14
Уугуул Америкийн түүх соёл Оршил Уугуул америкчүүд буюу индианууд нь маш олон овог аймгаас бүрддэг. Европынхон ирэхийн өмнө Умард америкийн нутагт хэдэн зуун овог аймаг, мянга гаруй хэл аялгуугаар ярьж байсан ажээ. Овог аймгийн тооны тухайд судлаачид янз бүрийн тоо гаргадаг бөгөөд зарим нь түүнээс олон тоо гаргадаг. Америкийн судлаач Кеннет Мэкгован тэмдэглэхдээ Америкт 368 аймгийн 15 соёлын төв байсан гэжээ. Уугуул америк хүний соёлын түвшин адилгүй, зарим нь хүн төрөлхтний соёл иргэншилд томоохон ул мөр үлдээхүйц түвшинд хүрсэн байхад зарим нь эхийн эрхт ёс ноёрхсон анхны хүй нэгдлийн овгийн байгуулалтай байжээ. Америкийн уугуул хүний соёлын өвүүдээс төлөөлөл болж чадахуйц Төв америкийн Маяа, Ацтек, Өмнөд америкийн Инкүүдийн талаар дурьдаж байна. Чухам энэ сэдэв нь өнөөгийн АНУ талаархи мэдээллийг олж авахад гол түлхэц болно гэж үзсэн юм тиймээс энэ сэдвийг сонгож авахаар шийдсэн. Англи хэл 1б

уугуул америкчүүдийн түүх соёл

  • Upload
    marry-n

  • View
    135

  • Download
    2

Embed Size (px)

Citation preview

Page 1: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

Оршил

Уугуул америкчүүд буюу индианууд нь маш олон овог аймгаас бүрддэг.

Европынхон ирэхийн өмнө Умард америкийн нутагт хэдэн зуун овог аймаг, мянга

гаруй хэл аялгуугаар ярьж байсан ажээ. Овог аймгийн тооны тухайд судлаачид янз

бүрийн тоо гаргадаг бөгөөд зарим нь түүнээс олон тоо гаргадаг. Америкийн

судлаач Кеннет Мэкгован тэмдэглэхдээ Америкт 368 аймгийн 15 соёлын төв

байсан гэжээ.

Уугуул америк хүний соёлын түвшин адилгүй, зарим нь хүн төрөлхтний соёл

иргэншилд томоохон ул мөр үлдээхүйц түвшинд хүрсэн байхад зарим нь эхийн

эрхт ёс ноёрхсон анхны хүй нэгдлийн овгийн байгуулалтай байжээ. Америкийн

уугуул хүний соёлын өвүүдээс төлөөлөл болж чадахуйц Төв америкийн Маяа,

Ацтек, Өмнөд америкийн Инкүүдийн талаар дурьдаж байна. Чухам энэ сэдэв нь

өнөөгийн АНУ талаархи мэдээллийг олж авахад гол түлхэц болно гэж үзсэн юм

тиймээс энэ сэдвийг сонгож авахаар шийдсэн.

Англи хэл 1б

Page 2: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

Пирамид буюу цац гэхээр бид зөвхөн эртний Египетийн тухай л боддог.

Үнэн хэрэгтээ пирамид нь зөвхөн Египетэд бус америкт ч байдаг байгна. Төв

Америкт байдаг пирамидуудын тухай ярихад эртний Маяачуудаас эхлэх нь зүйтэй

гэж бодлоо.

Испанийн байлдан дагуулагч нар Төв америкт анх Маяачуудтай тулгарсан агаад

тэдгээр хүмүүс нь анхны индианчууд байсан ажээ. Маяачууд математик, одон орон

судлалын хувьд маш өндөр түвшинд хүрсэн ард түмэн ба од гарагсийн талаар сайн

мэддэг, урьдчилан таамаглаж чаддаг байжээ. Маяачууд жижиг тосгодод амьдардаг

боловч баяр ёслолын үеэр төвдөө цугларч шашины зан үйл үйлддэг байжээ.

