22
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай

улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Embed Size (px)

Citation preview

Page 1: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Page 2: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Улсын тэмдэгтийн хураамж гэж  юу вэ?

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлд төрийн зохих байгууллагаас эрх олгох, эрх шилжихтэй холбогдсон баримт бичиг олгох буюу бүртгэх, гэрээ хэлцэл, баримт бичгийг батлан гэрчлэх, иргэний бүртгэл хийх, шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохих этгээдээс төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ гэж заажээ. Өөрөөр хэлбэл аливаа бичиг баримтыг авах, шилжүүлэх, бүртгүүлэх, гэрчлүүлэх болон шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлэхдээ төлж байгаа хураамжийг тэмдэгтийн хураамж гэдэг байна. Гэрчилгээ, үнэмлэх, паспорт, лиценз, зөвшөөрөл, эрхийн бичгийн үнэ нь тэмдэгтийн хураамжийн дүнд орохгүй.

Page 3: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Тэмдэгтийн хураамж төлөгч

Тэмдэгтийн хураамж төлөх үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа дараахь этгээд тэмдэгтийн хураамж төлөгч байна:

Монгол Улсын иргэн;Гадаадын иргэн, харьяалалгүй хүн; Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн

нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газар, улс төрийн нам, хөдөлгөөн, сан, шашны байгууллага; гадаад улс дахь Монгол Улсын элчин сайдын яам, консулын газраар дамжуулан үйлчилгээ авч байгаа иргэн, хуулийн этгээд.

Page 4: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

Page 5: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Шинэ

0-4000 60 төгрөг

4 001-13 000 60 төгрөг дээр 4 000 төгрөгөөс давсан дүнгийн 2 хувийг нэмнэ

13 001-65 000 240 төгрөг дээр 13 000 төгрөгөөс давсан дүнгийн 3.5 хувийг нэмнэ.

65 001-650 000 2 060 төгрөг дээр 65 000 төгрөгөөс давсан дүнгийн 3 хувийг нэмнэ.

650 001-1 300 000 19 610 төгрөг дээр 650 000 төгрөгөөс давсан дүнгийн 2.4 хувиар нэмнэ.

1 300 001-13 000 000 35 210 төгрөг дээр 1 300 000 төгрөгөөс давсан дүнгийн 1.6 хувийг нэмнэ.

13 000 001-ээс дээш 222 410 төгрөг дээр 13 000 000 төгрөгөөс давсан дүнгийн 0.5 хувийг нэмнэ.

Page 6: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Тэмдэгтийн хураамж хураах үйлчилгээний төрөл

Шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Арбитрын ажиллагаанд шүүх оролцоход хураах эмдэгтийн хураамжийн хэмжээ

Нотариатын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Иргэний бүртгэлийн үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Консулын үйлчилгээ үзүүлэхэд хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг бүртгэх, жолоодох зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Page 7: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Галт зэвсэг худалдах, эзэмших, улсын лээр нэвтрүүлэх, тээвэрлэх, бүртгэх, харуул хамгаалалт эрхлэх зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Сонин, сэтгүүл, радио, телевизийг улсын бүртгэлд бүртгэхэд хураах тэмдэгтийн

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээний тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын байгууллага, түүний төлөөлөгчийн газар ажиллуулах, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

Page 8: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Өөрчлөлт орсон

Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон тэмдэгтийн хураамж

Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон тэмдэгтийн хураамж

Арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон тэмдэгтийн хураамж

Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон тэмдэгтийн хураамж

Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон тэмдэгтийн хураамж

Page 9: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх, хөнгөлөх

Тэтгэвэр, тэтгэмжийн талаар гаргасан нэхэмжлэл; Патент, зохиогчийн эрхтэй холбогдсон нэхэмжлэл; Төсвийн байгууллагын нэхэмжлэл; Төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү,

алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл; Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан

нэхэмжлэл; Цэргийн албан хаагчаас цэргийн үүрэг гүйцэтгэхтэй холбогдон

гаргасан өргөдөл, нэхэмжлэл; Хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан

шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, захиргааны шийтгэлийн журмаар баривчлах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл;

Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргасан нэхэмжлэл; Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн

эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэл.

