22
1. ТУУЖИЙН ТУХАЙ 2. 3,4 БҮЛГИЙН ТУХАЙ ГЭСЭРИЙН ТУУЖ

Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Embed Size (px)

DESCRIPTION

Гэсэр 3,4 дүгээр бүлгийн задлал

Citation preview

Page 1: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

1. ТУУЖИЙН ТУХАЙ

2. 3,4 БҮЛГИЙН ТУХАЙ

ГЭСЭРИЙН ТУУЖ

Page 2: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

“Гэсэрийн тууж” бол дэлхийн хамгийн урт амьд тууль юм. Одоо болтол ардын хэдэн зуун

туульс хайлаачид Тvвд, Монгол, Хятадын зарим районд Гэсэр баатрын vйл явдлыг уламжлан

дуулсаар байна.

       “Гэсэрийн тууж” нь манай тооллын өмнөх 100—300 оноос манай тооллын 6-р зууны vеийн

хооронд vvсч бvрэлдсэн бөгөөд мянга шахам жилийн урт удаан хугацаанд ард түмний ам дамжин уламжлагдах явацдаа vлгэрийн vйл

явдал болон хэл хэллэг нь тасралтгvй баяжин хөгжиж ирсэн ба 12-р зууны эх гэхэд “Гэсэрийн

тууж” нь улам боловсронугй болжээ.

Туужийн тухай

Page 3: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

“Гэсэрийн тууж”-ийн цар хэмжээ нь маш их юм. Өнөөгийн цуглуулга болон

эмхтгэлийн байдлаас vзвэл, энэ тууль нь нийт 120 гаруй бvлэг, сая гаруй мөр шvлэг, 20 сая гаруй vгтэй , дэлхийн дээрх хамгийн урт тууль болсон байна. Тоо хэмжээгээр нь

авч хэлсэн ч эртний Бабилоны “Гилгамеш”, Грекийн “Иляди”, “Одесей”, Энэтхэгийн “Раамааянаа”, “Махаапарата” зэрэг дэлхийн хамгийн нэрт таван туулийн

нийлбэрээс ч их байдаг

Туужийн тухай

Page 4: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Гэсэр Хятадын Гонма хааны төрийг зассанхэмээх гутгаар

бүлэг

Page 5: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Хятадын Гонма хааны хатан нас баржээ.Хаан уй гашуунд автаж “Боссон хүн боссоор уйл,суусан хүн суусаар уйл” гэж зарлиг буулгав.Хамаг улс гшуун болж,ард олон ихэд зовж байв.Гэсэр хаан Хятад оронд очиж,Гонма хааныг тайтгаруулан,хааны хатныг оршуулж төрийг засав.

Гол санаа

Page 6: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Гэсэр хааныг аваачиж зєгийн тамд орхив. Алтан соноо тавиад зєгийг тас бариулав. Зєгийг алаад Гэсэр дуулав: «Энэ Гонма хаан намайг зєгийт тамд орхиж алуулах хаан байна гэж саналаа би. Зєгийгєє надаар алуулж жаргах хаан байсан аж» гэв. Зєгийн нvхийг сахигч хvн очиж хаандаа Гэсэр хааны зарлигийг цємийг тоолж хэлэв.

            Бас араатны тамд аваачиж орхив. Гэсэр хаан зэс хошуут нохойгоо тавиад араатныг тас бариулав. Гэсэр хаан дуулав: «Энэ хаан Гэсэрийг араатан тамд орхиж алах хаан гэж саналаа би. Гэтэл надаар араатан тамын амьтныг алуулж жаргах хаан болов» гэж дуулав. Араатан там сахигч хvн очиж хаандаа хэлэв: «Тэр хvн vхсэнгvй. Араатан тамынхныг тас алаад дуулж хэвтэнэ» гэв.

