58
Communications Regulatory Commission of Mongolia www.crc.gov.mn ¹15 (21) 2016 он IV улирал LIVE NEWS УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН [ Хуудас - 9 ] МОНГОЛ УЛСЫН РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТ [ Хуудас - 32 ] УЛААНБААТАР ХОТ, ОРОН НУТГИЙН ҮЗЭГЧДИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТ БОЛОН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ӨГЧ БУЙ ОЛОН НИЙТИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА [Хуудас - 15 ]

2016 4

Embed Size (px)

Citation preview

Page 1: 2016 4

Communications Regulatory Commission of Mongolia

www.crc.gov.mn

¹15 (21)2016 он IV улирал

LIVENEWS

УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ

ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН[ Хуудас - 9 ]

МОНГОЛ УЛСЫН РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТ[ Хуудас - 32 ]

УЛААНБААТАР ХОТ, ОРОН НУТГИЙН ҮЗЭГЧДИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТ БОЛОН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ӨНӨӨГИЙН

БАЙДАЛД ӨГЧ БУЙ ОЛОН НИЙТИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ

СУДАЛГАА[Хуудас - 15 ]

Page 2: 2016 4

2

Page 3: 2016 4

Дарга: С.АдъяасүрэнХХЗХ-ны дарга

Гишүүд:Д.Сэрээдорж

ХХЗХ-ны дэд дарга

Т.Наранмандах Хорооны хуралдааны нарийн бичгийн дарга

З.Эрдэнэчулуун ЗУХАГ-ын дарга

З.Амгалан РДЗХГ-ын дарга

С.Долгорсүрэн ЗБХГ-ын дарга

Ч.Эрдэнэбулган ЗЗҮТҮСГ-ын дарга

П.ЦэрэннямШЗГ-ын дарга

Сэтгүүлийн эрхлэгч:Б.Ундармаа

([email protected])

Хариуцлагатай нарийн бичгийн дарга

Б.Мягмарнаран([email protected])

Сэтгүүлийн дизайныг

£ADMARKET LLC-д

эхийг бэлтгэж хэвлэв.

Утас: 976-11-304257Факс: 976-11-327720

Цахим хаяг: www.crc.gov.mnЦахим шуудан: [email protected]

ЭНЭ ДУГААРТ...¹15 (21) 2016 он. IV улирал

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Хаяг: Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо. Метро бизнес төв.А блок. 5-р давхар. Сүхбаатар дүүрэг. Сүхбаатарын гудамж-13.Улаанбаатар-14201. Монгол Улс

СЭТГҮҮЛИЙН ЗӨВЛӨЛ

Communications Regulatory Commission of Mongolia

www.crc.gov.mn

¹11 (17)2015 он IV улирал

Д. ГАНТУЯА: ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АВТОМАТААР ТООЦООЛОН, МЭДЭЭЛЛИЙГ НЭХЭМЖЛЭХ ХЭЛБЭРЭЭР ГАРГАН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИЛГЭЭЖ БАЙНА[ Хуудас-19 ]

www.crc.gov.mn

ОЛОН УЛСАД ТООН РАДИОГИЙН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛСЭН БАЙДАЛ[ Хуудас-70 ]

ИНТЕРНЕТИЙН ДАРАА ҮЕИЙН СҮЛЖЭЭ (IPV6)-Д ШИЛЖИХ СУДАЛГААНЫ

ТАЙЛАН [ Хуудас-53 ]

9

15

26

32

34

45

53

54

УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ

ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН

УЛААНБААТАР ХОТ, ОРОН НУТГИЙН ҮЗЭГЧДИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТ БОЛОН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ӨГЧ БУЙ ОЛОН НИЙТИЙН

ҮНЭЛЭМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

ДЭЛГЭЦИЙН ЦААНА ХЭН БАЙНА ВЭ?

МОНГОЛ УЛСЫН РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТ

ТООН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН

ОТТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ЗОХИЦУУЛАЛТЫН БАЙДАЛ

"РАДИО ДАВТАМЖИЙН МЕНЕЖМЕНТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ХАНДЛАГА" СЭДЭВТ

ОЛОН УЛСЫН СЕМИНАР БОЛЛОО

“ДЭЛХИЙН ЦАХИЛГААН ХОЛБОО ICT ҮЗҮҮЛЭЛТ” 14 ДЭХ УДААГИЙН

СИМПОЗИУМД ОРОЛЦЛОО

Communications Regulatory Commission of Mongolia

www.crc.gov.mn

¹15 (21)2016 он IV улирал

LIVENEWS

УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ

ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН[ Хуудас - 9 ]

МОНГОЛ УЛСЫН РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРИЛАЛТ[ Хуудас - 32 ]

УЛААНБААТАР ХОТ, ОРОН НУТГИЙН ҮЗЭГЧДИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТ БОЛОН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ӨНӨӨГИЙН

БАЙДАЛД ӨГЧ БУЙ ОЛОН НИЙТИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ

СУДАЛГАА[Хуудас - 15 ]

Page 4: 2016 4

4

Харилцаа холбооны зохицуулах хорооноос салбарын хууль эрх зүй, хөгжлийн бодлогын шинэчлэлтийг гүнзгийрүүлэх арга хэмжээний хүрээнд зохицуулалтын арга хэрэгслээр зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийн шаардлагад нийцсэн шинэ төрлийн үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд түлхүү анхаарч, эдгээр чиглэлээр тусгай зөвшөөрөл эзэмшигч, хувийн хэвшилд хамтран ажиллан зохих дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна. 2016 онд манай байгууллага амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын зохицуулалтын үйл ажиллагааны шинэчлэлийн дагуу хорооны зохицуулалтын баримт бичгийг зохицуулалт, нөхцөл шаардлага, журам, зөвлөмж,

аргачлал, гарын авлага гэж нэр, төрлийг өөрчлөн хялбаршуулж, холбогдох агуулгыг шинэчлэн батлав. Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар салбарын зохицуулалтын орчинг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд зохицуулалтын баримт бичгүүдийг шинэчлэн батлаж хэрэгжүүлж байна. Үүнд: “Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016-2018 оны үйл ажиллагааны стратеги” баримт бичгийн боловсруулан батлах, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн үйлчилгээний шинэчлэлт, тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт, өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, тоон контент, давтамжийн хуваарилалт болон ашиглалт, үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээ, “Үүрэн телефон холбооны үйлчилгээний стандарт үнэ тарифын доод хязгаар” тогтоох, “Монгол Улсад Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэх зохицуулалтын чиглэл”, “Радио өргөн нэвтрүүлгийн аналог системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт“, “Шуудангийн харилцан холболтын журам”, “Харилцаа холбооы зах зээлд зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох аргачлал” батлах, Дараа үеийн үүрэн холбооны зохицуулалтын чиглэл болон үнэ тариф, төлбөрийн хэмжээг шинэчлэн боловсронгуй болгох зэрэг чиглэлээр зарчмын өөрчлөлт оруулсан журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичгүүд байна. Тус хорооноос салбарын хууль эрхзүй, бодлогын чиглэл, зохицуулалтын баримт бичгүүдийг цогцоор нь багтаасан “Харилцаа холбооны салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл”-ийг 2 удаа хэвлэн төрийн байгууллага, хувийн хэвшил, хэрэглэгчдэд үнэ төлбөргүй өгч, гарын авлага, зөвлөмжөөр хангаж ажиллаа.Үүрэн холбооны Дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем, шинэ үйлчилгээ, хэрэглээг нэвтрүүлэх төслийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэн хэрэгжүүлсэн, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, сүлжээ техник технологийн шинэчлэлтийг амжилттай гүйцэтгэж ажилласан бүх ААН-ийн удирдлага, инженер техникийн ажилтнууд, хамт олонд талархлаа илэрхийлье.Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, харилцаа холбооны зохицуулах хороо хамтран холбогдох талуудтай хамтран “Өргөн нэвтрүүлгийн тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Өнгөрсөн жил ажил хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, хамт олноо манлайлан ажилласан нэр бүхий 8 ажилтан, ажиллагсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагнагдлаа. Ирэх 2017 онд харилцаа холбоо, мэдээллийн салбарын хууль эрх зүйн орчинг шинэчлэх, хөгжлийн бодлогын баримт бичгийг холбогдох байгууллагатай хамтран боловсруулах, зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, өргөн нэвтрүүлэг болон контентын зохицуулалтыг төгөлдөршүүлэх, мэдээллийн дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх, төрийн цахим үйлчилгээг дэмжих, цахим засаглалыг бүрдүүлэх, мэдээллийн нууцлалт, аюулгүй байдлыг хангах чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллах, шинэлэг бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан иргэдийн эрэлт, хэрэгцээг хангасан мэдээлэл, харилцаа холбооны шинэ төрлийн хэрэглээ, үйлчилгээг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлэхээр төлөвлөөд байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА С.АДЪЯАСҮРЭН

Мэндчилгээ

Page 5: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 5

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм, хуралдааны дэгийн хүрээнд

удирдлагаас өгсөн удирдамж, чиглэл, 2016 оны үйл ажиллагааны Бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 4 дүгээр улиралд, Хорооны ээлжит хуралдааныг 1 удаа зохион байгуулав.

Тайлант хугацаанд, Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016 оны 12 дугаар

сарын 26-ны өдрийн ээлжит 9 дүгээр хуралдаанаар нийтдээ 5 асуудал хэлэлцэн 1 тогтоол баталж, хорооны хуралдааны 3 тэмдэглэлээр чиглэл, үүрэг даалгавар холбогдох газар, хэлтэст өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Тус хуралдаанаар Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн танилцуулсан Төсвийн ерөнхийлөн захирагч болон Ерөнхий менежерийн хооронд байгуулсан “Ерөнхий менежерийн 2016 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд тусгагдсан байгууллагын 2016 оны Бизнес төлөвлөгөөний зорилт, арга хэмжээ, заалтуудын биелэлтийн тайлан, холбогдох санхүү төсвийн гүйцэтгэлийг авч хэлэлцэв. Хорооны хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаар тэмдэглэлээр, “Ерөнхий менежерийн 2016 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлийн тайланд гишүүдийн саналыг тусган Монгол Улсын Ерөнхий сайд, ЗГХЭГ-т хүргүүлж тайлагнахаар тогтов.

Хорооны 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны “ХХЗХ-ны 2017 оны үйл ажиллагааны

бизнес төлөвлөгөө, хорооны төсвийн төслийн талаар авах арга хэмжээний тухай” тэмдэглэлийг хэлэлцэн гаргалаа. Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газраас нэгтгэн боловсруулсан Хорооны 2017 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөний төсөл, төсвийн төслийн талаар танилцуулгыг хуралдаанаар авч хэлэлцээд, хорооны гишүүдийн гаргасан саналыг тусган “Байгууллагын 2017 оны Бизнес төлөвлөгөө” болон холбогдох төсвийг Хорооны Даргын тушаалаар тус тус батлахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн “Байгууллагын 2017 оны Бизнес төлөвлөгөө” болон 2017 оны төсвийг Төсвийн ерөнхийлөн захирагч /Ерөнхий сайд/-тай 2017 онд байгуулах “Ерөнхий менежерийн 2017 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд нэгтгэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу ЗГХЭГ, Төсвийн ерөнхийлөн захирагч нарт баталгаажуулахаар тус тус хүргүүлэхээр болов. Төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан “Ерөнхий менежерийн 2017 оны үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг байгууллагын хэмжээнд зохион байгуулах, бүтцийн нэгж бүрээр төлөвлөн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хорооны дарга-д даалгав.

Хуралдаанаар Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газраас тус хорооны даргын 2016

МОНГОЛ УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДҮРЭМ, ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ХҮРЭЭНД УДИРДЛАГААС ӨГСӨН УДИРДАМЖ, ЧИГЛЭЛ, 2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 2016 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРАЛД, ХОРООНЫ ЭЭЛЖИТ

ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2016.IV улирал

1

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААНЫ 2016 ОНЫ 4 ДҮГЭЭР УЛИРЛЫН

ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАН

2

3

4

Page 6: 2016 4

6

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХУРАЛДААН

IV УЛИРЛЫН ТАЙЛАН

оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/220 тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, дүгнэлт болон “Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн талаар танилцуулга, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” асуудлыг авч хэлэлцээд, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Үүнд: Улаанбаатар хотод кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, үйл ажиллагаа явуулаагүй, эхлүүлээгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, сунгалтын хүсэлтийг тус хороонд ирүүлээгүй 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хорооны хуралдааны 19 дүгээр тэмдэглэлийн Хавсралт-1-д заасан Бизнес мэдээллийн суваг ХХК (Суваг: Бизнес ТВ-Нийгэм, эдийн засаг), Майнд вайд ХХК (Өргөө ТВ-Барилга, хот тохижилт, төлөвлөлт), Масс Коммуникейшн Групп ХХК (MMC-Хөгжим), Юу Би Медиа групп ХХК (BNB суваг-Нийгэм, эдийн засаг), Хүннү Медиа ХХК (Хүннү ТВ-Байгаль экологи, аялал жуулчлал), Атилла групп ХХК (ZTV-Цэнгээнт), Ягаан сувд ХХК (PP channel-Танин мэдэхүй) зэрэг 7 хуулийн этгээдийн Улаанбаатар хотод “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8.1, 8.12, 12.7-г тус тус үндэслэн дуусгавар болгох; шалгалтын үр дүнгээр хуралдааны тэмдэглэлийн Хавсралт-2-д заасан нэр бүхий 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэхээр тус хорооны хуралдааны тогтоолын хавсралтад оруулж шийдвэрлэх; шалгалтын үр дүнгээр Улаанбаатар хотод “Кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл бүхий Эн Ти Эн Эйч Ди Медиа групп ХХК (805/B/CH63), Дөрөв Кэй Мүүв ХХК (788/B/CH46)-д 2017 оны 2 дугаар улиралд багтаан үйл ажиллагаагаа эхлүүлэх, жигдрүүлэх хугацаатай үүрэг даалгавар өгөх нь зүйтэй гэж үзэв. Тэмдэглэлийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлага, хамтын ажиллагааны газар, Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газарт тус тус даалгаж, холбогдох мэдэгдэл, албан шаардлагыг албан тоотоор хүргүүлэхийг үүрэг болгосон.

2016 оны 4 дүгээр улиралд, Харилцаа холбооны зохицуулах ээлжит 1 удаагийн хорооны

хуралдаанаар баталсан 2016 оны 52 тоот тогтоолын хавсралтаар:

¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтуудыг

дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Нэгдүгээр хавсралтаар 12 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийг шинээр олгох;

¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2 дах заалтуудыг тус тус үндэслэн тогтоолын Хоёрдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд өөрчлөлт оруулах;

¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.3, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дах заалтыг үндэслэн тогтоолын Гуравдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх;

¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13.1 заалтыг үндэслэн тогтоолын Дөрөвдүгээр хавсралтаар 3 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлэх;

¾ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14.1.1, 14.1.5, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 12.1.1, Дүрмийн 3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтыг үндэслэн тогтоолын Тавдугаар хавсралтаар 5 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий Сайдын захирамжаар тус хорооны даргыг чөлөөлөх, томилох, хорооны

гишүүдийг чөлөөлөх, томилох шийдвэрүүд 2016 оны 9, 11, 12 дугаар сард тус тус гарсан болно. Үүнд: 2016 оны 53 тоот захирамжаар Харилцаа холбооны зохицуулах хорооны даргаар С.Адъяасүрэнг томилж, Б.Балгансүрэнг чөлөөлсөн. Түүнчлэн Ерөнхий сайдын 2016 оны 121 дүгээр захирамжаар Ц.Жадамбаа, 122 дугаар захирамжаар Н.Баттогтох, Р.Отгонтулга, Б.Амгаланбаатар нар, 124 тоот захирамжаар Б.Мөнхбат нарыг тус тус Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээс чөлөөлж, Ц.Даваажамц нь хорооны гишүүнээс өөрчлөгдөөгүй. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 54 тоот захирамжаар Б.Балгансүрэнг хорооны орон тооны бус гишүүнээр, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 133 тоот захирамжаар хорооны гишүүн Ерөнхий сайдын зөвлөх Ц.Нямдорж, ХЗДХЯ-ны газрын дарга Э.Энхтуяа, Э.Алтанбагана нар томилогдсон. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны шинээр томилогдсон гишүүдийн мэдээллийг байгууллагын цахим хуудаст байршуулсан болно.

3

5

Page 7: 2016 4

2016. I улирал www.crc.gov.mn 7

57%

Харилцаа холбооны зохицуулах хороонд иргэн, ААН, байгууллагаас ирүүлсэн өргөдөл гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”, “Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн санал, гомдлыг хүлээн авах, хянах, шийдвэрлэх” журмын тавдугаар зүйлд заасны дагуу хуулийн хугацаанд шийдвэрлэсэн тайланг танилцуулж байна.

Тус хороонд тайлант хугацаанд буюу 2016 оны 01 дүгээр 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 468 гомдол, санал хүсэлт ирсний 462 хүсэлтийг шийдвэрлэсэн ба шийдвэрлэлтийн явц 98,7 % үлдсэн 6 гомдол санал нь шийдвэрлэх хяналтын хугацаанд байна. 2015 онтой харьцуулахад нийт санал хүсэлтийн тоо 4,3% хувиар буурсан.

