23
Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй 1 дүгээр сэдэв: Өгөгдлийн сан ба өгөгдлийн сан удирдах систем 1.1 Хичээлийн зорилго Тус бүлэгт өгөгдлийн сан , өгөгдлийн сан удирдах систем, өгөгдлийн сангийн систем ба тэдгээрийн ажиллагаанд баримтлах зарчим, шаардлагатай танилцах болно. 1.2 Хичээлийн агуулга ¾ Өгөгдлийн сангийн танилцуулга ¾ Өгөгдөл гэж юу болох ? ¾ Судалгааны орчин ¾ Өгөгдлийн сан удирдах систем Өгөгдлийн сангийн танилцуулга Өгөгдлийн сан нь хоорондоо логик холбоо бүхий өгөгдлүүдийн цогц юм. Тодорхой утга агуулгатай дүрсэлж болох мэдээллийг өгөгдөл гэнэ. Жишээ нь: Хүний нэр, нас, утас гэх мэт өгөгдлийг дэвтэр, дискэнд хадгалж болно. Энэ нь өгөгдлийн сангийн ерөнхий тодорхойлолт болох бөгөөд илүү нарийвчилвал өгөгдлийн сан нь дараах шинж чанарыг агуулдаг. - Өгөгдлийн сан нь ямар нэгэн бодит орчныг, өөрөөр хэлбэл өгөгдлийн санг зохион байгуулахаар будлаж байгаа тодорхой орчныг дүрслэнэ. Үүнийг судалгааны орчин гэнэ. - Өгөгдлийн сан нь логик уялдаа холбоо бүхий өгөгдлүүдийн цуглуулга. Иймд хоорондоо авцалдаагүй энд тэндээс авсан мэдээллүүд өгөгдөл болж чадахгүй. - Өгөгдлийн санг тодорхой зориулалтаар загварчилж байгуулна. Өгөгдлийн сан удирдах систем Өгөгдлийн санг үүсгэж боловсруулахад зориулсан програмын цогцыг өгөгдлийн санг удирдах систем гэнэ. Өгөгдөл нь ямар нэгэн төрөл бүтэцтэй өгөгдлийн санд хадгалагдхыг заахыг өгөгдлийн сангийн бүтцийг тодорхойлох гэнэ. Ихэвчлэн стандарт ӨСУС-г өөрийн зохиосон програмын хэрэгсэлтэй хослуулж ӨС-ийн бүтцийг тодорхойлох, ӨС-г үүсгэх ба боловсруулахад ашиглах нь тохиромжтой. Өгөгдлийн сан ба түүнд ашиглагдах програм хангамжийг бүхэлд нь өгөгдлийн сангийн систем гэнэ. Боловсруулсан багш: П.Баяр 1

Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

  • Upload
    -

  • View
    1.015

  • Download
    14

Embed Size (px)

Citation preview

Page 1: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

1 дүгээр сэдэв:

Өгөгдлийн сан ба өгөгдлийн сан удирдах систем 1.1 Хичээлийн зорилго

Тус бүлэгт өгөгдлийн сан , өгөгдлийн сан удирдах систем, өгөгдлийн

сангийн систем ба тэдгээрийн ажиллагаанд баримтлах зарчим,

шаардлагатай танилцах болно.

1.2 Хичээлийн агуулга

Өгөгдлийн сангийн танилцуулга

Өгөгдөл гэж юу болох ?

Судалгааны орчин

Өгөгдлийн сан удирдах систем

Өгөгдлийн сангийн танилцуулга

Өгөгдлийн сан нь хоорондоо логик холбоо бүхий өгөгдлүүдийн цогц юм.

Тодорхой утга агуулгатай дүрсэлж болох мэдээллийг өгөгдөл гэнэ.

Жишээ нь: Хүний нэр, нас, утас гэх мэт өгөгдлийг дэвтэр, дискэнд хадгалж

болно. Энэ нь өгөгдлийн сангийн ерөнхий тодорхойлолт болох бөгөөд илүү

нарийвчилвал өгөгдлийн сан нь дараах шинж чанарыг агуулдаг.

- Өгөгдлийн сан нь ямар нэгэн бодит орчныг, өөрөөр хэлбэл өгөгдлийн

санг зохион байгуулахаар будлаж байгаа тодорхой орчныг дүрслэнэ.

Үүнийг судалгааны орчин гэнэ.

- Өгөгдлийн сан нь логик уялдаа холбоо бүхий өгөгдлүүдийн цуглуулга.

Иймд хоорондоо авцалдаагүй энд тэндээс авсан мэдээллүүд өгөгдөл

болж чадахгүй.

- Өгөгдлийн санг тодорхой зориулалтаар загварчилж байгуулна.

Өгөгдлийн сан удирдах систем

Өгөгдлийн санг үүсгэж боловсруулахад зориулсан програмын цогцыг

өгөгдлийн санг удирдах систем гэнэ. Өгөгдөл нь ямар нэгэн төрөл бүтэцтэй

өгөгдлийн санд хадгалагдхыг заахыг өгөгдлийн сангийн бүтцийг тодорхойлох

гэнэ.

Ихэвчлэн стандарт ӨСУС-г өөрийн зохиосон програмын хэрэгсэлтэй

хослуулж ӨС-ийн бүтцийг тодорхойлох, ӨС-г үүсгэх ба боловсруулахад

ашиглах нь тохиромжтой. Өгөгдлийн сан ба түүнд ашиглагдах програм

хангамжийг бүхэлд нь өгөгдлийн сангийн систем гэнэ.

Боловсруулсан багш: П.Баяр 1

Page 2: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

2 дугаар сэдэв:

Системийн шинжээч ба хэрэглээний програм зохиогч 2.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад өгөгдлийн давхцал хэрхэн үүсгэх түүнээс сэргээлийх арга.

Өгөгдлийн санг зөвшөөрөлгүй хандалтаас сэргийлэх онолын ойлголтыг

өгөх мөн системийн гэж хэн болох шинжээч нь ямар үүрэгтэй талаар

ойлголт өнгө.

2.2 Хичээлийн агуулга

- Өгөгдлийн давхцалыг хянах

- Зөвшөөрөлгүй хандалтыг хянах

- Дедукц дүрэм ашиглаж дүгнэлт гаргах

Өгөгдлийн давхцлыг хянах

Файл боловсруулах хандлагатай ПХ-ийн хэрэглэгч бүр өөрийн файл,

түүнд зориулсан програмыг боловсруулдаг. Хоёр хэрэглэгч өөр өөрийн файл

үүсгэж хэрэглэснээр ижил өгөгдлийг 2 удаа хадгалж өгөгдлийн давхцал

гаргадаг. Өгөгдлийн давхцал дараах бэрхшээлүүдийг учруулдаг.

- Тусдаа хадгалсан файлуудад ижил засварыг давтан хийдэг. Энэ

нь ажлын давталтыг үүсгэдэг.

