28
ДЭЛХИЙН ТӨЛӨВ ХУДАЛДААНЫ СААД – ОЛОН УЛСЫН МАРКЕТЕРУУДЫН ОРД Бид японтой хийдэг худалдааны маргааны талаар бүгд мэднэ. Япончууд нь худалдааны маш олон саад их татвартай байдаг учраас америкид япончууд худалдаа хийдэг шиг Японд Америкчууд худалдаа хийж чаддаггүй. Япончууд тухайн улсын цас нь тун онцгой учир зөвхөн японд үйлдвэрлэсэн цас нь тохиромжтой гэж үздэг мөн Америкийн Бэйсболл нь Японы Бэйсболлтой харьцуулахад муу гэж үздэг. Бүр Япончууд будааны дэлгүүрээ нээхдээ Калифорниагын түгээмэл будааг орон нутгийн доогуур зэргийн будаатай хольж зарах ёстой гэж үздэг. Хэдийгээр Япончууд нь ганцаараа биш ч гэсэн улс орон бүр Америкийн нээлттэй зах зээлийг ашиглаж байгаа. Франц улс гэхэд үндэсний кино болон өргөн цацалтын салбараа хамгаалахын тулд зурагтаар гарч байгаа Америк шоу, радиогоор явж байгаа Америк хөгжим, мөн театрт үзүүлж байгаа Америк киноны тоог хязгаарладаг. Саяхан францууд өөрийн гэсэн CNN-ийг засгийн газрын тусламжтайгаар бий болгосон байна. Эдгээр хориг саадууд Америкийн худалдааг зөвхөн хязгаарлаад зогсохгүй мөн тухайн улсад зарагдах үнэ нь Америкд зарагдахаас үнэтэй болдог. Neutrogena шиг оросруу бараагаа гаргах гэж ажиглаж байгаа компаний олон улсын менежерүүд санхүүгийн аюултай тулгарч байгааг хараарай. Оросруу оруулж байгаа тэдний бүтээгдэхүүнүүд нь татварын гурван ангиалалд хуваагддаг: эмийн бүтээгдэхүүн 5%-ийн татвартай, саван 15%-ийн татвартай, гоо сайхны хэрэглэл нь 20%-ийн татвартай байдаг. Мэдээж Neutrogena-ийн менежерүүд татварыг аль болох бага байлгахын тулд энэ компаний харшил хөдөлгөдөггүй саван нь арьсны эмч нараар баталгаажсан гэж маргах болно. Хэрэв тээвэрлэлт бага хэмжээгээр ирсэн бол гаалийн ажилчид хүлээн зөвшөөрч магадгүй юм. гэсэн ч оросруу хийх экспорт нь цаасан хайрцагнаас контейнэр болтлоо их болбол бүтээгдэхүүний ангилалыг илүү их шалгаж үздэг. Баглаа боодол дээрх хамгийн энгийн мэдээлэл “Neutrogena компаний арьс үс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь эмийн сангуудаар худалдаалагдаж байна” нь орсуудад хамгийн өндөр татварыг шаардахад шалтаг

бүлэг 2.docx

Embed Size (px)

Citation preview

Page 1: бүлэг 2.docx

ДЭЛХИЙН ТӨЛӨВ

ХУДАЛДААНЫ СААД – ОЛОН УЛСЫН МАРКЕТЕРУУДЫН ОРД

Бид японтой хийдэг худалдааны маргааны талаар бүгд мэднэ. Япончууд нь худалдааны маш олон саад их татвартай байдаг учраас америкид япончууд худалдаа хийдэг шиг Японд Америкчууд худалдаа хийж чаддаггүй. Япончууд тухайн улсын цас нь тун онцгой учир зөвхөн японд үйлдвэрлэсэн цас нь тохиромжтой гэж үздэг мөн Америкийн Бэйсболл нь Японы Бэйсболлтой харьцуулахад муу гэж үздэг. Бүр Япончууд будааны дэлгүүрээ нээхдээ Калифорниагын түгээмэл будааг орон нутгийн доогуур зэргийн будаатай хольж зарах ёстой гэж үздэг.

Хэдийгээр Япончууд нь ганцаараа биш ч гэсэн улс орон бүр Америкийн нээлттэй зах зээлийг ашиглаж байгаа. Франц улс гэхэд үндэсний кино болон өргөн цацалтын салбараа хамгаалахын тулд зурагтаар гарч байгаа Америк шоу, радиогоор явж байгаа Америк хөгжим, мөн театрт үзүүлж байгаа Америк киноны тоог хязгаарладаг. Саяхан францууд өөрийн гэсэн CNN-ийг засгийн газрын тусламжтайгаар бий болгосон байна. Эдгээр хориг саадууд Америкийн худалдааг зөвхөн хязгаарлаад зогсохгүй мөн тухайн улсад зарагдах үнэ нь Америкд зарагдахаас үнэтэй болдог.

Neutrogena шиг оросруу бараагаа гаргах гэж ажиглаж байгаа компаний олон улсын менежерүүд санхүүгийн аюултай тулгарч байгааг хараарай. Оросруу оруулж байгаа тэдний бүтээгдэхүүнүүд нь татварын гурван ангиалалд хуваагддаг: эмийн бүтээгдэхүүн 5%-ийн татвартай, саван 15%-ийн татвартай, гоо сайхны хэрэглэл нь 20%-ийн татвартай байдаг. Мэдээж Neutrogena-ийн менежерүүд татварыг аль болох бага байлгахын тулд энэ компаний харшил хөдөлгөдөггүй саван нь арьсны эмч нараар баталгаажсан гэж маргах болно. Хэрэв тээвэрлэлт бага хэмжээгээр ирсэн бол гаалийн ажилчид хүлээн зөвшөөрч магадгүй юм. гэсэн ч оросруу хийх экспорт нь цаасан хайрцагнаас контейнэр болтлоо их болбол бүтээгдэхүүний ангилалыг илүү их шалгаж үздэг. Баглаа боодол дээрх хамгийн энгийн мэдээлэл “Neutrogena компаний арьс үс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь эмийн сангуудаар худалдаалагдаж байна” нь орсуудад хамгийн өндөр татварыг шаардахад шалтаг болдог. худалдааны саадууд нь олон улсын маркетеруудын гол тулгараад байгаа асуудал юм. азаар татвар буурч татваргүй барааны худалдаан дээр сайжруулалт хийгдэж байна. Гэсэн ч улсууд худалдааны татварыг ялгавартай болон ялгаваргүй олон төрлийн шалтгаанаар ашиглаж байна.

Хүснэгт 2.1

2002 оны АНУ-ын шилдэг 10 худалдааны түншүүд ($ тэрбум, бараа бүтээгдэхүүн)

Улсууд Нийт худалдаа Экспорт Импорт ЗөрүүКанад 371.4 160.8 210.6 -49.8Мексик 232.3 97.5 134.7 -37.2Япон 172.9 51.4 121.5 -70.1Хятад 147.2 22.1 125.2 -103.1Герман 89.1 26.6 62.5 -35.9

Page 2: бүлэг 2.docx

Их британи 74.1 33.3 40.9 -7.6Өмнөд Солонгос 58.2 22.6 35.6 -13.0

Тайвань 50.6 18.4 32.2 -13.8Франц 47.4 19.0 28.4 -9.4Итали 34.4 10.1 24.3 -14.2Урьдны зах зээлийн тэмцэл нь баруун Европ, Япон, Америк улсуудад явагддаг байсан бол ирээдүйн өрсөлдөөн нь Латин Америк, Зүүн Европ, Орос, Энэтхэг, Ази, Африк гэх мэт улсуудруу тэлэх ба эдгээр улсууд их худалдаа хийхийг эрмэлзэх тусам энэ нь тэлэх юм. хамгийн ядуугаас эхлээд хамгийн баян хүртэл дэлхийн илүү олон хүн олон улсын худалдаагаар дэлхийн эд баялагт оролцох болно. Шинээр бий болж байгаа дэлхийн эдийн засаг нь маркетерууд болон хэрэглэгчидэд давуу талтай дэлхийн өрсөлдөөнрүү биднийг оруулж байна. Маркетерууд нь шинэ зах зээл нээгдэх эсвэл жижиг зах зээл нь бизнесийн хангалттай боломжтой болтлоо томроход үүнээс ашиг олж байна. Харин хэрэглэгчид нь дэлхийн хаана ч үйлдвэрлэгдсэн маш олон төрлийн бүтээгдэхүүнээс сонгох боломжтой болж байгаа юм.

Сансрын хиймэл дагуул болон олон улсын компаниудаар холбогдсоноор дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчид барааны төрөл бүрийг байнгын өсөхийг шаардаж байна. Зураг 2,1-т үзүүлсэнээр дэлхийн худалдаа гэдэг нь чухал үйл ажиллагаа юм. энэ чухал байдлын ачаар улсууд нь олон улсын худалдааг өөрсдийн давуу талаар хянахыг хүсэх хандлагатай байна. Өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр хамгаалах хандлага нь хүчтэй болж байна. Одоо өөрчилөгдөж байгаа санхүү, улс төр, нийгмийн ашиг тус нь дэлхийн зах зээлд чөлөөт худалдаа зонхилох хэрэгтэй гэдгийг ухааруулж байна. Дэлхийн худалдааны байгууллагын үүсэн байгуулалт нь сүүлийн жилүүдийн дэлхийн худалдааны хамгийн том ялалтуудын нэг юм.

Энэ бүлэг нь америкийн нэгдсэн улсын дэлхийн худалдаан дахь одоогын болон өнгөрсөн үеийн үүргийн талаарх товч судалгаа, мөн олон улсын худалдаа болон үндэсний эдийн засгийн бодлогын хоорондын хамаарлыг ойлгох чухал ойлголтуудыг агуулсан байна. Хамгаалалтын логикын болон логикийн бус хэлэлцүүлэгийн дараа татвар болон худалдааны ерөнхий гэрээ байгаа.