Өдгөө мэдэгдэж байгаагаас үзвэл Маяачуудын пирамид эртний Египетээс ялгаатай

аж. Тэдний пирамидууд эзэд хаад, дээд тэнгэрийн таалагч бөө, удирдагчдын нүсэр

том булш бунхан байсангүй. Тухайлбал 1945 онд Мексикийн археологич А. Росүм

Паленке эртний Поленк хотоос олдсон “Бичээст сүм” нэрт пирамид нь Египетийн

пирамидаас том биш ч бичиг соёлын хувьд илүү байсан нь түүний орой дээрээ

бичигтэй байгаар нь нотлогдоно гэжээ. Энэхүү пирамидын дотор талд дээд

тэнгэрийн удирдагчийн чулуун авсыг их л нууцлан байрлуулсан, элсэрхэг

материалаар хийсэн, олон шатат хонгилоор доош орох замтай, бунхан руу орох

хаалганы өмнө Маяачуудын тахил болгон өргөсөн зургаан араг яс байдаг байна.

Аварга том чулуун авсны дотор язгууртан эрчүүдийн гоёл чимэглэл, эрдэнэс, хаш

зүйлт, бөгж, бугуйвч, ээмэг болон бусад эд өлгийн зүйлтэй гэнэ. Уг нь бунхан

дотор эзэд хаад, бөө тайлагч нарын цогцос байх ёстой. Тиймээс энд л пирамидын

нууц оршино. Мөн маяачуудын хэрэглэж байсан одон орны ажиглагч байруудын

нэг юм.

10-р зууны үеэс эхлэн тэдний соёл иргэншил уналтанд орж эхэлсэн бөгөөд Мексик

орчмын овог аймгуудын довтолгоонд жижиг суурингууд нь эвдэж сүйдсэн гэдэг .

Маяагийн хамгийн сүүлийн төв 17-р зууны үед Испаничуудад эзлэгдэж мөхжээ.

Гэхдээ Маяачуудын удам угсаа болох хоёр сая гаруй хүн өнөөдөр Юкатан хойг

дээр амьдарсаар байгаа.

Англи хэл 1б

Page 3: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

Төв мексикт оршиж байсан аймгуудын дундаас Ацтек гэх аймаг МЭ 1100

онд хүчирхэгжиж байжээ. Энэ нь төв Америкийн “ Соёлын эх ” Мексикийн

хамгийн анхны соёл иргэншил юм. Тэднийг умард Мексикийн их нууруудын сав

газарт нутаглаж байгаад нүүж ирсэн умард нутгийн хүмүүс гэж үздэг. Бусад уугуул

нутгуудаас өндөр зохион байгуулалт бүхий нийгэмдээ түшиглэсэн цэргийн хүч ур

чадвараар хавьгүй илүү байсан гэдэг.

Ацтекийн нэг онцлог нь бурханд хүнээр тахил өргөх явдал юм. Домогт нарыг өглөө

бүр мандуулахын тулд өдөрт 1000 хүнээр тахил өргөдөг байсан байна. Золиосны

хүмүүсээ амьдаар нь зүрхыг сугалах буюу толгойг нь авч бас өндөр барьсан

пирамидуудын орой дээрээс толгойг нь доош шиддэг ба шат даган урсах цусаар

нар хооллодог. Ингэхээр нар тэдэнд сайн ургац ургуулах нөхцөлийг бүрдүүлж өгнө

гэдэгт үнэн голоосоо итгэдэг байв.

Энэхүү хотын соёлоос дэлхийд “ Каучук хүмүүсийн толгой” юм. Анхны чулуун

толгойг 1930 онд Америкийн археологич Мэтью Стирлинг илрүүсэн ба тэрээр

толгойг базольт наалданг шавраар бүтээж чулуулаг шавар дээр байрлуулсан,

нилээд аймшигтай дүртэй, хэмжээ том, харьцаа зөв, Америкийн абортекийн

баримал дунд хосгүй бүтээл бөгөөл ерөнхий дүр нь негрийнх гэж тэмдэглэсэн

байдаг. Тиймээс энд негрүүд амьдарч байсныг нотолсон аж.

3000н жилийн тэртээ Америкт негр хүн байсан нь одоо болтол эрдэмтдийн дунд

таамаг төдий боловч Колумбийн өмнөх шинэ ертөнцөд хаанаас негр залуу ирсэн

юм бол оо? гэж тайлагдашгүй нууцын таамаг үргэлжилсээр......

