13
Хүндэт эцэг эхчүүдээ сайн байцгаана уу

Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Embed Size (px)

Citation preview

Page 1: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүндэт эцэг эхчүүдээ сайн байцгаана уу

Page 2: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Page 3: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө
Page 4: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхэд гэж хэн бэ?

1989 оны хүүхдийн эрхийн тухай конвенцид “Насанд хүрэх насны хязгаарыг үндэсний хууль тогтоомжид 18-аас доогуур тодорхойлоогүй нөхцөлд 18-аас доош насны хүнийг хүүхэд гэнэ” гэж зөвхөн насаар нь тодорхойлсон байдаг.

Page 5: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Философийн шинжлэх ухааны доктор Ц.Балхаажав“Хүүхэд бол аугаа их ертөнц, маш баян намтартай, олон нарийн нууцыг биедээ агуулсан” хүүхэд шиг эцэж цуцашгүй бие , оюуны байнгын ажилтай, уян хатан, хурдан шалмаг хөдөлгөөнтэй, буруу зөвийн үнэлгээ хэмжүүр өндөртэй, хүүхэд шиг гэнэн цагаан сэтгэл, шулуун шударга зантай, учрыг олох, сурч мэдэх оргилуун хүсэлтэй, хүүхэд шиг бие оюунаа цаг ямагт сорилд оруулж хичээл сургамж авч байдаг, хүүхэд шиг хариу тооцоогүй бусдаас дэмжлэг тус горилж явдаг тэнгэрлиг ариун үзэл амьдралаар нэгэн зэрэг цэнэглэгдсэн дүр төрх том хүнд байхгүй гэж хэлсэн байдаг.

Page 6: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Багш, эцэг эх, насанд хүрэгчид ухаалаг эв дүйтэй хандаж, тэдэнд туслах шаардлагатай. Өсвөр насны хүүхэд аливаад бие дааж хандах идэвхи санаачлагатай, урам зоригтой, өөрийгөө удирдах, юмс үзэгдэлд үнэлэлт дүгнэлт өгч шүүмжлэлтэй хандах чадвартай болдог. Түүнчлэн амьдралын туршлага харьцангуй бага, зарим зүйлийг буруу ойлгосноос болж “Зөрүүд” зан, гэнэн болчимгүй байдал гаргах явдал харагддаг

Page 7: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Өнөөдөр хүүхэд хүмүүжлээр доголдох асуудал эцэг эх, багш нарын хувьд тулгамдсан асуудалын нэг болж байна.

Page 8: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүмүүжлийн доголдлын зарим илрэлүүд:

Ажил хөдөлмөрөөс зайлсхийх, залхуурахУурлаж уцаарлах, догшин авир гаргахЭцэг эх , багш нарын шаардлагыг хүлээж авахгүй байхХөнгөн, бусдын нөлөөнд амархан автаж буруу зүйлийг даган дуурайхТамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг эрүүл бус дадал хэвшилтэй болохХараалын үг хэрэглэж бусдыг хэл амаар доромжлох, бусдыг айлган сүрдүүлэхХудал хэлэхСурах идэвхи сул, сурлагаар хоцорч сэтгэл санаагаар унах, гэх мэт

Page 9: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Харин эцэг, эх хүүхэд хоорондын харилцаанд хатуу чанд хараа хяналт, зэмлэл, шийтгэл голловол өсвөр насны хүүхэд.