20-Р ЗУУНААС 21-Р ЗУУН

Орчин үеийн эдийн засагийн өмнөх үед улсууд нь одоог бодвол нэг нэгнээсээ харилцан хамааралтай байсан ба олон улсын худалдааны үед илүү их боломжтой байв. Өмнөх зуун жилд дэлхийн эдийн засгийн хөгжил нь замбраагүй байв.

Хорьдугаар зууны эхний хагасыг дэлхийн хоёр дайны хооронд болсон эдийн засгийн хямрал балласан ба дэлхийн үйлдвэржсэн хэсгийн ихэнхийг устгасан юм. сүүлийн хагас жилд нь дэлхийн дайн байгаагүй ч дэлхийн улсуудын дунд дахь марксист капиталист үзлүүдийн сөргөлдөөнөөр баллагдсан юм. үзэл суртлын хагарлын үр дүнгээс болж уламжлалт худалдааны арга барил нь алдагдсан.

Page 3: бүлэг 2.docx

Дэлхийн 2р дайны дараа коммунизийн тархалттай зэрэгцэн Америкийн нэгдсэн улс капитализмийг дэлхий даяар аль болох хурдан тараахыг хичээж байв. Европыг дахин сэргээхэд туслах Маршил төлөвлөгөө, японыг эдийн засаг үйлдвэрлэлийг дахин босгох, мөн олон улсын хөгжлийн агентлигуудын хөрөнгө зэрэг нь дэлхийн хүчтэй эдийн засгийг бий болгоход зориулж байв. Колончлолын суллалт нь Ази Африкийн шинэ улсуудад завшаан олгосон юм. эдгээр орнуудын санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэсэн оролдлого мөн Америкийн нэгдсэн улсын санал болгож байгаа санхүүгийн тусламжтайгаар дэлхийн коммунист бус улсуудын эдийн засаг өсөж шинэ зах зээл үүссэн.

Америкийн нэгдсэн бусад улсуудад үзүүлж байгаа эдийн засгийн тусламж нь хоёр замаар ирж байв. Эдийн засгийн хөгжилд мөн дэлхийн хоёр дугаар дайны дараах сэргээн босголтонд оруулсан Америкийн доллар бүр нь Америкийн нэгдсэн улсын худалдан авалтанд зуу зуугаараа хариу болж байв. Энэ хөрөнгө оруулалт нь дэлхийн бусад улсуудад Маршел төлөвлөгөөний ачаар үүсч байв. Дэлхийн хоёр дугаар дайнд зориулсан үйлдвэрлэлийн суурь мөн цэргээс эргэж ирсэн ажиллах хүч нь дэлхийн улсууд өөрсдийн хэрэгцээнээсээ илүү үйлдвэрлэл явуулахад хангалттай байв. Дэлхийн хоёр дугаар дайны дараах Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн өсөлт амьдралын сайн чанар нь хоёр дугаар дайнд нэрвэгдсэн улсуудын шаардлагаар биелэгдсэн юм. товчоор хэлэхэд Америк улс нь өөрсдөөсөө худалдан авалт хийлгэхийн тулд дэлхийн эдийн засгийг хүчтэй болгоход тусалж байв.

Нэмж хэлэхэд Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн тусламж нь худалдааны улсуудын хамтын ажиллагааны хөгжилд маш хэрэгтэй байв. Олон улсын худалдаа нь дэлхийн дайны дараа улсууд Америкийн жишээг дуурайн ажиллах үед амжилттай болж байв. Америкийн энэ бодлого нь америкийн импортын 200 гаруй бүтээгдэхүүний дундаж татварыг нэмсэн юм. жижиглэнгийн худалдаанд 60 улс өндөр хэмжээний татвар ноогдуудсан байсан учир гадаад худалдаа нь саатуулагдсан байв. Дэлхийн хамгийн гол уналт нь дэлхийн эдийн засгийг уналтыг авчирсан.

Нэг дүгээр дайны дараах алдааг давтахгүйн тулд дэлхийн удирдагчид GATT-ийг зохион байгуулсан энэ нь гишүүн улсууд нь худалдааны татвар бусад хориугуудын талаар хэлэлцэх хурал байв. Хурал нь тухайн зорилгууддаа хүрч чадсан юм. уругайн хэлэлцээрийн дагуу GATT нь дэлхийн худалдааны байгууллагын хэсэг болсон ба үүний 117 гишүүн нь чөлөөт худалдааны шинэ бүсэд орсон юм.

Дэлхийн худалдаа ба америкийн олон улсын компаниуд

Дайнд нэрвэгдсэн улсууд болон өмнө нь буурай хөгжилтэй байсан орнуудын түргэн хөгжил нь дэлхийн шинэ маркетингийн боломжийг нээж өгсөн юм. амьдралын түвшингийн өсөлт болон гадаадад суурилсан хэрэглэгчид мөн гадаад дахь маркетинг нь Америкд дэлхийн хэмжээнд экспорт хөрөнгө оруулалтаа хийх боломж олгосон юм. 1950 оны үеэр Америкийн хэзээ ч гадаадад экспорт хийж байгаагүй компаниуд гадаад худалдаа хийж эхэлсэн.

Page 4: бүлэг 2.docx

1960 оны сүүлээр Америкийн олон улсын компаниуд хоёр төрлийн асуудалтай учирч байсан юм: шууд хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх мөн экспортын маркетингийн өрсөлдөөнийг ихэсгэх. Америкийн Европ болон Латин Америкид хийж байсан хөрөнгө оруулалтууд нь Америкийн олон улсын компаниудын ноёрхож байна гэдэг анхаарлыг ихэсгэсэн юм. латин Америкийн хариу үйлдэл нь Америкийн шууд хөрөнгө оруулалтыг хураах эсвэл улсын чухал хэрэгцээтэй бараануудаа улсдаа хүчээр борлуулах байв. Европд энэ айдас нь өөрөө гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах нийтийн хүчтэй шаардлагыг харуулсан юм. европын нийгэмд Америкийн компаниуд нь Америкийн шууд удирдлага мөн Европын хүчтэй хуулиас болж эсэргүүцэгдэж байв. Европын энэхүү аюул нь Франц зохиолч Серван Шрейбэрийн 1968 онд бичсэн American Challenge номонд хамгийн сайн илэрхийлэгдсэн байдаг.

Одоогоос арван таван жилийн өмнө дэлхийн гурав дахь том үйлдвэрлэлийн хүч нь Европ биш Европ дахь Америкийн үйлдвэрүүд болно гэдэг нь тодорхой байв. Нийтлэг зах зээлийн ес дэхь жилд европын энэ зах зээл нь байгууллагын хувьд Америкийнх байв.

Серван Шрейбэрийн таамаглал нь олон шалтгааны улмаас биелээгүйгийн нэг чухал шалтгаануудын нэг нь Америкийн олон улсын компаниуд нь дэлхийн бусад улсуудын компаниудын дахин төрөлт байсан юм. дэлхийн хоёр дугаар дайны дараах сэргээн босголт болон эдийн засгийн өсөлт нь Америкийн компаниудын ноёрхолыг өрсөлдөөнд дуудсаны эхлэл байлаа. Өрсөлдөөн нь бүх салбарт явагдаж байв: Япон Герман гэх мэт үйлдвэржсэн орнууд мөн олон хөгжингүй орнууд эрэлтийн төлөө өрсөлдөж дэлхийн зах зээлийг хайж байлаа. Хуучин буурай хөгжилтэй орон гэж ангилагддаг байсан орнууд нь шинэ үйлдвэржсэн орнууд гэж ангилагдах болсон юм. Бразил, Мексик, Өмнөд Солонгос, Тайван, Сингапур, Хонг Конг гэх мэт шинэ үйлдвэржсэн орнууд нь тодорхой нэг салбаруудад хүчтэй өрсөлдөгч болон ган, усан онгоцны үйлдвэрлэл, цахилгаан хэрэгсэл, автомашин, хөнгөн онгоц, гутал, нэхмэл эдлэл, хувцас хунар гэх мэт салбаруудад хүчтэй өрсөлдөгчид болсон юм. шинэ үйлдвэржсэн орнууд дээр нэмээд Вэнэсуэл, Чиль Бангладеш гэх мэт улсууд нь бусад орнуудад үйл ажиллагаа явуулдаг улсын эзэмшлийн компаниудыг байгуулсан юм. вэнэсуэлийн улсын нэг компани нь Пуэрто рико улсад салбартай бөгөөд зотон даавуу, гоо сайхны хэрэгсэл, сандал, цахилгаан зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Пуэрто Рикод чил болон Колумбын компаниуд байдаг.

Товчоор хэлэхэд эдийн засгийн хүч болон чадамж нь Сэрван Шрэйбэрийн анхааруулж байснаас илүү тэнцүү хуваагдсан байна. Харин оронд нь дэлхийн худалдаан дахь Америк улсын байдал нь бусад орнуудтай хуваагдсан байна. Жишээ нь 1950 онд Америк улс дэлхийн худалдааны 39 хувийг эзэлж байсан бол 2000 он гэхэд 23% болон байна. Гэсэн ч одоо дэлхийн худалдаа илүү их том болсон учир бүх улс нь маш том бялуу хувааж идэж байна гэсэн үг юм. энэ өөрчлөлт нь дэлхийн бусад улсуудын худалдааны тогтворгүй байдалд тусгагдсан байна.