16-р зууны эхээр Испаничууд Мексикийн эрэгт бууж ирснээр хэдхэн тооны морь

бүхий удаан, хүч багатай цөөн тооны галт зэвсэгтэй цэргийн жижиг анги л

Ацтекийг бүрэн сүйрүүлж чадсан юм. Учир нь Ацтекийн түрэмгийлэл харгислалд

туйлдаа хүртэл дургуйцсан хөрш аймгууд Испаничуудад тусалж, дуртайяа

холбоотон болж байжээ.

Эдгээр аймаг нь мезоамерикийн томоохон төлөөлөгч нар юм.

Тэгэхээр Мезоамирикчууд гэж хэн бэ?

Мезоамерик буюу месо-америк нь 15, 16-р зууны үед Испаничууд Төв Америкит

ирж колоничлохоос өмнөх цэцэглэн хөгжиж байсан Колумбийн өмнөх нийгмийн

соёлын бүсэд америка тивийн өргөрөгүүд дээр орших нутгийг хэлдэг. Мезоамерика

Англи хэл 1б

Page 4: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

гэдэг нэр томъёог Германы угсаатан судлаач Паул Киркхофф анх ашиглсан бөгөөд

дундад Америка гэсэн утгатай үг. Тэрээр 20-р зууны дунд үеэс бүсийн ард түмний

соёлын уламжлал нь ижил төстэй болохыг баталсан байна. Цаг тооны бичиг, зурган

болон дүрс үсэг хэрэглэх байдал, олон төрлийн цусан тахилга, үзэл суртлын төстэй

зарчмууд, хэл зүйн хувьд нэг бүлэгт хамаарах байдал зэрэг тус бүсийг Мезоамерик

хэмээх нэгэн бүс болгох шалтгаан гэж үздэг. Мезоамерикийн гол хүнсний

бүтээгдэхүүн эрдэнэшиш болж байсан ба шош, жикама, улаан лооль, зэргийг МЭӨ

3500 оны үеэс тариалж эхэлсэн гэдэг. Мөн энэ үед тахиа, лам гөрөөс, цацагт

хяруулыг анх гэрийн тэжээвэр амьтан болгосон. Тэд жилийг дөрвөн улиралд

хувааж үздэг байж. Мөн сарны хиртэлт, нарны мөчлөг, бусад гарагсын хөдөлгөөн ,

огторгуйн биетүүдийн талаар цаг тооны бичгийг үйлддэг байжээ.

Цааш дурьдвал Мезоамеркийн соёлын онцлогийн салшгүй нэг хэсэг бол бөмбөгт

тоглоом. Энэ нь спортын нэг төрлийг санагдуулах боловч үнэндээ шашины

ёслолын нэг хэсэг юм. Энэ тоглоом нь инжерийн модны үүсгийг хатууруулан

хйисэн резинэн бөмбөгөөр тоглодог, ташаа ууц, болон тохойгоороо хүрч тоглох

дүрэмтэй тоглоом ажээ. Талбай нь янз бүрийн хэлбэртэй байсан боловч ерөнхийдөө

“I” үсгийн хэлбэртэй байдаг. Зарим тохиолдолд тоглоомын төгсгөлд хүнээр цусан

тахилга өргөдөг байв. Хэрвээ дайны үед олзлогдсон хоригдлуудын баг тоглож

байгаад хожигдвол багийнхнаар, ялсан бол зөвхөн багийн ахлагчаар нь тахилга

өргөдөг ёс горим энэ газарт байв.

Индианчуудын талаар ерөнхийд нь гурван томоохон соёлд авч үздэг ба Ацтек

болон Маяачуудаар эхний хоёр соёлыг төлөөлөн бичсэн харин гуравдахь соёлын

талаар өгүүлэхдээ Инкүүдийн тухайд ярих нь зүйтэй санагдлаа.

Тэдний соёл иргэншил нь яагаад өнөөдрийг хүртэл судлаач түүхчдийн

анхаарлын төвд байсаар байна вэ?