- Нэг өгөгдөл давтагдсанаас хадгалах зай ихсэнэ.

- Файлуудын нэгийг нь засварлаад, нөгөөг нь орхих тохиолдолд

өгөгдөл зөрчилдөхөд хүргэдэг.

Зөвшөөрөлгүй хандалтыг хянах

ӨС-г олон хэрэглэгч хувааж ашиглах үед хэрэглэгч бүрт тодорхой хэсэг

өгөгдөлд хандах эрхийг зааж өгдөг. Хандалтыг хэрэглэгчийн гүйцэтгэх үүргээр

нь бас хязгаарладаг. Эдгээр үйлдэлд зөвхөн хайлт хийх, засах, шинээр бичлэг

оруулах, бичлэг устгах, өгөгдлийг эрэмбэлэх ордог ба үйлдлүүдийг хослуулж

хэрэглэж болдог.

Дедукц дүрэм ашиглаж дүгнэлт гаргах

Орчин үеийн өгөгдлийн сангийн системд хадгалсан өгөгдлийн сангаас дүгнэлт

бүхий шинэ мэдээлэл гаргаж авах дедукц дүрмийг тодорхойлох хэрэглээ бий

болж байна. Эдгээр системийг дедукц ӨСС гэж нэрлэдэг. Жишээ нь: Төгсөх

оюутныг тодорхойлхын тулд уламжлалт ӨСУС-д төгсөлтийг тодорхойлох бүх

нөхцлийг шалгасан тусгай програмыг нэмж бична.

Боловсруулсан багш: П.Баяр 2

Page 3: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 3

3 дугаар сэдэв:

Өгөгдлийн сангийн зарчим ба архитектур

3.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад өгөгдлийн сангийн хандлагад өгөгдлийн загварын

тусламжтай өгөгдлийн тодорхойлолтыг хэрэглэгчид ойлголмжтой

хэлбэрээр хэрхэн илэрхийлэх талаар ойлголт өгнө.

3.2 Хичээлийн агуулга

- Өгөгдлийн сангийн загвар, схем, схемийн хувь

- Өгөгдлийн загварын ангилал

Өгөгдлийн сангийн системийн зарчим ба архитектур

Өгөгдлийн сангийн бүтцийг тайлбарласан багч зарчимыг өгөгдлийн

загвар гэнэ. Өгөгдлийн сангийн бүтцийг өгөгдлийн төрөл, холбоос, шаардлага

тодорхойлодог. Өгөгдлийн загварт өгөгдлийн санд тогтмол хийгддэг хайлт,

загварыг бас тусгаж болно.

Өгөгдлийн загварын ангилал

Өгөгдлийн загварыг өгөгдлийн бүтцийн ямар зарчимыг үзүүлэх гэж

байгаагаас хамаарч ангилдаг. Өндөр түвшний буюу өгөгдлийн ерөнхий загвар

нь өгөгдлийг ашиглах зарчмыг тодорхойлдог. Доод түвшний буюу өгөгдлийн

физик загвар нь өгөгдөл компьютерт хэрхэн хадгалагдах зарчмыг нарийн

тодорхойлодог ба компьютерийн өндөр түвшний мэргэжилтэнд хамаарна.

Дараагийн загвар нь өгөгдлийн хэрэгжүүлэх загвар бөгөөд тэр өгөгдөл нь

компьютерт хэрхэн зохион байгуулагдхыг тодорхойлдог.

Схем ба схемийн хувь

Өгөгдлийн загварт ӨС-ийн тодорхойлолт ба жинхэнэ өгөгдөл хоёрыг

ялгаж ойлгох нь чухал юм. ӨС тодорхойлолтыг өгөгдлийн сангийн схем (мета

өгөгдөл) гэдэг. Схем бүдүүвч бичлэгийн хувийг биш бичлэгийн төрлийн

бүтцийг харуулдаг. Схемд орсон обьектуудыг схемийн бүрэлдхүүн гэж

нэрлэнэ. Схем бүдүүвчинд бичлэгийн төрөл ба өгөгдлийн элементийг нэртэй нь

тодорхойлж харуулдаг ба өгөгдлийн элементийн төрөл уртыг харуулдаг.

Өгөгдлийн сан дахь жинхэнэ өгөгдөл байнга өөрчлөгддөг. Хугацааны тухайн

үед хадгалаастай ӨС дахь өгөгдлийг ӨС-ийн байдал эсвэл схемийн хувь гэнэ.

Бичлэг оруулах устгах засах бүрд ӨС-ийн нэг байдал өөр байдлаар солигддог.

Page 4: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 4

Шинэ ӨС-ийг тодорхойлох үед ӨСУС-д зөвхөн өгөгдлийн сангийн схемийг

заадаг. Энэ үед ӨС-ийн хувь ганц ч бичлэггүй хоосон байна. ӨСУС өгөгдлийн

сангийн хувийг алдаагүй зөв байлгах талаас нь хянаж хамгаалдаг.

Оюутан

Оюутны код Оюутны нэр Мэргэжлийн код

Мэргэжил

Мэргэжлийн код Мэргэжлийн нэр

Хичээл

Хичээлийн

код

Хичээлийн

нэр

Кредит Өмнөх

холбоо

Заах

хэлбэр

Цаг Багшийн

код

Тэнхим

Тэнхимийн код Тэнхим

Багш

Багшийн код Багшийн нэр Албан тушаал

Оюутны хичээл сонголт

Оюутны код Хичээлийн код Улирал

Page 5: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 5

4 дүгээр сэдэв:

ӨСУС –ийн архитектур ба өгөгдлийн үл хамаарал

4.1 Хичээлийн зорилго

ӨС –ийн тодорхойлолтыг каталогт хадгалаж байх гэсэн ӨС –ийн

хандлага дахь 3 гол зарчимтай танилцах болно.

4.2 Хичээлийн агуулга

Гурван схемийн архитектур - Дотоод түвшин - Ерөнхий түвшин - Гадаад буюу хэрэглээний түвшин

Өгөгдлийн үл хамаарал - Өгөгдлийн логик үл хамаарал - Өгөгдлийн физик үл хамаарал

Өгөгдлийн сангийн хэл ба интерфэйс - Өгөгдлийн сан удирдах системийн хэл

Гурван схемийн архитектур

Өгөгдлийн ерөнхий загварт обьект, атрибут, хамаарлыг тодорхойлж

гаргадаг. Обьект нь өгөгдлийн санд хадгалагдах бодит ертөнцийн обьект буюу

үзэгдлийг дүрсэлдэг. (Жишээ нь оюутан, хичээл). Атрибут нь тус обьектийг

тодорхойлсон шинж чанарыг дүрсэлдэг. (Жишээлбэл хичээлийн нэр, кредит,

заах хэлбэр). Обьектуудын хооронд хийгдэх үйл ажиллагааг тодорхойлдог

үүсмэл обьектууд байдаг. (жишээлбэл оюутны хичээл сонголт)

Хэрэгжүүлэх өгөгдлийн загвар тухайн ӨС-г үүсгэж, боловсруулахад хэрэглэж

байгаа ӨСУС ашигладаг загвар бөгөөд түүнд харьцаа, сүлжээ, иерархи

загварууд ордог. Эдгээр загварууд бичлэгийн бүтцийг ашиглаж өгөгдлийг

дүрсэлдэг учираас бичлэгт тулгууралсан өгөгдлийн загвар гэж бас нэрэлдэг.