Хүснэгт 2.2

Page 5: бүлэг 2.docx

Дэлхийн хамгийн том 100 аж үйлдвэрийн корпораци (жилийн орлогоор хэмжсэн үзүүлэлт)

1963 1979 1984 1990 1993 1996 2000 2003АНУ 67 47 47 33 32 24 36 42Герман 13 13 8 12 14 13 12 11Их Британи 7 7 5 6 4 2 5 3Франц 4 11 5 10 6 13 11 7Япон 3 7 12 18 23 29 22 20Итали 2 3 3 4 4 4 3 3Недарланд-UK 2 2 2 2 2 2 - 2Недарланд 1 3 1 1 1 2 5 4Швецарь 1 1 2 3 3 5 3 4Аргентин - - 1 - - - - -Бельги - 1 1 1 - - 1 -Бразил - 1 - 1 1 - - -Канад - 2 3 - - - - -Энэтхэг - - 1 - - - - -Кувейт - - 1 - - - - -Мексик - 1 1 1 1 1 - -Венесуэль - 1 1 1 1 1 - -Өмнөд солонгос - - 4 2 4 4 - -Швейд - - 1 2 1 - - -Өмнөд Африк - - 1 1 - - - -Испани - - - 2 2 - - 1Турк - - - - 1 - - -Хятад - - - - - - 2 3

Зураг 2,2 нь 1963 оноос 2003 оны хоорон дахь өөрчлөлтийг харуулсан байна. 1963 онд Америкд дэлхийн шилдэг 100 компанийн 67 нь байдаг байв. 1996 он гэхэд энэ тоо нь 24 болтлоо буурсан байхад Япон улс нь анх гуравхан компанитай байснаа 29 болтлоо өссөн байна. Харин өмнөд солонгос нь нэг ч орон анх байгаагүй бол дөрвөн компанитай болтлоо өссөн байна.

Дэлхийн эдийн засгийн хүчний өөр нэг хэмжүүр болох худалдааны тогтвортой байдал нь дэлхийн худалдаан дахь Америкийн нөлөөг өөрчилөхөд нөлөөлсөн юм. 1888-1971 оны хооронд Америк улс нь бусад улсуудаас худалдаж авдагаасаа илүүг зарсан юм. энэ нь худалдааны маш таатай тогтвортой үе байлаа Америк нь 1987 онд оргил үе болох 160 тэрбум долларын борлуулалт хийх хүртлээ . 1971 онд 2 тэрбум долларын худалдааны алдагалд орж байв. Үүний дараа бараа бүтээгдэхүүний борлуулалт нь 1991 онд 74 тэрбумаар багассан ч 2002 онд 400 тэрбум болтлоо өссөн юм.

1980 оны турш болон 1990 оны эх үеэр Америкийн хүчтэй өрсөлдөөн нь Европд хорин жилийн өмнө сонсогдож байсан асуудалтай ижилхэн асуудлыг үүсгэсэн юм. энэ асуудал нь Америкийн зах зээлийг гадны компаниудаас хамгаалахын тулд бизнесийн өрсөлдөх хүчийг хэрхэн олж авах вэ, мөн Америкийг худалдаж авахаас нь өмнө өрсөх.

Page 6: бүлэг 2.docx

1980 онд Америк улс нь өөрийн өрсөлдөөний салбарыг капитал бараа буюу компьютер машин гэх мэт үйлдвэрлэлд харсан юм. 1983-1987 он хүртэл капитал болон автомашины үйлдвэрлэлийн салбарын бараг 70%-ийн хомсдолтой байв. Энэ үед эдгээр нь Америкийн өндөр цалинтай өндөр чадвартай салбар байлаа. Америкийн үйлдвэрлэл нь сэргэж үйлдвэрлэлээ дахин байгуулсан юм. 1990 оны сүүлээр Америк улс нь өөрийн капитал барааг дахин гартаа авсан юм.

Илүү чухал асуултууд үүссэний дунд Америкийн гадаад зах зээлд өрсөлдөх чадвар болон олон улсын худалдааны шударга байдал байлаа. Худалдааны сөргөлдөөн нь Японы автомашины худалдаа болон Америк дахь электрон барааны худалдаа болон Японы хязгаарлагдмал худалдааны туршлагын хооронд явагдаж байлаа. Америк улс нь худалдааны харилцагчидтайгаа яаж дахин худалдаа хийх вэ мөн тухайн улсын эдийн засгийн хамгаалалтыг үүсгэхгүйгээр яаж худалдаа хийх вэ гэдэг асуудалтай тулгарсан юм. японыг зарим нэг зах зээлийн худалдаа болон хөрөнгө оруулалтаа нээхийг амжилттай шахсанаас гадна, Америк улс нь WTO-г үүсгэсэн гол дагуулах хүч байлаа.

Хорьдугаар зууны сүүлийн арван жилд дэлхийн худалдааны их өөрчлөлт нь аль хэдийн эхэлсэн байлаа. Европын холбооны үүсэл, Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээ, Азийн чөлөөт худалдааны бүс, Ази номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа зэрэг нь олон шинжээчдийн дэлхийн худалдаанд ноёрхол тогтоох дэлхийн худалдааны саадын эхлэл байлаа. 1997 онд Хонг Конг 2000 онд Макао хятадын нэг хэсэг болсоноор 400 жилд анх удаа Азийн бүх орнууд азиудаараа зохицуулагдаж хянагдах болсон юм. дэлхийн хоёр дугаар дайнаас хойших арван жилд ази нь худалдааны гол хүч болсон юм.

Хорин нэг дүгээр зууны эхний арван жил ба түүнээс цааших

1990 оны сүүлээр урьд нь байгаагүй хурдацтай байсан Америкийн эдийн засаг сүүлийн хэдэн жилд маш ихээр удааширч байна. Хятадаас бусад бүх орны өсөлт мөн ижил байгаа юм. Эдийн засгийн хамтын ажиллагаа болон хөгжлийн байгууллага нь гишүүн орнуудын эдийн засаг нь өмнөх 25 жилд өссөншигээ дараагийн 25 жилд яг 3%-аар өснө гэж тооцоолсон юм. эсрэгээрээ хөгжингүй улсуудын эдийн засаг илүү хурдацтай хөгжинө. Тэдний дэлхийн зэх зээлд эзэлдэг зургааны нэг хувь нь гуравны нэг болтлоо өснө. Дэлхийн банкны тооцооллын дагуу Бразил, Хятад, Энэтхэг, Индонез, Орос зах зээлийн худалдааны хувь нь 2020 он гэхэд 50%-аар их болно гэсэн байна. Үр дүнд нь эдийн засгийн хүчний шилжилт нь Япон, Америк, Европын холбооноос Латин Америк, Зүүн европ, Ази, Африк гэх мэт улсуудруу шилжих юм.

Энэ нь Европ, Япон, Америк гэх мэт улсуудын зах зээлийн чухал байдал алдагдана гэсэн үг биш эдгээр нь их хэмжээгээр үйлдвэрлэсээр л байх болно. Энэ нь хэрэв компани ирээдүйд гол үйлдвэрлэгч болохыг хүсвэл одооноос суурь ажлыг нь хийх хэрэгтэй гэсэн үг юм. дэлхийн зах зээлд болж байгаа энэ өөрчлөлт нь хэрхэн олон улсын зах зээлд нөлөөлөх вэ? Нэг зүйл хэлэхэд өрсөлдөөний түвшин болон ширүүн байдал нь зах зээлрүү нэвтрэх эсвэл шинэ зах зээлийг нээх зэрэгт анхаарлаа хандуулалтыг өөрчлөх болно.

Page 7: бүлэг 2.docx

Компаниуд нь илүү үр дүнтэй ажиллах, бүтээгдэхүүнээ сайжруулах, мөн олон улсын хэмжээнд илүү тархацтай болохын тулд арга хайж байна. Мөн зах зээлийн эрэлтэд тааруулж бүтээгдэхүүнээ хурдан түгээх чадварыг эзэмшиж байна. Жишээ нь Японы олон улсын компани Мацушита олон улсын түгээлтээ тэлсээр байна. Нэстлэ компани нь зах зээл дэхь өөрийн ноёрхолоо хадгалахын тулд хэрэглэгчдийн орон нутгийн зах зээлийг маш их хэмжээгээр эзэмшиж байна. Өмнөд солонгосын Самсунг компани нь хойд Америкийн чөлөөт худалдааны бүс дэхь зах зээлд нэвтрэхийн тулд Мексикд 500 сая долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байна. Америкийн Вирлпүүл төхөөрөмжийн компани нь энэ салбар дахь өөрийн ноёрхолыг хадгалахын тулд Европын бүсийн энэ үйлдвэрлэлийг эзэмшиж байна. Филип компани нь өөрийгөө дэлхийн компани болгон дахин бий болгож байна. Эдгээр нь олон улсын компаниуд ирээдүйд бэлдэж байгаагын цөөхөн жишээнүүд юм.

Олон улсын компаниуд шинэ зах зээлийн боломжийг эрчимтэй хайж байгаа ганц биш юм. жижиг компаниуд нь олон улсын зах зээлд өвөрмөц аргаар хүрч байгаа бөгөөд тэд гадаадад гардаг барааны зарим техник технологийг үйлдвэрлэж мөн гадаадад зарагдаагүй ч үйлчилгээг нь үзүүлж байгаа юм. олон улсын худалдаа нь маш их боломжтой гэдгийг харуулж байгаа бөгөөд зөвхөн Америкд худалдаа хийдэг компани нь олон улсад анхаарлаа хандуулж эхэлж байна. Америкийн шилдэг компаниудын 50 нь Америкийн гадаад худалдааны 30%-ийг бүрдүүлдэг бол үлдсэн хувийг нь дээр дурьдсан жижиг компаниуд эзэлж байна. Компаниуд жижиг ч бай том ч бай дэлхийн зах зээлд нэвтрэхэд маш эрчимтэй үйл ажиллагаа шаардлагатай.