Инкүүдийн ид сэргэн мандалтын үеийг 15-р зууны сүүл үе гэж үздэг. Инкийн Эзэнт

гүрэн өмнөд америкийг бүхэлд нь хамарч одоогийн Колумбийн хилээс Еквадор,

Чили хүртэлх газар нутгийг эзэгнэн оршиж байжээ. Тухайн үед Инкийн соёл

иргэншил нь, өөрсдийгөө тэргүүнд тавидаг соёлт Европчуудаас нилээд илүү

байсныг түүхчид нотлон хэлдэг юм. Үг ярианы соёлтой, бидний ярих дуртай

менежментийн систем нь боловсронгуй, хөгшид ядуусаа дэмжин тэтгэдэг

Англи хэл 1б

Page 5: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

халамжийн системтэйгээс гадна ядуус болон өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмнээ

“Нийгмийн халамжийн” хөтөлбөрт хамруулдаг гэх зэрэг дэвшилтэй байсан гэдэг

юм.

Өөрсдийгөө “Нарны хүүхдүүд” гэж нэрлэдэг Инкүүдийн 9дэх хаан болох Пакачути

нь дээрх бүх менежментийг санаачлан хэрэгжүүлсэн, тэрээр бас тухайн үеийн соёлт

Европын оронд байхгүй Инкийн бүхэл нутаг дэвсгэрийг холбосон зам харилцааны

сүлжээ, дэд бүтцийг хөгжүүлж байжээ. Эдгээр дэд бүтцийг Канак Пан гэж нэрлэдэг

байж. Зандалшуулсан хүн гэдэг ойлголт Инкийн иргэншлээс улбаатай. Хорвоо

дээр оршиж байгаа юмс бүхэн хоёр талтай байдгийн адил энэ нь Инкүүдийг ч бас

тойроогүй юм. Тэдний дутагдалтай тал нь бичиг үсгийн соёл нь төдийлөн

хөгжөөгүй байснаас энэ цаг үед тэдний тухай дэлгэрэнгүй мэдээлэл ирж чадаагүй

шалтгаан болсон юм. Харин тэдний тухай тэмдэглэл нь Инкчүүдийн хойч үеийг

нь хүйс тэмтэрсэн Испанийн колоничлогчдод үлджээ.

Инкүүдийн соёл иргэншлийг илтгэж чадах хамгийн том хот бол Мачу-Пикчу юм.

Андын нурууны 2280 метрийн өндөрт, Урубамби буюу “Нарны гол” хэмээх

хөндийн хажуу бэлд, үүлний хаанчлалын дунд нэгэн мартагдсан хот хөвнө. Энэхүү

хот нь бүхэлдээ чулуугаар бүтээгдсэн. Харамсалтай нь Испанийн түрэмгийлэгчид

энэ хотыг сүйрүүлчихжээ. Инкүүд яагаад тийм өндөр, ийм таагүй газарт хот

байгуулсан нь өнөөг хүртэл ойлгомжгүй хэвээр байгаа ажээ. Эрдэмтдийн

таамаглаж байгаагаар энэ нь наранд ойртох гэсэн эрмэлзэл байж болох талтай гэнэ.

Магадгүй өөрсдийгөө “Нарны хүүхдүүд” гэж боддог байсан нь ийм ч учиртай юм

бил үү. Олон жилийн турш битүү ширэнгэн ойд нуугдаж байсан энэ гайхамшигтай

нууцлаг хотыг 1911 онд, Америкийн археологич Грим Бингхам нээсэн нь

инкүүдийн соёл иргэншлийг судлахад түүхчдэд асар их хувь нэмэр оруулжээ.

Энэхүү барилга нь сонгодог гайхалтай архитектуртай бөгөөд өнгөлөг чамин зөв

хэлбэр бүхий чулуун ханатай ба тэрхүү аварга том боржин чулуун ханыг өргөгч

төхөөрөмж ашиглалгүйгээр яаж ийш нь авч ирж, бэхлэгч зуурмаг хэрэглэлгүйгээр

тэдгээрийн хооронд нь хэрхэн барьцалдуулж чадсан нь гайхмаар.