Иргэд болон аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг хүлээн авч бүртгэлжүүлэн холбогдох журмын дагуу холбогдох алба, мэргэжилтнүүд, үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад шилжүүлэн түргэн шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээг авч ажилласан.

Хэрэглэгчийн гомдол, саналыг дүгнэж үзэхэд үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай, нэр төрд халдсан гомдол тодорхой хувийг, дийлэнх хувийг Засгийн газрын “11-11” төвөөр ирсэн гомдлууд мөн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсэн шалгуулахаар тус хороонд ирүүлсэн байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭНСАНАЛ, ГОМДЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТАЙЛАН2016 ОНЫ IV УЛИРАЛ

Тус хорооны утсаар хандсан

Албан тоотоор хандсан

Засгийн газрын www.11-11.mn төв

№ Гомдол орж ирсэн төрлүүдӨргөдөл,

гомдлын тооШийдвэрлэсэн

Шийдвэрлээгүй хяналтын хугацаанд

байгаа

1 Тус хорооны утсаар хандсан 67 67 0

2Албан бичгээр

Үйлчилгээний чанар, төлбөр тооцоотой хамааралтай хэрэглэгчийн гомдол

46 44 2

3 Контент, нэр төрд халдсан гомдол 40 40 0

4 Радио долгионы нөлөөлөлтэй холбоотой 47 46 1

5 Засгийн газрын www.11-11.mn төвөөс орж ирсэн 268 265 3

Нийт 468 462 6

29%

14%

Тайлан

График 1. Гомдол, санал хүсэлт орж ирсэн суваг

Page 8: 2016 4

8

Тайлан

Тус хороонд Засгийн Газрын “11-11” төвөөр дамжуулан 2016 оны IV улиралд мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд ирүүлсэн нийт санал хүсэлт, гомдлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг хүргэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН 11-11 ТӨВӨӨР ИРСЭН МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ИРҮҮЛСЭН САНАЛ ХҮСЭЛТ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ 2016 ОНЫ IV УЛИРАЛ

Саналын хяналт

Саналын төрөл

Шийдвэрлэлтийн чанар

2121

0 2.5 7 12.5 17.5 22.55 10 15 20

Харилцаа холбооны зохицуулах хороо

Саналын тоо

173

0

0

02

5

6 10 14 184 8 12 16

Харилцаа холбооны зохицуулах хороо

Саналын тоо

Хаагдсан-21

Санал хүсэлт-17 Гомдол-3Шүүмжлэл-1

НийтХаагдсанНээлттэй

Санал хүсэлтШүүмжлэлГомдол

Хурдан-20 Удаан-1 Хариулсан-0 Шийдвэрлээгүй-0

Уг хүснэгтээс харахад тус төвөөр дамжуулан тус хороонд 2016 оны IV улиралд нийт 21 санал хүсэлт, гомдол, шүүмлэл, өргөдөл ирүүлжээ. Үүний ихэнх хувийг гомдол, санал хүсэлт эзэлж байгаа бөгөөд тухай бүрт хариулт өгч хяналтын хугацаанд барагдуулан шийдвэрлэсэн байна.

Page 9: 2016 4

2016. I улирал www.crc.gov.mn 9

ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО, ХУГАЦАА

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт хяналтын газраас үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилтийг тогтмол хийх ажлын хүрээнд Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн чанарын хэмжилт шалгалтыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд оргил ачааллын цагаар хийж гүйцэтгэлээ. ХЭМЖИЛТ ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ, ЧИГЛЭЛ

Ажлын хэсэг дараах шалгуур үзүүлэлтийн хүрээнд хяналт, шалгалтыг гүйцэтгэв. Үүнд: Улаанбаатар хотын хэмжээнд Баянзүрхийн товчооноос баруун болон хойд аймгуудын шинэ тээврийн товчоо, Зайсангийн амаас Санзай зуслан хоорондох төв зам дагуух үүрэн холбооны LTE системийн бааз станцууд хамрагдлаа.

¾ “Мобиком корпораци ХХК”-ийн үүрэн холбооны LTE сүлжээний өгөгдөл дамжуулах чанарын хэмжилт; ¾ “Юнител ХХК”-ийн үүрэн холбооны LTE сүлжээний өгөгдөл дамжуулах чанарын хэмжилт;

ДҮГНЭЛТ

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-ИЙН LTE СИСТЕМИЙН ХЭМЖИЛТИЙН ҮР ДҮН

Metric Target Value PASS/FAIL

Call Setup Failure Rate (%) 1.00% 0.33% PASS

Attach Time (msec) 100.00 551047.70 FAIL

Traffic Failure Rate (%) 1.00% 49.29% FAIL

Dropped Call Rate (%) 1.00% 0.00% PASS

Error Call Rate (%) 2.00% 0.00% PASS

Timeout Call Rate (%) 1.00% 20.52% FAIL

Pending Call Rate (%) 1.00% 0.00% PASS

Total Number of Call Attempt 921

Throughput Overview

Metric Target (Mbps) Value (Mbps) PASS/FAIL

95% Percentile of PHY DL Throughput 10.00 32.72 PASS

95% Percentile of PHY UL Throughput 5.00 12.88 PASS

95% Percentile of TCP DL Throughput 0.00 0.00 PASS

95% Percentile of TCP UL Throughput 0.00 0.00 PASS

95% Percentile of APP DL Throughput 10.00 26.80 PASS

95% Percentile of APP UL Throughput 5.00 10.73 PASS

УЛААНБААТАР ХОТЫН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ ЧАНАРЫН ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН

Тайлан

Page 10: 2016 4

10

RF Performance Overview

Metric Target Value PASS/FAIL

95% Percentile of RSRP (dBm) -70.00 -64.12 PASS

95% Percentile of RSRP0 (dBm) -70.00 -64.36 PASS

95% Percentile of RSRP1 (dBm) -70.00 -67.70 PASS

95% Percentile of RSRQ0 (dB) -10.00 -6.26 PASS

95% Percentile of RSRQ1 (dB) -10.00 -6.17 PASS

95% Percentile of RSSI0 (dBm) -65.00 -40.16 PASS

95% Percentile of RSSI1 (dBm) -65.00 -43.78 PASS

95% Percentile of CINR0 (dB) 20.00 27.92 PASS

95% Percentile of CINR1 (dB) 20.00 27.87 PASS

95% Percentile of CQI Metric0 12.00 15.00 PASS

95% Percentile of CQI Metric1 12.00 14.90 PASS

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-ИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ХЭМЖИЛТ

Page 11: 2016 4

2016. I улирал www.crc.gov.mn 11

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-ИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ ӨГӨГДӨЛ ТАТАХ ХУРДНЫ ХЭМЖИЛТ

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК-ИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ ӨГӨГДӨЛ ИЛГЭЭХ ХУРДНЫ ХЭМЖИЛТ

Page 12: 2016 4

12

RF Performance Overview

Metric Target Value PASS/FAIL

95% Percentile of RSRP (dBm) -70.00 -72.59 FAIL

95% Percentile of RSRP0 (dBm) -70.00 -73.63 FAIL

95% Percentile of RSRP1 (dBm) -70.00 -74.52 FAIL

95% Percentile of RSRQ0 (dB) -10.00 -7.46 PASS

95% Percentile of RSRQ1 (dB) -10.00 -7.39 PASS

95% Percentile of RSSI0 (dBm) -65.00 -47.93 PASS

95% Percentile of RSSI1 (dBm) -65.00 -48.93 PASS

95% Percentile of CINR0 (dB) 20.00 23.72 PASS

95% Percentile of CINR1 (dB) 20.00 23.62 PASS

95% Percentile of CQI Metric0 12.00 14.51 PASS

95% Percentile of CQI Metric1 12.00 #N/A PASS

ЮНИТЕЛ ХХК-ИЙН LTE СИСТЕМИЙН ХЭМЖИЛТИЙН ҮР ДҮН

Ерөнхий үзүүлэлтүүд Target Value PASS/FAIL

Call Setup Failure Rate (%) 1.00% 0.00% PASS

Attach Time (msec) 100.00 41.30 PASS

Traffic Failure Rate (%) 1.00% 0.00% PASS

Dropped Call Rate (%) 1.00% 0.00% PASS

Error Call Rate (%) 2.00% 0.11% PASS

Timeout Call Rate (%) 1.00% 9.25% FAIL

Pending Call Rate (%) 1.00% 0.00% PASS

Total Number of Call Attempt 930

Throughput Overview

Metric Target (Mbps) Value (Mbps) PASS/FAIL

95% Percentile of PHY DL Throughput 10.00 36.41 PASS

95% Percentile of PHY UL Throughput 5.00 24.70 PASS

95% Percentile of TCP DL Throughput 0.00 0.00 PASS

95% Percentile of TCP UL Throughput 0.00 0.00 PASS

95% Percentile of APP DL Throughput 10.00 30.54 PASS

95% Percentile of APP UL Throughput 5.00 23.52 PASS

Page 13: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 13

ЮНИТЕЛ ХХК-ИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ХЭМЖИЛТ

ЮНИТЕЛ ХХК-ИЙН ҮҮРЭН ХОЛБООНЫ LTE СҮЛЖЭЭНИЙ ӨГӨГДӨЛ ТАТАХ ИЛГЭЭХ ХУРДНЫ ХЭМЖИЛТ

Page 14: 2016 4

14

ДҮГНЭЛТ

Улаанбаатар хотын үүрэн холбооны LTE сүлжээний хамрах хүрээний хэмжилт. Үүнд: Мобиком корпораци ХХК 51.18% сүлжээний тархалттай байна. Юнител ХХК 99.84% сүлжээний тархалттай байна.

Хэмжилтээс үзэхэд Мобиком корпораци ХХК өөрийн LTE сүлжээг өргөтгөж байгаа боловч «Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах журам»-ын хавсралт 1-д заасан үүрэн холбооны үйлчилгээний хамрах хүрээ нь 99%-иас их байх нөхцөл шаардлагыг одоогийн байдлаар хангахгүй байна.Иймд Мобиком ХХК нь Улаанбаатар хотын алслагдсан чиглэлүүдэд үүрэн холбооны LTE үйлчилгээ хүргэж буй бааз станцуудын тоог нэмж, сүлжээгээ өргөтгөн сүлжээний хамрах хүрээг өргөтгөх шаардлагатай байна.

Дээрх хэмжилт нь олон улсад баримталж буй LTE системийн өгөгдөл татах дундаж хурд 10Мб/c, өгөгдөл илгээх дундаж хурд 5Мб/c-ээс их байх шаардлагыг Мобиком корпораци ХХК болон Юнител ХХК-иуд нь бүрэн хангаж ажиллаж байна.

Page 15: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 15

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “УЛААНБААТАР ХОТ, ОРОН НУТГИЙН ҮЗЭГЧДИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТ БОЛОН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ӨГЧ БУЙ ОЛОН НИЙТИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА”-г 2016 оны 3-4-р улиралд судалгааны зөвлөх үйлчилгээний тендерт шалгарсан судалгаа шинжилгээний Эм Эм Си Жи (MMCG) ХХК –р хийж гүйцэтгүүлсэн.

Тус судалгааны зорилго нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 15 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-т тусгасан телевиз, сувгуудын хөтөлбөрт тавигдах нөхцөл шаардлага, зохицуулалтын талаарх үзэгчдийн байр суурь, үзэгч олон нийтийн хэрэгцээ шаардлагыг тодруулах судалгааг мэргэжлийн судалгааны байгууллагаар гүйцэтгүүлж, цаашид өргөн нэвтрүүлгийн зохицуулалтыг тодорхойлох, хууль эрхзүй, бодлого, зохицуулалтыг сайжруулахад судалгааны үр дүн, судалгаагаар хөндсөн асуудлыг анхаарч үзэх, шаардлагатай судалгааны материалаар хангахад чиглэсэн юм.

Түүнчлэн судалгаагаар нийт хүн амын мэдээлэл авч буй хэлбэр, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хэрэглээ, телевиз үзэлтийн байдал болон Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, сувгуудаас үзэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн нэвтрүүлэгтэй, олон талт, шуурхай мэдээ, мэдээлэл болон тухайн орон нутгийнхаа мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэдэг, хүүхэд залуучуудад зориулсан нэвтрүүлэгтэй зэрэг тодорхой чиглэлүүдээр үзэгчдийн үнэлгээ өндөртэй телевиз, сувгуудыг тодорхойлсон болно.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Маркетинг, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа үйлчилгээний (ISO 20252:2012) стандартын дагуу телевиз үзэгчдийг төлөөлүүлэн нийслэл Улаанбаатар хотын 8 дүүрэг, 20 аймгийн 24 сум сууринд 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ хүрээнд тоон болон чанарын судалгааг зохион байгуулсан байна. Энэ удаад судалгааны ерөнхий дүн, мэдээллээс товчлон хүргэв.

СУДАЛГААНЫ ТӨРӨЛ

Улаанбаатар хот, орон нутгийн үзэгчдийн телевиз үзэлт болон өргөн нэвтрүүлгийн өнөөгийн байдалд өгч буй олон нийтийн үнэлэмжийг тодорхойлох судалгааг дараах аргачлал арга зүйн дагуу гүйцэтгэсэн.

Судалгааны ажлын хүрээнд дараах судалгааг хийсэн. Үүнд:1. Телевиз үзэгчдийн тоон судалгаа: Өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалт, телевиз үзэлт, телевизүүдийн

нэвтрүүлэг, агуулгын талаарх олон нийтийн санаа бодлыг тодруулах зорилго бүхий үзэгчдийн түүвэр судалгааг Улаанбаатар хот, 20 аймгийн 24 сум сууринд зохион байгуулсан.

2. Телевиз үзэгчид болон тухайн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн чанарын судалгаа: Өргөн нэвтрүүлгийн контентийн зохицуулалт, телевизүүдийн нэвтрүүлгийн талаарх олон нийтийн санаа бодлыг тодруулах фокус бүлгийн ярилцлагыг үзэгчдийн төлөөллийг оролцуулан, ганцаарчилсан ярилцлагыг телевизийн салбарт олон жил ажилласан, туршлагатай мэргэжилтнүүдийг оролцуулан зохион байгуулсан.

3. Ажиглалт судалгаа: Телевизийн суваг, нэвтрүүлгүүдийн албан ёсны вэб хуудас, Фэйсбүүк зэрэг сошиал хуудасны дагагчдын тоо, хандалтын тоо, тэдгээр дээр бичигдсэн санал сэтгэгдлүүд зэрэг тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийж, суваг, нэвтрүүлгийн агуулгын талаарх олон нийтийн санаа бодлыг илрүүлэх нэг мэдээллийн эх сурвалж болгон ашиглан ажиглалт хийж, дүн шинжилгээ хийсэн.

Судалгаа

УЛААНБААТАР ХОТ, ОРОН НУТГИЙН ҮЗЭГЧДИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭЛТ БОЛОН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ӨГЧ БУЙ ОЛОН НИЙТИЙН

ҮНЭЛЭМЖИЙГ ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

Page 16: 2016 4

16

Статистикийн ерөнхий газрын мэдээллээр 2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 2990.2 мянган хүн оршин сууж байгаагийн 66.1% нь буюу 1976.1 мянга нь 16-64 насны иргэд байна. Судалгааны MMCG компанийн 2014 оноос хойш жил бүр зохион байгуулж байгаа “Үндэсний Брэнд, Медиа Атлас” судалгааны 2015 оны дүнгээр Монгол Улсын 16-64 насны хүн амын 98 хувь нь телевиз үздэг байна. Тиймээс уг насны бүлэг нь телевиз үзэгчдийг бүрэн төлөөлж чадах юм.

Телевиз үзэгчдийн үнэлгээ, санал бодолд тулгуурлан судалгааны үр дүнг гаргах учраас телевизийн нэвтрүүлгийг үзэх хүрээгээр судалгааны газар зүйн хамрах хүрээг тодорхойллоо. Судалгаанд Улаанбаатар хотын 8 дүүрэг (Багахангай дүүргээс бусад), 20 аймаг (Говьсүмбэр аймгаас бусад)-ийн аймгийн төвийн 20 сум, бусад 4 сум, нийт 24 сумыг хамруулсан. Аймгийн төвөөс бусад сумд, тухайлбал Дархан-Уул аймгийн Шарынгол сум, Дорноговь аймгийн Замын-Үүд сум зэрэг сумын хувьд сумын төвийн багийн хүн амын тоогоор судалгааны хамрах хүрээг тодорхойллоо.

Ийнхүү 2015 оны жилийн эцсийн Монгол Улсад оршин суугаа хүн амын тоонд үндэслэн судалгааны эх олонлогийг тодорхойлоход Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн хувьд 16-64 насны 850,010, Багануур дүүрэгт 18,899, Налайх дүүрэгт 23,258, сонгогдсон 20 аймгийн төвийн сумдад 407,362, бусад 8 сумын төвд 44,424 хүн ам оршин сууж байна.

СУДАЛГААНЫ ЗАРИМ ДҮНГЭЭС

Монгол Улсын хувийн ТЕЛЕВИЗИЙН ХЭРЭГЛЭЭ хамгийн өндөр байгаа бөгөөд нийт хүн амын 99% нь телевизээс мэдээлэл авдаг.