Бизнесийн хуулийн дагуу хамгийн их найдсан төлөвлөгөө эдийн засгийн өөрчлөлтөөс болж нурж эсвэл удааширч болно. Америкийн эдийн засаг олон улсын худалдаанаас бага хамааралтай байхад, гадаадын эдийн засгийн өсөлт нь мэдэгдэхгүйгээр нэмэгддэг байв. Өнөөдөр Хонг Конгийн зах зээл 1997 онд унасан шигээ огцом унавал өмнөд солонгос болон зүүн өмнөд азийн хэд хэдэн улсуудын эдийн засаг гацах юм дараа нь Америкийн зах зээл нь хэдэн жилд байгаагүйгээрээ унах болно. Гол болгоомжлол нь азийн орнуудын эдийн засаг удааширсанаар энэ нь Америкийн нэгдсэн улсын үйлдвэрлэлд муугаар нөлөөлөх юм. дөрвөн жилийн дараа дэлхийн шинээр үүсэж байгаа зах зээлийн ихэнх нь 1997 оны санхүүгийн хямралын дараа удаан ч гэсэн эерэг өсөлттэй болсон юм.

ТӨЛБӨРИЙН БАЛАНС

Улсууд худалдаа хийхэд тухайн улсын хэрэглэгчид эсвэл бизнесийн дунд санхүүгийн солилцоо явагддаг. Бүтээгдэхүүн болон үйлчилгээнүүд нь экспортлогдож импортлогдон, мөнгөн шилжүүлгүүд хийгдэж, хөрөнгө оруулалтууд хийгдэж, бэлэн мөнгөн төлбөрүүд хийгдэж мөн амралтууд болон гадаадын аялалууд хийгддэг. Товчоор хэлбэл улсаас гадагшаа дотогшоо тогтмол мөнгөний урсгал байна гэсэн үг юм. улсын олон улсын худалдааны гуйвуулгыг бүртгэдэг бүртгэлийн системийг төлбөрийн баланс гэдэг.

Улсын төлбөрийн балансын мэдээлэл нь иргэд болон бусад улсын компаниудтай өгөгдсөн хугацааны турш (энэ нь ихэвчлэн нэг жил байдаг)хийсэн санхүүгийн

Page 8: бүлэг 2.docx

харилцааг тэмдэглэдэг. Энэ нь хоёр оролттой хадгалах системтэй учраас үргэлж тэнцвэртэй байх хэрэгтэй. Хувь хүний санхүүгийн мэдээлэл шиг кредит дебит нь тэнцэж байх хэрэгтэй. Мөн хувь хүний мэдээлэл шиг энэ нь улс орон тийм сайн эсвэл муу байдалд байгаа гэсэн үг биш юм. төлбөрийн баланс гэдэг нь шийдвэрлэх биш нөхцөлийн бүртгэл юм. улс бүрийн бусад улсуудтай хийж байгаа санхүүгийн солилцоо нь энэ төлбөрийн балансд тусгагддаг.

Үндэсний төлбөрийн баланс нь тухайн улсын олон улсын эдийн байр суурийг харуулдаг ба улсын гадаад болон дотоод эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой байгууллагууд болох төв банк, засгийн газрын агентлагуудлын эдийн засгийн чухал хэмжүүр болдог. төлбөрийн баланс нь тухайн улсын гадаадад төлж байгаа мөнгө болон гадаадаас орж ирж байгаа мөнгөнийн ялгааг харуулдаг. Америкийн гадаад худалдааны орлого дээр нэмэгдээд гадаадын жуулчдын төлсөн даатгал, тээвэрлэлт, ижил төрлийн үйлчилгээ зэрэг нь нэмэгддэг.

Хасах талд нь Америк жуулчдын гадаадад үрсэн мөнгө, гадаадын шинэ хөрөнгө оруулалт, цэргийн зардал болон санхүүгийн тусламж зэрэг юм. олон улсын төлбөр нь авлагаасаа их болсон үед хомсдол үүсдэг. Үүнийг улсын гадаад авлгын хэмжээг ихэсгэсэнээр арилгаж болно.

Төлбөрийн баланс нь гурван төрлийн мэдээллийг агуулдаг: урсгал данс—худалдааны экспорт, импорт, болон үйлчилгээний орлого: капитал данс—бусад улсруу шилжүүлсэн болон орж ирсэн шууд хөрөнгө оруулалт, богино хугацааны капиталын хөдөлгөөн зэргүүдийн бүртгэл юм. энэ гурван дансны урсгал данс нь олон улсын худалдаанд хамгийн чухал байдаг.

Урсгал данс гэдэг нь маш чухал учир нь энэ нь бүх олон улсын худалдаа болон үйлчилгээний дансыг агуулдаг. Зураг 2.3 Америк улсын 2002 оны урсгал дансны тооцооллын жишээг харуулсан байна.

1971 оноос хойш Америк улс нь цөөхөн хэдэн жилд зохистой урсгал данстай болсон юм. Америкийн тогтворгүй байдал нь газрын тос, тосны төрлийн бүтээгдэхүүн, машинууд, хэрэглэгчийн тууштай байдал, болон бусад худалдаанаас үүсдэг. Үнэндээ 2002 онд худалдааны хомсдол нь 484 тэрбум доллар байсан юм. Иймэрхүү тогтворгүй байдал нь төлбөрийн балансад маш их нөлөөтэй байдаг.

Хүснэгт 2.3АНУ-ын үндсэн урсгалдансны тооцоо, 2002 ($, тэрбум)

ЭкспортБүтээгдэхүүн 683Үйлчилгээ 289Орлогын баримт 245

ИмпортБүтээгдэхүүн -1167Үйлчилгээ -240Урьдчилсан орлого -257

Нэг талын урсгал шилжүүлэг, нийт -56

Page 9: бүлэг 2.docx

Урсгал тооцооны зөрүү -504Урсгал шилжүүлэг

Урсгал дансны баланс

Энэ мэт хүчин зүйлүүд нь солилцооны хэмжээ, үнэ, мөн орлогын өөрчлөлтөөр тохируулга шаарддаг. Товчоор хэлбэл зардал нь орлогоосоо давсан улс нь тухайн улсын амьдралын нөхцөлөө бууруулах хэрэгтэй болдог. Хэрэв энэ улсын иргэд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй бол гадаадтай солилцох мөнгөний солилцоо багасдаг. Гадаад худалдааны зах зээлийн дундажаар худалдан авах хүч нь нэг улсаас нөгөөрүү шилждэг. Зураг 2.5д үзүүлсэн шиг Америк доллар нь дэлхийн бусад улсуудын мөнгийг бодвол 1990 оны үед хүчтэй болсон ч саяхнаас суларч байна.

Зураг 2.4 АНУ-ын Урсгал тооцооны зөрүү(хувиар , ДНБ)

1$- оор юу худалдан авч болох вэ?

Хүснэгт 2.5

1985 1988 1992 1993 1994 1995 1996 1997 1999 2000 2003Британи фаунд

0.86 0.54 0.56 0.66 0.68 0.63 0.64 0.59 0.62 0.68 0.61

Франц франк

9.6 5.4 5.29 5.67 5.55 4.95 5.12 5.94 6.49 7.28 -

Япон иен 250.23 123.7

126.7 111.08 102.18 93.96 108.78 129.15 102.58 112.21

118.7

Швейцарь франк

2.25 1.29 1.41 1.48 1.37 1.18 1.24 1.43 1.58 1.68 1.31

Евро 0.99 1.11 1.17Мексик песо

0.37 2.28 3.12 3.11 5.31 6.45 7.60 7.92 9.43 9.47 10.6

Америкийн нэгдсэн улсын худалдааны хомсдол ихсэхийн хэрээр долларын үнэ цэнийг бууруулахад нөлөөлж байгаа юм. Гадаадын мөнгөн дэвсгэрт нь илүү их доллараар

Page 10: бүлэг 2.docx

худалдагдахад Америкийн нэгдсэн улсын бүтээгдэхүүнүүд нь үндэсний хэрэглэгчиддээ илүү үнэтэй мөн импортын бүтээгдэхүүний эрэлт нь ихсэх юм.

ХАМГААЛАЛТ

Олон улсын бизнес нь дэлхий нь татвар, хязгаарлалт, татваргүй саад гэх мэт зүйлүүдээр дүүрэн гэдэг үнэнтэй тулгарах хэрэгтэй. Эдгээр саадууд нь тухайн орны зах зээлийг гадны компаниудаас хамгаалах зорилготой байдаг. Хэдийгээр татвар болон худалдааны ерөнхий гэрээ нь татварыг бууруулахад сайнаар нөлөөлж байгаа ч улсууд хамгаалалтын аргыг хэрэглэсээр байна. Улсууд нь хэрэгцээгүй барааг тогтоон барихын тулд хуулийн саад, солилцооны саад, сэтгэл зүйн саадуудыг ашигладаг. Зах зээлийн бүтэц нь өөрөө импортын бүтээгдэхүүнд маш ширүүн хаалт хийж байдаг мөн бизнесүүд өөрсдийн хувийн зах зээлийг хадгалж үлдэхийн тулд хамтдаа ажилладаг. Худалдаанд саад үүсгэж байгаа зах зээлийн бүтцийн сайн жишээ нь Япон дахь түгээлтийн цогц систем юм. Хэдийгээр энэ нь зарим бүтээгдэхүүнийг зах зээлээс гадуур байлгаж байгаа сайн арга ч мөн хуулийн үүднээс харахад ямар ч хууль бус зүйл биш юм.

