13
Оршил Аж үйлдвэрийн салбар нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник, технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл юм. ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс,молибден,хайлуур жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно.

Монголын аж үйлдвэр

  • Upload
    ceo-zol

  • View
    177

  • Download
    3

Embed Size (px)

Citation preview

Page 1: Монголын аж үйлдвэр

ОршилАж үйлдвэрийн салбар нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн, дэвшилтэт техник, технологи, өндөр бүтээмж, өрсөлдөх чадвар бүхий экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэл,

үйлчилгээг хөгжүүлэх, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл юм. ДНБ-ий 21.4%-г аж үйлдвэр хангадаг

ба хөдөө аж ахуйн салбартай тэнцүүхэн байна (20.4%). Аж үйлдвэрлэлд барилгын материал, уул уурхай (нүүрс, зэс,молибден,хайлуур

жонш, цагаан тугалга, вольфрам, алт), газрын тос, хүнс ба ундааны бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн боловсруулалт, ноолуур, байгалийн

нэхмэл үйлдвэрлэл зэрэг орно.

Page 2: Монголын аж үйлдвэр

Хөгжил

1921 он гэхэд Монгол улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулахуйц үйлдвэр бараг үгүй байв. 1934 онд Монгол улсын Аж үйлдвэрийн тулгын чулуу болсон Аж үйлдвэрийн комбинатыг ашиглалтад

оруулсанаар Монголын үндэсний үйлдвэрлэлийн анхны суурь тавигджээ. Дэлхийн II дайны үед Монгол улс дотоодын нөөц бололцоогоо дайчлан улс 60 гаруй нэр төрлийн

бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон байна. 1921-1960 он Мал аж ахуй, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болсон үе 1960-1990 Хөдөө аж ахуйн орон болох зорилт тавив. 1990-ээд оны эхнээс төвлөрсөн эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжих үйл

явц өрнөхийн өмнө Монгол улын аж үйлдвэр ихээхэн хэмжээний ажлын байр бий болгодог, харьцангуй том, зохион байгуулалттай салбар байв.

Page 3: Монголын аж үйлдвэр

Аж үйлдвэрийн салбарыг ерөнхийд нь

Хүнд үйлдвэр Хөнгөн үйлдвэр Хүнсний

үйлдвэр

Page 4: Монголын аж үйлдвэр

Хүнд үйлдвэр

Уг салбарт хиймийн, уул уурхайн, эрчим хүч, төмөрлөгийн үйлдвэрлэлийг багтаана. Манай улсын хувьд энэ салбарт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” зэсийн баяжуулах үйлдвэр “Эрдэнэс-Тавантолгой” ХХК Багануурын уурхай, Налайхын нүүрсний уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр зэрэг томоохон газрууд өнөөдөр үйл

ажиллагаагаа явуулж байна.

Page 5: Монголын аж үйлдвэр

“Эрдэнэт” үйлдвэрМонгол-Оросын хамтран байгуулсан анхны уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” vйлдвэр нь зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог vйлдвэр юм. “Эрдэнэт” үйлдвэр жилд 25 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 3.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.

“Оюу-Толгой” Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших зэс, алт, мөнгө, молибден зэрэг ашигт малтмал бүхий уурхай юм. Одоо тус уурхайг ашиглах "Оюутолгой төсөл" хэрэгжиж буй. "Айвенхоу Майнз Монголия Инк" ХХК нь 2010 онд нэрээ "Оюутолгой" ХХК болгон өөрчилсөн бөгөөд Оюутолгойн ил уурхайгаас зэс, алт зэрэг ашигт малтмал олборлож, баяжуулан БНХАУ-д экспортлож буй компани юм. Оюутолгойн баяжуулах үйлдвэр нь хоногт 100.000 тонн хүдэр, жилд 35 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Технологийн хувьд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, батлагдсан эрсдэлгүй, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, бүрэн автоматчилагдсан үйлдвэр. 90-95 хувийн автоматжуулалттай учир хүний гар ажиллагаа багатай.