Өгөгдлийн физик загвар өгөгдлийг компьютерт хадгалахтай холбоотой

бичлэгийн формат, бичлэгийн дараалал, хандах зам г.м мэдээллийг дүрсэлдэг.

Өгөгдлийн үл хамаарал

Өгөгдлийн логик үл хамаарал нь гадаад схем буюу хэрэглээний програмыг

өөрчлөхгүйгээр ерөнхий схемийг өөрчлөх боломж юм. Өгөгдлийн физик үл

хамаарал нь ерөнхий схемийг (эсвэл гадаад схемийг) өөрчлөхгүйгээр дотоод

схемийг өөрчлөх боломж юм.

Өгөгдлийн сангийн хэл ба интерфэйс

Page 6: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 6

ӨСУС нь өөр өөр ангилалд хамаарах хэрэглэгчдийг тохирох хэлээр хангаж

өгдөг. Тус хэсэгт хэрэглэгчдэд зориулсан хэлний ангилалын тухай үзнэ.

5 дугаар сэдэв: Объектийн холбоосын загварыг ашиглаж

өгөгдлийг загварчилах

5.1 Хичээлийн зорилго

Объектийн холбоосын загварыг ӨС – ийн ерөнхий загварыг гаргахад

ашигладаг ба тус загварчилгааны зарчимд дээр тулгуурлаж ӨС –ийн

загварыг гаргадаг програмын хэрэгсэлүүдийн талаар ойлголт өгнө.

5.2 Хичээлийн агуулга

- Өгөгдлийн санг загварчилах алхамууд

- Объектийн холбоосын загварын зарчим

- Объект ба атрибут

- Атрбутын төрөл

Өгөгдлийн санг загварчилах алхамууд

Загварчилгааны нэг дэх алхам дээр ӨС-д тавигдах шаардлагыг цуглуулж

шинжилгээг хийнэ. Тус алхамыг гүйцэтгэх хугацаанд загварчлах ӨС-ийн

хэрэглэгчтэй ярилцаж тавигдах шаардлагыг ойлгож баримтжуулна.

Дараагийн алхам нь ӨС-ийн ерөнхий загварчилгаа бөгөөд тус шатанд

ӨС-ийн ерөнхий схемийг гаргана.

Ерөнхий загварыг гаргасны дараа ӨС-ийн үндсэн үйлдлүүд дээр

тулгуурлаж үйл ажиллагааны шинжилгээг хийнэ.

Дараагийн алхам дээр ӨС-г хэрэгжүүлэх ӨСУС-ийг сонгох бөгөөд

ерөнхий схемийг хэрэгжүүлэх өгөгдлийн загварлуу шилжүүлнэ. Тус алхамыг

ӨС-ийн логик загвар буюу өгөгдлийн загварын буулгалт гэнэ.

Объектийн холбоосын загварын зарчим

Обьектийн холбоосын загварт обьект, обьектуудын хоорондох холбоос,

обьектийг тодорхойлох атрибутуудыг дүрсэлдэг.

Объект ба атрибут

Обьект нь бодит хэлбэрээр оршиж буй юмс, үзэгдэл байхаас гадна

ерөнхийд нь нэрлэж болдог зүйл бас байж болно. Обьект нь өөрийн шинж

чанаруудтай бөгөөд тэдгээрийг атрибут гэнэ.

Page 7: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 7

Обьектийн холбоосын загварт энгийн ба нийлмэл, нэг ба олон утгат,

хадгалсан ба гаргаж авсан гэсэн атрибутын төрлүүд байдаг. Нийлмэл атрибут нь

бие даасан утгатай хэсгүүдэд задарч болдог.

6 дугаар сэдэв: Холбоос холбоосын үүрэг бүтэц

6.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад холбоосын төрөл болон төрлийн зэргийн талаар ойлголт

өгнө.

6.2 Хичээлийн агуулга

- Холбоосын төрөл ба холбоосын төлөөлөл

- Холбоосын төрлийн зэрэг

- Холбоосын үүрэг ба рекурс холбоос

- Холбоосын төрлийн бүтэц

Холбоосын төрөл ба холбоосын төлөөлөл

Холбоосын төрөл R нь E1,E2,E3.......EN гэсэн обьектийн төрлүүдийн

хоорондох хамаарлыг тодорхойлно. Математик томьёоллоор илэрхийлбэл R нь

e1,e2,e3.......eN гэсэн n ширхэг обьектийн хамаарлыг тодорхойлсон холбоосын

төлөөлөл rj ийн олонлог бөгөөд холбоосын төлөөлөл rj дэх обьект ej нь 1≤ J≤ n

үед обьектийн төрөл Ej-ийн нэг төлөөлөл юм.

Холбоосын төрлийн зэрэг

Холбоос нь хэдэн ч обьектийн төрлийн хооронд үүсч болдог. Холбоосын

төлрийн зэрэг нь холбогдож байгаа обьектийн тоог заадаг. Хэрэв хоёр обьект

холбогдож байвал хоёртын холбоос үүсдэг.

Холбоосын үүрэг ба рекурс холбоос

Холбоосын төрөлд оролцож байгаа обьектийн төрөл бүр нь өөрийн

үүрэгтэй байдаг. Холболтонд хоорондоо ялгаатай обьектууд оролцож байгаа үед

обьектийн төрлийг үүргээр нь ялгаж нэрлэх шаардлагагүй байдаг. Зарим

тохиолдолд нэг обьектийн төрөл хэд хэдэн удаа өөр өөр үүрэгтэйгээр нэг

холбоосын төрөлд оролцдог. Энэ тохиолдолд холбоосын төрөлд орж байгаа

обьектийн төрлийг үүргээр нь ялгахын тулд нэрлэдэг бөгөөд ийм холбоосын

төрлийг рекурсив холбоос гэдэг.

Холбоосын төрлийн бүтэц

Page 8: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 8

Нэг обьектийн төрлийн хэд хэдэн төлөөлөл нь өөр обьектийн хэд

хичнээн төлөөлөлтэй холбогдож байгаагаас хамаарч холболт нь нэг нь нэгтэй (1

: 1) , нэг нь олонтой (1 : N) , олон нь олонтой (N : M) гэсэн төрлүүд байдаг. 1 : 1

ба 1 : N төрлийн холболтыг обьектийн тодорхойлолтонд холбоос атрибут нэмж

авах аргаар зохион байгуулах нь тохиромжтой байдаг.