Page 10: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Тэмдэгтийн хураамж төлөх журам, түүнд хяналт тавих

Тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлж байгаа эрх бүхий байгууллага бэлэн болон бэлэн бус хэлбэрээр хураах бөгөөд хураамж авах албан тушаалтныг байгууллагын эрх баригчийн шийдвэрээр томилон ажиллуулна.

Шүүхэд нэхэмжлэл гаргагч тэмдэгтийн хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж, энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ.

Тэмдэгтийн хураамжийн орлогыг улсын болон орон нутгийн төсвийн дансанд тушаах бөгөөд бэлнээр хураасан орлогын хэмжээ 10 000 төгрөг хүрсэн тухай бүрд дансанд тушааж байна.

Энэ хуулийн биелэлтэд Үндэсний татварын алба хяналт тавина.

Page 11: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Тэмдэгтийн хураамжийн тайлан гаргах

Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжийн тайланг хагас, бүтэн жилээр гаргах бөгөөд хагас жилийн тайланг жил бүрийн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд гаргаж өгнө.

Энэ хуулийн 43.1-д заасан татварын алба нь тэмдэгтийн хураамжийн тайланг нэгтгэн, хагас жилийн тайланг 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 43.2-т заасан тайланг хянаж, 3 дугаар сарын 05-ны дотор тэмдэгтийн хураамжийн улсын нэгдсэн тайланг гаргана.

Page 12: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Тэмдэгтийн хураамжийг буцаан олгох

Тогтоосон хэмжээнээс илүү хураасан; Энэ хуульд чөлөөлөхөөр заасан

үйлчилгээнээс хураасан; Үйлчилгээ үзүүлэхээс татгалзсан; Данс андуурагдсанаас өөр төрлийн төлбөр

хийгдсэн.

Page 13: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Тэмдэгтийн хураамжийн талаар гомдол гаргах

Иргэн, хуулийн этгээд нь тэмдэгтийн хураамжтай холбогдсон гомдлоо тэмдэгтийн хураамж төлснөөс хойш 14 хоногийн дотор эрх бүхий байгууллага болон шүүхэд гаргах эрхтэй бөгөөд уг гомдлыг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 өдрийн дотор хянан шийдвэрлэнэ.

Шүүхээс хураасан тэмдэгтийн хураамжийн талаар гарсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу дээд шатны шүүх нь хянан шийдвэрлэнэ.

Page 14: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Сүүлийн үеийн нэмэлт мэдээлэл

Сангийн яам, Улсын татварын ерөнхий газраас санаачлан боловсруулсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2010 оны 11-р сарын 25-нд УИХ баталж, 2011 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна.

Энэ хууль батлагдахаас өмнө бүх зөвшөөрөл олгоход тэмдэгтийн хураамж 12500 төгрөг байсан бол уг хуульд нэмэлт өөрчлөлт орсноор байгаль орчны чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамж 25 000-75 000 000 төгрөг болж нэмэгдсэн.

Page 15: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийг бууруулах, заримыг нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх замаар дэмжих, харин байгаль орчинд сөрөг нөлөөтэй, нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялаг ашиглах, гадаадад гаргах үйл ажиллагааны зөвшөөрлийн хураамжийг их байлган ялгавартай тогтоох бодлого барьсан болно.