Эцэг, эхээсээ айж, тэднээс аль болох зайлсхийхийг хичээдэг.    Шийтгүүлэхгүйн тулд худал хэлдэг.    Сэтгэлийн дарамтад орж санаа сэтгэлээр унадаг, айдас түгшүүртэй болдог.    Уур уцаар хорсол зэвүүцлийг мэдэрдэг.    Эцэг, эх болон өсвөр насны хүүхэд хоорондын сэтгэл санааны холбоо нь тэдний хоорондох харилцааны бүхий л өнгө төрхийг илэрхийлдэг.    Халуун дулаан, эелдэг ялдам, хайр энхрийллээр дүүрэн харилцаа нь  хүүхдийн хөгжлийн энэ үе шатанд хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх үйл хэргийг ихээхэн хөнгөвчилдөг

Page 10: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Австралийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач Стеве Биддульф (Steve Biddulph) “Аз жаргалтай хүүхдийн нууц” номондоо “Олон хүн аз жаргалтай бус байхад программчлагдсан байдаг. Аз жаргалгүй байхыг томчууд тэдэнд хүүхэд байхад нь (зориуд бусаар) зааж сургадаг. Тэгээд хүүхэд тэр байдал-рольдоо насан туршдаа итгэн амьдралын төгсгөл хүртэл түүнтэйгээ хамт явдаг”

Page 11: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Бид яаж нөлөөлдөг вэ? “Ээ залхуу минь”, “Чи ёстой хар амиа бодогч юмаа”, “Тэнэг юмуу чи”, “Амгалан тайван байлгаж болохгүй байна уу”, “Замаа хардаггүй юмуу?”, “Чи ч Нямаагийн ижил болох нь дээ” (тэрээр шоронд байгаа) “Уур хүргээд чи ч муу хүүхэд юм даа”, “Алив наад хутгаа өг, гар хөлөө зүсэх нь үү?” гэх мэт үгс айлуудад сонсогдож байдаг. Ийм үгс сонссон хүүхэд өөрийгөө зөвхөн “Би муу байж”,  "Би буруу юм хийсэн байна" гэж бодоод өнгөрдөггүй, харин энэ нь тэдний сэтгэл санаа, ухамсарт ховсдох адилаар нөлөөлдөг нь Стеве Биддульфийн удирдсан судалгаагаар тогтоогджээ

Page 12: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Аз жаргалтай байхад суралцаж болдог

Аз жаргалтай насанд хүрэгчид бол багаасаа аятай мэдрэмжүүдийг авч, олон сайхан, тааламжтай үйл явдлын нөлөөлөл дор өсч бойжсон байдаг байна. Үүнд материаллаг орчин нөхцөл гэхээсээ сэтгэл санааны тааламжтай мөчүүд илүү нөлөөлдөг ажээ. Ээжийн “Миний охин хаана байна?” гээд энхрийлсэн үнсэлт, аавынх нь “Мундаг хүү шүү” гэсэн магтаал, багшийн “Бүү гудайгаарай” гэх зоригжуулалт гэх мэт. Тэгэхээр ээж, аав нар хүүхдийг аз жаргалтай болгоход  сургах, тэдэнд туслах боломжтой. Хүүхэд бол дээд зэргийн мэдрэмж, авьяас чадвартай, нарийн ажиглагчид байдаг.

Page 13: Khandmaa эцэг эхчүүдэд өгөх зөвлөгөө

Хүүхдийг ухаалаг өөдрөг байх, сэтгэлийн тэнхээтэй болох, өөрөөр хэлбэл аз жаргалтай нэгэн болон өсөж хөгжихөд ээж, аав нар юуны өмнө дараах зүйлсийг анхаарна. •    Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалтай байх •    Өөрөө өөдрөг байх•    Хүүхдээ тоож, үгийг нь сонсох, эрэлт хэрэгцээнд нь мэдрэмжтэй хандах•    Хүүхдээ үнэлж байгаагаа мэдрүүлэх•    Хүүхдээ зоригжуулж, магтаж байх•    Чөлөөт цагаа хүүхэдтэйгээ үр дүнтэйгээр өнгөрүүлэх (ном уншиж өгөх, хүүхэдтэйгээ тоглох, мал, амьтан, ургамал арчлах гэх мэт)•    Гэр орныхаа ажлыг хамтран амжуулах•    Найз нөхөдтэй болох, тэдэнтэй хамт байх боломж олгох, гадаа тоглуулах