14
Соёл урлагийн их сургуулийн Соёлын сургууль Сэдэв: Номын сангийн олон улсын хамтын үйл ажиллагаа 2011 он

соёл урлагийн их сургуулийн

Embed Size (px)

Citation preview

Page 1: соёл урлагийн их сургуулийн

Соёл урлагийн их сургуулийнСоёлын сургууль

Сэдэв: Номын сангийн олон улсын хамтын үйл ажиллагаа

2011 он

Page 2: соёл урлагийн их сургуулийн

Оршил

Ном бол хүн хүндээ мэдээлэл өгөх онцгой хэрэглүүр, олог улсын чанартай , нийтлэг

хэргэлээний бүтээгдэхүүн учираас аль нэгэн үндэстний хүрээнд явцууран хязгаарлагдаж байх зүйл

биш юм. Мөнгийг хадгладаг, тэднээс түгээдэг бол мэдээллийг номын санд хадгалж тэндээс

түгээдэг нь нийтээр мэдэх болсон зүйл харин тэрхүү мэдээлэл агуулагч нь номын сан өөрөө биш

ном юм. Ном бол нэг хүнээс нөгөө хүнд, нэг үеийнхээс нөгөө үеийхэнд мэдээлэл уламжлуулах

хэрэглүүр билээ. Гагцхүү ном бүтээдэг болсны ачаар хүн төрөлхтөн хурамтлуулсан эрдэм

ухаанд,туршлага, мэдлэгээ хойш хойш үеиийхэндээ соѐлын өв болгон шилжүүлэх, мэдээллийг

хадгалж бүрдүүлэх болсноос хойш олон үе өнгөрчээ. Анх номыг солилцох асуудал хувь хүний

номгаас эхлэн өдгөө олон улсын номын сангуудтай хамтран үйл ажиллаагаа өргөжүүлсээр байна.

Page 3: соёл урлагийн их сургуулийн

Ном бол хүн хүндээ мэдээлэл өгөх онцгой хэрэглүүр, олог улсын чанартай , нийтлэг

хэргэлээний бүтээгдэхүүн учираас аль нэгэн үндэстний хүрээнд явцууран

хязгаарлагдаж байх зүйл биш юм. Аливаа улс гүрний гадаад харилцааны олон талт

үйл ажиллагаанд ном, ном солилцоо ихээхэн үүрэгтэй байсаар иржээ. Ийм

шаардлагын дагуу улс, орны ард иргэд бараа таваар солилцдогоос дутахгүй ном

солилцох хэрэгцээ эрт дээр үеэс буй болсон байна. Монгол улсын Төв номын сан

байгуулагдсан жилээсээ эхлэн ном солилцооны үйл хэргийг ихэд анхаарч хоѐр хөрш

орны номын санчдаас эхлэн алс холын Европ,Америкийн номын санчидтай харилцаа

тогтоож, ном солилцооны ажил өрнүүлж иржээ. Хориод орны үед гол төлөв Зөвлөлт

Холбоот улсын номын сангуудтай харилцаа барьж байсан бол Хоѐрдугаар дайны

дараах жилүүдэд Европ, Азийн социалист орнуудын номын сангуудтай ном

солилцооны болон бусад төрлийн харилцаан тогтоосон байна. Монгол улсыг нэгдсэн

үндэстний байгууллагын гишүүд элсүүлсэнээс хойших жилүүдэд өрнө дорны

хөрөнгөтөн орнуудтай ч соѐлын талаар харилцаагаа өргөтгөж 1981 он гэхэд дэлхийн

70-аад орны 150 орчим номын сан эрдим шинжилгээний

Page 4: соёл урлагийн их сургуулийн

байгууллагуудтай Монгол улсын Төв номын сан харилцаа тогтоож хамтран ажиллаж ном хэвлэл

солилоцдог болжээ.