7 дугаар сэдэв: Өгөгдлийн санд хайлт зохион байгуулах

7.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад өгөгдлийн бааазаас өөрт хэрэгтэй мэдээлэл хэрхэн хайх

талаар онол болон практик дадлага эзэмшүүлхэд энэ лекцийн зорилго

оршино.

7.2 Хичээлийн агуулга

- Өгөгдлийн санд хайлт зохион байгуулах

- Хайлт хийх хүснэгтүүдийг тодорхойлох

- Хайлтын загварыг тодорхойлох

- Хайлт хийх талбарыг сонгох

- Нэг талбарын утгаар сонголт хийх

1. Аль талбараас өгөгдлийг хайх гэж байна гэвэл тэр талбарт хулганыг

зөөнө.

2. EDIT цэсийн FIND командыгсонгоно. Эсвэл дүрст командаас Р^О

товчийг хулганаар дарна. Жишээ нь: Customer нэртэй table-ийн Customerld

талбарын өгөгдлүүд дунд хайлт хийхээр сонгон дээрх командыг өгье

3. Find in field "customerID" нэртэй цонх нээгдэх ба FIND What нүдэнд

ямар өгөгдлийг тухайн талбарт байгаа өгөгдлүүд дундаас хайх гэж байгааг

гараас бичиж өгнө.

Мөн SEARCH нүднээс хайлтыг аль хэсэгт хийхийг тодорхойлно. Мөн

SEARCH ONLY CURRENT FIELD гэсэн нүдийг идэвхижүүлсэнээр хайлтыг

зөвхөн идэвхитэй байгаа талбарт хайна. ;

4. Хайх үгийг тодорхойлж өгсөний дараа FIND FIRST командыг өгнө.

Ингэхэд анхны хайлт хийх ба тухайн идэвхитэй талбарт байгаа DUMON гэсэн

хэрэглэгчийн дугаартай эхний бичлэг дээр удирдлага очно. Харин дахин өөр

бичлэг байна уу гэдгийг хайхын тулд FIND NEXT командыг өгнө. Хайлт хийх

Page 9: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 9

үйл явц дуусаад дахин энэ өгөгдөл олдохгүй бол хайлт хийж дууслаа гэсэн

мэдээлэл гарна.

5. Хайлт хийж дуусан бол CLOSE товчийг даран цонхыг хаана.

Drachenblut их хэмжээний мэдээлэлтэй TABLE болон Do monde FORM-

дээр ажиллаж байх үед хайлтын Eastern Cor системийг ашиглах нь таны

ажиллагааг хөнгөвчилж өгөх давуу талтай:

Зарим тохиолдолд мэдээллийн баазад байгаа өгөгдлүүдээс тодорхой

өгөгдлийг хайлт хийгээд , хайсан өгөгдөл олдвол өөр шинэ өгөгдлөөр солих

шаардлага гардаг. Үүнийг гүйцэтгэхдээ:

1. Хайлт хийх талбар дээр хулганыг авчирна.

2. EDIT цэсээс REPLACE командыг өгнө.

3. Ингэхэд дараах цонх гарах ба FIND WHAT нүдэнд ямар өгөгдлийг

мэдээллийн баазаас хайхыг бичнэ. Харин REPLACE WITH күдэнд тухайн

хайсан өгөгдөл олдвол ямар өгөгдлөөр солихыг оруулж өгнө.

FIND NEXT командаар өгөгдлийг хайна. Өгөгдөл олдонгуут REPLACE

товчин дээр дарж шинэ өгөгдлөөр сольж болно. Хэрэв мэдээллийн бааз дахь бүх

бичлэгээс өгөгдлийг хайгаад олдох юм бол бүгдийг нь шинэ өгөгдлөөр солих

бол шууд REPLACE ALL команд дээр дарж болно. CLOSE товчин дээр дарж

цонхыг хаана.

Хайлт хийхэд мөн тусгай тэмдэгтуудийг ашиглах болно. Жишээ нь:

Хайлтчхийсэн өгөгдөл Хайлтын үр дүнд олдож болох өгөгдөл

Sm?th , Smith

Smyth L*ng - • Ling

Levering Leka Travel and Trading

#th 5th

8th *th 128th

Perth Paulfao] Paula

Paulo Paulflao] Pauli /Paulo, Paula биш/

[ ]- дөрвөлжин хаалтан дотор тэмдэгтүүдийг бичиж өгвөл тухайн хаалтан

доторх тэмдэгтүүдийн аль нэг нь орсон тэмдэгтийг хайна. Харин тэмдэгтүүдийн

өмнө ! -анхаарлын тэмдэг тавьснаар тэдгээр тэмдэгтүүдээс ялгаатай тэмдэгтийг

хайна.

Page 10: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 10

8 дугаар сэдэв:

Өгөгдлийн харьцаа ба загвар 8.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад харьцаа загварын тусламжтайгаар өгөгдлийн бүтцийг

энгийн харьцаа хэлбэрээр хэрхэн дүрслэх талаар ойлголт өгнө.

8.2 Хичээлийн агуулга

- Өгөгдлийн харьцаа загварын зарчим

- Домайн, тюпл, атрибут, харьцаа

- Харьцаа

- Харьцааны зэрэг

- Харьцааны шинж чанар

- Харьцаан дахь тюплийн эрэмбэ

Өгөгдлийн харьцаа загварын зарчим

Харьцаа ӨС нь хоорондоо янз бүрээр холбогдсон бичлэгүүдтэй олон

харцьаанаас тогтддог. Харьцаа ӨС-ийн схем S нь S= R ё R ё…R гэсэн

харьцааны схемүүдийн олонлог ба бүрэн бүтцийн олонлог юм. S Харьцаа ӨС-

ийн төлөөлөл DB нь DB= r ,r ,…r гэж тодорхойлогдох харьцааны төлөөллийн

олонлог болно. Тус олонлогийн харьцаа r нь R –ийн схемийн төлөөлөл байх ба

бүрэн бүтцийг хангасан байна

Оюутан

Оюутны код Оюутны нэр Мэргэжлийн код

Мэргэжил

Мэргэжлийн код

Мэргэжлийн нэр

Хичээл

Хичээлийн

код

Хичээлийн

Нэр

Кредит Өмнөх

холбоо

Заах

хэлбэр

Цаг Багш

код

Тэнхим

Тэнхмийн код Тэнхим

Багш

Багшийн код Багшийн нэр Албан тушаал

Оюутны хичээл сонголт

Оюутны код Хичээлийн код Улирал

Page 11: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 11

Харьцааны шинж чанар

Өгөгдлийн санг хэрэгжүүлхийн тулд өгөгдлийн сангийн схемийн

загварыг гаргах ёстой байдаг.Үүний тулд харьцаанууд ямар ямар атрибутаас

бүрдэх, харьцаа ба атрибутыг нэрлэх, домайнуудыг ба тэдгээрийн өгөгдлийн

төрлийг тодорхойлох, харьцаа бүрт анхдагч түлхүүр ба гадаад түлхүүрийг

тодорхойлдог.

