih.com/index.php/hom
e/post/420
http://mfa.gov.mn/index.php?option=com_co
ntent&view=article&id=1183:-90-
&catid=58:2009-12-20-23-32-
18&Itemid=64&lang=mn
“МУ-н ХХ зууны гадаад бодлогын түүхэн
тойм”