Үүний дараагаар ИНТЕРНЕТИЙН ХЭРЭГЛЭЭ өндөр байгаа бөгөөд нийт хүн амын 62% нь интернет ордог байна.Харин сонин, сэтгүүлээс мэдээлэл авах хандлага өндөр байгаа хэдий ч давтамжийн хувьд төдийлөн их ордоггүйгээс

гадна олдсоноо унших хандлага их байна

Жич: Эх олонлогийн хэмжээ n=1'939'882, Үндэсний брэнд медиа хэрэглээний судалгаа, 2015

"ТВ үздэг""Сонин уншдаг""Сэтгүүл уншдаг""ФМ сонсдог""Интернэт ордог""Утсаараа интернетэд ордог"Сард 1 удаа"Кино театрт кино үздэг"

МЕДИА ХЭРЭГСЛҮҮДИЙН

ХЭРЭГЛЭЭ

Зураг 1. Медиа хэрэгслүүдийн хэрэглээ

УЛАМЖЛАЛТ МЕДИА ХЭРЭГСЛҮҮД

ШИНЭ МЕДИА ХЭРЭГСЛҮҮД

ГАДНАХ МЕДИА ХЭРЭГСЛҮҮД

ТЕЛЕВИЗ ҮЗЭХ ЕРӨНХИЙ ХАНДЛАГА

Судалгаанд оролцогчдоос телевизийн нэвтрүүлгийг ихэвчлэн ямар төхөөрөмжөөр дамжуулан үздэг болохыг тодруулахад нийт хэрэглэгчдийн 97.9% нь телевизээр дамжуулан үздэг гэж хариулжээ. Харин үлдсэн 2.1% нь л компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглаж онлайнаар телевиз үздэг байна. Улаанбаатар хотын 25 хүртэлх насны залуус компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглаж телевиз үзэх хандлага өндөр байгаа бол нас ахих тусам телевизээр дамжуулан үзэх хандлага нэмэгдэж байна. Мөн Улаанбаатар хотын үзэгчид орон нутгийн үзэгчидтэй харьцуулахад гар утас, компьютер, таблет ашиглаж онлайнаар үзэх хандлага 2.5 нэгж хувиар өндөр байна.

Page 17: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 17

0.9%1.2%

97.9%

0.9% Гар утас, таблет

1.2% Компьютер ашиглан онлайн

97,9% ТВ-ээр

График 1. Телевизийн нэвтрүүлгийг дамжуулан үзэж буй төхөөрөмж

ЯМАР ТӨХӨӨРӨМЖӨӨР ТВ ҮЗДЭГ ВЭ?

Судалгаанд оролцогчдын телевизийн нэвтрүүлгийг ихэвчлэн ямар төхөөрөмжөөр дамжуулан үздэг болохыг тодруулахад нийт хамтрагчдийн 97,98 нь телевизээр дамжуулан үздэг гэж хариулжээ. Харин үлдсэн 2,18 нь компьютер, гар утас, таблет зэрэг төхөөрөмжийг ашиглаж онлайнаар телевиз үздэг байна.

График 2. Телевиз үзэж буй төхөөрөмж

98%

1%

Зураг 4. Телевиз үзэж буй нас болон байршил

1%

Хот 96.4%Орон нутаг 98,9%

100% 99% 93%100% 95%нас нас нас нас нас

36 - 45 26 - 36 22 - 25 16 - 2146+ тай

Page 18: 2016 4

18

Судалгаанд хамрагдсан телевиз үзэгчдийн 15% нь өдөрт дунджаар 2 орчим цагийг, 46% нь 2-4 цагийг, 31% нь 5-8 цагийг, 8% нь 9 болон түүнээс дээш цагаар телевизийн нэвтрүүлэг үздэг байна.

Өдөрт 9 цагаас их

Өдөрт 5 - 8 цаг орчим

Өдөрт 2 - 4 цаг орчим

Өдөрт 2 цаг орчим

46% 8%

15%

31%

ДУНДАЖ ХУГАЦАА

ӨДӨРТ 2 ЦАГИЙГ

ӨДӨРТ 2-4 ЦАГИЙГ

ӨДӨРТ 5 + ЦАГИЙГ

ТЕЛЕВИЗ ҮЗЭХЭД ЗАРЦУУЛЖ БУЙ ХУГАЦАА

НИЙТ СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН

15%

4.7 ЦАГ

46%

39%

График 3. Телевиз үзэхэд зарцуулж буй цаг

Телевизийн нэвтрүүлэг үзэж буй цагуудыг ажлын болон амралтын өдрөөр салган харвал ажлын өдрүүдэд 19 цагаас 23 цагийн хооронд хамгийн их үзэх хандлагатай буюу судалгаанд оролцогчдын 76%-80% нь үздэг байна. Харин амралтын өдөр өглөөний 9 цагаас оройн 23 цаг хүртэл ерөнхийдөө тогтмол үздэг болох нь ажиглагдаж байна. Гэхдээ ажлын өдрүүдтэй адилаар амралтын өдрүүдэд орой болох тусам үзэх хандлага нэмэгдэж байгаа боловч шинэ долоо хоногтоо бэлтгээд 23 цагаас хойш төдийлөн үздэггүй байна.

Цаг Ажлын өдөр Амралтын өдөрАжлын өдөр Амралтын өдөр

УЛААНБААТАР хот Орон нутаг УЛААНБААТАР хот Орон нутаг

6:30-08:59 6.9% 7.7% 6.4% 7.3% 6.3% 8.6%

9:00-10:59 12.9% 35.5% 15.1% 11.3% 26.7% 41.7%

11:00-12:59 13.5% 43.1% 16.7% 11.2% 37.9% 46.8%

13:00-14:59 15.9% 45.4% 17.1% 15.0% 39.8% 49.3%

15:00-16:59 15.1% 44.6% 18.2% 13.0% 39.6% 48.1%

17:00-18:59 35.8% 49.3% 33.8% 37.2% 42.1% 54.4%

19:00-20:59 75.5% 59.7% 67.9% 80.8% 57.4% 61.3%

21:00-22:59 79.6% 58.2% 73.0% 84.3% 57.7% 58.5%

23:00-c хойш 43.5% 28.4% 35.2% 49.4% 26.0% 30.1%

Хүснэгт 1. Телевизийн нэвтрүүлэг үзэж буй цаг, байршлаар, өдрөөр

Page 19: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 19

Мөн орон нутгийн иргэдийн телевиз үзэх хандлагыг Улаанбаатар хотын иргэдтэй харьцуулахад ажлын өдрүүдэд 19 цагаас хойш үзэх хандлага өндөр байна. Харин амралтын өдрүүдэд бүх цагуудад үзэх хандлага өндөр байдаг байна. Телевизийн нэвтрүүлэг үзэж буй цагийг хүйсээр задлан харвал эмэгтэйчүүдийн телевиз үзэх хандлага эрэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр байна. Энэ нь эмэгтэйчүүдийн хувьд хүүхдээ харж, гэртээ байж байдагтай холбоотой юм. Ялангуяа ажлын өдрүүдэд 9 цагаас 16 цагийн хооронд телевиз үзэх хандлага эмэгтэйчүүдийн хувьд өндөр байдаг бол эрэгтэйчүүд оройн 21 цагаас хойш телевиз үзэх хандлага өндөр байгаа юм.

6:30 - 08:59 9:00 - 10:59 11:00 - 12:59 13:00 - 14:59 15:00 - 16:59

8%

34%43% 44% 43% 50%

34%

56%

73%83%

58%

49%

33%12%10% 9% 14%

6%17:00 - 18:59 19:00 - 20:59 21:00 - 22:59 23:30 - с хойш

Ажлын өдөр Амралтын өдөр

График 4. Телевизийн нэвтрүүлэг үзэж буй цаг, ажлын болон амралтын өдөр /эрэгтэй/

6:30 - 08:59 9:00 - 10:59 11:00 - 12:59 13:00 - 14:59 15:00 - 16:59 17:00 - 18:59 19:00 - 20:59 21:00 - 22:59 23:30 - с хойш

Ажлын өдөр Амралтын өдөр

8%8%

37%43% 46% 46%

18% 37%

63%

78% 77%

59% 38%

24%

49%

17% 18%16%

График 5. Телевизийн нэвтрүүлэг үзэж буй цаг, ажлын болон амралтын өдөр /эмэгтэй/

ХАМГИЙН ИХ ҮЗДЭГ НЭВТРҮҮЛГИЙН ТӨРЛҮҮД

Телевиз үзэгчдийн 92% нь өдөр тутмын мэдээллийн хөтөлбөрийг үзэж байгаа нь хамгийн өндөр үзэгчтэй нэвтрүүлэг болж байгаа юм. Үүний дараа нэг ангит киног үзэх хандлага өндөр буюу судалгаанд оролцогчдын 91% нь үздэг гэжээ. Гуравдугаар цэнгээнт нэвтрүүлэг-ТВ шоу орж байгаа ба 89% нь үздэг гэжээ.

Үздэг нэвтрүүлэгийг байршлаар харвал орон нутгийн иргэдийн өдөр тутмын мэдээлэл үзэх хандлага Улаанбаатар хотын телевиз үзэгчидтэй харьцуулахад 5 нэгж хувиар өндөр байгаа бол цэнгээнт нэвтрүүлэг үзэх хандлага орон нутгийн иргэд 11 нэгж хувиар өндөр байна. Мөн хэлэлцүүлэг, хөдөө аж ахуй, мал маллагаа, малчидын талаарх нэвтрүүлэг үзэх хандлага орон нутгийн иргэдэд өндөр байна. Эсрэгээрээ УЛААНБААТАР хотын телевиз үзэгчид орон нутгийн үзэгчидтэй харьцуулахад олон ангит кино үзэх хандлага 17 нэгж хувиар өндөр байдаг байна. Харин телевиз үзэгчид баримтат кино, соёл урлагийн нэвтрүүлэг, теле зохиомж зэргийг төдийлөн үздэггүй бөгөөд ихэвчлэн нас ахисан хүмүүс үзэх хандлага өндөр байна.

Page 20: 2016 4

20

89% 94

%

74% 77

%

55% 65

%

43% 47

%

35%

32%

83%

94%

74% 75

%

64%

47%

38% 43

%

16%

24%

91%

91%

70%

79%

54% 60

%

28%

56%

30%

31%

77% 82

%

53%

67%

49% 52

%

29%

38%

18%

17%

2%15

%

Нийт 92%

61%

33%

76%

46%

9%

89%

54%

21%

75%

41%

91%

58%

31%

75%

44%

80%

51%

17%

61%

34%

Өдөр т

утмын м

эдээ

Өглөө

ний н

эвтр

үүлэ

г

Хошин

шог

Бари

мтат к

ино /

хөтө

лбөр

/

Эрүүл

мэн

дийн

нэвт

рүүл

эг

Хөдө

ө аж ах

уй, м

ал м

алла

гаа

Цэнгээ

нт нэ

втрү

үлэг

- ТВ ш

оу

Бизн

ес м

эдээ

Дуу хө

гжмий

н нэв

трүү

лэг

Теле

зохи

омж

Олон а

нгит

кино

Кино

/нэг

анги

т кин

о/

Хэлэ

лцүү

лэг

Спорт

ын нэв

трүү

лэг

Соёл у

рлаги

йн нэ

втрү

үлэг

Нийгэм

, улс

төри

йн хө

төлб

өр

ШУ,

тани

н мэд

эхүй

н нэв

трүү

лэг

Теле

- ху

далд

аа

Ярил

цлага

/Talk

show

/

Fash

ion /х

увца

с загв

ар/

Хүүх

дийн

нэвт

рүүл

эг /Х

үүхэ

лдэй

н кин

о/

Орон нутагУБ хот 2

График 6. Хамгийн олон үзэгчидтэй нэвтрүүлгийн төрлүүд /байршил/

ТӨРӨЛЖСӨН СУВГУУДЫН ЗЭРЭГЛЭЛ

Энэ удаагийн судалгаанд өргөн нэвтрүүлгийн телевизийн зэрэглэл тодорхойлохоос гадна төрөлжсөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сувгуудын зэрэглэл тодорхойлсон. Ингэхдээ 11 бүлгийн төрөлжсөн телевизийн зэрэглэл тус бүрд нь тодорхойлсон юм. Ингэхэд телевиз үзэгчид кино, дуу хөгжмийн төрөлжсөн телевизийг үзэх хандлага өндөр байсан юм. Үүний дараа шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон нийгэм, эдийн засгийн сувгуудыг үздэг байна. Мэдээ, мэдээллийн төрөлжсөн сувгыг үзэх хандлага бага байгаа нь өргөн нэвтрүүлгийн бүх телевизээр мэдээллийн хөтөлбөр гардагтай холбоотой. Бусад чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сувгуудад хөдөө аж ахуй, хүүхэд, хувцас загвар зэрэг чиглэлийн сувгуудыг багтаасан болно.

Киноны суваг

Нийгэм, эдийн засгийн суваг

Байгаль, экологи, түүх соёлын...

Теле худалдааны суваг

Дуу хөгжмийн суваг

Спортын суваг

Эрүүл мэндийн суваг

Бусад чиглэлийн сувгууд

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн...

Цэнгээнт нэвтрүүлгийн суваг

Мэдээ, мэдээллин суваг

72%

60%

37%

32%

61%

55%

55%

35%

46%

27%

72%

График 7. Төрөлжсөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй сувгуудыг үзэж буй хандлага /хувиар/

Page 21: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 21

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН БЭЛТГЭН ГАРГАЖ БУЙ НЭВТРҮҮЛГИЙН ҮНЭЛГЭЭ

Өргөн нэвтрүүлгийн телевизийг хөтөлбөрийн бүтэц болон агуулгын хувьд дараах үндсэн 5 үзүүлэлтээр харьцуулан гаргасан. Үүнд:

¾ Олон талт, төрөл бүрийн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг ТВ ¾ Олон талт, шуурхай, тэнцвэртэй мэдээ, мэдээлэлтэй ТВ ¾ Дотоодод бэлтгэсэн сонирхолтой нэвтрүүлэгтэй ТВ ¾ Хүүхэд, залуучуудын боловсрол, ёс суртахуунд чиглэсэн нэвтрүүлэгтэй ТВ ¾ Орон нутгийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл хүргэдэг ТВ

Телевиз үзэгчдийн 96.4% нь олон талт, төрөл бүрийн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг, 96.7% нь олон талт, шуурхай, тэнцвэртэй мэдээ, мэдээлэлтэй телевиз байгаа гэж үзэж байна. Харин оролцогчдын 11.5% нь одоогийн телевизүүд хүүхэд, залуучуудын боловсрол, ёс суртахуунд чиглэсэн нэвтрүүлэгтэй телевиз байхгүй гэж дүгнэж байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ, АГУУЛГАБАЙГАА ЭСЭХ

Байгаа Байхгүй

Олон талт, төрөл бүрийн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг ТВ 96.4% 3.6%

Олон талт, шуурхай, тэнцвэртэй мэдээ, мэдээлэлтэй ТВ 96.7% 3.3%

Дотоодод бэлтгэсэн сонирхолтой нэвтрүүлэгтэй ТВ 91.8% 8.2%

Хүүхэд, залуучуудын боловсрол, ёс суртахуунд чиглэсэн нэвтрүүлэгтэй ТВ 88.5% 11.5%

Орон нутгийн нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл хүргэдэг ТВ 91.7% 8.3%

Хүснэгт 2. Хөтөлбөрийн бүтэц болон агуулгын хувьд харьцуулсан байдал

ТЕЛЕВИЗ ҮЗЭГЧДИЙН ЧУХАЛЧИЛЖ ҮЗДЭГ ХҮЧИН ЗҮЙЛС

Телевиз үзэгчдийн хувьд түргэн шуурхай, үнэн бодит, тэнцвэртэй хүртээмжтэй, мэдээлэлтэй байхыг хамгийн ихээр чухалчилдаг байна. Байршлаар харвал орон нутгийн үзэгчид уг үзүүлэлтийг чухалчилж үзэх хандлага Улаанбаатар хотын үзэгчидээс 10 нэгж хувиар өндөр байгаа юм. Үүний дараа телевизийн гаралт сайн байхыг чухалчилжээ. Орон нутгийн үзэгчид нэг ангит киног илүү чухалчилж байхад Улаанбаатар хотын үзэгчид иргэдийн дуу хоолойг сонсож, хүргэх байдал, хүүхдэд чиглэсэн нэвтрүүлэг гаргадаг байдал зэргийг илүү чухалчилдаг байна.