Харьцаан дахь засварлах үйлдлүүд

Өгөгдлийн санд хийгдэх бүх үйлдлийг хайх ба засварлах гэсэн хоёр

ангилалд хувааж болно. Хайх үйлдлийг харьцаа алгебр ашиглаж тодорхойлдог.

ӨС-г засварлах үйлдлүүд гэдэгт харьцаанд бичлэг оруулах, устгах, өгөгдлийн

утгыг засах зэрэг орно.

Оруулах үйлдэл

Өгөгдлийн харьцаанд шинэ бичлэг орсноор нийт бичлэгийн тоо нэмэгдэнэ.

Бичлэгүүд өгөгдлийн харьцаанд орсон дарааллаар физик дугаар авч явдаг.

Тус үйлдлийг гүйцэтгэхэд анхаарах зүйлс:

• Домайнд заасан атрибутын утгыг оруулж байх

• Түлхүүр атрибутын утгыг давхцуулахгүй байх

• ӨС-н хүснэгтүүдийг холболтыг алдагдуулахгүйн тулд гадаад

түдлхүүрийн утгыг хянаж явах.

Оруулах үйлдлийг Insert команд гүйцэтгэнэ.

Устгах үйлдэл

Анхаарах зүйл: ӨС-ийн бусад хүснэгтэн дэх устгасан бичлэгтэй холбоотой

бичлэгүүдийг хянах. Устгах үйлдлийг Delete командаар гүйцэтгэнэ.

Засах үйлдэл

Нэг буюу хэд хэдэн атрибутын утгыг засаж болно. Анхаарах зүйл: Аль нэг

хүснэгтийн атрибутын засварласан утга ӨС-ийн бусад хүснэгтүүдтэй холбогдох

түлхүүр байж болно. Иймд ӨС-ийн хамаарсан бүрэн байдлыг алдагдуулахгүйн

тулд засварыг холболтын дагуу хөөж ӨС-ийн бүх шаардлагатай хүснэгтүүдэд

хийдэг. Засах үйлдлийг Modify командаар гүйцэтгэдэг.

Page 12: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 12

9 дүгээр сэдэв:

Харьцаа загварын өгөгдлийн энгийн хэлбэр

9.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад харьцаа атртрибутуудаас, харьцаа өгөгдлийн сангийн схем

харьцаа схемүүдээс тогддог талаар ойлголт өгнө.

9.2 Хичээлийн агуулга

- Харьцаа схемийг загварчилах

- Атрибутыг зөв тодорхойлох

- Утгын давхцалыг хянах

- Тэг утгат атрибутыг зөвшөөрөхгүй байх

Харьцаа схем атрибутаас, харьцаа өгөгдлийн сангийнг схем харьцаа

схемүүдээс тогтдог. Атрибутуудыг харьцаа схемүүдэд бүлэглэж хуваарилсаны

үндсэн дээр өгөгплийн сангийн схем гардаг.

Өмнө нь ӨС-ийн схемийн орчныг дээрээс нь доошоо шинжилгээ хийж

хэрхэн загварчилж болохыг заасан. Уг загварчилгаа нь дараах шаттай явагддаг.

Үүнд:

• гол обьектүүдийг тодорхойлох

• обьектүүдийг дэд обьек болгон задлдаж шинэ обьект үүсгэх

• обьект тус бүрт хамаарах атрибутуудыг тодорхойлох

• обьектийн холбоосын бүдүүвчийг загварчлах

Харин тус бүлэгт энгийн хэлбэрт шилжүүлэх аргаар харьцаа өгөгдлийн

сангийн схемийг хэрхэн гаргахыг тайлбарлах болно. Энэ аргын тусламжтай

ӨСС-ийн орчинд хамаарах өгөгдлийн цуглуулгыг доороос нь дээшээ

шинжилгээ хийж загварчилдаг.

Түүнчлэн обьектийн холбоосын загварын тусламжтай өмнө нь гаргасан ӨС-ийн

загварыг харьцаа загварын дүрэмд нийцэж байгаа эсэхийг шалгахын тулд

энгийн хэлбэрт шилжүүлэх аргыг ашигладаг.

Page 13: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 13

Харьцаа схемийг загварчлах

Өгөгдлийн энгийн хэлбэрт шилжүүлэх аргыг тухай ярихын өмнө харьцаа

схемийн загварыг хэрхэн оновчтой, чанартай гаргах албан бус зөвлөмжийг өгье.

Загварыг боловсруулах үед дараах зүйлүүдийг анхаарах нь чухал байдаг.

Үүнд:

• Атрибутыг зөв тодорхойлох

• Тюплүүд дэх утгын давхцлыг арилгах

• Тюплд тэг утгыг зөвшөөрөхгүй байх

• Тюплд олон утгат атрибутыг зөвшөөрөхгүй байх

Атрибутыг зөв тодорхойлох

Юуны өмнө атрибутын авах утгууд нь юу илэрхийлж байгааг нэг мөр тогтооно.

Түүний дараа атрибутыг оновчтой нэрлэж, атрибут бүрийн төрлийн зөв

тодорхойлох нь чухал юм. Атрибутыг нийлмэл төрлөөр заах эсэхийг шийдэх,

тэг утгат ба олон утгат атрибутыг тодорхойлох зэрэг нь атрибутын төрлийн

тодорхойлолтонд орно. Жишээлбэл оюутны хичээл сонголт ӨС-ийн хувьд

оюутны овог, нэрийг нийлмэл нэг атрибутаар, эсвэл энгийн хоёр атрибутаар

явах нь цаашид эдгээрийг бие даасан атрибут маягаар хэрэглэх үү, үгүй юу

гэдгээс хамаарна. Өмнөх холбоо хичээлийг тэг утгат атрибут гэж үзэх, үгүй

эсэхийг тус домайны утгын хэдэн хувь нь тэг утгатай байхыг шинжсэний

үндсэн дээр тодорхойлно. Атрибут буюу харьцааны утгыг аль болохоор энгийн

байлгах нь боловсруулалт хийхэд ашигтай байдаг.

Page 14: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 14

10 дугаар сэдэв:

Өгөгдлийг энгийн хэлбэрт шилжүүлэх 10.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад өгөгдлийг энгийн хэлбэрт шилжүүлдэг алхамуудын талаар болон

хэд хэдэн хэлбэрт шилжүүлдэг болон хэрхэн шилжүүлдэг талаар арга зарчимтай

танилцана.

10.2 Хичээлийн агуулга

- Давтагдсан бүлэг элемент

- Энгийн бус хэлбэрийн өгөгдөл

- Давтагдсан утгатай элемент

- Тэг утгат элементийг салгах

Давтагдсан бүлэг элемент

Обьектийн нэг төлөөллийн хувьд нэг нь олон гэсэн хамаарал үүсгэж

байгаа элементүүд давтагдсан бүлэг элементийг үүсгэнэ. Давтагдсан бүлгийг

харьцааны нэг тюплийн хувьд олон утгатай байх бүлэг элементүүд гэж өөрөөр

тодорхойлж болно.