Туульс эхэлмуй

Page 7: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Бас «Харанхуй гуунд аваачиж орхи» гэв. Гэсэр хаан наран барих алтан цалмаараа, саран барих мєнгєн цалмаараа нар сар хоёрыг уургадаж бариад байв. Харанхуй гуу нь гийгэж хонов. Гэсэр босоод дуулав: «Энэ хаан Гэсэрийг харанхуй гуундаа орхиж алах хаан байна гэж саналаа би. Гэсэрээр харанхуй гуугаа гийгvvлж жаргах хаан байсан аж» гэж дуулав. Гуу нvх сахигч хvн очиж хаандаа Гэсэрийн зарлигийг булт тоолж хэлэв.

            Бас «Их далайд аваачиж орхи» гэв. Аваачиж орхив. Бул чулуун чинээ шvvст молор эрдэнээ тэвэрч оров. Оруулахад далай хоёр анги болон хатав. Гэсэр хаан молор эрдэнийн дэргэд тоглож явж дуулав: «Энэ хаан Гэсэрийг их далайдаа орхиж алах хаан байна гэж саналаа би. Гэсэрээр далайгаа хатаагаад, хамаг улсаа усгvй жаргуулах хаан байсан ажээ» гэж дуулав. Далай сахигч хvн очиж хаандаа хэлэв: «Тэр хvн vхсэнгvй, далай хатав. Тийм дуу дуулж явна» гэв.

Page 8: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Бас «Зэс илжгэнд унуулж дєрвєн зvгээс их хєєргєчнєєр хєєрєгдvvлж алъя» гэв. Гэсэр хаан морины толгойн чинээ цавгvй хар нvvрсээр биедээ нухаж тvрхэж байв. Хєєрєгчин ирж дєрвєн зvгээс их гал тавин хєєрєгдвєл гал хvрч ирэхэд биеэсээ хувилгаанаар ус урсгаад галыг унтрааж орхив. Галыг нь унтраагаад Гэсэр урьд ёсоор дуулав. Хєєрєгчин очиж хаандаа хэлэв: «Тэр хvн vхсэнгvй, энэ vгээр дуулна» гэв.

            Бас «Ирт мэсээр цавчиж ал» гэв. Гэсэр хааныг харвах, цавчих гэхэд хувилгаанаар алтан саваагаар зэвийг нь хугар хугар цохилж байв. Алан ядаж очиж хаандаа хэлэв: «Яасан нvгэлт хvн билээ? Алах арга одоо манд vгvй болов. Бид алж vл чадмой. Хаан гэгээндээ айлд» гэв.

«Олон жад хурааж жадны vзvvрт єлгєж ал» гэв. Гэсэр хааныг аваачив. Аваачиж одоход Гэсэр хаан алтан тээрмээ аваачиж хуурч зарлиг болов: «Одоо vvнд арга vгvй билээ. Одоо vхэх минь энэ байна» гэж байв.

Page 9: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Гонма хааны охин Гvнэ гуа хувилгаанаар мэдэв. «Энэ муу л аль бvр ингэж зовж явна?» гэв. [Гvнэ гуа мянган алд утас, хєхєє (тоть) шувууг єгєєд єгvvлрvvн: «Чи газар усандаа нєхєргvй юу?» гээд нууж єгєв.] Гэсэр хаан тоть шувууны хєлєєс мянган алд торгон утсыг уяж, утаснаасаа барьж тоть шувуугаар Гэсэр хаан гэртээ элч илгээх болов. Хотын асар дээр гаран тоть шувуундаа их дуугаар зарлиг болов:

            «Тоть шувуу минь яв яв» гэв. «Хятадын Гонма хаан арван зvгийн эзэн Гэсэр хааныг алав» гэ. Надаас дээр гурван баатар минь ирэг. Надтай тэн (адил) гурван баатар минь ирэг. Надаас доор гурван баатар минь ирэг. Гучин баатрууд минь хойно болтугай. Есєн баатар минь ирж, энэ хааны хот балгасыг эвдээд, энэ хааныг алахын муугаар ал гэ. Yзэж байтал vнс болго. Харж байтал хар нvvрс болго. Хамаг улсыг аваач гэ. Ай тоть шувуу минь яв» гэв. Тоть шувуу нь явав. Гэсэр хаан утасныхаа шижмээс барьж байв.

