Download pdf - Bie daalt 2

Transcript
Page 1: Bie daalt 2

Бие даалт-2

Уусмалын процентын концентраци олох бодлого

Процентын концентраци нь 100 грамм (жингийн) уусмал агуулагдаж байгаа ууссан

бодисын граммаар илэрхийлэгдэнэ.

Үүнд: С% = m1/m2 * 100%

энд m1 – ууссан бодисын масс

m2 – уусмалын масс

Уусмалын масс бол түүний эзэлхүүнийг нягтаар нь үржүүлсэнтэй тэнцүү байдаг.

m=g*V

Үүнд g – ууссан бодисын нягт V – уусмалын эзэлхүүн

С%=m1/g*V *100 болно

Жишээ 1,5% -ийн 200г содын уусмал бэлтгэхэд хэдэн грамм натрийн карбонат хэрэгтэй

вэ?

Бодох нь :

100%---------------5%

200г---------------х

Х= 200*5/100= 10г

Томьёо ашиглан бодвол:

m1=C ∗m /100=5∗200 /100=10г

m1 =C% m2/100= 5*200/100=10 Naг 2CO3

Жишээ

300г усанд 10г кальцийн нитратыг уусгасан уусмалын концентрацийг процентоор

илэрхийл

Бодох нь

300г +10г=310г уусмал

310---------10г

100г--------х Х=100*10/310= 3,225г буюу 3,225%

мөн С%= m1 /m1 + mH2O *100 = 10/10+300 *100=3,225%

Page 2: Bie daalt 2

Бие дааж бодох бодлого

1.5% -ийн 2300г кальцийн хлоридын уусмал бэлтгэхэд хэдэн грамм кальцийн хлорид

хэрэгтэй вэ?

2.300г усанд 50г хоолны давс уусгасан уусмалын концентрацийг процентоор илэрхийл

1. Хоолны давсны 5%ийн 10г уусмал бэлтгэхэд хичнээн хэмжээний юу юу орохыг бодож

олоод уусмалыг бэлтгэнэ үү

2. 10г давсыг 200г усанд уусгажээ. Уусмалын процентийн концентрацийг олно

уу?

3.15%- ийн 160г уусмал дээр 10г ус нэмжээ. Уусмалын процентийн концентрацийг ол

Уусмалын молийн концентраци олох бодлого

Молийн концентраци нь 1л уусмалд агуулагдаж байгаа ууссан бодисын грамм

-молекулын тоогоор илэрхийлэгдэнэ. Молийн концентрацийг дараах томьёогоор

илэрхийлнэ. См= m1*1000 /Mr*V (моль/л)

m1 -ууссан бодисын хэмжээ

Mr- ууссан бодисын молекул масс

V – уусмалын эзэлхүүн

Жишээ

Натрийн нитратын 500мл8 0,3 молтийн уусмалд агуулагдаж байгаа натрийн нитратын

массыг ол.

Бодох нь NaNO3 1 моль нь Mr = 85 г/моль учраас

NaNO3 Mr=85г

85 г NaNO3-------------------------1М

Хг------------------------0,3М Х=85*0,3/1=25,5гNaNO3

Page 3: Bie daalt 2

1000мл уусм.--------25,5г

500мл уусм.------------Х г Х=500мл*25,5/1000мл=12,75гNaNO3

Томьёо ашиглаж бодвол:

См= m1*1000 /Mr*V= 0,3*85*500/1000=12,75гNaNO3

Бие дааж бодох бодлого

Калийн нитратын 500мл8 0,3 молтийн уусмалд агуулагдаж байгаа калийн нитратын

массыг ол.


Recommended