Page 22: 2016 4

22

Түргэн шуурхай, үнэн бодит,тэнцвэртэй хүртээмжтэй, мэдээлэл

Олон талт, төрөл бүрийн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг байдал

Хүүхдэд чиглэсэн нэвтрүүлэг гаргадаг байдал

Чадварлаг сэтгүүлчидтай байдал

ШУ, боловсрол, танин мэдэхүйн нэвтрүүлэг гаргадаг байдал

Спортын мэдээ, нэвтрүүлэг гаргадаг байдал

Дотоодод бэтгэсэн сонирхолтой нэвтрүүлэгтэй байдал

TAlk show / Ярилцлага их гаргадаг байдал

ТВ - ийн гаргалт, цацалт сайн эсэх, HD

Зар сурталчилгаа бага

Эрүүл мэндийн нэвтрүүлэг гаргадаг байдал

Залуучуудад чиглэсэн нэвтрүүлэг гаргадаг байдал

Нэг ангит кино гаргадаг байдал

Иргэдийн дуу хоолойг сонсож, хүргэдэг байдал

Гадаадын сонирхолтой нэвтрүүлэгийг орчуулан хүргэдэг байдал

Аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хаалтын гэрээ хийгээгүй байдал

Бусад

Улаанбаатар хот

52%62%

58%37%

24%29%30%

21%25%

18%25%

22%19%

21%20%

17%20%

19%17%

15%16%

20%12%

16%19%

13%15%

17%13%

15%16%

13%14%

16%11%

13%15%

12%13%13%

11%12%

4%4%4%4%

3%3%

1%3%3%

НийтОрон нутаг

График 8. Телевиз үзэгчдийн чухалчилж үздэг хүчин зүйлс /байршлаар/

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗИЙН ЦАГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ НЭВТРҮҮЛГИЙН ТӨРЛҮҮД

Телевиз үзэгчдийн хувьд дараах нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байв. Орон нутгийн телевиз үзэгчдийн 45% нь танин мэдэхүйн талаарх нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байхад Улаанбаатар хотын иргэдийн мөн 45% нь Монгол ёс заншил, түүх соёлын талаарх нэвтрүүлэгийг цагийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Гуравдугаарт хүүхдэд зориулсан танин мэдэхүйн, боловсрол олгох нэврүүлгийн цагийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж нийт үзэгчдийн 35% нь хэлжээ. Харин өглөөний нэвтрүүлэг, олон ангит киноны цагийг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж үзэж байв.

Page 23: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 23

Танин мэдэхгүйн нэвтрүүлэг

Эрүүл мэндийн нэвтрүүлэг

Кино /нэг ангит кино/

Ярилцлага /Talk Show

Хүүхдийн нэвтрүүлэг

Цэнгээнт нэвтрүүлэг - ТВ шоу

Дуу хөгжмийн нэвтрүүлэг

Өглөөний нэвтрүүлэг

Монгол ёс загшил, түүх соёдын талаарх нэвтрүүлэг

Байгаль экологийн талаарх нэвтрүүлэг

Спортын нэвтрүүлэг

Олон ангит кино

Өдөр тутмын мэдээ

Хөдөө, орон нутгийн талаарх мэдээлэл, нэвтрүүлэг

Бизнесийн мэдээ

Бусад

44%45%

42%41%

39%45%

35%33%

36%33%34%33%

27%23%

33%22%

20%25%

17%15%

20%16%16%15%

14%13%14%

13%13%14%

12%12%13%

5%4%

7%5%5%5%

4%3%

6%3%3%4%4%5%

3%

Улаанбаатар хот

НийтОрон нутаг

График 9. Өргөн нэвтрүүлгийн телевизийн цагийг нэмэгдүүлэх шаардлагатай нэвтрүүлгийн төрлүүд /байршлаар/

Эрэгтэйчүүдийн хувьд нэг ангит кино, спортын нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа бол эмэгтэйчүүдийн хувьд хүүхдийн нэвтрүүлэг, эрүүл мэндийн нэвтрүүлэг, дуу хөгжмийн нэвтрүүлэг зэргийн цагийн нэмэгдүүлэх сонирхол өндөр байна. Насны бүлгээр задлан харвал 16-21 насны залуус нэг ангит кино, спортын нэвтрүүлэг, дуу хөгжмийн нэвтрүүлэг, цэнгээнт нэвтрүүлэг зэргийн цагийг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа бол насны ангилал дээшлэх тусам хүүхэд, эрүүл мэнд, байгаль экологи, монгол ёс заншил, түүх соёлын талаар нэвтрүүлэгийг үзэх сонирхол нэмэгдэж байна.

Page 24: 2016 4

24

ТӨРӨЛ

ХҮЙС НАСНЫ БҮЛГЭЭР

Эрэгтэй Эмэгтэй16-21 нас

22-25 нас

26-35 нас

36-45 нас

46-60 нас

Танин мэдэхүйн нэвтрүүлэг 42.4% 44.7% 47.0% 45.6% 46.2% 42.9% 38.1%

Монгол ёс заншил, түүх соёлын талаарх нэвтрүүлэг

42.5% 40.5% 35.5% 42.4% 41.2% 44.3% 42.8%

Хүүхдийн нэвтрүүлэг 26.2% 42.3% 22.1% 29.6% 36.3% 40.7% 37.9%

Өдөр тутмын мэдээ 33.4% 33.3% 18.8% 24.4% 32.9% 36.3% 45.4%

Эрүүл мэндийн нэвтрүүүлэг 20.5% 33.1% 20.9% 24.0% 27.9% 26.0% 32.4%

Байгаль экологийн талаарх нэвтрүүлэг 21.9% 22.8% 20.0% 20.4% 23.2% 21.8% 24.4%

Цэнгээнт нэвтрүүлэг-ТВ шоу 15.7% 18.7% 23.9% 20.0% 15.0% 18.5% 13.2%

Хөдөө, орон нутгийн талаарх мэдээлэл, нэвтрүүлэг

18.6% 13.6% 8.5% 16.8% 15.3% 19.2% 18.7%

Кино /нэг ангит кино/ 18.1% 9.2% 24.2% 21.2% 13.3% 10.5% 5.5%

Спортын нэвтрүүлэг 22.2% 5.3% 22.4% 18.4% 11.1% 11.0% 10.0%

Дуу хөгжмийн нэвтрүүлэг 9.2% 14.7% 20.6% 9.6% 10.1% 10.1% 11.6%

Бизнес мэдээ 6.0% 4.9% 2.1% 4.8% 6.1% 7.0% 5.7%

Ярилцлага/Talk Show 4.5% 5.4% 6.7% 4.8% 4.8% 5.6% 3.7%

Олон ангит кино 2.6% 5.1% 8.2% 5.6% 2.4% 2.6% 3.1%

Өглөөний нэвтрүүлэг 3.0% 3.9% 3.3% 2.8% 2.0% 4.2% 4.9%

Хүснэгт 3. Цагийг нэмэгдүүлэх шаардлагатай нэвтрүүлгийн төрлүүд /хүйсээр, насны бүлгээр/

Эдгээрээс гадна хуулийн мэдлэг олгох, аялалын, түүхэн баримтат болон эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө өгөх зэрэг нэвтрүүлгийн цагийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж чанарын судалгаанд оролцсон оролцогчид хэллээ.

¾ Хуулийн мэдлэг олгох нэвтрүүлэг ¾ Монгол орноор аялсан нэвтрүүлэг ¾ Түүхэн баримтат, үндэсний ёс заншил, эх орон сэтгэлгээг төлөвшүүлэх нэвтрүүлэг ¾ Эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө өгдөг нэвтрүүлэг ¾ Харилцааны талаарх нэвтрүүлэг

Орон нутгийн телевиз үзэх хандлагаОрон нутгийн телевиз үзэлтийн хувь, орон нутгийн телевиз үзэх шалтгаан, аль телевизийг илүү үздэг болох зэрэг судалгааг дэлгэрүүлэн авч үзсэн.

Орон нутгийн иргэдийн өөрийн орон нутгийн телевиз үзэх хандлагаМонгол улсын 21 аймгийн төвийн сумын хэмжээгээр өөрийн орон нутгийн телевизийг үзэх хандлагыг доор харууллаа. Үндэсний хэмжээнд 81% нь орон нутгийн телевизийг үздэг бөгөөд Увс, Төв, Дорнод аймгийн иргэд өөрийн орон нутгийн телевизийг үзэх хандлага хамгийн өндөр байдаг бол Өмнөговь, Булган аймгийн иргэд өөрийн орон нутгийн телевизийг үзэх хандлага бага байна.

Page 25: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 25

81%

Үндэсний хэмжээнд

Баян-Өлгий

93%

Увс

98%

Ховд

82%

Говь-Алтай

75%

Өвөрхангай

79%

Өмнөговь

61%

Завхан

78%

Хөвсгөл

73%

Дорноговь

73%

Булган

36%

Баянхонгор

81%Дундговь

82%

Хэнтий

80%

Дархан-Уул

86%Сэлэнгэ

84%

Архангай

86%

Орхон

92%

Дорнод

97%

Сүхбаатар

91%

90% - с дээш

70% - 79%

80% - 89%

60% - 69% дээш

59% - хүртэлх

Төв аймаг

98%

Зураг 5. Орон нутгийн телевиз үзэлтийн хувь /байршлаар/

Орон нутгийн телевиз үзэгчидээс орон нутгийн телевиз үзэх хугацаа хэр зэрэг их байдаг болохыг тодруулсан. Ингэхэд нэг долоо хоногт телевизийн хөтөлбөр үзэхэд зарцуулж буй нийт цагийн дунджаар 31% нь зөвхөн орон нутгийн телевизийн хөтөлбөр үзэхэд зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл телевиз үзэгчид өдөрт дунджаар 4.7 цагийг телевиз үзэхэд зарцуулж байгаа бөгөөд үүнээс 1.4 цаг нь зөвхөн орон нутгийн телевиз үзэхэд зарцуулж байна. Үндэсний хэмжээнд яагаад орон нутгийн телевизийг үздэг болохыг тодруулахад нийт орон нутгийн үзэгчдийн 75% нь орон нутагт өрнөж буй үйл явдлыг түргэн шуурхай мэдээллэдэг гэсэн бол 48% нь орон нутгийн зар, зарлал явдаг гэж үзсэн байна. Үүний дараа сонирхолтой уран сайхны кино гардаг, хошин шог гардаг зэрэг шалтгааныг дурджээ.

ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ ҮЗДЭГ ШАЛТГААНУУД

НЭГ ДОЛОО ХОНОГИЙН ТЕЛЕВИЗ ҮЗЭХЭД ЗАРЦУУЛЖ БУЙ НИЙТ ЦАГТ ТУХАЙН ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨР ҮЗЭХЭД ЗАРЦУУЛЖ БУЙ ХУВЬ, БАЙРШЛААР

НЭГ ДОЛОО ХОНОГИЙН ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨР ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭЗЛЭХ ХУВЬ

¾ Орон нутгийн телевиз үзэгчидийн 75% нь "орон нутгийнутагт болж буй үйл явдлыг түргэн шуурхай авах" зорилгоор орон нутгийн телевизүүдийг үздэг ба "нийтийн дуу их гаргадаг" байдал нь хамгийн бага нөлөөтэй байна.

Орон тутгийн телевиз үзэгчидийн нэг долоо хоногийн хугацаанд үзэж буй телевизийн нэвтрүүлгийн 31%-г орон нутгийн телевизүүдийн хөтөлбөр эзэлдэг.

31%

69%

25% 26% 27% 28% 28% 29% 30% 30% 31% 31% 31% 32% 32% 32% 33% 34% 35% 36% 36%

45%

Орон нутагт бол буй үйл явдлыг түргэн шуурхай мэдэгддэг

Сонирхолтой кинонуудыг гаргадаг

Орон нутгийн тухай сонирхолтой, танин мэдэхгүйн нэвтрүүлэг бэлтгэн гаргадаг

Монгол кино их гаргадаг

Орон нутгийн

Хошин шог их гаргадаг

Тв гаралт, цацалт сайн байдаг

талаар нэвтрүүлэг

Нийтийн дуу их гаргадаг

75%

27%

17%

13%

48%

22%

15%

10%

6%

График 10. Орон нутгийн телевиз үзэгчидийн хандлага

Page 26: 2016 4

26

Заримдаа чатаар танилцсан үл таних хүнээ ямаршуу зан араншинтай хүн бол гэж бодож байсан уу? Бодит байдал дээр төсөөллөөс өөр байх болов уу? Харилцаж байсан шигээ байж чадах болов уу гэхчилэн санаа зовж байгаа бол дэлгэцийн цаана чи хэнтэй харилцаж байж болохыг тодорхойлж болохыг сэтгэл судлаачид нэгэн сонирхолтой судалгаагаар тогтоосон байна.

Маш хурдтай түгэн дэлгэрч байгаа нийгмийн сүлжээгээр дамжуулан хувь хүний зан төлвийг тухайн хүний постолсон мэдээлэл, сэтгэгдлээ бусадтай хуваалцсан байдал зэрэг мэдээллээр дамжуулан зан төлвийн түлхүүрийн нууцыг нь тайлж болохоор болжээ.

Тодруулбал, Германы Mainz-ын их сургууль болон Вашингтоны Санкт-Луис их сургуулийн эрдэмтэд хамтран тухайн орон нутгийн 236 нийгмийн сүлжээ хэрэглэгчийг цуглуулан тэдний нийгмийн сүлжээн дэх зан байдлыг жинхэнэ амьдрал дээрх зан төлөвтэй нь харьцуулан тухайн хүн нийгмийн сүлжээнд хэр зэрэг өөрийн жинхэнэ дүр төрхөө илэрхийлдэг вэ гэдгийг судалж гаргажээ. Тэдний ашигласан гол тестийг “Big Five Personality” буюу “ Бие хүний таван хэв шинж” гэдэг байна.

Уг тестийг анх Фрэнсис Гальтон суурийг нь тавьсан энэхүү судалгааны арга нь хүний онцлог шинжийг 5 хэв шинжээр тодорхойлдог бөгөөд хүний хамгийн түлхүү хэрэглэдэг үг хэллэг дээр үндэслэн тухайн хүнийг тодорхойлох боломжтой гэж үздгээс гадна ажлын гүйцэтгэл, хувь хүний зохион байгуулалтыг хүртэл энэхүү аргаар шалгаж болдог байна. Үүнд:

Openness буюу Нээлттэй хэв шинж (урлагийн мэдрэмж, сэтгэл хөдлөл, гоц төсөөлөх сэтгэхүйтэй, сониуч зан),

Conscientiousness буюу Хариуцлагатай, ухамсарт хэв шинж (хувийн зарчимч, зорьсондоо хүрэх гэсэн хандлага),

Extraversion буюу Гадагшаа чиглэсэн хэв шинж (хамт олон, цочроогчид идэвхтэй хариу үйлдэл үзүүлэх энерги),

Agreeableness буюу Хүлцэнгүй хэв шинж (бусдыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн, бага зэрэг сэжигч талдаа, энэрэнгүй, хамтач байх хандлага),

Neuroticism буюу Тогтворгүй хэв шинж (таагүй сэтгэл хөдлөлд амархан автах хандлага) зэрэг бөгөөд дээрх 5 шинжийг хамтад нь OCEAN гэдэг.

Энэ загвар нь давхцалгүйгээр хувь хүн бүрийн онцлогийг судалдаг бөгөөд сэтгэл судлаачид судалгаагаа 3 хэсэг болгон явуулсан байна.

Эхлээд нэгдүгээр багийн судлаачид судалгаанд оролцогчдоос энэхүү тестийг авч үр дүнг боловсруулан тухайн хүний хэв шинжийг тодорхойлно, дараа нь хоёрдугаар багийн судлаачид судалгаанд оролцогчдоос өөрийгөө ямар хүн байгаасай гэж хүсдгийг харгалзаж үзээд тэрхүү дүрслэлээр нь өөр нэгэн хэв шинжийг тодорхойлно, гуравдугаар багийнхан нийгмийн сүлжээнд буй мэдээллээр нь тухайн хүний бас нэг хэв шинжийг тодорхойлсон байна.

Судлаачид бодохдоо хүмүүс ихэнх тохиолдолд нийгмийн сүлжээнд өөрийн төсөөллийн дүр төрхийг ил гаргадаг байх гэж таамаглаж байтал уг таамаглал нь судалгааны үр дүнд няцаагдаж, эсрэгээрээ хүмүүс нийгмийн сүлжээнд өөрийн бодит байдлыг илүү ил болгон гаргадаг байна. Иймд нийгмийг сүлжээг ашиглан дэлгэцийн цаана буй хүний зан төлвийг тодорхойлж болох юм байна.

ДЭЛГЭЦИЙН ЦААНА ХЭН БАЙНА ВЭ?ЖИНХЭНЭ ЗАН ТӨРХ НЬ МӨН ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ ЗҮГЭЭР Л ДҮР ЭСГЭСЭН ХУУРАМЧ ДҮР ТӨРХ ҮҮ?

SMS

@

Page 27: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 27

Бие хүний 5 хэв шинж Нийгмийн

Сүлжээн дэх зан байдлын

онцлог

Openness буюу Нээлттэй хэв шинж

Conscientiousness буюу Хариуцлагатай ухамсарт хэв

шинж

Extraversionбуюу Гадагшаа чиглэсэн

хэв шинж

Agreeableness буюу Хүлцэнгүй

хэв шинж

Neuroticism буюу Тогтворгүй хэв шинж

Үг хэллэг

Аль болох мөнгө санхүүгийн үг хэллэг бага хэрэглэдэг

Аль болох хараалын үг хэрэглэдэггүй, мэдрэмжийн талаарх үг бага хэрэглэдэг,

нийгэм дэх харилцааны үг хэллэг их хэрэглэдэг.