Давтагдсан утгатай элемент

Энгийн хэлбэрт шилжих дараагийн алхам дээр давтагдсан утгатай

элементийг тогтоож салгана. Харьцааны нэг домайны хувьд тогтсон хэдэн утга

авах элементийг давтагдсан утгатай элемент гэнэ.

- ДУЭ салгах дүрмийн дагуу богино тэмдэгт мөрийг салгах нь үр дүн

багатай байдаг.

- Тоо огноо, логик, мемо төрлийн өгөгдлийг ДУЭ салгах дүрэмд

хамаарахгүй.

- ДУЭ салгахад тус элементийн ялгаатай утга бүрийг кодлож кодын лавлах

хүснэгт үүсгэх ба тус элементийг агуулж байсан хүснэгтэд код

хадгалагдана.

Тэг утгат элементийг салгах

1-р энгийн хэлбэрийн дарагийн үйлүдэлд тэг утгат элементийг

тодорхойлж салгана. Жишээ нь энэ шинжилгээг хийхэд хичээл харьцааны зарим

хичээл өмнөх холбоо хичээлгүй байна. Иймээс тус элементийг тэг утгат элемент

гэж үзэж болно. Гэвч ихэнх хичээл өмнөх холбоотой буюу цөөхөн тоон хичээл

холбоогүй байгаагаас үүдээд түүнийг тэг утгат элемент биш гэж үзэж болно.

Page 15: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 15

11 дүгээр сэдэв:

Өгөгдлийн сан дахь боловсруулалт 11.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад өгөгдлийн сангийн бүтцийг харьцааа загварчилгааны дагуу

гаргаж, ӨС-д жинхэнэ өгөгдлийг оруулж, шалгаж, шаардлагатай

засварыг хэрхэн гүйцэтэж боловсруулалт хийж хэрэглэгчид

шаардлагагтай мэдээллийг нь гаргаж өгөх талаар мэдлэг олгоно.

11.2 Хичээлийн агуулга

- Харьцаа алгебр

- SQL хэл

- Select командын ерөнхий хэлбэр

- Дэд мөрөөр харьцуулах

SQL хэл

Тус хэл нь ӨС-г боловсруулахад хэрэглэдэг өндөр түвшний хэл юм.

Тус хэлний SELECT командыг ашиглаж өгөгдлийн санд дараах

боловсруулалтыг хийдэг.

- Мөр сонгох

- Багна сонгох

- Хүснэгтүүдийг холбох

- Өгөгдлүүдийг бүлэглэх

- Өгөгдлийг эрэмбэлэх

Select командын ерөнхий хэлбэр

Select нь өгөгдлийн санд байгаа хүснэгтээс өгөгдлийг шууд гаралтын үзүүлэлтэд

хүргэх команд юм.

Select [All] [Distinct] [Unique]

From <хүснэгт>[ON<холбох нөхцөл>]

[Where <сонгох нөхцөл>]

[Group by <талбарын нэр>] [Having<бүлэгт сонголт хийх нөхцөл>]

[Order by<эрэмбэ талбарын нэр>]

[Into temp<үр дүнг хадгалах хүснэгтийн нэр>]

From нь мэдэгдлийг бүрдүүлэх хүснэгтйин нэрийг зааж өгнө

Бүх талбарыг харах

Select *

Page 16: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 16

From Оюутан ;

Сонгосон талбарыг харах

Select Код, Нэр, Хүйс

From Оюутан ;

Дэд мөрөөр харьцуулах

Дэд мөр тэмдэгт мөрийн аль байрлалд байгаа нь тодорхой бус тохиолдолд

асуулт ( ? ), од ( * ), хувь ( % ) тэмдэгтийг хэрэглэдэг.

Тэмдэгт мөрт дэд мөрийн байрлал тодорхой байх үед дэд мөрийн эхлэлийн

байрлал ба уртыг зааж харьцуулна. Ихэнх програмын хэрэгсэлд дэд мөрийг

мөрийн зүүн буюу баруун талаас уншхад зориулсан Left буюу Right гэсэн

функцүүд байдаг.

Харьцуулах үйлдал Хэрэглээ

<,>,<=,>=,#,<>,= Үндсэн харьцуулах тэмдэгтүүд

RANGE<бага утга>,<их утга>

BETWEEN<бага утга> ба <их

утга>

Тоо, тэмдэгт, огноо төрлийн өгөгдөлд

хязгаар заах

Match

! Match

Тэмдэгт мөрийг том, жижиг үсгээр

ялгаагүй харьцуулах

Like

Not Like

Тэмдэгт мөрийг том жижиг үсгээр ялгаж

харьцуулах SMATCH

! SMATCH

Page 17: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 17

12 дугаар сэдэв:

Математик үйлдэл хэрэглэж өгөгдөл боловсруулах

12.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад өгөгдлийн олонлог дээр хийгддэг нэгтгэх , олонлогоос

ижил эсвэл ялгаатай зэрэг математик үйлдлийг харьцаа боловсруулхад

хэрхэн ашиглах талаар ойлголт өгөх болно.

12.2 Хичээлийн агуулга

- Нэгтгэх

- Ижил хэсгийг сонгох

- Ялгаатай хэсгийг сонгох

Өгөгдлийн харьцааг бичлэгүүдийн олонлог мэтээр ойлгож болох учраас

олонлог дээр хийгддэг олонлогийг нэгтгэх, олонлогоос ижил, эсвэл ялгаатай

хэсгийг ялгах зэрэг математик үйлдлүүдийг харьцаа боловсруулахад хэрэглэж

болдог. Эдгээр үйлдлүүд ижил бүтэцтэй хоёр өгөгдлийн харьцаанд хийгддэг.

Нэгтгэх

Тус үйлдлийн үр дүнд хоёр харьцааны нэгдмэл нэг харьцаа үүсэх ба

түүнд ижил хэсгүүд давхардаж орохгүй. Харьцаа алгебрт U тэмдэгэлгээ, SQL

хэлэнд UNION гэсэн үг хэрэглэж тус үйлдлийг тодорхойлно.

Харьцаа 1

Харьцаа 2

Ижил хэсгийг сонгох

Тус үйлдлийн үр дүнд хоёр харьцааны ижил хэсэг сонгогдож үр дүнгийн

харьцаанд давхардахгүй орно. Харьцаа алгебрт Ω тэмдэглэгээ, SQL хэлэнд

INTERSECTION гэсэн үг хэрэглэж тус үйлдлийг тодорхойлно.

Харьцаа 2

Харьцаа 1

Ялгаатай хэсгийг сонгох

Тус үйлдлийн үр дүнд 2 дахь харьцаанаас ялгаатай 1 дэх харьцааны хэсэг

сонгогдож үр дүнгийн харьцаанд орно. Харьцаа алгебрт хасах тэмдэг, SQL

хэлэнд Difference гэсэн үг хэрэглэж тус үйлдлийг тодорхойлно.