Номын сан дундын ном солилцоо

\Абомент\

Монгол улсын үндэнийномын сан бараг л үүсэн эхний сар өдөрүүдээсээ эхлэн ном солилцоо хийж

эхэлсэн юм. Абомент гэдэг франц үгнээс илэрхийлдэг номын сан хоорондын ном солилоцоо нь

хоѐр талтай бөгөөд нэгд, хүссэн номыг нь шуудан болон харилцааны бусад хэлбэрээр илгээж

тодорхой хугацаатай өгөөд уншигчын хэрэглээ хангасны дараа уул номын санд нь эргүүлэн илгээх,

хоѐрт, шинэ номуудыг үнэ төлбөргүй харилцан илгээлцээд уул номын тоо хэмжээгээр тооцоолон

бие биеэндээ хохиролгүйгээр “номыг номоор” солих ийм хоѐр төрлийн ном солилцоог гадаадын

номын сангуудтай хийдэг билээ.

Олон улсын номын сан хоорондын абомент

БНМАУ-ын УННС хамгийн түрүүн ЗХУ-ын Лениний нэрэмжит улсыэ номын сантай абонементын

харилцаа тогтоож тэдний туршлага, ах дүүгийн тусламж үр бүтээлт хамтын ажиллагаанд

тулгуурлан номын сан хоорондын авонементын үйл ажиллагаанд тулгуурлан номын сан

хоорондын абоментын үйл ажиллагаагаа хөгжүүлж иржээ. ЗХУ-тай байгуулсан манай улсын

соѐлын харилцааны

Page 5: соёл урлагийн их сургуулийн
Page 6: соёл урлагийн их сургуулийн

Лениний номын сан

Page 7: соёл урлагийн их сургуулийн

төлөвлөгөөний дагуу зөлөлтийн ном манайд өргөнөөр худалдаалдаг болсоноос хойш ЗХУ-ын номын

сангуудтай хийх абонемент солилцоо нэг талаар хөнгөрч, нөгөө талаар нарийсан боловсронгуй болсон

юм. Үүнээс үндэслэн абонемент солилцоогоор авах номын шилэлт сонголт нь эрдэм шинэжилгээний

ажил, судалгааны бодит хэргэцээнд түшиглэх чиглэл бхримтлах болсон юм. Сүүлийн жилүүдэд Лениний

номын сангаас абонементер солилцсон бүх номын 98 хүртэл хувийг эрдэмтэд эрдэм

шинэжилгээнийажилтангууд, их, дээд сургуулийн багш нар, аспирантуудын эрдэм шинжилгээний болон

зохион бүтээх судалгааны бүтээл, эрдмийн цол зэрэг хамгаалах ажлын хэрэгцээ шаардлагаар захиалан

авч уншижээ. Түүний үр дүн нь захиалагчдын дээр дурдасан бүтээлүүдэд энмэр хандив болж тусгалаа

олсон нь дамжиггүй юм. Үүгээр олон улсын абонементийн харилцааны эрдэм шинэжилгээий үр ашиг

өгөөжийг тодорхойлох ѐстой. Ленины номын сантай тогтоосон манай абонементийн харилцаа нь хоѐр

талын шинжтэй байснаа сүүлийн жилүүдэд улам нарийсч олон талын шинжтэй болсон нь энэ харилцаанд

гарсан чанарын өөрчлөлт мөн. Лениний номын сан манай абонементын харилцааг европын социалист

орнуудын номын сангуудтай хөгжүүлэхэд жуучлагчийн үүргийг зарим талаар гүйцэтгэхийн хамтаар ЗХУ-

ын дотоодод Бүгд найрамдах улсуудын номын сангуудаас манай номын сангуудаас манай захиалгат

номыг гаргуулах солилцоонд оруулах ажлыг мэдээллийн нэгдсэн каталогийнхоо цэсийн дагуу шууд

зохион байгуулдаг болсон юм. Иймд үйл ажиллагааг УННС-ийн ном бүрдүүлэх, солилцох хэлтсийн

зохион байгуулалт гүцэтгэх үүрэг, материаллаг баазыг улам боловсронгуй болгох чухал байлаа. Дао

наяад оны үед \ХХ зуун\ олон улсын ном солилцооны нарийн асуудлыг тусгасан хууль эрхийн баримт