Жишээ нь үр хүүхэд, хань ижил гэх мэт

Ажил мэргэжлийн үг хэллэг их хэрэглэдэг, мэдрэмж

илэрхийлсэн үг бага хэрэглэдэг

Сэтгэл хөдлөл илэрхийлсэн үг хэллэг их хэрэгдэг, аль болох эерэг

үг хэрэглэхийг илүүд үздэг

Үргэлж түгшүүрийн мэдрэмжийг илтгэсэн үг хэрэглэдэг, хоол

хүнсний талаар санаа бодлоо их хуваалцдаг

Найз нөхдийн хүрээлэл

Нийгмийн сүлжээндээ олон найз нөхөдтэй, өргөн хүрээлэлд

байдаг

Нийгмийн сүлжээндээ тийм ч олон найз нөхөдгүй ч,

удаан найзалсан найз олон

Маш олон өөр өөр хүрээллийн

найз нөхөдтэй, аль болох бүгдтэй нь харилцахыг хүсдэг

Нийгмийн сүлжээнд олон биш ч чанартай найз нөхөдтэй

Нийгмийн сүлжээнд найз нөхөд бага, дотны

найз нөхөдтэйгээ харилцахдаа нийгмийн сүлжээ бага ашигладаг

Дууны сонголт

Сонгодог, жазз гэх мэт илүү нарийн

төрлийн дуу хөгжим сонсох

дуртай

Тайван намуухан тайвшралын дуу сонсох

дуртай жишээ нь шашины магтаал

Хип хоп, электро, хаус гэх мэт хурдан

хэмнэлтэй дуу хөгжим сонсох

дуртай

Кино болон country төрлийн

дуу сонсох дуртай

Бага зэрэг уйтгарын гашуудлын, уянгын дуу хөгжим сонсох дуртай

Хувцасны брэндийн сонголт

Биед эвтэйхэн ч харахад стиллэг байхаар брэнд

Чанартай удаан эдэлгээтэй хувцасны брэнд

Үнэтэй чамин ганган брэндийн

хувцас

Энгийн ч чанартай

хувцасны брэнд

Хар бараан өнгийн, өөрийн биеийн өөг далдлах брэндийн

хувцас

Facebook-ын пост

Байнга өөрийн хобби, сэтгэгдэлдээ хуваалцаж

постлож байдаг

Өөрт хэрэгтэй гэх мэдээллийг постолдог, өөрийн зургийг бага

постолдог

Өөрийн зургийг байнга шинэчилж

сольж байдаг, мэдээж цаг ямагт

хэн нэгэнтэй үерхэж буйгаа постлодог нь тэд ганцаардах дургүй болов уу

Байгалийн зураг болон хамт

олныхоо зургийг постлох

Өөртөө итгэлгүй байдлаас болж

нийгмийн сүлжээнд пост бага оруулдаг ч, цаг ямагт facebook-ээ

шалгадаг байна

Ашиглах дуртай апп

Төрөл бүрийн апп ашигладаг

Өөрт хэрэг болох мэдээлэл боловсруулах апп

ашигладаг

Аль болох сонин содон мэдээлэл авч болохоор

олог тооны апп ашигладаг

Сонирхлын дагуу хэрэгтэй гэсэн апп ашигладаг

Цөөн хэдэн өөрт шаардлагатай апп

ашигладаг

Хүснэгт 1. Бие хүний 5 хэв шинж нийгмийн сүлжэээн дэх зан байдлын онцлог

Үүнээс гадна таван хэв шинжийн хүмүүсийн нийгмийн сүлжээн дэх мэдээллийг судлаачид ангилж үзэхэд:

Дээрхээс дүгнэж үзэхэд нийгмийн сүлжээн дэх мэдээллээр нь тухайн хүний зан төлөв, сонирхлыг тодорхойлоод зогсохгүй, тэдний хэв шинжийг ашиглан маркетинг зар сурталчилгааг ч хийж болохоор болсон байна. Гэхдээ энэ нь хувь хүний нууцыг илчлэх нэг арга зам болохыг ч үгүйсгэхгүй юм.

Сонирхуулахад нийгмийн сүлжээнд урт нэртэй хүн Neuroticism буюу Тогтворгүй хэв шинжийн хүн байх магадлал

тун өндөр байдаг байна.

Page 28: 2016 4

28

Та "CRC PUBLICATION" мобайл апп-ыг "Apple Store"-оос татаж авна уу.

Та "CRC PUBLICATION" мобайл апп-ыг "Play Store"-оос татаж авна уу.

Та "CRC PUBLICATION" аппликейшнийг гар утсандаа суулгах бол гар утасныхаа аппликейшин татах хэсгээс "CRC PUBLICATION" гэсэн үгээр хайлт хийн татаж авах, эсвэл доорх холбоосоор татаж авна уу.

Энэхүү Мобайл АПП-ыг татан авч ашигласнаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэвлэгдэн гарч буй ном, сэтгүүл болон тус хорооноос батлагдан гардаг зохицуулалтын баримт бичгүүдийн талаарх мэдээллийг авах боломжтой.

"CRC PUBLICATION" МОБАЙЛ АПП-ыг УХААЛАГ ГАР УТСАНДАА ТАТАН АВЧ ХЭРЭГЛЭНЭ ҮҮ

Таны мэдлэгт

Page 29: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 29

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 32 ФМ аж ахуйн нэгжид 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын

28-ны өдрүүдэд суурин хяналт хийснээс 6 ФМ радио давтамжийн хазайлттай /Deviation/, 26 ФМ радио хэвийн ажиллаж байна.

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц гэсэн шаардлагад нийцсэн дараах FM радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн байв. Үүнд:

89.7 91.1 95.1 96.3 97.5

90.5 91.7 95.7 96.9 98.1

98.5 99.7 100.9 102.1 103.1

98.9 100.1 101.7 102.5 103.6 105.5 106.6 107.5

104.5 106.0 107.0

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” Монгол Улсын стандартад шаардлагад нийцээгүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

¾ “Икод” ХХК-ийн Мэдээллийн радио ФМ 88.8;

¾ “Смарт коммуникэйшн” ХХК-ийн Тойм радио ФМ 92.1;

¾ “Скай медиа групп” ХХК-ийн Үндэсний радио ФМ 92.5;

¾ “Нью Медиа” ХХК-ийн Инээмсэглэл радио ФМ 99.3;

¾ “НС Холбоо” ХХК-ийн Миний Монгол радио ФМ 100.5;

¾ “Ви Өү Эм” ХХК-ийн Монголын дуу хоолой радио ФМ 104.0;

Хяналтанд хамрагдсан 32 ФМ радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн зурвас ашиглалт /OBW-xdB/ болон төвийн давтамжийн шилжилт /Tolerance or Offset/-ийн хувьд бүх радио станцууд хэвийн ажиллаж байна.

Тайлант хугацаанд хийгдсэн 48076 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан Зураг 1-3-д үзүүлэв. Хэмжилтийг тус хорооны төв оффис дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар хэмжив.

ФМ радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээ болох 0.0 децибелл (0.0 dB)-ээр тохируулах шаардлагатай байна.

УЛААНБААТАР ХОТЫН ХЭТ БОГИНО ДОЛГИОНЫ ФМ РАДИО ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН ТОВЧ ТАЙЛАН 2016 ОНЫ IV УЛИРАЛ

Тайлан

Page 30: 2016 4

30

88.8

89.7

90.5

91.1

91.7

92.1

92.5

95.1

95.7

96.3

96.9

97.5

98.1

98.5

98.9

99.3

99.7

100.1

100.5

100.9

101.7

102.1

102.5

103.1

103.6

104

104.5

105.5

106

106.6

107

107.5

0 5 10 15 20 25 30 35 40 45 50 55 60Avg. Давтамжийн хазайлт /кГц/

65 70 75 80 85 90 95 100 105 110 115

Давтамжийн хазайлтДавтамж MHz

Зураг 1. Давтамжийн хазайлтДавтамжийн шилжилт

Давтамж MHz

Avg. Давтамжийн хазайлт /кГц/

88.8

89.7

90.5

91.1

91.7

92.1

92.5

95.1

95.7

96.3

96.9

97.5

98.1

98.5

98.9

99.3

99.7

100.1

100.5

100.9

101.7

102.1

102.5

103.1

103.6

104

104.5

105.5

106

106.6

107

107.5

-2.2 -1.6 -1.0 -0.4 0.2 0.8 1.4 2.0-2.0 -1.4 -0.8 -0.2 0.4 1.0 1.6 2.2-1.8 -1.2 -0.6 0.0 0.6 1.2 1.8

Зураг 2. Давтамжийн шилжилт

Page 31: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 31

88.8

89.7

90.5

91.1

91.7

92.1

92.5

95.1

95.7

96.3

96.9

97.5

98.1

98.5

98.9

99.3

99.7

100.1

100.5

100.9

101.7

102.1

102.5

103.1

103.6

104

104.5

105.5

106

106.6

107

107.5

Avg. Зурвасын өргөн /кГц/

0 40 80 120 160 200 140 28020 60 100 140 180 220 260 300

300.0

Эзэлсэн зурвасын өргөн

Давтамж MHz

Зураг 3. Эзэлсэн зурвасын өргөн

Page 32: 2016 4

32

Page 33: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 33

Page 34: 2016 4

34

Хамрах хүрээний хэмжилтийн зургийн тайлбар: ¾ 59.99 dBµv/-47dBm (сигналын түвшин хангалттай бүс) ¾ 40.99 dBµv/-66dBm (сигналын түвшин хангалттай бүс) ¾ 30.99dBµv/-76dBm (сигналын түвшин хангалтгүй бүс)

Өвөрхангай аймаг Арвайхээр хот:Цамхгийн байршил Давтамж /МГц/ Чадал /Ватт/ Антенны төрөл Антенны өндөр /м/ Модуляцын төрөл

46°16’34.04”N 102°46’19.72”E

506 200 4 панел 32 256 QAM

Зураг 1. Өвөрхангай аймгийн тоон телевизийн хамрах хүрээний зураглал

ТООН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ХЭМЖИЛТИЙН ТАЙЛАН

Тоон телевизийн DVB-T2 хүлээн авагч Enensys ATSC 3.0 программ хангамж, GPS-ийн хамт ашиглан хөдөлгөөнт байдлаар хэмжилт хийв. Хэмжилтийг хийхдээ Монгол улсад тоон телевизийн өргөн нэвтрүүлэгт ашиглах 470 МГц-690 МГц радио давтамжийн зурваст аймгуудад хуваарилсан суваг тус бүрд хийсэн бөгөөд Монгол улсын стандарт MNS 6400:2013 Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн нэвтрүүлэх төхөөрөмжид тавих техникийн шаардлага, MNS 6401:2013 Газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага, тус хорооноос 2015 онд батлан гаргасан “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулах өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлага”, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас 2015 оны 01/725 тоот албан бичгээр орон нутгийн 2 телевизийн сувгийг тоон телевизийн

сүлжээгээр дамжуулан тухайн аймгийн төвд цацах боломжтой гэсэн бодлогын чиглэл ирүүлснийг үндэслэн “Тоон телевизийн үндэсний сүлжээгээр дамжуулан тухайн орон нутагт өргөн нэвтрүүлгийн телевизийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулах эрх олгох” сонгон шалгаруулалтыг 2-оос дээш өргөн нэвтрүүлгийн телевиз бүхий аймгуудад 2015 онд зарласан бөгөөд 2 хүртэлх телевизтэй аймгуудаас хүсэлт хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар аймгуудын тоон телевизийн сүлжээнд холбогдох өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгийг тодорхойлоогүй байна. Гэвч шалгалтанд хамрагдсан аймгуудад тусгай зөвшөөрөлтэй буюу тоон телевизийн сүлжээнд дээрх нөхцөл шаардлагын дагуу холбогдох эрх бүхий өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийг аймаг тус бүрээр гаргаж, одоо холбогдсон байдлыг шалгалтын явцад тогтоолоо.

Тайлан

Page 35: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 35

Зураг 2. Өвөрхангай аймгийн тоон телевизийн дүрсийн нягтрал

Зураг 3. Өвөрхангай аймгийн тоон телевизийн суваг тус бүрийн урсгалын хурд

Page 36: 2016 4

36

Орон нутгийн тоон телевизийн сүлжээнд холбогдсон байдал:

№Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр

Телевизийн нэрТоон телевизийн сүлжээнд холбогдох боломжтой эсэх

Тоон телевизийн сүлжээнд холбогдсон байдал

1 Арваймилк ХХК Арвайхээр чөлөөт суваг

Нөхцөл шаардлага хангасан тохиолдолд холбогдох

боломжтой

Тийм

2 Дөлгөөнсоёмбо ХХК Соёмбо ТВ Тийм

3 Хас-Өрлөг ТББ Хас ТВ Тийм

4 Өв Сувд ХХК Гоомарал ТВ (GM ТV ) Тийм

Орон нутгийн тоон телевизийн сүлжээнд холбогдсон бусад сувгийн тухайд:

№Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр

Сувгийн нэрТусгай

зөвшөөрлийн төрөлТусгай зөвшөөрлийн

хамрах хүрээТоон телевизийн сүлжээнд холбогдох эрх бүхий эсэх

1 Мөүвибокс ХХК Movie box /Кино/ Сувгийн зөвшөөрөл МУ-ын нутаг дэвсгэрт Тоон телевизийн сүлжээнд холбогдох эрхгүй.2 Икод ХХК Молор телевиз /MTВ/ Сувгийн зөвшөөрөл МУ-ын нутаг дэвсгэрт

Баянхонгор аймаг Баянхонгор хот:

Цамхгийн байршил Давтамж /МГц/ Чадал /Ватт/ Антенны төрөл Антенны өндөр /м/ Модуляцын төрөл

46°11’43.25”N 100°43’42.10”E 498 200 4 панел 20 256 QAM

Зураг 4. Баянхонгор аймгийн тоон телевизийн хамрах хүрээний зураглал

Page 37: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 37

Зураг 5. Баянхонгор аймгийн тоон телевизийн дүрсийн нягтрал

Зураг 6. Баянхонгор аймгийн тоон телевизийн суваг тус бүрийн урсгалын хурд

Page 38: 2016 4

38

Орон нутгийн тоон телевизийн сүлжээнд холбогдсон байдал:

№Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр

Телевизийн нэрТоон телевизийн сүлжээнд холбогдох боломжтой эсэх

Тоон телевизийн сүлжээнд холбогдсон байдал

1 МТД ХХК Хонгор ТВНөхцөл шаардлага хангасан

тохиолдолд холбогдох боломжтой

Тийм

2 Өлзийтийн хийморь өөдөө ХХК Баянхонгор ТВ Тийм

3 Иргэн Н.Сундуй Хөгжлийн ертөнц ТВ 10 Тийм

Орон нутгийн тоон телевизийн сүлжээнд холбогдсон бусад сувгийн тухайд:

№Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр

Сувгийн нэрТусгай зөвшөөрлийн

төрөлТусгай зөвшөөрлийн

хамрах хүрээТоон телевизийн сүлжээнд холбогдох эрх бүхий эсэх

1 Мөүвибокс ХХК Movie box /Кино/ Сувгийн зөвшөөрөл МУ-ын нутаг дэвсгэрт

Тоон телевизийн сүлжээнд холбогдох эрхгүй.

2 Икод ХХК Молор телевиз /MTВ / Сувгийн зөвшөөрөл МУ-ын нутаг дэвсгэрт

3 Хүннү ХХК Малчин ТВ Сувгийн зөвшөөрөл МУ-ын нутаг дэвсгэрт

Говь-алтай аймаг Алтай хот:

Цамхгийн байршил Давтамж /МГц/ Чадал /Ватт/ Антенны төрөл Антенны өндөр /м/ Модуляцын төрөл

46°22’17.29”N 96°13’15.13”E 490 200 4 панел 25 256 QAM

Зураг 7. Говь-алтай аймгийн тоон телевизийн хамрах хүрээний зураглал

Page 39: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 39

Зураг 8. Говь-алтай аймгийн тоон телевизийн дүрсийн нягтрал

Зураг 9. Говь-алтай аймгийн тоон телевизийн суваг тус бүрийн урсгалын хурд

Page 40: 2016 4

40

Орон нутгийн сувгийн нэр өгөөгүй 2 суваг холбогдсон байна. Иймд РТҮС УТҮГазар нэр өгөөгүй урсгалуудад сувгийн нэрийг тохируулах шаардлагатай байна.

№Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр

Телевизийн нэрТоон телевизийн сүлжээнд холбогдох боломжтой эсэх

Тоон телевизийн сүлжээнд холбогдсон байдал

1 Ханлиг тайшир ХХК Миний нутаг ТВ Нөхцөл шаардлага хангасан тохиолдолд холбогдох боломжтой

Тодруулах

2 Э.Болормаа Алтай ТВ Тодруулах

Ховд аймаг Ховд хот:

Цамхгийн байршил Давтамж /МГц/ Чадал /Ватт/ Антенны төрөл Антенны өндөр /м/ Модуляцын төрөл

48° 0’21.91”N 91°38’26.44”E 498 200 4 панел 24 256 QAM

Зураг 10. Ховд аймгийн тоон телевизийн хамрах хүрээний зураглал

Page 41: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 41

Зураг 11. Ховд аймгийн тоон телевизийн дүрсийн нягтрал

Зураг 12. Ховд аймгийн тоон телевизийн суваг тус бүрийн урсгалын хурд

Page 42: 2016 4

42

Тоон телевизийн сүлжээнд холбогдсон байдал:Орон нутгийн TV-11 гэсэн суваг холбогдсон байна. Иймд РҮТС УТҮГазар нэр өгөөгүй урсгалуудад сувгийн нэр тохируулах шаардлагатай байна.

№ Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр Телевизийн нэрТоон телевизийн сүлжээнд холбогдох

боломжтой эсэхТоон телевизийн сүлжээнд

холбогдсон байдал

1 Тунгалаг огторгуй ХХК Ховд телевиз Нөхцөл шаардлага хангасан тохиолдолд холбогдох боломжтой

Үгүй

2 Эко Жаргалант ХХК Эко ТВ Үгүй

Баян-Өлгий аймаг Өлгий хот:Цамхгийн байршил Давтамж /МГц/ Чадал /Ватт/ Антенны төрөл Антенны өндөр /м/ Модуляцын төрөл

48°57’24.47”N 89°58’12.92”E

490 200 4 панел 28 256 QAM

Зураг 13. Баян-Өлгий аймгийн тоон телевизийн хамрах хүрээний зураглал

Page 43: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 43

Зураг 14. Баян-Өлгий аймгийн тоон телевизийн дүрсийн нягтрал

Зураг 15. Баян-Өлгий аймгийн тоон телевизийн суваг тус бүрийн урсгалын хурд

Тоон телевизийн сүлжээнд холбогдсон байдал:

№Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр

Телевизийн нэрТоон телевизийн сүлжээнд холбогдох боломжтой эсэх

Тоон телевизийн сүлжээнд холбогдсон байдал

1 Заулим алтай ХХК НАЗ ТВ Нөхцөл шаардлага хангасан тохиолдолд холбогдох

боломжтой

Үгүй

2 Заулим алтай ХХК НАЗ ТВ Үгүй

Page 44: 2016 4

44

Таны мэдлэгт

Та "MONGOLIAN SPEED TEST" мобайл апп-ыг "Play Store"-оос татаж авна уу.

Та "MONGOLIAN SPEED TEST" аппликейшнийг гар утсандаа суулгах бол гар утасныхаа аппликейшин татах хэсгээс "MONGOLIAN SPEED TEST" гэсэн үгээр хайлт хийн татаж авах, эсвэл доорх холбоосоор татаж авна уу.

"MONGOLIAN SPEED TEST" МОБАЙЛ АПП-ыг УХААЛАГ ГАР УТСАНДАА ТАТАН АВЧ ХЭРЭГЛЭНЭ ҮҮ

Хэрвээ та хэрэглэж буй хөдөлгөөнт интернетийнхээ хурдыг шалгахыг хүсвэл “SPEED TEST” мобайл апп-ыг ухаалаг гар утсандаа татна уу. Хэрэглэгч та энэхүү мобайл апп-ыг өөрийн ашиглаж буй гар утас, iPad зэрэг төхөөрөмждөө татаж суулгаснаар авч байгаа wifi, wimax, 2G, 3G интернетийн чанарын үзүүлэлтийг нарийн, зөв хэмжих боломжтой.

Та "MONGOLIAN SPEED TEST" мобайл апп-ыг "Apple Store"-оос татаж авна уу.

Page 45: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 45

Зохицуулалтын талбар Сүлжээний үйлчилгээ эрхлэгч ОТТ үйлчилгээ эрхлэгч

Тусгай зөвшөөрөл(Licensing)

Тусгай зөвшөөрөл авдаг. Салангид технологид суурилсан ТЗ-г тус тусд нь авна.

Тусгай зөвшөөрөл шаардлаггүй

Үйлчилгээний чанар (Quality of Service)

Үйлчилгээний чанар, стандартын шаардлагууд тавигддаг.

Үйлчилгээ чанарт шаардлага тавигддаггүй, эсрэгээрээ эдгээрийн үйлчилгээний чанарын асуудал нь интернетийн ү/э-д тавигддаг.

Үнийн чөлөөт байдал(Price changes)

Зарим тохиолдолд үнийн зохицуулалт нь зохицуулах байгууллагаас хараат байдаг.

Байхгүй. Дурын үед үнийг өөрчлөх боломжтой.

Хамрах хүрээ(Operating area)

ТЗ-ийн хамрах хүрээгээр хэрэглэгчидэд үйлчилгээ үзүүлдэг.

Хамрах хүрээ нь глобал шинжтэй байдаг.

Net Neutrality Үл ялгаварласан ‚best effort‘ хэрэглэгчийн сүлжээгээр хангах нөхцлийг бүрдүүлэх

Сүлжээ хамааралгүй

Харилцан холболт(Interconnection)

ТЗ-ийн дагуу харилцан холболтын үүрэг хүлээдэг. Энэ нь нэмэлт зардал гаргахад хүрдэг.

Харилцан холболтын үүрэг байхгүй.

Дугаартай шилжих үйлчилгээ(Number Portability)

Хэрэглэгч оператор хооронд дугаартайгаа шилжихийг хангах үүрэг хүлээдэг

Мобайл дугаарлалт хамаарал байхгүй.

Татвар(Taxes)

Тухайн улс орны татварын системийн дагуу татвар төлдөг.

Татвар төлдөггүй. Гагцхүү байрлаж буй улс оронд татвар төлөх ба хамгийн бага татварын системтэй орныг сонгож байрладаг.

Сүлжээ(Infrastructure/Network )

Сүлжээг өргөтгөх, багтаамжийг ихэсгэх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Сүлжээн нээлттэй байлгах, задлах гэх мэт үүрэг хүлээдэг.

Сүлжээний асуудалд анхаарах шаардлаггүй.

Хэрэглэгчийн төлбөр(Fees)

Хэрэглэгчийн төлбөр нь сүлжээний ашиглалт үйлчилгээний үнийг багтаасан байдаг.

Үйлчилгээний төлбөр нь сүлжээний ашиглалттай хамааралгүй, иймээс хямд үнийг санал болгох боломжтой

Хэрэглэгчийн нууцлал(Privacy)

Хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, өгөгдөлийг хамгаалах үүрэг хүлээдэг.

Үүрэг хүлээдэггүй, сайн дурын үндсэн дээр зарим хамгаалалтыг хийдэг.

Хүснэгт 1: Зохицуулалтын тэнцвэргүй байдал (эх сурвалж: ITU (2016.07))

Гэвч ОТТ үйлчилгээ эрхлэгчийг хэн хэрхэн зохицуулах вэ гэдэг нь олон улсад асуудал болсоор байна. Ерөнхийдөө зохицуулах байгууллагын зүгээс ОТТ үйлчилгээний зохицуулалтыг хийхдээ дараах гурван асуудлыг анхаарах шаардлагатай. Үүнд:

1. Хэрэглэгчийн аюулгүй байдал 2. Тогтвортой бизнесийн загвар (for telecommunications operators)3. Үндэсний аюулгүй байдал

ОТТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН ЗОХИЦУУЛАЛТЫН БАЙДАЛ

Харилцаа холбооны салбарын бизнесийн загварт ОТТ шинэ тоглогч болж гарч ирснээр харилцаа холбооны сүлжээний ачааллыг огцом нэмж оператор компанийг өргөн зурвасын сүлжээнд хөрөнгө оруулалт хийж сүлжээний өргөтгөл, илүү багтаамжтай хурдан интернетийг бий болгохыг хүчээр шахаж байна. Ингэснээр илүү их ОТТ ачаалал улам нэмэгдэж дахин үндсэн сүлжээний хөрөнгө оруулах шаардлагатай болох гэх мэт эцэс

төгсгөлгүй цикл болох юм. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн загвар нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага гэх мэт зохицуулах байгууллагын үүрэг, заагуудаар тодорхойлдог бол ОТТ үйлчилгээ эрхлэгчдэд ямар нэгэн шаардлага үүрэг байхгүй байна. Энэ нь тус салбарын бизнесийн өрсөлдөөнд тэнцвэргүй байдлыг бий болгож байгаа ба Хүснэгт 1-д үзүүлэв.

Боло

всру

улса

н:

ЗБХГ

-ын

мэр

гэж

илтэ

н Т.

Батб

олд

Судалгаа

Page 46: 2016 4

46

Энэхүү судалгаагаар уламжлалт сүлжээ болон интернетийн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих шударга өрсөлдөөнийг хангах, тогтвортой бизнесийн загварын талаар авч үзлээ. Олон улсын зохицуулах байгууллагууд ОТТ-VoIP-ийг уламжлалт утасны сүлжээтэй (PSTN) харилцан холболт хийх үед зохицуулалт хийх хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байна. Европын холбооны улсуудад одоогоор ямар нэгэн зохицуулалт байхгүй боловч Франц, Испани гэх мэт зарим улсууд ОТТ-VoIP нь уламжлалт утасны сүлжээлүү холбогдохыг хаадаг байна. Англи улсын оператор компаниуд эхэндээ ОТТ-VoIP үйлчилгээг хааж эхэлсэн боловч төвлөрсөн сүлжээний (net-neutrality)-ний зарчимийн дагуу тус улсын зохицуулах байгууллга болох Ofcom нь нээлттэй болгох үүрэг өгсөн. Харин саяхнаас Англи улсын зохицуулах байгууллага зэргээс сүлжээний ачааллын менежмент хийх шаардлагатай юм байна гэдэг саналыг гаргаж байна. Түүнчлэн олон улсын сүлжээний компаниудын санал болгож буй шинэ бизнесийн загвар нь тусгайлсан контент хүргэх сүлжээ (Content Delivery network (CDN)) бөгөөд сүлжээний ачааллаас хамаарч ОТТ үйлчилгээ эрхлэгч нь төлбөр төлөх юм. Нэг талаас ОТТ үйлчилгээ ихэссэнээр хэрэглэгчдэд хямд үнэ, олон төрлийн апп үйлчилгээ гэх мэт олон тааламжтай нөхцөл бий болох боловч нөгөө талаас сүлжээ бүхий оператор

компаниудын орлого буурснаар урт хугацаанд ирээдүйн бодлогод тусгагдсан өндөр хурдны, найдвартай дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт болон ашиглалт үйлчилгээтэй холбоотой зорилтууд хэрэгжиж чадахгүйд хүрснээр ОТТ үйлчилгээнүүд гацаж эхлэх юм. Иймд ОТТ үйлчилгээ эрхлэгч болон сүлжээний үйлчилгээ эрхлэгч нар нь контентийн бизнесээс хамтран ашигтай ажиллах шаардлагатай байна. Сүлжээний үйлчилгээ эрхлэгчдийн хувьд флат-рэт (flat-rate) төлбөрийн систем нь контентийн үйлчилгээ багтаамжаас хамаарах болсон энэ үед цаашид ашигтай байх боломж харагдахгүй байгаа тул сүлжээний компаниуд багтаамжаар төлөх (volume-rate) төлбөрийн системийг ашиглах сонирхолтой байна. Мобайл сүлжээний хувьд дата хэрэглээний хэмжээгээр (volume-rate) тооцдог байдаг бол интернетийн бөөний урсгалын үйлчилгээ эрхлэгч, болон бусад сүлжээний бизнес эрхлэгч компаниудын хувьд төлбөрийн систем нь урсгалын төлбөртэй (flat-rate) байгаа юм. Нөгөө талаас төвлөрсөн сүлжээний (net-neutrality)-ийн зарчмийн үүднээс сүлжээний компаниуд нь төлбөрийн түвшинээс хамаарсан чанарын (QoS) зөрүүтэй үйлчилгээ үзүүлэх боломжгүй юм. Шинэ төрлийн бизнесийн загвар нь төлбөрийн бүтцийг тэнцвэржүүлэх шаардлагатай бөгөөд энэ нь дараах зүйлүүдээс хамаарч байна. Үүнд:

¾ Төлбөрийн систем нь урсгалын үнээс (flat-rate) багтаамжын төлбөрийн үнэ (volume-rate) -рүү шилжих ¾ Төвлөрсөн сүлжээний (net-neutrality)-ийн зарчмийг хатуу чанд хэрэгжүүлэх эсэх ¾ Сүлжээний ачааллын менежмент ¾ Дата үйлчилгээний чанарын асуудал (QoS of Data Service)

Дээрх бизнесийн загварыг хэрэгжүүлэхийн тулд улс орнууд зохицуулалтын бодлогыг шинэ нөхцөл байдалд тааруулж өөрчлөх шаардлагатай байна. Аливаа улс орны зохицуулалтын систем нь энэхүү интернетид суурилсан өөрчлөлтийг даган хэрэглэгчдэд шууд хүрэх үйлчилгээнүүдийг дэмжин харин салбарын хөгжлийг хангахуйц эрх тэгш өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай юм. Олон улсын зохицуулалтын байдлыг үзэхэд харилцан адилгүй байгаа боловч ерөнхий дүр зургаар төвлөрсөн сүлжээ (net-neutrality)-ний зарчмийг тодорхойлж өгснөөр ОТТ-д хийгдэх зохицуулалтын байдал харагдаж байна. Төвлөрсөн сүлжээнийн зарчим (Net-neutrality) болон ОТТ нь үндсэндээ нэг зүйлийн 2 тал билээ. Хүснэгт 2-д зарим улс орны зохицуулалтын арга хэмжээнүүдийг харуулав.

Улс орнууд Улс орнуудын зохицуулалтын арга хэмжээнүүд

Европын Холбооны улс (EU)

2014 оны 04 сард компани болон хувь хүмүүс онлайн үйлчилгээг нэгдсэн европын нэгдсэн зах зээлд үзүүлэх дүрмийг баталсан.

Голланд 2011 онд net neutrality-ийн зарчмуудыг хуулинд оруулж өгсөн. Үүгээр харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгч нь OTT-VoIP болон OTT-SMS хаах эрхгүй болсон ба дата урсгалын төлбөр дээр нэмж OTT үйлчилгээ ашигласны төлбөр авах боломжгүй болсон.

Өмнөд Солонгос “Net Neutrality (NN) and Internet Traffic management Guidelines”-ийг 2011 онд гаргасан. Үүгээр харилцаа холбооны операторууд нь хэрэглэгчдээс OTT-VoIP хэрэглэсэний нэмэлт төлбөр авах эсвэл OTT-VoIP-г (skype, viber etc) хаах эрхтэй болсон байна.

Их Британи OFCOM нь сүлжээний ачааллаас хамаарсан шинэ бизнесийн загваруудыг туршиж үзэхийг оператор компаниудад зөвшөөрсөн.

Page 47: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 47

Канад 2014 оны 04 сард CRTC нь үүрэн холбооны операторын zero-rating (facebook free basics гэх мэт, дата хэрэглээний төлбөр 0) апликашн (video streaming) үйлчилгээг хориглосон.

АНУ 2015 оны 03 сарын 12-нд FCC интернетийн дүрмийн шинэ драфтыг гаргасан. Үүнд сүлжээний менежментийг багтаасан ба энэ нь эцэслэгдэж батлагдах хүртэл цөөн хэдэн жил шаардлагатай.

Чили 2010 оны 7-р сард net neutrality-ийн зарчмыг Үндэсний Харилцаа Холбооны тухай хуульд тусгасан ба 2014 оны 5 сард “zero-rating” апп-ийг хориглосон.

Сингапур ОТТ- VoIP нь PSTN холбогдохын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагатай.

Саудын Араб OTT үйлчилгээг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий оператор компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан тохиолдолд зөвшөөрнө.

Египет ОТТ- VoIP нь мобайл сүлжээг ашиглахыг хориглосон. Хууль журам нь шинээр боловсруулагдаж байгаа.

Бахрейний Вант Улс

Зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь VoIP-ийг PSTN-тэй холбох боломжтой.

Монгол Улс Олон улсын ярианы тусгай зөвшөөрөл эзэмшигч (VoIP) нь PSTN-тэй холбогдох боломжтой, 2013 оны ХХЗХ-ны 34-р тогтоолоор ОТТ үйлчилгээг АйПиТВ үйлчилгээ эрхлэгч нь ТЗ-ийн нэмэлт хийлгэх зарчмаар хийхийг зөвшөөрсөн байсан боловч 2015 оны 3-р сараас хүчингүй болгосон байгаа тул тухайлсан зохицуулалт байхгүй байна. Одоогийн байдлаар түр нээлттэй байгаа болно.

Хүснэгт 2: Улс орнуудын зохицуулалтын жишээнүүд (эх сурвалж: ITU (2016.07), DETECON, TRIA)

DETECON-с гаргасан зөвлөмжөөр улс орнууд ОТТ-ийн зохицуулалтыг хэрэгжүүлэхийн тулд дараах алхмуудыг хийх хэрэгтэй гэсэн байна. Үүнд:Өргөн зурвасын сүлжээний зах зээлийг тодорхойлох1. Өргөн зурвасын сүлжээнд нөлөөлөх эдийн засгийн (үүнд үйлчилгээний чанарын ялгааны асуудлыг оруулах) судалгааг

хийх. Энэхүү судалгаа нь өргөн зурвасын сүлжээний одоогийн дата хэрэглээ (ачаалал), хэрэглэгчийн тоо, хэрэглэгчийн хэдэн хувь нь багтаамж болон чанараас (volume-rate) хамаарсан төлбөрийг төлөх боломжтой эсэхийг харьцуулсан байх ба үнэ тарифын өсөлт болон бууралтыг хэрхэн хүлээн авах талаар тусгасан байх ёстой.