Page 18: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 18

13 дугаар сэдэв:

Эрэмбэлэлт хийж өгөгдлийг боловсруулах

13.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад өгөгдлийн сан дахь өгөгдлүүдийг хэрхэн эрэмбэлэх болон

эрэмбэлсэний ач холбогдолын талаар ойлголт өгнө.

13.2 Хичээлийн агуулга

- Эрэмбэлэх түлхүүр

- Эрэмбийн ангилал

- Нэг түвшиний эрэмбэ

- Хоёр түвшиний эрэмбэ

- Физик эрэмбэлэлт, Логик эрэмбэлт

Эрэмбэлэх түлхүүр

Нэг буюу хэд хэдэн талбарын утгын дагуу хүснэгтийн бичлэгүүдийг

дараалалд оруулхыг эрэмбэлэлт гэх ба эрэмбэлэлтийг зохион байгуулж буй

талбарыг эрэмбэлэх түлхүүр гэнэ.

Эрэмбийг үндсэн ба хоёрдогч эрэмбэ гэж 2 ялгадаг. Анхдагч түлхүүр ба

эрэмбэлэх түлхүүр давхацсан үед үндсэн эрэмбэ үүсдэг. Хэрэв эрэмбэлэлт

үндсэн бус талбараар хийгдэж байгаа бол хоёрдогч эрэмбэ үүсдэг.

Нэг түвшиний эрэмбэ

Эрэмбийг нэг буюу хэд хэдэн түвшингээр байгуулж болно. Эрэмбэлэх

түлхүүр нэг талбараас тогтсон бол нэг түвшний, харин нэгээс илүү бол олон

түвшний эрэмбэлэлт хийгднэ.

Физик эрэмбэлэлт

Бичлэгүүдийг эрэмбэлэх түлхүүрийн утгын дагуу дарааллуулсан шинэ харьцаа

үүсэх ба бичлэгийн физик дугаар шинэчлэгддэг. Үүнд:

- өгөгдлийн давцал ихээр үүсдэг

- Бичлэг шинээр нэмэх, устгах, эрэмбэ талбарын утгыг өөрчлөх бүрт

эрэмбэ алдагддаг.

- Дахин эрэмбэлэх ажиллагаа нь цаг их авдаг

Логик эрэмбэлэлт

Тус эрэмбэлэлтийг хийх үед шинэ эрэмбэ хүснэгт үүсэхгүй, бичлэгүүдийн

физик дугаар ба бичлэгүүдийн логик эрэмбийн дугаар хоёрын хооронд холбоос

үүсдэг.

Page 19: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 19

14 дүгээр сэдэв:

Өгөгдлийн сүлжээ загвар

14.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад сүлжээ загварыг бичлэгийн төрөл ба олонлогийн төрөл

гэсэн өгөгдлийн бүтцийг хэрхэн ашиглаж гаргах тухай ойлголт өгнө.

14.2 Хичээлийн агуулга

- Бичлэгийн төрөл

- Олоногийн төрөл ба түүний шинж чанар

- Олонлогийнг төрлийн ангилал

- Олонлогийн төлөөллийг хадгалах дүрлэл

- Олонлог хэрэглэж холбоосыг дүрслэх

Бичлэгийн төрөл

Сүлжээ загварыг бичлэгийн төрөл, олонлогийн төрөл гэсэн өгөгдлийн

бүтцийг хэрэглэж гаргадаг. Холбоо бүхий өгөгдлийн элементүүдийн утгын

цогцийг бичлэг гэнэ. Ижил төрлийн мэдээлэл хадгалсан бичлэгүүдийн цогцыг

бичлэгийн төрөл гэнэ.

Олоногийн төрөл ба түүний шинж чанар

Хоёр бичлэгийн төрлийн хоорондох 1:N гэсэн холбоосын дүрслэлийг

олонлогийн төрөл гэнэ. Олонлогийн төрлийг бахманы бүдүүвч гэж нэрлэгдэх

бүдүүючийн тусламжтай дүрсэлдэг ба тэр нь дараах гурван үндсэн элементээс

тогтддог.

Олонлогийн төрлийн нэр, эзэн бичлэгийн төрөл, гишүүн бичлэгийн төрөл

Олонлогын төрөл

- ӨС нь хэдэн ч бичлэгийн төрлөөс тогтож болох ба тэдгээр бичлэгийн

төрлүүдийн хоорондох холбоосыг олонлогын төрөл гэсэн бүтцийг

хэрэглэж илэрхийлдэг.

- Хоёр бичлэгийн төрлийн хоорондох 1:N гэсэн холбоосын дүрслэлийг

олонлогийн төрөл гэнэ.

Олонлогийн төрлийн ангилал

- Системээс өөр ямар ч эзэн бичлэгийн төрөлгүй олонлогын төрлийг систем

эзэнтэй олонлог гэнэ.

- Нэгээс олон гишүүн бичлэгийн төрөлтэй олонлогийг олон гишүүнт

олонлог гэнэ.

Page 20: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 20

- Нэг бичлэгийн төрөл нь нэгэн зэрэг эзэн ба гишүүн байж болох

олонлогийн төрлийг рекурс олонлог гэнэ.

15 дугаар сэдэв:

Өгөгдлийн иерархи загвар

15.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад иерархи загварын талаар мөн тус загварыг боловсруулахын

тулд ашигладаг IBM фирмийн IMS системийн талаар ойлголт өгнө.

15.2 Хичээлийн агуулга

- Өгөгдлийн сангийн иерархи бүтэц

- Иерархи загварыг тодорхойлдог үндсэн 2 өгөгдлийн бүтэц

- Иерархи системийн шинж чанар

- Заагч бичлэгийн төрөл ашиглах

Өгөгдлийн сангийн иерархи бүтэц

Иерархи загварыг дараах үндсэн 2 өгөгдлийн бүтцээр тодорхойлдог. Үүнд:

- Бичлэгийн төрөл

- Эх-охин холбоос

Бичлэг нь уялдаа бүхий талбаруудын утгын цогц. Ижил төрлийн бичлэгүүдийг

нэг бичлэгийн төрөлд нэгтгэдэг. Бичлэгийн төрөл бүр нь нэрлэсэн тодорхой

талбар буюу өгөгдлийн элементүүдээс тогтож, нэрээрээ ялгагддаг. Эх-охин

холбоосын төрөл нь хоёр бичлэгийн төрлийн хоорондох 1:N холбоос юм. 1

гэсэн хамааралтай бичлэгийн төрлийг эх бичлэгийн төрөл, N хамааралтайг охин

бичлэгийн төрөл гэдэг.

Иерархи системийн шинж чанар

Иерархи загварыг иерархи схемээр дүрсэлдэг бөгөөд тус схем нь

дараах шинж чанартай байна.