Хамгаалалтын учир зүй болон зөрчилтэй байдал

Засгийн газрын хамгаалалтууд маш олон төрлийн шалтгаанууд байдаг ба эдгээр бүх хэлэлцүүлгийг дараах байдлаар хуваадаг: (1) нялх хүүхдийн үйлдвэрлэлийн салбар, (2) орон нутгийн зах зээлийн хамгаалалт, (4) мөнгөө орон нутагтаа үлдээх хэрэгтэй, (5)амьдралын стандарт болон үдсэн цалин, (6) байгалийн нөөцийн хадгалалт, (7)буурай цалинтай улсуудын үйлдвэржилт, (8)ажил эрхлэлтийн нэмэгдэлт болон ажилгүйдлийн бууралт, (9) үндэсний аюулгүй байдал, (10) бизнесийн өсөлт, (11) жижиглэн худалдаа. Эдийн засагчид нь ерөнхийдөө хамгийн гол зүйлүүд нь хүнсний үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдал, болон буурай хөгжилтэй орнуудын үйлдвэржилт гэж үздэг. Орчин үед газар тариалан болон түүхий эдийн хомсдол нь нөөцийн талаар ярихад хүргэж байна. Энд илүүдэл үйлдвэрлэлийн чадамжтай эсвэл илүүдэл хөдөлмөрийн хүчтэй зах зээлийн түр хугацааны хамгаалалтын талаар жишээ байж болох юм. харамсалтай нь иймэрхүү хамгаалалт нь урт хугацааных болж болох ба улс орны эдийн засагт сайнаар нөлөөлдөг ч тухайн улсын олон улсын тавцан дахь үнэн байдлыг гутаадаг.

Бодит жишээ 2.1: Худалдааны саад, дүр үзүүлэх, мөн Америк улс

Америк улс нь өөрийгөө чөлөөт худалдаанд тэргүүлэгч гэж боддог бөгөөд үе үе худалдаанд шударга бус ханддаг. Гэвч шүүмжлэгчид Америк улсыг шударга бус ихэнх гадаадын бараанд худалдааны татвар ноогдуулдаг гэж шүүмжилдэг. Японы засгийн газрын судалгааны дагуу Америк улс нь шударга бус худалдаа явуулж байна гэж үзсэн. Америк улс нь импортын бүтээгдэхүүнд их хэмжээний татвар ноогдуулдаг. Шүүмжлэгчдийн зөв үү? Та тунгааж үзнэ үү.

Америк улс Японы цитрус жимсэн дээр 301 гэсэн мөрдлөгө хийсэн. Японы худалдааны шударга бус хоригыг үгүй хийснээр хэрэглэгчид жүржийг гуравны нэг үнээр авч

Page 11: бүлэг 2.docx

идэхээр болж байгаа юм. Америкчууд Бразилаас импортоор авдаг жүржиндээ мөн ажиглалт хийсний дараа 40 хувийн татварыг ноогдуулсан юм.

Мөн энэ 301 судалгааны аргаа өмнөд Солонгосоос орж ирж байгаа үхрийн маханд хэрэглэсэн юм. хэдийгээр Америк улсын хэрэглэгчид үхрийн махыг үнэтэй худалдаж авдаг байсан ч их хэмжээний татвар тавьсан юм.

Бид машин суперкомпьютерууд, мод, бас бүх төрлийн хувцасан бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьдаг гэдэгт итгэж байна уу? Усан үзэм, улаан лойл, сонгино, ган, цемент, аспарагус, гутал гэх мэт Латин Америкийн ихэнх чухал экспортын бүтээгдэхүүнүүд нь гаалийн татварын жагсаалтанд байдаг. Ингэхлээр Америкийн нэгдсэн улс нь буруутай юу?

Ихэнх хамгаалагчид нь татварын хэрэгцээ нь эдийн засагчдын үздэг гурван гол зүйлийн нэг тиймээс хэрэгтэй гэж үздэг. Санал гаргагчид нь мөн ажил эрхлэлтий асуудал дээр маргадаг учир нь энэ нь улс төрийн их сонирхолыг татдаг. Өрсөлдөөний төлөө хэлэлцэж байхад олон улсын худалдааны эдийн засгийн үндсэн давуу тал нь хаягддаг. Хэрэглэгчид барааг хэрэглэхдээ барааны татвар болон бусад хамгаалах үйлдлүүдийг анзаардаггүй. Сахар болон нэхмэл эдлэлүүд нь Америкд дээрх гурван хэлэлцүүлгээр ордоггүй хамгаалагдсан үйлдвэрлэлийн сайн жишээ юм. америкийн сахарын үнэ нь ямар ч эдийн засгийн үндэслэлгүй бусад орны үнээс өндөр байдаг.

Хил дамнасан 2.2: Нээлттэй зах зээлд зориулсан дэлхий

Францын их хурлын танхимд илгээсэн нэг зууны настай хуучин хошин захиа нь татварын тэнэг явдал болон дээд зэрэглэлийн бүтээгдэхүүний хэрэглээ зэргийг онцолсон байдаг.

Их хурлын танхимын гишүүдэд

Бид гадаадын өрсөлдөгчдийн тэсэшгүй өрсөлдөөний талаар бичиж байна. Гадаадын өрсөлдөгч нар манай хөнгөн үйлдвэрлэлийн зах зээлийг өөрсдийн бага үнээр ноёрхож байна. Энэ захидал нь гадаадын компани нэвтрэх бүх цонх, нээлт, завсар зэргийг хуулиар хорихыг хүсэж байна.

Хэрэглэгчийн үнийн талаар таньд ямар нэг санаа өгөхийн тулд сүүлийн үед судлагдсан 21 хамгаалагдсан үйлдвэрлэлийн судалгааг хараарай. Судалгаа нь Америкийн хэрэглэгчид татвар болон ямар нэгэн хориг сааднаас болж жилд 70 тэрбум доллар илүү төлдөг байна. Дунджаар энэ хамгаалагдсан үйлдвэрлэлийн нэг ажлыг хамгаалах гэж 170,000 доллар зарцуулж байна. Эдгээр тоонууд нь 21 хамгаалагдсан үйлдвэрлэлийн дунджийг харуулж байгаа боловч тухайн салбарыг хамгаалахын тулд илүү их зардал гаргаж байгаа юм. жишээ нь ган үйлдвэрлэлийн салбарт 1992 оноос хойш гадаадын нийлүүлэгчдийг ноёрхуулахгүйн тулд авсан арга хэмжээ нь 1239 ажилчдыг нэг бүрийг нь 835,351 доллараар аварсан байна. Харамсалтай нь улс төрийн хувьд их түгээмэл

Page 12: бүлэг 2.docx

боловч энэ нь унаж байгаа салбарт тун ховор шинэ өсөлт авчирдаг. Мөн хадгалж байгаа ажлын байрууд нь маш өндөр үнээр авч үлдэгддэг.

Худалдааны хориг

Үндэсний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд засгийн газарууд худлдааны тариф, хязгаар, зах зээлийн хорио зэргийг тавьдаг. Хоригууд нь импорт болон гадаад бизнесийн эсрэг тавигддаг. Иймэрхүү хоригууд нь эдийн засгийн улс төрийн байдаг ба үндэсний үйлдвэрлэлээр их дэмжигддэг. Эдгээр хоригууд нь эдийн засгийн ч бай үгүй ч бай эдгээр нь оршидог.

Татвар

Энэ нь улсын хилээр орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнд засгийн газраас татвар ноогдуулж байгаа үйл ажиллагаа юм. татварууд нь татварыг цуглуулах эсвэл импортын барааг багасгах зорилготой байдаг ба заримдаа аль аль шалтгаанаар оршдог. Ерөнхийдөө татвар нь:

Ихэсгэх

Ханшийн уналтын дарамтыг ихэсгэх Тусгай сонирхолын эрх дархыг ихэсгэх Засгийн газрын хяналт болон эдийн засгийн хэрэгт улсын анхаарлыг ихэсгэх

Сулруулах

Төлбөрийн балансын байр суурийг Нийлүүлэлт болон эрэлтийн хэлбэрийг сулруулах Олон улсын харилцааг сулруулах

Хязгаарлах

Үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийн нөөцийг Хэрэглэгчидийн сонголтыг Өрсөлдөөнийг

Нэмж хэлэхэд татвар нь дураараа, ялгаварладаг мөн тогтмол удирдлага хяналт шаарддаг. Татвар нь мөн ихэвчлэн татвар тавьсан худалдаа хийдэг орны эсрэг ашиглагддаг. Европын холбооны пастаны экспортын хэлэлцүүлэгээр Америк улс нь Европын пастаны үйлдвэрлэлд 40 хувийн татвар ноогдуулахаар болсон. Европын холбоо нь Америкийн хушиг болон лемонд хариу цохилт өгсөн юм. пастаны дайн нь Европ Америкийн бордоо, цаасан бүтээгдэхүүн, мөн үхрийн маханд татвар нэмсэнээр ширүүссэн. Америк мөн энэ зэргийн хариу барьсан. Дайн нь Европ пастаны экспортын үнээ бууруулсанаар дууссан юм. саяхан мөн Америк болон Европ нь гадил жимсэн дээр иймэрхүү өрсөлдөөн хийсэн юм. мөн буурай хөгжилтэй орнууд Америк болон Европын газар тариалангын татвар өндөр байна гэж гомдолж байсан юм.

Page 13: бүлэг 2.docx

Импорт нь мөн татвараас гадна нэлээн хэдэн аргаар хязгаарлагддаг. Эдгээр татварын бус хоригууд нь импортын бүтээгдэхүүний чанар, эрүүл мэндийн стандарт зэрэг зүйлүүдийг багтаадаг.