Page 6: Монголын аж үйлдвэр

Хөнгөн үйлдвэр

Оёдол, нэхмэл, сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл багтах ба манай улсын хувьд : “Арьс ширний үйлдвэр”, “Эрдэнэт” хивсний үйлдвэр, “Улаанбаатар хивс”, Дарханы нэхийний үйлдвэр, Ноос ноолуурын “Говь” компани зэрэг томоохон газрууд бий.

Page 7: Монголын аж үйлдвэр

Ноос, ноолуурын салбар

Ноос, ноолуур боловсруулах салбар өнөөгийн байдлаар Ноолуур гүн боловсруулах- 15, Ноос гүн боловсруулах- 4, анхан шатны боловсруулалтын угаах үйлдвэр- 25, нэхээсгүй эдлэл, барилгын дулаалгын материал үйлдзвэрлэгч- 4,  сүлжмэлийн дагнасан ЖДҮ- 80 гаруй, эсгий, эсгий эдлэлийн ЖДҮ- 70 гаруй, өрхийн  сүлжмэлийн болон эсгийний бичил  цех- 200, эсгий эсгий эдлэл үйлдвэрлэгч бичил цех тасаг, хоршоо 280 гаруй  ажиллаж байгаа бөгөөд  энэ салбарт нийтдээ 17000  гаруй хүн ажиллаж байгаагийн 90 хувь нь эмэгтэйчүүд, 50 орчим хувь нь  35 хүртэлх насны залуучууд байна.

2014 оны байдлаар жилд бэлтгэдэг нийт түүхий ноолуурын  30% гүн боловсруулалт, 60% анхан шатны боловсруулалт хийж, Ноосны салбарын хувьд  жилд бэлтгэдэг  нийт ноосны 91,7 хувийг буюу 21100 тонн ноосыг үндэсний үйлдвэрүүд худалдан авч нийт ноосны 60 хувьд гүн боловсруулалт хийж,  2014 онд 331,0  тэрбум төгрөгийн бэлэн бүтээгдэхүүн буюу 954,4 мян. ширхэг сүлжмэл,  743,6 мян.м2 хивс, 163,1 мян.м эсгий, 18,5 мян.ш тэмээний ноосон хөнжил, эсгий гутал 10,7 мян.хос-ийг үйлдвэрлэсэн байна. Үүнээс Бохир ноолуур 4035 тонн, Самнасан ноолуур 630,0 тонн, сүлжмэл бүтээгдэхүүн   300 гаруй мянган ш-ийн  300 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолсон байна.

Page 8: Монголын аж үйлдвэр

Говь

Монголын ноос, ноолуурын салбарын анхдагч “Говь” үйлдвэр нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж эдүгээ 30 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны 7 сард  “ЭФ СИ АЙ” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК өнөөг хүртэл хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол ямааны 100% ноолуур болон тэмээний ноос, сарлагийн хөөврөөр дэлхийн зэрэглэлийн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг “Говь” ХК нь үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ 5 ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ. 1300 гаруй чадварлаг боловсон хүчнийг эгнээндээ нэгтгэсэн “Говь” ХК жилдээ 1100 тн түүхий ноос, ноолуур 30 тн бөмбөгөн ноос, ноолуур 210 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай ба түүхий эд бэлтгэхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шатны үйлдвэрлэл, дамжлагыг 100% Монголдоо боловсруулдаг цорын ганц үйлдвэр юм.

Өнөөдөр гадаадын зах зээлд дэлхийн 30 гаруй орны 140-өөд харилцагчиддаа “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготойгоор 100% ноолууран, тэмээний ноосон болон сарлагийн хөөврөн бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд дотоодын зах зээлийн 70 гаруй хувийг дангаар эзэлдэг. 

