2

эцэг эхэд өгөх зөвлөгөө 1е

Embed Size (px)

Citation preview

Page 1: эцэг эхэд өгөх зөвлөгөө 1е
Page 2: эцэг эхэд өгөх зөвлөгөө 1е

Эцэг эхэд өгөх зөвлөгөө• Хүүхдээ байнга баярлуулж байгаарай.• Хүүхэдтэйгээ маш элэгсэг дотно анхаарал халамжтай харилцах хэрэгтэй.

• Хүүхдийн асуултанд анхааралтай хандаж аль болохоор хариулт өгч байхыг хичээгээрэй.

• Хүүхдийн тавьсан асуултыг байнга сайшааж дэмжиж байх ёстой.

• Хэрэгтэй хэрэггүй юм хамж хүүхдийг ядартал нь нуршсанаас оновчтой хэдэн үгээр эмх цэгцтэй ярьж ойлгуулаарай.

• Хүүхдээсээ юм асуухдаа “эхлээд энэ юу вэ? хэн вэ гэж асуугаад дараа нь яагаад юуны учир вэ гэдэг дарааллыг баримтлаарай.

• Хүүхдийн тань санаа бодол , сэтгэхүйг хөгжүүлэх өргөн бололцоо олгодог сониуч зан, бүтээлч дүрслэн бодох чадварыг байнга дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй.

• Хүүхдийн оргилсон хүсэл тэмүүллийг байнга дэмж чи боль цаашаа битгий саад болоод бай гэх мэтээр урмыг нь бүү хугал.

• Хүүхэд өөрийн оршин суудаг ,газрын хаяг , эцэг эхийн хаана юу хийдэг талаар мэдэхэд нь туслаарай.

• Хүүхдээ ямар юманд илүү сонирхолтой юунд сэтгэл нь татагдаж байгааг таньж тэрхүү авъяас сонирхлыг нь багаас нь хөгжүүлэх нь зүйтэй.

• СӨНХ- маш дууриамтгай зан чанартай гэдгийг ямагт санаж явахад илүүдэхгүй .Эцэг эхийн хувийн үлгэр дууриал хүүхдэд онцгой нөлөөтэй. Иймд хүүхдэдээ байнга үлгэр дууриалал болж яваарай.