Иерархи загварыг түүнчлэн өгөгдлийн мод загвар гэж нэрэлдэг. Мод загварт

бичлэгийн төрлийг зангилаа, холбоосыг мөчир гэж нэрлэдэг.

Заагч бичлэгийн төрөл ашиглах

Иерархи загварыг гаргахад дараах тохиолдолд хүндрэлтэй байдаг. Үүнд:

- M:N холбоос байх үед

- Охин бичлэгийн төрөл нэгээс илүү ЭО холбоост хамаарч байх үед

- Хоёроос илүү бичлэгийн төрөл холбогдож байх үед

Page 21: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 21

Дээрхи нэг тохиолдолд охин бичлэгийн төрлийн нэг төлөөллийг, хоёр дахь

тохиолдолд нэг бичлэгийн төрлийг хэд хэдэн удаа схемд хэрэглэж байгаа нь

өгөгдлийн давхцалыг үүсгэж ӨС хадгалах, боловсруулах зардлыг ихэсгэнэ.

16 дугаар сэдэв: Тайлан зохион байгуулах

16.1 Хичээлийн зорилго

Оюутнуудад тайлангийн талбаар мөн өгөгдлийн сангийн системээс

хэрхэн тайлан бэлдэх талаар ойлголт өгөх болно.

16.2 Хичээлийн агуулга

- Шинээр тайлан бэлдэх

- Design View хэлбэрээр тайлан бэлдэх

- Wizard – аар тайлан бэлдэх

- Label Wizard хэлбэрээр тайлан гаргах

REPORT гэдэт нь тайлан гэсэн үг бөгөөд ACCESS-дээр Report

байгуулна гэдэг нь TABLE-д байгаа өгөгдлийн цаасан дээр хэвлэж гаргах

загварыг байгуулахыг нэрлэж байна. FORM ашиглан бид TABLE-ийн

мэдээллийг дэлгэцэнд харуулж байсан бол REPORT ашиглан TABLE дахь

мэдээллийг цаасан дээр хэвлэж авах боломжтой.

Шинээр REPORT байгуулахдаа DATABASE-ийн REPORT хуудсыг нээж NEW

командыг өгнө. Ингэхэд NEW нэртэй харилцах цонх нээгдэх ба шинээр

байгуулах REPORT -ийг хулганаар сонгож, мөн TABLE /QUERY хэсгээс ямар

мэдээллийн баазад байгаа бичлэгүүдийг үндэслэн REPORT байгуулахыг

сонгож ОК командыг өгнө.

WIZARD-AAP REPORT-ИЙГ БАЙГУУЛАХ

1. REPORT-ийн хэлбэрээс REPORT WIZARD-ийг сонгоно. Мөн REPORT

байгуулах мэдээллийн баазыг сонгож ОК командыг өгнө.

2. Гарч ирэх цонхноос сонгосон ТАВLЕ/QUERY-д байгаа талбаруудаас

ямар талбарын мэдээллийг REPORT дээр гаргахыг тодорхойлж NEXT

командыг дарна. TABLE/QUERY нүдэнд таны сонгосон TABLE байрлах ба

AVAILABLE FIELDS нүдэнд тухайн table-ийн талбарын жагсаалт байрлах ба

талбаруудаас хулганы тусламжтайгаар сонгож сумтай товчнуудаар

SELECTED FIELDS нүдэнд шилжүүлж авчирна.

Page 22: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 22

3. Ямар группын мэдээллээр груплэхийг сонгож NEXT командыг

сонгоно.

4. Дараагийн гарч ирэх цонхонд REPORT дээр гарах мэдээллийг ямар

талбараар эрэмбэлэхийг тодорхойлно. Эрэмбэлэх бол өсөх болон буурах

дарааллаар эрэмбэлэх аль нь эсэхийг тодорхойлно. NEXT товчийг дарна.

5. Дараагийн цонхонд REPORT-ийн гаднах хэлбэр ямар байх вэ? мөн

тайланг гаргах хуудасны хэлбэрийг сонгож NEXT командыг сонгоно.

REPORT-ийн LAYOUT-аас сонгоход цонхны хажууд жишээ харагдах болно.

6.REPORT-ийн цаасны дэвсгэр, REPORT-ийн бичлэгүүдийн үсгийн

хэлбэр зэргийг сонгож NEXT командыг өгнө.

7. REPORT-ийн гарчиг ямар байхыг тодорхойлох ба REPORT-ийн

загварыг байгуулах уу? эсвэл REPORT-ийг байгуулж шууд ажиллуулах уу

гэдгийг сонгож FINISH командаар үйлдлийг төгсгөнө. Үүний дараа FILE

цэсээс SAVE командыг өгч тайлангийн файлын нэрийг тодорхойлж өгсөнөөр

диск төхөөрөмж дээрх таны DATABASE дотор REPORT хадгалагдана. VIEW

цэсийн DESIGN VIEW командаар эсвэл REPORT-ийг сонгож DESIGN командыг

өгснөөр REPORT-ийн загвар буюу бүтцийг харж болно.

VIEW цэсийн PRINT PREVIEW командаар буюу эсвэл REPORT-ийг сонгож

PREVIEW командыг өгсөнөөр тайланг урьдчилан харна.

REPORT-ийг WIZARD-гүйгээр байгуулна гэдэг нь REPORT-ийн

загварыг ACCESS программын хэрэгсэлүүдийн тусламжтайгаар байгуулахыг

хэлнэ. Үүний тулд эхлээд бид тайланд гарах мэдээллийн баазыг сонгохын

зэрэгцээ уг тайлангийн хэлбэрийг NEW цонхноос сонгохдоо DESIGN VIEW-ийг

сонгож ОК командыг өгч цааш үргэлжлүүлнэ.

Ингэхэд REPORT DESIGN-ийн цонх гарах ба REPORT-ийн хөл ба толгой

хэсэгт тайлангийн хуудасны хөлийн ба толгойн хэсэгт гарах зүйлийг тодорхойлж

өгнө.Харин REPORT DESIGN-ний DETAIL хэсэгт REPORT дээр гарах TABLE-ийн

талбаруудыг байрлуулна. REPORT-ийн HEADER болон FOOTER-ийг гаргахын

тулд VIEW цэсийн REPORT HEADER/FOOTER командыг сонгоно. Харин

хуудасны хөл ба толгойн хэсгийг гаргаж ирэхийн тулд VIEW цэснээс PAGE

HEADER/FOOTER командыг цдэвхнжүүлнэ. Харин DETAIL хэсэгт гарах

талбарын жагсаалтыг VIEW цэспйн FIELD LIST командыг өгөн гаргаж ирэх

ба FORM-ийн загварыг байгуулж байсантай адилаар тухайн тайланд гарах

талбаруудыг сонгон байрлуулна.

Page 23: Ogogdliin sangiin zohion baiguulalt lekts

Өгөгдлийн сангийн зохион байгуулалт хичээлийн лекцийн хураангуй

Боловсруулсан багш: П.Баяр 23