Page 9: Монголын аж үйлдвэр

Хүнсний үйлдвэр

Байгалийн гаралтай, амьтны гаралтай, ус ундаа тос, амтлаг хүнс гэсэн төрлүүд бий. Манай улсад 1400 гаруй хүнсний үйлдвэр байдаг гэсэн тооцоо бий. Үүний дотор дотооддоо төдийгүй гадаадын улс орнуудад бүтээгдэхүүнээрээ танигдсан үйлдвэрлэгч компаниуд цөөнгүй бий.

“Атар Өргөө” ХКомпаниуд юм.

“Спирт бал бурам” ХК,

“АПУ” ХК

“Мандалговь” хүнс

“М Си Эс Кока Кола” ХХК

“Жүр үр” ХХК гэх мэт

Page 10: Монголын аж үйлдвэр

“Спирт бал бурам”

Компанийн тухайд 1943 онд Зүүнхараа хотноо анх ашиглалтад орж байсан Спиртийн заводыг 1973 онд өргөтгөн үйл ажиллагаагаа эхэлсэн. Өдгөө “Чингис”, “Хубилай”, “Хараа” архиуд болон бусад бүх дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг түгээлтийн сүлжээгээрээ дотоодын гадаадын зах зээлд худалдан борлуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа манай орны нүүр царайг харуулах хүнсний тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэгэн томоохон төлөөлөгч юм. Тус компани өнгөрөгч гуч гаруй жилийн хугацаанд Монгол улсын хэрэглээний спиртийг бүтэн ширхэгт улаан буудайн тансаг болон онцгой ангиллын цэвэр сдиртээр дангаараа хангаж ирсэн байна. 

Page 11: Монголын аж үйлдвэр

50 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Нийт аж ахуйн нэгжийн 98 хувь нь жижиг дунд үйлдвэр байдаг. Мөн 400 орчим хувьцаат компани байдаг нь нийт аж ахуйн нэгжүүдийн 2 орчим хувийг эзэлдэг хэдий ч дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа хувийн жин нь харьцангуй өндөр юм. Жишээ нь уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр, Цахилгаан станцууд нь улсын төсвийн талаас илүү хувийг бүрдүүлдэг. Жижиг дунд үйлдвэрт манай улсын нийт ажил эрхлэгчдийн 80 гаруй хувь нь ажилладаг. Мөн жижиг дунд үйлдвэр нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг эзэлдэг гэсэн тооцоо байдаг.

Манай улсын хэмжээнд:

Page 12: Монголын аж үйлдвэр

Тэгэхээр манай улсын хөгжлийн гол хөдөлгөгч хүч, ажлын байр бий болгох гол салбар нь жижиг дунд үйлдвэр юм. Мөн манай улсын хүн амын 60 орчим хувь нь хот суурин газар, 40 орчим хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Тиймээс төр засгаас үйлдвэржилтийн бодлогыг явуулахдаа хөдөө орон нутгийн хүмүүсийн хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд ямар үйлдвэрлэл шаардлагатай байгаатай холбогдуулж үйлдвэр байгуулах чигийг ялангуяа жижиг дунд үйлдвэрийн асуудал, шинэ механизм нэвтрүүлэх болон хүний хүчин зүйлийн асуудал дээр маш их анхаарал тавин ажиллаж байна.

Page 13: Монголын аж үйлдвэр

НҮБ-ын Ааж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын мэдээллээр хөгжиж буй орнуудын тогтвортой амжилтанд нөлөөлж буй олон хүчин зүйлийн нэг бол дэлхий дахины үнийн сүлжээнд холбогдох замаар экспортын салбарыг хөгжүүлэх мэдлэг чадвар юм. Энэ зорилгод хүрэх 2 арга зам байдаг.1-р арга нь дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал, чадавхийг сайн хөгжүүлэх . 2- Экспортоп чиглэсэн ГШХО-ыг татах явдал юм. Цаг хугацааны явцад энэ хоёр арга харилцан нэвчиж хослох хандлгатай болж байна.