Page 10: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Гонма хаан бvгдээр сонсож: «Эвvv! Яалаа! Ганц Гэсэрийг алж эс чадав бид. Одоо есєн баатар нь ирвэл биднээс юм vл vлдэх байна. Ай Гэсэр хаан шувуугаа дууд. Юу єг гэснийг чинь єгье бид» гэв. «Шувуу минь хол явав» гэж байв. «Ямар зарлиг болном чи? Чиний зарлигаар болъё бид» гэж бvгдээр мєргєв. Гэсэр хаан зарлиг болов: «За охиноо Гvнэ гуаг єгєх буюу чи над? Би шувуугаа дуудаж vзье» гзв. «Єгье чамд юу гэж хайрлах вэ?» гэв. «Ай тоть шувуу минь ир!» гзж хувилгаанаар даллаж мянган алд торгон утасныхаа шижмээс татаж авав. Гэсэр хааныг гэртээ залж их хурим хийв.

Page 11: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Гонма хаан, охин Гvнэ гуагаас сэмхэн асуув: «Авай, чамайг Гэсэрт єгье. Чи очихгvй болбол биднийг алаад чамайг аваачна» гэв. «Авай ахай минь! Арван зvгийн эзэн Гэсэр хааныг хэрэглэвэл бас ахай юугаа ална гэж байтал би юу гэж vл очих буй?» Хаан «Зєв» гэв. Гvнэ гуаг арван зvгийн эзэн Гэсэрт єгєв. Гэсэр хаан Гvнэ гуагийн дэргэд гурван жил суув. Гурван жил болсны хойно Гэсэр хаан Гvнэ гуад зарлиг болов: «Эцгийг чинь энх жаргуулав би. Энэ биений чинь дэргэд гурван жил болтол суув би. Одоо харьж гэр малаа эргэж ирье» гэв. Гvнэ гуа: «Эвvv! Арван зvгийн эзэн Гэсэр хаан минь зарлиг юу болном? Энд суу гэвэл суух буй за. Vгvй болбол би чамтай явах буй за. Энд юу гэж ганцаар сууна би?» гэв. «Зєв, хоёул бэлэглэе (бэлэг шинжье)» гэв. Тєдvй хотын гадна гарч хоноё» гэв. Гэсэр билгийн хээр морио унав. Гvнэ гуа хєх халзан луусаа унав. Хоёул хотын гадна гарч хонохдоо бэлэглэн хэлэлцэв: «Чиний vг зєв болж хоёул энд суух болбол миний билгийн хээр морь, чиний луус хоёр хотынхоо зvг хандаж хонотугай. Чиний vг буруу болоод миний vг зєв болбол миний билгийн хээр морь гэр зvг хандтугай» гэв. «За» гээд хоёул хонов..

Арван зvгийн эзэн Гэсэр хаан vvрийн хяраанаар гарч харан гэтэл луус морь хоёр хотын зvг хандаж байв. «Ай! билгийн хээр морь минь энэ чинь юу вэ? Миний гэр зvг ханд» гэж дуудав. Билгийн хээр морь нь гэр зvгээ хандав.

Page 12: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Гvнэ гуаг сэрvvлэв. «Yvр цайж байна. Бос» гэв. «За, чи бид хоёр бэлэглэж хонов. Хэний бидний vг зєв. Хэний бидний vг буруу болов? Морь, луус хоёрыг харж vз» гэв. Гvнэ гуа харж vзээд: «Чиний vг зєв. Миний vг буруу байна. Эргэхээ чи мэдэх байна. Эзэн Гэсэр хаан минь харивал харь» гэв.