бичгүүд дутмаг байв. “БНМАУ-ын номын сан хоорондын абонементын улсын нэгдсэн системийн

тухай

Page 8: соёл урлагийн их сургуулийн

дүрэм” боловсруулан гаргах нь чухал байсан тул ийм дүрмийн төслийг УННС-ийн ном бүрдүүлэх,

солилцох хэлтэс боловсруулсан юм. Бас “Олон улсын абонементийн дүрэм “ шинээр гаргах

хэрэгтэй байсан. Гэхдээ тус хэлтэс санаачилж “БНМАУ-ын номын сангуудын абонементын

санамж” боловсруулан гаргаад мөрдөж эхэлсэн нь үр дүнгээ өгсөн байна. Энэ бүхний үр дүнд олон

улсын абонементыг боловсронгуй болгох уламаар ИФЛА \олон улсын номын сангийн холбоод\

элсэх тэрчлэн уг холбооны дэлхий дахиныг хамаарсан үйл ажиллагаана хүрээнд үр ашигтай

ажиллаж, олон улсын стандартанд хүрэх хэтийн төлөв нээгдэх юм гэж үзэж байлаа.

Гадаад ном хэвлэлийн фонд бүрдүүлсэн нь

Монгол Улсын Үндэсний номын сан дөрөв сая гаруй нэр төрлийн номтой томоохон сан хөмрөг

бүрдүүлсэн үр дүнтэйгээр ХХ зууныг үдэж ХХI зуунтай золгохдоо энэхүү олон сая номын сан

хөмрөгт үндэсний ном хэвлэл дийлэнх хувийг эзэлж байгаа боловч гуравны нэгээс илүү хэсгийг

гадаад ном хэвлэл бүрдүүлж байна. Улсын төв номын сан үүсэн байгуулагдсн анхны жилүүддээ л

“Европ хэлний номын анги” гэдэг томоохон ангиллаар номынхоо фондыг хувааж байлаа. Анхны

бүрдүүлсэн номуудын дотор өрнөдийн орос, англи, герман, франц хэлний номууд олон байв.

Тэдгээр номыг ихэвчлэн Зөвлөлт холбоот улсаас авч байсан болой. Оросын Холбооны Улсын

Лениний нэрэмжит номын сан бол манай Улсын номын сангийн хамгийн анхны түншийн хувьд

онцгой үүрэг гүйцэтгэсн, гүйцэтгэгчээр ч байгаа юм. БҮР 1926 оноос ном солилцож эхэлсэн тус

хоѐр номын сан зөвхөн номоор зогсохгүй ажилтануудаа харилцан илгээх, харилцан мэдээлэл,

материал, туршлага солилцох, номын сангийн онол-арга зүйн асуудлаар семинар зөвөлгөөн

хамтран хийх, хамтын бүтээл гаргах зэрэг олон хэлбрээр хамтран ажиллаж байдаг. 1923 онд Судар

бичгийн хүрээлэнгийн номын санд монгол үсгийн

Page 9: соёл урлагийн их сургуулийн

Данжуур олж өгөхийг хүсч байсан тэр цагийг өнөөтэй харьцуулбал ном солилцоо мань зүйрлэшгүй

далайцтай боллоо. Дал наяад онд Лениний номын сан жил тутам 500 хүртэл ном ирүүлж манай

номын сан улсдаа хэвлэгдэж байгаа ном бүрээс олон хувиар хариу илгээж байлаа. Лениний номын

сантай ном солилцоо тогтоосоны үрээр манай улсын номын сан Азийн аль чоронд одоогоор

байхгүй тийн хэмжээний орос, зөвлөлтийн болон зөвлөлтийн олон үндэстний ном зохиолын баялаг

фондтой болсон юм. Олон улсын ном бүрдүүлэлтийн олон улсын чанартай өвөрмөц нэг хэлбрийн

тухай дурдах хэрэгтэй. Энэ улсын төв номын санд 20-иод жилийн өмнөөс эхлэн бүрдүүлсэн