Хот босгоход шувуу тусалдаг гэж индианчуудын домогт өгүүлдэг. Нутгийн хүмүүс

“чулуу өрөмдөгч” /хакакльо/ гэж нэрлэдэг нь шинжлэх ухаанд урьд өмнө нь

Англи хэл 1б

Page 6: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

мэдэгдээгүй байсан бөгөөд өнгөрсөн зууны 60-д онд олохоос өмнө бол энэ домог

санаанд багтамгүй эд байв.

Тэр шувуу үл мэдэх халуун газрын нэг модны навчийг тасдан зууж алсын ууланд

авч ирээд, хаданд 1м хүртэл гүн өрөмдөн үүр засаж чаддаг байж. Тэр модны шүүс

чулууг зөөлрүүлдэг байсан юмсанж. Мачу Пикчугийн барилгад энэ шүүсийг

хэрэглэсэнд эргэлзэх юун, тэгэж байж л зуурмаг хэрэглэлгүй чулуунуудыг

хөдлөшгүйгээр хооронд гагнаж чадаж байсан биз.

Мачу Пикчу нь 140 гаруй барилга байгууламж бүхий сүм хийд, цэцэрлэгт хүрээлэн,

урц овоохойгоос бүрдэнэ. Ерөнхийд нь гурван бүсэд хувааж үздэг. Үүнд: Энгийн

ардын бүс буюу оршин суугчдынх нь арай нам дор газар байрлана. Бөө тайлагч,

хаад ноёдын бүс нь өндөрлөг газарт орших ба мөн ариун нандин газраас тус тус

тогтоно. Хавар болгон тариалангаа услахаар зориулагдсан боржин чулууг өрөмдөж

хийсэн усны сувагтай. Энэ мэтээр Маяа, Ацтек, Инкүүдийн талаар дурьдаад байвал

нэлээд их цаг хугацаа шаардана. Ийм учраас эдгээр гайхалтай овог аймгуудын

зөвхөн түүхэнд онцгой үл мөрөө үлдээснийг нь л товчхон дурьдлаа.

Англи хэл 1б

Page 7: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

Дүгнэлт

Энэ бүхнээс үзэхэд Испианчуудын түрэмгийлэгчид ирэхээс өмнө,

Индианчуудын томоохон соёлын нэг хэсэг, бусад овог аймагт ноёрхлоо тогтоож

чадсан Төв Америкийн Маяа, Ацтек, Өмнөд Америкийн Инкийн овог аймагуудын

бидэнд үлдээсэн гайхалтай соёл иргэншил, барилгын архитектур, тайлагдашгүй

нууцуудын талаар товч дурьдсан. Дээр хавсралтад үзүүлж буй барилга байгууламж,

хот нь одоо болтол таамаглал, гайхшралыг төрүүлсэн Америк тивийн соёлын

томоохон өв болж үлдэж чадсан бөгөөд хүмүүсийн очихыг хүсч, жуулчдын

хамгийн их ирдэг газар болжээ.

Эдгээрээс Инкийн Мачу-Пикчу хот нь саяхан 2007 онд болж байсан дэлхийн

долоон гайхамшигт багтсан талаар та бүхэн сонссон байхаа.

Ийм гайхалтай түүх соёлын өвтэй Ацтек, Маяа, Инкүүдээ гэж...............

Дэлхийд ямар гайхалтай ул мөрөө үлдээнэм бэ?

Англи хэл 1б

Page 8: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

Хавсралт Эртний Мачу-Пикчу хот / Өмнөд Америкийн Перу улс /

Мачу-Пикчу хотын нарны сүм

Англи хэл 1б

Page 9: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

Эртний Бичээст сүм нэрт пирамид

Куачук хүмүүсийн толгой / Мезоамерикийн Мексик улс /

Англи хэл 1б

Page 10: уугуул америкчүүдийн түүх соёл

Уугуул Америкийн түүх соёл

Ашигласан номзүй

Д. Цолмон “Америкийн нэгдсэн түүх” / хуудас 33-52 /

О.Намнандоржийн “ Америкийн Индианчуудын омог, аймаг, түүх соёл”

http://www.baabarpedia.mn/index.php?title=Маяа

http://andormeda.blog.banjig.net/

http://www.baabarpedia.mn/index.php?title=Мезоамерика

http://images.google.mn /зураг/

www.new7wonders.com

Англи хэл 1б