            Хоёул мордов. Гvнэ гуаг гагцаар гэж хот хvртэл vдээд арван зvгийн эзэн Гэсэр хаан заларч явав. Зуур нэгэн их єндєр ууланд хvрээд: «Тєдгvйгээс єдий хvртэл vйлдсэн vйл минь их билээ. Одоо дияанд сууя» гэж суув. Ялгуусан гурван єхий нь, Овоо Дунжон гарво нэрт эгч нь бууж ирэв. «Авай нусгай минь дээд бие чинь арван зvгийн бурхан тєгссєн, дунд бие чинь дєрвєн их тэнгэр нар тєгссєн, доод бие чинь дєрвєн их лусын хаад тєгссєн, жанчсаны чинь хилэнц арилна билээ. Алсны чинь сvнс тонилно билээ. Энэ Замбутивийн эзэн Гэсэр хаан чи бишvv. Одоо vvнээс нэн (илvv) ямар бурхны тєрєл олъё гэж суунам чи?» гэв. «Эгчийн минь зарлиг зєв. Морь биеэ алжааснаас сууж билээ. Харья» гээд мордов.

Page 13: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Гэсэр хаан явав. Vvрийн хяраанаар гэртээ хvрвэл Рогмо гуа булган хєнжилд шургаж нойрсож байсан ажээ. Рогмо гуа минь єлєнд хэвтэх улаан бяруу мэт шургаж хэвтэхээр єндєр уулын оргил дээр явах єлєн буга мэт vvрийн хяраанаар босч ийн тийн харан яваасай чи» гэв. Рогмо гуа босоод хувцаслав. Рогмогийн гэрт явах Сэцэн Нанжун нэрт хятад хvvхэн байв. Рогмо хэлэв: «Ай! Сэцэн Нанжун минь бос!» гэв. Нанжун хятад босов. «Ай Сэцэн Нанжун минь босон гvйж оч! Хурдан ир! Алтан хєвєєт аргалаар доторло! Мєнгєн хєвєєт аргалаар гадарла. Усан эх мэт буй. Ихээхэн хий. Давс зээ мэт буй. Багаахан хий. Цай эцэг мэт буй. Багаахан хий. Сvv нагац мэт буй. Ихээхэн хий. Тос ноён мэт буй. Багахан хий. Буцлахад сvvн далай долгилох мэт сана. Самрахад олон бурсан хувраг ном унших мэт сана. Уухад алтан цэгцгий (шувуу) нvхэнд ороход адил сана. Арван зvгийн эзэн арван хорын vндсийг тасалсан авай богд минь заларч ирж байна. Цай яарч чана» гэв.

Page 14: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Сэцэн Нанжун Рогмо гуад vг айлтгав: «Тэр зарлиг чинь юу вэ? Чиний бие алтан авдранд адил боловч дотор нь шир шєрмєс хийсэнтэй адил буй за. Миний бие морины тvнхэрцэгтэй адил боловч дотор минь Ханхуй нэрт магнаг хийсэнтэй адил буй за. Арван зvгийн эзэн Гэсэр хааныг ганц тогоо цайгаар баясгах буюу чи? Арсланы голын эхэнд буусан Арслан авгад нь хэл. Зааны голын эхэнд буусан Заан авгад нь хэл. Амраг Цас Чихэр ахад нь хэл. Гучин баатар гурван зуун хошууч нарт нь хэл. Гурван отог улст нь хэл. Тэр бvгд нь их хурим авч ирж золготугай» гэв. «Энэ vг минь буруу болов уу?» гэж мєргєв. «Нанжун минь, энэ vг чинь зєв буй. Тэд бvгдэд нь улаагаар явж зарла. Гэсэр хаандаа золготугай» гэв. Сэцэн Нанжун улаагаар  явж зарлав. Тэд бvгд нь баярлаж их хурим авч ирж Гэсэр хаандаа золголдов.  Их улс тархав.  