нэгдсэн үндэсний байгууллагын хадгалагч номын сангийн салбар фонд юм. \Эрхлэн байгуулагч нь

Н.Цагаач\Ерөнхий Ассамблейн баримт бичгээс эхлээд олон улсын чанартай хурал зөвлөлгөөний

албан ѐсны материал, судалганууд 20000 шахамнэгжээс бүрдэн анх нэгдсэн энэ хадгаламжийг бас

судалгааны обьект болгох, эрдэм шинэжилгээний ажлын эрэлтэнд тусгай боловсруулсан зарчмын

үндэсэн дээр оруулах асуудлыг шийдэх хэрэгтэй байв. Олон улс орнуудын номын сангуудтай

тогтоосон ном солилцоо яаж чухал хувь нэмэр оруулсны зөвхөн ганцхан жилийн үзүүлэлт \1975\

гэвэл:

Page 10: соёл урлагийн их сургуулийн
Page 11: соёл урлагийн их сургуулийн

Олон улсын арга хэмжээнд оролцсон нь

Монгол улсын номын сан олон улсын тавцанд их аажим өсгөн нарч хамгийн анхны

урилгыг 1925 онд Зөвлөлт Орос улсаас хүлээн авсан түүхтэй. Гэвч түүнээс хойш

бараг дөчөөд жилийн хугацаанд Орос, Хятад хоѐр хөршөөсөө цааш гарч байсангүй.

Харин тавиад оны сүүлчээс Монгол улсын гадаадтай соѐлоор харилцах шинэ бодлого

хэрэгжих болсоноош хойш социалист ертөнцийн улс орнууд руу Монгол номын санч

хөл тавих болжээ. Оросын шинжлэх ухааны Академийн 200 жилийн ойд оролцсон нь

Монголын Судар бичгийн хүрээлэнгийнхэнд байтугай тэр үеийн манай сэхээтнүүдэд

их ач холбогдолтой явдал болсон юм. Тэр арга хэмжээний хойтон жил нь бая Санк-

Петербург буюу Ленинградад Бурханы шашны том үзэсгэлэнд монголчуудаас

оролцохыг урьсан урилга Судар бичгийн хүрээлэнд ирсэн байна. Үнэн чанартаа олон

улсын арга хэмжээнүүдэд манай номын санчдын оролцооны эхлэл ийнхүү тавигдсан

ажээ. Олон улсын номын санчдын холбооны бага хурлуудад Монголын номын санчид

оролцох болсон нь дэлхийн хэмжээний хөдөлгөөнд нэгдэн орох эхлэл тавьж

Австрали, Хятад, Түрэг, Голланд, Израйл, АНУ, зэрэг орнуудад болсон Ифланы бага

хурлуудад Монгол Улсын Төв номын сан төлөөлөгчөө оролцуулдаг болсон бөгөөд

1991 онд Москвад болсон бага

Page 12: соёл урлагийн их сургуулийн

номын сангуудын номс солилцох ажиллагаа нь эхлээд хоѐр орны хоорондын найрамдал хамтын

ажиллагааны гэрээний үзэл санаагаар, тавиад оны дундаас хойш бол гадаадтай соѐлоор

харилцах төлөвлөгөөгөөр далаад оноос хойш номын сан хоорондын хамтын ажиллагааны гэрээ

хэлэлцээгээр зохицуулагддаг байлаа. Тийм гэрээ хэлэлцээрийн хамгийн сүүлчийн нэгийг энд авч

үзье.

БНМАУ-ЫН НИЙТИЙН НОМЫН САН, зсбнху-ЫН БҮХ ХОЛБООТЫН ГАДААД УРАН

ЗОХИОЛЫН НОМЫН САНГИЙН ХООРОНД 1986-1990 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ГЭРЭЭ

БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд соѐл, шинжлэх ухааны талаар хамтран ажиллах төлөвлөгөөний

дагуу Улаанбаатар дахь улсын нийтийн номын сан \УНН\, Москва дахь Бүх холбоотын гадаад

орон зохиолын номын сан \БХГУЗНС\ дор дурдсан зүйлээр хэлэлцэн тохиролцов.