2. Дээрх судалгаанд үндэслэн сүлжээний өргөтгөлийн төлөвлөгөөний төслийг гаргах ба зардлын тооцоог хийсэн байна.3. Сүлжээний өргөтгөлийн техник эдийн засгийн тооцоог хийх

Дээрх алхмуудын дараа дараах 3 үр дүн гарах боломжтой. Үүнд:1. Засгийн газрын бодлогын зорилтуудтай уялдуулан өргөн зурвасын сүлжээний өргөтгөл хийх боломжтой. 2. Өргөн зурвасын сүлжээний хэсэгчилсэн өргөтгөл хийх боломжтой боловч энэ нь засгийн газрын бодлогын зорилтуудтай

уялдаа холбоо байхгүй байна.3. Өргөн зурвасын сүлжээний өргөтгөл хийх боломжгүй.Нэг болон хоёр дахь үр дүн гарсан тохиолдолд засгийн газар өргөн зурвасын үндсэн сүлжээг зохицуулалтын арга хэрэгслээр дэмжих боломжтой эсэх, тийм бол яаж гэдэг дээр бодлогын шийдлийг тодорхойлох ёстой. Үүнд:

¾ Үндэсний өргөн зурвасын сүлжээ нь цэвэр ашгийн үүднээс ажиллах үүрэг хүлээхгүй ¾ Сүлжээний оператор нь үндсэн сүлжээний өргөтгөл хийх үүрэг хүлээх боловч санхүүгийн дэмжлэгийг засгийн газар

эсвэл тус зах зээлийн бүх оролцогчдоос санхүүждэг нийтийн сан (бүх нийтийн үүргийн сан)-аас авдаг байх

Бодлого зохицуулалтын өөрчлөлт нь эдийн засгийн хүрээнд өргөн зурвасын сүлжээний өргөтгөлд нөлөөлөхгүй хол байхШинэ зах зээлийн өрсөлдөөнд сүлжээний оператор компаниудыг дэмжих үүднээс тэдгээрийн зохицуулалтын үүрэг хариуцлагад зохистой өөрчлөлтийг хийх шаардлагатай. Үүний тулд зохицуулах байгууллагын зүгээс дараах алхмуудыг хийх юм. Үүнд:

¾ Сүлжээний компани нь зах зээлд давамгайлагч хэвээр байгаа эсэхийг тогтоох, мөн давамгайлагчийн зохицуулалт шинэ нөхцөлд таарч байгаа эсэхийг шалгах. Энэ шалгалт нь ердийн зохицуулалтын практикийн дагуу зах зээлийн судалгаа байх ба үүний үр дүнд зарим нэг тодорхой үйлчилгээнүүдийг үнэ тарифын зохицуулалтаас чөлөөлж болох юм.

Page 48: 2016 4

48

¾ Сүлжээний компаний нарийвчлсан зардлын тооцоо болон бүтцийг гаргах ¾ Үнэ тарифын болон бусад зохицуулалтын үүрэг хариуцлагыг дахин эргэж хянан боломжит хөнгөлөлтийг хийх ¾ Олон нийт болон бусад үйлчилгээ эрхлэгчдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж саналыг тусгах

Дээр дурдсан алхмуудын үр дүнд сүлжээний үйлчилгээ эрхлэгчийн зохицуулалтын тэнцвэргүй байдал арилсан байх ёстой. Нөгөө талаас олон улсын хандлага нь төвлөрсөн сүлжээний зарчим (net-neutrality) нь хамгийн бага хязгаарлалтай байна гэх боловч үүний үндсэн зарчим нь хэрэглэгчийн сонирхолыг хадгалах ёстой. Энэ нь хэрэглэгч интернетид суурилсан олон төрлийн үйлчилгээг сүлжээний ачаалал хэрхэх болон сүлжээний өргөтгөлөөс үл хамааран хүлээн авах эрхтэй байна гэсэн зарчим юм. Доор дурдсан төвлөрсөн сүлжээний зарчим (net-neutrality)-ийн зарчмийг Сингапур улс тодорхойлсон бөгөөд үүнийг үндэс болгон улс бүр өөрийн онцлогт тохируулан төвлөрсөн сүлжээний зарчмийг гаргах боломжтой юм. Төвлөрсөн сүлжээний зарчим (net-neutrality):

¾ Сүлжээний операторууд нь хууль ёсны контентуудыг блоклох эрхгүй ¾ Сүлжээний операторууд нь өрсөлдөөний болон харилцан холболтын дүрмийг дагаж мөрдөх үүрэг хүлээнэ ¾ Сүлжээний операторууд нь сүлжээний удирдлага, үйл ажиллагаа болон ердийн интернетийн татах хурдны талаарх

мэдээллийг эцсийн хэрэглэгчидэд ил тод нээлттэй болгох ¾ Сүлжээний операторууд нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад заасан үйлчилгээний чанарын стандартыг хангана ¾ Сүлжээний операторууд нь niche апп үйлчилгээнүүдийг (WhatsApp, Skype, Facebook, Twitter, Viber etc.) нээлттэй

хүргэнэ. Интернет нь бизнес болон хувь хүмүүсийн амьдралд гол байр суурийг эзэлж байгаа бөгөөд цаашид ирээдүйд интернетийн үүрэг роль улам нэмэгдэх нь тодорхой байна. Иймээс интернетид суурилсан үйлчилгээнүүдийн зохицуулалтын нэгдэн нийлэлт (convergence)-ийн тухай ойлголтыг авч үзэх шаардлагатай юм. Ялангуяа өргөн нэвтрүүлэг болон харилцаа холбооны нэгдэн нийлэлт хэдийн явагдаад эхэлсэн тул энэхүү хоёр салбарын зохицуулалтууд нь харилцан уялдаа холбоотой болж байна. Зарим улс оронд энэхүү 2 салбарын зохицуулах байгууллагуудыг нэгтгээд эхэлсэн байна. Иймээс хамгийн багадаа зураг 1-д үзүүлсний дагуу байгууллага хоорондын зохицуулалтын үүрэг функцийн уялдаа холбоо, хоорондын хамтын ажиллагааны процедурыг уян хатан болгох шаардлагатай. Үүнд:

¾ Санхүү болон төлбөрийн системийн зохицуулалт ¾ Өгөгдөл нууцлалт, хамгаалалтын зохицуулалт ¾ Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт ¾ Харилцаа холбооны салбарын зохицуулалт

ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ ¾ Хэвлэл мэдээллийн хууль ¾ Контентийн хууль ¾ Оюуны өмчийн хууль ¾ Үг хэлэх эрх чөлөө

САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ¾ Банкны тухай хууль ¾ Өгөгдөл хамгаалах тухай хууль ¾ Санхүүгийн зохицуулалт

ХУВИЙН ӨГӨГДӨЛ ХАДГАЛАЛТ ¾ Өгөгдөл хамгаалах тухай хууль

ШУУДАНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ¾ Нууцлалын тухай хууль ¾ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай

ХАРИЛЦАА ХОЛБОО ¾ Эрхзүйн хориг, хязгаарлалт ¾ Нууцлал ¾ Өгөгдөл хамгаалалт

Зураг 1: Хууль зохицуулалтын нэгдэн нийлэлт

Page 49: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 49

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн мод тарих өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу нийгмийн хариуцлагыг дэмжиж ажлын хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооны нийт ажилчид тус хорооны Радио долгион хяналтын төвийн хашаанд уламжлал ёсоор мод тарилаа. Жил бүр зохион байгуулж буй уг арга хэмжээнд тус хорооны ажилчид идэвхтэй оролцож энэ жил нийт 250 ширхэг бут сөөгийг тарьсан ба РДХТ-ийн хашаанд 3 га орчим газарт ногоон байгууламжтай болж түүнийн арчлан ургуулж байна.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАМТ ОЛОН МОД ТАРИЛАА

МОНГОЛ УЛСЫН БҮСЧЛЭЛИЙН КОД (ZIP CODE)-ЫН ЛАВЛАХ-2017 ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Монгол улсын бүсчлэлийн кодыг олгох, хэрэглээнд нэвтрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих холбогдох өөрчлөлтийн дагуу шинээр код оноох, шинэчлэх асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хариуцдаг. Өнгөрсөн хугацаанд бүсчлэлийн кодын лавлахыг 2007 оноос (2007 он, 2009 он, 2010 он, 2013 он) хойш 5 удаа эмхэтгэн гаргаад байна. Энэхүү Монгол улсын бүсчлэлийн кодын лавлах номыг дараах газруудын албан хэрэглээнд зориулан хүргүүллээ. Үүнд:

¾ Засгийн газрын Хэрэг эрхлэх газар ¾ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар ¾ Нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын тамгын газар ¾ ОБЕГ-ын харъяа 21 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс ¾ Яаралтай түргэн тусламжийн төв ¾ Монгол Шуудан ХК-ийн харьяа 460 салбар, нэгж

Tаны мэдлэгт

Page 50: 2016 4

50

Бүсчлэлийн кодыг ашиглан хаяг бичих загвар:

Харилцаа холбооны зохицуулах хорооМетро бизнес төв А блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг УБ 14201Монгол улс

Шуудангийн нэгдсэн кодыг ашиглан хаяг бичих загвар:

Харилцаа холбооны зохицуулах хорооМетро бизнес төв А блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг УБ 14201-0033Монгол улс

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Глоб интернэшл ТББ-тай хамтран “Үзэл бодол, түүнийгээ илэрхийлэх эрх, эрх чөлөө” сэдэв сургалт семинарыг 2016 оны 11 дүгээр сарын 23 болон 30-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Тус сургалтад яам, агентлагийн хуулийн зөвлөхүүд, интернетийн үйлчилгээ, телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх болон веб сайтын үйлчилгээ эрхлэгчдийн нийт 60 орчин төлөөлөгчид оролцлоо.

Сургалтаар НҮБ-ны Хүний Эрхийн зөвлөлөөс Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдал (UPR буюу Universal Periodic Review)-ын үндэсний илтгэлийг хэлэлцээд хүргүүлсэн зөвлөмжийн талаар болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний талаар олон улсын хэм, хэмжээ, өргөн нэвтрүүлгийн зохицуулалт ба үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сэдвийн хүрээнд илтгэл тавигдаж санал бодлоо солилцоо.

“ҮЗЭЛ БОДОЛ, ТҮҮНИЙГЭЭ ИЛЭРХИЙЛЭХ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалт, семинар

Шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 40 гаруй байгууллагад нийт 500 орчим лавлах номыг түгээгээд байна. Хаягийн бичвэрийн нэг хэсэг нь код бөгөөд 2016 онд шинэчлэгдсэн хаягийн бичвэрийн MNS 6275:2016 стандартад өөрчлөлт орсонтой холбогдуулан хэрэглэгч Та бүхэн өөрийн болон байгууллагынхаа хаягийг дараах дэс дарааллаар бичнэ.

Монгол Улсын Бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Page 51: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 51

“ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ 2017”ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЗӨВЛӨМЖ

Интернэт нь бүх төрлийн үйлчилгээний нэгдмэл суурь болж байгаа нь тус тусдаа салбарлан хөгжиж байсан цахилгаан холбоо, шуудан, интернет, өргөн нэвтрүүлэг, худалдаа, хэвлэл мэдээллийн салбарын зааг ялгааг арилгаж, зах зээлийн хувьд ч бизнесийн шинэ боломж нэмэгдсээр байна. Энэ үйл явц зөвхөн салбарын удирдлага төдийгүй, үйлчилгээ эрхлэгчдийн менежментийн түвшинд ч технологийн хөгжилд нийцэн зохицох шаардлагатай байгааг, ирээдүйгээ төлөвлөсөн шинэчлэлийг шаардаж байна. Хөрөнгө оруулалтын үр ашгийг дэмжсэн, бүх талуудын ашиг сонирхолд нийцсэн бизнесийн таатай орчныг бий болгох нь зах зээлийн хөгжлийг хурдасгахад чухал нөлөөтэй юм. Энэ орчныг бүрдүүлэхэд зохицуулалтыг боловсронгуй, үр ашигтай болгох нь анхдагч алхам гэж “Шуудангийн салбарын зохицуулалт-2017” хэлэлцүүлэгт оролцогчид бид санал нэгтэйгээр дараах зөвлөмжийг зөвшилцөн гаргаж байна Үүнд:

Зохицуулалтын орчны хүрээнд ¾ БНҮҮС-ийн хөрөнгийг дан ганц үндсэн сүлжээ

эзэмшигчид бус хувийн компанид хөрөнгө оруулалт хийх асуудлыг зохицуулах

¾ Үнэ тарифыг уян хатан болгож, хэрэглэгчдийн хэрэглээнээс хамаарсан сонголттой тарифыг бий болгоход анхаарах, харилцан холболтын тарифыг харилцан ашигтай болгох

¾ Тээврийн зохицуулалтыг хийхэд тээврийн болон бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллах туслалцаа үзүүлэх

¾ Мэдээллийн технологид суурилсан шуудангийн шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэхэд нэн шаардлагатай дэмжлэг үзүүлсэн зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх

Үйлчилгээ эрхлэгчдэд ¾ Шуудангийн илгээмжийн аюулгүй байдлыг хангахад

үйлчилгээ эрхлэгчид онцгой анхаарах ¾ Монгол Улсын хуулийн хүрээнд стандарт шаардлагад

нийцсэн үйл ажиллагааг явуулах ¾ Шуудангийн үйлчилгээний чанараар өрсөлдөх

Шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллага болон шуудангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын хамтарсан “Шуудангийн салбарын зохицуулалт - 2017” уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны арванхоёрдугаар сарын 09-ний өдөр хорооны хурлын танхимд зохион байгуулав.Уг арга хэмжээнд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон шуудангийн үйлчилгээ эрхлэгч 40 орчим байгууллагын төлөөлөгчид оролцсон юм.“Шуудангийн салбарын зохицуулалт-2017” уулзалт, хэлэлцүүлгээр “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем”-ийн сайжруулалт, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн хяналт шалгалтын онцлог, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, БНҮҮС-д төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, тусгай зөвшөөрлийн зохицуулалтын үйлчилгээний төлбөр зэрэг тулгамдсан асуудлаар харилцан ярилцаж, санал солилцов. Хэлэлцүүлэгт оролцогч талуудын гаргасан санал, шийдэлд үндэслэн зөвлөмж боловсруулж, хэрэгжилтэд хамтарч ажиллахаар болов.

“ШУУДАНГИЙН САЛБАРЫН ЗОХИЦУУЛАЛТ- 2017” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургалт, семинар

Page 52: 2016 4

52

Харилцаа холбооны зохицуулах хорооноос GSMA байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд GSMA байгууллагын олон нийтийн бодлого хариуцсан захирал хатагтай Доминик Лазанскиг урьж, 2016 оны 10 дугаар сарын 03-наас 04-ны өдрүүдэд холбогдох төрийн байгууллагууд болон үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Интернет засаглал ба зохицуулалт” сэдэвт сургалт семинарыг амжилттай зохион байгууллаа.

GSMA (Groupe Speciale Mobile Association) нь дэлхий нийтийн 800 орчим үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, 300 орчим технологийн компани, салбарын зохицуулах байгууллагуудыг багтаасан улс орнуудад дэвшилтэд технологи, технологийг хэрхэн хэрэгжүүлэх, тэдгээрийн бодлого зохицуулалтын талаар судалгаа, сургалт семинарыг зохион байгуулж өгдөг олон улсын байгууллага юм.

Тус сургалтанд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам ХНН, Ийгл телевиз, Мобиком корпораци ХХК, Юнител ХХК, Жи-Мобайл ХХК, Улуснет ХХК зэрэг төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллага, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нийт 50 орчим төлөөлөгчид оролцлоо.

Сургалтаар интернет засаглалын тухай ерөнхий ойлголт, түүний төрөл, бүтэц, түүнд оролцогч талууд, талуудын үүрэг оролцоо, олон хэв шинж, болон интернет засаглалыг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх, интернет засаглалын хүрээнд хөгжиж буй орнуудад тулгамдаж буй зохицуулалтын асуудлууд, түүнд нийцсэн бодлогыг хэрхэн боловсруулах талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.Тус сургалтын хөтөлбөрийн хүрээнд интернет засаглалын 3 үндсэн загварыг танилцуулж, түүнд дүн шинжилгээ хийн, манай оронд хэрэгжих боломжийн тухай ярилцсан бөгөөд төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаас

бүрдсэн 3 баг, төрийн оролцоо давамгайлсан олон талт оролцогч бүхий интернет засаглалын хэв шинж Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд тохирно гэж санал нэгдсэн нь сонирхолтой байлаа.