Page 15: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Арван зүгийн Гэсэр хаан арван хоёр толгойт мангасыг аливаа төрөлтөй

нь тасталж Арлангуа хатнаа авч,алтан суварганы дэргэд

амирлан суусан хэмээх дөтгөөр бүлэг

Page 16: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Гэсэр хааны бие чилээрхэв.цотон ноён Арлангуад золгоод “Ай хайран сайхан бэр минь,Арван зүгийн Гэсэр хаан одоо Рогмо гуагийн дэргэд сууна.Чамд ирэхгүй байна.Цааш харвал түмэн хүн инээх мэт ийм өнгө аястай байна хайран авай минь чи зовж байна.Чамайг би авья” гэв.Арлангуа “Түмэн Цотон ноён хурж ирэвч ганц шөнийн Гэсэрийн минь зүүд сүүдэр хоёртой тэнцэж чадахгүй.Энэ үгийг чинь дээр Хөх мөнх тэнгэр сонстугай.Доор Хөрст алтан дэлхий Этүгэн эх сонс тугай.Хөдлөх бүх амьтан сонсвол чих нь дүлийртүгэй,нүд нь тэсэртүгэй” гээд их хурим өглөг өгч явуулав

Гол санаа

Page 17: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Рогмо гуа,Цотон хоёул Арлангуад элч илгээв.”Гэсэр хаан чилээрхэж байна.Хамаг улсад өвчин тахал чамаас болж гэнэ.Чи явбал Гэсэрийн чилээ сайн болох гэнэ.Үгүй болбол муу гэнэ” гэж хэлэлүүлэхэд элчид Арлагуа”Үгийг чинь мэдэв би.Энэ нүгэлт үйл Цотонгийнх буй заа.Гэсэр минь намайг үл хөөх билээ.Рогмо Цотон хоёр намайг хөөж байна.Би явья.Эрхт мөнх тэнгэрийн хөвүүн эзэн Гэсэр хааны минь чилээ сайн болтугай.Энэ өдөр миний зовсноор юу дутах.Эртний ерөөлийн хүчин болбол эргэж авахаа тэр мэднэ биз” гээд Арлангуа явав

Page 18: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Арлангуа гашуудаж,зовж зүдэрч явсаар арван хоёр толгойт мангасын эхнэр болов.

Гэсэр хаан өвчнөөс эдгэрээд Арлангуа хатнаа нэхэж мангасын оронд очоод мангасыг сөнөөв.Арлангуа хатан Гэсэрт алтан аяганд нэрт хар өнгөт идээг хийж барив.Гэсэр түүнийг зооглоод аливаа бүхнээ мартан,есөн жил жарган суув.

Page 19: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

1. Цотон ноён Арлан гуа хатныг хєєв 2. Гэсэр хаан арван хоёр толгойт

мангастай байлдахаар бэлдэв 3. Гэсэр мангасынд очив 4. Гэсэр хаан, Мангасын ордонд

Арлан гуатай уулзав 5. Гэсэр, Арлан гуа, гурван эгчийн

тусламжаар мангасыг устгаж мөн тэнд саатаж суув

ДЭД БҮЛГҮҮД

Page 20: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

Эвүү – айх гаслахад гаргах аялга

Намганд- хүхүүрт

шамтавын –банзлын

Засагла-шийтгэ

дутаан очив-зугтаан очив

над гаргах –оногдуулах

Тvдэж-саатаж

Эрчийдээд-нитгэрээд

ХҮНД ҮГ ХЭЛЛЭГҮҮД

Page 21: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

ахуйг тойрсон -хэрмэл балай олон-их олон Охор жолоот-богино жолоот жирэмсэн утас-хосолсон утас Огоо- танихгүй хүн хоёул бэлэглэе-бэлэг шинжье алтан цэгцгий-шувуу

ХҮНД ҮГ ХЭЛЛЭГҮҮД

Page 22: Гэсэр 3,4 дүгээр бүлэг

9А ангийн сурагч Г.Энэрэл9А ангийн сурагч Золбоо9А ангийн сурагч Одмэргэн 9А ангийн сурагч Энхбат

Бэлтгэсэн

Төгсөв