Квот

Энэ нь ямар нэгэн төрлийн бараанд тогтоодог тусгай мөнгөн хязгаарлал юм. их британи улс нь зурагтны импортдоо хязгаарлал тогтоодог мөн Герман улс нь Японоос орж ирэх бараанууддаа хязгаарлал тогтоодог, Итали улс нь Японоос орж ирэх мотоциклд хязгаарлалт тавьдаг, Америк улс нь сахар, нэхмэл эдлэл, самар гэх мэт зүйлүүдэд хязгаарлалт тавьдаг. Хязгаарлалт нь импортоор орж ирж байгаа зарим нэг бүтээгдэхүүнүүдэд шууд хязгаарлалт хийдэг. Япон улс нь анх гадны улсаас орж ирэх будааны үйлдвэрлэлдээ хязгаарлалт тавьдаг байсан бол 2000 оноос хойш үүнийгээ татвар болгон өөрчилсөн. Татвар шиг хязгаарлалт нь үнийг өсгөх хандлагатай байдаг. Америкийн нэхмэл эдлэлд тавьдаг татвар нь үнийг 50%-иар нэмэгдүүлдэг.

Татварын хоригийн төрлүүд

Хүснэгт 2.6

Худалдааны онцгой хязгаарлалтууд Худалдаан дахь ЗГ-ын оролцооХувь хэмжээ Засгийн газрын худалдааны бодлогоИмпортын зөвшөөрөл олгох шаардлага Экспортын татаасГадаадын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүни й хориг (орон нутаг дахь хэрэгцээт хэмжээ)

Сөргөлдөгчийн үүрэг

Хамгийн бага импортын үнийн хязгаар Орон нутгийн тусламжийн хөтөлбөрИмпортын хураамж

Хэрэглэгч ба удирдлагын оролцооны үйл явц

Өмнөх импортын урьчилсан хязгаарлалт

Үнэлгээний систем Удирдлагын хураамжАнтидемпинг дадал Онцгой нэмэлт үүрэгТатварын ангилал Импортын зээлийн ялгааБичиг баримтын хязгаарлалт Хувьсах татварХураамжууд Таксийн хүрээСтандартууд БусадСтандартуудын ялгаа Сайн дурын экспортын хязгаарлалтЗасгийн газар хоорондын хүлээн зөвшөөрсөн туршилтын арга ба стандарт

Зохион байгуулалттай маркетингийн тохиролцоо

Сав баглаа боодол, шошгоны стандарт Экспортын сайн дурын хязгаарлалт

Энэ нь хязгаарлалттай ижил экспортын сайн дурын хязгаарлалт юм. нэхмэл эдлэл, хувцас, ган, газар тариалан, автомашин зэрэг салбаруудад элбэг байдаг энэ арга нь импортлож байгаа орон болон экспортлож байгаа орнуудын дундахь гэрээ юм. япон улс нь Америк улстай жилийн оруулах автомашины тоог заасан хязгаарлалттай байдаг. Америкд телевиз үйлдвэрлэж байхад Япон улс нь жилд 1,56 сая ширхэг телевиз

Page 14: бүлэг 2.docx

оруулна гэсэн гэрээтэй байдаг. Үр дүнд нь Япон улс Америк болон Мексикд зурагтаа үйлдвэрлэж эхэлсэн юм. үр дүнд нь Япон улс алдсан зах зээлийн хувиа эргүүлэн олж авсан бөгөөд яваандаа энэ зах зээлд ноёрхож эхэлсэн юм. энэ хязгаарлалтыг сайн дурын гэдэг. Учир нь хэдийгээр импортлож байгаа улсын хяналт доор байдаг ч сайн дураараа хязгаарлалтаа тогтоодог.

Бойкот болон хориг (boycott and embargoes)

Засгийн газрын бойкот гэдэг нь бусад улсаас импортлож байгаа бараанд огцом хязгаарлалт хийх явдал юм. хаалт гэдэг нь ямар нэгэн оронд борлуулалт хийхээ татгалзахыг хэлнэ. Нийтийн бойкот гэдэг нь засгийн газраас дэмжсэн албан эсвэл албан бус байж болно. Америк улс нь бойкот болон хязгаарлалтыг маргаантай байгаа улсуудын худалдаанд ашигладаг. Гэвч америк болон бойкот хийлгэж хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байгаа аль аль орнуудад хор хөнөөлтэй гэсэн зовинол гараад байна. Нэстлэгийн бүтээгдэхүүнүүд нь эхчүүдийг хүүхэд нь хортой хэмээн хэсэг бүлэг хүмүүс бойкот тавьсан байв.

Валютийн хориг

Засгийн газар гадаад худалдааны байр сууриа олон хэлбэрийн солилцоо хязгаарлах аргаар үр ашигтай зохицуулж болно. Засгийн газар төлбөрийн балансын байдлаа хадгалах эсвэл тусгай нэг салбарыг дэмжихийн тулд иймэрхүү хязгаарлалтуудыг хийж болно. Авч үзэх хэрэгтэй гурван хориг байдаг: хаагдсан валют, өөр өөр солилцооны хэмжээ, гадаадын худалдааг аюулгүй болгохын тулд засгийн газрын баталгаа.

Хаагдсан валют нь засгийн газрын арга хэрэгсэл эсвэл төвөгтэй төлбөрийн балансын асуудалд ашиглагддаг. Үр дүнд нь хаалт нь бүх импортыг хааж эсвэл бүх импортоос дээгүүр түвшинд аваачдаг. Хаалтыг хийхдээ импортлогчдын мөнгөн валютыг өөрсдийн валютаар солихгүй гэж татгалзаж хийж болно.

Ялгаатай солилцооны хэмжээ нь импортыг хянах нэлээн ухаалаг арга юм. энэ нь засгийн газар зөв гэж үзсэн барааны импортыг дэмжиж хэрэггүй гэсэн бүтээгдэхүүнээ хязгаарладаг. Чухал механизм нь гэвэл импортлогч компани нь бүтээгдэхүүнээсээ хамаараад янз бүрийн төлбөр төлдөг. Жишээ нь хэрэгцээтэй бүтээгдэхүүний хувьд орон нутгийн мөнгөнд нэг нэгж тусгай гадаад валют гэх жишээтэй. Бага хэрэгцээтэй бүтээгдэхүүний хувьд хэмжээ нь хоёр орон нутгийн валютын нэгжинд нэг гадаад нэгж байна. Харин ямар ч хэрэгцээгүй бүтээгдэхүүнд хэрэгцээтэй улсруу нийлүүлэхээсээ гурав дахин илүү мөнгө төлөх юм.

Гадаад худалдааг аюулгүй болгохыг баталсан улсууд нь ихэвчлэн гадаад худалдааны маш аюултай хомсдолд орсон улсууд байдаг. Ихэнх Латин Америкийн улсууд болон зүүн Европын улсуудын бүх гадаад худалдаа нь ерөнхий сайдаар батлагдсан байх шаардлагатай байдаг. Тиймээс гадаадаас бараа авахыг хүссэн импортлогчид нь солилцооны зөвшөөрөл хүсэх хэрэгтэй байдаг.

Худалдааны зөвшөөрөл нь мөн худалдааны хэмжээг заадаг. Нэмж хэлэхэд худалдааны зөвшөөрөл нь барааг шилжүүлэхийн өмнө орон нутгийн банкинд байх хэрэгтэй гэдгийг

Page 15: бүлэг 2.docx

заадаг. Жишээ нь Бразил улс гэхэд импорт хийгдэхээс өмнө мөнгө нь 360 хоногын турш хадгалагдах ёстой байдаг. Энэ нь маш төвөгтэй байдаг учир нь мөнгө нь эргэлтнээс гарах бөгөөд ханшийн уналт үүсгэхэд хүргэдэг. Иймэрхүү бодлогууд нь импортлогчидын мөнгөний урсгалын асуудал үүсдэг ба импортын барааны үнийг ихээр өсгөдөг. Хэлүүлэлтгүйгээр энэ валют солилцооны хориг нь худалдааны гол саад юм.

Стандартууд

Энэ ангилалын мөнгөн бус хориг нь мөн эрүүл мэнд, аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар зэргийг агуулдаг. Стандартууд нь заримдаа худалдааг хязгаарлахын тулд маш хатуу эсвэл ялгаварлах байдлаар ашиглагддаг. Гэвч үндсэн энэ ангилалын үндсэн ангилал нь зохицуулалтын хэмжээ юм. ямар ч улсын жимсний чанамалын талаарх зохицуулалт нь улс болгонд өөр байдаг. Стандартын өөр байдал нь Япон болон Америкийн дундах гол зөрөлдөөнүүдийн нэг юм. японруу тээвэрлэж байгаа шахмал хавтангийн нүх нь энэ тээвэрлэлтийг хүлээж авах эсэхийг шийддэг: хэрэв нүх нь хэтэрхий том байвал тээвэрлэлт буцаагдана учир нь чанарын стандарт таарахгүй.

Америк улс болон бусад улсууд зарим бүтээгдэхүүнүүд дээр (ялангуяа автомашины салбарт) маш өндөр шаардлага тавьдаг үүнд тухайн бүтээгдэхүүнд тухайн импортлож байгаа орны орц орсон байх ёстой гэдэг ингэж байж хүлээн зөвшөөрөгдөнө. Хойд америкийн чөлөөт худалдааны гэрээ нь хойд америкд үйлдвэрлэгдэж байгаа автомашины бүтцэд 62,5% нь хойд америкаас оролцох ёстой гэж заасан байдаг.

Худалдааны хязгаарлалтууд нь их байгаа бөгөөд Америк улс үүнийг ашиглаж байгаа засгийн газруудын нэг юм. нэг эх сурвалжийн мэдээлэлсэнээр ойролцоогоор Америкруу импорт оруулж байгаа бүтээгдэхүүнүүдийн 45% нь ямар нэгэн татваргүй саадаар дамжиж ордог гэсэн байна. Олон жилийн турш Америкийн засгийн газрын ажилтнууд Японы Америк дахь машин борлуулалтыг хязгаарлахын тулд сайн дурын гэрээг байгуулсан байна. Хэдийгээр улсууд нь худалдаа хийхийн тулд хориг тогтоодог ч дэлхийн эдийн засгийн хөгжлийг даган хязгаарлалтуудаа хяналттай удирдаж болохуйц байдлаар багасгаж байна. Татвар болон худалдаан дээрх гэрээ болон дэхийн худалдааны байгууллага аль аль нь худалдааны саадыг арилгах зорилготой байдаг.