Жишээлбэл: Химийн хортой болон аюултай бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, ашиглах, худалдах, устгах тусгай зөвшөөрөл олгоход 75 000 000 төгрөг гэснийг хэмжээ болон үйл ажиллаганаас нь хамааруулж 15 000 төгрөгөөс 3 200 000 төгрөг болгож,

Аюултай хог хаягдлыг ашиглах, экспортлох хураамж 1 500 000-3 785 000 төгрөг байсныг 20 000 төгрөг болгож,

Page 16: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Озон задалдаг бодис, түүнийг агуулсан бүтээгдэхүүнийг (бүх төрлийн хөргөгч, хөлдөөгч, агааржуулагч) импортлох, худалдах, ашиглах зөвшөөрөл олгоход 5 000 000 байсныг озон задалдаг бодис агуулсан бол их, харин озон задалдаг бодис агуулаагүй, озоны давхаргад ээлтэй бодис агуулсан бол бага байхаар,

Ургамал, амьтан зэрэг байгалийн нөхөгдөшгүй баялгийг ашиглах, гадаадад гаргах зөвшөөрөл олгоход их, харин судалгаа шинэжилгээний зориулалтаар ашиглах бол бага байхаар,

Мод, ургамал, амьтан зэрэг байгалийн баялгийг нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааны зөвшөөрлийн хэмжээг бага байхаар, заримыг нь чөлөөлөхөөр санал боловсруулаад байна.

Page 17: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Тэмдэгтийн хураамж инфляцийг 20-25% өсгөх нь

Улсын тэмдэгтийн хураамж нь бизнес эрхлэгч болон иргэдэд төрөөс үйлчилгээ үзүүлсний төлбөр юм. Гэтэл үйлчилгээ үзүүлэх бус дарамт болж байгааг бизнес эрхлэгчид хэлж байна. Тус хуулийг амьдралд нийцэхгүй, жижиг бизнес эрхлэгчдийг нухчин дарж, монополь үйлдвэрүүдийг дэмжсэн хууль болсон гэж үзэж байна. Тэр дундаа монгол хүний үнэлэмжийг бууруулсан хэмээн бухимдаж байна. Тухайлбал, Монгол Улсын иргэн Иргэнийхээ үнэмлэхийг гээгдүүлээд дахин авахад 25 мянган төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөх бол манай улсад түр оршин сууж байгаа гадны иргэн  5000 төгрөг төлөх юм байна.

Page 18: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоонд данстай 8000 аж ахуйн нэгжийн 6000 нь дээрх хуулиас болж татан буугдан дээрээ тулжээ. Олон гишүүнтэй уулзаж дахин хуулийн төсөл санаачлах талаас нь ярилцаж байгаа юм байна. Тэд тэмдэгтийн хураамжийг бүсчлэн тогтоох саналтай байгаа аж. Мөн тэдний тооцоогоор хууль цаашид хэрэгжсээр байвал инфляци 20-25 хувиар нэмэгдэх магадлалтай гэнэ. Жижиг бизнес эрхлэгчдийг тэвдүүлж байгаа зүйл нь Захирагчийн ажлын албанаас тусгай зөвшөөрөл авах тэмдэгтийн хураамжаа дахин авахыг аж ахуйн нэгжүүдэд сануулсан үйлдэл аж.

Page 19: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Хураамжийн хэмжээ эрс тэс ялгаатай байна. Тухайлбал, банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авахад 1.2 сая төгрөг төлнө, харин гялгар уутны үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл авахад 75 сая төгрөг. Химийн аюултай болон хортой бодис импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, худалдах, ашиглах, тусгай зөвшөөрлийн тэмдэгтийн хураамж өмнө нь 12 мянга 500 төгрөг байсан бол шинэ хуулиар 75 сая төгрөг болжээ. Жилд 10 сая төгрөгийн химийн бодис ашиглаад 30 сая төгрөгийн ашиг олдог компани байлаа гэхэд 75 сая төгрөг төлж тусгай зөвшөөрлөө авах юм байна.

Page 20: улсын тэмдэгтийн хураамжийн тухай
Page 21: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Улсын тэмдэгтийн хураамж бодох аргачлал:

Жишээ 1:Иргэн Б нь А-аас 800000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг бодохдоо 19610+(800000-

650000)х2.4/100=23210төгрөг.Жишээ 2: Иргэн Б нь А-аас 300000 төгрөг

гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ тохиолдолд 2060+(300000-65000)х3/100= 9110төгрөг гэх мэт.

Page 22: улсын тэмдэгтийн хураамжийн тухай

Анхаарал тавьсанд баярлалаа