Интернет засаглал гэдэг нь интернэтийн бүтэцийг хэрхэн үр ашигтайгаар зохион байгуулж хэрэглэх вэ гэдэг асуудал юм. Одоогын байдлаар дэлхий дээр ойролцоогоор 3 биллион интернет хэрэглэгч байна. Тиймээс энэ үнэт эрдэнэ болсон интернэтийг ашиглан өөрийн улс орны эдийн засаг болон олон нийтэд зөв боломжийг олгох вэ гэдэг нь улс орон болгоны анхааралын төвд байна. Интернэт засаглал нь ерөнхий агуулгаараа дараах зүйлсийг агуулж байна. Үүнд:

¾ Хэрхэн үр ашигтайгаар интернетийн (утастай болон утасгүй) бүтэцийг зохион байгуулах, интернетийн хүрэлцээг ихэсгэх (infrastucture)

¾ Хэрэглэгч, бизнесийн байгууллагууд болон засгийн газрийн тэгш оролцоо

¾ Норм, стандарт болон домайн нэрийн зохицуулалт ¾ Бодлого хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэх

асуудал ¾ Кибер аюулгүй байдал, хүний ардчилсан эрх

чөлөө (үзэл бодолоо хэлэх эрх чөлөө), Оюуны өмчийн асуудал, хүүхдийн эрхийг онлайн ертөнцөд хамгаалах

¾ Е-худалдаа (e-commerce), цахим болон контентийн бизнесийн хөгжлийг хангаж өгөх

Олон улсад “multistakeholder” арга нь интернетийг зохицуулах хамгийн зөв арга юм гэж үзэж хэрэглэж байна. Интернет нь өөр хоорондоо холбогдсон сервер, тэдгээр нь хоорондоо харилцан уялдаатай ажилдаг дэлхий нийтийн глобал сүлжээ тул бүс нутгийн болон олон улсын байгууллагууд болох ITU, OECD, WTO, ICANN гэх мэт байгууллагуудын оролцоо маш чухал бөгөөд эдгээрийн зохион байгуулсан олон улсын хурлаар интернэт засаглалын ерөнхий бодлого гардаг байна.

“ИНТЕРНЕТ ЗАСАГЛАЛ” СЭДЭВТ СЕМИНАРЫГ ОЛОН УЛСЫН GSMA БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Page 53: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 53

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотноо 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 24-ний

өдрүүдэд Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Иран Улсын Харилцаа холбооны зохицуулах яам хамтран зохион байгуулсан анхны удаагийн “Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд” /Spectrum management and Economic aspects/ сэдэвт семинарт тус хорооны төлөөлөлүүд оролцлоо.Уг семинарт 14 орны Мэдээлэл, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нийт 30 гаруй төлөөлөгчид оролцлоо.Тус семинарыг Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Азийн бүсийг хариуцсан зохицуулагч ноён

Аамир Риаз, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Спектр менежмент ба Өргөн нэвтрүүлгийн албаны дарга Истван Бозсоки нар удирдан зохион байгууллаа.Энэхүү семинарт оролцсон орон бүхний төлөөлөгчид өөрийн улс орны тухай болон өөрийн орны Спектр менежментийн хандлага, тулгамдсан асуудлууд болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зүгээс дараах чиглэлээр хөтөлбөр илтгэл хийгдсэн болно.

1. Үндэсний давтамжийн төлөвлөлт болон гарах үр дүн (National Spectrum Management and Outcomes of RA-15, WRC-15 & CPM19-1)

2. Давтамжийн хязгаарлагдмал нөөц болон эдийн

ОУЦХБ-аас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016” (ITU

Telecom World-2016) Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэдОУЦХБ-аас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016” (ITU Telecom World-2016) Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс 8800 гаруй зочид төлөөлөгчид хуран чууллаа.зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс 8800 гаруй зочид төлөөлөгчид хуран чууллаа.Тус их хуралд Монгол улсыг төлөөлөн ХХМТГ-ын Харилцаа холбоо, шуудангийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр, ХХЗХ-ны дэд дарга Д.Сэрээдорж, тус хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн болон бусад албаны хүмүүс оролцлоо.Хурлын үеэр манай төлөөлөгчид ОУЦХБ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхэд залуусыг онлайн орчинд хамгаалахад түншлэх нь” сэдэвт хүүхдийн тусламжийн утасны олон улсын туршлага судлах аянд шалгарсан эхний дөрвөн төслийг хэлэлцэх тусгай хуралдаанд оролцож, “Хүүхдийн утас -108”-ын талаар танилцуулсан. Тус аянд дэлхийн 84 орны туршлагыг хамруулсан бөгөөд үүнээс Монгол Улсын “Хүүхдийн утас -108” шилдгийн

шилдгийг тодруулах шалгаруулалтанд тунаж үлдсэн 4 төслийн нэгээр тодорсон юм.Мөн ОУЦХБ болон Мастер картаас санаачлан хэрэгжүүлж буй “Санхүүгийн электрон төлбөр тооцооны системийг хөгжүүлэх” чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгийн анхдугаар хуралдаанд оролцож, цаашид энэ талаар харилцан санал солилцож хамтран ажиллахаар тохиролцсон.Түүнчлэн ХХМТГ болон ХХЗХ-ны удирдлагууд ОУЦХБ-ын Цахилгаан холбооны хөгжлийн хорооны Инноваци, түншлэлийн хэлтсийн дарга Ин-Жу Ким болон бусад албаны хүмүүстэй албан уулзалт хийж, Монгол Улсад баримталж буй цахилгаан холбооны талаарх бодлого чиглэл, зохицуулалт, өнөөгийн тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, санал солилцлоо.

ДЭЛХИЙН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ-2016 (ITU TELECOM WORLD 2016) ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гадаад арга хэмжээ

"РАДИО ДАВТАМЖИЙН МЕНЕЖМЕНТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ХАНДЛАГА" СЭДЭВТ ОЛОН УЛСЫН СЕМИНАР БОЛЛОО

Page 54: 2016 4

54

“ДЭЛХИЙН ЦАХИЛГААН ХОЛБОО ICT ҮЗҮҮЛЭЛТ” 14 ДЭХ УДААГИЙН СИМПОЗИУМД ОРОЛЦЛОО

Бүгд Найрамдах Ботсвана Улсын нийслэл Габороне хотноо 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 23-ны өдрүүдэд

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU-D) болон Бүгд Найрамдах Ботсван Улсын Харилцаа холбооны зохицуулах агентлаг (BOCRA) хамтран зохион байгуулсан 14 дэх удаагийн “World Telecommunication/ICT Indicators Symposium”-нд тус хорооны төлөөлөлүүд оролцоод ирлээ.Уг арга хэмжээнд 59 оны орны Мэдээлэл, харилцаа холбооны яамны сайд нар, газар агентлаг, олон улсын байгууллагуудын захирлууд болон эрдэм шинжилгээ, судалгаа хийж буй судлаачид, мэргэжилтнүүд, түүнчлэн мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлогын болон

зохицуулах байгууллагуудын 400 гаруй төлөөлөгчид оролцлоо.Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Ботсвана Улсын Засгийн газраас хамтран зохион байгуулж буй 14 дэх удаагийн “Дэлхийн цахилгаан холбоо,мэдээлэл, харилцаа холбооны технологийн үзүүлэлтүүд” чуулга уулзалтыг тус улсын Зам тээвэр, харилцаа холбооны сайд, ноён Onkokame Kitso Mokaila болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн товчооны дарга, ноён Brahima Sanou, Ботсвана Улсын Харилцаа холбооны зохицуулах агентлагийн дарга, ноён Thari G.Pheko нар нээж үг хэлсэн.

засгийн хүчин зүйлс (Economic of Spectrum as Resource)3. Давтамжийн либералчлал болон эдийн засгийн хүчин зүйлсийг тооцох аргачлалууд, зах зээлийн механизм (Economic

aspects of spectrum management Guidelines for SM assessment and NTFA SM Master Plans)4. Давтамжийг хуваарилах арга замууд (Efficient Awards and Efficient use of Spectrum)5. Давтамжийн хуваарилалт, дуудлага худалдаа зохион байгуулах загварчлал (Spectrum Access and Auctions)6. Давтамж борлуулах хоёр дахь зах зээлийн дүрэм журмууд (Setting up Rules for Secondary Markets in Spectrum Trading)7. Давтамжийн зурвасыг дахин хуваарилах тухай (Market methods in spectrum re-allocation)8. Давтамжийн үнэ цэнэ болон үнэлгээ (Guidelines for the Review of Spectrum Pricing Methodologies and the preparation of

Spectrum Fees Schedules)9. Мөн нийт оролцогчид хэлэлцүүлэг хийж зохиомол улсын туршлага, жишээ дээр шийдэл гарган тооцоолол хийв.

Page 55: 2016 4

2016. IV улирал www.crc.gov.mn 55

Түүнчлэн Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Houlin Zhao мэндчилгээ дэвшүүлж, уг арга хэмжээнд амжилт хүссэн. Ерөнхий нарийн бичгийн даргын мэндчилгээнд: “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын үндсэн чиг үүргийн нэг нь Мэдээлэл, харилцаа холбооны статистик тайланг нэгтгэн боловсруулж тайлагнах, түүнд суурилсан хөгжлийн чиг хандлагыг бодлого боловсруулагчид болон зохицуулагчдад тодорхойлж өгөх, асар хурдацтай хөгжиж буй технологийн дэвшлийг ард түмэн, олон нийтэд харуулах, хүрээмжийг нэмэгдүүлж, дижитал эдийн засгийг дэмжих” талаар онцлон дурдсан.Харин Ботсвана Улсын Зам тээвэр, харилцаа холбооны сайд, ноён Onkokame Kitso Mokaila хэлсэн үгэндээ: “Ботсван Улсын хөгжлийн хөтөлбөрт Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшилийг ашиглах талаар тусгаж өгсөн бөгөөд үр дүн амжилттай хэрэгжиж байгааг дурдаад Мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтэц байгуулах, хүний нөөцийг чадавхжуулахад ихээхэн анхаарч, хөрөнгө оруулалтаа төлөвлөж, зарцуулж байна. Ботсвана Улсын хувьд Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ нь тансаг зэрэглэлийн хэрэглээ боловч хөгжлийн чухал гарц юм” гэж онцолж хэлсэн.Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Хөгжлийн товчооны дарга, ноён Brahima Sanou хэлсэн үгэндээ «Дэлхийн улс орнууд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшилтэд шинэчлэлийг ашиглан илүү либералчлагдсан, өрсөлдөх чадвартай Мэдээлэл, харилцаа холбооны зах зээлийн үр өгөөжийг хүртэх ёстой”-г онцоллоо. Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Ботсван Улсын Засгийн газраас хамтран зохион байгуулж буй 14 дэх удаагийн “Дэлхийн цахилгаан холбоо, мэдээлэл, харилцаа холбооны технологийн үзүүлэлтүүд” чуулга уулзалтаар Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс (ICT Development Index - IDI)-ийг 175 улс орны үзүүлэлтүүдийг харьцуулан 2016 оны байдлаар шинэчлэн зарласан. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийн үзүүлэлтийн гранпри шагналыг БНСУ хүртсэн бөгөөд тус улсын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс нь 8.84 гэж тодорхойлогдож, сүүлийн 2 жилийн хугацаанд тэргүүлсээр байна.Харин Монгол Улсын хувьд уг хөгжлийн индекс нь 4.95 буюу 175 улс орнуудаас 90 дүгээр байр эзэлж 2015 оны жилийн эцсийн үзүүлэлтээс 3 байраар буюу хөгжлийн индекс 0.41 пунктээр нэмэгдэж урагшилсан байна. Түүнчлэн Монгол Улсын хувьд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийн үзүүлэлтээрээ бүс

нутгийнхаа хэмжээнд 34 улс орнуудаас 14 дүгээр байрт жагсаж байна.Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийг үндсэн 3 бүлэг, 11 үзүүлэлтээр тодорхойлдог байна. Үүнд:Access sub-index

¾ 100 хэрэглэгчдэд ногдох суурин телефон цэгийн тоо; ¾ 100 хэрэглэгчдэд ногдох үүрэн телефон цэгийн тоо; ¾ 1 хэрэглэгчид ногдох гадаад интернетийн урсгал

(bit/s); ¾ компьютертэй өрхийн тоо (хувиар); ¾ интернетэд холбогдсон өрх (хувиар);

Use sub-index ¾ Интернет ашиглаж буй хүний тоо (хувиар); ¾ 100 өрхөд ногдох суурин интернет хэрэглэгчийн тоо; ¾ 100 хүнд ногдох хөдөлгөөнт интернет хэрэглэгчийн

тоо;Skills sub-index

¾ Суралцах дундаж хугацаа (жилээр); ¾ Бүрэн дунд боловсрол (хувиар); ¾ Дээд боловсролын (хувиар);

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас тодорхойлдог Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийг улс орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийг тодорхойлох хамгийн оновчтой, шударга арга хэмжээ хэмээн улс орнуудын Засгийн газар, НҮБ-ын агентлагууд, аж үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрдөг байна. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индексийг тодорхойлж буй дээрх 3 бүлэг 11 шалгуур үзүүлэлтүдийг дэлхийн, бүс нутгийн, үндэсний хэмжээнд тодорхойлж гаргаснаар улс орнуудын Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн замд ахиц, дэвшил хэрхэн гарч байгаа харьцуулан харах, дүгнэх бололцоотой юм. Өөрөөр хэлбэл улс орнуудын хувьд Мэдээлэл, харилцаа холбооны технологийн

Page 56: 2016 4

56

салбарт хандах хандлагаа дээшлүүлэх, үйлчилгээний нэвтрэлтийг нэмэгдүүлэх, иргэдийн боловсролын түвшинг сайжруулах зэрэг үндсэн үзүүлэлтүүдийн хүрээнд дүн шинжилгээ хийж хөгжлийн индексийг тодорхойлдог.Чуулга уулзалтын үеэр улс орнуудын сайд нарын түвшингийн уулзалт зохион байгуулагдсан бөгөөд уулзлатаар Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжлийг улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэгдэж байгааг онцлоод Мэдээлэл, харилцаа холбооны салбарын чиг үүргийг Мэдээлэл, харилцаа холбооны технологийн нэвтрэлт; нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, өөрчлөлт; гамшгийн эрсдлийг бууруулах зэргээр тодорхойлж ярилцсан.Симпозиум зохион байгуулагдсаны үр дүнд гаргасан зөвлөмжийг дараах байдлаар товч тодорхойлов. Үүнд:

¾ Нийгмийн тогтвортой хөгжил, илүү амар амгалан, баян чинээлэг ерөнцийг бий болгох зорилтын хүрээнд “Тогтвортой хөгжлийн бодлого-2030”-ыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

¾ Улс орнууд нь байгалийн гамшигт өртөмтгий бүс нутаг болон хөдөө орон нутагт амьдарч байгаа бичиг үсэггүй хүмүүст Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, нэвтрэлтийг тэлэх;

¾ Улс орнуудын нийгэм, эдийн засгийн тэгш бус байдал, Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний нэвтрэлт хүн амын янз бүрийн бүлгийг бүрэн хангаж байгаа эсэх, үүсч буй бэрхшээлийг тодорхойлох;

¾ Симпозиумоос улс орнуудын Засгийн газар, агентлагуудын ашиглах Мэдээлэл, харилцаа холбооны салбарын статистик тайлангийн чанар, түүнийг боловсруулах чадавхийг бий болгох

шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. ¾ Симпозиумын хүрээнд Мэдээлэл, харилцаа холбооны

салбарын статистик мэдээллийн боловсруулалтыг сайжруулахтай холбоотой асуудал, чанар, мэдээлэл цуглуулах боломж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх, талуудын хооронд зохицуулалт хийх, мэдээлэл түгээх, солилцох, дүн шинжилгээ хийх, ашиглах процессийг хөндсөн;

¾ Мэдээлэл, харилцаа холбооны статистик мэдээллийг дундын санд шилжүүлэх, үндэсний статистикийн байгууллагатай Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглаж буй өрхийн тоо баримт цуглуулахад хамтын ажиллага, ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

¾ Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2009 оноос хойш жил бүр эмхтгэн нийтлэж байгаа Мэдээлэлжсэн нийгмийн тайлан, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс (IDI)-ийг тодорхойлсон тайлан 2016 оны байдлаар хэвлэгдэж гарсан. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн индекс (IDI) 2016 оны тайланд дэлхий 175 улс орны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжлийн түвшин, IDI үр дүнг үнэлэх аргачлал болон IDI дээд хэсэгт эрэмбэлэгдсэн улс орнуудын хөгжил дэвшлийн харьцуулалт, IDI үр дүнгийн чиг хандлага, дүн шинжилгээ багтсан болно. Тайлангаар улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Мэдээлэл, харилцаа холбооны технологийн гүйцэтгэх үүргийг тодотгож, судалгааны шалгуур үзүүлэлт, түүний дотор шинээр тохиролцсон SDG үзүүлэлтийг танилцуулсан.

Page 57: 2016 4

www.happywebs.mn

Тийм бол вэб хуудасны бүртгэлийн санд бүртгүүлнэ үү.

www.happywebs.mn

SSDТанд бэб сайт

байгаа юу?

БИДНИЙ ТУХАЙ МЭДЭЭ ХОЛБОО БАРИХЭХЛЭЛ

Нэвтрэх Бүртгүүлэх

Page 58: 2016 4

58

www.cybersafety.mn