Экспортын торгууль

Түүхийн явцад худалдааны саадууд нь бий болсоор ирсэн ч жил өнгөрөх тусам GATT болон WTO-нарын хүчин чармайлтаар эдгээр нь буурч байна. Одоо шинэ татваргүй хаалт: экспортын эсрэг хууль гарсан байна. Энэ арга нь гадаадын үйлдвэрлэгчдийг орон нутгийн үйлдвэрлэгчидээс бага үнэ хэлж зах зээлд ноёрхохоос сэргийлсэн хууль юм. энэ нь нэгэн төрлийн олон улсын худалдаанд итгэхийн эсрэг хууль юм. хуулийг зөрчигчид нь зах зээлийн үнээс доогуур зарсан тохиолдолд торгууль төлөх юм. олон улсууд нь WTO-ийн дүрмийн дагуу зөвшөөрөгдсөн ижил хуулиудтай.

ХУДАЛДААНЫ ХЯЗГААРЛАЛТЫГ ХӨНГӨВЧЛӨХ

Page 16: бүлэг 2.docx

Америк улсын хувьд худалдааны хомсдлыг бууруулах нь нэлээн хэдэн жилийн турш чухал байв. Олон төлөвлөгөө санал болгосоны эцэст импортыг бууруулж эсвэл бусад худалдааны бодлогыг зохицуулж байхын оронд харилцагч улстайгаа шударга харьцах нь ихэссэн юм. олон хүн Америкд хэтэрхий улс чөлөөт худалдаа явуулж байна гэж итгэдэг. Япон улс нь хорин жилийн турш худалдааны хамтрагч байсан бөгөөд хамгийн их хомсдолд орсон мөн хамгийн их шударга байдлын талаар санаа зовоосон харьцаа байв. 1988 оны Омнибус худалдаа болон өрсөлдөөний хуульд худалдааны шударга байдлыг хөндсөн бөгөөд Америкийн өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарлаа хандуулсан юм. зууны төгсгөл дээр Хятад улс нь Америкийн хамгийн их анхаардаг хамтрагч болсон юм.

Омнибус худалдаа болон өрсөлдөөний хууль

1988 оны Омнибус худалдаа болон өрсөлдөөний хууль маш олон засагда байсан энэ хуул нь бизнесүүдийг дэлхийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай болгох мөн худалдаанд гарч байсан шударга бус байдлуудыг арилгахад анхаарлаа хандуулж байлаа. Худалдааны тогтоол нь худалдааны хомсдол, хамгаалалт, мөн өөрсдийн худалдааны хамтрагчдын шударга байдалтай учраа олох гэж байгуулагдсан юм. конгресийн анхаарал Америкийн зах зээл Япон баруун Европ гэх мэт улсуудаас бусад дэлхийн ихэнх оронд нээлттэй мөн олон Азийн орнууд хаагдаж байгаад санаа зовж байв. Энэ тогтоол нь бид харилцагчидтайгаа тэднийг хэрхэн өөрсдийнхөөрөө хөдөлгөх вэ гэдэг дээр биш харин тэд яг үнэндээ яаж үйл ажиллагаагаа явуулж байна вэ гэдэг дээр нь суурилж хамтарч ажиллах хэрэгтэй гэдгийг ухаарсан. Зарим нь уг тогтоолыг хамгаалалтын үүднээс харж байна, гэвч засгийн газар нь үүнийг америкийн экспортлогчидыг илүү хүчтэй болгохын тулд гадаадын зах зээлийг нээх хүчтэй зэвсэг гэж үзэж байв. Хуулийн төсөл нь Америкийн худалдааг сайжруулах гурван салбарыг хамарсан байна: зах зээлд хүрэх, экспортын тэлэлт, мөн импортын чөлөөлөлт.

Америкийн бараанд зах зээл нээж өгөх асуудал нь зах зээлд хүрэх юм. гадаад зах зээлд бараагаа нэвтрүүлэхэд олон төрлийн саад байдаг. Энэ тогтоол нь ерөнхийлөгчид хэвэр ямар нэг улс нь Америкийн бараанд ямар нэгэн байдлаар шударга бус хязгаарлалт хийх юм бол тухайн улсын бараанд Америк улс бас хязгаарлалт хийх эрхийг олгож байв. Цаашлаад хэрэв гадаадын засгийн газрын худалдан авалтын дүрэм нь Америкийн фирмүүдийг ялгаварлавал Америкийн ерөнхийлөгч тухайн улсын Америкруу орж байгаа бараанд ижил хориг тавих эрхтэй юм.

Татвар болон худалдаан дээрхи ерөнхий зөвшилцөл (GATT)

Түүхийн дагуу худалдааны хэлэлцээр нь хоёр орны л хооронд байсан ба бусад оронд маш бага анхаарал хандуулдаг байлаа. Цаашлаад зах зээлийг тэлэх мөн дэлхийн худалдааг хийхийн оронд саадаа нэмэх хандлага байлаа. Дэлхийн хоёр дугаар дайны дараа Америк болон бусад 22 улсууд яаралтай тариф болон худалдаан дээрх ерөнхий гэрээнд(GATT) гарын үсэг зурсан юм. хэдийгээр бүх улсууд оролцоогүй ч энэ хэлцэл нь дэлхийн хэмжээний тарифийн үр дүнтэй хамгийн анхна зөвшилцөл байлаа. Үндсэн хэлэлцээр нь тарифийг бууруулах үйл ажиллагаагаар хангаж мн дэлхийн худалдааг харуулч нохой шиг харж байх агентлугуудыг бий болгосон юм. (GATT)-ийн

Page 17: бүлэг 2.docx

агентлагууд нь дэлхийн улс орнуудад худалдаа болон бусад холбоотой асуудлууд дээр хэлэлцэх боломж олгосон юм. гишүүн улсууд нь харилцан ашигтай асуудлаа шийдвэрлэлхийг хүсдэг бөгөөд хэрэв энэ нь бүтэлгүйтвэл GATT-ийн тусгай зөвлөл нь ямар нэгэн гарц санал болгодог. Зөвлөл нь зөвхөн зөвлөгөө өгдөг бөгөөд хүчээр тулгадаггүй.

(GATT)-ийн гэрээ хэлцэл уулзалтууд нь маш олон төрлийн бүтээгдэхүүнд татварыг бууруулахад нөлөөлсөн гэрээ хэлэлцээрүүдийг бий болгосон. Үе үе гишүүн орнууд нь уулзаж худалдааны саадыг үнэлэх гэж мөн олон улсын худалдааны кодыг үүсгэх гэж хуралддаг. Ерөнхийдөө гэрээ нь дараахь үндсэн элементүүдийг хамаардаг: 1. Худалдаа нь ямар ч ялгаварлалгүй байх хэрэгтэй 2. Импортын татвар гэх мэт зүйлээр биш харин орон нутгийн үйлдвэрлэлийн зөвшөөрөгдсөн аргаар байх хэрэгтэй 3. Зөвлөгөө нь дэлхийн худалдааны асуудлыг шийдэх хамгийн эхний арга байх хэрэгтэй.

GATT эхлэл нь олон улсын хэлэлцээр нь найман үе шаттай байв. Хамгийн сүүлийн амжилттай тохиолдол нь 1994 оны Уругуай мөн 1974 оны Токиогийн тохиолдол байлаа. Токиогийн тохиолдол нь татварыг бууруулж олон улсын шинэ дүрэм зохиосон юм. хэдийгээр токиогийн тохиолдол нь татварыг өууруулсан ч зарим хэсэгийн татвар бууралгүй чөлөөт худалдаанд саад болсоор үлдсэн юм.

Зах зээлээс гадна үйлчилгээ газар тариалан, нэхмэл эдлэлийн худалдаанд асуудал байлаа. АНУ нь үйлчилгээ болон оюуны өмчийн эрхийн асуудал дээр анхаарал хандуулж байлаа. Эдгээр асуудалууд дээр үндэслэн Пунта Дэл Эстэ д 1986 онд 8 шаттай хэлэлцээр эхэлсэн юм. 1995 он гэхэд АНУ , Европийн холбоо (үүний гишүүн орнууд) , Япон, Канад улсууд хүлээн зөвшөөрсөн юм.

Хэлэлцээрт зах зээлийн сегемент нь 2дох чухал асуудал нь байсан ч эцсийн үр дүнд нь Уругуай нь татвар 1/3-ээс бага болж буурсан юм. оронд нь гол худулдааны хамтрагч улсуудтайгаа хийх чухал 10 салбарын бараг бүгдийх нь татвар үгүй болсон юм.энэ нь электрон хэрэгсэл болон шинжлэх ухааны төхөөрөмжийн татварыг 50-100% хөнгөлж , химийн салбарын татвар нь 5,5-0 %-иар буурсан. АНУ –н цаасан бүтээгдэхүүн экспортлогчид энэ өөрчлөлтийн үр дүнгийн сайн жишээ юм. одоогийн байдлаар европийн зах зээлд цаасан бүтээгдэхүүнээр өрсөлддөг АНУ-н компаниуд нь 9%-н татвар төлдөг харин европийн үйлдвэрлэгчид нь европдоо татваргүй байдаг.Уругуай улсын зах зээлийн багцууд хэрэгжхэд өндөр төтвөрууд нь үгүй болсон. Өөр нэг жишээ бол солонгосийн шинжлэх ухааны төхөөрөмжинд тавьдаг 20% -н татвар юм. энэ нь АНУ экспортлогчдийн зтатварийг 7% болтол бууруулж зах зээл дээр нэвтрүүлсэн юм.Уругуай улс дахь АНУ чухал зорилго бол олон улсын үйлчилгээний татварийг бууруулах эсвэл үгүй болгох байлаа.олон улсын үйлчилгээний ерөнхий гэрээ нь хамгийн анхны олон талтай мөн хүчээр өөрчилж болохгүй байв. Энэ нь гадаадын үйлчилгээг ялгаварладаг саадыг үгүй болгох зорилготой хэлэлцээрийг хуулийн сууриар хангадаг. Хамгийн анхны удаа иж бүрэн олон талтай журам болон худалдаа болон хөрөнгө оруулалтыг хамарсан үйл ажиллагаа байгуулагдсан.