Орчин үеийн олон улсын тулгамдсан асуудлууд, олон улсын харилцаа, уран зохиолын асуудлаар

ном зүйн бүтээлийг хамтран хийж хэвлүүлэх.

Эрдэм шинжилгээ- ном зүй, эрдэм шинжилгээ- садалгаа, номын сан, арга зүйн салбарт тэрчлэн

номын сангийн үйл явцыг автоматжуулах, механикжуулах талаар гарсан амжилт ололтын тухай

бие биедээ харилцан мэдээлж байх.

Системтэйгээр байнга солилцох зүйл, үүнд:

олон улсын ном солилцоо ба олон улсын номын абонементын одоо мөрдөж байгаа хүрээнд хоѐр

номын сангийн ном бүрдүүлэх чиглэлийн дагуу ном солилцох,

Хоѐр номын сангийн эрхлэн хэвлүүлсэн зүйлийг солилцох

Ном зүйн лавлагааг \хүсэлтийн дагуу\ захидлаар солилцох

Page 13: соёл урлагийн их сургуулийн

Харилцан сонирхсон цаг үеийн чухал сэдвээр ном зураг чимэглээийн үзэсгэлэн

солилцох

Туршлага солилцох, номын сангийн ажил, ном зүй,тном солилцооны зохион

байгуулалтын зарим асуудлыг судлах, тэрчлэн хамтарсан ном хэвлэл бэлтгэх

зорилгоор соѐлын яамдтайгаа зохицуулсанаар хоѐр тал төлөөлөгчдөө БНМАУ,

ЗСБНХУ-ын соѐлын талаар хамтран ажиллах улсын төлөвлөгөөнд заасан дагуу

хугацаагаар БХГУЗУНС, УННС-нд томилон явуулж байна. Байх цаг хугацааг 2-3

сарын өмнө УННС, БХГУЗУНС-ийн удирдлагууд тохиролцоно.

Хоѐр номын сан олон улсын номын сангийн холбоонд \ИФЛА\ яуулж байгаа үйл

ажиллагааныхаа тухай бие биедээ мэдээлж байна.

Энэ гэрээний хүчин төгөлдөр хугацаа таван жил болно. Гарыг үсэг зурсан өдрөөс

хүчин төгөлдөр болно. Жил бүр 12-р сарын 1-ний өмнө \эсвэл шаардлагын хирээр\

хоѐр номын сан энэ гэрээний заалтын ѐсоор ээлжит оны тодорхой арга

хэмжээнүүдийг харилцан тохиролцож хамтын ажиллагааны жилийн төлөвлөгөөг

зохионо.

Page 14: соёл урлагийн их сургуулийн

Дүгнэлт

Монгол улсын үндэсний номын сан байгуулагдсан жилээсээ эхлэн ном солилцооны

үйл хэргийг ихэд аихаарч 2 хөрш орны номын сангаас эхлэн алс холын Европ,

Америкийн номын санчидтай харилцаа тогтоож иржээ. 1920-иод оны үед гол төлөв

ном солилцох шатанд харилцаж байсан бол 1950-иад оноос соѐлын харилцааны үйл

хэрэг болгож 1981 он гэхэд дэлхийн 70-аад орны 150 орчим номын сан эрдэм

шинэжилгээний байгууллагуудтай харицаа тогтоон ажиллан ном хэвлэл солилцон

ажиллаж байна. МУҮНСан нь ХХ зуунд 4сая гаруй номтой байсан бөгөөд энэ хүү сан

хөмрөгийн 1-3 хувийг гадаад ном хэвлэл бүрдүүлж байгаа нь гадаадын олон оронтой

хамтарч үр дүнтэй ажиллаж байгаагийн илрэл юм. ХХI зуун нэгэнт эхэлсэн энэ үед

гадаадын харилцаа маань улам боловсронгуй эрчимтэй хөгжиж Факс, интернет, цахим

хэлбэрт шилжэн ном солилцож байна.