16
Яагаад Твиттер ашиглах хэрэгтэй вэ? Сэтгүүл зүйн III анги Интерактив мультимедиа Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль @AltanUzeg @HumanitiesMN

Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Embed Size (px)

DESCRIPTION

ХИС - Сэтгүүл зүйн III анги. "Интерактив мультимедиа" хичээл.

Citation preview

Page 1: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Яагаад Твиттер ашиглах хэрэгтэй вэ?

Сэтгүүл зүйн III анги

Интерактив мультимедиа

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль

@AltanUzeg

@HumanitiesMN

Page 2: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Олон нийтийн сүлжээ, тэр дундаа блог ба микроблогийг (Твиттер) сэтгүүл зүйн үйл ажиллагаанд оновчтой ашиглахыг нь мэдээллийн

эринд зайлшгүй чухал болоод байна.

“George Washington”-ы их сургуулиас Америкийн сэтгүүлчдийн дунд явуулсан судалгаанд олон нийтийн сүлжээг ашиглах нь чухал, хэрэгцээтэй гэж оролцогчдын 56% нь хариулсан байна. Нөгөө талаас үр дүнтэй байдлын хажуугаар итгэлтэй байдлын тухай ярих нь гарцаагүй бөгөөд тэдний 84% нь олон нийтийн сүлжээгээр ирсэн мэдээлэлд няхуур хандаж, холбоосыг шалгадаг гэжээ.

Page 3: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Зорилтот бүлэгтэйгээ холбоотой байх

• Байгууллага олон нийтийн хуудастай, түүгээрээ мэдээлэл түгээх нь хангалттай биш байж болно. Тиймээс өөрийн хуудсаараа уншуулж, үзүүлэхийг хүссэн хүмүүстээ жиргэх хэрэгтэй. Түүнчлэн ярилцлага хийсэн хүндээ илгээж жиргэхийг асууж болно. Түүнийг олон хүн дагадаг бол мэдээлэл чинь улам олон хүнд хүрэх нь гарцаагүй.

• www.WhoRetweetedMe.com хуудсаар дахин жиргэсэн дагагчдаа харж болно.

Page 4: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Харилцаа үүсгэх

• Твиттерт зөвхөн гарчигаа оруулаад орхих нь хангалтгүйг санаарай. Чамайг дагаж байгаа хүмүүс энэ аккаунтын цаана хэн нэгэн байгаа бол, түүний дуу хоолойг сонсч, ярилцахыг хүсч байдаг. Тиймээс нийтлэлийнхээ сонирхолтой хэсгээс, сурвалжлах явцын тухай, эсвэл зүгээр л сонирхолтой асуулт тавих гэхчлэн жиргэж болно. Идэвхгүй гарчиг тавиад жиргэхээс хамаагүй амьд шүү.

Page 5: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Хүлээн авагчдад сурвалжлах явцад юу өрнөдгийг харуул

• Нэвтрүүлэг бэлтгэх, ярилцлага хийх явцыг хуваалцах нь эцсийн бүтээлээс ч илүү сонирхол татдагийг бид мэднэ. Хуурай мэдээ үзэхээс илүү сэтгүүлчийн нүдээр харж, сэтгэл хөдлөлийг мэдрэх нь олон нийтэд амьд санагддаг аж.

Page 6: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Page 7: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Эх сурвалжуудтай холбоотой байж, санаа ав.

• Твиттер бол нийтлэлийн санаа авах, мэдээлэлтэй ойр байх хамгийн хүчтэй суваг. Хэрэв рестораны тойм, шүүмж бичих бол тэр төрлийн блогчид, рестораны хуудсуудыг дага. Спортын сэтгүүлч бол дасгалжуулагч, тамирчид гээд шинэ мэдээлэл цацаж болох хүмүүсийг дага.

• Ингэснээр эх сурвалжууд юу хэлж, бодож байгааг мэдэх нийтлэлийн шинэ санаа олох боломжийг өөртөө нээнэ гэсэн үг.

• Хэрэв хэтэрхий олон хүн дагасан бол Twitter List ашиглаж зохион байгуулж болно.

Page 8: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Page 9: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Хүмүүсийн хариу үйлдлийг мэдэрч болно

• Твиттер ашигласнаар хүмүүс мэдээлэлд хэрхэн хандаж буйг тандах боломжтой. “Yes”, “Yeah!”, “Ашгүй дээ” гэхчлэн нэг үгнээс хүмүүст мэдээлэл ямар санагдсаныг харах нь давуу тал болно.

Page 10: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Тухайн орон нутагт юу болж байгааг мэдэх.

• Твиттерээс түлхүүр үг, хэштаг ашиглан хайлт хийснээр юу болж буй, хүмүүсийн анхаарлыг ямар үйл явдал татаж байгааг мэднэ. Мөн Твиттер дэлгэрэнгүй хайлт (Advanced Search) ашиглаж орон нутгийн үйл явдлаас хоцрохгүй байх боломжтой. Тэдэнтэй ярилцах бол дагаж, эсвэл Зурвас (Direct Message) илгээж холбогдоорой.

• Гэхдээ мэдээж энэ нь хамгийн түрүүнд хийх алхам биш, уламжлалт албан ёсны байдлаар хандаад болохгүй тохиолдолд байж болох хувилбар гэдгийг санаарай.

Page 11: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Page 12: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Судалгаа хийх

• Нэгэнтээ цагийн бүс буюу Timeline гэж нэрлэсэн нь тухайн аккаунт дахь 3 сар, 3 жилийн өмнөх жиргээг ч хайж, харж болно. Энэ нь ярилцагчийн тухай, мэдээлэл хайж байгаа сэдвийн талаар судлах нээлттэй боломж юм.

• 2007 оны зургадугаар сард МИ-8 ын ослын үеэр л гэхэд хариуцлагатай улс төрчид төрсөн өдөр тэмдэглэж байгаагаа олон нийтийн сүлжээгээр цацсан байсан нь сүүлд шүүмжлэл дагуулсан мэдээлэл болсон билээ.

Page 13: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Page 14: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Хүлээн авагчдаа болж буй үйл явдалтай холбох

• Олны анхаарлыг татсан урт хугацаанд үргэлжилж байгаа үйл явдлын сурвалжлагад тусад нь Твиттер нээж болно. “News of the World Scandal”, “Sochi2014” гээд үйл явдлын твиттер аккаунтууд олон хүн дагуулсан. Ийм тохиолдолд танилцуулгад өөрийн вэб сайт, үндсэн Твиттерээ хавсаргаж холбоотой гэдгээ харуулаарай.

Page 15: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ
Page 16: Яагаад твиттер ашиглах хэрэгтэй вэ

Итгэлтэй байдлыг бий болгох

• Худал, ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарах нь элбэг. Түүнээс сэргийлж өөрийгөө юу хийж буй, ямар үйл явдалд анхаарал хандуулж, итгэл төрүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. “Би түүнтэй ярилцаж, одоогоор баталгаатай мэдээлэл өгөөгүй байна” эсвэл “Бид энэ сэдвээр сурвалжилж байна, тун удахгүй шинэ мэдээлэл хүргэнэ” гэх нь хүмүүст илүү итгэлтэй санагддаг байна.