Дэлхийн худалдааны байгууллага

Page 18: бүлэг 2.docx

1994 оны 4-р сард Мороко улсын Маракехид болсон Уругуайн худалдааны гэрээнд төлөөлөгчид худалдааны асуудлын тодорхойлолтыг маш өргөн хүрээтэй болгосон. Үр дүнд нь GATT-ийн хуучин хамрагдаагүй байсан хэсгийг хамруулсан дэлхийн худалдааны байгууллага юм. Дэлхийн худалдааны байгууллага нь албан ёсны байгууллага харин GATT шиг гэрээ биш юм. Энэ нь мэргэжилтнүүдийн зөвлөлөөр хангадаг 132 орныхоо дундах худалдааг зохицуулахын тулд олон дүрэм гаргасан юм.

Бүх гишүүн орнууд нь бусад албаныхныг томилдог ерөнхий захирлыг томилхын тулд хамгийн багадаа хоёр жилд нэг хийдэг уулзалтандаа бүгд тэгш эрхтэй. Худалдааны асуудлыг дэлхийн худалдааны байгууллагаас сонгосон төлөөлөгчид сонгодог. Зөвлөл нь хоёр талын асуудлыг хоёуланг нь сонсдог. Ялсан тал нь хэрэв ялагдсан улс нь хэв маягаа өөрчлөхгүй бол хариу цохилт өгөх эрхтэй байдаг. Хэдийгээр дэлхийн худалдааны байгууллага нь хүчээр арга хэмжээ авдаггүй ч бусад улсуудын албан шаардлагаар дарамт үзүүлэх шаардлагатай болдог. Дэлхийн худалдааны байгууллага нь гишүүн улсууд нь хамт баталсан дүрмээ дагна гэж баталдаг. Эхний удаа хөгжингүй орнуудыг хамруулсан гишүүн орнууд нь үүргээ биелүүлж гадаадад өөрсдийн зах зээлээ нээхийн тулд ажиллаж байна.

Дэлхийн худалдааны байгууллага нь дэлхийн том гурван орнууд болох Япон, Европ, Америк улсууд баталхаас өмнө эсэргүүцэлтэй тулгарч байлаа.

Америкийн нэгдсэн улс нь ямар нэгэн улсын өөрийн хуулиас давсан үед оролцдог. GATT-ийн гэрээг Америк улс баталсанаас хойш бусад улсууд дагасан юм. GATT-ийн хурлын 117 гишүүд нь Уругуайн хэлцэлийг дэмжсэн юм. 1995 оны нэг сарын нэгэнд эхлэлээ тавьсанаасаа хойш дэлхийн худалдааны байгууллага нь Хятад Оросын татварын талаарх асуудлуудыг шийдэж эхэлсэн. Сүүлийн жилүүдийн хамгийн гол үйл явдал нь Хятад улс нь дэлхийн худалдааны байгууллагад нэгдсэн явдал юм. Хэлэлцээрийн олон үе шатуудыг хүлээсний оронд дэлхийн худалдааны байгууллага нь үргэлжилсэн хэлэлцээр санал болгосон юм.

Дэлхийн худалдааны байгууллага нь олон эсэргүүцэгчтэй ч энэ нь дэлхийн худалдааны орчинд ихээхэн хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Энэ байгууллагын гишүүд болон гишүүнээр элсэхийг хүсэж байгаа орнууд нь энэ байгууллагын хэр чухал байгаа вэ гэдгийг хэмжиж байгаа хэмжүүр юм. Өөр нэг амжилтыг нь тодорхойлох зүйл гэвэл байгуулагдсанаасаа хойш хийж бүтээсэн ажлууд юм. Энэ нь харилцаа болон мэдээллийн технологийн салбарт амжилттай зах зээлийг нээж өгсөн юм.

Gatt болон дэлхийн худалдааны байгууллагыг тойрох

Харамсалтай нь ямар ч гэрээ хэлэлцээр байгууллагад түүнийг тойрч цоорхойг нь олох гэсэн хэсэг бүлэг байдаг. Жишээ нь Хятад улсад дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болох санал тавьсан гэсэн ч Хятад улс татвараа бууруулж худалдааны хязгаарлалаа багасгах хэрэгтэй байдаг. Дэлхийн худалдааны байгууллагад элсэхийн тулд шаардлагыг нь биелүүлэхийн тулд Хятад улс 5000 бүтээгдэхүүн дээрхи татвараа бууруулж уламжлалт татварын бус хоригоо цуцалсан. Хятад улс сүүлийн үед оруулж ирж байгаа бараандаа аюулгүй байдал болон чанарын шаардлага тавьдаг болсон. Энэ

Page 19: бүлэг 2.docx

нь мөн электрон болон механик импортын урт жагсаалт байдаг бөгөөд гадаадын компаниудыг хятадын албанд мөнгө төлөх шаардлагатай байдаг. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм доор Хятад нь иймэрхүү хоригуудаа багасгах хэрэгтэй болсон.

ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САН БОЛОН ДЭЛХИЙН БАНК

Олон улсын валютын сан болон дэлхийн банк нь дэлхийн улс орнуудыг эдийн засгийн хувьд найдвартай байдлыг дэмжихийн тулд байгуулагдсан байгууллага юм. Байгууллага бүр нь улсуудын зах зээлийн тогтвортой байдлыг хангасанаар олон улсын худалдаанд чухал нөлөө үзүүлсэн юм.

Таарамжгүй валютын хадгаламж болон тогтворгүй валют нь дэлхийн худалдааны асуудлыг үүсгэж байна. Эдгээр нөхцөлүүд оршин байгаа цагт дэлхийн зах зээлүүд нь үр дүнтэй хөгжиж чадахгүй. Хоёр дугаар дайны дараах эдийн засгийн хямралын эдгээр саадуудыг давж гарахын тулд олон улсын валютын сан байгуулагдсан. Анхандаа29 улс элссэн ч одоо бол 181 гишүүдтэй юм. Энэ байгууллагын зорилгуудаас дурдвал гадаадын мөнгөн шилжүүлгийн хэмжээг тогтворжуулах мөн чөлөөтэй хөрвөдөг валютыг бий болгох юм. Гишүүн улсууд нь худалдаж авах болон зарах системийг тогтвортой байлгахын тулд нэг нэгэнтэй хэлэлцэхийн тулд сайн дураараа гишүүнээр элсдэг ингэсэнээр гадаад валют дээрхи төлбөр тооцоо нь ямар ч саадгүй явах боломжтой юм. Энэ байгууллага нь мөн зарим нэг улсуудын санхүүгийн асуудалд мөнгө зээлдэг. Аргентини болон Турк улсууд нь иймэрхүү тусламжуудыг олон улсын валютын сангаас аваад байна.

Олон улсын мөнгөн гуйвуулгыг дэмжихийн тулд дэлхийн валютын сан нь тусгай ашгийн эрхийг боловсруулсан юм. Энэ нь энэ байгууллагын ашигтай зохион бүтээлтүүдийн нэг юм. алт болон Америк доллар нь хэрэглээгээ алдсан учраас ихэнхи худалдаа нь долларыг ашиглахаас илүү SDR-ийг ашиглаж байна.

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД ТУЛГАРЧ БАЙГАА ЭСЭРГҮҮЦЭЛҮҮД

1999 оны эхээр “капитализмийг эсэргүүцэгчид” гэх нэртэй хэсэг бүлэг дээр дурьдагдсан дэлхийн гол байгууллагуудын үйл ажиллагаанд нөлөөлж эхэлсэн. Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын валютын сангийн эсрэг гаргадаг гол гомдол нь глобалчлалын санаагүй үр дүн юм: хүрээлэн буй орчны асуудал, хөдөлмөрийн мөлжлөг, орон нутгын ажилгүйдэл, соёлын хоосрол, газрын тосны өндөр үнэ гэх мэт асуудлууд юм. Глобалчлалын эсрэг тэмцлэл нь хамгийн анх дэлхийн хэвлэлүүдээр 1999 есөн сард сард болсон олон улсын худалдааны байгууллагын уулзалтын үеэр анзаарагдсан. Дараа нь 2000 онд Вашингтонд болсон дэлхийн банк болон олон улсын валютын сангийн уулзалтаар бас гарч ирсэн. Парисд 10000 эсэргүүцэгчид 11000 цагдаатай тулгарч байсан юм. Эсэргүүцэгчид нь өөрсдийн гэсэн вэбсайттай бөгөөд үүндээрээ газар бүрт болсон мэдээллийг он сартай нь тавьдаг байна. Вэбсайт болон интернет нь маш чухал мэдээллийн хэрэгсэл гэдэг нь батлагдсан юм. Мөн эсэргүүцэгчид нь дэлхийн тэргүүлэгчидийн уулзалт болох G-8ийн уулзалтын үеэр жагсаж хүч хэрэглэсэн юм.